international economics hutulbur

8
“ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР 1. Хичээлийн индекс: ЕС319 2. Судлах кредит: 3.0 3. Судлах улирал: 7 4. Өмнөх холбоо: Микро эдийн засгийн онол, Макро эдийн засгийн онол 5. Залгамж холбоо: Эдийн засгийн өсөлтийн онол 6. Мэргэжил: ОУЭЗ, БЭЗМ 7. Хичээлийн зорилго: Нээлтэй эдийн засгийн тэнцвэр, олон улсын худалдааны онолууд, олон улсын санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагууд, нээлттэй эдийн засаг дахь макро бодлогын талаарх онолын ойлголтуудыг оюутнуудад өгөх, олон улсын эдийн засгийн онолуудын бодит эдийн засгийн амьдралтай уялдуулан макро түвшинд шинжилгээ хийж, онолын талаар шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэхэд оршино. 8. Хичээлийн зорилт: Туйлын болон харьцангуй давуу талын онолууд Хекшер Олины болон бусад худалдааны онолууд Олон улсын худалдааны арга хэрэгсэл, бодлогууд, тэдгээрийн нийгмийн сайн сайхан байдалд үзүүлэх нөлөө, үр дагавар Валютын болон мөнгөний зах зээлийн тэнцвэр Олон улсын санхүүгийн зах зээлийн тогтолцоо Валютын ханшны системүүдийг онолын болон математик, статистикийн шинжилгээний аргуудыг хослуулан авч үзнэ. Сэдэв-1 Олон улсын эдийн засгийн судлах зүйл Хичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 2 цаг, семинар 2 цаг Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Эзэмшвэл зохих: Мэдлэг: Нэг улс орон болон дэлхийн бусад улс орнуудын хоорондох бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн урсгал, энэ урсгалыг зохицуулахад чиглэгддэг бодлого, тухайн улсын сайн сайхан байдалд нөлөөлөх тэдний нөлөөллийг шинжилнэ. Чадвар: Улс орнууд хэр ойр дотно холбогдсон эсвэл харилцан хамааралтай байгааг мөн цэвэр дотоодын асуудалд чиглэсэн

Upload: onobold-odgerel

Post on 20-Jun-2015

1.125 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: International economics hutulbur

“ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

1. Хичээлийн индекс: ЕС319 2. Судлах кредит: 3.03. Судлах улирал: 74. Өмнөх холбоо: Микро эдийн засгийн онол, Макро эдийн засгийн онол5. Залгамж холбоо: Эдийн засгийн өсөлтийн онол6. Мэргэжил: ОУЭЗ, БЭЗМ7. Хичээлийн зорилго: Нээлтэй эдийн засгийн тэнцвэр, олон улсын худалдааны онолууд, олон улсын санхүүгийн зах зээл, санхүүгийн байгууллагууд, нээлттэй эдийн засаг дахь макро бодлогын талаарх онолын ойлголтуудыг оюутнуудад өгөх, олон улсын эдийн засгийн онолуудын бодит эдийн засгийн амьдралтай уялдуулан макро түвшинд шинжилгээ хийж, онолын талаар шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлэхэд оршино.8. Хичээлийн зорилт:

Туйлын болон харьцангуй давуу талын онолууд Хекшер Олины болон бусад худалдааны онолууд Олон улсын худалдааны арга хэрэгсэл, бодлогууд, тэдгээрийн нийгмийн сайн

сайхан байдалд үзүүлэх нөлөө, үр дагавар Валютын болон мөнгөний зах зээлийн тэнцвэр Олон улсын санхүүгийн зах зээлийн тогтолцоо Валютын ханшны системүүдийг онолын болон математик, статистикийн

шинжилгээний аргуудыг хослуулан авч үзнэ.Сэдэв-1 Олон улсын эдийн засгийн судлах зүйл

Хичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 2 цаг, семинар 2 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Эзэмшвэл зохих:Мэдлэг: Нэг улс орон болон дэлхийн бусад улс орнуудын хоорондох бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн урсгал, энэ урсгалыг зохицуулахад чиглэгддэг бодлого, тухайн улсын сайн сайхан байдалд нөлөөлөх тэдний нөлөөллийг шинжилнэ.Чадвар: Улс орнууд хэр ойр дотно холбогдсон эсвэл харилцан хамааралтай байгааг мөн цэвэр дотоодын асуудалд чиглэсэн засгийн газрын бодлого нь хэр их чухал олон улсад нөлөөлж болохыг тайлбарлах чадвартай болно.Дадал: Улс хоорондох эдийн засгийн харилцаа эсвэл тэдний харилцан хамаарлыг хэмжих дадал эзэмшинэ.

Сэдэв-2 Олон улсын худалдааны онолын урсгалуудХичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 6 цаг, семинар 6 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Туйлын давуу талын онол, Олон улсын худалдааны Хекшер-Олины онол, Олон улсын худалдааны альтернатив үзэл баримтлалын талаар авч үзнэ.

Эзэмшвэл зохих:

Page 2: International economics hutulbur

Мэдлэг: Туйлын давуулаг байдлын тохиолдол, харьцангуй давуулаг байдлын тохиолдол, Леонтеьвийн парадокс, бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн онол, цар хэмжээний үр дүнгийн онол, өрсөлдөөний давуулагийн онолын талаар авч судлана.Чадвар: Олон улсын худалдааны зах зээлийн тогтолцоо онолын урсгалуудын тусламжтайгаар тайлбарлах чадвартай болно.Дадал: Нээлттэй эдийн засгийн хүрээнд болж байгаа үйл хөдлөлийг онолын үүднээс тайлбарлан, худалдааны бодлогын эдийн засаг дахь нөлөө, үр дагаврыг тооцох дадал эзэмшинэ.

Сэдэв-3 Олон улсын худалдааг зохицуулах тарифын аргуудХичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 4 цаг, семинар 4 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Гадаад худалдаанаас олох хожоо, олон улсын худалдаа ба орлогын хувиарлалт, гаалийн татварын ангилал, импортын татварын эдийн засгийн шинжилгээ, экспортын татварын шинжилгээний талаар судлана.

Эзэмшвэл зохих:Мэдлэг: Худалдаа ба хэрэглэгчийн ашиг сонирхол, улсын хэмжээнд олон улсын худалдаанаас олох цэвэр ашиг, олон улсын худалдааны бодлогын үндсэн төрлүүд, гаалийн татварын эдийн засаг дахь үүрэг зэрэг асуудлуудын талаар мэдлэгтэй болно.Чадвар: Богино болон урт хугацаан дахь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн эрэлт ба орлогын хувиарлалт, гаалийн татварын сөрөг болон эерэг шинжилгээг хийх чадвартай болно.Дадал: Нээлттэй эдийн засгийн хүрээнд болж байгаа үйл хөдлөлийг онолын үүднээс тайлбарлан, худалдааны бодлогын эдийн засаг дахь нөлөө, үр дагаврыг тооцох дадал эзэмшинэ.

Сэдэв-4 Олон улсын худалдааг зохицуулах тарифын бус аргуудХичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 4 цаг, семинар 4 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Тарифын бус хязгаарлалтын тухай үндсэн ойлголт, тарифын бус хязгаарлалтын ангилал, тарифын бус хязгаарлалтын эдийн засгийн хязгаарлалт, протекционизмыг дэмжсэн буюу түүний эсрэг аргументуудын талаар судлана.

Эзэмшвэл зохих:Мэдлэг: Тарифын бус хязгаарлалтын нуугдмал чанар, ялгавартай хандах чанар, импортын квотын систем, гадаад валютын хяналт, протекционизмыг дэмжсэн аргументуудын тухай мэдлэгтэй болно.Чадвар: Тарифын бус хязгаарлалтын шинжилгээ, дампингийн шинжилгээ, эдийн засгийн санкцийн шинжилгээг хийх чадвартай болно.Дадал: Нээлттэй эдийн засгийн хүрээнд болж байгаа үйл хөдлөлийг онолын үүднээс тайлбарлан, худалдааны бодлогын эдийн засаг дахь нөлөө, үр дагаварыг тооцох дадал эзэмшинэ.

Сэдэв-5 Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн олон улс хоорондын хөдөлгөөнХичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 2 цаг, семинар 2 цаг

Page 3: International economics hutulbur

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Капиталын олон улсын шилжилт хөдөлгөөн ба түүний төрлүүд, шилжилт хөдөлгөөний ерөнхий байдал ба түүний хөдөлгөөний шалтгаан, капиталын олон улсын шилжилт хөдөлгөөний шинжилгээ ,ажиллах хүчний олон улсын шилжих хөдөлгөөний талаар авч үзнэ.

Эзэмшвэл зохих:Мэдлэг: Капиталын урт ба богино хугацааны хөдөлгөөн, хугацааны завсар хоорондын худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ажиллах хүчний шилжих хөдөлгөөний төрийн зохицуулалтийн талаар мэдлэгтэй болно.Чадвар: Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн улс хоорондын хөдөлгөөний онцлогийг танин мэдэх, хөдөлмөрийн зах зээлийн шилжих хөдөлгөөний үр нөлөөг тайлбарлах чадвартай болно.Дадал: Нээлттэй эдийн засгийн хүрээнд болж байгаа үйл хөдлөлийг онолын үүднээс тайлбарлан, худалдааны бодлогын эдийн засаг дахь нөлөө, үр дагаврыг тооцох дадал эзэмшинэ.

Сэдэв-6 Олон улсын худалдааны бүлэглүүдХичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 2 цаг, семинар 2 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: 1940-өөд оны дунд болон сүүлд улс орнууд Дэлхийн II дайны хохиролыг давах, улсын хил доторх тогтвортой байдал болон эдийн засгийн өсөлтийг урамшуулахын тулд бие биедээ туслахаар шийдсэн. Эдийн засгийн хамтын ажиллагааны гол хэлбэрүүд болох бүсийн эдийн засгийн интеграцчлал болон бүтээгдэхүүний хэлэлцээрийг авч үзнэ.

Эзэмшвэл зохих: Мэдлэг: Бүсийн худалдааны гол бүлгүүд болох Европын Чөлөөт худалдааны Ассоциаци, Гаалийн холбоо, Нэгдсэн зах зээл, Эдийн засгийн интеграц, Европын холбооны үйл ажиллагааны мэдлэгтэй болно.Чадвар: Макро эдийн засгийн хувьсагчдын өөр хоорондын уялдаа холбоог илэрхийлэгч макро эдийн засгийн загвар байгуулж, эдгээр загварууд тусламжтайгаар тухайн улсын болон мөн бусад улсуудын явуулж байгаа эдийн засгийн бодлого бараа үйлчилгээний ба капиталын урсгалд хэрхэн яаж нөлөөлж байгааг үнэлэх чадвартай болно.Дадал: Тухайн улсын олон улс хоорондын бараа үйлчилгээ, капиталын солилцоонд оролцох оролцоог илэрхийлэгч макро эдийн засгийн үндсэн хувьсагчдыг хэмжих дадал эзэмшинэ.

Сэдэв-7 Төлбөрийн тэнцэлХичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 4 цаг, семинар 4 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Төлбөрийн тэнцлийн дансууд нь тухайн улсын ба бусад улсын оршин суугч хооронд явагддаг бодит урсгал\бараа үйлчилгээ, бэлэг дурсгал г.м\ ба санхүүгийн урсгал\төрөл бүрийн хэлбэрээр зээл олгох ба зээл авах г.м\ хөдөлгөөнийг судлана.

Эзэмшвэл зохих: Мэдлэг: Бараа үйлчилгээний олон улсын зах зээл болон мөн санхүүгийн зах зээл өөр хоорондоо нягт уялдан холбогдож тухайн улсын үндэсний орлогын хэмжээнд, ажил эрхлэлтийн байдалд, инфляцийн түвшинд гэх мэт макро эдийн засгийн бусад үзүүлэлтэн хэрхэн нөлөөлөх талаар мэдлэгтэй болно.

Page 4: International economics hutulbur

Чадвар: Макро эдийн засгийн хувьсагчдын өөр хоорондын уялдаа холбоог илэрхийлэгч макро эдийн засгийн загвар байгуулж, эдгээр загварууд тусламжтайгаар тухайн улсын болон мөн бусад улсуудын явуулж байгаа эдийн засгийн бодлого бараа үйлчилгээний ба капиталын урсгалд хэрхэн яаж нөлөөлж байгааг үнэлэх чадвартай болно.Дадал: Тухайн улсын олон улс хоорондын бараа үйлчилгээ, капиталын солилцоонд оролцох оролцоог илэрхийлэгч макро эдийн засгийн үндсэн хувьсагчдыг хэмжих дадал эзэмшинэ.

Сэдэв-8 Валютын зах зээлХичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 2 цаг, семинар 2 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Валютын зах зээлийн судалгаа нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн онолд суурилдаг. Тиймээс валютын эрэлт, нийлүүлэлт, валютын зах зээлийн загварууд, гадаад валютын эрсдэлийн талаар авч судлана.

Эзэмшвэл зохих:Мэдлэг: Валютын зах зээлийн тухай ойлголт, валютын зах зээлийн функцууд, валютын зах зээлийн загварууд, гадаад валютын эрсдэлийн удирдлага зэрэг асуудлуудын далаар мэдлэгтэй болно.Чадвар: Валютын зах зээлийн үндсэн тодорхойлолтоос эхлэн, дараа нь валютын зах зээлийн нэн энгийн загвар байгуулж, түүнийхээ тусламжтайгаар валютын зах зээлд тэнцвэргүй байдал үүсч бий болох шалтгаан нөхцлүүдийг илрүүлэн, тэнцвэр тогтоох боломжийг олгогч үр дүнтэй арга хэрэгслүүдийг үнэлэх бүрэн чадвартай болно.Дадал: Арбитраж нь валютын ханшийг тэнцвэржүүлдэг бөгөөд валютын бүх хослолуудын хооронд тооцоолсон кросс ханш бий болдог. Иймд бүх олон улсын валютын төвүүдийг нэг зах зээлд нэгтгэдэг бөгөөд түүний үр дагаврыг тооцох дадал эзэмшинэ.

Сэдэв-9 Валютын ханш Хичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 2 цаг, семинар 2 цаг

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Төлбөрийн тэнцэл, валютын зах зээл, валютын ханшний зах зээлийн талаар авч судлана.

Эзэмшвэл зохихМэдлэг: Макро эдийн засагт төлбөрийн тэнцлийн гүйцэтгэх үүрэг, төрийн тэнцлийн зохицуулалт, эдийн засаг бодлого ба төлбөрийн тэнцэл зэрэг асуудлуудын далаар мэдлэгтэй болно.Чадвар: Төлбөрийн тэнцлийн данс тооцооны харилцан уялдаа холбоог илрүүлэх, валютын зах зээлийн төрлүүдийг илрүүлэх, гадаад валютын эрсдэлийг үнэлэх бүрэн чадвартай болно.Дадал: Нээлттэй эдийн засгийн хүрээнд болж байгаа үйл хөдлөлийг онолын үүднээс тайлбарлан, худалдааны бодлогын эдийн засаг дахь нөлөө, үр дагаврыг тооцох дадал эзэмшинэ.

Сэдэв-10 Нээлттэй эдийн засаг дахь макро эдийн засгийн тэнцвэрХичээлийн хэлбэр: Лекц, семинар Ноогдох цаг: Лекц 4 цаг, семинар 4 цаг

Page 5: International economics hutulbur

Сэдвийн дэлгэрэнгүй агуулга: Үндэсний орлого ба үндэсний бүтээгдэхүүний данс тооцоо, дотоод ба гадаад тэнцвэрийн загвар зэрэг асуудлуудын талаар дэлгэрэнгшй авч үзнэ.

Эзэмшвэл зохихМэдлэг: Үндэсний данс тооцооны үндсэн адилтгал, гадаад тэнцвэрийн хоёр байр суурь, төлбөрийн тэнцэл, мөнгөний системийн данс тооцоо, Т.Своны диаграмм, Р.Манделлийн загвар зэргийн талаар мэдлэгтэй болно.Чадвар: Эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл учруулагч хүчин зүйлсийг илрүүлэх, үндэсний орлого ба үндэсний бүтээгдэхүүний данс тооцоог хийх чадвартай болно.Дадал: Нээлттэй эдийн засгийн хүрээнд болж байгаа үйл хөдлөлийг онолын үүднээс тайлбарлан, худалдааны бодлогын эдийн засаг дахь нөлөө, үр дагаврыг тооцох дадал эзэмшинэ.

Ашиглах материал:1. P.Krugman and M.Obstfeld International economics 20032. P.Lindert International economics 19903. F.Ethier. Modern international economics 19954. Ч.Нарантуяа, Р.Мөнхтөр Олон улсын эдийн засаг5. Ч.Далай, Д.Ундрах Олон улсын эдийн засаг: онол ба

бодлого 2006 6. Х.Ариунаа Олон улсын эдийн засаг, 2007

“Олон улсын эдийн засаг” хичээлээр оюутны бие даанГүйцэтгэх ажлын хөтөлбөр

Бие даалт11. Бие даан гүйцэтгэх ажлын сэдэв: “Олон улсын худалдааны онол, үзэл баримтлал, олон улсын худалдааны орчин үеийн онолын урсгалууд”

Хугацаа (7 хоног) : 5-р долоо хоног 2. Гүйцэтгэх ажлын

Хэлбэр: Бие даалт Аргачлал: Онолын сэдвийн хүрээнд сэдэвтэй холбоотой асуудлуудаар бие

даалт бичих3. Үнэлгээний

Хэлбэр: оноо Шалгуур үзүүлэлтүүд

4.Оноо : 10 оноо ба 100 хувийн үнэлгээгээр дүгнэнэ. Судлагдсан байдал – 40% Бичиж тэмдэглэсэн байдал – 30% Илтгэл, хамгаалал – 30%5. Тайлбар: Хичээлээр үзсэн сэдвийн дагуу анхдагч болон хоёрдогч мэдээллийг ашиглан өөрийн үзэл бодлыг хэрхэн илэрхийлсэн байна гэдгийг шалгуур үзүүлэлт болгоно.

Page 6: International economics hutulbur

Бие даалт 2 1.Бие даан гүйцэтгэх ажлын сэдэв: Гадаад худалдааны бодлого

Хугацаа (7 хоног) : 10-р долоо хоног2. Гүйцэтгэх ажлын

Хэлбэр: Бие даалт Аргачлал: Онолын сэдвийн хүрээнд сэдэвтэй холбоотой асуудлуудаар бие

даалт бичих3. Үнэлгээний

Хэлбэр: оноо Шалгуур үзүүлэлтүүд

4.Оноо : 10 оноо ба 100 хувийн үнэлгээгээр дүгнэнэ. Судлагдсан байдал – 40% Бичиж тэмдэглэсэн байдал – 30% Илтгэл, хамгаалал – 30%5. Тайлбар: Хичээлээр үзсэн сэдвийн дагуу анхдагч болон хоёрдогч мэдээллийг ашиглан өөрийн үзэл бодлыг хэрхэн илэрхийлсэн байна гэдгийг шалгуур үзүүлэлт болгоно.