draft outline of paper on “energy macroeconomics … · web viewИнституцүүдийн...

59
“БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХАРААЛ” СУДАЛГАА Жеффри Фрэнкл Харвардын Их сургуулийн профессор Эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос гаргасан судалгаа №15836. Энэхүү судалгааг “Export Perils”-д зориулан бэлтгэв. Хянан тохиолдуулсан Бренда Шаффер Азербайжан улсын Баку хот дахь Дипломатын Академийн эрчим хүчний экспортын төслийн хүрээнд бэлтгэв. Энэхүү судалгааны автор нь мөн судалгааг бэлтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн Азербайжан улсын Дипломатын Академи, Харвардын Их сургуулийн Олон улсын харилцааны газрын Уодерхэд төвд талархаж байна. Түүнчлэн үнэтэй зөвлөгөө өгсөн Rabah Arezki, Sebastian Bustos, Oyebola Olabisi, болон Lant Pritchett нарт талархаж байна. 1

Upload: others

Post on 24-Dec-2019

0 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

“БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХАРААЛ”

СУДАЛГАА

Жеффри ФрэнклХарвардын Их сургуулийн профессор

Эдийн засгийн судалгааны үндэсний товчооноос гаргасан судалгаа №15836. Энэхүү судалгааг “Export Perils”-д зориулан бэлтгэв.

Хянан тохиолдуулсан Бренда ШафферАзербайжан улсын Баку хот дахь Дипломатын Академийн эрчим хүчний экспортын төслийн хүрээнд бэлтгэв. Энэхүү судалгааны автор нь мөн судалгааг бэлтгэхэд гүн туслалцаа үзүүлсэн Азербайжан улсын Дипломатын Академи, Харвардын Их сургуулийн Олон улсын харилцааны газрын Уодерхэд төвд талархаж байна. Түүнчлэн үнэтэй зөвлөгөө өгсөн Rabah Arezki, Sebastian Bustos, Oyebola Olabisi, болон Lant Pritchett нарт талархаж байна.

1

Page 2: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Энэхүү судалгааг 2009 оны 12 дугаар сард бэлтгэж, 2010 оны 3, 5 дугаар сард тус тус тодотгогдсон болно.

БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХАРААЛ: СУДАЛГАА

Жеффри Франкел Харвардын Их сургуулийн профессор

Эдийн засгийн судалгааны үндэсний газраас гаргадаг Судалгааны материал №15836. Энэхүү судалгааны материалыг “Export Perils” –д зориулан бэлтгэв. Хянан тохиолдуулсан Бренда Шаффер, Зохиогчийн зүгээс Азербайжан улсын Баку хот дахь Дипломатын академи, Харвардын Их сургуулийн Олон улсын харилцааны газрын Уодерхэд төвд гүн туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Түүнчлэн Rabah Arezki, Sebastian Bustos, Oyebola Olabisi, болон Lant Pritchett нарт үнэтэй зөвлөгөө өгсөнд талархаж байна.

Товч агуулга

Газрын тос болон байгалийн бусад нөөц баялагтай орнууд нөөц баялаггүй орнуудыг бодвол яагаад хурдацтай хөгжиж чаддаггүй вэ гэдэг нь хачирхалтай. Энэхүү үзэгдлийг Байгалийн Баялгийн Хараал гэж нэрлэдэг. Энэ үзэгдлийн гол зарчим нь ямар нэг анекдот эсхүл тодорхой нэг тохиолдлын судалгаатай холбоотой бус харин хэд хэдэн орнуудын бүрэн түүвэр судалгаанд үндэслэн эдийн засгийн гүйцэтгэлийг тодорхойлогч хүчин зүйлүүд дээр хийсэн статистикийн зарим сорилоор гаргаж ирсэн ухагдахуун юм. Энэхүү судалгааны материалд түүхий эдийн баялгийн зургаан талыг авч үзсэн бөгөөд эдгээр тал бүр нь зарим судлаачдын санал болгосноор эдийн засгийн гүйцэтгэлийн дэд–стандартыг хангах боломжтой. Эдгээр нь: дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн урт хугацааны хандлага, хэлбэлзэл, аж үйлдвэржилтийг байнга бууруулж байх байдал, иргэний дайн, сул институц болон мөчлөг дагасан Голланд өвчин зэрэг болно. Түүхий эд экспортлогч хэдий ч амжилттай хөгжиж буй орнуудаас иш татахын сацуу байгалаас заяасан баялаг болон үнийн өсөлт нь гадаад хүчин зүйл биш гэсэн аргументийг гаргаж ирэн энэхүү үзэгдэлд эргэлзэгчид байгалийн баялгийг хараал гэж үзэж буй үзэгдэлд шүүмжлэлтэй ханддаг. Байгалийн баялгаа хэрхэн зөв ашиглах вэ гэдэг нь байгалийн баялагтай орны хувьд тавигдах бодлогын асуудал гэдэг нь тодорхой билээ. Байгалаас заяасан баялагтай орнуудад тус болох институцын талаарх ойлголтыг энэхүү материалын төгсгөлд авч үзнэ. Тухайлбал, газрын тосыг Баялгийн хараалын үр дагаврыг арилгаж, эдийн засгийн сайн үр дүнг бий болгоход ашиглах талаар судална. Байгалийн баялагтай орнууд анхааран авч үзэх чухал санаанууд гэвэл газрын тосны гэрээг индексжүүлэх, экспортын орлогыг эрсдэлээс хамгаалах даатгал хийлгэх(hedging), өрийг газрын тосны буюу түүхий эдийн үнээр тооцох, барагдуулах, Чили маягийн төсвийн дүрмийг хэрэглэх, мөнгөний бодлогын хүрээнд бүтээгдхүүний үнийг чухалчилсан төлөвлөгөөт зорилтыг ашиглах, түүхий эдийн орлогоор сан байгуулж ил тод байдлыг нь хангах, баялгаас хуваарилахдаа нэг удаа бөөн дүнгээр олгох зэрэг болно.

2

Page 3: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Агуулга

Байгалийн баялгийн хараал: Оршил хэсэг…...................................................1-2

I. Дэлхийн зах зээл дэх үнийн урт хугацааны хандлага……………………………...2-3a. Дэлхийн зах зээл дээр экспортын үнийг тодорхойлох……………………….2-3b. Түүхий эдийн үнэ буурах хандлагын талаарх таамаглал (Prebisch-Singer)....3-4c. Дахин үл сэргээгдэх баялгийн үнийн өсөх хандлагын талаарх таамаглал….4-6

i. Хотеллинг ба хүүгийн хувь хэмжээ……………………………….…..4-5ii. Малтусианизм ба “газрын тосны үнийн дээд түвшин”………………5-6

d. Нотолгоо…………………………………………………………………..……..6-8i. Статистикийн хугацааны цуваа судалгаа….…………………………….7

ii. Пол Ерлич Жулиан Саймонтай мөрий тавьсан нь……………………7-8

II. Түүхий эдийн үнийн дунд хугацааны хэлбэлзэл…………………………………..8-10a. Богино хугацаан дах сул мэдрэмж……………………………………………….9b. Үнийн хэлбэлзэл нь эдийн засгийн гүйцэтгэлийн шийдвэрлэгч хүчин зүйл мөн

үү?....................................................................................................................10

III. Байгалийн баялгийн хараалд хүргэх магадлал бүхий сувгууд………..............10-20a. Түүхий эдээр төрөлжсөн байдал нь өсөлтийг тодорхойлогч хүчин зүйл болж

чадах уу ?...........................................................................................................13-14b. Институцүүд………………………………………………………………… 14-17

i. Институцууд, тэдгээрийн хөгжил…………………………………...14-15ii. Газрын тос, институцууд ба засаглал……………………………….15-17

c. Тогтворгүй ба эмх замбараагүй байдал……………………………………..17-18i. Хүчилж болшгүй өмчийн эрхээс илүү шавхагдашгүй нөөц………17-18

ii. Байгалийн баялаг дайнд хүргэдэг үү?.....................................................18d. Газрын тос ба ардчилал………………………………………………………18-20

IV. Голланд өвчин ба эерэг мөчлөг…………………………………………………….20-25a. Голланд өвчний макро-эдийн засаг………………………………………....20-21b. Эерэг мөчлөг …………………………………………………………………21-22c. Хөгжиж буй орнууд дахь хөрөнгийн урсгалын эерэг мөчлөг……………22-23d. Төсвийн бодлогын эерэг мөчлөг……………………………………………23-25

V. Байгалийн баялгийн хараалын эсрэг арга хэмжээ болон бодлого……………25-34a. Тогтворжуулах зорилготой байсан боловч амжилтад хүрээгүй арга

хэмжээ…………………………………………………………………………25-27i. Маркетнигийн зөвлөл………………………………………………..25-26

ii. Түүхий эдийн олборлолтын татвар…………………………………….26iii. Үйлдвэрлэгчдэд олгох татаас…………………………………………...26iv. Засгийн газрын бусад нөөц хуримтлуулалт……………………………26v. Хэрэглэгчийн төлөө үнийн хяналт………………………………….26-27

vi. OPEC болон олон улсын бизнесийн байгууллага……………………..27b. Эрсдлийг саармагжулах арга хэрэгсэл……………………………………...27-28

i. Гадаадын компанитай хийх гэрээнд үнэ тогтоох………………… .27-28ii. Түүхий эдийн үнийн эрсдэлийн зохицуулалт………………………….28

3

Page 4: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

iii. Түүхий эдийн үнэ дэх дахин нэрлэсэн өр……………………………...28c. Мөнгөний бодлого……………………………………………………………29-30

i. Тогтмол ханш хөвөгч ханшны эсрэг……………………………………29ii. Эдийн засагт үнийн түвшин тогтоох бусад арга механизм……….29-30

d. Эдийн засгийн эерэг мөчлөгийн үед үндэсний хуримтлал бүрдүүлэх арга хэмжээ…………………………………………………………………………31-34

i. Төсвийн алдагдлын зохицуулалт, Чили улсын жишээ…………….31-32ii. Түүхий эдийн нөөц сан болон халдашгүй баялгийн сан…………..32-33

iii. Төв банкны хуримтлуулсан нөөц ……………………………………..33iv. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үед хувийн цэвэр хөрөнгийн дотоод

урсгалыг бууруулах……………………………………………..33v. Нэг удаагийн хуваарилалт…………………………………………...33-34

e. Гаднаас буюу хөндлөнгийн хяналт тавих хүчин чармайлт…………………...34

VI. Дүгнэлт ………………………………………………………………………………..34-36

Эх сурвалжууд......................................................................................

4

Page 5: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Байгалийн баялгийн хараал: Оршил хэсэг

Газрын тос, байгалийн хий болон бусад үнэ цэнэтэй эрдэс баялгийн ордуудтай байснаар л эдийн засгийн хувьд заавал амжилт авчирдаггүй гэдэг нь сүүлийн хэдэн арван жилийн хугацааны ажиглалтаас харагдаж байна. Ангол, Нигер, Судан, Конго зэрэг Африкийн орнууд нь газрын тос, эрдэнийн чулуу болон бусад эрдэс баялгийн арвин их нөөцтэй хэдий ч тэдгээр орны хувьд нэг хүнд ногдох орлого бага, амьдралын чанар доогуур хэвээр байсаар байна. Гэтэл Япон, Солонгос, Тайван, Сингапур, Гонг Конг зэрэг Зүүн Азийн орнууд экспортод гаргах байгалийн нөөц бараг байдаггүй арлын орнууд хэдий ч барууны түвшний амьдралын стандартад хүрч чадсан байдаг. Оотий (Auty 1993, 2001) нь энэхүү ээдрээтэй ойлголтыг “баялгийн хараал” гэж анх томьёолсон хүн юм. Баялгийн хараал гэсэн энэхүү хэллэгийг одоо өргөн хэрэглэдэг болжээ1.

Манзано, Ригобон нар (2008)-ын боловсруулсан “Байгалийн баялаг ба өсөлт” гэсэн тэнхлэгт дүрслэл 1-д улс орнуудын үзүүлэлтийг харьцуулан харуулсан байна. Үндсэн бүтээгдэхүүний экспорын ДНБ-д эзлэх хувийг хэвтээ тэнхлэг дээр, эдийн засгийн өсөлтийг босоо тэнхлэг дээр тус тус харуулжээ. Дунджаар эдгээрийн харилцан хамаарал нь бага зэрэг урвуу хамааралтай байна. Гэхдээ урвуу харилцан хамаарал тийм их өндөр биш байна. Харин энэ нь байгалийн нөөцийн баялаг болон эдийн засгийн өсөлтийн хооронд ямар нэгэн шууд хамаарлыг харуулахгүй байна.

Эх үүсвэр: Manzano болон Rigobon (2008)

1 Collier (2007), Humphreys, Sachs болон Stiglitz (2007) зэрэг номнуудаас харж болно.

5

Page 6: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Нүүрст устөрөгчийн арвин баялаг орд болон эрдэс баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь яагаад хараал болдог байна вэ? Энэхүү эсрэг харилцан хамаарлын механизм нь юу вэ? Ерөнхийд нь яривал үүнд дор дурдсан долоон төрлийн учир шалтгаан байна. Нэгд, эдгээр түүхий эдийн үнэ нь дэлхийн зах зээл дээр урт хугацаагаар унах магадлалтай. Хоёрт, байгалийн нөөц нь нөгөө утгаараа дахин сэргээгдэхгүй, шавхагдах түр зуурын баялаг байдаг, байгалийн баялгийн олборлолт нь аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг бууруулахад хүргэх магадлалтай байдаг. Аж үйлдвэрийн салбар нь үр өгөөжийг бий болгож, өсөлтийг хангахад сайнаар нөлөөлдөг. (“үйлдвэржилт” нь эдийн засгийн хөгжлийн үндэс гэдэгт итгэхэд хэцүү зүйл биш). Гуравт, эрчим хүч болон бусад эрдэс баялаг, хөдөө аж ахуйн түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ маш их хэлбэлзэлтэй байгаа нь бэрхшээлтэй байдлыг бий болгодог байна. Дөрөвт, засгийн газрын зардлыг санхүүжүүлэх цорын ганц арга болох зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг татварын зохистой системтэй улс оронтой харьцуулахад засгийн газар болон өв залгамжлагч эрх мэдэлтнүүд газрын тосны орд болон бусад нөөц баялгийг хүчээр авч, баялгийг автоматаар тухайн эзэмшигчдэд олгодог тийм орны хувьд эдийн засгийн хөгжилд дэмжлэг болох хууль эрх зүйн орчин, шийдвэр гаргалтад бусад талуудын оролцоог хангах зэргийг багтаасан институцыг бий болгох магадлал тун ч бага байдаг. Тавд, дахин үл сэргээгдэх баялагт өмчлөлийн эрхийг оногдуулах нь хүндрэлтэй байдаг учраас тухайн баялаг маш хурдан шавхагдаж тухайн орны хувьд авч үлдэх юм бараг байхгүй болдог. Зургадугаарт, байгалийн баялагтай орнуудын хувьд зэвсэгт мөргөлдөөнд хүрэх байдал ч бий болж болно. Энэ нь тухайн улс орны эдийн засгийн өсөлтөд таагүй нөхцөлийг бий болгодог. Долдугаарт, түүхий эдийн үнийн савалгаа нь валютын бодит ханшийг савлуулах, хэрэгцээгүй зардал гаргах байдлаар засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх зэргээр макро-эдийн засгийн маш тогтоворгүй байдлыг бий болгоход хүргэдэг. Энэ бүх асуудлыг бид авч үзэх болно.

Эдгээр сувгийн алинаар нь ч дамжсан байгалийн эрдэс баялгийн хэрэгцээ эдийн засгийн болон улс төрийн сул хөгжилд зайлшгүй хүргэдэг гэсэн дүгнэлтийг энд хийх гэсэнгүй. Харин түүхий эдийн арвин баялаг нөөцтэй байна гэдгийг хоёр талдаа иртэй сэлэм шиг, өөрөөр хэлбэл, үр өгөөж, аюулын аль алиныг нь агуулж байдаг гэдэг талаас нь харахыг хичээх нь зүйтэй гэж хэлэх гэсэн болно. Үүнийг муу юманд, түүнчлэн сайн үйлсэд ч ашиглаж болно.2 Сөрөг үр дагаврыг нь хэтрүүлэлгүйгээр байгалийн эрдэс баялаг өөрөө эдийн засгийн сайн үр дүн авчирдаггүй юм гэдгийг хэлэхэд хангалттай байх болов уу. Өнгөрсөн хугацаанд байгалийн эрдэс баялаг олборлож байсан орнуудын гаргаж байсан алдааг давтахгүй байх арга замыг тодорхойлох, амжилт гаргах замаа зөв сонгох нь аливаа улс орны хувьд эн тэргүүнд анхаарах зүйл байх ёстой. Энэхүү судалгааны материалын сүүлийн хэсэгт байгалийн баялгийн хараалаас зайлсхийж, баялгийн адислалыг авахад тус болох институцын зарим ололтуудыг судлах болно.

I. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн урт хугацааны хандлага

a. Дэлхийн зах зээл дэх экспортын үнийг тодорхойлох

Аж үйлдвэржсэн гол гол орнуудтай харьцуулахад хөгжиж буй орнууд эдийн засгийн хувьд жижиг байх хандлагатай байдаг бөгөөд эдгээр орнууд газрын тос гэх мэт үндсэн түүхий эдийг экспортлох чиглэлээр илүү төрөлжсөн байдаг. Ингэснээр эдгээр орнууд нь жижиг

2 Mikesell (1997), Stevens (2003); Lederman ба Maloney (2008); Wright ба Czelusta (2003, 2004, 2006); Luong ба Weinthal (2010),

6

Page 7: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

бөгөөд нээлттэй эдийн засгийн загварт илүү тохирсон байдаг. Зөвхөн импортын барааны хувьд ч бус экспортын барааны хувьд ч тэдгээр орнуудыг үнэ хүлээн авагч гэж авч үздэг. Өөрөөр хэлбэл, тэдний арилжаалж буй барааны үнэ дэлхийн зах зээл дээр ямар байна тэр үнээр арилжаална гэсэн үг юм. Үнэ хүлээн авагч гэсэн энэхүү урьдал нөхцөл нь гурван нөхцөлийг шаарддаг: монополь эрх доогуур байх, худалдааны саад бага байх, дотоодын болон гадны үйлдвэрлэгчдийн хоорондох түүхий эдийг орлох төгс орлуулагчтай байх – эдгээр нөхцөлийг гол төлөв анхан шатны бүтээгдэхүүнүүд хангаж чаддаг (харин үйлдвэрлэгдсэн бараа болон үйлчилгээ эдгээр нөхцөлийг гол төлөв хангаж чаддаггүй). Тодруулж хэлэх юм бол газрын тосны баррел бүр нь өөр бусад баррелтэй адил байдаггүйгээс гадна бүх газрын тос өрсөлдөөнт зах зээл дээр борлогддоггүй. Түүнчлэн, Саудын Араб дэлхийн газрын тосны зах зээлийн томоохон хувийг эзэлдэг учраас гурав дахь нөхцөлийг хангаж чаддаггүй.3 Гэхдээ газрын тос үйлдвэрлэгч ихэнх орнууд үнэ хүлээн авагч байдаг гэсэн урьдал нөхцөл харьцангуй сайн мөрдөгдөж байдаг.

Эхний урьдчилсан тооцооллоор газрын тосны дотоодын үнэ нь дэлхийн зах зээл дэх доллараар илэрхийлэгдсэн газрын тосны үнийг тухайн улсын валютын ханшаар үржүүлсэнтэй тэнцүү байдаг. Тухайн орны үндэсний валютын ханшны бууралт нь газрын тосны үнийг хурдан бөгөөд тэр хувь хэмжээгээр дотоодод өсгөхөд хүргэдэг (өмнө хийгдсэн гэрээ болон экспортын хязгаарлалтыг харгалзахгүйгээр). Харин тухайн орны үндэсний валютын ханшны өсөлт нь тэр хэмжээгээрээ газрын тосны үнийг дотоодод бууруулдаг.

Гадаад валютын хувьд тухайн орон түүхий эдийн экспортын үнэ ямар байна тэр үнийг л авна гэсэн таамаглалыг энэхүү судалгааны материалд дэвшүүлэв. Дэлхийн зах зээлийн өгөгдсөн үнэ нь урт хугацааны уналтыг дагуулна гэсэн таамаглалыг бидэнд дэвшүүлж байна. Дэлхийн зах зээлийн өгөгдсөн үнэ дэх хэлбэлзэлийг дараагийн хэсэгт авч үзье.

b. Түүхий эдийн үнэ буурах хандлагын талаарх таамаглал (Prebisch-Singer)

Аж үйлдвэрийн болон бусад салбарын бүтээгдэхүүнтэй харьцуулахад байгалийн эрдэс баялаг болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ нь урт хугацаанд буурах хандлагатай байна гэсэн таамаглал нь Raul Prebisch (1950) болон Hans Singer (1950) нарын бүтээлд тусгалаа олсон байдаг бөгөөд үүнийг “structuralist school” буюу “бүтэцчиллийн онол баримтагчдын номлол”гэж нэрлэдэг байсан. Үүний онолын тайлбар нь юу вэ гэвэл анхан шатны бүтээгдэхүүний дэлхийн эрэлт нь дэлхийн орлогын хувьд мэдрэмж султай байдаг. Өөрөөр хэлбэл, орлогын нэг хувь бүрийн өсөлтөд түүхий эдийн эрэлт нэг хувиас бага хэмжээгээр өсч байна гэсэн үг юм. Энгелийн хууль бол “хуучин” хувилбар бөгөөд энэ хуулиар өрх бүл чинээлэг болохын хэрээр хоол хүнс болон бусад наад захын хэрэгцээнд орлогынхоо багахан хэсгийг зарцуулдаг гэж үздэг.

Байгалийн баялгаар төрөлжих нь оновчтой бус шийдэл гэсэн дүгнэлтийг, хэрэв үнэн гэж үзэх юм бол, энэхүү таамаглалыг шууд дэмжих ёстой болно. Үйлдвэржилтийг нэвтрүүлэхгүй бол мод бэлтгэгч, ус ханган нийлүүлэгч нар үүрд ядуу хэвээр л байх болно (Deuteronomy 29:11). Прибиш (Prebisch) болон “structuralist” буюу “бүтэцчиллийн 3 OPEC нь байгууллагынхаа чиг үүргийн жинхэнэ утгаар үр дүнтэй сайн ажиллаж чаддаг байсан бол илүү монополь эрхийг эдлэх байсан. Гэвч ОPEC-ийн гишүүн бус маш олон орнууд газрын тос үйлдвэрлэж буй, түүнчлэн ОPEC-ийн гишүүн орнууд ч тогтоосон үнийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа учраас ОPEC нь Саудын Арабаас хальж монополь эрхээ эдэлж чадахгүй байна.

7

Page 8: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

онол баримтагчид”-ийн гаргасан бодлогын дүгнэлтээр чөлөөт худалдааны сонгодог онолд тайлбарладаг шиг байгалийн баялагтай байхын уламжлалт харьцангуй давуу талыг ашиглахын оронд хамгаалалттай хананы цаана дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг олгох үүднээс хөгжиж буй орнууд тарифын болон тарифын бус хязгаарлалттай олон улсын худалдааг дэмжихгүй байх нь зүйтэй юм. Импортыг орлох үйлдвэржилтийн энэ бодлогыг Латин Америкийн ихэнх орнууд болон хөгжиж буй бусад орнууд 1950, 60, 70-аад онуудын үед нэвтрүүлсэн байдаг. Гэвч дараа дараачийн жилүүдэд энэхүү чиг хандлага өөрчлөгдсөн.

c. Дахин үл сэргээгдэх баялгын үнийн өсөх хандлагын талаарх таамаглал (Malthus and Hotelling)

Урт хугацаанд газрын тос болон бусад эрдэс баялгийн үнэ өсөх хандлагатай байна гэсэн нилээн үнэмшилтэй онолын үндэслэл бас байдаг. Дахин үл сэргээгдэх, шавхагдах баялаг, өөрөөр хэлбэл газрын хөрсөнд байгаа нийт нөөц хэмжээ нь тогтмол, аажмаар шавхагдаж дуусах нөөцийн тухай ярьж байгаа учраас энэ үндэслэлийг гаргаж ирсэн байдаг. (Энэхүү үндэслэл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хамаарахгүй юм.)

Үүн дээр нэмж бас нэг таамаглал дэвшүүлье – тухайн байгалийн баялгийг хэн ч шаардсан гэсэн газрын тосны компани нь өөр хэн нэгэнд худалдаагүй л бол тухайн ордыг эзэмших эрх нь тэр компанид байж байна гэдэгт итгэлтэй байж болно. Хэрэв хэн нэгэнд худалдсан бол тэр этгээд нь тухайн ордыг эзэмших эрхийг адилхан эдлэх болно. Гэхдээ энэ таамаглалд байгалийн баялгийг хүчээр эзэмших оролдлого хийж буй дайнч/дарангуйлагч этгээдийн тохиолдлыг хамруулаагүй болно. Түүнчлэн, газрын тосны хувийн компаниудын зүгээс тэдний гэрээ дуусгавар болох, эсхүл тэдний эзэмших эрхийг улсын мэдэлд авч магадгүй гэсэн айдас бий болох тохиолдлыг энэ таамаглалд мөн авч үзээгүй болно.4 Ийм тохиолдолд одоогийн өмчлөгч эзэн нь газрын хөрсөнд үлдсэн баялгаас хэзээ ч хувь хишиг хүртэж чадахгүй байж магадгүй учраас газрын тос эсхүл бусад эрдэс баялгийг хурдан олборлож дуусгах сонирхолтой байдаг. 1973-1979 онуудын хооронд газрын тосны үнэ огцом өссөн талаарх тайлбарын хувьд жишээ нь, өмнөх хоёр арван жилийн хугацаанд газрын тос олборлогч Барууны хувийн компаниуд хөгжиж буй орнууд өөрсдийн хилийн доторх газрын тосны нөөцийг улсын мэдэлд авч магадгүй гэж таамаглаж байсан учраас тэдний эзэмших эрх тодорхойгүй хугацаагаар хүчин төгөлдөр байх болно гэсэн итгэл өвөрлөж байснаасаа илүү хурдацтайгаар газрын тосны олборлолтыг хурдасгах замаар газрын тосны үнийг доогуур барьж байсантай холбоотой.

i. Хотеллинг ба хүүгийн хувь хэмжээ

Хэт хялбарчилснаас гарч болох эрсдлийг бодолцон газрын тосны үнэ цэнэтэй харьцуулахад газрын тосны эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтын өртөг нь бага учраас газрын хөрсөн дэх газрын тосны урьдчилан тогтоосон нөөц ордыг ашиглахад харьцангуй боломжийн байна гэж авч үзье. Хотеллинг /Hotelling (1931)/ эдгээр таамаглалуудаас онолын хувьд чухал зарчмыг гаргаж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр урт хугацаанд газрын тосны үнэ хүүгийн хувь хэмжээтэй тэнцүү хэмжээгээр өсөх ёстой гэсэн зарчим юм.

4 Bohn ба Deacon (2000) нар баталгаагүй өмчлөлийн эрх байгалийн баялагт оруулах хөрөнгө оруулалтыг хэрхэн бууруулдаг талаар өгүүлсэн байдаг. Баталгаагүй өмчлөлийн эрх нөөц баялгийг маш хурдан хугацаанд шавхаж дуусгахад хүргэдэг талаар III.c. хэсэгт үзэх болно.

8

Page 9: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Гол үндэслэлийг доор тайлбарлав. Газрын тосны ордыг эзэмшигч нь газрын тосны хувийн компани, эсхүл төрийн өмчийн компанийн аль нь ч байсан гэсэн хичнээн хэмжээний газрын тос олборлох, хичнээн хэмжээг хөрсөнд нь үлдээх вэ гэсэн сонголтыг хийдэг. Хичнээн хэмжээний газрын тос олборлосон байна түүнийгээ тухайн үеийн үнээр (энэ нь үнэ хүлээн авагчийн таамаглал) борлуулж, борлуултын орлогоо банкинд хадгалуулах, эсхүл АНУ-ын Засгийн газрын үнэт цаасанд оруулдаг бөгөөд үүндээ тухайн үеийн ханшаар хүү авдаг. Газрын хөрсөн дэх газрын тосны үнэ цаашид өсөх шинжгүй, эсхүл хангалттай хурдацтай хэмжээгээр өсөх хандлагагүй байвал орд эзэмшигч нь газрын тосыг өнөөдөр ахиу хэмжээгээр олборлох сонирхолтой байх бөгөөд ингэснээр борлуулалтын орлогод хүү авах боломжтой болно. Дэлхийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж буй газрын тосны компаниуд ийм байдлаар ханддаг учраас тэд өнөөдөр газрын тосны үнийг урт хугацаанд хүлээгдэж буй түвшингээс доогуур байлгадаг. Өнөөгийн үнэ урт хугацаанд хүлээгдэж буй түвшингээс доогуур байх үед компаниуд ирээдүйд үнэ өсөх хандлагатай гэж үздэг. Ирээдүйд ханш өсөх хүлээлт нь хүүгийн хувь хэмжээг нөхөх хангалттай түвшинд байгаа нөхцөлд газрын тосны зах зээл тэнцвэрт байдалд байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн тэр үед л газрын тосны компаниуд газрын тосыг их хэмжээгээр хурдан олборлох уу, эсхүл бага хэмжээгээр аажмаар олборлох уу гэдэгт ялгаваргүй хандана.

Газрын тосны үнэ хүүгийн хувь хэмжээтэй тэнцүү хэмжээгээр өсөх хандлагатай гэдэг нь дунджаар тиймэрхүү байдлаар явагдана гэсэн үг юм: өөрөөр хэлбэл, чиг хандлагаас дээгүүр болон доогуур үнийн хэлбэлзэл огт байхгүй байна гэсэн үг биш болно. Гэхдээ онолоор бол богино хугацааны үнийн гэнэтийн хэлбэлзлийг дундажлах байдлаар урт хугацаан дахь газрын тосны үнэ хүүгийн хувь хэмжээгээр өснө гэсэн утгыг агуулдаг.

Газрын тосыг олборлох болон хадгалах өртөг зардал нь тогтмол байвал үнийн чиг хандлага хүүгийн түвшингээс тэр хэмжээгээр бага байх болно; хөрөнгийн эзэмшлээс байнгын ашиг (convenience yield) бий болж байвал үнийн чиг хандлага хүүгийн түвшингээс тэр хэмжээгээр их байх болно.5

ii. Малтусианизм ба “газрын тосны үнийн дээд түвшин” –ий таамаглал

5 Урт хугацаан дахь үнийн эерэг хандлагыг илэрхийлэх ашиг алдагдал тэнцүүлэх нөхцөлөөр богино хугацаан дахь үнийн савалгааны гол эх үүсвэрийг тайлбарлаж болно. Хүүгийн бодит хувь хэмжээ бага байх үед газрын тосны бодит үнэ ер бусын өндөр байх ёстой (жишээ нь, мөнгөний зөөлөн бодлогын улмаас), ингэснээр газрын тосыг олборлохгүйгээр газрын хөрсөнд байлгаснаар ирээдүйд хүлээгдэж буй бага өгөөж нь хүүгийн бага түвшинг нөхөх юм. Үүний эсрэгээр хүүгийн бодит хувь хэмжээ өндөр байх (жишээ нь, мөнгөний хатуу бодлогын улмаас) үед тухайн үеийн газрын тосны үнэ урт хугацааны тэнцвэрт байдлаас доогуур байх ёстой. Яагаад гэвэл хүүгийн өндөр хувь хэмжээг нөхөхийн тулд үнийн ирээдүйд хүлээгдэж буй ханш өндөр байх хэрэгтэй.1970-аад оны сүүлээр АНУ дахь хүүгийн бодит хувь хэмжээ маш бага байсан нь түүхий эдийн үнийг ялангуяа доллараар илэрхийлэгдэх үнийг хөөрөгдсөн. Тэгээд 1980-аад оны үед АНУ дахь хүүгийн бодит хувь хэмжээ өндөр байсан учраас ялангуяа дахин доллараар илэрхийлэгдэх үнийг бууруулсан. 2003-2010 оны хооронд хүүгийн хувь хэмжээ бага байсан учраас энэ нь түүхий эдийн үнэ өсөх эх үүсвэр болсон байж магадгүй. (Ишлэл татсан зохиолчид: Frankel, 1986, 2008a,b; Frankel ба Hardouvelis, 1985; Frankel ба Rose, 2009; болон "Real Interest Rates Cast a Shadow Over Oil," Financial Times, April 15, 2005. Also Barsky ба Summers, 1988, Part III; болон Caballero, Farhi and Gourinchas, 2008.) Barsky ба Killian (2002) мөн Killian (2009) нар газрын тосны үнийн “цочрол” нь мөнгөний бодлогын хувьд авч үзвэл бодит байдал дээр гадаад хүчин зүйлтэй холбоотой байдаг гэж авч үздэг. Зарим нь мэдээж тогтворгүй байдлыг бий болгогч дамлагч нарыг үнийн савалгааг бий болгосон гэдэгт бууруушаах нь зүйтэй гэж үздэг.

9

Page 10: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Байгалийн баялгийн нийлүүлэлт нь тогтмол байдаг, түүнчлэн нөөц нь багасах учраас урт хугацаанд байгалийн баялгийн үнэ өсөх ёстой гэсэн санаа Хотеллингээс бүр өмнө гарч ирсэн байдаг. Энэ санаа нь Томас Малтус (1798) болон байгалийн баялаг хомсдох гэсэн айдастай холбоотой юм (гэхдээ хүүгийн хувь хэмжээний оролцоог тооцохгүйгээр). Хүн ам өсөхийн хэрээр эрэлт өснө, харин нийлүүлэлт тогтмол байна; тэгэхээр үнэ өснө гэж таамаглахаас өөр тодорхой зүйл эдийн засгийн ухаанд юу байж болох вэ? 6

Гэвч нийлүүлэлт тогтмол биш байдаг нь асуудлыг ээдрээтэй болгож байна. Хэзээ нэгэн цагт газрын тосны тодорхой нөөцийг илрүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Нэг ордын нөөц шавхагдаж дуусч байхад өөр нэг шинэ ордыг нээж илрүүлж байдаг ийм түүхэн хэв маяг удаан хугацааны туршид байсаар ирсэн. Газрын гүнд, эсхүл усан доор, аль эсхүл өөр бусад хүрэхэд хүндрэлтэй газарт байдаг байгалийн баялгийн хувьд үнэ өсөхөд тэдгээр байгалийн баялгийг олборлох, боловсруулах ажил ашигтай болж ирдэг. Энэ нь ялангуяа, байгалийн баялгийг нээж илрүүлэх, олборлоход ашиглах шинэ технолог бий болж байгаа үед бүр ч үнэн бодит зүйл болж байна.

Малтусаас хойшхи хоёр зууны хугацаанд болон Хотеллингээс хойшхи 70 жилийн туршид шинээр олон олон орд газрыг нээж илрүүлсэн, түүнчлэн шинэ шинэ технологийг бий болгож байгаа нь газрын тос болон өөр бусад эрдэс баялгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж энэ нь хүн амын өсөлт болон орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт өсөх байдалд сөргөөр үйлчилж эхэлсэн байна.7

Өнгөрсөн хугацаанд нийлүүлэлт байнга нэмэгдэж байсан гэдэг нь цаашид ч дандаа нэмэгдсээр байх болно гэсэн үг биш юм. 1956 онд газрын тосны инженер Марион Кинг Хьюберт АНУ-д 1960-аад оны сүүл үеэр газрын тосны нийлүүлэлт оргил үедээ хүрч, тэгээд тэрнээс хойш тогтмол буурах болно гэж таамаглажээ. Түүний энэ таамаглал нь нээн илрүүлсэн улсын нөөцийн зарим хэсэг нь хугацааны явцад өсөн нэмэгдэнэ гэсэн загварт үндэслэгдсэн бөгөөд нээлт илрүүлэлтийн хувь хэмжээг хэрэглээтэй нь харьцуулсан өгөгдөл мэдээллийг загварын параметрүүдийг тооцоолоход ашигласан байна. Өөр бусад олон олон өөдрөг бус төсөөлөл таамаглалуудаас ялгаатай нь энэ таамаглал нь хугацаандаа биелэгдэж таамаглалыг дэвшүүлэн гаргасан инженерт алдар хүндийг авчирсан байна. Дэлхий гэдэг энэ гариг нь АНУ-ын газар нутгаас маш том хэдий ч энэ ч бас хязгаартай билээ. Хэд хэдэн шинжээчид Хьюбертын гаргасан таамаглал болон загварчлалын арга дээр үндэслэн тооцоолол хийж дэлхийн газрын тосны нөөц түүний дэвшүүлсэн таамаглалтай адил хэв загварыг дагна гэж үзэж байсан байна. Ялангуяа, тэдний зарим нь 2000-2008 онуудын газрын тосны үнийн өсөлт дэлхийн “Хьюбертийн оргил” 8- гэсэн дэлхийн үнийн талаарх таамаглалыг баталгаажуулж өглөө гэж мэдэгдэж байв. Тэрхүү оргилд хүрэх талаарх таамаглал нь өнгөрсөн хугацаанд алдаа байсан хэдий ч дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн оргил цэгийг одоо бид харж байгаа эсэхийг ажилгах л үлдэж байна.

d. Нотолгоо

6 Хэдийгээр Малтусианизм (Malthusianism) түүхий эдийн үнийн өсөлтийг урьдчилан таамагладаг, “structuralism” үнийн бууралтыг урьдчилан таамагладаг хэдий ч Maлтус болон Прибиш хоёр хоёулаа импортыг хамгаалахыг дэмждэг. Парадокс (Логик зөрчил)-ийн шийдэл нь Малтус нь үр тариа импортолдог Английг төсөөлж байсан бол Прибиш үр тариаг экспортлож, харин аж үйлдвэрийн барааг импортолдог Аргентиныг төсөөлж байсанд оршино. 7 Krautkraemer (1998) ба Wright ба Czelusta (2003, 2004, 2006).8 Жишээ нь, Deffeyes (2005).

10

Page 11: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

i. Статистикийн хугацааны үечлэлээр авсан цуваа судалгаа

Өсөх хандлага болон буурах хандлагын аль алиных нь хувьд дэвшүүлэн гаргаж байгаа онолын баттай үндэслэлүүдийн хувьд энэ бол эмпирик асуулт юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Арга хэмжээ тус бүрийн хувьд онцлог зүйлүүд хоорондоо ялгагдах хэдий ч түүхий эдийн үнийн хувьд ерөнхий нэг зүйлийг хэлж болно.9 1870 оноос Дэлхийн 1-р дайн хүртэлх хугацаанд түүхий эд үйлдвэрлэгчдийн хувьд худалдааны нөхцөл бага зэрэг өсөх хандлагатай байсан, дайн хоорондын жилүүдэд буурах хандлагатай байсан, 1970-аад оны үед өсч, 1980 болон 1990-ээд оны үед буурч, харин XXI-р зууны эхний арван жилд өсөх хандлагатай байна.

Урт хугацаанд статистикийн ерөнхий хандлага ямар байх нь вэ? Зарим авторуудын хувьд өсөх хандлагатай гэж үзэж байхад зарим нь бага зэрэг буурах хандлагатай гэж үзэж байна.10 Хариулт нь юу юунаас илүүтэйгээр түүврийн төгсгөлийн цаг хугацаанаас илүү хамаарч байна. 1970-аад оны үед бий болсон түүхий эдийн үнийн өсөлтийн дараагаар хийгдсэн судалгаагаар өсөх хандлага, харин түүний дараах 1980-аад оны дараа хийгдсэн судалгаагаар буурах хандлага, тэр ч байтугай XX зууны эхэн үеийн хоёр ч төрлийн судалгаагаар ч тийм хандлага ажиглагдсан байна. 2008 оны өгөгдлүүдийг ашиглан хийгдэх судалгаанууд дуусах үед урт хугацаанд эерэг хандлага гарах болно гэдгийг дахин тогтооно гэдэгт эргэлзэх зүйл алга байна. Энэхүү үзэгдэл нь тийм гайхаад байх зүйл биш юм. Бодит үнэ арван жилийн хугацааны томоохон мөчлөгийн хандлагыг дайрч өнгөрч байгаа тохиолдолд хандлагыг тооцоолон гаргах процесс нь судлагдаж буй хугацааны үеүд хэр тодорхой байхаас их хамаарч байна.11

ii. Пол Ерлич Жулиан Саймонтай мөрий тавьсан нь

Пол Ерлич нь биологич, мэргэжил нэгтнүүд дундаа маш их нэр хүндтэй хүн, гэхдээ хүн ам, хүрээлэн буй орчин, нөөцийн хязгаарлагдмал байдал зэргийн талаар таамаглал дэвшүүлдэгээрээ нилээд шуугиан тарьдаг хүн юм. Жулиан Саймон нь эдийн засагч, Малтусианстай адил таамаглал дэвшүүлдэг хэдий ч тэдгээр нь амжилтгүй болж байснаас урам нь хугарсан хүн. 1980 онд Саймон Елричтэй 1980-1990 оны хооронд таван төрлийн эрдэс баялгийн үнэ унана гэдэг талаар олон нийтийн өмнө 1000 доллараар мөрийцжээ. (Саймон Ерличэд хугацааны хувьд 10 жилийг, эрдэс баялгийн хувьд зэс, тугалга, никель, хром, вольфрам гэсэн таван төрлийн эрдэс баялгийг сонгохыг санал болгосон байна.) Нийлүүлэлт тогтмол байхад хүн ам болон эдийн засгийн өсөлт нь эрэлтийг нэмэгдүүлж, энэ нь баялаг шавхагдаж ховордоход хүргэх учраас үнийг өсгөсөөр байх болно гэж үзэж байсан тул Ерлич нь Малтусиансын аргыг хэрэглэсэн байна. Тэрээр бусад ажиглагчидтай адил өнгөрсөн арван жилийн хугацаанд түүхий эдийн үнэ өсч байсан хандлагыг үндэс болгон тодорхой бус ирээдүйн чиг хандлагыг түүгээр таамаглаж байсан. Харин Саймоны хувьд тэрээр элбэг дэлбэгийг илэрхийлсэн ‘cornucopian‘ гэж нэрлэгддэг локигийг ашигласан байна. Тэр нь юу вэ гэхээр, тиймээ, ирээдүй өнгөрснийг давтдаг. Хамааралтай байж болох өнгөрсөн 9 Хэдийгээр газрын тос, бусад эрдэс баялаг, хөдөө аж ахуйн үнэ дандаа хамтдаа хөдөлж байдаггүй хэдий ч тэдгээрийн хооронд гайхалтай харилцан хамаарал байдаг. Pindyck ба Rotemberg (1990).10 Cuddington (1992), Cuddington, Ludema ба Jayasuriya (2007), Cuddington ба Urzua (1989), Grilli ба Yang (1988), Pindyck (1999), Hadass ба Williamson (2003), Reinhart ба Wickham (1994), Kellard ба Wohar (2005), Balagtas ба Holt (2009) ба Harvey, Kellard, Madsen ба Wohar (2010).11 Яг үүнтэй адил үзэгдэл валютын ханшийн бодит хувь хэмжээ, хувьцааны үнэ, орон сууцны үнүүдэд ажиглагдаж байна.

11

Page 12: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

хугацаанд ажиглагдаж байсан хэв загвар нь арван жилийн хандлага бус, харин зууны мөчлөг байсан: нөөцийн хомсдол нь үнийг өсгөхөд хүргэдэг хэдий ч нийлүүлэлт, эрэлт, ялангуяа технологи үнийг бууруулахад хүргэдэг. Саймоны зөв байсан. Тэрээр мөрийг авч чадсан юм: дараагийн арван жилийн хугацаанд зөвхөн таван нэр төрлийн эрдэс баялгийн багцын бодит үнэ унасан төдийгүй тэдгээр таван эрдэс баялаг тус бүрийн бодит үнэ буурсан байна. Мөн түүнчлэн яагаад үнэ унах болсон талаар түүний гаргаж тавьсан шалтгааны хувьд ч тэрээр бараг зөв байсан: 1980 оны өндөр үнийн хариуд шинэ технологиуд бий болж, худалдан авагчид түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ үйлдвэрлэгчид ч зах зээлд орж ирсэн.

Ерлич Саймонтой мөрий тавьсан энэхүү үйл явдал нь сонин үр дүнг авчирсан, зөвхөн Малтусиансыг Корнукопианс (Cornucopians)-тай харьцуулсан бус байгаль орчныг хамгаалагчдыг эдийн засагчидтай, ирээдүйг таамаглагчдыг түүхчидтэй харьцуулсан явдал болсон байна. Энэхүү судалгааны материалын хүрээнд авч үзэж буй зорилгын хувьд үндсэн чухал зүйл нь хязгаарлагдмал юм. Зүгээр л дунд хугацааны чиг хандлагыг үндэс болгон тооцоолол хийх нь тэнэг явдал болно. Урт хугацааны төлөв, хандлагыг заавал тооцож үзэх ёстой. Өмнөх дэд хэсэгт авч үзсэн статистикийн судалгаанаас харахад статистикийн хугацааны цувааг ямар зайнд харж болохоор байна тэр цаг хугацааны зайнд судалж авч үзэх нь чухал болох нь харагдсан билээ.

Гэхдээ Малтусианизм ба Корнукопианизм гэсэн философийн хоёр туйл дахь аргументийн аль нэг нь болохоос зайлсхийх хэрэгтэй. Нөгөө талаас газрын хөрсөн дахь эрдэс баялгийн нийлүүлэлт хязгаарлагдмал юмаа гэдэг нь бид түүнийг зайлшгүй дуусгах ёстой гэсэн апокалиптик буюу явцуу үзэл-дүгнэлтийг баталгаажуулж буй хэрэг биш юм. Саудын Арабын газрын тосны сайд байсан Шейк Ахмад Заки Яман “Хүн төрөлхтөн чулуу дууссан учраас чулуун зэвсгийн үеийг халаагүйтэй адил газрын тос ч энэ замаар л явах болно”гэсэн алдартай үгийг хэлсэн байдаг. Малтусиансууд технологийн дэвшил гарч ирэх хандлагыг анхааран авч үздэггүй байна. Нөгөө талаас өнгөрсөн хугацаанд Малтусианын төсөөлөл таамаглал байнга буруу болох нь давтагдаж байгаа хэдий ч Панглоссианы төсөөлөл таамаглал ч ирээдүйд дандаа биелэгдэж байна гэсэн үг бас биш билээ. 12 Иймд бүх холбогдох хамааралтай үндэслэл, шалтгаан, баталгааг тооцож байж өргөн хүрээнд судалж тооцоолол гаргаж байх нь зүйтэй юм.

II. Түүхий эдийн үнийн дунд хугацааны хэлбэлзэл

Газрын тосны үнэ өөрчлөгдөхгүй байна гэж мэдээж байхгүй, нэг бол өсөх, эсхүл буурах байдлаар байнга хэлбэлзэж байдаг. Харин газрын тосны үнэ нь урт хугацааны дундаж үнийн хүрээнд богино болон дунд хугацаанд ихээхэн хэмжээний савалгаанд байдаг. Аж үйлдвэрийн ихэнх бараа, үйлчилгээтэй харьцуулахад бусад эрдэс баялаг болон хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ илүү хэлбэлзэлтэй байдаг хэдий ч газрын тос болон байгалийн хийн дэлхий зах зээл дэх үнэ түүнээс илүү хэлбэлзэлтэй байдаг. (Зэс болон кофений үнэ мөн ихээхэн хөдөлгөөнд байдаг.)

12 Өмнөх арван жилийн хугацаанд (би л лав өмнө нь ийм юм хэзээ ч харж байгаагүй учраас ирээдүйд ч ийм юм болохгүй гэж) “хар хун” байдлаар сэтгэж байсан нь Америкчуудыг 2001 оны 9-р сарын 11-нд болсон үндэсний аюулгүй байдалд учирсан эмгэнэлт явдал болон 2007 оны зун эхэлсэн санхүүгийн хямралт байдалд хүргэсэн билээ. Аливаа юмыг өргөн хүрээнд харж чаддаг цөөхөн хэдэн эксперт мэргэжилтнүүд л террорист халдлага гарах, орон сууцны үнийн уналт болох магадлалтай гэдгийг цаг хугацаанаас өмнө нь харж чадсан билээ.

12

Page 13: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Зарим судлаачид хандлага гэхээсээ илүү байгалийн баялгийн үнэ илүү хэлбэлзэлтэй байдаг ба энэ нь эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлдөг гэж үздэг.13

a. Богино хугацаан дахь сул мэдрэмж

Богино хугацаанд газрын тосны зах зээлийн үнэ яагаад хэлбэлзэлтэй байдаг вэ гэдгийг ойлгоход тийм хүнд биш. Яагаад гэвэл үнээс хамаарах эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж сул байдаг, эрэлтэнд (жишээ нь, цаг уураас шалтгаалан) бага зэргийн өөрчлөлт гарах, эсхүл нийлүүлэлтэд (жишээ нь, ямар нэг саатлаас болоод) бага зэргийн өөрчлөлт гарахад эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг дахин бий болгохын тулд үнэ их хэмжээгээр өөрчлөгдөх шаардлага гардаг. Тодорхой цаг хугацаанд хөрөнгө нь эрчим хүч гарцын тодорхой харьцаагаар ажиллуулах байдлаар хийгдсэн байдаг учир богино хугацаанд эрэлтийн мэдрэмж сул байдаг. Түүнчлэн гарцыг тохируулахад хугацаа хэрэгтэй байдаг учир нийлүүлэлтийн мэдрэмж мөн адил ихэвчлэн сул байдаг. Бараа материал нь богино хугацааны хэлбэлзлийн үр дагаврыг сааруулж болно, гэхдээ тэдгээр нь хэмжээний хувьд хязгаарлагдмал байдаг. Богино хугацаанд ч гэсэн өөр өөр нэр төрлийн шатахууны хооронд орлуулалт хийх бололцоо бага ч гэсэн байдаг. Гэхдээ энэ нь газрын тос, байгалийн хий болон бусад шатахууны үнэ дунд хугацаанд ихээхэн савалгааг хамтдаа туулж гарна гэсэн үг юм.

Урт хугацаанд эрэлт болон нийлүүлэлтийн аль алиных нь хувьд мэдрэмж хамаагүй өндөр байдаг. Энэхүү динамик үзэгдэл нь 1973 онд Арабын орнууд АНУ-руу гаргах газрын тосны нийлүүлэлтэд хориг тавьснаар газрын тосны үнэ 4 дахин өссөн, 1979 онд болсон Ираны хувьсгалын дараагаар газрын тосны хоёр дахин өссөн зэрэг 1970-аад оны үеийн газрын тосны үнийн цочролд ажиглагдаж байсан. Энэ үед богино хугацаанд хэрэглэгчийн зүгээс харьцангуй бага хэмжээгээр л хэмнэж, нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр бараг нээгээгүй ба харин түүний дараагаар хэдэн жилийн дараа аль алиныг нь их хэмжээгээр нээж эхэлсэн байна. Хүмүүс байр сууцынхаа дулаалгыг сайжруулж, шатахууны хэмнэлттэй машин хэрэглэх болсон бөгөөд шинээр улс орнууд газрын тосны ордуудыг нээж, олборлолт явуулж эхэлсэн байна. 1980-аад он болон 1990-ээд онуудад газрын тосны бодит үнэ буурч ирсэн гол шалтгаан нь үүнтэй холбоотой юм.

Дунд хугацаанд хариу арга хэмжээ авахад хугацаа алдсанаас болж газрын тос нь аалзны торны мөчлөгт өртөх магадлалтай: зах зээлийн анхны тэнцвэрт байдалд эхлээд үнэ өндөр байдаг. Өндөр үнэ нь хэсэг хугацааны дараа эрэлтийг бууруулна, энэ нь эргээд үнийг доогуур тогтооход хүргэдэг, ингэснээр тодорхой мөчлөгийн хоцролттойгоор эрэлтийг өсгөх г.м.-ээр үргэлжлэх процесс юм. Онолын хувьд хэрэв хүмүүсийн хүлээлт оновчтой байсан бол газрын тосны олборлолт болон орон сууцанд урт хугацааны хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө тэд үнийн дараачийн мөчлөгийг урьдчилан харж чадах ёстой. Гэвч сүүлийн 35 жилийн турш дахь өсөлт-бууралт-өсөлт гэсэн бүрэн цикл нь аалзны торон мөчлөгтэй тун төстэй харагдаж байна.

b. Үнийн хэлбэлзэл нь эдийн засгийн гүйцэтгэлийн шийдвэрлэгч хүчин зүйл мөн үү?

13 Blattman, Hwang, ба Williamson (2007), Hausmann ба Rigobon (2003) болон Poelhekke ба van der Ploeg (2007).

13

Page 14: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Мөрийтэй тоглоомчдыг хамруулахгүйгээр ихэнх хүмүүс эдийн засгийн тогтворгүй хэлбэлзэлтэй байдал бага байхыг илүүд үзнэ. Гэхдээ урт хугацааны өсөлтийн хувьд хувьсамтгай байдал зайлшгүй тогтворгүй байдлыг бий болгодог гэж үү? Зарим судалгаа болон түүхэн жишээнүүдээс харахад өндөр хэлбэлзэлийг дагаад улс орны хөгжлийн өсөлтийн хурдацтай үе бий болох тохиолдол байдаг байна (Дэлхийн I дайны өмнөх АНУ).

Эрдэс баялаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар гээд салбар хооронд нааш цааш шилжиж хөдөлж байдаг өөрчлөмтгий нөөц (ажиллах хүч, газар)-ийн мөчлөг дагасан шилжилт нь хэрэгцээгүй хэлцлийн зардлыг бий болгох магадлалтай байдаг. Түр зуурын буюу хэсэгчилсэн ажилгүйдэл, хөрөнгийн бүрэн бус ашиглалт, орон сууцны бүрэн бус эзэмшил зэрэг нь хэдийгээр түр зуурын ч гэсэн жинхэнэ үхмэл өртөг зардал болдог. Засгийн газрын бодлого гаргагчид экспортод гаргаж буй түүхий эдийн үнийн өсөлт нь түр зуурынх уу, эсхүл байнгынх уу гэдгийг эдийн засгийн агентуудаас илүү сайн ялгаж харж чадахгүй байх магадлалтай. Гэхдээ засгийн газар нь хувийн пүүс компаниуд үнийн хэлбэлзэлийг удирдаж чадна гэж үзэж үнийн хэлбэлзлийн асуудлыг тэр чигт нь зөнгөөр нь орхиж болохгүй. Хүүгийн хувь хэмжээ болон төсвийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох асуудал тулгарахад засгийн газар тухайн цочрол нь ямар хугацаанд үргэлжлэхээр байгаа талаар дүгнэлтээ заавал гаргах шаардлагатай. Түүнчлэн түүхий эд нь угаасаа эрсдэлтэй учраас бусад зүйлүүдийг адил гэж авч үзэх юм бол төрөлжсөн эдийн засагтай улс орнууд нь газрын тос, эсхүл цөөн хэдэн түүхий эдээр төрөлжсөн орнуудтай харьцуулахад илүү давуу талтай байдаг. Нөгөө талаас хувийн хэвшил засгийн газартай адил эрсдэлд дургүй байдаг бөгөөд эрсдэлийг сааруулах талаар арга хэмжээ авах хэрэгтэй болдог; иймд эдийн засгаа зориудаар төрөлжүүлэх бодлого авч хэрэгжүүлэх үндэслэлийг харгалзан үзэхээс өмнө зах зээлийн уналт хаана байна вэ гэдгийг сайн бодож үзэх хэрэгтэй.

Энэхүү судалгааны Голланд өвчин гэсэн гарчигтай IV хэсэгт дунд хугацааны өсөлт-бууралтын мөчлөлгийн үр дагаврыг үргэлжүүлэн авч үзэх бөгөөд бодлогын хариу арга хэмжээ гэсэн хэсэгт богино хугацааны хэлбэлзлийг хэрхэн зохицуулах талаар судлах болно.

III. Байгалийн баялгийн хараалд хүргэх магадлал бүхий сувгууд

Байгалийн баялгийн хараал гэсэн нэр томъёо нь анекдот эсхүл тодорхой нэг тохиолдлын судалгаатай холбоотой бус, харин хэд хэдэн орнуудын бүрэн түүвэр судалгаанд үндэслэн эдийн засгийн гүйцэтгэлийг тодорхойлогч хүчин зүйлүүд дээр хийсэн статистикийн зарим тестээр гаргаж ирсэн ухагдахуун юм. Сакс ба Уорнер (Sachs and Warner (1995)) нар газрын тос болон эрдэс баялгаас хараат эдийн засагтай байх нь эдийн засгийн удаан өсөлттэй харилцан хамааралтай талаар эконометриксийн номондоо бичсэн байдаг. Сакс ба Уорнер (2001) байгалийн баялаг муутай оронтой харьцуулахад байгалийн арвин баялагтай улс орнууд илүү удаан хөгжих хандлагатай байдаг талаар өөрсдийн судалгаагаар улам өргөжүүлэн судалж, гаргасан байна. Тэдний энэ дүгнэлт нь өөр бусад хувьсагч болон баялгийн арвин нөөцийг хэмжих өөр бусад хувилбарт арга замаар тийм амар тайлбарлагдахгүй гэж тэд үзсэн байна.газар зүйн болон цаг уурын орхигдуулсан хувьсагчаар хараалыг тайлбарлаж болох эсэх талаарх шууд баримт байхгүй болон эсхүл өөр бусад анзаарагддаггүй өсөлтийг сааруулагч зүйлүүдээс улбаалаад тэдний тооцоонд нэг талыг барьсан зүйл байсан байж магадгүй талаар тэд өөрсдийн бүтээлдээ дурдсан байна. Ялангуяа, эдийн засагт газрын тос сөрөг нөлөө үзүүлж буй талаар хийгдсэн өөр бусад судалгаа хийсэн судлаачид гэвэл Kaldor, Karl ба Said (2007); Ross (2001); Sala-i-Martin ба Subramanian (2003); болон Smith (2004) нар болно.

14

Page 15: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Судалгаануудын үр дүнг аль ч талаас нь аваад үзсэн түгээмэл нийтлэг биш бөгөөд, ялангуяа газрын тосноос бусад баялгийг ерөнхийд нь харьцуулахад Норвеги улс газрын тос олборлогч орны хувьд засаглал, эдийн засгийн гүйцэтгэл талаасаа олон улсын түвшинд сайн үзүүлэлттэй байдаг.14 Ботсван, Конго хоёр хоёулаа эрдэнийн чулууны арвин баялагтай орнууд боловч Ботсван улс нь ардчилал, тогтвортой байдал, орлогын хурдацтай өсөлт15 талаараа Африк тивдээ хамгийн сайн гэгдэж байхад Конго16 улс дорой хөгжилтэй улсуудын дунд явж байна гэж олон судлаачид онцлон тэмдэглэдэг.

Статистикийн судалгаануудаас харахад Delacroix (1977), Davis (1995) болон Herb (2005) нар бүгд байгалийн баялгийн хараал хүртсэн талаар ямар нэгэн баримт баталгаа олдоогүй гэж өөрсдийн судалгаандаа дурдсан байна. Саяхан хийгдсэн судалгаагаар Alexeev болон Conrad (2009) нар ялангуяа Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хувьд хэд хэдэн хувьсагчуудыг хянаж үзэхэд газрын тос болон эрдэс баялгийн арвин нөөцтэй байх нь нэг хүнд ногдох орлогод эерэг нөлөө үзүүлдэгийг олж тогтоожээ. Зарим тохиолдолд газрын тос олборлож эхлээгүй байснаас өмнөх үеийн тоо мэдээлэл байхгүй үед өөр өөр судалгаанд, өөр өөр үр дүнг харуулсан байдаг нь тухайлбал, газрын тосны баялгийг олборлосноор нэг хүнд ногдох орлогын түвшин нэмэгдэж буй хэдий ч орлогын өсөлтийн хувь буурахад хүргэдэг байдалтай холбоотой юм.17

Зарим тохиолдолд “байгалийн баялгийн арвин байдал/төвлөрөл ” гэдийг жинхэнэ байгалаас заяагдсан бэлэг (“байгалийн нөөц баялаг ”) гэдгээр хэмжих үү, эсхүл экспортоор (“байгалийн нөөцөөс хамааралтай байх”) хэмжих нь маш том ялгаатай зүйл билээ. Үүнд эргэлзэгчид түүхий эдийн үнэ нь хэд хэдэн байдлаар гадаад хүчин зүйлээс маш их хамаардаг гэж үздэг.18

Нэг талаас худалдааны үндсэн онолоор тухайн улсын экспортод эрдэс баялаг их хувийг эзэлж байж болно, гэхдээ энэ нь тэр улс нь бусад оронтой харьцуулахад байгалаасаа илүү заяасан баялагтай учраас (үнэмлэхүй давуу тал) бус харин энэ улс боловсруулсан бүтээгдэхүүн экспортод гаргах чадавхи байхгүй (харьцангуй давуу тал)-тэй холбоотой гэж тайлбарладаг. Энэ бол маш чухал, яагаад гэвэл эрдэс баялгийн экспорт болон эдийн засгийн хөгжил яагаад урвуу харилцан хамааралтай байгаа юм бэ гэдэгт тайлбар өгч байгаа юм. Энэ тайлбар нь эрдэс баялаг өсөлтөд муугаар нөлөөлдөг гэсэн дүгнэлтийг няцааж байгаа болно.

14 Røed Larsen (2004). Норвег улс нь Хүний хөгжлийн индексээр дэлхийн 182 орноос нэгд жагсдаг орон юм. Кувейт, Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) нь жагсаалтын эхний тавд багтдаг. Бодит орлогын хувьд Норвег улс нь Катар, АНЭУ-ын дараа 5-д ордог. Харьцуулах зорилгоор дурдвал АНУ нь болит орлогоороо 9-д Хүний хөгжлийн индекс (ХХИ)-ээрээ 13-т жагсдаг.15 Engelbert (2000), Sarraf болон Jimanji (2001), Acemoglu, Johnson, болон Robinson (2003) ба Iimi (2006) нар өөрсдийн судалгааны материалд Ботсвана улс өөрийн хөрш орнуудыг бодвол баялгийн хараалыг хэрхэн хариулж амжилттай явж байгаа талаар дурдсан байдаг. 16 2000-2008 оны хооронд Африкийн ихэнх орнууд нилээн сайн өсөлттэй явж ирсэн нь эрдэс баялгийн үнэ өсч байсан үетэй холбоотой юм. (Beny болон Cook, 2009). Гэхдээ Конго, Чад, Сиерра Леон орнууд нь ХХИ-ээр хамгийн доорхи 5 байрт орж байна. Газрын тосны нөөцтэй Нигер улс нь 182 орноос 152-т жагсаж байна (Human Development Report, 2009. 2007 оны мэдээллээр.)17 Rodriguez ба Sachs (1999) ба Alexeev ба Conrad (2009)-г харна уу.18 Maloney (2002) ба Wright ба Czelusta (2003, 2004, 2006). Нөөц нь бүртгэгдсэн ч гэсэн байгалаас заяасан баялгийг хэмжих түгээмэл үзүүлэлт нь зарим талаар гадаад хүчин зүйл байдаг. Яагаад гэвэл энэ нь нээлт илрүүлэлтийг тооцож үздэг бөгөөд энэ нь эргээд дэлхийн зах зээлийн үнэ олборлох үйлдвэрийн бүтээмжийг дотоодын болон дэлхийн түвшинд тооцож харуулдаг.

15

Page 16: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Нөгөө талаас эргэлзэгчид эрдэс баялагтай мөртлөө хурдацтай хөгжиж, институцын тогтолцоо болон аж үйлдвэржилт нь түүнтэйгээ хоршоод амжилттай явж байгаа олон олон орны жишээг дурдаж чадна. Эдийн засгийн түүхийг бичигчид олон жилийн өмнө тэмдэглэж хэлсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр нүүрсний орд болон төмрийн хүрдийн ордыг ашиглах (гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг хоёр гол түүхий эд) боломж нь Англи улсад газар зүйн хувьд олгогдсон адислал байсан бөгөөд энэ нь Англи, доод Райн болон Америкийн Агуу нуур бүс орчимд аж үйлдвэржилтийн хувьсгалыг эхлүүлэхэд тус нэмэр болсон билээ. Өөрсдийн байгалаас заяасан баялгийг эдийн засгийн эрчимтэй хөгжилд үр ашигтайгаар ашиглаж чадсан дараа дараачийн орнуудыг нэрлэвэл АНУ дахь дайны өмнөх үеийн аж үйлдвэржилт19, 1920-1970 оны үеүдэд Венесуэл улс, 1960-аад оноос хойш Австрали улс, Норвег улс 1969 онд газрын тосны ордыг нээж илрүүлснээс хойш, Чили 1983 онд уул уурхайн шинэ хуулийг баталснаас хойш, Перу 1992 онд өмч хувьчлалын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш болон Бразил 199520 онд гадаадын уул уурхайд оролцох талаар тавьж байсан хоригыг буулгаснаас хойш г.м. байгалаас заяасан баялагтай хэдий ч өөрсдийн байгалийн баялгаа үр ашигтай ашиглаж чадаагүй орнуудыг нэрлэвэл Чад, Дэлхийн I дайны өмнөх Австрали улс, 1980-аад оноос хойшхи Венесуэл болно.21

Газрын тосны баялагтай орнууд баялаггүй орнуудыг бодвол заавал муу хөгжилтэй байна гэсэн үг биш юм. Гарын тос болон бусад эрдэс баялгийн нөөцтэй орнууд түүнийгээ олборлохх замаар үгүй хийж болно, эсхүл авч үлдэж болно гэж зарим нь зөвлөдөг. Газрын тосны баялагтай орнууд амжилт гаргаж чадна. Харин асуудлын гол нь юундаа вэ гэхээр яаж түүнийг хамгийн сайн ашиглах вэ гэдэгт оршино. Зорилго нь юунд орших вэ гэвэл Нигер улс шиг бүтэлгүйтэх бус, харин Норвег улсын цэцэглэлт хөгжилийн амжилтанд хүрэхэд байгаа юм. Өөр бусад үнэт эрдэс баялагийн хувьд ч энэ хамаатай болно: гол зорилго нь Болив шиг биш, харин Ботсвана шиг, Конго улс шиг биш, харин Чили улс шиг болоход оршино.

Газрын тосны баялагтай байснаар баялгийн хараалд хүрч болзошгүй талаарх сувгуудыг эргэн нэг харъя. Статистикийн баримтууд дээр тулгуурлан дэлхийн зах зээл дээрх урт хугацааны сөрөг хандлагын гипотез-таамаглалыг бид аль хэдийн няцаасан байгаа. Гэхдээ л үнийн өндөр хэлбэлзлийн таамаглалыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин энэхүү үнийн өндөр хэлбэлзэл нь эдийн засгийн өсөлтийг удаашруулахад хэрхэн хүргэдэг вэ гэдэг талаар хараахан авч үзээгүй байна. Түүнчлэн, газрын тосны баялаг нь хэрхэн сул институцтэй болгодог, түүний дотор зэвсэгт мөргөлдөөн болон авторитар дэглэмд хүргэдэг талаарх таамаглалыг нарийвчилан авч үзээгүй байна. Эдгээр нь магад эргээд л эдийн засгийн сул дорой хөгжилд хүргэдэг.

a. Түүхий эдээр төрөлжсөн байдал нь өсөлтийг тодорхойлогч хүчин зүйл болж чадах уу?

19 David ба Wright (1997).20 Wright болон Czelusta (2003, pp. 4-7, 12-13, 18-22).21 Hausmann (2003, p.246): “Венсүэл улсад газрын тосны олборлолтоор түлш шатахууныг хангалт нэмэгдсэн нь уналтад орсон эдиийн засагт 60 жилийн дараа өсөлт авчирсан гэж үзжээ. Хэрэв газрын тос л өсөлтийг авчирсан гэж тайлбарлаж байгаа бол түүнээс өмнөх үеийн өсөлтийг юуга тайлбарлахсан бол”.

16

Page 17: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Үнийн хэлбэлзлээс гадна байгалийн баялгаар төрөлжсөн байхад сөрөг нөлөө үзүүлэх гадаад хүчин зүйлүүд юу байж болох вэ? Аж үйлдвэржилт рүү төрөлжихөд эерэг нөлөө үзүүлэх гадаад хүчин зүйлүүд юу вэ?

Сонгодог эдийн засгийн ухаанаас гадна авч үзэхэд анхан шатны түүхий эдээр дагнасан байдлаас аж үйлдвэржилт рүү эдийн засгаа төрөлжүүлэх нь ямар ч тохиолдолд маш хүсүүштэй зорилт билээ. Энэ талаар хэд хэдэн хуурамч аргументийг гаргаж тавьсан байдаг. Нэг нь энэхүү судалгааны материалын I хэсэгт үүнийг дэмжихэд учир дутагдалтай юм гэж бидний үзэж байсан түүхий эдийн үнэ унасаар байх болно гэсэн Прибиш-Яигерийн таамаглал юм. Нөгөө нэг нь “ачааны бүлэглэл” гэсэн алдаатай дүгнэлт – энэ нь хөгжингүй орнууд ган үйлдвэр г.м. хүнд үйлдвэртэй – эдгээр харагдаж баригдахуйц томоохон бүтээн байгуулалт нь эдийн засгийн хөгжлийн зайлшгүй гарц зам болж өгдөг гэсэн ажиглалт дээр суурилсан байдаг. Аж үйлдвэржилт рүү төрөлжилтийг бий болгох ёстой гэсэн аргументээс болоод ингэж үзэх ёсгүй юм.

Аж үйлдвэржилт нь эдийн засгийн хөгжлийн салшгүй нэг нөхцөл мөн үү? Аж үйлдвэржилтийг дэмжих нь өндөр орлоготой болоход зайлшгүй шаардлагатай зүйл мөн үү? Сонгодог эдийн засгийн онолоор үгүй гэсэн хариу өгдөг: Улс орнууд өөрсдийнх нь харьцангуй давуу тал юу байна вэ, байгалийн баялаг уу, эсхүл аж үйлдвэржилт үү, тэрийгээ оновчтой сонгож чадаж байвал сайн хөгжиж чадна. XIX зууны үе талаас нь аваад үзвэл Бразил улс аж үйлдвэржсэн орон болох гэж хичээх нь Их Британи улс хүлэмжид кофе, жүрж ургуулах гэж оролдох байсан шиг тэнэг явдал болох байсан. Гэхдээ энэ бүлэгт өмнө дурдсанаар газрын тосоор баялаг Арабын шейкээр толгойлуулсан орнуудыг эс тооцвол улс орнууд аж үйлдвэржиж чадвал тогтвортой чинээлэг байж чадна гэж “structuralists”-ууд буюу “бүтэцчиллийн онол баримтлагчид” ч дангаараа үздэггүй байна. Түүнчлэн, аж үйлдвэржилт нь эргээд засгийн газрын зүгээс нэмэлт дэмжлэг шаарддаг гэж тэд дан ганц үздэггүй байна. Үүнийг нь гол төлөв аж үйлдвэржилтийн бодлого гэж нэрлэдэг.

Мацуяама (1992) институцыг загваржуулах нөлөө бүхий загварыг гаргаж тавьсан: аж үйлдвэрийн салбар нь хийх явцдаа сурах гэсэн шинжийг агуулж байлаг гэж үздэг. Харин анхан шатны салбар (түүний бүтээлд хөдөө аж ахуйн салбарыг энд хамруулж авч үзсэн байдаг) бол тийм биш. Дүгнэлт нь юу вэ гэхээр анхан шатны бүтээгдэхүүнийг зориудын бодлогоор аж үйлдвэржилтрүү төрөлжүүлэх гэсэн үндэслэлийг баталгаажуулж өгсөнд оршино. Түүнээс гадна түүхий эдийн үнийн байнгын өсөлт нь аж үйлдвэржилтийг бууруулахад хүргэх ба энэ нь тийм таатай биш, эсрэгээр хор уршигтай байх болно. Хаусманн, Клингер, Лопез-Каликс /Hausmann, Klinger and Lopez-Calix (2009)/ нар зөвхөн газрын тосны нөөц шавхагдаж дуусна гэсэн таамаглалаар бус “бүтээгдэхүүний орон зай”-н хүрээнд урт хугацааны өсөлтийг бэхжүүлж чадах зөв чиглэлрүү шилжихийн тулд газрын тосны экспортыг өөр бусад зүйл рүү төрөлжүүлэхийн тулд Алжир улс яаж явбал дээр вэ гэсэн тайлбарыг өөрсдийн судалгаандаа дурдсан байна.

Нөгөө талаас яагаад ганц аж үйлдвэрийн арилжаалагддаг бараа бүтээгдхүүний хувьд “хийх явцдаа сурах” гэсэн ойлголтыг анхаарах ёстой вэ гэдгийг тодруулах нь зүйтэй. Үл арилжаалагдах зүйлд ч бас “хийх явцдаа сурах” гэсэн ойлголтыг хэрэглэж болно шүү дээ. 22 Эрдэс баялаг болон хөдөө аж ахуйн салбарт үүнийг мөн адил хэрэглэж болно. Зарим орнууд газрын тос, эрдэс баялаг болон ХАА-н салбартаа бүтээмжийн агуу их өсөлтийг олж авсан. XIX зуунаас хойш Америкийн улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр Америкийн бүтээмжийн ололтыг мэдлэгийн дэд бүтцийн институцууд болох АНУ-ын

22 Torvik (2001).

17

Page 18: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Геологийн Судалгаа, Колумбын Уул уурхайн сургууль, ХАА-г өргөжүүлэх хөтөлбөр, Газар олгох коллежоос харж болно. Хэдийгээр сайн ажиллагаатай засгийн газар байгалийн баялгийн салбарыг эдгээр нийтийн бараагаар хангахад мөн сайн үүрэг гүйцэтгэж чадах хэдий ч өөрөө өмчлөөд явах юм бол энэ нь асуудлыг арай өөрөөр тавих болно. Латин Америкт жишээлбэл, төрийн монопольт өмчлөлтэй институцэд гадны экспертиз-мэдлэг, туршлага, хөрөнгийг импортлохыг хориглосон байдаг нь уул уурхайн салбарын хөгжилд ихэвчлэн саад болж байдаг. Харин өмч хувьчлалаар үүнийг чөлөөтэй болгож өгдөг.23 Түүнчлэн, эрдэс баялгийн салбарыг боловсруулах үйлдвэртэй холбож өгөх гэсэн засгийн газрын зүгээс хүчээр хийх оролдлого нь дандаа сайн үр дүн авчирдаггүй байна.24

b. Институцүүд

i. Институцүүд, тэдгээрийн хөгжил дэвшил

Эдийн засгийн хөгжлийн талаарх эргэцүүлэлд чухал чиг хандлага болж байгаа зүйл бол аливаа улс орны туршлага, мөн сайн гүйцэтгэлтэй эсэхийг тодорхойлогч томоохон суурь хүчин зүйл болох институцуудын шинж чанарын асуудал юм25 . Хэрэв тэдгээрт дэмжлэг болох институцын бүтэц байхгүй бол макро болон микро эдийн засгийн аливаа сайн бодлогууд үр ашиггүй хоосон зөвлөгөө мэт л болж үлдэнэ. Родрик, Субраманиан болон Требби (2002) хууль сахих байдал болон өмчийн эрхийн хамгаалалтын үзүүлэлтийг өөрсдийн институцийн чанарын хэмжүүр болгон ашиглсан (Кауфман, Краая болон Зодио-Лобатон 2002- аас авав). Акэмоглу, Жонсон ба Робинсон (2001) нар хөрөнгө оруулагчдад тулгах улсын албадагын эрсдлийн хэмжүүрийг ашигласан. Мөн Акэмоглу, Жонсон, Робинсон ба Тайчароун (2003) гүйцэтгэх засаглал дахь хатуу хязгаарлалтын хүрээгээр улс орны “институцүүдийн багц”-ын чанарыг хэмжсэн. Онолоор бол сул институцүүд тэгш бус байдал, тохиолдлын дарангуйлалд хүргэдэг ба аливаа хязгаарлалтын хомсдол нь элитүүд болон улс төрчдийг улс орныг тонон дээрэмдэх явдлаас хамгаалдаг.

Институцүүд дотооддоо бүрэлдэх: энэ инь эдийн засгийн -учир шалтгаанаасаа илүүтэйгээр үр дүн нь чухал. (Худалдаа арилжааны чөлөөт байдал нь ширэнгийн өвчин болох хумхааг дэлгэрүүлсэн шиг аливаа санаачилсан өсөлтийн гол шийдвэрлэгч хүчин зүйлс нь бэрхшээлийг ч бас дагуулдаг). Санхүүгийн зах зээлийн бүтэц, орлогын дахин хуваарилалтын болон нийгмийн хамгааллын механизм, татварын тогтолцоо, оюуны өмчийн удирдлага гэх мэт олон институцүүд орлогын төвшинд нөлөөлж дотроосоо үүсч хөгжих хандлагатай

Экнометрикчид дотоод үүслийн шалтгааныг инструментал хувьсагчдын арга техниктэй холбож үздэг. Институцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал хувьсагч гэж юу байх вэ? Акэмоглу, Жонсон ба Робинсон (2001) Акэмоглу, Жонсон,

23 Wright ба Czelusta (2003, p.6, 25; 18-21).24 Hausmann, Klinger ба Lawrence (2008) нар жишээ нь Өмнөд Африк эрдэний чулуу олборлолтоос эрдэний чулуу засах чиглэлрүү шилжиж болох юм гэсэн үзэл нь учир дутагдалтай гэдгийг сануулсан байна. Энэ нь аж үйлдвэржилтийн бодлоготой сөргөлдөөгүй харин үйлдвэрлэлийн хэмжээ, технологийн түвшин, шаардлага нь салбар бүрт ойролцоо байх ёстой гэдэг талаас нь хэлж байгаа юм. Тэрнээс урсгал өгсөх, эсхүл уруудах (upstream, downstream гэсэн ойлголт нь уул уурхайн салбарт хэрэглэгддэг) байдалтай байж болохгүй гэдгийг анхааруулсан болно. 25 Barro (1991) and North (1994).

18

Page 19: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Робинсон ба Тайчароун (2002) нар колонийн оршин суугчдын нас баралтын хувь хэмжээг танилцуулжээ. Уг онолоор бол дэлхийн нийт газар нутгаас европчуудын колончилсон, үнэндээ зөвхөн европчууд суурьшсан газарт л Европ маягийн сайн институцүүд байсан. Акэмоглу нарын сонгосон шалтгааныг тодохойлсон хэрэгсэл (инструмент) нь анхлан суурьшигчдын нас баралтын хувь нь хожим олноор суурьшсан европчуудаар тодорхойлогдсон эсэхэд чиглэсэн байв.26 Үүнийг өөрөөр тайлбарлахад тусалж болох онцгой өвөрмөгц инструмент хувьсагчаар илэрхийлэгдэж буй оршин суугчдыг мөхөөсөн өвчин болон уугуул иргэдийг зовоодог өвчин хоёрын хооронд хүчтэй хамаарал байх шаардлагагүй бөгөөд эдгээр нь хоюул худалдаа арилжаанд улс орны газарзүйн тааламжтай байдалд хамааралгүй юм. Родрик нарын дүгнэлтээр бол энэ нь институцүүдийн бусад бүх хэсгүүд - институцүүдийн ширэнгийн газар зүй болон худалдаа арилжааны хил хязгаарын аль алиных нь нөлөөллийн үр дүн гэжээ.

Институцүүд бодлогын үр дүнд явагддаг ба газарзүйн асуудал бол институцын анхдагч шийдвэрлэх хүчин зүйл гэдэг дээр Акэмоглу (2002), Эстерли ба Левине (2002) болон Халл ба Жонес (1999) нар үндсэндээ судалгаааны адил үр дүнд хүрчээ.27 Гэвч энэ бол тийм ч чухал биш бөгөөд институцүүдийн үр нөлөө нь хэд хэдэн чухал хүчин зүйлсээс ердөө ганц, эсхүл хэрвээ эдгээр баримтууд шаардлагатай мэт санагдах нь л зөвхөн чухал томоохон хүчин зүйл байх, бүр тодорхой хэлбэл институцүүд ч өөрөө маш чухал.28

ii. Газрын тос, институцүүд ба засаглал

Боломжит бүхий л сувгаар байгалийн баялаг нь урт хугацааны хөгжлийн туршид хараал болж болох ба хамгийн өргөн таамаглагдсан зүйл нь институцүүд ба засаглалын шинж чанар байж болзошгүй. Ходлэр (2006) болон Каселли(2006) нар байгалийн баялагийн хараал нь эдгээр нээлтүүдийн дунд баялгийг эзэмших гэсэн дотоодын зөрчилдөөнөөр дамжин илэрдэг гэсэн бол, Лейтэ болон Вейдман (1999) нар байгалийн нөөцийн хараат байдал нь ялгангуяа, авилгын бодит статистик үр дүнгийн хэмжүүртэй байдаг гэжээ. Гялфасон Зоега (2002) болон Нанкани (1979) нар: баялгийн хуваарилалтын тэгш бус байдлаар илрэх сөрөг үр нөлөөг илрүүлэв. Гялфасон (2001b) боломжит олон сувгууд байгалийн баялгийн хараат байдлын улмаас ажиллах хүчний хуваарилалтаар хэмжигдсэн, дундаж гүйцэтгэлийн хамгийн муу зэрэгт хүргэдгээр тайлбарлаж болно гэжээ.29

Газрын тосноос олох мөнгө нь тэгш бус байдалд, эсхүл засаглалын дарангуйлалд, эсхүл ерөнхийдөө муу институцүүд бий болоход хүргэх аваас энэ нь үнэхээр тодорхой бус шалтгаанаас үүдэлтэй муу үр дагавар юм. Хампрейс, Сачс болон Штиглец (2007, p.2) нар: онолын үүднээс харвал засгийн газар тэгш бус байдлыг амар хялбар байдлаар бууруулахыг хүсэх аваас улс оронд маш их баялаг байнгын нийлүүлэлт бүхий нөхөн

26 Glaeser нар (2004) Hall and Jones (1999) Англи болон баруун Европын бусад хэлүүд Европын институцүүдийг төлөөлж байв. 27 Easterly and Levine (2002) Саяхнаас л бүлэглэл бусад бодлогын хамтаар олонд ил болж байв. 28 “институци” гэдэг үгийн тодорхойгүй байдал нь гацаанд оруулж магад(Frankel, 2003b). Сайн институцүүд ардчилалтай эн зэрэгцэх шаардлагагүй байдаг Төв банкний бие даасан байдал нь хоёр зөрчилдөөн үүсгэж байдгийн жишээ. Энэ өгүүлэлийн сүүлийн хэсэгт гарах Голланд өвчин болон Байгалийн баялагийн хараалаас өвөрмөгц институцүүдийн жишээг харж болох юм.29 Gylfason (2001a) боловсролоор дамжиж илэрсэн өсөлтийн сөрөг үр дагавар ба Gylfason and Zoega (2006) зээллэгээр дамжсан хөрөнгө оруулалт. Gylfason (2000) түрээсийн эрэлт болон бодлогын алдаагаар дамжсан нөөцийн хараал -Зүүн Европ , Төв Ази

19

Page 20: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

сэргээгдэхгүй эх үүсвэрээс орох тул улмаар бүтээгдэхүүний гарцын илрэл, ил тод байдал суларч баялагт ногдуулах татвар буурах эрсдэлтэйг цохон тэмдэглэжээ

Аутигийн “Түрээсийн орчлын онол” (1990, 2001, 2007, 2009)-оор бол эдийн засгийн өсөлт санхүүгийн тусламжаас илүүтэйгээр зах зээлээр дамжин эргэлдэх түрээсийн үйл явцыг шаарддаг. Ашигт малтмалын олборлолтод түрээс өндөртэй орнуудад байгалийн нөөцийг өөрийн болгож эзэмших улс төрийн тэмцэл гардаг байхад харин бага түрээстэй улсуудад засгийн газар нь баялаг бий болгоход, жишээ нь харьцуулсан давуу байдлыг дагаж мөрдөх, тэгш байдлыг дэмжих, иргэний нийгэмд дэмжлэг үзүүлэх зэргээр ард иргэдээ дэмжих өдөөх хүчин зүйл ба шалтгаан шаардлагатай болдог.

Энэ онол нь эдийн засгийн түүхч Энгерман болон Соколфф (1997, 2000, 2002) нарын “яагаад Хойд Америк болон Латин Америкт үйлдвэржилт илүү сайн болсон вэ? (яагаад өмнөдөөсөө илүүтэй зүүн хойд Америк) гэсэн тайлбартай холбоотой. Газар бүхий олборлох аж үйлдвэр, хөдөө аж ахуй (уурхай, элсэн чихэр, хөвөн) боолын хөдөлмөр, тэгш бус байдал, дарангуйлал болон улсын хатуу хяналт бүхий институцтэйгээр хөгжиж байхад загасны агнуур болон жижиг фермерийн аж ахуй (жимс хүнсний ногоо тариалалт, үр тариа, мал аж ахуй) тэдгээр нөхцөлд зохицсон бие даасан, тэгш, ардчилал болон капитализмд суурилсан институцээр хөгжиж байв. Аж үйлдвэржилтийн хувьсгал жам ёсоор ирэхэд сүүлийн хэсэг нь зорилгодоо сайтар зохицож байлаа. Тэдэнд байсан туршлага уул уурхайн компаниудад байгаагүй юм. Учир нь тусдаа шалтгаан, түлхэх хүч болон төвлөрсөн бус шийдвэр гаргалтаас илүү ангийн бүтэц болон засаглалын дарангуйллаас нийгэм тодорхой хэмжээгээр шалтгаалж байсан юм. Онолыг ялангуяа Ойрхи Дорнодын газрын тос экспортлогчдод сайн тохирдог гэж үздэг.

Ишхам нар (2005) өргөн хэрэглээний бараа таваарын худалдаа институцын хөгжлийг эвддэг “эх үүсвэрийн цэг” гэж нэрлэгддэг нөөцүүд бол газрын тосноос гадна: бусад эрдэсүүд, тариалан болон кофе, какао гэжээ. (Энгерман болон Соколфф нарын тодорхойлсон жижиг фермерийн ижил бүтээгдэхүүнүүдээс ялгаатай). Сала И Мартин болон Субраманиан (2003) болон Бульте, Даманиа болон Деакон (2005) нар бас энэхүү “эх үүсвэрийн цэг” нөөцүүд болох газрын тос болон зарим түгээмэл бус эрдэсүүд институцүүдийн шинж чанар, өсөлт хөгжлийг хорлож байдаг ба гэхдээ хөдөө аж ахуйн нөөцүүд үүнд хамаарахгүй гэжээ. Мехлум, Моене болон Торвик (2006) тэдгээрийг “ lootable” нөөц гэж нэрлэн ялгааг нь ажиглсан байна. Арецки болон Брукнер (2009) нар газрын тосны түрээс авилгыг улам гааруулдаг гэсэн байна (гэвч тэд мөн иргэний эрх чөлөөг дээшлүүлдэг гэдэг ч энэ нь нийтлэг бус).

Зарим нэгэнд газрын тос нээгчид нь гадаад гарал үүслийн буюу гадаад институцүүд гэсэн эргэлзээ таамаглал байдаг. Өөрөөр хэлбэл газрын тосны баялаг бол өөр бусад арга зам гэхээс илүүтэйгээр зайлшгүй шалтгаан болон институцүүдийн үр нөлөө биш юм. Норман (2009) нефтийн нээлт болон ашиглалт нь дан ганц гадаад хүчин зүйлийн нөлөөтэй бус, гэвч яг үнэндээ дотоод сонирхол, түүний зөрөө, эдийн засгийн үр ашиг юм гэж онцолжээ. Мехлум, Моене болон Торвик (2006), Робинсон, Торвик болон Вердэр (2006), Макшэри (2006), Смит (2007) болон Коллер ба Годерис (2007) нар бүгд улс оронд газрын тос илэрсэн тэр цаг үед аль хэдийн сайн институцүүдтэй байх нь чухал асуудал эсэх талаар хэлцжээ. Аль ч тохиолдолд энэ нь элитүүдийн хангалуун байдалд бус үндэстний сайн сайханд илүү ашиглагдах нь ухаалаг хэрэг юм. Алексев, Конард (2009) нар газрын тос, эсхүл эрдэс баялаг болон институцүүдийн шинж чанар хоорондоо шууд хамааралтай гэсэн нотолгоо байхгүй гэжээ. Гэвч Арзеки болон Вандэр Плоег (2007) нар институцийн чанарын дотоод хүчин зүйл (эндогиниент) болон худалдааны үйл ажиллагаанд хяналт тавихад инструментал хувьсагчдыг ашигласан бөгөөд байгалийн баялгийн өсөлтийн сөрөг

20

Page 21: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

нөлөөлөл гадаад муу институцүүдтэй холбоотой, ялангуяа, худалдаа арилжааны доод төвшний гадаад институцүүдтэй холбогдсон байдгийг тэд баталсан байна. Луонг болон Вейнтхал (2010) нар газрын тос болон гарааны ижил нөхцөлтэй хуучин Зөвлөлтийн таван бүгд найрамдах улсад хийсэн судалгаанд өмчийн эзэмшлийн бүтцийн сонголтыг баялгийн хараалаас илүүтэйгээр газрын тос илрэх ерөөлтэй эсэхээс хамаарч ялгаатай хийдэг гэж дүгнэсэн байна.30

c. Тогтворгүй ба эмх замбараагүй байдал

Шавхагдашгүй мэт их байгалийн нөөц үнэхээр дуусвал юу болох бол? Энэ асуулт зөвхөн хүрээлэн буй орчныг хамгаалагчдын анхаарах асуудал биш юм. Энэ асуулт нь бас байгалийн нөөцөөс гадна бусад секторт эдийн засгийг төрөлжүүлэх стратегийн нэг сэдэл болох юм. Асуулт нь мөн барагдашгүй байгалийн нөөцүүдээс тэжээгддэг бүх түрээс эргэн нөхөгдөх капиталд зориулж хөрөнгө оруулах хэрэгтэй, ингэснээр ирээдүйн хойч үеийнхэн маань нийт баялаг багасах талаар санаа зовох хэрэггүй болж улмаар хэрэглээний урсгалд орно (байгалийн нөөц + эргэн нөхөгдөх капитал) гэсэн “Хартвикийн дүрэм”-ийн сэдэл болно.31

Хэрэв өмчийн эрхийн бүрэн хуваарилалт боломжтой байсан бол эдгээр асуудал бүр нь ноцтой бэрхшээлийн маш бага хэсэг нь байж болох ба улмаар асуудал болоод байгаа нөөцийг хадгалах хангалттай шалтгаан (түлхэх хүч)-ыг эзэмшигчдэд өгөх болно. Гэвч энэ нь улс төрийн хувьд ч, бие хүний хувьд ч үргэлж боломжгүй байдаг. Өмчийн эрхийг албадан хүчлэхээс үүдэн гарах хүндрэлийн цаад талд зарим үл сэргээгдэх нөөцүүд хараал болдог гэх байгалийн нөөцийг өөрийг нь бүрдүүлж байдаг.

i. Хүчилж болшгүй өмчийн эрхээс илүү шавхагдашүй нөөц

Нэг онолоор эх үүсвэрийн цэг болсон эрдэс баялгийн бодит хөрөнгө нь эдийн засгийн тулгуур болгон засгийн газрын босгосон өмчийн эрхийн өрөн суурьт байгууламжийн сэдлийг доройтуулж байхад нөгөө онол нь засгийн газар нь ашиглахыг хүссэн ч эс хүссэн ч тэр зарим байгалийн нөөц өөрсдөө өмчийн эрхэд баялагаа зээлүүлдэггүй.

Хэт их загасчлал , хэт их хадлан болон хэт их усны хэрэглээ бол “ борчуудын эмэгнэл” гэгчийн сонгодог жишээ бөгөөд нөөцийг ашиглахад “нээлттэй нэвтрэх боломж” юм. Хувь загасчин, фермийн эзэнд өөрийгөө хориглох шалтгаан байхгүй, тэр ч бүү хэл загасны аж ахуйн, эсхүл бэлчээрийн, эсхүл усны нөөц бүгдээрээ шавхагдаж эхэлхэд хүртэл шүү. Өмчийн эрхийг албадан шахахын бэрхшээлтэй хэцүү нь ялангуяа нөөцийг яг л мод цагаалж байгаа мэт хаа сайгүй тараан цацаж байх үед мэдрэгдэнэ. Гэвч сонгодог “эх үүсвэрийн цэг” нөөц, газрын тос ч гэсэн асуудлын зовлон болж болно, ялангуяа дэлхийн газрын өөр нэгэн талбарт цооног өрөмдлөө ч адилхан л газрын доорх хадгалаастай байгаагаас цохиж байгаа учраас тэр.

Энэхүү хүчилж болшгүй өмчийн эрх нь неоклассик эдийн засгийн теоромуудын “нөөцүүдэд нээлттэй нэвтрэх боломж”-ийн тохиолдол шиг зарим стандартуудыг хүчингүй 30 Тэдний дүгнэлт бол тоон үзүүлэлтээр давуу байдалд хүрч ємчийн эзэмшлийн бүтэц Оросынх болох хүртэл дотоодын хувийн өмчийн эзэмшил хамгийн сайн гэх нь үнэмшилтэй сонсогддог байв. Гадаадын хувийн ємчийн эзэмшил (Kazakstan), улсын ємчийн эзэмшил ба хяналт (Turkmenistan and Uzbekistan) болон гадаадын оролцоотой улсын ємчийн эзэмшил(Azerbaijan).31 Hartwick (1977) and Solow (1986).

21

Page 22: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

болгож болох зах зээлийн хомсдол юм. Хүчилж болшгүй гэдгийн нэгэн илэрхий санаа бол нөөц хамгийн их байх үйлдвэрлэлийн талаарх Хоттеллингийн тооцоололоос хавьгүй илүү хурдан шавхагдах болно гэдэгт байгаа юм.32 Чөлөөт худалдааны олз ашиг бол хажуугийн өөр нэгэн боломжит учир шалтгаан юм : хэрэв олборлолтын илүүдэл хувийг хэт хүндрүүлэхгүй нөхцлөөр зохицуулбал улс орон нөөцөө экспортлохгүйгээр ч эдийн засгаа сайжируулж болох юм.33

Өмчийн эрхийн албадлага нь хил хязгаарын нөхцөл байдлыг ихээр хүндрүүлдэг . “Зэрлэг өрнөд” гэдэг хэлц бол 19 дүгээр зууны сүүлч 20 дугаар зууны эхэн үеэс алт мөнгөнд шуурсан домогт үсрэлтийн үеийн Америкийн тохиолдлыг хамардаг. Ердийнхөөр бол зөвхөн хангалттай их тооны эрх дарх бүхий албан тушаалтан бүр л хангалттай хэмжээний барьцаатайгаар зардал шилжүүлэн өмчийн эрхийг эзэмших тогтолцоог бий болгож байв. 34 Тэр үед хил хязгаарын довтлогсод дэлхийн олон хэсэгт бас гарсаар байв.35 Өнөөдөр анархи нөхцөл байдал Амазон, Борено, эсхүл Конгын ширэнгэн ойн хязгаарт үүсч болохоор байна. 36 Барбиер (2005ab, 2007) байгалийн нөөцийн олборлолтын хил хязгаар нь тогтвортой бус хөгжлийг тодорхойлж, өсөлт-уналтын мөчлөгт оруулж, дээр нь бас урт хугацааны турш байнгын доод төвшний орлоготой болоход хүргэдэг гэдгийг баталжээ.

ii. Байгалийн баялаг дайнд хүргэдэг үү ?

Дотоодын зөрчилдөөн бол эдийн засгийн хөгжилд үнэхээр муугаар нөлөөлдөг, ялангуяа, хүчирхийлэл хийсэн үед. Хаана газрын тос, алмааз зэрэг үнэт нөөц байна тэнд түүнийг авахын тулд чухал шаардлагатай хөдөлмөр болон хөрөнгө оруулалтын орцоос илүүтэйгээр эзлэн авахын төлөөх зөрчилдөөн тэмцэл болно. Феарон болон Лайтин(2003) Collier and Hoeffler (2004), Humphreys (2005) and Collier (2007, Chapter 2) нар бүгд газрын тос болон эрдэс баялгаас хараат эдийн засаг иргэний дайнтай хамааралтай байдаг гэжээ.

Ангол, Судан зэрэг газрын тосоор баялаг орнууд байнгын мөргөлдөөнтэй байдаг нь санаанд ордог. Brunnschweiler болон Bulte (2009) нар: нөөцийн хараат гэдэг хэвшсэн хэмжүүрийг дотоодынхон зөрчилдөөн болгон гаргадаг ба энэ аргаар хараат буюу тэжээвэр байдлыг арилгахад ач холбогдол өгснөөр зөрчилдөөн хуучин шигээ байсаар л байдаг гэж дүгнэсэнтэй санал нийлдэггүй. Тэд зөрчилдөөнийг нэмэгдүүлдэг нь өөр бусад зүйлс гэхээс илүүтэйгээр нөөцийн гарал үүслийн хараат байдал гэж үздэг.

a. Газрын тос ба Ардчилал

Махдави (1970) нь Лучани (1987), Вандеваллэ (1998) болон бусад өөр олныг --Ойрхи Дорнодын засгийн газруудыг түрээст орох боломжийг нээх, газрын тосны орлогын төрлийг бий болгох, эдгээр орнуудын иргэдэд зориулан төлөх шаардлагатай татвараас түрээслэгчдийг чөлөөлдөг байж болох ба эргээд түрээслэгчдийн ээлж нь болоход

32 E.g., Dasgupta and Heal (1985). 33 Brander and Taylor (1997).34 Libecap (1974, 1989). Өмчийн эрхийн талаар улс нийтээр хүлээх журам дүрмийг дотооддоо шийдэхийн давуу чанарыг цохон тэмдэглэжээ. Өөр нэг дүгнэлт бол өмчийн эрхийг бий болгох нь уул уурхайн хувьд түүхий нефть болон загасны аж ахуйтай харьцуулахал хамаагүй хялбар байв 35 Findlay and Lundahl (1994, 2001) хил хязгаарын орнуудын судалгаагаа 19 -20 зуун.36 Alston, Libecap and Schneider (1996) ХАА-н газрын бүртгэлийн судалгаа Бразилийн хил

22

Page 23: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

түрээслүүлэгч улс орныг ардчиллын шаардлагаас чөлөөлөх “suggest-follow”-д замчилсан гарцаагүй эхний хүн байлаа. Орлогын татварын хэрэгцээ нь ардчилал шаардсан “ төлөөлөл үгүй бол татвар үгүй ” гэсэн онолын дор таамаглагдаж байв. Хантигтон (1991) дээрх зарчмыг нэгтгэн цаашид Ойрхи Дорнодын газрын тос үйлдвэрлэгчид, хөгжиж байгаа бөгөөд дэлхийн байгалийн баялагтай бусад хэсгүүдэд зориулж илэрхийлэх болжээ. Дээрх зарчмыг дагасан улс орнуудад томоохон бүлэглэлүүд хаа сайгүй бий болсоныг статистик судалгаануудад дурдьжээ. Росс(2001) газрын тос болон эрдсээс хараат эдийн засаг ба дарангуйлагч хэлбэрийн засгийн газар хоёр нь өөр хоорондоо харилцан холбоотой гэдгийг дурьдсан байна. Со до Бaррo (2000), Вантчекон (2002), Женсон ба Вантчекон (2004), болон Росс (2006). Смит (2004, 2007), Ульфердер (2007) болон бусад судлаачид ерөнхийдөө газрын тосны баялагтай улс орнуудад дарангуйлагч дэглэмүүд удаан оршин тогтнодог талаар дүгнэжээ.

Гэвч Карл (1997) Венесуэл газрын тос олборлож эхэлсэн үедээ аль хэдийн авторитари дэглэмтэй улс болчихсон байсан ба үнэн хэрэгтээ газрын тосны баялагийнхаа оргил үедээ ардчилсан тогтолцоонд шилжсэн гэж онцолсон байна. Хэдийгээр зөвхөн Казахстан Төв Азийн улсуудын дотроос газрын тос хамгийн ихээр үйлдвэрлэгч хэдий ч энэ бүсийн нэг ч улс ардчилалд шилжин ороогүй л байна. Ийм маягаар урам орсон Хабер болон Меналдо (2009) нар түүхийн цаг хугаацааны цуваанд эдийн засаг дахь газрын тосны болон эрдэс түүхий эдийн ногдол хувь оролцооноос ардчилалтай холбогдох мэдээллийг авч үзсэн боловч статистикийн хувьд чухал нотолгоо болох нийтлэг ердийн группын талаар бүлэг судалгаа хайсан нь талаар болсон байна.37 Үүнтэй адил Дуннин (2008) Латин Америк дахь онцлог бүхий улс орнуудын ялгааг тооцож үзээд ижил үр дүн танилцуулсан байна. Тэр газрын тосны ашиг болон ардчилах боломжийн нааштай байдал хоёр өөр хоорондоо харилцан хамааралтай байдгийг тогтоожээ.

Газрын тосноос хараат байдал ардчилалыг удаашруулах хандлагатай эсэх асуудал нь газрын тос болон эдийн засгийн үйл явц хоорондын харилцан хамаарлын учир шалтгааны нэг хэсэг болох ёсгүй байж болох юм. Ардчиллын зарим хамаарал болох хууль тогтоомж мөрдөх байдал, улс төрийн тогтвортой байдал, олон улсын худалдааны нээлттэй байдал, эдийн засгийн хүртээмжийн тэгш байдлын эхлэл болон боломжууд зэрэг нь эдийн засгийн өсөлтийг сайжруулахад чиглүүлж чадна. Гэвч эдгээр хувьсагчид нэг бүр нь ардчилгүйгээр байж бас чадна. Ардчилалын өмнөх Азийн эдийн засгийн жишээ болгон Солонгос Тайваныг нэрлэж болно. Сингапурт Lee Kwan Yew, Чилид Пиночет авториат эрх мэдэлгүйгээр өөрсдийн оронд эдийн засгийн реформыг хийж чадахгүй байсан гэдэгт зарим нь итгэдэг (нэг нь гарцаагүй нөгөөгөөсөө илүү өгөөмөр, дундыг баримталсан ). Томоохон хэмжээнд авч үзвэл 1990 оноос хойш Хятад улс Оросоос илүү бүр маш хурдан дээшилж чадсан, учир нь Михайл Горбачевын өөр замаар хийсэн шинэчлэлийн үед Дэн Сяо Пин улс төрийн шинэчлэл хийхээсээ өмнө эдийн засгийн шинэчлэл хийх зорилтыг сонгосон гэлцдэг.

Статистик нотолгоо бол сайндаа л ардчилал дангаараа эдийн засгийн үйл ажиллагаанд сайн эсэхийн тухай холимог юм. Энэ тухайд Барро (1996) энэ бол хууль сахих байдал, чөлөөт зах зээл, боловсрол болон засгийн газрын бага зарлага эд бүгд эдийн засгийн өсөлтөд сайн, ардчилал дангаараа бус гэжээ. Taверс болон Вакзиарг (2001) нар үзэхдээ энэ бол боловсрол болохоос дангаараа ардчилал бус гэсэн бол Алсена нар (1996) энэ бол улс төрийн тогтвортой байдал гэсэн байна.

37 Цэвэр коинтэграц цаг хугацааны цувааны тестэд статистик эрчмийн алдагдал тооцоологдсон байж магадгүй

23

Page 24: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Хэн нэг нь өөр бусад арга замаас хамаагүй илүү найдвартай, дундаж ангийнхны бүтээмжээр байнга нэмэгдэж байдаг эдийн засгийн өсөлт ардчилалд хүргэдэг гэсэн урвуу шалтгааны нотолгоог шаардаж болох.38 Жишээ нь Солонгос, Тайван.

Энгийнээр авч үзвэл эдийн засгийн өсөлтийг дэмждэг эсэхээс гадна мэдээж ардчилал бол өөрөө өөрийнхөө зорилго юм. Бас энд нэг тэмдэглэх зүйл бол сонгуулийн хэлбэрдлээс эрх баригчдын олдог унацыг өөрчлөн шахах хэрэгтэй. Юуны өмнө, сонгууль луйвар болж болзошгүй. Үнэн хэрэгтээ Роберт Мугабэ, Хамид Карзай болон Жорж Буш зэрэг лидэрүүд бүгд өрсөлдөн сонгогдохдоо өөрсдийн ард иргэдийн дийлэнхийн саналыг аваагүй. Өрнөдийн хэлбэр буюу нэг хүн нэг сонгуулийн саналаар хууль хэрэгжүүлэх суурь зарчмууд, хүний эрх, үг хэлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, цөөнхий эрх болон бусад дэлгэрсэн сайн зүйлс зэргээс бага тэргүүлэх ач холбогдолыг хөгжиж байгаа орнууд хүлээж авдаг .39

IV. Голланд өвчин ба эерэг мөчлөг

Голланд өвчин гэдэгт газрын тос эсвэл бусад эрдэс баялгийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний олборлолтын их тэсрэлтийн үед гарч болох зарим таагүй үр дагаврыг багтаан ойлгоно. 40

а. Голланд өвчний макро эдийн засаг

Үзэгдэл нь дэлхийн зах зээл дээр экспортын барааны үнэ өсөхтэй зэрэгцэн түр зуурын хугацаанд хүчтэй ажиглагддаг: Ханшийн бодит өндөр чангаралт (хэрэв тухайн улс хөвөгч ханштай бол нэрлэсэн ханш

чангардаг эсхүл тухайн улс тогтмол ханштай бол инфляци болон мөнгө дотоод руу чиглэсэн урсгал бий болдог 41);

Зарцуулалт өсөн нэмэгдэнэ. (татварын орлого, хувь нэмэгдэхтэй холбоотойгоор засгийн газрын зарцуулалт нэмэгдэнэ. Энэ талаар дараагийн хэсгүүдэд нарийвчлан тайлбарлана);

Худалдаалагдахгүй бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. (олон улсын хэмжээнд худалдаалагдахгүй бараа, үйлчилгээ болох орон сууц, гэх мэт ), харьцангуй худалдаалагдах бараа, бүтээгдэхүүн (экспортын түүхий эдээс бусад олон улсын хэмжээнд худалдаалагдах үйлдвэрлэл, бараа, бүтээгдэхүүн),

Ажиллах хүчний шилжилтийн үр дүн болон түүхий эдийн бус худалдааны зориулалтай барааны уналт (түүхийн эдийн экспорт болон худалдааны бус бараа үйлчилгээнд илүү анхаарал татаж нөлөөлнө)

38 Helliwell (1994), Huber, Rueschemeyer and Stephens (1993), Lipset (1994) and Minier (1998).39 Zakaria (1997, 2004).40 Gregory (1976), Corden (1984) болон Neary мөн van Wijnbergen (1986) нар бидэнд анхны загваруудаас гурвыг нь өгсөн болно. Голланд өвчин гэсэн нэр томъёо нь 1950-иад оны сүүлчээр Нидерланд улсад байгалийн хийн нээлт эдийн засагт хэрхэн нөлөөлсөн тухай Эдийн засагч сэтгүүлд Kremers (1986) хэвлүүлсэн нийтлэлд анхлан тусгалаа олжээ. 41 E.g., Edwards (1986). 2001-2008 оны үед Саудын араб ба Эмиратын буланг оролцуулаад газрын тос олборлогч орнуудад валютын солилцооны тогтмол ханш баримталсанаар мөнгөний урсгал ба инфляцийн эсрэг үндэсний валютын солилцооны ханшийн чангаралт эрчимжсэн. Жишээ нь мөн Австрали, Чили, Казакстан, Мексик, Норвеги, ОХУ, АБНУыг оролцуулаад байгалийн нөөц олборлогч бөгөөд хөвөгч ханш хэрэглэгч орнуудад валютын нэрэлсэн ханш чангаралтаас бодит чангаралтад шилжилт хийх үзэгдэл явагдсан. (Chen and Rogoff, 2003 нар Австрали, Шинэ Зеландын хувьд, Frankel, 2005b, Какакстан, ӨАБНУ-ын хувьд тус тус түүхий эдийн үнэд хамаарах валютын ханшийн мэдрэмжийн талаар баримт бичиг боловсруулсан байдаг.

24

Page 25: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Урсгал дансны алдагдал ( түүхий эдийн тэсрэлтийн үе дуусахад гадаад өр төлбөрийг барагдуулахад хүндрэл үүснэ 42).

Аж үйлдвэрийн салбар дахь түүхий эдийн бус худалдаалах бараа нь шахан зайлуулагдах үед айх, болгоомжлох нөлөөлөл нь үйлдвэрлэл буурч дампуурах юм. Бодит худалдааны загварт аж үйлдвэрээс нефт хүртэлх худалдааны салбарын нөөцийн хувааарилалт нь макро-эдийн засагт зайлшгүй нөлөөлөл байхгүй. Гэхдээ худалдаалагдах бус бараа бүтээгдэхүүн рүү шилжих шилжилт нь макро эдийн засгаас эхлэлтэй.Голланд өвчний “өвчин”-г чухам юу бий болгоод байна вэ ? Нэг дэх тайлбараар авч үзэхэд ялангуяа хэрэв иж бүрэн мөчлөг шаардлага хангатал төсөөлөл өгөхгүй бол, дэлхийн түүхий эдийн экспортын үнэ буух үед бүр үйл ажиллагаа хортойгоор өөрчлөгдөх болно. Хоёр дахь тайлбар нь дэлхийн зах зээлийн удаан хугацааны өссөн үнэ тогтвол, түүхий эдийн бус экспортыг шахан зайлуулах нь хүсмээр зүйл биш бөгөөд яагаад гэвэл аж үйлдвэрийн салбарт удаан хугацааны өсөлт бий болохын тулд ихээхэн нөлөөлөлтэй учирна (Матсуяама, 1992). Гэвч сүүлийн санаа бол зөвхөн Байгалийн баялгийн хараалын өөр нэр бөгөөд өмнөх хэсэгт энэ талаар тайлбарласан. Энэ нь өөрөө мөчлөгийн хэлбэлзэлтэй огт хамаагүй зүйл юм.

Голланд өвчин нь түүхий эдийн үнийн өсөлтөөс илүүтэйгээр бусад эх үүсвэрээс шалтгаалж үүсдэг. Шинэ орд газар нээх, эсвэл нийлүүлэлт нэмэгдсэнээс түүхий эдийн өсөлтөөс үүдэн жишээ нь экспортоос шалтгаалж худалдааны илүүдэл, эсвэл шинэ нөөц олоход чиглэсэн дотоод хөрөнгө оруулалтаас үүссэн хөрөнгийн илүүдэл бий болгоход хүргэнэ. Мөн энэ нөхцөл нь шилжүүлгийн орлого (гадаад тусламж, шилжүүлэг) эсвэл тогтворжуулах-хөрөнгийн дотогш чиглэсэн урсгал зэрэг бусад төрлийн дотогш чиглэсэн урсгалд ижил утгаар хэрэглэгддэг.Бүх л тохиолдолд үр дүн нь бодит үнийн өсөлт болон худалдааны бараанаас (чимээгүй) худалдааны бус бараанд шилжилт болно. Мөн бодит ханшны өсөлт нь хэрэв ханш хөвөгч бол нэрлэсэн ханш яангарч хэрэв ханш тогтмол бол инфляцид хүргэнэ.

в. Эерэг мөчлөг

Хөгжиж буй оронд тогтворгүй байдал нь экспортын түүхий эдийн үнийн савлагаа зэрэг гадаад гэнэтийн хүчин зүйл, дотоодын макро эдийн засаг болон улс төрийн тогтворгүй байдлын аль алинаас нь шалтгаалан нэмэгддэг. Хэдийгээр хөгжиж буй орнууд 1990-ээд оноос эхлэн төсвийн алдагдлыг бууруулах, мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх, инфляцийг бууруулах асуудлыг 20-иод жил хяналтандаа байлгаж байгаа боловч мөнгөний болон төсвийн бодлогын асуудал хэвээр байгаа бөгөөд энэ нь сөрөг мөчлөгийн гэхээсээ илүүтэйгээр эерэг мөчлөгийн асуудал юм.Эдийн засгийн их тэсрэлтийн үед мөнгөний нийлүүлэлт нь нэмэгдэх, эдийн засгийн хямралын үед буурах хандлагатай ба уналтын түвшинд сөрөг нөлөөтэй юм. Эдгээр үзүүлэлтүүдийг сайжруулах шаардлагатай бөгөөд өнгөрсөн жилүүдэд их хямралын

42 Manzano болон Rigobon (2008) нар: түүхий эдийн үнэ өндөр байсан үед үүссэн олон улсын өрийн байдлаас үзэхэд ашигт малтмалын олборлолтоос хараат байдлын нөлөөллийн талаарх үзүүлэлт нь Сакс-Уомирийн загвараар бол 1970-1990 онуудын хувьд сөрөг гарсан байна. Arezki болон Brückner (2010a) нар: түүхий эдийн үнийн тэсрэлтийн үед засгийн газрын зарлага, улсын өрийн хэмжээ нь авторитари дэглэмтэй орнуудад үсрэнгүй нэмэгдэж, харин ийм нөлөө ардчиллын горимоор яваа улс оронд мэдрэгдээгүй байгааг тогтоожээ. Түүнчлэн Arezki ба Brückner (2010b) нар: авторитари дэглэмийн орнуудаас засгийн газрын үнэт цаасны хямдруулалт төлөлт нь ардчилсан дэглэм бүхий орнуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд чиглэсэн байдал түлхүү байгааг олж тогтоосон байна.

25

Page 26: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

дараагаар гарсан сөрөг мөчлөгийн загвар, сурах бичигт уян хатан бодлого явуулах талаар дурьджээ. Орлогын тэгш бус байдал, улс төрийн эдийн засгийн популист амлалтууд нь эерэг мөчлөгийг бий болгох суурь хүчин хүчин зүйлс бий болдог байна. Хөгжиж буй орнуудыг аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад мөчлөгийн савлагаанд ихээхэн өртдөг бөгөөд энэ нь түүхий эдээс шалтгаалдаг. Энэ нь мөчлөгийг засч сайжруулах “хэрэгтэй” гэсэн хүчин зүйлийн чиг үүргийн нэг хэсэг бөгөөд практик амьдрал дээр эерэг мөчлөгийн хөрөнгийн урсгал, эерэг мөчлөгийн мөнгөний болон төсвийн бодлого гэсэн байдлаар явагддаг бөгөөд энэ нь Голланд өвчинтэй холбоотой юм.

с. Хөгжиж буй орнууд дахь хөрөнгийн урсгалын эерэг мөчлөг

Байдал сайжирмагц тухайн орон өмнө өр төлбөрөө буцаан төлөх болдог. Эерэг мөчлөгийн санхүүгийн урсгалыг нөгөө талаас нь авч үзэхэд хөгжиж буй орнууд руу чиглэдэг санхүүгийн урсгал нь хөдөө аж ахуйн болон эрдэс баялгийн салбарт түлхүү чиглэдэг. Богино хугацаанд үйлдвэрлэлийг сайжруулах онолын дагуу улс орнууд нь түр зуурын хямралын үед хэрэглээ ба хөрөнгө оруулалтаа хангахын тулд зээл авах хэрэгтэй бөгөөд нөхцөл байдал сайжрах үед зээлээ эргүүлэн төлөх, гадаад цэвэр хөрөнгө хуримтлуулах хэрэгтэй болдог. Гэвч бодит байдал дээр энэ нь ийм замаар хэрэгждэггүй. Хөрөнгийн урсгал нь сөрөг мөчлөгөөс илүүтэйгээр эерэг мөчлөгийн үзэгдэл юм.43 Ихэнхи онолууд хөрөнгийн зах зээлд алдагдлыг оруулахыг тайлбарлахдаа ассеметрик мэдээлэл, эсхүл банкны баталгааг авч үздэг.

Хөгжиж буй орнууд нь санхүүгийн зах зээлийн системийг илүү түшиглэдэг бөгөөд их тэсрэлтийн үе дэх хөрөнгийн урсгалын үр дүнд газар, барилга, байгууламж, түүнчлэн санхүүгийн хөрөнгийн үнэ өсдөг. Хувьцаа, бондын үнэ (эсхүл зээлийн хүү) нь байдлыг түр зуур сайжруулах цогц арга хэмжээ бөгөөд уг үзүүлэлтийг цаашид улс орны хямралын эмзэг байдлыг урьдчилан төсөөлөхөд ашигладаг. 2003-2008 онуудад түүхий эдийн болон зах зээл дээр цэвэр хөрөнгийн урсгал Ази, Дундад Ази, Латин Америк гэх мэт хөрөнгийн илүүдэлтэй улс орнууд руу гол төлөв чиглэсэн бөгөөд эдгээр улс орнууд гадаад валютын нөөцийг ихээр хуримтлуулжээ. Энэ нь өмнөх 2 мөчлөг болох 1975-1981, 1990-1997 онуудад ихээхэн ялгаатай байсан бөгөөд хөгжиж буй орнууд руу санхүүгийн алдагдлыг нь санхүүжүүлэхээр хөрөнгийн урсгал ихээр чиглэгджээ.

Эерэг мөчлөгийн санхүүгийн урсгалыг нэг талаас авч үзэхэд энэ нь эерэг мөчлөгийн төсвийн бодлогын үр дүн бөгөөд их тэсрэлтийн үед засгийн газрын санхүүжилт ихсэх, гадны зээл тусламжийн санхүүжилтийн алдагдлаар илэрдэг. Хямралын үед зарцуулалт, санхүүжилт зогсох ба сайжрах үед өсөн нэмэгдсэн өр баялгийн түүхий эд, ялангуяа газрын тос экспортлогч нар руу ихээр чиглэдэг. Бид дараачийн хэсэгтээ эерэг мөчлөгийн төсвийн бодлогын асуудалд анхаарлаа хандуулах бөгөөд түүхий эдийн эерэг /мөчлөг ( Голланд өвчин)-ийн талаар дахин авч үзэх болно.

d. Төсвийн бодлогын эерэг мөчлөг

43 Каминский, Рэйнхарт, Вег (2005); Рэйнхарт (2009); Гавин, Хаусмэнн, Перотти, Талви (1996); Мендоза, Терронес (2008). Kaminsky, Reinhart, болон Vegh (2005); Reinhart ба Reinhart (2009); Gavin, Hausmann, Perotti ба Talvi (1996); мөн Mendoza болон Terrones (2008) нар.

26

Page 27: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Олон судлаачид хөгжиж буй орнуудыг аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад төсвийн бодлого нь эерэг мөчлөгтэй байдаг талаар өгүүлжээ. 44 Ихэнх судалгаанууд нь засгийн газрын зарцуулалт дахь эерэг мөчлөгт анхаарлаа хандуулжээ. Учир нь бизнесийн мөчлөгтэй холбоотойгоор татвараас орох орлого нь онцгой содон байдагтай холбоотой. Эерэг мөчлөг дахь зарцуулалтын нэг гол шалтгаан нь татвараас төсөвт орох орлого нь их үсрэлтийн үед нилээд ихээр нэмэгдэх бөгөөд Засгийн газар нь энэхүү хэрэгцээ, байдал, илүү өмчлөлийн давуу байдлаарх зарцуулалтыг нэмэгдүүлэх улс төрийн дарамтыг зогсоож чадахгүй юм.

Эерэг мөчлөг нь байгалийн баялгийн эх үүсвэртэй улс орнуудад тухайлан тохиолддог бөгөөд баялгийн эх үүсвэрээс олох орлого нь бизнесийн мөчлөгт түлхүү байр суурь эзэлдэг байна. Их үсрэлтийн үеийн түүхий эд, их үсрэлтийн үе дэх зарцуулалтын хоорондох хамааралд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Каденгтон (1989), Синотт (2009) нь Латин Америкийн орнууд түүхий эдээс хангалттай хэмжээгээр хараат бөгөөд төсвийн орлого нь түүхий эдийн үнээс нилээд хамааралтай талаар судалжээ. Зарцуулалт нь органик химийн үйлдвэрлэгчдэд нилээд эерэг хамааралтай талаар дурьджээ. 45

Эрдэс баялгийн их үсрэлтийн үед хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр болон засгийн газрын цалин хангамжинд төсвийн зарцуулалт ихээр нэмэгдсэн байна. Хөрөнгө оруулалт, дэд бүтцэд зарцуулах төсөл нь харьцангуй удаан хугацаанд төлөгдөх бөгөөд гол төлөв “цагаан заан-ы төслүүд байдаг ба газрын тосны үнэ буухад уг төслүүдийг дуусгах, эсхүл урсгал засварт шаардагдах хөрөнгө, мөнгөгүй болж тэдгээрин дуусгалт хоцордог байна (Гелб, 1986). Төсвийн хоёр дахь төрөл болох цалин хөлсний зарцуулалтын тухайд гэвэл Медас, Захарова (2009) нарын үзсэнээр газрын тосны ашиг нь төрийн өндөр албан тушаалын салбарт ихээр зарцуулагдсан талаар судалжээ. Тэрээр үүнтэй холбоотойгоор Засгийн газарт ажиллагсдын тоо нэмэгддэгийг тэмдэглэжээ. Ерөнхийдөө төрийн албаны салбарын цалингийн төсөв ихээр нэмэгддэг ба эрдэс баялгийн үнэ буухад түүнийг хадгалан үлдэхэд бэрхшээлтэй болдог. Зураг 2, 3-т эрдэс баялаг үйлдвэрлэгчдийн хоёр орон болох Иран, Индонез улсуудын жишээн дээр төрийн албаны салбар дахь цалингийн байдлын өөрчлөлтийг гурван жилийн хугацаагаар харуулав. Нилээд тодорхой эерэг хамаарал харагдаж байна. Гурван жилийн хугацаанд эрдэс баялгийн үнэ буурахад төрийн албаны цалинг амархан бууруулах, эсхүл ажилтнуудыг цомхотгож чадахгүй дүр зураг харагдаж байна. 46

Зураг 2: Ираны Засгийн газрын цалингийн төсөв нь газрын тосны үнийн холбоогоор өмнөх 3 жилийн байдлаарх өөрчлөлт (1974, 1977-1997.)

44 Cuddington (1989), Tornell ба Lane (1999), Kaminsky, Reinhart, ба Vegh (2004), Talvi, Végh (2005) нар, Alesina, Campante and Tabellini (2008), Mendoza ба Oviedo (2006), Ilzetski ба Vegh (2008), мөн Medas ба Zakharova (2009). Түүний дотор Латин Америкийн хувьд: Gavin, Perotti (1997) нар.45 Especially Aргентин, Экватор болон Венесүэлийн хувьд онлогийг нь (Тэнхлэгт дүрслэл 4)-өөс харах. Тэрээр өгөгдлүүд хангалтгүй байсны улмаас зардлуудын харилцан хамаарал ба уялдааг статистикчлан гаргаагүй байж болох юм. 46 Графикт үзүүлэлтийн эх сурвалж: Frankel (2005b). Arezki болон Ismail (2010) нар: эрдэс баялгийн үнийн тэсрэлтийн үед засгийн газрын зарлага өндөр авч, аажмаар буурах хандлага ажиглагдсаныг тогтоожээ.

27

Page 28: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

IRN

Wag

e E

xpen

ditu

re a

s %

of G

DP

Real Oil Prices lagged by 3 year, in Today's Dollars11.46 59.88

7.4

16.52

Зураг 3. Индонезийн Засгийн газрын цалингийн төсөв нь газрын тосны үнийн холбоогоор өмнөх 3 жилийн байдлаарх өөрчлөлт (1974, 1977-1997.)

28

Page 29: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

IND

Wag

e E

xpen

ditu

re a

s %

of G

DP

Real Oil Prices lagged by 3 year, in Today's Dollars11.46 59.88

1.77

3.52

V. Байгалийн баялгийн хараалын эсрэг арга хэмжээнүүд болон бодлогууд

Түүхий эдийн үнийн өсөлт бууралтын мөчлөгийг амжилтай туулах төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авч байсан 50. Зарим арга хэмжээ нь бусдыгаа бодвол илүү сайн хэрэгжсэн.

a. Тогтворжуулах зорилготой байсан боловч амжилтад хүрээгүй арга хэмжээнүүд

Дэлхийн түүхий эдийн зах зээлд үйлдвэрлэгч орнуудын огцом хувирал өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зорилготой олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Ихэнхи нь амжилтад хүрээгүй бөгөөд олон сөрөг үр дагавар авчирсан.

i. Маркетингийн зөвлөл

Бүх какоа болон кофений худалдааг Засгийн газрын байгууллагаар гүйцэтгүүлэх шаардлага тавьж байсан зүүн болон баруун Африкийн зарим орнуудад хэрэгжүүлсэн систем нь Маркетингийн зөвлөлийн жишээ болно. Дэлхийн зах зээлийн үнэ өндөр байхад дотоодод үнэ бага байлгах, дэлхийн зах зээлийн үнэ бага байхад үнийг тэнцүү хэмжээгээр өндөр байлган дотоодын хэрэглэгчдэд бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах нь анхны зорилго байсан. Энэ нь дэлхийн зах зээлийн үнэ доогуур байхад Засгийн газар нөөцлөх, харин дэлхийн зах зээлийн үнэ өндөр байхад үүнийг зарцуулах шаардлагад хүргэсэн. Бодит байдал дээр, улс төрийн дэмжлэг муутай какоа болон кофе үйлдвэрлэгчид дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр бүтээгдэхүүнээ худалддаг. Үндсэндээ тогтворжуулах үйл ажиллагаа нь ХАА-н салбарт оногдуулах татвар (нийлүүлэлтийн мэдрэмж байхгүй) болон аж үйлдвэрлэлд татаас болж хувирсан. Гэвч үйлдвэржилт хөгжсөнгүй харин ч үүний

29

Page 30: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

хариуд кофе болон какоаны үйлдвэрлэл хумигдсан. Түүхий эдийн маркетингийн удирдлага амжилтад хүрсэнгүй.

ii. Түүхий эдийн олборлолтын татвар

Зарим хөгжиж байгаа орнууд ашигт малтмалын салбарт ялангуяа гадаадын компани оролцсон бол өндөр хэмжээний татвар оногдуулах болон шахах арга хэмжээ авдаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлдөг. Магадгүй зарим татвар болон арга хэмжээ нь хүрээлэн буй орчинд хэрэгтэй байж болох юм. Ихээхэн ашиг олоод эргэн одсон улс дамнасан компаниудын өнгөрсөн гашуун туршлагыг давтахгүй байх хүслийг ойлгож болох юм. Гэвч Боливи, Мексик, Венесуэл зэрэг орнууд ашигт малтмалын салбартаа гадаадын компаниудыг оруулахыг хориглох, эсхүл шахах зэрэг хэт үндэсэрхэг үзэл гаргаж, энэ аюул нь “алтан өндөг гаргадаг галуугаа алснаар” төгсөж байна.

iii. Үйлдвэрлэгчид олгох татаас

Голдуу баян орнуудад анхдагч үйлдвэрлэлийн салбар улс төрийн нөлөө хүч чадалтай. Үүнээс шалтгаалан татвараас илүү нөөцлөх үйл ажиллагаа нь татаасын үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь: Европын хөдөө аж ахуйн нийтийн бодлого. Герман Улсад нүүрсний салбарт татаас өгдөг бол АНУ-д нефтийн компаниуд холбооны газарт хямд лизингийн төлбөр төлдөг. Бусад оронд хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт мөн ийм зүйл байдаг.

iv. Засгийн газрын бусад нөөц хуримтлуулалт

Зарим Засгийн газар үндэсний аюулгүй байдлын үүднээс нөөц бий болгодог тухайлбал, АНУ-ын Нефтийн Стратегийн Нөөц. Нэг дутагдалтай зүйл нь Засгийн газрын нөөцийн удирдлагын үйл ажиллагаа нь багтаамж ихтэй зах зээлийн томоохон өөрчлөлтөөс хамгаалах зорилготой бус, улс төрийн дарамт шахалтаас хамааран шийдвэр гаргадаг. Өөр нэг сул тал нь хувь иргэд нөөцлөх санаачлагыг дэмждэгүй.

Зарим оронд хэрэглэгчдэд очих нүүрсний үнэ нь улс төрийн мэдрэмтгий асуудал болдог бөгөөд түүхий эдийн үнэ их хэмжээгээр нэмэгдэж магадгүй гэж үзэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын санаачлагыг дэмждэгүй бөгөөд хөрөнгө оруулагчид үүнээс ашиг олохыг зөвшөөрдөгүй. Хэрэв энэ нь улс төр, эдийн засгийн тогтолцооноос хамаарч байсан бол Засгийн газрын нөөцлөх үйл ажиллагаанд үндэслэлтэй маргаантай асуудлууд гарсаар байх болно.

v. Хэрэглэгчийн төлөөх үнийн хяналт

Хөгжиж буй орнуудад улс төрийн хүчин үндсэн гол бүтээгдэхүүн болох хоол, эрчим хүчний үнэ өсөхөөс хэрэглэгчдийг хамгаалж үнэд хяналт тавьж байдаг. Хэрэв улс орон хяналтын дор буудай, эсхүл ашигт малтмалын үйлдвэрлэгч бол дотоодын хэрэглэгчийг дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс хамгаалах бодлогын арга хэрэгсэл нь экспортод тавих хяналт байж болох юм. (Жишээ нь 2008 онд Аргентин улсад махны болон Энэтхэг улсад буудайн үнийх яналт тогтоосон зэрэг) Хэрэв тухайн улс хяналтын дор буудай болон ашигт малтмал импортолдог бол эдгээр бараагаар дотоодын өрхүүдийг хангах, эсхүл зах зээлийн доогуур үнээр нэмэлт илүүдэл эрэлтийг импортоор хаана. Экспортлогч орнуудаас ирж байгаа экспортын дээд хэмжээ болон импортын бараанд тавьж байгаа үнийн хяналт хоёр нь (үнэ болон тоо хэмжээг зохиомлоор бууруулж) олон улсын худалдаанд барааны үнэ болон тоо хэмжээнд хүндрэл учруулж байна. Хэрэв үйлдвэрлэгч болон хэрэглэгч орнууд

30

Page 31: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

будааны зах зээлд Засгийн газрын оролцоог авахгүйгээр хоорондоо тохирч чаддаг бол (хэдийгээр төрийн оролцоо үнийн хэлбэлзлэлийг бууруулдаг гэдэг боловч) үнэ арай бага байх болно.

vi. Нефт экспортлогч орнуудын байгууллагаболон олон улсын бизнесийн байгууллага

Тодорхой түүхий эдийн хувьд, үнийг өсгөх, эсхүл аливаа огцом өөрчлөлтийг бууруулахаар оролдож байгаа дэлхийн бүх, эсхүл зарим үйлдвэрлэгчид хоорондын хамтын ажиллагаагаа сайжруулах шаардлагатай. Үйлдвэрлэгч бүр нөгөө талын дутагдалтай талыг илрүүлж бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж, өндөр үнийн давуу талыг олж авахыг оролдож байна. Цөөн жилийн дотор олон улсын бизнесийн байгууллага байгуулах олон үйл ажиллагаа амжилтанд хүрсэнгүй.Өнгөрсөн хагас зуун жилд болсон дэлхийн зах зээлийн томоохон цочир хөдөлгөөн нь Нефт Экспортлогч Орнуудын Байгууллага (НЭОБ)-ын дотоод үйл ажиллагаатай холбоотой. (1973 оны Арабын нефтийн хоригоос үүдсэн үнийн өсөлт, үүний дараа энэ байгууллагын гишүүн орнууд тохирсон квотоо дагахаа зогсоосноос шалтгаалсан 1980-аад оны үнийн уналт). Мөн энэ хооронд энэ байгууллагаас гадуур бий болсон нефть шинээр олборлогчид хэдийгээр НЭОБ нь шийдвэрээ зөвшилцөж гаргадаг ч хамтран монополь шийдвэр гаргаж байгаагаа зогсоох шаардлага тавьж байна.

b. Эрсдлийг саармагжуулах арга, хэрэгсэл

Түүхий эдийн үнэ хэлбэлзэхээс үүдэлтэйгээр гарч болох эдийн засгийн үр нөлөөг багасгах зорилготой байгуулага, бүтцийг бий болгох шаардлагатай. Түр зуурын хэлбэлзлийг зохицуулах 3 арга, хэрэгсэлийг дурьдаж болох юм. Эхнийх нь гадаадын компанитай гэрээ байгуулах эрчим хүчний экспортлогчид, дараачийнх нь өөрөө борлуулалтаа хийдэг үйлдвэрлэгч нартай, гурав дахь нь эрчим хүчний орлогоос хамаарал бүхий засгийн газартай холбоотой байх юм.

i. Гадаадын компанитай хийх гэрээнд үнэ тогтоох

Эрчим хүч үйлдвэрлэгч ба гадаадын компани хоорондоо гэрээ байгуулах явцад үнийг тогтооход асуудал гардаг бөгөөд үүнийг нийлэмжгүй байдлын динамикийн онолоор тайлбарладаг. 47 Энэ үзэгдэл олон оронд давтагдсан. Гэрээнд үнийг тогтоодог. Дэлхийн зах зээл дээр үнэ өсөхөд засгийн газрын зүгээс өөрчлөхийг хүсдэг.Энэ тохиолдолд компани бүх ашгаа өгөхийг хүсдэггүй. Улс төрийн зүгээс хүчтэй дарамт шахалттай тулгардаг. Гэвч энэ нь “давтагддаг тоглоом” юм. Учрах гол эрсдэл нь орон нутгийнхан амлалтаасаа буцаж гадаадын компани нь бизнесийн үйл ажиллагаагаа тэргүүн байранд тавьдаг. Энэ нь тухайн улсын боломжит капиталын хэмжээг хязгаарлаж харин капиталын үнийн дүнг өсгөдөг. Дахин харах, зөвшилцөх процесс нь экспортын урсгалд завсарлага бий болгох зэрэг томоохон хэмжээний саад тотгорыг үүсгэдэг. Ирээдүйн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан нийлэмжгүй байдлыг үүсгэж болохуйц гэрээ олноор бий болсон байх талтай. Үүнээс гарах хамгийн энгийн арга хэрэгсэл бол индексжүүлсэн гэрээ бөгөөд уг гэрээний дагуу хоёр тал “хэрэв дэлхийн зах зээл дээр үнэ 10 хүртэлх хувиар өсвөл ашгийг компани болон засгийн газар тодорхой хувь хэмжээгээр хувааж болох юм. Индексжилт нь ашиг, алдагдлын эрсдлийг хувааж үүрэлцэх, дахин зөвшилцөх зардал, эсхүл гэрээний амлалтаас буцсанаас шалтгаалсан хор хохирлыг хуваалцах юм.

47 Helm (2010).

31

Page 32: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

ii. Түүхий эдийн үнийн эрсдлийн зохицуулалт/ даатгал нь зах зээлийг тодорхойлдог

Хувийн болон төрийн өмчийн үйлдвэрлэгчийн аль аль нь түүхий эдээ олон улсын зах зээл дээр борлуулдаг. Тухайн экспортын бүтээгдэхүүний ам.доллараар илэрхийлэгдсэн үнэ нь өсөх, эсхүл буурдаг. Ихэнхи тохиолдолд үйлдвэрлэгч тодорхой тоогоор бараа бүтээгдэхүүнээ урьдчилан борлуулах, эсхүл зах зээлээ баталгаажуулах замаар эрсдлийг бууруулдаг. Гэрээний үнэ дэх индексжилтийн дагуу үнийн эрсдлийн зохицуулалт, даатгал гэдэг нь дэлхийн зах зээлийн үнэд томоохон өөрчлөлт орсон тохиолдолд өртөг өндөртэй байдлаар т дахин зөвшилцөл хийх хэрэггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл үнийн даатгалын нөхцлөөр тохиргоо нь шууд бий болдог. Мексик улс нь ийм аргаар газрын тосны орлогоо тохируулсан. Нэг сул тал нь яам даатгалыг хийсэн тохиолдолд яам нь дэлхийн зах зээлийн үнэ унахад улс орноо учирч болох гамшиг, хохирлоос хамгаалснаар бага зэргийн талархал авах боловч бас шүүмжлэлд өртөх болно.

iii. Түүхий эдийн үнэ, дэх дахин нэрлэсэн өр

Өрийн үйлчилгээний үүрэг хариуцлага нь түүхий эдийн үнэ, ханшнаас үүдэн зэрэгцэн өгсөж, уруудаж байдаг. Энэ нь хөгжиж буй орнуудыг 1982 онд Латин Америк, 1997 онд Азид бий болсон шиг экспортын бүтээгдэхүүний ам.доллараар илэрхийлэгдсэн үнэ унахтай зэрэгцэн өрийн ам. долларын хүүний ханш өссөнөөс үүдэлтэй хямралаас хөгжиж буй орнуудыг урьдчилан сэргийлж болох юм. Олон оронд тэдгээрийн өрийн үйлчилгээний харьцаа огцом буурсан ба төлбөрийн хямралын тэнцвэр алдагдсан зэрэг үр дагавар бий болсон. Хэрэв өр нь газрын тосны үнэд индексжлэгдсэн бол Эквадор, Индонез, Иран, Мексик, Нигери, ОХУ зэрэг зээлдэгч улс орнуудад ийм зүйл тохиолдохгүй байх байсан. Гэрээг индексжүүлж, эрсдлээс хамгаалах даатгал, зохицуулалт хийсэн байхад дэлхийн зах зээлийн савалгааны үед тохиргоо нь шууд автоматаар хийгдэнэ. Түүхий эд үйлдвэрлэдэг улс орны холбогдох албаны хүмүүсээс бонд, зээлээ экспортын бүтээгдэхүүний үнэд индексжүүлэхийг яагаад хичээхгүй байгаа талаар асуухад тэд гол төлөв зах зээлд хангалттай эрэлт хэрэгцээ байгаа, эсхүл банкны зүгээс хангалттай сонирхол байгаа гэж хариулдаг. Зах зээл хөгжиж, тэсрэхийн тулд тодорхой түвшний урсгалыг шаарддаг нь үнэн боловч санхүүгийн шинэ шинэтгэл нь өөрөө босго үнийн дүнгээс давж гарахад бэрхшээлтэй байдаг. Гэвч гадныхан шинээр бүрэлдэн бий болж тэлж буй зах зээлтэй орнуудын валютын дахин нэрлэсэн ханшаар бонд худалдаж авдаггүй гэж ярьцгаадаг. 48 Өнөөгийн байдлаар сүүлийн жилүүдэд хөгжиж буй олон улс орон хэрэв өөрсдөө хичээвэл өөрийн мөнгөний нэгжээр зээл авч чадах нь харагдлаа. Газрын тосны дахин нэрлэсэн бонд дахь хөрөнгө оруулагчийн сонирхол нилээд их байдаг.

с. Мөнгөний бодлого

Макро-эдийн засгийн менежмент болон дунд хугацаанд нөлөөлөх богино хугацааны үнийн өндөр хэлбэлзлийг сааруулах арга хэмжээнд анхаарал хандуулна. Голланд өвчнийг бууруулах мөнгөний болон ханшны бодлогыг авч үзнэ.

48 Eichengreen, Hausmann (1999) нар: шинээр бүрэлдэн тогтож байгаа зах зээлийн нэг х үндрэлтэй тал нь гэвэл гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдийгөө тухайн орны үндэсний валютын ханшийн хайчинд өртүүлэх нь “бодит нүгэл“ гэж үзэж түүнээс татгалзах асуудал гардаг тухай тэмдэглэжээ. .

32

Page 33: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

i. Тогтмол ханш ба хөвөгч ханшны эсрэг тэсрэг хандлага

Тогтмол болон хөвөгч ханш нь өөр өөрийн давуу талтай. Тогтмол ханшны үндсэн давуу тал нь нэгд, олон улсын худалдааны зардлыг бууруулдаг, хоёрт, төв банкинд инфляцийг бага байлгахад туслахын тулд нэрлэсэн хэмжигдэхүүнийг тогтвортой байлгах арга хэрэгсэл болдог. Харин түүхий эдийн үнийн өсөлтийн үед мөнгөний ханш чангардаг ба үүнээс шалтгаалан хөрөнгийн дотоодод чиглэсэн хэт урсгал болон эдийн засгийн хэт халалт болох, эсхүл түүхий эдийн үнэ унасан үед эсрэгээр гэх мэт түүхий эдийн цочрол хэлбэлзлийн үед автомат зохицуулалт болж өгдөг нь хөвөх ханшны давуу тал юм. Эдгээр хэлбэлзэлтэй үед тэнцвэрийг хангахын тулд дунд хэмжээний дунд орлоготой олон улс орнууд хөвөгч ханшийг удирдах, эсхүл хэлбэлзэлд хязгаар тогтоосон дундаж ханшны дэглэм хэрэглэх нь зүйтэй юм. Хэрэв ам. доллар ч евро ч худалдааны голлох төлбөрийн хэрэгсэл биш л бол энэ хоёр төрлийн валютын ханшны хэлбэлзлийн эсрэг тооцсон ханшнаас илүүтэй голлох валютуудыг багц болгон, түүнээс дундаж ханш гарган дундын ханшийг ашиглах нь зүйтэй. 2001 онд эдийн засгийн өсөлтийн үед олон орон энэ дундын ханшийг ашигласан. Гэвч зарим цөөн тооны түүхий эд үйлдвэрлэгч, Чили, Мексик хөвөгч ханш хэрэглэж байхад, Булангийн нефт үйлдвэрлэгч цөөн тооны орнууд, мөн Эквадор улс тогтмол ханш хэрэглэсэн. Хэдийгээр албан ёсоор тэд хөвөгч ханш хэрэглэж байгаа (инфляцийн эсрэг) гэх боловч бодит байдал дээр зарим орнууд ханшаа эрэлттэй харьцуулахад 50 хувиар өсгөх, эсхүл гадаадын валютын нөөцөө 50 хувиар өсгөх зэрэг төгс бус арга хэмжээ авч байсан. Эдгээр орнуудад Казакстан, Өмнөд Африк, Орос Улс зэрэг олон орон багтана. Ялангуяа түүхий эдийн үнийн өсөлтийн эхний шатанд ханш тогтвортой байх эсэх талаар нарийн ойлголт байхгүй үед гадаад ханшид хөндлөнгөөс оролцох, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх нь зөв байсан (ялангуяа хэрэв өөр сонголт нь амжилттай тогтсон ханшны зорилтыг амжилтгүй болговол). Магадгүй энэ нь мөнгөний дотоод урсгалд анхаарч мөнгөний нийлүүлэлийг эрс өсгөхийг саармагжуулсан оролдлого байж болох юм. Дараачийн жилүүдэд хэрэв дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнэ өндөр хэвээр тогтсон бол нэрлэсэн болон бодит ханш чангарч үүнийг зохицуулах томоохон сорилт үүснэ. Хөгжсөн орнуудтай харьцуулахад хөгжиж байгаа орнуудад зохицуулалт нь бага зээллэгтэй байх зорилготой байгаа нь чухал бөгөөд учир нь олон нийтийн зүгээс би йболсон мөнгөний ханшны хүлээлт нь нэрлэсэн ханш бөгөөд үүнээс шалтгаалж Төв банкинд дараа нь хүндрэл учирна. Хэрэв ханш нь нэрлэсэн биш бол өөр бусад зохицуулах хувьсах хэмжигдэхүүнийг сонгох хэрэгтэй болдог.

ii. Эдийн засагт үнийн түвшин тогтоох бусад арга мехнаизм

Өнгөрсөн хугацаанд эдийн засагт үнийг тогтоодог гурван хүчин зүйл байсан боловч одоо тэдгээр нь тийм ч хүчтэй биш болсон байна. Энэ бол 19 дүгээр зууны алтан стандарт болох алтны үнэ, монетарист эдийн засагчдын сонголт болох мөнгөний нийлүүлэлт, 1980- аад оны эдийн засагчдын сонголт болох үндэсний орлого юм.Төв банкныхан болон монетарист эдийн засагчид сүүлийн жилүүдэд инфляцийн зорилт бол зөв арга гэж үзээд, ядаж жижиг эдийн засагтай нээлттэй орнуудад тогтмол ханшийг сонгохыг ззохистой гэж үзэж байна. Хэдийгээр инфляцийн зорилтыг олон янзаар тайлбарладаг боловч зарим нь ханш илүү хөвөгч талдаа, индех нь зорилттой байх ёстой гэж үзэн хэрэглээний барааны үнийн индекс (эсхүл дотоодын түүхий эдийн ханш, эсхүл хөрөнгийн ханш)-ийг ашиглах, арилжааны ханшийг авахаас татгалзах болсон байна.

Инфляцийн зорилт нь худалдаан дахь өөрчлөлтөөс хамааралгүйгээр түүхий эд үйлдвэрлэгч орнуудад тодорхой сул талыг үүсгэдэг. Экспортын түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх

33

Page 34: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

уналт, ам.долларын үнийн бууралтыг авч үзье. Энэ нь төлбөрийн тэнцэл болон эдийн засгийн үйл ажиллагааны аль алинд нь сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Мөнгөний бодлогоор валютын ханшийг саармагжуулах, цэвэр гадаад хэрэгцээг өсгөн нэмэгдүүлэх нь дотоод, гадаад тэнцлийг сайжруулах боломжтой юм. Гэхдээ хэрэглээний үнийн индексийн дагуу төв банк мөнгөний хатуу бодлогоороо ханшийг барихгүй бол импортын үнэ өсч хэрэглээний үнийн индексийг зорилтоос шахан гаргах болно.Эсрэг утгаараа экспортын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд хэрэглээний үнийн индексийн зорилт нь валютын ханшийн бий болох чангаралтаас урьдчилан хамгаалах ба импортын үнэ суларч хэрэглээний үнийн индекс зорилтоос доогуур байхад хүргэх болно.

Өмнө нь би түүхий эд үйлдвэрлэгчдэд экспортын үнийн тогтмол үнийн дүрмийг санал болгож байсан. Өдрөөс өдөрт экспортын түүхий эдийн дотоод валютын үнийн тогтвортой байдлыг хадгалах дүрэм нь мөнгөний бодлогоор зохицуулагдана. Өдөр бүр газрын тосны ам.долларын үнэ 1 % -иар өсөхөд мөнгөний бодлогоор газрын тосны тухайн газар, орон нутгийн үнийг өөрчлөхгүйгээр дотоод валюттай харьцах ам.долларын үнийг 1 % -иар өсгөнө.

Экспортын тогтмол үнэ нь дараах 2 сайн зүйлийг агуулж байна: а/ байх ёстой худалдааны өөрчлөлтийг өөртөө шууд агуулж байна. в/ үүний зэрэгцээ инфляцийн зорилтын гүйцэтгэх урьдчилан зарласан нэрлэсэн зангуугаар тогтворжуулалтыг хангаж байна. Загварчлалаар бол Индонези , Орос улс нь экспортын үнийн тогтмол үнийн дагуу 1990-оны сүүлчээр газрын тосны үнэ унахад валютын нилээд их хомсдолд орохоор байлаа. Гэвч хэрэг дээрээ 1998 онд энэ сорилтыг давж гарсан. Худалдааны нэмэлт байдал нь үнэн хэрэгтээ экспортын үнийн тогтмол үнээр дамжуулж экспортын орлогын бодит өртгийг бууруулж байгаа ба энэ нь дотоодын бараа, бүтээгдэхүүний худалдан авах чадвараар илэрхийлэгдэх бөгөөд их тэсрэлтийн үед засгийн газрын зардлыг бууруулах, бууралтын үед симметрик буюу дагасан байдлаар өсөлт буурах хандлагыг багасгах юм. Экспортын тогтмол үнэ нь цэвэр туршилтын санал юм. Хэрэв түүхий эдийн бус экспортын салбар тийм ч жижиг бус, эсхүл бодлогын шийдвэр гаргагчид нь илүү давуу болохыг хүссэн нөхцөлд экспортын тогтмол үнийн сул тал нь дэлхийн түүхий эдийн үнийн гадаад савлагаанаас үүдсэн түүхий эдийн бус экспортын бараа бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнэд үүсгэсэн тохиромжгүй байдлын ачааллыг бүхэлд нь дотоод хэрэглэгчдэд тохдогт оршино. Савлагаа үргэлжилж байх үед түүхий эдийн экспортын дотоодын үнийн өөрчлөлт нь хэрхэн өөрчлөгдөн сайжирч байгаа нь тодорхой бус байдаг. Дан ганц экспортын үнэ /Экспортын үнийн индексжүүлсэн тогтмол үнэ гэхээс илүүтэйгээр экспортын үнийн иж бүрэн индексийг зорилт болговол зохимжтой гэж практик талын зөвлөмжийг өгч болох юм. Түүнчлэн үйлдвэрлэгчийн үнийн индекс, ДНБ-ний дифлятор, эсхүл тусгайлан зохиосон индекс зэрэг худалдаалагдах бус бараа бүтээгдэхүүнийг оролцуулсан дотоодын бүтээгдэхүүний үнийн иж бүрэн нийлмэл индексийг зорилтоо болгож болох юм гэсэн арай илүү сайжруулсан хувилбар байж болно. Хамгийн чухал зүйл нь энэхүү индекст экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг хамруулж, импортын бараа бүтээгдэхүүнийг оруулахгүй байх ба хэрэглэгчийн үнийн индекс аль аль талд нь багтаж байдаг.

d. Эдийн засгийн эерэг мөчлөгийн үед үндэсний хуримтлал бүрдүүлэх арга хэмжээнүүд

34

Page 35: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

Баялаг нь нэг өдөр дуусч болох тул дахиж нөхөгдөхгүй баялагаас олж байгаа татварыг нөөцлөх хэрэгтэй гэсэн Хартвикийн үгийг энд тэмдэглэж байна. Мөн үүнтэй хамт уламжлалт макро-эдийн засагт Засгийн газрын төсөв нь эдийн засгийн өсөлтийн үед илүүдлийг хуримтлуулах, хямралын үед зарцуулах гэсэн эдийн засгийн мөчлөгийн эсрэг арга хэмжээ байх ёстой гэж үздэг. Түүхий эд үйлдвэрлэгчид энэ хоёр зарчмыг хэрэгжүүлбэл эдийн засгийн өсөлтийн үед бүгдийг хэрэглэж хэтэрхий бага зүйлийг нөөцлөн, мөчлөгийн хямрал ба бууралтын нөхцөлд хүндрэлийг давж гарч чадахгүй унах магадлалтай.

Түүхий эдийн үнийн мөчлөгийг зөв давж гарах маш чухал арга замууд бол эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед экспортын орлогыг түүхийн эдийн нөөцийн санд хадгалах, магадгүй, төсвийн илүүдлийг зохицуулсан дүрэм, журам гаргах арга хэмжээ байж болно.

i. Төсвийн алдагдлын зохицуулалтууд: Чили Улсын жишээ

2008 оны 06 сард Чили Улсын Ерөнхийлөгч Мишел Бачилит, Сангийн сайд Андрис Виласко нар ардчиллыг буцааж тогтоосноос хойшхи хамгийн нэр хүнд муутай Ерөнхийлөгч , Сангийн сайд нар байсан. Үүнд эргэлзэх хэрэггүй бөгөөд үүнд хэд хэдэн шалтгаан байсан ба хамгийн гол нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан зүйл нь энэ хоёр албан тушаалтан зэсийн экспортын хөөсөн орлогыг төсөвт зарцуулахыг хүчтэй эсэргүүцэж байсан. Нэг жилийн дараа 2009 оны зун энэ хоёр хүн тус улсын түүхэнд байгаагүй нэр хүндтэй Ерөнхийлөгч, Сангийн сайд нар болсон. Энэ хооронд дэлхийн эдийн засгийн хямрал болж ерөнхийдөө улсын эдийн засаг нь сайжралт болоогүй байхад яагаад энэ 2 хүний нэр хүнд нь өсөв? Зэсийн үнэ огцом унахад Засгийн газар харин ч зэсийн үнийн өсөлтийн үед хуримтлуулсан хөрөнгөө ашиглан төсвийн зардлыг эрс нэмэгдүүлж үүний тусламжтайгаар эдийн засгийн уналтыг зөөлрүүлж барьж чадсан. Зэсийн үнийн бууралт үүсэхэд угбууралтын эсрэг зориулж хадгалсан нөөц нь эдгээр хүмүүсийг баатар болгосон. Чили Улс нь цөөн тооны түүхий эд үйлдвэрлэдэг хөгжиж буй орон амжилтад хүрч болдогийг харуулсан. Түүхий эдийн үнийн бууралтын үед баримталсан төсвийн зөв бодлого. Зарим гавьяа нь төсвийн алдагдлын зохицуулалтыг санаачилсан өмнөх Засгийн газарт оногдох ёстой. Гэвч улс төрийн маш хүнд хэцүү цаг үед хуулийн ерөнхий зарчмыг хадгалан үүнийг сахин мөрдсөн ерөнхийлөгч Бачилитийн Засгийн газарт ихэнхи гавьяа оногдох ёстой 54.

Чили Улсын төсвийн бодлого хэд хэдэн дүрэм, журмаар зохицуулагддаг. Эхнийх нь төсвийн илүүдлийн зорилт-эхэндээ ДНБ-ний 1 хувь байсан тэгээд 0,5 хувь болсон дараа нь 2009 онд 0 хувь болсон. Энэ нь Евро бүсийн орнуудын хязгаарлалт (Тогтворжилт болон Өсөлтийн Гэрээний дагуу төсвийн алдагдал ДНБ-ний 3 хувь) эсхүл хааяа АНУ төсөвлөдөг Тэнцвэртэй Төсвийн Нэмэлт Өөрчлөлт (0 төсвийн алдагдал) шиг төсвийн алдагдлын хязгаар тогтоосон юм шиг харагдаж болох юм.

Гэвч эдийн засгийн уналтын үед дээрхи оролдогууд нь төсвийн алдагдалд шаардлагатай зохицуулалт хийхэд уян хатан бус хэтэрхий хөшүүн, эсхүл эдийн засгийн өсөлтийн үед, төсвийн илүүдэл болоход эсрэг тэнцэл гарах зэргээр төдийлөн үр дүнд хүрээгүй. Ийм зохицуулалт нь ямар нэг сахилга хариуцлага тогтоож чадахгүй гэж үздэг тул хүлээж байснаас удаан үр дүн гарч байгаа гэж үзэж өөр арга хэмжээг хүсч байгаа улс төрчид төсөв алдагдалтай байхыг зөв гэж үздэгүй байна.

Чили Улсын зохицуулалтын хүрээнд Засгийн газар нь дор дурьдсан нөхцөлд төлөвлөж байсан хэмжээнээс илүү төсвийн алдагдал байхыг зөвшөөрдөг байна. Үүнд:

35

Page 36: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

(1) Эдийн засгийн хямрал, бүтээгдэхүүний хэмжээ буурах

(2) Жил бүрийн дунд үед тус тусдаа үнэлгээ өгдөг 2 бүлэг шинжээч нар бүтээгдэхүүний хэмжээ төлөвлөснөөс хэр зөрүүтэй байх, зэсийн дунд хугацааны тэнцвэрийн үнэ ямар байх зэрэг дүгнэлт гаргаж энэ дүгнэлтээр зэсийн үнэ дунд хугацааны (10 жил) тэнцвэрийн үнээс доогуур байх.2003-2008 оны зэсийн үний өсөлтийн үед урьдын адил зэсийн үнийг өсгөн тооцох, энэ хэрээр экспортын орлогыг зарцуулах гэсэн улс төрийн дарамт шахалт их байх үед, шинжээч нар энэ үнийн өсөлт түр зуурынх тул ихэнхи орлогоо хадгалах хэрэгтэй гэж зөвлөж байсан. 2008 оны үнийн өсөлт тур зуурынх байсан бөгөөд тэдний зөв байлаа. Энэ үед зэсийн үнэ өндөр байх үед төсвийн илүүдэл ДНБ-ий 9 хувьд хүрсэн. Энэ орлогоос улсын өрийг ДНБ-ний 4 хувь хүртэл бууруулан барагдуулж ДНБ-ий 12 орчим хувьтай тэнцэх орлогыг Халдашгүй Баялгийн Сандаа хадгалсан. Энэ нөөөц хөрөнгө нь чухал хэрэгтэй 2008-2009 оны эдийн засгийн хямралын үед төсвийн тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр болсон.

Ямар ч орон, ялангуяа түүхий эд олборлогч орон Чили Улсын төсвийн зохицуулалтын энэ арга хэрэгслийг ашигтайгаар хэрэглэж болох юм. (Эквадор улс нефтийн орлого дээр төстэй зохицуулалт хийдэг). Хөгжиж байгаа олон орнуудын зохицуулалт сул, иж бүрэн хэрэгжүүлэх боломж багатай тул Чилийн туршлагыг хэрэгжүүлэхдээ нарийн дүрэм журмуудыг хуульчилж, шинжээч нарт хараат бус бие даасан эрх өгөх хэрэгтэй. Хараат бус төв банкны удирдлагаас гадна шинжээч нар нь мэргэжлийн шалгууртай байх, хууль бусаар халагдахгүй байх хамгаалалтыг хуульчилж болох юм. Шийдвэр гаргах эрх мэдэл тусдаа байх зарчим хэвээр үлдэж болох юм. Хэдийгээр улс төрийн сонгуулиар гарсан удирдагч нар нийт зарцуулалтыг яаж хуваарилахыг шийдвэрлэх эрхтэй боловч төсвийн нийт зардал болон төсвийн алдагдлыг шинжээч нар тооцох ёстой болохыг журмаар зохицуулна.

ii. Түүхий эдийн орлогын нөөц сан болон Халдашгүй Баялгийн Сан

Байгалийн баялаг олборлогч олон орон түүхий эдийн нөөц сантай байдаг бөгөөд түүгээрээ ирээдүйн баялгийн төлөө, ялангуяа дэлхийн хөрөнгийн зах зээлд нөөцөөрөө хөрөнгө оруулалт хийж байдаг. Хамгийн эртний томоохон түүхий эдийн нөөцийн сангууд бол Кувейт болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Персийн булангийн Сан юм. Азид амжилттай ажиллаж байгаа зарим экспортлогчид түүхий эдийн бус ийм нөөцийн санг байгуулсан. 2007 онд БНХАУ энэ клубт элсэж, Халдашгүй Баялгийн Сан байгуулж энэ талаар олон судалгаа хийсэн.

Ёс төдий түүхий эдийн нөөцийн сан байгуулах нь улс төрчдийг энэ нөөц сан руу довтлоход найдвартай баталгаа болж чадахгүй . Стандарт болох хоёр гол зөвлөлгөө бол нэгд, нөөц сан нь ил тод, мэргэжлийн түвшинд ажилладаг байх шаардлагатай бөгөөд хоёрт, улс орны санхүүгийн баялгийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд улс төр саад болохгүй байх талаар маш тодорхой ойлгомжтой заавруудтай байх ёстой.

Норвеги Улсын Газрын Тосны сан (Одоо Норвегийн тэтгэврийн сан) нь үргэлж сайн загвар болдог. Хөгжиж буй орнуудад жишээ болох Норвеги Улсын хууль тогтоомжид бодлого боловсруулагчид ямар зүйл хийж болохгүй талаар, улс төрийн зорилтыг хэрэгжүүлэх нөөц сангийн удирдлагын талаар цөөн тооны хязгаарлалтуудыг хийж өгсөн байна.Ихэнхи орнуудын хувьд нөөц сангаас зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг тогтоосон дүрэм журамтай байвал илүү хэрэгтэй байх болно. Шинээр байгуулагдсан Sao Tome болон Principle-ийн түүхий эдийн нөөцийн сан нь нефтийн орлогыг яаж нөөцлөх, хөрөнгө

36

Page 37: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

оруулалт хийх, зарцуулах талаар нарийн хязгаарлалтуудыг хийсэн байна. (Хууль ёсоор гадаадад гарч байгаа хөрөнгийн хэмжээ тэндээ бүрмөсөн үлдэж болох тул заасан дээд хэмжээнээс давж болохгүй тухай заасан байх жишээтэй).

Хамприус болон Сандхи нар 2007 онд төсвөөр дамжуулан зарцуулж байгаа хөрөнгө нь улс төрчдийн хувийн үр ашиггүй зарцуулах сан болж болохгүй талаар зөвлөсөн байна. Тусгай зориулалттай түүхий эдийн нөөц сан нь тухайлсан сайн зүйлсийн төлөө тухайлбал: боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэрт гарахад дэмжлэг үзүүлэх зэрэг ирээдүй үеийнхэнд тустай байж болох юм. Хэрэв улс төрийн сонголт хийж байгаа сонгогчид хөрөнгө яаж зарцуулагдаж байгааг сайн мэддэг бол тэд орлогоо хадгалах санал санаачилгад илүү хүлээцтэй хүлцэнгүй хандахаас гадна улс төрчид хөрөнгийг ордон, цэрэг армид гэх мэт шаардлагагүй зүйлд зарцуулах алдаа гаргахад сэрэмжтэй хандаж болох юм.

iii. Төв банкны хуримтлуулсан нөөц

Эдийн засгийн уналтын үед хөрөнгө хуримтлуулж чадахгүй тул эдийн засгийн өсөлтийн үед нөөц хуримтлуулах нэг арга зам нь төв банк гадаад ханшинд хөндлөнгөөс оролцож олон улсын валютын нөөцийг хуримтлуулах явдал юм. Хэрэв зарцуулалтыг тасралтгүй нэмэгдүүлэх зорилт хэвээр байх бол ханш тогтворгүй болох, гадаад валютын нөөц болгон хөрөнгө хадгалах нь ашигтай бус болох тул эдийн засагчид үүнийг туслах чанарын оновчтой зүйл гэж үздэг. Нэгд, нөөцүүдэд (голдуу АНУ-ын засгийн газрын бонд) нь өндөр хүү төлдөгүй. Хоёрт, нөөцийг нэмэгдүүлэх нь (гадаад ханшид хөндлөнгөөс оролцож тэнцвэржүүлэх үйл ажиллагаа явуулаагүй бол) мөнгөний нийлүүлтийг огцом нэмэгдүүлэхэд хүрч ийм замаар инфляци бий болно. Ийнхүү төв банк хангалттай нөөцтэй болсон бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, мөнгийг байх ёстой хэмжээнд байлгаж зарим гадаад валютаа тухайн улсын Байгалийн баялгийн санд зарах хэрэгтэй. Гэвч хэрэв төв банк нь улс төрийн хараат бус байдаг харин Байгалийн баялгийн сан хараат байвал энэ нь улс төрчид нөөцөд довтлох боломжгүй төв банкинд хэвээрээ үлдэх шалтгаан болж болох юм. \

iv. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үед хувийн цэвэр хөрөнгийн дотоод урсгалыг бууруулах нь

Хэрэв гадаад валютын нөөц илүүдэл түвшинд хүрвэл төлбөрийн тэнцлийн илүүдлийг бууруулах үндэсний нөөцийг дэмжих бусад аргууд байна. Нэг гол арга нь Засгийн газар гадаад өр ялангуяа богино хугацааны өрийг барагдуулж болно. Нөгөө нэг арга зам нь дотоодын иргэдийн гадаад зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд тавьж байсан хяналтаа байхгүй болгох явдал юм. Гурав дахь арга нь дотоод чиглэсэн хөрөнгийн урсгал ялангуяа богино хугацааны хөрөнгийн урсгалд хяналтыг бий болгох зүйтэй.

v. Нэг удаагийн хуваарилалт

Аляск нефтийн салбараас олсон орлогыг Аляскийн Байнгын Нөөц Санд хадгалдаг. Аляскийн хуульд тус сан нь хөрөнгө оруулалтын орлогын 50 хувийг тус мужийн хүмүүст тэнцүү хэмжээгээр хувааж зарцуулахыг заажээ. Онолоор бол иргэд Засгийн газраасаа илүү мөнгөө үр ашигтай зарцуулахыг мэддэг гэсэн үг. Үнэхээр энэ систем нь Аляскийн иргэдэд энэ сангийн бүрэн эрхт эзэмшигч юм шиг сэтгэгдэл төрүүлэх сайн шалтгаан болж байна. Сэлэ-Ай-Мартин болон Субрахамиан нар 2003 онд Нигери Улсад дээрхитэй төстэй нефтийн орлогоо иргэн бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилахыг санал болгож байсан. Бирдсэлл болон Субрахамиан нар 2004 онд Ирак Улсад мөн ийм санал гаргаж байсан.

37

Page 38: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

e. Гаднаас нь буюу хөндлөнгийн хяналт тавих хүчин чармайлтууд

Хэрэв зарим орнуудын гүйцэтгэх засаглал хуулийг биелүүлэхгүй, хүссэн зүйлдээ зарцуулалт хийгээд байвал дээрхи бүх арга механизм үр дүнд хүрэхгүй. 2000 онд Дэлхийн банк шинээр нефть олзворлогч Чад Улсад дамжуулах хоолойг нь санхүүжүүлж туслахаар тохирсон. Гэрээний дагуу Чад Улс нь нефтийн орлогын 72 хувийг ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зарцуулах, 10 хувийг ирээдүй үеийнхэндээ зориулж нөөцлөх үлдэх ёстой байсан. Ексон Мобил нефтийн орлогын хадгаламжийг Сити банкинд данс нээж Чадын Засгийн газар дээр дурьдсан зүйлд зарцуулах бие даасан хараат бус комисс байгуулж зарцуулалтад хяналт тавих байсан. Гэвч мөнгө хангалттай нөөцөлж ирэх үед Засгийн газар (Олон улсын Ил тод байдлын үнэлгээгээр дэлхийн хамгийн их авлигад идэгдсэн Засгийн газрын нэг) дээрхи гэрээг дагаж мөрдөхөө байсан 59.

Олон улсын санхүүгийн байгууллагууд орон нутгийн удирдагчид нь хүч хэрэглэхгүй байх боломжоор хангагдсан тохиолдолд л Чад загвараас гарч болох нь тодорхой юм. Иргэд наад зах нь их хэмжээний хөрөнгө алга болж байгааг мэдэж байх боломж бүрдүүлэх үүднээс олон улсын нефтийн компаниудыг нефт олзворлосны төлөө хэдий хэмжээний төлбөрийг Засгийн газарт төлсөнөө мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж 2002 онд санаачилсан Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлагад “төлсөн бүхнээ олон нийтэд хэвлэлээр мэдээл” гэсэн зарчмыг оруулсан.

Сао Томи болон Принципе нар хэрэв нефтээс олж буй орлогын холбогдолтой мэдээллийг олон нийтэд зарлахгүй бол гэрээг хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг баталсан. Байгалийн нөөцийн сан байршиж байгаа гадаадын банк болон бусад шаардлагатай байгууллагад илүү эрх мэдэл олгох санал, төлөвлөгөөг нэвтрүүлж болно. Тухайлбал, дансны орлого, зарлагыг зогсоох гэх мэт. Магадгүй энэ зарчим ерөнхий байж болох юм. Тодорхой сайн зорилт тавьсан улс төрчийн хувьд залгамжилж гарч ирэх хүн нь үлдсэн мөнгийг дэмий зүйлд зарцуулах байх гэсэн болгоомжлолын үүднээс нефтийн орлогыг аль болох хурдан зарцуулж болох юм. Одоо болон ирээдүйд тавих хязгаарлалтууд бүхий хөндлөнгийн арга механизм нэвтрүүлэх тохиодолд нь нь халдашгүй байдалтай харшилж, хүлээж авч боломгүй байж болох юм.

VI. Дүгнэлт

Онолын олон шалтгаан болон статистикийн нотолгоо байгалийн нөөцийн хөрөнгө болох нүүрстөрөгч болон ашигт малтмал, хөдөө аж ахуйн баялаг нь улс оронд болон орлогод сөрөг үр дагавар авч ирж болохыг харуулж байна. Энэ тайлан нь эдийн засгийн амьдралд байгалийн баялаг сөрөг үр дагавар авч ирж болохыг зургаан чиглэлээр авч үзлээ. Нэгд, Прибиш-Сингерийн түүхий эдийн үнэд удаан хугацааны сөрөг хандлага байна гэсэн таамаглал эерэг хандлага байна гэсэн онолоор эсэргүүцэгдэж байгаа ба судалгааны үр дүн энэ 2 хандлага аль нь ч тууштай зөв биш болохыг харуулсан. Гэвч бусад таван чиглэлд ядаж зарим нь үнэн болохыг харуулна. Үүнд:

(1) Түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байх нь эрсдэл болон үйл ажиллагааны зардлыг бий болгоно.(2) Хэрэв аж үйлдвэрлэлийн салбарыг шахаж байгаа бол байгалийн баялгаар дагнах нь эдийн засгийн өсөлтөд муу нөлөөтэй.

38

Page 39: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

(3) Байгалийн баялаг нь хөгжил дэвшилд гай болох иргэний дайнд хүргэж болно.(4) “Онцгой нөөц” болох (нефт, ашигт малтмал, зарим үр тариа) зэрэг түүхий эдийн үнэгүй бэлэг нь сөрөг үйл ажиллагааг бий болгоно. Тухайлбал, авлига, тэгш бус байдал, ангийн ялгаа, ужиг эрх мэдэл, хууль дүрэм байхгүй болгох, өмчийн эрхийг хаах гэх мэт. Байгалийн нөөц баялаг нь хэдийгээр ардчилал (ардчилал өөрөө эдийн засгийн өсөлтийг бий болгодог)-ын үнэт зүйл (нээлттэй байдал, эдийн засгийн эрх чөлөө, төвлөрсөн бус шийдвэр гаргалт, улс төрийн тогтвортой байдлын эсрэг) зүйлийг үгүй хийж ардчилалыг зогсоож болно.(5) Голланд өвчин, эдийн засгийн үсрэнгүй өсөлтөөс шалтгаалж, мөнгөний ханшийг чангаруулж, Засгийн газрын зарцуулалтыг нэмэгдүүлэн эдгээр нь борлуулалтгүй бараа, орон сууц зэрэг үйлчилгээний салбарыг өргөтгөн, өрсөлдөх чадваргүй түүхий эдийн бус экспортын салбар бий болгоно. Хэрэв дэлхийн барааны үнэ эргээд буувал Засгийн газрын хөөсөн зарцуулалт, өр, уналтад орсон үйлдвэрлэлийн салбар зэргийг зохицуулж хэвийн байдалд оруулахад хүнд байх болно.

Сүүлийн жилүүдэд, эдгээр таван чиглэлд шинэчлэгч олон хүмүүс анхаарал хандуулж байгалийн баялаг эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй болохын үндсийг хэлж байна. Эконометриксийн зарим ололтуудаас үзэхэд эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг орлогын хэмжээнэээс үү эсвэл мөн тухайн цаг хугацаанд байгаа орлогын өсөлтийн хувиар тооцох уу гэдэг нь анхаарал татаж байна.

Эдгээр чиглэлүүдээр нөлөөллийг судлах үед бусад хүмүүс хэрэв хувьсах хэмжигдэхүүнтэй холбоотой тэнцвэрийн нөхцөлүүд байгаа учраас гэж үзэж байна. Шинэчлэгчид үргэлж нөөцийн үүсэл бол тохиолдлын гэж баталж хэрэв тэд газрын үнэгүй бэлгийг илэрхийлж байгаа бол ашигт малтмалын экспортын талаарх мэдээллийг ашиглах нь буруу гэж үздэг.

Эдгээр асуултууд магадгүй цэвэр онолын түвшний асуудал байж болох юм. Зарим баялаг ихтэй орнуудын эдийн засаг муу байхад зарим нь сайн байна. Бид энэ хоёр төрлийн жишээг тэмдэглэж байна. Норвеги, Ботсвани, Чили зэрэг (нефт, алмааз, зэс) ихтэй баялаг ихтэй орнуудын эдийн засаг сайн байхад эсрэгээр Судан, Боливи, Конго зэрэг орнууд сайн үр дүнд хүрэхгүй байна. Байгалийн баялгийн хараал гэснээр баялаг ихтэй орнууд алдаанаас болж сүйрэх жамтай гэж хэлэгдэх ёсгүй. Сонирхолтой асуудал бол хөгжил дэвшлээ нэмэгдүүлэх гэсэн зорилготой төрөл бүрийн зохицуулалт, арга механизм нэвтрүүлж хүрсэн амжилт мөн. Зоригтойгоор хэлэхэд баялгийн нөөцөөс татгалзах, эсхүл үгүй хийх, удирдагч нарын авлига гэх мэт аюул, заналаас зайлсхийх нь эдгээр бодлогуудын аль нэг нь биш байх болно.

Ийм эргэлзээ төрүүлсэн хатуу, ширүүн арга хэмжээ нь улс орныг илүү сайн сайхан байдалд хүргэнэ гэж байгаа бол улс орны тэргүүн нь хэн байх вэ, ийм санал, зөвлөгөөг чухам хэнд нь хүргүүлэх хэрэгтэй юм бол энэ тайлан нь байгалийн баялагийн хараалын эсрэг зарим газруудад авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтыг авч үзэж дүгнэлт гаргаж байна.

Зарим чухал санаануудыг дор авч үзвэл:

1. Хэрэв дэлхийн зах зээлийн нөхцөл байдалд өөрчлөлт орвол, үнэ автоматаар өөрчлөлт ордог заалтыг гадаадын худалдан авагч нарын гэрээнд оруулах

2. Түүхий эдийн дуудлага худалдааны зах зээлд экспортын орлогыг зах зээлийн үнийн өөрчлөлтийг харгалзалгүй эрсдлээс хамгаалж урьдчилан тохирсон үнээр тооцох

3. Өрийн үнэлгээг түүхий эдийн үнэ, орлогоор барьцаалан тооцож барагдуулах

39

Page 40: Draft outline of paper on “Energy Macroeconomics … · Web viewИнституцүүдийн гадаад шийдвэрлэгч хүчин зүйлсийн сайн инструментал

4. Түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийн эсрэг зарим нэрлэсэн ханшны өсөлтийг зөвшөөрөх, мөн ялангуяа эдийн засгийн өсөлтийн эхний шатанд хэрэв энэ нь түр зуурынх байвал гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх

5. Мөнгөний бодлого нь инфляцийн эсрэг стандарт хэрэглээний барааны индекс ашиглах, экспортын үнийн индекс, эсхүл нийлүүлэгчийн үнэ гэх мэт үнийн арга хэрэгсэл зэрэг төлөвлөгөөт зорилтыг ашиглах

6. Чилийн туршлага: Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн үед илүүдэл зардал гаргахаас зайлсхийх, зөвхөн бүтээгдэхүүний хэмжээнд өөрчлөлт орсон, удаан хугацаанд түүхий эдийн үнэ өссөн, улс төрчдөөс илүү хараат бус шинжээч нар зөвшөөрсөн үед төлөвлөгөөт илүүдлээс гарах зарцуулалтыг зөвшөөрөх

7. Цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах эрх, тийм дүрэм журамд хамаарагдах менежерүүдийг улс төрийн шахалтаас тусгаарласан ил тод байдлыг хангаж, түүхий эдийн нөөцийн сангийн удирдлагыг мэргэжлийн дагуу хэрэгжүүлэх

8. Нефтийн баялагаас нэг удаагийн буцалтгүй тусламж хуваарилахдаа хүн тус бүрт адил тэнцүү хэмжээгээр хуваарилах

9. Хөндлөнгийн байгууллага, жишээ нь түүхий эдийн нөөц сан байршиж байгаа санхүүгийн байгууллага ил тод байдлаа хангах, хэрэв ноцтой үйл ажиллагаа илэрвэл дансны орлого, зарлагыг хаах гэх мэт эрх эдэлж болох юм.

Бодлого болон арга хэмжээ нь тухайн улс улсад өөр дотоод нөхцөл байдалдаа зохицсон байх ёстой нь ойлгомжтой. Гэхдээ сайн зорилт, шинэ өнцгөөс бодож үзэхэд яагаад ч гэсэн баялаг ихтэй орнууд энэхүү баялгийн хараалд бууж өгч залбирах ямар ч шалтгаан алга байна.

=====================================================================

САНГИЙН ЯАМ

40