brain anatomy ariunaa

Post on 21-Feb-2017

78 Views

Category:

Health & Medicine

2 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Тархины бүтэц зүй, үйл ажиллагаа

Б. Ариунжаргал

Тархийг олон хэлбэрээр ангилж үздэг.

Бүтэц хөгжилөөр нь их тархи-telencephalon, завсрын тархи-diencephalon, дунд тархи-mesencephalon, арын тархи-rhombencephalon гэж ангилах ба үүнийг дотор нь жинхэнэ арын тархи-metencephalon, уртавтар тархи-myelencephalon гэж хоёр хуваагаад бүгд таван хэсэг болгон авч үздэг.

Тархины физиологи мэдрэлийн эмгэг судлалын талын зарим ойлголтыг ойлгоход дөхмийг нь харгалзаад их тархи, cerebrum, бага тархи, cerebellum, truncus cerebri гэж 3 ангилдаг.

Их тархины дээд гадаргуу буюу орой нь бөмбөрцөг хэлбэртэй учир spheria, бөмбөлөг гэж нэрлэсэн бөгөөд тэрээр голын сагитталь гүн ховил-fissura longitudi-nalis cerebri (Falx cerebri) - гээр баруун ба зүүн хоёр хагас бөмбөлөг-hemispherii dextrum et sinistrum болон хуваагдана.

Их тархины баруун, зүүн хоёр хагас бөмбөлөг нь тархины их холбоос-эвэрлэг бие, corpus callosum ба түүний дэргэдэх бусад холбоосуудаар холбогдоно. Бага тархи нь их тархинаасаа хөндлөн ховил-fissura transversa cerebri-гээр тусгаарлагдах бөгөөд толгой ясны суурь хэсгийн хойт хонхор-fossa cranii posterior-т оршиноЭвэрлэг биеийн хойд үзүүрийн зузааныг splenium, гэх ба их бие truncus corporis callosi, өвдөг, genu, өмнөд үзүүрт нугарсан хошуу rostrum, хошууны ялтас lamina rostralis, болон улмаар lamina terminalis гэсэн олон хэсэгтэй.

Дух магнайн хэсгийн доод гадаргуу дээр үнэрийн бүлцуу, bulbi olfactorii байх бөгөөд түүнд хамрын хөндийн үнэрийн хэсгээс гарсан үнэрийн мэдрэлийн утаслаг ширхгүүд-fili olfactoria самалдаг ясны, шүүрсэм ялтас, lamina cribrosa-raap гавлын хөндийд ордог. Энэ нь цааш төв рүүгээ явсан зам-tractus olfactorius болон үргэлжилж хоёр салан гурвалжин, trigonum olfactorium үүсгэн төгсөнө. Эдгээр нь бүгд тархины I хос мэдрэл-n.olfactorius-ын бүрдэл бөгөөд trigonum olfactorium дээр олон нүхтэй талбар-substatia perforata anterior байдаг.

SUBSTATIA PERFORATA ANTERIOR Энэ нүхнүүдээр тархинд цусны судас орно. Хоёр талын энэ олон нүхт талбарын

хооронд X маягийн хэлбэртэй харааны мэдрэлийн зөрлөг-chiasma opticum оршино.

Харааны зөрлөгийн яг дор ард бор төвгөр tuber cinereum, түүний юүлүүр-infundibulum (Pituitary stalk), түүний доод үзүүрт нь өнчин тархи-hypophysis cerebri дүүжлэгдэж байна. Өнчин тархи нь түрк эмээл дээр байрлана.

Бор төвгөрийн арын хос цагаан овгорыг хөхлөг бие-corpora mamillaria гэнэ. Эдгээрийн хоёр талаар тархируу шигдэн орсон, хос бүдүүн цагаан багц нь тархины хөл-pedunculus cerebri бөгөөд түүний хооронд гарсан дөрвөлжин маягын хонхорыг fossa interpeduncularis гэнэ. Энэ хонхорын ёроолд олон нүхт бодис, substantia perforata posterior байна.

Тархины хөлийн хойно тархины гүүр, pons артал руугаа бага тархины дунд хөлөөр pedunculus cerebellaris medius-ээр бага тархитай залгаж хөндлөн байрлана. Гүүр ба бага тархины энэ хөл хоёрын зааг болох газраас гурвалсан мэдрэл, n.trigeminus (Ү-хос) гарна. Гүүрний доор уртавтар тархи-medulla oblongata залгаж байрлана. Гүүр уртавтар тархины хоорондох хөндлөн ховилд төв шугамын хоёр хажуугаас холдуулагч мэдрэл, n.abducens (Yl-xoc) гарна. Түүний гадна хажуу талаас нүүрний мэдрэл, n.facialis (Yll-xoc), сонсгол-тэнцвэрийн мэдрэл, n.vestibulo cochlearis (Ylll-xoc) тус тус зэрэгцэн гарна. Уртавтар тархины өвөр талын голоор төв ховил-fissura mediana anterior байрлах ба үүний хоёр хажуугаар цац-pyramides (пирамидын зам явдаг тул ингэж нэрлэсэн) гэдэг хоёр гүвгэр харагдана. Түүний хоёр хажуу талаар sulcus lateralis anterior гэсэн ховилоор зааглагдсан олив, oliva (товх) гэдэг зууван овгор байна. Товх ба цацын хоорондоос хэлэн доорхи мэдрэл, n.hypoglossus (Xll-xoc), товхын араас хэл залгиурын мэдрэл, n.glossopharyngeus (IX хос) ба тэнэгч мэдрэл, n.vagus (X-xoc), түүний доорхиноос нэмэгдэл мэдрэл, n.accessorius (Xl-хос) түүний ёзоорууд тус тус гардаг.

Арын тархи-Rhombencephalon

Арын тархины доод хэсэг нь уртавтар тархи, дээд хэсэг нь жинхэнэ арын тархи юм. Уртавтар тархи, myelencephalon, medulla oblangata, (bulbus, medulla spinalis) Уртавтар тархи medulla oblongata нь 2,5-3 см орчим урттай, 1,5 см өргөн, 1 см зузаантай нугасны шууд үргэлжлэл бөгөөд дагз ясны налуу дээр байрласан байна.

Доод хагас нь бүтцээрээ нугастай адил төстэй, харин дээд хагас нь үеллийн зарчмаа алдаж, нугасанд бөөн байдаг бор бодис тасран хэсгүүд болоод тархины мэдрэлийн бөөм буюу төвүүд болон хувирдаг. Гадаад хэлбэр нь мөн доод хэсгээрээ нугастай төстэй нугасанд байдаг завсар ховил бүгд байх ба урд гадаргуу дээр нь pyramides гэсэн хоёр гүвгэр, хажууд нь oliva хэмээх товх оршино. Мөн ар гадаргуу дээр нь tuberculum gracile et cuneatum гэсэн хос овгор харагдана. Уртавтар тархины доод хязгаар нь нугасны 1-р хос мэдрэлийн ёзоор буюу дагз ясны, foramen magnum-тай харалдаалах хэсэг юм. Уртавтар тархины ар хэсэг нь голын ховил-sulcus medianus posterior хэмээх ховилоор 2 хуваагдах бөгөөд энэ хоёр хэсгийн доод үзүүр нь obex-т хүрнэ. Харин дээд үзүүр нь хоёр тийш ярагдан өргөсөж нугасны төв сувгийн бор бодис гадар дээрээ гаран гүүрийн арын гурвалжинтай нийлж ромбо хэлбэрийг олж, тархины дөрөвдүгээр ховдлын ёроол болно. Үүнийг ромбо хонхор, fossa rhomboidea юм.

Уртавтар тархины нугасруу шилжих хэсэгт өмнөд гол ховил, fissura mediana anterior -ийн хоёр талаар уруудан ирсэн пирамидын дотуур уруудаж яваа ширхгүүдийн 80% нь нүдэнд үзэгдэхээр зөрж, decussatio pyramidum хэмээх зөрлөг үүсгэнэ. Fissura mediana anterior энд түр тасалдаад, дахин тодорч дээш өгсөн тархины гүүр хүрч төгсөнө. Үүнийг уртавтар тархины дээд хязгаар гэнэ. Уртавтар тархины дотоод бүтэц уртавтар тархийг ромбо хонхрын доод үзүүрийг дайруулан огтлоход хэлэн дорхи мэдрэлийн төвөөс гарсан багц ширхгүүд талбайг гурван хэсэг болгон хуваана. Үүний дотно хэсэг нь бараг бүхэлдээ цагаан бодис бөгөөд үүний дундуур дотно гогцоо, leminiscus medialis-aap өгсөх замууд явна. Нөгөө 2 хажуугийн хэсгүүдэд бор бодис нь IX, X мэдрэлийн болон V хос мэдрэлийн бөөмийг үүсгэн байрлана.

Жинхэнэ арын тархи- metencephalon

А. Варолевын гүүр. pons varoli Гүүр нь metencephalon-гийн өмнөд хэсэг юм. Тархины суурь хэсэгт уртавтар тархи ба тархины хөл хоёрын хооронд хөндлөн орших 25 мм орчим цагаан гөвгөрийг Варолевын гүүр буюу гүүр, pons гэнэ. Түүний хоёр хажуу хязгаар тодорхойгүй учир гурвалсан мэдрэл, n.trigeminus-ийн ёзоор болон нүүрний мэдрэл, n.facialis-ийн ёзоорыг дайруулан татсан linea trigeminofacialis гэдэг хос шугамаар тооцдог. Шугамны гадна үлдсэн тал үргэлжлэн бага тархины дунд хөл, pendunculus cerebellaris medius болно. Гүүрийн ар тал нь бага тархинд хучигдсан 4-р ховдлын ёроол болох ромбо хонхрын дээд гурвалжинг бүтээнэ. Гүүрийн өвөр гадарга нь хөндлөн ширхгүүдээс бүтнэ. Өвөр гадаргын голоорхи том ховилыг суурийн ховил, sulcus basilaris гэх бөгөөд түүгээр суурийн атрери, a.basilaris явна.

Гүүрийн дотоод бүтэц Гүүрийн ихэнх өвөр талыг pars basilaris pontis seu basis pontis, суурь хэсэг, ap тал нь pars dorsalis pontis seu tegmentum, дээвэр гэнэ. Энэ хоёр хэсгийн зааг дээр трапец бие, corpus trapezoideum байна. Үүний хажуу ба дээд талд нь дээд олив, oliva superior ба VI, VII мэдрэлийн төвүүд байдаг. Доод олив ба трапец бие нь сонсголын замд оролцоно. Pars basilaris pontis нь дагуу ба хөндлөн ширхгүүдээс бүтэх ба тэдгээрийн завсар хооронд гүүрийн бор бодис байрладаг. Үүнийг nuclei pontis гэнэ. Дагуу ширхэгийг нь пирамидын зам, tractus cortico spinalis tractus corticonuclearis бүтээдэг бол хөндлөнг нь гүүрийн доторх өөрийн бөөмтэй холбоотой ба тэндээс эх авсан хөндлөн ширхэг болох бага тархины зам tractus pontocerebellars үүсгэнэ.Энэ бүх дамжуулах зам нь гүүрээр дамжин их тархи багатайгаа харилцах харилцаа юм. Pars dorsalis хэсэгт торлог байгууламжийн гүүрний хэсэг, formatio reticularis pontis байхаас гадна VIII мэдрэлийн төв уртавтар тархинд байдаг оливын хоорондох зам дотно, гадна гогцоо, lemniscus medialis et lateralis болон өгсөх, уруудах зам дайрч өнгөрнө.

Б. Бага тархи-Сerebellum,

Төв мэдрэлийн тогтолцооны нэг чухал хэсэг бөгөөд булчингийн агшилтын ээлж дарааллыг зохицуулах ба тэнцвэрийг удирдана. Бага тархи нь их тархины дагзны хэсгийн ар доор, fissura transversa cerebri-гээр тусгаарлагдана. Бага тархи нь баруун зүүн хоёр хагас бөмбөлөг тэднийг хооронд нь холбох өтөнцөр хэсгээс, vermis бүтнэ. Доод талаас нь харахад тодорхой заагтай боловч дээд талаасаа тодорхой зааггүй хөндлөн атираа нэгээс нөгөөд тасралтгүй шилжиж байгаа харагддаг. Бага тархины бор бодис, substantia grisea, нь гадуураа болон төвдөө цагаан бодис нь corpus medullares дотроо байрлана.

Бага тархинд ховил, sulcus атираа, gyrus олон бий. Үүний дотроос хамгийн гүн нь fissura horisontalis үүгээр бага тархи дээд, доод хэсэг болж хуваагдана.Бага тархины өмнө талын сэтэрхий incisura anterior нилээд өргөн, үүгээрээ тархи багана (гүүр ба уртавтар тархи) -ыг бүсэлж, ороож бүтсэн ба ар талын сэтэрхий incisura posterior нь чөлөөт байдалтай байна. Өмнөд сэтэрхийд lobulus centralis, төв хэсэг ба түүний далавч ala lobuli centralis байрлана. Бага тархийг өтөнцөрөөр нь баруун зүүн хэсэг болгон (өтөнцрийн голоор) хуваавал бор цагаан эдийн байдлаараа мод шиг хээ гарна. Үүнийг амьдралын мод, arbor vitae гэнэ. Бага тархины цагаан эдийн дотор бор бодис бас байх ба түүний хамгийн захад шүдэнцэр бөөм, nucleus dentatus, бөглөө бөөм, nusleus emboliformis, бөмбөлөг бөөм, nucleus globosus хамгийн дотно талд цац бөөм, nusleus fastigi зэрэг чухал төвүүд байна.

Бага тархи нь дунд тархитай дээд хөлөөрөө, pedunculus cerebellaris superior, дунд тархи ба тархины гүүртэй дунд хөлөөрөө, pedunculus cerebellaris medius харин уртавтар тархитай цоод хөлөөрөө, pedunculus cerebellaris inferior тус тус харилцана. Өтөнцөрийг дээд доод өтөнцөр гэж ялгах ба аль аль нь тус бүр дөрвөн хэсэгтэй Үүнд: Дээд өтөнцөр, vermis superior 1. Lingula, хэлэнцэр 2. Lobus centralis, төв хэсэг 3. Culmen declive, оргил 4. Folium vermis, навч гэсэн хэсгээс бүтэж байхад доод өтөнцөр, vermis inferior 1. Tuber vermis, төвгөр 2. Pyramis, цац 3. Uvula vermis, хүүхэн хэл 4. Nodulus, өөдөс гэсэн дөрвөн хэсэгтэй.

Өтөнцөрийн эдгээр найман хэсэг бага тархины баруун, зүүн хагас бөмбөлгийн ижил нэртэй атирааг холбоно. Ala lobuli centralis-ыг lobulus centralis, lobulus quadrangularis-ыг culmen declive, lobulus semilunaris superior-ыг folium vermis, lobulus semilunaris inferior-ыг tuber vermis, lobulus biventer-ийг pyramis vermis, tonsilla-г uvula vermis, flocculus-ыг nodulus, vinculum lingulae-г lingula тус тус холбоно. Pedunculus cerebellaris inferior нь доод хөшиг буюу velum medulare inferius-тэй нийлнэ. Энэ бол түүхэн хөгжлийн анхдугаар үеийн бага тархи юм. Хүзүүвч Арын тархины хүзүүвч, isthmus rhombencephali хойт тархи, дунд тархинд шилжин орохдоо өчүүхэн нарийн газар үлдэснээс дор дурдсан хүзүүвч бий болно. Үүнд: 1. Бага тархины дээд хөл pedunculi cerebellares superiores 2. Энэ хоёр хөлийн хооронд татагдсан тархины дээд хөшиг velum medullare superkis 3. Дотно талаас бага тархины дээд хөл, гадна талаас дунд тархины хажуугийн ховил sulcus mesencephaji lateralis, дээд талаас доод толгодын шилбэ brachium colliculi inferioris энэ гурвын дунд орших гурвалжин trigonum laterale seu lemenisci тус тус хамаарагдана.

Дөрөвдүгээр ховдол- Ventriculus quartus

Дөрөвдүгээр ховдол, ventriculus quartus нь үр хөврөлийн тархины арын цэврүү буюу арын тархины хөндийн үлдэгдэл учраас арын тархины бүх хэсэг болох гүүр, уртавтар тархины ар дээр ба бага тархины урд доор буюу тэдгээрийн дунд оршин тогтсон байна. Дөрөвдүгээр ховдол нь ромбо хонхрын ар дээр барьсан майхантай төсөөтэй юм. Майхны оройг fascigium гэх бөгөөд ёроол нь ромбо хэлбэртэй тул ромбо хонхор, fossa rhomboidea хэмээн нэрлэгдсэн байна.

Ромбо хонхор Ромбо хонхор, fossa rhomboidea, дөрвөн тал, дөрвөн өнцөгтэй, зууван маягтай хонхор бөгөөд тархины дөрөвдүгээр ховдолын ёроол юм. Сонсголын мэдрэлийн ширхэг striae medullaris ventriculi quarti-p хуваавал дээд доод хоёр гурвалжинд хуваагдана. Дээд гурвалжины нь бага тархины дээд хоёр хөл pedunculus cerebellaris superior-ийн хооронд ба доод гурвалжин нь бага тархины доод хөл pedunculus cerebellaris inferior-ийн хооронд тус тус байрлана. Ромбо хонхрын голоор баруун зүүн хэсэг болгон хуваах гол ховилыг, sulcus medianus, хоёр хажуугаар явах гүвээг, eminentia medialis, энэ нь доошоогоо аажмаар нарийссан гурвалжин болохыг хэлэн доорхи мэдрэлийн гурвалжин, trigonum n.hypoglossi гэнэ. Үүний хажуу талд байгаа бараг ижил гурвалжинг, trigonum n.vagi гэнэ. Гүвээний дунд хэрд байгаа овгорыг colliculus facialis нүүрний мэдрэлийн ширхэг ба холдуулах мэдрэлийн төв байдгаар нэрлэнэ.

Ромбын хажуу өнцгийг сонсголын талбар area vestibularis гэнэ. Үүнээс дээхэн талд цэнхэр өнгөтэй харагдах зурвасыг цэнхэр зурвас, locus coeruleus гэнэ. Арын тархины бор бодисын байрлал Нугасны бор бодис нь аажмаар ромбо хонхорт шилжихдээ гол суваг дэлгэгдсэнээс болж уртавтар тархи гүүрэнд өнгөндөө гарсан байдаг. Бор бодисын зарим нь ромбо хонхрын гадарга ба сильвиевийн усан хоолойн ханаар байрлах ба хагас нь тархан тархины мэдрэлийн төв болон энд тэнд байрладаг. Ромбо хонхорт 5-12-р хос мэдрэлийн төвүүд орших ба III, IV мэдрэлийн төв сильвиевийн усан хоолойн доор байрлана. Үүнд: V мэдрэл, n.trigeminus-ийн төв, locus coeruleus-т, VI-VII мэдрэл n.abducens, n.facialis-ийн төв нь colliculus facialis-т, VIII мэдрэл n.vestibulocochlearis-ын төв area vestibularis-т, IX мэдрэл, n.glossopharyngeus, X мэдрэл, n.vagus-ын төвүүд trigonum n. vagi-д, XI мэдрэл n.accessorius-ын төв ромбо хонхрын доод (гадна) үзүүрт тус тус оршино.

Харин 3,4-р мэдрэл, n.oculomotorius, n.trochlearis-ын төвүүд сильвиевийн усан хоолойн дор төвлөрөн байрлана. Дурдсан мэдрэлүүдийн дотроос V хос мэдрэл, n .trigeminus нь хэд хэдэн төвүүдтэй байдаг. Үүнд: 1. Мэдрэхүйн төв нь гурван хэсэгтэй. Дунд тархинд нэг хэсэг нь байрлана. 1.1. Nucleus (sensorius principalis) pontinus n.trigemini гүүрийн доод хажуу хэсэгт байрлана. 1.2. Nucleus spinalis n. trigemini уртавтар тархийг нэвтрэн нугасны дээд (хүзүүний) хэсэг хүртэл явна. Энэ төвөөс ganglion semilunare (gasseri)-pyу Y тэмүүлэх ширхэг очно. Энэ ширхгүүд нь гурвалсан мэдрэлийн radix sensoria нь болон гүүр ба түүний хөл хоёрын заагт оршино. 2. Хөдөлгөөний төв, nucleus motorius n. trigemini , мэдрэхүйн төвийн дотно талд locus coeruleus- т байрлан зажлах булчинг мэдрэлжүүлнэ. 8-р хос мэдрэлийн төв n.vertibulocochlearis, ромбо хонхрын хажуугийн өнцгийн area vestibularis-т 2 бүлэгт хуваагдан байрлана.Үүнд: 1. N.cochlearis, сонсголын мэдрэлийн төв хоёр газар байрлана, nucleus dorsalis, tuberculum vestibulare-н ард, nucleus ventralis дээрхээс бага зэрэг өмнө талд гүүрийн гүнд хажууд байрлана. 2. N.vestibularis, тэнцвэрийн мэдрэлийн төв дөрвөн төвтэй бөгөөд бүгдээрээ area vestibularis-т байрлана.

2.1. Дотно талын гол төв Швальбе, 2.2. Хажуу талын төв-Дейтөрса, 2.3. Дээд талын төв-Бехтөрева, 2.4. Доод төв-Роллера. Эдгээр бөөмд дунд чихний тэнцвэрийн хэсгээс сэрэл ирээд nucleus fastigii-д очно. Дейтөрсийн төвөөс tractus vestibulospinalis зам эх авч нугас руу урууддаг. IX-p хос, хэл залгиурын мэдрэл, n.glossopharyngeus нь гурван төвтэй. 1. Мэдрэхүйн төв, nucleus solitarius 2. Вегетатив (ургал) төв, nucleus salivatorius inferior 3. Хөдөлгөөний төв, nucleus ambiguus. Х-р хос, тэнэгч-мэдрэл, n.vagus, мөн гурван төвтэй. Үүнд: nucleus solitarius, ambiguus, dorsalis n.vagi эдгээр нь байрлал төвлөрөх байдлаараа 9-р хос мэдрэлтэй адил юм. Xl-p хос, нэмэгдэл мэдрэл, n.accessorius, мэдрэлийн төв үргэлжилсэн хоёр хэсэгтэй байдгийн нэг нь pars spinalis нугасны дээд 6 үелэлд үргэлжлэн өмнөд, хойт эврийн хооронд байрлана. Нөгөө нь нугасан дахь төвийн үргэлжлэл байдалтай уртавтар тархинд байрладаг учир pars cerebralis гэнэ. Энэ хоёрын аль аль нь хөдөлгөөний төв юм. Xll-р хос, хэлэн дорхи мэдрэл, n.hypoglossus үүнд ганцхан, nucleus n.hypoglossi гэдэг хэлний булчингийн төв бий. Ромбо хонхрын доод үзүүрт, trigonum n.hypoglossi гурвалжинд байрлана. Nucleus ambiguus-ыг түүний хөдөлгөөний төвийн нэг бүрдэл гэж үздэг.

MRI шинжилгээнд тархины хос мэдрэлүүд

Дунд тархи- mesencephalon

Дунд тархи нь :1). Харааны доод төв ба нүдийг хөдөлгөх болон ургал мэдрэлийн төвүүд байрлана 2) Сонсголын доод төв оршино. 3) Тархи, нугас хоёрын хооронд харилцах бүх замууд заавал дайрч гарна. 4) Бусад газрын зам ч (бага тархины) мөн үүгээр дайрахаар барахгүй, улаан бөөм, nucleus ruber зориудын бус хөдөлгөөн болон булчингийн тонусыг зохицуулахад оролцох ба бусад зарим замыг заавал өөрөөрөө өнгөрүүлэх газар болно.

Хүний дунд тархи нь хамгийн жижиг, жирийн бүтэцтэй хоёр хэсгээс бүтнэ. Үүнд:1) Дөрвөн толгод 2) Тархины хөл. 1. Дунд тархины ар тал. Энэ нь дээвэр маягтай, дөрвөн төвгөртэй (дөрвөн толгод), tectum mesencephali seu lamina quadrigemina гэж нэрлэнэ. Энэ нь их тархины хойт үзүүрийн доор түүний баруун, зүүн тал бөмбөлгийг холбосон, цагаан холбоосны хойт үзүүр доор нуугдмал байдалтай оршино. Төв шугамын дагуу дээд талаараа боргоцой булчирхайн уг, доод талаараа тархины дээд хөшгөнд тулсан байна. Ар талаас нь харахад хөндлөн ба дагуу хоёр чагтан ховилоор цөрвөн төвгөр болон хуваагдсан байдаг учир дөрвөн толгод гэдэг нэр авчээ. Дээд хоёр толгод нь (colliculus superior) харааны доод төв ба доод хоёр толгод (colliculus inferior) нь сонсголын доод төв болно.

Дээд доод толгодын аль алинаас тус бүр нижгээд бугалга хоёр хажуу тийшээ урагш ташиж гарна. Brachium colliculi superioris нь гадна өвдгөн бие, corpus geniculatum laterale овгорт тегсөнө. Доод хоёр бугалга, brachium colliculi inferioris хажуу тийш дотно өвдгөн бие, corpus geniculatum mediale-д очно. Эдгээр гадна, дотно өвдгөн бие нь завсрын тархинд хамаарагдана. 2. Дунд тархины өвөр хэсэг нь тархины хөл, pedunculi cerebri юм. Үүгээр тархины бүх замууд явна. Тархины хөл нь мэдэгдэхүйц дагуу ширхэгтэй хоёр бүдүүн багц гүүрийн дээрээс өгсөн тархины баруун зүүн тал бөмбөлөгрүү шигдэн орно. Хоёр хөлийн хоорондох хонхрыг fossa interpeduncularis гэх ба хооронд нь хойт сиймхий бодис, substantia perforata posterior, үүгээр тархины судас ордог байна. Тархины хөлийн дотно ба гадна талд тус бүр ташуу ховилтой. Үүнийг sulcus mesencaphali medialis, sulcus mesencephali lateralis гэнэ.

Дунд тархины дотоод бүтэц Дунд тархийг хөндлөн зүсэж үзэхэд дөрвөн толгодтой дээвэр tectum ба тархины хөл гэж хоёр хуваагдана. Хөлийг нь хар бодис, substantia nigra-r дайруулан зүсэхэд суурь basis, дээврийн дорхи tegmentum гэж хоёр хэсэгт хуваагдана. Дөрвөн толгод ба тархины хөл хоёрын хооронд дунд тархины хөндийн үлдэгдэл болох сувгийг aquaeductus cerebri s.sylvii, усан суваг гэнэ. Энэ суваг тархины IҮ ховдлыг III-ховдолтой холбодог. Дөрвөн толгодын дээд хоёр овгорын бор бодист харааны мэдрэлийн зарим ширхэг ирж төгсөнө. Доод шатны амьтанд бол дээд хоёр овгор сүрхий сайн хөгжилтэй байх ба тэр харааны дээд төвийн үүргийг гүйцэтгэнэ. Сүүн тэжээлтэн ба хүнд харааны төв их тархинд байх учир энд зевхөн рефлекс үүсгэх төдий холбоо үлдэнэ.

Доод овгорын бор бодист түүнчлэн дотно өвдгөн биед сонсголын гадна гогцоо leminiscus lateralis төгсөнө. Мөн энд tractus spinotectal нугаснаас өгсөн ирж дуусдаг. Үүнээс гадна дөрвөн толгодоос tractus tectospinalis, гарч нугас руу явахдаа арын зөрлөг (Меинертийн зөрлөг) хийж уртавтар тархи ба нугасны урд эврийн хөдөлгөөний төвд очно. Үүнийг хараа сонсголын хандах рефлексийн зам гэж нэрлэнэ. Сильвиевийн усан хоолойн ойролцоо ялангуяа доод талд нь тархины 12 хос мэдрэлийн III, n.oculomotorius. Нүд хөдөлгөгч ба IV, n.trochlearis, буланцар мэдрэлийн төвүүд байрлана. Нүд хөдөлгөгч мэдрэл вегетатив хавсаргатай учир түүний нь төв (якубович) энд бас байна. Тархины хөлийн ар хэсэг substantia nigra xap бодис, nucleus rubra улаан бөөм байх ба түүнээс хажуу дээд талаар нь leminiscus medialis, leminiscus lateralis дотно ба хажуугийн гогцоо явахаас гадна улаан бөөм nusleus ruber-ээс tractus rubrospinalis, гарч тэр нь дороо зөрлөг (Форелийн зөрлөг) хийж нугасны урд эврийн хөдөлгөөний эст очно. Үүгээр экстра-пирамид (зориудын бус хөдөлгөөний) замууд явна. Тархины хөлийн суурь талаар fibrae corticospinales, fibrae corticonucleares, fibrae parietotemporopontinae, fibrae frontopontinae гэсэн зам явна.

Өмнед тархи – prosencephalon (Forebrain)

Тархины энэ хэсэг нь анхандаа үнэрийн төвтэй шууд холбоотой, үнэрийн тархи (rhinencephalon) байдлаар бий болсон. Хуурай газарт буюу агаарт амьдарч эхлэхэд тэдний амьдралын шаардлагаас гарсан хоол эрэх, аюулаас зайлах гэх зэрэг явдлуудад алсаас (дистант рецептор) хүлээн авах чадалтай удирдах хэрэглүүр хэрэгтэй болжээ. Үүний улмаас хуурай газрын амьтанд өмнөд тархи нь бусдаасаа илүү сайн хөгжин, зөвхөн үнэрийн тархи байснаа тэр амьтны зан төрхийг тодорхойлох удирдлагын төв эрхтэн болон хувирсан байна. Өмнөд тархи нь хөгжлийн явцад завсрын тархи-diencephalon ба их тархи-telencephalon гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.

Завсрын тархи нь дунд тархи буюу тархины хөлийн өмнөд үзүүрээс үргэлжлэн тархины их холбоос буюу эвэрлэг биеийн доор хажуу талаар их тархитай зэргэлдээ оршино. Гол хэсэг нь харааны төвгөр thalamus юм. Завсрын тархи хоёр үндсэн хэсэгтэй. Үүнд: 1. Ар талын (филогенез хөгжлөөр сүүлчийн шинэ) хэсэг харааны тархи thala-mencephalon бүх сэрлийн төв 2. Өвөр талын (филогенез хөгжлөөр эртний) хэсэг болох доод орчин hypothalamus юм.

Завсрын тархи-diencephalon

Харааны тархи гурван хэсгээс бүтнэ. Үүнд: Харааны төвгөр - thalamus; дээд орчин - epithalamus; хажуугийн орчин - metathalamus хамаарагдана. Харааны төвгөр-thalamus dorsalis. Энэ нь өндөг хэлбэртэй бор эдийн хоёр хэсэг бөөгнөрөл юм. Завсрын тархины гол хэсэг ба 3-р ховдлын хажуугийн ханыг үүсгээд дээд гадарга нь их тархины хөндий тийш харах учир бусад гадарга нь дэргэдэх эрхтэнтэй нягт нийлсэн байна.Өмнөд үзүүр нь төвгөр tuberculum anterius, хойт үзүүр нь дэр pulvinar гэж нэрлэгдэнэ. Түүний ар гадаргыг бүрхсэн нимгэн эдийг, stratum zonale, дээд гадаргын дотно захад их тархины сүүлт бөөмөөс тусгаарласан ховилыг хязгаарлах ховил sulcus terminalis гэх ба энэ нь өмнөд тархины хоёр хэсэг telencephalon diencephalon хоёрын зааг болох газар юм. Үүгээр хязгаарлах судал stria terminalis medialis мөн дээд гадаргын заагаар татагдсан тархилаг судал stria medullaris thalami явах ба үүний дэргэдүүр явсан шүдэнцэр шугам taenia thalami-д III-р ховдлын дээвэр болох, lamina epithelialis бэхлэгдэнэ.

Харааны тархи, thalamencephalon,

Таламусын дотно гадарга нь нимгэн бор эдээр хучигдсан байдаг. Дотно гадаргын дээд зах нь stria medullaris ба доод зах нь төвгөрийг hypothalamus доод орчингоос заагласан дагуу ховил, sulcus hypothalamicus гэнэ. Харааны төвгөрийн медиал гадарга нь хоорондоо, adhesio interthalamica гэдэг холбоосоор холбогдоно. Харааны төвгөрийг хэвтээ хавтгайгаар зүсэж үзэхэд lamina medullares thalami гэдэг цагаан эдээр өмнөд, дотно, өвөр гадна арын, харааны төвгөрийн доод гэсэн 5 бор бодис болон хуваагдана. Бүх өгсөх сэрлийн замуудын нэг нейрон энд байрлаж улмаар үүгээр дайрч нөгөө нь эхэлдгээс гадна хойт үзүүрийн дэр, pulvinar-т харааны мэдрэлийн зарим хэсэг төгсдөг болохоор тэрээр харааны доод төв болно. Өмнөд бөөмд хөхөнцрөөс, corpora mamillaria ирсэн үнэрийн зам төгсөх ба lemniscus medialis, арын бөөмд төгсдөгөөс үзэхэд харааны төвгөр нь бүх төрлийн сэрлүүдийн бөөгнөрөл доод төв болоод тэндээс их тархины бор гадрын тодорхой хэсгүүдэд тараагддаг болох нь тодорхой байна.

Дээд орчин Хоёр төвгөрийн stria medullaris гэдэг цагаан судал хойт тал (каудал)-руугаа өргөсөн хоёр гурвалжинг trigonum habenulae үүсгэнэ. Аль алины дотно өнцгөөс гарсан жолоо habenula жолоо хоорондын уулзварыг commissura habenularum үүний араас унжсан боргоцой булчирхай, corpus pinale s.epiphysis дөрвийг дээд орчин гэнэ. Боргоцой бие төдий л том биш боргоцой шиг хэлбэртэй боровтор өнгийн сондгой бие дөрвөн толгодын дээд хоёр төвгөрийн хооронд оршино. Бүтэц ба үйл ажиллагааны хувьд дотоод шүүрлийн булчирхайд багтана.

Хажуугийн орчин, Metathalamus Харааны төвгөрийн хажуу ард, дунд тархины хажуу дээр (дөрвөн толгодын урд) хоёр жижигхэн төвгөр бий. Үүнийг corpus geniculatum laterale et mediale гэнэ. Дотор өвдгөн бие нь намхан доод бугалга түүнд очно. Энд сонсголын зам, leminiscus lateralis төгсөх учир доод толгодын хамт сонсголын доод төв болдог. Гадна өвдгөн бие нь тод харагдахуйц овгор бүтэц бөгөөд pulvinar цэр хэсгийн ар доор байрлана. Үүнд харааны замын гадна талын ширхэгтөгсөх (нөгөө дотно ширхэг нь pulvinar-т төгсөх) учир гадна өвдгөн бие, pulvinar дээд толгодын хамтаар харааны доод төв болдог. Гадна ба дотно хоёр өвдгөн биеийн төв бор эдээс гарсан төвийн зам нь сонсгол ба харааны тус тусын их тархин дахь бор гадрын (дээд төв) төв анализаторт очно.

Доод орчин Харааны төвгөрийн доод орчин, hypothalamus, энэ нь харааны төвгөрийн буюу гуравдугаар ховдолын доор байгаа бүтэц юм. Үүнд chiasma opticum, tuber cinereum, infundibulum, hypophysis, corpora mamillaria, regio subthalamica гэсэн зургаан бүтэц хамаарагдана. Бор төвгөр, tuber cinereum, Энэ нь 3-р ховдлын доод хананд оролцох хэсэг оройгоос нь юүлүүр, infundibulum эхэлжтэр нь енчин тархинд, hypophysis cerebri очно (дотоод шүүрлийн бүлэгт бичигдэнэ). Бор төвгерт байдаг бор бодист вегетатив мэдрэлийн дээд төв байдаг бегеед бодисын солилцоо, дулааны тохируулалт зэрэг үйлэнд зохицуулагдана. Chiasma opticum харааны зөрлегөөс бүтсэн дөрвөлжин хавтгай цагаан бүтэц бөгөөд бор төвгөрийн өмнө талд оршино. Түүнд ирсэн хоёр мэдрэл nervi optici эндээс гарч одохыг tractus opticus гэнэ.

Энэ нь тархины баганыг ороож corpus geniculatum laterale ба харааны төвгөрт төгсөнө. Харааны мэдрэлийн зөрлөгийн өмнө болон дээгүүр хучсан бор бодисыг lamina terminalis гэх бөгөөд 3-р ховдлын өмнөд хана нь болдог. Хөхөнцөр бие corpora mamillaria. Энэ нь хоёр жижигхэн цагаан товруу мэт бүтэц бөгөөд бор төвгөрийн ар ба substantia perforata posterior хоёрын хооронд гол шугамны хоёр хажууд оршино. Энэ нь бор бодисоос бүтэх ба үүнд үнэрийн вегетатив төв байдаг. Энэ хэсгийн бор бодис 7 бөөмөөс бүтнэ

Тархины гуравдугаар ховдол 3-р ховдол, ventriculus tertius харааны төвгөрийн хооронд яг төв шугаманд байгаа ховдол юм. Үүний хоёр хажуу хана нь харааны төвгөрүүд ба өмнөд хана нь доод талаараа lamina terminalis, дээшихнээ columnae fomicis ба өмнөд холбоос commissura cerebri anterior болно. Ар талын хана нь commissura habenularum, commissura cerebri posterior хоёроос бүтнэ. Энэ хоёрын хоорондох ялихгүй завсар хонхорыг, recessus pinealis гэнэ. Дээд хана нь tela choroidea ventriculi tertii. Энэ нь судсан бие агуулсан тархины зөөлөн хальсны хэсэг юм. Энэ хөндийн дээгүүр ороосон гурвалжин хэсэг lamina epithelialis гэдэг нь tela choroidea-гийн өвөр талаас хучсан хальс юм. Доод хана нь hypothalamus, энэ нь хажуу ханаас, sulcus hypothalamicus, гэдэг ховилоор зааглагдана. Гуравдугаар ховдол нь хажуугийн ховдолтой, foramen interventriculars (Monoroi) нүхээр холбогдоно. Гуравдугаар ховдолын доод хананд хоёр хонхор бий, нэг нь юүлүүрийн, recessus infundibuli нөгөө нь харааны мэдрэлийн, recessus opticus, хонхор юм.

Их тархийг бүтэц, үйл ажиллагааны байдлаар нь дор дурдсанаар хуваана. Үүнд: 1. Үнэрийн тархи, rhinencephalon, тархины өвөр талд нь байдаг

хамгийн эртний (хуучин) жижиг хэсэг юм. 2. Суурийн зангилаа. Эртний тархи paleaencephalon, 3. Тархины бор гадар, cortex, шинэ тархины neoencephalon хэсэг

хамгийн гадуур хучиж байдаг учраас цув нөмрөг pallium гэж ч нэрлэнэ. Их тархины гадрын ховил завсрыг sulcus, fissurae, атирааг gyri гэж нэрлэнэ

Их тархи Telencephalon

Тархины атираа нугалаа, ховил нь хэлбэр, их багаараа адилгүй байх нь өөр өөр хүн байтугай баруун зүүн, хоёр тал бөмбөлөг дээр ч байдаг.Гүн ховилоор тархийг хэд хэдэн хэсэг болгон хувааж, дотор нь жижиг хэсэг ба атираа болгон хуваадаг.

Үргэлж байдаг гүн ховилууд:Interhemispheric fissureSylvian fissure ( lateral sulcus )Parieto-occipital fissure Collateral sulcusCentral sulcusCalcarine Sulcus

Их тархины баруун, зүүн хагас бөмбөлгийн аль алинд нь таван хэсэг байдаг. Духны хэсэг, lobus frontalis, зулайн хэсэг lobus parietalis, чамархайн хэсэг lobus tempolaris, дагзны хэсэг lobus occipitalis ба хажуугийн завсрыг ярж, чамархайн хэсгийг гадагш татвал гүнд нь арал, insula (Relli) гэдэг хамгийн жижиг хэсэг үзэгдэнэ.

Хажуугийн буюу сильвиевийн ховил, sulcus lateralis (Sylvii). Энэ нь тархины суурь дахь сильвиевийн хонхроос гарч төгсөнө. Үүгээр чамархайн хэсгийг бусад хэсгээс (дух зулай) тусгаарлана. Сильвиевийн ховилын эхний буюу өмнөд хэсгээс хоёр богино салаа гарах ба үүний хойтохыг, ramus ascendens, өмнөхийг, ramus anterior гэнэ.

Sylvian fissure

Зулайн хэсэг, дагзны хэсгээс зулай-дагзны ховил, sulcus parietooccipitalis-aap зааглагддаг. Энэ нь дотно талдаа байдаг ба сагиттал зүслэгт Y хэлбэртэй харин аксиал болон корональ зүслэгт Х хэлбэртэй харагддаг.

Parieto - occipital fissure

Collateral sulcuslingual болон parahippocampal gyri-г

fusiform gyrus – с тусгаарладаг.

Central sulcusДухны болон

зулайн хэсгүүдийг заагладаг.

Calcarine sulcus

Тархины гадна гадаргуу

Тархины дотор гадаргуу

Тархины доод гадаргуу

Духны хэсэг- lobus frontalis энэ нь нэг босоо гурван хэвтээ атираатай юм. Босоо атирааг нь төвийн өмнөх атираа, gyrus precentralis, гэх ба өмнүүрээ мөн тийм ховилоор sulcus precentralis хязгаарлагдана. Бусад үлдсэн атираануудыг духны дээд, доод ховил, sulcus frontalis superior, sulcus frontalis inferior, гэсэн хоёр дагуу ховил гурван хэвтээ атираа болгон хувааж, тэр нь духны дээд, дунд, доод атираа, gyrus frontalis superior, gyrus frontalis medius, gyrus frontalis inferior гэж нэрлэгдэнэ. Духны доод атирааг дотор нь сильвиевийн ховилын өгсөх салаа, ramus ascendens, sulci lateralis, sulcus precentralis хоёрын хоорондох дээврийн хэсэг, pars opercularis мөн, ramus ascendens sulci lateralis, 6a ramus anterior, sulci lateralis хоёрын хооронд гурвалжин хэсэг, pars triangularis, түүнээс урагш нүдний аяганы хэсэг, pars orbitalis, гэсэн гурван хэсэг болгодог.

Духны хэсэг,

Зулайн хэсэг lobus parietalis, энэ нь нэг босоо хоёр хэвтээ, гурван атираатай. Үүнд: Босоо нь төвийн хойт атираа, gyrus postcentral, юм. Тэрээр өмнүүрээ sulcus centralis, apaapaa sulcus postcentral, ховилуудын хооронд байдаг. Бусад нь зулайн доторх ховил, sulcus intraparietalis гэдэг хэвтээ ховилоор зулайн дээд, доод хэсгэнцэр, lobulus parietalis superior, lobulus parietalis inferior гэсэн хоёр хэвтээ хэсгүүд болон хуваагдахын хамт доод хэсэг нь дотроо ирмэгийн дээд, gyrus supramarginalis (энэ нь сильвиевийн ховилын үзүүрийг ороосон байдаг), өнцгийн gyrus angularis (энэ нь чамархайн дээд ховилын үзүүрт байдаг) гэсэн хоёр атираа болно.

Зулайн хэсэг,

Зулайн хэсгийн атираа

Гадна гадаргуудPostcentral Gyrus ---- primary somatic areaSuperior Parietal Lobule Inferior Parietal Lobule ---- Wernicke’s areaSupramarginal Gyrus Angular Gyrus Дотор гадаргуудParacentral LobulePrecuneus

Чамархайн хэсэг Чамархайн хэсэг, lobus temporalis бие, биеэсээ хоёр ховилоор зааглагдсан гурван дагуу атираа байдгаас гадна дээд атирааны нь сильвиевийн ховил талруу харсан гадаргуу дээр 2-3 богино хөндлөн атираа (gyri temporales transversi) түүнийг заагласан хөндлөн ховилууд (sulci temporales transversi) байдаг. Үүнийг чамархайн дээд атираа, gyrus temporalis superior-тай хамтад нь Гешлягийн атираа гэдэг. Дээд доод чамархайн ховилын, sulcus temporalis superior, sulcus temporalis inferior, хооронд чамархайн дунд атираа, gy¬rus temporalis medius, ба чамархайн доод ховилоос, sulcus temporalis inferior, доош чамархайн доод атираа, gyrus temporalis inferior, тус тус байрлана.

Чамархайн хэсэг

Sulci: Superior temporal sulcus (parallel

sulcus). Inferior temporal sulcus.Gyri: Superior temporal gyrus. Middle temporal gyrus. Inferior temporal gyrus.

Чамархайн хэсгийн атираанууд

Гадна гадаргууд Superior Temporal Gyrus Middle Temporal Gyrus Inferior Temporal Gyrus Суурийн хэсэгт Occipitotemporal Gyrus Medial Occipitotemporal Gyrus Lateral Occipitotemporal Gyrus

Дагзны хэсэг Дагзны хэсэг, lobus occipitalis энэ нь зулай хэсгээс

зулай дагзны ховил, sulcus parietoocipitalis гэдэг хагас бөмбөлгийн дотно талд байдаг ховилоор зааглагдана. Дагзны хэсгийн гадна талын гадаргуу дээрх атираанууд нь байнга биш хүн, хүнд өөр өөр буюу зарим нь байх байхгүй ч байж болно. Нилээд тогтмол байдаг нь дагзны хөндлөн ховил, sulcus occipitalis transversus, юм. Тэрээр өмнөх, sulcus intraparietalis, гэдгийн үргэлжлэл бөгөөд цаашаа дагзны хажуу ховил, sulcus occipitalis lateralis, болон үргэлжлэх ба эдгээр нь ижил нэртэй атираануудыг, gyri occipitales laterales et superiores үүсгэнэ.

Occipital lobe

Sulci:• Superior occipital sulcus (extension of

intraparietal sulcus).• Inferior occipital sulcus (extension of inferior

temporal sulcus).Gyri:• Superior occipital gyrus.• Middle occipital gyrus.• Inferior occipital gyrus

Дагзны хэсгийн атираанууд

Гадна гадаргуудLateral Occipital Gyrus Superior Occipital Gyrus Inferior Occipital Gyrus

Дотор гадаргуудCuneusLingual Gyrus Basal Surface Lateral occipito-temporal gyrus (fusiform gyrus). Medial occipito-temporal gyrus (lingual gyrus).

Limbic lobeOn the medial surface of the hemisphere, certain portions of the frontal, parietal and temporal lobes also constitute components of the limbic system. Curving around the corpus callosum, and running parallel to it, lies the cingulate gyrus , separated from the rest of the hemisphere by the cingulate sulcus. The cingulate gyrus passes posteriorly and inferiorly round the posterior portion of the corpus callosum to become continuous with the parahippocampal gyrus of the temporal lobe. Deep to the parahippocampal gyrus, within the temporal lobe lies the hippocampus. The cingulate gyrus, parahippocampal gyrus and hippocampus are referred to as the limbic lobe.

Limbic lobe gyrusOuter Ring Cingulate Gyrus Isthmus of Cingulate Gyrus Parahippocampal Gyrus Uncus, Uncinate Gyrus Inner Ring Hippocampal Formation Hippocampus, Ammon's Horn Dentate Gyrus Fasciolar Gyrus Supracallosal Gyrus Subcallosal Area (Parolfactory Area)

Insula хэсэгАрал-insula чамархайн хэсгийн сильвиөвийн ховилын дотор байрлана. Түүнийг тойрон хүрээлсэн хүрээ operculum дух зулай чамархай гурвын дундаас бүтнэ. Арал нь гурвалжин хэлбэртэй ба эргэн тойрон хүрээлсэн ховилыг цагираг ховил, sulcus circularis өнгөн гадаргыг хучсан хэдэн богино атирааг арлын богино атираа, gyri breves insulae, урт атирааг арлын урт атираа, gyrus longus insulae гэнэ. Тархины суурь талын гадаргуу. Энэ гадаргын өмнөд том буюу сильвиевийн хонхроос өмнөд талыг духны хэсэг, pars orbitalis эзлэх ба үүнд: үнэрийн ховил, sulcus olfacrorius түүнд үнэрийн булцуу, зам, bulbus et tractus olfactorius байрлана.

Энэ атираа өмнө талруугаа gyrus parahippocampalis болон шилжинэ. Дотно гадаргуу. Энэ гадаргын дунд хирд, эвэрлэг бие байрлана. Түүний дээд ховилыг, sulcus corporis collosi, гэх ба эвэрлэг биеийн яг дэргэдүүр явж, хойт үзүүр нь, sulcus s. fissura hyppocampi болон үргэлжилнэ. Энэ ховилын дээд талаар зэрэгцээ бүсэлсэн ховил, sulcus cinguli, эвэрлэг биеийн хошууны өмнөд талаас эхлэн гэдрэг яваад дээд зах тийш өлийн төгсөнө. Энэ хэсгийн бүсэлсэн ховилын ирмэгийн хэсэг, pars marginalis sulci cinguli, үүний дээд талд нь духны хэсгийн дээд атираа ба доор нь бүсэлсэн атираа, gyrus cinguli, оршино.

Төвийн өмнөх ховилын төгсгөл бүсэлсэн ховилын ирмэгийн хэсэг хоёрын хооронд, lobulus paracentralis байрлана. Энэ нь төвийн өмнө ба хойтох атираануудын дотно яг уулзвар газар нь болно. Pars marginalis sulci cinguli, sulcus parietooccipitalis хоёрын хооронд шаантгийн өмнөх хэсэг, precuneus, шувууны савар маягийн ховилын, sulcus calcarinus, дээр шаантаг, cuneus тус тус байрлана. Gyrus cinguli нь эвэрлэг биеийг ороож, гарах үедээ нарийссан газрыг хүзүүвч, isthmus, гэх ба цааш далайн морь орчмын атираа, gyrus parahyppocampalis болон үргэлжилж үзүүр нь дэгээ uncus болон төгсөнө.

Харин, gyrus cinguli, isthmus, gyrus parahippocampalis, энэ гурав нийлж, gyrus fornicatus болно. Далайн морьны ховилыг sulcus hippocampi ярж харвал гүнд нь шүд шиг иржийсэн нарийхан бор судал шүдэн атираа, gyrus dentatus, түүний дотор талд нь далайн морьны цацаг, fimbria hippocampi, зэрэг үзэгдэнэ.

Insular lobe

Sulci:Central sulcus.Short insular sulcus.Precentral sulcus.Gyri:Anterior insular lobule.Posterior insular lobule.

Insular lobe

Anterior insular lobule (short insular gyri): Anterior short insular gyrus. Middle short insular gyrus. Posterior short insular gyrus.Posterior insular lobule (long insular gyri): Anterior long insular gyrus. Posterior long insular gyrus.

Атираа ба ховил

Sagittal Axial Coronal

МRI-шинжилгээнд илрэх атирааны шинжүүд

• The midline sulcus sign: Хэвтээ тэнхлэгээр хамгийн урт төвийн ховил юм.

• The M sign: М хэлбэртэй ховил духны доод атирааны хэсэгт тодорхойлогддог.

шинжүүд• The bifid post central sign: Toward the

interhemispheric fissure, the postcentral gyrus is medially fissured, enclosing the pars marginalis of the cingulated sulcus with both legs and thereby forming the characteristic bifid post cg sign.

• The thin post cg sign: postcentral

атираа precentral атираанаас нарийн байна.

шинжүүд

• The handknob: precentral атираан дээр хаалганы бариул мэт хэлбэртэй атираа тодорхойлогдоно.

• The upper T sign: superior frontal ховил нь precentral sulcus тай T үсэгтэй адил хэлбэр үүсгэнэ.

signs

• The L sign: The sfg terminates in the pre cg, which runs laterally from the posterior end of the sfg, therefore together forming an upper case L.

• The lower T sign: The inferior frontal

sulcus posteriorly terminates in the pre sc, also in the shape of an upper case T that is dorsally bordered by the pre cg.

шинжүүд

• Inverted omega sign : the central sulcus more likely to have the shape of inverted omega.

• The bracket sign: The bihemispheric symmetric pars marginalis of the cingulate sulcus forms an anteriorly opened bracket.

Тархины бор гадарга, cortex (pallum) Нас биед хүрсэн хүний тархины бор гадар дунджаар 220000 мм2талбайтай, 1,5-5 мм зузаан бор саарал өнгөтэй харагддаг. Тархины бор гадар бие биеэсээ, бүтэц, бүрдлээрээ ялгаатай, зургаан давхраас бүтнэ. 1.Молекуллаг давхарга. Энэ нь зөөлөн хальсны дор өнгөц байрлах давхрага юм. Ээрүүл хэлбэртэй олон сэртэнтэй эсүүдээс бүтнэ. 2. Гадна мөхлөгт давхарга. Энэ нь маш олон тооны жижигхэн бөөрөнхий буюу цац эсүүдээс бүтсэн. 3. Пирамид давхарга. Энэ нь таруу байрласан, бага ба дунд зэргийн хэмжээтэй пирамид хэлбэрийн эсүүдээс бүтнэ. 4. Дотор мөхлөгт давхарга. Энэ нь яг гадна мөхлөгт давхаргатайгаа адил жижиг од хэлбэртэй эсээс бүтнэ. 5. Зангилаат давхарга. Энэ нь том пирамид эсүүдээс бүтнэ. Төвийн өмнөх атираанд байдаг. 6. Олон дүрст эсийн давхарга. Гадаргатайгаа перпендикуляр байрлах ээрүүл хэлбэртэй гонзгой эсүүдээс бүтнэ.

Тархины бор гадарга

Гадаргатайгаа перпендикуляр байрлах ээрүүл хэлбэртэй гонзгой эсүүдээс бүтнэ. Эдгээр 6 давхрын доод тал (5 ба 6) нь дан ганц уруудах замын эхлэх газар буюу пирамидын зам болно. Дунд давхраа (3 ба 4) нь өгсөх зам дээд (1 ба 2) давхраа нь нэгтгэх замын эхлэх газар болдог.

Хажуугийн ховдол, ventriculus lateralis

Их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дотор байдаг хөндий. Энэ бол тархины доторхи ховдлуудын дотор хамгийн том нь бөгөөд төв шугамын хоёр хажууд байдгаараа, хажуугийн гэж нэрлэх болжээ. Хажуугийн ховдлын төв хэсэг ба доод эврийн дотно хана битүү биш, үл мэдэгдэм завсартай бөгөөд түүгээр тархины судаст бие тархины зөөлөн хальснаас хуйлран, ховдлын дунд ба доод хэсэгт нэвтрэн орж судсан торыг plexus choroideus ventriculi lateralis, уүсгэх ба энэ завсрыг fissura choroidea гэнэ. Судсан торын ховдлын зүг харсан гадаргууг хучсан нимгэн хальсыг, lamina choroidea ephitelialis гэнэ. Хажуугийн ховдлын судсан тор (сүлжээ) бол дээр дурдсан 3-р ховдлын дээврийн судсан торын үргэлжлэл юм.

Тархины гадаргууг хучсан бор бодисоос гадна, дотор нь бөөгнөрсөн хэсэг бор бодис бий. Үүнийг суурийн зангилаа гэнэ. Энэ нь бор бодисын бөөгнерел бөгөөд corpus striatum, claustrum ба corpus amygdaloideum гэсэн гурван том бөөмөөс бүтнэ. 1. Corpus striatum, судалт бие нь бие биеэсээ бүрэн биш тусгаарлагдсан, сүүлт бөөм, nucleus caudatus ба сэвэг зарам бөөм, nucleus lentiformis хоёроос бүтэх ба дотор гэр, capsula interna-гийн хоёр талд байрлана.

Суурийн зангилаа

а) Nucleus caudatus, сүүлт бөөм capsula interna-ийн дотно талд байрлана.Тэрээр шанаган хорхой хэлбэртэй, бүдүүн үзүүрийг нь толгой, caput nuclei caudati, нарийн үзүүрийг нь сүүл, cauda nuclei caudati гэнэ. Дотно талаараа харааны төвгөртэй нийлэх ба энэ хоёрыг заагласан судлыг stria terminalis гэнэ. Nucleus caudatus ба nucleus lentiformis хоёрын хоорондуур орсон цагаан бодисыг дотор гэр, capsula interna гэнэ. Гадна талд нь, nucleus lentiformis байрлана.

б) Nucleus lentiformis, сэвэг зарам бөөм хэвтээ зүслэгэнд гурвалжин хэлбэртэй байх ба орой нь дотно талруу суурь нь гадна тийш харж байхын дээр дотроо нимгэн хавтгай, цагаан бодисоор гурван жижиг хэсэг болон хуваагдсан байдаг. Үүний дотно талын цайвар хоёр хэсгийг цайвар бөмбөлөг, globus pallidus, суурь талын бор хэсгийг хуяг, putamen гэнэ. Putamen-ийн гадна талаас гадар гэр, capsula externa хязгаарлах ба түүний гадна талаарх бор судлыг хашаа, claustrum, түүний гадуур хамгийн гадар гэр, capsula extrerna гэх зэргээр бор цагаан бодис хослон байрладаг учир судалт бие гэж нэрлэх шалтгаан болсон бизээ.

2. Claustrum, хашаа энэ бол хоёр цагаан судлын хооронд байрлах, нарийхан бор зурвасын нэр юм. 3. Corpus amygdaloideum буйлс маягийн бөөм, тархины чамархайн хэсгийн цотно үзүүрт хажуугийн ховдлын доод эврийн тус газар байрлана.

Тархины цагаан бодисТархины бор гадарга ба төв дэх зангилаа хоёрын хоорон дахь бүх зайнд цагаан бодис байдаг. Тархины эвэрлэг биеийгдайруулан, хэвтээ зүсэгдсэн цагаан бодисыг, centrum semiovale гэдэг. Энэ бол тархины янз бүрийн хэсгүүдийг хооронд нь холбох янз бүрийн чиглэлтэй мэдрэлийн ширхэгүүд юм.

Мэдрэлийн ширхэгүүдийг гурав хуваана.

а) Нэгтгэх ширхэг (ассоциац) нэг тал бөмбөлгийн хэсгийг хооронд нь холбоно.

б) Холбох ширхэг (комиссурал) баруун зүүн тал бөмбөлгийн ижил хэсгийг хооронд нь холбоно

в) Харалдаалах ширхэг (проекц) бор гадрын эсүүдийг суурийн зангилаа болон бусад тархи нугасны хэсгүүдтэй холбоно.

1. Нэгтгэх ширхэг нь тархины нэг тал бөмбөлгийн янз бүрийн хэсгийг хооронд нь холбодог. Үүний ширхэгийг урт ба богино гэж ялгадаг. Богино ширхэгт fibrae arcuatae opox ба зэрэгцээ хоёр атирааг холбоно. Урт ширхэг нь тал бөмбөлгийн бие биенээсээ зайтай орших хэсгүүдийг хооронд нь холбодог. Ийм ширхэгүүд хэд хэд байдаг. Үүнд: бүс, cingulum, gyrus fornicatus-ийн дотуур явж, gyrus cinguli-ийн хэсгүүдийг холбоно. Духны хэсгийг зулайн буюу дагзтай ба чамархайн ар талын хэсэгтэй холбодог ширхгийг дээд тууш багц, fasciculus longitudinalis superior, дагзны ба чамархайн хэсэг хоёрыг холбодог ширхэгийг доод тууш багц, fasciculus longi¬tudinalis interior, духны хэсгийг чамархайн хэсгийн үзүүртэй холбосон ширхэгийг дэгээрхүү багц, fasciculus uncinatus гэнэ. Тархинд fornix гэгдэх холбох, нэгтгэх аль ч ширхэгт хамаарагдах бүтэц завсрын тархийг тойрч байрлана. Тэрээр columna fornicis, corpus fornicis, cms fomicis, hippocampus, septum pellucidum (lamina, ca-vum) гэсэн олон хэсэгтэй.

2. Холбох ширхэг тархины баруун, зүүн тал бөмбөлгийг холбодог, урд цагаан холбоос," commissura albi anterior, хойт цагаан холбоос, commissura albi posterior ширхэгүүд орохоос гадна гол том холбоос болох эвэрлэг бие, corpus callosum-д их хэмжээний ширхэг байдаг. Corpus callosum нь хошуу, rostrum, өвдөг, genu, их бие, truncus, өргөсөл, splenium, цацраг, radiatio гэсэн хэсгүүдтэй. Түүний тал бөмбөлөгрүүгээ орсон хэсгийн чамархайн хэсгийг tapetum гэж нэрлэдэг. Эвэрлэг биеийн гадуур хучсан бор бодисыг бор хучлага, indusium griseum гэх ба дотроо хязгаарын ойролцоох атираа, gyrus paraterminalis, гадна, дотно, тууш судал, striae longitudinales mediales et laterales, туузан атираа, gyrus fasciolaris, шүдэрхүү атираа, gyrus dentatus гэсэн бүтцүүдтэй. Мөн тархинд байдаг бусад баруун зүүн тал бөмбөлгийг холбох бүх холбоос энд орно. Бас бага тархи ба нугасны баруун зүүн хагасыг холбодог холбох ширхгээс ч бүтнэ.

3. Харалдаалах ширхэг буюу зам нь дээд төв буюу, их бага тархины бор гадаргыг доод төвүүд ба доод хэсгүүдтэй холбодог. Их тархины тал бөмбөлгийг хэвтээ хавтгайд thalamus-ийн дээгүүр шүргүүлэн зүсвэл суурийн зангилааны бөөмүүдийн завсраар өгсөх, уруудах замууд capsula extrema capsula externa capsula interna гэсэн бүтэц үүсгэн харагдана. Харалдаалах ширхэг нь бор бодисын орчимд цацраг маягтай байдаг учир титмэн цацраг, corona radiata гэнэ. Төвдөө ойртон ирээд цугларсан хэсгийг нь дотор гэр, capsula interna гэнэ. Энэ нь nucleus lentiformis, харааны төвгөр, сүүлт бөөм эдгээр гурван төвүүдийн дундуур зааглан ордог тухай дээр дурдсан. Дотор гэр нь тархины фронталь зүсэлтэнд дээрээс доош ташуу цагаан судал маягтай ба хэвтээ зүсэлтэнд задгай тал нь гадна тал руу харсан өнцөгт өвдөг үзэгдэх бөгөөд өмнөд хойт хоёр шилбэ, crus anterius et posterius capsulae internae болон хуваагдана.

Дунд өнцгийг өвдөг, genu гэнэ. Өгсөх уруудах зам үүгээр дайрч явдаг. Өмнөд шилбэ, crus anterius-ээр: tractus frontopontinus Өвдөг, genu-гаар: tractus corticonuclearis Хойт шилбэ, crus posterius-ээр: tractus corticospinalis, fasciculi thalamocorticalis (мэдрэхүйн бүх зам), tractus occipitopontinus, tractus temporopontinus тус тус дайрч өнгөрнө.

Их тархины гадарт байрлах дохионы тогтолцооны төвүүд түүний байрлал

Нэгдүгээр дохионы тогтолцооны төвүүд

• 1.Хөдөлгөөний дээд төв, төвийн өмнөх атираа, gyrus precentralis ба lobus paracentralis, хоёрын орчин газрыг хамааран оршино. Бусад нарийн хөдөлгөөн ба баруун солгой зэрэг нь духны дээд дунд атираа хавьд нилээд хожим төвлөрнө.

• 2. Мэдрэхүйн дээд төв, gyrus postcentralis-т байрлана. Янз бүрийн сэрлүүдийг хүлээн авч ялган тодруулж зохих хариугхөдөлгөөний замаар өгдөг, бүх сэрлийн удирдах дээд төв юм. Хэрэв энэ сэрлийн төв гэмтвэл биеийн аль ч хэсэгт цохисон, хазсан, барьсан, нугалсан энэ бүхнийг мэдрэх чадвараа алдана.

3. Харааны дээд төв. Энэ нь дагзны хэсгийн дотор талд cuneus, sulcus calcarinus ба түүний орчин газар төвлөрнө. Энэ төв гэмтвэл юм үзэж харж болох боловч ойлгохгүй болно. Эсвэл бүр сохорно.

4. Сонсголын дээд төв, чамархайн gyrus temporalis superior-ын дунд хирд байна. Энэ төвийн гэмтэлд юмыг сонсовч ялган мэдэхгүй юмуу бүр дүлий болно.

5. Үнэр ба амтлахын дээд төв нь uncus ба gyrus parahippocampalis-д байдаг. Энэ төв гэмтвэл үнэр, амтыг ялгаж чадахгүй болно.

Хоёрдугаар дохионы тогтолцооны дээд төвүүд

Хоёрдугаар дохионы тогтолцооны төв гэдэг нь ярианы төв бөгөөд нэгдүгээр төвүүдийн бүрэлдсэн суурь дэвсгэр дээр тогтдог юм. Хэрэв нэгдүгээр дохионы тогтолцооны суурь дэвсгэр байгаагүй бол хоёрдугаар нь шууд тогтохгүй. Үүнээс үзэхэд хоёрдугаар дохионы тогтолцоо нь сонсох, сэрэх, хөдлөх, үзэх, (харах) анхны бүх сэрлүүдийн бүгдийн нийлбэр орчны тусгал нөлөө, хүмүүсийн туршлага эд бүхний үр дүнд тогтоно. Дурдсан болзолууд байхгүй бол хоёрдугаар төв тогтож болохгүй. Жишээ: Хүүхэд хөлд орохын өмнө дүлий бол тэр хэлгүй болно. Хүмүүст унших бичихийг заахгүй бол тэр хүн насаараа бичиг үл мэдэгч баина гэх мэт. Ярианы төвийг, ярианы сонсгол, ярианы хөдөлгөөн, бичгийн хэлний төвийг унших, бичихийн төв гэх зэргээр дөрөв хуваана.

1. Ярианы сонсголын төв. Чамархайн хэсгийн дээд атирааны хойт хэсэгт (Верникын төв) дотор тал руугаа төвлөрнө. Энэ төв бүрэлдсэнээр яриаг ухамсарлан ойлгоно. Хэрэв гэмтвэл авиа сонсох боловч хүний хэлийг ойлгохгүй байна. 2. Ярианы хөдөлгөөний төв. Духны хэсгийн доод атирааны хойт үзүүр буюу төвийн өмнөх атирааны ойролцоо gyrus frontalis inferior (Broca) pars opercularis орчимд төвлөрнө. Энэ төв хэл, уруул төвөнхийн булчин зэргийгудирдан үгхэлэх (хүүхдийн хэлд орох үеээр тогтоно) ажиллагааг удирдах ба энэ төвийн гэмтлээр хүний хэлсэн үгийг ойлгодог боловч үг хэлж чадахгүй болно

3. Унших төв зулайн хэсгийн доод хагасын хойт тал, gyrus angulris-д төвлөрнө. Гэмтлийн улмаас уншиж чадахгүй өөрөөр хэлбэл, үгсийг таньсан ч холбон уншиж чадахгүй байна. 4. Бичихийн төв-духны хэсгийн дунд атирааны, gyrus frontalis medius-ийн хойт хэсэгт төвлөрөн, бичиг бичих нарийн хөдөлгөөнийг удирдана. Энэ төвийн гэмтлээр үсэг бичих, үг бүтээх чадвар алдана. Хоёрдугаар дохионы тогтолцооны их тархины нэг хагас бөмбөлөгт үүсдэг. Солгой хүнд баруун хагас бөмбөлөгт үүснэ.

Тархины бүрхүүлТархины бүрхүүл дотроо 3 янз хатуу бүрхүүл dura mater, дараа нь хөөсөн бүрхүүл arachnoidea, гуравдах нь судаст буюу зөөлөн хальс pia mater. Тархины хатуу бүрхүүл Энэ бүрхүүл нь нугас тархинд байдаг, ширхэглэг холбогч эдээс тогтсон. Нугасанд ясны дотуур завсраа өөх, венийн судас агуулсан зөөлөн бүтэц болж харагддаг. Биеийн хөдөлгөөнийг дагаж тэр бүтцүүд нь нугасыг дагаад, хатуу бүрхүүлийг дагаж чөлөөтэй хөдөлж байдаг. Харин тархинд энэ бүтэц их өөрчлөгддөг. Юун түрүүн хатуу бүрхүүл ясандаа шууд наалдаж бэхэлдэг. Гавал ясны дотор талын хэсгийг цусаар хангадаг. өөрөө гавлын ясыг цусаар хангах жинхэнэ судас агуулсан хальс болж хувирдаг.

Хатуу бүрхүүлийн цусан хангамж. A.occipitalis-ийн foramen mastoideum-aap орж ирсэн салаа чамархайн хэсгийн хатуу хальсыг цуса.ар хангахад шийдвэрлэх үүрэгтэй. Мөн a.meningea media-гийн гол үүрэг нь гавлын дотор талд тархины хатуу хальсны чамархай зулай, духны хэсгийг цусаар хангахад онцгой үүргийг гүйцэтгэдэг. Тархи, нугасны хам гэмтэлтэй хүмүүст энэ судас тасарч тархины гадуур цус харваж ухаан алдаж, амь тавих тохиолдол клиникийн практикт өргөн тохиолддог. Canalis condylaris-aap орж ирсэн атрерийн судас гавлын хойт хонхорын хатуу бүрхүүлийн цусан хангамжийг зохих ёсоор хариуцдаг Тархины хатуу бүрхүүл бол ийнхүү ясаа хучихаас гадна өргөнөөс өргөн холбогч эдэн ялтас гаргаж тархины хэсгүүдийн завсраар тэдгээрийг түшиж тулж байрладаг. Үүнийг тархины хатуу бүрхүүлийн сэртэн хэмээн нэрлэж заншжээ

Тийм сэртэнд 1. Falx cerebri major энэ бол их тархины тууш завсар, fissura longitudinalis cerebri-ээр их тархины баруун зүүн бөмбөлгийг түшиж оршдог холбоос буюу сэртэн. 2. Tentorium cerebelli энэ бол их тархийг бага тархин дээр дарахаас сэргийлж байдаг sulcus sinus transversi чулуунцар ясны дээд ирмэгээр турк эмээл хүртэл доод ирмэг нь бэхлэгдсэн, дээд ирмэг нь falx cerebri major-тай protuberantia occipitalis externa-гийн яг эсрэг талд хоорондоо нийлж бүтдэг баруун зүүн ялтас, чухам энэ хоёр ялтас нийлээд ирэхээр fossa cranii posterior өөрөө тод гэгчийн хөндий болж хувирдаг бөгөөд түүнд хүүхэн тархи, гүүр, тархины багана чөлөөтэй багтдаг. Ийм болохоор нь энэ ялтасыг tentorium cerebelli буюу хүүхэн тархины дээвэр гэж нэрлэж заншсан. 3. Тархины хатуу хальсаар хүрээлэгдэж оршдог нэг сонин бүтэц бол турк эмээл орчмын бүрдэл юм.

Турк эмээл 2 бүүрэгтэй. Энэ хоёрын хооронд тархины хатуу хальс, diaphragma sellae нэртэй ялтас үүсгэн урд хойт бүүргийг хооронд нь холбон турк эмээлийн хонхорт нь өнчин тархи байрлаж түүний дээгүүр дээр дурьдсан хальс бүрхэж байрладаг. Энэ хальсны голд цоорхой байдаг бөгөөд түүнд өнчин тархийг гипоталамустай холбосон infundibulum гэдэг бүтэц байрладаг. 4. Falx cerebelli. Энэ нь дагзны дотор гадаргуун дээр байдаг. Хүүхэн тархины баруун зүүн хэсгийг хооройд нь хөдөлгөхгүй байлгахаар заяасан нарийхан ялтас. Хатуу бүрхүүлийн цусан хангамж. Хатуу бүрхүүлийн цусан хангамж нь их төлөв гадна талаараа явж ясыг цусаар хангахад зориулагдсан учир гавал ясны дотор талд модны мөчир шиг ховил sulci arteriosi үлдээсэн байдаг.

Хатуу бүрхүүлийн атрерийн дотроос хамгийн том нь a. meningea media, a. maxillaris-ийн салаа бөгөөд суурь ясны fo¬ramen spinosum, нүхээр ормогц өмнөд хойт ramus anterior et posterior хоёр салаа болон хатуу хальсны ихэнхийг цусаар хангана. Гавлын урд хонхорт, a ethmoidalis anterior, a. ophthalmica-aac a. meningea an¬terior судас цусаар хангана. Ижил нэртэй нүхээр орно. Хойт хонхорын хальсыг a.pharyngea судаснаас a. meningea posterior гарч foramen jugulare нүхээр орох ба а. vertebralis судаснаас ramus meningeus a. occipitalis судас, foramen mastoideum нүхээр орж тэжээнэ. Хураагч судас нь ердийн байдлаар атрери нэг бүрийг хоёр вен дагалдан зарим нь синуст цутгах ба зарим нь plexus pterygoideus судсан торонд орно. Тархины хатуу бүрхүүлийн сэртэн хэмээх дээр өгүүлсэн бүтцүүд нь бас хоёр дахь үүрэгтэй. Эдгээр сэртэнгүүдийн хатуу бүрхүүлээс эхэлсэн уг дээр тодорхой сувагнууд үүссэн байдаг. Үүнийг нь бид sinus гэж нэрлэж заншсан. Үүний ханын бүтэц бол булчин байхгүй зөвхөн ширхэглэг холбогч эдээс тогтсон дотор гадаргуу нь эндотелээр хучаатай нэгэн өвөрмөц венийн судас юм.

Гэвч ялгаатай тал нь: 1) Хавхлага (клапан) байхгүй 2) Хоосон үедээ хөндий нь хавчийхгүй 3) Дотоод даралтаар сунахгүй. Ийм хөндийнүүд (синус) зөвхөн тархины хатуу бүрхүүлд байдаг. Үүнд: Sinus sagittalis superior дээд сагитталь хөндий, энэ нь духнаас дагз хүртэл их саран хадуурын дээд захаар явна. Sinus sagittalis inferior, энэ нь мөн тархины их саран хадуурын доод захаар явж sinus rectus-т цутгана. Sinus rectus энэ нь дээд, доод хоёр сагитталь хөндийг угаар нь холбосон байдаг. Sinus transversus энэ нь хамгийн том бөгөөд бага тархины дээврийн ар ёроолоор баруун зүүн тийшээ хөндлөн явна. Баруун зүүн хөндлөн хөндийн уулзварт бусад бүх хөндий нийлдэг учир тэнд том цүнхээл, confluens siinum үүснэ. Sinus sigmoideus энэ нь sulcus sigmoideus дотуур явдаг ба foramen jugularis, гүрээний нүхний амсарт хүрээд гүрээний дотор вен, venae jugularis interna болно.

Sinus sphenoparietalis энэ нь урдаасаа суурь ясны бага далавчны ар ирмэгийг дагаж ирдэг. Sinus cavernosus, хөндийрхөг хөндий нь суурь ясны турк эмээлийн хоёр талаар явах бөгөөд түүнрүү vena ophthalmica superior, нүдний вен цутгадаг. Sinus intercavernosus, хөндийрхөг хөндий турк эмээлийн өрцний урдуур хойгуур нь холбодог завсрын хөндий. Sinus petrosus superior, чулуулгийн дээд хөндий нь хөндийрхөг хөндийн үргэлжлэл болон чамархай ясны чулуулаг хэсгийн дээд ховилоор явж хөндлөн хөндийн төгсгөлрүү ордог. Sinus petrosus inferior, чулуулгийн доод хөндий нь мөн л хөндийрхөг хөндийн үргэлжлэл болон чамархайн ясны чулуулаг хэсгийн доод ховилоор явж гүрээний венийн дээд булцуунд ордог. Sinus occipitalis, дагзны хөндий нь хөндлөн хөндийгөөс гараад дагзны ясны дотор ирмэгээр уруудан дагзны том нүхний хоёр талаар ороон sinus sigmoideus-т цутгадаг.

Дагзны хөндий нь багана нурууны доторхи венийн сүлжээ plexus venosus vertebralis internus-тэй холбогддог. Эдгээр судсууд нь урдаасаа хойшоо, дээрээсээ доошоо sinus transver-sus-ийн чиглэлд эхлээд толгойн голоор цус хураагддаг. Тэгээд protuberantia occipitalis interna-гийн түвшинд бүх синусууд уулзаж бэлчир, cofluens sinuum үүсгэдэг. Нэг үгээр энэ нь олон голын бэлчиртэй адил юм. Цааш дээрх бэлчирт цугласан цус хоёр тийш салан урсаж sinus sigmoideus-ээр дамжаад v. jugularis interna гэсэн нэртэй судсаар гавлын хөндийгөөс гардаг. Ийнхүү sinus sigmoideus-ээр цус гавлаас гарах үед sinus cavernosus, sinus petrosus inferior-oop цус тархи духны урд талаас урсаж хойш орж ирдэг. Энд эмч хүн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Нүдний өнцөгний v.angularis цусаа sinus cavernosus-д шууд өгдег. Тийм учраас дээд уруулаас дээшээ гарсан идээт үрэвсэл дээр өгүүлсэн судсаар дамжин тархируу орох бүрэн боломжтой.

Хөөсөн бүрхүүл, archnoidea

Энэ бүрхүүл тархи, нугасны шингэнийг агуулж түүнд нь тархи оршдог. Энэ чанараараа тархийг гадны цочрол элдэв нелеөллеөс хамгаалж байдаг. Зүйрлэхэд усан дотор өндөг хийгээд байгаа мэт. Энэ бүрхүүл тархийг ерөнхийд нь агуулж байдаг болохоор тархины хонхор гүдгэр газар болгон тодорхой ус хурсан зай үүсгэдэг. Үүнийг анагаах ухаанд цүнхээл буюу cisterna гэж нэрлэдэг. Хөөсөн бүрхүүлийн цүнхээл: Cisterna cerebellomedullaris, бага тархи уртавтар тархи хоёрын завсарт оршдог томоохон цүнхээл. Cisterna fossae lateralis cerebri, тархины хажуугийн хонхорт оршдог.

Cisterna interpeduncularis, их тархины хөлний хоорондох цүнхээл Cisterna chiasmatis, харааны мэдрэлийн зөрлөгийн хоорондох цүнхээл Cisterna corporis callosi, эвэрлэг биеийг тойрсон цүнхээл Cisterna ambiens, их тархины дагзны хэсэг бага тархи хоёрын завсраар дунд тархины дээврийн дөрвөн толгодыг тойрсон цүнхээл Cisterna pontis lateralis, гүүрний хоёр хажуугийн цүнхээл Cisterna pontis, гүүрний суурийн атрерийн дагуух цүнхээл Эдгээрээс хамгийн чухал нь cisterna cerebello medullaris. Энэ хөндий бол тархины 4-р ховдлоор дамжуулж тархи нугасны гадна зайг хөндийтэй нь усаар холбож өгч байдаг их чухал хэсэг. Энд 3 нүх байдаг. Apertura lateralis ventriculi quarti (Лушке хос), Apertura mediana ventriculi quarti.

Ийнхүү тархины дотор хөндий түүний эргэн тойрон байгаа тархи нугасны устай холбогдож чаддаг. Тархины бүтцийг үзэх үед хөндий болгон юутай ямар нүхээр холбогддог, tela choroidea гэсэн нэртэй бүтцээр цуснаас тархи нугасны шингэн үүсдэг болохыг тодорхойлон бичсэн. Одоо тархи нугасны шингэн хаагуур шимэгддэг тухай өгүүлье. Дээр өгүүлсэн тархины хатуу бүрхүүлийн sinus хэмээх өвөрмөц судасны ханан дээр granulationes arachnoideales нэртэй молцогнууд хөөсөн бүрхүүлээс хувалзны хошуу мэт ханаруу нь шигдэн орсон байдаг. Энэ молцог дотроо хөндийтэй, хөндий дотор нь нугасны устай. Иймэрхүү бүтэц тархины хатуу бүрхүүлийн синусын дотуур урсаж байгаа цусруу дүрэгдэхэд доторх ус нь цус руу шимэгдэж тархи нугасны шингэн цусруу эргэж ордог зүй тогтолтой болохыгтогтоосон юм.

Хүний толгойд 10 гаруй синус түүнд 2000 гаруй granulationes arachnoideales байна гэсэн тооцоо байна. Чухамдаа тархины даралт ихдэнэ гэдэг бол энэ 2000-н молцогноос тодорхой хэсэг нь зөөлөн болон хатуу бүрхүүлтэйгээ наалдаж үйл ажиллагаагаа алдсанаас болоод тархины гадуур ус ихсэж байгааг хэлж байна. Тархины зөөлөн бүрхүүл, pia mater Тархины зөөлөн бүрхүүл гэдэг нь тархины атрери, венийн судас еер хоорондоо холбогч эдээр холбогдон бүтсэн торон тогтолцоо юм. Тархи энэ торноос (гадаргуунаасаа төврүүгээ) цусан хангамж авдаг төгсгөлийн төрлийн цусан хангамжийн хэлбэр маягтай эрхтэн. Тийм болохоор цус харвалт цусан хангамжийн түгээмэл дутагдал өрген тохиолдох магадлалтай. Тархи нугасны шингэний эргэлт Хүний биед тунгалгийн тогтолцоо байхгүй еөртеө тохирсон шингэний эргэлттэй ийм эрхтэн цөөнгүй байдаг.

Үүнээс хамгийн том нь тархи юм. Тархи нугасны шингэн, liquor cerebrospinal, тархи нугасны хөөсөн бүрхүүлийн доорх зайг дүүргэж байдаг бөгөөд биеийн бусад шингэнүүдээс эрс ялгаатай ба дотор чихний эндо ба перилимфа, нүдний шингэнүүдтэй төсөөтэй байдаг юм. Тархи нугасны шингэнүүдийг plexus choroideus түүний тархины хучуур эс гаргадаг. Тархи нугасны шингэн нь тархийг зөвхөн механик нөлөөнөөс биш мөн дотроо байдаг бодисын тусламжтайгаар бусад нөлөөнөөс хамгаалдаг. Тархи-нугасны шингэн гадагш гарахдаа дээр дурдсан хөөсөн бүрхүүлийн молцогоор венийн судсанд орж ямагт эргэлт хийж байдаг юм. Нярай хүүхдийн тархины хөөсөн бүрхүүлийн доорх хөндий 20 см3 багтаамжтай, 1 нас хүрэхэд 30 см3, 5 настайд 40-60 см3, 8 настайд 100-140 см3, насанд хүрэгчдэд 100-200 см3 болдог. Хүний тархи 5 хэсэгтэй, хэсэг бүр хөндийтэй.

Түүнийг дурьдваас их тархины хөндий хажуугийн ховдол, ventriculus lateralis 4 хэсэгтэй, урд эврээрээ дамжуулж гуравдугаар ховдолтой харьцдаг. 3-р ховдол, ventriculus tertius нь завсрын тархины хөндий. Энэ хөндий завсар хэлбэртэй урд үзүүртээ байрладаг foramen interventriculare dextrum, sinistrum гэдэг 2 нүхээр их тархины 2 тал бөмбөлгийн хөндийтэй холбоотой байдаг. Энэ завсар арагшаа усан суваг буюу aquaeductus cerebri-гээр (дунд тархины хөндий) 4-р ховдолтой холбоотой байдаг.

4-р ховдол нь арын тархи, уртавтар тархины хөндий юм. Энэ хөндий майхан хэлбэртэй, түүний бүтцийн тухай дээр өгүүлсэн. Түүний ханан дээр apertura lateralis ventriculi quartii (Лушке хос), apertura mediana ventriculi quartii гэсэн З нүх байдаг. Энэ гурван нүхээр тархины дотор талын ус гадна талтай харьцдаг. Энэ хэмжээгээрээ тархи өөрөө дотроо устай, гаднаа устай, толгойн ясан хайрцганд, гурван бүрхүүлийн хоорондох усан дотор хамгийн доргионгүй нөхцөлд байдаг юм.

Баярлалаа

top related