hicheel 7r angi hicheel 2015 us

Post on 16-Apr-2017

1.294 Views

Category:

Business

6 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

УСАА ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ

АГУУЛГА:

Усны нөөц

Усны хэрэглээ

Усны тухай бидний мэддэггүй баримт

Усны хомсдол

Усыг зөв зохистой, ухаалаг хэрэглэх нь

Ус бол дэлхий дээрх хамгийн

энгийн мөртлөө маш их

анхаарал татаж байгаа бүрэн

судлагдаагүй шингэн бодис

юм.

УС БОЛ ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ

Гүнзгийрүүлэн судлах тутам түүний оньсого мэт

нууцлаг шинжүүд улам сонирхол татаж байна.

Японы анагаах ухааны доктор, ус судлалын нэрт

эрдэмтэн Масару Эмото ус ой санамжтай болохыг

туршилтаар баталсан байна. Тэрээр Ус бол

мэдээллийн орон зай бөгөөд ус сонсдог, бүтцээ

өөрчилдөг болохыг олон жилийн судалгаагаар

гаргасан байна.

Монголчууд бид үхлийн

ирмэг дээр очоод амьд

үлдсэн хүнийг “ Ус уух

хувьтай хүн” гэж билэгшээж

хүндэлдэг.

Дэлхийн

нийт усны

нөөц 1386

сая км3

ДЭЛХИЙН УСНЫ НӨӨЦ

Үүнээс Цэвэр ус 1% Мөс 2%

Давстай ус 97%

Дэлхийд усны

нөөцөөрөө ядмаг 145

орон байдаг байна. Үүний

121 дүгээрт нь Монгол улс

ордог. Монгол улсын усны

нөөцийн 94% нь Хөвсгөл

далайд агуулагддаг аж.

МОНГОЛ ОРНЫ УСНЫ НӨӨЦ

Судалгаагаар манай орон усны нөөцөөр дэлхийд

хязгаарлагдмал нөөцтэй орнуудын тоонд багтдаг

бөгөөд 1км2 талбайд ойролцоогоор 22 орчим мян.м3

ус, ноогддог нь дэлхийн дунджаас нэлээд доогуур

байдаг. / Нэг хүнд 18тн/

Монгол орны усны нөөц

дэлхийн 0,00004% эзэлдэг

УСНЫ ХЭРЭГЛЭЭ

Монгол орны нийт ус хэрэглээ

0.44 km3/жил

Үүнээс:

Унд ахуйн хэрэглээ 16.4 %

Үйлдвэрлэл 54.7 %

Бэлчээр усжуулалт 16.4 %

Усалгаатай газар тариалан 12.1 %

Хотын ногоон байгууламж 0.4 %

9

1. Унд ахуйн ус хэрэглээ • Хот, суурин • Хөдөө, орон нутаг • Албан байгууллага

2. Үйлдвэрийн ус

ашиглалт

• Үйлдвэрлэл

• Барилга

• Эрчим хүч

• Уул уурхай

3. ХАА-н ус ашиглалт

• Мал аж ахуй • Усалгаатай газар тариалан

4. Бусад ус ашиглалт

• Ногоон байгууламж • Аялал жуулчлал

Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч буй нэг хүний

хоногийн хэрэглээ

А. Төвлөрсөн шугамд холбогдсон орон сууцанд оршин сууж буй

ЦТП

1 хүн хоногт дунджаар 200литр ус

хэрэглэдэг

Төвийн шугаманд холбогдсон ус түгээх байрнаас ус хэрэглэж буй 1 хү

н хоногт дунджаар 8.8 литр ус хэрэглэдэг

Зөөврийн ус түгээх байрнаас ус зөөж хэрэглэж буй нэг хүн хоногт дунджаар 7 литр ус хэрэглэдэг

Сүүлийн үед усны хэрэгцээ

маш түргэн хурдацтай өсч

байна. Жишээ нь: 1л нефть

олборлож авахад 10л ус

хэрэглэнэ.

1кг ноосон даавуу үйлдвэрлэхэд

600л ус хэрэглэнэ.

1кг цаас боловсруулахад 200л ус хэрэглэнэ.

Ус байнгийн эргэлтэнд оршдог. Далай, тэнгис, гол

мөрөн, хуурай газрын гадаргаас ус ууршин уур

болон дэгдэж агаар мандалд гарна. Өндөрт гарсан

усны уур өтгөрч үүл үүсгэдэг. Үүлэн дэх усан дусал

ба мөсөн талcтууд хоорондоо нэгдэн нийлж

томорсоор хур тунадас болон газар бууна.

Усны тухай бидний мэддэггүй баримт

Ус хэрхэн яаж та бүхэнд хүрдэг вэ?

Хүн амьсгалах, хөлрөх, бие мах

бодийн физиологийн дотоод

үйл ажиллагааны явцад өдөрт

2.5 л шингэн алдаж байдаг

Хүн амьсгалах,

хөлрөх, бие махбодийн

физиологийн дотоод

үйл ажиллагааны

явцад өдөрт 2.5 л

шингэн алдаж байдаг

Хүн ба Ус

ДЭМБ-ын зөвлөснөөр насанд хүрсэн хүн өдөрт

2 литр ус уух ѐстой. Харин 10кг жинтэй хүүхэд өдөрт

1 литр ус уух ѐстой гэсэн тооцоо байдаг.

Гэтэл:

АНУ - 1 литр

БНСУ – 0,6 литр

Монгол – 0,3 литр

усыг өдөрт нэг хүн авч хэрэглэж

байна гэсэн тооцоо гарчээ.

Хүнд ус дутагдахад яах вэ?

толгой өвдөх

хуурамчаар өлсөх

шээс өтгөрөх

хоол идэх дур хүсэл буурах

тамиргүйдэх

тэвчээр алдагдах

сонор сэргэг байдал буурах

Бага зэрэг дутагдсан үед:

Дундаж байдлаар шингэний дутагдалд орох үед:

арьс халуу дүүгэх

санаа зовнил ихтэй, нойрмог,

шийдвэр гаргах чадваргүй болох

нулимс гарахгүйгээр уйлах

бөөлжис цутгах

толгой илүү хүчтэй өвдөх

Их хэмжээгээр шингэний дутагдалд орох үед:

яриа ойлгомжгүй болох

булчин саажих, ухаан алдах

татаж унах

гэдэс дүүрэх

нүд хөнхийх

арьс уян налархай чанараа

алдах

зүрх гэнэт зогсох

Хүн өдөрт өөрт хэрэгтэй усыг ууснаар

Бие махбодын эрч хүч нэмэгдэнэ

Тархины цусан хангамж сайжирч

оюун ухаан хурц болно

Биед хуримтлагдсан хорт бодису

удыг гадагшлуулж цэвэршүүлнэ

Арьс эрүүл толигор болно

Илүүдэл жинг бууруулна

Хоолны шингэц сайжирна

Биеийн дархлаа сайжирна

Хүн өдөрт өөрт хэрэгтэй усыг ууснаар

Хүн бүрийн бие дэх усны хэмжээ өөр

байдаг ба дунджаар насанд хүрсэн

хүнийх 60-70 хувь байна. Биеийн

хэрэгцээндээ зориулан эрүүл усаар

тасралтгүй хангахын хүн нэг кг жинд 40

мл усыг уух ѐстой. Жишээ нь та 70 кг

жинтэй бол уух усны хэмжээ 2.8 л гэсэн

үг. Үүнээс харахад усны чанарт хүн

бүр анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Цэвэр ус бол эрүүл мэнд, урт удаан

наслахад чухал ач холбогдолтой хэмээн

шинжээчид санал нэгддэг.

Цэвэр усны хомсдолд ороход нөлөөлж буй хүчин

зүйлүүд:

Манай орны цэвэр усны нөөц ойрын

жилүүдэд багасч байгаа нь хүний зохисгүй

үйлдэлтэй холбоотой.

Ой модыг их хэмжээгээр огтлох нь гүний

усны нөөцийг багасгах шалтгаан болдог.

Дэлхийн дулаарал

сүүлийн жилүүдэд

ойролцоогоор

0-2 градусаар

нэмэгдсэн нь

нөлөөлж байна.

Хариуцлагагүй уул уурхай

Цэвэр усаар хамгийн их хомсдолтой

орнууд

1. Казакстан улс 2. Туркмен улс 3. Узбек улс

Өмнөд африкийн орнууд

гэх мэт

Дундад азийн улс орнуудаас

Дэлхийн хүн амын 20 орчим хувь

буюу ойролцоогоор 1,1 тэрбум

хүн цэвэр усны хомсдолд ороод

байна. Барагцаалбал өдөрт 4500

хүүхэд цэвэр, аюулгүй ус

хэрэглэж чадахгүй байгаагаас

нас барж байна.

ЦЭВЭР УСНЫ ХОМСДОЛ

УСЫГ ЗӨВ ЗОХИСТОЙ, УХААЛАГ ХЭРЭГЛЭХ НЬ:

Хүүхдүүдээ !

Цэвэр усыг зөв зохистой, ухаалаг

хэрэглэх, үйлдвэрийн технологийн бохир усны

хэмжээг багасгах, бохир усны бохирдлын зэргийг

бууруулах нь хойшлуулшгүй шийдвэрлэх асуудал

болж байна.

Дэлхий дээр энэхүү асуудлыг шийдэж, усны

нөөцөө зөв зохистой хэрэглэж заншсан олон улс

байдаг.

Цэвэр усыг хамгийн зөв зохистой хэрэглэдэг

орнууд:

1. Финлянд улс 2. Канад улс

4. Шинэ Зеланд улс

5. Их Британи улс

3. Япон улс

Хүүхдүүд та бүхэнд усыг

зөв зохистой хэрэглэх

энгийн аргуудыг

танилцуулж байна.

Шүд угаахдаа аяга ашигла:

Шүдээ угаахдаа усаа хаалгүйгээр гоожуулан

угаавал дунджаар 6 л орчим ус зарцуулна.

Аяга ашигласнаар 0,6л ус зарцуулна.

Өглөө оройд 2 удаа 3 ам бүлтэй өрхийн гишүүд бүгд усаа

гоожуулан шүдээ угааснаар 1 сард 1000л усны үргүй зардал

гаргана.

Харин аяга ашиглаж угааснаар сард 108л ус л хэрэглэнэ.

Нүүр гараа угаахдаа усаа тос:

Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр

гоожуулахгүй байх.

Мөн л аяга хэрэглэж ус тосох нь усны

хэмнэлтэнд нөлөөлнө.

Сахлаа хусахдаа ч крантаа хааж ус тосч

хэрэглэх нь илүү үр дүнтэй.

1. Өдөр тутмын хэрэглээ:

2. Гал тогооны хэрэглээнд хэмнэлт хийе.

Сав суулга болон ногоо угаах зэрэгт усаа тосч угааж

заншъя:

Хүнсний зүйлээ эхлээд тоссон бага

усаар угааж, хэрчин бэлтгэсний дараа

усаа гоожуулан зайлах.

Тос болон амтлагч нь сав суулгыг их

хэмжээгээр бохирдуулдаг тул савны

бохирдлыг сонингийн цаас, сальфетки,

зориулалтын тос шингээгч материал

зэргийг ашиглан арчиж авсаны дараа

усаар зайлна.

3. Ахуйн хэрэглээнд хэмнэлт хийе.

Машин угаалга:

Эхлээд алчуураар хөнгөн арчсаны дараа угааж эхэл. Машин угаалганд ванны усыг ашигла.

Шууд усаар шүршиж угаавал дунджаар 200л-250л ус зарцуулна.

Хувинд ус тосч угааснаар ¼ буюу 50л ус зарцуулна.

Долоо хоногт 1 удаа угаая гэж үзэхэд 1сард дунджаар 600л усны

хэмнэлт хийгдэнэ.

Зүлэг ногоо услах:

1. Будаа угаасан ус, ванны үлдэгдэл усыг

ашиглая.

2. Будаа угаасан ус нь тэжээллэг учир хөрс

рүү шингээж услах.

3. Борооны усыг цуглуулан ус хадгалах

саванд хуримтлуулан зүлэг ногоогоо услах

Суултуурын усыг хэмнэх:

Бочкины алдагдаж байгаа усыг хаах.

Суултуурын усыг олон дахин татахгүй байх.

Шилэн болон хуванцар саванд ус хийх, эсвэл элс

хайргаар дүүргэсэн пластик савыг суултуурын

бочкинд хийснээр бочкин дахь усны хэмжээ багасч

ус хэмнэгдэнэ. Энэ аргыг хэрэглэснээр өрх бүр 35

литр усыг хэмнэж чадна.

Их хэмжээний зарцуулалттай татуурга нь 1 удаа 12л-13л ус

зарцуулдаг

Бага хэмжээний зарцуулалттай татуурга нь 1 удаа 4л-5л ус

зарцуулдаг.

4. Ариун цэврийн болон ОО-н өрөөнд хэмнэлт хийе

Таны хэмнэсэн ганц дусал

ус хэн нэгний амьдралыг

аварч чадна.

Ус дусахад:

• Цагт 0,54 литр

• Хоногт 13 литр

•7 хоногт 90 литр

• Жилд 33112 литр

ус урсаж алга болдог.

Усны тоолуур суурилуулснаар хэрэглэгчид өөрсдөө хэрэглээгээ хянаж хэрэглэснийхээ хэрээр төлбөр төлөх зарчим бий болсон. Иргэд тоолуургүйгээр нормоор төлж байгаа усныхаа үнийн 50-70 хувийг хэмнэх боломжийг нээж өгсөн.

Будаа угаасан усыг дахин ашиглах.

Будаа угаахад гардаг усыг ногоо чанахдаа ашиглавал хурдан зөөлө

рч өнгөө алдахгүй чанагддаг. Мөн зүлэг ногоо услахад илүү сайн ургадаг байна.

Өндөг чанасан усаараа та цэцгээ усàлж б

ас болно. Өндөгний хальсны минералèуд

цэцгэнд сайн нөлөөтэй.

Загасны аквариумаа цэвэрлэхдээ усыг нь битгий асга, усаар нь та цэцэг ногоо усалж болно. Энэ ус нь органик тэжээлээр таны цэцгийг тэтгэнэ.

Крантнаас нэг, нэгээр ус дусалж байвал 1 цагт 1,3л усны алдагдал үүснэ. Харин 2-3 дуслаар гоожиж эхлэвэл 1 цагт 21,6л ус алдана. Зогсолтгүй гоожиж эхлэвэл 1цагт 119л ус алдана.

Ус дусалж байгаа крантуудыг цаг алдалгүй хааж засварлах.

Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай. Энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ.

Усанд орж байх үедээ биеэ савандах үедээ усаа хааж

заншаарай !

Хүүхдүүдээ ус хэрэглэсний дараа крантаа сайн хааж

байгаарай !

Ингэснээр та 3 дахин бага ус зарцуулдаг

бөгөөд 400 литр хүртэл ус хэмнэдэг.

Анхаарал тавьсанд

Баярлалаа хүүхдүүд ээ

Усны бол тунгалаг нь

Улирлын бол хавар нь

Уулсын бол оргил нь

Ундааны бол цэнгэг нь

хамгийн сайхан

top related