› fileman › uploads › md_lecture... · Микро эдийн засаг-22018-11-21 · •...

Post on 27-Feb-2020

6 Views

Category:

Documents

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Микро эдийн засаг-2

А.Амаржаргал

ХУИС

Ашиглах материал

• Гол сурах бичиг:

• Nicholsen/ Snyder, Intermediate Microeconomics and Its

Application, 2010

• Бусад сурах бичиг:

• Б.Алтанцэцэг, С.Даваасүрэн, Б.Лхагвасүрэн, Б.Отгонтөгс,

Х.Цэвэлмаа., “Микроэкономикс” 2001

• Hal R.Varian, “Microeconomics”

• Б.Баярдаваа, Д.Гансүлд, “Микроэкономикс” 2005

• Н.Грегори Менкью, “Экономиксийн үндсүүд”, 2007

• МУИС-ЭЗС, “Микроэкономикс-1 Бодлого дасгал тест”

2008

Хичээлийн сэдэв• Таашаал, ялгаагүйн муруй, түүний хэлбэрүүд

• Ханамж, ханамжийн функц, түүний хэлбэрүүд

• Төсөв, төсвийн хязгаарлалт

• Оновчтой сонголт

• Хэрэглэгчийн эрэлт

• Слутцкийн тэнцэл, орлого болон орлуулалтын нөлөө, Нийт эрэлт

• Үйлдвэрлэлийн технологи

• Үйлдвэрлэлийн зардал

Таашаал, ялгаагүйн муруй,

түүний хэлбэрүүд

хэрэглээний сагс

• Хэрэглэгчид олон төрлийн бүтээгдэхүүн,

үйлчилгээг хэрэглэж байдаг бөгөөд энэхүү

бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн дурын

бүрдлийг хэрэглээний сагс гэнэ.

xi=(x1,x2,……..xn)

хэрэглээний сагс

• Цаашид хялбар байлгах үүднээс сагсанд

хоёр төрлийн бүтээгдэхүүн л байна гэж

үзье.

X(x1,x2); Y(y1,y2)

• X, Y- сагснууд

• x1, y1 - 1-р бүтээгдэхүүнээс хэрэглэх хэмжээ

• x2, y2 - 2-р бүтээгдэхүүнээс хэрэглэх хэмжээ

Таашаал

• Хэрэглэгч хэрэглээний сагснуудын хооронд сонголт

хийхдээ тэдгээрийг таалагдах байдлаар нь эрэмбэлж

чаддаг.

• (x1,x2) > (y1,y2) - илүү таашаагддаг

• (x1,x2) ~ (y1,y2) - ялгаагүй таашаагддаг

• (x1,x2) ≥ (y1,y2) - багагүй таашаагддаг гэж эрэмбэлэдэг

Таашаалын таамаглалууд

Таашаалыг тодорхойлоход дараах таамаглалуудыг

тавьдаг.

• Төгс байх: Хэрэглэгч бүх барааг эрэмбэлж чаддаг гэдгийг

харуулдаг.

(x1,x2) ≥ (y1,y2)

(x1,x2) ≤ (y1,y2) (x1,x2) ~ (y1,y2)

Таашаалын таамаглалууд

• Шилжих: Хэрэглэгчийг тууштай байхыг шаардана. X, Y,

Z сагс байна гэе. X≥Y ба Y≥Z бол X≥Z байна. Шилжих

таамаглал нь ялгаагүй олонлогууд нь огтлолцохгүй гэсэн

утгыг илэрхийлдэг. Шилжих чанарыг зөрчих 2 тохиолдол

байдаг.

– Өнгө

– Донтох бараа

Таашаалын таамаглалууд

• Тусах: Ямар ч сагс ядахдаа өөрөө өөртэйгөө адилхан таашаагдана.

• Үл цадах: X сагс нь бүх бүтээгдэхүүнийг Y - ээс багагүй хэмжээгээр

агуулах ба ядаж нэг бүтээгдэхүүнийг Y-ээс их хэмжээгээр агуулж

байвал X нь Y -ээс илүү таашаагдана. Өөрөөр хэлбэл хэрэглэгч

бүтээгдэхүүн, үйлчилгээний сагсыг эрэмблэхдээ аль олон тоотойг

илүү таашаана гэсэн үг юм.

Таашаалын таамаглалууд

Дээрх таамаглалуудыг тавихдаа бүтээгдэхүүнүүдийг сайн

бүтээгдэхүүн гэж үзсэнээрээ нэлээд хатуу таамаглал тавьж

байна. Бодит байдалд хог хаягдал агаарын бохирдол зэрэг

муу бүтээгдэхүүнээд байдаг. Эдгээрээс хүмүүс аль болох

бага хэрэглэхийг эрмэлздэг.

• Тасралтгүй: Олонлогын график нь тасралтгүй гадаргуу

байна. Хэрэглэгчийн сагсанд 2 бараа байна гэвэл 1-р

барааны хэрэглээг бууруулвал 2-р барааны хэрэглээг

ихэсгэж чаддаг хэрэглээний ялгаагүй сонголттой байхаар

өөрийгөө нөхөж чаддаг.

• Эрс гүдгэр байна: Хэрэглээний дурын сагсны хувьд

түүнээс илүү таалагддаг сагснуудын олонлог нь эрс гүдгэр

байна.

Ялгаагүйн муруй

• Хэрэглэгч маш олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг

хэрэглэж байдаг бөгөөд эдгээр дотроос яг адилхан

таашаагддаг бүтээгдэхүүн, үйлчилгээний хослолуудын

олонлогуудыг ялгаагүйн муруй гэнэ.

Ялгаагүйн муруй

Ялгаагүйн муруй

• Ялгаагүйн муруйн хувьд дараах аксиомууд биелж байх

ёстой.

– Ялгаагүйн муруйнууд хэзээ ч огтлолцохгүй.

Ялгаагүйн муруй

- Ялгаагүйн муруйн захын цэгүүд дээр орших хэрэглээний сагсууд

дундаж цэгүүд дээр орших хэрэглээний сагснуудаас хэрэглэгчдэд өгөх

таашаал нь арай бага байна. Y сагс нь X болон Z сагснаас арай илүү

таашаагдана.

Ялгаагүйн муруйн хэлбэрүүд

• Стандарт буюу Кобб-Дуглас хэлбэрийн ялгаагүйн муруй

Ялгаагүйн муруйн хэлбэрүүд

• Төгс орлуулдаг барааны хувьд

Ялгаагүйн муруйн хэлбэрүүд

• Төгс хосолдог барааны хувьд

ОРЛУУЛАЛТЫН АХИУ ХАРЬЦАА

Микро эдийн засаг - 2

А.Амаржаргал

ХУИС

Ханамж, ханамжийн функц,

түүний хэлбэрүүд

Лекц-2

Таашаал авах үндсэн зарчим:

• Төгс байх буюу бараа хооронд эрэмбэ үүсгэж чаддаг

• Шилжих-нийцтэй байх

• Тусах- ядаж өөр өөртэйгээ ижил таашаагдана.

• Үл цадах, илүү их байх тусам хэрэглэгчид таашаагдана.

Хэрэглэгчийн сонголт хийх үндсэн

зарчим:

• Эдийн засагчид аливаа хүн сонголтоо

хийхдээ өөрийн таашаалын дагуу, өөртөө

хамгийн их таашаал өгөх сонголтыг хийдэг

гэж үздэг. Ханамжийг хамгийн их байлгах

сонголтыг хийдэг.

• Гэхдээ энэхүү сонголтыг хийхэд үргэлж

хязгаарлалт, тухайлбал, орлого буюу

төсвийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл

үргэлж сонголтод хязгаарлалт үзүүлж

байдаг.

Төсвийн хязгаарлалт

Төсвийн шулуун

Төсвийн шулуун

Төсвийн шулууны налалт

Төсвийн шулууны шилжилт

Төсвийн шулууны шилжилт

Татвар, татаас, хязгаарлалт

Хэрэглээний хязгаарлалт

Хэрэглээний хязгаарлалт

Ханамж гэж юу вэ?

• Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс авах таашаал нь

бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэж эхлэхээс өмнө үүсдэг

бөгөөд харин ханамж нь бүтээгдэхүүн,үйлчилгээг

хэрэглэсний дараа үүсдэг.

• Таашаал нь үндсэн 4-н аксиомыг хангаж байгаа

тохиолдолд ханамжаар илэрхийлэгдэнэ.

• Ялгаагүйн муруй нь ханамжийн функцын тухайн

тохиолдол юм.

Ханамжийн функц

• Ханамжийн функц гэдэг нь илүү таашаагдсан сагсад илүү

утга ноогдуулж, бага таашаагдсан сагсад бага утга

ноогдуулах замаар боломжит хэрэглээний сагс болгоны

хувьд ханамжийн утга оноосныг хэлнэ.

• Тухайлбал, (x1,x2) хэрэглээний сагс нь (y1,y2) хэрэглээний

сагсаас илүү таашаагдаж байвал (x1,x2) хэрэглээний

багцаас авах ханамж нь (y1,y2) хэрэглээний багцаас авах

ханамжаас илүү их байна

Ханамжийг ялгаагүйн муруйд дүрслэх

Ахиу ханамж

• Хэрэглэгч 2 бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж үзье. Хэрэглэгч

1-р бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хэрэглээг

нэмэгдүүлэхийн тулд 2-р бүтээгдэхүүн, үйлчилгээний

хэрэглээнээс зайлшгүй татгалзах болно.

• Бүтээгдэхүүн, үйлчилгээ нэгжээр өөрчлөгдөхөд тухайн

бүтээгдэхүүн, үйлчилгээнээс авах ханамж хичнээн

нэгжээр өөрчлөгдөхийг илэрхийлдэг үзүүлэлтийг ахиу

ханамж гэнэ.

Ахиу ханамж

MUn = ∆un/∆xn=∂u/∂xn

• MUn = n-р бүтээгдэхүүний ахиу ханамж

• un- n-р бүтээгдэхүүнээс авах ханамж

• xn- n-р бүтээгдэхүүнийг хэрэглэх хэмжээ

Ахиу ханамж буурах хууль

• Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх

тусам тэрхүү бүтээгдэхүүн, үйлчилгээнээс авах нэмэгдэл

ханамж буурч байдаг.

Төсвийн хязгаарлалт

Төсвийн шулуун

Төсвийн шулуун

Төсвийн шулууны налалт

Төсвийн шулууны шилжилт

Төсвийн шулууны шилжилт

Татвар, татаас, хязгаарлалт

Хэрэглээний хязгаарлалт

Хэрэглээний хязгаарлалт

Оновчтой сонголт

Оновчтой сонголт

Оновчтой сонголт

• Оновчтой сонголтыг 2 аргаар тодорхойлж болно.

– Геометр арга

– Алгебрын арга

• Геометр аргыг авч үзье.

Оновчтой сонголт

Оновчтой сонголт

Оновчтой сонголт

Оновчтой сонголт

Оновчтой сонголт

Оновчтой сонголт ба татвар

Оновчтой сонголт ба татвар

Оновчтой сонголт ба татвар

Оновчтой сонголт (Алгебрийн арга)

• Доорх хязгаарлалт бүхий максимумын бодлогын шийдийг

олсноор оновчтой сонголтыг тодорхойлж болно.

Оновчтой сонголт (Алгебрийн арга)

• Хэрэглэгч өөрийн ханамжийг хамгийн их байлгах гэсэн

зорилгыг математик хэлбэрээр илэрхийлсэн максисумын

бодлогын зорилгын функц

• Хэрэглэгчийн төсвийн шулуун буюу энэ бодлогын

хязгаарлалт

Оновчтой сонголт (Алгебрийн арга)

• Энэхүү бодлогын шийдийг Лагранжийн үржигдэхүүний

аргыг ашиглан тодорхойлно. Үүний тулд эхлээд

Лагранжийн функцыг зохионо. Лагранжийн функц нь:

Оновчтой сонголт (Алгебрийн арга)

• Лагранжийн функцын 1-р эрэмбийн нөхцөлүүдийг олно.

Оновчтой сонголт (Алгебрийн арга)

Хэрэглэгчийн эрэлт

Хэрэглэгчийн эрэлт

Хэрэглэгчийн эрэлт

Орлогын өөрчлөлт хэрэглэгчийн эрэлтэд

нөлөөлөх нь

• Орлого өсөхөд эрэлт нь өсдөг бүтээгдэхүүнийг энгийн

бүтээгдэхүүн гэнэ.

• Харин орлого өсөхөд эрэлт нь буурдаг бүтээгдэхүүнийг

дорд бүтээгдэхүүн гэнэ.

Bonus

• Энгийн болон дорд бүтээгдэхүүний ялгааг

жишээгээр тайлбарла.

• 1 оноо

Орлогын өөрчлөлт хэрэглэгчийн эрэлтэд

нөлөөлөх нь

• Энгийн бүтээгдэхүүн хэрэглэдэг үед орлого өсвөл:

Орлогын өөрчлөлт хэрэглэгчийн эрэлтэд

нөлөөлөх нь• 1-р бүтээгдэхүүн нь дорд, 2-р бүтээгдэхүүн нь энгийн бүтээгдэхүүн

үед орлого өсвөл:

Орлогын өөрчлөлт хэрэглэгчийн

эрэлтэд нөлөөлөх нь

• Орлогын өөрчлөлт бүрт харгалзах оновчтой

сонголтуудын олонлогыг орлого тэлэлтийн зам

гэнэ.

• Орлогын өөрчлөлт бүрт харгалзах тухайн барааны

эрэлтийн олонлогыг Энгелийн муруй гэнэ.

Орлого тэлэлтийн зам ба Энгелийн муруй

Орлого тэлэлтийн зам ба Энгелийн муруй

Bonus

• Орлуулдаг барааны хувьд X2 бүтээгдэхүүний

Энгелийн муруй ямар хэлбэртэй байх вэ ?

• Зурж тайлбарла

• 1 оноо

Орлого тэлэлтийн зам ба Энгелийн муруй

Bonus

• Хосолдог барааны хувьд X2 бүтээгдэхүүний

Энгелийн муруй ямар хэлбэртэй байх вэ ?

• Зурж тайлбарла

• 1 оноо

Үнийн өөрчлөлт хэрэглэгчийн

эрэлтэд нөлөөлөх нь

• Үнэ буурахад эрэлт нь өсдөг

бүтээгдэхүүнийг хэвийн бүтээгдэхүүн гэнэ.

• Үнэ буурахад эрэлт нь буурдаг

бүтээгдэхүүнийг Гиффен бүтээгдэхүүн гэнэ.

Bonus

• Хэвийн болон гиффен бүтээгдэхүүний

ялгааг жишээгээр тайлбарла.

• 1 оноо

Үнийн өөрчлөлт хэрэглэгчийн

эрэлтэд нөлөөлөх нь

• Хэрэглэгч энгийн бараа хэрэглэдэг үед 1-р

барааны үнэ буурвал:

Үнийн өөрчлөлт хэрэглэгчийн

эрэлтэд нөлөөлөх нь

• 1-р бараа нь гиффен, 2-р бараа нь энгийн үед 1-р

барааны үнэ буурвал:

Үнийн өөрчлөлт хэрэглэгчийн

эрэлтэд нөлөөлөх нь

• Үнийн түвшин бүрт хараглзах оновчтой

сонголтуудын олонлогийг үнэ тэлэлтийн зам

гэнэ.

• Үнийн өөрчлөлт бүрт харгалзах тухайн барааны

эрэлтийн олонлогийг эрэлтийн муруй гэнэ.

Үнэ тэлэлтийн зам ба эрэлтийн муруй

Үнэ тэлэлтийн зам ба эрэлтийн муруй

Үнэ тэлэлтийн зам ба эрэлтийн муруй

Слутцкийн тэнцэл, орлого болон

орлуулалтын нөлөө, нийт эрэлт

Өнөөдрийн хичээлээр

Орлуулалтын нөлөө

– Ханамж тогтмол үед үнийн өөрчлөлттэй

холбоотой бий болж буй эрэлтийн өөрчлөлийг

орлуулалтын нөлөө харуулна.

Орлогын нөлөө

• Үнэ тогтмол үед худалдан авах чадвар

өөрчлөгдсөнтэй холбоотой бий болж буй

эрэлтийн өөрчлөлтийг орлогын нөлөө гэнэ.

Үнийн өөрчлөлтийн нөлөө

Слутцкийн тэнцэл

• Үнийн өөрчлөлтөөс бий болох эрэлтийн өөрчлөлт

нь үргэлж орлогын болон орлуулалтын нөлөөний

нийлбэртэй тэнцүү байна.

• Орлогын нөлөө + Орлуулалтын нөлөө =

= Эрэлтийн өөрчлөлт

Слутцкийн тэнцэл

• Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний үнэ буурсан үед

шинэ үнийн түвшинд анхны хэрэглээний сагсыг

худалдан авахад өмнөхөөсөө бага хэмжээний

орлого шаардлагатай болох ба энэ нь орлого

өссөнтэй адил нөлөөг бий болгоно.

Орлуулалтын нөлөө

Орлогын нөлөө

Эрэлтийн өөрчлөлт

Нийт эрэлт

• Зах зээл дээр n хэрэглэгч байдаг гэж үзээд i-р

хэрэглэгчийн эрэлтийг Xi(p1,p2,m) гэж тэмдэглэе.

• Тэгвэл зах зээлийн нийт эрэлт нь хэрэглэгч

бүрийн эрэлтийн нийлбэр байна.

Нийт эрэлт

• Дээрх тэгшитгэлээс үзвэл эрэлтэд тухайн бүтээгдэхүүний

үнээс гадна бусад бүтээгдэхүүний үнэ, орлого нөлөөлж

байна.

• Үнэ болон орлогын өөрчлөлт зах зээлийн эрэлтэд хэрхэн

нөлөөлж байгааг эрэлтийн мэдрэмжүүд сайн харуулдаг.

Нийт эрэлт

• Тухайн бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өөрчлөгдөхөд эрэлт

хэдэн хувиар өөрчлөгдөж байгааг тухайн бүтээгдэхүүний

эрэлтийн үнийн мэдрэмж харуулдаг.

Нийт эрэлт

• Нөгөө бүтээгдэхүүний үнэ нэг хувиар өөрчлөгдөхөд

тухайн бүтээгдэхүүний эрэлт хэдэн хувиар өөрчлөгдөж

байгааг эрэлтийн үнийн солбисон мэдрэмж харуулна.

Нийт эрэлт

• Орлого нэг хувиар өөрчлөгдөхөд эрэлт хэдэн

хувиар өөрчлөгдөж байгааг эрэлтийн орлогын

мэдрэмж харуулна.

Пүүсийн үйл хөдлөл:

Үйлдвэрлэлийн технологи

Үйлдвэрлэлийн технологи

– Пүүсийн гол зорилго нь ашгаа хамгийн их

байлгах, үүний тулд зардлыг хамгийн бага

байлгахыг хүсдэг.

– Үйлдвэрлэлийн технологи гэдэг нь хэд хэдэн

хүчин зүйлсийг ашиглан бүтээгдэхүүнийг

үйлдвэрлэж буй арга юм.

– Өөрөөр хэлбэл орцыг хэрхэн гарц болгож буйг

тайлбарлах ойлголт юм.

Үйлдвэрлэлийн функц

• Үйлдвэрлэлийн хэмжээ, болон түүнийг

тодорхойлогч хүчин зүйлсийн хамаарлыг

харуулсан функцыг үйлдвэрлэлийн функц

гэнэ.

Үйлдвэрлэлийн функц

Изоквант муруй

Изоквант муруй

Изоквант муруй

Хүчин зүйлсийн ахиу бүтээгдэхүүн

• Хүчин зүйлийн хэмжээг нэгжээр өөрчлөхөд

бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ

хэчнээнээр нэмэгдэхийг харуулна.

Өргөжилтийн үр өгөөж

Техник орлуулалтын ахиу харьцаа

Техник орлуулалтын ахиу харьцаа

• Өөрөөр хэлбэл хөдөлмөр, капитал гэсэн

орцын аль нэгэнд нь өөрчлөлт ороход нөгөө

орц хэрхэн өөрчлөгдөж байгааг техник

орлуулалтын ахиу харьцаа харуулдаг.

Үйлдвэрлэлийн богино ба урт

хугацаа

Үйлдвэрлэлийн зардал

Үйлдвэрлэлийн зардал

• Үйлдвэрлэлд хүчин зүйлсээс хэрэглэх

хэмжээг x=(x1, x2, …., xn) гэе.

• Харин хүчин зүйлсийн үнүүд нь

w=(w1, w2, …., wn)

• y хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх

нийт зардал нь

TC=(w1, w2, …., wn, y)

Үйлдвэрлэлийн зардал

• Үйлдвэрлэлд зөвхөн 2 хүчин зүйл

ашигладаг гэж үзье.

• Үйлдвэрлэлийн функц нь:

y = f(x1, x2)

• Хүчин зүйлсийн үнүүд өгөгдсөн гэвэл нийт

зардал нь

TC=w1x1 + w2x2

Зардлыг хамгийн бага байлгах

• Зорилгын функц нь

• Хязгаарлалт нь үйлдвэрлэлийн функц

байна.

• Зорилгын функц нь

• Хязгаарлалт нь үйлдвэрлэлийн функц

байна.

Изокост шулуун

Изокост шулуун

Зардлыг хамгийн бага байлгах

• Изоквант муруйн налалт болон изокост

шулууны налалт тэнцэх үед хамгийн бага

зардал тодорхойлогдоно.

Зардлыг хамгийн бага байлгах

Зардлыг хамгийн бага байлгах

• Эдгээр цэгүүд дээр адил бүтээгдэхүүн үйлдвэрлэх

боловч оновчтой сонголын цэг дээр илүү бага

зардлаар үйлдвэрлэж байна

Үйлдвэрлэлийн дундаж нийт зардал

• y хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх

дундаж нийт зардал нь нийт зардалыг

бүтээгдэхүүний тоо хэмжээнд

харьцуулсантай тэнцүү.

Өргөжилтийн үр өгөөж ба зардал

• Пүүсийн технологи нь өргөжилтийн

тогтмол үр өгөөжтэй бол үйлдвэрлэлийн

хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлэхийн тулд

хүчин зүйлсийн хэмжээг мөн 2 дахин

нэмэгдүүлэх шаардлагатай.

• Ингэснээр пүүсийн зардал 2 дахин нэмэгдэх

боловч дундаж нийт зардал өөрчлөгдөхгүй

тогтмол байна.

Өргөжилтийн үр өгөөж ба зардал

• Тогтмол үр өгөөжтэй үед

Өргөжилтийн үр өгөөж ба зардал

• Пүүсийн технологи нь буурч буй үр

өгөөжтэй бол пүүс үйлдвэрлэлээ 2 дахин

нэмэгдүүлэхийн тулд хүчин зүйлсийн

хэмжээг 2-с их дахин нэмэгдүүлэх

шаардлагатай.

• Улмаар үйлдвэрлэлийн нийт зардал хоёроос

их дахин хэмжээгээр өсөх ба дундаж нийт

зардал өснө.

Өргөжилтийн үр өгөөж ба зардал

• Буурч буй үр өгөөжтэй үед

Өргөжилтийн үр өгөөж ба зардал

• Өргөжилтийн өсч буй үр өгөөжтэй үед

Урт, богино хугацаанд зардал

хамгийн бага байх

top related