near news vol.64 (mng)

20
NEAR БНХАУ-ын Жилинь муж дахь Тунхуа-Мод бэлтгэлийн газар, Намар цаг News Vol . 64 Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын байр суурь Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээ / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл 10 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспо(China-Northeast Asia Expo) / Зүүн хойд Азийн орнуудад намар ямар баяр тэмдэглэдэг вэ? Гишүүн орон нутагтай танилцахуй БНСУ-ын Жэжү муж Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2015 онь ו9-10 сар 64 дэх дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of Northeast Asia Regional Governments

Upload: neargov

Post on 27-Jul-2016

238 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.64 (MNG)

NEARБНХАУ-ын Жилинь муж дахь Тунхуа-Мод бэлтгэлийн газар, Намар цаг

News

Vol. 64

Тусгай нийтлэл Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын байр суурьЭнэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээ / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл10 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспо(China-Northeast Asia Expo) / Зүүн хойд Азийн орнуудад намар ямар баяр тэмдэглэдэг вэ? Гишүүн орон нутагтай танилцахуй БНСУ-ын Жэжү муж

Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2015 онь9-10 ו сар 64 дэх дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 2: NEAR news vol.64 (MNG)

Дунхундун-Үндэсний эд зүйлийг хадгалан хамгаалах зөвлөлийн арга хэмжээ(Жэжү муж, БНСУ)

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Vol. 647 9 14

Page 3: NEAR news vol.64 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 78 орон нутаг(73 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын ө ө р ч л ө л т и й н R 2 0 з э р э г о л о н у л с ы н байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.64 (MNG)

Тусгай нийтлэл

Тусгай нийтлэл

Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын байр суурь

Бүс нутгийн үзэл санааӨнөө үед дэлхий дахины хэмжээнд өрнөж буй

нэгэн том үйл явц бол “Бүснутагшил” буюу“Regionalization”юм. Харин энэ үйл явцын талаарх ухагдахуун, үзэл санаа, чиг хандлагыг “Бүс нутгийн үзэл” буюу “Regionalism” гэдэг. Бүс нутагшил нь олон харилцааны судлагаа, үзэл хандлагад томоохон байр суурь эзлэх болсон бөгөөд даяаршилтай зэрэгцэн улам бүр хүчээ авч байна гэж хэлж болно.

Бүс нутгийн үзэл санаа (“Regionalism”), бүс нутаг(“Region”) нь ихээхэн өргөн хүрээг хамарс ан адармаат ай ухагдахуун юм. Ерөнхийдөө “Бүс нутаг” гэдэг нь газарзүйн ухагдахуун боловч олон улсын харилцааны үүднээс авч үзэхээр газарзүйг илүү өргөн ухагдахууныг тээдэг юм. Бүс нутгийг нийгмийн талаас нь авч үзвэл ижил төстэй соёл, түүх зэргийг багтаасан улс орнуудыг хамарсан үзэл баримтлал болдог. Эдийн засгийн үзэл баримтлалын үүднээс үзвэл эдийн засгийн худалдаа, арилжаа солилцох хамгийн их өрнөж буй улс орнуудыг нэрлэж болно.

Мөн дэд бүтцийн төвлөрөл, холбоо сүлжээ нягтарсан нэг хэсэг орныг ч багтаадаг. Гэхдээ эдгээрээс илүү нарийвчлан авч үзэж, өргөн харвал бүс нутаг гэдэг нь тодорхой улсуудыг зохиомлоор буй болгосон ухагдахуун мөн. Өөрөөр хэлбэл аль талаас нь харж байна гэдгээс шууд хамаарна гэсэн үг. Хэдэн жишээ хэлбэл Монгол, Хятад хоёр орны хэл, соёлын нэг бүс гэж үзэх аргагүй ч эдийн засгийн хамтын ажиллагаа талаас нь авч үзвэл Зүүн хойд Ази гэсэн ойлголтонд хамаарна.

Монголулс Ази Номхон далайн орнуудыг хамарсан бүс нутгийн байгууллага болох АПЕК-т элсэн оръё гэж удаа дараа хүсэлт гаргадаг ч Номхон далайн эрэг дагуу оршдоггүй (хиллэдэггүй) гэсэн шалтгаанаар санал дэмжигдээгүй юм.

Монгол улс л гэхэдЗүүн Хойд Азийн орон гэсэн байр сууринаас Хятад, Япон, Солонгос гэх мэт энэ бүс нутгийн орнуудтай өргөн харилцаатай ч газар зүйн байрлалаас нь авч үзэхэд, ялангуяа баруун бүсийн аймгууд

мааньТөвАзийн бүс нутагтай эдийн засгийн талаар хамтран ажиллах боломжтой. Гэхдээ нөгөө талаас Монголчууд Исламын шашин шүтдэггүй, уламжлалт соёлын ялгаа зэргээс үүдээд Төв Азийн орнуудтай өргөн хэмжээнд интеграцид ордоггүй.

Мөн“Бүс нутаг судлал” гэдэг ухагдахууны үүднээс аль ч салбарыг аваад бүс нутаг гэсэн ойлголтоор хандаж болдог. Гадаад худалдаа судалдаг эрдэмтэн гэхэд олон улсын худалдааны блокийг бүс нутагтай холбож болно.

Улс төр судлаач гэхэд бүс нутгийн ижил цогц шинж(identity) гэдэг талаас нь хандаж болно. Үлгэр домог, тууль судлаач гэхэд Монгол болон Төв Азийн тууль, Монгол болон Зүүн хойд Азийн орнуудын үлгэр домгийн ижил шинж гэж бүс нутаг талаас нь харьцуулж болох жишээтэй. Эдгээр цөөхөн жишээнээс харахад л “Бүс нутаг судлал” гэдэг нь маш олон янзын үзэгдэл, феноменийг илэрхийлсэн ойлголт болох нь харагдаж байна.

Ази тивБүс нутгийн хамтын ажиллагаа, нэгдэл хөгжин

дэлгэрэхэд тухайн бүс нутгийн улс орнуудын нийтлэг сонирхол, ойлгоцол, соёлын уламжлал гэхчилэн олон суурь нөхцөл шаардлагатай байдаг. Харин бидний аж төрдөг Ази тив олон талаар нийтлэг бүс нутгийн үзэл санаа бодит үйл хэрэг болох саад бэрхшээл ихтэй бүс юм. Юуны түрүүнд энэ бүс нутгийн иргэд соёл, хэл, шашин гэсэн голлох хэв шинжээрээ ихээхэн ялгаатай. Юуны түрүүнд Ази тив өнөөгийн дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь оршдог асар өргөн уудам газар нутгийг эзлэн оршдог. Дээр нь Күнзийн, Буддын, Ислам, Хинду шашнаас авахуулаад олон янзын шашин зэрэгцэн орших төдийгүй, олон арван янз хэлээр ярьдаг. Мөн амьдралын болон хөгжлийн түвшин эрс өөр өөр учир нэгдмэл нэг сонирхол, ойлголцолд хүрэх амаргүй.

Түүнчлэн Азийн тивийн дэд бүсүүд болох Зүүн хойд Ази, Ойрхи Дорнод гээд олон бүс нутаг дотроо сөргөлдөөн зөрчил ихтэй, Баруун өмнөд Ази гэхэд шашны сөргөлдөөн ширүүн

Жамъянгийн БаттөрМУИС, ОУХНУСТүүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор

Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын байр суурь

NEAR NEWS Vol. 644

Page 5: NEAR news vol.64 (MNG)

бүс гэсэн шалтгаанаар Бүс нутгийн үзэл оршин тогтноход адармаатай. Гэсэн хэдий ч Ази тивийн бүс нутгуудад хамтын ажиллагаа, бүс нутгийн үзэл санаа улам бүр газар авч буйг дурдах ёстой.

Зүүн Хойд Ази Азийн хуурай газрын 20 гаруй хувь нь ногдох энэ бүс нутагт Дорнод

Сибирь, Алс Дорнод, Солонгосын Хойг, Монголын Зүүн бүс, Манжуур, хойд Хятад, Японы арлууд оршдог. Өргөн утгаараа Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, ОХУ, Монгол улс гэсэн зургаан орон багтаж байгаа юм. АНУ ч өөрийгөө мөн Зүүн хойд Азид оруулдаг. Бас энэ бүс нутагт Азийн хүн амын 10 орчим хувь буюу 300 сая орчим хүн ард аж төрж байгаа нь бараг Европын холбооны дайтай том зах зээл гэсэн үг.

Зүүн хойд Ази дахь Монгол улсын онцлог Юуны түрүүнд, Монгол орон дэлхийн гурван том соёл иргэншлийн голд

оршдогоороо өвөрмөц онцлогтой гэж хэлж болно. Энэ нь хойгуураа Христосын Ортодокс-Үнэн алдартны шашин бүхий оростой, Өмнүүрээ Зүүн Азийн гол үзэл баримтлал болж Күнзийн сургааль бүхий Хятадтай, баруунаараа исламын шашинт Казахстан, Хятадын Шинжаан уйгартай хиллэж байна.Монголын Баян өлгий аймгийн хүн амын дийлэнх нь ислам шашин шүтдэг.(Л. Хайсандайн өгүүллээс тодруулан үзнэ үү.)

Олон улсын харилцааны шинжлэн ухаанд улс орнуудыг Хүчин чадал (Power)-аар нь

- Бага буюу жижиг улс(Small Power)- Дунд зэрэглэлийн улс (Middle Power)- Том буюу их гүрэн (Big Power)- Бүс нутгийн их гүрэн (Regional Power)- Дэлхийн хэт их гүрэн (Super Power or World Power)

гэж ангилдаг. Бага жижиг улс гэдэгт олон улсын харилцааг шууд тодорхойлж байгаа их

гүрнүүдийн бодлогод шууд нөлөө үзүүлж чаддаггүй улсыг үндсэнд нь ойлгодог байна. Монгол улс энэ бүс нутагт ерөнхийдөө жижиг буурай гэсэн ангилалд орно. Монгол улсын жижиг буурай байдал,энэ онцлог нь гадаад бодлого, нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлж буй талаар тусгайлан анализ хийх ёстой учир үүгээр товчилъё.

Монгол улс мөн бүс нутагтаа жийргэвч улс гэсэн байрлалтай. Жийрэг улс ихэвчлэн жижиг байдаг бөгөөд хоёр том гүрний хооронд хавчигдсан байдаг онцлогтой аж. Монгол улс Зүүн хойд Ази дахь далайд гарцгүй ганц орон юм. Далайд гарцгүй байх нь нийгэм эдийн засаг улмаар улс төрд ч ихээхэн саад тотгор болдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг.

Зүүн Хойд Азийн орнуудаас Монгол улсын баримталдаг эрс ялгаатай онцлог шинж нь олон улсын түвшинд албан ёсоор “цөмийн зэвсэггүй орон” гэсэн статус авсан байдал нь болно. Харилцан үл итгэлцэл байдгаас Зүүн хойд Азийн орнууд цөмийн зэвсгийн бодлоготой. (ОХУ, АНУ, БНХАУ цөмийн асар их тооны зэвсэгтэй, Хойд Солонгос цөмийн туршилт

удаар дараа үйлдэж, цөмийн зэвсэг бүтээхээр чармайдаг, Япон, Өмнөд Солонгос нь АНУ-ын цөмийн шүхэр дор байдаг.)

Тиймээс Монголчууд газар нутаг, аюулгүй байдлаа тун өвөрмөц байдлаар хамгаалдаг гэж хэлж болно. Тэр нь олон улсын хамтын нийгэмлэг ялангуяа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн таван орноор аюулгүй байдалдаа бичгээр баталгаа гаргуулсан явдал юм. Ингээд 1990 оноос эхлэн нухацтай судалсаар 1992 онд НҮБ-ын 47-р Чуулганы хуралдаан дээр Монгол улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгож буйгаа тунхагласан. Үүнээс хойш 20 жил маш их хүчин зүтгэл гаргасаар 2012 оны 9-р сарын 12-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын таван гишүүн орноор баталгаа гаргуулсан юм. Үүний дундуур буюу 1998 оны 12 сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53/77 Д тоот тогтоолоор дээрх таван гүрэн Монгол улсын Аюулгүй байдалд баталгаа гаргаж өгсөн. Эдгээр нь өнөөдөр Монгол улсын аюугүй байдлын олон улсын эрхзүйн гол баримт бичиг мөн.

Зүүн Хойд Азийн энх тайвны төлөөх Монгол улсын санаачилгууд

Солонгосын Хойгийн хуваагдал, сөргөлдөөн өнөөдөр Зүүн хойд Ази дахь хамгийн хөндүүр, эмзэг, тулгамдсан асуудал болоод байна. Солонгосын Хойг дахь хуваагдал, конфронтацийг энх тайвны аргаар шийдвэрлэхгүйгээр Зүүн хойд Азид ч, дэлхийд ч энх тайван, хөгжил цэцэглэлт жинхэнэ утгаараа тогтохгүй нь улам бүр тодорхой болсоор байна.

Монголын Засгийн газраас Ази тивийн улс орнуудад хандан тус тивд энх тайвныг тогтолцоо чухал болохыг илэрхийлэн, дайн түүний дотор цөмийн дайн гаргуулахгүй байхын төлөө хамтран ажиллахыг уриалсан анхны санаачилгыг 1981 онд гаргасан юм. Уг санаачилгаа Ази, Номхон далайн бүх орны парламентад хандан мэдэгдсэн агаад 1981-1983 онуудад Азийн 36 орон, Номхон далайн 11 орон, бусад орныг оролцуулаад нийт 50 орны төр, засгийн тэргүүнд илгээлт явуулсан агаад 19 орон Монгол улсын бодлогыг дэмжин хариу ирүүлсэн байдаг.

Улмаар 1986 онд бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цөмийн дайнаас сэргийлэх нийт Азийн Чуулга уулзалт зохион байгуулъя гэсэн санаачилга гаргасан юм. Хэдийгээр тухайн үеийн Ази дахь сөргөлдөөнт байдлаас шалтгаалаад энэ санаачилга хэрэгжээгүй ч АНУ, БНХАУ, Япон гэх мэт бүс нутгийн голлох орнууд Монголд анхаарлаа хандуулах болсон юм. Яваандаа Ази Номхон далай гэсэн том бүсэд нөлөөлөх амаргүй нь харагдсан тул Зүүн Хойд Ази гэсэн Монгол улс өөрийнхөө оршиж буй бүс нутаг руугаа хандсан дипломат ажиллагаа идэвхитэй өрнүүлэх болсон билээ. Ингэхдээ тэр үед Зүүн Хойд Ази гэхгүй, Ази Номхон далайн орнуудын Зүүн хойд хэсгийн орнууд гэсэн нэр томъёог гаргаж ирсэн юм. Энэ нэршил 1989 онд Монголын гадаад бодлогод томоохон өөрчлөлт орж эхлэсний дохио болж эхлэсэн.

1989 онд Монгол улс Халх голын дайны 50 жилийн ойг тэмдэглэн

Улмаар 1986 онд бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагааг хөгжүүлэх, цөмийн дайнаас сэргийлэх нийт Азийн Чуулга уулзалт зохион байгуулъя гэсэн санаачилга гаргасан юм. Хэдийгээр тухайн үеийн Ази дахь сөргөлдөөнт байдлаас шалтгаалаад энэ санаачилга хэрэгжээгүй ч АНУ, БНХАУ, Япон гэх мэт бүс нутгийн голлох орнууд Монголд анхаарлаа хандуулах болсон юм.

Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын байр суурь

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.64 (MNG)

өнгөрүүлсэн юм. Энэ ялалтын ойд зориулсан хурал дээр Монголын Засгийн газраас Ази Номхон далайн зүүн хойд хэсгийн орнуудын хооронд байнга үйлчлэх яриа хэлэлцээний механизм бий болгож дайн түүний дотор цөмийн дайнаас хамтын хүчээр сэргийлье, хамтран хөгжин цэцэглэе гэсэн санаачилга гаргасан билээ. Уг санаачилга, гадаад бодлогоо бүс нутгийн орнууд түүний дотор Хойд Солонгосын талд шургуу танилцуулж ойлгуулахаар чармайж байв. Монголын Засгийн газраас дэвшүүлсэн дээрх улс төр, гадаа бодлогын санаачилгууд, тэдгээртэй уялдуулан явуулсан өргөн цар хүрээтэй дипломат ажиллагаа нь Зүүн хойд Азид Монгол улс өөрийн байр сууриа бэхжүүлэхэд ихээхэн түлхэц болсон юм.

Шинэ зуундЭдгээр санаачилгууд, оролдлого зүтгэлийн үр дүнд Монгол улс бүс

нутгийнхаа бүх оронтой, түүний дотор Өмнөд, Хойд хоёр Солонгостой найрсаг, үр бүтээлтэй харилцаа тогтоож, бодитой хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Монгол улс Зүүн хойд Азид энх тайвныг тогтоох, хоёр солонгосыг нэгтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө одоо ч чармайлт гаргасаар буйн илрэл нь “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх санаачилга юм. Энэхүү санаачилгыг Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII хурлын үеэр буюу 2013 оны 4-р сард дэвшүүлсэн юм. Уг санаачилгын албан ёсны нэршил нь “ЗХА-ийн Аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” болно. Улаанбаатарын яриа хэлэлцээний гол аженда нь Хойд Солонгосыг цөмийн зэвсэгээс ангижруулахад хувь нэмрээ оруулах, бүс нутгийн яриа хэлэлцээ, уулзалтад татан оролцуулах, бүс нутгийн итгэлцлийг бэхжүүлэхэд оршиж байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын ГХЯ-наас “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар Меморандум гаргасан бөгөөд өнгөрсөн 2014 оны 6-р сард эрдэмтэн, судлаачидын дунд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулсан юм. Тус эрдэм шинжилгээний хурлыг жил бүр хийхээр төлөвлөсөн.

Уг бага хуралд БНСУ, БНАСАУ, АНУ, Хятад, Орос, Япон болон Европын зарим орны төлөөлөгчид оролцсон. Улаанбаатарын яриа хэлэлцээ нь зөвлөлдөх механизмийн хувьд бодлого боловсруулагчид, НҮБ-ын Ази Номхон далайн Эдийн засаг, Нийгмийн Хороо (United Nations Economic and Social Commission for Asia and the Pacific буюу ESCAP) зэрэг олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудыг нэгэн дор цуглуулан, эдийн засгийн хамтын ажиллагаа, цэрэг батлах хамгаалах салбарын ил тод байдал, байгаль орчны асуудлууд, аюулгүй байдлын уламжлалт бус аюул заналууд, бүс нутгийн тогтвортой байдал, соёл боловсролын солилцоо, харилцааны талаар бүс нутгийн төлөөллийг оролцуулан хамтран ажиллах боломж бололцоог буй болгоход оршиж

байгаа юм.Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчлах

хугацаандаа 2013 оны 11 сарын 1-нд Ким Ир Сэний их сургуульд дээр уншсан лекц нь Зүүн хойд Ази, Хойд Солонгосын талаарх бодлогыг тодорхойлсон төдийгүй бүс нутгийн орнуудын анхаарлыг ихээр татсаныг тэмдэглэх хэрэгтэй.

Монгол улсын бүс нутагтаа буй болгосон давуу талуудЗүүн хойд Ази бол бүс нутгийн аюулгүй байдлын баталгааны механизм

буюу энх тайвны тогтолцоо нь сул бөгөөд Монголоос бусад бүх орон цэрэг, улс төрийн ихээхэн амбицтай, Хойд Солонгосоос бусад нь эдийн засгийн өсөлт өндөр улсууд билээ.

Мөн өвөр хоорондоо нэлээд ноцтой хэмжээнд маргаан, дайсагнал, зөрчилтэй улсууд гэдгийг бид мэднэ. Тэдгээр зөрчилтэй асуудлууд гэхэд

-Газар нутаг, арлын маргаан, хилийн зурвас (Хятад Япон, Орос-Япон, Өмнөд Солонгос-Япон, Хятад –Өмнөд Солонгос, Өмнөд –Хойд Солонгос NLL)

-Түүхийн маргаан (Япон Солонгос, Хятад-Япон, Хойд Солонгос-АНУ, Хойд-Өмнөд Солонгос)

Гэтэл Монголын давуу тал нь-Дээрх орнуудаас аль ч оронтой нь газар нутаг, хилийн шугамын

маргаангүй. -Өнгөрсөн түүхээс (ялангуяа нэн шинэ түүхээс) улбаатай хэрүүл маргаан

байхгүй. Бүс нутгийн бүх улс оронтой түүхийн хамтарсан судалгаа хийж, археологийн чиглэлээр нягт хамтран ажилладаг.

Эдгээрээс гадна, Зүүн Хойд Азийн бүх улс оронтой улс төр, эдийн засгийн интегралчлалын бүхий л талаар бэхжүүлэхээр чармайн ажилласны үр дүнд хамтын ажиллагааны ихээхэн ололт амжилтанд хүрээд байна. Тухайлбал,

- Японтой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. - ОХУ-тай “Стратегийн Иж бүрэн Түншлэлийн Гэрээ” байгуулсан.БНХАУ-тай “Стратегийн Иж бүрэн Түншлэлийн Гэрээ” байгуулсан. - АНУ-тай 2004 онд “Худалдаа хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээр”,

2013 онд “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол улс, АНУ хоорондын хэлэлцээр”-т 2013 онд байгуулсан. Мөн 2014 онд “Монгол улс, АНУ-ын Аюулгүй байдлын асуудлаарх хамтарсан мэдэгдэл”-д хоёр орны Батлан хамгаалахын сайд нар гарын үсэг зурсан.

- БНСУ-тай “Иж бүрэн Түншлэлийн Гэрээ” байгуулсан.- БНАСАУ-тай 2002 онд “Найрсаг хамтын ажиллагааны тухай Гэрээ”

байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын ГХЯ-наас “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар Меморандум гаргасан бөгөөд өнгөрсөн 2014 оны 6-р сард эрдэмтэн, судлаачидын дунд олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулсан юм. Тус эрдэм шинжилгээний хурлыг жил бүр хийхээр төлөвлөсөн.

Зүүн хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын байр суурь

NEAR NEWS Vol. 646

Page 7: NEAR news vol.64 (MNG)

Холбооны Боловсрол, соёлын харилцааны хорооны арга хэмжээ болж өнгөрлөө.

Шиманэ мужийн захиргаанаас зүүн хойд Азийн залуучуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийн харилцааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Зүүн хойд Азийн харилцааны жигүүр-Шиманэд” арга хэмжээ 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл Шиманэ мужийн Мацуй хотод болж өнгөрлөө. Энэ удаад БНСУ-ын Видог их сургуулис 3, Дунгүг их сургуулиас 3, БНХАУ-ын Ниншягийн хотон үндэстний ӨЗО-оос 3, Жилинь мужаас 3, ОХУ-ын Приморийн хязгаараас 3, Япон улсын Шиманэ мужийн их сургуулаас 6 буюу нийт нийт 21 оюутан оролцлоо.

Боловсрол, соёлын харилцааны хорооны арга хэмжээний хөтөлбөр

Сар өдөр

хуваарь агуулга хаана

7.31 Үдээс хойш

Шиманэ мужийн Мацуй хотод зочдыг угтахТанилцах арга хэмжээЗочид өөрсдийгөө танилцуу-лах, Шиманэ мужийг зочдод танилцуулах

Шиманэ мужийн Мацуй хотодШиманэ мужийн Олон улсын сургалтын танхимд

8.1 Үдээс өмнө Үдээс хойш

Байрлах япон айлыг танилцуу-лахЯпон айлд байрлах

Япон айлд

8.2 Өдөржин Япон айлд байрлах Япон айлд

8.3 Үдээс өмнө Үдээс хойш

ЦугларахХоттой танилцах аялал

Шиманэ мужийн Ицму хотодКирара Кутэжид

8.4 Үдээс өмнө Үдээс хойш

Багийн үйл ажиллагааСанал бодол солилцохҮдэлтийн арга хэмжээ, оройн хоол

Шиманэ мужийн Мацуй хотод Шиманэ мужийн Олон улсын сургалтын танхимд

8.5 Үдээс өмнө Арга хэмжээ дуусах

Холбооны Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны хурал болно.

Холбооны Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хорооны 11-р хурал 8 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл БНСУ-ын Кёнсанбүг мужийн Кёнжү хотноо болно. Энэ удаагийн хурал нээлтийн илтгэл, сэдэвт хэлэлцүүлэг, гишүүн орон нутгуудын илтгэл, тусгай илтгэл зэргээс бүрдэх бөгөөд хурлын дараагаар зочдод Кёнжү хотноо зохиогдох “Торгоны зам-Кёнжү 2015” арга хэмжээг үзүүлэхээр төлөвлөжээ.

Холбооны Газар тариалангийн хорооны хурал болно.

Холбооны Газар тариалангийн хорооны 2-р хурал 10 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ний өдрийг хүртэл БНСУ-ын Жолланам мужийн Ёнам сумд болно. Энэ удаагийн салбар хорооны хурал “Байгальд ээлтэй газар тариаланг бий болгох арга зам” сэдвээр зохиогдоно. Жолланам мужийн захиргаанаас өндөр орлого бүхий био, газар тариаланг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулна. Мөн гишүүн орон нутгуудаас байгальд ээлтэй газар тариалангийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хурлын дараагаар зочдод Жолланам мужийн Нажү хотноо зохиогдох Олон улсын газар тариалангийн үзэсгэлэнг үзэж сонирхуулна.

NEAR Холбооны Ажлын хорооны 10-р хурал болно.

Тус хурал 10 дугаар сарын 13-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл ОХУ-ын Иркутск хотноо болно. Энэ удаагийн хуралд Холбооны гол асуудал болох гишүүний хураамж төлөх тогтолцоог нэвтрүүлэх, салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх арга зам зэргийг хэлэлцэх ба Холбооны дараагийн тэргүүлэгч орон нутгийн хүсэлтийг авч ирэх жил зохиогдох Бүгд хуралд санал оруулна.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Донгүг их сургуульд зочлов.

6 дугаар сарын 30-ны өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон тэргүүтэй Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Кёнжү хотын

Дунгуг их сургуульд зочлов. Тус сургуулийн захирал Ли Гэ Ёнтой уулзаж, хамтын ажиллагааны тухай асуудлаар яриа хэлцэл хийв. Тухайлбал Холбооноос хэрэгжүүлж буй залуучуудыг дадлагажуулах PioNEAR хөтөлбөр, оюутан солилцоо, залуучуудын зуслан гэх мэт болон бусад асуудлуудаар санал солилцож ярилцав.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пухан хот-Ланжоу хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

7 дугаар сарын 10-ны өдөр Пухан хотын захиргааны ордонд болсон Пухан хот, БНХАУ-ын Ланжоу хотын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон оролцож баяр хүргэв.

Энэ үеэр Ланжоу хотын орлогч дарга Жоу Ван Шан тэргүүтэй төлөөлөгчид Пухан хотын захирагч Ли Кан Дук нар албан ёсны уулзалт хийж, найрамдалт харилцаа тогтоох санамж бичиг байгуулснаар цаашид хоёр хотын хооронд

Энэ сарын мэдээNEAR Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээ / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны үйл ажиллагаа, арга хэмжээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.64 (MNG)

хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх тухай ярилцав.Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Воны зүгээс Ланжоу

хотын орлогч дарга болон дагалдан яваа хүмүүсийг үдийн зоогт урьж, NEAR холбооны тухай танилцуулж, Ганьсү мужийг Холбооны гишүүнээр элсүүлэх болон цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай бусад асуудлаар санал солилцож ярилцлаа.

Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга шинээр томилогдов.

Энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор Ча Юн Ху томилогдлоо. Тэрээр Пухан хотод төрж өссөн бөгөөд Ённам их сургуулийн Төрийн захиргаа, удирдлагын дээд сургуулийг дүүргэсэн.

1983 оноос төрийн албан хаагчийн гарааг эхэлж Кёнсанбүг мужийн захирганы Орон нутгийн хэлтэс, Боловсон хүчний хөгжлийн хэлтэс, Бодлого төлөвлөлтийн хэлтэст тус тус

ажилласан. Энэ жил төрийн албан хаагчийн 4-р зэрэгтэй болсноор NEAR

Холбооны Хэрэг эрхлэх газарт томилогдсон. Орлогч дарга Ча Юн Ху бүтэц зохион байгуулалтын талаар илүү

туршлагатайн хувьд цаашид Холбооны бүтэц үйл ажиллагааг бэхжүүлэх, орон нутаг хоорондын харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга “Евразийн найрамдлын тусгай галт тэрэг” арга хэмжээнд оролцов.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон “Евразийн нөхөрлөлийн тусгай галт тэрэг” арга хэмжээнд оролцохоор Иркутск мужийг зорьсон юм. Энэ нь Евразийн санаачлага төслийн хүрээнд

явагдсан бөгөөд БНСУ, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой, Японы дарлалаас чөлөөлөгдсний 70 жилийн ойг угтан 20 өдрийн турш Сөүлээс хотоос Владивосток хотоор дайран Берлин хот хүртэл Евразийн эх газрын 14.400 км замыг туулах аялал юм. Кёнсанбүг мужаас “Евразийн нөхөрлөлийн тусгай галт тэрэг” арга хэмжээтэй холбогдуулан Иркутск мужид Евразийн их наадмыг Иркутск мужийн захиргаатай хамтран зохион байгуулжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон тусгай галт тэргээр Иркутск мужид ирсэн зочдыг угтан баяр хүргэхийн зэрэгцээ Евразийн их наадам арга хэмжээнд оролцов.

Энэхүү арга хэмжээнд оролцохын зэрэгцээ ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон Эрхүү мужийн захирагчийн 1 дүгээр орлогчтой уулзаж, Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ямагт анхаарал тавьж, хичээл зүтгэл гарган ирсэнд талархал илэрхийлж, цаашид ч мөн энэ хэвээр үргэлжлүүлэн энэ онд болох Холбооны Ажлын хорооны 10 дугаар хурал болон Холбоо байгуулагдсны 20 жилийн ой тохиох 2016 онд болох Бүгд хурал зэрэг гол гол арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцохыг хүслээ.

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Япон улсын орон нутгуудад айлчлав.

Шиманэ мужийн захирагч Мицүгүчитэй уулзах үеэр

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон 7 дугаар сарын 30-ны өдөр Хёго мужийн захиргаагаар айлчлан мужийн захирагчийн орлогч Каназавад бараалхав. Хёго муж Зүүн хойд Азийн гамшгаас сэргийлэх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2002 оноос эхлэн NEAR Холбооны Гамшгаас сэргийлэх хороог байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Хёго муж болон NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар хоорондын итгэлцэл, хамтын ажиллагааг бий болгохын тулд Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр Хёго мужийг зорьсон юм. 7 дугаар сарын 30-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Тоттори мужийн захиргаагаар айлчлан тус мужийн захиргааны Аялал жуулчлалын харилцааны газрын зөвлөх болон бусад албаны хүмүүстэй уулзав. Тоттори муж NEAR Холбоог үүсгэн байгуулалцсан ууган гишүүн мужийн нэг юм.

Энэ удаагийн айлчлалаар Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR Холбооны хүрээнд Тоттори мужийг төлөөлөх “Комиксийн хаант улс” хөтөлбөрийн талаар танилцуулах талаар санал болгосон бөгөөд Эбара зөвлөх цаашид Холбооны арга хэмжээнд идэвхтэй оролцож Холбоогоор дамжуулан дээрх хөтөлбөрийг таниулан сурталчлах болно гэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон 7 дугаар сарын 31-ний өдөр Шиманэ мужийн захирагч Мицүгүчи захирагчид бараалхав.

Шиманэ муж NEAR Холбоог үүсгэн байгуулалцсан ууган гишүүн орон нутаг болохын зэрэгцээ Холбооны Боловсрол, соёлын харилцааны

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR NEWS Vol. 648

Page 9: NEAR news vol.64 (MNG)

хорооны зохицуулагчаар ажиллаж буйд Ерөнхий нарийн бичгийн дарга талархал илэрхийлээд цаашид Зүүн хойд Азийн хөгжлийн тулд тогтвортой хамтран ажиллахыг хүсэв. Шиманэ мужийн захирагч хариуд нь Зүүн хойд Азийн хөгжил, энхтайвны төлөө NEAR Холбоотой хамтран ажиллана гээд цаашид харилцааг нэмэгдүүлэхэд хамтдаа хичээн зүтгэе гэв.

Кёнсанбүг мужийн ИТХ-ын Төлөвлөлт, эдийн засгийн хорооны төлөөлөгчид NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав.

7 дугаар сарын 31-ний өдөр Кёнсанбүг мужийн Төлөвлөлт, эдийн засгийн хорооны дарга Ким Хён Сү тэргүүтэй төлөөлөгчид Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлав. Эхлээд Холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ча Юн Ху төлөөлөгчдөд видео танилцуулга үзүүлсний дараа Холбооны гол үйл ажиллагаа, энэ жилд төлөвлөсөн болон ирэх

Шаньдун муж-БНХАУ Олон улсын нефть боловсруулах төхөөрөмж, технологийн үзэсгэлэн болж өнгөрлөө.

Хятадад 2-рт орох Шэнли нефтний орд байдаг Шаньдун мужийн Дунин хотноо 8 дахь удаагийн Нефть боловсруулах төхөөрөмжийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд болно. Хятадын Олон улсын худалдааг идэвхжүүлэх хороо, Шаньдун мужийн Ардын засаг, Хятадын Олон улсын худалдааг идэвхжүүлэх хорооны Шаньдун дахь салбар, Дунин хотын Ардын засаг, Шэнли нефть удирдах газраас зохион явуулна.

Энэхүү үзэсгэлэн нь нефтийн тоног төхөөрөмжийн технологийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, худалдаа технологийн хамтын ажиллагааг явуулах зорилготой бөгөөд нефтийн чиглэлийн тоног төхөөрөмж, сэлбэг эд анги үйлдвэрлэгчдэд шинэ зах зээлд гарах боломжийг олгох юм. Үзэсгэлэнгийн талбай 40.000㎡, гадаа ил талбайн хэмжээ 22000㎡ болно. Арга хэмжээний хугацаанд “Занарын хийн хайгуул, олборлолтын дээд хэмжээний форум”, “Мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, харилцааны уулзалт” зэрэг төрөл бүрийн арга хэмжээ болно.

жил шинээр хийх ажлын талаар танилцуулсан бөгөөд дараагаар нь төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулав. Төлөөлөгчид Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагаатай танилцсны дараа тус газарт ажиллаж буй гадаадын төрийн албан хаагчидтай уулзав.

3 дахь удаагийн NEAR эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Холбооны гишүүн орон нутгуудын хүүхэд залуучуудад зориулсан эссэ бичлэгийн уралдааныг 2013 оноос эхлэн жил бүр зохиож байна. Эссэ бичлэгийн уралдаанаар дамжуулан Зүүн хойд Азийн улс төр нийгэм, эдийн засаг соёл зэргийн талаар хүүхэд залуучуудын ойлголтыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна. Энэ удаагийн эссэ бичлэгийн уралдааныг дараах байдлаар зарлаж буй тул хүүхэд залуучууд өргөнөөр оролцоно уу.

▪ Сэдвийн чиглэл : Дараах чиглэлээс нэгийг нь сонгоно1. Соёлын харилцаа : Гадаадын соёлтой холбоотой өөрт болсон явдал,

туршлага г м2. Байгаль орчны асуудал : Зүүн хойд Азийн байгаль орчин хамгааллын

асуудал• Материал хүлээж авах хугацаа : 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлХэмжээ : A4 цаасны хэмжээтэй 2-оос дээш хуудасМатериал хүлээн авах хаяг : [email protected] [email protected]▪ Шагнал: 6 (Тэргүүн байр 1, дэд байр 5)

Гишүүн байгууллагуудын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 9

Page 10: NEAR news vol.64 (MNG)

дундаас далайцаар Японд 2-рт, өндөрөөр 3-рт, түүнчлэн удаан оршиж буй барилгаар 5-рт ордог. 4 давхар(гаднаас нь харахад 4 давхар харагдах ч дотор талдаа 5 давхар байдаг), газар доорх 1 давхар бас байдаг. 30 метрийн өндөртэй, дээвэр нь шувуу нь далавчаа дэвэх мэт харагддаг. Гол барилгын суурь өнгө нь хар өнгө байдаг.

Мацуй шилтгээний бүтэц нь гол барилга руу довтлох дайснуудаас хамгаалын тулд “Ишиотоши” хэмээх ханаар өгсөж ирэх дайсны өөдөөс чулуу нүүлгэх төхөөрөмж, буудахад амраар бууны амсар гарах нүх гаргасан байдаг. Гэхдээ эдгээр нь шилтгээний гаднаас харагддаггүй. Мацуй шилтгээнд амархан хүрэх амаргүйгээр шилтгээнийг тойруулаад газар ухаж усан суваг татсан байдаг. Энэ сувгийг аялагчийн завиар туулан 400 жилийн Японы түүхийг мэдэж болохын тулд жуулчдад их нэртэй газар юм.

Инчон хот-БНСУ Ерөнхийлөгчийн цом-2015 тэмцээн болно.

10 дугаар сарын 6-11-ний өдрүүдэд БНСУ-ын Инчон хотын Сунду олон улсын бизнес дүүрэгт “Ерөнхийлөгчийн цом-2015” тэмцээн болох бөгөөд анх удаагаа Ази тивд зохион байгуулагдаж байгаа хэрэг юм. Тус тэмцээн нь 2 жил тутам буюу сондгой тоотой онд зохион байгуулдаг бөгөөд оролцох тамирчдыг өмнөх онд гаргасан амжилтыг нь үндэслэн Мэргэжлийн Гольфын холбооноос гаргасан жагсаалтын дагуу шалгаруулдаг. Тухайлбал Тайгер Вүүдс гэх мэт АНУ-ын өндөр зэрэглэлийн 12 гольфчин, Европоос бусад дэлхийн улс орнуудыг төлөөлөх шилдэг 12 тамирчид өрсөлддөг билээ.

“Ерөнхийлөгчийн цом-2015” тэмцээн нь Дэлхийн Мэргэжлийн Гольфын холбооны хамгийн нэр, нөлөө бүхий том тэмцээн бөгөөд зохион байгуулж буй орны хуучин болон одоогийн ерөнхийлөгчид “Хүндэт дарга”-аар ажилладаг ажээ.

Энэ удаагийн тэмцээнийг дэлхийн 225 оронд 30 орчим хэлээр дамжуулан үзүүлж, 100 гаруй мянган айл өрх үзэж сонирхохын зэрэгцээ мөн 100 гаруй мянган жуулчид Инчон хотыг зорин ирнэ гэж тооцож байгаа бөгөөд ингэснээр тус хотын нэр хүнд нэмэгдэх, эдийн засаг өсөх зэрэг олон үр дүн гарна гэж үзэж байна.

Кёнсанбүг муж-БНСУ “Мүнгён-2015” Дэлхийн цэргийн спортын наадам болно.

10 дугаар сарын 2-11-ний хооронд 10 өдрийн турш “Мүнгён-2015” Дэлхийн цэргийн спортын наадам Кёнсанбүг мужийн Мүнгён, Пухан, Кимчон, Андун, Ёнжү, Санжу, Ечеон зэрэг 8 хотод зохион

Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-БНХАУНиншя-Олон улсын хүүхэд залуучуудын харилцааны арга хэмжээ болж өнгөрлөө.

Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы Гадаад харилцааны газраас зохион явуулдаг уг арга хэмжээ 8 дугаар сарын 7-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Инчүан хотноо болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд Япон улсын Шиманэ муж, БНСУ-ын Кёнсанбүг муж, Монгол улсын Өвөрхангай аймгийн хүүхэд залуучууд оролцлоо. Тэд Ниншягийн үе тэнгийнхэнтэй хамт байж хятад үндэсний соёл уламжлалтай танилцах, хятад айлд байрлах, хоттой танилцах зэрэг хөтөлбөрт хамрагдав.

Ниншя-Олон улсын хүүхэд залуучуудын харилцааны арга хэмжээг 2002 оноос эхлэн 14 жилийн турш зохиож ирсэн бөгөөд Ниншятай нөхөрлөлт харилцаатай хот, орнуудын хүүхэд залуучуудын нөхөрлөлийг нэмэгдүүлэх зорилготой.

Хёго муж-Япон улс Хабаровск хязгаарын хүүхэд залуучууд Хёго мужид айлчлав.

Хёго мужийн захиргаа 2006 оноос эхлэн “Хёго-Хабаровскийн хүүхэд залуучуудын харилцааны арга хэмжээг жил бүр зохиож ирсэн. 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилсэн энэ жилийн арга хэмжээнд оролцохоор Хабаровск хязгаарын Байгаль орчныг хамгаалах байгууллагын 15 хүүхэд Хёго мужид иржээ. Тэд “Хүн ба байгалийн музей” –г үзэж сонирхож, япон айлд байрлаж япон үндэсний соёл ахуйтай танилцсан. 7 дугаар сарын 1-ний өдөр Хёго мужийн захирагч Ито Тошизо хүүхэд залуучуудыг хүлээн авч уулзсан бөгөөд Хабаровск хязгаар, Хёго мужийн харилцааны өнөөгийн байдлын талаар танилцуулсан бол Хабаровскийн талаас байгаль орчныг хамгаалах чиглэлийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан.

Хёго мужийн захирагч Ито Тошизугийн хамт

Шиманэ муж-Япон улсМацуй шилтгээний гол барилга Япон улсын үндэсний үнэт зүйлсээр бүртгэгдэв.

Мацуй шилтгээний гол барилга 7 дугаар сарын 8-ны өдөр Япон улсын үндэсний үнэт зүйлсээр албан ёсоор бүртгэгдэв. Мацуй шилтгээн 1611 онд баригдсан бөгөөд одоо Японд байдаг 12 шилтгээний гол барилга

Гишүүн байгууллагуудын мэдээ

NEAR NEWS Vol. 6410

Page 11: NEAR news vol.64 (MNG)

байгуулагдана. Дэлхийн Цэргийн спортын

анхдугаар наадам 1995 онд Италийн Ром хотод болж байсан бөгөөд дэлхийн улс орны цэргийн б а й г у ул л а г у уд хо о р о н д ы н н а й р а м д а л н ө х ө р л ө л и й г бэхжүүлэх, тэдний ур чадвар, хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмэр оруулах зорилгоор 4 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг.

“ С п о р т о о р д а м ж у у л ж нөхөрлөцгөөе” сэдвийн дор явагдах энэ удаагийн тэмцээнд 100 гаруй орны 8700 хүн 24 төрлийн спорт, арга хэмжээгээр өрсөлдөх юм.

Тэмцээний талаар Кёнсанбүг мужийн захирагч Ким Кван Юн үг хэлэхдээ “Дэлхий нийтэд энх тайван, эв нэгдэлтэй байхыг уриалсан энэхүү “Мүнгён-2015” наадмыг наадмыг зохион байгуулснаар Солонгос улсыг сурталчлах боломжийг мөн бидэнд олгож байна. Наадмыг амжилттай зохион явуулахын тулд бид бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно” гэжээ.

Улаанбаатар хот-Монгол улс Улаанбаатар-Ханедагийн чиглэлд нислэг үйлдэнэ.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Япон улсын нийслэл Токио хот руу хийх Мягмар, Бямба гаригийн нислэгээ Ханеда олон улсын нисэх буудал руу үйлдэхээр боллоо. Ханеда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 17 километр бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгсэлээр 30 минут яваад хүрэх боломжтой юм.

Мөн Ханеда олон улсын нисэх буудлаас тус улсын орон нутгийн дамжин нислэг үйлдэхэд хамгийн тохиромжтой ажээ.

“МИАТ” ТӨХК ирэх сараас Токио хот руу өдөр бүр нислэг үйлдэх бөгөөд Мягмар, Бямба гаригаас бусад өдрийн нислэг Нарита олон улсын буудалд газардах юм байна.

Томск муж-ОХУ Евразийн зүрхэн дэхь Их сургуулиудын хот Томск

Газар зүйн хувьд Еврази тивийн төв цэг нь Томск хотын олон арван их дээд, сургуулиудын нэг болох “Томскийн Улсын их сургууль”-ийн төв байрны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байдаг. Баруун Сибирийн энэ багашаархан хот нь гадаад, дотоодын мянга мянган оюутнуудыг татсаар байна. Томск хотын 8 хүн тутмын нэг нь оюутан, 3 хүн тутмын нэг нь шинжлэх ухааны салбарт ажиллах буюу суралцаж, эсвэл их сургуульд багшилдаг ажээ.

Томскийн Улсын их сургууль 1880 онд байгуулагдсан, Ази тивийн ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль байгуулсан тэр цагаас эхлэн Томск хот нь “Сибирийн Афин” гэж нэрлэгдэх болжээ. Ингэж нэрлэх болсны учир нь Афин хот нь Европын шинжлэх ухааны эртний төв, нийслэл нь болж байсантай холбоотой билээ. 500 мянган хүн амтай Томск хотод өнөөгийн байдлаар улсын их сургууль 6 байдаг бөгөөд

түүнээс гадна хэд хэдэн хувийн их, дээд сургуулиуд үйл ажиллагаа явуулж, философи, анагаах ухаанаас эхлээд нефть олборлолт, нанотехнологи, хөгжим, загвар зохион бүтээхээс эхлээд цөмийн цахилгаан станц байгуулах хүртэл төрөл бүрийн 300 гаруй мэргэжлээр суралцахыг санал болгодог.

Томск хотод 72 мянган оюутан байдгийн тал нь (62 %) өөр муж, улсуудаас ирсэн. Энэ нь Москва, Санкт-Петербург болон бусад Оросын хотуудаас бүгдээс нь илүү гарсан үзүүлэлт юм. Томск хотын их сургуулиудад Оросын 75 муж, гадаадын 47 орны оюутнууд суралцаж байна. Тэр дундаа Казахстан, Хятад, Монгол, Вьетнам, Киргиз гэх мэт Азийн орнуудаас оюутан залуус ихээр ирж суралцдаг ажээ.

Томск хот оюунлаг залуучуудыг юугаараа ийнхүү татна вэ?Нэгдүгээрт, өндөр чанартай боловсрол. Томскийн их сургуулиуд нь

Оросын шилдэг 10 сургууль, БРИКС-ын шилдэг сургуулиудын эгнээнд багтдаг бөгөөд Томскийн Улсын Их Сургууль, Томскийн Политехникийн Их Сургуулиуд нь дэлхийн шилдэг сургуулиудыг үнэлэх QS системд эзлэх байраа хурдтайгаар урагшлуулсаар байгаа юм.

Хоёрдугаарт, сургалтын төлбөр нь боломжийн, хотод амьдрах өртөг ч харьцангуй өндөр бус.

Гуравдугаарт, Томск хот нь өөрөө эртний түүхтэй, аюулгүй, тав тухтай бөгөөд гадаад, дотоодын олон оюутан залуус, оюунлаг найрсаг хүмүүсээр дүүрэн үзэсгэлэнтэй сайхан хот юм.

Томск хот нь сүүлийн хэдэн жилд Ази тивийн боловсролын орон зайд өөрийн байр сууриа эзлэн амжилттай урагшилж чадсан. Хятад, Вьетнам, Монгол улсад болдог боловсролын томоохон үзэсгэлэн яармагуудад “Томскт суралцацгаая!” уриан дор тогтмол оролцож, нэр нөлөөгөө улам бүр өргөжүүлсээр байна. Хотын засаг захиргааны зүгээс оюутны дотуур байр, номын сан, цэнгэлдэх хүрээлэн, эмнэлэг гэх мэт оюутнуудад зориулсан бүтцийг улам бүр сайжруулах асуудлыг нэн тэргүүний асуудал хэмээн үзэж, анхааран ажилладаг.

Томск хот нь дэлхийд хамгийн шилдэг оюутны хотуудын нэг болохын төлөө эрмэлзэхийн зэрэгцээ “Томскт суралцна уу” хэмээн оюутан сурагчдыг урьж байна.

Гишүүн байгууллагуудын мэдээ

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.64 (MNG)

September2015. 9

October2015. 10

• Ангилал : Хятад Жилинь муж • Арга хэмжээний нэр : 10 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн үзэсгэлэн

• Хугацаа : 9.1~9. 6 • Хаана : Чанчүн хот, Олон улсын үзэсгэлэнгийн танхим

• Харилцах хаяг : Үзэсгэлэн зохион байгуулах алба Жилинь мужийн үзэсгэлэн зохион байгуулах хорооT. +86-431-82768300/82768200www.neasiaexpo.org.cn

• Ангилал : Орос, Красноярскийн хязгаар • Арга хэмжээний нэр : Мод боловсруулалтын үзэсгэлэн

• Хугацаа : 9.8~9.11 • Хаана : Красноярск хот • Харилцах хаяг : T. +7-391-22-88-611www.krasfair.ru

• Ангилал : Орос, Сахалин • Арга хэмжээний нэр : “Сахалиний арал-Нээлттэй үр дүн” Олон улсын эрдэм шинжилгээний хурал

• Хугацаа : 9.14~9.15 • Хаана : Южно-Сахалинск хот • Харилцах хаяг : Сахалин мужийн Соёлын яамT. +7-4242-72-33-37F. [email protected]

• Ангилал : Орос, Сахалин муж • Арга хэмжээний нэр : “Амьдралын эх үндэс” Ардын дууны 5 дугаар наадам

• Хугацаа : 9.20~9.25 • Хаана : Южно-Сахалинск • Харилцах хаяг : Сахалин мужийн Соёлын яамT. +7-4242-72-33-37F. [email protected]

• Ангилал : Солонгос, Пусан хот • Арга хэмжээний нэр : 8 дахь удаагийн Азийн дүрс бичлэгийн бодлогын форум

• Хугацаа : 10. 4~10. 5 • Хаана : “Хэүндэ Грэнд” зочид буудал • Харилцах хаяг : Пусан хотын Дүрс бичлэг, соёлын аж үйлдвэрийн хэлтэс T. +82-51-720-0348

• Ангилал : Хятад, Шаньдун • Арга хэмжээний нэр : 5 дахь удаагийн “Шар мөрний бэлчир” олон улсын байгальд ээлтэй газар тариалангийн үзэсгэлэн

• Хугацаа : 10.18~10.20 • Хаана : Дунинь хот • Харилцах хаяг : T.+86-543-2522490

• Ангилал : Хятад, Шаньдун муж • Арга хэмжээний нэр : Чифү-Олон улсын Күнзийн соёлын фестиваль

• Хугацаа : 9.27~9.29 • Хаана : Жинин хот, Чифү хот • Харилцах хаяг : T. +86-531-8606-1765

• Ангилал : Солонгос, Канвонду муж • Арга хэмжээний нэр : Дэлхийн уулын түймрийн асуудлаарх 6 дугаар чуулга уулзалт

• Хугацаа : 10.12~10.14 • Хаана : Альфенсиа • Харилцах хаяг : Канвонду мужийн Глобал төсөл, үйл ажиллагааны хэлтэс T. +82-33-249-2293

• Ангилал : Орос, Сахалин муж • Арга хэмжээний нэр : “Сахалины нефть ба хий-2015”

• Хугацаа : 9.28~10. 1 • Хаана : Южно-Сахалинск • Харилцах хаяг : Adam Smith ConferencesT.+44 20 7017 7444email : [email protected]/ru/

• Ангилал : Солонгос, Инчон хот • Арга хэмжээний нэр : “President cup-2015” тэмцээн

• Хугацаа : 10. 6~10.11 • Хаана : Инчон, Сунду ОУ-ын хот • Харилцах хаяг : Инчон хотын захиргаа, Биеийн тамирын хэлтэс T. +82-440-4072

• Ангилал : Солонгос, Кёнсанбүг муж • Арга хэмжээний нэр : 12 дахь удаагийн Дэлхийн бизнес уулзалт

• Хугацаа : 10.13~10.15 • Хаана : Кёнжү хот • Харилцах хаяг : Кёнсанбүг мужийн Глобаль худал T. +82-53-950-3041

• Ангилал : Солонгос, Жолланам муж • Арга хэмжээний нэр : Холбооны Газар тариалангийн салбар хорооны хурал

• Хугацаа : 10.15~10.17 • Хаана : Жолланам муж, Ёнам сум • Харилцах хаяг : Жолланам мужийн Хөдөө аж ахуйн газар T. +82-61-286-6241F. +82-61-336-2630

1

6 7 8

13 14 15

20

27

21

28

22

29

Sunday Monday Tuesday

4 5 6

11 12 13

18

25

19 20

27

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

NEAR NEWS Vol. 6412

Page 13: NEAR news vol.64 (MNG)

• Ангилал : Япон улс, Хёго муж • Арга хэмжээний нэр : Олон улсын тэргүүлэх аж үйлдвэрийн үзэсгэлэн

• Хугацаа : 9.3~9. 4 • Хаана : Хёго муж, Кобэ хот • Харилцах хаяг : Хёго мужийн Шинэ бизнесийн хэлтэс T. +81-78-362-9054F. +81-78-362-4273

• Ангилал : Япон улс, Тоттори муж • Арга хэмжээний нэр : 4 дэхь удаагийн “Ази, Номхон далайн Геопаркийн сүлжээ” симпозиум

• Хугацаа : 9.16~9.21 • Хаана : Тоттори муж, Хёго муж, Киото муж • Харилцах хаяг : Тоттори мужийн Амьдрал, байгаль орчны хэлтэс T. +81-857-26-7637F. +81-857-26-7561

• Ангилал : Хятад, Шаньдун муж • Арга хэмжээний нэр : Олон улсын нефть химийн төхөөрөмж, технологийн 8 дахь удаагийн үзэсгэлэн

• Хугацаа : 9.17~9.19 • Хаана : Дүнин хот • Харилцах хаяг : T. +86-531-8606-1765

• Ангилал : Орос, Тувагийн БНУ • Арга хэмжээний нэр : IТувагийн Их сургууль байгуулагдсны 70 жилийн ойд зориулсан ОУ-ын эрдэм шинжилгээний хурал

• Хугацаа : 10. 1~10. 3 • Хаана : Кызыл хот • Харилцах хаяг : Тува улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамT. +7-39422-62254

• Ангилал : Орос, Сахалин муж • Арга хэмжээний нэр : 3 дахь удаагийн Олон улсын хүүхэлдэйн жүжгийн фестиваль

• Хугацаа : 10. 6~10.16 • Хаана : Южно-Сахалинск• Харилцах хаяг : Сахалин мужийн Соёлын яамT. +7-4242-72-33-37F. [email protected]

• Ангилал : Орос, Эрхүү муж • Арга хэмжээний нэр : Холбооны Ажлын хорооны 10 дугаар хурал

• Хугацаа : 10.13~10.16 • Хаана : Эрхүү муж • Харилцах хаяг : Эрхүү мужийн Эдийн засаг, хөгжлийн яам Т. +7(3952)25-61-27Т/F. +7(3952)25-65-92E-mail: [email protected]

• Ангилал : Солонгос, Пусан хот • Арга хэмжээний нэр : 20 дахь удаагийн Пусан-Олон улсын кино наадам

• Хугацаа : 10. 1~10.10 • Хаана : Киноны ордон • Харилцах хаяг : Пусан хотын захиргаа, Дүрс бичлэг, соёлын аж үйлдвэрийн хэлтэс T. +82-51-888-5134

• Ангилал : Солонгос, Дэгү хот • Арга хэмжээний нэр : Дэгү-Олон улсын Кафе&Кофе 5 дахь удаагийн үзэсгэлэн

• Хугацаа : 10. 7~10.10 • Хаана : EXCO олон улсын арга хэмжээний төв • Харилцах хаяг : Coffee Fair зохион байгуулах хороо T. +82-53-384-7244www.coffeefair.co.kr

• Ангилал : Солонгос, Жолланам муж • Арга хэмжээний нэр : Олон улсын газар тариалангийн үзэсгэлэн-2015

• Хугацаа : 10.15~11. 1 • Хаана : Жолланам муж • Харилцах хаяг : Жолланам муж, Олон улсын газар тариалангийн үзэсгэлэн зохион байгуулах хороо T. 82-61-339-9200

• Ангилал : Солонгос, Кёнсанбүг муж • Арга хэмжээний нэр : “Мүнгён-2015” Олон улсын цэргийн спортын наадам

• Хугацаа : 10. 2~10.11 • Хаана : Мүнгён хот • Харилцах хаяг : Наадам зохион байгуулах хороо T. +82-2-748-5667

• Ангилал : Солонгос, Гуанжү • Арга хэмжээний нэр : Гуанжү олон улсын Дизайны уулзалт, үзэсгэлэн

• Хугацаа : 10.17~10.23 • Хаана : Ким Дэ Жүний нэрэмжит ОУ-ын арга хэмжээний төв

• Харилцах хаяг : Гуанжү хотын Эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Стратеги, аж үйлдвэрийн хэлтэсT. +82-62-613-4861

• Ангилал : Орос, Сахалин муж • Арга хэмжээний нэр : “Солонгос давалгаа” сэдэвт

олон улсын Солонгос соёл, урлагийн 2 дугаар фестиваль’ • Хугацаа : 10. 2~10. 7• Хаана : Южно-Сахалинск • Харилцах хаяг : Сахалин мужийн Соёлын яамT. +7-4242-72-33-37F. [email protected]

• Ангилал : Хятад, Шаньдун муж • Арга хэмжээний нэр : Олон улсын сэргээгдэх эрчим хүч, литиум батарейн үзэсгэлэн-2015

• Хугацаа : 10.16~10.18 • Хаана : Зао Зүан хот • Харилцах хаяг : T. +86-632-3326810

• Ангилал : Солонгос, Пусан хот • Арга хэмжээний нэр : НҮБ-ийн 70 жилийн ойн арга хэмжээ

• Хугацаа : 10.23~10.23 • Хаана : НҮБ-ын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн • Харилцах хаяг : Пусан хотын захиргаа T. +82-51-625-0625

• Ангилал : Монгол, Увс аймаг • Арга хэмжээний нэр : “Увс түншлэл 2015” үзэсгэлэн яармаг

• Хугацаа : 9.18~9.20 • Хаана : Улаангом хот • Харилцах хаяг : Увс аймгийн ЗДТГ T. +976-99453322 [email protected]

• Ангилал : Солонгос, Чүнчонбүг муж • Арга хэмжээний нэр : Гэйсэн-2015 Дэлхийн органик аж үйлдвэрийн экспо

• Хугацаа : 9.18~10.11 • Хаана : Гэйсан сум • Харилцах хаяг : Экспо зохион байгуулах хороо T. +82-43-280-5090F. +82-43-280-5098

• Ангилал : Хятад, Жилинь муж • Арга хэмжээний нэр : Хятад, Япон, Солонгосын

орон нутгийн захиргаадын хамтын ажиллагааны хурал • Хугацаа : 9.3~9. 6 • Хаана : Чанчүн хот • Харилцах хаяг : Жилинь мужийн Гадаад хэргийн газар, Азитай харилцах хэлтэс T. +86-431-88906715F. [email protected]

• Ангилал : Солонгос, Пусан хот • Арга хэмжээний нэр : 3 дахь удаагийн Пусан олон улсын усны форум

• Хугацаа : 9.3~9. 4 • Хаана : Бэкско олон улсын арга хэмжээний төв • Харилцах хаяг : Форум зохион байгуулах хорооT. +82-51-711-0049F. +82-51-747-7030http://www.bwf.kr/2015/english/main/main/index_en.asp

Wednesday � ursday Friday Saturday

2 3 4 5

9 10 11 12

16 17 18 19

23

30

24 25 26

1 2 3

7 8 9 10

14 15 16 17

21

28

22

29

23

30

24

31

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.64 (MNG)

Түүнчлэн Хятад болон Зүүн хойд Азийн улс орнууд цаашлаад дэлхийн улс орнуудтай харилцах, эдийн засаг, худалдааг идэвхжүүлэх, төрөл бүрийн хамтын ажиллагааг явуулах талбар болж байна. Зүүн хойд Азийн бүсийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, Түмэн голын бүсийг хөгжүүлэх, Хятадын зүүн хойд бүсийн гадаадтай харилцааг нээлттэй болгох зэрэгт идэвхтэй хувь нэмэр оруулж байна. 10 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспо 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 6-ны өдрийг хүртэл Хятад улсын Жилинь мужийн Чанчүн хотноо болно.

Гол агуулга нь эдийн засгийн хамтын ажиллагаа, хурал форум, соёл хүмүүнлэгийн ажиллагаа бөгөөд дотоод гадаадын, бүс нутгийн нэртэй брэнд, шилдэг чанар, шинэ технлоги зэргийг дэлгэн харуулж танилцуулах болно. Үүнд, Шинжлэх ухаан, технологийн танхим, Солонгос бараа бүтээгдэхүүний танхим, Тайвань бараа бүтээгдэхүүний танхим, Гонконг бараа бүтээгдэхүүний танхим, Жилинь мужийн танхим, Хүнс аж үйлдвэрийн танхим, Эм эмийн бүтээгдэхүүний аж үйлдвэрийн танхим, Зүүн хойд Ази болон олон улсын хамтын ажиллагааны танхим зэргийг ажиллуулах болно. Танхим тус бүрийг онцлог шинж төрх бүхий шийдлээр засна. Экспоны үеэр Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны дээд хэмжээний 8-р форум бүхий Хятад, Солонгос, Японы орон нутгийн захирагч нарын 1-р хурал, Эдийн засаг, худалдааны төслийн түншлэл зэрэг нэмэлт арга хэмжээ болно.

Хятад-Зүүн хойд Азийн экспо нь Хятадын Худалдааны яам, Улсын хөгжил төлөвлөлтийн хороо, Жилинь мужийн Ардын засгаас хамтран зохион байгуулдаг бөгөөд Зүүн хойд Азийн 6 улсаас оролцдог гэдгээр онцлог юм. Өнгөрсөн хугацаанд нийт 9 удаа амжилттай зохиогдсон.

10 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспо(China-Northeast Asia Expo)

9 дэх удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспоны нээлтийн ажиллагаа

“Хятад-Зүүн хойд Азийн экспо” лого Хятад-Зүүн хойд Азийн экспоны бэлгэдэл хүүхэлдэй Санжиан Рунман булан

Сэдэвт нийтлэл 10 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспо(China-Northeast Asia Expo)

NEAR NEWS Vol. 6414

Page 15: NEAR news vol.64 (MNG)

Чанчүн-Жонвольдам ойн парк

Жилинь мужийн өвөл

8 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспоны нээлтийн ажиллагаа

8 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспоны үеэр болсон Хөрөнгө оруулалтын төсөлд гарын үсэг зураг ажиллагаа

8 дахь удаагийн Зүүн хойд Азийн экспоны үеэр болсон Жужүн –Насон эдийн засаг, худалдааны бүс болон Хуангэмпён Вихуаду Эдийн засгийн бүсийн хөрөнгө оруулалтыг танилцуулах хурал

Урлагийн тоглолт

6 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспоны нээлтийн ажиллагаа

5 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспоны нээлтийн ажиллагаа

Жилинь-Хянхэ байгалийн тусгай хамгаалалттай бүс

7 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспоны нээлтийн ажиллагаа

10 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн экспо(China-Northeast Asia Expo)

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.64 (MNG)

Үр тариа, ургацаа хураан авдаг 9 дүгээр сар, намрын улирал ойртон ирж байна. Хүн бүр л жил бүрийн намар арвин ургац хураан авахыг хүсдэгчлэн дэлхийн улс орон бүрт энэ үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх өөр өөрийн соёл, заншил байдаг ажээ.

“NEAR news” сэтгүүлийн энэ сарын дугаартаа бид Зүүн хойд Азийн Хятад, Япон, Солонгос, Орос зэрэг орнуудад намар цагт баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай уншигч та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

Хятадын “Чунцю” буюу Шинэ сар, ургацын баяр

Хятадад “Чунцю” (zhong qiu jie) хэмээн нэрлэдэг баярыг билгийн тооллын 8 дугаар сарын шинийн 15-ны өдөр тэмдэглэдэг. Энэ баяр нь Хятад улсдаа Цагаан сарын баяр, Цэвэр ариун, цэлмэг тунгалгийг бэлгэдсэн баяр болох Цин-Мин болон “Завь ба Лууны наадам” (Dragon Boat Festival)-ын дараа ордог 4 дэхь том баяр юм.

Энэ өдөр бүгд гэр бүл, төрөл төрөгсдөөрөө цугларан элбэг дэлбэг баярын ширээг засаж хамтдаа баярладаг Уг баярын гол онцлог зоог нь саран хэлбэрт еэвэн боов юм. Хятадууд эрт дээр Монголын Юань гүрний ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээхэд нь энэхүү еэвэн их тусалсан гэсэн домог яриа байдаг. Учир нь тэд энэхүү еэвэн дотор өөр хоорондоо зурвас бичгээ нууж дамжуулж байсан гэдэг бөгөөд тэр цагаас хойш бие биендээ энэ амттанг бэлэглэдэг заншилтай болжээ.

Энэхүү идээ нь дугуй хэлбэртэй, дотор нь шош, жимс, чанамал зэргийн хольцоор дүүргэсэн, мөн заримдаа өндөгний шарыг ч хийсэн байх нь бий. Урьд нь энэ идээ зөвхөн үнэтэй дэлгүүрийн тавиур дээр л харагддаг байсан бол өнөөдөр олон нийтэд түгэж, хамгийн энгийн идээний нэг болжээ.

Еэвэн

Зүүн хойд Азийн орнуудад намар ямар баяр тэмдэглэдэг вэ?

Зүүн хойд Азийн орнуудад намар ямар баяр тэмдэглэдэг вэ?

NEAR NEWS Vol. 6416

Page 17: NEAR news vol.64 (MNG)

Японы Обон - Нас барагсдыг дурсан санах өдөр

“Обон” нь японы үндэсний баяр бөгөөд билгийн тооллын 8 дугаар сарын 13-15-ны хооронд ихэнх япончууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Чухам энэ өдрүүдэд нас барсан хүмүүсийн сүнс гэртээ ирж, төрөл саднаа эргэдэг гэж үздэг бөгөөд тэднийг хүлээж авахад эртнээс нямбайлан бэлддэг“Обон” гэдэг үгийн утга нь Буддын шашны “Улламбан” баярын нэрийн

японжуулсан дуудлага бөгөөд энэ баяр нь Хятадын өлсгөлөн сүнснүүдийн баяртай нэг өдөр буюу билгийн тооллын 7 дугаар сарын 15-нд болдог. Тийм учраас Обон нь өвөг дээдсээ аргадах, амар мэндийг нь мэдэх японы уламжлалтай хамтатгасан япон дахь буддын шашны томоохон баярт тооцогддог. Обоны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацаа нь японы нутаг нутагт харилцан адилгүй ялгаатай байдаг ч гол төлөв билгийн тооллын 8 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэдэг. Хэдийгээр Японы албан ёсны баярт тооцогддоггүй боловч олон компани, байгууллагууд энэ өдөр амарч, ажилтан албан хаагчид нь “Обон yasumi” буюу Обоны баярын амралтыг эдэлдэг.

Энэ баяр нь шашны олон утга агуулга, өнгө аястай хэвээр хэдий боловч тэмдэглэн өнгөрүүлэх арга хэлбэр нь улам бүр энгийн болсоор байна. Гэсэн хэдий ч баярын үндсэн гол утга санаа нь “өвөг дээдсийнхээ сүнсийг мэндчилэх” гэдэг нь хэвээрээ. Мөн гэр бүлийн хүрээнд цуглаж өнгөрүүлдэг зуны амралтын нэгэн хэлбэр болжээ.

Намрын дунд сард болох Ургацын баяр

Солонгосчууд билгийн тооллын 8 дугаар сарын 15-нд “Чусок” буюу “Ургацын баяр”-ыг тэмдэглэдэг.

Солонгос нь түүхэндээ газар тариаланд түшиглэсэн орон байсан бөгөөд байаль дэлхийгээс арвин баялаг ургац өгөхийг байнга залбирч гуйдаг байжээ. Ургацын баяраар гэр бүлийн гишүүд өөрсдийн идээ будаагаа хуваалцаж, нэг нэгнээ дайлахар бүгд тал талаас цуглардаг. Энэ баярын гол зоог нь “Сунпён” хэмээх агшаасан будааг нялцгайлан хийсэн тал сар хэлбэртэй боов юм. Дотор нь улаан, цагаан шош, самар, гүнжидийн үр зэргийг хольж хийсэн чихэрлэг амттанаар дүүргэнэ. Сунпён гэдэг нэрний утга нь “сун” гэдэг нь солонгосоор шилмүүст модны навчийг хэлдэг аж. Түүнээс гадна энэ баярын үеэр олс татах гэх мэт олон төрлийн тоглоом тоглож, баяр цэнгээний олон арга хэмжээ болдгийн дундаас хамгийн олон нийтийг өргөн хамарсан нь “Кангансүллэ” хэмээх эмэгтэйчүүдийн тойрон бүжиг юм.

Өнөө үед энэ баярын арга хэмжээ, ёслол нь эрт үетэй харьцуулахад нэн өөрчлөгдөж, энгийн цомхон болж хувирсан хэдий боловч олон олон солонгосчууд Чусок буюу ургацын баярыг хол, өөр хотод амьдран суудаг гэр бүл, дотны төрөл төрөгсөдтэйгээ хамтдаа өнгөрүүлэхээр зорин очдог хэвээрээ байна.

Димитриевийн бямба гариг буюу –Сайн үйлст гэгээнтэн Димитрий Солунскийг дурсах өдөр

Орос улсын Димитриевийн Бямба гаригийг Талархлын баяртай адилтган үзэж болох бөгөөд энэ өдөр нь жил бүрийн 11 дүгээр сарын 8-ны өдөр болдог гэгээнтэн Димитрий Солунскийг дурсах өдрийн өмнөх Бямба гаригт болдог.

Энэ өдөр хүмүүс нас барсан ойр дотнын хүмүүс, төрөл төрөгсдийнхөө булшийг эргэж, мөн гэр бүл, төрөл саднаараа уулзан, өөрсдийн идээ ундаагаараа нэг нэгнээ дайлдаг. Баярын заншил ёсоор ширээнд тавьсан идээ ундаа аль болох элбэг дэлбэг, амттай байх бөгөөд орос үндэсний хоол, ундааг зайлшгүй оролцуулах ёстой ажээ.

Эртний хууч яриагаар бол, Орос газар нутгийг хамгаалагч дайчдыг дурсах энэ ёслолыг 1380 онд Куликовын талбайд болсон цус урсгасан хүнд тулааны дараа Дмитрий Донский тайж анх санаачилсан гэдэг. Ингээд энэ нь дайнд үрэгдэгсдийг дурсах Дмитриевийн Бямба гариг хэмээн нэрлэгдэх болж, улмаар цагийн аясаар Талархлын баяртай дүйцүүлж болохуйц, Орос орны үнэн алдарт шашны хамгийн гол баяруудын нэг болжээ.

Өнөө үед энэ баярын арга хэмжээ, ёслол нь эрт үетэй харьцуулахад нэн өөрчлөгдөж, энгийн цомхон болж хувирсан хэдий боловч олон олон

Кангансүллэ бүжиг

Обон баярын үеэр

Зүүн хойд Азийн орнуудад намар ямар баяр тэмдэглэдэг вэ?

The Association of Northeast Asia Regional Governments 17

Page 18: NEAR news vol.64 (MNG)

Жэжү муж

Жэжү мужийн захиргаанаас оны сүүлээр төрөл бүрийн олон улсын чанартай арга хэмжээ зохиохоор бэлдэж байна. Тэдгээрээс аравдугаар сард зохиогдох 2 арга хэмжээг танилцуулья.

“Жэжү-Арлын аялал жуулчлалын бодлого” форум

Арлын аялал жуулчлалын бодлогын форум гэж юу вэ?1997 оны 7 дугаар сард байгуулагдсан Арлын аялал жуулчлалын бодлогын

форум(ITOP: Inter-Islands Tourism Policy Forum)-ын гишүүн орнуудын аялал жуулчлалын бодлогыг зөвлөлдөх, дэмжих зорилготой орон нутгийн захиргаадын байгууллага бөгөөд Жэжү мужаас гадна БНХАУ-ын Хэнан муж, Япон улсын Окинава муж, Индонези мужлын Бали муж форумыг анхлан үүсгэн байгуулалцсан бөгөөд одоо 11 гишүүн орон, 3 ажиглагч, 2 хамтын ажиллагааны түнш бүхий 16 орон оролцож байна.

• Форумыг үүсгэн байгуулсан гишүүн мужууд : Жэжү муж(Өмнөд Солонгос), Окинава муж(Япон), Бали муж(Индонези), Хэнан муж(Хятад)

• Бусад гишүүд : Өмнөд муж(Шриланка), Канарын арал(Испани), Хавай(Америк), Занзибарын автоноимт улс(Танзани), Пүкет муж(Тайланд), Сэбү хот(Филиппин), Пэнан муж(Малайз)

• Ажиглагч : Принс Эдвардын арал(Канад), Кампүнчам муж(Камбодж), Готланд муж(Швед)

• Хамтын ажиллагааны түншлэгч : Зальцбург хот(Австри), Оулу хот(Финланд)

Дэлхийн арлын аялал жуулчлалын гол хотууд цуглан бүсийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны суурийг тавин аялал жуулчлалын талаар нийтлэг сонирхож буй талын талаар хэлэлцэх, зөвшилцөх, дэмжих, асуудлыг зохицуулах зэргээр хамтдаа аялал жуулчлалыг хөгжүүлэхийн зэрэгцээ бүс, улс орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Арлын аялал жуулчлалын бодлогоын форумын хүрээнд сэдэвт илтгэл, хот, мужийн захирагч нарын хурал, хамтарсан мэдэгдэл гаргах, симпозиоум зохиох зэргээр төрөл бүрийн мэдлэг туршлагаас хуваалцах бүсийн их дээд сургууль, аялал жуулчлалын компани, байгуулага хооронд харилцаа хамтын ажиллагааг явуулж байна.

Жэжү муж ямар үүрэг гүйцэтгэж ирсэн бэ? Жэжү муж 19 жилийн турш дэлхийн арлын аялал жуулчлалын манлайлагч

болж ирсний хувьд Арлын аялал жуулчлалын бодлогын форумын албын үүрэг гүйцэтгэж байна. Жэжүгийн аялал жуулчлалын нэгдсэн маркетинг хариуцсан байгууллага болох Жэжү мужийн Аялал жуулчлалын удирдах газраас тус албыг \ ажиллуулдаг.

1997 онд анхдугаар форумыг Жэжү мужид зохиосноос хойш форумыг үүсгэн байгуулагч, ууган гишүүд болох Жэжү мужаас гадна Окинава, Бали, Хэнан мужууд жил бүр ээлжлэн зохиож байна. Гишүүнчлэлийн хүрээ тэлж байгаа бөгөөд Жэжү муж өнгөрсөн 18 жилд нэг, тав, арав, арван тав дахь удаагийн

БНСУ-ын Жэжү мужид зохиогддог олон улсын чанартай арга хэмжээний тухай танилцуулах нь

БНСУ-ын Жэжү муж

Арлын аялал жуулчлалын бодлогын форум

Арлын аялал жуулчлалын бодлогын форум

Сэдэвт нийтлэл БНСУ-ын Жэжү муж

NEAR NEWS Vol. 6418

Page 19: NEAR news vol.64 (MNG)

форумыг амжилттай зохиож байсан. Форумаар жил бүрийн арлын аялал жуулчлалын төлөөлөх хотууд

нийтлэг сонирхож буй зүйлийг голчлон аялал жуулчлалыг хөгжүүлсэн туршлага, мэдээлэл солилцох, аялал жуулчлалын маршрут нээх болон хамтын ажилдлагааны маркетинг, богино хугацааны аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулах, бүсийн их дээд сургууль, аялал жуулчлалын компани хоорондын хамтын ажиллагааг голчлон хэлэлцдэг.

19 дэх удаагийн Арлын аялал жуулчлалын бодлогын форумын онцлог

Энэ жил Жэжү муж болон Хэнан муж хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буйн хувьд төрөл бүрийн дагалдах арга хэмжээг зохиох ба форумын гишүүн орнуудыг сурталчлан таниулах бүхээг ажиллуулах болно. Түүнээс гадна Жэжү мужид болдог орон нутгийн арга хэмжээтэй хослуулан мужийн ард иргэд, гадаад хүмүүсийг өргөн оролцуулна. Нутгийн ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд арлын аялал жуулчлалын бодлогын талаар нарийн хэлэлцэх болно.

*Жэжү мужийн Аялал жуулчлалын удирдах газрын Арлын аялал жуулчлалын бодлогын албанаас вэбсайт(www. itop-forum.org) ажиллуулан форумын мэдээлэл, симпозиумийн илтгэл материалийг нийтлэх төдийгүй сар бүрийн сэтгүүл гарган гишүүн орны 11 муж, хотын аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалын бүтээгдэхүүний мэдээлэл гаргаж байна.

Тамна(Жэжү) соёлын наадам

Жил бүрийн эхэн, дунд үед болдог “Тамна соёлын наадам” нь 1962 онд Жэжүгийн урлагийн наадам хэмээх нэрээр анхлан зохиогдсон бөгөөд 1965 онд болсон 4 дөх удаагийн наадмаас Халла-Соёлын наадам хэмээн нэрлэгдсэн бол 2002 оны 41дэх удаагийн наадмаас “Тамна-Соёлын наадам” гэж нэрлэгдэх болсон.

Тамна-Соёлын наадам гэж юу вэ? Жэжү нутгийн соёлыг сэргээн хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, түүх,

урлагийн үнэ цэнийг нь хадгалан хамгаалах, өвлүүлэх зорилгтой Жэжүгийн соёлын цогц наадам юм.

Энэ жилийн Тамна-Соёлын наадам54 дэх удаагийн Тамна-Соёлын наадам Жэжүгийн угсаатан, соёлын өв,

ахуйн соёл урлагийг нэгтгэн нутгийн ард иргэд, гадаадын иргэдэд зориулсан соёлын арга хэмжээ юм. Энэ жил “Тамна хүмүүсийн амьдрал, Жэжүгийн соёлын сэргэн мандлын үе’ хэмээх сэдвээр Жэжү нутгийн соёлыг дэлхийд таниулна гэдэгт найдаж байна. Наадмын хүрээнд нээлтийн ажиллагаа, Жэжүгийн уламжлалт соёлын хөтөлбөр, Тамна(Жэжү)-гийн төрхөө алдаагүй соёлын үзэсгэлэн зэргээр ангилан үндэсний урлагийн тоглолт, биет бус соёлын өвийг харуулах үзэсгэлэн, хүүхэд залуучуудын соёлын хөтөлбөр, урлаг, харилцааны хөтөлбөр, тоглолт зэрэг төрөл бүрийн арга хэмжээ 5 өдрийн турш зохиогдоно.

Тамна-Соёлын наадмын хөтөлбөр 10 сарын 7-ны үдээс өмнө наадмын нээлтэд зориулж тахилга үйлдэх ба

орой нь арга хэмжээнд оролцогч 5000 гаруй хүний парад, Табдун талбайд нээлтийн ажиллагаа болно. 10 сарын 8-ны өдөр Табдун талбайд үндэсний урлагийн наадам болох ба Жэжү хот, Согипу хотын төлөөлөл бүхий 8 баг оролцоно. Орой нь Солонгос-Хятадын нөхөрөлийн арга хэмжээ болно.

10 сарын 9-ний өдөр биет бус соёлын өвийг нээн харуулах арга хэмжээ, залуучуудын соёлын наадам, Жэжү хэлний наадам болох бол 10 сарын 10-ны өдөр сурагчдийн үндэсний урлагийн наадам, жэжү хэлээр ярих тэмцээн, жэжү дууны уралдаан болно. 10 сарын 11-ний өдөр болох

“Тамна-Соёлын багт наадам”-д Жэжү мужийн баг, хороо зэрэг 43 газрын угсаатны эд зүйлийг хадгалан хамгаалах зөвлөлийн гишүүд оролцоно. Мөн ардын дууны уралдаан зохиогдоно. Орой нь шагнал гардуулах ёслол, салют шоу тоглолтоор хаалтын ажиллагаа дуусна.

Арга хэмжээний хугацаанд биет бус сёолын өвийн урлалын төрлийг дэлгэн харуулах, явуулын музей ажиллуулах, “Жэжүгийн төрхөө алдаагүй соёлын өвийн үзэсгэлэн”, үндэсний тоглоомоор тоглох, гадаад хүмүүст зориулсан байгалийн будгаар өнгө оруулах зэрэг төрөл бүрийн хөтөлбөр зохиогдоно.

БНСУ-ын Жэжү муж

The Association of Northeast Asia Regional Governments 19

Page 20: NEAR news vol.64 (MNG)

The Association of Northeast Asia Regional Governments

The Association of Northeast Asia Regional Governments3F Pohang Technopark, #394 Jigok-ro (#601 Jigok-dong), Namgu, Pohang City, Gyeongsangbuk-do, ROKT. 054-223-2318 F. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org