eegii 230 bie daalt

24
оршил Аливаа номын сангийн үйлчилгээний нэгэн тулгуур нь лавлагаа ном зүйн алба байдаг. Лавлагаа ном зүйн албаны ажлын гол тулгуур нь Каталоги Каталогийн карт хэр зэрэг боловсронгуй болсноос шалтгаалдаг нь хууль. Лавлагаа ном зүйн албаны мэдээллийн эх сурвалж нь ном зүйн бүтээлүүд түүний анхдагч болсон Каталоги юм. Эмх замбараагүй гурван сая номон дотроос гурван ном ол гэвэл ямарч хүн толгой сэгсрэн бүтэхгүй зүйл гэж бодно энэ ч бодит юм. Гэвч номын санч хүн бол түүнийг богинохон хугацаанд олоод өгнө Монгол улсын Үндэсний төв номын санд одоо үед дөрвөн сая гаруй ном хадгалагдаж байгаа учир тэр дотроос хэрэгтэй номоо олж уншихад маш хэцүү эрэл хайгуул болох нь ойлгомжтой Харин номын санч хүний давуу тал бол ямар ч ховор хичнээн ч эртний ном байсан ялгалгүй номынхоо сангийн хөмрөг доторх хэдэн түмэн номын дотроос төвөггүй олох хэрэглүүрийг эзэмшиж байдаг. Тэр хэрэглүүр нь бараг л ид шидтэй мэт санагдах мөртлөө мэргэжлийн нүдээр харвал маш энгийн зүйл билээ Номынхоо эзэн болж нэг зүсээр нь нэгбүрчлэн мэдэж байхад номын санчдад тусалдаг зонхилогч шидийг үзүүлэгч нь ном зүйн бүртгэл номын сангийн лавлагаа ном зүй бүртгэл каталогийн карт хэмээх мэдээллийн лавлагааны төрөл зүйлүүд юм. Каталогийн сан нь үсэг дарааллын төрөл ангийн гэсэн хоёр том бүлэгт хуваагдсан байдаг тул энэхүү нандин түлхүүрээр л сан хөмрөгөө нээж хэрэгцээт номыг дор нь олдог. Номын сангийн каталог нь хамгийн их хурдацтай хөгжиж байгаа номын сангийн салбар юм. Номын сангийн компьютержүүлэлт юуны өмнө ном ангилах, каталогжуулах салбарыг авч үзье.Номын сангийн агуулгыг уншигчдад нээн харуулах фондын эргэлт

Upload: erka1213

Post on 18-May-2015

5.046 views

Category:

Education


5 download

DESCRIPTION

biy daalt

TRANSCRIPT

Page 1: Eegii 230 bie daalt

оршил

Аливаа номын сангийн үйлчилгээний нэгэн тулгуур нь лавлагаа ном зүйн алба

байдаг. Лавлагаа ном зүйн албаны ажлын гол тулгуур нь Каталоги Каталогийн

карт хэр зэрэг боловсронгуй болсноос шалтгаалдаг нь хууль. Лавлагаа ном

зүйн албаны мэдээллийн эх сурвалж нь ном зүйн бүтээлүүд түүний анхдагч

болсон Каталоги юм. Эмх замбараагүй гурван сая номон дотроос гурван ном

ол гэвэл ямарч хүн толгой сэгсрэн бүтэхгүй зүйл гэж бодно энэ ч бодит юм.

Гэвч номын санч хүн бол түүнийг богинохон хугацаанд олоод өгнө

Монгол улсын Үндэсний төв номын санд одоо үед дөрвөн сая гаруй ном

хадгалагдаж байгаа учир тэр дотроос хэрэгтэй номоо олж уншихад маш хэцүү

эрэл хайгуул болох нь ойлгомжтой Харин номын санч хүний давуу тал бол

ямар ч ховор хичнээн ч эртний ном байсан ялгалгүй номынхоо сангийн хөмрөг

доторх хэдэн түмэн номын дотроос төвөггүй олох хэрэглүүрийг эзэмшиж

байдаг.

Тэр хэрэглүүр нь бараг л ид шидтэй мэт санагдах мөртлөө мэргэжлийн нүдээр

харвал маш энгийн зүйл билээ Номынхоо эзэн болж нэг зүсээр нь нэгбүрчлэн

мэдэж байхад номын санчдад тусалдаг зонхилогч шидийг үзүүлэгч нь ном зүйн

бүртгэл номын сангийн лавлагаа ном зүй бүртгэл каталогийн карт хэмээх

мэдээллийн лавлагааны төрөл зүйлүүд юм. Каталогийн сан нь үсэг дарааллын

төрөл ангийн гэсэн хоёр том бүлэгт хуваагдсан байдаг тул энэхүү нандин

түлхүүрээр л сан хөмрөгөө нээж хэрэгцээт номыг дор нь олдог. Номын сангийн

каталог нь хамгийн их хурдацтай хөгжиж байгаа номын сангийн салбар юм.

Номын сангийн компьютержүүлэлт юуны өмнө ном ангилах, каталогжуулах

салбарыг авч үзье.Номын сангийн агуулгыг уншигчдад нээн харуулах фондын

эргэлт ашиглалтыг сайжруулахад ангилал каталогийн зохион байгуулалт

чухал үүрэгтэй.

Хүн төрөлхтөн ном тодорхойлох 5000 жилийн туршлагыг хуримтлуулсан гэж

хэлж болно Хамгийн эртний манай эрин хүрсэн каталоги нь МЭӨ 2000 онд

(Самбар дээр) бичигдсэн номын жагсаалт юм. 18р зууны сүүлчээр номын

сангийн ажлын түүхэнд агуу том үйл явдал болсон энэ нь Францын

хөрөнгөтний хувьсгалтай холбоотой байсан бөгөөд түүхэнд анх удаагаа номын

Page 2: Eegii 230 bie daalt

баялаг улс үдэсний мэдэлд очсон юм. Ингэснээр улсын номыг эмх журамд

оруулах зорилгоор номын нэгдсэн үсэг дарааллын каталог зохион байгуулах

болсон. Энэ каталогийн нэгдсэн нэг дүрэм журмаар зохион байгуулах

зорилгоор 1791 онд каталогийн зохион байгуулах анхны зааврыг боловсруулж

тараасан байна

агуулга

Монголын үндэсний номын сан анх судар бичгийн хүрээлэнгийн номын сан

хэлбэрээр байгуулагдсан хориод оны үед цуглуулсан номынхоо сан хөмрөгт

каталогийн лавлах буй болгох талаар мэргэжлийн боловсон хүчин дутмаг

байснаас гадна номын сан хөмрөг ч тийм ч их баялаг байсангүй улмаас төдий

л нарийвчилсан каталогитай болж чадаагүй зөвхөн нэр төрлийн данс бүртгэл

хөтлөх хэмжээнд байлаа

1940 он хүртэл зөвхөн нэр төрлийн бүртгэл хөтөлж байсан бөгөөд 1941 оноос

Улсын нийтийн номын санд Монгол номын төрөл ангийн каталогийг буй болгох

ажил эхэлсэн байна

Гэвч дэлхийг хамарсан дайн эхэлсний балгаар каталогжуулах удааширсан юм

Харин дэлхийн дайн дууссанаас хойш каталогжуулах ажлаа Улсын нийтийн

номын сан идэвтэй үргэлжлүүлэн хийж эхэлсэн байна. Каталоги гэдэг бол

герег гаралтай боловч соёлт дэлхий дахинд өргөн түгэн дэлгэрч нийтийн

хэрэглээнд орсон үг юм.

Каталоги бол мэдээлэл эрин хайж яваа хүмүүст мэргэжлийн мэдээлэл товч

тодорхой өгч чадах энгийн мэдээлэл мөн. Манай улсын номын санчид юуны

урьд хойд хөрш Зөвлөлт холбоот улсын номын сангийн туршлагыг шууд

шилжүүлэн авахаар шийдсэн байна.Түүнээс өөр хувилбар авах ч шаардлаггүй

байв. Йинхүү Зөвлөлт холбоот улсын номын сангуудад өргөн нэвтэрсэн

‘’аравтын ангилал’’ гэдгийг шууд хуулан авсан юм.

Page 3: Eegii 230 bie daalt

Аравтын ангилал гэдэг бол ном хэвлэлийг Америкын номын санч Жон Мелвилл

Дьюигийн /1859-1952/1876 онд боловсруулсан ангилал дээр тулгуурлан

дэлгэрч олон улсын чанартай аргачлал болсон учир яг Зөвлөлт улсын зарим

гэж үзэх ч өрөөсгөл болно.Бүх шинжлэх ухааныг 10 гол анги болгон хувааж

анги бүрийг арааб тоогоор тэмдэглэхдээ ерөнхий ангийг тэгээс /0/ эхлэн цааш

нь нэгд гүн ухаан, хоёрт шашин, гуравт нийгмийн шинжлэх ухаан, дөрөвт хэл

шинжлэл, тавд тулгуур шинжлэх ухаан, зургаад хавсарга шинжлэх

ухаан,долоод урлаг спорт, наймд уран зохиол утга зохиол судлал, есөд түүх

газарзүй намтар гэж Дьюи хуваан тогтоогоод ангилал бүрийг дотор нь 10

хэсэгт хувааж дэд салбар ангиудыг буй болгожээ.

1895 онд олон улсын ном зүйн институд Дьюигийн ангилалыг олон улсын

номын сангийн шинэ ангилалын үндэс болгон хэрэглэхээр зөвлөмж гаргаснаас

хойш өрнөдийн номын сангууд энэхүү аравтын ангилалыг номын сангууддаа

нэвтрүүлжээ.Орос улс ч аравтын ангилалыг хэрэглэж байсан боловч Октябрын

хувьсгалын дараагаар нийгэм улс төрийн байдалд ихээхэн өөрчлөлт гарч улс

төр олон нийтийн шинжтэй шинэ шинэ байгууллагууд үүсэн буй болж

шинжлэх ухаанд ч шинэ нээлт үүсэв.Олон улсын хэмжээнд коммунист,

социалист чиг хандлагатай намууд олширч тэдний үзэл баримтлал ч өөр өөр

хандлагаар дэлгэрч эхэлсэн байна.Тэрчлэн ‘’Мопр’’,Мюд’’,’’Красный’’,’’Крест’’

зэрэг үйлвэрчин залуучууд энэрэнгүй байгууллагууд дэлхийн хэмжээнд

ажиллах болж дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энх тайвны хөдөлгөөн

хүчирхэгжиж дэлхийн энх тайвны зөвлөл, найрамдал хамтын ажиллагааны

үүсэл санаачлагын байгууллагууд буй болсон нь агууллагын хувьд ч сэдвийн

хувьд ч зуун жилийн тэртээх Дьюигийн аравтын ангилалд багтахгүй шинжтэй

болсон байна.Гэвч дэлхийн дайны дараах үе хүртэл аравтын ангилал

зонхилсоор байлаа.

Харин 50 аад оноос уул ангилалыг зөвлөлтийн нэрт номын санч Лев Наумович

Троповискийн 1885-1844 боловсруулсан шинэ маягийн аравтын ангилалаар

номын сангуудын каталогийн албыг эрхлэн явуулах болсон юм. Лев

Троповискийн боловсруулсан ангилалыг /Троповискийн таблиц/ гэдэг бөгөөд

‘’Марксизм-Ленинизм’’ гэсэн шинэ ангилал нэмж түүнд Маркс, Энглельс,

Page 4: Eegii 230 bie daalt

Лениний бүх зохиол, ЗХУКН,коммунист ажилчны намууд , БХЛКЗЭ, Пёонерийн

байгууллагын тухай номууд байрлуулхаар заасан.

Нийгэм улс төр ухааны ангийг шинэ ойлголтуудаар баяжуулж социалист

уралдаан, хамтрал сангийн аж ахуй зэрэг сэдвүүдээр өргөтгөсөн байна. Бас

ангиудыг тоо ба үсгийн ангиудаар тэмдэглэж ангийн тайлбаруудыг шинжлэх

ухааны нэр томъёонд оруулжээ.Улмаар 1959-1972 он хүртэл номын сангийн

ангилалын нийтийн номын санд мөрдөх зарчмыг тодорхойлсон ном зүйч

Амбарцумяны эрхлэн хэвлүүлж гаргасан ангилалыг Зөвлөлтийн олон

үндэстний номын сангуудад түгээмэл хэрэглэх болжээ. Монгол улсын Төв

номын сангийн ажилтан Вера Хурлат 1959 онд “Хэвлэмэл зохиолд каталоги

үйлдэх товч заавар” гэдэг арга зүйн товхимолыг оросоор бичиж номын санч Д

Сурмаажав орчуулан номын сангийн дээд мэргэжилтэн Г Ренчинсамбуу

найруулан “Номын санчдад зориулав” хэмээх заалттайгаар 600 ширхэг

хэвлүүлэн гаргасан юм.Энэ нь манайдаа номыг каталогижуулах анхны гарын

авлага албан ёсны /БНМАУын ШУА Дээд боловсролын хүрээлэнгийн харъяа И

В.Сталины нэрэмжит улсын нийтийн номын сан гэсэн титэм гарчигтайгаар

гарсан/ баримт бичгийн нэг байв. Тэр үед улсын нийтийн номы сангаас гадна

нийслэл болон аймгуудад мөн зарим сургуулиудад төрөлжсөн номын сангууд

өргөнөөр байгуулагдаж байсан цаг үе билээ.Уул аргачлалыг Вера Хурлат

хэвлэлд бэлтгэхдээ “Багахан номын сангуудад каталоги үйлдэхэд хэвлэлийн

зохйолуудыг тодорхойлох нэгдсэн дүрэм ба библиографийн бүгд хэлхээс”

Москва Ардын гэгээрлийн яамны хэвлэл 1953 он гэсэн номыг үндэс болгов гэж

уул товхимолыг өмнөх өгүүлэлд бичсэн нь мөнхүү аргачлалын гарал үүсэл чиг

баримжааг зааж байгаа баримт юм.

Өөрөө хэлбэл Зөвлөлт холбоот улсын нийтийн номын сангуудад албан ёсоор

хэрэглэгдэж байсан ном зүйн ангилалыг авч хэрэглэсний баримт болно.

1954 оны намар Зөвлөлтөд номын сангийн дээд сургууль төгссөн анхны

мэргэжилтэн Г Ренчинсамбуу улсын нийтийн номын санд ахлах номын санчаар

томилогдоод дөрвөн сарын дараагаар Улсын номын сангийн даргаар тавигдах

үед 1953 онд сургууль төгсөх жилд нь Зөвлөлтөд хэвлэгдсэн номын сангуудад

каталоги үйлдэхэд хэвлэмэл зохиолуудыг тодорхоилох нэгдсэн дүрэм,

библиографийн бүгд хэлхээс түүнд шууд баримтлах гарын авлага удирдамж

Page 5: Eegii 230 bie daalt

болох нь зайлшгүй хэрэг билээ. Монгол улсын нийтийн төв номын сан мөн орон

нутгийн төрөлжсөн номын сангууд ийнхүү тавиад оны /1959/ сүүлчээс

Зөвлөлтийн номын сангийн арга барил туршлагаар ном хэвлэлийг

каталогижуулах ажил идэвхтэй өрнүүлсэн байна. Улмаар нийгэм,соёл

шинжлэх ухааны хөгжил түргэсч 1961 онд Монгол улс нэгдсэн үндэстний

байгууллагын гишүүн болж, улс орныг хөгжүүлэх шинэ программ боловсорч

шинэ үндсэн хууль батлагдсан нөхцөлд улсын Улсын төв номын сан ч арга

барил үйл ажиллагаагаа боловсронгуй болгох талаар санаа тавьж 1962 онд

“Троповскийн таблицад” тулгуурласан анхны ангилал шинэчлэгдэн

хэвлэгдсэн байна. Арван жилийн турш түүнийг мөрдсөний дараагаар 1972 онд

шинжлэх ухаан техникийн орчин үеийн хөгжлийн түвшинд зохицуулан зарим

нэгэн хуучирч хоцрогдсон салбар хуваариудыг өөрчлөн шинэжилж номын

сангийн шинэ ангилалыг Улсын төв номын сангаас тусгайлан хэвлүүлэн

гаргасан юм.Түүнийг номын сангууд удирдамж болгон мөрдөж байгаа билээ.

Харин 1979 онд номын санч С Цэцэгмаа “ Номын сангийн каталогийн зохион

байгуулалт” /УБ.1979/ гэдэг номыг 2000 хувиар номын санч С Лувсаннямын

редакторлоснаар хэвлүүлсэн нь номын санчдад чухал гарын авлага Монголын

номын сангуудын каталогижуулалт нэгдсэн удирдамж болсон байна

Онол. Номын сангийн каталогийн хэлбэр

Каталог гэдэг нь “Catalogos” жагсаалт гэсэн грек үгнээс гаралтай. Номын

сангийн каталогийн хэлбэр нь номын жагсаалтаас эхлээд компъютерийн

каталоги хүртэл хөгжлийн олон зууны замын туулан ирсан билээ. Номын

сангийн түүхэн хөгжлийн олон зуун жилийн турш каталогийн зохимтой

хэлбэрийг олох асуудал номын санчдын анхаарлыг төвд явсаар иржээ.

Каталогийн анхны хэлбэр нь дэвтэр, жагсаалт юм.Орчин үед каталогийн

хэлбэрийн үндсэн 4 төрөл байдаг. Үүнд;

-Картын

-Ном хэлбэрийн

-Микро тээгч дээр

-Машинаар унших хэлбэрийн

Олон зуун жилийн турш картын хэлбэр нь номын сангийн хэрэгцээг хангаж

ирсэн байна. Энэ хэлбэр нь каталогийн бүтцийг эвдэлгүйгээр шинэ бичлэгийг

каталогт тусгах бололцоо олгодгоороо онцлогтой.

Page 6: Eegii 230 bie daalt

1876 онд М.Дьюи каталогийн картын хэмжээг (125x75mm) тогтоосон байна.

Энэ картыг дэлхий дахинаа стандартын карт гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Картын каталогт зүг чигээ олоход ялгагчууд тусалдаг. 3 төрлийн (голын, зүүн,

баруун талын) ялгагч байдаг.

Номын сангийн каталоги нь ном хэлбэртэй байж болно. Ийм каталогийг

хэвлэлийн аргаар үсэг өрж хийхээс гадна электрон тооцоолох машиний

тусламжтайгаар бэлтгэдэг байна. Ном хэлбэрийн каталогийн давуу тал нь

гэвэл олшруулж тараах заавал номын санд гэхгүйгээр танилцах бололцоо

олгодогт оршино.( Дэлхийн томоохон номын сангийн каталогийг ном

хэлбэрээр хэвлэж гаргасан байдаг) 1976 онд АНУ-ын Конгрессийн номын

сангийн каталог 167 ботиор гарсан байна. Британы номын сангийн каталогийг

263 ботиор 1959-1966 онуудад гаргажээ.

Микротээгч дээр номын сангийн каталогийг микрофильм микрофиш хэлбэрээр

хийдэг. Стандартын микрофиш нь 1500 картын дүрсийг агуулж болно

Микротээгч дээрх каталогийг ашиглахад тусгай техник хэрэгсэл хэрэгтэй

болно. Хамгийн ирээдүйтээ номын сангийн каталогийн хэлбэр бол машинаар

унших хэлбэр юм. 1961 онд АНУ д анх удаа каталогийн картын автоматчилсан

тусламжтайгаар хийжээ. 1970 онд АНУд анхны элекрон каталоги бий болжээ.

2001 онд Огайо мужид байдаг автоматчилсан номын сангийн төвд (OCLC-

Online Computer Library center) олон зуун номын сангийн хамтын хүчээр

байгуулсан нэгдсэн каталоги (OLUC-Online Union Catalog) 30 жилийн ойгоо

тэмдэглэсэн юм.

Энэ каталогт 44 сая бичлэг орсон байна. Машинаар унших каталогийн

мэдээлэл тээгч нь соронзон тууз соронзон диск кампакт дискнүүд байж болно.

Машинаар ухших каталогт байгаа мэдээллийг дисплэй дээр гаргах хэвлэж

гаргах замаар ашиглаж болно.

Машинаар унших каталогийн нэг хувилбар нь электрон каталоги юм.Номийн

сангийн каталогийн олон хэлбэрүүд хоорондоо холбоотой бие биенээ нөхөж

байх ёстой гэдгийг олон зуун жилийн туршлага харуулж байна.

Каталог картын сангийн зохион байгуулалт

Номын сангийн лавлагаа-номзүйн аппаратын чухал салшгүй хэсэг болох

каталог картын сангийн систем нь чухал үүрэгтэй билээ. Номын сангийн

каталоги нь тэрхүү номын санд байгаа бүх номын жагсаалт бөгөөд уншигчдад

номын сангийн ном хэвлэлийг мэдээлэх бүртгэл юм.

Page 7: Eegii 230 bie daalt

Каталоги зохион байгуулахад ном нэг бүрийн тухай мэдээг каталогийн

картанд тодорхойлон бичдэг. Ингэж тодорхойлсон номын шинж чанараар

номын сангийн каталогийн нэр төрөл тогтоодог

Төрөл анги үсэг дарааллын каталог:

Бол ямарч төрлийн номын санд зохион байгуулагдсан байх ёстой. Эдгээрээс

гадна зүйчилсэн албан хэрэгцээний, тогтмол хэвлэлийн, нэгдсэн зэрэг

каталогийн олон төрлүүд байдаг

Төрөл анги болон үсэг дарааллын каталогийн зохион байгуулалтыг авч үзье:

1.Төрөл ангийн каталоги нь шинжлэх ухааны ангй салбараар зохион

байгуулагдана.Төрөл ангийн каталоги нь уншигчдын ямар мэдлэгийн

салбарын номууд номын санд байна вэ гэдэг асуултыг биелүүлэх ба энэхүү

каталогт номын бүх картыг мэдлэгийн салбараар барлуулна.

Төрөл ангийн каталогийн хувиаруудыг тогтоох ажил нь ангилах ажилтай шууд

холбоотой.Номонд бичсэн картыг заалтын дагуу байрлуулж ангй салбар бүлэг

хэсгийг дэс дараатайгаар байрлуулна

Төрөл ангийн каталогийн ялгагчуудыг хийхийн өмнө номын хувиарууд нь бие

биедээ хэрхэн захирагдаж, ангй салбарууд нь хоорондоо ямар холбоотойг

мэдэх хэрэгтэй. Харьцангуйгаар ангилалын бүх үндсэн ангиудыг 1р шатны

ангиуд гэж хувааж үздэг. /1.2.3.4.5.6.7.8.9-гэсэн үндсэн ангиуд/

1р шатны хуваарьт шууд хамаарагдах салбарууд нь 2р шатны хувиарууд нь

болох жишээтэйгээр дараагийн хувиаруудаар зохион

байгуулагдана.Хувиаруудын шатыг заалтанд орсон тоогоор нь биш хуваарийн

доторх агуулгаар нь тогтооно.Жишээ нь: “6/8-нийгмийн шинжлэх ухаан”

гэсэн 1р шатны хуваарь ; “65-эдийн засгийн шинжлэх ухаан” гэсэн салбар нь

2р шатны хуваарь; харин “65.01-улс төр эдийн засгийн шинжлэх ухаан”-гэсэн

хуваарь нь”65” гэсэн ангид шууд захирагдах тул 3р шатны хуваарь

болно.Жишээ харуулъя:

1р шат 2р шат 3р шат 4р шат 5р шат 6р шат 7р

шат

6/8 67 67.6 67.99(2) 67.99(2)-3 67.99(2)06

7.99(2)061.2

Page 8: Eegii 230 bie daalt

Ингэж хувиаруудын шатыг тогтоох явдал нь ялгагчийг хэлбэрт

нөлөөтэй.Каталогийн ялгагч дээр заалт хуваарийн нэрийг бичнэ. Хэрэв

хуваарийн нэр нь 1 шугам дээр багтахгүй бол заалтын дор зай үлдээж доорхи

шугаман дээр үргэлжлүүлнэ.

66.4- олон улсын

харилцаа Гадаад

бодлого

Ялгагчийн зүүн талд тухайн анги салбарын гол хуваариудын заалт,нэрийг

бичнэ.

Энэ нь ялгагчийн өргөний гуравны хоёр хувь болох хэсэгт бичигдэнэ.Тэгэхээр

1р шатны ялгагч дээр 2р шатны хуваариуд ;2р шатны ялгагч дээр 3р шатны

хуваарь бичигдэх жишээтэй. Гол хуваариудыг бичихэд нэг ялгагч дээр

багтахгүй байвал дараагийн ялгагч дээр үргэлжлүүлэхдээ ялгагчийн доголыг

авна.

2-байгалийн шинжлэх ухаан

Үндсэн хуваарьлал

22 физик математикийн ш/у

24 химийн ш/у

26 газрын ш/у

28 биологийн ш/у

ялгагчийн баруун хэсэгт нь гол хуваариудын сэдэв нь өөр ямар ангид

тусгагдахыг заасан тусгай заалтууд бичигдэнэ

22.2 механик Сансрын механикыг 22.6д үз

2 Үсэг дарааллын каталогт бүх картуудыг тодорхойлолтын эхний хэсгийн

цагаан толгойн үсгийн дарааллын дагуу байрлуулдаг. Nймээс каталоги нь:

1/. Уншигчийн хүссэн ном байгаа эсэх

Page 9: Eegii 230 bie daalt

2/.ямар зохиогчийн ямар ямар ном тухайн номын санд байна вэ? Гэдэгт хариу

өгнө

Зөвхөн үсэг дарааллын каталогт л агуулгаас хамаарахгүйгээр нэг зохиогчийн

бүх зохиолуудын тодорхойлолт нэг дор байрлагддаг Үсэг дарааллын каталоги

нь номыг 2,3р зохиогчоор нь олоход тусалдаг онцлогтой. Каталогийн картан

дээр картны ар талд хийсэн тэмдэглэлүүд тухайлбал : ном нь номын сангийн

аль тасаг, хэлтэсд байгаа хаяг, бүрэн заалт гэх зэрэг номын сангаас хийсэн

тэмдэглэлүүд нь номын сангийн каталогуудыг холбож өгдөг

1 үндсэн тодорхойлолтод

a/. Зохиогчийн энэ нь дотроо 1,2,3 зохиогчтой номын ; хамт зохиогчтой номын

б/. Номын нэрийн энэ нь дотроо 4,5 ба түүнээс дээш зохиогчтой номын;

зохиогчгүй номын; ерөнхий нэртэй номын эмхэтгэлийн; эмхтгэгчтэй боловч

номын нэрээр тодорхойлогдсон номыг гэх мэт орно.

2.Туслах чанарын тодорхойлолтод;

а/. Нэмэлт энэ дотроо нэрийн редакторт орчуулагч хам зохиогч номын нэрэнд

гэх мэт

б/. Задлаг

3. туслах чанарын карт;

a/. Лавлах албан хэвлэлийг тодорхойлоход үндсэн нэрэнд бичих карт

б/. Заалт эдгээр орно

Каталогт картуудыг тодорхой систем, дэс дарааллаар байрлуулах хэрэгтэй

Үүнд томъёоны түлхүүрт байгаа зохиогчийн тэмдгийг харгалзана

Ижил нэртэй зохиогчдын картыг байрлуулахдаа овгийн үсгийн дарааллыг

баримтлана жишээ нь:

Дулмаа Б.

Page 10: Eegii 230 bie daalt

Дулмаа Д.

Дулмаа С. Гэх мэт

Гадаадын зохиогчдын номын тодорхойлоход хоёр овогтой зохиолчид

тааралддаг. Ингэхэд 2 овгийг 2 үгэнд тооцож зохиогчийн эхний нэртэй ижил

зохиогчдын картын ард байрлуулна. Жишээ нь:

Андерсан В

Андерсан С

Андерсан Нексе М

Андреев С

Андреев-Смоленский В

Хятад, Солонгос, Вьетнамын зохиолчдын нэр нь хэд хэдэн хэсгээс бүрддэг

бөгөөд хэсэг нэг бүрийг нэг үгэнд тооцно Жишээ нь :

Хо-Ши-Мин

Ходыкин К.М

Нэг зохиогчийн зохиолуудын номын картыг байрлуулахдаа доорхи дэс

дарааллыг баримтлана. Үүнд:

1 бүрэн зохиол

2 зохиолууд

3түүвэр зохиол

4тусгай зохиол

Тусгай зохиолыг номын нэрийн үсгийн дарааллаар байрлуулна. Харин утга

зохиолын нэг төрлийн эмхэтгэл, туайлбал, шүлгүүд, өгүүллэгүүд,жүжгүүд гэх

зэрэг нь тусгай зохиолын хамт зохиолын нэрийн үсгийн дарааллаар

байрлагдана. Жишээ нь;

Page 11: Eegii 230 bie daalt

Нацагдорж Д

Зохиолууд

Нацагдорж Д

Зохиолын түүвэр

Нацагдорж

Алтан завьяа гэх мэт

Дагавар ба холбоос үгийг номын эхэнд дунд ч байсан бие даасан нэг үгэнд

тооцно

Жишээ нь ;

Номын ертөнцөөр

Номын фонд ба каталоги

Номын фонд түүнийг хамгаалахуй

Номын цэвэрлэгээ

Хэрэв номын нэр хүний нэрээр эхэлж байвал байрлалт хийхдээ овгийг

харгалзахгүйгээр нэрээр нь байрлуулна жишээ нь;

Академич Ц Шагдарсүрэн

Академич Б Ширэндэв

Зарим номын нэр тоогоор эхэлдэг. Ийм картыг байрлуулахдаа тооны үгийн

тодорхойлолтоор байрлуулна жишээ нь;

Залуучуудын хүмүүжил...

100 жилийн ой...

Зэлтэрийн сангийн аж ажуй...

Page 12: Eegii 230 bie daalt

Хэрэв номын ижил нэрүүд нь зөвхөн тоогоор ялгагдаж байвал тооны дэс

дараагаар байрлуулна жишээ нь ;

Монголын 1972 оны шилдэг өгүүллэгүүд

Монголын 1973 оны шилдэг өгүүллэгүүд

Монголын 1975 оны шилдэг өгүүллэгүүд гэх мэт

Номын санд байгаа номын дотор олон дахин хэвлэгдэж гарсан нэг нэрийн ном

байдаг Эдгээр картыг хэвлэгдсэн оныг тонгоргож байрлуулдаг жишээ нь;

Пушкин А.С. Сказка о рыбаке и рыбаке. –М.,1970

Пушкин А.С. Сказка о рыбаке и рыбаке. –M.,1969

Карт байрлуулах тохиолдолд номын нэр ижил бол бага гарчгийн мэдээний

үсэг дарааллаар бага гарчгийг мэдээгүй бол оны дэс дараагаар байрлуулах

жишээтэй.

Каталогчийн автоматчиллагдсан ажлын байр;жишээ

Гэдэг нь автоматжуулсан каталогийн үил явцыг хангаж буй программын

хэлний ба техник хэрэгслийн цогц бүрдэл юм. Технмк хэрэгсэлд персонал

компьютер компакт дисгэнд зориулсан тоглуулагч ба гаднах өгөгдлийн

баазын холбооны системүүд зэрэг орно. Электрон каталогт ном зүйн

мэдээллийг каталогжуулалтын форматын тусламжтайгаар оруулна. Формат

нь компьютер дахь мэдээллийн бичлэгийн дүрэм өгөгдлийн дотоод бүтэц

түүнчлэн тэмдэг код зэргийг тодорхойлно Компьютерийн технологт формат нь

гар каталогт зориулсан номзүйн бичлэгийг хийдэг ГОСТ 7. 1 1-84 стандартын

үйл ажиллагаа үйлдлийг гүйцэтгэдэг

АНУын конгрессийн номын сангаас гаргасан MARC-форматуудын нэг болох

олон улсын харилцааны UNIMARC-формат нь үлэмж их хэрэглэгдэж байна.

ОХУд энэхүү форматын үндсэн дээр Оросын Улсын номын сан (РГБ)ба Оросын

Page 13: Eegii 230 bie daalt

шинжлэх ухааны номын сан (РНБ) гууд нь RUSMARC-гэсэн Оросын формат

боловсруулсан байна.

Электрон каталогт мэдээлэл оруулах нь номзүйн бичлэгийн элементүүдын

хуваарилах тэдгээрийн тохирох форматын талбар ба дэд талбарууд дэлгэц

дээр гарч ирсний дараа тэдгээрийг бөглөх ажиллагаа эхэлнэ

Электрон каталоги нь номзүйн бичлэгийн элеминтүүдийг багтаасан машинаар

унших хэлбэрийн номзүйн бааз баримт бичгийн хадгалах хаягийг зааж (номын

сангийн сигл эсвэл шифр ) баримт бичгийн агуулга ба элеминтүүдийг тусгахад

зориулсан мэдээлэл-хайлтын хэл (ИПЯ) зэргийг агуулдаг

Энэхүү элеминтүүд өгөгдлийн баазад байх нь бүх хэлбэрийн каталогийн үүрэг

гүйцэтгэх боломжийг электрон каталогт олгодог

Электрон каталогт түлхүүр үгээр хайлт хийж болно Жишээлбэл Чингис хааны

талаархи холбогдолтой сэдвээр лавлагааг бэлдэхэд Чингис гэсэн түлхүүр

үгийг өгөхөд түүнтэй холбоотой бүхий л ном зохиол(уран зохиол эрдэм

шинжилгээний бүтээлүүд түүхийн) гэх зэрэг бүгд гарч ирэх жишээтэй.

Хэрэглэгч ба электрон каталогийн холбоо нь “меню” ба “макси”ийн

тусламжтайгаар явагдаж болно “меню”- нь байгаа хувилбаруудаас хайлтын

чиглэлийг сонгоход туслах дисплэйн дэлгэцэн дээр гарсан өгөгдлийн

хувилбарын жагсаалт юм. “Макси”- гэдэг нь гэдэг нь хэрэглэгчийн бөглөж

гүйцэтгэх ёстой хоосон талбаруудтай форматууд юм

мэдээлэл

Д Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн дэргэдэх

Америкийн соёл мэдээллийн төв

АНУын элчин сайдын яам Хотын төв номын сантай хамтран 2004 оны 10р

сарын 29нд Америкийн соёл мэдээллийн төвийг байгуулж үйл ажиллагаагаа

явуулж иржээ

Page 14: Eegii 230 bie daalt

Тус төв нь англи хэл сурч буй хүмүүс болон олон нийтэд зориулсан нээлттэй

арга хэмжээнүүдийг явуулахаас гадна АНУын төрийн бичиг баримт улс төр

нийгэм түүх эдийн засаг боловсрол соёл урлагийн талаар болон англи хэл сурч

эзэмшихэд хэрэгтэй сурах бичиг гарын авлага материалаар үилчилдэг

АСМ-ийн төвийн гол зорилго нь :

АНУын талаар төрөл бүрийн сэдвээр сонирхож буй хүмүүст мэдээлэл олж

авахад нь дэмжиж туслах АНУын тухай олон ниитэд зориулсан арга хэмжээг

явуулах Монгол АНУын хоорондын харилцан ойлголцлыг дэмжих боловсрол

соёлын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм

Үндсэн үилчилгээ: төрөл бүрийн салбар шинжлэх ухааны 5000 гаруй ном

материал ашиглах АНУын 5 төрлийн сонин,22 төрлийн сэтгүүл унших

“Америкийн тухай ярилцъя”цуврал лекц “кино үдэш” арга хэмжээ DVC, АНУын

тухай DVD видео кино, TV нэвтрүүлэгт хамрагдах болон бусад соёл олон

нийтийн төрөл бүрийн арга хэмжээг хэрэгжүүлдэг

Англи хэл дээрхи номын сан. АНУын ЭСЯ болон Азийн сангийн хөтөлбөрийн

шугамаар англи хэл дээрхи 5000 гаруй номоор үйлчилдэг бөгөөд шинэ номоор

тогтмол баяжигдаж байдаг Уг фондод АНУын талаархи төрөл бүрийн ном

дэлхийн түүх уран зохиол улс төр эдийн засаг англи хэл байгалийн ухаан зэрэг

ерөнхий ангилалын англи хэл дээрх номууд багтдаг ба эдгээр номын бүх

мэдээлэл электрон каталогт орсон байдаг Номын сангийн тавиуруудаас

өөрийн сонирхсон номыг чөлөөт сонголтоор нээлттэй авч хэрэглэх боломжтой

бөгөөд гэрээр ном авч үйлчлүүлэх боломжийг олгодог. Тус номын сангаар

үйлчлүүлэхийн тулд УБ хотын төв номын сангийн бүртгэл болон иргэний

үнэмлэхийг үндэслэн үйлчилнэ. АСМийн Төвд зохион байгуулагдах бусад соёл

олон нийтийн арга хэмжээнүүд нь олон нийтэд хүртээмжтэй төдийгүй

төлбөргүй байх зарчмыг баримталдаг.

Номын элетрон каталогийн тухайд товчхон дурдвал

Page 15: Eegii 230 bie daalt

Д Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан нь 1999 оны 4

сараас хойш номын электрон каталогоо үүсгэж эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд

Монгол Орос Англи хэл дээрх нийт нэрийн номын каталогийн мэдээлэл багтаж

ороод байна. Хотын нийтийн номын сангуудын 1990 оноос хойш худалдан

авсан бүх номууд элетрон каталогт багтсан ба 1990 оноос өмнөх номуудыг

бүртгэх ажил тасралтгүй явагдаж байна.Номын электрон каталоги нь

хэрэглэгчийн компьютерийн системийн тохиргоонд ямар ч өөрчлөлтийг

шаардалгүй өөрөө суугддаг ба жил бүрийн 9 сарын 1 хүртэл ажилладаг

Электрон каталогоос номыг хайх нь энгийн бөгөөд номын нэр зохиогч хэвлэсэн

он тайлбар зэргээс гадна аль номын санд хэдэн ширхэг байгаа ямар үнэтэй

зэргийг харах боломжтой.Мөн өнөөдөр өдрийн сонин зууны мэдээ улаанбаатар

таймс гэсэн өдөр тутмын сонинуудын 2003 оноос хойших дугааруудад

нийтлэгдсэн томоохон нийтлэлүүдийг сэдэвчлэн бүртгэснийг электрон

каталогоос сэдвээр нь хайж олж аль дугаарт ямар нийтлэлийг хэн бичсэнийг

мэдэх боломжтой

Давуу талууд нь ;

Номын санд ямар ном байгааг заавалномын санд ирж каталогоос нь

хайж мэддэг дутагдалтай байдлыг дэвшилтэд технологоор шийдэх юм

Номын электрон каталогийг ашиглахад ямар ч интернэт холболт

шаардлаггүй мөн компьютерээс өндөр үзүүлэлт шаардахгүй Зөвхөн

Windows-ийн төрлийн үйлдлийн систем Arial Mon-той гарын програм

суугдсан байхад хангалттай

Номын электрон каталогоос ямар ном аль номын санд байгааг (Хотод 5

нийтийн номын санд байдаг) хэдэн ширхэг байгаа тухайн номын

худалдаж авсан үнэ гэх мэт өөрийн амьдрал ахуйдаа шууд тусгаж

хэрэглэж болох мэдээллийг харж чадна

Бид номын электрон каталогоо гэрийн компьютерт 1 жилийн хугацаанд

ашиглуулахаар суулгах үйлчилгээндээ 1000 төгрөгийн хураамж авдаг.

КТ сэтгүүлийн уншигчид ямар ч төлбөргүйгээр хэрэглэх юм.

Page 16: Eegii 230 bie daalt

Дүгнэлт

МЭӨ 7р зууны үеийн Ассирийн хаан Ашшурбанила-гийн номын сангийн 100

мянган номын бүртгэлийн ард зарим ном зүйн мэдээнүүд бичигдсан

байна.Номын нэр, ботийн дугаар , дараагийн самбарын эхний үг, номын эзний

нэр зэрэг бичигджээ

Эртний Грек Ромд олон баялаг номын цуглуулга байсныг утга зохиолоос бид

мэднэ. Гэхдээ эртний Грек Ромын нэг ч каталоги манай үеийг хүрсэнгүй

Эртний томоохон номын сангийн нэг нь Александрын номын сан байсан (МЭӨ

3р зууны үеийн) Хагас сая дал модны навчин дээр бичсэн ном байсан Тэр

үеийн нэрт эрдэмтэн яруу найрагч ном зүйч Каллимах тэр үед байсан бүх

салбарын номын жагсаалтыг гаргасан байна Энд номын зохиогчийг хамгийн

эхэнд оруулж байсан Дундад зууны үед (ялангуяа 6р зууны үеэс сүмүүд олноор

байгуулагдаж байсан ба эдгээр ном цуглуулгын чухал төвүүд болж ирсэн

Ном нь өндөр үнэтэй байсан учраас сүмд номын бүртгэл тооцоог нарийн

хөтөлж ирсэн байна Энэ үеэс номын данс хөтлөгдөж эхэлсэн. Тэр үеийн

дансанд товч нэр зохиогчийн нэр бичигдэж байсан.

Хэвлэмэл ном гарсан явдал нь ном тодорхойлох арга зүйн өмнө шинэ зорилтыг

дэвшүүлэн тавьсан юм. Номыг тодорхойлохдоо бусад номноос ялгагдах

мэдээнүүдийг оруулах шаардлага бий болсон тухайлбал хэвлэгчидын нэр

хаана хэвлэгдсэн хэдэн онд хэвлэгдсэн бэ гэх зэргийг заах болсон

Ном тодорхойлох цаашдын хөгжил дэвшил нь Швейцарын эрдэмтэн ном зүйч

Конрад Геснерийн (1516-1565) нэртэй холбоотой юм Түүний “Дэлхий дахины

номын сан” гэдэг номын бүртгэл нь латин грек еврей хэл дээр гарсан бүх

номыг багтаасан бөгөөд олон улсын номзүйн бүртгэл гаргах анхны оролдлого

болсон юм. Тэр тодорхойлолтонд номын хуудсыг оруулж овгийг ард нь бичих

журам тогтоосон

Page 17: Eegii 230 bie daalt

Энэ үед номын тодорхойлолтонд номын нэр хэмжээ хэвлэлийн материал

хавтасны чанар мөр бүлгийн тоо гэх зэрэг мэдээг оруулж байсан

Ном тодорхойлох зарчмыг боловсруулах явдал улам их ач холбогдолтой болж

ирсэн Томоохон номын сангийн каталогийг хэсэг бүлэг номын санчдын хүчээр

хийх болсон , ном тодорхойлох асуудлаар маргаан ярилцлага явагдах болж ,

ном тодорхойлох асуудал нь номын сангийн ангилалын чухал хэсэг болсон

байсан. Иймэрхүү ажлын үр дүнд хэд хэдэн орны номын санд ном тодорхойлох

заавар журам гарч каталогийн онолын хөгжилд чухал байр суурь эзлэх болсон

Ном тодорхойлоход номын нүүр хуудсыг үндэс болгож ихэнх номын санчид

тодорхойлолтонд зохиогчийн нэр чухал болохыг хүлээн зөвшөөрсөн юм. Орос

оронд 1819 онд Правила для составленая каталогов Императорской

лубличной библотеки по азбучному порядку (Императорын номын сангийн

каталогийг үсгийн дарааллаар зохион байгуулах дүрэм) гарсан Энэ нь ном

тодорхойлох зарчмыг цаашид боловсронгуй болгоход нь чухал нөлөө үзүүлсэн

бөгөөд Европын хэмжээнд дэлгэрсэн билээ

20р зууны 2р хагаст ном тодорхойлох 2 үндсэн зарчмыг боловсруулах асуудал

идэвхтэй үргэлжилсан бөгөөд америкийн нэрт номын санч Ч Кеттер (1837-

1903) одоо бүх дүрэм 2 зарчимд тулгуурлана

1-рт: Бүх номыг зохиогчийн нэрээр тодорхойлно эмхэтгэлийг редакторын

нэрээр эсвэл эрхлэн гаргасан байгууллагын нэрээр

2-рт: Редактор эрхэлсэн газрын нэр тодорхойгүй байгаа тохиолдолд номын

нэрийн эхний үгээр нь тодорхойлно гэжээ. Ном тодорхойлох дүрмийг

боловсруулах талаар америкийн номын санчдаас хийсэн ажил нь англо-

америкийн каталогжуулалтын дүрмийг гаргахад хүргэсэн бөгөөд энэ нь маш

өргөн дэлгэрсэн билээ Энэхүү дүрэмд хам зохйогчийн тодорхойлолтыг

хэрэглэсэн бөгөөд зохиогчгүй номын тодорхойлолтыг үсгийн дарааллаар

хялбар байрлуулах ажлыг олсноороо онцлогтой

Орчин үе, ирээдүйн номын сангийн дүр төрх буюу электрон номын сан

21р зуунд номын санг хөгжүүлэх гол чиглэл нь электрон номын санг байгуулах

явдал гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм

Page 18: Eegii 230 bie daalt

Мэдээллийн шинэ технологи нь даяарчилсан электрон номын санг байгуулах

боломжийг олгож байгаа хэдий ч үүнийг шийдвэрлэх арга зам нь нилээд

бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байна Юуны өмнө мэдээллийн хамгаалалт

мэдээллийн үнэн бодит шинж зохиогчийн эрхийн асуудал улс орнуудын

хөгжлийн жигд бус байдал зэргийг нэрлэж болно. Virtual library нь бодитой

бодит холбоо бодит сүлжээ хэмээх энэхүү нэр томъёо нь информатикийн

салбараас аажмаар номын сан судлалын шинжлэх ухаанд нэвтрэн орж

сүүлийн үеийн ном хэвлэл дээр ихээр бичигдэх боллоо Электрон номын сан нь

мэдээллийг электрон аргаар телехолбооны сүлжээгээр мэдээллийг дамжуулах

систем юм Эндээс хэвлэмэл материалыг олгодоггүй зөвхөн электрон хэлбэрээр

компьютерийн дэлгэцнээс уг номыг юмуу түүний тухай мэдээллийг уншиж

болох бөгөөд хэрэв хүсвэл хэвлэж авах боломжтой. Виртуаль номын сангийн

сүлжээг ашиглан каталоги руу орох электрон текстэй ажиллах шинэ электрон

хэвлэлийг унших олж авах зэрэг өргөн боломжийг олгодог

Виртуаль номын санд электрон каталоги нь ном эх материалтайгаа шууд нэг

файлд бичигддэг учир хэрэглэгчдын хүсэлтээр каталогоос компьютерын файл

хэлбэрээр тэрхүү ном эх материалын бүрэн текстийг товчлуур дарах төдийгөөр

уншиж болох ба дискэн дээр хуулж хувилж авах ч бүрэн боломжтой.

Виртуаль номын сангийн фондын хадгалалт хамгаалалтын тухайд гэвэл маш

их зай талбай хэмнэхээс гадна соронзон мэдээллийг агуулагч материал нь

нилээд бат бөх учраас цаасан ном хэвлэлийг хадгалахаас хэдэн зуу дахин

давуу талтай гэж хэлж болно Электрон номын сан нь уламжлалт номын

сангийн тогтвортой байдлыг бодвол мэдээллийн үнэ цэнэ хамрах хүрээгээрээ

зүйрлэшгүй өргөн байдаг Энд эд материалын бус байдлаар интернэтийн

сүлжээнд шинээр бий болсон мэдээллийн нэн их үнэт нөөц мөн. Өнөөгийн

номын санчид өөрийн номын сангийн үйл ажиллагаагаа интернэтээс авч болох

мэдээлэлтэй холбон явуулснаар тухайн сэдвээр хайлт хийх буюу лавлагаа олж

авахад нэн тохиромжтой зэрэг олон давуу талтай. Түүнчлэн дэлхийн аль ч

орны номын сангуудаар үйлчлүүлж бусад орны номын сангуудтай электрон

хувилбараар ном солилцоо хийж ямар ч номын сан өөрийн фондоо бусад

оронд зарлан сурталчлах үйлчилгээ үзүүлэн бололцоотой юм. Нэртэй номын

сангуудын каталог руу орох электрон текстэй ажиллах шинэ электрон

Page 19: Eegii 230 bie daalt

хэвлэлтэй танилцах зэрэг өргөн боломжуудыг ашиглаж болно.Электрон номын

сангийн сүлжээнд ажиллахад мэдээллийг хадгалах түгээхэд эдийн засгийн

хувьд хэмнэлттэй байдаг гэж ойлгож болох бөгөөд үүнд номын сангийн

фондонд байгаа эх материалыг сүлжээгээр чөлөөтэй авч ашиглах боломжтой

учир түүнийг заавал уг номын сангийн фондонд бүрдүүлж авах шаардлаггүй

байдаг. Интернэт электрон номын хооронд явагдах зүйл бас бий

Интернэт бол зар сурталчилгааны томоохон зах зээл бөгөөд интернэтийн

бизнес талын хэрэглээ нь эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс

хэд дахин илүү бизнесийн зорилгоор ашиглагдах болсон Иймээс интернэт нь

цэвэр бизнесийн үйл ажиллагаан дээр оршин тогтнодог , харин виртуаль

номын санд үйлчилдэг. Өнөөдөр номын сангууд орон зай хил хязгаараар

тусгаарлагдсан хэлбэрээсээ өөрчлөгдөн дэлхийн “нэгдмэл нэгээхэн” нийтийн

номын сангийн хэлбэрт шилжиж нээлттэй нийгмийн зарчим болох мэдээллийг

нээлттэй болгох номын сангийн нөөцийг хамтран ашиглах шинэ түвшинд

хүрээд байна

Номын сангууд интернэтийн тусламжтайгаар асар их хэмжээний хүчин чадал

бүхий мэдээ мэдээлэл бүрэн текст бүхий материал шинжлэх ухааны

салбаруудын сэдэвчилсэн болон тоон мэдээллийн сан электрон хэвлэл зэрэг

нөөцийг эзэмшин лавлагаа мэдээллийн болон төрөл бүрийн үйлчилгээг явуулах

бүрэн боломжтой болжээ

Гарчиг :

Оршил.........................................................

үндсэн агуулга..........................................

Онолын хэсэг...............................................

Мэдээлэл......................................................

Page 20: Eegii 230 bie daalt

Дүгнэлт........................................................

Ном зүй..............................................................

Номзүй

1. Цагаач .Н

“Эрдмийн сувд” /УБ 2008/ он

2. Оюунгэрэл .З

“Номын сан-Мэдээллийн төвийн автоматжуулалт”

3. Цэцэгмаа .С

“Номын сангийн ангилал, каталоги” /УБ 2003/ он

4.” Орчин үе-Номын сан” /УБ 2001/ он1

5. Бурмаа. Х

Page 21: Eegii 230 bie daalt

“Дэлхийн алдартай номын сангууд” /УБ 2010/ он

Гүцэтгэсэн Б Эрдэнэцэцэг 230 р анги