near news vol.56 (mng)

16

Click here to load reader

Upload: neargov

Post on 27-Jul-2016

236 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.56 (MNG)

Vol. 56

NEARNewsНэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2014 онь3-4 ו сар 56 дахь дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Сэдэвт нийтлэл Бурхан багшийн мэндэлсэн өдрийн баяр-Ёндынхэ

Гишүүн байгууллагатай танилцахуй Монгол улсын Завхан аймаг

Отгонтэнгэр уул(Завхан аймаг)

Page 2: NEAR news vol.56 (MNG)

Vol. 564 12 14

Ёндынхэ баяр

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Page 3: NEAR news vol.56 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.56 (MNG)

Гамшгаас сэргийлэх хорооны хурал болно.

NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн 9 дүгээр хурал болно.

NEAR Холбооны үйл ажиллагаа

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа

Хурлын дараах хөтөлбөрХуралд оролцогчид

Холбооны гамшгаас сэргийлэх хорооны 12 дугаар хурал 3 дугаар сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл Япон улсын Хёго мужид болж өнгөрлөө. Хуралд Монгол, Орос, Солонгос, Хятад 4 улсын 15 орон нутгийн 32 төлөөлөгч оролцсон. Хуралд оролцогчид “Хүн ба ирээдүйн гамшгаас сэргийлэх төв”-д Японд болсон хүчтэй газар хөдлөлт, газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын тухай видео кино үзэж, газар хөдлөлт хэрхэн болдогыг туршилтаар мэдэрч үзсэн бөгөөд газар хөдлөхөд барилгад үүсэх нуралт, газар хөдлөлтийг тэсвэрлэх барилгын зураг төслийн зарчмийн талаарх мэдлэгтэй болсон.

Хёго мужийн захиргаанаас Японы Ханшин Аважид болсон хүчтэй

газар хөдлөлт болон газар хөдлөлтийн дараах сэргээн босгох үе шат хэмээх сэдвээр тусгай илтгэл тавьсан..

Нөгөөтэйгүүр хуралд оролцогчид 11-ний өдөр Азийн гамшгаас сэргийлэх төв(ADRD), Олон улсын гамшгаас сэргийлэх, сэргээн босгох хамтын ажиллагааны байгууллага(IRP), Жайкагийн Кансай дахь салбар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй санал бодол солилцохоос гадна Хёго мужийн гамшгаас сэргийлэх төв, Кобэ дахь газар хөдлөлтийн дурсгалын парк, Кобэ хотын аюулыг хянах төв зэргээр айлчилсан.

Гишүүн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны арга замыг хэлэлцэж, гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хооронд харилцаа, холбоо тогтоох зорилготой уг хурал 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр БНСУ-ын Дэгү хотноо болно. Энэ удаагийн хурлаар Холбооны Хэрэг эрхлэх газраас 2013 онд хийсэн ажлууд болон 2014 онд хийгдэх гол ажлуудын тухай танилцуулах ба БНСУ-ын Ённамын их сургуулийн “Солонгосын ерөнхийлөгч асан Пак Жон Хигийн удирдах ухаан” институтээс “Сэмаүл буюу Шинэ тосгон хөдөлгөөнийг дэлхийд таниулах нь” сэдвээр тусгай илтгэл тавина. Мөн энэ онд болох

2013 оны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал

■ NEAR Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурлын товч хөтөлбөр

өдөр Агуулга5.21 Бүртгэл, хүндэтгэлийн хүлээн авалт5.22 Хурал, хурлын дараах аялал

5.23 Аялал, зочдыг үдэх

Холбооны Бүгд хурал, Салбар хороодын хурал, Олон улсын форум зэргийн талаар танилцуулна.

NEAR NEWS Vol. 564

Page 5: NEAR news vol.56 (MNG)

Ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-ын Элчин сайдын яамны арга хэмжээнд оролцов.

Ерөнхий нарийн бичгийн дарга Зүүн тэнгисийн эргийн хөгжлийн 2 дугаар форумд оролцов.

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээЭнэ сарын мэдээ

Холбооны гишүүн орон нутгууд ашигт малтмалыг хамтран боловсруулах, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцэх зорилгоор 2014 оны 7 сарын 18-ны өдөр ОХУ-ын Магадан мужид энэхүү хурлыг зохион явуулах тул гишүүн орон нутгууд өргөнөөр оролцоно уу.

Холбооны Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны 3 дугаар хурал болно.

Эрдэс баялаг боловсруулалт, зохицуулалтын хорооны хурал. 2012 он

• Хурал болох өдөр : 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр• Хаана : ОХУ-ын Магадан мужийн Магадан хот• Оролцох хүрээ : Гишүүн орон нутгийн эдийн засаг, уул уурхай аж

үйлдвэрийн газар хэлтэс, компанийн төлөөлөл• Оролцох хүсэлтийг хүлээж авах хугацаа : 6 дугаар сарын 15-ны

өдрийг хүртэл• Хурлаар хэлэлцэх асуудал1. Ашигт малтмалыг боловсруулахтай холбогдсон асуудал2. Холбооны гишүүн орон нутаг хооронд ашигт малтмал хамтран

боловсруулах тухай3. Эрдэс баялаг боловсруулах, зохицуулахтай холбогдсон хөрөнгө

оруулалтын төслийн тухай

Энэ оны 2 дугаар сарын 26-ны өдөр “21 дүгээр зуун-Хятад, Солонгосын харилцааны нийгэмлэг”, БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Чү Гүо Хун шинэ элчин сайдыг хүлээн авах ёслолын ажиллагаа болон 2014 оны боловсон хүчний уулзалт Сөүл хотноо болов. Энэ арга хэмжээний үеэр “21 дүгээр зуун-Солонгос, Хятадын харилцааны нийгэмлэг”-ийн тэргүүлэгчийн бичсэн “Ким Хан Гю Хятадтай ойлголцоно” номын баяр болжээ. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю уг арга хэмжээнд оролцож, шинэ элчин сайдад болон Ким тэргүүлэгчийн номын нээлтэд баяр хүргэж, үг хэлэв.

Энэхүү арга хэмжээнд Солонгосын парламентын дарга асан Ким Сү Хан, ерөнхий сайд асан И Сү Сон, Хятад-Солонгосын парламентийн гишүүдийн Гадаад харилцааны зөвлөлийн тэргүүлэгч Жон Мун Жүн, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг нийт 2 орны 400 гаруй хүн оролцжээ.

“Зүүн тэнгисийн эргийн хөгжлийн 2 дугаар форум” 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Пухан хотноо болов. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю “Зүүн тэнгисийн эргийн эдийн засгийн хамтын хөгжлийн бүсийн харилцаа, хамтын ажиллагааны чиг хандлага ба зорилт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон ба бүсийн эдийн засгийг хөгжүүлэхэд Зүүн хойд Азийн орон нутгуудын үүргийг онцлон хэлсний зэрэгцээ NEAR Холбооны талаар танилцуулав.

Энэхүү форумын зорилго нь “Зүүн тэнгисийн эргийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал ба Зүүн тэнгисийн эрин үеийг эхлүүлэхийн төлөөх зорилт” сэдвээр тогтвортой судалгаа явуулж, бүсийн хамтын хөгжил, хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэхэд оршиж байгаа бөгөөд форумд оролцсон Кёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн хөгжлийн албаны дарга Ли Дү Хуан хэлэхдээ “Манай Кёнсанбүг муж нь Зүүн тэнгисийн эдийн засгийн эрин үеийг манлайлан, хязгааргүй нөөцтэй далайгаас ирээдүйн хөгжлийн хөдөлгөгч хүчийг олохын тулд Зүүн тэнгисийн шинэ төлөвлөгөөг боловсруулах болно гэв.”

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.56 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

3 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Солонгосын “Жусон Илбо” сонины газраас зохион байгуулсан Азийн удирдлагын 5 дугаар бага хуралд Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю оролцов. Хурлаар дэлхийн улс орнуудын улс төрийн удирдагч, компанийн захирал, эрдэмтэд зэрэг хүмүүс цуглаж, Солонгосын хойгийг нэгтгэх бололцоо болон Зүүн хойд Азийн бүсийн хамтын хөгжлийн арга замын талаар голчлон хэлэлцэв.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Япон улсын Хёго мужид зохиогдсон Гамшгаас сэргийлэх хорооны 12 дугаар хуралд оролцож, байгууллагын зүгээс зохиох арга хэмжээний талаар хуралд оролцсон гишүүн орон нутгуудын төлөөлөгчдөд танилцуулсан. Мөн үүний дараа Япон улсын Шиманэ мужид айлчлан захиргааны удирдлагуудтай уулзаж, Холбооны арга хэмжээнд идэвхтэй оролцон дэмжиж байхыг хүсээд Холбооны үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт айлчлах дотоод, гадаадын төлөөлөгчдөд Холбоог танилцуулах, төрөл бүрийн арга хэмжээнд оролцогч гишүүн орон нутаг, холбогдох байгууллагын хүмүүст үр ашигтай сурталчлах зорилгоор хийсэн уг видео танилцуулга нь Холбооны бэлгэдэл имидж, үндсэн зарчим, гол үйл ажиллагаа, арга хэмжээ зэрэг агуулгаас бүрдэнэ. Холбооны үйл ажиллагааны хүрээнд зохиогдох төрөл бүрийн арга хэмжээний үеэр уг видео танилцуулгыг үзүүлснээр оролцогчдод Холбооны талаар тодорхой ойлголт өгөх болно гэдэгт найдаж байна. Энэхүү видео танилцуулгыг 2014 оны 4 дүгээр сараас эхлэн Холбооны гишүүн орон нутгуудийн гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал, Олон улсын форум, Салбар хороодын хурал зэрэг арга хэмжээний үеэр үзүүлэх болно.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Азийн удирдлагын бага хуралд оролцов.

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Гамшгаас сэргийлэх хорооны хуралд оролцов.

NEAR Холбооны видео танилцуулга хийнэ.

Гадаадын төрийн албан хаагчид нутаг буцахын өмнө түүх дурсгалын газраар аялав.

2014 онд NEAR Холбооны Хэрэг эрхлэх газарт ажиллах гишүүн орон нутгийн төлөөлөгчид тодорлоо.

БНХАУ, Шаньдун мужЧи Хун Зэн

(Харилцах утас :+82-54-223-2326)

Монгол улс, Хөвсгөл аймагБ.Ундрах

(Харилцах утас : +82-54-223-2327)

ОХУ, Иркутск мужРаман Анна

(Харилцах утас : +82-54-223-2325)

Япон улс, Шиманэ мужМасу Шючиру

(Харилцах утас : +82-54-223-2386)

Шиманэ мужийн захиргааны удирдлагуудтай уулзах үеэр

2013 онд Холбооны Хэрэг эрхлэх газарт 1 жилийн хугацаанд төлөөлөгчөөр ажилласан гишүүн орон нутгийн төрийн албан хаагчид нутаг буцахын өмнө буюу 3 дугаар сарын 21-ний өдөр Солонгосын Күнзийн ёс заншлын өлгий нутаг Кёнсанбүг мужийн Андун хотоор аялж, Дусан Совон буюу эртний Күнз судлалын сургууль музей, Хахы тосгон зэргийг үзэж танилцав.

Андун хот нь Күнзийн сургаалийн уламжлалт соёлыг өвлүүлэн үлдээхийн тулд “21 дүгээр зуунд хүмүүний үнэ цэнэ ба Күнзийн сургаалийн соёл” сэдвээр олон улсын форум зохиосон.

Мөн тус хотод байх “Дусан Совон” буюу Күнзийн сургуулийн барилгыг Солонгосын күнз судлалын төлөөлөх эрдэмтэн Ли Хуанийг нас эцэслэсний дараагаар түүний шавь нар барьсан түүхтэй.

Харин Хахы тосгон нь солонгосын өвөрмөц соёлыг хадгалан үлдсэн газрын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн.

NEAR Холбооны гишүүн орон нутгуудаас Холбооны Хэрэг эрхлэх газарт 2014 онд 1 жилийн хугацаатай төлөөлөгчөөр ажиллах төрийн албан хаагчид дараах байдлаар тодорлоо.

NEAR NEWS Vol. 566

Page 7: NEAR news vol.56 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ

Хэйлонжан муж-БНХАУ

Нигата муж-Япон улс

Шаньси муж-БНХАУХарбин хотноо “Хятад-Оросын анхдугаар үзэсгэлэн” болно.

Гадаадын импортлогчдийн уулзалт зохион байгуулав.

“Хятадын баруун, зүүн бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт худалдааны 18 дугаар уулзалт-Олон улсын торгоны зам” сэдэвт үзэсгэлэн болно.

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээЭнэ сарын мэдээ

Тус үзэсгэлэн 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл БНХАУ-ын Хэйлонжан мужийн Харбин хотноо болно. БНХАУ-ын Худалдааны яам, Хэйлонжан мужийн ардын засаг, ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, худалдааны яамнаас “Шинэ боломж, шинэ платформ” хэмээх сэдвээр хамтран зохион байгуулна. Хятад, Оросын үзэсгэлэнгийн төлөөлөл болох “Харбин-Олон улсын Эдийн засаг, худалдааны уулзалт”-ыг нийт 24 удаа зохиосон удаатай. 2013 оны 10 дугаар сард Хятад улсын сайд Ри Ко Чан, Оросын улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар Хятад-Оросын ерөнхий сайд нарын ээлжит уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд урьдын “Хятад-Харбиний олон улсын эдийн засаг, худалдааны уулзалт”-ыг “Хятад-Оросын үзэсгэлэн” хэмээн өөрчлөхөөр тохиролцсон.

Хятад-Оросын анхдугаар үзэсгэлэн олон улсын стандартын шаардлагад нийцсэн 3000 бүхээг бүхий 86000м² талбайг хамрах ба Оросын павилон, Оросын аж үйлдвэрийн үзэсгэлэн, Хятад-Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төслийн үзэсгэлэн зэргээс эхлээд олон улсын үзэсгэлэнгийн бүс, тоног төхөөрөмж, газар тариалан, барилгын материал, органик газар тариалангийн бүтээгдэхүүн, тавилга, соёл, аж үйлдвэр, Оросын тосон цэцэг зэрэг олон сэдвээр үзэсгэлэн гарна. Түүний зэрэгцээ үзэсгэлэнгийн хугацаанд эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаарх танилцуулга, бизнес уулзалт зэрэг Хятад-Оросын компаниудийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээг төлөвлөжээ. Мөн Хятад-Европын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд Хятад-Европын Холбооны хамтын ажиллагааны хэлэлцүүлэг, Хятад-Латины орнуудын хамтын ажиллагааны хэлэлцүүлэг тус тус болно.

Нигата мужийн захиргаа JETRO, Нигатагийн аж үйлдвэрийг цогцлоон бүтээх байгууллагатай хамтран газар тариалан, далайн болон хүнсний бүтээгдэхүүний экспортийг эрчимжүүлэх үйл ажиллагааны хүрээнд гадаадад худалдааны үйл ажиллагаа явуулах сонирхолтой дотоодын компаниуд болон гадаадын импортлогчдод зориулсан уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ оны уулзалтыг 3 дугаар сард Монгол, Орос, Өмнөд Солонгос, Гонконг зэрэг улсын 12 орон нутгийн импортлогч 19 компани, дотоодын 37 компанийг урьж оролцуулан зохион байгуулж, Нигата мужийн хүнсний бүтээгдэхүүнийг сурталчилснаас гадна үзэсгэлэн худалдаа явуулав. Нигата мужийн архины экспортийн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь энэ мэт арга хэмжээний үр дүн гэж үзэж байна.

■ Зохион байгуулагч : БНХАУ-ын Хөгжил төлөвлөлтийн хороо, Худалдааны яам, Олон улсын худалдааг эрчимжүүлэх хороо, Шаньси мужийн ардын засаг

■ Сэдэв : “Нээлттэй хамтын ажиллагаагаар хамтын хөгжлийг түргэсгэх нь”

■ Хугацаа : 2014 оны 5 дугаар сарын 23-26-ны өдрүүд■ Хаана : Шаньси мужийн Шиан Чижан олон улсын арга хэмжээний төв

The Association of Northeast Asia Regional Governments 7

“Харбин-Олон улсын эдийн, засаг худалдааны үзэсгэлэн, уулзалт”-ын газар тариалангийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн павилон

17 дахь удаагийн Хятадын баруун зүүн бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт худалдааны уулзалтын нээлт

Экспорт импортийн уулзалтын үеэр

Page 8: NEAR news vol.56 (MNG)

Энэ сарын мэдээ Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ишикава муж-Япон улс

Жэжү муж-БНСУ

Кёнсаннам муж-БНСУ

Каназава-Хөгжмийн тоглолт 2014 болно.

Цахилгаан автомашины анхдугаар экспо болж өнгөрлөө.

Байгальд ээлтэй газар тариалангийн бүсийг байгуулах төслийг дэмжив.

4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 сарын 6-ны өдрийг хүртэл “Рафул Жу Каназава-Хөгжмийн тоглолт” болно. Тоглолт 45 минут үргэлжлэх ба үзвэрийн тасалбар ч харьцангуй хямд юм. Энэ жил долоо дахь удаагаа зохиогдож буй уг тоглолтоор “Прага, Венн, Будапешт-3 хотын түүх” сэдвийн доор түүх, дүрслэх урлаг, хөгжмийн өлгий болсон эдгээр хотуудын хөгжимчдийн алдартай аялгуунуудаас тоглох юм. Үндсэн тоглолт Ишикава мужийн үндэсний дуу бүжгийн чуулгын ордонд болох ба мөн галт тэрэг, метроны буудал, хот тосгодод төрөл бүрийн тоглолтууд болно. Японы анхны мэргэжлийн тайзны үлээвэр болон цохиур хөгжмийн чуулга болох “Каназава”ансамблийн болон гадаад, дотоодоос цугласан мэргэжлийн өндөр түвшний хөгжимчид энэхүү тоглолтод оролцоно. Мөн үндэсний урлаг, сонгодог хөгжим хавсарсан тоглолт болно.

Кёнсаннам мужийн захиргаа “Ырён, Хаман, Чаннён, Хабчон 4 сумын байгальд ээлтэй газар тариалангийн бүсийг байгуулах” төслийг эхлүүлээд 2 жил болж буй бөгөөд төслийн үр дүн гарч байна. 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Кёнсаннам мужийн захиргаанаас, “Байгальд ээлтэй газар тариалангийн бүсийг байгуулах төсөл”-д оролцож байгаа дээрх 4 сумын 109 гектар газрыг шинээр нэмж “байгальд ээлтэй” газраар бүртгэн магадлан итгэмжилсэн байна.

“Каназава-Хөгжмийн тоглолт 2013”

Энэхүү “Ырён, Хаман, Чаннён, Хабчоны байгальд ээлтэй газар тариалангийн бүсийг байгуулах төсөл”-өөр тогтвортой, өндөр үр ашигтай газар тариаланг бодитоор бий болгохын тулд 2013 оноос 2017 он хүртэл 5 жилийн хугацаанд нийт 3 тэрбум 100 сая воны хөрөнгө оруулалт хийгдэх юм. Кёнсаннам муж өнгөрсөн жил 6 тэрбум 100 сая воний дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ онд мөн эдгээр 4 сумдад 3 тэрбум 200 сая воний дэмжлэг үзүүлж, байгальд ээлтэй газар тариалангийн бүс болон газар тариалангийн эко бүсийг байгуулах, байгальд ээлтэй газар тариалангийн материал бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Энэ өдөр Байгальд ээлтэй газар тариалангийн хэлтсийн дарга И Жон Гун хэлэхдээ “Өнгөрсөн жил Кёнсаннам муж ба 4 сумын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хамтран асуудлыг шийдэх арга замыг хэлэлцээд, “Ырён, Хаман, Чаннён, Хабчон-Байгальд ээлтэй газар тариалангийн бүс байгуулах” төслийг идэвхжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажилласны үр дүнд 4 сумын байгальд ээлтэй газар тариалангийн зөвшөөрөгдсөн газар 109 гектар нэмэгдэх зэргээр байгальд ээлтэй газар тариаланг хөгжүүлэх үндэс суурийг бүрэлдүүлсэн” гэв.

Солонгост болон гадаадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины загварыг олон нийтэд үзүүлэх, холбогдох аж үйлдвэрийн технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус үзэсгэлэн 2014 оны 3 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд Жэжү хотын олон улсын арга хэмжээний төвд зохиогдсон.

Энэ удаагийн экспод Киа, Лено Самсун, Ниссан, BMW, GM, MIA зэрэг автомашины 6 том үйлдвэрлэгч компани болон аж үйлдвэрийн 40 гаруй компани, холбогдох салбарын 2000 гаруй мэргэжилтэн оролцжээ. Үзэсгэлэнд Солонгост үйлдвэрлэсэн бүх төрлийн цахилгаан автомашины загваруудыг харуулсан байна.

Түүний зэрэгцээ 3 дугаар сарын 17-ны өдөр Цахилгаан автомашины тухай бага хурлын нээлт, Солонгосын цахилгаан автомашины лидерүүдийн холбоог үүсгэн байгуулах форум болсон. 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилсэн энэхүү бага хурлаар цахилгаан автомашины хосолмол технологи боловсруулах болон цахилгаан автомашиныг түгээн дэлгэрүүлэх, холбогдох аж үйлдвэрийг идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. Экспо-үзэсгэлэн яармагийн үеэр цахилгаан автомашин, цахилгаан дугуйг газар дээр нь унаж үзэх, цахилгаан автомашин, угсардаг хүүхдийн тоглоомтой танилцах зэрэг нэмэлт арга хэмжээ болсон. Нөгөөтэйгүүр, Жэжү мужийн захиргаанаас “Дэлхийн байгаль орчны хот” гэсэн магадлан итгэмжлэлийг авах зорилгоор “Carbon Free Island Jeju 2030” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний дагуу салхи ашигласан сэргээгдэх эрчим хүчний нөөцийг өргөтгөж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг цахилгаан автомашиныг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, автомашин цэнэглэх байгууламжийг олноор бий болгоход мужийн захиргаанаас ихээхэн чармайлт гаргаж байна.

NEAR NEWS Vol. 568

Page 9: NEAR news vol.56 (MNG)

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээЭнэ сарын мэдээ

Кёнсанбүг муж-БНСУ

Улаанбаатар хот-Монгол улс

Күнзийн судлал, соёлын арга хэмжээ болов.

“Бүргэдийн баяр 2014” болж өнгөрлөө.

2014 оны 3 сарын 8-ны өдөр Кёнсанбүг мужийн Ёндог сумын иргэдийн ордноос “Күнз судлалын соёлын форум” зохион байгуулж, уг арга хэмжээнд сумын удирдлага, мужийн Күнз судлаачдын клуб зэргээс нийт 350 хүн оролцов. “Күнз судлалын соёлын форум” нь солонгосын оюун санааны салшгүй нэг хэсэг хийгээд 21-р зууны хүн төрөлхтний гүн ухаан гэж үнэлэгдэж буй Күнзийн номлолын ухааныг өвлүүлэн хөгжүүлэх зорилгоор жил бүр Кёнсанбүг мужийн хот, сумуудад ээлжлэн зохиогддог. Энэхүү арга хэмжээ эртний Күнзийн сэтгэлгээг орчин үед ойлгуулах ач холбогдолтой төдийгүй Күнзийн сургаалийн жинхэнэ утга учрыг таниулж, нутгийн ард иргэд ба хүүхэд залуучуудын ертөнцийг үзэх зөв үзэл, төлөвшлийг төрүүлэх юм.

Бүргэдийн баяр-2014

ССАЖЯ болон Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Бүргэдчдийн холбоо, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хамтран "Бүргэдийн баяр 2014" арга хэмжээг 3 дугаар сарын 5-ны өдөр "Чингисийн хүрээ" жуулчны баазад зохион явууллаа. Казахын ард түмний дунд эртнээс уламжилж ирсэн бүргэдээр ан хийх арга ухааныг өвлүүлэн сурталчлах, хөгжүүлж дэлгэрүүлэх, аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгон хөгжүүлэх, орон нутгийн жуулчны баазуудын ажиллах хугацааг уртасгах, санхүүгийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой уг наадмын хамгийн залуу оролцогч 17 настай байсан бол хамгийн ахмад нь 60

Иркутск муж-ОХУ“Байкаль тур” Олон улсын үзэсгэлэн болов.

Тус үзэсгэлэн 2014 оны 3 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд ОХУ-ын Иркутск мужийн “Сибир экспо” төвд болж өнгөрлөө. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уг үзэсгэлэнд Монгол, Хятад,

Өмнөд Солонгос зэрэг дотоод, гадаадын 100 гаруй байгууллага, компани оролцлоо. Үзэсгэлэнгийн хүрээнд эмчилгээний аялал жуулчлалаас авахуулаад зуны амралтын аялал, спорт, байгалийн аялал, бизнес аялал зэрэг төрөл бүрийн аялалын бүтээгдэхүүний танилцуулга болон зөвлөлдөх уулзалт, семинар, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээнүүд явагдсан байна.

настай хүн байлаа. Нийт 18 бүргэд ирсэн байна. Уг баярын үеэр хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулсан юм. Мөн бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан, ан бариулах, бүргэдээ өөртөө дасгасан байдал, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх зэрэг уралдаан тэмцээнийг зохион явуулсан юм. Бүргэдийн баярыг сонирхохоор Элчин сайдын яамдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид болон гадаадын жуулчид Улаанбаатар хотын оршин суугчид зэрэг 500 гаруй хүн хамрагдсан байна.

The Association of Northeast Asia Regional Governments 9

NEAR Холбооны гишүүн орон нутгуудад зохиогдох олон улсын арга хэмжээ

- Чүнчонбүг муж/БНСУ -

Усун 2014-Олон улсын био аж үйлдвэрийн экспо

• Хугацаа : 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 сарын 12-ны өдөр

• Оролцох хүрээ : Эм, хими, хүнс, байгаль орчин, электрон, автомат дамжлага, машин төхөөрөмж зэрэг био аж үйлдвэртэй холбогдох чиглэл

• Оролцох хүсэлт хүлээж авах хугацаа : 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл

• Болох газар : Усун-Био шинжлэх ухааны дүүрэгт

• Зохион байгуулагч : Усун-Олон улсын био аж үйлдвэрийн экспог зохион байгуулах хороо Утас : +82-43-230-6021~4

• Арга хэмжээний агуулга : Үзэсгэлэн болон тусгай, бодитоор оролцох боломжтой, байнгын гэх мэт бусад арга хэмжээ

* Дэлгэрэнгүй мэдээллийг http://eng.bio-osong.kr/index.do сайтаас авна уу.

Page 10: NEAR news vol.56 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

May2014.5

June2014.6

Sunday Monday TuesdayГишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

25 26 27

• Орон нутаг : Амур муж/Орос• Арга хэмжээний нэр : Амур-Олон улсын

үзэсгэлэн Амур экспо, форум-2014• Хугацаа : 6 сард• Хаана : Благовещенск хот

• Орон нутаг : Пусан хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : Пусан-Шанхайн

далайн форум• Хугацаа : 6 сард• Хаана : Пусан хотын захиргааны ордны 12 давхарт, олон улсын хурлын танхим

• Холбогдох : Пусан хотын олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• Орон нутаг : Пусан хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : 24 дэхь удаагийн

олон улсын далай, туйлын техникийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний хурал

• Хугацаа : 6. 15 ~ 6. 20• Хаана : Бэкско арга хэмжээний төв• Холбогдох : Пусан хотын олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• Орон нутаг : Гуанжү хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : Дэлхийн

устөрөгчийн эрчим хүчний эрдэм шинжилгээний хурал 2014

• Хугацаа : 6. 15 ~ 20• Хаана : Ким Дэ Жүний нэрэмжит олон улсын арга хэмжээний төв

1 2 3

8 9 10

15 17

22 23 24

• Орон нутаг : Кёнсаннам муж / Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : 10 дахь удаагийн олон улсын автомат системт төхөөрөмжийн үзэсгэлэн(KOFAS 2014 : Int'l Factory Automation System Show 2014, Changwon Korea

• Хугацаа : 5. 20 ~ 5. 23• Хаана : Чанвон арга хэмжээний төв(ceco)

• Орон нутаг : Ульсан хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : Виндсёрфингийн

аварга шалгаруулах тэмцээн• Хугацаа : 5 сард• Хаана : Ульсан хот (Жинха наран шарлагын газар)

• Холбогдох : Дэлхийн виндсёрфингийн тэмцээнийг зохион байгуулах хороо Ульсан хотын биеийн тамирыг дэмжих хэлтэс T. +82-52-229-3782

• Орон нутаг : Ульсан хот/Өмнөд Солонгос • Арга хэмжээний нэр : Зүүн Азийн эдийн

засгийн харилцааны байгууллагын эко бизнесийг дэмжих группийн Байгаль орчны чиглэлийн 9-р уулзалт хурал

• Хугацаа : 5 сард• Хаана : Ульсан хот(Лотте зочид буудал)

• Орон нутаг : Инчон хот/Өмнөд Солонгос • Арга хэмжээний нэр : Глобаль ногоон

төсөл(Global Green Hub Korea 2014)• Хугацаа : 5 сарын эхээр • Хаана : Инчон Сунду арга хэмжээний төв• Холбогдох : Солонгосын олон улсын худалдааны байгууллага(KOTRA), Инчон хотын ногоон эрчим хүч, бодлогын хэлтэс T. +82-32-440-4352

11 12 13

18 19 20

NEAR NEWS Vol. 5610

Page 11: NEAR news vol.56 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

• Орон нутаг : Жэжү муж/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : 9 дэхь удаагийн

Жэжү форум• Хугацаа : 5. 28 ~ 5. 30• Хаана : Согипу хот• Холбогдох : Жэжү мужийн захиргааны энх тайван, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-64-710-6265

• Орон нутаг : Пусан хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : Пусан-Олон улсын

мотор шоу 2014• Хугацаа : 5. 29 ~ 6. 8• Хаана : “Бэкско” арга хэмжээний төв• Холбогдох : Пусан хотын олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

Wednesday Thursday Friday Saturday

28 29 31

• Орон нутаг : Шаньдун муж/Хятад• Арга хэмжээний нэр : 3 дахь удаагийн

Солонгосын хүнсний экспо• Хугацаа : 6. 4 ~ 6. 8• Хаана : Жинан хот• Холбогдох : Жинан хотын худалдааны газар T. +86-531-66602016

• Орон нутаг : Шаньдун муж/Хятад• Арга хэмжээний нэр : 8 дахь удаагийн

Ентай-Виноны үзэсгэлэн• Хугацаа : 6.12~14• Хаана : Ентай хот• Холбогдох : Ентай хотын захиргааны гадаад харилцааны хэлтэс T. +86-535-6235300

• Орон нутаг : Сахагийн БНУ/Орос• Арга хэмжээний нэр : Орос-Алс

Дорнодын сэргээгдэх эрчим хүч сэдэвт олон улсын 2-р бага хурал

• Хугацаа : 6. 19 ~ 6. 21• Хаана : Якутск хот• Холбогдох : Сахагийн БНУ-ын Орон сууц, эрчим хүчний яам Т. +7-4112-34-19-33

• Орон нутаг : Сахагийн БНУ/Орос • Арга хэмжээний нэр : “Кибер орон зайн

хэл, соёлын олон шинж” сэдэвт ЮНЕСКО-гийн олон улсын 3-р бага хурал

• Хугацаа : 6. 28 ~ 7. 3• Хаана : Якутск хот• Холбогдох : Сахагийн БНУ-ын Соёл, шашны хөгжлийн яам Т. +7-4112-42-11-63

• Орон нутаг : Красноярск хязгаар/ Орос• Арга хэмжээний нэр : Ази Номхон далайн

орнуудын хөгжмийн 4-р фестиваль• Хугацаа : 6. 26 ~ 7. 4• Хаана : Красноярск хот• Холбогдох : Фестиваль хариуцсан хэлтсийн дарга Геннадий Перцов T. +7 (391) 211-26-83 E-mail: [email protected] www.apfest.com

• Орон нутаг : Дэгү хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : Олон улсын

хүнсний 14-р үзэсгэлэн(DAFOOD) Daegu International Food Expo 2014

• Хугацаа : 6. 12~15• Хаана : Дэгү хотын EXCO үзэсгэлэн, арга хэмжээний төв

• Холбогдох : Үзэсгэлэн зохион байгуулах алба T. +82-53-601-5311 http://www.dafood.co.kr/

4 5 6 7

11 12 14

18 19 20 21

25 26 27 28

• Орон нутаг : NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар

• Арга хэмжээний нэр : Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал

• Хугацаа : 5. 21 ~ 5.23• Хаана : Дэгү хот• Холбогдох : NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар T. +82-54-223-2318 (англи), 2320 (хятад) +82-54-223-2317 (япон), 2384 (монгол) +82-54-223-2219 (орос)

• Орон нутаг : Гуанжү хот/ Өмнөд Солонгос

• Арга хэмжээний нэр : Дэлхийн хүний эрхийн хотуудын форум-2014

• Хугацаа : 5. 15 ~ 18• Хаана : Ким Дэ Жүний нэрэмжит арга хэмжээний төв

• Холбогдох : Хүний эрхийг хариуцсан алба T. +82-62-13-2071

• Орон нутаг : Чүнчон хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : Чүнчон-Олон улсын

пантомим фестиваль• Хугацаа : 5 сард• Хаана : Чүнчон хотын “Мумжид” театр• Холбогдох : Фестиваль зохион байгуулах хороо T. +82-33-242-0585

• Орон нутаг : Пусан хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : Пусан-Олон улсын

жүжгийн 11-р наадам• Хугацаа : 5. 2 ~ 5. 11• Хаана : Соёлын ордон• Холбогдох : Пусан хотын захиргааны олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• Орон нутаг : Пусан хот/Өмнөд Солонгос• Арга хэмжээний нэр : Пусан-Олон улсын

дарвуулт завины тэмцээн• Хугацаа : 5. 3 ~ 5. 5• Хаана : Сүён булан• Холбогдох : Пусан хотын захиргааны олон улс, хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

1 2 3

14 15 16 17

21 22 23 24

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.56 (MNG)

Бурхан багшийн мэндэлсэн өдрийн баяр-ЁндынхэСэдэвт нийтлэл

Өмнөд Солонгост жил бүрийн 5 сарын эхээр (билгийн тооллын 4 сарын 8) Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тэмдэглэн арван тавны сартай өдөр гэрэлт дэнлүү барин жагсдаг уламжлалтай. Энэ удаагийн дугаарт гишүүн орон нутгуудийн соёлын онцлогоос цуврал болгон танилцуулах үүднээс Бурхан багшийн мэндэлсэн өдрийг Солонгост хэрхэн тэмдэглэдэг тухай танилцуулъя.

Бурхан багшийн мэндэлсэн өдрийн баяр

Ёндынхэ

NEAR NEWS Vol. 5612

Page 13: NEAR news vol.56 (MNG)

Сэдэвт нийтлэл Бурхан багшийн мэндэлсэн өдрийн баяр-Ёндынхэ

“Ёндынхэ”-гийн үүсэлЭнэ баяр нь Шилла улсын Жин Хэн хааны үеэс эхлэлтэй бөгөөд Гурё улсын үед улсын чанартай арга

хэмжээ болсон. Энэ баярын үеэр мунхгийн харанхуйд гэрэл гэгээ түгээх, мөн өөрсдийн сэтгэлээ ариусган гэгээрүүлэхийг эрхэмлжэж бадамлянхуа цэцгийн хэлбэрт цаасан гэрэлт дэнлүүг хийдэг байв.

Энэ өдөр хааны их ордонд олон гэрэл асааж, архи, идээний дээжээ бэлдэн хаад, түшмэд хамтдаа найрлаж, төр улс ба хааны ордон амар амгалан байхыг хүсдэг байжээ.Үүнээс хойш буюу 1975 оноос Бурхан багшийн мэндэлсэн өдрийг Өмнөд Солонгост бүх нийтээр амрах өдөр болгосноор орон даяар уг баярыг зохион байгуулах хороодыг байгуулж, цаасан гэрэлт дэнлүүний жагсаал зэрэг ард иргэдийг өргөн хамарсан буддын шашны соёлын арга хэмжээг зохиох болсон.

Бүх нийтийн баяр-ЁндынхэӨмнөд Солонгосын биет бус соёлын чухал өвийн 122 дугаарт бүртгэлтэй Ёндынхэ (Бадамлянхуан

гэрэлт наадам гэсэн утгатай) баяр Сөүл хотноо жил бүр олон нийтийг хамарсан өргөн хэмжээнд болдог. Энэ жилийн баяр 4 сарын 25-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл Сөүл хотын Жунну дүүрэгт дэнлүү асаах ёслолоор эхлэх ба баярын хүрээнд явагдаж буй олон арга хэмжээнд ард иргэд оролцох боломжтой. Тэдгээрийн нэг нь өнгө өнгийн, төрөл бүрийн дүрс хэлбэртэй уламжлалт дэнлүүг орчин үед сэргээхийн тулд мэргэжлийн урчуудын тусламжтайгаар цаасан дэнлүүг хийх хөтөлбөр бөгөөд үүнд оролцсон ард иргэд дэнлүүгээ хийж дууссаны дараа ишинд нь батарей бүхий лампан гэрлийг асааж гудамжинд түүнийгээ барин жагсдаг. Гэрэлт дэнлүүг барьж жагсахын өмнө дэнлүүт дуу бүжгийн тоглолт, дэнлүүний ёслол ба буян ном хурах үйл ажиллагаа болдог.

Энэ өдөр урлагийн маш содон зүйлсүүд болон сүсэгтэн олны баяр цэнгэлийг олж харж болдог. Өнгө өнгийн өөр өөр загварын хувцас, цаасан дэнлүүгээр ижилсэн жагсах сүсэгтнүүдийн жагсаал хамгийн их анхаарал татдаг. Мөн баярын үеэр Сөүл хотын Жугэса хэмээх буддын сүмийн өмнөх Үжон Гугну гудамжинд цаасан дэнлүүний үзэсгэлэн, түр урлан гэх мэт хувь хүмүүс үзэж сонирхох, өөрийн биеэр хийж үзэх боломжтой төрөл бүрийн 100 гаруй бүхээг павилон ажилладаг. Уг баярт оролцсон гадаадын жуулчдаас судалгаа авахад Бурхан багшийн мэндэлсэн өдрийн баярыг шашны арга хэмжээ гэж боддоггүй, Солонгосын соёлын нэгэн төлөөлөл, түүнийг сайтар илэрхийлж чадсан соёлын наадам гэж үнэлсэн байна.

Бурхан багшийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх гэрэлт дэнлүүний баярын хөтөлбөрийг хажууд харуулсан ба дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.

Албан ёсны вэбсайт : http://www.llf.or.kr/html/index.asp

Баярын хөтөлбөр• Болох газар : Сөүл хот, Жугэса хийд,

Бунэнса хийд, Инсадун, Чонгэчон

Агуулга өдөрБаярыг нээснийг мэдэгдэж үндэсний дэнлүүг асаах ёслолын ажиллагаа

4 сард

Үндэсний дэнлүүний үзэсгэлэн 4.25-5.11

“Хамтдаа” хөтөлбөр 4.26Лянхуа цэцгэн хэлбэрт гэрэлт дэнлүүний жагсаал 4.26

“Оройн бүрэнхийд гэрэлт дэнлүүний гэрэлд” тоглолт 4.26

Уламжлалт соёлын хөтөлбөр 4.27Гэрэлт дэнлүү сэдэвт урлагын үзүүлбэр 4.27

Бурхан багшийн мэндэлсэн өдөрт зориулсан буддын шашны ёслолын ажиллагаа

5.6

Гэрэл асаах ёслол 5.6

*Бурхан багшийн мэндэлсэн өдөрӨ м н ө д С о л о н г о с т Б у д д а г и й н мэндэлсэн өдрийг билгийн тооллын 4 сарын 8-ны өдөр хэмээн албан ёсоор “Согга Таншинил” буюу Буддагийн мэндэлсэн өдөр гэж нэрлэдэг. Энэ өдөр сүсэгтэн олон буян ном хурах, бадамлянхуа цэцгийн хэлбэрт дэнлүү х и й х , г уд а м ж т а л б а й г ц а а с а н дэнлүүгээр чимэглэх, амьд амьтныг хороохыг тэвчих зэрэг зан үйл болон ёслол үйлддэг. Өмнөд Солонгос төдийгүй Хятад, Япон, Энэтхэг зэрэг орнуудад энэ өдрийг дэнлүү асааж тэмдэглэдэг.

1 2 3

4 5 6

7 8 9

1, 2. Гэрэлт дэнлүү бүхий бүтээл 3, 4. Гэрэлт дэнлүү барьж жагсагчид 5. Бурхан багшийн мэндэлсэн өдөрт зориулсан буддын шашны ёслолын ажиллагаа 6, 7. Гадаадын жуулчид цаасан дэнлүүг хийж байгаа нь 8, 9. “Цаасан дэнлүүний гэрэлд” тоглолт

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.56 (MNG)

Монгол улсын Завхан аймагГишүүн байгууллагатай танилцахуй

Цаст хайрханы нутаг

Монгол улсын Завхан аймаг

• Сум : Нэр бүхий 24 сум

• Аймгийн төв : Улиастай

• Газар нутаг : 82,455.66 км²

• Хүн ам : 69972/2012 оны байдлаар

• Уур амьсгал : 1 сарын дундаж температур -20-30 градус, Монголд хамгийн хүйтэн өвөл Тосонцэнгэл суманд -53 градус хүрч байсан.

• Соёлын арга хэмжээ : Наадам/Жил бүрийн 7 сард

1

NEAR NEWS Vol. 5614

Page 15: NEAR news vol.56 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй Монгол улсын Завхан аймаг

Очирвааний дүртэй Отгонтэнгэр уулАймгийн төв Улиастай хотоос 100 км зайтай орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул болон

түүний орчны уулсыг оролцуулсан нийт 955 ам км талбайг хамарсан газар нутгийг 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан цаазат газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Отгонтэнгэр уул нь Монголчуудын эрт үеэс “Очирваань” хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн төрийн тахилгатай уул бөгөөд Их тайлгын овоо буюу Төрийн овоог ерөнхийлөгчийн зарлиг ёсоор дөрвөн жилд нэг удаа тахидаг уламжлалт тогтсон.

Отгонтэнгэр рашаанОтгонтэнгэр уулнаас 20 гаруй километр зайтай өндөр уулс, ой мод бүхий газарт байрлах Отгонтэнгэрийн

рашаан нь далайн төвшнөөс дээш 2500 метрт байдаг. Натри, кальци, фторт азотын халуун рашаан бөгөөд дотор нь орох хэлбэрээр ашигладаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй.

Ариун хайрын бэлгэдэл-Вансэмбэрүү цэцэгВансэмбэрүү нь ихэвчлэн 3000 метрээс өндөрт уулын таг царман дундах хад асганд эр, эм бэлэг хамтдаа

байрладаг хос бэлэгтэй нэг гэрт ургамал юм. Аз жаргал авчирдаг гэгддэг, мөн хэзээ ч нэгээрээ ургадаггүй, дандаа хосоороо ургадаг учраас ариун хайрын бэлгэдэл ч гэж нэрлэдэг. Дорно дахины анагаах ухаанд амьсгалын замын өвчнийг анагаахад хэрэглэдэг энэ цэцгийг монголчууд эртнээс тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэж ирсэн.

Нутгийн брэндЗавхан аймгийн нутагт 300-гаад жилийн өмнөөс тариалж ирсэн улаан хальст сармис амт, чанараас гадна

хүний эрүүл мэндэд ихээхэн ач тустай. Энэхүү бүтээгдэхүүнийг Завхан аймгийн төдийгүй бусад нутгийн иргэд ч үнэлж, сармисны амт чанарыг нь сайшаан эмчилгээний ач тусыг ойлгодог болсноор хэрэглээ нь өсөж, үүнийг даган тариалалт нь нэмэгдэж байна. Англи улсын эрдэмтдэд сармисын дээжийг илгээн судлуулж үзэхэд дэлхий дээр ургадаг саримснаас эрдэс бодисын агууламжаараа хамгийн өндөртэй нь юм байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт, баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэн орших ба Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.

1, 2. Ариун хайрын бэлгэдэл-Вансэмбэрүү цэцэг 3. Нутгийн брэнд 4. Завханы морин хуурчид

2 3 4

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.56 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of Northeast Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of Northeast Asia Regional Governments