hurungiin birj bie daalt

27
АГУУЛГА ОРШИЛ..........................................................................................................2 УДИРТГАЛ......................................................................................................3 I БҮЛЭГ . Хөрөнгийн биржийн эрхлэх үйл ажиллагаа 1.1 Хөрөнгийн биржийн тухай ойлголт ....................................................4-5 1.2 Хөрөнгийн биржийн хямралаас сэргийлж болох аргууд..............................5-7 1.3 Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа.......................... ..........................7-11 II БҮЛЭГ СУДАЛГААНЫ ХЭСЭГ 2.1 Хөрөнгийн биржийн танилцуулга....................................................12-14 2.2 Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд.....................................15-17 2.3 Хөрөнгийн биржийн эрхлэх үйл ажиллагаа....................................17-21 Ерөнхий дүгнэлт Ашигласан материал Хавсралт www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 21-Apr-2015

1.339 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Hurungiin Birj Bie Daalt

АГУУЛГА

ОРШИЛ..........................................................................................................2

УДИРТГАЛ......................................................................................................3

I БҮЛЭГ . Хөрөнгийн биржийн эрхлэх үйл ажиллагаа

1.1 Хөрөнгийн биржийн тухай ойлголт ....................................................4-5

1.2 Хөрөнгийн биржийн хямралаас сэргийлж болох аргууд..............................5-7

1.3 Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа....................................................7-11

II БҮЛЭГ СУДАЛГААНЫ ХЭСЭГ

2.1 Хөрөнгийн биржийн танилцуулга....................................................12-14

2.2 Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд.....................................15-17

2.3 Хөрөнгийн биржийн эрхлэх үйл ажиллагаа....................................17-21

Ерөнхий дүгнэлт

Ашигласан материал

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Hurungiin Birj Bie Daalt

ОРШИЛ

Хөрөнгийн бирж гэдэг нь зах зээлийн үед хөрөнгө оруулагчдын гол

цөм болдог ба үйл ажиллагааны тусгай дүрмээр явагддаг брокеруудын

байгууллага юм.

Хөрөнгийн бирж нь үнэт цаастай холбоотой зохион байгуулагдаж байгаа үйл

ажиллагаанд оролцогчдын төв гэж нэрлэгддэг. Хөрөнгийн биржийн эрхлэх үйл

ажиллагаа зэргийг судлан шинжлэхэд оршиж байна.

УДИРТГАЛ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Hurungiin Birj Bie Daalt

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ:

Монголын хөрөнгийн бирж нь үнэт цаас арилжаалж байгаа хувьцаат

компаниудын хувьд цаг алдалгүй төрөл бүрийн шинжилгээ судалгааг хийж

тэдэнд мэдээлж, мөн ард иргэдэд хөрөнгөө байршуулах найдвартай үүд хаалгыг

нээж өгөх үүрэгтэй.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:

Энэхүү судалгааны гол зорилго нь Монголын хөрөнгийн биржиийн эрхлэх

үйл ажиллагааг судлан шинжлэхэд оршино.

СУДАЛГААНЫ ОБЬЕКТ:

Монголын хөрөнгийн биржийг судлан шинжлэнэ.

СУДАЛГААНЫ АРГАЗҮЙ:

Монголын хөрөнгийн биржийн мэдээлэл дээр үндэслэн ажиглалтын арга

ашиглав.

Онолын хэсэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Hurungiin Birj Bie Daalt

Хөрөнгийн бирж гэдэг нь зах зээлийн үед хөрөнгө оруулагчдын гол цөм

болдог ба үйл ажиллагааны тусгай дүрмээр явагддаг брокеруудын байгууллага

юм. Хөрөнгийн бирж нь үнэт цаастай холбоотой зохион байгуулагдаж байгаа үйл

ажиллагаанд оролцогчдын төв гэж нэрлэгддэг. Хөрөнгийн бирж нь гишүүдтэй ба

түүний үйл ажиллагааг захирлын зөвлөл удирддаг. Хөрөнгийн бирж нь өөрийгөө

байгууллага гэсэн ангилалд орж зохицуулагддаг. Өөрийгөө зохицуулах

байгууллагуудтай байдаг нь ч үнэт цаасны зах зээлийн бусад салбараас ялгарах

нэг өвөрмөц онцлог. Хөрөнгийн бирж нь хуулийн дагуу үнэт цаасны арилжааг

зохион байгуулж, түүний шударга байдлыг хангаж, үүгээр дамжуулан хөрөнгө

оруулалтыг татах үндсэн зорилготой. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн тулд түүний

гишүүд болон бүртгэлтэй компаниуд зах зээлд төрдөгдөж буй хууль, журмын дагуу

шударга зохистой үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж,

хэрэгжилтийг хангах шаардлагатай зохион байгуулалтыг бий болгосон байх

хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл үнэт цаасны зах зээлийг шударга, үр ашигтай

байлгахыг хамгийн түрүүнд сонирхдог субьект юм. Төрийн зохицуулах байгууллага

болон өөрийгөө зохицуулах байгууллагын аль нь ч зах зээлд оролцогчдын болон

гишүүдийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль бус үйл ажиллагааг

гаргуулахгүй байхад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Энэ ч утгаараа өөрийгөө

зохицуулах байгууллагын эрх хэмжээг бэхжүүлэх нь үнэт цаасны зах зээлийг

зохицуулах төрийн байгууллагын үүрэг ачааг хөнөглж, үйл ажиллагааг нөхөн

гүйцээх сайн талтай. Харин төрийн зохицуулах байгууллагаас өөрийгөө

зохицуулах байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Өөрийгөө

зохицуулах тогтолцооны анхны бөгөөд гол хэлбэр нь Хөрөнгийн бирж бөгөөд АНУ-

д л гэхэд Үнэт Цаасны Комисс байгуулагдахаас 100 гаруй жилийн өмнөөс өөрийн

гишүүдийн үйл ажиллагаа, зах зээлийг зохицуулж ирсэн байдаг. Харин өнөөдөр

Хөрөнгийн биржийн эрх хэмжээг хуулиар өргөжүүлж, тодорхой эрх мэдэл олгож,

хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагтай үүссэн байна.

Эрх зүйт төрийн системд өөрийгөө зохицуулах байгууллагын эрх хэмжээг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Hurungiin Birj Bie Daalt

бэхжүүлнэ гэдэг нь гагцхүү хууль, эрх зүйн хэм хэмжээ тогтоох замаар хийгдэх тул

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас гадна хөрөнгийн

биржийн тухай хууль гаргаж ч болох юм.

Хөрөнгийн биржийн хямрал гэж юу вэ?

Хөрөнгийн биржийн хямрал гэдэг бол ирээдүйд болох эрсдлийг

тооцоолоогүй учраас хүлээж байгаа алдагдлыг хэлдэг гэж тодорхойлсон байдаг.

Дэлхийд үүнээс болж олон байгууллага пүүс, хөрөнгийн биржүүд дампуурч байсан

судалгаа байдаг. Үүнд Хятад, Япон, АНУ гэж зэрэг улсад хүртэл дампуурал

явагдаж байсан билээ. Эдгээрээс гарсан арга бол эрсдэлийг урьдчилан тооцолсон

хямралаас сэргийлж чадсан явдал байжээ.

Хөрөнгийн биржийн хямралаас сэргийлж болох аргууд

Спот хэлцэл

Спот солилцоо нь олон улсын валютын зах зээл дээрх арилжаанд томоохон байр

суурь эзэлдэг. Спот хэлцлийн утга агуулга нь төлбөр гүйцэтгэх нь гарцаагүй

гэдгийг илэрхийлнэ. Энэ нь тооцоог бэлнээр хийдэг бөгөөд түүхэн талаас нь

логикийн хувьд ч гадаад хцдалдааны валютын хэлцлүүдийн үндэс нь болдог.

Спот хэлцэл гэдэг нь валютын арилжаа хийгдсэнээс хойш ажлын 2 өдөрт багтааж

оролцогч талууд өнөөгийн буюу хэлцэл хийсэн тухайн өдрийн ханшаар төлбөрөө

хүлээн авсан байхыг баталгаажуулсан хэлцэл юм. 7 хоногийн спот солилцоог

богино хугацааны солилцоо гэдэг. Сарын спот байж болно. Спот хэлцлийн үед

валютын ханшийг тогтоохдоо тухайн өдрийн зах зээлийн валютын ханшаар буюу

Нью-Иоркийн зах зээл, Гонконгийн зах зээл, Лондонгийн зах зээл дээр зарласан

ханшаар тооцно. Валютын ханшлалт спот гэрээний хувьд 2 талтай байна. Энд:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Hurungiin Birj Bie Daalt

1. Суурь валют: 1 нэгж нь бусад валютын хэдтэй тэнцэх вэ гэдгийг харуулна.

Суурь валютыг 1,0/10,0/100,0/гэсэн нэгжээр илэрхийлнэ.

2. Худалдааны валют: суурь валютын тусламжтайгаар үнэ нь тодорхойлогдож

худалдагдаж байгаа валют юм.

Своп (swap) хэлцэл

Своп хэлцэл нь спот ба форвард хэлцлийг нэгтгэсэн хэлбэр юм. Спот хэлцэл

хийсэн ч гэсэн үүсэн гарах алдагдлаас зайлсхийхийн тулд хугацааг нь тодорхой

хэмжээгээр сунгадаг бөгөөд спот хэлцлийн хугацааг ямар нэг шалтгаанаар

тодорхой хугацаагаар сунгасан тохиолдолд нь своп хэлцэл болно.

Импортлогч худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийг тухайн худалдааны

гэрээнд ямар валютаар төлөхөөр тохиролцсоноос шалтгаалж нэг валютыг нөгөө

валютаар солих шаардлагатай. Энэ тохиолдолд импортлогчид шаардагдах

валютын хэрэгцээг банк өөртөө байнга тогтмол байлгах нь ашиггүй байдаг учраас

тухайн тохиолдолд гадаад валютын зах зээлд оролцож хэрэгцээтэй валютыг

худалдаж авах замаар хангадаг. Ийнхүү банк нэг валютыг нөгөө валютад хөрвүлэн

гадаадад төлбөр тооцоо гүйцэтгэхэд ханшийн зөрүү гардаг. Энэ нь эмиссийн банк

дотоод ханшаа дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлэлшүй дээгүүр юм уу

доогуур тогтоосноор эсвэл хугацаа алдаж тогтоосноос шалтгаалдаг. Иймд банкны

харилцагчид ханшны рискээс өөрсдийгөө хамгаалах, инфляцид өртөхгүй байхын

тулд өөрт байгаа мөнгө хөрөнгөө гадаад валютаар дансандаа байлгах

сонирхолтой байдаг.

Гадаад валютын арижаа нь хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг ба энэ нь

рискийг ихэсгэдэг. Үүнийг багасгахын тулд хугацааны хувьд солилцоо хийж

арилждаг буюу өөрөөр хэлбэл своп арилжааг хийдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Hurungiin Birj Bie Daalt

Валютын хувьд своп гэдэг нь өдрөөс хугацааг сунгах эсвэл наашлуулах үйл

ажиллагаа юм. Тухайлбал тухайн өдрөөр арилжаа хийх, маргааш өдрөөр арилжаа

хийх гэх мэт. Эхний тохиолдолд спот өдрөөс өмнөх хугацаанд арилжаа явуулж

байна. Нөгөө талаар 2 дахь тохиолдолд спотын дараа өдрөөр арилжаа явагддаг.

Иймд свопыг хугацааны зангилаа гэж нэрлэдэг.

Хамгаалалт /hedge/

Бирж дээр хэлцэл хйигдсэнээс хойш тодорхой хугацааны дараа нийлүүлэх

бараанд хамгаалалтыг ашигладаг. Хамгаалалтын доор дурьдсан нөхцлүүдэд

үнийн өөрчлөлтөөс шалтгаалан гарч болох болзошгүй алдагдлаас сэргийлэх

зорилгоор ашиглана.

Үүнд:

Бирж дээр бараагаа худалддаг үйлдвэрлэгч барааг үйлдвэрлэсэн цагаас зах

зээл дээр борлуулах хүртэл хуугацааны туршид

Зуучлагч нар барааг худалдан авсан үеэсээ эхлэн дахин худалдаалах

хүртэл, эсвэл дахин худалдаалах гэрээг байгуулсан үеэс худалдан авах

хүртэл хугацааны туршид

Биржийн таваарыг худалдан авч үйлдвэрлэлдээ ашиглаж буй эцсийн

хэрэглэгч нар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үнийг унахаас сэргийлэх

зорилгоор

Хамгаалалтын мөн чанар нь гэрээг байгуулах өдрийнхөө биржийн ханшаар барааг

худалдан авч буй худалдан авагч үүнтэйгээ нэгэн зэрэг барааг нийлүүлэх өдрөөр

хүчинтэй хугацаа нь дуусгавар болох барааг буцаан худалдах фьючерсын гэрээг

хамт байгуулахад оршдог. Тухайн барааг худалдан авах гэрээг байгуулсан өдөр ба

нийлүүлэх хугацааны интервалд үнэд өөрчлөлт орж, түүний улмаас алдагдалд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Hurungiin Birj Bie Daalt

орох бол худалдан авагч тал фьючерсийг бирж дээр худалдаалж алдагдлаа нөхөх

боломжтой. Хамгаалалтын үндсэн 2 төрөл бий.

Үүнд:

Барааг худалдах үеийн хамгаалалт

Барааг худалдан авах үеийн хамгаалалм

Хамгаалалт нь гэрээг байгуулагч этгээдийн зүгээс хийж буй нэгэн төрлийн даатгал

бөгөөд эцсийн зорилго нь үйл ажиллагааны эрсдлийг хязгаарлахад чиглэдэг

байна. Үйлдвэрлэгч болон эзэмшигч этгээд өөрийн мэдэлд байгаа ба ирээдүйд

үлйдвэрлэх бараагаа бирж дээр борлуулах хэлцлийг байгуулснаасаа хойш

тодорхой хугацаа өнгөрсний дараа худалдан авагч талд зайлшгүй нийлүүлэх

нөхцөлд дурьдсан цаг хугацааны интервалд гарч болох үний уналтаас сэргийлэн

ашиглаж буй хамгаалалтын барааг худалдах үеийн хамгаалалт /selling hedge, short

hedge/ гэж нэрлэнэ.

Хамгаалалтын ач холбогдол нь

Хамгаалалт нь гэрээ хэлэлцээрт оролцогч талуудын үйл ажилллагааг

эрсдлээс хамгаалах гол арга хэрэгсэл болохынхоо хувьд биржийн үйл

ажиллагааг эрчимжүүлж, нийт эрэлтийх нь хэмжээг нэмэгдүүлдэг байна.

Хамгаалалт нь худалдах-худалдан авах гэрээнд оролцогч талуудын үйл

ажиллагаа ны эрсдлийг бууруулж, тэднийг үнийн болзошгүй өөрчлөлтөөс

хамгаалж өгдөг. Хамгаалалт нь худалдагч тал барааг нийлүүлэх хугацааг

хожимдуулсан тохиолдолд ч талуудын үнийн хэлбэлзлээс хамгаалдаг

байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Hurungiin Birj Bie Daalt

Хамгаалалт нь гэрээнд оролцогч талуудын үйл ажиллагааны эрсдлийг

бууруулах гол арга хэрэгсэл болохынхоо хувьд тэдний зүгээс гэрээнийхээ

үүргийг биелүүлэх бодит баталгааг бий болгож байдаг.

Биржийн гэрээ хэлцлүүд нь хамгаалалтаар баталгаажиж байдаг тул гэрээнд

оролцогч талууд гэрээний үүргийн биелэлттэй холбоотой банкны болон

бусад баталгааг бие биенээсээ нэхэмжилдэггүй. Ингэснээрээ бирж дэх

барааны эргэцийг хурдасгаж таваарынх нь илүүдэл нөөцийн хэмжээг

бууруулдаг.

Форвард ба фьючерсын гэрээ

Форвард ба фьючерсын гэрээ нь бараа бүтээгдхүүн, түүхий эдийг худалдах болон

худалдан авах хугацаа, үнийг урьдчилан тодорхойлсон харилцан тохиролцсон

гэрээг хэлдэг. Фьючерсын гэрээ нь форвардын гэрээний илүү боловсронгуй хэлбэр

бөгөөд зөвхөн бирж дээр арилжагддагаараа онцлогтой. Форвардын гэрээ нь

зөвхөн худалдагч, худалдан авагч хоѐрын хооронд хийгддэг бөгөөд үүнээс

шалтгаалан ямар нэг эрсдэл хүлээх магадлал өндөр байдаг. Тухайлбал гэрээнд

оролцогч талуудын аль нэг нь гэрээг биелүүлээгүй тохиолдолд учирч болох эрсдэл

нь урьдчилгаа мөнгөөр тогтохгүй байна. Энэхүү эрсдлийн хэмжээг бууруулах

үүднээс үнэ өртгийн зөрүүг гуравдагч этгээдэд түр хугацаагаар шилжүүлэх арга

хэмжээ авах замаар арижаанд оролцох болсон. Харин форвардын гэрээний үед

гухавдагч этгээлийн хадгаламжид урьдчилгаа шилжүүлэх шаардалагүй.

Форвардын гэрээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Hurungiin Birj Bie Daalt

Форвардын гэрээ нь түүхий эд бэлтгэгч, үйлдвэрлэгч нарын хооронд ихэвчлэн

хийгддэг. 2 талын хооронд тодорхой барааг, заасан тусгай тогтмол үнээр,

ирээдүйд заасан өдөр худалдах, худалдан авах тусгай гэрээг форвардын гэрээ

гэнэ. Энэхүү гэрээ нь мал аж ахуйн үлйдвэрлэл болон газар тариалангийн салбарт

ихээхэн тархсан өргөн хэрэглэгддэг юм. Форвардын гэрээ нь зах зээлийн нөхцөл

байдлаас шалтгаалж өөрчлөгддөггүй, заавал биелэгдэх ѐстой, хөдлөшгүй баримт

бичиг болно.

Фьючерсын гэрээ

Фьючерсын арилжаа нь бараа түүхий эд болон санхүүгийн хэрэгслийг тогтоосон

хугацаанд, тодорхой үнээр худалдах болон худалдан авах гэрээнд тулгуурлан

хйигддэг. Фьючерсын гэрээ нь илүү уян хатан учир зарим нэг асуудлыг

шийдвэрлэхэд форвардын гэрээ нэгддэг. Тухайлбал: үйл ажиллагааны эрсдэл,

түүний саад бартааг даван туулах илүү сайн арга замыг сонгох.

Фьючерсын гэрээ нь форвардын гэрээтэй төстэй боловч зарим нэг чухал

шинжээрээ ялагддаг.

1. Биржийн бүртгэл: Фьючерсын арилжаа нь ихэнхдээ бирж дээр бараа түүхий

эд нийлүүлэгч болон худалдан авагчдыг төлөөлсөн талуудын хооронд

явагддаг. Бирж дээр маш олон тооны худалдагч, худалдан авагчид нэг дор

цугларч илүү тохиромжтой нөхцөлтэй ил тод үнэ бүхий бараа түүхий эд

нийлүүлэх гэрээг арилждаг. Форвардын гэрээний хувьд үнэ, нөхцлийн хувьд

тийм ч их мэдээлэлтэй биш зөвхөн гэрээнд оролцогч талуудын хооронд

хийгддэг бол фьюпчерсийн гэрээний хувьд маш олон тооны оролцогчид

тухайн бараа түүхий эдийн эрэлт, нийлүүлэлтийн үнэ, нөхцлийн тухай

мэдээллийг үндэслэн өрсөлддөг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Hurungiin Birj Bie Daalt

2. Эрсдлийг бууруулах: форвардын гэрээний оронд биржид бүртгэгдсэн

фьючерсийн гэрээг ашигласнаар 2 тал эрсдлээ бууруулж чаддаг. Биржид

бүртгэлтэй фьючерсийн гэрээний арилжаанд оролцсон худалдан авагч ба

худалдагч талууд бие биенийгээ хэзээ ч мэддэггүй. Учир нь төбөр тооцооны

компани зуучлагчын үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл борлуулагч нь төлбөр

тооцооны компанид бараа түүхий эдээ худалдаж, түүнээс үйлдвэрлэгч нь

худалдаж авдаг байна.

3. Нэг загварт оруулах боломжтой: форвардын гэрээнээс нэг ялгаатай тал нь

фьючерсын гэрээг нэг загварт оруулах боломжтой. Форвардын гэрээгээр

түүхий эд, түүний тоо хэмжээ, чанар нийлүүлэлт хийх хугацааг худалдагч

худалдан авагч 2 талын харилцан тохиролцдог. Харин биржид бүртгэлтэй

фьючерсийн гэрээ нь тодорхой түүхий эдийг тодорхой чанарын хамгийн

бага стандартаар урьдчилан тогтоосон өдөр нийлүүлэхийг шаарддаг.

4. Зах зээлийг тодорхойлдог: форвардын гэрээний ашиг алдагдал нь зөвхөн

төлбөр хийгдэх үед л тодорхой болдог. Харин фьючерсийн гэрээний хувьд

өдөр бүр ашиг олох боломжтой. Үндсэн барааны үнэ гэрээнд зааснаас

өөрчлөгдвөл үүний үр дүнд гэрээнд оролцогч 1 тал алдагдал хүлээх болно.

Үүнийг төлбөр төлөгч нар зах зээлийг тодорхойлох гэж нэрлэдэг бөгөөд энэ

үйл явц өдөр бүр явагддаг.

II БҮЛЭГ . СУДАЛГААНЫ ХЭСЭГ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Hurungiin Birj Bie Daalt

Монголын хөрөнгийн биржийн товч танилцуулга

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах

зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн тvvхэн vе

шатанд Монгол улсын Засгийн газрын 1991 оны 01 дvгээр

сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоолоор улсын өмч

хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах

зээлийг хөгжvvлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг

vvсгэн байгуулсан.

Засгийн газрийн өмч хувьчлалын бодлогын хvрээнд

1992-1995 онуудад нийт 475 улсын vйлдвэрийн газрыг хувьцаат компанийн

хэлбэрт шилжvvлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бvхий 96.1 сая

ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд ХОЭБ-ээр эзэмшvvлэн 1995 оноос

бэлэн мөнгөний арилжаа буюу vнэт цаасны хоѐрдогч зах зээлийг эхлvvлсэн.

Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо

байгуулагдаж, МХБ-ийн санхvvжилтээр vйл ажиллагаа явуулж байсан 29

брокерийн пvvсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор МХБ-

ийн тvр дvрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн vнэт цаас арилжих,

тvvнтэй холбоотой ажил vйлчилгээ эрхлэх зорилго бvхий төрийн өмчийн, ашгийн

төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.

Харин 2002 онд “Yнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдаж,

Засгийн газрын 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тогтоолоор

Монголын хөрөнгийн биржийг vнэт цаасны арилжаа болон хуулиар хориглоогvй

бусад ажил, vйлчилгээ эрхлэх төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн

зохион байгуулсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Hurungiin Birj Bie Daalt

Төрийн Өмчийн Хороо нь 2003 оны 299 дугаар тогтоолоор МХБ-ийн дvрмийг

баталж, 2003 оны 9 сарын 18-ны өдрийн 598 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж,

Компани нь нэг бvрийн нэрлэсэн vнэ нь 100 /нэг зуун/ төгрөгөөр vнэлэгдсэн 18 677

088 /арван найман сая зургаан зуун далан долоон мянга наян найман/ ширхэг

энгийн хувьцаанаас бvрдэх 1 867 708 800 /нэг тэрбум найман зуун жаран долоон

сая долоон зуун найман мянга найман зуун/ төгрөгийн эзэмшигчийн өмчтэй

байхаар тогтоосон байна.

МХБ-ийн vйл ажиллагааны vндсэн чиг vvрэг нь хувьцаат компаниудын vнэт

цаасыг тодорхой шалгуурын дагуу бvртгэн авч ангилал тогтоох, техник программ

хангамжийн найдвартай байдлыг хангасны vндсэн дээр vнэт цаасны арилжааны

бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг vнэт

цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг

хамгаалах явдал юм.

1999 оноос шилдэг 75 хувьцаат компанийн хувьцаанаас бvрдсэн ТОП-75

индексийг тооцож эхэлсэн бөгөөд 2003 оноос сагсад орох компанийн тоог

цөөрvvлж, ТОП-20 индекс тооцох болсон.

Эрхэм зорилго

МХБ-ийн эрхэм зорилго нь санхvvгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг

хямд өртөгтэйгээр урт хугацаанд зуучлан хvргэх vvрэг бvхий vнэт цаасны сонгодог

зах зээлийг бий болгон төлөвшvvлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд

бодит хувь нэмэр оруулахад оршино.

Гадаад харилцаа

1998 оны 10 сарын 1-нд Евро-Азийн Хөрөнгийн Биржvvдийн Холбоонд

гишvvнээр элсэж, 2003 онд анх удаа гадаадын хөрөнгийн биржтэй буюу Тайваны

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Hurungiin Birj Bie Daalt

Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах санамжийн бичигт гарын vсэг зурж байсан

бөгөөд 2005-2007 онуудад Тайваны Гри Тай Хөрөнгийн Бирж, Солонгосын

Хөрөнгийн Бирж, Станбул, Хонг Конгийн Хөрөнгийн Биржvvдтэй хамтран ажиллах

санамжийн бичигт гарын vсэг зураад байна.

Байгууллагын бүтэц

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Hurungiin Birj Bie Daalt

Хөрөнгийн биржийн Гишүүн компаниуд

№ Код Брокер диллерийн компани № Код Брокер диллерийн компани

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Hurungiin Birj Bie Daalt

1 2 Масдак 2 4 Санар

3 5 Зэргэд 4 6 Мэргэн санаа

5 7 Би Ди Сек 6 9 Өндөрхаан инвест

7 10 Алтан хоромсог 8 13 Булган брокер

9 15 Дархан брокер 10 18 Монсек

11 19 Тулгат чандмань баян 12 21 Бумбат алтай

13 22 Азиа Пасифик секьюритис 14 25 Таван богд

15 27 Аргай бэст 16 29 Дэлгэрхангай секюритиз

17 30 Ники 18 31 Гендекс

19 32 Монет 20 42 Ханш инвест

21 43 Монгол секюритиеc 22 44 АСЕ энд Т Секюритиес ХХК

23 45 Батс 24 46 Глобал ассет

25 47 Си Си Пи 26 48 Фронтиер

27 49 Блүмсбюри секьюритис 28 50 Ди Си Эф

29 51 MICC 30 52 Арта-Инвест

31 53 Санхүүгийн хөгжил инвест 32 54 Эф Си Икс

33 55 ТТСЕК 34 56 Зюс капитал

35 57 Нортенсек 36 58 Эм Ай Би Жи

37 59 Гаүли 38 61 Лайфтайм инвестмент

39 62 Евразиа Капитал Монголиа 40 63 Финанс линк групп

41 64 Гүүдсек 42 65 Монхан Трейд

43 66 Лондон азиа капитал 44 67 Тэнгри секуритиес

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Hurungiin Birj Bie Daalt

монголиа

45 69 Эм Даблью Ти Эс

Сургалт » Сургалтын тухай

Сургалтын төвийн тухай

Хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон

хүчний эрэлт, хэрэгцээг хангах, сонирхсон иргэд, оюутан,

сурагчдад үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох

байнгын болон цаг үеийн асуудлаар сургалт, семинари

зохион байгуулах зорилгоор 2005 оны 10 сарын 31-ний

өдөр МХБ-ийн Хэрэг Эрхлэх Газрын харьяанд “Хөрөнгийн зах зээлийн сургалтын

төв”-ийг байгуулсан.

Сургалтын төв нь байнгын үйл ажиллагаа явуулах ба багшлах боловсон хүчний

хувьд санхүүгийн зах зээлд ажиллаж буй Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын

Хөрөнгийн Бирж болон бусад мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд,

туршлагатай ажилтан, мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нар

хичээлийг заана.

Сургалт нь онол практикийг хосолсон байх ба хөрөнгийн зах зээлийн үндсэн

ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд оролцогч байгууллагуудын үйл

ажиллагаа болон практик дадлага туршлага олгох хичээлүүд орох ба сургалт

бүрийн онцлогт тохирсон программ батлан хичээлийг явуулна.

Сургалт явагдаж дуусах бүрт Комисс шалгалт авч, амжилттай төгсөгчдөд

сертификат олгоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Hurungiin Birj Bie Daalt

Сургалтын төвөөс “Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт”, “Үнэт

цаасны зах зээлийн мэргэжлийн курс”, “Мэргэжил дээшлүүлэх курс”, Үнэт цаас

гаргагчдад зориулсан сургалт зэрэг сургалт, курсуудыг тухай бүр олон нийтэд

зарлан элсэлт авч хичээллүүлнэ.

Мөн байгууллага хамт олны захиалгаар Үнэт цаасны зах зээлийн талаар сургалт

явуулж байна.

Сургалтын агуулга

Үнэт цаасны зах зээлийн үүсэл хөгжил, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ач

холбогдол, хөгжлийн чиг хандлага

Монгол улсын үнэт цаасны зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдсан

асуудлууд

Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт

Санхүүгийн зохицуулах хорооны бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, эрх

хэмжээ

Үнэт цаасны өөрийгөө зохицуулах байгууллага, түүний чиг үүрэг, хөрөнгийн

биржийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа

Хувьцаа, түүний шинж чанар

Бонд, түүний шинж чанар

Үүсмэл үнэт цаасны тухай ерөнхий ойлголт

Үнэт цаас гаргах буюу үнэт цаасаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа

Үнэт цаасны арилжаа, түүний хяналтын механизм

Үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаа

Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа

Мэдээллийн ил, тод байдал, олон нийтэд хүргэх арга механизм

Институцналь хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа ба Хөрөнгө оруулалтын

сан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Hurungiin Birj Bie Daalt

Компанийн хуулиар хүлээсэн эрх, үүрэг, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх

ашгийг хамгаалах нь

Үнэт цаастай холбоотой ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэл, тайланд

тусгах

Үнэт цаасны дотоод мэдээлэл, үнэт цаасны зах зээлд ажиллагсдын хуулиар

хүлээсэн үүрэг

Үнэт цаасны хоѐрдогч зах зээл, брокер дилерийн үйл ажиллагаа

Компанийн ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр

Электрон арилжааны систем, программ хангамжийн онцлог, үнэт цаасны

зах зээлд ажиллахад шаардагдах компьютерийн анхан шатны мэдлэг олгох

хичээл

Багаар ажиллах практик хичээл /төслийг үнэт цаас гарган хэрхэн

санхүүжүүлэх, хувь нийлүүлэгчдийн хурал хэрхэн зохион байгуулах зэрэг

сэдвээр/

Бүртгэлтэй үнэт цаас & Бүртгэлтэй компанийн жагсаалт

№ Код Симбол Хувьцаат компанийн нэр Харъяалал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Hurungiin Birj Bie Daalt

1 2 UYN "Монгол савхи" ХК Улаанбаатар

2 3 ULN "Улаанбаатар зочид буудал" ХК Улаанбаатар

3 4 CSU "ЦаСТУ" ХК Улаанбаатар

4 5 TLG "Тулга" ХК Улаанбаатар

5 7 UBH "Улаанбаатар хивс" ХК Улаанбаатар

6 8 HRD "Хүрд" XK Улаанбаатар

7 9 MNH "Монгол нэхмэл" ХК Улаанбаатар

8 11 MSV "Монсав" ХК Улаанбаатар

9 12 AGA "Агро-Амгалан" ХК Улаанбаатар

10 13 BNG "Баянгол зочид буудал" ХК Улаанбаатар

11 17 ATR "Атар-Өргөө" ХК Улаанбаатар

12 19 HIE "Хэрэглээ импекс" ХК Улаанбаатар

13 21 DRU "Дөрвөн-Уул" ХК Улаанбаатар

14 22 TCK "Талх чихэр" ХК Улаанбаатар

15 23 MNS "Монноос" ХК Улаанбаатар

16 24 BGL "Байгууламж" ХК Улаанбаатар

17 25 MIB Монинжбар ХК Улаанбаатар

18 26 MMH "Машин механизм" ХК Улаанбаатар

19 32 HMK "Ханын материал" ХК Улаанбаатар

20 33 CND "АСБИ" ХК Улаанбаатар

21 34 SUL "Газар сүлжмэл" ХК Улаанбаатар

22 37 SOI "Солонго экспресс" ХК Улаанбаатар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Hurungiin Birj Bie Daalt

23 38 MBG "Мон-Ит Булигаар" ХК Улаанбаатар

24 39 ALT "Алтан тариа" ХК Улаанбаатар

25 40 KEK "Монгол керамик" ХК Улаанбаатар

26 41 TVL "Тавилга" ХК Улаанбаатар

27 44 TAH "Тахь-ко" ХК Улаанбаатар

28 47 MSD "Монгол шүдэнз" ХК Сэлэнгэ аймаг

29 50 ASA "Мон-асар" ХК Улаанбаатар

30 51 USB "УСИБ" ХК Улаанбаатар

31 54 SSG "Сонсголон бармат" ХК Улаанбаатар

32 55 NUR "Нийслэл өргөө" ХК Улаанбаатар

33 56 HSG "Хөсөг трейд" ХК Улаанбаатар

34 60 ARZ "Ардын Зориг" ХК Төв аймаг

35 61 JGV "Жуулчин говь" ХК Өмнөговь аймаг

36 62 BNM "Баянмод Уул" ХК Хэнтий аймаг

37 63 HSH "Дархан мах экспо" ХК Дархан-уул аймаг

38 65 HBZ "ХААБЗ" ХК Улаанбаатар

39 67 NXE "Нэхээсгүй эдлэл" ХК Улаанбаатар

40 68 ERS "Монгол алт" ХК Дархан Уул аймаг

41 69 BHG "Бөхөг" ХК Улаанбаатар

42 71 NEH "Дархан нэхий" ХК Дархан-уул аймаг

43 76 ZES "Бат хийц" ХК Улаанбаатар

44 77 BTL "Баянталбай" ХК Дорнод аймаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Hurungiin Birj Bie Daalt

45 78 HVL "Хөвсгөл" ХК Хөвсгөл аймаг

46 80 MNG "Мандал говь импэкс" ХК Дундговь аймаг

47 83 BND "Баяндөхөм" ХК Улаанбаатар

48 86 JGL "Говийн өндөр" ХК Өмнөговь аймаг

49 88 GTL "Гутал "ХК Улаанбаатар

50 90 APU "АПУ" ХК Улаанбаатар

Ерөнхий дүгнэлт

Хөрөнгийн бирж гэдэг нь зах зээлийн үед хөрөнгө оруулагчдын гол

цөм болдог ба үйл ажиллагааны тусгай дүрмээр явагддаг брокеруудын

байгууллага юм. Хөрөнгийн бирж нь үнэт цаастай холбоотой зохион байгуулагдаж

байгаа үйл ажиллагаанд оролцогчдын төв гэж нэрлэгддэг. Хөрөнгийн бирж нь

гишүүдтэй ба түүний үйл ажиллагааг захирлын зөвлөл удирддаг. Хөрөнгийн бирж

нь өөрийгөө байгууллага гэсэн ангилалд орж зохицуулагддаг. Өөрийгөө

зохицуулах байгууллагуудтай байдаг нь ч үнэт цаасны зах зээлийн бусад

салбараас ялгарах нэг өвөрмөц онцлог. Хөрөнгийн бирж нь хуулийн дагуу үнэт

цаасны арилжааг зохион байгуулж, түүний шударга байдлыг хангаж, үүгээр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Hurungiin Birj Bie Daalt

дамжуулан хөрөнгө оруулалтыг татах үндсэн зорилготой. Энэхүү зорилгоо

хэрэгжүүлэхийн тулд түүний

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хөрөнгийн биржийн үйл ажиллагааг

шинэчлэн зохион байгуулах, олон улсын менежмэнтийн багийг оруулж ажил-

луулахаар болсон Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг нь үнэлэх, олон улсын

аудит оруулах асуудал гарсан байна.. Учир нь манай хөрөнгийн биржээр хувь-

цаагаа арилжсан “Анод”, “Зоос” гээд хоѐр ч банк дампуурчихаад байгаа нь

гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд

итгэхгүй байх хамгийн том үндэслэл болоод байгаа.

Брокер дилерийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий гурван компанийн үнэт

цаасны арилжаанд оролцох эрхийг өчигдрөөс хаасан байна. Санхүүгийн

зохицуулах хорооноос "Санар" ХХК, "Ханш инвест" ХХК, "Өндөрхаан инвест" ХХК-

ийг хууль зөрчсөн гэж үзсэн Манай улсын хөрөнгийн биржид нийт 48 компани

идэвхтэй арилжаа хийж байна

Хөрөнгийн бирж нь хуулийн дагуу үнэт цаасны арилжааг зохион байгуулж, түүний

шударга байдлыг хангаж, үүгээр дамжуулан хөрөнгө оруулалтыг татах үндсэн

зорилготой

Ашигласан материал

Банк санхүүгийн үндэс Г. Балж Д. Мөнхдулам

Хөрөнгийн биржийн сэтгүүл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Hurungiin Birj Bie Daalt

www.mse.mn

www.google.mn

www.news.mn

www.medee.mn

Хавсралт

Хууль журам

Хуулиуд

Иргэний хууль

Компанийн тухай хууль

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Hurungiin Birj Bie Daalt

Yнэт цаасны зах зээлийн тухай хууль

Санхvvгийн Зохицуулах Хорооны журам

Нийтэд санал болгон худалдах үнэт цаасыг бүртгэх, анхдагч зах зээлд санал

болгох, худалдах тухай журам

Yнэт цаасны зах зээлд мэргэжлийн vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн

тухай журам

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм

Yнэт цаасны дотоод мэдээлэл, тvvнийг эзэмшигчээс vнэт цаасны зах зээл дээр

явуулах vйл ажиллагааны тухай журам

Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны ажилтны ѐс зүйн дүрэм

Yнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудаас vнэт цаасны

гvйлгээний талаархи мэдээ, тайлан авах журам

Хувьцаат компанийн санхvvгийн тайлан тэнцлийн хураангуйг хэвлэн нийтлэх,

мэдээллийг нийтэд хvргэх журам

Yнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын эргэлтийн хөрөнгийн

доод хэмжээг тогтоох болон болзошгvй эрсдлээс харилцагчдыг хамгаалах сан

байгуулах тухай тvр журам

Хөрөнгө оруулалтын vйл ажиллагааг зохицуулах тухай журам

Хувьцаат компанийн хурлын зар мэдээг хvргэх санал авах тухай журам

Yнэт цаас өмчлөгчийн мэдэгдэл хvлээн авах бvртгэх журам

Тендер санал гаргах дvгнэх журам

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Hurungiin Birj Bie Daalt

Yнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын, санхvvгийн

тайланд нэмэлт, тодруулга бэлтгэх журам

Компанийн өөрийн vнэт цаасыг худалдан авах, худалдах бvртгэх тухай журам

Хувийн хэрэг бvрдvvлэх заавар

Нягтлах бодох бvртгэлийн vлгэрчилсэн заавар

Үнэт цаасны зах зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн журам

Үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтэнд ажил үйлчилгээ явуулах эрх олгох,

аттестатчилах тухай журам

Зохицуулалтын vйлчилгээний хeлс тогтоох журам

Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компанийн харилцагчдыг

шилжүүлэх тухай журам

Брокер, дилерийн үйл ажиллагааны журам

Монголын Хөрөнгийн Биржийн журам

Үнэт цаасны арилжааны журам

Үнэт цаасны арилжааг зохион байгуулах заавар

Үнэт цаасны бvртгэлийн журам

Үнэт цаасны vнийн индекс тооцох тухай журам

Гишvvний журам

Хяналтын журам

Мэдээллийн журам

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Hurungiin Birj Bie Daalt

Үнэт цаасны арилжаанд оролцох эрх олгох журам

Гишүүдийн ажилтны ѐс зүйн дүрэм

Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам

Зааварууд

Бүртгэлтэй компаниудаас цахим хэлбэрээр мэдээлэл ирүүлэх заавар

Мэдээлэл оруулах зааварчилгаа

Гишүүн компаниудаас цахим хэлбэрээр мэдээлэл ирүүлэх заавар

Мэдээлэл оруулах зааварчилгаа (Гишүүн)

www.zaluu.comwww.zaluu.com