near news vol.54 (mng)

20
Vol. 54 NEAR News Зүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia 2013 онь ו11-12 сар 54 дэх дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of North East Asia Regional Governments Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Хуучин он ба шинэ он / Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн шинэ оны мэндчилгээ Гишүүн байгууллагатай танилцахуй БНХАУ-ын Хэйлонжан муж / БНСУ-ын Жэжү муж Гишүүн байгууллагуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн шинэ жилийн мэндчилгээ

Upload: neargov

Post on 27-Jul-2016

232 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.54 (MNG)

Vol. 54

NEARNewsЗүүн хойд Азийн эрин зууны манлай-NEAR l NEAR Leading the Era of Northeast Asia2013 онь11-12 ו сар 54 дэх дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

“Азийн төв” хөшөө, Тува улс

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Хуучин он ба шинэ он / Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн шинэ оны мэндчилгээГишүүн байгууллагатай танилцахуй БНХАУ-ын Хэйлонжан муж / БНСУ-ын Жэжү муж

Гишүүн байгууллагуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн шинэ жилийн мэндчилгээ

Page 2: NEAR news vol.54 (MNG)

Хөвсгөл аймаг Хөвсгөл нуур

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Vol. 5412 16 18

Page 3: NEAR news vol.54 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of North East Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.54 (MNG)

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

NEAR Холбооны үйл ажиллагаа

Салбар хороодын үйл ажиллагааны тайлан

Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 10-р хурал болж өнгөрлөө.

Байгаль орчны хорооны 11-р хурлын зураг

Далай загасны аж үйлдвэрийн хорооны нээлтийн ажиллагаа

Байгаль орчны хорооны 11-р хурал болж өнгөрлөө.10 сарын 31-ний өдөр Япон улсын Тояама мужид зохиогдсон

Холбооны байгаль орчны хорооны 11-р хуралд Япон, Хятад, Монгол, Солонгос 4 орны 8 орон нутаг оролцов.Хуралд хорооны төслийн хэрэгжилтийн талаар танилцуулга, орон нутгуудын төслийн талаарх илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг болов. Мөн 10 сарын 30-ны өдөр “Зүүн хойд Азийн байгаль орчны харилцааны хурал” зохиогдож орон нутаг ба байгаль орчны байгууллагууд харилцах нөхцөл бүрдэв. Энэ удаагийн хурлаар байгаль орчны холбогдох төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг асуудал хуралд оролцогчдын анхаарлыг татсан бөгөөд Тояама мужийн байгаль орчны байгууллага ба Япон улсын байгаль орчны яам, олон улсын байгууллага хамтран байгаль орчны салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөл бүрдэв.

12 сарын 11-13-ны өдрүүдэд Жэжү мужид Холбооны Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 10-р хурал болж өнгөрлөө. Энэ удаагийн хурал нь “Эдийн засаг, худалдааны хороо”-г “Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо” болгон өргөжүүлснээс хойшхи анхны хурал бөгөөд эдийн засгийн салбараас гадна хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх зорилготой байв. Хурлаар Кёнсанбүг мужаас тосгоны нөөцөд тулгуурлан орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх тосгоны компани, хоршооллын үйл ажиллагааны талаар бодит жишээ илтгэл, гишүүн орон нутгуудаас холбогдох илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны үйл ажиллагааны тайланг сэтгүүлийн дараагийн дугаарт нийтлэх болно.■ Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурлын

хөтөлбөрХугацаа Агуулга

12.11 Бүртгэл, Хүндэтгэлийн хүлээн авалт

10. 30

Кёнсанбүг мужийн болон тусгай илтгэлКёнсанбүг мужийн урт дунд хугацааны төлөвлөгөөТосгоны компани, хамтарсан хоршооллын бодлого-Төлөвлөлт санхүүгийн яамТосгоны хөгжлийн амжилт-Кёнсанбүг мужТосгоны компани, хамтарсан хоршоололын хөгжлийн бодит жишээ-Кёнсанбүг мужОрон нутгуудын илтгэлХэлэлцүүлэг, асуулт хариулт

12.13 Аялал, зочдыг үдэх

Далай загасны аж үйлдвэрийн хорооны 3-р хурал болж өнгөрөв.

11 сарын 5-7-ны өдрүүдэд Шаньдун мужийн Чиндао хотноо далай загасны аж үйлдвэрийн хорооны 3-р хурал зохиогдов. “Далайн шинэ аж үйлдвэр болон далайн технологийн тосгон байгуулах тухай форум” сэдвийн дор “Цогцлоон бүтээх, хамтын ажиллагаа, хөгжил” хэмээх уриатай зохиогдсон уг хуралд Холбооны гишүүний орон нутаг, Чиндао дахь БНСУ-ын Ерөнхий консул, Япон улсын Ерөнхий консул, Шаньдун мужийн далайн эргийн хотуудын далай загасны салбарын холбогдох мэргэжилтэн зэрэг 160 гаруй хүн оролцжээ. Шаньдун мужийн захирагчийн орлогч Жао Рүн Тэний мэндчилгээгээр хурлыг нээсэн бөгөөд тэрээр мэндчилгээндээ “Зүүн хойд Азийн далайн баялаг нөөцөд суурилсан бүсийн харилцан бие биеэ нөхсөн шинжийн үйлчлэлээр далайн эдийн засгийг хөгжүүлж болно” гэж онцлон хэлэв. Түүнчлэн Шаньдун муж Холбооны Далай загасны аж үйлдвэрийн хорооны зохицуулагчийн хувьд Зүүн хойд Азийн бүсийн далай загасны аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэв. Дараагаар нь Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Далай загасны хорооны ээлжит хурал Чиндао хотноо зохиогдож буйд баяр хүргээд энэ удаагийн форумаар далай загасны аж үйлдвэийн салбар төдийгүй шинжлэх ухаан, технологи санхүү зэрэг аж үйлдвэрийн цогцод нь авч үзэж буй нь их ач холбогдолтой гэв. Түүнээс гадна Хятадын Хөдөө аж ахуйн яамны Загасны газрын орлогч дарга, Хятадын Далайн харилцааны газрын орлогч баяр хүргэж мэндчилжээ. Нээлтийн ажиллагааны дараагаар Шаньдун

мужийн далай загасны аж үйлдвэрийн газрын дарга Вуан Шю Шин “Далайн шинэ аж үйлдвэрийн хөгжил ба далайн эдийн засгийн бүтцийн өөрчлөлт” сэдвээр Шаньдун мужид хэрэжүүлж буй далайн шинэ аж үйлдвэрийн бааз байгуулах тухай бодлогын чиглэлийн талаар, Чүнчоннам мужийн далай, үйлдвэрлэлийн газрын ажилтан Им Мин Ху “Амьдрахад таатай хөдөө тосгоныг хамтдаа бий болгоно” сэдвээр тус мужид хэрэгжүүлж буй бодлогоос тус тус танилцуулга илтгэл тавив. Түүнээс гадна эрдэм шинжилгээ, загасны аж үйлдвэр, технологи, мөнгө санхүү зэрэг салбарын 13 хүн оролцож, далайн шинэ аж үйлдвэр болон далайн технологийн цогцолбор байгуулах тухай санал бодлоосоо хуваалцлаа. Кёнсаннам мужийн далайн үйлдвэрлэлийн хэлтсийн ажилтан Ким Жун Бү далай загасны аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд банк санхүүгийн чиглэлээс авахуулаад өөр бусад салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой олон талын судалгаа явуулдаг нь гоц анхаарал татсан гэв..

NEAR NEWS Vol. 544

Page 5: NEAR news vol.54 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Кёнсанбүг муж-Иркутск мужийн ИТХ-ын тэргүүлэгчдийн уулзалт амжилттай боллоо.

Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийн судалгааны сангийн хуралд оролцов.

Япон улсын орон нутгуудад айлчлав.

Кёнсанбүг мужийн ИТХ-ын дарга Сун Пил Гаг тэргүүтэй 20 төлөөлөгч 10 сарын 26-30-ны өдрүүдэд Иркутск мужийн ИТХ-ын тэргүүлэгчидтэй албан уулзалт хийхээр Иркутск мужид айлчлав. Эхний өдөр хоёр талын ИТХ-ын гишүүдийн уулзалтаар бүс хооронд соёлын нөөцийг үр дүнтэйгээр ашиглан харилцааг идэвхжүүлэх арга зам ба 2015 онд болох дэлхийн “Ус” форумтай холбогдуулан санал

бодол солилцож, Иркутск мужийн хэлний их сургуулиар айлчилж солонгос хэлний давуу шинжийг сурталчлан таниулав.Дараагийн өдөр нь Иркутск мужийн захиргаагаар айлчлан хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэн зөвшилцөхийн зэрэгцээ 12 сард зохиогдох Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурлын зарыг хүргэв.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю 10 сарын 30-ны өдөр Сөүл хотноо хэвлэлийн төвд Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийн судалгааны сангаас зохион явуулсан Олон улсын эрдэм шинжилгээний 6-р хуралд оролцов. Хуралд оролцсон орон орны эрдэмтэд "Зүүн хойд Азийн хүчирхэг эдийн засгийн өрсөлдөөн, газар нутгийн маргаан ба Солонгосын үүрэг" сэдвийн хүрээнд бүс нутгийн сөргөлдөөнд анализ хийж, энхтайван хамтын нийгэмлэг болгон өөрчлөх талаар хэлэлцэв. Хурлыг нээж Сөүлийн их сургуулийн хүндэт профессор Жан Даль Жүн илтгэл тавьж, үргэлжлүүлэн дотоод гадаадын эрдэмтнүүд холбогдох сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Япон улсын Тояама мужид зохиогдсон Байгаль орчны хорооны 11-р хуралд оролцож хорооны зүгээс явуулах төсөл, гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээний зарыг хүргэх зэргээр хорооны үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлэх тухайгаа амлав. Мөн Нигата, Ишикава мужуудаар айлчлан Холбооны арга хэмжээнд оролцож байхыг хүсээд, Холбооны үйл ажиллагааны талаар санал бодол солилцсон. Энэхүү айлчлалын үр дүнд Холбоонд гишүүнээр элссэн Японы орон нутгуудтай харилцах харилцааг бэхжүүлэх боломжийг бүрдүүлэв.

ИТХ-ын тэргүүлэгч, гишүүдийн нөхөрсөг уулзалт

Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид

Ишикава мужийн удирдлагатай уулзах үеэр

Иркутск мужийн хэлний их сургуульд айлчлах үеэр

The Association of North East Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.54 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хюгээр ахлуулсан төлөөлөгчид 11 сарын 5-ны өдрөөс 9-ний өдрийг хүртэл Далай загасны аж үйлдвэрийн хорооны хуралд оролцохоос гадна Холбооны ажиглагч статустай Тяньжин хотод айлчлахаар Хятад улсыг зорьсон юм. Шаньдун мужийн Чиндао хотод зохиогдсон Далай загасны аж үйлдвэрийн хорооны 3-р хуралд оролцсоны дараа 11 сарын 8-ны өдөр Тяньжин хотын Гадаад хэргийн газрын дарга Вуан Сү Хуатай уулзан Тяньжин хотыг Холбоонд гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцэв. Тяньжин хот дахь Нанкайн их сургуулийн Цу Эн Лайн нэрэмжит удирдлагын тэнхимийн дэд эрхлэгчийн урилгаар тус сургуульд

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид 11 сарын 10-12-ны өдрүүдэд Япон улсын Тояама мужид зохиогдсон Хятад, Солонгос, Япон 3 улсын орон нутгийн захиргаадын хуралд оролцов. Хурал Орон нутгийн онцлогыг тусгасан бодлого ба Зүүн хойд Азийн харилцан хөгжил” хэмээх үндсэн сэдэв болон “Глобалэдийн засгийн хүрээнд аж үйлдвэрийн шинэ хөгжил ба бизнесийн харилцаа, тээврийн харилцааг идэвхжүүлэх нь” хэмээх дэд сэдвийн дор илтгэл хэлэлцүүлэг тавигдсан. Мөн тээврийн асуудлыг сайжруулах болон глобал ложистикийн орчны талаарх арга зам сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, бүсийн онцлог шинжид уялдуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон

улсын аялал жуулчлал, соёлын харилцааны салбарт орон нутгууд гадаадын жуулчдыг өргөнөөр татах ажлыг танилцуулсан. Хуралд оролцогчид Тояама мужаас зохион байгуулсан “Аж үйлдвэрийн газартай танилцах” аялалаа дуусгаад нутаг буцав.

Киотод айлчлав.

Нанкайн их сургуульд Ян Рун профессорын хамт

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю хурлын дараа Шаньдун мужийн Далай загасны аж үйлдвэрийн газрын дарга Вуан Шу Шиний хамт/зүүн гар талаас

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Шаньдун мужийн захирагчийн орлогч Жао Рүн Тэнтэй уулзаж буй нь

Тяньжин хотын захирагч Вуан Шү Хуа/баруун гар талаас/ Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хютэй уулзах үеэр

■ Хятад, Солонгос, Япон 3 улсын орон нутгийн захиргаадын харилцааны хурал : 3 улсын орон нутгийн захиргаадын шилдэг бодлогыг илрүүлэн харилцан мэдээдэл солилцох, найрамдал нөхөрлөлийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр 3 улсад ээлжлэн зохиогддог.

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Хятад улсад айлчлав.

Хятад, Солонгос, Япон 3 улсын орон нутгийн захиргаадын хуралд оролцов.

айчлахын зэрэгцээ Тяньжин хотын Бинхайшин дүүрэг, хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн газар зэрэгтэй танилцав. Дашрамд дурдахад Тяньжин хот Хятадын 4 том бие даасан хотын нэг бөгөөд 2007 онд Шаньдун мужид болсон Холбооны Ажлын хорооны хуралд оролцсоноор тус байгууллагатай харилцаа тогтоосон. Зүүн Азийн Эдийн засаг харилцааны байгууллага(OEAED)-ын гишүүн хот болохын хувьд Хятад, Солонгос, Япон улсын тэнгисийн эргийн дагуух 10 хоттой хамтын төсөл хэрэгжүүлэх зэргээр орон нутгийн харилцаанд идэвхтэй оролцож байна.

NEAR NEWS Vol. 546

Page 7: NEAR news vol.54 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

■ Солонгос, Оросын бизнес уулзалт : 2008 онд Ерөнхийлөгч Ли Мён Баг ОХУ-д айлчлахад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хоёр улсын эдийн засгийн 4 байгууллагын хооронд зохиох болсон.

11 сарын 13-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд тааруулан БНСУ-ын Худалдааны нийгэмлэг ба Эдийн засгийн холбооноос Солонгос, Оросын бизнес эрхлэгч 350 гаруй хүн оролцсон “Солонгос, Оросын 6 дахь удаагийн бизнес уулзалт” зохион байгуулав. Уг арга хэмжээнд Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю урилгаар оролцсоноос гадна Холбооны гишүүн орон нутаг болох Магадан, Иркутск, Сахалин мужуудын захирагч нар болон Тувагийн БНУ-ын Ерөнхийлөгч оролцлоо. Ерөнхийлөгч Путин уг уулзалтад Солонгос, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь сэдвээр тусгай илтгэл тавив. Уулзалтын дараагаар Ерөнхий нарийн бичгийн дарга Иркутск мужийн захирагч болон тус мужийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга зэрэг албаны хүмүүстэй тусгайлан уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэв.

11 сарын 20-ны өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Сөүл хотноо зохиогдсон Японы орон нутгийн глобалчлалын нийгэмлэг(CLAIR)-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцов. “Орон нутаг ба бүсийн хамтын нийгэмлэгийг идэвхжүүлэх” сэдвээр зохиогдсон уг арга хэмжээнд Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Солонгос улс дахь Япон улсын Элчин сайд Бэчю Куру, CLAIR нийгэмлэгийн тэргүүлэгч Кимүра Юко, БНСУ-ын Ерөнхий аюулгүй байдлын яамны сайд асан Ли Даль Гун тэргүүтэй хүмүүс оролцлоо. Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга уг арга хэмжээнд оролцохдоо цаашид NEAR Холбоо ба CLAIR нийгэмлэгийн хамтын ажиллагаагаар дамжуулж, хоёр улсын орон нутгийн захиргаадын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дээд зэргээр хичээх болно гэдгээ амлав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Иркутск мужийн захирагч Ерошенкогийн хамт

Баруун гар талаас Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Япон улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Бэчю Куругийн хамт

Хүлээн авалтын үеэр

Орос, Солонгосын 6-р бизнес уулзалтад Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга CLAIR байгууллагын Сөүл дэх төлөөлөгчийн газар байгуулагдсаны 20 жилийн ойд оролцлоо.

The Association of North East Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.54 (MNG)

Энэ сарын мэдээ

Гишүүн байгууллагуудын мэдээ

Ниншя Хуйн ӨЗО-ХятадХятад-Арабын орнуудын үзэсгэлэн Ниншя Хуйн ӨЗО-д болов

Хэнан муж-ХятадХятад, Солонгос, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт болов.

Киото муж-Япон улс“Япон үндэсний хоол” ЮНЕСКО-гийн биет бус соёлын өв санд бүртгэгдэв.

Гишүүн байгууллагуудын мэдээ

11 сарын 5-ны өдөр Жөнжөү хотноо Хятад, Солонгос, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалт хурал болж өнгөрлөө. Энэхүү уулзалтад Цун Юуаны эдийн засгийн бүсийн аж үйлдвэрийн кластер, Жөнжөү хотын нисэх онгоцны буудлын туршлитын бүсийн танилцуулга, хамтарсан төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ бйгуулах зэрэг хөтөлбөр багтжээ. Хамтарсан төсөл хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулах ажиллагаанд Япон, Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн нийгэмлэг болон компани, Хэнан мужийн төлөөлөл, хувийн хэвшил зэрэг нийт 600-гаад хүн оролцсоноос 67 төслийн гэрээ байгуулж, үүнээс 42 нь хөрөнгө оруулалтын төсөл болохын хувьд хөрөнгө оруулалтын дүн 2.4 тэрбум долларт хүрэх ба гадаадын хөрөнгө оруулалтын гэрээний нийт дүн 18.5 тэрбум доллар байв. Мөн 2.6 тэрбум доллар бүхий худалдааны 25 төслийн гэрээнд гарын үсэг зурцгаав. Энэ удаагийн уулзалтаар IT, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, автомашин, эд анги, даавуу, хүнс, тавилга,барилгын материал, метал боловсруулалт, аялал жуулчлал зэрэг олон салбарт гэрээ байгуулагдав. Тэдгээрээс ProLogis компани Жөнжөү хотын агаарын эдийн засгийн нэгдсэн туршилтын дүүрэгт Японы ложистикийн аж үйлдвэрийн цогцолбор барих 2.5 тэрбум долларын төсөл анхаарал татаж байна.

Киото мужаас Япон улсын Засгийн газарт санал болгосны дагуу япон үндэсний хоолыг 2012 оны 3 сард ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлтээ өгч байжээ. Тэгвэл 2013 оны 10 сард ЮНЕСКО-гийн урьдчилан шалгаруулах байгууллагаас бүртгэх

Баруун гар талаас Хятадын Улс төрийн хэлэлцээрийн хурлын дарга Ви Жон Шён Бахрейн Вант улсын хаан Хамадын хамт

Үзэсгэлэнгийн арга хэмжээний хүрээнд зохиогдсон Хятад-Исламын орнуудын худалдааны маргааныг шийдвэрлэх тухай семинар

Хятад, Солонгос, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны уулзалтын дараа хамтын төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах үеэр

9 сарын 15-19-ний өдрүүдэд Ниншя Хуйн ӨЗО-ы Инчүан хотноо тус үзэсгэлэн болж өнгөрлөө. Энэхүү үзэсгэлэн нь Хятад, Арабын улсаар зогсохгүй хөгжиж буй орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлж, соёлын харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн олон улсын том арга хэмжээ юм. Нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-ын Ерөнхийлөгч, Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши ЖинПин, Бүгд Найрамдах Вануату Улсын Ерөнхий сайд Моана Каркассес Калосил нар баяр хүргэж үг хэлсний дараа Ниншя Хуйн ӨЗО-ы Коммунист намын дарга Ли Жиан Хуа оролцогчдод хандан Ниншя нутагт тавтай морилохыг хүслээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадын улс төрийн хэлэлцэээрийн хурлын дэд дарга Вуан Жон Вэй, Иордан улсын хаан Абдулла, Бахрейн улсын хаан Хамад зэрэг хүмүүс оролцов. Хятадын Худалдааны яам, Ниншя Хуйн ӨЗО-ы Ардын засаг хамтран зохион явуулсан уг арга хэмжээнд Бахрейн, Иордан, Кувейт, Малайз, Оман, Арабын Эмират, Бануату, Тайланд зэрэг 67 орноос гадна Гонконг Хятадын 7300 гаруй төрийн албан хаагч, бизнес эрхлэгч оролцжээ. “Хятад-Араб хамтдаа дэлхий рүү” хэмээх сэдэв дор газар тариалан, эрчим хүч, санхүү, боловсрол, аялал жуулчлал зэрэг голлох салбарын форум, үзэсгэлэн, уулзалт зэрэг 41 арга хэмжээ болжээ.

NEAR NEWS Vol. 548

Page 9: NEAR news vol.54 (MNG)

Дэжон хот-Солонгос улсОлон улсын нано аж үйлдвэрийн хотуудын форум боллоо.

Кёнсанбүг муж-Солонгос улсОлон улсын хүмүүнлэг, соёлын наадам боллоо.

Хёго муж-Япон улсАрима халуун рашаан

Гишүүн байгууллагуудын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

11 сарын 5-ны өдрөөс эхлэн 2 өдрийн хугацаатай Дэжон хотноо олон улсын арга хэмжээний төвд зохиогдсон Олон улсын нано аж үйлдвэрийн хотуудын форумд Германы Дрезден, Японы Цыкуба, Францын Грэнубл зэрэг хотуудын нано шинжлэх ухааны судалгааны байгууллага, компанийн төлөөлөл оролцжээ. Солонгосын Нано технологийн судалгааны нийгэмлэгийн тэргүүлэгч Со Сан Хигийн нээлтийн илтгэлээр эхэлж, нано аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, судалгааны байгууллагуудын нано технологийн талаарх илтгэлүүд тавигдсан. Дараах өдөр нь нано аж үйлдвэрийн бизнесийн чиглэлийн хурал болж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, үдээс хойш Дэжон хоттой танилцах аялал хийснээр арга хэмжээ өндөрлөв. Дэжон хот өнгөрсөн 7 сард Германы Дрезден хот ба Фраунхопер судалгааны институт, Лайфнич хатуу биетийн судалгааны институтэд зочлон шинжлэх ухаан технологийн харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нано аж үйлдвэрийн хот болон хөгжихөд анхаарал тавьж байна.

10 сарын 28-30-ны өдрүүдэд Кёнсанбүг муж, БНСУ-ын Боловсролын яам хамтран олон улсын хүмүүнлэг соёлын наадам “Торгоны зам дагасан хүмүүнлэгийн ухаан, өнгөрсөн ба ирээдүй” хэмээх сэдвээр Кёнжү хотноо зохион явууллаа. Орон орны эрдэмтдийн илтгэл, дэд сэдэв бүрээр тусгай илтгэл хэлэлцүүлэг тавигдахаас гадна төрөл бүрийн соёлын арга хэмжээ болж өндөрлөв. дэлхийн соёлын өвт газартай танилцах аялал, Хятадын Шааньси мужийн их дээд сургууль болон Кёнсанбүг мужийн их сургуулийн оюутнуудын форум зохиогджээ. Түүнээс гадна “Торгоны зам ба хүмүүнлэгийн ухаан” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, ятга хөгжмийн тоглолт, Узбекистаны Самаркандын үндэсний хувцасны үзүүлбэр, ЮНЕСКО-гийн өв санд бүртгэгдсэн Бүлгүгса хийд, Соггүрам агуй, Яндун тосгонтой танилцах

Хёго мужийн Кобэ хотод орших Арима халуун рашаан нь Кобэ, Осака хотуудаас метро болон автобусаар 1 цаг хүрэхгүй хугацаанд явж хүрэх газар юм. Арима халуун рашаан нь өнө эртний түүхтэй бөгөөд Японы нэртэй 3 том рашааны нэг юм. Буудал, бэлэг дурсгалын дэлгүүр, сүм хийд олноор байршсан нь анхаарал татдаг бөгөөд 1400 жилийн өмнө анх энэ рашааныг нээн илрүүлжээ. Гудамжинд халуун рашаанаас гарах уур савсан харагдах ба төрөл бүрийн өнгө найрлагатай халуун рашааны бүрдэл газар гэлтэй. Хёго мужид зочлон японы халуун рашаанд алжаалаа тайлна уу.

http://www.arima-onsen.com/

Нээлтийн ажиллагаанд оролцсон хүндэт зочид

хөтөлбөр багтсан байв. Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн “Олон улсын хүмүүнлэг соёлын наадам нь 21-р зууны соёлын торгоны замыг бий болгох дэлхийн хүмүүнлэг наадам болох юм” гэж онцлон хэлжээ.

саналаа илэрхийлсэн ба 12 сард албан ёсоор бүртгэхээр болжээ. Киото муж япон үндэсний хоолноос кайсэки гэдэг хоолыг онцлон ирэх жилийн 3 сарын сүүлээр Киото мужийн биет бус соёлын өвд бүртгэж япон хоолны үнэ цэнийг таниулахыг хичээж байна. Мөн япон үндэсний хоолыг өвлүүлэн хадгалуулахын тулд ирэх 4 сард “Япон үндэсний хоолны биет бус соёлын өвийг бүртгүүлэхтэй холбогдсон хороог байгуулж, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авахаар болжээ.

The Association of North East Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.54 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

Инчон хот - Солонгос улсУур амьсгалын Ногоон сан болон Дэлхийн банкны төлөөлөгчийн газар байгуулагдав.

12 сарын 4-ний өдөр Инчон хотноо Уур амьсгалын Ногоон сан болон Дэлхийн Банкны Солонгос дахь салбар албан ёсоор нээлтээ хийлээ. Дотоод, гадаадын 400 гаруй нэр хүндтэй төлөөлөгчид нээлтийн ажиллагаанд оролцсоноос Ерөнхийлөгч Пак Гын-Хэ, Ерөнхий сайдын орлогч Хён О Сок болон Дэлхийн банкы Ерөнхийлөгч Ким Ён байв.

Уур амьсгалын Ногоон сан нь хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийг бууруулах талаар хөгжингүй орнуудад зориулсан гарцын үүрэг гүйцэтгэдэг олон улсын байгууллага юм.

Хөгжингүй бай хөгжиж буй орнуудын хооронд санхүүгийн болон уур амьсгалын өөрчлөлтөд туслах гэрээ хэлэлцээ хийхэд гүүрийн үүрэг гүйцэтгэдэг.

Улаанбаатар хот-Монгол улсЕвропын Холбооны орнууд болон Японы кино өдрүүд болов.

Сахагийн БНУ-ОХУӨвлийн наадам Якутад зохиогдов.

ОХУ-д хамгийн хүйтэн газар бол Сибирийн зүүн хойд хэсэгт орших, газар нутгийн тал хувь нь Хойд туйлын бүсэд багтдаг Сахагийн БНУ юм. Саха улсад жил бүр болдог “Өвөл Якутаас эхэлнэ” наадам энэ жил 3 дахь удаагаа зохиогдож буй наадам 12 сарын 1-ний өдөр болж өнгөрлөө. Наадамд Оросын өвлийн өвгөний өлгий гэгддэг Вологда мужийн Великий Устюг хотоос өвлийн өвгөн ирж оролцсон байна. Мөн якут маягийн өвлийн өвгөн, цасан охин иржээ. Түүнээс гадна загасны худалдаа, аварга загас шалгаруулах тэмцээн, мөсөн урлалын баяр зэрэг хөтөлбөрүүд болжээ. Энэ жилээс эхлэн энэхүү наадмыг 12 сарын 1-ний өдөр албан ёсоор зохиож байхаар тогтжээ.

өдрүүд болжээ. Долоо дахь жилдээ болж буй энэ удаагийн өдөрлөгийг Японы Элчин сайдын яам, Өргөө кино театр болон Япон сан хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтийн ажиллагаа ”Бурханы өвчтөний тэмдэглэл” киногоор эхэлсэн байна. Харин дараагийн дөрвөн өдөрт “Олон өнгө”, “Ширээний теннис халуун рашаан”, “Ханамизуки та хоёрын хайр зуун жил цэцэглээсэй”, “Салхи хүчтэй салхилж байна” зэрэг Японы аж амьдрал, хэв маягийг тусгасан нийгмийн, анимэ, инээдмийн, хайр дурлал, спортын төрлийн киног үзэгчдэд хүртээл болгожээ.

Европын холбооны кино өдөрлөгийн зар

Японы кино өдөрлөгийн зар

“Өвөл Якутаас эхэлнэ” наадам/Гэрэл зурагчин Александр Чэван

Европын Холбооны 4 дэх удаагийн кино өдөрлөг өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Кино өдөрлөгийг Европын холбооны төлөөлөгчийн газар, “Блэйкбокс” театр, “Глоб Интернэшл” төвтэй хамтран зохион байгуулжээ. Энэ жилийн кино өдөрлөгт Европын Холбооны Литв, Чех, Герман, Унгар, Грек, Кипр, Грек, Люксембург, Франц, Эстони, Австри, Польш, Дани зэрэг 11 улсын уянгын, инээдмийн, баримтат зэрэг олон төрөл жанрын киног үзэгчдэд үнэ төлбөргүй толилуулжээ. Кино өдөрлөгийн нээлтийн ёслолын хүндэт зочноор Европын Холбооны Ерөнхийлөгч Ж.М.Баррозо хүрэлцэн ирсэн нь энэ үйл ажиллагааны ач холбогдлыг улам нэмэгдүүлжээ. Түүнчлэн 11 сарын 18-22-ны өдрүүдэд Японы кино

NEAR NEWS Vol. 5410

Page 11: NEAR news vol.54 (MNG)

Зүүн хойд Азийн ирээдүй ямар байх бол гэж бодож үзсэн үү? гэж асуувал магадгүй олон сурагч энэ асуултад үгүй гэж хариулах байх. Анх энэ уралдааны зартай танилцаад би одоог хүртэл Зүүн хойд Азийг дэндүү өнгөц хардаг байжээ гэж бодсон. Учир нь миний бүхий л бодол зөвхөн тулга тойрмын л төдий байж. Тэгвэл энэхүү уралдаан миний тэрхүү ахархан бодлыг тэлж өгөх завшаан болсон. Нэгэн улс, мөн нэгэн адил сурч хүмүүжиж буй хүүхэд залуучууд бидэнд Зүүн хойд Ази гэгч дэндүү нүсэр ойлголт гэлтэй. Зүүн хойд Азийн байдал хурцадмал байна. Улс төрийн сөргөлдөөн, газар нутгийн маргаан зэрэг асуудал өрнөсөн Зүүн хойд Азийн хурцадмал байдлыг сааруулахын тулд ирээдүйн эзэд болсон бидний үүрэг их юм. Тиймээс бид илүү алсыг харж, дэлхийн хэмжээнд сэтгэн Зүүн хойд Азийн ирээдүйг бодож үзэх хэрэгтэй. Зүүн хойд Азийг хөгжүүлэхийн тулд хүүхэд бид Зүүн хойд Ази гэсэн нэгэн санаатай байх ёстой. Хөрш улсаа зэмлэн буруушаах юм бол ирээдүйн хамтын ажиллагаа, хамтын хөгжил гэж байхгүй.

Одоогоос 12 жилийн өмнө И Сү Хён гэдэг солонгос залуу метроны шугамд унасан япон хүнийг аврах гэж байгаад амиа алдаж байсан. Солонгосчууд түүхэндээ япончуудад дарлуулж байсан байтал өөрийгөө золиослосон түүний эр зориг, сэтгэл бүгдийг цочроож, хоёр ард түмний сэтгэлийг хөдөлгөж байсан. Энэ явдал ихэд онцгой жишээ ч чухамдаа хөрш улсын иргэнийг ч гадуурхахгүй хандах хүнлэг сэтгэл нэгэн санаатай байх явдал биш үү гэж бодоход хүргэсэн. Мэдээж түүхэн зөв ойлголттой байх нь чухал ч одоо ихэнх ахмад хүмүүс шиг зөвхөн өнгөрснийг чухалд бодож, туйлширч асуудлыг хурцатгах нь буруу юм. Залуучууд интернет зэргээр өөр бусад улсыг муулан элдвээр бичих тохиолдол их байдаг бөгөөд ирээдүйг авч явах хүүхэд бид талийгаач И Сү Хён шиг бусдыг гэх сэтгэлийг нь үлгэр авч эвсэг, нээлттэй сэтгэлтэй байх юм бол Зүүн хойд Азийн сөргөлдөөн зөөлөрч ирээдүйн хөгжлийг түргэсгэж чадна. Түүнээс гадна нэгдмэл Зүүн хойд Азийг бий болгохын тулд боловсрол, соёлын харилцаа ба хүүхэд

залуучуудын ойлголцол юу юунаас илүү чухал гэж бодож байна. Европын жишээг дурьдахад Ерасмус гэсэн хөтөлбөр байдаг. Энэ нь Европын Холбооны гишүүн орнуудын их дээд сургуулийн оюутнууд Европын Холбооны улс оронд сурч болох оюутан солилцооны хөтөлбөр бөгөд энэ боловсролын харилцаагаар дамжуулан Европын оюутнууд чөлөөтэй өөр соёлын талаарх өргөн ойлголттой болдог. Зүүн хойд Азид хараахан үүнтэй адил төстэй хөтөлбөр байхгүй нь харамсалтай юм. Тиймээс бид ойрын хугацаанд Зүүн хойд Ази маягийн Ерасмус тогтолцоог нэвтрүүлж үүнд идэвхтэй анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Соёлын харилцаа ч бас чухал. Дээр хэлсэнчлэн Зүүн хойд Азийн байдал хурцадмал байна. Хөрш улстай, мөн үе тэнгийнхэнтэйгээ чөлөөтэй харилцаа байхгүй бидэнд Европын идэвхтэй, нөхөрсөг үйл ажиллагаа атаархал төрүүлж байна. Олон орон оролцсон хөгжмийн тоглолт, кино, үндэсний тоглоом зэрэг соёл урлагийн тоглолт, үйл ажиллагааг ихэсгэн Зүүн хойд Азийг эв нэгдлийн бүс болгох хэрэгтэй. Өнгөрсөн 2 сард олон улсын хүүхэд залуучуудын хөтөлбөрт оролцохоор бүртгүүлсэн ч ярилцлага шалгалтад бүдэрсэн.

Одоо бодоход тэр үед улс хоорондын харилцааны чухлын талаар сайн мэдлэггүй байсан. Тэр тусмаа Зүүн хойд Азийн эв нэгдлийн талаар мэдлэг дулимаг байжээ. Одоо ч миний иргэн тойронд над шиг хөрш улсын харилцааны талаар сайн мэдэхгүй хүүхэд сурагч зөндөө бий. Би төдийгүй бусад хүүхэд залуучууд бүгд цаашид Зүүн хойд Азийн ирээдүй, улс хоорондын харилцааны талаар анхаарч, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох юм бол одоогийн хурцадмал байдал зөрчил сөргөлдөөнийг зөөлрүүлж чадна гэж бодож байна.

Бид бол цаашид Зүүн хойд Азийн эв нэгдэл, найрсаг хөгжлийг авч явах ирээдүйн эзэд юм. Зүүн хойд Ази дэлхийн төв болон хөгжихийн тулд ирээдүйн гол эзэд болох бидний үүрэг үнэхээр чухал. Бид Зүүн хойд Ази гэсэн нэгэн нэгдмэл санаатай байж, идэвхтэй харилцаж, хамтарч ажиллан хурцадмал байдлаас гарч хамтдаа хөгжин дэвжих юм.

Тэргүүн байр-Солонгос

_ БНСУ, Пухан хотын төмөрлөгийн ахлах сургуулийн 2-р ангийн сурагч Юү Ён Жү

Зүүн хойд Азийн нэгдэлд оруулах бидний үүрэг юу вэ?

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Холбооны гишүүн орон нутгийн 14-18 насны хүүхэд сурагчдын дунд зарласан “Миний мэдэх Зүүн хойд Ази” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа. Энэ уралдаанд Хятадын 3, Японы 3, Монголын 3, Солонгосын 17, Оросын 7 хүүхэд материалаа ирүүлсэн байна. Шалгаруулалтад тэргүүн байраас гадна улс бүрээр тусгайлан шагналт байр эзлүүлсэн болно.

NEAR өсвөр үеийнхий эссэ бичлэгийн анхдугаар уралдааны тухай

Шагнал гардуулах үеэр

NEAR Өсвөр үеийнхний эссэ бичлэгийн анхдугаар уралдаанЭнэ сарын мэдээ

NEAR Өсвөр үеийнхний эссэ бичлэгийн анхдугаар уралдаан

The Association of North East Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.54 (MNG)

Хуучин он ба шинэ он

Хятадад 12 сарын 24-ний өдөр хүмүүс бие биедээ алим өгдөг ба энэ нь энх амгалан байхыг бэлгэддэг. Христмасст нэг их ач холбогдол өгдөггүй тул голдуу залуучууд цагийг хамтдаа өнгөрөөх нь их. 1 сарын 1-ний өдрөөс эхлэн 3 өдөр бүх нийтээр амардаг. Билгийн тооллын 12 сарын 31-ний өдөр гэр бүлээрээ хамтдаа цуглан хоол идэх ба мажог гэх мөрийтэй тоглоом тоглох эсхүл бууз чимхэн иддэг. 4000 гаруй жилийн өмнөөс билгийн тооллын шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өвөг дээдэс, бурхан шүтээндээ зориулж идээ ундаа өргөж, тахилга тавьснаар шинэ жил эхэлдэг. Одоо өвөг дээдэстээ идээ будааны тахилга өргөж, гадаа хаалганы өмнө нааж салют бууддаг. Шинэ жил хойд нутагт тал саран хэлбэрийн бууз идэж, өмнөд нутагт цагаан будааны бялуу иддэг. Аз жаргалыг бэлгэдэж гэрээ цэцэг, хулс мөд, алим, анар жимс, лянхуа цээг, шаазгай, загас гэх мэтийн дүрстэй цаасан хайчилбаруудаар чимдэг.

Хятад

❷ ❸ ❹

Япончууд дорны уламжлалаар шинэ жил буюу цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. Тиймээс аргын тооллын 12 сарын 29-ний өдрөөс эхлэн 31-ний өдрийг хүртэл шинэ оноо угтах бэлтгэлийг хийдэг. Сургууль, байгууллага хамт олноороо хуучин оноо үдэх арга хэмжээг хийхийн зэрэгцээ их цэвэрлэгээ хийдэг. Үүнийг Сисихай гэж нэрлэх ба энэ нь их цэвэрлэгээ төдийгүй тухайн жилийн муу зүйлийг зайлуулна гэсэн утгатай. Их цэвэрлэгээг дуусгаад 12 сарын 31-ний өдрийн орой душикушисуба гэгдэх сагадай будааны гоймон иддэг. Эдогийн үе/1603-1867/-ээс идэх болсон энэ гоймон нь урт нарийхан гэдэг үүднээс урт наслахыг бэлгэддэг. Мөн амархан хэрчигддэг гэдэг үүднээс өвчин зовуурь, өр ширийг таслана гэсэн утга ч агуулдаг. Шөнийн 12 цаг болоход гэрийн ойролцоох буддын сүмээс хонхны дуу сонсогдоно. Хонх 108 удаа цохиж дуугарах шинэ он ирснийг илтгэнэ. Баярын өдрүүдэд өглөө нь ужуни гэдэг тахиан махтай шөлөнд шарсан цагаан будааны боов хийн буцалгасан шөл идэх ба үндэсний тоглоомор тоглодог. Тэдгээрийн нэг нь хакуита гэх модны мөчирт шувууны өд хавчуулан модоор цохин шидэж авалцах тоглоомыг эмэгтэй хүүхдүүд голдуу тоглодог

Япон

Хуучин он ба шинэ онСэдэвт нийтлэл

❶ Хятад өмнөд нутагт шинэ жилээр иддэг цагаан будааны бялуу ❷ Хятадын хойд нутагт иддэг бууз ❸ Аз жаргалыг бэлгэдэгч цаасан хайчилбар ❹ Шинэ оныг угтаж наадаг цаасан хайчилбар

❶ Сагадай будааны гоймонтой шөл ❷ Ханэчки хэмээх тоглоом

NEAR NEWS Vol. 5412

Page 13: NEAR news vol.54 (MNG)

Шинэ жил нь Монголчуудын шинэ цагийн хуучин оноо үдэх, шинэ оноо угтах баяр юм. Шинэ жилийн гол бэлэг тэмдэг нь ногоон гацуур мод юм. 11 сар гараад шинэ жилийн уур амьсгал орж, албан байгууллага, худалдааны төвүүд гоёл чимэглэлээ хийж, гацуур модоо чимж, хотын үзэмжид өнгө нэмдэг. Айлууд ч мөн адил гацуур модоо засч, гэрээ чимдэг. Албан байгууллагуудын хувьд шинэ оноос өмнө нэг өдрийг сонгон хүлээн авалт хийн тэмдэглэдэг. Ийнхүү тэмдэглэхдээ тухайн оны шилдэг ажилтнуудаа шалгаруулж, урамшуулдаг. Гэр бүлүүдийн хувьд 12 сарын 31-ний орой баярын ширээгээ засч, гэр бүлээрээ тойрон сууж, халуун дулаан яриа өрнүүлж, он гарах мөчид оргилуун дарсаа буудуулдаг.

Цагаан сар нь эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн төрт ёсны баяр бөгөөд айл өрх төдийгүй төр засгийн хэмжээнд цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар битүүлэх ёсон, шинэлэх ёсон, золгох ёсон, ууц хөндөх ёсон, хадаг барих ёсон зэргээс гадна гэрийн эзний наснаас хамааран тавгийн идээ, ууц тавих ёс гэж бий. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Сap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ.

Монгол

Солонгос ерөнхийдөө Японтай адил найз нөхөд, гэр бүл, хамт олны хүрээнд шинэ оноо үдэх нь элбэг. Шинэ он гарсныг мэдэгдэж хонх дуугаргах ёслолын ажиллагаанд хүмүүс олноор оролцох төдийгүй Солонгосын төлөөлөх телевизийн 3 компани уг хонх дуугаргах үйл ажиллагаа шууд нэвтрүүлдэг. Хонх дуугаргах ёслолд Солонгосын нэртэй хүмүүс ирж оролцон 33 удаа хонх дуугаргадаг. Уг нь 108 удаа дуугаргадаг байснаа 33 удаа дуугаргадаг болсон ба үүний учир нь аврагч бурханы эзэгнэгч тэнгэр Шакратай холбоотойгоос гадна улс, ард иргэдийн амар амгалан байхыг бэлгэддэгээс үүдэлтэй. Мөн орон даяар шинэ оны анхны нар мандахыг харах гэж тухайн нэртэй газарт ард иргэд олноор цуглан, хүслээ шивнэдэг. Билгийн тооллоор 1 сарын 1-ний өдөр дооггүг буюу цагаан будааны гурилаар хийсэн шөлтэй хоол иддэг. Ингэснээр нэг нас нэмсэн гэж үзэх бөгөөд мөн өвчин зовлонгүй урт насалж удаан жаргахыг бэлгэддэг. Хүүхэд багачууд нь эл өдөр ахмад хүмүүст хүндлэл үзүүлэн өмнө нь сөгдөн мөргөх ба хариуд нь ахмад хүмүүс мөнгө өгч, сургаалийн үг хайрладаг. Уламжлагдан үлдсэн соёл бол эр эм, хөгшин залуу гэлтгүй бүгд юннури хэмээх мод шидэж тоглодог бол, охид бүсгүйчүүд дүүжин дээрээс үсрэх, эрчүүд нь цаасан шувуу хийсгэдэг ба 15-ны сар гарах өдөр хүртэл цаасан шувуу хийсгэх нь муу зүйлээс зайлуулдаг гэж үздэг байна.

Солонгос

Оросын шинэ жил 20-р зууны эхэн үеэс их сүрлэг өргөн тэмдэглэгдэж ирсэн. 1920-иод оны эхэн үе хүртэл Оросын эзэнт гүрний төлөөлөх том баяр байсан. Оросын үнэн алдартны шашны номлолоор Есүс төрсөн өдрийг хамгийн том баярт тооцдог бол Христмасс дараагаар нь орно. 1699 онд Фёдр хааны үеэс 1 сарын 1-ний өдрийг шинэ оны эхний өдөр болгосон бөгөөд 1700 онд Москвад эзэн хааны зарлигийн дагуу 7 хоногийн турш шинэ жилийн баярыг тэмдэглэж байжээ. Айл бүр гэрийнхээ өмнө юмуу хаалганыхаа өмнө мод засч чимэглэн орой бүр модон саванд гал асаан салют буудан Кремлийн ордны өмнөх 200 их бууг дуугаргаж, мөн айл бүр гэртээ шинэ оныг тэмдэглэж буу дуугаргадаг байжээ. 1980 оны сүүлээс Орост тухайн жил нь тохиож буй 12 жилийн амьтны зураг бүхий зүйлийг бэлэглэдэг болжээ. Шинэ жилийн шөнө сайн, шинэ хувцас өмсвөл тэр жилдээ сайн хувцастай байна гэж итгэдэг. Түүнээс гадна шинэ оны шөнө унтдаггүй. Эс тэгвээс залхуу хойрог, амьдрал утга учиргүй болно гэж үздэг. Шинэ он гарахын өмнөх өдөр хагархай цуурхай бүх тавгаа гаргаж хаях ба цонх толио сайтар арчин цэвэрлэдэг. 12 сарын 31-ний өдөр 23 цаг 55 минут болоход ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж, шинэ онд ард түмэндээ аз жаргалтай байхыг хүсэн ерөөдөг.

Орос

Сэдэвт нийтлэл Хуучин он ба шинэ он

❶ Цагаан будааны гурилтай шөл❷ Дүүжин дээрээс өндөрт үсрэх, цаасан шувуу хийсгэх❸ Шинэ оны анхны нар мандахыг харахаар цугласан нь

❶ Цагаан сарын ширээ засалт ❷ Золголт

❶ ❷ Орост шинэ оныг угтахаар Кремлийн ордоны өмнө цуглардаг

The Association of North East Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.54 (MNG)

Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн шинэ оны мэндчилгээ

Хэйлонжан мужийн Гадаад харилцааны газрын Хойд, Өмнөд Солонгосыг хариуцсан ажилтан Ван Шин Гүо

Шинэ онд Холбооны гишүүн орон нутгуудын нийт ажилчдад эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Хунан мужийн Гадаад хэргийн хэлтсийн гадаадтай харилцах нийгэмлэгийн ажилтан Юүй Чин

NEAR Холбооны нийт ажилчдад эрүүл анх аз жаргалыг хүсэн ерөөе. Шинэ оны мэнд хүргэе!

Шаньдун мужийн Гадаад хэргийн газрын Ази хариуцсан газрын ажилтан Хан Ин Хуа

NEAR Холбооны хөгжил хийгээд морин жилд аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Хубэй мужийн Гадаад хэргийн газрын Ази хариуцсан хэлтсийн ажилтан Чэн Лү

Шинэ онд NEAR Холбооны хөгжил, мэргэжилт нэгт нөхөддөө эрүүл энх, ажил үйлс бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе.

Ниншя Хуйн ӨЗО-ны Гадаад хэргийн хэлтсийн Азийг хариуцсан ажилтан Сун Жэ

NEAR Холбооны гишүүд ээ, Шинэ оны мэнд дэвшүүлье! 2014 оны морин жилд эрүүл энх, амар амгалан амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Аомори мужийн Олон улс, стратегийн газрын Олон улс, эдийн засгийн хэлтсийн ажилтан Накуй Киёоко

NEAR Холбооны гишүүд нөхөд өөЦасан мөнгөн Аомори мужаас мэндчилж байна. Шинэ оноо сайхан угтаарай!

Фүкүй мужийн аялалжуулчлалын газрын аялалжуулчлалыг хөгжүүлэх хэлтсийнахлах мэргэжилтэн Хирубэ Масахиро

Өнгөрсөн наймдугаар сард Фүкүй мужид хөвгүүдийн дэлхийн бейсболын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээнд

иргэншил өөр улс орны хүүхдүүд нэгэн сэтгэлээр оролцохыг хараад ихэд сэтгэл хөдөлсөн. Шинэ ондоо хүүхэд багачуудынхаа төлөө хичээн зүтгэцгээе!

Хёго мужийн Олон улсын харилцааны хэлтсийн ажилтан Такахаши Тэцүяа

Эрхэм хүндэт NEAR Холбооны гишүүд болон Холбооны ХЭГ-ын хамт олонд Өнгөрсөн нэг жилийг ололт амжилт дүүрэн үдлээ. Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. 2014 оны 03 сард Хёго мужид

болох Гамшгаас сэргийлэх хорооны хурлаар Хёгод уулзацгаая.

Чүнчонбүг мужийн Эдийн засаг, худалдааны газрын Олон улс, хамтын ажилалгааны хэлтсийн ажилтан Ким Жи Сон

NEAR Холбооны гишүүд нөхөд өө2013 оныг бид үдэх гэж байна.Айлчлан ирж буй 2014 онд хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг дэвшүүлье.

Кёнсанбүг мужийн Олон улс, бизнесийн хэлтсийн ажилтан И Мён Жа

Холбооны гишүүн орон нутгийн эрхэм гишүүд ээ Сайн байцгаана ууКёнсанбүг мужийн Эдийн засаг, бизнесийн хэлтсийн ажилтан И Мён Жа байна. Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжил, эв нэгдлийн

төлөө ажилласан нэгэн жилийг удахгүй үдэх гэж байна. Улиран одож буй ондоо үлдсэн ажлаа сайтар амжуулан дуусгаж, шинэ онд юу санасан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийг хүсэн ерөөе.

Чүнчонбүг мужийн Олон улс, худалдааны газрын Олон улс, худалдааны хэлтсийн ажилтан Буг Хуа Гён

Шинэ онд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.

Хятад

Япон

Солонгос

Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн шинэ оны мэндчилгээСэдэвт нийтлэл

Энэ удаагийн дугаарт гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн шинэ оны мэндчилгээг хүргэж байна.

NEAR NEWS Vol. 5414

Page 15: NEAR news vol.54 (MNG)

Иркутск мужийн Эдийн засгийн хөгжлийн яамны ажилтан Имроза

NEAR Холбооны гишүүд ээШинэ жилийн халуун мэндийг хүргэе.Та бүхэнд эрүүл энх аз жаргал амжилт бүтээлийг хүсэн ерөөе. Шинэ онд хүссэн бүхэн тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

Алтайн хязгаарын Олон улс, бүс нутгийн харилцааны газрын дарга Александр Жилин

Эрхэм хүндэт нөхөд өө!Шинэ жилийн халуун мэндийг хүргэе!Зүүн хойд Азийн эдийн засаг, соёлын салбарт ажиллаж буй Холбооны гишүүн орон нутгийн нөхөд та бүхний дэмжлэг хамтын

ажиллагаанд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид олон жилийн турш тогвортой, харилцан итгэлцлийн харилцаатай байна. Өнгөрч буй онд нийт гишүүн орон нутаг багагүй ололт, амжилттай байлаа.Шинэ онд ч та бүхэнд аз жаргал, эрүүл энх, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе. Мөн шинэлэг санаа оноо биеллээ олж томхон ажлууд бодитоор хийгдэх болтугай.

Тувагийн БНУ-ын Гадаад харилцаа, эдийн засгийн газрын ахлах мэргэжилтэн Иргит Саяна

Шинэ онтой золгоно гэдэг бол шинэлэг ер бусын зугаатай хэрэг юмШинэ оны мэнд дэвшүүлье. Энэ үгийг жилд нэг л удаа хэлдэг учир онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Шинэ ондоо эрүүл

энх, аз жаргалтай байж амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье Шинэ оны мэнд хүргэе.

Сахагийн БНУ-ын Холбооны ажил, гадаад харилцааны яамны сайд Валерий Максимов

Сахагийн БНУ-ын Холбооны ажил, гадаад харилцааны яамны ахлах мэргэжилтэн Савина Данилова

Эрхэм хүндэт NEAR Холбооны гишүүд нөхөд өөЮуны өмнө шинэ оны чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе.2013 он бол гишүүн орон нутаг хооронд халуун нөхөрлөлийн жил байсан. Цаашид Сахагийн БНУ Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох төдийгүй Зүүн хойд Азийг

хөгжүүлэх ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хүсч байна. Бид ирээдүйг өөдрөгөөр харж байна. Удахгүй Саха улс NEAR Холбооны харьяа Биеийн тамирын хороог байгуулна. Бид уламжлалт спортоо хөгжүүлэхийн хамтаар спортоор дамжуулан олон улсын хүүхэд багачуудын нөхөрлөлийг нэмэгдүүлэхийг хүсч байна. 2014 онд ажил үйлс бүтэмжтэй байна гэдэгт найдаж байна. Та бүхэнд эрүүл энх, амжилт, гэр бүлд тань амар амгаланг хүсэн ерөөе!

Говь-Алтай аймгийнЗДТГ-ын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхзаяа

Эрхэм хүндэт NEAR Холбооны ХЭГ-ын дарга Ким Жэ Хю, ХЭГ-ын хамт олон, Холбооны гишүүд, зорилго нэгт нөхөд өө! Та бүхэндээ он цагийн тооллоор улиран ирж буй

шинэ оны баярын мэндийг Говь-Алтай аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон, Алтай нутгийн ард иргэдийн өмнөөс өргөн дэвшүүлье. Алсран одож байгаа 2013 он бидний хувьд ололт, амжилт арвинтай, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил байлаа. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсч, ирж буй шинэ ондоо зорьсон үйлстээ амжилтын дээдийг гаргахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцааны мэргэжилтэн М.Үрлээ

NEAR Холбооны нийт гишүүддээ Монгол Улсын Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газар, говийн ард иргэдийнхээ элэгсэг дотно мэндчилгээг дэвшүүлж, ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр

дүүрэн байхыг хүсэн ерөөе. Та бидний хамтын ажиллагаа, ажил үйлс тэнгэрлэг байж, амьдрал тань элбэг, хангалуун байхын өлзий төгс ерөөлийг дэвшүүлье!

Увс аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн Саруул

Сайн байна уу?Зүүн Хойд Азийн Бүс нутгийн засаг захиргаадын холбооны гишүүн 6 улсын 71 орон нутгийн мэргэжил нэгт нөхөд та бүхэндээ энэхүү сэтгүүлийн хуудсаар дамжуулан Монгол

улсын баруун бүс нутаг Увсын цэнхэр хязгаараас удахгүй айлчлан ирэх шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлье. Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд та бүхний оролцоо, хүчин чармайлт асар их бөгөөд өнгөрсөн оны ололт амжилт бүхнээ бататган шинэ ондоо илүү эрч хүчтэй байж санасан бүхнээ биелүүлэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье. Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжлийн төлөө хамтдаа урагшаа!

Мүнмү их хааны булштай далай эрэг ба нар мандалт, Кёнсанбүг муж Кёнжү хот

Монгол

Орос

Wishing you joy and prosperity for the new year.

Сэдэвт нийтлэл Холбооны гишүүн орон нутгуудын гадаад харилцааны мэргэжилтнүүдийн шинэ оны мэндчилгээ

Архангай аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн Туяасайхан

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан Аз заргалын мөнгөн жимээрАйлчлан золгож буй шинэ онооАмар мэнд угтаж байна уу Хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл

санаанд нэгдэн, дэлхий ертөнцийн эрүүл гоо сайхан, амьд харилцааны нэгж салбар бүрээр эд эсээ бүрдүүлэн нэгэн гэр бүл болсон Зүүн хойд Азийн засаг захиргаадын холбооны ерөнхийлөгч, хамт олон, гишүүн орнууддаа санал санаачлага,мэдээ мэдээллийг түгээж байдаг NEAR news-ийн хамт олондоо ирж буй 2014 оны халуун мэндчилгээг Арын сайхан хангай нутаг Архангай аймгаас илгээж байна.Шинэ онд та бидний харилцаа улам батжин бэхжиж, шинэлэг санаа санаачлагууд бодитоор хэргжих ерөөлийг өргөн Халхын сайхан хангай нутагт маань айлчлан ирэхийг урьж байна.Та бүхэнд шинэ жилийн мэнд дэвшүүлье.

The Association of North East Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.54 (MNG)

БНХАУ-ын Хэйлонжан муж Гишүүн байгууллагатай танилцахуй

БНХАУ-ын Хэйлонжан муж

Харбин-Олон улсын цас мөсний наадам

NEAR NEWS Vol. 5416

Page 17: NEAR news vol.54 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй БНХАУ-ын Хэйлонжан муж

Харбины олон улсын цас мөсний наадам Хятадын цас мөсний хамгийн том олон улсын арга хэмжээ юм. Дэлхийн олон оронд цас мөсний фестивалиуд зохиогддог бөгөөд Саппоро, Норвеги, Квебек болон Харбины цасны баярууд хамгийн томд тооцогддог билээ. Анх 1985 оны 1 сарын 5-ны өдөр зохиогдож эхэлснээс хойш жил бүрийн 1 сарын 5-ны өдөр Харбин хотын иргэдийн хүсэн хүлээдэг хамгийн том баяр болсон.

Товч танилцуулгаХарбины цас мөсний наадам нь жил бүрийн 1 сарын 5-ны өдөр эхлэн цаг агаар,

хөтөлбөрийн агуулгаас шалтгаалан 1 сар хиртэй үргэлжилдэг. Жил бүр өвөл цагт Харбин хотод уламжлал ёсоор өнгө өнгийн гэрэлтүүлэг бүхий мөсөн үзэсгэлэн гардаг байснаа 1985 онд албан ёсоор зохиогдож эхэлсэн ба Сунхуа голын ай савд цас мөсөөр урласан Диснейлэнд болох Цас мөсний ертөнц, Сталины цэцэрлэг дэх мөсөн урлалын бүтээл, Сонайллэндэд зохиогддог цасан барималын үзэсгэлэн, Заолин цэцэрлэгт хүрээлэн дэх мөсөн гэрэлтүүлгийн үзэсгэлэн зэрэг хөтөлбөрүүд багтдаг. Цас мөсний наадмын хугацаанд өвлийн усан сэлэлтийн тэмцээн, цасан дээрх хөлбөмбөг, цана, цас мөсөн баримлын тэмцээн, тэшүүрийн уралдаан, цас, мөсний сэдэвт шүлэг, гэрэл зураг, номын үзэсгэлэн, кинофестиваль, мөсөн дээрх хурим зэрэг арга хэмжээ болдог. Эдийн засгийн үр ашиг бүхий, олон улсад чиглэсэн, арилжааны шинжтэй, олон нийтийг хамарсан байхыг зарчим болгодог энэхүү арга хэмжээ мөсөн гэрэлтүүлэг, салют наадам, мөсөн дээрх хуримын ёслол, гэрэл зургийн уралдаан, номын үзэсгэлэн, эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны уулзалт хурал, худалдааны уулзалт, лиценз технологийн шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн хөтөлбөрийг 1 сая гаруй хүн үздэг ба холбогдох эдийн засаг худалдааны салбарын борлуулалтын дүн ч жилээс жилд өсч байна. Дотоод гадаадын жуулчдын анхаарлыг татахаас гадна худалдааны бизнесийн салбарын хамтын ажиллагааг өрнүүлж нэг ёсондоо энэхүү наадам нь харилцааны гүүр болж байна.

Сүүлийн үеийн мэдээХятадын Аялал жуулчлалын газар, Хэйлонжан мужийн Ардын засаг, Харбин хотоос

хамтран зохион байгуулах Харбин-Олон улсын цас мөсний 30-р наадам 2014 оны 1 сард эхэлнэ. “Цас мөсний хөгжөөнт ертөнц, Оргилуун сэтгэлийн хот” хэмээх сэдвээр 3 сарын хугацаанд аялал жуулчлал, урлаг, биеийн тамир, худалдаа, соёлын төрөл бүрийн арга хэмжээ болно. Түүнээс гадна мөсөн гулгуур, мөсөн дээрх циркийн үзүүлбэр ба бүжгийн тоглолт нь өвлийн хүйтнийг ч түр мартагдуулна.

<Цас мөсөн урлалын хотхон>

Хэйлонжан муж

БНХАУ

ОХУ

Монгол Улс

Япон улс

БНАСАУБНСУ

Жилин муж

Ляонин муж

Өвөр Монголын ӨЗО

■ Харбин

The Association of North East Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.54 (MNG)

Байгалийн хосгүй нөөц баялагТус муж 7800-гаад төрлийн эх газрын, далайн амьд биеттэй, жилийн турш 1 тэрбум 581 сая

тонны гүний усны нөөцтэй тэрчлэн дээд зэргийн салхин эрчим хүчтэй(Салхины хурд 7~8.5m/sec). Галт уул, далай, хад чулуу, салхи, уул тал зэрэг тэнгэрээс заяасан байгальтайн хувьд 2002 онд амьд биетийн бүсийг хамгаалах бүс болсон бол 2007 онд дэлхийн байгалийн өв санд бүртгэгдэж, 2010 онд дэлхийн геологийн парк хэмээн магадлан итгэмжлэгдэх болсон. 2011 онд дэлхий нийтийн санал хураалтаар Дэлхийн байгалийн 7 гайхамшигт газрын нэгээр шалгарсан. Мөн “Чиюэ гил/Илаарших зам/” хэмээх Уллэ уул нь явган аялалын нэртэй газар хийгээд Солонгосын аялал жуулчлалын төлөөлөх бүтээгдэхүүн юм. Жэжүгийн уул далай, тосгонтой холбоотой 18000 гаруй домог байдаг.

Байгаль орчин ба аж үйлдвэрийг хослуулах ньБайгалиа хэвээр нь хадгалж хамгаалах зүтгэлийн үр дүнд 2012 оны 9 сард 170 гаруй орны

байгаль орчны 16000 гаруй мэргэжилтэн оролцсон “Дэлхийн байгаль орчныг хамгаалах чуулга уулзалт”-ыг зохион байгуулсан. Үүгээр дамжуулан 2020 он гэхэд Жэжү мужийг дэлхийн байгаль орчны нийслэл болгох зорилт гаргасан. Мөн дэлхийд хамгийн том далайн салхин эрчим хүчний станц байгуулах, ирээдүйн Жэжү мужийг авч явах Жэжү мужийн эрчим хүчний удирдах газрыг байгуулах, дэлхийд анхдагч, хамгийн том дэвшилтэт смарт грийд буюу эрчим хүчийг зүй зохистойгоор ашиглах цогцолборыг байгуулах, Солонгост анхдагч болох цахилгаанаар явагч автомашины түрээс үйлчилгээг явуулж, цахилгаанаар явагч автомашины жишиг дүүргийг байгуулж эхний ээлжинд 160 цахилгаан машиныг ард иргэдэд тараасан бөгөөд Гападу арлыг “Дэлхийн анхдагч нүүрстөрөгчгүй арал” болгохын төлөө бэлтгэл ажлыг хийж байна. Түүнчлэн ус, био,гоо сайхны аж үйлдвэр нь ч Солонгосын эдийн засгийн нэгэн тэнхлэг болж байна.

Жэжү муж нь Солонгос улсын баруун өмнөд далайн арал дээр байрлах бөгөөд эх газар ба далай тэнгисийг холбох гол цэг юм. 1849.2㎢ газар нутагтай энэ нь Гонконгоос 1.7 дахин, Сингапурын газар нутгаас 2.7 дахин том болно. 2013 оны 8 сарын байдлаар 600.000 хүн амтай байна. 1-р аж үйлдвэр 17.9%, 2-р аж үйлдвэр 4.1%, 3-р аж үйлдвэр болох аялал жуулчлалын аж үйлдвэр 78.0%-ийг тус тус эзэлнэ. Тус мужийн эдийн засгийн гол хөдөлгөгч мандарин тариалалт буюу 1-р аж үйлдвэр ба аялал жуулчлалын салбар болох 3-р аж үйлдвэр юм.

Үзэсгэлэнт арлын нутаг Жэжү

БНСУ-ын Жэжү мужГишүүн байгууллагатай танилцахуй

БНСУ-ын Жэжү муж

NEAR NEWS Vol. 5418

Page 19: NEAR news vol.54 (MNG)

Олон улсын харилцаа, хамтын ажиллагааЖэжү мужийн гадаад харицлааны түүхийг сөхвөл 1991 онд хуучнаар

ЗХУ-ын удирдагч болон Солонгос улсын ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтаас эхлэлтэй. 1996 онд болсон Солонгос-Америк, Солонгос-Японы төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт, 1995 он ба 1998 оны Хятадын төрийн тэргүүний айлчлал, 2009 онд болсон Солонгос АСЭАН-ий дээд хэмжээний уулзалт, 2010 онд болсон Солонгос, Хятад, Японы дээд хэмжээний уулзалт зэрэг Зүүн хойд Азийн энх тайвны хэргийг хэлэлцэх талбар болж ирсэн. 2001 оноос Жэжү форумыг зохиож эхэлсэн бөгөөд 2013 оны 5 сард зохиогдсон Жэжүгийн форумд түүхэнд хамгийн их хүн буюу 50 орны 3665 хүн оролцсоны хувьд Азийн хөгжил дэвшил, энх тайвны арга замыг эрэлхийлэх төлөөлөх форум болсон юм. Олон улсын арга хэмжээг зохиож байсан арвин туршлагатайгаас гадна аялал жуулчлалыг бусад салбартай уялдуулан хөгжүүлэхэд анхаарч энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэж байна. Одоо тус муж Америкийн Хавай муж, Индонезийн Бали муж, ОХУ-ын Сахалин муж, Хятадын Хайнан мужтай тус тус ах дүүгийн харилцаатай бөгөөд Тайваны Тайпэй хот, Австралийн Тэжмэняа муж, Японы Шизүока муж, Хятадын Дайлэн хот, Вьетнамын Киэнжан муж, Хятадын Шанхай хот, Японы Аомори муж, Хятадын Хэйлонжан мужтай найрамдалт харилцаатай билээ.

Ирээдүйн удирдагчийн төлөө арга хэмжээ Жэжү мужийн захиргаа ба Боловсролын газар хамтран 2010 оноос

жил бүр “Жэжү-Олон улсын хүүхэд залуучуудын форум”-ыг зохиож байна. Ахлах сургуулийн сурагчид оролцдог уг форум жилээс жилд цар хүрээ нь тэлж байна. Форумаар хүүхэд залуучууд чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх нь мужийн ахлах сургуулийн сурагчдыг дэлхийн хэмжээнд ойлголт ухамсартай болгоход ч хувь нэмэр оруулж байна. Орон нутгийн захиргаанаас хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээнээс хамгийн шилдэг гэж үнэлэгдэж буй бөгөөд энэ жил 9 орны 19 хотоос 125 сурагч оролцсон.

Олон улсад танигдах муж -ЖэжүЖэжүгийн ирээдүйг маш олон өнцгөөс төсөөлж болох юм.

Солонгосын төлөөлөх цэвэр ус болох Жэжүгийн Самдасү цэвэр усыг дэлхийн зах зээлд гаргах, байгальд ээлтэй аж үйлдвэрийн суурин байгуулах, нутгийн баялгийг ашигласан хөгжлийн хөдөлгөгч хүч бүхий аж үйлдвэр болон дэвшилтэт боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, Жэжүгийн өвөрмөц соёлыг хөгжүүлэхийн тулд соёлын контенцийг аж үйлдвэрийн чанартай болгох, аялал жуулчлалын салбарыг брэнд болгох зэргээр олон улсад танигдах муж болох юм.

1. 2. Галт уулын дэлбэрэлтээс тогтсон газар-Нар мандахыг эндээс хардаг3. Цахилгаанаар явагч автомашины жишиг бүс 4. “Смарт грийд өдөрлөг” арга хэмжээ

5. Жэжү-Олон улсын хүүхэд залуучуудын форум 6. Жэжү форум

1

3

5

2

4

6

Сонсан илчүлбун буюу Нар мандахыг харах оргил, Жэжү муж

Гишүүн байгууллагатай танилцахуй БНСУ-ын Жэжү муж

The Association of North East Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.54 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of North East Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of North East Asia Regional Governments