lesson 01 development of it

27
Лекц.01 МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ Агуулга : Технологийн тухай ойлголт, мэдээллийн технологийн тухай Мэдээллийн технологийн обьектууд Мэдээллийн технологийн үр дагавар Мэдээллийн технологийн аргачлалууд ба хэрэгсэлүүд Мэдээлэлийн технологийн товч түүх

Upload: dashdemberel-boldbaatar

Post on 06-Apr-2017

151 views

Category:

Education


2 download

TRANSCRIPT

Page 1: Lesson 01 development of IT

Лекц.01

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Агуулга:

Технологийн тухай ойлголт, мэдээллийн технологийн тухай

Мэдээллийн технологийн обьектууд

Мэдээллийн технологийн үр дагавар

Мэдээллийн технологийн аргачлалууд ба хэрэгсэлүүд

Мэдээлэлийн технологийн товч түүх

Page 2: Lesson 01 development of IT

Технологийн тухай ойлголт, мэдээллийн технологийн тухай

“Мэдээллийн технологи” гэсэн ойлголт “технологи” гэсэн ойлголт дээрсуурилагдсан.

Технологийн тухай тодорхойлолтыг янз бүрийн тайлбар толиос авч үзэхэд“ТЕХНОЛОГИ (techne - грек үг нь ур чадвар, урлал) гэдэг ньбүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад түүхий эд, материал, хагас бэлэнбүтээгдэхүүнийг боловсруулах, бэлтгэх, төлөв байдлыг өөрчлөх, шинжчанарыг өөрчлөх, хэлбэр дүрсийг өөрчлөх гэх зэрэг аргачлалуудынцуглуулгыг хэлнэ.”

Технологийн бүрэлдэхүүнийг зураг.1.1-д үзүүлсэн тойм бүдүүвчээс харвал:

Технологийн обьект, өөрөөр хэлбэл технологийн хүрээнд ямар зүйлдүйл ажиллагаа чиглэгдсэн (түүхий эд, материал, хагас бүтээгдэхүүн)

Технологийн зорилго, өөрөөр хэлбэл технологийн хүрээнд бий болохүйл ажиллагааны эцсийн үр дүн (боловсруулалт, бэлдэц, төлөв байдалболон шинж чанар, хэлбэр дүрсийн өөрчлөлт)

Технологийн хэрэгсэлүүд болон тэдгээрийг хэрэглэх аргачлалууд,өөрөөр хэлбэл технологи ашиглаж тавьсан зорилтыг обьект дээрхэрэгжүүлэх

Page 3: Lesson 01 development of IT

Технологийн тухай ойлголт, мэдээллийн технологийн тухай

Польшийн философ С.Лемийн технологийн тухай тодорхойлохдоо“технологи нь үйлдвэрлэлийн хүрээгээр хязгаарлагдахгүй, харин хүннийгмийн хэрэгцээний шаардлагаар янз бүрийн технологиуд янз бүрийнсалбаруудад хэрэгждэг” гэсэн байна.

Технологи

Обьект Зорилго Аргачлал болон хэрэгсэлүүд

Зураг 1.1 Технологийн ойлголтын бүрэлдэхүүн хэсгүүд

Page 4: Lesson 01 development of IT

Технологийн тухай ойлголт, мэдээллийн технологийн тухай

Технологийн ялгаа нь хүмүүсийн үйл ажиллагаа ямар салбар, хүрээг хамарчбайгаатай холбоотойгоор буюу технологийн обьектоор илэрнэ. Өмнөхэлсэнээр үйлдвэрлэлийн процесст түүхий эд, материалууд болон хагас бэлэнбүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлийн материалын нөөцийг бий болгоно.

Хэрэв үйл ажиллагааны обьектоор жишээлбэл, энергийн нөөцийг (цахилгаанэнерги) авч үзвэл бид энергийн технологийн тухай (үйлдвэрлэл, дамжуулал,хувиргалт, тараалт, хэрэглээ) ярьж эхлэнэ.

Санхүүгийн эх үүсвэрүүд санхүүгийн технологийг үүсгэх ба банкны,тооцооны технологиуд, үнэт цаасны арилжааны технологи, санхүү болонэдийн засгийн анализын технологи гэх мэт технологиуд бий болно.

Мэдээлэл бол олон нийтийн нөөц учир үйл ажиллагааны обьектод тооцогдонхамаарах ба өөрийн гэсэн технологитой. Үүнийг бид мэдээлэлийн технологигэж нэрлэдэг.

Page 5: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн обьектууд

“Мэдээллийн технологи” гэсэн ойлголтын обьект нь мэдээлэл болно.

Орчин үеийн шинжлэх ухааны ном хэвлэлд “мэдээлэл”-ийн тухай янзбүрийн тодорхойлолтууд бий.

https://mn.wikipedia.org сайтаас мэдээллийн тухай тайлбарыг харья.

Компьютер хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн мэдээлэл болон өгөгдөл гэсэн ойлголтуудыгижил утгаар хэрэглэдэг байжээ. 1970-аад болон 1980-аад оны үед байдалөөрчлөгдсөн. Тэр үед анхны компьютерийн өгөгдлийн сан үүссэн байна.Компьютерийн ухаанд өгөгдөл гэдгээр ихэвчлэн шалгагдаагүй байгаа мэдээллийгилэрхийлдэг. Энэ нь өгөгдөлийг өөрчлөөгүй, засварлаагүй байгаа ба түүндтулгуурлаж болохгүй гэсэн үг. Мэдээлэл нь шалгагдсан өгөгдлийг илэрхийлэх ба юугэдэг нь тодорхойлогдсон байна. Иймд хүн "мэдээлэл"-ийг үнэн гэдэгт итгэж болно.

Өгөгдлийг шалгах маш сайн, гүйцэд арга байвал (өгөгдлийг баталгаажуулах)мэдээлэл итгэж болохуйц үнэн байж чадах ба түүнийг хангалттай сайн гэж үзэжболно (хүлээн авах процес). Мэдээллийг хүлээн авагч нь өгөгдлийг шалгахадхэрэглэсэн дүрмүүдийг мэдэх эсвэл өгөгдлийг шалгасан хүнд итгэж байх ёстой.Эсрэг тохиолдолд хүлээн авагч нь мэдээллийг үнэн гэж хэлж чадахгүй ба түүнийхувьд уг мэдээлэл нь өгөгдөл хэвээр үлдэж, түүнийг өөрөө дахин шалгах ёстой болно.

Page 6: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн обьектууд

“Мэдээллийн технологи” гэсэн ойлголтын обьект нь мэдээлэл болно.

Мэдээллийн технологи гэдэг нь өгөгдлийг компьютер ба харилцаахолбооны төхөөрөмжүүдийн тусламжтай хадгалах, задлах, дамжуулах болонзохицуулах хэрэглээ юм.

Мэдээлэл, өгөгдөл, баримт, мэдээ зэрэг нь ямар нэгэн зүйлийн тухай гэрчлэлгэсэн утгаар ерөнхий ойлголт авах боломжтой.

Зураг 1.2 Олон улсад хэрэглэх «мэдээллийг төлөөлөх» тэмдэглэгээ

Page 7: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн обьектууд

Энэ гэрчлэл буюу мэдээлэл нь мэдээллийн технологийн обьект болж өгөх базураг 1.3-д зааснаар мэдрэмж эсвэл төсөөллийн хэв, утга учиртай тайлбар,материаллаг зөөгч 3 гэсэн зүйлээр тодорхойлогдоно.

Мэдээллийн технологийн обьект

Хүлээн авах мэдрэмж эсвэл төсөөллийн

хэлбэр

Утга учиртай тайлбар Материаллаг зөөгч

Зураг 1.3 Мэдээллийн технологийн обьектын характеристик

Page 8: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн обьектууд

Мэдээллийг хүлээн авах мэдрэмж болон төсөөллийн хэлбэр нь мэдээллийгэцсийн байдлаар ямар хэлбэрээр хэрэглэгдэх аргыг тодорхойлж өгөх ба зураг1.4-д харуулсаны дагуу 3 хувилбартай байна.

Мэдээллийг хүлээн авах, ойлгох хэлбэр

Текстэн мэдээлэлАудио мэдээлэл

(дуу чимээ)Видео мэдээлэл

(визиуаль)

Зураг 1.4 Мэдээллийг хүлээн авах, төсөөлөх хэлбэр

Page 9: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн обьектууд

Текстэн мэдээлэл гэдэг нь бичгээр илэрхийлсэн эсвэл тусгай тэмдэг,тэмдэгтүүдийн тусламжтай өгөгдлийг илэрхийлсэн (математик, химийнтомьёонууд гэх мэт) янз бүрийн төрлүүд байна.

Аудио мэдээлэл гэж ярьж байгаа яриа, дуу хөгжим, бодит янз бүрийн чимэээсвэл хиймэл дуу авиа, дууны дохионы янз бүрийн системүүдийг хэлнэ.

Видео мэдээлэлд харааны эрхтэнээр хүлээн авагдаж байгаа янз бүрийн дүртөрхүүдийн (зураг, схем, карт, кино, видео гэх мэт) хэлбэрүүд хамаарагдана.

Утга учирын тайлбар нь тодорхой мэдээллийн хүлээн авагдах хэлбэрээрдамжигдан тодорхой үйл ажиллагаа болон зорилтын дагуу тусгалаа олох үйлявцыг тодорхойлдог. Жишээлбэл, англи хэл дээр бичсэн документийн нэгхэсэг англи хэл мэддэг мэргэжилтэнд ойлгомжтой, ашиглагдаж болохоорбайдаг бол англи хэл мэддэггүй хүнд ямар хэрэгцээгүй зүйл мэт санагддаг.Математикт хувьсагч буюу операндаас шалтгаалан нэг томьёо янз бүрийншийдлүүдийг өгөх жишээтэй. Дэлхийн улс орнуудын цэрэг армид нэгтөрлийн дуут дохиог өөр өөр байдлаар хүлээн авдаг.

Page 10: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн обьектууд

Мэдээллийн зөөгч гэдэг нь мэдээллийн хүлээн авагдах, төсөөлөгдөх хэлбэрнь материаллаг байдлаар биежихийг хэлнэ. Мэдээллийн зөөгчөөр дурынматериаллаг обьектыг ашиглах боломжтой (байгалын янз бүрийн орон зайгэх мэт).

Жишээ авья. Текстэн мэдээллийг зөөгч нь хүн төрөлхтөний түүхийн явцадагуйн хадны гадаргуу, амьтаны арьс, модон саваа, даавуу, цаас гэх мэт янзбүрийн материаллаг обьектууд байсан. Эдгээр зөөгчүүд өөрийн гэсэн шинжчанартай, тодорхой цаг хугацаанд текстийн хэв дүрсийг хадгалах физикшинж чанар нь өөрчлөгдөж ирсэн.

Харин аудио зөөгчүүд тийм ч янз бүрийн төрлүүдтэй байгаагүй. Хамгийнэхлээд дууны долгионыг дамжуулах бодит орчинг ашигладаг байсан. Мөндууны долгионыг бэхжүүлэх, хадгалах, тоглох шинж чанартай материаллагобьектуудыг (пянз, пленк, диск) ашиглаж эхэлсэн. Цахилгаан соронзон оронашиглан дууны хэлбэлзлийг хүлээн авах, дамжуулах, бий болгох (радио,телефон, телеграф) үйл ажиллагаа эхэлсэн.

Page 11: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн обьектууд

Видео зөөгчид дээр дурьдсан текстэн зөөгчүүд орохоос гадна янз бүрийнфотоматериалууд, голографийн хальсууд ашиглагдаж эхэлсэн байна. Эндцахилгаан соронзон оронг ашигласан телевизийн тухай дурьдах ёстой.

Мэдээллийг зөөгч онцгой төрөлд “электрон” гэсэн тодотголтой зөөгчийгоруулна. Энэ нэр яв цав тодорхойлсон нэр биш боловч өгөгдлийг хадгалахбүх л төрлийн зөөгчүүдийг өөртөө агуулна.

Page 12: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн үр дагавар

Мэдээллийн технологийг ашиглах зорилго эсвэл ашигласнаар гарах үрдагавар нь юу вэ гэвэл шийдэх гэж байгаа асуудал эсвэл зорилгын хүрээндмэдээлийн шинж чанарыг зорилготойгоор өөрчлөх явдал юм.

Энэ өөрчлөлтийг янз бүрийн мэдээллийн хувиргалтаар гүйцэтгэх боломжтой.Ийм хувиргалт бүр зураг 1.5-д үзүүлсэний дагуу агуулга, чиглэл, хэмжээгээртодорхойлогдоно.

Мэдээллийн хувиргалт

Агуулга Чиглэл Цар хэмжээ

Зураг 1.5 Мэдээллийн хувиргалтын характеристик

Page 13: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн үр дагавар

Мэдээллийн агуулгын хувиргалт нь мэдээллийн тодорхой шинж чанарыгөөрчилсөнөөр хийгдэх ба зураг 1.6-д үзүүлсэний дагуу доор дурьдсанхувиргалтууд байна:

Мэдээллийн цуглуулга

Мэдээллийн хуримтлал

Мэдээллийн бүртгэл

Мэдээллийн дамжуулалт

Мэдээллийн хуулбар

Мэдээллийн эмхлэлт

Мэдээллийн хадгалалт

Мэдээллийн хайлт

Мэдээллийг илэрхийлж гаргаж тавих

Мэдээллийн гаргалт

Мэдээллийн хамгаалалт

Page 14: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн үр дагавар

Цуглуулга Хуримтлал Бүртгэл

Хамгаалалт

Мэдээллийн хувиргалт

Дамжуулал

Гаргалт Хуулбар

Илэрхийлэл Эмхлэлт

Хайлт Хадгалалт

Зураг 1.6 Мэдээллийн хувиргалтын төрлүүд

Page 15: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн үр дагавар

Мэдээллийн цуглуулга гэдэг нь янз бүрийн эх үүсвэрүүдээс обьектуудынболон үйл явцын шинж төлөвийн мэдээ баримтыг хүлээн авах процесийгхэлнэ. Энэ шинж төлөвийн тухай мэдээ нь тухайн тавьсан зорилгыгшийдэхэд гол хүчин зүйл болдог.

Мэдээллийн хуримтлал гэж цуглуулсан мэдээ баримтуудыг шууд хэрэглэхшаардлагагүй үед ямар нэгэн хадгалагч дээр хадгалах үйл явцыг хэлнэ.

Мэдээллийн бүртгэл гэдэг нь цуглуулсан мэдээ баримтыг материаллагхадгалагч дээр бэхлэж бүртгэлжүүлэх ажлыг хэлнэ.

Мэдээлэл дамжуулалт – мэдээ баримт орон зайд шилжих үйл явцыг хэлнэ.

Мэдээллийн хуулбар – тухайн цаг хугацаанд хэд хэдэн байршилд тухайнмэдээ баримтыг хувилах үйл явцыг хэлнэ.

Мэдээллийн эмхлэлт – мэдээ баримтуудыг өөр хооронд нь тодорхойхарьцаагаар эмхэлж цэгцлэхийг хэлнэ.

Мэдээллийн хадгалалт – мэдээ баримтуудад харгалзах цаг хугацааныкоординатыг өөрчлөх өөрчлөлт, өөрөөр хэлбэл дараагийн хэрэглээндзориулж архивлах үйл ажиллагааг хэлнэ. Зөвхөн эмхлэгдсэн мэдээллийгхадгална.

Page 16: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн үр дагавар

Мэдээллийн хайлт – хадгалсан мэдээллүүдээс хүсэлтийн дагуу мэдээллийндээж авах үйл ажиллагааг хэлнэ. Хайлт хийх чухал нөхцөл нь хадгалагдсанмэдээлэл эмхлэгдсэн байх ёстой.

Мэдээллийн илэрхийлэл - дамжуулалын үр дүнд эсвэл хайлтын үр дүндгарч ирэх мэдээ баримтыг тавьсан зорилгод нийцүүлсэн тохиромжтойбайдлаар гарган илэрхийлэх үйл явцыг хэлнэ.

Мэдээллийн гаргалт – тухайн тавьсан зорилгод нийцэх хэлбэрээр мэдээбаримтыг дамжуулах процесийг хэлнэ.

Мэдээллийн хамгаалалт – мэдээ баримтын хадгалалтыг хангасан мөн түүнрүү хандах хандалтыг хязгаарлаж өгсөн үйл явц юм.

Мэдээллийн хувиргалтын төрөл бүрд харгалзах үйл ажиллагааг явуулахадчиглэл болон цар хэмжээг тооцох ёстой.

Чиглэл нь тодорхой хувиргалтын биелэлтийг нарийвчлаж өгдөг (жишээлбэл,хувиргалтанд харгалзах зэрэглэл) бол цар хэмжээ нь түүний тоон хэмжээг(жишээлбэл, хадгалахаар илгээж байгаа мэдээ баримтын тоо) тодорхойлжөгдөг.

Page 17: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн аргачлалууд ба хэрэгсэлүүд

Мэдээллийн хувиргалт бүр чиглэл болон цар хэмжээ, мөн гүйцэтгэлийнтодорхой боломжуудаас шалтгаалан янз бүрийн аргачлалууд, хэрэгслэлээрхэрэгжих боломжтой.

Зураг 1.7-д үзүүлсэний дагуу мэдээллийн технологийн аргачлалууд болонхэрэгсэлүүд доор дурьдсан зүйлүүдийг өөртөө агуулна:

Техник тоног төхөөрөмжийн бүрдэл

Техникийн комплексийг удирдах тоног төхөөрөмжүүд

Зохион байгуулалт – арга зүйн хангалт

Мэдээллийн хувиргалт

Техник тоног төхөөрөмжийн бүрдэл

Техникийн комплексийг удирдах тоног төхөөрөмжүүд

Зохион байгуулалт –арга зүйн хангалт

Зураг 1.7 Мэдээллийн технологийн аргачлалууд болон хэрэгсэлүүдийн зохион байгуулалт

Page 18: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн аргачлалууд ба хэрэгсэлүүд

Техник тоног төхөөрөмжийн бүрдэл – мэдээллийн хувиргалтыг хийхэдзориулагдсан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин, автоматтөхөөрөмжүүдийн нийлмэлийг хэлнэ.

Техникийн комплексийг удирдах тоног төхөөрөмжүүд – мэдээллийнхувиргалтыг хийхэд техник тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглахболомжийг хувь хүнд олгодог.

Зохион байгуулалт – арга зүйн хангалт нь техник тоног төхөөрөмжийн үйлажиллагаа болон ажиллуулж байгаа хүний нэгдмэл үйл явцыг хангах батухайн мэдээллийн хувиргалтыг хийхэд доор дурьдсан зүйлүүүдийг өөртөөагуулдаг:

Тодорхой зорилгыг шийдвэрлэхэд ашиглагдах норматив арга зүйнматериалууд

Техник тоног төхөөрөмжийн ашгилалтын зааварчилгаа, нормативдокументууд, хөдөлмөр аюулгүйн заавар, тоног төхөөрөмжийн байх ёстойүзүүлэлтүүд

Тухайн тоног төхөөрөмж дээр ажиллах хүний хөдөлмөр зохионбайгуулалтын норматив бичиг баримтууд, зааварчилгаанууд

Page 19: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн аргачлалууд ба хэрэгсэлүүд

Техникийн тоног төхөөрөмжийн бүрдэлийн суурь нь компьютер дээрүндэслэгдсэн бол компьютерын мэдээллийн технологийн тухай энд яригдана.

Page 20: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн товч түүхээс

Хүн төрөлхтөн мэдээллийг тогтоож бичиж авахад ямар арга барил,хэрэгсэлийг ашигласан, бичиг үсэг, зурагийг хэрхэн ашигласан, мэдээллийгхэрхэн боловсруулж ирсэн болон мэдээллийг хэрхэн дамжуулж, хүлээн авчбайсан түүхийг товчлон үзье.

Page 21: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн товч түүхээс

Page 22: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн товч түүхээс

Page 23: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн товч түүхээс

Page 24: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн товч түүхээс

Page 25: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн товч түүхээс

Page 26: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн товч түүхээс

Page 27: Lesson 01 development of IT

Мэдээллийн технологийн товч түүхээс