МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ...

231

Upload: others

Post on 08-Oct-2019

103 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

1

Төслийн санаачлагч:

ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх ажлыг дэмжих

зөвлөлийн зөвлөх, зочин профессор Икеда Норихико

Төслийн удирдагч:

ОУЭЗБДС-ийн сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан

дэд захирал, дэд профессор Г.Саранцэцэг

Төслийн шүүгч:

Ч.Сумаахүү - ОУЭЗБДС-ийн захирал

Ц.Долгорсүрэн - Монгол улсын гавъяат багш,

ОУЭЗГТМ- ийн тэнхимийн зөвлөх багш

доктор /Ph.D/, профессор

Г.Саранцэцэг - ОУЭЗБДС-ийн дэд захирал, дэд

профессор

The project manager:

Institute of International Economics and Business

Mongolia Councilor of the Extracurricular Education

promotion Committee, Guest. Prof Ikeda Norihiko

The Project coordinator:

Adjunct Professor G.Sarantsetseg and Vice Director of

Training and Research of IIEB

Judges of scientific works:

Ch.Sumaakhuu Director of IIEB

Ts.Dolgorsvren Merited teacher of Mongolia,

/Ph.D, Professor/

G.Sarantsetseg and Vice Director of IIEB

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

2

ГАРЧИГ

1. Икеда Норихико - ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх ажлыг дэмжих

зөвлөлийн зөвлөх, зочин профессор

Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Должинцэрэнгийн шинэ монгол

хүнийг сурган хөгжүүлэх гэсэн Чингис хааны менежментийн ухааны

эрдэм шинжилгээний өгүүллийн зорилго

2. Икеда Норихико - ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх ажлыг дэмжих

зөвлөлийн зөвлөх, зочин профессор

Их Монгол уу, аль эсвэл цагийн хавчуурганд өртсөн жижиг Монгол

уу? Өөр нэгэн өнцгөөс харсан Монгол улсын гадаад харилцаа

3. Минами Ясүхиса – “Total Engineering Service” ХХК-ийн захирал

ХХI зуун дахь Их Монгол хэмээх үзэл баримтлал ба Япон улс

4. Л.Минжин –Монгол улсын Гаалийн итгэмжит зөвлөх, профессор,

ОУЭЗГТМТ-ийн зөвлөх багш Чингис хааны хүний хүчин зүйлийг хөгжүүлэх ашиглах ур чадвар

5. Б.Намсрай – Монгол Улсын Гавьяат багш, доктор /Ph.D/, профессор

Нэгэн үнэт зүйл буюу зорилгын талаар

6. Ш.Оросоо - Монгол Улсын Гавьяат агрономич, доктор /Ph.D/, профессор,

ОУЭЗГТМТ-ийн зөвлөх багш

Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хааны соѐл боловсрол,

дипломат бодлогын хэрэгжилт

7. Д.Пүрэв - доктор /Ph.D/, профессор, ОУЭЗГТМТ-ийн зөвлөх багш

Монголын эзэнт гүрний улс төр ба эдийн засгийн дипломат бодлого

түүний хувь нэмэр

8. С.Тойвгоо - доктор /Ph.D/, профессор, ОУЭЗГТМТ-ийн зөвлөх багш Чингис хааны үеийн монгол төрийн гадаад харилцааны түүхэн сургамж

9. Э.Амаржаргал – ОУБСНББТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний гадаад харилцаа ба дипломат ѐс

10. Г.Ариунжаргал – ГХХАТ-ийн багш, магистр

Чингис хааны байлдан дагуулал ба гадаад бодлого

11. Б.Байгалмаа - ОУБСНББТ-ийн багш, магистр

Дипломат ѐс горим, Их монгол улсын элчийн харилцааны зарим

асуудал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

3

12. Э.Бямбасүрэн - ОУЭЗГТМТ-ийн багш, магистр

“Чингис хаан”- дорно, өрнийн орнуудтай тогтоосон худалдааны

харилцааг үндэслэгч

13. Г.Баярмаа - ГХХАТ-ийн багш, магистр

Чингис хааны энх тайванч, дипломат үйл ажиллагаа

14. О.Болормаа - ГХХАТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний гадаад харилцаан дахь худалдааны

бодлого түүний нөлөө

15. М.Дайриймаа – УУМТТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний үед Чингис хааны баримталсан дипломат

бодлогын нууцууд

16. А.Жамц – ОУБСНББТ-ийн багш, магистрант

Чингис хааны аян дайны мөн чанар ба дипломат бодлого

17. Р.Мөнхдулам - ОУЭЗГТМТ-ийн багш, магистр

Дэлхийн энхтайвны бодлогыг тодорхойлсон Монголын энхтайван

18. Б.Мөнхдөл - ГХХАТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний энх тайвны дипломат бодлого түүний хувь

нэмэр

19. Э.Нандинчимэг - ОУБСНББТ-ийн багш

Их монгол гүрний дипломат ажиллагаа ба их эзэн Чингис хааны

удирдагчийн хувийн шинж чанар

20. М.Наранзаяа - ОУБСНББТ-ийн багш, магистрант

Чингис хааны байлдан дагууллын үеийн гадаад харилцаа, түүний

мөн чанар

21. Э.Нарантуяа - ГХХАТ-ийн багш, магистр

Төрийн гадаад бодлогын үүсэл, хөгжил, хандлага

22. Б.Нармандах - ГХХАТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний энх тайванч дипломат бодлого түүний хувь

нэмэр

23. О.Номиндарьяа - ОУБСНББТ-ийн багш, магистр

Чингис хааны энх тайвны бодлого түүний үр дүн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

4

24. Ц.Оюунаа - ОУЭЗГТМТ-ийн багш, магистр Монголын эзэнт гүрний судалгаанд япон эрдэмтэн, судлаачдын оруулсан

хувь нэмэр

25. Э.Өнөр-Эрдэнэ - ГХХАТ-ийн багш, магистр

Монгол угсааны улсууд ба Чингисийн төрийн гадаад бодлого, үйл

ажиллагаа, дипломат ѐсны уламжлалын зарим асуудалд

26. Д.Тунгалаг - ГХХАТ-ийн багш , магистр

Чингис хааны дипломат чанарын зарим асуудал

27. Г.Түвшинжаргал - УУМТТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний дипломат харилцаа хөгжихөд нөлөөлсөн

хүчин зүйлүүд

28. Л.Хийдэрчулуун - ГХХАТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний энх тайванч дипломат байх төрийн бодлогыг

“Их Засаг хууль”-д тусгасан нь

29. Н.Хишигжаргал - ГХХАТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний гадаад бодлого түүний хувь нэмэр

30. Б.Цолмон - ГХХАТ-ийн багш, магистр

Чингис хааны энх тайванч дипломат бодлого түүний хувь нэмэр

31. Б.Цэндсүрэн – Номын санч, магистр

Монголын эзэнт гүрний энх тайванч дипломат бодлого түүний хувь

нэмэр

32. В.Цэндсүрэн - ГХХАТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний элчийн харилцаа

33. С.Чимэдциен - ОУЭЗГТМТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний гадаад харилцаанд Чингис хааны оруулсан

хувь нэмэр

34. Б.Энхзаяа - ОУЭЗГТМТ-ийн багш, магистр

Монголын эзэнт гүрний энх тайвны дипломат бодлого

35. О.Энхчимэг - УУМТТ-ийн багш, докторант

Их Монгол улсын дипломат харилцаа түүний үзэл баримтлал

36. Г.Саранцэцэг - Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургуулийн

сургалт, эрдэмшинжилгээ хариуцсан дэд захирал, дэд профессор

Дүгнэлт

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

5

CONTENTS

1. Guest Prof. Ikeda Norihiko – Institute of International Economics and

Business Mongolia Councilor of the Extracurricular Education Promotion

Committee

Foreword

2. Guest Prof. Ikeda Norihiko - Institute of International Economics and

Business Mongolia Councilor of the Extracurricular Education Promotion

Committee

Great Mongolia or small Mongolia which became minor during the

historical period

3. Minami Yasuhisa - Chief Executive Officer of “Total Engineering Service”

LLC of Japan

Perception of Great Mongolia in the XXI century and Japan

4. Professor L.Minjin - Certified Counselor of Mongolian Customs ,

Consultant teacher of the DIECTM

Chinggis Khaan’s skills of using and developing human factors

5. Profesor B.Namsrai- /Ph.D./ Merited Teacher of Mongolia

About the particular value and goals

6. Professor L.Orosoo – /Ph.D./ Merited Agronomist of Mongolia, Teacher of

DIECTM

Implementation of cultural, educational and diplomatic policy of

Chinggis Khaan, founder of the modern world

7. Professor D.Purev – /Ph.D./ , Consultant teacher of DIECTM

Politics and diplomatic policy on economics of Mongolian Empire it’s

contribution

8. Professor S.Toivgoo – /Ph.D./, Consultant teacher of DIECTM

Historic lesson of foreign relation of Mongolia during the Chingis

Khaan’s Empire

9. E.Amarjargal – Teacher of DIBFA

Foreign relation and diplomacy of the Mongolian Empire

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

6

10. G.Aruinjargal – Teacher of DFLC

Conquest and foreign policy of Chinggis Khaan

11. B.Baigalmaa – Teacher of DIBFA

Diplomatic etiquette and some issues of messenger communication of

the Mongolian Empire

12. E.Byambasuren – Teacher of DIECTM

Chinggis Khaan – founder of commercial relation between eastern and

western countries

13. G. Bayarmaa –DFLC

Peace loving diplomatic activities of Chinggis Khaan

14. O.Bolormaa - Teacher of DFLC

Trade policy of foreign relation of the Mongolian Empire, its impact

15. M.Dairiimaa - Teacher of DMIT

Diplomatic policy secrets of Chinggis Khaan during the Mongolian

Empire

16. A.Jamts – Teacher of DIBFA

Nature of Chinggis Khaan’s warship and his diplomatic policy

17. R.Munkhdulam - Teacher of DIECTM

Mongolian peace which determined the peace policy of the world

18. B.Munkhdul - Teacher of DFLC

Mongolian Empire’s diplomatic policy on peace, its contribution

19. E.Nandinchimeg - Teacher of DIBFA

Diplomacy of the Mongolian Great Empire and Chinggis Khaan’s

personality as the leader

20. M.Naranzaya - Teacher of DIBFA

Foreign relation and the nature of Chinggis Khaan’ conquest

21. E.Narantuya – Teacher of DFLC

Origin, policy and tendency of the Mongolian Empire’s foreign policy

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

7

22. B.Narmandakh - Teacher of DFLC

Mongolian Empire’s diplomatic policy on peace and its role

23. O.Nomindariya - Teacher of DIBFA

Peace loving policy of Chinggis Khaan, its results

24. Ts.Oyunaa - Teacher of DIECTM

Contribution of Japanese scientists and researchers to the study of the

Mongolian Great

Empire

25. E.Unur-Erdene - Teacher of DFLC

Mongolian originated nations and some issues on diplomatic tradition

and foreign policy of Chinggis Khaan’s Empire

26. D.Tungalag - Teacher of DFLC

Some issues of Chinggis Khaan’s diplomacy

27. G.Tuvshinjargal - Teacher of DMIT

Factors which influenced on the development of Mongolian Great

Empire

28. L.Hiiderchuluun - Teacher of DFLC

Ikh Zasag Law reflected Mongolian Empire’s peace loving policy

29. N.Khishigjargal - Teacher of DFLC

Foreign policy of the Mongolian Empire and its role

30. B.Tsolmon - Teacher of DFLC

Peace loving diplomatic policy of the Mongolian Empire and its role

31. B.Tsendsuren – Librarian of IIEB

Peace loving diplomatic policy of Mongolian Empire and its role

32. B.Tsendsuren - Teacher of DFLC

Messenger communication of the Mongolian Empire

33. S.Chimidtsyen - Teacher of DIECTM

Chinggis Khaan’s contribution to the foreigh relation of the Mongolian

Empire

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

8

34. B. Enkhzaya - Teacher of DIECTM

Mongolian Empire’s diplomatic policy on peace

35. O.Enkhchimeg - Teacher of DMIT

Diplomatic policy of the Mongolian Empire, its principles

36. Ass. Professor G.Sarantsetseg – Vice Director of IIEB

Conclusion

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

9

ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх ажлыг

дэмжих зөвлөлийн зөвлөх,

зочин профессор Икеда Норихико

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.ДОЛЖИНЦЭРЭНГИЙН

ШИНЭ МОНГОЛ ХҮНИЙГ СУРГАН ХӨГЖҮҮЛЭХ ГЭСЭН ЧИНГИС

ХААНЫ МЕНЕЖМЕНТИЙН УХААНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

ӨГҮҮЛЛИЙН ЗОРИЛГО

Оршил: Миний ойлгосноор Элчин сайдын ОУЭЗБДС (IIEB)

байгуулах зорилго

Элчин сайд нь 1993 оноос 1997 оны хооронд Япон улс дахь бүрэн эрхт

элчин сайд байсан ба Монгол Японы харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин

зүтгэл гаргасан. Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн даргаас томилогдсон

явдал нь МУ-ын ЗГ энэ хүнд ямар их ач холбогдол өгч байсныг таамаглаж

болно. Тухайн үеийн Монгол улсын Засгийн газар ЗХУ-ын үзэл баримтлалаар

бэлтгэгдсэн МАХН удирдан жолоодож байсан. Нэг үгээр хэлбэл хуучин

системийн шилдгийг Япон руу илгээсэн билээ. Тухайн үеийн Засгийн газрын

төв аппарат ямар үзэл санаатай байсан нь хуучны тэмдэглэлд бичигдээгүй

байна (“Япон улс дахь Монголын элчин сайдын дурсамж – Бидний хайрлах

хөх тэнгэр, салхи, уудам тал”, 2005 он).

Монгол улс нь хамгаалагч бүхий ЗХУ 1991 онд задран унасан гэнэтийн

өөрчлөлтөнд үлдэж хоцрох аргыг АНУ ба Японоос эрэлхийлсэн үү? Түүний үр

дагавар нь Япон улс Парламентийн улс болсон Монголыг дэмжих

Парламентийн чуулганыг 1991 онд хуралдуулсан. Анхнаасаа англи хэлтэй

мэргэжилтэн болж бэлтгэгдсэн элчин сайд арын албанд энэ хурлыг хийх,

зохион байгуулахад ямар үүрэг рольтой ажилласан талаар хэсэг бусаг

төдийхөн л тэмдэглэгдэн үлдсэн байна. Хэсгүүдийг холбох учиг холбоо нь

тодорхой бус байна.

Тэрхүү хэлсэн үгнээс төсөөлөгдөх нь аугаа том гүрэн болох ЗХУ-

Хятадын хооронд хавчуулагдан орших Монголын байр суурь геополитек

судлалын тухайд хязгаарлагдмал байдалд байгаа бөгөөд завсрын улс болж аль

алинтай нь зэрэгцэн орших жижиг улсын гадаад бодлогын эрэл хайгуул

байсан. Гэхдээ ЗХУ задран унаснаар Оросыг бараадсанаар Монгол үлдэж

хоцрохгүй байв. Гэвч энэхүү 20 гаруй жилийн хугацаанд өөрчлөлт, нээлттэй

хийгдсэн Хятад улсын эдийн засгийн харилцаа нь экспорт, импорт аль аль нь

90% бүхий өнөөгийн нөхцөл байдлыг дуудсан. Эдийн засгийн талаасаа үнэн

чанартаа хараат улс бус уу гэсэн шүүмжлэлийг үгүйсгэх аргагүй нөхцөл

байдалд байгаа нь үнэн юм.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

10

Элчин сайдын голлон 1998 оны 9 сард ОУЭЗБДС-г байгуулсан. Эдийн

засгийн ертөнцөд хөл нийлүүлэн алхах мэргэжилтэнийг бэлтгэх нь шинээр

мэндлэх Монголын үлдэж хоцрох ойрын зам гэж итгэж буй гэж санагдана.

Хятад, Оросын дунд хавчуулагдан ирсэн өнөө цагийн

хязгаарлагдмал байдлаас Монголыг гаргахын тулд:

Хил хязгааргүй даяаршлагдсан монгол хүнийг бэлтгэх дээд сургууль.

Үгээр хэлэхэд амархан ч жинхэнэ үйл хэрэг амар зүйл бус. Элчин сайд тэрхүү

зорилгодоо өнөө цагийн Хятад, Орос гүрний дунд хавчуулагдсан Монгол гэсэн

жижиг улсын цар хүрээгээр төсөөлөгдөөд байх нь зохисгүй билээ гэх бодол

хүчтэй байсан. Тэр бол ЗХУ задран унах хүртэл дипломатчийн хувьд АНУ-д

амьдарч байсан ба дэлхий уудам гэдэг ойлголт мэдрэмжийг хэдийн мэдсэн

байсан учраас тэр. Ийм туршлагатай монгол хүн ЗХУ-ын дагуул улсын хувьд

тухайн цаг үед олон байсангүй. Тиймээс хойш хойшдоо монгол хүн хил

хязгааргүй ажиллаж, хөрвөж чадах чадварыг эзэмшсэн байх шаардлагатай гэж

үзсэн.

Монгол хүн нь анхнаасаас идэвх чармайлт сайтай. Одоогоор хүн амын

10 гаруй хувь нь гадаадад аж төрж байна. Энгийн хөдөлмөр эрхэлж байгаа

хэдий ч боловсролын чадвар нь өндөр. Тэдний хуримтлуулж буй туршлага,

олж авч буй мэдээлэл нь Монгол улсын ирээдүйд ашиглагдаж ирнэ. Цаашлаад

өнөөгийн жижиг улс Монголоос давж евро-азид оршиж буй монгол хүмүүст

нөлөөлж эхэлнэ. Тэндээс Хятад, Оросын дунд хавчуулагдан амьдрахаас өөр

аргагүй байсан өнөөгийн хязгаарлагдмал байдлаас гарсан шинэ чөлөөт монгол

хүний ажиллаж амьдрах дэлхийг бий болгох буйзаа. Элчин сайд ОУЭЗБДС-с

хүлээж буй зүйл нь яг ийм монгол залуусыг бэлтгэн хөгжүүлэх байх гэж

бодогдоно.

ЗХУ задран унасны дараа 25 жилийг туулж Монголын ард түмний

суралцаж мэдсэн зүйл:

ЗХУ задран унахтай зэрэгцэн явагдсан Монголын ардчилсан хувьсгал нь

олон намын тогтолцоонд шилжсэнээр төрийн эрхийг өөрчлөх боломжтой

төрийн хэлбэрийг бий болгосон. Хуучин зүүн европын улс орнуудаас гадна

төв азийн улс орнуудын дотроос иргэний үзэл санааг хамгийн их анхаарах

ѐстой улс төрт нийгмийг байгуулсан гэж хэлж болно. Коммунист нам дангаар

эрх барьж байсан нь өнөөгийн Хятадын хатуу улс төрийн нийгэмтэй

харьцуулахад түүнийг үр дүнг өндрөөр үнэлэх нь мэдээжийн хэрэг.

Гэхдээ үр өгөөжтэй байдлыг асуудал болговол эдийн засгийн хувьд тэгш

бус байдал давамгайлж буй хандлага ажиглагддаг. Нэг үе ядуу байсан хуучин

цаг үетэй харьцуулахад баян ядуугийн ялгаа хүчтэй илэрч байна. Тэр бол улс

төр эдийн засгийн тухайд заавал ч үгүй үр дүнтэй бодлого хөтөлбөрийг гаргаж

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

11

чадахгүй байгаад асуудал оршино гэж бодож байна. Улс төрийн эрх чөлөөг

байгуулсан 25 жилийг харахад эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн түүний үр

жимсийг найдвартай хувиарлах тогтолцоог бий болгох шаардлага тулгарч

байна.

Шинэ чөлөөт Монгол хүнийг хүмүүжүүлэх шаардлага бүхий алсын хараа:

Өнөөгийн монгол хүн нь Чингис хаанаас Хубилай хүртэлх 3 үеэр дэлхийн

эзэнт гүрнийг байгуулсан Монголын түүхээс суралцах зүйл их байгаа нь

гарцаагүй. Эзэнт гүрний менежмэнтийн агуулгаас одоогоор тодорхой

болоогүй зүйл их байгаа. Түүний ихэнх нь анхны чухал туршлага мөн.

Хойшид Монгол улсыг байгуулахад хэрэг болохуйц зүйл их байгаа гэж бодож

байна. Евро-Азид урьд хожид байгаагүй их эзэнт гүрнийг байгуулсан

Монголын засаглалын доор байсан бусад үндэстнүүд хил хязгааргүйг туулж

ирсэн. Энэ нь тухайн цаг үедээ даяаршлалын эхлэл байсан буйзаа.

Чингис хааны менежмэнтийн ухааны сэдэв бүхий эрдэм

шинжилгээний өгүүлэл гаргах санаа:

1991 он хүртэл өнөө цагийн Монгол улс нь ЗХУ-ын анхны дагуул улс

байснаас тэрхүү түүхийн ойлголт ч хэлбийсэн байв. Зөвшөөрөгдсөн тайлбар

нь түүхийн үнэнтэй нийцэхгүй байсан. ЗХУ-ын нөлөө орсон байсан учраас тэр

болов уу. Тодорхой үзэл суртлын түүхээс үзэх үзэл нь түүхийн бодит үнэнд

нуугдсан байдаг.

Тэрхүү хязгаарлагдмал байдлаас чөлөөт болсон өнөө цаг учир эзэнт

гүрний түүхийн бодит байдлыг тодорхой болгож, тэрхүү ул мөрөөс ирээдүй

рүү үзүүлэх мэдлэгийг ухан гаргах шаардлага буй. Сурах эрх чөлөө байгаа

өнөө цагт гадаадаас шинэ санаа нэвтрүүлэх нь сайн ч, юу нь монгол хүнд

таарах вэ гэсэн шийдвэр гаргах стандарт нь Монголын эзэнт гүрний ул мөрт

нуугдсан болов уу. Тэр бол эзэнт гүрний цар хэмжээг илэрхийлж байгаа утга

бус. Эхлээд оролдож үзэн туршлага хуримтлуулснаар менежмэнтийн арга

ухааныг олох ба үнэлж чадах буйзаа.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

12

ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх ажлыг

дэмжих зөвлөлийн зөвлөх,

зочин профессор Икеда Норихико

ИХ МОНГОЛ УУ, АЛЬ ЭСВЭЛ ЦАГИЙН ХАВЧУУРГАНД

ӨРТСӨН ЖИЖИГ МОНГОЛ УУ?

ӨӨР НЭГЭН ӨНЦГӨӨС ХАРСАН МОНГОЛ УЛСЫН

ГАДААД ХАРИЛЦАА

2014 оны 11 дүгээр сард Бээжинд АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

болов. Яг өмнөх өдөр нь буюу 11 сарын 8-нд болсон “Харилцан холбоост

хамтын ажиллагааг бэхжүүлэх” сэдэвт форумд АПЕК-т багтдаггүй Монгол,

Тажикстан, Бангладеш, Пакистан, Мянмар зэрэг улсуудыг урин оролцуулсан

юм. Тэр үеэр АПЕК-ийг тэргүүлэгч Си Жинпин дарга Азийн орнуудын

харилцан холбоост байдлыг дэмжих зорилгоор 40 тэрбум долларын хөрөнгө

бүхий “Торгоны замын сан” байгуулах саналаа танилцуулсан юм. Түүнээс

гадна Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, BRICS-ийн шинэ

хөгжлийн банк байгуулагдах зэргээр Торгоны замыг хөгжүүлэх хөрөнгийн эх

үүсвэр бүрдсээр байгаа гэж болно.

Ийнхүү өөрчлөгдөн буй олон улсын харилцааны орчинд Монгол улс

ямар байр суурь эзэлж явах ѐстой вэ? Монголын 21-р зуунд нэмэр болох

дэлхийтэй харилцах үзэл баримтлал ямар байж болох талаар бодол хөрвүүлж

үзлээ.

Шинагийн (China) ертөнцөд далайн тээвэр анх хөгжсөн нь Юань гүрний

үе:

Орчин цаг (Modern) эхлэх үе хүртэл, Шина династийн дэлхийтэй

харилцах гол хаалга нь Христийн тоолол эхлэхээс ч өмнө нийслэл байж ирсэн

Сианы баруун тал руу хязгааргүй үргэлжлэх Азийн эх газар байсан юм. Юань

гүрний засаглалын ачаар Өмнөд Шинагийн эх газарт далайн тээвэр хийхэд

аюулгүй болсон тул Гуанжоу (Quanzhou) хот лалын худалдаачдын эрхэлдэг

далайн тээврийн хөлөг онгоцны ирж, очдог боомт болов. Далайн торгоны замд

хамрагдах худалдааны бүс нутаг Араб хүртэл тэллээ.

Юань гүрний эрх баригчид Монголын өндөрлөг рүүгээ буцсанаас

хойш, Мин улсын үед далайн тээврийг адмирал Жэн Хэ (Zheng He, 1371-1434)

удирдах болж, Энэтхэгийн далайгаас Африкийн зүүн эрэг хүртэл далайн

тээврийн замтай болов. Далайн тээврийн долоон ч удаагийн томоохон

операцийг зохион байгуулжээ. Жэн Хэ лалын шашинтан байв. Гэвч, Жэн Хэг

үхсэнээс хойш Мин гүрэн далайн тээврийг сонирхохоо больж эхлэв. Бүр

сүүлдээ далайн тээврийг хориглосон шийдвэр гаргаж, зөвхөн дотоод руугаа

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

13

харсан улс болж хувирчээ.

Орчин цагийн тоолол эхэлснээр Зүүн Азид далайн тээвэр дахин эргэн

ирэв:

Далайн тээвэр Зүүн Азид дахин эргэж ирсэн нь Орчин цагийн

Барууныхны дайралтаас үүдэлтэй. Тэдний дайралт эзлэн түрэмгийлэх

шинжтэй байсан нь хар тамхины зах зээлийг эзлэх санаа агуулан Чин улсын

эсрэг Англичуудийн хийсэн дайнаас харагдана. Орчин цагаас өмнө, хойтох

Азийн түүхэнд асар том ялгаа бий. Орчин цагийн түүх нь аж үйлдвэрийн

хувьсгалын дараагаас Барууныхны эхлүүлсэн колоничлолын дайнд өртсөн үе

юм. Монгол ч мөн цагийн шуурганаас холуур өнгөрөөгүй. Оросууд Уралын

нурууг давж Сибирийн газар нутгийг эзэлсэн нь Барууныхны түрэмгийллийг

эх газар дээр хийсэн хувилбар мөн билээ.

Дундад улс дэлхий ертөнцтэй харилцаж эхэлсэн нь 90-ээд оноос хойш:

Эрт цагаас авахуулан Зүүн Азидаа жанжлагч байсан Дундад улс дэлхийн

тавцнаа биеэ даан дахин гарч ирсэн нь хэзээ вэ? Хятадын коммунист нам гол

дүрд тоглон 1949 онд Бээжинд Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсан

тухай зарласан нь үйл явдлын эхлэл байв. Улс байгуулснаа зарласан боловч

төөрч будилах нь их байсаар дэлхийн тавцнаа бие даасан улс болон гарч ирэх

хангалттай нөхцлийг бүрдүүлэхэд эдийн засгийн шинэчлэл, нээлттэй бодлого

дэвшүүлэн гаргасан 1990-ээд он хүртэлх урт хугацаа шаардагдсан юм.

Өнөөдөр Хятадын зүгээс дэвшүүлэн гаргаж буй элдэв санаачлага нь

Коммунист Намынхаа “амийг аварч үлдэх” гэсэн төдий оролдлого юм.

Торгоны замын ертөнцийг Шинагийн соѐл иргэншил бүтээсэн юм гэж үү?

ЮНЕСКО 2014 оны 6 сарын 22-нд Хятад, Казак, Киргизийн хамтран

гаргасан өргөдлөөр Торгоны замыг Дэлхийн соѐлын өвд бүртгэн авлаа. Энэ

удаад говь цөлийн бүсийг, цаашид талын бүс, далайн замыг ч мөн хамруулна

хэмээн Хятадын тал хэлж буй.

Хятад улс эртний он цагийн тооллоос өнөө хүртэл дамжин ирсэн

түүхийн ой санамжийг цэвэрлэж, Торгоны замын хувьд Евроазийн эх

газрыг ”түүхийн нэгэн орчин” болгож, өөрөөр хэлбэл нэгэн бүхэл цогц хэмээх

ойлголтыг төлөвшүүлэхийг санаархаж байна. Торгоны замын ертөнцийг

Шинагийн соѐл иргэншил удирдан бүтээсэн юм гэдэг түүхийн ойлголтыг

дэлхий даяар тарьж ургуулахыг зорьсон амбицлаг санаархал юм. Тэгж

гэмээнэ, Барууны соѐлын эхлэл болох Ромын эзэнт гүрнээс ч хөгшин настай

Шина соѐл иргэншил анхаарал татах болж ирэх нь л дээ.

Торгоны замын ертөнцийг бүтээсэн нь Их Монголын эзэнт гүрэн билээ

Хятадын талаас Шина соѐл иргэншил нь эх газар, далайг хамарсан

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

14

Торгоны замын дэд бүтцийг бүтээн байгуулсан гэх дуу хоолой сонсогдох

болов. Шинагийн өвөрмөц бүтээгдэхүүн торгоноос улбаалан Евроазийн эх

газар холбогдсон нь бодит үнэн ч, Шинагийн соѐл иргэншил Торгоны замыг

бүтээгээгүй юм.

Чингис хаанаас эхлэн, Өгөөдэйгээр дамжин, Хубилай хүртэл Их

Монгол улсын 3 үеийн хаадын маневр сайтай хүчирхэг морьт армийнхаа

хүчээр аюулгүй байдлын баталгааг байгуулж чадсаны гавьяа мөн билээ.

Евроазийг эдийн засгийн нэгэн бүхэл бүс болгож, бүх төрлийн бараа

бүтээгдэхүүнд 3 хувийн татвар төлбөл эзэнт гүрний доторх худалдаа бүрэн

чөлөөтэй болсон юм. Монголын эзэнт гүрний хяналтад орохоос өмнө

худалдаачдын жингийн цуваа хулгай дээрэмд өртөх, зам дагуух улс бүрд

дамжин өнгөрөх татвар төлөх зэрэг өгүүлэшгүй их дарамт шахалтын дор

явагдаж байжээ. Тэрхүү чөлөөт бус байдлыг Монголын эзэнт гүрэн бүрэн

халсан юм. Их Монголын эзэнт гүрний байгуулсан тэр агуу их үйлсийг

Хятадын түүхнээ дурдах нь үгүй. Нэрэлхдэг юмуу гэлтэй, өнөөгийн

монголчууд бас юу ч дуугардаггүй.

Агуу их гүрний үлдээсэн өв

Евроазийн өргөн уудам эх газарт өнөө хэр Монгол гаралтай

үндэстнүүд оршин суусаар билээ. Хэдий тийм ч, орчин цаг эхэлснээс хойш

этникийн хувьд монголчуудын амьдралын орчин Орос, Хятадын улстөрийн

нөлөөгөөр таран бутарсан юм. Хятадад тэдний нэрлэснээр Дотоод Монгол гэх

Өмнөд Монгол, Оросын хил дотор Буриад, Халимаг бий. Казах, бусад түрэг

гаралтай үндэстнүүд ч Их Монголтой хүйн холбоотой. Их гүрний оргил үед

засаглагч давхаргад хамрагдсан хэнийг ч болов ямар үндэстэн байхаас үл

хамааран монгол хүнд тооцож байв.

Зөвлөлт гүрний үед харъяат иргэд бүгдээр ямар үндэстэн байхаас үл

шалтгаалан зөвлөлт хүнд тооцогдож байв. Америкийн эзэнт гүрэн ч мөн

ялгаагүй. Гэвч, энд Зөвлөлт, АНУ гэсэн хоѐр их гүрний байдал Монголын

эзэнт гүрнээс ялгаатай гэдгийг тэмдэглэвэл зохино. Монголын эзэнт гүрний

хувьд монгол үндэстэн, монгол хүн 2-ын хооронд ямарваа нэг ялгавар

байсангүй. Өөрөөр хэлбэл тэнд эрх тэнцүү байдал буюу equality оршиж байсан

юм.

Энэ талын ойлголт өнөөгийн Монгол улсын иргэдийн дунд ямар

байгаа бол? Их Монгол улсыг дахин сэргээнэ гэдэг бол мэдээж мөрөөдлийн

түвшний яриа. Гэвч, зөвхөн өнөөгийн Монгол улсын иргэдийг л монгол хүн

гэж үзэж болохгүй нь ойлгомжтой.

21-р зууны Их Монголын тухай концепц

Өнөөгийн Монгол улсын байр сууринаас асуудлыг авч үзэхэд төрийн бүрэн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

15

эрхийнхээ үйлчлэх хязгаараас халих боломж хязгаарлагдмал. Орчин цагийн

түүх эхэлснээс хойш Орос, Хятад гэсэн 2 том гүрний явуулсан бодлогын үрээр

Монгол улс бол энэ хоѐрын хавчуурганд өчиггүй орсон Жижиг Монгол

болжээ. Энэхүү бодит үнэний байр сууринаас Евроазийн ертөнцийг харахуйд

Монгол улсын дэвшүүлж буй АНУ, Европ, Япон зэргийг хамруулсан 3-дагч

хөршийн бодлогыг хэрэгжүүлэхэд эрсдэлтэй тал бий. Их Монгол гүрний

цогцлоон бүтээсэн Торгоны замын эдийн засгийн бүс зэрэг Монгол соѐл

иргэншлийн бахархал болсон их өв түүхийн санамжаас арчигдан арилж одох

юм гэж үү.

Монгол улсын хувьд аль нь 1-р хөрш гэдгээс үл хамааран мөнхийн 2

хөрштэйгээ харилцах бодлого чухал гэдэг нь ойлгомжтой. Хэдий тийм ч,

Евроазийн эх газрын нийгмийн дэд бүтэц хөгжиж дэвших тусам, түүний

агуулгыг жинтэй болгоход 3 дахь хөршүүдийн оролцоо чухал болно.

Түүний зэрэгцээ, Их Монгол хэмээх буурал түүхийн үлдээсэн оюуны

санамжаа сэргээн, ирээдүйн олон улсын харилцааг томоор харж, 21-р зууны

өрсөлдөөнийг амжилттай даван туулахын тулд дэлхий ертөнцтэй харьцахад

өөрийн гэсэн өвөрмөц арга, хандлага хэрэгтэй гэдгийг анзаарах ѐстой. Тэгж

гэмээнэ, Их Монголын сэргэн мандлыг эхлүүлж чадах биз ээ.

(March,15th,,2015)

I offer my deepest thanks to financial support on the study project to a

visiting Prof. Mr. Tohyama Okisuke, also a visiting Prof. Mr. Mitsugi Shinichiro

and Mr. Minami Yasuhisa. (Otober. 4th, 2015)

This English essay was published in “Mongol Messenger “ on April 3.

And, also, this essay is the continuation of “Geopolitics for building peace in the

21st century/ The Eurasian Heart land and the Pacific Ocean as a new political

pivot” which appeared on “Mongol Messenger”, No.49, on December 9, 2011.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

16

Минами Ясүхиса- ―Total Engineering Service‖ ХХК-ийн захирал

ХХI ЗУУН ДАХЬ ИХ МОНГОЛ ХЭМЭЭХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА

ЯПОН УЛС

Оршил: “Их Монгол” хэмээн илэрхийлсэн нь(expression)

“Их Монгол” хэмээх илэрхийлэл нь өнөө цагт ч хүчтэй хэвээр байгаа

билээ. ХIII зуунаас XIV зуунд Чингис хаанаас Өгөдэйг дамжин Хубилай хаан

хүртэлх 3 үеэрээ Евроазид анх удаа дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан

Монголчуудын аугаа үйл хэрэг нь Их Монголоос өөр байхгүй учраас тэр

болов уу. Гэхдээ тэр бол урьдын нэр алдар /амжилт/төдий зүйл болжээ.

Өнөө цагт Орос улс Уралын нуруудыг даван Сибирийг аажимдаа эзлэх

болсноор Монголын байр суурь унасан юм. 1917 оны Оросын хувьсгалын

давалгаа нөхцөл байдлыг өөрчилсөн. Монгол улс 1921 онд ЗХУ-ын удирдлага

доор хуучин тогтолцоог нураан унагааж, хувьсгалыг эхлүүлсэн ба өнөөгийн

Хятадын харьяат ӨМӨЗО/Өвөр Монгол/-ыг тусгаарлаж, тусгаар тогтнолыг

олсон байна.

Тэрхүү тусгаар тогтнол нь 1989-1990 оны хооронд ардчилсан

хувьсгалаар шинэ үе шаттай золгосон. Одоогийн ерөнхийлөгч Хятад, Орос

гэсэн 2 хөрш орноос гадна гуравдагч түншлэгч улс АНУ, Канад, Европын

орнууд цаашлаад Япон улсыг нэрлэсэн ба гуравдагч орнуудын улс төрийн

бодлогыг дэвшүүлсэн. Энэ бол Монголыг шинээр бүтээн байгуулахын төлөөх

гадаад харилцааны бодлого ч болно. Үүнийг XXI зууны “Их Монгол” руу

тэмүүлэх хөгжлийн нэг алхам гэж үзвэл Япон ба Монголын хойшдын

харилцаанд ямар боломж байж болох вэ?

■ЗХУ-ын задралаас үүдэх шинэ нөхцөл байдал

1980-аад оны сүүлээр Зүүн Европын улс орнуудад ардчилсан хувьсгал

гарч, 1991 онд ЗХУ-ын коммунист нам эрх мэдлээ алдаж, улмаар ЗХУ

задарсан юм. Аугаа ЗХУ үгүй болсон нь тэр байлаа. Энэ нь Зөвлөлт хүн гэсэн

үзэл баримтлалын төгсгөл ч байсан.

Чингис хаан болон түүний эзэнт гүрний түүхийн бодит үнэн нь ЗХУ-

ын үед үгүйсгэгдэж байсан учраас “Их Монгол” гэсэн ойлголт ч мөн хүлээн

зөвшөөрөгдөөгүй. Гэхдээ Монгол хүн, Монгол үндэстэн нь тэрхүү итгэлийг

нээлттэй болгож, хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл байдал үүссэн.

■Хятад гүрний сэргэлт

ЗХУ задран унаснаар Оросын холбооны улс байгуулагдсан хэдий ч цар

хүрээ нь хумигдаж, урьдын нөлөө байхгүй болсон. Оронд нь эдийн засгийн

шинэчлэлт, нээлттэй зах зээлийн нэрийн дор социалист зах зээлийн эдийн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

17

засаг гэсэн тогтолцоог гаргаж ирсэн Хятад улс огцом өндийж сэргэсэн. 1980-

аад оны үеэс Японы 70 тэрбум долларыг давах эдийн засаг, техникийн хамтын

ажиллагаа бүхий нийгмийн суурь бүтээн байгуулалтыг хийсэн нь эдийн

засгийн өсөлтийн гол хүчин зүйл болсон юм.

Социализмыг байгуулах гэсэн шалтгаанаар хурдацтай урагшлах

бодлого, түүнчлэн алдаа оноо, олон тооны өлсгөлөнгөөр үхэгсэд, цаашлаад

соѐлын хувьсгал, нийгмийн эмх замбараагүй байдал мөн хядаан тулааныг

даван, Мао Зэ Дуны үхлийн дараа Дэн Сяпин нь улс төрөөс илүүтэйгээр

эдийн засгийг тэргүүн ээлжинд тавьсан. “Муурны арьс хар цагаан байх нь

чухал биш, хулгана барьдаг бол сайн муур бус уу” гэж тэрээр хэлжээ. Энэхүү

бодит үр дүн бүхий үзэл нь үнэн үү худал уу гэхээсээ илүүтэйгээр дэлхийд 2

дахь байрт жагсах ДНБ-ний өсөлтийг үзүүлж чадсан.

Мао Зэ Дунээс Дэн Сяо Пин, цаашлаад одоогийн Ши Жиньпинг

холбох нэгдмэл зүйл нь Хятад үндэстэн гэх нэршилд үндэслэсэн Хан

үндэстнийг нэн тэргүүнд тавих (ethnocentrism) бодлого юм. Энэхүү үйл явц нь

Төвд, Уйгар, Монгол хүний иргэншлийн бие даасан байдлыг үндсээр нь

устгахад чиглэгддэг.

■Нийгмийн дэд бүтцийг бүтээн байгуулахад Торгоны замын эдийн

засгийг чулуу болгох

Хятадын коммунист нам нь өөрсдөө үлдэж хоцрохын тулд XXI зууны

хамгийн том асуудал болгож Евроазийн эх газрыг бүхэлд нь хөгжүүлэх

зорилгыг дэвшүүлж байна. Тэр бол Ши Жиньпин удирдагчийн дэвшүүлж буй

“Нэг бүс нутаг, нэг зам” гэх бодлого билээ. Хятадын эдийн засгийн аливаа

үйлдвэрлэлийн баялаг болон хүн хүчийг Евроазийн эх газрын зам харилцаа

болон усан замын бүтээн байгуулалт руу хандуулахаар зорьж байна. Азийн

Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (AIIB) -ны төсөөлөл ч, түүний төлөөх

мөнгө санхүүгийн аргын нэг юм.

Дэд бүтцийг хөгжүүлэх нь тэрхүү нөхцөлд үндэслэх шинэ хөрөнгө

оруулалтын боломж ба хэрэглээг үүсгэдэг. Шинэ үйлдвэрлэл үүсэн бий болох

боломж ч гэж болно. Монгол улсад энэхүү боломжийг алдахгүй байх арга

ухаан хэрэгтэй байна.

■Торгоны замын эдийн засгийн төсөөллийг чулуу болгох сэтгэл зүй

XX зууны Монголчууд нь мал аж ахуй эрхлэж, газрын доорх

баялагийг олборлож байлаа. Түүнийг өнгөрсөн үеийн явдал болгохын тулд

Евроазид үүсэх боломжийг алдахгүй байх нь чухал юм. Эсвэл газрын доорх

баялагтайгаа зууралдсаар байх уу. Урт хугацааны тогтвортой эдийн засгийн

хөгжилд хүрэхэд хөрөнгө оруулалтын боломжийг үргэлж нэмэгдүүлэх

шаардлагатай байдаг. Тэнд үүсэн бий болох зах зээлийг хаа хүртэл

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

18

Монголчууд ашиглаж чадах вэ? Тэгэхэд Евроазид Монголын эзэнт гүрнийг

байгуулж, эдийн засгийг хөгжүүлэн дэлгэрүүлж байсан өвгөдийн туршлагыг

дахин гаргаж ирэх нь чухал билээ. Гэхдээ ой санамж төдий Их Монгол гэдгээр

асар хүчтэй олон улсын өрсөлдөөнд ялахгүй.

■Их Монголын геополитик-эдийн засгийн шинжлэх ухаанч ар тал

байх

Одоогийн Монголчууд гэвэл Монгол улсад 3 сая, Хятадын Өвөр

Монголд 5 сая, бусад 5 сая, хуучин ЗХУ-д 500 мянга орчим буюу нийтдээ 15

сая хүрэхгүй хүн ам байна. Гэхдээ өөрийн орны чиг хандлагыг өөрөө

шийдвэрлэж чадах нь Монгол улс дангаараа юм. Энэ газар төв цэг болж

Хятадын одоогийн агуу зах зээл ба хэтдээ үүсэх Евроазийн зах зээлийг харсан

үйлдвэрлэлийг бий болгох нь ач холбогдолтой юм.

Хятад улс нь үнэн чанартаа 25 жилд тодорхой үйлдвэрлэлжилтийг

байгуулсан. Жишээ нь: Эхэн үедээ Япон гэх хамтран ажиллагч байсан ба

түүнээс хойш Европ, Америкийн хувийн хэвшил орж ирсэн явдал нь эдийн

засгийн өсөлтийг ихээхэн дэмжих хүч болсон. Энэхүү жишээг цааш нь

хөгжүүлэхийг Монгол хүн хийж чадах ѐстой. Их Монголын хүсэл зорилгод

бодит агуулгыг авчрахын тулд эхлээд “Мэдлэг ба ур дүй, тэгээд хэтийн хүсэл

эрмэлзэл” чухал юм.

Эртний эзэнт гүрний үед цэрэг /төр/, арилжаа наймааны холбоогоор

олон улсын эдийн засаг идэвхтэй болж ирсэн. XXI зууны Их Монголд хүрэхэд

боловсрол, үйлдвэрлэл, төр гурвын уялдаа холбоог бодитоор бий болгох

шаардлагатай. Энд мэдлэг хуримтлуулсан маягийн үйлдвэрлэлийг бий болгож

чадвал туршилтын үр дүнг ашиглан алсаас Шинэ Их Монгол руу чиглэх зам

харгуйг бүтээн байгуулж чадна.

■Их Монголын бодит байдал нь Евроазийн тогтвортой байдалд

холбогдоно

Евроазийн эх газрын дотоод дахь тогтворгүй байдал нь эргэн тойрны далайн

болон Номхон далайн сав газар нутгийн аюулгүй байдалд ч нөлөөлнө. Монгол

улсын геополитекийн хүчин зүйл нь дээр дурдсанчлан шинэ үйлдвэрлэлийг

нэмэгдүүлэх замаар хөгжих гэсэн үг. Тэр бол хойшид бий болох Евроазийн

эдийн засгийн хөгжилтөнд ихээхэн хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

Түүнчлэн зэрэгцээд бүс нутгийн тэнцвэртэй байдлын хөгжилд ч ач тустай.

Улмаар ЗХУ задран унасны дараах Монгол улсын бие даах билэг тэмдэг болох

гадаад харилцааны бодлого, “Гуравдахь хөрш улс”–ын бодлогын мөн чанарт

(materialization or substantiation?)ч хувь нэмрээ оруулах нь их болов уу. Энэ

утгаараа XXI зуун дахь Их Монгол улсыг бүтээн байгуулах төлөвлөгөө буйзаа.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

19

Л. Минжин- Профессор, Гаалийн итгэмжит зөвлөх,

ОУЭЗГТМТ-ийн зөвлөх багш

ЧИНГИС ХААНЫ ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

АШИГЛАХ УР ЧАДВАР

Монголын түүхийг Чингис хааны түүхээс салангид авч үзэж

болохгүйтэй адил дундад зууны дэлхий дахины түүхийг Монголын түүхээс

салангид авч үзвэл учир дутагдалтай болохыг олон орны эрдэмтэд орчин

үеийн түүх судлалын үүднээс санал нэгдэх хандлагатай болжээ.

Ингэж үзэх үндэслэл нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жил

(2006),Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ой (2012), Хубилай хааны

мэндэлсэний 800 жилийн ой (2015 оны 9 сар)-нуудыг тэмдэглэн өнгөрүүлэх

ажлын хүрээнд зохион байгуулагдсан олон улсын эрдэм шинжилгээний

хурлууд, туурвиж гаргасан бүтээлүүдэд Чингис хааны үүсгэн байгуулсан Их

Монгол улсын дэлхий дахинд гүйцэтгэсэн үүргийг өнөө үеийн өндөрлөгөөс

бодитой харж, дүгнэж үзсэн олон судалгаа дүгнэлтүүд харуулж байна.

<<...Монголчууд дэлхийн дундад зууны улс төрийг түүхэнд дурсан

тэмдэглэхээс аргагүй хэд хэдэн аугаа их хүмүүсийг төрүүлжээ. Сүүлийн 850

шахам жилийн хугацаанд дэлхий дахины түүхэнд гарамгай үүрэг

гүйцэтгэснийхээ хувьд нэг ч төрийн зүтгэлтэн Чингис хаанийг судлаачид,

зохиолч, сэтгүүлчидийн анхаарлыг татаж чадсангүй гэж барагцаагаар хэлж

болно. ...>>гэж Академич Ж.Болдбаатар абугай онож дүгнэжээ.

Ж.Болдбаатар “Монголчууд дэлхий дахины түүхнээ”

УБ 2007 19-р тал

Үнэхээр ч Чингис хаан судлалд манай том эрдэмтэд өөрийн хүч

хөдөлмөр оюун ухаанаа зориулж ирсэн болон зориулж байгаагаас

Ч.Далай ,Ш.Нацангдорж , Н.Ишжамц , Ч.Жүгдэр , Ш.Бира , Ж.Болдбаатар

нарын манай улсын төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн 6

академич бахархан дурдаж болно.Их засаг болон Монголын түүхийн талаарх

дотоод, гадаадад байгаа эх сурвалжуудыг нарийн мэргэжилийн өнцгөөс

судалсан бүтээлүүд олноор гарч байна. Үүний дотроос хуульч эрдэмтэн Ой

Дагвадорж Чингис хааны “их засаг хууль”-ийн агууллага түүх, эрх зүйн

шинжлэх ухааны уулзвар дээрээс уялдуулан судалж, дорвитой бүтээлүүд

туурвисан нь Чингис хаанаас Тогоонтөмөр хааны үед хамаарах хууль цаазын

мэдээлэлд нарийн судалгаа хийжээ.

Ой Дагвадорж, Ж.Довчинсүрэн “Монголын нууц товчоо ,,Монгол “цааз”

хуулийн үндсэн эх сурвалж УБ 2005 он

“Монгол эзэнт гүрний их засгийн цааз- Чингис хааны зарлигийн хөх

дэвтэр ,,

УБ 2006 он

Ой Дагвасүрэн “ Төрийн сүлд өршөө,, XII-XIV зууны Монгол

хаадын зарлигийн товчоо I-II дэвтэр УБ 2011 он

Түүхч эрдэмтэн Ж.Бор Чингис хааны дипломат үйл ажиллагааны тухай

С.Цэрэнбалтив, Ц.Минжин нар Тэмүүжин –Чингис хааны намтар, билиг

сургаалийн тухай I-II дэвтэр, Эрдэмтэн Ж.Заанхүү Чингис хааны засан

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

20

тохинуулах үйл ажиллагаа ба даяаршилалын асуудлаар мэргэжлийн өнцгөөр

судалж байгаа нь тэдний бүтээлүүдээс харагдаж байна.

Түүнчлэн гадаад эх сурвалжууд ч улам баяжсаар байгаа нь Хятад, Орос,

Энэтхэг,Перс хэл дээрхи эх сурвалжыг судлах боломж Монголын эрдэмтэд,

судлаачидад нээгдэх улс төрийн нөхцөл бүрдсэнтэй холбож дүгнэж болох

юм.Ялангуяа сүүлийн үед Тегеран болон дундад Азийн орнуудын номын санд

“суух” боломжтой болж байгаа нь Монголын дундад зууны түүхэнд холбогдох

маш их бичмэл материалыг судлах боломжтой болов. Харин Чингис хааны

удирдахуйн ухаан, түүний дотроос төрийн албаны түшмэдийг сонгох,

томилох, хүмүүжүүлэх, төрийн албанд тавигдах шаардлагыг тусгайлан

нарийвчилсан судалгаа хийх шаардлага тавигдаж байна. Ингэж орчин үеийн

Монгол төр, төрийн түшээдэд ч, төрийн бүх шатны албан хаагчидад ихээхэн

сургамж болох нь дамжиггүй.

Энэ шаардлагийн үүднээс Чингис хаан болон түүний залгамжлагчидаас

Их Монгол улсын төрийн албан хаагчидыг бэлтгэхэд хүний нөөцийг удирдах

хувь хүнтэй тулж ажиллах, сахилга журмыг чандлах, хариуцлага тооцож

байсан талаар зарим баримтад тулгуурлан бичив.

Монгол аймгуудын хооронд болж байсан өдий төдий дайн нь ард

түмний аж байдал, санаа сэтгэлд хүнд дарамт учруулж, дайн дажингүй энх

амгалан амьдрах гэсэн нийгмийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж,

хуучин овгийн байгуулал халагдан шинэ үйлдвэрлэлийн харилцаа – феодалын

ѐст байгуулал үүсэн тогтож, товчоор хэлэхэд төр улс байгуулах бүх шалтгаан

нөхцөл нэгэнт бүрджээ. Нийгмийн тийм их эргэлт хувьсгалын үед Тэмүүжин

амьдарч, бүтээж, улс төрийн тавцанд дэвшин гарсан билээ. Энэ бол чухамхүү

түүний ертөнцийг үзэх үзэл бүрэлдэн тогтоход нөлөөлсөн гол нөхцөл, хүчин

зүйл байжээ.

Тэмүүжин бол эцэг Есүхэй болон түүний эрт удмаасаа уламжлан зориг

чадал, үйл ажилаараа бусдыг манлайлж, өөртөө татаж чаддаг, ганцаараа үйл

бүтээх дуртай, нөхөр хэрэгтэй бол төрлөөсөө авдаг, эрхэндээ оруулж авсан

хүмүүсийн сэтгэлийг өөртөө татах чадвартай, өөрийн язгуур овгийн ѐсыг

хадгалж, хүндэтгэж явдаг байсан нь Өүлэн эхийн үр хүүхдээ ганцаараа өсгөж

хүмүүжүүлэхэд үлгэр уламжлал болсон гэж үздэг. Тиймээс ч хэдийгээр зовлон

зүдгүүртэй хүнд, ядуу амьдралд өссөн Тэмүүжин эрс зоригтой, арга мэхтэй,

биеэ барих тэвчээр сайтай, тэнгэр газарт сүсэгтэй бат журмыг хүндэтгэдэг эр

болон өсч байсан бөгөөд багаасаа орчин тойронд болж буй улс төрийн хурц

үйл явдлуудын учир холбогдлыг эрэгцүүлэн цаашид хэрхэн хандах тухайд

бодож боловсруулах чадвар эзэмшиж байв.

Залуучууд Тэмүүжинд ирж нөхөр болох болсон ба энэ овгийн уугуул

харъяат нар ч цугларан ирэх болов. Энэ хэрээр эртний хуучин овог орчин

тойрны хүмүүсийн дэмжлэг олж мөн унаган боол, нөхөр холбоотнуудтай

болов. Нөгөө талаар хэсэг бүлэг хүмүүсийг хүчээр нэгтгэх, бас бусад

аймгуудын эрх баригчдад нухлагдан дарлагдсан хүмүүсээс Тэмүүжинг шүтэн

даган амьдрахаар ирсэн болжээ. Чухам энэ нөхцөл байдлаас Тэмүүжин өөрийг

нь тойрон хүрээлж ирсэн найдвартай нөхөд, анд нарын тусламжтайгаар

“хагацсан улсаа хамтатгах бутарсан улсаа бөөгнүүлэхийг” эрмэлзэх болсноор

түүний орчин үеийн хэллэгээр хүнтэй ажиллах, хүний хүчин зүйлийн үүргийг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

21

ашиглах жинхэнэ удирдан чиглүүлэх, зохион байгуулах чадвар бүрэлджээ.

Түүхэн эх сурвалжуудаас үзвэл Монголчуудын нөхөр, анд бололцох

замаар хоорондоо эв эетэй үнэнч шударга байхын хамт хүнийг төлөвшүүлэх

чухал нөлөөтэй байсан сайхан уламжлал хадгалагдсаар иржээ.

Цэргийн талын нөхдийг бэхжүүлж зохион байгуулах явдал бол эртний

Монголчуудын эзэд, хаадын хамгийн чухал үйлс байв. Тэмүүжин тухайн

үеийн Монголын нийгэм дэх феодалчлах явцыг авъяас билэгтэйгээр хийж,

тэгэхдээ хамгийн идэвхтэй, хамгийн чухад нөхдийг ашиглан зорилгодоо

хүрсэн ажээ. Тэрээр нөхдийн байгуулалыг байнгийн цэрэг байгуулах үйлсэд

өргөн хэрэглэжээ.

Түүхэн эх сурвалжуудаас үзвэл Тэмүүжин залуу наснаасаа эхлэн хүнтэй

ажиллах арга барилд суралцаж, албаны хүнийг сонгож авах, сургаж өсгөж

чадваржуулах, түүний үр дүнд алдартай цэргийн жанжнууд, төрийн түшмэд

бий болгож чадсан байдаг.

Нөхөд гэдэг бол ноѐндоо жинхэнэ ѐсоор үйлчлэх үүрэгтэй чөлөөт

байлдагч юм. Жинхэнэ нөхөр болохын тулд андгай тангараг тавина. Нөхрийн

шалгуур нь эзэндээ үнэнч байх явдлаар илэрч байсан байна. Нөхөд бол

эзнийхээ гэрт зарц мэт, дайн байлдааны үед байлдагч, ямар нэг асуудлаар

дотно зөвлөгч, туслагч болно. Энэ үүргээ насан туршдаа үнэнчээр биелүүлж

ирсэн Тэмүүжингийн дөрвөн сайн нөхөр Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй баатар

нарын талаар “Нууц товчоо”-нд дурьдсаныг бүгд мэдэх билээ.

Тэмүүжин бүх Монгол овогтныг хорь хүрэхгүй жилийн ахар богино

хугацаанд эрхэндээ бүрэн оруулан авч чадсан нь түүний зөвхөн цэргийн

хэргийн талаар төдийгүй бусад ноѐдтой харилцаж ойлголцож чадах чанар нь

“...Монгол аймгуудыг нэгтгэж, нэгдсэн засаг байгуулахын төлөө тэмцэлд

амжилт олоход хүргэсэн юм.”

“...Монгол аймгуудыг нэгтгэх чиглэлээр явуулсан Тэмүүжингийн энэхүү

үйл ажиллагааны амжилт нь юуны өмнө хүчирхэг нөхөд, андуудаар өөрийгөө

хүрээлүүлэн тэднийг чадамгай зохион байгуулж, дуулгавартай, тууштай цэрэг

эр болгон хүмүүжүүлэн дайчилж чадсанд оршино. Бас Монгол аймгуудыг

нэгтгэх хэрэгт зарим феодалуудаас гадна харц ардын дотроос үнэнч баатарлаг

хүмүүсийг олж, өөртөө хүчин зүтгүүлсэн хийгээд монгол аймгуудын бутарлыг

эсэргүүцсэн хүн амын өргөн олны дэмжлэгийг авч чадсанд оршино” гэж Нэрт

эрдэмтэн Ч.Жүгдэр дүгнэсэн байна.

Чингис хааны улс аравтын системээр зохион байгуулагдсан цэрэг

феодалын улс байв. Улсын бүх газар нутаг, хүн ам баруун, зүүн гар, төв хэсэг

хэмээх гурван тойрогт хуваагдаж, тойрог бүр дотроо түмт, мянгат, зуут, аравт

болон задардаг байв.

Монголын цэрэг-захиргааны хамгийн бага нэгж нь хаандаа арван цэрэг

гаргаж өгөх үүрэг бүхий бүлэг айл өрх, хамгийн том нэгж нь хаандаа арван

мянган цэрэг гаргаж өгөх түмт тус тус болж байлаа.

“... Мянгат бол Чингис хааны үед феодалын үндсэн эзэмшихүүн нэгэнт

болсон бөгөөд...мянгат бүрийн толгойд үе залгамжлан эзэмших эзэн-мянгатын

ноѐд тавигдаж, тэд ард түмнээс хэрэгтэй бүхнээ гаргуулан авч байв...”

(БНМАУ-ын түүх нэмж засварласан гурав дахь хэвлэл УБ 1984 он 149-

150)

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

22

Ингэж Аравт, зуут гэж хуваасан нь шинэ зүйл бус харин Чингис хааны

төрийн зохион байгуулалт дахь байлдагчын хувьд ахлагчдаа үйлчлэх явдалтай

холбогдол бүхий хамжлага харъяатын харилцааг цэгцлэн бэхжүүлж бат чанга

дүрэм болгосон явдал болно.

Цэрэг-засаг захиргааны нэгж бүр хамгийн доод шатнаасаа эхлэн цэрэг

эрсийг унах морь, идэх хоол, зүүх зэр зэвсэгийн хамт гаргахаас гадна мөн

феодалын нэлээд төрлийн алба залгуулдаг болсон нь үе залгамжилсан эсхээс

үл хамаарсан төрийн алба гүйцэлдүүлэх хүмүүс (боловсон хүчин)-ийн

хэрэгцээ шинээр гарч ирсэн гэнэ.

Ер нь Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын үед хүний хүчин

зүйлийн үүргийг өндөрт тавьж, цэргийн болон төрийн хэрэгт мэдлэг

чадвартайн гадна ноѐн нуруутай, үнэнч шударга хүмүүсийг сургаж бэлтгэх,

сонгож авах, хүмүүжүүлэхдээ эхний үед монголын уламжлалт зан заншилын

дагуу хүүхдийг 3-5 наснаас эхлэн морь унуулж сургах, мал хариулах, ан

хийлгэх дөр дүйтэй болгохоос эхлээд эцэг, эхийн үг сургамжыг дагах, ахмадаа

хүндэтгэх, байгаль орчиноо хамгаалахад сургахын хамт цэргийн ур чадвар

(харвах, цавчих, ажиглах турших гэх мэт) цэргийн хэрэгт сургаж тэдний

дундаас нөхөр сонгож, улмаар цэрэг хишигтэнийг бэхжүүлэх цэргийн

удирдагчдыг бэлтгэж байсан нь ажиглагддаг.

Харин тулгар төр байгуулагдаж төрийн үүрэг гүйцэтгэх албад байгуулж

бэхжүүлэхэд шаардлагатай боловсон хүчин бэлтгэж, сонгож авч байсан баримт

олон байдаг.

Чингис хаан Монголын төр ѐсонд цагаан зүгийн үзмэрч зурхайн бөө

нарыг ихэд чухалчилж, тэдний зармыг Их Монгол улсын төрийн том тушаалд

дэвшүүлэн тавьдаг байжээ. Тухайлбал Баадины их үзмэрч Үсүн өвгөнийг

Монголын төр ѐсонд бэхи ноѐноор өргөмжилж байсны гадна чухал төрийн

үйл ажиллагаанд оролцуулдаг байжээ.

Нөгөө төлөөр Чингисийн үед болон түүнаас хойш хар зүгийн бөө мөргөл

орхигдоогүйгээр үл барам хоѐрдугаар зэрэгт ч тавигдаж байсангүй. Тухайлбал

Мэнлиг эцгийн хөвүүн хар зүгийн их зайран бөө Хөхчу нь Чингисийн төр ,

түүний өргөө ордонд хамгийн их нөлөөтэй хүний нэг байв.

Харин Хөхчу бөө нь өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, зарим

талаар төрд харшлах зэрэг итгэлийг эвдсэн үйлдэл гаргасан учир Чингис хаан

түүнд хатуу цааз ноогдуулж байсныг бид түүхээс мэдэх билээ. Хамгийн өндөр

эрх ямба эдэлж, төрийн алба залгуулж байгаа хэн ч болов шударга үнэнч байж

чадахгүй төрийн түшээ хүний ѐс зүйд харш үйлдэл хийвэл хатуу хариуцлага

тооцож байсны жишээ ч энэ явдал харуулж байна.

Их Монгол улсыг байгуулахад амьдралынхаа 27 жилийг зарцуулсан

Чингис хаан эрэгцүүлж бодож үзвэл нийтийн эрх ашгийг голчлон илэрхийлдэг

төрийн бодлого хамгийн чухлаар шаардагдаж байв. Хэсэг бүлэг хувь хүний

ашиг сонирхолд хөтлөгдсөн улс төрийн бодлого өөрт халтай өрөөлд ч

гайтайгаар үл барам улс гэрийг нэгтгэхээсээ задлан бутаргах, хөнөөх аюултай.

Жишээ нь Хөхчү бөө Хасарыг Чингисийн оронд төр барих бодолтой байна

хэмээн ховлон бариулаад хөнөөлгөх шахсаныг гагцхүү эх нь амжиж авардаг.

Гэвч Хөхчү бөө, түүний ах дүү нар өөрсдөө хамаг олныг биедээ татаж,

Чингисээс холдуулан, төр улсыг нь бэлэнчилж булаан авах явуулга хийж

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

23

байгаад илэрч өөрсдийнхөө мэхэнд өөрсдөө унасан юм.

Энэ мэтийн учирч болох аюул, түүнээс төр улс, түмэн олон, амь биеэ

авран хамгаалах зорилт нь аль ч төр засаг, түүний тэргүүн, хамтран

зүтгэгчдийн өмнө хэзээ ямагт тавигдсаар иржээ. Үүнээс үндэслэн төрийн

албанд болон Чингис хаанд үнэнчээр зүтгэх хүмүүсийг зөв таньж сонгоэ

авахдаа улам ч хянуур хандах болсон бололтой байдаг.

Нэгэнт Их Монгол улсын төрийн тэргүүн нь Чингис хаан байсан

бөгөөд түүний гарт улсын засаг,засаглалын бүрэн эрх төвлөрсөн байв. Чингис

хааны удамд түүний хатад, хан хөвгүүд, ах дүү нар “Цагаан яст алтан

ургийнхан” ордог байв. Хааны хүргэд бараг тэдний нэгэн адил хүндтэй байр

эзэлж байсан аж.

Алтан ургийнхны дараа Улсын ван хэмээх ѐрөнхий сайд Мухулай

ордог байв. Дараа нь төрийн Заргач Шихихутаг, шадар сайд Боорчи, Зэлмэ,

Наяа нарын ноѐд түшмэд, жанжин нар ордог байжээ. Онцлон тэмдэглэхэд

Зэлмэ, Боорчи, Борохул, Сорхон-Шар, Бадай, Хишилиг нарын зэрэг онцгой

гавъяа байгуулсан хүмүүсийг ноѐн, харц, баян, ядууг ялгалгүй нэгэн адил есөн

удаа ял хийсэн ч ялгахгүй өршөөж, дайны болон ав хоморгын олзыг өөртөө

бүрэн авч байх, хаан хатан нарт шууд бараалхаж байх эрх дарх олгосон аж.

Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг, Борохул, Сорхон-Шар,

Сүбээдэй, Зэв, ойрдын Хара Хөрөө нарыг есөн өрлөг жанжин буюу “Маршил”

болгожээ. Тэдний дотор Сүбээдэйг маршил генерал төдийгүй

генераллиссилиус хэмээн гадаадын зарим түүхчид бичсэн байдаг хэмээн

түүхэнд дурджээ. Борохул эрт нас барсан учир хожим түүний оронд Кидан

угсааны Елюй Чуцайд өрлөг жанжин цол олгосноор Зүрчидийн “Чу мэргэн”

хэмээн алдаршжээ гэжээ. Н. Ишжамц “Монголын Их Хаад”.УБ.,2011он 120-

122 тал

Чу мэргэнээр Өгэдэй хааны үед 1234 онд Монголын гаалийг удирдуулж

байсан тухай 2014 оны эмхтгэлд миний бие дундаж байсан учир энд

давхцуулсангүй.

Өмнө дурдсан ѐсоор Монгол улсын баруун, зүүн болон төвийн түмэн

гэж хувааж төвийн түмнийг Баарин буюу Бааридайн Наяа ноѐнд, зүүн түмнийг

Мухулайд, баруун түмнийг Боорчид хариуцуулан зохицуулсан байна.

Нийт Монгол даяар эхний ээлжинд 95 мянгатыг шинээр байгуулсан нь

цаашдаа 120 мянгат болон өсч хөгжжээ. Мянгатын ноѐдоор Мэнлиг, Боорчи,

Мухулай, Хубилай, Шихихутуг зэрэг итгэлт нөхдөө тавьсан байна.

Чингис хааны цэргийн суурь шинэчлэлийн дунд хүрээг халж цэргийн

зохион байгуулалтын үндсэн шинэ нэгжүүд болох (эртний уламжлалт аравтын

тогтолцоонд үндэслэсэн) аравт, зуут, мянгатын ноѐдоор гагцхүү үе

залгамжилсан, хуучин хүрээний ноѐдыг бус харин авъяас чадвараараа тодрон

шалгарагсадыг томилсон нь цэргийн хүчин чадавхи, удирдлага, зохион

байгуулалт, сахилга дэг журмыг бэхжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэв. Ой

Дагвадорж, Ж.Довчинсүрэн “Монгол эзэнт гүрний их засгийн цааз буюу

Чингис хааны зарлигийн хөх дэвтэрXIII зуун ”.УБ., 2006 он

Үүнээс үзэхэд Чингис хааны төрийн албанд сонгоэ авсан хүмүүс нь

цэргийн хэргийн зүтгэлтнүүд болох бөгөөд тэнд яс үндэс харгалзахгүйгээр

итгэл хүлээлгэж байсан гэж үзэж байна. Сонирхолтой баримтыг онцлон

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

24

тэмдэглэхэд Зэв, Юлай Чуцай (Чу мэргэн) нэр нь эсрэг талдаа олзлогдогчид

бөгөөд Чингис хаан өөрийн биеэр тэдний шударга, үнэнч зан чанар, эр зориг,

ур чадвар, эрдэм чадлыг үнэлж амийг өршөөхөөр барахгүй хожмын Монгол

төрийн том албанд томилж байсан ба тэд ч итгэл дааж байсныг түүх гэрчилдэг.

“... Чингис хаан өөрийн хувийн мянгаттай байсан бөгөөд хаан болоод

өөрийн бие хамгаалах цэрэг-хишигтэнийг бэхжүүлж, тоог нь түм хүргэсэн

байна. Хишигтэн нь түүний засаг төрийн гол тулгуур болж байв. Бүх монгол

хүний дотроос шилдэг сайныг сонгож хишигтэн болгох бөгөөд өөрөөр хэлбэл

бүх цэргийн шилдэг хэсэг нь болж байжээ. Чухал үед тэд цэрэг захирна. Дээд

захиргааны хүмүүсийг гагцхүү хишигтэний дотроос томилно. Эд байлдааны

үед хааныг дагаж явна. Тэд хэзээ ч албанаас чөлөөлөгдөх гэж үгүй Чингис

хаан нэг удаа <<... урьд би наян хэвтүүл манаачтай, далан шадар хишигтэнтэй

байлаа, одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын ивээлээр хүч их

нэмэгдэж, гүр их улсын хаан болов. Одоо надад мянган шадар хишигтэнийг

ялгаж (сонгож) өг. Хэвтүүл, хорчин, торгуудын хамт бүгд түмэн хүн

болгож ...хэмээн зарлиг буулгажээ. Чингисийн хишигтэнүүд төрийн гол үүрэг

болох олон нийтийг захирах үүргийг гүйцэтгэж, юуны өмнө харьяа ноѐд ба

энгийн нүүдэлчдийн зүгээс гарах аливаа дургүйцэл эсэргүүцлийг дарах гол

хүч болж байжээ.

Хишигтэн нь нүүдлийн язгууртаны төлөөлөгчид-түмт, мянгат, зуутын

ноѐдын хүвгүүдэс бүрэлдэж байв.

Харин хааны шадар цэрэгт ноѐдын хөвгүүдээс гадна сул хүн, харц

ардын хөвгүүд дотроос бичиг эрдэмтэй, бие бялдар сайтай, үнэнч шударга

хүнийг сонгон авч хэрэглэдэг байжээ.

Чингисийн хишигтэн нь хэвтүүл хэмээх шөнийн манаа, хорчин_......

хэмээх өдрийн маниа буюу харуул, торгууд хэмээх шадар цэргээс тус тус

бүрэлдэж байв.

Цэрэг-Захиргааны бүх нэгжийг Чингис хааны ойр шадар нөхдүүд, ноѐд

толгойлж, ...... тулгуур улсаа бэхжүүлж хаан эзнийхээ засгийн эрхийг

бататгахын төлөө хамаг хүчээ өгч явжээ. Ийнхүү Чингис хаан улс эмхлэн

байгуулахдаа итгэлт ноѐдын нэг Барулас овогтны алдарт хүн Хубилайг

цэрэгийн хэргийг ерөнхийлөн захирагчийн тушаалд, Боорчи, Мухулай,Наяа ...

нарыг түмний ноѐд болгож, баруун, зүүн, төвийн түмтийг захируулан, Зэв,

Сүбээдэй мэт эрэлхэг нөхдөө мянганы ноѐд болгожээ. ........ Чингис хааны

ихэнх нөхөр нь язгууртанаас гаралтай боловч олон янзын аймгуудаас шилж

сонгосон нь буй.

Тухайлбал урианхайн Зэлмэ, татарын Шихихутаг, жалайрын Мухулай,

тайчуудын Боорчи нар хааны есөн өрлөгт багтаж байв. Эдгээр ноѐдын нь

хаандаа ямарч нөхцөлд чин үнэнчээр зүтгэж явсан тул улс гүрэндээ их

мэдэлтэй эрхтэн дархтан байсан түүхтэй.

Чингис хаан гол гурван түмтэд газар нутгийг заан эзэмшүүлэхийн хамт

зарим нэг мянганы ноѐдыг онцгойлон үзэж, тусгай нутаг дархлан олгож

байсны гадна өөрийн нөхөд хэмээх зэвсэгт эрсийн дотроос улс байгуулахад

онцгой гавьяа байгуулсан ерэн таван хүнийг нэр цохож мянганы ноѐноор

өргөмжилжээ. Мөн Чингис хаан: “... хойчийн аргыг бодож үзвэл надад дөрвөн

дүү, дөрвөн хөвгүүн, нэг хүргэн дүү, нэг төрсөн хүргэн ийм арван эшээс гадна

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

25

миний дөрвөн хөлөг, зургаан сайд, есөн өрлөг буй эдгээрт тус тус хангалттай

хувь газар нутаг хувиарлан өгвөл юунд хоорондоо тэмцэлдэх вэ? Хэрэв

тэмцэлддэг юм бол эд цөм миний үр ач нар тул чадалтай нь хаан сууна

бизээ.Энэ бол хэдий тогтсон ѐс хууль цаазад харшлах боловч эцэст нь мөн

үүнээс гарахгүй юм хэмээн өөрийн эх дүү нар би хөвгүүддээ их хэмжээний

газар нутаг харъяат ...... ард иргэдийг хувиарлаж өгсөн тухай түүхэн сурвалж

бичигт тэмдэглэсэн байна.

Онцлон тэмдэглэхэд Монголын бүх газар нутаг улсын өмч байсан

бөгөөд улсын газрын дээд өмчлөгч нь Чингис хаан байв.

Чингис хааны дэргэд Сэцдийн завлал ажиллаж байсан бөгөөд хаан

аливаа ажил явуулахдаа тэдний зөвлөгөөг анхааран сонсдог байжээ. Сэдийн

зөвлөлийг Академич Ж.Болдбаатар абугай судлаад өнөө үеийн парламентад

ѐсны өвөг болох тухай бодитой дүгнэлт хийсэн байдаг. Тэгэхээр Сэцийн

зөвлөлд монгол аймгуудаас сонгож авсан хамгийн мэргэд, цэцэд байсан байж

таарна.

Засаг захиргааны бас нэг шинэтгэн бол ... улсын хууль зүйн ...... албыг

буй болгож тэр үеийн монголын төрийн нэрийн зүтгэлтэн Шихихутугт төрийн

анхны шүүгч (төрийн заргач) –ээр томилогдож байжээ.

Чингис хааны ордны ѐс журам нэлээдгүй нарийн дэг журамтай болсноор

ордны хэргийг захирах болон үйлчлэх шинэ албан тушаалтанууд буй болсон

(захирагч черби зургаа байсан ба зарц, шивэгчин, хааны мал сүрэг

хариуцагчдын даамал, тогооч бараа бологчдоос бүрдсэн ) нь цэрэг

захиргаанаас гадуур хөдөлмөрийн нарийн хуваарьтай болжээ.

Төрийн эрх мэдэл хэдий чинээ их төвлөрөх тутам, хаан нөхдийнхөө

дотор, өөрийн улсын иргэдийн дотор, цэрэг айрмын дотор төмөр мэт хатуу

сахилга тогтжээ.

Чингис хаан төр улсынхаа цаашдын хувь заяаны тухай бодож

боловсруулах юуны өмнө өөрийн төрийн дор нэгдсэн монголын олон овог,

аймгийн хүмүүсийн санал бодлыг мэдэх талаар чухалчилж байсны дүнд хүн

ам нь энх түвшин, баян чинээлэг, жаргал цэнгэлтэй амьдралыг хүсч байгаа нь

тодорхой болжээ. Энэ нь хааны бодол зорилготой тохирч байжээ. Чингисийн

ордны нөлөө бүхий хүмүүсийн үзэл бодлыг авч үзвэл олонх нь харийн баян

чинээлэг орны гэндүүлэн довтолж богино хугацаанд төвөг багатайгаар их олз

олох, нөгөө нэг хэсэг нь нүүдлийн мал ахуйгаа орхиж, суурьшмал амьдралд

шилжвэл аятайхан амьдрах гэж үзэж байсан бол бас зарим нь Төв Азийн эрс

тэс уур амьсгалыг орхиж зөөлөн дулаан уур амьсгалтай нутагт шилжиж

аятайхан амьдарч болно. Гэх мэтээр олон санал бодолтой байгаа нь мэдэгджээ.

Харин Чингис хаан өөрөө хуучин амьдарч ирсэн газар нутаг, ѐс заншлаа

хэвээр нарийн чанд сахиж биелүүлэх нь юуны өмнө “ Мөнх тэнгэрийн” ивээлд

шүтэж, олон үеийн турш дайсан болж ирсэн. Алтан улсыг цохиж тэндээс алба

татаж байх нь чухал гэж үзсэн байна.

Ийм үзэл санаагаар удирдуулсан Чингис хааны төрийн бодлого нь бүх

улс орны амьдралыг цэргийн зохион байгуулалтад оруулж, улмаар харь

орнуудын эсрэг шууд түрэмгийлэл хийхэд хүрсэн гэж хуучны түүх бичлэгт

гадаадын байтугай манай орны үзэл сурталжсан онолчид нь дүгнэсэн байдаг.

Энд бид аян дайны шалтаг шалтгаан, зорилго, үр дагаварын талаар дурдах

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

26

зорилго тавиагүй учир зарим нэг баримтыг товч дурдая.

Чингис хаан Ази Европийн хүчирхэг, өндөр хөгжилтэй орнуудын нэгэн

болох Хорезмын эзэнь гүрэн хэмээх Сартхул улстай харилцаа холбоо тогтоож,

Монгол улсаа хүлээн зөвшөөрүүлэх худалдаа арилжааны харилцаа тогтоохыг

оролдож, энхээр зэрэгцэн оршихыг хүсч байв.

Түүхэн эх сурвалжаас үзвэл..хорезмын Шах Али Ад-Дин Мухамледийн

зүг Ужна тэргүүтэй 100 мянган хүн, 390 гаруй лалын худалдаачин бүхий

хязгаарын Отрар хотын захирагч тэднийг тагнуул хэмээн барьж алаад

тэмээний хүзүүний том шижир алт болон бас бус бүх эд, баялгийг нь тонон

дээрэмджээ. Чингис хаан үүнийг тайлбарлан Хорезмын эзэн хаанд нэг жүрэг,

хоѐр мянган хүнийг элч болгон илгээж гэмт этгээдийг барьж залхаан

цээрлүүлэхийг шаардсанд Мухаймед шах хариуд нь хоѐр монголыг тэр дор нь

цаазаар авч Жүрэгийн нь сахлыг тайрч Монголын төр Чингис хааныг гутаан

доромжлов. Энэ бүхэн нь эрдэмтэн В. Бартольдын бичсэнчлэн дайн гарахад

хангалттайгаар барахгүй илүү ноцтой шалтаг болсон байна.

Монголыг 120 мянга орчим морьт цэргийн эсрэг

-Чингис хааны хувийн намтар түүх, хүн чанарын талаар олон түүхчид

судлаачид эрдэм оюунаа зориулан ирсэн бөгөөд эдүгээ үед ч Чингис судлалд

шинэ хандлага бий болж, түүхэн бодит үнэн улам бүр илэрч байна.

Хаан хүн чухам ямар үзэл бодолтой хүн байх тухайудаа дараа ... өгүүлж

билэг сургаалаа тавьж байсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн нь олонтаа

Онцлон дурдаж өнөө үед ч анхаарч үзэж сургамж болохуйц нэг санааг

түүхээс авч үзье.<<...Хаан хэмээгч ерийн зэрэг хэрэгмийн” адил дураар хэлж

үл болох, үнэн хаан хэмээгч нь хаан хэмээх нэр өргөлгүйгээр аяндаа олны

сэтгэл хаан мэт үзнэ. Үүнийг сая хаан гэнэ. Миний бодлоор бол та нөхдийн

тусламжтайгаар энэ мэт дөрвөн зүг явбаас (гадагш байлдан дагуулал хийвээс )

харин ямарч хаанаас илүү тул нэргүй их хаан бус уу? Хаан бус боловч хааны

явдлаар явбал амттай бус уу? Хэрэв хаан болоод хааны явдлыг алдваас хаан

болж юу хийх вэ? ... Миний баясах нь дэлхий дахин нэгэн гэр бүл болж төв

түвшин, энх амгалан болбоос сая миний баясах хэрэг. Эргэн тойрон ѐс бус

олон хаад байна. Тэд эрх дураараа аашилж, олон амьтаныг зуун зүйлээр

зовоож, үргэлж цэрэглэн байлдаж, хүний үхэх нь элс хийсэхтэй адилхан

болжээ. Иймээс би тэднийг нийтээр энх түвшин болгох бодолтой байна...

хэмээн өгүүлсэнээс үзэхэд Чингис хаан өөрийн төрийн бодлого, өөрийн

төрийн тэргүүн – Эзэн хааны зорилтыг .. дэлхий дахиныг байлдан дагуулах

замаар нэгэн гэр бүл нэгтгэж, бат бэх энх тайван тогтоох явдал мөн гэж үзэж

байжээ гэж түүхчид дүгнэдэг.

Монголчууд энэхүү төрийн уламжлал бодлогийн хүчээр үндэс угсаа,

газар нутгаа хамгаалаад зогсоогүй “Чингис хаан түүнийг залгамжлагдсан үед

дэлхий дахинд тогтоосон цэг журмыг түүхэнд” Монголын энх тайван эрин-

PAX Mongolia гэж тэмдэглэдэг болжээ. Сүүлийн үед зарим хэвлэл, уран

зохиолд PAX Mongolia-г “Монголын Их амар амгалан ,, гэж нэрлэдэг болсон

байна.

Чингис хааны хүндэй ажиллах арга барилын талаар бас нэг үзэл бодол

сургамж болох жишээг авч үзье.

Гадагш цэрэглэн байлдах талаар зарим нөхөд их санал зөрөлдөх үед

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

27

тэрээр: Хүний хаан хэмээгч газар орны зан амьсгалаар олныг энхжүүлэхийг

эрхэмлэнэ. Өчигдөр сая суурандаа суун хаан болмогц өнөөдөр улсын хэргийг

орхиж биеийн жаргалыг эрвээс эдүгээд их төрд харш, Хойтод үр ач нарт муу

суртал болно. Дэлхий дахины ямарваа үйлс зүтгэвээс бүтнэ. Алжуугаас

бүрлэнэ гэжээ.

Тэгээд “Эрдэм өршөөлт сайн эзэн- Улсын эрдэнэ

Эрх ухаант сайн түшмэл-Төрийн эрдэнэ

Эевэргүү мэргэн сайн эм –Гэрийн эрдэнэ

Элбэрэл тахимдуу сайн хөвгүүн-Үүрдийн эрдэнэ” хэмээн хэлсэн гэж

сургаал болгожээ. Инжинаш хөх судар ӨМ хэвлэлээс дам иш татав.

... Чийрэг эзэн чадвартай сайд улсыг байгуулахын эрдэнэ, чанга цааз

цэнгэлд ......... цэргийг захирхын суурь, чигч жонон чадамгай жанжин

чанадалыг дийлэхийн үндэс, чанарт илд чахимай нум чадлыг мэдэхийн товчоо

гэх мэтээр төрд зүтгэгч хаад ноѐд, хатагтай хөвгүүд, баатар жанжинууд болон

цэргийн сахилга бат, зэр зэвсэгийн ач холбогдолын тухай сургаал боловч ухаж

ойлговоос төрийн албаны мөн чанар, алба хаагчдын ѐс зүйд тавигдаах

шаардлагыг хэв хуулиар дагаж мөрдөх хэм хэмжээ болгож байсан гэж үзэж

болох талтай.

Чингис хаан суугаад өөрийн төр ѐсыг тогтоож улс байгуулахад хүчин

зүтгэсэн нөхөд сайдууддаа нэр цол өргөмжлөн их ѐслол хийж бас сайд нартаа

хандаж, төрд тустай үгс айлгамуу хэмээн хүсэхэд

Боорчи: Хаан хүний гучин таван эрдэмээр хамагт хандаж

Хас төрийн хууль ѐсоор хурц чанга тэгшитгэж

Хамаг улсын үр ач нарыг хүмүүжүүлэн сургаж

Хамт бүх улс иргэнээ амар энх болготугай хэмээв.

Эндээс үзвэл монголын төрийн бодлого төрийн албаны хүмүүст

тавигддаг албан ѐсны шалгуур шаардлага гэж үзэж болохоор зогсохгүй, орчин

үеийн нөхцөлд хүний хүчин зүйлийн ролийг дээшлүүлэх, хүний нөөцийн

менежментийн аргыг судлах, суралцах арга хэрэгсэл болсон гэж үзэж болно.

“АНУ-д Чингис хааны удирдлагын арга барилыг өндөрөөр үнэлж орчин үеийн

бизнесменүүдийн суралцах зүйлийн нэг хэмээн үзэж компьютерийн вэб хуудас

нээж, түүнийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхийг санал болгож

байна. Чингис хааны удирдлагын арга барилыг дараах дөрвөн чиглэлээр авч

үзэж болх юм” гээд монголын эрдэмтэн Ж.Заанхүү дараах дөрвөн чиглэлээр

дүгнэжээ. Үүнд:

1. Чингис хаан урьдчилан харах чадвар

2. Урьдчилан харж төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх чадвар

3. Доод хүмүүсээ идэвхтэй ажиллуулах чадвар

4. Эрх мэдлийг олгох чадвар

Солонгосын сэтгүүлч Ким Жон Ро –гийн гээд АНУ-д судалж байгаа

талаар дурдсан “мянган жилийн түүхэн хүн” номонд дурдсан интернетийн

http:www.Leader-Values.com баримт түшин заасан байна.

Тэгэхээр хаан хүний 35 эрдэм гэсэн шалгуур үзүүлэлт нь дурдсан

ажиглалд бүрэн агуулагдсан гэдгийг эрдэмтэд дүгнэжээ. Тухайлбал

удирдахуйн ухааныг манай улсад судалж, эрдэм шинжилгээний дорвитой

бүтээл туурвисан доктор Д.Лхаашид агсан “Монголчуудын хаад

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

28

зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг” УБ 1999 номондоо хаан хүний 35

эрдэмийн шалгуурыг бүхэлд нь 21 чиглэлийг агуулсан гэж дүгнэсэн байна.

Лувсанданзаны “Алтан товч”-д бичсэнээр Чингис хаан нь хаан хүний 35

эрдэмийг төгс эзэмшсэн гэж дүгнэсэн байна. Үүнд:

Огторгуйгаас буусан бадрангуй цагаан тэнгэрийн

Осолдолгүй гучин таван эрдэмийг төгс сураад

Олон хэлтэн бүгдийг жолоодон төгссөн

Үжин Оэлун хатнаас салсан (төрсөн) тэр богд маань гэсэн бол өөр нэг

хэсэгт

Хаан хүний 35 эрдэмийг төгс сураад

Хас их төр шашин хоѐроо алдалгүй төвшнөө бариад гэж бичсэн бол

Инжинашийн “Хөх судар”-д мөн хан хүний 35 эрдмийг төгс эзэмшиж гэж

бичсэн байгаа нь өмнө дурдсан Боорчигийн хэлснээр хаан хүний 35 эрдэмээр

хандаж (эзэмшсэн) байхыг Чингис хаанд захиж, их хаанч түүнийг өөртөө

тусган авч өөрийн удирдлагын арга барил болгосон нь их монгол улсын

төрийн хэрэгт ач тусаа өгсөн нь дамжиггүй.

Академич Ж.Болдбаатар абугай хаан хүний 35 эрдмийг хэрхэн

томъѐолсоныг судлан зарим зүйлийг тодруулжээ.

1. Сайн бүхний үндэс-билэг оюун төгсөх

2. Энэ ба хойт хэргийг санаж сэтгэлээ шинжих

3. Буяны дээд багшийг шүтэх

4. Буруу явдалтай хилэнцэт нөхрийг үл тэвчих

5. Гэм бүгдийн гарах орон буруу үзлийг тэвчих

6. Шалтгаан үрийн барилдлагыг мэдэх

7. Эрдэм билэг төгөлдөр итгэмжит нөхрийг түших

8. Эрдэмтэй, эрдэмгүй, сайн, муу ардыг ялган таних

9. Худал хуурмаг өгүүлэгч ардын үгийг үнэнд үл барих зохист

утгаар шинжих

10. Арга башир ихтэй ач тусыг үл санагч муу нөхрийг тэвчих

11. Номын ѐсоор явах

12. Олон түмний сэтгэлд нийлэмжэй уран яруу өгүүлэх

13. Эрдэм билгийн дайсан залхуу хойргыг тэвчих

14. Аливаа үйл хэргийг үйлдэхийн өмнө нягтлан шинжих

15. Хэр хэмжээний зоог барих

16. Буурай доройтохын үндэс үлэмж нойрыг тэвчих

17. Эм хүний үгэнд орох

18. Өтгөс, нялхас, дорой буурайг үл хууран мэхлэх

19. Уур хилэнг сайтар дарж номхон хүлцэнгүй байх

20. Хотол сайн явдал төгсөх

21. Эцэг, эх, болон амраг саднаа хайрлах

22. Ард олноо эд агуурсаар гачигдуулахгүй байх

23. Албат иргэдээ алба татвараар дарахгүй байх

24. Хэрцгий догшин авиргүй, усгал зөөлөн сэтгэлээр ард олноо

жаргаах

25. Өвөг дээдсийн өв уламжлалыг хадгалан хамгаалах

26. Хамаг амьтны тусын тулд өглөг хичээх

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

29

27. Цаг үргэлж үнэн өгүүлэхийг хичээхп

28. Тачаал, шуналын сэтгэлийг үл хэрэглэх

29. Чухал дээд гурвыг шүтэх

30. Сайн нөхрийг шүтэх

31. Үр хүүхдээ хайрлан энхрийлж сайн .....

32. Ард олноо асран тэтгэх

33. Албат иргэдээ номчлон тэтгэх

34. Өөрийгөө болоод бусдыг арван буяны..... оруулах

35. Дээдийн номыг дэлгэрүүлэх ... хэмээн авч үзсэн байна.

Ж.Болбаатар “Түүх зулсан он жилүүдийг ойлго,, .......

ЭШ.сурталчилгааны өгүүлбэрүүд II боть УБ 2003 28-р тал

Хаан хүний эдгээр шинжийг бүлэглэн хайрлах сэтгэл, төрийн оюун

ухааныг номын хүчээр, засах, төрийн хэрэгт тэвчихгүй, үл тэвчихгүйн

ухаанаар хандан авах гээхийн ѐсыг ... баримтлах; төрийн хэргийг давхар

бодож, даамай.... хийж, асуудлыг өнгөрсөн эдүгээ, ирээдүйн гурван цагийн

орчинд нь эрэгцүүлэн тунгааж бодох” зэргээр ангилан авч үзсэн байгаа.

Ж.Болбаатар мөн номин 29-31-р тал

Эрдэмтэн Ж.Заанхүү “Чингис хааны засан тохижуулах үйл ажиллагаа ба

даяаршлын асуудал”номондоо:

<<....орчин үеийн удирдахуйн аргыг судалдаг Жек Уэлч-ийн судалгааны

дүн шинжилгээ хийж түүний аргыг 31 шинж (шалгуур ч гэж үзэж болох)-ээр

авч үзээд найман зууны тэртээ..... Чингис хааны хэрэгжүүлж байсан

удирдлагын аргатай харьцуулан үзэхэд үндсэн агуулгаараа ойртож тохирч ......

байгааг нотолсоноос үзвэл Монголчууд удирдахуйц ухаанд мэргэшсэн,

дэлхийн хэмжээнд сэтгэж удирдах, тэр хэмжээгээр олон үндэстнийг нэг хаан,

нэг тэнгэрийн дор засан тохижуулах чадвар бүхий “боловсон хүчинтэй”

тэднийг удирдах эрдэм (35) эзэмшисэн хаадтай байсаныг түүх гэрчилсээр

байна.

Дипломат үйл ажиллагааны тухай товчхон дурдах ѐстой гэж үзэв.

Эртний монгол аймгууд өөр хоорондоо болон харь орнуудтай харилцах

явцдаа дипломат сэтгэлгээг буй болгон хөгжүүлж ирсэн элчин харилцааны

уламжлалтай бөгөөд түүнийгээ тулгар төрт монгол улс байгуулж, цэрэг-

феодалын эзэрхэг улсынхаа гадаад бодлогод чадварлаг ашиглаж байсан

түүхтэй билээ.

Чингис болон түүнийг залгамжлагчид гадаад харилцааг улс төрийн

чухал хэсэг, төрийн бодлого төдий үйл ажиллагааны эрхэм үүрэг “Нууц

товчоонд” тэмдэглэсэнээр “төрийн алтан аргамж” хэмээн үзэж онцгой

анхаарал тавих шаардлагын үүднээс элчин төлөөлөгч томилох, гэрээ

хэлэлцээр байгуулах ажилд чадварлаг боловсон хүчин сургаж бэлтгэж, сонгох

шинэ зорилт, шаардлага гарсан нь тодорхой.

Монгол улсын дипломат үйл ажиллагааны гол нь харь орнуудаар

өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, улс орны амгалан тайван, аюулгүй байдлыг

хангах,, өөрт ашиг бүхий улс төр, эдийн засаг, соѐлын харилцааг тогтоож,

хөгжүүлэхэд чиглэж, түүний тулд харь орнуудтай элч солилцох бичиг

захидлаар харилцах, элдэв төрлийн гэрээ хэлэлцээр, эсвэл холбоо байгуулах,

өөрийн сохирхож буй орнуудын улс төр, эдийн засаг, цэргийн байдал, хүн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

30

ардын нь санаа сэтгэл хийгээд газар нутаг, цаг агаарын байдлыг мэдэх,

хамгийн гол нь “газар зүйн нээлт” хийж, зам харилцаа байгуулах зэрэг

судалгаа,туршуулын ажиллагааг янз бүрийн хэлбэрээр тогтвортой бодитой

төрөлжсөн байдалтай урьдчилан харах, дүгнэж цэгнэх чадвартай явуулж тэр

нь амжилт авчирч байсан.

Ийнхүү олон улсын харилцааг өргөжүүлэх, хөгжүүлэх шаардлагийн

үүднээс төрийн албаны боловсон хүчин бэлтгэх, сонгож авах, сургахад Чингис

хаан болон түүнийг залгамжлагчид онцгой анхаарч байхын хамт өөрсдөө

дипломат бодлого явуулах өндөр чадвар эзэмшсэн, зарим ѐс горимыг (Гэрэгэ

хэрэглэх) Дэлхий дахинд магадгүй нэвтрүүлсэн байж болох юм.

Ер нь Их Монгол, Монголын их Юань улсын үеийн гадаад бодлого,

дипломат үйл ажиллагаа, төрийн түшмэдийг бэлтгэх, сургах, хариуцлага

тооцох, амжилтад хүрч байгаа талаарх ухаан, арга барил (нэг ѐсны

менежмент)-ийг манай эрдэмтэд судлаачид анхаарч судалж байгаа нь

эргэлзээгүй.

Дүгнэлт

Чингис хааны тухайн үедээ явуулж байсан гэр бүл, улс үндэстэн, дэлхий

дахины шинж чанартай улс төр, эдийн засаг, цэрэг, иргэн, шашны шинж

чанартай бодлогыг бүхэлд нь засан тохижуулах үйл ажиллагаа хэмээн

эрдэмтэд томъѐолж байна.

Дэлхий дахиныг нэг хаан, нэг тэнгэрийн дор оруулж засан тохинуулах

үзэл санаа Чингис хаанд бүрэлдэн бий болоход XIII зууны Монголын

төдийгүй зэргэлдээ орнуудын дотоод, гадаад байдал Монгол туургатан болон

дэлхий хүн олныг амар амгалан байлгах гэсэн тухайн үеийн олон улсын

хэрэгцээ шаардлагаас урган гарчээ гэж үзэхээр байна.

Чингис хаан Монголын нийгмийн энэ хэрэгцээ шаардлагыг ухаалгаар

тусган авч гарч ирсний дээр Мөнх тэнгэрийн ивээлээр гэсэн үзэл санааг

удирдлага болгон эх болсон нутаг усаа юуг юунаас ч илүүд үзэж Монгол

нутагтаа төвлөрөн үлдсэн нь гайхамшигтай чанар юм.

Хүний нөөцийн удирдлага, түүнийг хөгжүүлэх нь зөвхөн төрийн

албаны хүмүүсийг бэлтгээд зогсохгүй өөрийн улсын өндөр настан, хүүхдийг

асрамжлан тэтгэж өглөг, хандив олгодог байсан, гавъяа байгуулсан хүмүүсийг

харамгүй шагнадаг байсан нь нийгмийн асуудлыг онцгой анхаарч, ард түмнээ

тэгш амьдрахыг дэмждэг байв.

Төрийн алба цэрэг, шашин, шүүх, алба татвар, дипломат элч төлөөлөгч

гэх мэт албанд яс угсаа, гарал, үүсэл хөрөнгө чинээг харгалзахгүй томилдог

байсан нь түүхэн эх сурвалжаас тодорхой байна.

Хаан хүний 35 эрдмийг төгс сурсан гэж үнэлэгдэж байсан нь

удирдлагаа орчин үеийн аргуудтай зэрэгцүүлэн үзэж, бодит байдалд зөв

дүгнэлт хийж, оновчтой шийдвэр гаргах, хамтран ажиллах хүнээ зөв сонгох,

ард олныг амгалан тайван, элбэг хангалуун амьдрах нөхцлийг хангах үнэнч

шударга, аливаа асуудалд голч хандах, эцэг эх, ахмад хүмүүсээ хүндэтгэх зэрэг

удирдлагын арга барил нь өнөө үеийн бидэнд сургамж болно гэж үзнэ.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

31

Conclusion

Genghis Khan's family was carried out at the time, nations and the global

nature of politics, economy, military, civil and religious nature of the policy to

refurbish the entire operation that scientists have formulated.

There are appeared a quite clear that the period of international demand on

internal and external policy of Mongol empire and neighboring nations as well as

being brought a placidity with global nations in the 13th century has had an

enormous influence on coming up with a view global nations will have been led by

single king under the single sky.

Chings khan cleverly appeared to reflect the needs of society, guided by the

idea that the grace of eternal heaven on water source areas focused in the

Mongolian prefer anything else, what is the rest of the wonderful quality.

Developing HRM was not only to prepare public officials but also to

contribute and grant allowances to the elderly and children, to award people

according to his merit, to pay a close attention to the welfare issues, and to promote

its people to live equally. This historic source shows there wasn‟t any social rank in

order to be promoted to the public service such as diplomacy, religion, court,

military service and taxation. The management methodology which includes

obtaining 35 king knowledge, making right definition and decision, choosing right

partners, building a comfortable environment to live, respecting elderly, are a great

lesson to be learned nowadays.

Ном зүй

1. Ж.Болдбаатар “Монголчууд дэлхий дахины түүхнээ”. УБ.,2007он

2. Ой Дагвадорж, Ж.Довчинсүрэн “Монголын нууц товчоо” Монгол

“цааз” хуулийн үндсэн эх сурвалж УБ 2005 он

3. Монгол улсын түүх, II боть. УБ 2003 он

4. Монголын нууц товчоо. Ер.ред. Цэрэнсодном. УБ 2005 он

5. Ш.Нацагдорж. Чингис хааны цадиг. УБ 1991он

6. Н. Ишжамц “Чингис хаан” II боть УБ.,1999 он

7. Ш.Бира. Монголын нэгдсэн тулгар төр байгуулагдсан нь. УБ 1996

8. Ч.Далай. Их Монгол улс. . УБ 2006 он

9. Ч.Жүгдэр. Монголд феодализм тогтох үеийн нийгэм улс төрийн

гүн ухааны сэтгэлгээ. УБ 1987 он

10. Ш.Заанхүү. Чингис хаан ба даяаршлын асуудал. УБ 2007

11. Ч.Сосорбарам. Чингис хааны геополитик, УБ 2011 он

12. Лувсанданзан. Алтан товч. УБ 1990 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

32

Б.Намсрай Монгол улсын гавьяат багш,

доктор /Ph.D/, профессор

НЭГЭН ҮНЭТ ЗҮЙЛ БУЮУ ЗОРИЛГЫН ТАЛААР

Удиртгал Энэ өгүүлэлд Рах Mongolica ойлголтын дэвсгэр дээр ардчилсан нийгмийн

үнэт зүйл, зорилгыг тайлбарлаж, гадаад бодлогын тулгамдсан зарим асуудлыг

хөндөж, өнөөгийн нөхцөлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, судлаачдын нийтлэлд

гарч буй зарим үзэл санааг харьцуулж, эргэцүүлж цэгнэхийг зорьж байна.

Түлхүүр үгс:

Рах Mongolica

Гадаад бодлого

Нийгмийн зорилго буюу үнэт зүйлс

Бидний энэ удаагийн судалгаа Рах Mongolica гэдэгт зориулагдаж байгаа нь

өнөөгийн Монгол улсын гадаад бодлогын зарим асуудлыг хөндөж үзэх шалтаг,

шалтгаан болж байна. “Рах Mongolica” гэдэг нь түүх бичлэгийн нэр томъѐо бөгөөд

Евро-Азийн өргөн уудам нутаг дэвсгэрт оршин суугчдын нийгэм, соѐл, түүнчлэн

эдийн засгийн амьдралд Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үр нөлөөг

тогтворжуулах үйл явцыг тодорхойлон харуулсан ойлголт ажээ. Энэ нэр томъѐо нь

харилцаа холбоо, арилжаа худалдааг хялбаршуулсан нэгдмэл захиргаа, байлдан

дагууллын дараахь харьцангуй энх амгалан үеийг тусгаж байна гэж бид ойлгож

байна.

Энэхүү ойлголтыг иш үндэс болгон бид өнөөгийн Монгол улсын гадаад

бодлогын зарим тулгамдсан асуудлыг хөндөж үзэхийг оролдсон юм. Өнөөдрийн

Монгол, тэр дээр үеийн эзэнт гүрэн тэнгэр, газар шиг ялгаатай болох нь мэдээж,

гэвч Монгол улс, монгол үндэстэн улсын ашиг сонирхол, түүнийг хэрхэн хангах

хэрэгцээ шаардлага, арга хэрэгслийн талаас үзвэл адил зүйл байх нь ойлгомжтой.

Энэ талаас үзвэл зарим судлаачдын үзэж байгаагаар хөрш орноо судлах, тохирсон

бодлого явуулах талаар анхаарч бодууштай асуудал хуримтлагдсан гэж үзэхээр

байна. Р.Болдын үзэж байгаагаар “Өнөөдөр орос судлал ч үгүй, хятад судлал ч

үгүй дархлаа суларчээ”1 гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл судлаач гадаад

бодлогын даацтай судалгаа хийхгүйгээр, түргэн түүхий шийдвэр гаргах, хувь

хүний хоосон санаархал, амбиц улс орны ашиг сонирхолд хор хүргэж болзошгүйг

сэрэмжлүүлж байна. Үүнд засаг төрийн тогтворгүй байдал, байнга солигдож

өөрчлөгдөх, нам, фракцын сөргөлдөөн засаг төрөө унагаж тоглох, шинээр буй

болж буй засаглал нь мэргэжлийн бус, чадвар дорой, туршлагагүй, ер нь албан

тушаалд эрх мэдэлтэй дарга нарын үр хүүхэд бараг угсаа залгамжлан суух зэрэг

үзэгдэл Монголд засаглалын хямралд хүргэх аюултай байна. Тэр тусмаа гадаад

бодлогын тууштай, шинжлэх ухааны үндэстэй, зарчимч чанар алдагдвал бүр ч их

аюул нүүрлэнэ. Сүүлийн үеийн зарим арга хэмжээ, жишээлбэл, гурван талын

удирдагчдын уулзалтанд зарим судлаач шүүмжлэлтэй хандаж байгаад бид

уншигчдын анхаарлыг хандуулмаар байна. Р.Болд цааш нь “Хиагтын гурван талын

1 Р.Болд. Гурван талын уулзалт-Хиагтын шинэ хувилбар уу? “Үндэсний шуудан” 2015.05.25. №

098 (2283).

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

33

уулзалтын дүнд Монгол тусгаар тогтнолоо хавсайдуулсан нь үнэн. Гадаад

бодлогод нөхцөл нь бүрэлдээгүй түүхий асуудлыг шургуулах нь утгагүй төдийгүй

үндэсний аюулгүй байдалд хортой популизм болно”2 гэж сэрэмжлүүлсэн байна.

Хоѐр талын харилцаагаар шийдэж болох юмуу шаардлага хэрэгцээтэй үй түмэн

асуудал байхад заавал гурван талын уулзалт хийх нь хэр зохимжтой вэ гэдгийг энэ

судлаач анхааруулсан байна. Тэрбээр хөршүүдтэйгээ харилцахад улс төрийн чиг

шугамыг шинэ үнэт зүйлдээ тулгуурлах, харин эдийн засгийн чиг шугамыг

мөнхийн ашиг сонирхол, зах зээлийн зарчимд тулгуурлах нь зүйтэй гэж

тэмдэглэсэн нь анхаарууштай үндэслэл юм. Гэхдээ ийм гурван талын уулзалт

хамтын ажиллагааг орчин үеийн загвар моод болж байгаа гэж үзээд дэмжих

судлаач бас байна3.

Гадаад бодлогын салбарын хүний нөөцийн бодлогод ч анхаарах зүйл бий.

Социализмын үед ч энэ салбар дорой байсан. Учир нь гэвэл нэг хүний хязгааргүй

эрх мэдэл дарангуйлал 40 гаруй жил үргэлжилсэн байсан. Жишээлбэл Гадаад

худалдааны яам гэж байсан нь тэр үедээ нэлээд ашигтай ажлын байр байсан. Уг

яамыг толгойлж байсан нэгэн туршлагатай ахмад хүний тухай өөр нэгэн зүтгэлтэн

тодорхойлохдоо “Хэн гуай ч мөн түвэгтэй байдалд байна даа. Энэ яаманд хоѐр том

гэр бүлийн садан төрлүүд бугшиж суужээ. Нэг нь нэгдүгээр даргын, хоѐр дахь нь

Төв хорооны гадаад харилцаа хариуцсан даргын садан төрөл. Дунд нь арын хаалга

татлагагүй, өөрийн чадлаар ирсэн залуус ажиллаж, ачааллын голыг үүрэх юм.

Нөгөө хоѐр бүлэг нь зүгээр байхгүй, нөгөө залуусаа хоѐр талаас нь шордох юм.

Энэ хэсгээ авч үлдэх, нөгөө хоѐр бүлэгт тал алдахгүй байх нь амаргүй ажил юм

даа” гэж ярьсан байдаг. Ийм үзэгдлийг непотизм гэдэг. Түүний тодорхойлолт гэвэл

Мерриан-вебстерийн толь бичигт “эрх мэдэл бүхий этгээд хамаатан садандаа ажил

юмуу өөр бусад давуу талыг олгох шударга бус практик үйлдэл”4 гэж бичсэн

байна. Блэкийн эрх зүй толь бичигт “Хэн нэгний хамаатан саданд албаны давуу

байдлыг ялангуяа ажил олгоход шагнаж буй хэрэг”5 гэж тодорхойлсон байна.

Энэхүү непотизм манай өнөө үед ч хүчтэй байгаа нь төрийн ажил үйлсэд маш муу

нөлөөтэй болно.

Ардчилсан дэвшилтэт орнууд нийгмийн дөрвөн гол зорилго, үнэт зүйлийг

баримжаа болгодог. Үүнд, энх тайван, чинээлэг аж байдал, эрх чөлөө, шударга ѐс6

юм. Эдгээр үнэт зүйлийн заримыг бид социализмын үед хэлж ярьдаг байсан ч

гэсэн агуулга нь өөр байсан. Жишээлбэл, энх тайвны төлөө гэдэг боловч

цэрэгжүүлэлт, зэвсээглэлээр хөөцөлдөх, бусдын нутаг дэвсгэрийг булаан эзлэх

бодлогын талаар үг хэлж чадахгүй, нүдээ анин өнгөрөөж, тэр ч байтугай нутаг

дэвсгэрээсээ өм цөм алдаж байсан билээ. Өнөөдөр ч гэсэн хөрш том гүрнүүдийн

цэргийн парад, хүчирхэгээ гайхуулсан сүржигнэлийг шагшин магтаж, долигонох

нь эрүүл саруул зүйл мөн үү гэж манай зарим иргэн, сэтгүүлч асууж байгаа7 нь

ургуулан бодууштай санаа юм. Сэтгүүлч Д.Гансаруул “хоѐр хөрш маань

2 Мөн тэнд

3 Индра Орос-Монгол- Хятад: Гурвал (indra.niitlelch.mn) 4 Nepotism is “the unfair practice by a powerfull person of giving jobs and other favors to relatives”

(www.merriam-webster .com /dictionary/) 5 “Bestowal of official favors on one‟s relatives, especially, in hiring” (Black‟s law Dictionary ,

p.1138) 6 Ханс-Георг Петерсон. Төрийн эдийн засаг. УБ. 2008, 19 дэх тал. 7 Д.Гансаруул Хоѐр хөршийн арми хүчирхэгжих тэдний зэр зэвсэг сайжрах нь бидэнд баяр

бахдал төрүүлэх зүйл мөн үү. Өдрийн сонин 2015.09.07. №216,217 (5168,5169)

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

34

хүчирхэгжихийн хэрээр бидэнд айдас болгоомжлол заавал төрж байх ѐстой”, энэ

парад жагсаалын талаар “манай хэвлэл мэдээллийнхэнд бол тэнд болж байгаа

цэрэг зэвсгийн жагсаалыг хэлэх үгээ олохгүй хүний өмнөөс хөөр хөөс болж

магтах нь илүү зан мэт санагдах юм” гэсэн нь харин ч илүү ухаалаг сонсогдож

байна. Ер нь хүний оюун санаанд хүчирхэг тэр тусмаа эзэрхэн ноѐрхож буй орны

үзэл санаа удтал хадгалагдаж үлддэг бололтой. Энд би өөрийн амьдралд

тохиолдсон нэгэнжишээг дурдмаар байна. Нэг нь АНУ –ын Денвер хотод болсон

юм. Денверийн ойролцоо АНУ-ын агаарын хүчний том сургууль байдаг шиг

байгаа юм. Нэгэн өдөр тэнд манай баруун аймгийн цагдаагийн хэлтсийн дарга

асан нэлээд ухаалаг хэрсүү хижээл хүн бид хоѐр хууч хөөрөөд гадаа сууж байтал

дээгүүр америкийн хурдан онгоцнууд сүртэй нисэн өнгөрөхөд харилцагч маань

зөвлөлтийн онгоцнууд ч мөн мундаг шүү гэж билээ. Чингэхэд Парис хотноо зочин

багшаар ажиллаж байсан З.Дашдорж найзын маань дуртгал санаанд орж билээ.

Тэрбээр Парист очоод удаагүй байхдаа хамтран ажиллагч Легран багшдаа танай

Парисын метро ч Москвагийн метрог бодвол гүйхэн юмаа гэж хэлсэнд франц

багш тиймээ, гэхдээ Улаанбаатарын метроноос арай гүнзгий шүү гэж амаа

алгадуулсан гэж хуучилсан нь санаанд орж байлаа.

Дээр дурдсан дөрвөн зорилгыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь гэр бүл, ѐс

суртахуун, зах зээл, хууль эрх зүй юм8. Үүнээс судлаачид зорилго, арга хэрэгслийн

шоог гаргасан байдаг9.

8 Ханс Петерсон. Төрийн эдийн засаг. УБ., 2008. 50 дахь тал. 9 Мөн тэнд

Энхтайван Эрх чө лө ө

Хууль Зах зээл

Чинээлэг

байдал

Шудрага

ёс

Ёс

суртахуун

Гэр бүл

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

35

Энэ бүхнээс үзвэл энх амгалан байдал бол бидний зорьж буй ардчилсан,

зах зээлийн нийгмийн үндсэн зорилгын нэг, үнэт зүйл мөн. Түүнийг хэрхэн

хэрэгжүүлэх нь иргэн хүн бүрийн бүтээлч үйл ажиллагаа, хичээл зүтгэл, төр

засгийн ухаалаг, уян хатан бодлогоос хамаарна. Түүнчлэн хүн бүрийн эв нэгдлээс

хамаарна. Эрх мэдлийн төлөө улайран зүтгэх нь бодлогын залгамж чанар

алдагдаж, аюулгүй байдлын хэрэгцээ хангагдахгүй байдалд хүргэж болох юм.

Дүгнэлт Монголын энх амгалан байдал, Pax Mongolica гэж дэлхий дахинд

алдаршсан ойлголтыг нягтлан судалж тайлбарлах нь өнөөгийн монгол орны

нөхцөл байдлыг зөв сайн тусгах, бодлогоо зөв сайн боловсруулахад ач тустай

төдийгүй өвөг дээдсээ, түүхэн замналаараа бахархах сэтгэлийг ч төрүүлэх

боломжтой.

Resume

Making research and explanation of Mongolian peace, which is famous in the

world as Pax Mongolica, are important in fairly reviewing current Mongolian situation

and develop right policy; moreover it is important to raise pride about our ancestors and

historical path.

Ном зохиол

Болд Р. Гурван талын уулзалт – Хиагтын шинэ хувилбар уу? “Үндзэсний

шуудан” 2015.05.25. № 098 (2283)

Д.Гансаруул. Хоѐр хөршийн арми хүчирхэгжих, тэдний зэр зэвсэг сайжрах

нь бидэнд баяр бахдал төрүүлэх зүйл мөн үү. Өдрийн сонин 2015.09.07. №216,217

(5168,5169)

Ханс-Георг Петерсон. Төрийн эдийн засаг. УБ., 2008. 19-50 дахь тал.

Индра Монгол-Орос- Хятад:Гурвал (www.indra.niitlelch.mn)

www.merriam-webster .com /dictionary/

Black‟s law Dictionary , p.1138

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

36

Ш. Оросоо - Монгол улсын гавъяат агрономич,

доктор /Ph.D/, профессор

ӨНӨӨГИЙН ЕРТӨНЦИЙГ ҮНДЭСЛЭГЧ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ

СОЁЛ БОЛОВСРОЛ, ДИПЛОМАТ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ

Хил хязгаар, улс төрийн философи, техник технологи, зэр зэвсэг,

худалдаа, хувцас хунар, урлаг, утга зохиол, хэл, хөгжим, соѐл боловсрол гэх

мэт манай ертөнцийн амьдарлын бараг бүх хүрээнд Чингис хаан болон түүний

эмхлэн байгуулсан Монголын эзэнт гүрэн арилшгүй ул мөр үлдээсэн билээ.

Манай гарагийн алс бөглүү хязгаарын гайхамшигт нэгэн хүмүүн дэлхий

ертөнцийг хэрхэн өнөөгийн шинэ эринтэй золгуулах тухай үнэн түүхийг

урьдчилан таамаглаж өнөөгийн бодит үйлдэл болгож чадсаныг бидний

өнөөгийн дэлхий нүдээр үзэж бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Чингис хаан хэмээх нэр соѐл иргэншилт ертөнцийг тонон дээрэмдэгч

нүүдэлчдийн догшин түрэмгий дайчдын тэргүүн, цусанд улайрсан, хайр

найргүй, зэрлэг морьтны дүр төрхтэй ямагт сүлэлдэж ирсэн билээ. Гэвч

тэрбээр чухамдаа аян дайн нь хоцрогдсон буурай европыг техник технологи,

арилжаа наймаа, үзэл санаа, соѐл боловсролын урьд хожид үзэгдээгүй их

тэсрэлтээр ертөнцийг гүн нойрноос нь цочоон сэргээгч цэцэглэн хөгжсөн

Азийн соѐлтой холбох алсын хараатай удирдагч байсан нь гайхалтай.

Ертөнцийг үндэслэгч Чингис хаан Монголын уудам талд аугаа эрх

мэдэл, сүр хүчний төлөө өрсөлдөн тэмцэхдээ Ази тивд өрсөлдөгч цэргийн

хүчнүүдийг ялан дийлэх, Лалын ертөнцийн ууцыг хугалж, Европын өвч

хуягласан дайчдыг бут цохихдоо ухаалгаар хэрэглэж ирсэн гэнэтийн огцом

дайралт, бүслэн тулалдах арга, суу залийг онцлон цэргийн шинжлэх ухаанд

хувьсгал гаргасан стратеги, зэр зэвсгүүдийг бий болгосон билээ. Нэг бумаас

хэтрэхгүй дайчидтай байсан Монголын их цэрэг Чингис хааны удирдлага дор

Ромчуудын дөрвөн зууны туршид эзэлсэнээс ч уудам их газар нутаг, хүн амыг

25 жилийн дотор байлдан дагуулсан юм. Сибирээс Энэтхэг, Вьетнамаас Унгар,

Солонгосоос Балканы хойгийг хүртэлх асар том эзэнт гүрнийг байгуулсан

Монголчууд алс холын хаант улсыг орчин цагийн дэлхийн шинэ дэг журамд

нэгтгэж ертөнцийн газрын зургийг цоо шинээр өөрчлөн зурсан. Ийнхүү

тогтсон уламжлалыг эвдэн Монголчуудын байлдан дагуулах чадвар,

дэвшилттэй бөгөөд нигүүлсэн захирах суу залийг хичнээн гүн эзэмшсэн

болохыг харуулсан юм. Аль ч талаар ямарч түвшинд аваад үзсэн Чингис хааны

ололт амжилт цар хүрээ, хэмжээ далайцын хувьд төсөөлөхүеэ бэрх ажээ.

Чингис хаан хуулийг бүхнээс дээр тавьж, шүтэж бишрэх эрх чөлөөг

хөхүүлэн дэмждэг, төрөөс сургуулиудыг ивээн тэтгэж, дипломат дархан эрх

олгож, эрүү шүүлтийг устгаж, чөлөөт худалдааг зохион байгуулж олон улс

орныг захирсан, шинийг эрэлхийлдэг удирдагч байсан. Түүний буй болгосон

арилжаа наймааны жим харгуй үлэмж ашигтай худалдааны их замууд болон

өргөжсөн бөгөөд үүсгэн эхлүүлсэн үзэл санаа, техник технологи, арга

туршлага, үй олон хүний амьдралын хэв маягийг өөрчилсөн. Монголчууд олон

улсын хэмжээнд анх удаа цаасан мөнгийг хэрэглэж, шуудан харилцаа, хэвлэл,

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

37

их буу, луужин, сампин зэрэг технологийг бий болгон дэлгэрүүлсэн. Тэд

жүрж, лууван, гоймон зэрэг хоол хүнсний бүтээгдэхүүнийг ч, үүргэвч, хөзөр,

өмд зэрэг орон нутгийн шинжтэй эдлэхүүнийг ч дэлхий дахинд байнгын

хэрэглээ болгон түгээсэн. Монголчууд түүхэн чухал цаг үед шинэ амьдралыг

бүтээгч уран барилгачид байсан. Чингис хааны түүхт амьдрал, үйл ажиллагаа

нь Монгол овог аймгуудын уламжлалаар дайн туланы дундуур Чингис хааны

хэрхэн өсч өндийсөн хийгээд Монголчуудын эхлүүлсэн соѐл иргэншлийн

өрнөл хөгжлийн үнэн түүхийг өгүүлдэг. Түүхийг цоо шинээр харсан энэхүү

бүтээл бол аугаа их удирдагчийн урьд үзэгдээгүй түүхийг болон түүний үр

дагаврыг үзүүлээд зогсохгүй орчин цагийн дэлхий ертөнцийн хэрхэн бий

болсон талаар дахин нэгэнтээ эргэцүүлэхийг бидэнд сануулж байгаа билээ.

Монголын эзэнт гүрэн Чингис хааны байгуулсан эзэнт гүрэн түүнийг

залгамжлагчдын үед газар нутгаа тэлж, дэлхийн хамгийн том эзэнт гүрэн

байгуулав. Чингис хааны дараа хаан суусан Өгэдэй хааны (1226-1241) үед

Орос, зүүн Европыг байлдан дагуулах аяныг Бат хаан удирдан Алтан ордны

улсыг байгуулжээ. Гүег хаан (1246-1248), Мөнх хааны үед(1251-1259) дундад,

дорнод Хятадын Сүн улсыг эзлэн авах хоѐр их дайныг хийжээ. Энэ дайныг анх

Мөнх хааны дүү Хүлэгү, Хубилай нар удирджээ. Хубилай хаан Хятадыг

бүхэлд нь эзлэн Хятадад Юан гүрнийг байгуулжээ. Дундад зууны Монголчууд

зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бусдыг дарангуйлан, суурин иргэдийг түйвээн

харгислаж байсангүй, тэд хот суурин байгуулж , худалдаа арилжааг хөхүүлэн

дэмжиж, бичиг үсэг зохиож өрнө дорнын соѐлыг холбоход өөрийн хувь

нэмрийг оруулсан юм.

Элчин харилцааны уламжлал, Монголчууд дипломат харилцааны

эртний уламжлалтай. Эдгээрээс Их Монгол Улсын хаан Гүегээс Ромын 4 пап

Чинокентийд илгээсэн захидал (1246он) хамгийн эртнийх нь юм. Захидлын

агуулга нь Монголын эзэнт гүрэнд дагаар орохыг зарлиг болгосон бөгөөд уг

захидлын эхийг 1920 онд Ватиканы нууц архиваас олжээ.

Монголын эзэнт гүрний үеийн дипломат харилцаа нь эв найрамдлын

харилцан хүндэтгэлийн үндсэн дээр харилцдаг байсан бол өнөө үеийн

дипломат бодлого нь улс орнуудтай улс төр, эдийн засгийн түншлэлийн

харилцаанд хэрэгжиж байна. Анхны чөлөөт худалдааг Их Чингис хаан бий

болгосон бол одоо олон улсын худалдааны харилцаа ихээр өргөжиж хөрш

орнуудтайгаа I, II, III дахь түншийн харилцаатай ажиллаж энэ нь манай орны

хөгжил цэцэглэлтийн баталгаа болж байна.Эзэн Чингис хааны чөлөөт

худалдааны зарчимын дагуу Япон оронтой сайн түншийн харилцааг хөгжүүлж

байгаа нь манай орны эдийн засгийн бүхий л харилцаанд тулгуур болж байна.

Эзэн Чингис хааны дипломат харилцааны замналын нэгэн илрэл бол

Монгол оронд онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б. Должинцэрэнгийн

ирээдүйгээ харсан холч бодлогын ачаар Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн

Дээд Сургууль байгуулагдсан явдал юм.

Энэхүү сургуулийг байгуулж хөгжүүлэх, сургалтын чанар, материалаг

баазыг бий болгож, бэхжүүлэхэд нэрт дипломатч Б. Должинцэрэн болон тус

сургуульд ажиллаж байгаа Японы мэргэжилтэн багш нарын нөр их хөдөлмөр

шийдвэрлэх ач холбогдолтой байна.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

38

The historic path of diplomatic relations of Chingis Khan is being continued greatly

today. One of the indications is the Institute of International Economy and Business

in Mongolia which was the great deal of Ambassador Doljinsuren‟s foresighted

foreign policy.

The reputable hard work of Ambassador Doljintseren and the professional Japanese

instructors is honorable; therefore, it helps us to develop the institution, improve the

quality of programs, and strengthen the school facilities.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

39

Д.Пүрэв—ОУЭЗГТМТ-ийн зөвлөх багш

Доктор /PhD/, проффессор

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ УЛС ТӨР БА ЭДИЙН ЗАСГИЙН

ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ХУВЬ НЭМЭР

Гадаад дипломат бодлого

Нүүдэлчдийн Чингисийн хүчирхэг улс нь тэр үед:

Одтой тэнгэр орчиж-Олон улс байлдаж

Орондоо унтах завгүй-Олзлон булаалдаж ... ” /1-ийн 10/ байсан учир

гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хөрш болон эзэнт

гүрнүүдийн дайсагнал, түрэмгий бодлого, элч төлөөлөгчдийг алах,андын

тангараг болон гэрээ хэлэлцээрийг үл хүндэтгэж,амлалт үүргээ зөрчих зэрэг

олон төрлийн арга, саад бэрхшээл учирч байжээ. Ийм нөхцөлд гадаад болон

дотоод орчинтойгоо зохицож, хэрэгцээт эд эд зүйлс, бараа, будаагаа олж

авхын тулд өөрийихөө улсыг бусдад хүчээр тулган зөвшөөрүүлэх, эсвээс

бусдыг дайлан дагуулах бодлого, үйл ажиллагаа явуулахад хүргэжээ..

Дээрх бэрхшээлийг даван туулж амжилттай хэрэгжүүлэхэд Чингис хааны

хувийн ѐс суртахууны шинж чанар шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.

Францын эрдэмтэн Рене Грусе “Чингис хаан зэр зэвсэг агсахдаа ч

гагцхүү шудрага ѐсны төлөө, үнэн зөв санааны үүднээс хийж байжээ ...

Энэрэнгүй үзлийн амьд биелэл болой ”- гэж бичжээ /20-ийн 36/ .Чингис

хааны энэ ѐс зүй нь гадаад болон дотоод бүх бодлого, үйл ажиллагаанд

илэрч, олон улсын харилцаанд эерэг нөлөө үзүүлжээ. Нэг удаагийн

байлдаанд.” Чингис хааны Монголчууд 13 мян хүн,байсан бол нийт арми нь

130 мян хүнтэй байжээ. Ийнхүү нийт армийн 90%-ийг эзлэх монгол биш

үндэстэн есөн хөлт цагаан тугийн дор сүүлчийнхээ цусны дуслыг дуустал

тэмцэж байсан” /10-ын .258/ нь Чиигис хаан, түүний залгамжлагчдын гадаад,

дотооддоо эдийн засаг, улс төрийн харилцаанд үндэстнүүдийн хооронд

ялгаварлахгүй,тэгш шудрага жинхэн дипломат бодлого явуулж байсны үр

дүн юм. Өгөөдэй хаан ”нэг удаа хятад хүн мусальман хүнийг доромжилсон

жүжиг үзээд тэр жүжгийг үргэлжлэн тоглохыг зогсоож” мусульманчуудын

хамгийн ядуу айл гэхэд л хэдэн хятад зарцтай. Гэтэл ямар ч баян хятад айлд

нэг ч мусульман зарц үгүй” гэж, үндэстэн бүхний амьдрах орчин нөхцөл,ахуй

өөр боловч Их монгол улсын үндэстэн бүхэн тэгш эрхтэй, тэдэнтэй харьцах

харилцаа ижил тэгш байх ѐстой гэж /6-ийн 230/ Их Монгол улсын

үндэстний талаар баримталж, хэрэгжүүлж байгаа үндсэн зарчмыг

тодорхойлжээ.

Ийнхүү үндэстэн бүхний ижил тэгш эрхтэй байх асуудал нь улсуудын

хоорондох харилцаанд мөн адил илэрхийлэгдэж байх ѐстой гэсэн зарчмыг

Чингисийн эзэнт гүрэн баримталж, гадаад харилцаандаа мөрдөхөд үлэмж

анхаарч байжээ. Монгол улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд Чингис хаан,

түүүнийг залгамжлагчид алхам алхмаар анхаарч, улсын гадаад харилцааг

“Алтан аргамж” гэж үзэж, гадаад харилцааны цоо шинэ загвар бодлогыг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

40

баримталж хөгжүүлжээ. Тухайлбал: Гадаад харилцаа элчин ѐсны бүхэл бүтэн

Монгол өвөрмөц чиглэл, бие даасан сургууль,дэг ѐсыг бий болгожээ.Элчин

харилцааны болон бичиг захидлаар харилцах,гэрээ хэлэлцээр хийх тусгай ѐс

журам нь өнөө үед олон улсын харилцаанд хэрэглэгдэж байна.

Чингис, түүний залгамжлагчид тушааж захирч байсан ч аливаа

асуудлыг шийдвэрлэхдээ уян хатан, ухаалаг хандаж, өндөр мэрэгжил

чадвартай Монголын болон гадаадын мэргэжилтний зөв зүйтэй бодит

саналыг хүлээн зөвшөөрч, тэдний авьяас чадварыг ашиглаж чаддаг байжээ.

Жишээ нь: Италийн Марко Поло нарын зэрэг баруун Европын худалдаачин

жуулчдыг дэмжин, тэдний авьяас чадварыг төр засгийн дотоод, гадаад хэргийн

чухал асуудлыг шийдвэрлэхэд өргөн ашиглаж байжээ. М.Поло 1275 оноос

Хубилай хааны зарлиг ѐсоор Хятадын нутаг, Монгол,Төвд, Зүүн өмнөд Азийн

далайн эргийн нутгуудаар явж,хааны захиас даалгаврыг биелүүлэх зэрэг олон

төрлийн чухал ажил гүйцэтгэж, Монголын төрд 17 жил зүтгэжээ. Хубилай

хаан 1292 онд М.Поло нутаг буцахад нь Хүлэгүгийн улсын хаанд хатан

болгохоор сүй тавьсан Хөхчин гүнжээ түүнд найдан дагалдуулан

явуулжээ. Мөн Ромын пап ламд бичиг захидал илгээж, мөнх зулын

тос,католиг шашин номлогч 400 хувраг илгээхийг хүсэн захимжилжээ. /16-ийн 27/

Чингис хаан,түүнийг залгамжлагчдын олон улсын тавцан дээрх

дипломат бодлогын тод илрэл бол түүнээс шашин шүтлэгт хандах байр

суурь нь тэгш эрх, өршөөл нигүүлсэл байв: Сартуулыг дайтах явцад

Монголчууд лалын ертөнцийнхний дунд орсонооро анх дэлхийн томоохон

шашинтай шууд харилцах болжээ.Чингис хаан Бухарын Туран хотыг эзэлэн

авах үед Калиф Атра, Мулла Воа-Аджас хэмээх хоѐр эрдэмтэй өтгөст “Хүн

заавал тушаалаар бус, харин санаа сэтгэлээрээ, дур хүслээрээ л мөргөж

залбирч байх ѐстой, учир нь мөргөл залбирал бол зүрх сэтгэлийн юм” /10-

ийн 104-106/ гэжээ. Их хааныг залгамжлагчид түүний зарлиг болон үйл

ажиллагааг тууштай үргэлжүүлжээ. Мөнх хаан Францын хааны элч, Рубрук

Вильямтай уулзахдаа “Монголчууд бид зөвхөн гагцхүү бурханы /тэнгэр../ -г

л шүтдэг. Хэдий тийм боловч бурхан /тэнгэр/ гарт тэгшгүй хуруунуудыг

хайралсан шигээ мөн адилгүй мөрийг зааж өгчээ”/5-ын 244/ гэж Монголын эзэнт гүрэнд олон үндэстний шашин шүтлэг байхыг хүлээн

зөвшөөрчээ.

Ийнхүү Чингис хаан, түүнийг залгамжлагчдын шашин шүтлэгт нэн

хүндэтгэлтэй хандаж,шашин шүтлэгийн аливаа хэлбэрт ижил тэгш

ялгаваргүйгээр харьцах зарчмыг баримталсан нь Монголын нэгдсэн гүрэнтэй

ямар нэг хэлбэрээр харилцах болсон бүхий л үндэстнүүдийн харилцан

ойлголцол,хамтын ажиллагаа эв нэгдэлд жинтэй хувь нэмэр үзүүлэх болжээ.

Тухайлбал, Хар Киданы баруун Ляо улсын хилд нэвтрэн ормогц Зэв жанжин

“Аливаа хүн дуртай шашнаа шүтэн бишрэх эрхтэй. Баруун Ляо улсын ард

иргэдийг тонон дээрэмдэж үл болно.Хүн амыг зөвхөн илбэн тохинуулах

удирдан залах ѐстой.” гэсэн ухуулга хийж, зар тараасны үр дүнд нутгийн

хүмүүсийн дэмжлэгийг олж, Баруун Ляо улсын цэргүүдийн ихэнх нь

эсэргүүцэлгүйгээр бууж өгснөөр үлдсэн Таян хааны хөвгүүн Хүчүлүгийн

цөөн тооны цэргүүд нь бутцохигджээ. /16-ийн 39/

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

41

Буриадын түүх ч Ялбай Халбакийн тэмдэглэснээр Чингис хааны

байлдан дагуулсан манай гаригийн оршин суугчдын 80% буюу ертөнцийн 4\5-

нь нэг “Засаг” хуулиар амьдарч, удирдагдаж байв. Монголчуудад

эзлэгдсэнийн ачаар төр улсууд тухайлбал: Алтан, Сүн, Тангуд гэсэн гурван

улсын байран дээр нэгдсэн Хятад, өөр хоорондоо дайсагналцаж байсан

Оросын вант улсуудын нуранги дээр Чингис, түүний залгамжлагчдын

ивээл дор Оросын эзэнт гүрэн болон хувирсан Москвагийн хаант улс

түүхийн тавцанд гарч ирсэн” юм. /27-ийн 48/

Монголчууд хамгийн хурдан, шуурхай, хамгийн аюулгүй өртөө-

холбооны сүлжээг бүрдүүлэх ажлыг зохион байгуулснаар өрнөд-дорнодын

хооронд бараа таваар, ажиллах хүчний урсгал олон дахин нэмэгджээ. Үүний

үр дүнд дээрх өртөөгөөр Өрнөд европоос Марко Поло, П. Карпини,В, Рубрук

нар Азид ирж чаджээ.

Гадаад харилцааны талаарх энх тайванч тууштай дипломат бодлогын

үр дүнд Туркийн Атабек, Хорезмын шах,Персийн эмир,Багдадын халиф,

Лалын султан, Оросын ван, Польшийн пап,Унгарын хан,Силезийн герцог

хэнтэй ч болов эзэн Чингис хэл амаа ололцож хэрэг зоригоо бүтээж явжээ, Их

Монгол улс өрнө зүгт Хорезм, Орос, Армени, Гүржээс эхлээд Перс, Багдадын

Халифт улс, Унгар, бүр цаашаа Франц, Герман, Ромын пап лам хүртэл дорно

зүгт Солонгос, Зүрчидээс эхлээд Япон, Өмнөд Хятадын Сүн улс,Энэтхэг,

Бирм, Аннам /Вьетнам/ далайгаар Ява, Филиппин арлуудтай харьцаж байжээ.

Улс орны бие даасан байдал бэхжиж,ард түмний амьдрал сайжирч,

эдийн засаг тогтворжиход иргэдийн эрх чөлөө шийдвэрлэх үүрэгтэй. Улс

төрийн эрх чөлөө буюу ардчилал нь эдийн засгийн эрх чөлөөтөй хосолж

чадвал улс орныг цэцэглүүлэн хөгжүүлэх дөт зам болдог. Нобелийн

шагналт эдийн засагч Амартиа Сений “Ардчилсан улсад өлсгөлөн

байхгүй” гэжээ. Чингисийн эзэнт гүрэнд тухайн цаг үе, нөхцөлдөө тохирсон

улс төрийн ардчилал ямар нэг хэмжээгээр байсан гэж үзэх бүрэн үндэстэй

Тухайлбал: Чингис хааны байгуулсан төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт

хаант засаг мөртлөө мөн чанараараа ардчиллын олон бүрдлийг өөртөө

агуулсан тун өвөрмөц шинж бүхий төр байжээ.”Их Хуралдаа”, “Сэцдийн

зөвлөл”-ийн санал бодолд нэн анхааралтай хандаж, нягтлан эрэгцүүлж хүлээн

авдаг байжээ.Тэрчлэн Улс орны хүн амын дадал заншил, ахуй нөхцөлд

тохирсон “Их Засаг” хууль гарган түүнийг чандлан мөрдөж байсан.

Аливаа улсын дотоодын хөгжил нь гадаад харилцаа ,улс төрөөс шууд

хамааралтай. Их Монгол улсын улс төрийн эрх чөлөө нь эдийн засгийн эрх

чөлөөгүйгээр баталгаатай болж чадахгүй байсан. Тухайлбал: Их Монгол

улсын аж ахуй ,эдийн засаг өргөн зах зээл шаардах болжээ. Дөнгөж тулгар

тогтсон Монгол улсын хувьд урьд хөршийн нутаг дэвсгэр дээр оршиж

байсан Алтан,Тангад, Сүн улсууд болон өрнөдийн Хорезмын Их гүрэн

болон бусад улсуудын явуулж байсан улс хоорондын чөлөөт худалдааг

боогдуулахад чиглэгдсэн улс төр, эдийн засгийн бодлогын эсрэг тэмцэл нь

дайн үүсгэх шалтаг, шалтгаан нэг бус удаа болж байжээ.Жишээлбэл: Алтан

улс нь Монголчуудын дээдсийн дунд болон монголын овог аймгийн хооронд

хагалан бутаргах, дотоодод салан тусгаарлах хүчийг олох бодлого, үйл

ажиллагааг олон жилийн турш явуулсан, Тэрчлэн Чингис хааны улсын эсрэг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

42

тэмцэж байсан Тангуудын Сяо,Хар Кидан гүрэн, найман, мэргидийн иргэдийг

орогнуулж байжээ. Эдгээр дайсагнасан боддогыг ойлгосон Чингис хаан

гадаад бодлого, дипломатынхаа яриа хэлэлцээрийн чиглэлийн үйл

ажиллагаагаа өөрчилж, цэрэг улс төрийн хүчтэй бодлогыг сөргүүлэн

тавих шаардлагатай болжээ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд:

1. Чингис хааны 1210 онд томилсон Зүрчид угсааны элч Цицгир

монголчууд дайлаар ирэх гэж байгаа талаар Алтан хааныг Нийслэл Жүндүд

байхад нь уулзаж, хааны зарлигийг мэдэгдэхэд,түүний үгийг үл тоон элчийг

доромжлон буцаажээ. Үүний шалтгаан нь Чингисийн эзэнт гүрэн тогтнох үе

хүртэл Алтан улс өөрийн гол дайснаа Сүн улс гэж үзэж, Монголчуудыг

урьдын адил басамжилж, шинэ Монголын хүчин чадлыг дутуу үнэлж, дээр

өгүүлсэн элч \Цицгир\-ийг доромжилжээ. Дараа нь шинээр хаан болсон

Аргудай Чингис хаанд элч зарж, алба барьж, дагаар орохыг шаарджээ.

Ийнхүү Алтан улстай дипломат аргаар хэлэлцээр хийж, энх

тайван, найрамдалтай оршиж болохгүй гэдгийг Чингис хаан дахин

баттай үнэмшиж, түүнтэй хийх дайнд бэлтгэж авсан анхны доривтой арга

хэмжээ бол тэр үеийн дайн байлдааны үр дүнд чухал нөлөө үзүүлдэг цэрэг

дайны зориулалттай /1211 онд/ Алтан хааны цэргийн адуу малыг булаан

авч,цэргүүдийг нь явгалах замаар Монгол цэргийн давуу талыг нэмэгдүүлжээ.

Үүний дараа Монгол улсын цэрэгт /1211-2014 оны/-тэй хийсэн байлдаанд

ялагдсан Алтан улс Чингис хааны бүх болзлыг зөвшөөрч /Жүндүд/ гэрээ

байгуулжээ. Гэтэл тэр гэрээгээр хүлээсэн үүргээ дахин биелүүлэхгүй

Чингисийн Сүн улсад илгээсэн Жубхан тэргүүтэй элчийг саатуулсан учир

1215 онд Монголын цэрэг нийслэл Бээжин хотыг эзэлжээ. Хубилай хаан Юан

улсын иргэдийн албанд хэрэглэх байдлаар нь дөрвөн дэв болгож хуваахдаа

Алтан улсын иймэрхүү гуйвамтгай,найдвар хүлээх чадваргүй байдал олон

дахин илэрснийг харгалзжээ. Тэргүүн зэрэгт Монгол хүн, дэд зэрэгт уйгур,

түрэг, Араб,перс, европчууд зэрэг “Өнгөт нүдтэн”, гутгаар зэрэгт Кидан,

Зүрчид, Алтан улсын харьяат байсан умард Хятадын иргэд, дөтгөөр зэрэгт

Сүн улсын харьяат байсан хятадуудыг оруужээ. /16-ийн 25/ Энэ нь

төрийн албанд сүүлчийн гутгаар, дөтгөөр зэргийн үндэстнүүдийг

найдваргүй гэж үзсэнтэй холбоотой .

2. Чингис хааны дараагийн гадаад бодлого нь Өрнөд хөрш Баруун Ляо

улс болон Хорезм улстай хөршийн найрсаг холбоо тогтоох асуудал байжээ.

Үүнд :

А.Баруун Ляо улс Чингис хааны улсын эсрэг Хорезм улстай холбоо

тогтоон, дайсагнасан идэвхтэй бодлого, үйл ажиллагаа явуулж байжээ Иймд

Чингис хаан Зэвээр толгойлуулсан хоѐр түмэн цэрэг явуулж, Хар Кидан болон

Баруун Ляо улсыг эзэлжээ. Ингэснээр Их Монгол баруун талаараа Туркестанд

төвлөрсөн Хорезмын Их Гүрэнтэй хиллэх болжээ.

Б.Хорезмын бүрэлдэхүүнд Өрнөд Туркестан,буюу дундад азийн

түрэг, сартуул иргэдээс гадна Иран, Афганистан зэрэг Перс хэлтэн хүмүүс хүн

амын олонхи болж байжээ. Иймд Чингис хаан шинээр байгуулагдсан Их

Монгол улсыг хүлээн зөвшөөрүүлж, худалдаа -эдийн засгийн болон улс

төрийн харилцаа тогтоох зорилгоор олон төрлийн арга хэмжээ

авчээ.Тухайлбал, Балжуун нуур дээр Тэмүүжин. 1203 онд Монголд худалдаа

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

43

хийгээд буцаж явсан,Хорезмын бэлтэй худалдаачин Хасантай уулзан ярилцаж,

чөлөөт худалдаа тогтоох талаарх санал бодлоо илэрхийлжээ. Тэр цагаас хойш

Их Монгол улсыг байгуулсны дараа ч Хасантай нэг биш уулзжээ. Улмаар

Хорезмын их гүрний Шах -д элч төлөөлөгчдөө илгээж байжээ. Гэтэл ерөнхий

сайд асан А.Амарын тодорхойлсоноор ” Чингис хаан Хорезмтай холбоо

тогтоохын тулд явуулсан “Элч Бугурын сахлыг хусан , дээлийн хормойг

огтолж доромжлон буцааж, дахин Ухуна тэргүүтэй ял асуулгахаар илгээсэн

элчийн толгойлогчийг нь алж, бусад элч хамт явагсдыг жанчин буцаажээ.

Тэрчлэн 1218 онд Отрарт Монголын худалдаачдыг Мухаммед Шахын

тушаалаар алжээ”. Иймд нэрт Монгол судлаач Гумилевын тэмдэглэснээр

“Баруун хөрш болох Хорезмын шах Мухаммед Монгол улстай илт

дайсагналцан харьцаж байснаас гадна дайныг явуулах санаачлагыг тэд

эхлүүлэв.Монголчууд маш тэвчээртэй хандсан. Чингис хаан энэхүү

арцалдааныг дипломат аргаар шийдвэрлэхийг оролдож, байсан ч Хорезмын

Шах Монголын элчийг алах тушаал гаргасны дараанаас л дайн хийх нь

гарцаагүй” болжээ. /18-ын 207/ Чингис хаан Хорезмтай хийх байлдааны төлөвлөгөөгөө Их

хуралдайгаар хэлэлцүүлж, Зэв Сүбээдэй, Тогучар нарт “үүргээ биелүүлэхэд нь

хэрэгтэй эрх мэдлийг /тус бүрд нь улаан тамгатай гэрэгэ/ өгч: Өөрөөсөө

хүчтэй дайснаас зайлсхийж,миний гол цэрэг очихыг хүлээ.Хэрвээ Мухаммед

зугатах аваас мөшгөн хөө. Дагаар орсон хүмүүсийг өршөөж явагтун

гэсэн//,хангалттай эрх олгохын зэрэгцэээ хэт дураараа авирлахыг хатуу

хоригложээ. /2-ын 142/. Ийнхүү Монголын цэрэг /1221-1222 онд/ Хорезмыг

эзэлснээр Дундад азийн дайн дуусаж, Дорно, Өрнийн хооронын харилцаа

холбооны гол зам Монголын эзэнт гүрний мэдэлд шилжжээ.

3. Хорезмыг эзэлсний дараа Бат хааны цэрэг итгэл алдаж Монгол

улсын эсрэг найрсаг бус үйл ажиллагаа явуулж байсан Барууны орнуудын

эсрэг дайныг 1220-иод оноос эхлүүлжээ . Жишээлбэл Оросын ван Михайл

Всеволодовичийн зарлигаар Монголын элчийг алсан учир 1237 онд

Москваг, 1240онд Киевийг эзэлжээ. Тэрчлэн Бат хаан Сүбээдэй баатар

нарын цэрэг XIII зууны 30- 40-өөд онд Кипчак, Башкир, Болгарын хаант улс,

Унгар, Польш, Чехийг эзэлж, Вена хотоод дөхөж, Адриатын тэнгист тулж

очжээ. 1244 онд Өгөөдэй хаан нас барсан учир европ чиглэлийн дайныг

зогсоожээ.

4. Чингис хаан, түүнийг залгамжлагчид гадаад улс орнуудтай

найрсаг, харилцаа тогтоохын төлөөх тууштай дипломат бодлого

хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарчээ. Жишээлбэл: Хубилай хаан

Ромын паптай холбоо тогтоохын тулд 1260-д оны дундуур ирсэн Венецийн

иргэд Никколо Поло ба Маффе Поло нарыг буцахад, тэднийг дагалдуулан

өөрийн элчингийн багийг дагалдуулан явуулжээ. Тэрчлэн Ромын пап ламын

бичгийн хариуг Марко Поло авч Хубилай хаанд өгчээ. Хубилай хаан Ил

хаадын улсаар дамжуулан Христос шашинтай европын улсуудтай улс төр,

худалдаа соѐлын харилцаа тогтоох зорилгоор Ромын пап, Франц, Испани,

Иерусалим зэрэг орнуудад өөрийн элчийг илгээж байжээ

Нөгөө талаас тухайлбал Монгол цэрэг Унгар, Словак, Дорнод

Чех, Словен, Хорватыг эзлэн авсны дараа Европын орнууд сандарч эхэлжээ.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

44

Германы Ван П.Фридрих Батхаантай ил далд захидлаар харилцаж

тодорхой тохиролцоонд хүрч ... Монголын гадаад бодлогын нөлөөний

хүрээнд оржээ./16-ийн 70/ Ромын пап лам 65 настай Плано Карпинийг

Монголд: Монголчууд өрнө зүгт хөдлөх гэж буй эсэхийг мэдэх, ... бололцоотой

бол Сарацин буюу лалынхны эсрэг эвсэж байлдах хэлэлцээр хийх

“ далгавартайгаар явуулжээ.

Монголын хаадууд германтай байгуулсан шиг хэлэлцээрийг Францтай

/ IХ ван Людовикт/ байгуулах зорилгоор Элч илгээсэн боловч тэр нь замдаа

нас баржээ. IХ ван Людовик Г. Рубрук тэргүүтэй тусгай төлөөлөгчдийг Мөнх

хаан хүлээн авч “..Монголтой зохилдох, дайлалдах хоѐроо мэдэгдэх”-ийг

шаардсан бичиг явуулж байжээ

Ромын пап, Франц , Византийн хаадын сонирхол зорилго нь лалын

шашинтны эсрэг холбоотон болгохын тулд Юан улстай идэвхтэй харилцаатай

байжээ. Михаэл Правдин “Европын хаад вангууд Монголын эзэн хаантай

холбоо харилцаатай байсныг XIV зууны эхний хагаст европоос 9 удаа элч

төлөөлөгч явуулж,монголын талаас хариу 15 удаа элч ирүүлснээр

жишээлж болно. 5. Сүн болон төвд орныг эзэлсний дараа Зүүн өмнөд Азийн орнуудыг

хараат болгох чиглэлээр авсан дипломат болон цэргийн ажиллагааны үр дүнд

Аннам /Вьетнам/, Бирм, Явын арлууд зэрэг нь хараат дагуул улс болжээ.

Чингисийн үеэс 1218 онд Гуулин улсын нутагт цөмрөн орсон

Киданчуудыг,монгол ба гуулингийн цэргүүд хамтран бут цохисоны дараа

Монголчууд цэргээ гаргажээ, 1232 оноос Гуулин улсын ван дээрх ачийг санаж

жил бүр төрийн алба /бэлэг/-ыг ирж буй элч нарыг буцахад нь өгч илгээж

байжээ. Ийнхүү Монголчууд Гуулин улсын цэргийн хүчээр эзлэх бус, харин

жил бүр төрийн алба /бэлэг/ авснаар өөрийн улсыг дагасан улс болгон үзэж,...

тусгаар тогтнолыг нь үл хөнджээ. Ийнхүү тэр үед Гуулин улсаас

татварыг төрийн бэлэг хэлбэртэйгээр авч байсан нь ХIII зууны үеийн

монгол улсын гадаад бодлогын нэг онцгой хэлбэр юм.

Хараат болсон Солонгосоор дамжуулан Япон улстай харьцаж

байжээ.Сүн улс мөхөсний дараа Өмнөд хятадын хотуудад боомт нээж,

Филипин, Индонези, Шри-Ланка, Арабын хойг, Африкийн хойт хэсэг, Персийн

орнууд болон Солонгос, Япон зэрэг орнуудтай далайн замын худалдаа хийх

ажлыг өргөжүүлжээ.82.

II. Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д “...Шилж, халбалгүй

уран нарийн арга ухаан, ѐстой дипломат арга байна” гэжээ.

Дээрх тодорхойлолтоос үзхэд дипломат гэдэг үгийг улс орон гадаад

харилцаанаас гадна дотооддоо эдийн засаг, улс төрийн уран нарийн ухаан

гарган явуулах үйл ажиллагаанд хамааруулж болмоор санагдна. Иймд Чингис

хааны дэлхийн хүний 4/5ийг эзэлсэн асар уудам эзэнт гүрний дотооддоо

явуулсан,”уран нарийн арга ухаан”-ыг энэ хэсэгт товч авч үзсэн болно.

Чингис хаан,түүнийг залгамжлагчид зөвхөн морин дээрээс удирдаж,

их аян дайн хийж дэлхийн улс төрийн газар зүйг өөрчилсөн бус мориноосоо

бууж, төрийг төвшитгөх, улс гэрээ бататгах, төрийг засах арга ухаан, эрдэм

соѐлыг дэлгэрүүлэх, олон улсуудын хооронд нөхөрсөг шудрага, тэгш эрхтэй,

найдвартай гадаад харилцаа тогтоох талаар олон чиглэлийн шинэлэг ажил

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

45

хийсэн. Үүнд:

1. Нэгдсэн улсын хэмжээнд хатуу чанд зарлиг цаазыг тогтоож,тэр

хүрээнд баримтлах үйл ажиллагааны ѐс жаяг ,дэг журмын нарийн хэм

хэмжээг бий болгосон”.-ийг баталж хэрэгжүүлсэн Эзэн хааны хэмжээгүй эрхт

ѐс үйлчилж байсан ч ”Их засаг хууль” хуулиар баталгаажсан “сонгогдох,

өөрийгөө хамгаалах, дутагдлаа өмгөөлүүлэх эрх” мөрдөгдөж байсан нь орчин

үеийн ардчиллын үнэт зүйл тогтож байжээ гэх үндэстэй. Чингис хааны үед

улсын дээд заргач, ерөнхий сайд \ гоо ван\-ийн тушаал бий болж, төрийн

ажил гүйцэтгэх шуудангийн алба байгуулагдаж,улсын архив үүсэж, монгол

хүүхдүүдэд уйгур бичиг зааж сургах ажил эхэлжээ

2. Өгөөдэй хааны үед эзлэгдсэн орнуудын Монгол захирагч нарын эрх

мэдлийг хязгаарлаж,төрийн алба хаах горим бий болж,татварын тогтолцоонд

тодорхой дэг журам тогтоосны дээр хааны орд өргөөнийхөнд захиргааны

хариуцлага хүлээлгэдэг болжээ. Мөнх хааны үед 1251-1259 онд Ихэс ноѐдын

хэн нь ч эзэн хааны төлөөний сайдын завшөөрөлгүйгээр муж, хязгаараас элдэв

алба, татах, тусгай эрхийн бичиг хэн нэгэнд дур зоргоор олгохыг

хоригложээ .Өртөөний албыг цэгцлэн журамлаж, албаны хүн аян замд айл

тосгоноор орж саатах,илүү унаа хөсөг хэрэглэх, уургын унаа унах зэргийг

зогсоожээ. Худалдааны ажлыг хохироохгүй хөгжүүлэхийн тулд худалдаачдын

гар дээр байгаа хуучин хүчингүй болсон албан тэмдэгтийн үнийг улсын

сангаас мөнгө гаргаж, нөхөн төлүүлэх, зэрэг арга хэмжээ авчээ./8-ын 256/

3. Чингсиийн эзэнт гүрэн байгуулагдсан нь улс орнуудын хөгжилд

доривтой нөлөө үзүүлжээ.Тухайлбал: “Монгол гүрэн зөвхөн алт мөнгө

төдийгүй цаасан мөнгө хэрэглэдэг үед оросууд хэрэм, өмхий хүрний арьс,

савар хоншоорыг мөнгөний оронд хэрэглэж арилжаа худалдаа явуулдаг

байжээ” /7-ийн 138/

4. Олон тооны дархан гар урчуудыг олзлон, тэдгээрийн дийлэнхийн

улсын үйлдвэрт ажиллуулжээ. Их монгол улсын үед уламжлалт мал аж ахуй ан

гөрөөнөөс гадна хот суурин байгуулах, газар тариалан хөгжүүлж, хот

хөдөөгүй улсын албаны үйлдвэр байгуулан, арьс шир боловсруулах, шаазан

эдлэл хийх,бөс давуу нэхэх,будах зэрэг өргөн хэрэглээний үйлдвэрээс гадна

ордны болон цэргийн хэрэгцээний зэр зэвсэг, төмрийн дарх, мод чулууны

үйлдвэр, дарь хийх үйлдвэрт ихээхэн анхаарч байжээ. Зөвхөн тэргээр

жишээлэхэд төрөл бүрийн зориулалттай 12-14 төрлийн том жижиг тэрэг

хийж байжээ.

Төмрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн өндөр түвшинд тухайлбал:

Монголын цагаан ширмийн үлдэгдэл 1360 хэмд хайлахгүй байсан нь

чанар өндөр түвшинд, байсныг харуулж байна. /24-ийн 89/

5. Улс орныг хөгжүүлж хүчирхэг болгохын тулд эрдэмтэн мэргэдийг

дэмжих бодлогыг тууштай явуулж,1264 онд Улсын судар бичгийн хүрээлэн

нэртэй Академи байгуулж, Монгол, Төвд, уйгуур, Хятад зэрэг олон

үндэстний эрдэмтдийг ажиллуулж байжээ. 1269 онд Пагва ламаар юан

улсын албан бичиг гадаад харилцаа эрдэм номд хэрэглэх дөрвөлжин

үсэг зохиолгожээ. Гэвч Монгол, төвд, хятад, араб бичгийг үгүй хийгээгүй,

тэдгээрийг тус тусын орон газруудад огт хөндөлгүй хэвээр үлдээжээ. Чингис

хаан үндэсний бичиг үсэг зохиолгож, Алтан ургийнхан болон төр улсын түүх

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

46

шаштир,зохиолгон бичүүлэх ажлыг эхлүүлсэн гэж үзэж болно. ”Алтан

дэвтэр”,”Хөх дэвтэр”,”Их засаг”,”Их товчоо” зэрэг шаштир бичиг Чингис

хааны дэмжлэг санаачлагаар хааны өргөөнд бичигдсэн нь харагддаг.

Хубилай “Их юан улсын нэвтэрхий хууль”, ”Их юан улсын хууль цаазны бичиг

“ Зэрэг томоохон хууль цаазны бичиг гаргахдаа Чингисийн Их засаг хуулийн

гол санааг тусгажээ. Чингис хааныг залгамжлагчид дээрх уламжлалыг

идэвхтэй үргэлжүүлж, эзлэгдсэн орны эрдэмтдийн хүчийг Чинис хааны үеийн

Тататунга,,Чанчун Бумба-с гадна Өгөөдэй хаан ” Ираны алдарт эрдэмтэн

Иффихэр Эддинийг, Мөнх хаан Исмайлын эрдэмтэн гүн ухаантан,тооч

Насердин- Псусийг тус тус Хар-Хорумд авч иржээ. Ер нь монгол хаадын

ордонд 4-5 улсын хэл мэддэг өндөр боловсролтой бичгийн ба

цэргийнхүмүүс:Шихихутаг, Хөхөчөс, Чинай, Болгадар, Уйгардай, Хадаг,

Булгай, Елюй-Чуцай нар хашиж төрийн түшиг болж байжээ./24-ийн-88/

6. Мөнх хааны хүү Хубилай хаан \1260-1294/ эзэнт гүрний нэрийг Юан

хэмээх Хятад нэрээр сольж,төв нийслэлийг Бээжинд шилжүүлж,Хархорум хот

эзэнт гүрний дэд нийслэл болжээ. Юан улсын үед Цагаадай, Бат,Ил хааны

улсууд бие даасан улсууд болж, өөр хоорондоо дипломат төлөөлөгч,нот

бичиг солилцон харилцах болжээ. Тэрчлэн “Дорныг засан тохинуулах

алба” байгуулж ажиллуулжээ./11-ийн 220/. Хаан ширээ залгамжлах хан

хөвгүүн гол төлөв Монгол нутагтаа Хархорумд байж, Монгол улсаа хариуцан

захирах болжээ.

Дүгнэлт, санал

1. Дипломат гэдэг нь - Харь улстай харилцах гэрээ хэлэлцээр хийхээр

улсаа төлөөлсөн этгээд ...нөгөө улстай харилцах гадаад бодлого...Шилж,

халбалгүй уран нарийн арга ухаан ѐстой дипломат арга..” гэж ойлгож

болохоор байна. Иймд бид дэлхийн хүн амын 4/5- эзэлсэн Чингисийн эзэнт

гүрний гадаад ба дотоод дипломат бодлого, түүний үр дүнгийн талаар /товч/

авч үзэх нь зүйтэй гэж үзсэн болно.

2. Их Монгол улсын тусгаар тогтнол эцсийн дүнд эдийн засгийн

хүч чадлын өсөлтөөр баталгаажих учиртайг тэр сайн ойлгож байв” /2-ын

9/. Иймд эдийн засаг, үүнээс чөлөөт зах зээлийг хөгжүүлэхэд гол саад болж

байсан урьд хөрш Алтан улс, өрнөд хөрш Хорезмын их улс болон бусад

улсуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллахын тулд дипломат

бодлого, ѐс зүйг баримталж, хэрэгжүүлэх талаар олон удаа төрөл бүрийн

чиглэлээр идэвх чармайлт гаргасан боловч ахиц дэвшил гараагүй.

Харин тэд Их Монгол улсыг үл тоомсорлосон дээрэнгүй бодлого

баримталж, элч төлөөлөгчдийг нь алж, цэргээр халдан довтолж байсан

учир Чингис хаан тэдний эсрэг хүч хэрэглэх замаар чөлөөт зах зээлийн

сүлжээг бүрдүүлэн, эдийн засгаа тогтвортой найдвартай болгож чадсан

билээ.

3. Их Монгол улс дундад зууны олон улсын харилцааг хүндэтгэхийн

хамт түүнийг харьцангуй шударга, дэвшилтэт шинэ төрхөөр баяжуулжээ,

Тухайлбал: Төрт ѐс хаан эзэндээ үнэнч байх,төрийн элчийн аюулгүй байдлыг

хангах, дорно өрнийн худалдаа, эдийн засаг, соѐлын харилцааг өргөжүүлэх,

олон улс болон улс тус бүрийн дотоодод амгалан тайван байлгаж, дэг журам

тогтоох, харь орны эрдэмтэн мэргэдээс дайжин цэрвэлгүй эрдэм мэдлэгийг нь

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

47

зөв ашиглах,янз бүрийн шашин шүтлэгийн чөлөөт байдлын хангаж, том ба

жижиг улсуудын иргэдэд тэгш шударга хандах зарчмыг Монгол хаад хатуу

баримталж, улс орондоо төлөвшүүлж нэвтрүүлэхийн тулд дотоод ба гадаад

харилцаандаа дипломат бодлогыг хэрэгжүүлжээ. Чингис хааны олон улсын

тавцан дээрх дипломат бодлогын тод илрэл бол тэрээр аливаа шашин

шүтлэгт нэн хүндэтгэлтэй, хүлцэнгүй, тэгш харьцах зарчмыг баримталсан нь

Монголын нэгдсэн гүрэнтэй ямар нэг хэлбэрээр харилцах болсон бүхий л

үндэстнүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа эв нэгдэлд жинтэй

хувь нэмэр үзүүлэх болсон. Тухайлбал, Хар Киданы баруун Ляо улсын хилд

нэвтрэн ормогц Зэв жанжин “Аливаа хүн дуртай шашнаа шүтэн бишрэх

эрхтэй......” гэх зэрэг ухуулга хийж, зар тараасны үр дүнд нутгийн

хүмүүсийн дэмжлэгийг олж, Баруун Ляо улсын цэргүүдийн ихэнх нь

эсэргүүцэлгүүгээр бууж өгчээ.

4. Чингис хаан эзлэн авсан орнуудын газар нутгийг эзэмшин

захирахаас илүү улс иргэдийг хувь болгох нь чухал гэж үзэж, дагуул

улсуудыг өөрийн ургийнханд хувь улс болгон хуваан өгчээ..Харин

суурьшмал иргэншлийн орнуудыг ихэвчлэн эдийн засгийн талаар ашиглахыг

урьдал болгожээ. Ийм учраас Төв азийн орнуудад цэргээ үлдээлгүй даругачи

нар болон албан гувчуур хураагчдыг суулгаж байжээ.

5. Эзэнт гүрний төр өөрийн улсын онцлогийг харгалзаж, бараа

эдлэлийг ангилж, төрөл зүйл бүрээр нь худалдааны ялгавартай бодлого

явуулж байжээ.Тухайлбал Монгол мориор эргэж довтлохоос сэргэмжилж

Хятадад агт нийлүүлэлтэнд /бүр Хүннүгийн үеэс эхэлсэн хориг хязгээр тавьж,

мөн архи дарс нийлүүлэх /оруулах-/ийг хязгаарлаж, түүнд тусгай гаалийн

татвар тогтоож, хураамжийг нь шууд улсын санд авч байжээ.1236 онд Өгөөдэй

хаан мяндас, 1239 онд торгомсог эдлэлд тусгай татвар тогтоожээ.

6. Худалдааг хөгжүүлэхийн хамт орлогоос нь татвар авах, газар

нутгийн эдийн засаг, аж ахуйн онцлогт зохицсон арга хэмжээнүүдийг

хэрэгжүүлжээ. Тухайлбал: Язгууртан ноѐдын мэдэлд байсан бэлчээрийг

газаргүй тариачдад олгон тариалан хөгжүүлэх,улсын сангийн мэдлийн

газруудад цэрэг суулгаж, албан тариа тариулж, арвин ургац авахын тулд газар

тариалангийн талбайг усжуулах, олон газарт худаг гаргах, их хэмжээний

усжуулах суваг татах болон, хашуулан, хүн мал амьдрах бололцоотой

болгосон байна.

7. Монголчууд Гуулин улсыг цэргийн хүчээр эзлэх бус ,харин жил бүр

төрийн алба/бэлэг/ авсанаар өөрийн улсыг дагасан улс болсон гэж үзэж,

тусгаар тогтнолыг нь үл хөндөж, татварыг төрийн бэлэг хэлбэртэйгээр

авч байсан нь ХIII зууны үеийн монгол улсын гадаад бодлогын нэг

онцлог юм.

8. Чингис хаан Хархорум хотоос Монголд эзлэгдсэн бүх нутаг

Цагаадайн улс, Батын улсын газар нутгийг хамарсан дэлхий дахины нэгдмэл

газар нутаг дээр энх амгалан ”Алтан аргамжааны буюу энх тайванч

бодлого”-ыг улс хоорондын гэрээ байгуулах замаар төлөвшүүлэх

боломжтойг харуулж,дээрх бодлогыг хэрэгжүүлэгч дипломат төлөөлөгчдийн

дархан эрх, алт, мөнгөн гэрэгэг анх нэвтрүүлж, амь нас, эд хөрөнгө нь

халдашгүй дархан болохыг баталгаажуулж, дэлхий дахинд мөрдөх дэг журам

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

48

болгох ажлыг анх удаа хэвшүүлжээ.

Conclusion

1. Diplomacy is the official agent who makes contractual treaty and builds up

relationships foreign countries. On the other hand, that is the foreign policy

to enter relations with other states. Therefore, we prefer to consider the

results of foreign and domestic policy of the Chinggis Empire, they

accounted for 4/5 of the world population.

2. Chinggis Khan realized that the sovereignty of Great Mongolian State will

be guaranteed results of its economy growth. South neighbor Golden Horde

and western neighbor Khoresm were main wall to develop the free market

and the economy. Thus, our country tried to develop the diplomatic policy

for the cooperation and peaceful coexistence. However, that was

unsuccessful. Because they pursued the controversial policy and killed the

missionaries, attacked to Mongolia, Chinggis Khan used contrary measure

and he can create the free market network and the economic stability.

3. Great Mongolian country had respected international relationship and had

developed new figure of relationship with honorable. For example: The

Mongolian kings implemented diplomatic policy in domestic and foreign

relation and guided a principle of following things such as to be honor to

the king and state, to safe for state delegation, to extend trade, economic

and culture relation of eastern and western countries, to develop relation of

culture, to put an order of peacefully with many countries especially in the

each country of Mongolian empire, to work with scientists of foreign

countries and share with knowledge, to free with religion, to have principle

of equally with all people … etc. Chinggis khan was guiding a principle of

religion equality which was one of the important aspects of diplomatic

policy of international relation. It wasaffecting other countries that

connected with Mongolian country some ways efficiently. For instant:

General Zev said that “Any person had a right of free religion“ so the local

communities promoted that suggestion and soldiers of Western country of

Lyao didn‟t protest against them.

4. When the Chinggis khan grabbed the countries, he preferred to assume the

segment of great country instead dictatorship. He shared these countries for

his royal bloods. Also he preferred to use locality countries for economic

side. So he left the person who had to collect heriot named after „darugachi‟

5. The state of the Empire had classified and sorted goods in whole and they

held discriminatory trade policies for each type of goods, corresponding

their characteristics and features. For example: From the age of Khunnu, it

was prohibited to sell horses to China in order to prevent from horse attack

to the country and also restricted to import alcohols and wines from China

in case of import special customs duties were paid directly to the state fund.

In 1236 Ogedei Khan imposed special taxes on fibers and on silk textiles in

1239.

6. Besides development of trades, taxes were taken from income and special

measurements and arrangements were also taken which are popular to the

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

49

economical and territorial features. Specially pastures belonged to the

aristocracies were given to the landless peasants, military bases are settled

down in state owned areas and grew crop in order to support agricultural

development and to get great harvest it had taken measures such as to do

irrigation in many farming areas, to make irrigation canals and wells in the

Gobi Desert by the power of the people and prepared pleasant environments

where people and animals are possible to live.

7. XIII century, according to the Guulin country had abided to the Mongolian

and they‟d given present them. So Mongolia agreed Guulin country‟s

independence. That is one of the features of Mongolian foreign policies.

After Chinggis khan occupied many country, he divided that countries to

the his relatives. He occupied many countries. So “Golden rope or peace policy”

that contract is implemented between Tsagaadai‟s country, Bat‟s country and other

countries in the world. Above policy implementing, he introduced golden and silver

gerege of diplomatic representatives. Their life and capital is immunity. He made a

regulation that is immunity their life and capital. So it is followed in the world.

Ном зүй

1. Монголын нууц товчоо.1990.

2. Амар. А, “Монголын товч”-ы түүх. 1989 он

3. Баянжаргал.Ч, Чингис хааны эдийн засгийн бодлого,

уламжлал.2004.

4. Бира.Ш, Монголын түүх, соѐл, түүх бичлэгийн судалгаа.III.

дэвтэр.2001.

5. Болдбаатар.Ж,Чингис хаан.1999.

6. Бор,Ж, Билгүүн дипломатч Чингис,2004

7. Далай .Ч. Их Монгол улсын түүх.2006

8. Лувсанданзан Алтан Товч , 1990

9. Гумилев.Л,Н ,Цуу ярианаас үүдэлтэй хаан улсын эрэлд. 2012.

10. Заанхүү. Ж, Чингис хааны засан тохинуулах үйл ажиллагаа ба

даяаршлын асуудал, 2006.

11. Марко Поло.Орчлонгийн элдэв сонин.1987.

12. Монгол улсын түүх.1999.

13. Монгол –Татарууд Ази Европт.1984.

14. Их Монгол улсын зам харилцаа, өртөө.2008,

15. Монголын эзэнт гүрний гадаад харилцаа.1995.

16. Минжин, Ц, Их Засаг /Түүх эрх зүйн шинжилгээ / 2009

17. Нарангэрэл.С. Чингис хааны сүр хүч. 2013.

18. Николай Горлов . Чингис хааны бүрэн түүх. 2000

19. Одхүү,С. Монгол дахь Чингис Судлалын товчоон.2006

20. Рене Груссе .Орчлонг эзэгнэгч Чингис хаан..2001.

21. Я.Цэвэл, Монгол хэлний тайлбар толь. 2012

22. Чингис хааны нэвтэрхий толь. 2005

23. Чингис хаан ба Их Монгол улс-800.Олон улсын эрдэм

шинжилгээний хурлын материал..2006

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

50

24. Ялбак Халбай. Суу билиг төгс Богд эзэн Чингис, 2004

25. ОУЭЗБДС-ийн “Чингис хаан судлал”-ын I. II. III,IV цуврал.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

51

С.Тойвгоо – ОУЭЗГТМ-ийн зөвлөх багш

Доктор /Ph.D/

ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН МОНГОЛ ТӨРИЙН ГАДААД

ХАРИЛЦААНЫ ТҮҮХЭН СУРГАМЖ

Оршил

Монгол Улсын төрт ѐсны түүхийн чухал асуудлын нэг нь төрийн

гадаад бодлого, дипломат ѐсны түүх уламжлалын асуудал юм.

Улс гүрэн үүсэж, төрт ѐс тогтосноор тухайн улсын нийгмийн хөгжлийн

явцад гадаад, дотоод бодлогын өөрчлөлт шинэчлэл, хөгжил, залгамж чанар,

онцлог зэрэг олон асуудал зайлшгүй хөндөгддөг.

Эрдэмтэн мэргэд, судлаачид төрийг улс орнуудын хөгжлийн тодорхой

үед, янз бүрийн цаг хугацаанд, нийгэм эдийн засгийн тодорхой шалтгааны

улмаас төр үүсэж хөгжсөн нь “Түүхэн үзэгдэл”, тэр ч бүү хэл “Төр мөхөх”

тавилантай хэмээн үзсэн нь буй.

Монгол Улс бол төрт ѐс олон зууны өмнө үүссэн дэлхийн төрт ѐсны

эртний уламжлал түүхтэй хэдий ч өнөөг хүртэл судалж нэгтгэсэн томоохон

бүтээл төдий их биш, эрдэмтэн судлаачдын төрт ѐсны үүсэл, хөгжил, гадаад

дотоод бодлого, улс орнуудтай харилцаж байсан харилцааны асуудлаар бичсэн

судалсан нь эртний үетэй холбогдох нь хомс бөгөөд ихэнхдээ монголын

түүхийн шинэ, нэн шинэ үетэй холбоотой байдаг. Ялангуяа тэртээ 2000 гаруй

жилийн өмнө үүссэн Монгол төрийн гадаад бодлого, хэлхээ харилцаа,

дипломат ѐсны асуудлаар бие даасан судалгаа ховор бөгөөд судлагдахууны

хувьд ч баримт материал их биш юм.

Энэхүү сэдвийн хүрээнд Монголын гадаад бодлого, хөрш орнуудтай

харилцах найрсаг /димломат/ харилцааны тухай болон элчин төлөөлөгчдийн

үүрэг оролцоо юу болох, дипломат ѐсны чухал хэрэглэгдэхүүн болох “Гэрэгэ”

түүний найрсаг /димломат/ харилцааны ѐсонд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар

зухас хөндсөн бөгөөд энэ нь Монголын түүхийн Их Монгол улс эзэнт гүрэн,

Чингис хааны хаанчлалын үетэй холбогдоно.

Түлхүүр үг: Төрийн бодлого, найрсаг /дипломат/ харилцаа, түүний ѐс

зарчим, элч, элчин төлөөлөгч, гэрэгэ /түүний төрлүүд/ сургамж, ач холбогдол

Түүх сөхье: Одоогоос 2300 гаад жилийн тэртээд Монголын, анхны

төрт улс байгуулагдаж, дэлхийн түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн төрт

ѐсны баялаг уламжлалтай орон гэдгийг дэлхийн эрдэмтэн судлаачид хүлээн

зөвшөөрдөг.

Монголчуудын эртний удам Хүннү нар Төв Ази түүхэнд онцгой үүрэг

гүйцэтгэсэн нүүдэлчин аймаг Хүннүчүүд НТӨ III зууны үед хүчирхэгжин

мандаж, анх удаа өөрсдийн төрт улсыг байгуулсан билээ. НТӨ 209 онд Хүннү

аймгуудын зонхилогч Модун шаньюй Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч,

байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

52

Модун хааны өргөө Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны

үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний

зиндаанд хүрснээр Модун шаньюйд ялагдсан Хятадын Хан улсын хаан Гао-ди

НТӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж

байв. Уг гэрээ ѐсоор Хүннү гүрэн, Хан улс хоѐр бие даасан, эн сацуу хоѐр

эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.

Гэрээнд “...Бас /Шаньюй/ илгээсэн бичигт хоѐр улс найрамдан

зохицов. Хоѐр эзэн баяр сайн болов. Дайныг байж, цэргийг амруулж, морийг

тэжээж, үе улиран цэнгэлдэн аж төрж, эевэргүүгээр дахин зассугай хэмжээжээ.

Үүнийг би /Ваньди/ их л сайшаана... найрамдал зохицсон тул Хан улс

болсугай. Шаньюй хянах ажаамуу” гэжээ.

Энэхүү найрамдлын гэрээг төрт улсын гадаад бодлогын анхны

ялалтын үр дүн гэж үзэж болно. Монголчуудын хувьд олон зууны турш хил

давж биш, хил залгаж хөрш орнуудтайгаа харилцаж байсан болохоор гадаад

харилцаанд гол нь харилцан бие биенээ хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох,

эзлэн түрэмгийлэх бодлого явуулахгүй байх зарчмыг баримталж байсан

боловч түүхэн бодит байдлаас шалтгаалан найрамдалт харилцаанаас илүү

дайтах замыг илүү сонгож байсныг түүхэн сургамжууд харуулдаг. Энэ нь дайн

хийх, дайтах нь тухайн орны гадаад бодлогын шууд үргэлжлэл болохыг

илэрхийлж байгаа юм. Чингис хаан 1206 онд Их Монгол улс байгуулсны дараа

хүртэл хөрш Алтан улс Монголыг хүндэтгэн хүлээн зөвшөөрөхийн оронд

“өөрийн хараат” хэмээн үзсэн учир 1211-1215 онд Алтан улсыг эзэлсэн,

Хорезм /саргуул/-ын шах /хаан/ Чингис хааны найрамдахыг хүсэж илгээсэн

элч нарыг удаа дараа егүүтгэсэн учир 1218-1221 онд Хорезмыг зэргэлдэх

улсуудын хамт эзэлж авсан зэрэг нь Монголын эзэнт гүрэн гадаад байдлаа

“төвшитгөсөн” гадаад бодлогын биелэл болжээ. Чухам энэ үед бие төлөөлөгч-

элч зарж, бичиг захиа сольж, мэдээлэл солилцох нь гадаад бодлогод хэм

хэмжээ болон нэвтэрчээ. Ялангуяа Ази, Европыг холбосон торгоны замаар

зорчих болсон нь бие төлөөлөгч-элчээр дамжуулах мэдээллийн хэрэгслийн хэв

шинжийг хүртэл өөрчилсан аж. БНСУ-ын судлаач Ким Жон Рэ “Чингис хаан

Колумб шиг дэлхийн орон зайг ойртуулж, Дорно өрнийн соѐл иргэншлийн

холбоог бэхжүүлсэн”1 гэжээ.

Их Монгол улс болон эзэн гүрний үед Чингис хаан түүний

залгамжлагчид Адриатын тэнгисээс Ява гарал, Иран Иракаас Япон тэнгис

хүртэлх дэлхийн бараг тал өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, үлэмж

их нөлөөтэй болсноос Их Монгол улсын гадаад бодлого нийт Евро-Азийн

олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлох болсон гэж үздэг. Хэдий

Ази, Европын олон үндэстнийг айлган балмагдуулж, эздэн түрэмгийлж байсан

ч нөгөө талаас Өрнө, Дорнын гадаад харилцааг өргөжүүлэн дэлгэрүүлж, хүн

төрөлхтөний гадаад харилцааны хөгжилд шинэ эрин үе эхлэх үүд хаалга

нээсэн билээ. Их Монгол улс байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад бодлогодоо

анхаарч, зэргэлдэх улс орнуудтай улс төр, соѐл, эдийн засгийн харилцаа

тогтоох талаар төрийн тусгай бодлого боловсруулан тавих болсноор

1 . Ким Жон Рэ,“Мянган жилийн түүхэн хүн”, УБ 2002 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

53

Монголын гадаад бодлого хүчирхэг гүрний төвийн хяналт бүсчлэн хэрэгжиж,

их хааны төвөөс удирдах хаант улсуудын холбоо маягтай болсон байна.

Эрдэмтэн Ж.Саундерс “Чингис Хааны зарлиг тушаал нь Ази

тивийн олон соѐлын нэгдэн нийлэхэд хэзээ ч байгаагүйгээр их тус болжээ”2 гэж бичжээ. Үнэхээр тэр үед Чингис хаан цэрэг арми, дипломатын аргаар

гадаад бодлогоо зохицуулаагүй бол Монгол улс, монголчуудын хувь заяа ямар

байдалд хүрэх байсан бол гэдэг ауулт тавихад хүргэнэ, Чингисийн төрийн

дотоод, гадаад оновчтой бодлого Монгол үндэстнийг мөхлийн аюулаас гэтэл

гэсэн төдийгүй түүний зоригтой шийдэмгий арга хэмжээнүүд бүх дэлхийд

Монгол гэдэг улсыг хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн билээ. Юутай ч морь

унасан ”зэрлэг” монголчуудын “зүүд шиг” дайн, нарийн бодож боловсруулан

димломат бодлого удам дамжин үргэлжилж байлаа. Энэ тухай 1245 онд Лион

хотоос Ромын Пап IV Иннокентийн захиаг өвөртлөн “татаар” хэмээн

нэрлэгдэж байсан нүүдэлчдийн орон руу зорчсон Жиованни дэ Плано

Карпини маш тодорхой тэмдэглэн үлдээжээ. Тэрээр “...Монголчуудын

санаархал нь Чингис хааны зарлиг ѐсоор болж өгвөл дэлхийг эрхшээлдээ

оруулах явдал, эрхшээлдээ ороогүй хэнтэй ч бол найрамдахгүй...”3 хэмээснээс

харахад Монголын гадаад бодлого ямар их өргөн далайцтай байсныг мэдэж

болно.

Гадаад бодлогын салбарт: - Монголын эзэнт гүрний эрх ашигт аюул занал учруулж болзошгүй хор

уршгаас сэрэмжлэн, дэлхий ертөнцийг бат тогтвортой, хүчирхэг хааны

удирдлага дор нэгтлэн барьж байхыг эрмэлзэх;

- Олон улс үндэстний нээлттэй харилцаагаар холбогдсон чөлөөт зах

зээлийг өргөтгөн хөгжүүлэх;

- Өөрийн холбооны улсуудыг эрчимтэй хөгжүүлэх, байнгын харилцаа

холбоог хэвээр хадгалах зэрэгт чиглэгдэж байв.

XIII-XIV зууны үеэс эзэнт гүрний төвөөс асар уудам газар нутгийг

хамарч тогтсон улсыг удирдахад маш их хүндрэл учирч байсан учир орон

нутгийн засаг захиргаанд харилцааны талаар зохих хэмжээний эрх олгож

байжээ. Улмаар харь орнуудад очиж суусан Монгол хаад Чингисийн үеэс

үүсгэн явуулж байсан гадаад бодлого, дипломатын арга ажиллагааны ѐс

журмыг чанд журамлан, тус тусынхаа захиран сууж буй улсын гадаад

харилцааны хэргийг хөтлөн явуулсаар байлаа. Тухайлбал “Ил хаадын улс”

Өмнөд ба Баруун Европ, Хойд Африк ойрын дорнод руу чиглэсэн бодлогыг,

“Алтан ордон улс” төв Европ ба Балканы хойг руу чиглэсэн бодлогыг тус тус

шууд гардан хэрэгжүүлж байв. Ази, Европыг дамнасан эзэнт гүрний үед

дэлхийн улс орнуудад монгол ахуй, соѐл, зан үйлийн холбогдолтой олон зүйл

өргөн тархаж, Ази, Европын өргөн уудам нутагт өөрийн өвөрмөц соѐлын ба

гадаад бодлогын ул мөрийг үлдээсэн билээ.

Чингис хаан Монголын гадаад харилцааны бодлогод элчин харилцааг

хамгийн чухалд тооцож Монголыг бусад улс гүрэнтэй холбох “Алтан

аргамжаа” хэмээн үзэж байв. Ингэхдээ Чингис хаан гадаад бодлогодоо их

2 Ж.Саундрес, “Монголын байлдан дагуулал”, УБ 1992 он

3 Илано Карпини, “Монголд зорчсон тэмдэглэл” УБ 1957 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

54

малгайн бараа харах, хар хайрцагны, алтан хайрцагны бодлогыг хатуу зарчим

болгон баримталж байв. Элчин төлөөлгч илгээхдээ эзэн хааны тустай тэмдэг

бүхий “Гэрэгэ”-г олгож байв. Гэрэгэ нь элчин төлөөлөгчийн бүрэн эрхийг

гэрчлэх алт, мөнгөөр урласан батламж байлаа.

Гэрэгэ гэдэг нь жуух бичиг, баталгаа, гэрчлэх тэмдэг гэсэн утгатай түүх

шастирт олонтаа тааралдах “пайз” гэдэг монголжсон нанхиад үгтэй дүйх

Монгол үг юм. Сурвалжаас үзвэл, Хүннү, Кидан улсын үеэс харь оронд илгээх

бичгийг 1-2 тохой урт самбарт бичиж, хааны зарлиг бүхий пайзтай элч

илгээдэг байжээ. Энэ нь яван явсаар Монголын нэгдсэн улс, Эзэнт гүрэн буюу

Чингис, Өгөөдэй, Гүюг, Мөнх, Хубилай нарын их хаадын үед ач холбогдол,

үүрэг нь нэмэгдэж, агуулга, зориулалт, хэрэглүүрийн хувьд баяжиж, өргөн

тархсаныг 17 жил Монголын хааны ордонд алба хашсан Италийн Марко Поло

“гавьяа зүтгэл, хэргэм зэргийн пайзтан, их цэрэг даасан чухал хэргийн

пайзтан, газар орныг захирах онц эрхийн пайзтан, хаант төрийн хэргээр

зорчигчдын пайзтан”4 хэмээн дөрөв ангилж байсан тухай бичиж үлдээжээ.

““Угтуул”, “Үтэр яаралтай”, “Зарлигаар довтлон морилох”5 гэсэн

тусгай тэмдэг бүхий хааны гэрэгэг маш яаралтай хүргэх элч нарт олгодог

байжээ. Тэд буцаж ирээд пайзаа хаанд өөрийн биеэр эргүүлэн барих дүрэмтэй

байсан тухай эрдэмтэн Х.Пэрлээ бичсэн байна. Гадаад харилцааны элчин

төлөөлөгч нарт энгийн модон пайзнаас эрдэнийн чулуун шигтгээт пайз, алт,

мөнгөн пайз зэрэг олон зүйл төрлийн пайз олгодог байсан бөгөөд ялангуяа

Далай Чингис хааны үеэс “барс тэргүүт алтан пайз”, “алтан гэрэгэ нэртэй

пайз”, “жирийн алтан пайз” гэх мэтийн зориулалт нь өөр өөр алтан пайз өргөн

хэрэглэх болсон байдаг. 1253-1255 онд Монголын эзэнт гүрэнд зорчсон

Францын хаан Гэгээн Луйн элч Гийом де Рубрук “Мөнх хаан элчдээ зарлигаа

сийлүүлсэн алтан жуух буюу өргөнөөрөө алга дарам, уртаараа хагас тохой

хэрийн алтан пайз /гэрэгэ/-аа гардуулжээ” гэснээс үзвэл тэрхүү “Алтан гэрэгэ”

нэртэй пайзыг Монголын хаад харь улсад илгээх элчдээ шийтгэн олгодог

байсныг баталдаг. Сонирхуулахад Чингис хааны үед хэрэглэж байсан энэхүү

“Алтан гэрэгэ”–ний зарлиг бичээсийн агуулга нь “Тэнгэрийн заяасан Чингис

хааны зарлиг. Яаравчилтугай”, “Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг.

Хэргийг үзэмжээр явуулбаас зохимой.”, ”Мөнх тэнгэрийн хүчинд хаан нэр

хутагтай болтугай. Хэн үл бишрэх алдах, үхэх.”, “Мөнх тэнгэрийн хүчинд их

хааны нэр хаана ч бишрэлтэй, сайшаалтай болтугай. Хэн үл захирагдах үхэх,

хөрөнгө хураагдах.”, ”Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр халдашгүй

дархан. Зарлигийг үл дагах хүнийг ял тулган шийтгэнэ.” гэх мэт тун ойр

төстэй 10 гаруй хувилбараар бичигдсэн байдаг аж.

Харин НҮБ-ын төв байранд хадгалагдаж, тулгар төрийн 800 жилийн

ойн үеэр ГХЯ-нд анх удаа ѐслол төгөлдөр залсан “Алтан Гэрэгэ ” нь худам

монгол бичгээр олдоод байгаа цорын ганц хувилбар нь юм. Днепр мөрний

ойролцоогоос 1845 онд олдсон /ОХУ-ын Санктпетербург хотын Петр хааны

цуглуулга музей/ гэрэгэний нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу

залийн ивээл дор”, ар талд нь “Аугаа хааны (Абудулала) зарлиг хэн үл

4 Марко Поло, “Ертөнцийн элдэв сонин хачин”, УБ 2001 он 5 Х.Пэрлээ, “Эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, УБ 2001 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

55

бишрэх хүмүүн алдах, үхэх.” хэмээн бичжээ. Энэхүү Гэрэгэ/пайз/-нүүдийг

Монгол төрийн элчийн Итгэмжлэх жуух бичиг, халдашгүй дархан эрхийн

баталгаа, саадгүй зорчих бүрэн эрх бүхий өнөөгийн дипломат паспортын

үүрэг гүйцэтгэж байжээ гэж үзэж болох юм.

Үүнээс улбаалан найрсаг /дипломат/ харилцааны ѐс, элчин солилцох

дэглэм Монголд бүрэлдэж тогтжээ. Түүхийн ба элчин харилцааны

баримтуудаас үзвэл Монгол улсаас харь орнуудад зарагдаж буй элчин нь

тусгай мэргэжлийн хүн байснаас гадна тэднийг ангилах дипломатын дэв зэрэг

байжээ. Элчингийн язгуур гарал, хэргэм тушаал, гүйцэтгэх үүргийн цар хүрээ

зэргийг харгалзан бүрэн эрхт дипломат элчин, төлөөний элч, элч, элч-

худалдаачин гэх мэт ялгаатай байсан боловч хааны зарлигаар тохоон

томилогдож, түүний нэрийн өмнөөс төрийг төлөөлж байсан тул элчингийн дэв

зэргээс шалтгаалахгүйгээр бүгд “зарлигийн элч” хэмээн ерөнхий нэрээр

нэрлэгдэж байв. Гэхдээ гүйцэтгэх үүргийн цар хүрээ, дэв зэргээсээ хамааран

эрх хэмжээ, ямба цолыг баталсан гэрэгэ алт, мөнгө, хүрэл, модон пайз олгодог

байжээ. Тухайлбал “Барс зодолдоонт алтан гэрэгэн дээр “Тэнгэрээс заяасан

Чингис хааны зарлиг, хэр үгийг нь үзэмжээр явуулбаас зохимуй”, хэмээн

бичсэн бол жирийн алтан гэрэгэн дээр “Тэнгэрийн заяасан Чингис хааны

зарлиг. Яаравчилтугай” гэсэн бичигтэй байв.

Монголын элчин төлөөлөгч нар найрсаг /дипломат/ харилцааны үүргээ

биелүүлэхийн хамт тухайн орны дотоод улс төр, цэргийн байдлыг мэдэх эчнээ

зорилгыг бас давхар тавьж байснаас энэ зорилгыг биелүүлэхийн тулд элч

худалдаачдыг элчин харилцаанд түлхүү ашиглах явдал нилээд байсан нь

онцлог юм.

Үүний хамт Монголын нэгдсэн төрийн анхны хаад хийгээд тэдний

залгамжлагчид элчин харилцааг төрийн “Алтан аргамж”, гадаад бодлогын

чухал хэсэг гэж үзэж дипломатын урлагийг эзэмшүүлэх арга хэмжээ авч

байсан нь Монголчуудын дипломат арга ажиллагааны нарийн төвөгтэй

тогтолцоо бий болгоход хүргэжээ.

Чингисийн үед уламжлан боловсронгуй болж хөгжсөн найрсаг

/дипломат/ харилцааны түүхээс үзэхэд:

1. Дипломатын үйл ажиллагаа зөвхөн илтгэлцэл дээр тулгуурлах

ѐстой бөгөөд илтгэлцэл гагцхүү найрсаг хүсэл эрмэлзэлээс эхтэй

гэж үзэж байсан нь ажиглагддаг.

2. Түүнчлэн жинхэнэ дипломатч хүн найрсаг хүсэл эрмэлзэл, ил

нээлттэй бодлого дээр суурилдаг гэдгийг ойлгосон байх ѐстой гэж

үзэж байв.

3. Сайн дипломатч хүн өөртөө оноогдсон найрсаг /дипломат/

харилцааны даалгаврыг хоосон амлалт, арга залийн хүчээр

гүйцэлдүүлж болохгүй гэж үзэж байжээ. Тиймээс аливаа худал үг,

ов арга, залиар олж авсан дипломатын амжилт дэрсний иш мэт

хэврэг суурин дээр тогтсон байдаг гэж үзэж байв. Энэ нь өнөөдөр ч

сургамжтай ажгуу.

4. Нөгөө талаар элчин төлөөлөгч нарыг “хэлэлцээний урлаг”-т

сургахад ихээхэн анхаарал тавьж байжээ. “Дипломат хэлэлцээний

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

56

зорилго нь хэлэлцэн тохиролцогч талуудын туйлын хүсэл

эрмэлзэлийг жинхэнэ ѐсоор зохицолд оруулах явдал” гэж үзэж

байсны жишээ бол 1253 онд Хархорум хотноо байгуулсан

Монгол, Армений 7 зүйлт гэрээ юм. Иймэрхүү гэрээг Монголын

эзэнт гүрний өмнөх хийгээд хойд үеийн дипломатын харилцаанд

ямар ч их гүрэн байгуулаагүй гэдэг. Тиймээс 1253 оны гэрээг нь

олон улсын харилцаан дахь цорын ганц содон үзэгдэл гэх нь бий.

Дүгнэлт

Чингис хаан, түүний залгамжлагчдын үед нилээд өндөр түвшинд

хүрсэн Монголын гадаад харилцаа болон найрсаг /дипломат/ харилцааны

хөгжил нь дараах үр дүнг дагуулжээ гэж дүгнэхэд хүргэж байна.

1. Юуны өмнө Чингис хааны байгуулсан Их Монгол хийгээд Эзэнт

гүрний гадаад харилцаанд Ази, Европын олон орон татагдаж орсон

нь нэр хүндтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол их гүрний

хувьд олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлж байсныг

харуулж байгаа юм.

2. Хүннүгийн үеэс уламжлалтай Монголын гадаад бодлого, найрсаг

/дипломат/ харилцаа нь Чингис хааны үед уламжлан хөгжиж

“Төрийн хэрэг эрхлэх газар”, Хубилайн байгуулсан Юань гүрний

үед “Нууц бичгийн яам” зэрэг нэртэй гадаад бодлогыг зохицуулах

чиг үүрэгтэй байгууллагууд болсон нь 20-р зууны эхэнд Монгол

Улсын гадаад бодлого, харилцаа шинэ хэлбрээр хөгжих урьдач

нөхцөл болжээ.

3. Чингис хааны үеийн Монгол Улсын найрсаг /дипломат/

харилцааны ѐсонд баримталж байсан төрийн бодлого зарчим нь

Монголын орчин үеийн дипломат ѐсны хөгжилд үлгэр загвар болж

чадсан.

4. 1911 оны ҮЭЧ-ний Хувьсгалын үр дүнд байгуулагдсан Богд хаант

Монгол Улсын Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамнаас улбаалан

хөгжсөн орчин үеийн Монгол улсын гадаад бодлого, дипломат

харилцааны хөгжилд Их Монгол улс болон Эзэнт гүрний үеийн

төрийн бодлого үйл ажиллагаа нь түүхэн сургамж, туршлага болж

үлдсэн онцгой ач холбогдолтой гэж дүгнэж болно.

5. Эцэст Олон Улсын харилцаанд хэвшсэн “Дипломат харилцаа” гэх

нэршлийг “Найрсаг харилцаа хэмээн ухаж ойлгоѐ гэсэн санаагаа

энд онцлон дурьдсу.

Conclusion

In conclusion, I would like to say that the highly developed diplomatic relations of

Chingis Khan and his followers brought the following results.

1. Chingis Khan established the Great Mongol Empire and united many

countries of Europe and Asia which was reputed and approved

worldwide; therefore, it represented the trends of international relations.

2. The initiation of Mongolian diplomatic relations was founded by

Hunnu Empire. Later, it was developed by Chingis Khan and entitled

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

57

“State Affair”. When Hubilai became the Great Khan of Yuang Empire,

it was recalled “Minister of confidentiality” and kept the obligation to

regulate foreign relations. In the beginning of 20th century, this

diplomatic heritage continued and implicated to Mongolian foreign

policy.

3. The State foreign policy and its prestigious principles of Great Chingis

Khan influenced Mongolia‟s modern diplomatic procedures.

4. The national revolution in 1911 led to Bogd Empire to establish the

Ministry of Foreign relations. Likewise, its historic experience

influenced Mongolia‟s modern diplomatic affairs.

5. Finally, I would like to say that we should deeply understand the

meaning of “diplomatic relations” to “cordial relations”.

Ном зүй

1. “Монголын нууц товчоо “ УБ 1900 он

2. Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” УБ 1991 он

3. Х.Пэрлээ “Эрдэм шинжилгээний өгүүллэгүүд” УБ 2001 он

/х 316-318/

4. Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” УБ 2002

/Хойч үеийн Чингис хаануудад зориулав/

5. Ж.Уэтерфорд “Чингис хаан өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн

УБ 2013 он

6. С.С.Уолкер “Чингис хаан” УБ 2001 он

7. Ж.Саундрес “Монголын байлдан дагуулал” УБ 1992 он

/Ж.Гэндэндарамын орчуулга/

8. Марко Поло “Ертөнцийн элдэв сонин хачин” УБ 2001 он

9. Б.Я.Владимирцов “Чингис хаан” УБ 2001 он

10. Плано Карпини “Монголд зорчсон тэмдэглэл” УБ 1957 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

58

Э.Амаржаргал - ОУБСНББ-ийн тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ГАДААД ХАРИЛЦАА БА

ДИПЛОМАТ ЁС

ОРШИЛ

Өнөө үед Монгол улсад улс төрийн гадаад болон дотоод алдаатай

бодлого хэрэгжсэнээр эдийн засгийн тогтворгүй байдал үүсч, ард иргэдийн

амьжиргааны түвшин улам бүр буурсаар байгааг бид харж байна.

Ийм цаг үед бид монгол орны туулж ирсэн замнал, дэлхийн улс төрийн

гадаад бодлогыг тодорхойлж явсан эзэнт гүрний бодлого харилцааны талаарх

төрт ѐсны үйл хэргийг дахин харах нь зүйтэй юм.

Учир нь Чингис хаан хүчирхэг Монгол улсаа үүсгэн байгуулснаас эхлэн

гадаад бодлогод анхаарч, зэргэлдээх улс орнуудтайгаа улс төр, соѐл, эдийн

засгийн харилцаа тогтоох талаар төрийн тусгай бодлого боловсруулан Монгол

улсынхаа байр суурийг бэхжүүлж байсан.

Иймээс Монголын эзэнт гүрний гадаад харилцааны бодлого, дипломат ѐс

болон улс төр эдийн засгийн талаарх нарийн няхуур бодлого, хамтын үйл

ажиллагааны талаар судлахыг зорьсон билээ.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ГАДААД ХАРИЛЦАА

Төв Азийн эсгий туургатан нүүдэлчид нэгдэн нийлж 1206 онд Онон

мөрний хөвөөнөө Тэмүжинг Их Монгол улсын Чингис хаанаар өргөмжилснөөс

эхлэн тус бүс нутаг төдийгүй дэлхийн түүхэнд их эргэлтийн эрин эхэлсэн

билээ.

Ийнхүү Төв Азийн Монгол, Түрэг нүүдэлчид нэгдэн хүчирхэг төрт

улсыг бүрэлдүүлсэн явдал нь шинэ содон зүйл огтхон ч биш бөгөөд энэ нь

Хүннүгээс эхэлсэн нүүдэлчдийн төрт ѐсны уламжлал мөн байсан ажээ.

Их Монгол улс байгуулагдсанаар тухайн үеийн Евразийн дипломатын

эргүүлгэнд зүй ѐсоор татагдан орсон бөгөөд юуны түрүүнд өөрийн эзэн эрхийг

хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх урт удаан хугацааны хүнд хүчир тэмцлийг

өрнүүлж үүнийгээ энх тайвны болон дайны замаар шийдвэрлэж байв. Ийнхүү

шинэ тутам байгуулагдсан Их Монгол улсын гадаад бодлого нь өөрийгөө энх

амгаланаар суурин орнуудтай түншлэхэд гол зорилго оршиж байв. Гэвч суурин

иргэншилт орнуудын төрийн зүгээс нүүдэлчдийг бүдүүлэг хэмээн басамжлах

уламжлалынхаа үүднээс Их Монгол улсыг дипломатын тавцанд үл тоомсорлох

бодлого явуулж байв. Тухайлбал Алтан улсын зүгээс монголчуудыг өөрсдийн

хараат хэмээн үзэж алба татвар төлөхийг шаардаж байснаас гадна урьд нь

Хамаг Монголын шилдэг баатар эрсийг хилсээр цаазлан энгийн монголчуудыг

боол болгон худалдаалах зэргээр ѐсгүй авирлаж байсан ажээ.

Тухайлбал:Чингисийн эртний өстөн болох Найманы Хүчүлүг хан Хар Кидан

улсын засгийн эрхийг булаан авч монголчуудын эсрэг дайсагнасан ажиллагаа

явуулах бэлтгэлийг эхлэснээс гадна шашны түрэмгий бодлого явуулснаас болж

дотоод болон гадаад ертөнцөд нэр хүндээ алдсан байв. Мөн Хорезм улс нь Их

Монгол улс хүчирхэгжин Алтан улсыг дайлахаас эхлэн дотоод Азийн ноѐрхох

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

59

эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн үүсгэж энгийн худалдаачид хийгээд дипломат

элч төлөөлөгч нарыг алж хороох зэргээр өдөөн хатгах үйл ажиллагааг

идэвхтэй явуулж байв. Харин Тангуд улсын хувьд байгуулсан гэрээгээ удаа

дараа зөрчиж, Чингис хааны сануулгыг үл хэрэгсэн дайн үүсгэх нөхцлийг

өдөөж байв. Ийм нөхцөлд 1210-1215 оны хооронд Зүрчидийн Алтан улс, 1218

онд Хар Кидан, 1219-1224 онд Хорезм, 1225-1227 онд Тангуд улсыг байлдан

дагуулсан юм.

Чингис хааны энэхүү гадаад бодлогын амжилтын гол үндэс нь өөрийн

зөв шударга үйл ажиллагааг хэрхэн үгүйсгэсэн тухайг ял асуух байдлаар

өрсөлдөгч этгээддээ тулган дипломатын харилцаагаа явуулдагт байв.

Үүнийхээ хажуугаар өрсөлдөгч улс орны тухай тагнуулын бүх мэдээг

цуглуулж, дүн шинжилгээ хийн тэдний дотоод зөрчлийг ашигладагаар

амжилтанд хүрдэг байв.1

Эзэнт гүрний зүгээс гадаад лугаа зарагдах элчийг сонгохдоо тодорхой

шалгууртай итгэмжит хүнийг томилдог байсан ажээ. Тухайлбал Чингис

хаанаас Хорезм шахад зарсан элч нь Махмуд Хорезм, Али хожу Бухари, Юсуф

ханх Отрари болон нэгэн энэтхэг худалдаачин, Хорезмийн Сугнах хотод

зарсан элч нь худалдаачин Хусейн хаджи, Зарнукт зарсан элч Данишменд

хажиб зэрэг итгэлтэй лал сүсэгтнүүд байсан нь тухайн хот улсынхантай

харьцах харилцаанд зөөлөн дулаан уур амьсгалыг төрүүлэх зорилготойгоор

томилогдсон байв. Тэдгээр элч нар ч лал иргэддээ монголчууд бол шашны

дайсан биш гэдгийг хангалттай ухуулдаг байжээ. Мөн Бат хаанаас Унгарын

Бела хааныг дагаар орохыг шаардсан бичгийг хүргэж өгсөн элч нь

монголчуудыг дагасан англи хүн байсан бөгөөд Монгол гүрний Элчин, улаач

дан ганц эрчүүд байгаагүй нь их сонирхолтой баримт юм. Тухайлбал, 1221

оны буюу билгийн тооллын “. . . цагаагчин могой жилийн намрын дунд сарын

шарагчин хонин өдөр Монголын элч Чхаггойө нарын 13 хүн, Зүүн Жин улсын

8 хүний хамт ирсэний нэг эмэгтэй хүн байлаа”гэж түүхэнд тэмдэглэгдсэн

байдаг. Эдгээр олон ард түмэн өөрсдийгөө өргөмжлөх ба нэр хүндийн төлөө

монгол гэж нэрлэхийг ашигтайд тооцсон байснаас үзэхэд магадгүй тэдгээр элч

нар угсаатны ухамсрын хувьд өөрсдийгөө монгол хэмээн тооцдог байсан.

Эзэнт гүрний үеийн дипломат албан бичгүүд нь “Мөнх тэнгэрийн хүчин

дор, хааны суу залийн ивээл дор” хэмээх эхлэлтэй бөгөөд дайтах, найрамдахыг

зөвхөн мөнх тэнгэр л мэднэ гэсэн товч бөгөөд тодорхой агуулгатай байв.

Албан бичгийн хувьд ялангуяа Мөнх хааны үеэс улам боловсронгуй болсон

бөгөөд бүх ястнуудаас түүний дэргэд перс, уйгур, хятад, төвд, тангад бичиг

мэддэг хүмүүс алба хашиж байсан бөгөөд учир нь ямар нэгэн газар орны

хүмүүст холбогдох зарлиг гаргах тохиолдолд тэр түмний хэл ба бичгээр

илэрхийлэгдэх ѐстой байсан ажээ. Ийнхүү гадаадын хэргийг эрхлэх тусгай

газар, түүний албан хаагчидтай байсан зэрэг нь лавтайяа дундад зууны үед

тохиолдоогүй өндөр түвшний дипломатын соѐл байсан юм.2 Энэ нь нүүдэлчин

монголчуудыг дэлхийн бусад улс үндэстнээс хоцрохоос болгоомжлон, аль

болох суурьшмал иргэншлийн улс орнуудтай харилцаагаа улам өргөтгөх

1 Х.Пүрэвдагва “Чингис хааны менежмент” УБ хот 2004 он

2 Ж.Бор “Билгүүн дипломатич Чингис” УБ хот 2004 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

60

нөхцлийг бүрдүүлсэн юм. Мөн Чингис хааны гадаад хаилцааны өөр нэг хэлбэр

нь Хятад ба Газрын дундад тэнгисийн улс орнуудын хооронд Энэтхэгээс Орос

ба Дорнод Европын бусад оронд хүрэх Дорно-Өрнө, Өмнө-Умрыг холбосон

олон улсын харилцааны байдлыг удтал хамгаалж, улс түмнүүдийн эе эвтэй,

харилцан ойлголцсон хамтын үйл ажиллагаа явуулах найрсаг бодлогын ачаар

ном судар хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж, анагаах ухаан, одон

орон, зурхайн зэрэг мэдлэг ухааны асар их ололт Дорноос Өрнөдөд нэвтэрч,

католик шашин, лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн ололт, хөвөнгийн

ургамал зэрэг аж ахуйн ба соѐлын шинэ дэвшилтэт зүйлүүд Дорнод Азийн улс

оронд тархаж, гадаад харилцаагаа улам тэлсээр байсан юм.

Ийнхүү Их Монгол улс гадаад ертөнцөөс тасархай байсангүй, харин ч

хөрш болоод бусад олон улстай харилцаа тогтоож, өөрийг нь хэрхэн үзэж

байгаа болон тэдэнтэй ямар хэлбэрийн харилцааг хэрхэн сонгож, тогтоож

болохыг анхааран судалж байсан төдийгүй аль нэг харь улсыг байлдан

дагуулахын тулд түүний урьдчилсан бэлтгэл болгож бусад орнуудад

найрамдалт хөршийн бодлого явуулж, элч төлөөлөгчдөө зарж, найрамдах ба

худалдаа хийхийг хүсэмжлэн, улмаар өөртэйгөө холбоо харилцаатай болохыг

ятгадаг байсан зэрэг нь тэдний гадаад бодлогын нэг арга хэлбэр болж байжээ.3

Ингэж ямарваа нэгэн гадаад арга хэмжээ цэрэг дайны бодлого явуулахын өмнө

дипломатын хувьд сайтар бэлтгэж, өөртөө ашигтай нөхцөлийг бий болгохын

зэрэгцээ элчин төлөөлөгчдөө илгээх, худалдаа арилжаа хийхдээ тагнан турших

эчнээ зорилгыг давхар тавьж, нөгөө этгээдийн цэрэг улс төр-эдийн засгийн

тухай мэдээг хуримтлуулахыг хичээдэг байсан. Энэ нь эцэстээ Чингисийн

төрийн дотоод, гадаад оновчтой бодлого Монгол үндэстнийг мөхлийн аюулаас

гэтэлгэсэн төдийгүй түүний зоригтой шийдэмгий арга хэмжээнүүд бүх

дэлхийд Монгол гэдэг улсыг хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн билээ.4

Мөн XIV зууны үеэс гадаад харилцаа улам өргөжихийн хирээр эзэнт

гүрний төвөөс асар уудам газар нутгийг хамарч тогтсон улсыг удирдахад маш

их хүндрэл учирч байсан учир орон нутгийн засаг захиргаанд гадаад

харилцааны талаар зохих хэмжээний эрх олгож байжээ.Улмаар харь орнуудад

очиж суусан Монгол хаад Чингисийн үеэс үүсгэн явуулж байсан гадаад

бодлого, дипломатын арга ажиллагааны ѐс журмыг чанд журамлан, тус

тусынхаа захиран сууж буй улсын гадаад харилцааны хэргийг хөтлөн

явуулсаар байсан нь дэлхийн улс орнуудад монгол ахуй, соѐл, зан үйлийн

холбогдолтой олон зүйл өргөн тархаж, монголчуудын байгуулсан орд харш,

хот, хөшөө дурсгал, монгол нэр, эх нутгаасаа тусгаарлагдсан монгол удмынхан

дэлхийн өнцөг буланд үлдэж хоцорсон түүхтэй. Ийнхүү Их Монгол улс эзэнт

гүрний үед монголчууд Ази, Европын өргөн уудам нутагт өөрийн өвөрмөц

соѐлын ба гадаад бодлогын ул мөрийг үлдээж чадсан морь унасан жижигхэн,

шаламгай монголчуудын нарийн бодож боловсруулсан дипломат бодлого удам

дамжин үргэлжилж байлаа билээ.5

3 А.Анар “Монголын түүх” УБ хот 2014 он 4 Д.Хүүхэнбаатар “Монгол гүрний элчийн харилцаа” УБ хот 1964 он 5 Д.Хүүхэнбаатар “Монгол гүрний элчийн харилцаа” УБ хот 1964 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

61

ГАДААД ХАРИЛЦАА-ДИПЛОМАТ ЁС

Монголын нэгдсэн төрийн анхны хаад хийгээд тэдний залгамжлагчид

элчин харилцааг төрийн “Алтан аргамж”, гадаад бодлогын чухал хэсэг гэж

ихэд анхааран үзэж дипломатын урлагийг эзэмшүүлэх арга хэмжээ авч байсан

нь Монголчуудын дипломат арга ажиллагааны нарийн төвөгтэй тогтолцоо бий

болгоход хүргэжээ.

Чингисээс үүсгэсэн дипломатын арга ажиллагаанд тулгуурласан

Монголын дипломатын сургалтаас (сургуулиас) үзэхэд дипломатын буурьтай

үйл ажиллагаа зөвхөн илтгэлцэл дээр тулгуурлах ѐстой бөгөөд илтгэлцэл

гагцхүү найрсаг хүсэл эрмэлзэлээс урсан гарна гэж үзэж байсан нь илэрхий

ажиглагддаг. Мөн түүнчлэнгээр жинхэнэ дипломатч хүн найрсаг хүсэл

эрмэлзэл гагцхүү ил нээлттэй бодлого дээр суурилдаг гэдгийг ойлгосон байх

ѐстой гэж үзэж байв.6 Тиймээс ч сайн дипломатч хүн өөртөө оноогдсон

дипломат даалгаврыг хожим биелүүлж үл чадах хоосон амлалт, аль эсвэл арга

залийн хүчээр гүйцэлдүүлж болохгүй гэж үзэж байсан.

Монголын хаадаас явуулж байсан төрийн гадаад бодлогод бусад

оронтой гарцаагүй дайтах болсон цагт юун түрүүнд элч төлөөлөгч зарж

эсэргүүцэн эс тэмцвээс газар нутаг, амь бие, эд хөрөнгийг хамгаалан хадгална

хэмээн ятган ухуулах, дипломатын ба цэргийн даралт шахалт үзүүлэх, эдийн

засгийн хавчилт хийх, цэрэг улс төрийн гэрээ байгуулж эсвэл холбоо тогтоох,

дотоодын хямрал, зөрчил тэмцлийг ашиглах, хооронд нь эвдрэлцүүлэж хүчий

нь барах, эцэст цэргийн хүч хэрэглэн эзлэн авах зэрэг нарийн арга ажиллагааг

боловсруулан явуулж байсан байна. Энэ тохиолдолд Монголын хөх төрийн

эздээс явуулж байсан гадаад бодлого ба диплолмат арга ажиллагааны гол

шинж нь чухамхүү нэг улсын дипломатын амжилт нь нөгөө улсын алдаан дээр

тулгуурлаж байдаг гэсэн зарчмын дагуу бүх ажиллагаа нь явагдаж

байжээ.Мөн түүнчлэн Монголын их гүрний улс төрийн төв “Хархорумд

Никей, Түрэгийн султан, Энэтхэг, Халифийн элчид, хятадын Сүн улс,

Солонгос, Их Армен, Орос, Франк зэрэг олон улс болон Ромын Папын элчин

төлөөлөгчид хүрэлцэн ирж Монгол хаадтай хэлэлцээр хийж байсан нь

дипломат харилцааны хэлбэр юм. Тухайлбал: Зүүн хойд Ази хийгээд Төв

Азийн олон улсын харилцааны тавцан дээр Монгол улс гарч ирснийг

найртайгаар хүлээн авч элч төлөөлөгчдөө илгээж харилцаа тогтоосон анхны

улс бол Түвд байсан юм.

1206 онд түвдийн хаанаас Нялху нэрт ноѐноор тэргүүлүүлсэн 300

хүний бүрэлдэхүүнтэй элчийг Чингис хаанд илгээж төрийн бэлэг хүргүүлсэнд

их хаан даруй соѐрхож Лоочу Ананд Гэрви , хэмээх ламд захидал өгч, бэлэг

бариулан хариу элчээр мордуулжээ. Түүний авч очсон бичигт “Чамайг залах

бөлгөө. Ертөнцийн үйл явдал мину тутахын (дутагдахын) тул эс залав. Би

эндээс чам дур шүтэн, чи тэндээс намайг сахь” хэмээсэн бөлгөө.7 Энэ нь

Чингис хааны асар их дипломатын соѐл болоод өндөр их ѐс суртахуунтай

болох нь харагдаж байна. Энэ нь Монголчуудын байлдан дагуулалт, сүр

6 Д.Дамдинсүрэн “Чингис хааны гадаад харилцааны дипломат ѐслол

ЭШ өгүүлэл 2013 он 7 Д.Цолмон “Дипломат ѐс, ѐслол” баримт бичиг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

62

хүчийг сонссон Өрнөд Европын хаад, ромын Пап лам Монгол гүрний хаадтай

харилцахыг эрхгүй хүсэж дипломатын ба шашны мөн тагнуулын даалгавар

бүхий элчисийг XIII зууны 30-аад оны сүүлч, 40-өөд оноос зогсолтгүй илгээх

болжээ. Тухайлбал ромын пап лам IV Иннокентий 1245 онд Монголчууд өрнө

зүгт дахин довтлох эсэхийг мэдэж авах, мөн цэрэг зэвсгийнх нь хүчийг тагнан

турших зорилгоор католик шашны нэрт зүтгэлтэн Плано Карпинийг, 1247 онд

доминикан лам Асцелинийг тус тус Монголд өөрийн элчээр томилон явуулж

байсан нь дипломат харилцаанд гүнзгий анхаардаг байсныг харуулж байна.

ДҮГНЭЛТ:

Монгол газар нутаг дээр оршин тогтнож байсан эртний төр улсууд

дайтах, найрамдах асуудлыг ноѐд, төрийн сайд, түшмэд, аймгуудын

зонхилогч, овгийн ахлагч нарын зөвлөлөөр шийдэж байсан бөгөөд эл

асуудлыг төрийн дээд Чингис хаан болон түүний залгамжлагчид Европ, Ази

тивийг хамарсан асар өргөн нутаг дэвсгэрт чөлөөт худалдааны бүсийг бий

болгож Дорно, Өрнийн соѐл иргэншлийн холбоог бэхжүүлсэн гэж дүгнэж

болно. Мөн эртний Хятад, Энэтхэг, Дундат Азийн соѐл Европ дахинаа

нэвтэрсэн, Европын соѐл Дорно дахины орнуудад нөлөөлсөн, мөн Азийн

орнууд ч хоорондоо соѐлын нягт хэлхээ холбоотой болж гадаад худалдааны

бодлого өргөжин тэлсээр байгаа нотолгоо юм.

Чингис хааны үе болон дараа дараагийн монголчуудын амьдрах соѐлд

бусад улс үндэстнийг өөртөө уусгах бодлого хэзээ ч байгаагүй, ялангуяа

Чингис хаанд бусдыг түрэмгийлэн эзлэх, тонон дээрэмдэх өрөөсгөл ганц

талын хүсэл зориг, хожим шинэ түүхийн үед том гүрнүүдэд үүссэн шиг

дэлхийд ноѐрхохын тулд эзлэн колоничлох бодлого байгаагүй болно. Төрт ѐс,

хаан эзэндээ үнэнч байх, төрийн элчийн аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх,

олон улсын болон улс орон тус бүрийн дотоодод амгалан тайван байлгаж, дэг

журам тогтоох, харь орны эрдэмтэн мэргэдийн оюун ухааныг ашиглах, янз

бүрийн шашин, үзэл суртлын чөлөөт байдлыг хангаж, тэгш шударга хандах

зарчмыг монгол хаад хатуу баримталж, улс орон бүхэнд гадаад харилцаагаа

амжилттай нэвтрүүлж төлөвшүүлэхийг хичээж байсан нь түүхийн

баримтуудаас харагдаж байна. Тухайлбал: Чингис хаан гадаад харицаагаа

өргөжүүлэн, бэхжүүлэхийн тулд хэрхэн ажилладаг байсан талаар ном зохиол,

судлаачдын бүтээлийг судлан дараах нэгдсэн дүгнэлтэнд хүрч байна.

1. XIII зуунд Их Монгол улс байгуулагдсанаар урьдын жижиг улс

ханлигуудын тархай бутархай байдлыг эцэс болгож, тэдгээрийн улс

төр, эдийн засаг, оюуны сэтгэлгээний хүчин чадлыг нягтруулж

чадсанаас гадна хөрш зэргэлдээ улс оронтойгоо дипломат хаилцаагүй

байсан явдлыг төгсгөл болгож, хүчирхэг Монгол улс үүссэн цагаасаа

эхлэн гадаад бодлогодоо анхаарч, зэргэлдээх улс орнуудтайгаа улс

төр, соѐл, эдийн засгийн харилцаа тогтоох талаар төрийн тусгай

бодлого боловсруулан тавих болсон байна.

2. Баруун талаараа хил залган оршиж байсан Хорезмын эзэнт улстай

худалдаа эдийн засаг, соѐлын харилцаа тогтоон, улмаар Монгол

улсынхаа байр суурийг бэхжүүлж байв. Нүүдэлчин монголчуудыг

дэлхийн бусад улс үндэстнээс хоцрохоос болгоомжлон, аль болон

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

63

суурьшмал иргэншлийн улс орнуудтай харилцаагаа улам өргөтгөх

болжээ.

3. Аль нэг харь улсыг байлдан дагуулахын тулд түүний урьдчилсан

бэлтгэл болгож бусад орнуудад найрамдалт хөршийн бодлого явуулж,

элч төлөөлөгчдөө зарж, найрамдах ба худалдаа хийхийг хүсэмжлэн,

улмаар өөртэйгөө холбоо харилцаатай болохыг ятгадаг байсан зэрэг нь

тэдний гадаад бодлогын нэг арга хэлбэр болж байжээ.

Ийнхүү гадаад харилцааны бодлогоо санаанд оромгүй нарийн төлөвлөн

явуулж, амжилт олсон Чингис хааныг "Билгүүн дипломатч" гэхэд болохгүй

зүйл үгүй биз ээ.

НОМ ЗҮЙ

1. Монголын нууц товчоо/ 4дэх хэвлэл/ УБ хот 1990он

2. ОУЭЗБДС “Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр” УБ хот

2014он

3. А.Амар “Монголын түүх” УБ хот 2014 он

4. Ж.Бор “Билгүүн дипломатич Чингис” УБ хот 2004 он

5. Д.Хүүхэнбаатар “Монгол гүрний элчин харилцаа” УБ хот 1964 он

6. Х.Пүрэвдагва “Чингис хааны менежмент” УБ хот 2004 он

7. Д.Цолмон “Дипломат ѐс, ѐслол” баримт бичиг

8. Д.Дамдинсүрэн “Чингис хааны гадаад харилцааны дипломат ѐслол”

2013 он

Conclusion

Mongolian land existed on ancient hostilities states and the republic of

problems lords and government ministers, provincial dominant tribal council of

elders decided this issue and the state of Genghis Khan and his successors in Europe

and Asia, covering a wide area of free trade zonecreate Eastern and Western

civilization, it can be concluded that strengthened the relationship and the ancient

Chinese and Indian cultures of Central Asia signed in Europe, European culture

influenced the Oriental countries, and the close cultural ties between the foreign

trade policy in Asia is expanding evidence.

Mongols of Genghis Khan's next live cultures, never self-assimilation

policies of other nations, especially the share of Genghis Khan's occupation of

others, plundering the will of the one-sided bias, later caused a lot of history to

colonize conquered in order to dominate the world as has been thought.

Statehood ethics, King allegiance and ensure the security of the state enlchiin within

each country and to strengthen international peace taivön keep and establish

discipline and a stranger's scientists use the mind, different religions and ideologies

to ensure free and equalapproach to fair treatment.

In all countries, the successful introduction of foreign relations were trying to

establish the historical facts.

1. XIII century, the Great Mongolian State, the former small scattered

khanates to end their political, economic and intellectual thinking capacity

addition has compacted Relations with neighboring countries with periodic

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

64

events marked the end. Mongolian strong focus on foreign policy since it

began, neighboring countries, political, cultural and economic relations

have become public policies.

2. Bordered to the west with Khwarezmid empire that existed in trade,

economic and cultural relations, and Mongolian Strengthen the position at

the international arena.

Nomadic Mongolians as possible, fearing lost civilizations of other nations

of the world to expand its relations with countries.

3. One of the stranger, to the conquest of the country in preparation for a

friendly neighbor policies in other countries, the Republic sold a mission to

do it, and anxiously to communicate with him and that was seen as tugs on

their foreign policy.

So foreign policy, unexpected been planned precision and success of Genghis Khan

"Bilguun diplomat" has not said no.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

65

Г.Ариунжаргал- ГХХА-ны тэнхимийн багш

ЧИНГИС ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛ БА ГАДААД БОДЛОГО

Оршил

Тэртээх XII зуунд дэлхийг байлдан дагуулж Монголын эзэнт гүрнийг

байгуулахад Чингис хааны удирдахуйн ухаан, цэргийн стратекийн бодлого

онцгой нөлөөлсөн. Тиймээс гадаадын эрдэмтэд түүний удирдагчийн шинж

чанарууд, удирдах ур чадвар, арга барилыг тусгайлан судалж байна.

Удирдагчийн хувийн шинж чанарын талаар олон эрдэмтдийн хийсэн

судалгаа,тодорхойлолтууд байдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө удирдагч хүний

удирдагч бус хүнээс ялгарч түүгээрээ бусдыг дагуулах, нөлөөлөх, амжилт

олоход тусалдаг хувийн онцгой шинжүүдийн цогцыг хэлдэг байна1.Тухайлбал

Чингис хаан дайснууддаа шудрага үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий.

Мөн Тайчуудтай хийсэн байлдаанд Чингис хааны хүзүүг харваж шархдуулсан

Зургаадайг үнэнч бөгөөд нөхөрлөж болох хүн гэж үзэж Зэв гэж нэр өгөн дотны

ноѐноо болгосон, Тайчуудын Таргуйдай Хирилтугийг барьж авчрах замдаа

эзнээ яаж барьж өгөх вэ хэмээн тавьж суллаад өөрөө ирсэн Ширээт өвгөний

хүүхдүүд Алаг, Наяа хоѐрыг сүүлд мянганы ноѐн болгосон байдаг2. Үүний

улмаас түүний голч шудрага шинж чанар нь тархай бутархай, хоорондоо

дайсагнасан монголчуудыг нэгдмэл төр засагтаа итгэх итгэлтэй болгож,

нэгтгэж, сахилга хариуцлагатай, зорилготой болгож, “Орондоо орох завгүй

орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд шудрага ѐс, дэг журам, ѐс зүй, хууль

ѐс, энх тайван тогтоход багагүй үүрэг гүйцэтгэсэн байна. Нөгөө нэг шинж

чанар бол хүмүүстэй нийцтэй чанар юм.

Чингис хаан бага наснаас хүнтэй нийцтэй, бусдын үзэл бодлыг

сонсдог, өөрийн үзэл бодлыг хүнд хүчээр тулгадаггүй хүн байжээ.

Тэмүжингийг эв эеийг эрхэмлэдэг, нийцтэй хүн болоход “ Өүлэн эхийн

хүмүүжил ихээхэн нөлөөлсөн бөгөөд эвтэй бол хүчтэй гэдэг гүн ухааны

ойлголтыг хүүхдүүддээ суулгасан нь Өүлэн эхийн мөнхийн гавъяа билээ.”3

Түүнчлэн Чингис хаан өөрөө эхэлж дайн байлдаан сэдээд байсангүй,

голдуу гадна талаас дайн өдөөж байсан харагддаг. Тухайлбал тайчууд,

мэргидүүд Тэмүүжинг бага балчир байхаас нь дээрэлхэн довтолж өөрийг нь

болон эхнэрийг нь олзлон аваачиж дайсагнаж байсан учраас л тэдний эсрэг

тэмцэхээс өөр аргагүй болсон, Хэрэйд, Найман, Жамух нар л дайныг эхэлж

өдөөсөн, мөн Сартуулын султаны эсрэг Монголын ард түмэнд дутагдаж буй

1 С. Молор- Эрдэнэ “Хөгжлийн гарц: Чингисийн ЭТИК хэрэгтэй”, 2012 он.

2 Монголын нууц товчоо 3 Х.Пүрэвдавга “ Чингис хааны менежментийн товчоон” УБ,2004,х.40)

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

66

бөс даавуу, үр тариа, бусад барааны төлөө буюу чөлөөт арилжаа наймааны

төлөө аргагүйн эрхэнд тулалдах хэрэгтэй болсон байдаг.

Мөн Чингис хаан өөрийн охид болон хүүхдүүдийнхээ охидыг гадны

улс оронд бэр болгох замаар (өөрөө элсэн ирсэн Харлагийн Арслан ханд Алха

бэхи охиноо, Уйгарын Идүүд ханд Алалтун бэхи охиноо, Иналчийн ах

Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгч) гадаад зөрчилдөөнийг шийдвэрлэх,

ялагдсан овог аймгийн охидоос өөрөө хатан болгон авч ураг барилдах зэргээр

дотоодын зөрчилдөөнийг шийдвэрлэх дипломат аргыг чадварлагаар хэрэглэдэг

байсан юм. Тухайлбал, татарын ард түмнээс Есүй, Есүгэн хоѐр хатныг авсан,

Хэрэйдийн Жаха-Жамбугийн охин Ибагыг өөрөө, нөгөө охин Сорхогтанийг

хүү Толуйд өгч, Мэргидийн Худугийн охин Дөргэнэ-г Өгэдэйд өгсөн,

Мэргидээс Хулан хатан, Найманаам Таян хааны эх Гүрбэсүг авч ураг

барилдсан нь тодорхой бодлоготой байсан агаад энэ нь улс дотроо ялсан

ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах

аливаа зөрчлүүдийг үгүй хийж Монгол гэдэг нэг л үндэстэн гэсэн үзэл санааг

төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.4

Чингис хаан Монгол улсыг төвшитгөсөн хэдий ч дэлхийн улс орнууд

амар тайван, сайн сайхан байхын тулд дэлхий ертөнцийг нэг захтай зээлтэй,

үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварладаггүй нэгэн тогтолцоо болсны дараа л

дэлхийд хүн амын амар амгалан амьдрах үндэс бий болно гэж үздэг байжээ.

Түүнчлэн улс орнуудаас уран барилгачид, уран дархчууд, эрдэмтэд, авъяаслаг

хүмүүсийг цуглуулж албан тавараас чөлөөлж, санхүүжүүлж, шинжлэх ухаан

техник технологийн мэдлэгийг хөгжүүлж үйл ажиллагаандаа бүтээлчээр

ашиглаж, дэлгэрүүлж байсан нь бодит баримт юм.

Чингис хааны байлдан дагуулал ба гадаад бодлогын харилцан

хамаарал

Өдгөө хүртэл дэлхийн улс гүрэн бүр ашиг сонирхлоосоо болж, бусадтай

дайтах уу, эсвэл найрамдах уу гэдэг асуултанд өөр өөрсдийнхөө эрх ашгийн

үүднээс хаиулж ирсэн юм. Өнгөрсөн зуунуудын түүхэн сургамжаас үзэхүйд

найрамдахаасаа илүү дайтах замыг сонгож байсан нь олонтой. Учир нь түүхэн

цаг үе нь байлдан дагуулал бол гадаад бодлогын үргэлжлэл хэмээн үзэхэд

хүргэж, “хүч хэрэглэх эрх” гэгч ойлголт олон улсын эрх зүйн хэм хэмжээний

нэг хэлбэр болон, олон улсын харилцаанд хэлбэршин тогтох хандлагатай

болсон байна. Эртний болон дундад үед дайн хэмээх нь ямарч хэм хэмжээ,

зохицуулалтгүй, алаан хядаан байгаагүй, гол нь дайныг зохицуулах хууль

үйлчилж байсаныг түүх гэрчилж байна. Тухайлбал, эртний хүмүүсийн

ухамсарт дайныг урдчилан зарласны дараагаар эхлэх ѐс бүрэлдэн тогтож

4 Монголын нууц товчоо

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

67

хэрэгжиж байв. Бидний ойлгож байснаар их, бага ямарч дайн тодорхой ѐс

горим, заншлын дагуу явагдах ѐстой ажээ. Энэ нь дайны хахир хатуу, хайр

найргүй шинжийг бага боловч зөөлрүүлэх үүрэг гүйцэтгэж байжээ.Дайн

зогссоны дараа даруй найрамдал байгуулдаг нь ѐс мэт. Жишээ нь: МЭӨ 162

онд Хүннү гүрны Шаньюй Хан улсын хаантай байгуулсан гэрээнд “...Бас

(Шаньюй) илгээсэн бичигт хоѐр улсын найрамдан зохицов. Хоѐр эзэн баяр

сайн болов. Дайныг байж, цэргийг амруулж, морийг тэжээж, үе улиран

цэнгэлдэн аж төрж, эевэргүүгээр дахин зассугай хэмээжээ. Үүнийг би их л

сайшаана...найрамдал зохицсон тул Хан улс болсугай. Шаньюй хянах

ажаамуу” гэжээ.

Монгол газар нутаг дээр оршин тогтнож байсан эртний төр улсууд

дайтах, найрамдах асуудлыг ноѐд, төрийн сайд, түшмэд, аймгуудын

зонхилогч, овгийн ахлагч нарын зөвлөлөөр шийдэж байсан тухай мэдээ нэлээд

байдгийг үзэхэд эл асуудлыг төрийн дээд байгууллагын онцгой эрхэд тооцож

нарийн зохицуулж байсны нотолгоо юм. Монголчууд хөрш зэргэлдээ

орнуудтайгаа дайтаж байсан нь улсынхаа гадаад байдлыг бэхжүүлэх, мөн

нүүдэлчдийн амьдралд нэн чухал худалдааны хувьд биеэ даасан байдалтай

болох зорилготой байв. Эртний монголчууд гэнэдүүлэн довтлох, найрамдлын

гэрээг гэнэт цуцлаж халдах зэрэг цэргийн тактикийн заль мэхийг үе үе

хэрэглэдэг байсан авч дайн байлдаан явуулахдаа их төлөв “урдчилан

зарласны” эцэст байлдааны ажиллагааг эхэлдэг байсан байна. Түүнчлэн

“Монголын нууц товчоо”-нд хоорондоо дайтагч хоѐр этгээдээс “ Түрүү

магнай” ангийг илгээж байлдах газар, цаг өдрийг тохиролцон байсан тухай

мэдээлжээ. Гэхдээ тэд эсрэг этгээдийнхээ эсэргүүцлийг дарах зорилгоо

хэргэжүүлэхийн тулд зэргэлдээх улс ороныг эзлэн түрэмгийлэхээс буцдаггүй

байв.

Чингис хаан олон үндэстний цаашдын хувь заяанд бусдаас илүү

ухаалаг хандаж, энэрч өршөөж байсан. Чингис хааны байлдан дагуулал нь хүн

төрлөхтний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээж, дэлхийн талыг эзэгнэсэн их

эзэнт гүрнийг байгуулан, дэлхий дахины ач холбогдолтой бүхий хөгжлийн

зарим нэг эхийг тавьсан нь түүхэн шинэчлэлийн үүднээс цохон тэмдэглэхээс

өөр аргагүй юм. Үүнд:- Юуны өмнө Өрнө, Дорныг холбосон торгоны замыг

сэргээж, өртөө, шуудан холбоог үүсгэн тэрлэсэн нь улс төрийн харилцаанд

ойлголцох, нэвтрэлцэх, ахуй соѐлын талаар бие биенээсээ суралцах, эдийн

засаг, худалдаа соѐлын харилцаа холбоогоо өргөжүүлэхэд хүчирхэг түлхэц

үзүүлсэн юм. Монголын эзэнт гүрний бодлого түүхэн бодит нөхцөл

шалтгааны улмаас эзэрхэг түрэмгий шинжтэй байсан ч дундад зууны олон

улсын харилцааны эрх зүйн хэм хэмжээг эрх биш хүндэтгэж байсан төдийгүй,

түүнийг зарим талаар харьцангуй шудрага дэвшилт шинж төрхөөр баяжуулж

байжээ. Тухайлбал: төр ѐс, хаан эзэндээ үнэнч байх, төрийн элчийн аюулгүй

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

68

байдлыг хангах бэхжүүлэх, олон улсын болон улс орон тус бүрийн дотоодод

амгалан тайван байлгаж, дэг журам тогтоох, харь орны эрдэмтэн мэргэдийн

оюун ухааныг ашиглах, янз бүрийн шашин , үзэл суртлын чөлөөт байдлыг

хангаж, тэгш шударга хандах зарчмыг монгол хаад хатуу баримталж, улс орон

бүхэнд нэвтрүүлж төлөвшүүлэхийг хичээж байжээ.

Монголчууд дэлхийн бараг тал нь гэхээр их нутаг Адриатын

тэнгисээс Ява арал, Иран Иракаас Япог тэнгис хүртэлх өргөн уудам газар

орныг эрхэндээ оруулж, үлэмж их нөлөөтэй болсон тул Их Монгол улсын

гадаад бодлого нийт Евро- Азийн олон улсын харилцааны чиг хандлагыг

тодорхойлох болсон юм. Нэг талаас Ази, Европын үндэстнийг айлган

балмагдуулж, эзлэн түрэмгийлж байсан ч нөгөө талаас Өрнө, Дорнын гадаад

харилцааг өргөжүүлэн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний гадаад харилцааны

хөгжилд шинэ үе эхлэх үүд хаалга нээсэн билээ. XIII зууны эхэн үед буюу

“ Их Монгол улс” байгуулагдахаас өмнө олон улсын харилцааны тогтмол

хэлбэр нь дайн байж, “ хэн хүчтэй нь “ гэсэн хууль үйлчилсэн ч Их Монгол улс

байгуулагдахын өмнөх гадаад харилцааны онцлог нь: - Гадаад харилцааны

уламжлал дипломат харилцаа, элчин харилцаа чухал үүрэг гүйцэтгэж байсан, -

Гадаад улсуудтай харилцах харилцаанд шашны нөлөө ихсэж, соѐлын харилцаа

ч газар авах хандлага бүхий болсон, - Монгол аймгуудын хооронд болон

гадаад улс түмнүүдтэй хийх харилцааны хөгжлийн явцад бий болсон

дипломат ѐс журам, заншил улам бүр нарийсч боловсронгуй болсоор байв.

Улмаар XIII зуунд Их Монгол улс байгуулагдсанаар урдын жижиг улс

ханлигуудын тархай бутархай байдлыг эцэс болгож, тэдгээрийн улс төр, эдийн

засаг, оюуны сэтгэлгээний хүчин чадлыг нягтруулж чадсанаас гадна хөрш

зэргэлдээ улс оронтойгоо алдаг оног харилцаж байсан явдлыг төгсгөл

болгожээ.

Хүчирхэг Монгол улс үүссэн цагаасаа эхлэн гадаад бодлогоодоо

анхаарч, зэргэлдээх улс орнуудтайгаа улс төр, соѐл, эдийн засгийн харилцаа

тогтоох талаар төрийн тусгай бодлого боловсруулан тавих болсон байна.

Баруун талаараа хил залган оршиж байсан Хорезмын эзэнт улстай худалдаа

эдийн засаг, соѐлын харилцаа тогтоон, улмаар Монгол улсынхаа олон улсын

байр суурийг бэхжүүлж байв. Нүүдэлчин монголчуудыг дэлхийн бусад

үндэстнээс хоцрохоос болгоомжлон, аль болох суурьшмал иргэншлийн

орнуудтай харилцаагаа улам өргөтгөх болжээ. Хятад ба Газрын дундад

тэнгисийн улс орнуудын хооронд Энэтхэгээс Орос ба Дорнод-Өрнө, Өмнө-

Умрыг холбосон олон улсын харилцааны гол сурвалж болох “ Их торгон зам”-

ын аюулгүй байдлыг удтал хамгаалж, улс түмнүүдийн эв эетэй, харилцан

ойлголцсон хамтын үйл ажиллагаа явуулах найрсаг бодлогын ачаар ном судар

хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж, ангаах ухаан, одон орон,

зурхайн зэрэг мэдлэг ухааны асар их ололт Дорноос Өрнөдөд нэвтэрч, католик

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

69

шашин, лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн ололт, хөвөнгийн ургамал

зэрэг аж ахуй ба соѐлын шинэ дэвшилтэд зүйлүүд Дорнод Азийн улс оронд

тархсан байна.

Их Монгол улс гадаад ертөндөөс тасархай байсангүй, харин ч хөрш

болон бусад олон улстай харилцаа тогтоож, өөрийг нь хэрхэн үзэж байгаа

болон тэдэнтэй ямар хэлбэрийн харилцааг хэрхэн сонгож, тогтоож болохыг

анхааран судалж байв. Аль нэг харь улсыг байлдан дагуулахын тулд түүний

урьдчилсан бэлтгэл болгож бусад орнуудад найрамдалт хөршийн бодлого

явуулж, элч төлөөлөгчдөө зарж, найрамдах ба худалдаа хийхийг хүсэмжлэн,

улмаар өөртэйгээ харилцаа холбоотой болгохыг ятгадаг байсан зэрэг нь тэдний

гадаад бодлогын нэг арга хэлбэр болж байжээ. Ингэж ямарваа нэгэн гадаад

арга хэмжээ цэрэг дайна бодлого явуулахын өмнө дипломатын хувьд сайтар

бэлтгэж, өөртөө ашигтай нөхцөлийг бий болгодог.

Элчин төлөөлөгчдөө илгээх, худалдаа арилжаа хийхдээ тагнан турших

эчнээ зорилгыг давхар тавьж, нөгөө этгээдийн цэрэг улс төр-эдийг засгийн

тухай мэдээг хуримтлуулдаг байсан мэдээ ч бий. Яваандаа эзэнт гүрний нутаг

өргөжин тэлж, олон тивийн газар нутаг дээгүүр дамнан тогтсон газарзүйн

хүчин зүйлтэй холбогдож, Монголын гадаад бодлого хүчирхэг гүрний төвийн

хяналт бүсчлэн хэрэгжиж, их хааны төвөөс удирдах хаант улсуудын холбоо

маягтай болсон байна. Ийнхүү гадаад бодлогоо санаанд оромгүй маягтай

явуулж, амжилт олсон Чингис хааныг “Билгүүн дипломатч” гэхэд болохгүй

зүйл үгүй билээ.

Эрдэмтэн Ж.Саундерс “ Чингис дайсан ба урвагчдад хатуу ширүүн,

анд нөхөд, сэтгэл нэгэн нартаа ер бусын элэгсэг дотно ба шинэ үзэл санааг

хүлээн авамтгай, соѐл иргэншлийн ололтыг үнэлж, түүний зарлиг тушаал нь

Ази тивийн олон соѐлын нэгдэн нийлэхэд хэзээч байгаагүй их тус болжээ”

( 3.65 ) гэж бичжээ. Үнэхээр тэр үед Чингис хаан цэрэг арми, дипломатын

аргаар гадаад бодлогоо зохицуулаагүй бол Монгол улс, монголчуудын хувь

заяа ямар байдалд хүрэх байсан бол ? Магадгүй”... талын монголчууд хамаг

хүчээ эртний кельтүүд шиг овог аймгийн тэмцэлдээ, эсвэл викинүүд,

ирокезчүүд шиг хөрш улс аймгаа дээрэмдэх завсаргүй дажинд хүрэх байсан”

( 5.4 ) ч юм болов уу? Хэрвээ тэгэхэд хүрвэл бол нийт монголчуудыг эмэгнэлт

хувь заяа угтах байсан нь ойлгомжтой.

Чингисийн төрийн гадаад-дотоод оновчтой бодлого Монгол

үндэстнийг мөхлийн аюулаас гэтэлгэсэн төдийгүй түүний зоригтой

шийдэмгий арга хэмжээнүүд бүх дэлхийд Монгол гэдэг улсыг хүлээн

зөвшөөрүүлэхэд хүргэсэн билээ. XIV зууны үес эзэнт гүрний төвөөс асар

уудам газар нутгийг хамарч тогтсон улсыг удирдахад маш их хүндрэл учирч

байсан учир орон нутгийн засаг захиргаанд гадаад харилцааны талаар зохих

хэмжээний эрх олгож байжээ. Улмаар харь орнуудад очиж суусан Монгол хаад

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

70

Чингисийн үес үүсгэн явуулж байсан гадаад бодлого, дипломатын арга

ажиллагааны ѐс журмыг чанд журамлан, тус тусынхаа захиран сууж буй улсын

гадаад харилцааны хэргийг хөтлөн явуулж байжээ. Ийнхүү Их Монгол улс

эзэнт гүрний үед монголчууд Ази,Европын өргөн уудам нутагт өөрийнхөө

өвөрмөц соѐлын ба гадаад бодлогын ул мөрийг үлдээсэн билээ. Чингис хаан

харь орнуудыг дайлан дагуулах олон улсын хоорондын маргааныг

шийдвэрлэхэд юуны урьд зэр зэвсгийн хүчийг урьтал болгодог байсан боловч

дипломатын арга ажиллагааг хослуулан хэрэглэж байсан нь түүнийг хэр алсын

хараатай агуу удирдагч байсныг тодхон харуулж байна.

Дүгнэлт

1. Чингис хааны голч шударга шинж чанар нь тархай бутархай,

хоорондоо дайсагнасан монголчуудыг нэгдмэл төр засагтаа итгэх

итгэлтэй болгож, нэгтгэж, сахилга хариуцлагатай, зорилготой болгож,

“орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан “ улс оронд

шударга ѐс, дэг журам, ѐс зүй, хууль ѐс, энх тайван тогтооход багагүй

үүрэг гүйцэтгэсэн байна.

2. Чингис хаан аливаа улс оронд дайн байлдаан хийхдээ эхлээд энх

тайванч санал тавьж, эсэргүүцсэн үед хүч хэрэглэх эсвэл албан татвар

оногдуулан удирдагчдыг нь сольж тухайн орны шашин соѐлыг нь

хүндэтгэн харилцаж байсан нь дэлхийн ард түмний сайн сайхны тулд

орчин үеийнх шиг даяарчилсан нийгмийг дэлхийд тогтоохыг

эрмэлзэж байсны илэрхийлэл юм.Эндээс үзвэл Чингис хааны

хүмүүстэй угийн нийцтэй байдаг шинж чанар нь нэгдсэн Монгол

улсын дотоод эв нэгдэл, монгол үндэстний төлөвшилд ихээхэн хувь

нэмрийг оруулаад зогсохгүй гадаад дипломат үйл ажиллагааны гол

чиглэл болж байсан байна.

3. Үнэхээр тэр үед Чингисийн төрийн гадаад-дотоод оновчтой бодлого

нь Монгол үндэстнийг мөхлийн аюулаас гэтэлгэсэн төдийгүй түүний

зоригтой шийдэмгий арга хэмжээнүүд бүх дэлхийд Монгол гэдэг

улсыг хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн билээ. Мөн дэлхий ертөнцийн

хэмжээнд даяарчилалыг хийж улс орнуудын дунд энх амгалан

тогтоох, харилцан ашигтай арилжаа худалдаа хийх, нэгдмэл зах

зээлийг бүрдүүлэх үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө амьдралын эцэс

хүртэл тэмцэж иржээ.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

71

Conclusion

Genghis Khan's conquests and foreign policy

1. Chingis Khan impartial nature of the fragmented, and the hostility of

the Mongolians as the credibility of the unity government, consolidate

and sanctions, designed as a country of justice and discipline, ethics,

justice, peace role is to discover.

2. Chingis Khan to any country making war, first in peace proposal and

rejected the use of force or tax if judicial changing of the country's

religious leaders and culture for the good of the people of the world

were treated to modern cosmopolitan society like when the world was

trying to establish term. So, the people of Chingis Khan is

intrinsically compatible integrated nature of the Mongolian internal

unity and the maturity of Mongolian ethnic significant contribution but

also was the focus of diplomatic activity.

3. Really Chingis optimize the internal state of foreign policy at the same

time the end of the Mongolian nation security measures as well as the

determination of his redeemed Mongolian word country in the world

has led to recognition. And world-wide peace among the nations of the

globalization to establish mutually beneficial commercial and

implement the spirit of creating a unified market for life has been

fighting until the end.

Номзүй

1. С. Молор- Эрдэнэ “Хөгжлийн гарц: Чингисийн ЭТИК хэрэгтэй”, 2012

он.

2. Ч. Далай “Хамаг Монгол улс”тэргүүн боть,УБ, 1992.

3. Ж. Бор “Монгол хийгээд Евро-Азийн дипломат шаштир”, УБ,2004.

4. Ж. Бор “Монголын дипломат товчоон”, УБ,2004.

5. Ж. Бор “Монгол улсын төрийн гадаад бодлого, дипломатын

уламжлалт зарим асуудал ”, УБ,1988.

6. “Монголын эзэнт гүрний гадаад харилцаа” УБ,2004.

7. “Их Монгол Улс” УБ,2006

8. www.gogo.mn.blog12

9. www.banjig.net

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

72

Уст хожуулаар галыг сөнөөж

Ухаангүй хүнээр элч болговоос улс эвдэрьюү

Эзэн богд Чингис хаан

Б.Байгалмаа - ОУБСНББ-ийн тэнхимийн багш

ДИПЛОМАТ ЁС ГОРИМ, ИХ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИЙН ХАРИЛЦААНЫ

ЗАРИМ АСУУДАЛ

Хураангуй:

Эзэн Чингис хаан Их Монгол улсыг байгуулж юун түрүүн өөрийн эзэн

эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, энхтайвны болон дайны замаар суурин

орнуудтай түншлэх бодлого явуулж, Монголд төдийгүй дэлхийд баримтлах

дипломат үйл ажиллагааны журам ѐсыг тогтоон хэрэгжүүлсэн.

Түлхүүр үг: Чингис хаан, Их Монгол улс, дипломат харилцаа , элч, гэрэгэ,

пайз, зарлиг

Оршил

Аливаа улсын дипломат ѐс горим нь тухайн улсын хөгжил, зан

заншилтай холбоотой байдаг. Ёс горим нь нийгмийн байгуулал, уламжлал,

эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчин чадал, тухайн улсын нэр хүндтэй

холбогддог. Монголын дипломат ѐс горим нүүдэлчдийн соѐл иргэншил, эртний

болон дундад зууны монголчуудын гадаадтай харилцаж ирсэн түүхэн

онцлогийг харуулж байдаг.

Монголын түүхээс үзэхэд Монголын хаад бүр Хүннүгийн үеэс эхлэн

харь оронтой харилцахдаа ѐслолын дэг журам баримталж байсан бөгөөд

Чингисийн эзэнт гүрний үеэс тэр нь улам нарийсч, хатуу чандлан дагадаг

болсон байна.

Чингис хааны үеийн гадаад бодлого ба дипломат ажиллагаа

Гадаад бодлогоор тухайн улс болон бусад улсын хоорондын харилцааг

зохицуулдаг бөгөөд эл бодлогын хүрээнд яригддаг нэг зүйл бол дипломат ѐс

юм. Төв Азийн нүүдэлчин монголчууд хол ойрын улс гүрнүүдтэй харилцаа

холбоо тогтоож иржээ. Монголчуудын гадаад харилцаанд эрт үеэс нааш дараах

хэлбэрүүд хэрэгжиж ирсэн байна.

Элчин илгээх, харь улсын элчин хүлээн авах

Гэрээ хэлэлцээр байгуулах

Дайтах, найрамдах асуудлыг зохицуулах

Захидал илгээх, бичих гэх мэт.

13-р зуунд Чингис хаан дэлхийн түүхэнд “Монголын зуун “-ыг

эхлүүлсэн. Тэр үед монголчууд дэлхийн бараг талыг эзэлсэн эзэнт гүрэн

байгуулсан. Газар нутаг нь Адриатын тэнгисээс Ява арал, Иран, Иракаас Япон

тэнгис хүртэлх нутгийг хамарч байв.

Их монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн олон улсын харилцааны

тогтмол хэлбэр нь дайн байж, “Хэн хүчтэй нь“ гэсэн хууль үйлчилж байсан.

Чингис хаан хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр

улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй

байдлаа баталгаажуулахыг эрхэмлэж байсан. Тиймээс алба татах, өөрийн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

73

оронтой худалдааны гэрээ байгуулахад хүргэх үүднээс шаардлагыг нь хүлээн

авбал тухайн улс орны дэглэм засаглалыг хүчээр түлхэн унагаалгүй хэвээр нь

үлдээхийг зорьдог байжээ. Ийм гадаад бодлого Чингис хааны тухайн үеийн

явуулж байсан үйл ажиллагаанаас тодорхой харагддаг. Тухайлбал Зүүн

Туркестаны баян бүрдүүдийг захирч байсан Уйгурчууд Чингис хаантай холбоо

тогтоож 1206 онд болсон Их Хуралдайд оролцсон байдаг. Тиймээс Монголчууд

Уйгур улс руу байлдан дагуулах аян дайн хийгээгүй бөгөөд Холбоотны

харилцаандаа ямагт хүндэтгэлтэй хандаж байсан юм.

Түүхийн сурвалжуудаас үзвэл: 1207 оноос Чингис хаан гадаад бодлого

ялангуяа гадаад худалдаа, алба татах бодлогод гол анхаарлаа хандуулсан

байдаг. Тухайлбал, 1207-1209 онд өнөөгийн баруун хойд Хятадад оршиж

байсан Сися хэмээх Тангад улс руу довтолсон бөгөөд яваандаа Сися улс

монголчуудтай эв найрамдалтай байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байдаг.

1211 оноос Монголчууд умард Хятадад оршиж байсан Алтан улс руу аян

дайны үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд Алтан улс эхэндээ Монголчуудыг

эсэргүүцэн тэмцэж байсан ч 1214 онд тэд Монголчуудад алба барихаа

зөвшөөрсөн.

Мөн удалгүй Төв Азийн хамгийн хүчирхэг гүрэн байсан Хорезмын хаан

буюу шах Их Монгол улстай элчин харилцаа тогтоон, худалдааны харилцаа

хөгжүүлэх санал тавьсныг Чингис хаан найрсагаар хүлээн авсан байдаг. Дээрх

гурван жишээнээс харахад Чингис хаан юуны түрүүнд гадаад улс орныг

устган сөнөөх бус, харин гадаад худалдаа хийн алба бариулах, Монгол гүрний

засаглалыг хүлээн зөвшөөрүүлэх зорилго бүхий гадаад бодлого тууштай

явуулж байсныг харуулна.

Монголчуудын зүгээс дээрх улс орнуудтай тогтоосон харилцаа,

худалдааны гадаад бодлого удалгүй мухардалд орсон байна. Ганцхан

Уйгарчууд л тохиролцоондоо үнэнч үлдсэн байдаг. Харин Монголын эзэнт

гүрэн рүү элч илгээн, ойртон шадарлах алхам хийсэн Хорезм хэмээх тэр том

гүрэн хэний ч санаанд оромгүй үйлдэл гаргасаар эцэстээ Евроазийн түүхэн

дэх хамгийн том дайнд хүргэсэн юм.

Чингис хаан өөрийн сайн дураар дагаар орж байгаа улс орнуудтай

найрсагаар хүлээн авч худ ураг бололцон харь гүрнүүдтэй холбоо тогтоодог

байсан. Тухайлбал:

Уйгарын эзэн Идүүд Чингис хаанд элчээ илгээж үүл арилж гэгээ нар тодорсон

мэт мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан соѐрхвоос алтан

бүсний чинь горхиноос барьж ариун дээлийн үртлээс болж, тавдугаар хөвгүүн

чинь болж хүчээ өгье 1гэсэн байдаг.

Чингис хаан соѐрхон зөвшөөрч 1211 онд Алалтун бэхи охиноо түүнд

хатан болгон өгдөг. Уйгарын Идүүдэд Алалтун бэхийг өгөхөд Чингис хаан

"Хатагтай хүнд гурван эр бий Анхны эр нь алтан төр, түүний дараах эр нь

ариун нэр, түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан төрийг хатуужиж

дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхлэвэл авсан эр ангид үл

одно"2 гэж зарлиг болгожээ.

1 Ш.Нацагдорж" Чингис хааны цадиг" 2 Монголын нууц товчоо 238 зүйл

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

74

Мөн Онгууд аймгийн эзэн Алгуш Теген Чингис хаанд дагаар орж

өөрийн элч төлөөлөгчөө явуулж Монголын цэргийг хүндэтгэн угтсанд Чингис

хаан ихэд баярлан өөрийн талд бүр мөсөн татахын тулд ураг төрлийн холбоо

байгуулан охин Алагуа бэхийг ахмад хөвүүнд нь хатан болгон өгсөн байдаг.

Эндээс үзэхэд Чингис хаан худ ураг бололцож харь гүрнүүдтэй холбоо тогтоож

дайснуудтай хүч хавсран тэмцэж нөлөө, сүр хүчээ мөн нэмэгдүүлж байжээ.

Монголын дипломат ѐсны уламжлал

Аливаа улсын оршин тогтнолд төрийн гадаад бодлого, дипломат арга

ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. Дипломат ѐс журамд дараах үйл

ажиллагаанууд орно.

1. Элчин томилох, илгээх

2. Харь орны элчин, төлөөлөгчдийг хүлээн авах, ѐслон хүндэтгэх, үдэн

мордуулах үйл ажиллагаа

3. Гэрээ хэлэлцээр хийх

4. Дипломат албан бичиг зохиох, хөтлөх гэх мэт.

Элчин томилох, илгээх

13-р зууны Их монгол улсын үед элчийн язгуур, гарал, гүйцэтгэх үүрэг

зэргээс шалтгаалан зэрэг дэв олгож байсан. Тухайлбал: “Бүрэн эрхт элчин“,

“төлөөний элч”, “Элч”, “Элч худалдаачин” гэх мэт. “Зарлигийн элч “ нь хааны

зарлигаар томилогддог байсан.

Хааны элчийн халдашгүй дархан эрхийг хамгаалах, түүнийг хүндэтгэх

нь эзэн хаан, түүний төр, сүр хүчийг хүндэтгэж үзэж буй хэрэг юм. Иймээс

Чингис хаан төрийн нэрийн өмнөөс явж буй элчийг ихэд хүндэтгэн үзэж

аливаа газарт элчийн бүрэн эрхийн хэмжээнд ажил үүргээ биелүүлэхэд нь

хэрэгцээтэй эрх мэдлийг нь олгож эдгээр эрхийг нь хааны зарлиг бичсэн

"Гэрэгэ" болон "Их засаг" хуулиараа баталгаажуулж өгдөг байсан . Тухайлбал

1217 оны намрын дунд сард Мухалайг тайши болгож мөн Го Ван буюу улсын

ванд өргөмжилж түүнд суух тэрэг хийгээд морь, шүхэр хиур, есөн манжлагат

их туг соѐрхож Чингис хаан зарлиг болгон "Мухалай энэ тугийг мандуулж

миний ѐсоор явтугай"3 гэсэн байдаг. Ингэснээр Мухалай Ван хааны тугийг

өргөн яваа тэр газар Чингис хаан биеэрээ морилж яваа мэт байлгахаар

зохицуулсан нь ямар их итгэл найдвар, эрхийг олгож байсныг гэрчилж байна.

Эзэн хааны элч нар нууцыг чандлан сахих хаант улсын төрд үнэн ч

байх урван тэрслэх, шан харамжинд хууртах явдлыг тэвчдэггүй, үг хэл хурц,

ой чээж цэцэн цэлмэг, эрүүл чийрэг хүмүүс байсан. Энэ талаар Чингис хааны

билиг сургаалд:

Буур тэмээ булгиваас бурамтагаа сэтэльюу

Боол хүн ноѐн болвоос хойд юугаа умартьюу

Уст хожуулаар галыг сөнөөж,

Ухаангүй хүнээр элч болговоос улс эвдэрьюү4 хэмээн сургасан байдаг.

3 Дай Юан улсын түүх, Дудан, Өлзийт нарыг орчуулга

4 Ш.Нацагдорж "Чингис хааны цадиг"

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

75

Дипломат зар бичгийн анхны хэлбэр болох алт, мөнгө, хүрэл, модон

пайз гэрэгэ-г Монголын эзэнт гүрний Зарлигийн элч нарт олгож байсан нь

тэрхүү элчийн зэрэг дэвийг тодорхойлохын зэрэгцээ түүнийг саадгүй

өнгөрүүлэх зорьсон хэргээ бүтээхэд нь дэм хүндэтгэл үзүүлэх агуулгатай

байсан.

Их монгол улсын үед “Барс зодолдоонт гэрэгэ” “Алтан гэрэгэ”,

“Мөнгөн гэрэгэ”, “Жирийн төмөрлөг” гэрэгэ зэрэг олон янзын гэрэгэ хэрэглэж

байсныг түүх сударт тэмдэглэсэн байна.

Бар зодолдоонт алтан гэрэгэ дээр “Тэнгэрээс заяасан Чингис хааны

зарлиг хэр үгийг нь үзэмжээр явуулбаас зохимуй”, жирийн алтан гэрэгэ дээр

“Тэнгэрээс заяасан Чингис хааны зарлиг Яаравчилтугай" гэсэн бичиг байдаг.

Барс тэргүүт алтан гэрэгэ нь дээд талдаа сувдтай доод талдаа хэвтээ барын

дүрстэй байдаг. Харин мөнгөн гэрэгэ нь жрийн алтан гэрэгэнийх шиг

бичигтэй байв.5

Алтан пайзтай элч нь онц эрхтэй бөгөөд Чингис хаан өөрийн биеэр

явах лугаа адил болохыг заасан байдаг. Элчийг “Төрийн Алтан аргамжаа“

хэмээн нэрлэх болсон.

Монгол гүрний элч төлөөлөгч дан ганц монгол угсаатан байгаагүй

олон ястан үндэстэн энэ албанд ажиллаж байсныг эх сурвалжуудад тэмдэглэж

байсан. Тухайлбал Алтан улсын ханд Мусульман худалдаачин Жафарыг элч

болгон илгээдэг. Жафар бол Чингис Хэрэйдүүдтэй Балжун голд байлдах үед

гавьяа байгуулж байсан хүн юм.Чингис хаан хятадын гүн ухаантан Чан Чунь

бумбын нэр алдрыг Алтан улсад дайтан явахдаа сонсож түүнийг монголд

хүрэлцэн ирэхийг урьсан зарлиг бичгийг нь тусгай элч Ле Зун Лу хэмээх

хятад хүнээр явуулсан байдаг.Ле Зун Луд барьсан тэргүүтний алтан пайз өгч

энэхүү хүмүүн миний ѐсоор аливаа зүйлийг дураар үйлдэх эрхтэй. Миний бие

өөрөө явах лугаа адил болохыг мэдтүгэй гэсэн үг бүхий байжээ.6

Эзэнт гүрний зүгээс гадаад лугаа зарагдах элчийг сонгохдоо тодорхой

шалгууртай итгэмжит хүнийг томилдог байсан ажээ. Гэхдээ тэрхүү элч нь

тухайн улсаас дагаар орсон буюу эсвэл нэг шашинтан байдаг байв. Тухайлбал

Чингис хаанаас Хорезм шахад зарсан элч нь Махмуд Хорезм, Али хожу

Бухари, Хорезмийн Сугнах хотод зарсан элч нь худалдаачин Хусейн хаджи,

5 Доктор Ц.Минжин“Эрдэм шинжилгээний өгүүлэл” 6 Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг”

Юань гүрний элчийн

мөнгөн гэрэгэ

эх сурвалж

www.forum.asuultserver.com

13-р зууны

үеийн алтан

гэрэгэ

эх сурвалж

www.bolod.

mn

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

76

Зарнукт зарсан элч Данишменд хажиб зэрэг итгэлтэй лал сүсэгтнүүд байсан

нь тухайн хот улсынхантай харьцах харилцаанд зөөлөн дулаан уур амьсгал

төрүүлэх зорилготой байсан нь мэдээж. Тэдгээр элч нар ч лал иргэддээ

монголчууд бол шашны дайсан биш гэдгийг хангалттай ухуулдаг байжээ.

Харь орны элчин, төлөөлөгчдийг хүлээн авах, ѐслон хүндэтгэх, үдэн

мордуулах үйл ажиллагаа

Чингис хааны үед гадаад гүрнээс ирсэн элч нарыг найр тавин угтаж

гаднаас ирсэн элчийг ихэд хүндэтгэдэг байжээ. Тэдэнд унаа хөсөг, хоол унд,

байр гаргаж өгдөг байсан. Хархорумд Гүюгийг их хаанд өргөмжлөх ѐслолд

гадны 4000 гаруй элч төлөөлөгч оролцож байсан мэдээ бий.

Дипломат харилцаатай холбоотойгоор хүннүгийн үед “зочин эрхэлсэн

түшмэл“ гэж байсан бол 13-14-р зууны үед “төрийн хэрэг эрхлэх газар“,

“ѐслол эрхэлсэн түшмэл”, “ Нууц бичгийн яам“, 20-р зууны эхэн үеэс “Гадаад

хэргийн яам“,”Гадаад яам“, “Дипломат байгууллагууд”, “Консулын газар “,

эдүгээ “Төрийн ѐслол, хүндэтгэлийн алба”, “Ёслолын хэлтэс“ гэх мэт үгийг

хэрэглэх болжээ.

Монгол хаадад гадны элч төлөөлөгчид олноор хүрэлцэн ирж

бараалхаж байсан учир элч нарыг хүлээн авах өвөрмөц ѐс журам хаадын

өргөөний дотор бий болж байжээ. Элч нарыг хоѐр галын хоорондуур гаргадаг

ѐс горимын тухай Плано Карпини зохиолд бий 7. Өрнө зүгийн нэг элч галын

дундуур оруулан ирэх ѐс дагаагүй учир хүлээж авахгүй буцаасан байдаг.8

Галын хоорондуур гаргадаг нь эртний бөө мөргөлтэй холбоотой бузрыг

арилган ариутгах утгатай.

Элчин нар хаанд зүүн өвдөгөө нугалан сөхөрч хөрөгт нь мөргөдөг,

ирсэн гийчнийг хаан ордныхонд өндөр дуугаар сонсгодог зэрэг ѐс эсвэл

элчийн ярих айлтгалыг урьдчилан хэлүүлж их хаанд илтгэдэг зэрэг ѐслол нь

хаан ба улс гүрнээ хүндэтгэж буй явдал юм. Элчийг гадаад улс руу зар

хүргэхэд сайн морь шилдэг эрчүүдийг бүрдүүлж хөтөлгөө морьтойгоор нэг

өргөөнөөс нөгөө өргөөнд хэл хүргэдэг байв. Эзэн хаанд зар хүргэхдээ нууцыг

чандлан сахихын тулд дамжуулах үгээ дуу болон шүлэглэн өгүүлдэг байсан.

Дундад Азиас Ахмад тэргүүтэй гурван том худалдаачид үлэмжхэн

бараа таваар тээвэрлэн монголд ирэхэд Чингис хаан тэдгээр худалдаачдыг

ордондоо хүлээж авч тэдний авчирсан бараа таваарт илүү үнэ өгч худалдан

авсан. Мөн Чингис хааны тушаалаар дөрвөн зуу гаруй хүнээс бүрэлдсэн

худалдааны төлөөлөгчдийг Хорезм улс руу явуулсан. Тэдгээр худалдаачдад

Чингис хаан Мухамедад уламжлан өгөхөөр захидал явуулсан . Мухамедад

бичсэн захидалдаа Чингисийн хэлсэн нь танай орноос манай улсад

худалдаачид ирэв бид тэр ѐсоор өөрийн худалдаачдыг томилон явуулж танай

орноос гарах зүйл бүрийг гайхамшигт эд барааг авахыг хүсч байна. Манай

хоѐр орны хооронд айл хөршийн найрамдалт харилцаа тогтоно гэдэгт итгэж

байна гэх зэргээр бичжээ.9 Гэвч Махамед Хорезмийн Отрар гэдэг захын хотын

дарга Иналжугийн үгэнд орж худалдаачдыг цаазаар авах тушаал өгсөн байна.

7 Д.Цолмон “Дипломат ѐс горим ѐслол баримт бичиг ” 8 Д.Хүүхэн баатар “ Монголын гүрний элчийн харилцаа” УБ 1964 он 9 Жүвэний 1-р боть

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

77

Энэ явдлыг сонсоод Чингис хаан их хэлэгнэж маш хорсосноос уйлж уулын

орой дээр гарч гурван өдөр гурван шөнө тэнгэрт мөргөн өшөө хариугаа авахад

туслахыг даатгасан гэдэг10

.

Их монгол улс байгуулагдаад хорезмтой арилжаа наймаа хийж энх

тайван оршихыг хүсэж байснаас бус шууд дайн үүсгэхийг ер санаж байсангүй

гэж Өвөрлөгч судлаач Сайшаалт Чингис хааны товчоо хэмээн бүтээлдээ

бичсэн байдаг.

Элчийн халдашгүй эрхэнд халдвал дайн зарлаж буй явдал

Монголчууд элчийг доромжлох, алах явдлыг үл тэвчиж, шууд дайн

тулаанд дууддаг уламжлалтай байсан . Чингис хаан элчийг алах нь дайн

зарлаж буй бөгөөд их хаан дайсанд баригдсан элчээ болж өгвөл аврах эс

чадваас түүний өшөөг авах явдлыг шударга хэмээн үздэг байжээ. Тухайлбал

Чингис хааны явуулсан худалдааны дөрвөн зуугаад төлөөлөгчийг хөнөөсний

дараа түүнийг буруугаа хүлээхийг тулган шаардаж Богра нэртэй турк угсааны

хүнийг элч болгон хоѐр монгол хүний хамт Мухамедад илгээдэг. Хорезмийн

Шах мухамед Чингисийн явуулсан элчийг хүлээн аваад хоѐр монголыг нь алж

ахлах Бограгийнх нь сахлыг нь тайрах зэргээр ихэд доромжилж гэдрэг хөөн

явуулжээ. Энэ бүхнээс үүдэн 1219 онд Чингис хаан Хорезмд өөрийн биеэр

цэрэг авч хорезм улстай байлдахаар хөдөлдөг.

Жэу гуан буюу Сүн улсын Жэу хаанд найрамдахаар илгээсэн Жубхан

тэргүүтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул Чингис хаан нохой жил

1214 Хятадтай байлдахаар дахин морддог. 11

Чингис хааны Сартуул иргэнд явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч

алдагдсанд Чингис хаан "Алтан аргамжаа Сартуул иргэнээр таасдуулаад

зүгээр орхиж болох уу"12

Ухуна тэргүүнтэй зуун элчийн өшлийг өшиж, хяслыг хясаж, Сартуул

Азийн Туркестан улстай байлдъя гэсэн байдаг.

Дээрхээс үзэхэд Чингис хаан элчийг зүй бусаар доромжлох алах зэрэг

явдлыг үздэггүй байсан бөгөөд улсынх нь эрх ашиг хаан эзнийхээ хүсэл

сонирхлыг дамжуулахын тулд хол газрыг зорин төр улсаа төлөөлөн явж буй

тэдгээр эрсийн халдашгүй эрхийг баталгаажуулахыг өндөрт тавьж байсан.

Гэрээ хэлэлцээр

Гадаад оронд илгээх албан бичгийг тухайн улсын хэлээр үйлддэг

журам тогтсон байсан. “Мөнх тэнгэрийн хүчин дор“ гэсэн тогтмол хэллэг бий

болсон.

Чингис хаан төрийн албандаа зарим нэгэн гадаадын бичгийн хүн,

эрдэмтэн нарыг ашиглах бодлого баримталж байсан боловч тэд тухайн үед

төдий л олон байгаагүй бөгөөд нөлөө нь ч ялимгүй байжээ. Тулгар бичгүүдээс

үзэхэд, найман улсыг байлдан эзлэхэд Тата тунгаа гэдэг уйгар түшмэлийг

олзолж ноѐдын хүүхдүүдэд уйгар бичиг заалгаж байсан ба хожмын үед Елюй

Чу-цай гэдэг хятад эрдэмтэн Чингисийн ордонд алба хаах болжээ.

10 Рашид Аддил 1-р боть 2-р дэвтэр 11 Монголын нууц товчоо 12 Монголын нууц товчоо 25

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

78

Чингис хааны дипломат харилцааны асуудалд гадаад улс руу илгээсэн

дайн зарлах болон эвсэхийг хүсэн илгээсэн захидал бичгүүд, хожмоо Чан Чун

бумбыг урьсан заллагын бичгүүд бүгд л утга санаа, бичлэгийн хувьд дипломат

захидал харилцааны шаардлагыг бүрэн хангахуйц байжээ.

Сурвалжид тэмдэглэснээр “Монголчууд бусад орны язгууртнууд руу

захиа бичих болон элч явуулах хэрэгцээтэй болсон үед тэднийг цэргийн болон

тооны ихээрээ айлгадаг. Зөвхөн тэднийг дагаж бууж өгвөл сайнаар харилцах

ба амар амгалан болно. Хэрвээ эсэргүүцэх юм бол бид мэдэхгүй зөвхөн мөнх

тэнгэр л мэднэ. Энэхүү мөнх тэнгэрийг зүйлийг Монголчууд сахиулдаг гэдэгт

итгэдэг. Үүнийг сахиулснаар үр дүн нь одоо болон ирээдүйд ч ирэх болно” гэж

Bar Hebraeus тухайн үедээ дүгнэж байсанчлан Чингис хаан захидал харилцаанд

өндөр ач холбогдол өгч түүнийг хянаж засдаг байжээ. Түүхэнд бэлхнээ дурьдсан

нэгэн жишээ бол Хорезм улс руу дайн зарлах бичгийн эхийг уйгар Исмайл

Ходжа бичснийг залруулж Чингис хаан "Чи байлдахыг хүссэн тул байлдъя" гэж

бичүүлжээ. Том чулууг доргиох жижиг чулууг хөдөлгөж чаддаг түүний аугаа

их илгээлтүүд нь үнэхээр л "Дипломат хүнд бодол санаагаа нуухын тулд хэл

заяадаг" гэдгийг батлах мэт.

ДҮГНЭЛТ

1206 онд Чингис хаан монгол туургатанг нэгтгэж Их монгол улсыг

байгуулснаар төв Азид Монголчуудын ноѐрхлыг бэхжүүлж өгсөн. Их Монгол

улс байгуулагдснаар тухайн үеийн Евразийн дипломатын эргүүлгэнд зүй ѐсоор

татагдан орсон бөгөөд юуны түрүүнд өөрийн эзэн эрхийг хүлээн

зөвшөөрүүлэхийн төлөөх урт удаан хугацааны хүнд хүчир тэмцлийг өрнүүлж

үүнийгээ энх тайвны болон дайны замаар шийдвэрлэж байв.

Чингис хаан дипломат үйл ажиллагааны журам ѐсыг тогтоон

хэрэгжүүлсэн. Үүнд:

1. Чингис хаан олон улсын харилцаанд “Элчид үл халдах” гэсэн гол

зарчмыг дэлхий нийтэд мөрдүүлж чадсан.

2. Элч төлөөлөгчдийн халдашгүй дархан эрхийн хэм хэмжээг зааж Их

засаг хуулиндаа хуульчлан баталгаажуулж өгсөн.

3. Их Монгол улсаас явуулж буй дипломат үйл ажиллагааны нэг болох

элчин солилцооны үр дүнд харь улсуудаар өөрийгөө хүлээн

зөвшөөрүүлэх, улс орны амгалан тайван, аюулгүй байдлыг хангах,

өөрийн улсад ашиг бүхий улс төр, эдийн засаг гадаад харилцааг

хөгжүүлэхэд чиглүүлж өрнө дорныг холбосон гайхамшигт өртөө

замыг бий болгосон.

4. Гадаад харилцаандаа өөрийн чадварлаг хүмүүсээс гадна харийн соѐл

хэл, зан заншил, ѐс суртахуун дүрэм горим, газар нутгийг сайн мэдэх

гадны хүмүүсийг авч ажиллуулдаг байсан нь дэвшилттэй зүйл юм.

5. Чингис хааны дипломат харилцааны асуудалд гадаад улс руу илгээсэн

дайн зарлах болон эвсэхийг хүсэн илгээсэн захидал бичгүүд утга

санаа , бичлэгийн хувьд дипломат захидал харилцааны шаардлагыг

бүрэн хангаж байжээ гэдэг нь Чан Чун бумбад илгээсэн захидлаас

бэлхнээ харж болно.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

79

Шууд ашигласан бүтээл, ном хэвлэл.

1. Монголын нууц товчоо. 1990 он

2. Амар. А , Монголын товч түүх. 1989 он

3. Бямбасүрэн.Д, Чингис хааны нөхөр хэмээх хүрээлэлийн менежмент

судалгаа 2002 он

4. Гарольд Лэмб "Дэлхийн эзэн Чингис хаан"

5. Жак Уэтерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан 2009

он

6. Лувсанданзан Алтан товч 1990 он

7. Нацагдорж . Ш, Чингис хааны цадиг. 1991 он

8. Цолмон.Д, Дипломат ѐс горим, ѐслол, баримт бичиг. 2006 он

9. Цэрэнбалтав. С, Минжин. Ц, Тэмүжин Чингис хааны намтар

10. Хүүхэнбаатар.Д , Монголын гүрний элчийн харилцаа. 1964он

11. Чингис хаан монголчуудын үндэсний бахархал сүр сүлд

12. Рашид-ад Дин. Судрын чуулган. 2002 он

Conclusion

In 1206, Chinggis Khan integrated his Mongolians, Therefore, he

established Great Mongolia. So he found his state in center of Asia. Then Asia

implicated Great Mongolia to diplomat communication. First of all, they started war

for their liberty.Also they were keep the peace. Establish the rule of Chinggis

Khan's diplomatic and operational procedures implemented.Including:

1.Chinggis Khan's international relations,"The Messenger of attacks" that the key

principles of managed and enforced globally.

2. A mission shall be inviolable rights standarts specify the amount provided by law

statesman.

3. Mongolian diplomatic activities carried out from one exchange ambassadors as a

strange country with self-acceptance, and the country's peace and security, with his

interest in politics guide the development of foreign economic relations between the

west and the created wonderful way station.

4.In addition to its own skilled people in foreign affairs alien culture, language,

traditions and ethics rules and procedures well known to employ people outside the

area are advanced.

5.Chinggis Khan diplomatic issues alliance with foreign countries to declare war

and send the letter l sent papers forward sense and meets the requirements for the

record diplomatic correspondence was a letter sent Chang Chun Dao can be readily

seen.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

80

Э.Бямбасүрэн - ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

“ЧИНГИС ХААН”- ДОРНО, ӨРНИЙН ОРНУУДТАЙ ТОГТООСОН

ХУДАЛДААНЫ ХАРИЛЦААГ ҮНДЭСЛЭГЧ

Оршил

Чингис хаан бол түүхийг санаатайгаар мушгин гуйвуулагч нарын үзэж

байгаагаар бурхнаас заяагдсан ер бусын хүн биш, эгэл жирийн, энгүй ухаантай

жинхэнэ Монгол нутагт монгол эцэг эхээс нүүдэлч амьдрал дунд өсөн торниж

эрийн цээнд хүрсэн жирийн л нэг монгол эр хүн билээ. Иймд Төрийн шагналт,

ардын уран зохиолч Д.Пүрэвдорж:

Тэмүжин – нумын хөвчнөөс төрөөгүй юм

Тэмүжин – сумын зэвнээс гараагүй юм

Тэмүжин – Өэлүн эхээс төрсөн юм

Тэмүжин – өрлөг түүхээс гарсан юм1 гэж яруу сайхнаар шүлэглэсэн

байдаг.

Тэмүжин төрлөхийн саруул ухаантай, эр зоригтой, эрс шийдэмгий,

төрийн гарамгай зохион байгуулагч, улс төрийн холч бодлоготой, цэргийн нэрт

жанжин, удирдагч байсан хэдий ч аливаа суут хүний нэгэн адил түүний амьдрал

хялбар, хөнгөн байгаагүй. Тэрээр бага насандаа тулж түших эцгээсээ өнчрөн

хоцорч, эх, дүү нарын хамт амьдралын хатуу ширүүнийг туулж өнгөрөөсөн ажээ.

Эцэг Есүхэй нь түүнийг 9 настай байхад эртний өст Татаруудад хорлогдон нас

бармагц эцгийн захиргаанд байсан аймгууд орхин нүүж, Тайчуудад дагаар

орсноор мал хөрөнгөнөөсөө салж бага наснаас өнчирч эх, дүү нарын хамт

туйлын хүнд хэцүү амьдралыг туулжээ. Тэрээр хал үзэж хашир сууж, адуу мал

хариулах, тарвага зурам агнах, тэр ч байтугай баян айлд зарцлагдахад хүрч

явжээ. Гэвч ухаант эх Өэлүн хатан үр хүүхдүүдээ идэх уух, өмсөх зүүхээр

дутаалгүй, хаад язгууртны нэгэн адил хүмүүжүүлж, Тэмүжиний цаашдын

ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Монгол оронд 1921 онд Ардын хувьсгал ялсны дараагаар Монголын

худалдааны анхны байгууллага болох Монгол ардын харилцан туслалцах

хоршооны хэлтэсийг Сангийн яамны харьяанд байгуулсанаар үндэсний

худалдааны салбар үүссэн гэж үздэг боловч худалдааны анхны хэлэлцээрийг

Чингис хаан байгуулж, Дорно, өрнөдийн орны барааны эргэлтийг нэмэгдүүлэх,

барааг гаргах, худалдааны төлөөлөгчдийг харилцан суулгах зэрэг тулгамдсан

асуудлуудыг шийдвэрлэсэн байснаас үзэхэд Монгол, өрнөдийн харилцааны

торгон эх бүр дунд зууны үе, тодруулбал XIII зууны үеэс гүн улбаатай ажгуу.

Чингисийн эзэнт гүрэн Дорно, Өрнийг холбож хангай, тал, элс манхан хосолсон

Евразийн уудам нутагт оршин тогтнож байх цаг дор Монголын тал нутгийн

тэнгэрлиг заяат их хаад Христос шашинт өрнөдийн орнуудыг ихэд сонирхож,

тэдний талаар “Хүчээр түрээ барих”, “Тулган шаардахаас” аваад “Энх

амгалан, найрсаг төрийн харилцааг хөгжүүлэх” хүртэл гадаад бодлого,

дипломат ажиллагааг явуулж байсан ажээ. Түүнчлэн худалдаа арилжаа, аян

жуулчлал, шашны нөлөө тархалт, мэдээлэл харилцаа холбоо урьд өмнө байгаагүй

1 Дамдинсүрэн.Ц, редактор Гаадамба.Ш. Монголын нууц товчоо. Улаанбаатар. 1976

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

81

хөгжин цэцэглэх үүд нээгдсэн нь Монголчуудын тогтоосон La Paix Mongole

буюу “Монголын энх амгалан төр”2-тэй шууд холбоотой юм. Өнгөрсөн олон

арван жил суут Чингис хааны байлдан дагуулалтын талаар түүхэнд өш

хонзонгоос үүдэлтэй цэрэг арми, дайны хүчээр хийсэн балмад хэрцгий явдал мэт

олонтаа бичигдсэн байдаг. Гэвч тэрээр Монголчуудын Евразийн уудам тал

нутагт явуулсан цэрэг, дайны ажиллагаа өргөжих тутам урьд нь үл мэдэгдэх олон

улс оронтай учирахад хүргэж, энэ нь чухамхүү анхны газарзүйн их нээлт

байсан агаад цаашдаа Дорно, Өрнийн хоорондын харилцаа, холбоо хөгжин

цэцэглэхийн шийдвэрлэх хүчин зүйл болсон байна.

X-XII зууны үед Монгол болон Түрэг угсааны олон аймгууд Хятадын

цагаан хэрмээс Оросын Байгаль нуур хүртлэх нутгийг эзлэн оршиж байв. Энэ

дунд хамгийн хүчирхэг нь Хамаг монгол, Хэрээд, Найман, Мэргэд, Татаар

аймаг байсан бөгөөд Урианхай, Хонгирад, Барга, Буриад, Хорь түмэд, Соѐн

зэрэг аймгууд тус тус бие даан янз бүрийн нутагт салангид тусгаар оршиж

байв. XIII-XY зуунд Хамаг Монголын эзэн Чингис хаан, түүний үр ач нар

түүхэнд урьд өмнө байгаагүй уудам газар нутагтай, Монголын түүхэн дэх

гурав дахь эзэнт гүрнийг байгуулжээ. Монголын эзэнт гүрний нөлөөгөөр улс

орнуудын хилийн зурвас өөрчлөгдөж, олон янзын соѐл иргэншил нэгэн дэг

журманд захирагдан оршжээ. Мөн язгууртнуудын эрх ямбаны тогтолцоо нурж,

салангид олон жижиг овог аймгуудын эрин үе эцэс болсон юм. Улс

үндэстнүүдийн хооронд харилцаа холбооны шинэ хэлбэр үүсэж, худалдаанд

суурилсан дэлхийн эдийн засгийн нэгдмэл тогтолцоо бий болсон гэж үздэг.3

Мөн тэрээр гагцхүү дотогшоо хумин эзлэн түрэмгийлж эрхшээлдээ оруулах

бус гадагшаа чигэлсэн найрамдлын бодлого олонтаа явуулж байсан нь түүхэнд

тэмдэглэгдсэн байдаг.

Их монгол улс баруун талаараа Өрнөд Туркестанд төвлөсөн Сартуул

иргэн хэмээх Хорезмын их эзэнт гүрэнтэй шууд залган хэллэх болсоноор

дүгнэж болно. Ж/нь: Монгол Сартуулын харилцаа

1912 онд монгол гүрэн Сартуул улсын хил бие биеэндээ дөвтөлж

ирсэн юм. Сартуул нь Дорнод азийн улсууд ба газрын дундад тэнгисийн

орнуудын хооронд эхэлдэг ба өмнөд орчмын харилцааны замын уулзвар дээр

оршиж байсан учраас Дорно, өмнө улс гүрний худалдааны төв болж, тухайн

үеийнхээ олон улсын харилцаанд чухал байр эзэлж байснаас Чингис хааны

хараа, анхаарлыг эртнээс татах болсон юм. Гэхдээ байлдан дагуулах, халдан

довтлох зорилго тавьсангүй нөгөө талаар Чингис хаан улсаа байгуулсан

анхны өдрөөсөө эхлэн Монгол орны нутаг дэвсгэрээр өнгрөн гарсан эртний

Дорно, өрнийн худалдааны замыг чухалчилан анхаарч байв.

Тиймээс харийн жуулчдын өнгрөн явах замын аюулыг сэргийлэн

тэднийг хамгаалан өнгөрүүлэх харуулыг томилон гаргасан байдаг. Монголын

их зам гүрээр аялан явагч харийхныг өөрийн өргөөнд бараалхуулж байх

Чингис хааны зарилаг гарч, бүх хот их замыг худалдаачдад нээлттэй байлга,

2 Уламбаяр.Д, редактор Доктор (Sc.D), профессор Гүрдамба.Ц, Монгол улс, Өрнө дахин: харилц

аа, хамтын ажиллагаа. Улаанбаатар. 1999 3 Уламбаяр.Д, редактор Доктор (Sc.D), профессор Гүрдамба.Ц, Монгол улс, Өрнө дахин: харилц

аа, хамтын ажиллагаа. Улаанбаатар. 1999

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

82

гадаадын худалдаачид эзэнт элсад минь алтаа зөөж, авчирхад нь аюулгүй

хангана уу хэмээсэн зарилаг буулгажээ.4 Энэ нь Чингис хаан өрнө дахинтай

худалдаа хийх явдлыг онцлон сонирхож байсны нэгэн илрэл бөгөөд шинэ

Монгол улсын худалдааг дэмжин Монголын шинэ их улсын нэр хүндийг

гадаадад дэлгэрүүлэх бодолтой байсныг харуулж байна.

1218 онд Сартуултай байгуулсан худалдааныхаа гэрээ байгуулахдаа ч

энэ бодлогоо хоѐргүй сэтгэл баримтлан элдвийн далд санаа агуулаагүй гэдгийг

илтгэж байна. Мөн Чингис хаан Онгуд аймгийн нутагт байсан Алтан улсын

хааны сүргийг эзэмдэн авснаар цэрэг дайны хаврын ажиллагаагаа үндсэнд нь

зогсоожээ. Энэ амсхийлтийг Алтан хаан байдлаа сайжруулж авахад ашиглахыг

оролдож, Жаха Хада гэгч түшмэлээ Чингис хаанд элчээр илгээж хэлэлцээ

хийхийг оролдохын хажуугаар цэрэг дайны бэлтгэлээ яаравчлахаар цэргийн

зөвлөл зарлан хуралдуулжээ.

1211 оны 4 дүгээр сард Алтан хааны элч Жаха Хада Чингисийн

өргөөнд хүрч бараалхаад урьдын өс хонзонг алт мөнгө, эд агуурс, торго

дурдангаар тайлья гэж зөвлөн аргаар аргалан гуйж хэлэлцээ явуулахыг янз

бүрээр оролджээ. Гэвч Алтан улсын элчийг Онгуд аймгийн эзэн Алагуш

Дигитхуригаас өөр монголын өндөр тушаалтан хүлээж авахгүй байсаар

буцаажээ. Хоѐр этгээд бүтэн гурван сарын турш цэрэг дайны бэлтгэлээ

эрчимтэй хийхийн зэрэгцээ бие биеийнхээ байлдааны төлөвлөгөөг мэдэж авах

гэж багагүй хүч зарж тагнацгааж байв. Гэвч чингис хааны цэргүүд Цюзин,

Байдэн хотыг довтлон эзэлж, зүрчидийн баруун нийслэл Си-инд дөхөж

очсоноор Монгол цэргийн зүүн жигүүрээс хумиж цохих Алтан улсын

төлөвлөгөө бүрмөсөн баларчээ. 1211 онд Алтан улсын зэвсэгт хүчин

монголын цэргээс хэд хэдэн том ялагдал хүлээж, Хушаху, Чэй Юй нарын

удирдсан хоѐр армиа алдсан явдал Дорнод Азийн цэрэг улс Төрийн байдалд

эрс өөрчлөлт орууллаа. Тухайлбал Солонгостой залгаа Алтан улсын хязгаар

Лиодунд хятан удмын жанжин Елюй Люре бослого гаргасан нь Алтан улсын

зүүн жигүүрийг Солонгос улсаас таслан хөндийрүүлжээ. Үүний улмаас Алтан

улсын холбоотон гэгдэж байсан солонгосын эрх баригчид монгол зүрчидийн

дайнд ажиглагчийн байр сууринаас хандаж байв. Гадаад дахинаас Алтан улсыг

тойрон байсан энэ хүнд нөхцөл байдлын дунд 1211 оны сүүлчээс 1212 оны

хавар хүртэл зүрчидийн эрх баригчид өөрийнхөө байдлыг ямар нэгэн

хэмжээгээр сайжруулахыг оролдон дипломатын ихээхэн чармайлт гаргасан нь

гадаад бодлогынхоо урьдын чиг баримжаа зөв гэдэгт итгэл алдарч үндсэндээ

энх амгаланг хангах баталгаа бол өрсөлдөх дайсангүй байх явдал мөн гэсэн

байр сууринд шилжин очихоос өөр аргагүй болсон юм.5

Хүчирхэг Их Монгол улс байгуулагдсанаар Монголын тусгаар тогтнол,

бие даасан байдал бэхжиж харь орны, ялангуяа умард Хятадын Алтан улсын

байнгын өнгөлзлөг довтолгоог дарах, улмаар бусад орнуудтай худалдаа,

соѐлын харилцааг өргөжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Монгол туургатныг

дэлхий дахины тавцан дээр гаргаж тавьсан.

4 Уламбаяр.Д, редактор Доктор (Sc.D), профессор Гүрдамба.Ц, Монгол улс, Өрнө дахин: харилц

аа, хамтын ажиллагаа. Улаанбаатар. 1999 5Рашид-ад-дин. Сборник летописей. Том 1. Стр- 170

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

83

Дүгнэлт

Монголын эзэнт гүрний гадаад харилцааны нь Евразийн янз бүрийн

бүс нутагт харилцан адилгүй цаг хугацаанд улбаалан үргэлжилж иржээ.

Гэхдээ харьцангуй бие даасан улсууд болж салах явц тодрох тусам тэдгээр

улсуудын гадаад бодлого, гадаад харилцааны иймж төрх тухайн гадаад орчин

эзлэгдсэн орны уламжлал зэрэг шалтгааны улмаас өвөрмөгц ялгаа бий болсон

байна. Их Монгол улсын эдийн засгийг богино хугацаанд өөд татах нь улсын

дотоод, гадаад бодлогод амжилт олох гол баталгаа төдийгүй эдийн засгийн

тусгаар тогтнол олох явдал хэмээн Чингис хаан үзэж шийдэмгий арга

хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх талаар

Чингис хааны баримталж байсан гол бодлого нь: мал сүргийг өсгөн

олшруулах; байгалийн баялгийг зохистой ашиглах, хамгаалах, гадаад, дотоод

худалдааг бүх талаар дэмжин хөгжүүлэх, тээвэр, харилцааны өргөн сүлжээ

бий болгох; улсын татварын тогтолцоог цэгцлэх, хүмүүсийн мэдлэг, туршлага,

авъяас чадварыг аж ахуйн үйл ажиллагаанд өргөн ашиглах зэрэгт чиглэж

байсан.

Ном зүй

1. АНУ-ын түүхч Барфилд.Т. Монголын нүүдлийн эзэнт гүрний загвар.

2. Дамдинсүрэн.Ц, редактор Гаадамба.Ш.

3. Монголын нууц товчоо. Улаанбаатар. 1976

4. Болдбаатар.Ж. Төр эрх зүйн түүхэн уламжлал. Улаанбаатар. 1997

5. Болдбаатар.Ж. Үлэмж их Чингис хаан. Улаанбаатар. 2012

6. Буянбадрах.Ч. Монгол орны лавлах. Эмхэтгэл Улаанбаатар. 2002

7. Уламбаяр.Д, редактор Доктор (Sc.D), профессор Гүрдамба.Ц, Монгол

улс, Өрнө дахин: харилцаа, хамтын ажиллагаа. Улаанбаатар. 1999

Conclusion

Foreign relation of the Mongolian Empire was continually improved in various

kinds of regions and in various kinds of time in the EuroAsia.

However, when countries were separated as an independence country there

were appeared unusual differences due to the number of reasons including foreign

policy of the countries, feature of the foreign relations and tradition and religion of

the countries, where were occupied.

Chinggis khan implemented several decisive actions in his foreign policy based

on his consideration as the main confirmation to be successful in the country‟s

external and internal policy as well as basis of the economic independence set forth

being increased economy of Great Mongol rapidly in the short period of time.

The main policy which was pursued by Chinggis khan on developing economy

of his Empire was guided in a wide variety of factors such as raising livestock,

using natural resources properly, protecting them, developing and promoting

external and internal trade in all its bearings, creating width of networks for

transportation and communication, arranging in proper of state tax system, using a

wide range of knowledge, experience and skills of people in the activities of the

farm.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

84

Г.Баярмаа – ГХХА-ны тэнхимийн багш

ЧИНГИС ХААНЫ ЭНХ ТАЙВАНЧ, ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хураангуй

Их Монгол улс буюу Монголын эзэнт гүрэнийг байгуулсан Чингис хааны

дэлхий дахинд баримтлан явуулж байсан төрийн гадаад бодлого, энх тайванч

үйл хэрэг, дипломат ѐс, түүний үйл ажиллагааг гадаад, дотоодын эрдэмтэд

олон талаас нь судлан, өөрийн зохиол, бүтээл, эрдэм шинжилгээний ажлуудаа туурвисан байдаг.

Энэхүү илтгэлдээ Чингис хаан, түүний байгуулсан “Их Монгол” улсын

төрийн гадаад бодлогын үүсэл, энх тайванч, дипломат үйл ажиллагаа, зохион

байгуулалт, түүний онцлогийг судалж, дүгнэлт өгөхөд чиглэсэн болно.

Түлхүүр үг: Төрийн бодлого, “Алтан аргамж”, элч, элчин харилцаа, гэрэгэ

Оршил

Түүхийг сөхвөл монголчуудын хувьд энх тайванч зарчим эртнээс

улбааатай болохыг Их Монгол улсын гадаад бодлогын түүхээс харж болно.

Их Монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн олон улсын харилцааны тогтмол

хэлбэр нь дайн байжээ. Хамаг Монголыг тэргүүлж байсан Хабул, Амбагай,

Хотула хаадууд бусад улс оронтой эв найртай, энх амгалан аж төрөхийг

эрхэмлэн төр улсынхаа гадаад бодлогод эв эеийг сахиж байсан боловч

Зүрчидийн Алтан улс, Тангудын Ся зэрэг улсууд монголыг тархай бутархай,

хүчин мөхөс байлгахыг зорьж байв.

Монгол угсаатан байсан зарим ноѐд Алтан улсын хээл хахууль, хэргэм

цолыг шүтэж үндэстэн угсаатнаасаа урван тэрсэлснээр Алтан улс, Татаруудтай

энхийн аргаар харилцах боломжгүй болсон тул Хамаг Монгол, Татарын

хооронд олон удаагийн байлдаан болж цэрэг зэвсгийн хүчээр тэмцэхэд

хүргэсээр байв. 1

Хотула хааныг нас барсны дараагаар Чингис хаан Монголын олон овог

аймгийн хүн ардыг төрийн нэг жолоонд оруулан айлсуулж, Их Монгол улсыг

байгуулан Монгол үндэстэн гэдгийг дэлхий дахинаа гарган ирсэн билээ.

Чингис хаан нь Төв Азийн эсгий туургатан хүн ардын эртнээс нааш

баримтлан ирсэн өөр хоорондоо буюу өрөөл бусадтай төр улс, цэрэг, эдийн

засгийн талаар ходбоо тогтоон харилцан суралцах үндсэн дээр суурилан

төрийн гадаад бодлогын чиг шугамыг тодорхойлж дэлхийн улс түмэн хаяа

хатган эв найртайгаар зэрэгцэн оршиход хэн хэнийхээ үгийг хүндэтгэн элч

төлөөлөгчдөө харилцан солилцож байх дипломат ѐсыг мөрдөн хөгжүүлж

иржээ.

Чингис хааны төрийн гадаад алтан аргамжийн бодлого

1 Цэрэнбалтав С, Минжин Ц. “Дэлхийн хөвгүүн Тэмүүжин-Чингис хаан”, х 37

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

85

Чингис хаан Монголчуудын эртнээс нааш айл зэргэлдээ улс оронтой эв

найртай, энх амгалан аж төрөх ѐсыг эрхэмлэн үзэн төр улсынхаа гадаад

бодлого, тусгаар тогтнолыг хамгаалах үйлсдээ “төрийн алтан аргамж”-ийн

бодлогыг эрхэм болгон сахиж ирсэн.

Алтан аргамжааны бодлого нь Монголын төрийн бодлогын чухал хэсэг

бөгөөд төрийн бодлогын гадаад харилцаанд хамаарах хэсгийг төлөөлөн

илэрхийлж ирсэн байдаг. Хүннү гүрнээс эхэлсэн Монголын төрийн гадаад

бодлогын гол чиглэл нь хөрш зэргэлдээ улс орнуудтай найрсаг харилцаа

тогтоосны үндсэн дээр худалдаа, эдийн засаг, цэрэг, улс төрийн холбоо

тогтоох, шашин соѐлын салбарт хамтран ажиллахад чиглэгдэж байв.

Чингис хааны “Алтан аргамжийн бодлого” нь түүний баримталж байсан

энх тайванч, дипломат бодлого юм. "Алтан аргамжийн бодлого" гэгдэх

дипломат бодлого үйлсийг Тэмүжин бүр залуу 16 наснаас буюу 1178 оноос

эхэлсэн гэж үзвээс зохино.2 Үүнд:

Тэрээр анхны зэвсэгт отрядаа бий болгохын тулд Тоорил хантай холбоо

тогтоон түүний дагалт нөхөр биш харин эн зэрэгцэн байх холбоотон болно

гэдгээ дотроо санаж байсан нь түүний дипломат бодлогын анхны эхлэл байв.

1179 оны дундуур Гурван Мэргид довтолж Бөртэг олзлон буцсанд Тэмүжин

Ван хан, Жамуха хоѐрын тусламжтайгаар Бөртэгээ буцаан авч олзлогдсон

Мэргэдийн цэрэгт өршөөл үзүүлснээр нэгэн хороо цэрэг түүнийг даган ирсэн

төдийгүй цэргийн хүчээ зузаатгасан ихээхэн ач холбогдолтой дипломат үйлс

болжээ. Тэмүжин Хамаг Монголын хаан сууринд суусны дараа ойр зэргэлдээ улс

аймгуудад элч илгээж, Хамаг Монгол хаантай болсныг төрийн ѐсоор зарлан

тунхаглав. Энэ нь Тэмүжиний "алтан аргамжийн бодлого" амжилттай хэрэгжиж

эхлэсний үр дүн байлаа.

1202 онд эртний өшийг эцэс болгохоор Татар аймгийн албат иргэдийг нь

нэгтгэн авснаар Боржигон болон Татарын хооронд өнө эртнээс зангирсан өшөө

хорслын тэмцлийг эцэслэсэн нэгэн дэвшилт энхийн үйл хэрэг бүрэлдэн

бий болжээ. 1204-1205 оны хооронд Наймантай хүчин хамтарсан Жадаран,

Хатиган, Салжиуд, Дүрвэд зэрэг овгуудыг дагаар оруулснаар Их Монгол улсыг

байгуулсан билээ.3

Ийнхүү Чингис хаан тархай бутархай байсан олон овог

аймгуудыг төрийн нэг жолоонд оруулан Их Монгол улсаа байгуулсныхаа

дараа айл хөрш бусад орнуудтай эв эеийг хичээж чөлөөт худалдаа хийн хэн

хэнээ дээрхлэн доромжлохгүй эв найртай амьдарахыг хүсэмжлэн “Алтан

аргамжийн бодлого”-оо цааш үргэлжлүүлэн явуулсан билээ.

Лев Гумилевын хэлснээр: “Монголчууд байлдан дагуулах гэж

эрмэлзээгүй найдвартай хилтэй болох гэж хичээж байсан юм. Урван

тэрслэх, итгэл хөсөрдүүлэх нь төрийн бодлогод голлож байсан тэр үед итгэлд

үндэслэсэн найрамдал байгуулна гэдэг маш бэрх байсан юм.4

гэж бичсэн

байдаг.

2 Цэрэнбалтав С, Минжин Ц. “Дэлхийн хөвгүүн Тэмүүжин-Чингис хаан”, х 38

3 Цэрэнбалтав С, Минжин Ц. “Дэлхийн хөвгүүн Тэмүүжин-Чингис хаан”, х 40

4 Гумилев Л.Н, Куркчи А.И. “Хар домог”, x83

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

86

Чингис хааны дипломат үйл ажиллагаа, түүний дэлхийн дипломатын

түүхэнд оруулсан хувь нэмэр

Төрийн гадаад бодлогоор тухайн улс болон бусад улсын хоорондын

харилцааг зохицуулдаг. Гадаад бодлогын хүрээнд яригддаг нэг зүйл бол

дипломат ѐс юм. Дипломат ѐс гэдэг нь энхийн аргаар аливаа асуудлыг

зохицуулах үйл явц. Өөрөөр хэлбэл гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг арга юм.

Чингис хааны дэлхийн дипломатийн түүхэнд бичигдэх нэгэн том гавъяа бол

элчийн харилцааг туйлын утгаар нь хөгжүүлж чадсанд оршино.

Элчийн халдашгүй дархан байдал, тэдний эрхийг ямарч тохиолдолд

хүндэтгэж байх зарчимыг хуульчлан баталгаажуулж, элчийн дэв зэрэг тогтоон,

бүрэн эрхэт элчин, элчин, элч, элч худалдаачин хэмээн ангилж эрх ямбыг

тодлосон алтан, мөнгөн, хүрэл, модон гэрэгэ шийтгэн олгож байжээ. Элчийн

зэрэг зиндаагаар алтан Гэрэгэ, мөнгөн Гэрэгэ гэх зэргээр ялгаж олгодог байсан

хэрэг. Монгол үсгээр "Тэнгэрээс соѐрхсон Чингис хааны зарлиг. Тvргэн",

"Мөхөс өөрийн бие явсан адил зохисыг vзэн шийтгэсүгэй", "Мөнх тэнгэрийн

хүчин дор хэн эс биширвээс алагдахуй" гэх зэргийн бичээстэй элч нар

довтолгон явдаг байжээ. 5

Эзэн Чингис хааны санаачилж нэвтрүүлсэн төрийн элчийн Гэрэгэ нь

тухайн цаг үедээ дипломат паспорт, итгэмжлэх жуух бичиг байсан байна.

Гэрэгэ өвөртөлж яваа “зарлигийн элч”-ийг зэрэг дэвээс нь хамаарахгүйгээр

өнгөрөн явах газарт ижил хүндэтгэл үзүүлдэг нь тэд бүгд хааны сонгон

явуулсан итгэлт хүмүүс бөгөөд үг хэл хурц, ой ухаан цэцэн цэлмэг агаад

тусгайлан бэлдэж харь хэл сурган элч болгон хэрэглэхдээ дамжуулан хэлэх

мэдээ занги, хэлүүлэх үгийг шүлэглэн цээжлүүлж явуулдаг нь дайн тулаан

элбэг байсан тухайн цаг үеийн нөхцөл байдалд нэн зохицсон бодлого байв.6

Түүнээс гадна элч төлөөлөгчид өөрийн бүрэн эрхийн хэмжээнд ажил

үүргээ биелүүлэхэд нь хэрэгцээтэй бүх эрх мэдлийг нь ханатал нь олгож,

эдгээр эрхийг хааны зарлиг болгон “Их засаг” хуулиараа баталгаажуулж өгдөг

бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийнхээ хэмжээнд үүргээ биелүүлэхдээ тухайн

нөхцөл байдалтай уялдуулан ихээхэн чөлөөтэй, уян хатан байдлаар ажиллаж

байжээ.

Ийнхүү Монголын гадаад бодлого, элчин харилцаа эрчимжиж ирснээр

харь улс орнууд Монголын тухай өөртөө хэрэгцээтэй үнэн тодорхой мэдээг

дам буюу биечлэн олж авах бодлого явуулах болжээ. Тийм ч учраас гадаад улс

орон Монгол улсад элч илгээж харилцаа тогтоохын хамт улс төр, цэрэг эдийн

засгийн талаар тухай мэдээ цуглуулах, Монгол улсыг дайсагнах буюу ямар

нэгэн цэргийн холбоонд нөхөр татах, шашин суртахуунаа дэлгэрүүлэх

худалдаа арилжаа хийхийг янз бүрээр оролдох болов.7

Чингис хаан харь орны элчинд ихэд хүндэтгэлтэй харьцдаг байсныг нь

Сүн улсын элчтэй харьцсанаар, Хорезмаас ирсэн анхны худалдаачидыг

Мухаммед шахын томилсон элч биш ч Хорезм мэтийн томоохон гүрэнтэй

5 Жүгдэр Ч. “Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төрийн гүн ухааны сэтгэлгээ”, x139

6 Цэрэнбалтав С, Минжин Ц. “Дэлхийн хөвгүүн Тэмүүжин-Чингис хаан”, х 45

7 Хүүхэнбаатар Д. “Монгол гүрний элчин харилцаа (XIII зуун)”, x10

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

87

харилцах анхны алхамыг хийхэд нөлөө үзүүлэхийг ухааран тэднийг төрийн

элчийн хэмжээнд хүлээн авч тэдгээрийн бараа таваарыг өндөр үнэлэн хааны

санд авч байснаас харж болно.8 Чингис хааны хүлээн зөвшөөрч тэвчдэггүй

нэгэн зүйл бол элчийг зүй бусаар доромжлох, адах явдал байв. Бүхэл бүтэн

улсынхаа эрх ашиг, хаан эзнийхээ хүсэл эрмэлзлийг дамжуулахын тулд хол

газрыг зорин, итгэл өвөрлөн, амиа даатган төр улсаа төлөөлөн явж буй тэдгээр

элчийн халдашгүй дархан эрхийг баталгаажуулах асуудлыг өндөрт тавьж

байжээ.

Их хаан дайсанд баригдсан элчээ болж өгвөл аврах, эс чадваас түүний

өшөөг авах явдлыг шударга хэмээн үзэхийн зэрэгцээ хэрэв тэд осолдвоос

тэдгээрийн ард үлдсэн гэр ороэ нялхасыг ч төрийн халамжинд авдаг байсан

байна. “Элчин төлөөлөгчдийн халдашгүй дархан эрхийн тухай хэм хэмжээгээ

зөрчихөөс Монголчууд чанд цээрлэж байсан агаад харийн хүнийг алах явдлыг

гэмт хэрэг гэж үздэггүй байсан эртний болон дундад эртний ѐсыг өөрчилсөн

Чингис хаан, түүний засаг хуулинд хожмын дипломатууд хөшөө босгох

хэрэгтэй.” 9 хэмээн Л.M Гумилев дүгнэжээ.

Нөгөө талаар Монголын хууль тогтоомж гадны элч төлөөлөгчдийн

халдашгүй дархан байдлыг хүлээн зөвшөөрдөг байсан агаад орчин үеийн

дипломатын эрх зүй ч гэсэн чухамхүү энэ зарчимд тулгуурладаг ажгуу.”10

гэж

дүгнэсэнд бүрнээ тал өгч байна. Чингис хааны үүсгэн байгуулсан тив

дамнасан өргөн уудам нутагт тогтоосон элчийн дэг журам тогтон айх аюулгүй

болсноор өрнө дорны элч нар Монголд ихээр ирдэг болсон байна.

Чингис хааны дипломатын түүхэнд оруулсан бас нэг гавъяа бол түүний

дипломат илгээлтүүд юм. Түүний илгээсэн илгээлтэд хоѐрдмол санаа байхгүй,

сүрдүүлэн далайлгах гэдэггүй мэдэгдэх зүйлээ товч бөгөөд тодорхой бичдэг байсан

нь түүний дипломатын арга ажиллагаа ил, шулуун шударга шинжтэй байжээ.

Чингис хааны гадаад улс руу илгээсэн дайн зарлах болон эвсэхийг хүсэн илгээсэн

захидал бичгүүд бүгд утга санаа бичлэгийн хувьд дипломат захидал харилцааны

шаардлагыг бүрэн хангахуйц байжээ. Чингис хааны 16-хан насандаа явуулсан анхны

илгээлт нь Ван ханд хандсан бөгөөд түүхэн эгзэгтэй мөчид түүний холч ухаан алсын

харааг илтгэж зөвхөн түүний ч биш Монголын ирээдүйд шийдвэрлэх үүрэг

гүйцэтгэсэн юм.

Хамаг Монголын төрийн хаад хийгээд Чингис хаан түүний залгамжлагчид

элчин харилцааг төрийн “Алтан аргамж”, гадаад бодлогын чухал хэсэг гэж

ихэд анхааран үзэж дипломатын ѐс, урлагийг эзэмшүүлэх арга хэмжээ авч

байсан нь Монголын дипломат арга ажиллагааны нарийн тогтолцоо бий

болгоход хүргэжээ. 11

13-14-р зууны үед Монгол улсын гадаад харилцаа, тэр дундаас элчин

харилцаа өргөн далайцтайгаар тэлж дипломатын урлаг, арга ажиллагаа хөгжин

боловсорсон нь Монголын тусгаар тогтнолыг бататгах, тэгш эрхт дипломат

харилцааг тогтоон барихад чиглэгдсэн байна.

8 Цэрэнбалтав С, Минжин Ц. “Дэлхийн хөвгүүн Тэмүүжин-Чингис хаан”, х 46

9 Бор Ж. “Билгүүн дипломатч Чингис”, x38

10 http://uguumur.blog.banjig.net/

11 “Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ѐсны уламжлал” ЭШӨ

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

88

Дүгнэлт

Монгол үндэстэн бүрэлдэн тогтож өөрийн онцлогоо хадгалан үлдэхэд

гадаад бодлого болох “Алтан аргамж” чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

“Алтан аргамж” гадаад бодлого нь XIII зуунд Чингисийн эзэнт гүрэнд

бүрэн томъѐологдож, албан ѐсны бодлого болжээ.

Уг бодлогын дагуу Чингис хаан бусад улс орнуудтай найрсаг, уян хатан

харилцааг эрхэмлэн элч төлөөлөгч илгээх, тэдний элчийг хүлээн авах, ѐслон

хүндэтгэх, үдэн мордуулах, гэрээ хэлэлцээр хийх, дипломат албан бичиг

зохиох, хөтлөх зэрэг үйл ажиллагааг явуулдаг байв.

Чингис хаан Их Монгол улсын дипломат үйл ажиллагааны нэг болох

элчин солилцооны үр дунд харь улсуудаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх,

улс орны амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, өөрийн улсад ашиг бүхий

улс төр, эдийн засаг, соѐлын харилцааг гадаад орнуудтай тогтоож хөгжүүлэхэд

чиглүүлж өгсөн.

Чингис хаан “Их Засаг” хуульд элчин төлөөлөгч солилцох, тэдэнд

хүндэтгэл үзүүлэх, улс хоорондын худалдааны замыг чөлөөлөх асуудлыг

хуульчилсан төдийгүй олон улсын харилцаанд “Элчид үл халдах” гэсэн гол

зарчимыг дэлхий нийтэд мөрдүүлж чадсан билээ.

Чингис хаан Монголд төдийгүй дэлхийд баримтлах дипломатын үйл

ажиллагааны журам ѐсыг тогтоон хэрэгжүүлсэн олон шинэлэг асуудлыг анхлан

нэвтрүүлсэн гайхамшигт дипломатч бөгөөд түүний олон улсын харилцаанд эргэлт

гаргаж шинэ шатанд ахиулсан гавъяаг дурдахгүй өнгөрч үл болно.

Ном зүй

1. Цэрэнбалтав С, Минжин Ц. “Дэлхийн хөвгүүн Тэмүүжин-Чингис

хаан”, УБ, 2006

2. Гумилев Л.Н, Куркчи А.И. “Хар домог”, УБ, 1996

3. Жүгдэр Ч. “Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төрийн гүн

ухааны сэтгэлгээ”, УБ, 1987

4. Жүгдэр Ч. “Чингисийн төрийн үзэл цэргийн урлаг”, УБ, 1990

5. Хүүхэнбаатар Д. “Монгол гүрний элчин харилцаа (XIII зуун)”, УБ,

1964

6. Бор Ж. “Билгүүн дипломатч Чингис”, УБ, 1994

7. http://uguumur.blog.banjig.net/

8. http://www.wisdomklub.miniih.com/

9. “Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ѐсны

уламжлал”, ЭШ-ны өгүүлэл, 12.02, 2014

Conclusion

Genghis Khan‟s foreign policy, called the Altan Argamj (The Golden Tether)

played an important role in establishing Mongol nation and maintaining its nation

features.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

89

In the 13th century of Mongol Empire, the Golden Tether was completely defined

and was officially policy towards foreign relations.

According to the policy, Genghis Khan carried out activities aimed at

maintaining peace and developing friendly relations with neighboring countries

including to install postal system, send messengers, welcome or depart respectively

other nations‟ messengers, make agreements, the transmission and delivery of

official documents and mails with neighboring countries.

Even though the state of relationships with neighboring countries at the time

made it difficult to practice these activities of the policy, a rule on resolution to

exchange messenger-representatives and honour their rights and trade between

countries freely was issued by Genghis Khan in law of “Ikh Zasag”. And also he

could adopt the main principle that named “trespass upon messenger rights” in the

international relations.

Genghis Khan conducted to ensure peace and secure in own nation and provide

benefits in politic, economic and cultural relations to the nation in result of

messenger-exchange, one of the diplomatic activities of Great Mongol.

Genghis Khan was a great diplomat who installed a number of newly issues

which was implemented diplomatic rules and procedures to be obeyed all over the

world.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

90

О.Болормаа – ГХХА-ны тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ГАДААД ХАРИЛЦААН ДАХЬ

ХУДАЛДААНЫ БОДЛОГО ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Олон улсын харилцаанд баримтлах ерөнхий чигийг гадаад бодлого

хэмээн нэрлэнэ. Гадаад бодлогоор тухайн улс болон бусад улс хоорондын

харилцааг зохицуулдаг. Гадаад бодлого нь дипломат ѐс зүйгээр дамжин

хэрэгжинэ.

Дипломат ѐс гэдэг нь энхийн аргаар аливаа зүйлийг зохицуулах үйл

явц бөгөөд өөрөөр хэлбэл гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг арга юм. Тухайн

улс гүрэн гадаад харилцаатай байх нь зайлшгүй зүйл юм. Эдгээр нь олон

улсын эрх зүйгээр зохицуулагдана. Олон улсын эрх зүй нь хүн төрөлхтөний

урт удаан хугацааг хамарсан харилцааны явцад бүрэлдэн тогтжээ.

Гадаад харилцааны түүх МЭӨ III-р зууны үеэс Хүннү улсаас эхэлсэн

бөгөөд хүчирхэг Монгол улс үүссэн цагаасаа эхлэн гадаад бодлогодоо анхаарч,

зэргэлдээх улс орнуудтайгаа улс төр, худалдаа, соѐл, эдийн засгийн харилцаа

тогтоон, төрийн тусгай бодлого боловсруулан хөгжүүлж иржээ.

Төв азийн нүүдэлчин монголчууд хол ойрын улс гүрнүүдэй харилцаа

холбоо тогтоож ирсэн бөгөөд улс төрийн бутралын үед том жижиг улс

ханлигуудын эзэд, язгууртнууд бие даан гадаад улсуудтай харилцах, элч

илгээх, дипломат бичиг захидлаар харилцах, гэрээ хэлэлцээр хийх, худалдаа

арилжаа эрхлэх зэргээр гадаад харилцаагаа үргэлжлүүлсэн байна .1

Их монгол улсын гадаад бодлого нь нийт Евро-Азийн олон улсын

харилцааны чиг шугамыг тодорхойлж байжээ. Их гүрнүүдийг холбосон цагаан

хэрэм бий болсон нь дипломатын том амжилт юм.

Монголын эзэнт гүрний худалдааны бодлого

Худалдаа нь хүн төрөлхтөний олон мянган жилийн хөгжлийн бүх цаг

хугацаанд нийгэм, эдийн засагт чухал байр суурийг эзэлж байсан. Түүнчлэн

хөрш орнууд болон баруун зүгийн орнуудтай худалдаа хийх, бараа таваар

солилцох, албан татвар авах зэргээр дотоодын болон цэрэг армийн хэрэгцээг

хангах үйл ажиллагаа нь олон зуун жил үргэлжилсэн.

Монголчууд XIII-р зуунд торгоны замыг чөлөөтэй зорчих зам болгож,

хяналтанд авснаар худалдаачдад хаа ч чөлөөтэй зорчих бололцоог нээж,

улмаар өрнө, дорнын худалдаа, эдийн засаг, соѐлын харилцааны түгжигдмэл

байдлыг арилгаж чадсан юм.

Ийнхүү дэлхийн улс оронд “Торгон зам” гэж алдаршсан худалдааны их

зам нь Өрнө, Дорнын суурьшмал амьдралтай, худалдаа, үйлдвэр, газар

тариалан хөгжсөн орнуудын хооронд худалдааны өргөн харилцаа холбоо

тогтоох тааламжтай нөхцөл бүрдүүлж байсны үр дүнд зам дагуу худалдааны

зах зээл үүсэн байгуулагдаж, улмаар худалдааны боомт /төв/ хотууд бий болох

үндсийг тавьжээ.2 Торгоны зам бий болсноор Монголын эзэнт гүрэн бусад

улсуудтай харилцаа холбоо тогтоох, гадаад харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн

1 Д.Хүүхэнбаатар “Монгол гүрний элчин харилцаа” УБ., 1964

2 Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ.1998

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

91

түлхэц болж байсан юм.

Хятад ба Газрын дундад тэнгисийн улс орнуудын хооронд Энэтхэгээс

Орос ба Дорнод Европын бусад оронд хүрэх Дорно-Өрнө, Өмнө-Умрыг

холбосон олон улсын харилцааны гол сурвалж болох "Их торгон зам"-ын

аюулгүй байдлыг удтал хамгаалж, улс түмнүүдийн эе эвтэй, харилцан

ойлголцсон хамтын үйл ажиллагаа явуулах найрсаг бодлогын ачаар ном судар

хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж, анагаах ухаан, одон орон,

зурхайн зэрэг мэдлэг ухааны асар их ололт Дорноос Өрнөдөд нэвтэрч, католик

шашин, лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн ололт, хөвөнгийн ургамал

зэрэг аж ахуйн ба соѐлын шинэ дэвшилтэт зүйлүүд Дорнод Азийн улс оронд

тархсан байна.

Хэрэв дээр дурьдсан дипломат бодлогыг нөгөө улс дэмжихгүй, сөрөг

бодлого явуулбал аль нэг харь улстай хэвийн харилцаа тогтоохын тулд бодлого

хэрэгжүүлдэг.

Ийнхүү гадаад бодлого хэрэгжүүлэхдээ элчин төлөөлөгчдөө илгээх,

худалдаа арилжаа хийхдээ тагнан турших эчнээ зорилгыг давхар тавьж, нөгөө

этгээдийн цэрэг улс төр, эдийн засгийн тухай мэдээг хуримтлуулахыг хичээдэг

байжээ.

Гадаад худалдаа болон бодлого хэрэгжүүлэхэд Чингис хааны

байгуулсан гавъяа хэмжээлшүй их юм. Чингис хаан олон улсын худалдааг

хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж /бодлого явуулж/ худалдаачдыг тал бүрээр

урамшуулан дэмжиж, худалдааны замыг хамгаалах, өртөө буудал байгуулах,

их замын дээрэмчин, хулгайч нараас хамгаалах арга хэмжээ авч, нэг талаар

даатгалын чанартай болгож Азийн эртний худалдааны аян замыг хөгжүүлсний

үр дүнд Отрар, Бухар, Самарканд, Турфан Сужоу, Увэй г.м. хотуудыг өөрийн

нийслэл Хархорумтай холбосон их замын сүлжээг бий болгов.

Үүний үр дүнд Монгол улсын нийслэл Хархорум хот нь олон улсын

худалдааны төдийгүй Ази, Европыг холбосон улс төр, эдийн засаг, соѐл,

шашны харилцааны том төв болж хөгжих боломжтой болжээ.

Төв Азийн хамгийн хүчирхэг гүрэн байсан Хорезм Их Монгол

улстай элчин харилцаа тогтоон, худалдааны харилцаа хөгжүүлэх санал

тавьсныг Чингис хаан найрсагаар хүлээн авав. Дээрх жишээнээс харахад

Чингис хаан юуны түрүүнд гадаад улс орныг устган сөнөөх бус, харин гадаад

худалдаа хийн алба бариулах, Монгол гүрний засаглалыг хүлээн зөвшөөрүүлэх

зорилго бүхий гадаад бодлого тууштай явуулж байсныг харуулна.

Чингис хаан өрнө дахинтай худалдаа хийх явдлыг онцлон сонирхож,

өөрийн худалдааг алс өрнө зүгийн орнуудад нэвтрүүлэн тэндхийн худалдааг

дэмжиж, шинэ гүрнийхээ нэр хvндийг өргөн мандуулахад анхаарч

байв.Тэрбээр, улсуудын хоорондын худалдааг нийт гадаад харилцааны нэг

чухал хэсэг, мэдээлэл цуглуулах хэрэгсэл хэмээн гойд анхаарч байсан нь илт

мэдэгдэнэ.

Чингис хаан гадаад худалдаагаар дамжуулан олон улсын найрсаг

харилцааг бэхжүүлж үндэснийхээ аюулгvй байдлыг хангахад ямагт анхаарал

тавьж байсан бөгөөд уг зорилгодоо хvрч чадсан билээ. Тэрбээр дэлхий

нийтийн энх тайвны асуудлыг анх үүсгэн тавьж, өөрийнх нь хэлснээр "Эцсийн

тэнгис" хvртэлх газрыг энх шударга болгох туйлын эрмэлзэл бүхий өргөн цар

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

92

хүрээтэй бодлого явуулж байв. Ингэж дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийг

өөрийн оюунд багтааж чадсан энэхүү үзэл баримтлалын гол зангилаа нь олон

улсын худалдааны үйл хэрэгт төвлөрч байв.

Энэ бодлого бол чөлөөт худалдааг дэлхий нийтэд дэлгэрүүлэх, хүн

төрөлхтний эдийн засгийн эрмэлзэл, ашиг сонирхлыг холбож өгөхөд чиглэж

байжээ. Чингис хааны энэхүү улс төрийн өргөн сэтгэлгээ, түүнээс үүдэлтэй

үйл ажиллагаа нь улс хоорондын харилцааны талаарх урьдын түгжигдмэл

сэтгэлгээ, явцуу ашиг сонирхлын бачим хүрээг зад татаж, аливаа хориг саадыг

устгажээ. Өөрөөр хэлбэл Чингис хаан шинэ vзэл, шинэ үйлс, шинэ ухамсрыг

дэлхий дахинд авчирсан байна.

Монголчуудын байлдан дагуулал нь нүүдэлчдийн дунд анх үүссэн

чөлөөт зах зээл, чөлөөт худалдааны үзлийг дэлхий дахинд тvгээжээ. Чөлөөт

арилжаа, худалдааг бий болгох гэсэн нvvдэлчдийн эрмэлзэл эрт болоод дундад

эртний vед суурин иргэдийнхээс давамгайлж байсан байна. Чөлөөт худалдааг

нийтэд дэлгэрүүлж, хүн төрөлхтөний эдийн засгийн эрмэлзэл, ашиг сонирхлыг

холбох гэсэн Чингис хааны хүсэл зориг тvvний сэрүүн тунгалаг ахуйд

хэрэгжин, үр өгөөжөө өгөх боломжтой болж, цэрэг цагдаагийн хамгаалалтад

авсан худалдааны зам өмнөд Сибирээс Тангад, Иранаас Солонгос хvртэлх

улсуудыг холбож өгчээ.

Дүгнэлт, санал

“Монголын эзэнт гүрний гадаад харилцаан дахь худалдааны бодлого, түүний

нөлөө” гэсэн сэдвийн хүрээнд өгүүлэл бичлээ. Энэхүү өгүүлэлийг бичсэнээр

дараах дүгнэлтэнд хүрлээ.Үүнд:

Монголын эзэнт гүрний үед дэлхийн улс оронд “Торгон зам” гэж

алдаршсан худалдааны их зам бий болсон бөгөөд гол хотууд өөр

хоорондоо торгоны их зам, өртөөгөөр холбогдож байсан нь гадаад

харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

Улсууд хоорондоо худалдаа хийх нь гадаад харилцааны нэг чухал

хэсэг бөгөөд мэдээлэл цуглуулах хэрэгсэл хэмээн онцгой анхаарч,

элчин төлөөлөгчдөө илгээн худалдаа арилжаа хийхдээ нөгөө талын

цэрэг улс төр-эдийн засгийн тухай мэдээг хуримтлуулахыг хичээн,

тагнан турших эчнээ зорилгыг давхар тавьж байжээ.

Өртөөний зам сүлжээгээр дамжин зөвхөн худалдаа арилжаа өргөжөөд

зогсохгүй “Торгон Зам”-ыг бүтээлчээр ашигласны үр дүнд Нийслэл

Хархорум нь Ази Европыг холбосон их худалдааны төдийгүй улс төр,

шашин, соѐлын болон үйлдвэрлэлийн төв болжээ.

Алтан Ордны улс байгуулагдсанаар дэлхийн чөлөөт худалдааны бүс

бий болж, өртөө зам харилцааны оновчтой сүлжээ байгуулагдаж

түүнийг даган шуудан харилцаа, буурчийн газруудын эхлэл тавигджээ.

Чөлөөт арилжаа, худалдааг бий болгосноор нүүдэлчин монголчуудад

хөл хvрэх газраа очиж чөлөөтэй худалдаа эрхлэх гол нөхцөлийг

бүрдүүлж өгчээ.

Ном зүй

1. Дамдинсүрэн Ц “Монголын нууц товчоо” УБ., 1990

2. Ц. Минжин “Их засаг” УБ., 2009

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

93

3. “Монголын түүхийн дээж бичиг” Тэргүүн дэвтэр УБ.,1992

4. Ж. Бор “Монголын дипломат товчоон” УБ.,1998

5. Д. Хүүхэнбаатар “Монгол гүрний элчин харилцаа” УБ., 1964

6. “Монгол улсын түүх” Тэргүүн боть УБ., 2003

7. Ж. Бор “Билгүүн дипломат чингис” УБ.,2004

Conclusion

The thesis is written in frame of the article “Trade policy and influence of the

Mongolian Empire in the foreign relation”. The following conclusions have been

done after the thesis. Whereas:

• A huge trade route known as "Silk Road" was created in the world at the

age of Mongolian Empire and it played very important role in foreign affairs

because the major cities were connected to another via Silk Road.

• Trading between the States was very important part of foreign relations so

they paid much attention as a means to gather information from each other and

when sending delegates to other side and conducting trade they had dual missions to

collect military, political and economic news and to spy the other side, too.

• Through the network of station and road not only commerce was developed

but also they launched the "Silk Road". As a result of its creative use Karakorum,

the Capital of Mongol Empire became the biggest commercial center that connects

Asia and Europe as well as political, religious, cultural and industrial center.

• By the establishment of the Golden Horde a free trade zone was created in

the world and an optimum network of station, road and communication was

established so accordingly postal communication stations were opened.

• Establishment of free trade zone has given many possibilities for nomadic

Mongolians to go where their feet reach and to conduct trade freely.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

94

М.Дайриймаа-УУМТ-ийн тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕД ЧИНГИС ХААНЫ

БАРИМТАЛСАН ДИПЛОМАТ БОДЛОГЫН НУУЦУУД

Түлхүүр үг

Алтан аргамж, дипломат бодлого, нууц, элч, элчин харилцаа, найрсаг

харилцаа, хөрш орон, гадаад худалдаа, гадаад аюулгүй байдал, тэнгэрийн

зарлиг, итгэл

Хураангуй

Гадаад бодлого гэдэг нь улс гүрний гадаад харилцаандаа баримтлах чиг

шугам юм. Дипломат ажиллагаагаар дамжин гадаад бодлого хэрэгждэг.

Дипломат ажиллагаанд оролцогчдын хувьд хоѐр талын ба олон талын, харин

объектын хувьд улс төр, аюулгүй байдлын, эдийн засаг, соѐл, хүмүүнлэгийн

гэж ангилдаг.

Монголын эзэнт гүрний үеийн гадаад бодлого, дипломат албаны гол

зорилго, нууц нь: Нэгд, хөрш улс орноо судалж найрсаг харилцаа тогтоох,

хоѐрт, алтан аргамжийн бодлогоор хаант улсын төвөөс удирдах, гуравт, өртөө

байгуулан гадаад харилцааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа

баталгаажуулах зэрэгт оршиж байв.

Оршил

Чингис хаан 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж

Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулжээ. Хиад Боржигины

Есүхэйн ууган хүү Тэмүүжин нь түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн

удирдагч төдийгүй1 Мянганы суут хүмүүнээр тодорсон билээ. Дэлхийг

төвшитгөсөн агуу удирдагчийн их эрдэм, гүн ухааныг монгол хүн болж төрсөн

хэн бүхэн заавал эзэмшин судалж, бахархан дуурайж хойч үедээ өвлүүлэн

үлдээх явдал зайлшгүй ажгуу.

Монголын эзэнт гүрний энхтайванч, дипломат бодлого түүний хувь

нэмэр сэдвийн хүрээнд энэхүү өгүүллийг бичиж байна. Онолын үүднээс авч

үзвэл “Дипломат ажиллагаа” гэдэг нэр томъѐо грекийн “Диплома” гэсэн үгнээс

гаралтай. Эртний грек улс элч төлөөлөгчиддөө хэлэлцээ хийх эрх олгосноо

нотолж “диплома” гэж нэрлэгддэг давхарласан модон пайз олгодог

байжээ. Олон улсын харилцааг хүч хэрэглэх замаар биш, хэлэлцээ зэрэг эв

зүйн аргаар олон улсын эрх зүйн дагуу явуулахыг дипломат ажиллагаа буюу

Diplomacy гэнэ.

Монголын эзэнт гүрний үеийн гадаад харилцаа

Монголын Юань гүрний үед «Нууц бичгийн яам»-ыг байгуулж хааны

бие хамгаалах, ордонд шадар цэрэг суулгах, их цэрэг хөдөлгөх, гадагш дайтах,

элч довтолгох, бусад олон улс лугаа харилцан найрамдах зэрэг гадаад

харилцааны нарийн хэргийг удирдан явуулж байсан нь одоогийн төрийн

байгууллага, яамдын анхны хэлбэрүүд байсан ажээ.

Чингис хааны нэгдсэн улс, эзэнт гүрний үед «Төрийн хэрэг эрхлэх

газар» хэмээх байгууллагыг үүсгэн байгуулж, гадаад дахинтай харилцах

1 “Үндэстний нэвтэрхий толь” 2011 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

95

асуудлыг «төрийн алтан аргамж» хэмээн онцгойлон үзэж шийтгэн эрхлүүлж

байжээ.2

Академич Ч.Далай: “Тухайн үед дэлхийн улс орноос монголчуудын

сурч мэдсэн зүйл ч их, монголчуудаас тэдний сурч мэдсэн зүйл ч бас бага биш

байжээ. Монгол цэргийн байлдааны нарийн тактик, түүний нарийн төмөр мэт

хатуу сахилга бат, нум сум болон хуурай сүү хийх, борц хатаах, адуу мал өсгөн

үржүүлэх зэрэг өдий төдий зүйл гадаад оронд нэвтэрснийг үгүйсгэж

болмооргүй байдаг” гэж тэмдэглэжээ. Бас энд эртний Хятад, Энэтхэг, Дундад

Азийн соѐл Европ дахинаа нэвтэрсэн, Европын соѐл Дорно дахины орнуудад

нөлөөлсөн, мөн Азийн орнууд ч хоорондоо соѐлын нягт хэлхээ холбоотой

болсныг онцлон дурьдах хэрэгтэй юм.

Элчин харилцаа

Гадаад харилцаанд элч маш чухал үүрэгтэй учраас элчийг сонгохдоо

тодорхой шалгууртай итгэмжлэгдсэн хүнийг томилдог байжээ.

Доктор Ц.Минжингийн бичсэнээр: Чингис хаан төрийн нэрийн

өмнөөс явж буй элчийг ихэд хүндэтгэн үзэж, аливаа газарт элчийн бүрэн

эрхийн хэмжээнд ажил үүргээ биелүүлэхэд нь хэрэгцээтэй бүх эрх мэдлийг нь

ханатал олгож, эдгээр эрхийг нь хааны зарлиг бичсэн “Гэрэгэ” болон "Их

засаг"-хуулиараа баталгаажуулж өгдөг. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд

үүргээ биелүүлэхдээ тухайн нөхцөл байдалтай уялдуулан ихээхэн чөлөөтэй,

уян хатан байдлаар ажиллаж байжээ. Тухайлбал: Цэргийн томоохон жанжин,

дипломатч болох Зэв, Сүбэдэй нар их хааны нэрийн өмнөөс харь улсад элч

төлөөлөгчөө явуулах, гадаадын элчийг хүлээн авч гэрээ, хэлцэл хийх эрхээр

хангагдаж байсан бол Мухулай ван хааны тугийг өргөн яваа тэр газар Чингис

хаан биеэрээ морилж яваа мэт байлгахаар зохицуулсан нь тэдэнд ямар их

итгэл найдвар, эрхийг олгож байсныг гэрчилж байна. Хэдийгээр ингэж дархан

эрх олгосон ч “Бас элч төлөөлөгч биш атлаа өөрийгөө элч төлөөлөгч гэж худал

хэлсэн хүнийг алж шийтгэнэ” гэсэн нь энэхүү эрхийн цаана асар өндөр үүрэг

хариуцлага бий гэдгийг давхар нотолж байгаа аж.

Хөрш орнуудтай эрх тэгш, найрсаг харилцаа тогтоох нууц

Чингис хаан хүнийг эрхэм доорд хэмээн ялгаварлаж, басамжлан

үздэггүй хэрэв үнэнч шударга бол боол хүнийг ч хамгийн чухал, хамгийн том

хариуцлагатай албан тушаалд итгэн хэрэглэдэг байжээ. Тиймээс ч “Бидний

дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай”3 гэж

Чингис тусгайлан зарлиг гаргаж байсан нь ард иргэдтэй эрх тэгш харьцах ѐсыг

эрхэмлэж үүгээр дамжуулан хөрш улс орнуудыг өөртөө уусгах нууц тактик

байсан.

Ийм учраас харь орноос ирсэн элч, төлөөлөгчдийг ямагт найрсагаар

хүлээн авч үгийг нь таслалгүй сонсож, найрамдал байгуулж байв. Тухайлбал:

“1214 онд Алтан улсын хаан Монгол цэргийн хүрээнд элч илгээн дайнаа

зогсоож эвсэхийг гуйжээ. Чингис хаан энэ гуйлтыг зөвшөөрч Жүндү хотруу

хариу элч илгээж хоѐр тал энхтайванч хэлэлцээр хийсэн юм.”4 Мөн түүнчлэн

2 Д.Баярхүү “Дипломат албаны сурах бичиг” номын түүхийн хэсгээс 3 “Монголын нууц товчоо” 238-р зүйл 225-р тал

4 Ш.Цэен-Ойдов Чингис богдоос Лигдэн хутагт хүртэл /хаад/ УБ 2002 он 25-р тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

96

их цэргийн сүр хүч, Чингис хааны суу алдраар далайлган цус урсгалгүй буун

өгч дагаар орохыг тулган шаардаж эвийн бодлого, цэргийн сүр хүчийг

хослуулан эрх мэдэлдээ оруулах алтан аргамжийн арга ухааныг хэрэглэхийг

нэн түрүүнд чухалчилдаг байжээ. 5

Чингис хаан "Их засаг" хуулиар ард иргэдийг албадлагын хүчээр барьж

байхын зэрэгцээ ард түмнийг аргадан ятгах аргыг хэрэглэж, баримтлан

захирахыг хичээсэн байна.6 Тухайлбал: Төр ѐс, хаан эзэндээ үнэнч байх,

төрийн элчийн аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх, олон улсын болон улс

орон тус бүрийг дотоодод амгалан тайван байлгаж, дэг журам тогтоох, харь

орны эрдэмтэн мэргэдийн оюун ухааныг ашиглах, янз бүрийн шашин, үзэл

суртлын чөлөөт байдлыг хангаж, тэгш шударга хандах зарчмыг монгол хаад

хатуу баримталж, улс орон бүхэнд нэвтрүүлж төлөвшүүлэхийг хичээж байсан

нь төрийн гадаад бодлогын бас нэг нууц юм.

Хөрш ба бусад улс орнуудаар улсаа хүлээн зөвшөөрүүлэх нууц

Их Монгол улс гадаад ертөнцөөс тасархай байсангүй, харин ч хөрш

болоод бусад олон улстай харилцаа тогтоож, өөрийг нь хэрхэн үзэж байгаа

болон тэдэнтэй ямар хэлбэрийн харилцааг хэрхэн сонгож, тогтоож болохыг

анхааран судалсны үр дүнд суурьшмал иргэншлийн улс оронтой харилцаагаа

улам өргөтгөх болжээ. Жишээлбэл: Чингис хаан болон түүний залгамжлагчид

Европ, Ази тивийг хамарсан асар өргөн нутаг дэвсгэрт чөлөөт худалдааны

бүсийг бий болгож Дорно, Өрнийн соѐл иргэншлийн холбоог бэхжүүлжээ”

гэсэн байна.7

Өмнөд Солонгосын судлаач Ким Жо Рэ: “Чингис хаан Колумб шиг

дэлхийн орон зайг ойртуулан өөрчилсөн. Түүний эзэнт улс XIII зууны эцэс

хүртэл Номхон далайгаас Зүүн Европ, Сибирээс Персийн булан хүртэл

эзэмшлээ тогтоосон гэж бичжээ.

Мөн түүнчлэн хаанд ямар ч орноос элч зарлага ирлээ гэсэн тэдэнд унаа

хөсөг, хоол ундыг гарган өгөх ѐстой” гэж тэр цагт Монголд элчээр ирж байсан

Плано Карпини бичсэн байдаг. Гадны элч нарын халдашгүй дархан байдлыг

хамгаалах тэдэнд зам зуур явахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх ѐс журамтай

болсноороо хөрш улс орнуудын удирдагчдын итгэлийг олох, Монгол их

гүрний нэр алдрыг хүлээн зөвшөөрүүлэх нэгэн нууц байжээ.

Гадаад худалдааг хөгжүүлэх нууц

Чингис хаан олон улсын худалдаа хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж

худалдааны замыг хамгаалж, өртөө буудал байгуулах, худалдааны жинг

зэвсэгт хамгаалалттай болгох, их замын дээрэмчин хулгайч нартай тэмцэх арга

хэмжээ авснаас эртний азийн худалдааны аян замыг хамгаалахад асар их

дөхөм үзүүлжээ. 8

Монголчуудын буй болгосон энэ баталгаатай замаар харийн

худалдаачид дөрвөн улирлын аль ч үед саадгүйгээр чөлөөтэй арилжаа наймаа

хийж байжээ.

5 С.Жаргалсайхан “Чингис хааны нууц түүх” УБ 2013 он II боть 522-р тал 6 Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” УБ 1991 он 296-р тал

7 Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” УБ 2005 он

8 Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” УБ 1991 он 303-р тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

97

Монголын их гүрэн байгуулагдсаны үрээр Өрнө Дорнын хооронд

эдийн засаг соѐлын харилцаа тогтож, ялангуяа худалдаа хөгжихөд үлэмжхэн

түлхэц болжээ.9

Чухам энэ үеэс эхлэн дэлхий нийтийг хамарсан гадаад худалдааны үүд

хаалга нээгдэж Монголын Эзэнт гүрний дотоод, гадаад бодлогын суу билгийг

бүхэлд нь ”

…Европ-Азийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс

нутаг бүрдүүлж, дорно- өрнийн соѐл иргэншлийн хэлхээ холбоог

бэхжүүлж өгсөн юм.”10

Гадаад аюулгүй байдлаа баталгаажуулах нууц

Чингис хааны гадаад бодлогын нэг нууц бол тэрээр нэгдсэн улсынхаа

гадаадтай зах нийлдэг Монгол угсаатан улсуудын эрх баригчидтай худ ураг

болж байсан явдал юм. Тухайлбал: Чингис хаан Уйгарын Идүүдэд Алалтун

бэхи охиноо өгөхдөө сургасан нь: “Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь

алтан төр. Түүний дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн

билээ. Алтан төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг

бэхэлбэл, авсан эр ангид үл одно”11

гэж зарлиг буулгаж

байжээ. Хэрэв гадны халдлага, аюул тохиолдвол Чингис хааны охид

засаглалын эрхийг гартаа авч, хил хязгаараа найдвартай хамгаалж байсныг

түүхэнд тэмдэглэсэн байдаг.

Мөн Чингис хаан гадаад аюулгүй байдлаа баталгаажуулах, байнгын

үнэн зөв мэдээлэл авч байхын тулд хил залгаа улс орнуудад нууц тагнуул,

туршуулуудыг томилдог байжээ. Монголчуудын адил авьяас чадвартай,

гадаадад, ялангуяа суурин иргэншилтэй улс оронд үүрэг гүйцэтгэх боломжтой

хүмүүсийг эрж, судалж байсан бөгөөд тийм хүмүүс нь Л.Д.Хартогийн

тэмдэглэсэнчлэн: “... гэмгүй худалдаачдын дүр эсгэсэн нууцаар бүхнийг

ажиглан нүд, чихээ гярхай, соргог байлган улс оронд болж буй үйл явдал, хот

цэргийн хүч, хүмүүс, зэр зэвсэг, ард түмний санаа бодол, тэр ч битгий хэл

нууц төлөвлөгөөний талаар хүртэл олж мэддэг” Дундад Азийн худалдаачид

гэдгийг олж харан, тэднийг тагнуулын зорилгодоо өргөн ашиглаж байжээ.

Элч нарыг тохоон томилж явуулахдаа мэдээллийн нууц байдлыг

алдагдуулахгүй хүргэхийн тулд аман мэдээлэл дамжуулах аргыг өргөн

хэрэглэдэг байсан нь өндөр нууцлалын зэрэгт хамаарах бөгөөд хэрэв элч

замдаа аюулд орвол мэдээлэл хамт устах ѐстой. Гадаад аюулгүй байдлыг

хангах үүднээс аман бусаар мэдээлэл дамжуулах аргаас зайлсхийдэг байжээ.

Дүгнэлт, санал

Нэг талаас Ази, Европын олон үндэстнийг айлган балмагдуулж, эзлэн

түрэмгийлж байсан ч нөгөө талаас Өрнө, Дорнын гадаад харилцааг

өргөжүүлэн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний гадаад харилцааны хөгжилд шинэ

эрин үе эхлэх үүд хаалгыг нээсэн гавьяатай ард түмэн билээ. Чингис хааны

гадаад бодлогын нууц бол:

1. Ард иргэдтэй эрх тэгш харьцах нууц

9 “Дэлхий дахины түүх” УБ 3-р боть. 525-р тал

10 Б.Лхагва. "Алтан аргамжаа”-ны “Алтан гэрэгэ” нийтлэл 11

“Монголын нууц товчоо” 238-р зүйл 207-р тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

98

Чингис хаан ард иргэдийг алагчлахгүй аль эрдэмтэй, шударга сайныг

нь төрийн албанаа итгэмжлэн томилдог байсан нь монгол гүрний улс төр

хүчин төгөлдөр орших, хүн ардын эв санал нэг байхад гол үүрэг гүйцэтгэсэн.12

Энэ нь түүний энхтайванч бодлогын нэг дэхь нууц илрэл юм.

2. “Тэнгэрийн зарлиг” гэсэн үгний нууц

“Тэнгэрийн зарлиг” гэдэг үгийг хэрэгтэй үед нь, хэрэгтэй газар нь,

хэрэгтэй хүмүүст нь хэлж өөрийн санаагаа тэнгэрийн зарлиг гэж итгүүлснээр

нөхдөө нэгэн зорилгын дор нэгтгэж их монгол улсыг байгуулах үйлсэд эргэж

буцалтгүй зориглон оруулжээ. Жишээлбэл: Хэрэйд аймгийн хан Тоорил,

Жадаран аймгийн Жамуха нарын дөрвөн түмэн цэргийг Мэргэдийн эсрэг

хөдөлгөж чадсан нь Тэмүжинг нөхдийн дунд тэргүүлэх сууринд бат зогсоож,

түүний хэлсэн болгоныг “Тэнгэрийн зарлиг” гэж үг дуугүй дагах ѐстойг гүн

гүнзгий ухааруулсан нь түүний хоѐр дахь нууц бодлого юм.13

3. “Алтан аргамж” бодлогын нууц

“Алтан аргамж” бодлого бол Монголын эзэнт гүрэнд харьяалагдаж байсан улс

орнуудыг нэг төвөөс удирдаж байх зорилготой өөрөөр хэлбэл нэг гадсанд

аргамжих бодлого байлаа. Мөн түүнчлэн их цэргийн сүр хүч, Чингис хааны

суу алдраар далайлган цус урсгалгүй буун өгч дагаар орохыг тулган шаардаж

эвийн бодлого, цэргийн сүр хүчийг хослуулан эрх мэдэлдээ оруулах алтан

аргамжийн арга ухааныг хэрэглэхийг нэн түрүүнд чухалчилдаг байжээ. 14

Энэ

нь өөрийн харъяаны болон гадаад улсуудыг эзэнт гүрний улс төрийн

бодлогоор хянаж байх гурав дахь хамгийн гол нууц байсан юм.

4. Өртөө байгуулан гадаад харилцааг хөгжүүлсэн нууц

Мэдээллийг хурдан шуурхай дамжуулахын тулд Монголын нууц

товчоонд өгүүлснээр: “Өгөөдэй хаан гадаад дотоодын хэрэгт элч зарахад,

хоорондоо харилцахад болон элдэв хэргийг дамжуулан зөөхөд хялбар дөхмийг

бодож олон газрыг холбоолсон өртөө замыг тавьжээ.”15

Өртөө байгуулснаар

орчин үеийн шуудан харилцааны эхлэлийг тавьсан төдийгүй гадаад харилцааг

улам өргөжүүлэх бас нэгэн нууц бодлого болсон юм.

Эцэст нь хэлэхэд Монгол улс эдүгээ дэлхийн хөгжилтэй хөл нийлж 150

гаруй оронтой дипломат харилцаа тогтоож, олон улсын байгууллагуудтай нягт

хамтран ажиллаж байгаа нь их эзэн Чингис хаан түүний үе залгамжилсан

хаадуудын эх орноо гэсэн цуцалтгүй тэмцэл, хичээл зүтгэлийн үр дүн, түүхэнд

хэрэгжүүлж амжилт олж байсан нууц бодлогуудын ач тус юм.

Ном зүй

1. “Монголын нууц товчоо”

2. Б.Лхагва. "Алтан аргамжаа”-ны “Алтан гэрэгэ” нийтлэл

3. Ш.Цэен-Ойдов Чингис богдоос Лигдэн хутагт хүртэл /хаад/ УБ 2002

он

4. Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” УБ 1991 он

12

Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” УБ 1991 он 314-р тал 13

С.Жаргалсайхан “Чингис хааны нууц түүх” УБ 2013 он I боть 27-р тал 14 С.Жаргалсайхан “Чингис хааны нууц түүх” УБ 2013 он II боть 522-р тал 15

“Монголын нууц товчоо” 281-р зүйл 283-р тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

99

5. “Чингис хааны тухай товч тайлбар толь” УБ 1992 он

6. Лувсанданзан “Алтан товч” УБ 1990 он

7. А.Амар “Монголын түүх” УБ 2014 он

8. Д.Төрбат “Хаан төрийн нууц” УБ

9. С.Жаргалсайхан “Чингис хааны нууц түүх” УБ 2013 он

10. З.Болдбаатар, А.Сүхбаатар “Эртний монголын гадаад бодлого, орчин

үеийн олон улсын аюулгүй байдал: Чингис хаан- 806 жил- орчин үе”

11. Дэлхий дахины түүх” УБ 3-р боть

12. “Үндэстний нэвтэрхий толь” 2011 он

13. Д.Баярхүү ―Дипломат албаны сурах бичиг” номын түүхийн хэсгээс

14. “Чингис хаан монголчуудын үндэсний бахархал, сүр сүлд” УБ 2002 он

Conclusion

One side, Asian and European many nations Mongolians was racketed and

invaded, other side Western and Eastern expand foreign, a new era was opened the

door to begin humanity in the development of foreign relations. The secret of

Chinggis khan foreign policy:

The secret of people with equal rights treatment

Chinggis khan main rolled was distinguish to appointed of right and good

people, Mongolian empire and politics invalid was agreed by the unity of the

people. This is first secret expression of pacifist and diplomatic policy.

The secret of word “Sky decrees”

Chinggis khan think, how to say of word the “Sky decrees” where, when and

whom and his main understood the “Sky decrees” with friends. So he was begin to

establish Mongolian empire. Example: He managed to move their four thousand

soldier khan Tooril of Hereid aimag and Jamuha of Jadaran aimag. Temuujin was

positioned leading middle of friends and his friends was follow to speechless his

word is “Sky decrees”. This is his second secret policy.

The secret of policy “Golden argamj”

“Golden argamj” policy is manage from one center the Mongolian empire

was belong country. As well as great military power and by manipulation the glory

of Chinggis khan want to give up and pacific policy and military power combined

them input to authority. This is his third secret policy.

The secret development of foreign relations by established “Urtuu”

According to the Secret story to disseminate information quickly: “Uguudei

khan established more connected to the land “Urtuu” for missionary send a

messenger, relations between, move to various cases and other”. Urtuu was

established when it was began modern post and was expanded foreign relations.

This is his fourth secret policy.

Additionally, in the Modern my state establish diplomatic relations about 150

countries, working closely with international organizations, Ghinggis Khan and his

hereditary rulers that the country indefatigable struggle and efforts, results and

history of success in implementing policies were secret.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

100

А.Жамц - ОУБСНББ-ийн тэнхимийн багш

ЧИНГИС ХААНЫ АЯН ДАЙНЫ МӨН ЧАНАР БА

ДИПЛОМАТ БОДЛОГО

Хураангуй:

Дэлхийн талыг эзэлсэн Их Монгол Улсын эзэн, аугаа удирдагч, эзэн

богд Чингис хаан, түүний үр хойчийн баримталж байсан шашин, төрийн

хосолмол байдал болон дипломат харилцаа мөн Чингис хааны эхлүүлсэн аян

дайн нь Монголчуудын байлдан дагуулах эхлэл суурь төдийгүй өөрөөр хэлбэл

түүний үлдээсэн нэгэн том өв байсан гэж үзэж болох юм.

Түлхүүр үг:

Өнчин Тэмүжин, Билгийн тооллын жаран, Хамаг монгол, Их монгол

улс, дипломат

Оршил

Өнөөгийн монгол улсын нутагт одоогоос 800000 жилийн өмнө хүн

амьдарч байсан гэсэн баталгаа байдаг. Гэсэн хэдий ч МЭӨ III зуунаас төмөр

зэвсэг энэ нутагт орж ирсэн үеэс “Их монгол улс” цаашлаад өнөөгийн

“Монгол улс” бүрэлдэн тогтох эхлэл тавигдсан ажээ.

МЭӨ III зуунд Түвшөө Шаньюй үндэслэсэн Хүннү гүрэн нь Монголын

газар нутаг дахь нүүдэлчдийн(мал аж ахуй) анхны хүчирхэг улс гүрэн байжээ.

Хүннү гүрний дараагаар Таньшихуйгийн доор нэгдсэн Сүмбэ улс(МЭ 200-д

оны үе), Нирун улс(МЭ 300-550 оны хооронд байсан ба МЭ 402 онд

Жарун(Шэлүнь))-ий үеэс хүчирхэгжсэн. Монголын эзэнт гүрэн буюу Их

Монгол улс байгуулагдах хүртэл Монгол нутагт Түрэгийн хаант улс шиг

хүчтэй улс гарч ирээгүй байсан үе юм. Түрэг гүрний сүүлчийн угсаа буюу

Амбагян хааны Кидан(1025 оны үе) байв. “...XIII зууны эхээр одоогийн

Монгол нутагт нэгдсэн захиргаагүй бие биетэйгээ өрсөлдөгч олон бие даасан

аймгууд оршин тогтож байсан хэдий ч хожим Хамаг Монгол давамгайлжээ.

Хамаг Монголын хаан Хабул хааны үеэс монголчууд хүчирхэгжиж хол,

ойрын улсуудад Монгол улс хэмээн алдаршиж байлаа. “Есүхэй баатар

Татаруудад хорлогдож тэнгэрт хальсны дараа өнчин хоцорсон Тэмүжин

бэрхшээл зовлонгийн дундуур өсөж, өндийхдөө Есүхэй баатрын захирч байсан

Монгол аймгуудыг нэгтгэхийн төлөө зориг шулуудан зүтгэж, эцгийн анд

Хэрэйдийн Ван хан Тоорил, анд Жадаран аймгийн Жамуха нарын

дэмжлэгтэйгээр бутарсан улсаа цуглуулж 1189 онд Монголын ханд1

өргөмжлөгджээ.

Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангуд, Хорезм, Хар Хятан,

Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн

тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын

эзэнт гүрэнд Зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж

байв. Чингис хаан Их Монгол улсыг 4 хүүдээ хувааж өвлүүлжээ. Зүчид

Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, төв

Ази, Дорнод Персийг, Өгөдэйд Зүүнгар, Манжуур, Хойд Хятад, отгон хүү

1 Монголын нууц товчоо, УБ, 2006, 3-р бүлэг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

101

Тулуйд Монгол ѐс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ2.

Их Монгол Улс байгуулагдаж, төр ѐс төлөвшсөн нь

Тэмүжин болон түүний шадарлагчид Монгол овогтны нийгмийн амьдралд

бүрэлдээд байсан нөхцөл байдлыг сайтар мэдэрсний үндсэн дээр нэгдсэн төр

улсаа байгуулах үйл хэргээ урлахуйгаас андахгүй ѐсонд дэвшин хоѐр үе

шаттай хэрэгжүүлсэн байна. Үүнд: III жарны хөхөгчин могой жилээс

шарагчин тахиа(1185-1189) хооронд бутарсан улс(Хамаг Монголыг сэргээх)-аа

дахин бөөгнөрүүлэх үе, дараа нь цагаан нохой жилээс улаан бар (1190-1206)

жилийн хооронд монгол овогтны нэгдсэн төр ѐсны жолоонд оруулсан үе юм.

Шигтгээ: Билгийн тооллын жаран гэдэг нь улаагчин туулай жилээр

эхэлж улаан бар жилээр төгсдөг юм.

1189 онд Онон Хэрлэнгийн эхний цэнхэрийн Голын Хар зүрхний Хөх

нуурт Хамаг Монголын нөлөө бүхий ноѐдын дунд хуралдаан болж 27 настай

Тэмүжинг Хамаг Монголын хаанд Чингис хаан хэмээх нэр хайрлаж

өргөмжилсөн юм. Чингис гэдэг нэр нь “далай тэнгис” гэсэн утгатай байх.

Тэмүжин Хамаг Монголын хаан болсныг Ван хан сонсоод ихэд олзуурхан

“Тэмүжин хөвгүүнийг минь хаан болгосон нь маш зөв. Монголчууд хаангүй

байж яаж болно”3 гэсэн байдаг.

“Чингис нүүдэлчин ард түмэнд гүн итгэл, сүсэг дээд хүчинд биширдэг,

бурхан тэнгэрт сэтгэл зүрхнээсээ үнэнч байхыг жишээ үзүүлдэг”4 байсан нь

Монгол түмэн урам хайрлахад нөлөөлсөн биз. III жарны сүүлийн арван жилд

монгол овогтныг нэгтгэсэн төр ѐс тогтохоос ухрагчид, хаан ширээний төлөө

өрсөлдөгчдийн зүсэн бүрийн эсэргүүцэл, хуйвалдаантай тулгарч байжээ. Тэр

үед Сорханы ажигласнаар хаан ширээнд тэмүүлэгч Татарын Алаг Удур,

Жүрхэний Сочи Бэх, Жадраны Жамух нарын зэрэг Чингис хаантай

өрсөлдөгчид байгааг хэлээд эцсийн эцэст төрийн хэрэгт хэрэгтэй авьяас

чадвар, бүх сайн чанар тэнгэрийн ивээл хааны сүрлэг шинж магнайд нь тов

тод гэрэлтэж байгаа Тэмүжиний гарт төр бэхжинэ5 гэж хэлсэн байдаг.

Могой жилийн хавар(1209) Чингис хаан 2 зарчим гаргасан. Нэг дэх

зарлиг нь “Өөрийн эрх мэдлээр эзэн хааны суурийг булаан авах гэсэн ... хэн

бүхнийг аврал өршөөлгүйгээр цаазлах болно. Хоѐр дахь зарлиг нь үр хойчит

зориулагдсан байсан агаад тэд бүх дэлхийг эзлэх ѐстой бөгөөд сайн дураараа

дагаж ороогүй байгаа ямар ч иргэнтэй энх тайвнаар оршиж болохгүй”6 гэсэн

ажээ.

Чингис хааны аян дайн ба Монголын эзэнт гүрэн

Их Монгол Улсын төр ѐс төлөвшин тогтворжиж, зон олон амгалан

тайван аж төрөх нөхцөл бүрэлдэж байсан үед улс орныхоо аюулгүй байдлыг

хангаж баталгаажуулахын тулд төрийн хар хайрцагны бодлогоо сонгон

хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байв. Энэ бодлого нь Алтан улс,

Хорезм, Тангуд гэсэн хаяа нийлж байгаа гурван хөршөөс шууд хамааралтай

байжээ. Тухайн үед Алтан улс нь Шар мөрнөөс Монголын их говьтой, хянганы

2 Их Монгол Улс, УБ, 2007, 25-р тал 3 Монголын нууц товчоо 126-р зүйл 4 Саундерс Монголын байлдан дагуулал, УБ, 1992, 61-р тал 5 Судрын чуулган, УБ, 1994, 126 6 Пауль Рачневский. Чингис хаан түүний амьдрал ба өв, УБ, 2006, 97-р тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

102

нуруунд тулсан нутагтай 220-иод жил оршин тогтносон 60 сая хүн амтай 500

мянган цэрэгтэй хүчирхэг хөрш байв. Хорезм хэмээх Лал шашинт улс 20 сая

хүнтэй Баруун Туркестан, Аму-дарьяа мөрний адаг Иран, Афганистаны нутагт

оршин тогтнож байсан Дундад азийн үлэмж соѐлт иргэншилт 400 мянган

цэрэгтэй хүчирхэг улс байв. Хорезмыг Монголын түүхийн сурвалжуудад

Сартуул улс гэж тэмдэглэсэн байдаг. Тангуд улс нь одоогийн ӨМӨЗО-ны

Ордос, Алаша, Эзнээ нутаг, Нинся, Ганьсу мужийн нутгийг эзэгнэн 200-д жил

оршин тогтсон 70 мянган цэрэгтэй улс байв. Эх сурвалжид тэднийг Хашин

нутаг, Хашин улс гэж бичиж байв. Энэ 3-н хөрш Их Монгол Улс

байгуулагдсаныг үл хүндэтгэгчид байсан юм.

Чингис хааны аян дайн Тангуд нутгаас эхэлсэн ба энэ нь өөрийн цэрэг

дайны хүчин чадлаа сорих тактик цаашлаад Алтан улсын эсрэг аян дайн

хийхэд стратегийн ач холбогдол мөн Өрнө, Дорныг холбосон “Торгоны их

зам”-ын зангилаа болж байснаар онцлог байжээ. Ийнхүү Тангуд улсыг 4-н

удаагийн аян дайнаар 1918 оны хавар ахин богино хугацаанд хүчирхэгжих

боломжгүй болтол цохилт өгсөн юм. 1211 оны хавар Чингис хаан Алтан улсыг

дайлаар мордож эхэлсэн бөгөөд ингэхдээ 1214 оны хавар Монгол цэрэг

Бээжин хотын орчим Шар хэмээх газар хуарагнан байрлаж Алтан улс руу

Хатан голоос хойшхи Алтан улсын эзэмшилд байгаа бүх газрыг өгөх, хаан

цолоо бууруулж ван цол зүү гэсэн шаардлага тавьж биелүүлбэл аян дайныг

орхин явахаа хэлсэн байна. Ийнхүү Алтан улсаас хариу хүлээх зуур Их

хуралдай хуралдуулж болзлыг хүлээн авбал нутаг буцахаар тогтжээ. Алтан

улсын хаан элчээр эвийн гэрээ байгуулахыг зөвшөөрч өөрийн гүнжийг алт,

мөнгө, торго, 500 охид, хөвгүүд болон 300 сайн агт морины хамт өргөл барьц

болгож хүргүүлжээ. Гэвч 1215 оны намар Алтан улс өмнө зүг нүүн хүч сэлбэж

буй мэдээ ирснээр Мухалийд “Го ван” цол олгож дайлаар мордуулсан ба 5 жил

гаруй дайлж нийслэлийг эзэлжээ. “Чингис хаан Хорезмын хаантай зөвхөн улс

төрийн мэдэл төдийгүй, мөн дундад Азийн олон улсын худалдааны онц эрхийг

булаацалдан өрсөлдөж”7 байсантай холбоотой. 1215 оны үед Хорезм улстай

элч солилцоо явагдаж эхэлсэн нь бие биеийн хүчийг тандахад чиглэсэн явдал

байжээ.

IV жаран Шарагчин туулай жил(1219)-ийн хавар Чингис хаан

хуралдайгаар Хорезмыг дайлаар мордохоор болж тухайн үед 120 орчим мянган

цэрэгтэй мордсон гэжээ8. Уг үйл хэргийн талаар Монголын нууц товчоонд

“Туулай жил Чингис хаан хатдаас Хуланг, дүү Отгичин ноѐныг Их Монголын

төрөө мэдүүлэхээр ордондоо үлдээгээд Арайн(Алтайн уулын улаан даваа)

даваагаар давж Сартуул улстай байлдахаар морилов"9 хэмээн бичжээ. Энэ үед

Хорезм улс нь 400 мянган цэрэгтэй10

байсан гэдэг. 1221 онд Монголчууд

Хорезмыг бүрэн эзлэн авч ингэснээр Дундад Ази руу хийсэн аян дайн

үндсэндээ шувтарч Чингис хаан Хорасан, Афганистан, Энэтхэгт аялан

7 Жүгдэр.Ч Монгол феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ, 2 дахь

хэвлэл, УБ, 2002, 170-р тал 8 Далай.Ч Их монгол улс(дэд дэвтэр), УБ, 1994, 95-р тал 9 Монголын нууц товчоо, 257-р тал 10 Рашид ад Дин Судрын чуулган. Орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо 1-р боть, II-р дэвтэр,

332-р тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

103

байлдав. Ийнхүү Эрчис мөрнөөс баруун зүг монгол морины туурай гишгэсэн

бүх нутгийг хүү Зүчид захируулан үлдээгээд 1224 онд нутаг буцжээ.

Тухайн аян дайны жилүүдэд тохиолдсон томоохон зүйл нь 1222 онд

Хятадын бумбын шашны хувраг Чан Чунь бумбыг урин авчирч 2 жил хамт

байж түүний сургаал номлолыг сонссон явдал нь эрдэмтэн мэргэдийг ихэд

хүндэлж, дипломат байдлыг төрийн хэрэгт ашигладаг байсны нэгэн гэрч юм.

1225 онд баруун зүгийг байлдаж ирээд удалгүй Тангудын Ся улсыг бүрмөсөн

дагуулахаар шийджээ. Тэрээр “мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат бэх

татаж ирвээс тэр цагт магад болтугай” хэмээн айлдаад бараа бологчиддоо

өглөө бүр Тангуд улс сөнөөгүй гэж сануулж байгтун гэж зарлиг болсон юм11

.

Ийнхүү 1227 оны зун 200 шахам жилийн түүхтэй Тангуд мөхсөнөөр газар

нутаг нь Их Монгол улсын мэдэлд оров. Монголын нууц товчоонд “Тангуд

улсыг сөнөөж дараад 1227 оны гахай жил Чингис хаан тэнгэрт халив”12

хэмээсэн байдаг.

Чингис хааны аян дайн түүний мөн чанар

Чингис хааны харь улсууд руу хийсэн аян дайн бүр өөр өөрийн шалтаг

шалтгаантай байв. Их Монгол улс оршин байя гэвэл түүнийг зайлбаргүй хийх

ѐстой байсан гэж үзэж болно. Энэ талаар Монголын төрийн зүтгэлтэн, түүхч

А.Амар агсан өгүүлэхдээ: “эзэрхэг түрэмгий улс төрийн бодлого мэтийн

үүднээс эрт урьдаас төлөвлөгөөтэйгээр тийнхүү дайн байлдааныг үүсгэн, дан

ганц эзэрхэн дархлах хатуу, харгис санааны үүднээс тэр мэт гүйцэтгэж байсан

хэмээн хэрхэвч үл болно. Үнэн чанартаа гагцхүү тэр тухайн үеийн хэрэг

явдлын эрхээр тэр мэт байлдах, дайлах явдал аяндаа гарч байсан нь илэрхий

бөгөөд эрхгүй нэгэн зүйл хэрэг явдал гарваас эцэстээ энэ мэт их явдал болон

бүтэж ирсэн нь илэрхий болно”13

гэсэн байдаг.

Монголчуудын байлдан дагуулалтын ялалтанд монгол цэргийн

байлдах чадвар хол давуу байснаас гадна дипломат бодлого үлэмж үүрэг

гүйцэтгэж байв. Чингис хаан ч дипломат бодлогын хувьд гярхай ажиглаж

урвуулах оролдлого хийж байжээ. Жишээ нь: Шах Мухаммедийг нэхэн

байлдах цэргийн жанжингууд буун өгч дагаар орсон хот цайзынханд уйгуржин

бичиг, монгол хэлээр бичсэн Чингис хааны зарлиг бүхий ягаан тамгатай

үнэмлэх олгож байсан бөгөөд үүн дээр “Мөнх тэнгэр минь наран мандахын

тэндээс наран шингэхийн хүртэлх газар дэлхий бүх гадаргыг бидэнд

хайрласныг ноѐд түшмэл, харьяат нар мэдтүгэй. Биднийг дагасан бүхэн

өөрийгөө, эхнэр, хүүхдүүдээ болон ойр дотныхныгоо аварна. Биднийг үл

дагагч сөрөг үйлдэлтэн тэрслүү бүхэн эхнэр, хүүхдүүд, хамаатан садан, дотны

хүмүүсийнхээ хамт үхсэгүй14

гэж бичсэн байсан бөгөөд дагаар орсон хотууд

алба татвар төлөөд л эсэн мэнд үлддэг, эсэргүүцсэн нь маш хатуу гэсгээлийг

хүртдэг байсан тухай баримт сурвалжид олонтаа тэмдэглэжээ. Энэ бүхэн нь

монголчуудыг дагавал эсэн мэнд үлдэхээр барахгүй, амар жимэр амьдарч

болно гэсэн ойлголтыг төрүүлж байсан нь Мухаммедыг нэхсэн цэргүүд

11 Нацагдорж.Ш Чингис хааны цадиг, УБ, 1991, 151-р тал 12 Монголын нууц товчоо, 268-р тал 13 Амар.А Монголын товч түүх, УБ, 1989, 169-р тал 14 Рашид ад Дин. Судрын чуулган 1-р боть, II-р дэвтэр, 353-354-р тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

104

саадгүйгээр олон хотуудыг дамжин аялж байснаар тайлбарлаж болно15

.

Бидний өвөг дээдэс тэртээ XIII зуунд дэлхийд хамгийн өндөр түвшинд

соѐлжин боловсрон төлөвшсөн ард иргэд, төр засаглалтай эзэн гүрэн байсныг

хүлээн зөвшөөрөх цаг болсон билээ.

Дүгнэлт

Их Монгол улс байгуулагдсанаар тухайн үеийн Евразийн дипломатын

эргүүлгэнд зүй ѐсоор татагдан орсон нь өөрийн аюулгүй байдал болон бүрэн

эрхт байдлыг зөвшөөрүүлэхийн төлөөх урт удаан хугацааны турш дахь

тэмцлийг өрнүүлж аливаа асуудлыг энх тайванч байдлаар болон аян дайны

замаар шийдэж байв.

Иймээс ямар зорилгоор, ямар шалтгаанаар бусад орныг дайлаар

мордох болсныг дараах байдлаар дүгнэж болох юм.

1. “Монголчууд нүүдэллэн аж төрөх...” амар амгалан амьдрах болон

үндэснийхээ эрх ашигт саад тотгор учруулсан бүхэнтэй тэмцэж ялан

дийлж байжээ. Жишээ нь: Хорезм улстай энх тайванч, диплломат

бодлого баримтлан харилцах хүсэлтийг хүлээн аваагүй учир дайлаар

мордсон.

2. Өөрийн эрхшээлдээ оруулсан нутаг дэвсгэрт өөрийн захиран суух

төлөөний хүн үлдээж бусад цэрэг нь нутаг буцдаг байсан нь эзлэгдсэн

улс орны ард иргэдийг тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг

байсан явдал. Энэ нь Эрчис мөрнөөс баруун зүгт Монгол морины

туурай гишгэсэн бүх газрыг хүү Зүчид удирдуулан өөрийн цэргээ

татан нутаг буцсан байдлаар илэрч байна.

Дипломат байдал бол тэгш эрх, үндэстнүүдийн найрсаг харилцааг хамгийн

зөв замаар нэвтрүүлэх агаад цаашилбал энх тайванч байдал, улс төрийн зөв

бодлогын ул суурь болж өгнө. Энэ утгаараа дээр дурдсан болон мөн олон авч

хэрэгжүүлсэн арга нь Чингис хааны дипломат бодлого болон түүний хувь

нэмэр юм.

Өнөө үед Чингис хааны үлдээсэн өв соѐл, ялангуяа дипломат бодлогын

асуудлыг нарийвчлан судлах, дэлхийн нэгдсэн зорилго, бодлого боловсруулж,

энх тайванч байдлыг хэрэгжүүлэх ингэснээр улс үндэстнүүдийн хөгжил ба ард

иргэдийн тэгш эрхийг хангах асуудлыг шийдэхэд онол ба аргазүйн хувьд ач

тустай гэж санал оруулж байна.

Conclusion

When the Great Mongolian country was organized by the Changes Khan, it

was threaten into Eurasian diplomatic maelstrom. There were so many problems

such as to make approve its own authorized state and to decide peace or war for any

problems. Mongolians could fight for all above things for long time.

So it might be shown what a purpose was? And what reason was the main reason to

fight?

1. Mongolians could win and fight for their national interests and peaceful

life. But they fought just only the people who disturbed their peace. For

15 Анхбаяр.Д Монголын Эл Хаант улс, УБ, 2006, 8-р тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

105

example: Mongolians requested to contact with the Horezm country

peacefully. But they didn‟t accept their request. So they fought them.

2. When the Chinggis khan empowered another country, he left the person

who conduct and organize this country and residents. It means the person

had to live happily with other country‟s residents which were grabbed by

the Mongolians. Chinggis khan gave the land from Erchis River to the land

which reached by Mongolian horse steppe for Zuchi and he left his country.

It is one example of Chinggis khan‟s peaceable concept.

Diplomacy is an equal right and camaderie of nations further it is basics of

peaceful relation and politics. All above things, methods and diplomatic policy

which was implemented by Chinggis Khan are his contribution.

Nowadays we have to study Chinggis khan‟s awareness of culture especially in

diplomatic policy. It is more helpful to expend nation‟s development and to live

peacefully for the people. This is my suggestion for in this theme.

Ном зүй

1. Амар.А Монголын товч түүх, УБ, 1989

2. Анхбаяр.Д Монголын Эл Хаант улс, УБ, 2006

3. Далай.Ч Их монгол улс(дэд дэвтэр), УБ, 1994

4. Жүгдэр.Ч Монгол феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны

сэтгэлгээ, 2 дахь хэвлэл, УБ, 2002

5. Их Монгол Улс, УБ, 2007

6. Монголын нууц товчоо

7. Нацагдорж.Ш Чингис хааны цадиг, УБ, 1991

8. Пауль Рачневский. Чингис хаан түүний амьдрал ба өв, УБ, 2006

9. Саундерс Монголын байлдан дагуулал, УБ, 1992

10. Судрын чуулган, УБ, 1994

11. Рашид ад Дин Судрын чуулган. Орос хэлнээс орчуулсан

Ц.Сүрэнхорлоо 1-р боть, II-р дэвтэр

12. ОУЭЗБДС Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр, УБ, 2014

13. ШУТИС-ийн ХУС Монголын түүх, 1-р дэвтэр, II дахь хэвлэл

14. www.google.mn

15. www.wikipedia.org

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

106

Р. Мөнхдулам – ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

ДЭЛХИЙН ЭНХТАЙВНЫ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛСОН

МОНГОЛЫН ЭНХТАЙВАН

1. Түлхүүр үгс

2. Оршил

3. Хураангуй

4. Монголын энхтайван

5. Дэлхийн хууль Их засаг

6. Дүгнэлт

7. Ном зүй

Түлхүүр үгс

Монголын энхтайван(Pax Mongolica)

Евразийн соѐл иргэншил

Дэлхийн хууль Их засаг

Иль хаад

Оршил

Түүхийн тухай ойлголт нь өнөөгөөс өнгөрсөн үе бус харин өнгөрснөөс

өдгөө үед үүснэ. Хүн унтаж сэрээд л өчигдөрийнхөө хийснийг эрэгцүүлэн,

өнөөдрийн ажил үйлсээ эхэлдэг. Үүнээс л түүх цадиг, түүхэн сургамжийн

тухай бодол үүснэ. Түүх нь эдүгээгийн хоорондох дотоод гүнзгий хэлхээ

холбоо нь өнгөрснийг танин мэдэх бололцоо олгодог. Иймээс аугаа их

У.Шекспир “Өнгөрсөн бүхэн эхлэл” гэж хэлсэн байдаг.

Монгол оронд үндэсний төр, эрх зүй үүсэн хөгжиж эдүгээ үетэй золгон

2224 жил өнгөрчээ. Энэ цаг хугацаанд дэлхийн олон орны эрдэмтэд мэргэд

Монгол төрийн үүслийг Чингис хаангүйгээр судалж байсан, Чингис хааны нэр

дурьдагдаагүй хийгдсэн судалгааны ажил, зохиол бүтээл гэж үгүй билээ.

Миний бие энэхүү судалгааг хийхдээ Чингис хааны байлдан

дагуулалтын үрд дүнд үүссэн улс орнуудын хоорондын эрх зүйн түүхэн

хөгжлийн зүй тогтол, тухайн цаг үеийн төр ѐс түүнийг илэрхийлсэн хэм

хэмжээг агуулсан баримтуудыг эх сурвалж болгон ашигласан. Судалгааныхаа

объектод улс хоорондын засаглал, тэдгээрийн удирдлагын хэлбэр /улс гүрний

хүрээнд/ эрх зүйн хэм хэмжээ /Их засаг хууль/, тухайн үеийн улс хоорндын

эрх зүйн харилцааг хамруулан авч үзлээ. Ийнхүү судлахдаа тухайн

ухагдахууны хувьд бүхэл бүтэн зураглал гаргаад, үзэгдлүүдийн хоорондын

харилцан нөлөөлөл, хувьслыг нээн харуулахыг зорьлоо.

Хураангуй

Миний бие бага насандаа Орос, Иран гэх мэт Юань гүрний

бүрэлдэхүүнд байсан улс орнуудаар явсан. Юань гүрний дагуур Алтан ордны

улсаас, Ил хаадын улс хүртэлх Дундад Азийн асар их, өргөн уудам газар

нутагт Хубилай хааны зарлиг тушаал, гэрэгэ хүрч байсан гэхээр Монгол улсын

эзэнт гүрэн хил хязгааргүй оршин тогтнож газар орон бүрт Их хааны зарлиг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

107

хил хязгааргүй хүрч түүнийг үг дуугүй биелүүлдэг байсныг нь бодохоор

бахархмаар. Энэ олон үндэстэн ястан хэрхэн яаж хоорондоо зохицож харилцан

дайталгүй энхтайвнаар зэрэгцэн оршиж байсны нууц нь юунд оршиж байв.

Монголын энх тайвны үндэс суурь нь XIII зуунд байгуулсан Чингис

хааны эзэнт гүрнээс эхлэлтэй байв. Монголын эзэнт гүрэн нь зүүн тийш

Шанхай, баруун тийш Будапешт хүртэл, хойшоо Орос, өмнө тийш Төвд хүртэл

сунасан. Энэ нь Евразийн маш том хэсэг нь нийтээрээ нэг төр улсын дор

захирагддаг байсан гэсэн үг юм. Тийм учраас энэ олон улс гүрнийг эрхшээлдээ

тогтоон барих, тэдгээрийн хоорондын харилцаанд баримтлах эрх зүй болоод

заншлын хэм хэмжээнүүдийн хоорондын харилцан хамаарал уялдаа холбоо

хийгээд тэдний ялгаатай болон төсөөтэй талуудыг зааглан харуулахад оршино.

Монголын энхтайвны үндэс суурь

1203 онд Чингис хаан өөрийн армийг зузаатгаж, овог аймгуудыг

байлдан дагуулж байх хоорондоо цэрэг армийнхаа бүтэц бүрэлдэхүүнийг

цэгцэлсэн. Тэрээр армиа аравтад ангилан, аравтын гишүүд нь угсаатны гаралд

ямар ч хамааралгүй нэгэнд үнэнчээр захирагддаг байсан. Арван аравт нь зуут,

арван зуут нь мянгат, арван мянгат нь түмт болдог байжээ. Энэ аравтын зохион

байгуулалт бүхий Чингис хааны цэргүүд дайн байлдаанд амжилт олж хүчээ

зузаатгаад зогсохгүй Монголын нийгэмд томоохон нөлөө үзүүлсэн юм.

Монголын энхтайвны үндэс суурь нь XIII зууны Чингис хааны Монголын

эзэнт гүрнээс эхтэй юм. Бүс нутаг олон овог аймгийг байлдан дагуулж байх

үед Чингис хаан овгийн холбоог бүтцийн тодорхой байдалтайгаар өөрчилсөн.

Шинэ ялалт болгоны дараа ард иргэд ихээр Чингис хааны зарлигийн дор

нэгдсэн бөгөөд ийм учраас аймгуудын нийгмийн тэнцвэрийг янз янз болгосон

юм.

Чингис хаан 1205 онд Тангудыг анх довтолжээ. Энэ нь Тангуд, Умард

Алтан улстай хүч хавсрахаас сэргийлэх, Алтан улсыг дайлах түшиц газар

болгох, гадаад байдлаа бэхжүүлэх стратегийн зорилготой холбоотой байсан.

1206 онд Чингис хааны цэргүүд Монгол угсаатныг нэгтгэж, Их Монгол

Улсын хаанд өргөмжлөгдсөн юм. Их Монгол улсын эргэн тойронд нийгмийн

хөгжлийн түвшингээр харилцан адилгүй улс орнууд олширч байв. Чингис хаан

Их Монгол улсаа байгуулаад, хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа

тогтоож тэднээр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх,

гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлэв.

Үүний тулд Умард Алтан улс, Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч

илгээж байв. Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн

зөвшөөрөх нь байтугай алба өгөхийг хариу шаардав. Хорезмын шах элч,

худалдаачдыг алж, эд барааг нь дээрэмдэн авчээ. Ийм нөхцөлд асуудлыг

тайван замаар шийдвэрлэх боломжгүй болов. 1207, 1210 онд Тангудыг дахин

довтолж хот сууриныг нь эзлэн, эд баялаг, тэмээ малыг нь үлэмж хэмжээгээр

олзлон авчээ. Тангудыг жил бүр алба барих, аян дайнд цэрэг нийлүүлж байхыг

тулган зөвшөөрүүлсэн байна.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

108

Монголын энхтайван

Монголын энхтайван (Pax Mongolica) гэдэг бол Монголын эзэнт

гүрний нийгэмд тогтоосон байлдан дагууллыг ба XII-XIY зууны Монголын

эзэнт гүрний үед Евразийн өргөн уудам нутагт амьдарч байсан уугуул

иргэдийн соѐл, эдийн засгийн амьдралыг тайлбарласан барууны эрдэмтдийн

шинээр гаргасан нэр томъѐо юм. Энэ үе бол Монголын өргөн уудам нутагт

эзэнт гүрнийг дагаад харьцангуй тайван үе байсан бөгөөд харилцаа нь тайван

амгалан, арилжаа наймааны нэгдсэн удирдлага нь бүтээн байгуулалтад

дэмжлэг болсон үе юм. Энэ ойлголт нь Ромын энхтайван гэх ойлголттой

зэрэгцэн хэрэглэгддэг. Чингис хааны эзэнт гүрэн болон түүний өв

залгамжлагчид зүүний, болон барууныхантай үр дүнтэйгээр холбоо тогтоосон.

Монголын эзэнт гүрэн нь зүүн тийш Шанхай, баруун тийш Будапешт

хүртэл, хойшоо Орос, өмнө тийш Төвд хүртэл сунасан. Энэ нь Евразийн маш

том хэсэг нь нийтээрээ нэг төр улсын дор захирагддаг байсан гэсэн үг юм.

Монголын эзэнт гүрэн нь Зүүн Өмнөд Азиас Зүүн Европ хүртэл өргөн уудам

нутгийг удирдаж байлаа. Ази болон Европын гол худалдааны төвүүдийг

холбосон Торгоны зам нь гагцхүү Монголын эзэнт гүрний мэдэлд байв. Үүний

үр дүнд наймаачид худалдааны замаар аюулгүй явдаг болсон ба Хятадаас

Англи хүртэл өргөжин тэлсэн юм. Үүнийг "Толгой дээрээ алтан гулдмай

тавьсан эмэгтэй хүн хаант улс даяар аюулгүйгээр хэсч чаддаг" гэж жишээлдэг

байлаа1.

Их Монгол улсын эргэн тойронд нийгмийн хөгжлийн түвшингээр

харилцан адилгүй улс орнууд олширч байв. Чингис хаан Их Монгол улсаа

байгуулаад, хөрш орнуудтай эрх тэгш найрсаг харилцаа тогтоож тэднээр улсаа

хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа

баталгаажуулахыг эрхэмлэв.

Ингэснээр XIII, XIV зууны үед Монголын байлдан дагуулал нь

Евразийн соѐл иргэншилд маш их нөлөө үзүүлсэн юм.

Дэлхийн хууль Их засаг

Их Монгол улс өргөжин бэхжихийн хэрээр эрх зүйн болон заншлын

эрхийн хэм хэмжээ нь ялгамж, онцлогоороо тодорч харилцан бие биедээ

нөлөөлөн, Монголын нийгмийн харилцааны нарийн түвэгтэй байдлыг

зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.юм. Энэ үеийн эрх зүйн хэм хэмжээг

агуулсан хууль цаазын сурвалж бол Их Засаг хэмээх нэгдмэл хууль юм. Эл

хууль бол нийгмийн нэг төрлийн харилцаа бус, харин олон төрлийн харилцааг

зохицуулсан нэгдмэл хууль цааз байжээ. Чингис хааны зарлигаар шадар

түшмэл Шихихутаг "Их Засаг" хэмээх кодчилсон хуулийг батлан гаргасан

байна. "Их Засаг" хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш

эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байснаараа онцлог юм.

1 munkhtenger.blog.gogo.mn

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

109

Хуулийн ял шийтгэл нь маш хатуу байсан бөгөөд жишээлбэл дайнд

явах үед урд яваа хүнийхээ санамсаргүй унагаасан зүйлийг арын хүн авч

өгөхгүй бол цаазаар авах ял оноодог байв. Энэхүү хатуу засаглал нь

Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь

нь болж өгчээ. Европын жуулчид их гүрний ард иргэдийн өндөр зохион

байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан шагшсан байдаг.Мөн их

засаг хууль нь Монголын хамгийн эртний хууль цаазын бичиг ба одоогоор

олдсон эх сурвалж нь Солонгос улсад хадгалагдаж байна.2

Харамсалтай нь Их Засаг хууль бидэнд бүрэн эхээрээ уламжлагдаж

ирээгүй. "Монголын нууц товчоо", Рашид Ад Дины "Судрын чуулган",

Жүвейний "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх", Магакийн "Нум, сумтан

ард түмний түүх" зэрэг сурвалжийн шинжтэй бүтээлүүдэд Их Засаг хуулийн

хэсэг зүйл заалтууд уламжлагдан иржзэ. 1320 онд Египетийн түүхч Макризи

Алтан ордны улсаас Их Засаг хуулийн хамгийн томоохон хэсэг зүйл нээлтийг

олсон нь тэр үеийн эрх зүйн чухал сурвалж болж буй. «Их Засаг» хууль бол

Монголын тулгар төр байгуулагдсан түүхт үйл явдлын үр дагавар болон

төрсөн юм. Засаг гэдэг үгийн эртний язгуур утга нь хууль цааз, дүрэм, журам,

хэв ѐс гэсэн ойлголтыг илэрхийлж байжээ.«Их Засаг» хууль бол Их Монгол

улсын хааны бүрэн эрх, засаг захиргаа, цэрэг, гадаад харилцаа, шашны суртал,

ахуй заншил, иргэд хоорондын харилцаа, сургаал, сургамж, тэтгэвэр, тэтгэмж,

өмч хөрөнгө. өв залгамжлал, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, худалдаа арилжаа,

эрүүгийн хэрэг, ялын бодлого, шүүн таслах журмыг эохицуулсан хууль

байжээ.Уг хууль дахь ял шийтгэлийн төрлүүд нь андгайлах (тангарагийн

эрүү), золиослох, дөнгөлөх, торгох, ташуурдах буюу шийдэмдэх, гянданд

хорих, цөлөх, цаазаар авах буюу алах ял байв. Их засаг хуулиар

эмэгтэйчүүдийг худалдах болон хулгайлах, монголчуудыг хоорондоо

байлдахыг хоригложээ3.

Их Засаг хууль бол дэлхийн соѐл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн

нийгэмд улс төрийн байгуулал бүрэлдэн төлөвшихөд томоохон үүрэг

гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммурапийн хууль, Энэтхэгийн Манугийн

хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз-

эрхэмжийн нэн чухал баримт бичиг юм. Учир нь эл хуулийн зарчим, үзэл

санаа зөвхөн Монгол нутаг төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний

хэмжээнд үйлчилж байсан хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул

мөрөө үлдээсэн байна.

2 Дж.Уотерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан 3 Н.Крадин Т.Скрынникова Империя Чингис хана

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

110

Хүний эрхийг хуульчилсан нь

Их гүрний үед сайд түшмэд, цэргийн жанжид өөрсдийн авъяас чадварт

тулгуурлан сонгогддог байсан бөгөөд шашин шүтэх эрхийг чөлөөлж өгсөн

байна. Шашин шүтэх эрх нь тухайн үеийн хүний эрхийн тухай ойлголтын

үндсэн суурь ойлголт байсан бөгөөд энэ эрх нь хамгийн чухал эрхэд

тооцогддог байсан байна. Лал ч бай, христос ч бай бид нэгэн тэнгэрийн дор

амьдарч буй учир та хэнийгээ шүтэх эс шүтэх нь таны хэрэг хэмээн тунхаглаж

байсан нь тухайн үедээ Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын шинжийг

агуулсан байна.

Хуний эрхийг ийнхүү дээдлэсэн албан ѐсны тунхалал нь Монголын

энхтайвныг бүрдүүлэхэд гол чухал үндэс суурь нь болж өгсөн байна. Ийм

учраас асар өргөн уудам нутагт хүчин төгөлдөр үйлчилж олон орны

хүмүүсийн хоорондын харилцаа нь тайван амгалан байдлаар харилцахад нь

нөлөө үзүүлж байжээ. Монгол хаад өөрсдийн зүгээс улс орноо удирдах ,гадаад

улс оронтой харилцахад шашныг ашиглахыг эрмэлзэж байсан. Иль хаад

Католик шашныг чухалчилж байсан нь маш олон эх сурвалжид тэмдэглэгдэн

үлджээ.4

Монголын хаад баруун зүгийн худалдаачин нар, эрдэмтэн, бичгийн

хүн, шашин номлогчдыг хүрэлцэн ирэхийг урилан хүрэлцэн ирсэн тохиолдолд

нь ихээхэн урамшуулж байжээ. Жишээлбэл: Италийн худалдаачин Марко

Поло 1275 оны үеэс эхлэн Хубилай хааны зарлиг ѐсоор бүх нутгаар явж

Монгол, Түвд далайн орны орнуудад очиж хааны захиа даалгаварыг

биелүүлж, Монголын төрд 17 жил зүтгэж байв.

Хубилай хаан Марко Пологоор дамжуулан Ромын папад бичиг илгээж

зулын тос, католик шашин номлогч 400 лам ирүүлэхийг захиж байжээ. 5

Хүлэгү хааны үед Египетийн Мамлюкийн эсрэг чиглэсэн холбоог

Франц,Англи болон Ромын Паптай “бурхны шарилыг чөлөөлөх “ гэдэг

далбаан дор байгуулахаар санаархаж элч солилцож байжээ.6

Ард иргэдийн доторх хулгай дээрмийг чандлан хорьж зөрчигсдийг

хатуу шийтгэдэг байв. Биедээ үнэт эрдэнэ тээж яваа ганц бие эмэгтэй хүн

гүрний нэг өнцөгөөс нөгөө өнцөг хүртэл ямарч саадгүй аялах боломжтой

байсан хэмээн зарим хууч ярианд өгүүлдэг.

4 Н.Крадин Т.Скрынникова Империя Чингис хана Москва 2012 год

5 Ж.Заанхүү, Т.Алтанцэцэг Монголын түүхийн лекцүүд

6Татьяна Дмитриевна Скрынникова Харизма и власть в эпоху Чингис хана Москва 2013 год

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

111

Төрийн удирдлагын хэлбэр

Их Монгол улсын үед аян дайнд мордох, их хааныг сонгох зэрэг

хамгийн чухал асуудлуудыг Их Хуралдайгаар шийддэг байв. Их Хуралдайд

алтан ургийнхан, цэргийн жанжид, төрийн сайдууд зэрэг хамгийн нөлөө

бүхий хүмүүс уулзан цуглаж хамтаар улсын чухал асуудлуудыг шийддэг

байжээ. Их гүрний өнцөг булан бүрт өртөө улаа байгуулж худалдаачид, элч

нарын аюулгүй байдлыг хангасан байна. Эдгээр өртөө улаагаар дамжуулан

худалдаачид Хятадаас Ойрхи дорнод, Европ хүртэл саадгүй аялдаг байв.

Чингис хаан төрийн тамгыг хэрэглэх болж, Монголчуудыг бичиг үсэгтэй

болгох ажлыг эхлүүлж, мөн хуулчид, багш нар, уран бүтээлчдийг татвараас

чөлөөлсөн байна.

Монголын нөмөр дор шинэ техник технологи, бараа таваар хуучин

ертөнц, ялангуяа Еврази даяар арилжигддаг байсан. Профессор Томас

Т.Алссен “Монголын үед хүний нөөцийн солилцоо их болдог байсан” хэмээн

тэмдэглэсэн байдаг. Энэ нь Еврази төдийгүй Хойд Африкийн эдийн засаг

(ялангуяа худалдаа арилжаа, мөнгө санхүүгийн хувьд), цэрэг дайн, анагаах

ухаан, хөдөө аж ахуй, хоолны төрөл, одон орон судлал, хэвлэл, газарзүй, түүх

бичлэгт олон чухал ач холбогдолтой хөгжлийг бий болгосон.

Монголын эзэнт гүрний газрын зураг

Дүгнэлт, санал

Аливаа улс үндэстэд сэргэн мандалтын болон уналт бутралын үе нь

харилцан адилгүй цаг хугацаанд явагддаг. Энэхүү Монголын энхтайван нь

Монголын эзэнт гүрний задрал, бутрал, мөн анх Азид дэлгэрч, худалдааны

зам дагуу тархсан Хар үхлээс шалтгаалан дууссан юм.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

112

Монголчуудын үндэс угсаа, газар нутгаа хамгаалахын төлөө тэмцлийн

үр дүнд дэлхийд тогтсон Монголын энх тайван эрин (Рах Mongolia: XII-

XIV) дэг журмын үед хүн төрөлхтөний хөгжилд мэдээлэл солилцоо, техник

технологи, эдийн засаг, цэргийн талаар ихээхэн амжилт гарсныг түүхчид

хүлээн зөвшөөрдөг. Эрх мэдлийн төлөө өрсөлдөх удирдагчид, авлига,

бослогууд, уналт бутрал, бүлэглэлийн тэмцэл, аллага, дайралт, өвчин эмгэг

зэрэг нь Монголын энхтайвныг үгүй болгожээ.

Монголын энхтайван үгүй болсноор зүүн зүгээс баруун зүгийн

хооронд явагддаг амар хялбар худалдаа ч цуцлагдсан юм

Эцэст нь их Чингис хааны үндэслэн тавьсан Монголын эзэнт гүрний

энхтайван нь цаг хугацааны сорилтыг даван туулсаар өнөөгийн дэлхийн энх

тайвны бодлогыг тодорхойлсон юм.

Conclusion

This is not same without any loss of time that period of renaissame and

period of decline in any countries. It defined that current policy of world peace.

This happens gradual long times and come through a period of difficulties. This was

absent Mongolian peace as a result power hungry leaders, bride, revolt, decline and

disinlegration, team struggle, homicide expensive illnesses and assault. One to the

absence of Mongolian peace, unde manding trade has been cancelled between left to

west. This Mongolian peace finished to result from decomposition and

disintegration of Mongolian empire. Mongolian empire has bestored peace because

of they struggled to preserve their masses and territory.

Ном зүй 1. А.Амар Монголын товч түүх I боть УБ 2014 он

2. Ж.Болдбаатар Д.Лүндээжанцан Монгол улсын төр эрх зүйн түүхэн

уламжлал УБ 2011 он

3. Ж.Заанхүү Т.Алтанцэцэг Монголын түүхийн лекцүүд УБ 2014 он

4. О.Батсүх Хубилай хаан, Монголын их Юань улс

5. Н.Крадин Т.Скрынникова Империя Чингис хана Москва 2012 год

6. Татьяна Дмитриевна Скрынникова Харизма и власть в эпоху Чингис хана

Москва 2013 год

7. Дж.Уотерфорд Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан

8. Татьяна Дмитриевна Скрынникова Харизма и власть в эпоху Чингис хана

Москва 2014 год

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

113

Б. Мөнхдөл – ГХХА-ны тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХ ТАЙВНЫ ДИПЛОМАТ БОДЛОГО

ТҮҮНИЙ ХУВЬ НЭМЭР

Оршил: Монголын эзэнт гүрний олон улсын харилцаа

Төв Азийн эсгий туургатан нүүдэлчид нэгдэн нийлж 1206 онд Онон

мөрний хөвөөнөө Тэмүжинг Их Монгол улсын Чингис хаанаар өргөмжилснөөс

эхлэн тус бүс нутаг төдийгүй дэлхийн түүхэнд их эргэлтийн эрин эхэлсэн

билээ.

Чингис хаан Монголыг нэгтгэн Монголын эзэнт улсыг байгуулснаар

өөрийн улсаа дэлхийн дахинд хүлээн зөвшөөрүүлэх шаардлага олон улсын

түвшинд гарч ирсэн. Иймээс гадаад бодлогын хүрээнд баримтлах бодлого, чиг

хандлага, дипломат ѐс зүй нь тулгамдсан асуудлууд болж байсан.

Тухайн үед Монголын эзэнт гүрний гадаад харилцааны бодлого нь

өнөө цагийн олон улсын харилцаа гэдэг ойлголттой нэгэн адил байгаа нь

гайхалтай юм. Учир нь олон улсын харилцаа гэдэг нь “Улс үндэстний түвшин

дэх улс төрийн нэгжүүдийн гадаад бодлого, засгийн газрын агентлагуудын

зохион байгуулалт, үйл ажиллагаа болон бусад хүчин зүйлүүдийн / газар зүй,

эдийн засаг/ хоорондын харилцааг судалдаг улс төрийн шинжлэх ухааны нэгэн

салбар ” гэж тодорхойлогддог.

Энэ бүхнээс үзэхэд Монголын эзэнт гүрний олон улсын харилцаан

дахь гадаад бодлого мөн л өөрийн улсын нутаг дэвсгэрээ тэлэх, хөрш

зэргэлдээ овог аймгуудыг өөртөө энх тайвны замаар нэгтгэх, газар зүй, эдийн

засгийн харилцааг шийдэх үндсэн хүчин зүйл дээр тулгуурлан явагдаж байсан

болов уу?

Монголын эзэнт гүрний дипломат бодлого

XIII зуунд Чингис хаан дэлхийн түүхэнд “Монголын зуун“-ыг

эхлүүлсэн. Тэр үед монголчууд дэлхийн бараг талыг эзэгнэсэн эзэнт гүрэн

байгуулсан. Газар нутаг нь Адриатын тэнгисээс Ява арал, Иран, Иракаас Япон

тэнгис хүртэлх нутгийг хамарч байв. Их монгол улсын гадаад бодлого нь нийт

Евро-Азийн олон улсын харилцааны чиг шугамыг тодорхойлж байжээ. Их

монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн олон улсын харилцааны хэлбэр нь

дайн байж, “Хэн хүчтэй нь“ гэсэн хууль үйлчилж байжээ.

Их Монгол улс байгуулагдсанаар тухайн үеийн Евразийн дипломатын

эргүүлгэнд зүй ѐсоор татагдан орсон бөгөөд юуны түрүүнд өөрийн эзэн эрхийг

хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх урт удаан хугацааны хүнд хүчир тэмцлийг

өрнүүлж үүнийгээ энх тайвны болон дайны замаар шийдвэрлэж байв. Ийнхүү

шинэ тутам байгуулагдсан Их Монгол улсын гадаад бодлого нь өөрийгөө

хүлээн зөвшөөрүүлж, энх амгаланаар суурин орнуудтай түншлэхэд гол

зорилго оршиж байв. Гэвч суурин иргэншилт орнуудын төрийн зүгээс

нүүдэлчдийг бүдүүлэг хэмээн басамжлах уламжлалынхаа үүднээс Их Монгол

улсыг дипломатын тавцанд үл тоомсорлох бодлого явуулж байв.

Тухайлбал Алтан улсын зүгээс монголчуудыг өөрсдийн хараат хэмээн

үзэж алба татвар төлөхийг шаардаж байснаас гадна урьд нь Хамаг Монголын

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

114

шилдэг баатар эрсийг хилсээр цаазлан энгийн монголчуудыг боол болгон

худалдаалах зэргээр ѐсгүй авирлаж байсан ажээ. Их монгол улс хэдийгээр эв

эеийг сахиж байсан боловч зөрчидийн Алтан улс, Тангудын Ся зэрэг улс

монголыг тархай бутархай, хүчин мөхөс байлгахыг зорьж байсан нь тодорхой

болсон. Ийм учраас эдгээртэй цэрэг зэвсгийн хүчээр тэмцэхэд хүргэжээ.

Монголын эзэнт гүрний дипломат ѐс, гадаад бодлогын хэлбэрүүд

Чингис хааны үеэс энх тайванч дипломат ѐс, гадаад бодлогын хүрээнд доорхи

хэлбэрүүдийг авч хэрэгжүүлж байв. Үүнд:

- Элчин илгээх, харь улсын элчин хүлээн авах

- Гэрээ хэлэлцээр байгуулах

- Дайтах, найрамдах асуудлыг зохицуулах

- Албан бичиг, захидал илгээх, бичих

- Өвөрмөц хэллэг, ѐс журам хэрэглэх хөгжүүлэх

- Төр, засгийн тэргүүн нарын айлчлал

- Хоѐр талын болон олон талын гэрээ хэлэлцээр байгуулах

Монголчууд эрт үеэс тогтсон элчин харилцааны өв уламжлалтай

байсан бөгөөд түүнийгээ төрийн гадаад бодлогодоо ашиглан хөгжүүлж арга

барил, хэлбэрийг нь улам боловсронгуй болгож байв. Гадаад харилцааны гол

хүчин зүйл болох гадаад лугаа зарагдах элчийг сонгохдоо тодорхой

шалгууртай итгэмжит хүнийг томилдог байсан ажээ.

Их монгол улсын үед элчингийн язгуур, гарал, гүйцэтгэх үүрэг зэргээс

шалтгаалан зэрэг дэв олгож байсан. Тухайлбал: “Бүрэн эрхт элчин“, “төлөөний

элч”, “Элч”, “Элч худалдаачин” гэх мэт “ Зарлигийн элч “ нь хааны зарлигаар

томилогддог байсан. Элчийн зэрэг дэвд тохирсон алт, мөнгө, хүрэл, модон

пайз олгож байсан. Алтан пайзтай элчийг “Онцгой элч“ гэдэг байжээ. Элчийг

“Төрийн Алтан аргамжаа“ хэмээн нэрлэх болсон.

Хүннү улсын үед элчид “Гэрэгэ” пайз олгож байжээ. Маодунь Шаньюй

“Элч нь эзнийхээ өмнө, эзэн нь Шаньюй миний өмнө ѐс алдснаа хүлээх болно”

гэж үзэж байв.1

Мөнх хаан францын ванд алтан пайзтай элч томилон явуулахдаа очих

орон, зам, хот, цайз, боомт болон зэр зэвсгийг сайтар тагнатугай гэж зарлиг

буулгаж байжээ. Эдгээрээс үзэхэд ХI-ХШ зууны Монголд улсын элчин

харилцаанд харь бусад оронтой дипломат ба эдийн засгийн харилцааг тогтоох,

нөгөөтэйгүүр тэдний байдлыг заншлан мэдэх гэсэн хоѐр чиглэлээр хөгжиж

байжээ.

Чингис хааны үеэс үүсгэсэн дипломатын арга ажиллагаанд

тулгуурласан Монголын дипломатын сургалтаас үзэхэд дипломатын буурьтай

үйл ажиллагаа зөвхөн илтгэлцэл дээр тулгуурлах ѐстой бөгөөд илтгэлцэл

гагцхүү найрсаг хүсэл эрмэлзэлээс урган гарна гэж үзэж байсан нь илэрхий

ажиглагддаг. Мөн түүнчлэнгээр жинхэнэ дипломатч хүн найрсаг хүсэл

эрмэлзэл гагцхүү ил нээлттэй бодлого дээр суурилдаг гэдгийг ойлгосон байх

ѐстой гэж үзэж байв.

1 Ж.Бор. “Монголын дипломат товчоон” УБ. 1998

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

115

Тиймээс ч сайн дипломатч хүн өөртөө оноогдсон дипломат даалгаврыг

хожим биелүүлж үл чадах хоосон амлалт, аль эсвэл арга залийн хүчээр

гүйцэлдүүлж болохгүй гэж үзэж байсан. Монголын дипломат урлагийн үзэл

баримтлал нь дипломат хүн хууран мэхлэх урлагийг гарамгай эзэмшсэн байх

ѐстой гэж үздэг байсан тухайн үеийн нийтлэг ойлголтод цохилт өгсөн юм.

Дундад эртний Монголын дипломатын сургалт “Хэлэлцээний урлаг”-т

ихээхэн анхаарал тавьж байжээ. Тэдний соѐл сургаж байснаар “Дипломат

хэлэлцээний зорилго нь хэлэлцэн тохиролцогч талуудын туйлын хүсэл

эрмэлзэлийг жинхэнэ ѐсоор зохицолд оруулах явдал” гэж үзэж байжээ. Энэ

үзлийн гол жишээ бол 1253 онд Хархорум хотноо үзэглэсэн Монгол, Армений

7 зүйлт гэрээ юм. Энэхүү гэрээгээр холбоотныхоо хүсэл эрмэлзлийг

өөрийнхтэйгөө хослуулан зохицуулахдаа их гүрний хувьд хүсэл эрмэлзэлээ

гэрээнд тод томруун бичихээс зайлсхийхийн зэрэгцээ өөрийн ашиг

сонирхолыг Монголын тал маш уян хатан зохицуулж чадсан байдаг.

Иймэрхүү гэрээг Монголын эзэнт гүрний өмнөх хийгээд хойд үеийн

дипломатын харилцаанд ямар ч их гүрэн байгуулагүй биз ээ. Тиймээс 1253

оны гэрээ нь олон улсын харилцаан дахь цорын ганц сод үзэгдэл юм.

Ялангуяа гадаад орнуудад илгээх албан бичгийн хувьд Мөнх хааны

үеэс улам боловсронгуй болсон бөгөөд “Бүх ястнуудаас түүний дэргэд перс,

уйгур, хятад, төвд, тангад бичиг мэддэг хүмүүс алба хашиж байсан бөгөөд

учир нь ямар нэгэн газар орны хүмүүст холбогдох зарлиг гаргах тохиолдолд

тэр түмний хэл ба бичгээр илэрхийлэгдэх ѐстой” байсан ажээ. Ийнхүү

гадаадын хэргийг эрхлэх тусгай газар, түүний албан хаагчидтай байсан зэрэг

нь лавтайяа дундад зууны үед тохиолдоогүй өндөр түвшний дипломатын соѐл

байсан юм.

Эзэнт гүрний үеийн дипломат албан бичгүүд нь “Мөнх тэнгэрийн хүчин

дор, хааны суу залийн ивээл дор” хэмээх эхлэлтэй бөгөөд дайтах, найрамдахыг

зөвхөн мөнх тэнгэр л мэднэ гэсэн товч бөгөөд тодорхой агуулгатай байв. Энэ

нь нүүдэлчдийн хувьд хаад ноѐдын өөрсдийн харсан тэнгэр болох мөнх

тэнгэрт итгэдэг тэдний шүтлэгийн онцлогтой холбоотой боловч нөгөө талаар

шашны асуудалд овжноор хандаж буйн нотолгоо байв.

Монголын эзэнт гүрний дипломат харилцаатай орнууд Монголын эзэнт улстай тухайн үед гадаад харилцаа тогтоон харилцаж

байсан улс орнуудыг авч үзвэл:

Монгол, Түвдийн элчин харилцаа Зүүн хойд Ази хийгээд Төв Азийн олон улсын харилцааны тавцан дээр

Монгол улс гарч ирснийг найртайгаар хүлээн авч элч төлөөлөгчдөө илгээж

харилцаа тогтоосон анхны улс бол Түвд байсан юм. Тухайлбал 1206 онд

Түвдийн хаанаас Нялху нэрт ноѐноор тэргүүлүүлсэн 300 хүний

бүрэлдэхүүнтэй элчийг Чингис хаанд илгээж төрийн бэлэг хүргүүлсэнд их

хаан даруй соѐрхож Лоочу Ананд Гэрви , хэмээх ламд захидал өгч, бэлэг

бариулан хариу элчээр мордуулжээ. Түүний авч очсон бичигт “Чамайг залах

бөлгөө. Ертөнцийн үйл явдал мину тутахын (дутагдахын) тул эс залав. Би

эндээс чам дур шүтэн, чи тэндээс намайг сахь” хэмээсэн бөлгөө.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

116

Мөн дараа жил нь түвдийн Үй мужийн захирагч Жага Цальпа болон

Гунгаадорж тэргүүтэй олон лам ноѐд Монголчуудтай найрсаг харилцаа

тогтоох зорилгоор 300 хүний бүрэлдэхүүнтэй элчийг явуулан Монголын

хаанд бараалхуулж байв.

Монгол, Киргисийн элчин харилцаа Монголын нэгдсэн төр байгуулагдсаны дараа Монгол улс зэргэлдээ Киргис

улстай харилцаж эхэлжээ. 1207 онд Чингис хаан “Алтан, Бура гэдэг хоѐр элч

илгээж Монгол улсад дагаар орохыг Киргисийн ноѐд”-оос шаардсан байна.

Эди, Инал тэргүүтэй киргисийн ноѐд “энэ шаардлагыг хүлээж дагаж орохыг

зөвшөөрөн Имек-Тимур, Аткирак гэдэг хоѐр элчийг цагаан шонхор, цагаан

агт, хар булгуудаар бэлэг бариулан Чингис хаанд” илгээжээ.

Монгол, Харлагийн элчин харилцаа Харлагийн Алмалыкын ванлигийн эзэн Бузар, Хар хятаны гүр хаанд алба

өргөж хараат байснаа 1211 онд эсэргүүцэн босож Чингис хаанд дагаар

орохоор шийдээд биеэр Хэрлэн мөрөнд морилон ирсэнд сайн дураар дагав

хэмээж алтан ургийн гүнж соѐрхов. Мөн тэр үед харлагийн Арслан хан

Чингисийн ивээлд орж байгаа илэрхийлж биеэр бараалхжээ. Ферганы

харлагуудын эзэн Кадар мелик ч төдөлгүй Чингис хааны өндөр нөмөр дор орж

буйгаа илэрхийлсэн билээ.

Монгол, Алтан улсуудын элчин харилцаа 1208-1209 онд Алтан улсын хаан Чингис хаанд элч зарж алба төлөхийг

шаардсан байна. 1210 онд Алтан улсын хаан дахин элч зарж алба төлөхийг

урьдын адил шаарджээ. Үүний хариуд Чингис хаан элч Цицгирийг илгээж,

гурван зүйл ял буюу нэгд Монголын овог аймгуудын хооронд олон үеийн

турш яс хаяж, хагалан бутаргаж байсны ял, хоѐрт, Монголын ихэсийг итгэл

эвдэн барьж хороосны ял, гуравт, туурга тусгаар Монгол улсыг басамжилж

алба нэхсэн ял асуулгажээ. Монгол улс ба Алтан улсын зөрчил цаашид

хурцадсаар 1211 онд дайнд хүргэсэн бөгөөд энэ нь 1234 он хүртэл үргэлжилж,

үе үе элч төлөөлөгч харилцан зарж найрамдал байгуулж байжээ.

Монгол, Өрнөд Европын элчин харилцаа Монголчуудын байлдан дагуулалт, сүр хүчийг сонссон Өрнөд Европын хаад,

Ромын “Пап лам Монгол гүрний хаадтай харилцахыг эрхгүй хүсэж

дипломатын ба шашны мөн тагнуулын даалгавар бүхий элчисийг XIII зууны

30-аад оны сүүлч, 40-өөд оноос зогсолтгүй илгээх болжээ” Тухайлбал ромын

пап лам IV Иннокентий 1245 онд Монголчууд өрнө зүгт дахин довтлох

эсэхийг мэдэж авах, мөн цэрэг зэвсгийнх нь хүчийг тагнан турших зорилгоор

католик шашны нэрт зүтгэлтэн Плано Карпинийг, 1247 онд Доминикан лам

Асцелинийг тус тус Монголд өөрийн элчээр томилон явуулжээ.2 Мөн Европ

дахины хамгийн хүчирхэг гэгдэж байсан Франц улсын ван “хутагт IX

Людовик” Монголын цэргийн хүчийг лал шашинтны эсрэг ашиглах бодлогыг

сэдэж энэ бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор 1253 онд “христос шашны лам

Гильом Рубрук тэргүүтэй тусгай дипломат элчийг Монголын хаанд томилон”

явуулсан байна.

Монгол Хорезмын эзэнт улсын элчин харилцаа

2 П.Карпини. “Монголчуудын түүх” УБ. 1998

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

117

Их монгол улс баруун талаараа хил залган оршиж байсан Хорезмын эзэнт

улстай худалдаа, эдийн засаг, соѐлын харилцаа тогтоож байсан байна. Их

торгон замын аюулгүй байдлыг хамгаалж байсан. Эв эеийг эрхэмлэсэн

бодлого явуулж, ном судар хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж,

анагаах ухаан, одон орон зэрэг мэдлэг ухааны асар их ололт дорноос өрнөдөд

нэвтэрч, католик шашин, лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн ололт,

хөвөнгийн ургамал зэрэг аж ахуйн ба соѐлын шинэ дэвшилтэй зүйлүүд дорнод

азийн улс орнуудад тархсан байна.

Дээрхи олон тооны улс орнуудтай харилцах Монголын эзэнт гүрний

энх тайванч төрийн гадаад дипломат бодлогын үр дүнд гадны улс орнуудтай

найрсаг харилцааг бий болгох, дайн тулааны замаар бус энхийн замаар эзэлсэн

улс орнуудыг өөртөө дагаар оруулах, тухайн улс орны соѐл урлагийн болон

шашны, байгалийн баялаг, үнэт зүйлсийг хэвээр хадгалан үлдээх зэрэг бодлого

баримталж байсан нь эзэнт гүрэн хүчирхэгжин хөгжихөд улс төр төдийгүй

нийгэм эдийн засаг, худалдаа, соѐлын харилцааны хувьд ч, ард иргэдийн итгэл

үнэмшил, сүсэг бишрэл, оюун санааны хувьд ч эерэг нөлөөллийг бий болгож

байсан.

Энх тайванч дипломат бодлогын үр дүнд гадаад улс орнуудын хувьд

Монголын эзэнт гүрэнтэй найрсаг дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэх,

худалдааны томоохон бүсүүдэд худалдаа хийх эрх хүсэх, өөрсдийн эрх ашгаа

хамгаалуулах, хамтран ажиллах зэрэг олон бодлого бүхий арга хэмжээнүүдийг

авч байсан. Тухайлбал: Торгоны зам бүхий олон улсын худалдааны хөгжилд

Монголын эзэнт гүрний хувь нэмэр томоохон үүргийг гүйцэтгэж байсан.

Дүгнэлт

Аливаа улсын оршин тогтнолд төрийн гадаад бодлого, дипломат арга

ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. Дипломат ѐс нь ураг төрлийн байгууллын үе

дэх аймаг хоорондын харилцаанаас үүсэлтэй зан үйл, ѐс заншлуудаас эхлэлтэй

юм. Аливаа улсын дипломат ѐс журам нь олон улсын эрх зүйд нийцэж, өөрийн

орны онцлогийг илэрхийлсэн байх нь чухал гэж үздэг.

Монголд нэгдсэн төр улс тогтсон тэр үеэс Монгол улсын гадаад

харилцаа өргөжиж, Дорно ба Өрнө дахины олон улс оронтой улс төр, эдийн

засаг, соѐл, шашны нэлээд өргөн харилцаа барьж эхэлсэн юм. Тиймээс

Монгол улстай айл зэргэлдээ буюу эртнээс эдийн засаг соѐлын харилцаатай

байсан улс орнууд Монголын тухай үнэн зөв бөгөөд өөртөө хэрэгтэй мэдээг

олж авахыг эрмэлзэж байлаа.

Энэхүү зорилгоор тэд бас Монголд элч төлөөлөгчдөө илгээж харилцаа

тогтоохын хамт түүний тухай улс төр, цэрэг, эдийн засгийн мэдээг хураах,

Монгол улсыг дайсагнах буюу ямар нэгэн цэргийн холбоонд нөхөр хань татах,

шашин суртахууныг дэлгэрүүлэх, худалдаа арилжаа хийх бодлого явуулж

байжээ. Ийнхүү тэр үеийн дэлхий дахины нөлөө бүхий улс орнууд Монголын

хаадтай харилцах болсон нь үнэн хэрэгтээ Монголын төрийг хүлээн

зөвшөөрсөн хэрэг байв. Нөгөө талаар тэр үед дэлхийн нэлээд улс орныг эрх

нөлөөндөө авч Дорно, Өрнийн хэрэгт ихээхэн эрх мэдэл бүхий болсон Монгол

гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны ямарваа нэгэн асуудлыг

шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

118

хоорондын харилцааг байгуулах нь бэрхтэй болж байв. Монголын байлдан

дагуулалт газар авах тутам урьд нь үл мэдэх олон улс оронтой тулгаран,

тэдэнтэй харилцах элчин харилцаа нь улам өргөжиж байлаа.

Монголын эзэнт гүрэн дэлхийг эзэгнэсэн агуу гүрэн улс болсон нь

олон улсын түвшинд гадаад харилцааны дипломат зөв бодлого баримталсан

явдал юм. Ялангуяа гадаад харилцаандаа анхаарсан зүйлс нь дайн тулаанаар

биш энх тайванч байдлаар асуудлыг шийдэн нэгтгэх, мөн тухайн улс

үндэстний ѐс заншил, шашин шүтлэгийг хүлээн зөвшөөрөх, тухайн улс орны

зан заншил соѐл иргэншил, хэл бичгийн боловсролтой итгэмжит хүнийг

элчээр сонгох, элчид тусгай эрх мэдлийг олгох төдийгүй харь орны элчийн

дархан эрхийг нь хамгаалах, шудрага ѐс зүйг эрхэмлэх зэрэг олон бодлого

баримталдаг байсан нь Монголын эзэнт гүрний оршин тогтнох, олон улс

орнуудад хүлээн зөвшөөрөгдөх, энх тайванч дипломат бодлогын гол үндэс

болсон болов уу.

Ашиглагдсан ном зүй:

1. Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ.1998

2. Карпини“Монголчуудын түүх“ УБ-1998

Веб сайт:

http://dream_page.blog.gogo.mn/read/entry43664

http://www.slideshare.net/tolya_08/mt-gad-bodlogo

http://www.wisdomklub.miniih.com/index.php/home/post/557

Conclusion

A state foreign policy and diplomatic action have much effect on an

existence of any country. The diplomacy originates from cultural behavior and

tradition in the period of the tribe relations. There must be considered to be

activities in conformity with the international law and special features of their

country in diplomacy.

Since the Mongolian empire was declared, the Mongolian foreign relations

were expanded and became a wide range of relations in politics, economy, culture

and religion with the East and West nations. Consequently, neighboring countries

they have early economic and cultural relation with Mongolia wanted to gain

valuable and profitable information about Mongolia.

Besides they established relations with Mongolia, their messengers were

sent to Mongolia in order to get information about politics, military, economy of

Mongolia as well as to pursue a policy of being hostile or becoming military friend

with Mongolia and spreading out religion and making trade in Mongolia. Thus the

influential nations in the world establish relations with Mongolian kings. In actual

fact, it was issue that they recognized Mongolia.

On the other hand, there became harder to establish relations between

countries and to solve any problems in the international relations without Mongolia

who has had an enormous influence on the issues of the East and the West and

regardless their policy trends. There were expending the relations with many

unknown countries and the messenger system as much as broadening Mongolian

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

119

Empire conquers.

Mongolian Empire became the largest contiguous land empire in world. It is

related to the right diplomatic policy of foreign relations in the international

settings.

Due to the pursuing a number of policies in the foreign relations including

attempting to solve disputes peaceably, respecting local tradition and religion,

appointing as trustee and educated messengers who had a wide range of knowledge

in local custom and culture, giving special authority to them, protecting messengers

of other countries and obeying principles of justice and ethical behavior.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

120

Э.Нандинчимэг - ОУБСНББ-ийн тэнхимийн багш

ИХ МОНГОЛ ГҮРНИЙ ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА БА ИХ ЭЗЭН

ЧИНГИС ХААНЫ УДИРДАГЧИЙН ХУВИЙН ШИНЖ ЧАНАР

Түлхүүр үг:

Удирдагчийн хувийн шинж чанар, Их монгол гүрний гадаад харилцаа

ба дипломат ажиллагаа, дипломат ѐс горим, элчийн халдашгүй байдалд

монголчуудын оруулсан хувь нэмэр

Хураангуй:

Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Хүн болох багаасаа Хүлэг болох

унаганаасаа” гэсэн сайхан үг бий. Энэ зүйр үгийн гүн гүнзгий утгын

илэрхийлэл нь яах аргагүй Эзэн Чингис хаан маань гэж би хувьдаа боддог.

Түүний тухай бичсэн олон арван ном, зохиол, өгүүллийг уншиж судлахад баг

насны хүмүүжил нь ирээдүйн Их хаан болох үндсийг тавьсан нь гарцаагүй.

Бага насандаа эцгээ алдан ээж, дүү нарын хамтаар үлдсэн нь түүнд амьдралын

хатуу бэрх, зовлон дундаас хүний сайн зан чанарууд болох голч шударга

чанар, хүмүүстэй нийцтэй байх, ажилсаг шургуу чанар төлөвшин бие хүн

болж байгаа нь Монголын эзэнт гүрнийг байгуулж, дэлхийд нэр цуутай хүн

болж түүхэнд мөнхөрсөн нь удирдагчийн хувийн шинж чанар болон

дипломатч хүний шинжүүд байсанд оршино.

Италийн жуулчин Монголын түшмэл агсан Марко Поло “Түүний нийтлэн

захирах нь туйлын төв голч бөгөөд найрамдуу, ард иргэд түүнийг хүндлэн

хайрлах нь эзэн болсноор шууд өөрийн эцэг эх мэтээр санана”1 гэсэн байдаг нь

Чингис хааны голч шударга занг ард түмэн хэр их хүндлэн хайрлаж биширч

байсныг илтгэн үзүүлдэг.

“Дипломат ажиллагаа гэдэг бол гадаад бодлогын зорилгыг хэлэлцэн

тохиролцох, зөвшилцөх замаар хэрэгжүүлэх арга юм”. Гадаад бодлогыг

стратеги гэж томъѐолбол дипломат ажиллагаа нь тактикийн чиг шугам, арга

барил нь гэж хэлж болох бөгөөд гол зорилго нь энх тайван, тогтвортой

байдлыг сахин хамгаалахад оршино.2

Миний бие энэ сэдвээр судалгаа хийхдээ Чингис хааны хувийн үзэл

баримтлал, явуулж байгаа бодлого нь тархай бутархай овог аймгуудаас эхлээд

Их Монгол улс цаашлаад Монголын эзэнт гүрнийг байгуулж, ард түмний энх

тайван амар амгалан байдал, хөрш зэргэлдээ улс гүрнүүдтэй эв найрамдалтай

дипломат харьцаатай байхад хэрхэн нөлөөлж байгааг судлахыг хичээсэн.

Оршил

Монголчуудын есийн тооны бэлэгдлийн нэртэй Есүхэй баатар шинэ

мэндэлсэн хөвгүүндээ Тэмүжин гэдэг нэр хайрлажээ. Тэмүжин бол төмөрчин

1 Марко Поло “Аялалын тэмдэглэл”

2 М.Дүгэрсүрэн О.Хосбаяр “Дипломат ажиллагаа, дипломат албаны үндэс” 1998 он 5-р хуудас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

121

гэсэн утгатай үг билээ.3 Монголчууд төмрөөр эд зүйл хийдэг хүнийг ихэд

хүндлэн тусгай эрх дарх олгосноор тэднийг дархан хэмээн нэрлэх болсон.

Дорно зүг Эргүнэ гүнд очиж хоргодсон язгуур монголчууд төмрийн хүдэртэй

уулыг хайлуулан гарч ирэхэд төмрийн дархан нар чухал үүрэгтэй оролцжээ.

Чухам энэ хүндэтгэл, бэлэгдлийг бодож Есүхэй баатар хөвгүүндээ Тэмүжин

буюу Төмөрчин гэдэг гүн утга учиртай нэр хайрлажээ.

Есүхэй баатар Монгол улсын анхны хаан Хабулын ач хөвгүүн байсан

бөгөөд хөвгүүдээ жинхэнэ талын язгууртны ѐсоор хүмүүжүүлсэн нь түүнийг

нас барж Тэмүжин өнчрөн амьдралын хүнд хүчрийг туулах, хүнд бэрх зовлонд

бууж өгөхгүй, даван туулж улам хатуужин, зоримог, ухаалаг, сэргэлэн, зальтай,

алсын хараатай хүчирхэг эр болж төлөвшихөд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

Дипломат бодлого, арга ажиллагааг товлох, хөтөлж явуулахад хувь хүний

дипломат чанар ихээхэн үүрэгтэй бөгөөд Тэмүжин улс төрийн бодлоготон,

дипломатын хувьд төлөвшин боловсорч, зовж зүдэрсэн зон олноо амар тайван

амьдруулахын тулд “Эсгий туургатан энх амгалан болтугай” гэсэн улс төрийн

уриаг дэвшүүлэн гаргаж ирсэн байна.

Мэргидийг цохих үест түүний бас нэгэн гарамгай чадвар буюу сөрөг

цохилт шуурхай зохион байгуулах чадвар тод илэрч харагдсан юм. Хурдан

ажиллагааны энэхүү арга барил нь Хамаг Монгол аймгуудыг нэгтгэн захирах,

Татаар, Хэрэйд, Мэргид, Найманы ханлигийг дагуулан авах, хожим цэргийн

дипломатынхаа шуурхай ажиллагааны үндэс болгон хэрэглэсэн “Жуух бичиг”,

“Зар бичиг” зэргийг зохион гаргах хийгээд элчин харилцааны ажилд шинэчлэл

оруулж элч төлөөлөгчийн дэв зэрэг тогтоон ангилах санаа сэдэхэд чухал үүрэг

гүйцэтгэжээ. Тиймээс 1178 он буюу 16 наснаас Чингисийн дипломат бодлогын

эхлэл гэж үзэж болох бүрэн үндэстэй.

Чингис хааны удирдагчийн хувийн шинж чанар

дипломат ажиллагаанд нөлөөлөх нь

Удирдагчийн хувийн шинж чанар гэдэг ойлголт нь удирдагч хүний ердийн

хүнээс ялгарч, түүгээрээ бусдад нөлөөлөх, дагуулах, өөрөө амжилт гаргахад

тусалдаг хувийн онцгой шинжүүдийн цогцыг хэлдэг байна4.

Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн Gallup – ын судалгаагаар

“Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд (Traits) юу вэ?”

гэдэг судалгааны дүнгээр хамгийн чухал 3 шинжэд голч шударга чанар

(Integrity), ажилсаг шургуу чанар (Industriousness), хүмүүстэй нийцтэй чанар

(Аbility to get along with people) орсон байдаг бөгөөд Чингис хаанд эдгээр

хувийн шинж чанарууд байсан тухай авч үзье.

Голч шударга чанар (integrity) гэдэгт өөрийн хэлсэн үгэндээ үнэнч байх,

яриа ба үйл ажиллагаандаа тууштай туйлбартай байх болон захирагдагсдаасаа

хүсч байгаа сайн чанаруудыг өөрөө гаргаж харуулах чадварууд ордог байна.

Тэмүжиний шударга шулуун зан багаасаа тодорч, дээрэлхүү түрэмгий занг

тэвчиж чаддаггүй байсан тул нөгөө эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоѐрын

3 Ж.Гэрэлбадрах “Чингис хаан ба дэлхий ертөнц” эрдэм шинжилгээний өгүүлэл 2014

он 1-р хуудас 4 “Чингис хааны хувийн шинж чанар” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл 2012

он 3-р хуудас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

122

дээрэнхүй үйлдэл дахин дахин давтагдах болмогц дүү Хасартай “Ийм бол

эдэнтэй яаж хамт амьдарч чадна” гэж ярилцаад Бэгтэрийг 2 талаас нь харван

алсан байдаг. Үүний дараа эдний гэр бүлд дахин хэрүүл гарсангүй, үлдсэн

Бэлгүтэйг насан туршдаа өөрийн төрсөн дүү шигээ хайрлаж зовлон жаргалаа

хуваалцаж ирсэн байдаг билээ.

Ер нь Тэмүжин багаасаа өөрөө зовж ядарч явсан хүний хувьд хүмүүсийг

их бага, дээд доод гэж ялгалгүй адил тэгш шударга харьцдаг байсан ба тэдний

зовлон жаргалыг мэдэрч найз нөхөр мэт харьцаж, нас барсан хүмүүсийн ар

гэрийнхнийг хүртэл харж хамгаалдаг байсан тул олон сайн хүлэг баатар,

нөхөдтэй болж тэд нар нь үхэхээс буцахгүй дайн байлдаанд ордог байсны нэг

тод жишээ бол Ван хан, Жамуха хоѐртой байлдахад Мангудын Хуйлдар сэцэн

“Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг

асрахыг Тэмүжин анд мэдтүгэй”5 гэж өөрийн амийг үл хайрлан байлдаанд

манлайлан орж шархадсан байдаг.

Чингис хаан хүмүүсийг шагнаж урамшуулахдаа харц язгууртан болон овог

аймгаар нь ялгалгүй, улс төрийг байгуулахад оруулсан гавьяагаар нь шударга

үнэлдэг байжээ. Тэмүжин сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр ташуургүй

байх үед ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоѐроос эхлэн төр улсыг байгуулахад

гавъяа байгуулсан нөхдөө хийсэн гавъяаг нь марталгүй, ард язгууртан гэж

ялгалгүй шударгаар үнэлсэн байдаг. Чингисийн голч шударга зан чанарыг бас

нэг харуулдаг зүйл бол хүмүүсийн олз ашигт шунах, хар амиа бодох, урван

тэрслэх, тогтоосон цаазыг зөрчих, худлаа ярих, хэлсэн ам, андгай

тангарагаасаа буцах зэрэг ѐс зүйгүй, шударга бус үйлдлүүдийг үзэн яддаг

байсан ба ийм явдлыг улс дотроо хойшид гаргуулахгүйн тулд хатуу шийтгэдэг

байсан нь түүнийг ямар ѐс зүйтэй шударга хүн байсныг тодорхой харуулж

өгдөг билээ. Тухайлбал эзнээсээ урваж, барьж өгсөн Жамухын 5 хүнийг

цаазалсан

Чингис хааны шударга зан чанарын талаар ШУТИС-ын профессор Х.

Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” номондоо “Чингис хаан

үнэнч шударга занг хүндэлж, шударга бус, хуурамч занг үзэн яддаг байжээ”,

эрдэмтэн Б. Балжинням “Хаан харц 2 нэгэн адил үүрэг, эрхтэй болсон” гэж

бичсэн байдаг нь Чингис хааны энэ шинж чанар судлаачдын анхаарлыг

аргагүй татдаг болохыг харуулж байна. Энэ шинж чанарын талаар АНУ-ын

Ерөнхийлөгч агсан Дуайт Эйзенхауэр “Удирдагч хүний хамгийн дээд зэргийн

чанар бол гарцаагүй голч шударга шинж юм” гэж үнэлсэн байдаг.

Хоѐрдахь шинж чанар бол хүмүүстэй нийцтэй буюу нийтэч чанар (ability to get along with people) юм. Чингис хаан бага наснаас хүнтэй нийцтэй,

бусдын үзэл бодлыг сонсдог, өөрийн үзэл бодлыг хүнд хүчээр тулгадаггүй хүн

байжээ. ШУТИС-ийн эрдэмтэн Х. Пүрэвдагвын дүгнэснээр Тэмүжинийг эв

эеийг эрхэмлэдэг, нийтэч хүн болоход “Өэлүн эхийн хүмүүжил ихээхэн

нөлөөлсөн бөгөөд эвтэй бол хүчтэй гэдэг гүн ухааны ойлголтыг хүүхдүүддээ

суулгасан нь Өэлүн эхийн мөнхийн гавъяа билээ”6. Чингис хааны энэ

шинжийн талаар доорх жишээнүүдээс харж болохоор байна. Үүнд:

5 “Монголын нууц товчоо” 217-р зүйл 6 Х.Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” 36-р хуудас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

123

Анх 13 настай7 байхдаа Жамухатай сайн анд нөхөр бололцож андын

тангарагийг баримтлан нөхөрлөж ирсэн ба түүнийг ялагдаад баригдаад ирэхэд

ч гэсэн алахын оронд найз нөхөр хэвээрээ байх санал тавьж байсан, огт

танихгүй Боорчитой нөхөрлөсөн, зарц болгож өгсөн Зэлмэ-г өөрийн нөхөр мэт

үзэж харьцдаг байсан зэргээс үзэхэд Тэмүжин багаасаа дээрэлхүү, бардам

ихэмсэг зангүй бөгөөд хүнтэй нийцтэй хүн байсныг нотолж байна.

Чингис хаан аливаа зөрчил тэмцлийг хоѐр талын эрх ашгийг бодолцож,

хүчээр бус, эв зүйгээр, дипломат аргаар шийдвэрлэхийг хичээдэг байсан юм.

Тухайлбал, өөрөө дөнгөж хаан өргөмжлөгдөөд Тоорил ханд Тахай, Сүхэхэй

хоѐрыг элч болгон илгээж найрсаг харилцаа тогтоох, энх тайванч санаагаа

илэрхийлж байсан байдаг. Жүрхин нартай зөрчилдөхөд хүлээцтэй байж буулт

хийн Хорижин хатан, Хуурчин хатныг буцааж өгч байсан. Хэрэйд улстай дайн

тулаангүй амар тайван байя гэж сэтгээд Зүчид Сэнгүмийн дүү Чаурбэхийг

гуйж бас Сэнгүмийн хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг өгье гэж санал

тавьж байсан юм.

Чингис хаан судлаач профессор Б.Балжинням “Монголчууд төвшитгөсөн

ард түмнүүддээ хэзээ ч ертөнцийг үзэх үзэл, ѐс заншил, хэл, шашин гэх мэт

амьдралын хэвшлээ тулган хүлээлгэж байсангүй.”8 гэж дүгнэсэн байдаг нь

Чингис хааны үзэл бодлоо бусдад тулгадаггүй зан болон үүнийг нь өвлөн

авсан түүний залгамжлагчдын үйл ажиллагааны талаарх чухал дүгнэлт юм.

Нийтэч хүний гол чанар бол яс үндэс, мэдлэг чадвар, шашин шүтлэг, албан

тушаал болон гарал үүслээр (тухайн үедээ харц, язгууртан) хүнийг

ялгаварладаггүй харьцах чадвар бөгөөд үүнийг Чингис хаан төгс эзэмшсэн хүн

байсан байна. Үүний бас нэг жишээ бол харь гаралтай олон эрдэмтэн мэргид,

гар урчууд, мэргэжилтэн, түшмэдийг өөрийн ажилд татан оруулж Монголын

төлөө ажиллуулж чадаж байсан явдал юм. Энэ талаар эрдэмтэн Б.Балжинням

“... үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлээс Монголчууд ангид байсны

баталгаа нь харийн олон алдарт хүмүүсийг өөрийн төрдөө татан ажиллуулж

байсан явдал юм.”9 хэмээн өгүүлсэн нь угтаа харийн хүмүүстэй ч нийцтэй

байж, тэдний мэдлэг чадварыг ашиглаж чаддаг байсан Чингисийн арга

барилыг хэлж байгаа хэрэг билээ.

Гуравдахь шинж чанар буюу удирдагчийн ажилсаг шургуу чанар (working hardness) (industriousness) бол шинэ сэтгэлгээ, шинэ технологи, шинэ

арга барилыг бүтээлчээр хэрэглэн шургуу тэмцэж зорилгодоо хүрэх чадвар

бөгөөд энэ нь удирдагчийн хийсэн бүтээсэн зүйлээр нь илэрдэг билээ. Чингис

хаан хар багаас өнчирч, айлын том хүүгийн хувьд гэр бүлээ тэжээх, овог

аймгаа нэгтгэн удирдах том үүрэг хариуцлагыг хүлээсэн нь түүнийг багаас нь

ажилсаг шургуу болгож сургасан байна. Дээр дурдсан судлаач профессор

Х.Пүрэвдагва үүнийг маш оновчтойгоор “Тэмүжиний хүүхэд нас ердөө есхөн

жил байсан...”10

гэж дүгнэсэн байдаг.

Чингис хаан 1189 онд буюу 27 насандаа өрсөлдөгч дайснуудтай шургуу

7 Монголын нууц товчоо 39-р хуудас 8 Б.Балжинням “Монголын түүхийн товчоон 785-р хуудас

9 Б.Балжинням “Монголын түүхийн товчоон 785 хуудас 10 Х.Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” УБ, 2004, 27 хуудас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

124

тэмцэн, монголын ихэнх овог аймгийг нэгтгэж Чингис хаан цол өргөмжлөгдөж

байв.

Мөн 1206 онд буюу 44 насандаа Нэгдсэн Монгол улсыг байгуулан, овог

аймгийн хуучин тогтолцоог устган зуут мянгатын системээр эдийн засаг,

цэргийн нэгдмэл цоо шинэ засаг захиргааны бүтэц зохион байгуулалт хийв.

Улс орноо гадаадын дайснаас найдвартай хамгаалахын тулд батлан хамгаалах

хүчийг шинэчлэн зохион байгуулж чадварлаг тактик стратегитай, дэлхийд

хамгийн шилдэг армийг байгуулав. Эрдэмтэн Х.Шагдарын судалгаанаас үзвэл

монголын цэрэг нь хүнд, хөнгөн морин цэрэг, явган цэрэг, зэвсэг урлах

урчуудын цэргээс гадна зам гүүр барих, хэрэм цайз нураах төхөөрөмжүүд,

дэлбэлэх шатаах хэрэгслүүд хийдэг инженерийн цэрэгтэй, их бууны анги, ар

талын ангитай орчин үеийн армиас дутахааргүй зохион байгуулалттай

байсан11

төдийгүй цэргийн тактик стратегийн хичээл судалдаг цэргийн

академи (хишигтэн цэрэг)-тай байжээ. Эдгээрээс үзэхэд Чингисийн ямар

бүтээлч, үр дүнтэй удирдагч болох нь харагдана.

Чингис хаан Монгол улсыг төвшитгөсний дараа дэлхий ертөнцийн

хэмжээнд даяарчлалыг хийж улс орнуудын дунд энх амгалан тогтоох,

харилцан ашигтай арилжаа худалдаа хийх, нэгдмэл зах зээлийг бүрэлдүүлэх

үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө амьдралын эцэс хүртлээ тэмцэж иржээ.

Америкийн эрдэмтэн Жек Уэтерфорд “Чингис хаан салангид олон жижиг

аймгуудын эринийг эцэслэж, тэднийг худалдаанд суурилсан дэлхийн нэгдмэл

тогтолцоонд оруулан, түүхэнд урьд өмнө байгаагүй нэгдмэл гүрэн болгон

нэгтгэсэн билээ”12

гэж дүгнэсэн нь түүний хийсэн ажлын үр дүнг нэгэн үгээр

тодорхой харуулж байна.

Удирдагчийн ийм ажилсаг шургуу чанар бол өнөө үеийн компани,

корпорацийн удирдагч нарт заавал байх ѐстой шинж чанар бөгөөд үүнийг

эрдэмтэн Ким Жон Рэ соргогоор ажиглаж, дэлхийн эдийн засаг хямралд орсон

өнөө үед Өмнөд солонгосын залуус, корпорацийн удирдагч нарт Чингис хааны

арга барилаар ажиллахыг уриалсан байдаг.

Чингис хааны удирдагчийн дээрх 3 шинж чанар дээр нэмж зайлшгүй

хөндөх нэг асуудал бол хүнд ховорхон тохиолддог харизматик шинж чанарын

тухай юм.

Харизма гэдэг грек үг нь тэнгэр бурхнаас заяатай гэсэн утгыг илэрхийлдэг

бөгөөд ийм хүн төрх байдал, нүүр царай, харьцаагаараа хүмүүсийг өөртөө

өөрийн эрхгүй татаж чаддаг ба бусад хүмүүс түүний үгийг хүндэтгэн биширч

дагадаг учир бурхнаас заяагдсан хувь хүн гэж үздэг байна. Энэ нэр томъѐог

анх германы социологич Max Weber (1864 –1920) гаргасан ба эрдэмтэн

Конгер, Канунго нар судалж харизматик удирдлагын онолын үндэслэлийг 1987

онд гаргасан байдаг.

Удирдагчийн харизматик шинж чанарыг орчин үед их сонирхон судалдаг

болж байгаа бөгөөд дэлхийн нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн

олсон амжилтыг түүний харизматик шинж чанараар тайлбарладаг болсон

11 Х.Шагдар “Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх” УБ, 2000, 512-515 хуудас 12 Жек Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”. II хэвлэл. 2005. УБ 11

хуудас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

125

байна. Тухайлбал францууд Наполеоныг, германчууд Гитлерийг, америкчууд

Билл Клинтоныг, англичууд Черчиль ба Диана гүнжийг харизматик хувь хүн

үздэг байна. Одоо ч гэсэн улс төрчид олон түмэнд таалагдаж татахын тулд

нүүр царай, хувцас хунарыг нь тордож, хэлэх үгийг нь бэлтгэж дагаж явдаг

imagemakers гэдэг баг хүмүүстэй ажилладаг нь чухамдаа харизматик шинжийг

бий болгож буй хэрэг билээ.

Чингис хааны харизматик шинжийг илэрхийлэх жишээ олныг дурдаж

чадах байна. Үүнд:

1. Чингис хаанд энэ харизматик шинж (товчоор хэлбэл татах чадвар) нь

бүр багаасаа мэдэгдэж эхэлсэн буюу төрөлхийн шинж чанар гэж үзэж

болохоор байна. Тухайлбал “Монголын нууц товчоон”- д Дэй сэцэн, Сорхан

шар, Таргудай Хирилтуг нар Тэмүжинийг бага байхад нүдэндээ галтай,

нүүрэндээ гэрэлтэй хөвүүн гэж 3 удаа хэлсэн байдаг. Монголчууд одоо ч гэсэн

хэр баргийн хүнийг нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй гэж ховорхон хэлдэг

бөгөөд Тэмүжинг 9 наснаас нь эхлэн нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй гэж

хүмүүс анзаарч, зарим нь атаархаж байснаас үзэхэд Чингисийн харизматик

шинж чанар тохиолдлын зүйл биш, төрөлхийн ийм шинжийг агуулсан хүн

байжээ гэдэг дүгнэлтэд хүргэдэг.

2. Идэр насандаа ирээдүй нь тодорхой бус, ядуу зүдүү байхад нь ямар ч

эргэлзээгүйгээр ирж хүчээ өгсөн Боорчи, Зэлмэ нараас эхлэн дайсагнагч олон

овог аймгаас албат иргэд, баатрууд, язгууртнууд сайн дураараа ирэн нийлж,

удирдлагыг нь бүрэн хүлээн зөвшөөрч байсан нь түүний хүмүүсийг өөртөө

татах чадварыг нь илтгэж байна.

Жамуха өөрийн хүслээр үхэхдээ түүний ур чадвар, авъяас билгийг үнэлж,

уужим сэтгэлт анд, ухаант царай, тэнгэр заяат, далай Чингис13

гэх мэтээр

хувийн шинж чанаруудыг магтсан байдаг.

Германы түүхч Райнхолд Нойман – Ходиц Чингис хааны хүнийг татах

чадварыг онцлон тэмдэглээд “Чингис хаан чухамхүү өгөөмөр сэтгэлийн

хүчээр хүмүүсийг татаж чаджээ.”14

гэж дүгнэсэн байдаг.

Английн профессор Mick Yates Чингис хааны удирдлагын арга барилыг

судлаад гаргасан “Чингис хааны 4E” онолдоо Чингис хаан бол харизматик хүн

байжээ (He was charismatic) гэдэг дүгнэлтийг өгсөн байна.

Чингис хааны үеийн гадаад харилцаа ба дипломат ажиллагаа

Монгол аймгуудын харилцааны түүхэнд элч нар их чухал үүрэг гүйцэтгэж

байсан бөгөөд цаашид хөгжлийн явцад элч хэмээх харилцаа холбооны тусгай

албаны хүмүүс бий болсон нь дараах үеийн гадаад харилцаанд ч их үүрэг

гүйцэтгэсэн байдаг. Бичиг үсэг гараагүй байсан цагт элчээр дамжуулан үгийг

цээжлүүлэхийн15

хялбарыг бодож гол төлөв толгой холбон шүлэглэж зохиодог

байсан байна. Ингэж элч зарахыг “дуу бариулах” гэж нэрлэдэг байжээ.16

Зарим

дуу бариулах зүйл нь бичгээр бичдэггүйгээс биш үнэндээ дипломат

харилцааны бичгийн элдэв хэлбэрийн утга агуулгатай байсан байна.

13 “Монголын нууц товчоо” 201-р зүйл 14 “Чингис хаан” 2002 он 15 Рашид-ад-Дин II боть 117-р хуудас 16 “Монголын нууц товчоо” 265-р зүйл

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

126

Монгол улсын дипломатын үйл ажиллагаа нь харь орнуудад тусгай тамга

тэмдэг бүхий гэрэгэтэй/пайз/ элч нарыг довтолгох буюу гадны элч нарыг

хүлээн авах, гадаад орнуудтай бичиг захидлаар харилцах буюу элдэв төрлийн

гэрээ хэлэлцээр эсвэл холбоо байгуулах, бусад улс орныг улс төр, цэргийн

талаар туршин тагнах зэргээр гадаад бодлогыг гүйцэтгэн хөтлөх элдэв арга

ажиллагааа тогтворжин төрөлжиж байсан байна.

“Ямар ч элчийг хэд хэчнээнээр хааш нь ч явууллаа гэсэн тэнд унаа, унд

хүнсийг саадгүй гарган өгч хэрэглүүлэх ѐстой бөгөөд хаанд ямар ч орноос элч

зарлага ирлээ гэсэн тэдэнд унаа хөсөг, хоол ундыг гарган өгөх ѐстой” гэж тэр

цагт Монголд элчээр ирж байсан Плано Карпини бичсэн байна. 17

Элч нарыг харьд зарахдаа онцгой эрх үүргийг нь баталсан алт, мөнгө,

хүрэл болон модон гэрэгээг тэдний хэргэм тушаалыг харгалзан олгодог байсан

бөгөөд монголын хааны онгон эрх ямба бүхий бие төлөөлөгч болохыг

тодорхойлон зааж тэдэнд аль болохоор бэлэг сэлтийг барьж хүндэтгэн тал

засаж байхын чухлыг онцлон заасан мэдээ баримт түвэд сурвалж бичгүүдэд

байдаг байна.

Монголын элч нарын гэрэгэ бол эртний Грекийн элч нарын замд авч явдаг

“дипломат” гэдэг хоѐр давхарласан модон самбартай утгаараа төсөөтэй зүйл

байжээ.18

Хааны зарсан элчийг тохиолдох газар орны эрх баригчид цөмөөр

хүндэтгэн өнгөрүүлэх, элчийн зэрэг дэвийн их багыг харгалзахгүй, эрхэм

суудалд суулгах, харуул гаргаж сахиулах, элчийг их хаалганы өмнө угтан авч

уулзахдаа хэнгэрэг дэлдэн, хөгжим үүсгэн, хиур далбаа барьж жагсах зэргийн

нарийн журам байсан тухай 1221 онд Бээжинд ирж Монголын хааны төлөөний

сайд Мухулайтай уулзаж байсан Хятадын Өмнөд Сүн улсын элч Жао Хун

өөрийн тэмдэглэлд бичжээ.19

Монголын байлдан дагуулагчид харь орнуудыг эзлэхдээ тухайн орны

байдлыг урьдаас сайн туршиж тагнах, чухам аль орны хэнтэй эвсэн, ямар дэс

дараатайгаар, хэрхэн яаж байлдан довтлох арга хэмжээг зориуд боловсруулан

явуулдаг байсан байна. Үүнд дипломат бодлого үлэмж үүрэг гүйцэтгэж

байсны нэг гол арга ажиллагаа нь гадаад улсуудын хоорондын зөрчил

тэмцлийг дэврээн ашиглаж, нэг орны эсрэг нөгөөтэй нь найрамдан хамсаж

тэмцэх, өөрийн эсрэг бусад орны эвсэл холбооны аюулыг аль болох зайлуулах

явдал байжээ. Хорезмын эсрэг аян дайнд Чингисийн дипломатын үйл

ажиллагаа нь тэр орны дотоод зөрчил тэмцлийг ашиглахад чиглэгдсэн байжээ.

Монгол улсын дипломат бодлогыг Чингис хааны дараах хаадууд болох Өгэдэй,

Гюүг, Мөнх нар идэвхтэй үргэлжлүүлэн явуулж Хархорум төвтэй дэлхийн их

гүрнийг байгуулснаар монголын олон улсын харилцаа улам хөгжиж иржээ.

Монголын гадаад бодлого, диломатын арга ажиллагаа нь “бусад улсын

дипломатын алдааг ашиглах”, “өөрийнхөө дипломатын зорилгоо бусад улсын

санал санаачлагыг дагуулан хийж гүйцэтгэх” хэмээх хоѐр үндсэн чиглэлтэй

байсан байна.

17 Плано Карпини 15-р хуудас 18 Монгол Улсын түүх II боть 301-р хуудас 19 Жао Хун “Монгол татарын бүрэн тэмдэглэл” Монгол орчуулга

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

127

Дипломат ѐс горим, элчийн халдашгүй байдалд

монголчуудын оруулсан хувь нэмэр

Аливаа улсын дипломат ѐс горим, ѐслол, тухайн улсын хөгжил, зан

заншилтай холбоотой түүхэн ойлголт мөн. Ёс горим нь нийгмийн байгуулал,

уламжлал, эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчин чадал, тухайн улсын нэр хүндтэй

ч холбогдоно. Монголын дипломат ѐс горим нүүдэлчдийн соѐл иргэншил,

эртний болон дунд зууны монголчуудын гадаадтай харилцаж ирсэн түүхэн

онцлогийг илтгэн харуулж байна.

Дипломат элчийн бүрэн эрх, халдашгүй дархан эрхийн элементүүд дундад

эртний улсууд, тухайлбал Монголын хаадын гадаад улс гүрэнтэй харилцахдаа

мөрддөг уламжлалт ѐс заншлын тухай бичсэн сурвалжуудад элбэг тохиолддог

юм.

1214 оноос Чингис хаан элчийн харилцааг туйлын утгаар нь гойд анхаарах

болж, дипломатын тусгай алба бий болгон, элчингийн дэв зэрэг тогтоон эрх

ямбыг нь дархалсан гэрэгэ шийтгэн олгох болжээ. Элчийн алба улам бүр

тусгай мэргэжлийн шинжтэй болж, бүрэн эрхэт элчин, элчин, элч, элч

худалдаачин хэмээн ангилагдаж, дипломат зар бичгийн анхны хэлбэр болох

алт, мөнгө, хүрэл, модон пайз Гэрэгэ-г Монголын эзэнт гүрний “Зарлигийн

элч” нарт олгож байсан нь тэрхүү элчийн дэвийг тодорхойлохын зэрэгцээ

түүнийг саадгүй өнгөрүүлэх, зорьсон хэргээ бүтээхэд нь дэм, хүдэтгэл үзүүлэх

агуулгатай байлаа. Гэрэгэ нь дипломат паспорт, итгэмжлэх жуух бичгийн аль

алины үүргийг гүйцэтгэдэг байжээ.

Хааны элчийн халдашгүй дархан эрхийг хамгаалах, түүнийг хүндэтгэх нь

эзэн хаан, түүний төр, сүр хүчийг хүндэтгэж буй хэрэг хэмээн үзэж байжээ.

Түргэн эргэх зар мэдээ, тамга тэмдэг, бичээч хэлмэрчтэй байж хэл нэвтэрч

харилцан ойлголцож байсан байна.

Оросын нэрт түүхч эрдэмтэн Лев Гумилев дэлхийн дипломатууд

халдашгүй эрх зэрэг дэвийн ѐс тогтоосон Чингис хаанд алтан хөшөө босгох

учиртай хэмээн айлдсан нь гүнзгий агуулгатай шинжлэх ухаанч хүний үг яах

аргагүй мөн.20

Их Монгол улс байгуулагдаад Хорезмтэй арилжаа наймаа хийж энх

тайван оршихыг хүсэж байснаас бус шууд дайн үүсгэхийг санаж байсангүй

гэж Өвөрмонгол судлаач Сайшаалт голч дүгнэсэн байна. 21

Чингис хааны үед ч, түүний дараах хаадын үед ч гадаад гүрнээс ирсэн элч

нарыг найр тавин угтаж өндөр хүндэтгэл үзүүлж байсан юм. Энэ тухай

Д.Оссоны “Монголчуудын түүх” хэмээх бүтээлд Монгол хаадад гаднын элчин

төлөөлөгчид олноор хүрэлцэн ирж бараалхаж байсан учир, элч нарыг хүлээн

авах өвөрмөц ѐс журам хаадын өргөөний дотор мөн бий болж хэмээгээд

гаднаас ирсэн элчийг өртөө буудлын тусгай алба хүлээн авдаг, ямар хэргээр

явааг нь асуудаг, элч нарыг нэгжин үзэж, хоѐр галын хоорондуур гаргадаг

зэрэг ѐс горимын тухай Плано Карпин зохиолдоо тусгасан байна. Өрнө зүгийн

нэг элчинг галын дундуур оруулж ирэх ѐсыг дагаагүй учир хүлээж авалгүй

20 Д.Цолмон “Дипломат ѐс горим, ѐслол, баримт бичиг” УБ 2006 он 37-р хуудас 21 Сайшаалт “Чингис хааны товчоон” Хөх хот 1987 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

128

буцаасан22

байгаа нь өөрсдийн бий болгосон дипломат ѐс горимыг хүндэтгэж

үзүүгүйн илрэл байсан байна.

Дипломатын түүх, ѐс горимд нэг улсын эрх ашгийг хамгаалах төлөөлөх ѐс

эртнээс улбаатай ба энэ нь өнөө үед ч гадаад орнуудад Элчин төлөөлөгчийн

газаргүй улс гуравдахь улсын дипломат төлөөлөгчийн газраар улсаа

төлөөлүүлэх, консулын харилцаанд гадаадын нэр нөлөө бүхий иргэдээр

өргөмжит консул болгон ажиллуулах зэрэг уг нь заншлын хэлбэртэй байсан ѐс

олон улсын харилцаанд тогтсон ѐс горим болсон байна.

Дүгнэлт

Эндээс үзэхэд Чингис хаан орчин үеийн удирдахуйн ухаанаар тогтоогдсон

удирдагчийн гол шинжийг төгс агуулсан, чадварлаг, ухаалаг, алсын хараатай

(envision), дэлхийн хэмжээний удирдагч байсан учраас ийм амжилтанд

хүрчээ.

Чингис хааны амжилтын үндэс нь удирдагчийн дээрх гол шинж чанарууд

бөгөөд эдгээр шинж чанарыг эзэмшиж чадвал нүүдэлчин овгийн жижиг

удирдагч ч дэлхийн хэмжээний удирдагч болж болдгийг Чингис хааны түүх

харуулж байна.

Дэлхийн түүх болон Чингис хааны түүхээс түүний удирдагчийн шинж

чанар, арга барил, ур чадвар, баялаг туршлагаас судлах, сурч мэдэх, сургамж

болох зүйл бидэнд өшөө их байна.

Орчин үеийн даяарчлалын нөхцөлд компани, корпорацийн удирдагч нарт

Чингис хаанаас сурах, санаа авах зүйл их байгаа бөгөөд Чингис хааны хувийн

шинж чанар, ур чадвар, арга барилаас суралцан дэлхийн хэмжээнд сэтгэж,

шинэ технологи, Монголын байгалийн баялаг, гадаадын мэргэжилтнүүдийг

бүтээлчээр ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх өргөн боломж, арга зам

нээлттэй байна.

XIII зууны эхэн үед буюу Их Монгол улс байгуулагдаас өмнөх олон улсын

харилцааны тогтмол хэлбэр нь дайн байж, “хэн хүчтэй нь” хэмээх бичигдээгүй

хууль үйлчилсэн ч Их Монгол улс байгуулагдснаар гадаад харилцааны

уламжлалт дипломат харилцаа, элчин харилцаа чухал үүрэг гүйцэтгэж, гадаад

улсуудтай харилцах харилцаанд шашны нөлөө ихсэж, соѐлын харилцаа ч газар

авах хандлага бий болж, Монгол аймгуудын хооронд болон гадаад улсуудтай

хийх харилцааны хөгжлийн явцад бий болсон дипломат ѐс журам, заншил

улам бүр нарийсч боловсронгуй болсоор байлаа.

Гадаад бодлогоо санаанд оромгүй нарийн явуулж, амжилт олсон Чингис

хааныг “Билгүүн дипломатч” гэхэд болохгүй зүйл үгүй биз ээ.

Ашигласан ном зүй

1. Ж.Бор “Билгүүн дипломат Чингис” УБ 1994 он

2. М.Дүгэрсүрэн О.Хосбаяр “Дипломат ажиллагаа, дипломат албаны

үндэс” УБ 1998 он

3. Д.Цолмон “Дипломат ѐс горим, ѐслол, баримт бичиг” УБ 2006 он

4. Ш.Юмжав Д.Ганхуяг “Дипломат эрх зүй” 2010 он

22

Д.Хүүхэнбаатар “Монгол гүрний элчин харилцаа” УБ 1964 он 13-р хуудас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

129

5. Монгол Улсын түүх II боть

6. “Монголын нууц товчоо” УБ 2009 он

7. ОУЭЗБДС “Чингис хааны удирдахуйн ухаан” эрдэм шинжилгээний

өгүүлэл 2011 он

8. ОУЭЗБДС “Чингис эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн эрх тэгш

байх зарчмыг тусгасан нь” эрдэм шинжилгээний өгүүлэл 2013 он

9. ОУЭЗБДС “Итгэл хэмээх Чингисийн менежментийн ухаан” эрдэм

шинжилгээний өгүүлэл 2013 он

10. ОУЭЗБДС “Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр” эрдэм

шинжилгээний өгүүлэл 2014 он

Conclusion

Chinggis Khaan can reach the success because he was one of the intelligent,

envision and skillful leader in the world. The secret of his success was above

feature. Chinggis Khaan‟s history showed If head of small tribe obtain above

feature, they can become leader as Chinggis khaan .

We need to study his feature of leader, methods, skill and experience from

world history and Chinggis Khaan‟s history.

Nowadays, directors of company and corporation have to study his

personality, skill and methods. Also they will use new technology, Mongolian

natural resources and foreign specialists, they can compete in the worldwide market.

Beginning of the XIII century, regular international relations was war, they

win “who is power”. After Great Mongolia was established, diplomat relations and

legation relations were developed. When they contact foreign countries, cultural

relation was expended also effect of religion relation was increased. Diplomat

ceremonial and tradition that became developing relations between Mongolian tribe

and foreign countries were more developing.

Foreign policy was implemented very successful by Chinggis Khaan who

called “Intelligence Diplomat”. Scientist J.Saunders said “Chinggis was grueling

into rivals and traitors but he was very kind with friends and partners. His decree

was much benefit for many culture joined in Asia”.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

130

М.Наранзаяа - ОУБСНББ-ийн тэнхимийн багш

ЧИНГИС ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛЛЫН ҮЕИЙН ГАДААД

ХАРИЛЦАА ТҮҮНИЙ МӨН ЧАНАР

Оршил

Монгол угсаатан нүүдэлчдийн цаг тооны зурлагын III жарны улаан гал

барс жил /1206/ Их Монгол Улс байгуулагдсан билээ. Энэ бол асар их үнээр

олдсон аугаа их шинэчлэл байв. Тэр хэрээр Их Монгол Улсыг цаашид

хөгжүүлэх, хамгаалан бэхжүүлэх нь бүр ч их үнэ цэнэтэй байсан. Их Монгол

Улсыг байгуулсаны дараа төр улсаа төвхнүүлэхэд шийдвэрлэвэл зохих хоѐр

асуудал босч ирсэн ажээ. Энэ нь нэгд, харийн нутаг дэвсгэрт зугтан гарч,

тэндээс шинэ тулгар, нэгдмэл үндэстнийхээ эсрэг тэмцэлд бэлтгэж байсан

харгис хүчийг даран сөнөөх, хоѐрт, хөрш улсуудтай эрх тэгш найрамдалт

харилцаа тогтоон, чөлөөт худалдааг хөгжүүлэх явдал байв.

Түүхэн үеүдэд байлдан дагуулал бол гадаад бодлогын үргэлжлэл

хэмээн үзэхэд хүргэж, "хүч хэрэглэх эрх" гэгч ойлголт олон улсын эрх зүйн

хэм хэмжээний нэг хэлбэр болон, олон улсын харилцаанд хэлбэршин тогтох

хандлагатай болсон байна.

Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллэгийн гол зорилго нь Их Монгол улсын

гадаад харилцаа, дипломат бодлогын мөн чанар, түүний хувь нэмрийн талаар

түүхэн эх сурвалжуудыг уншин судалж тэдгээр түүхэн баримтан дээр

тулгуурлаж Чингис хааны гадаад харилцааг өргөжүүлэх гол эх үндэс нь

түүний дэлхийн түүхэнд хийсэн он удаан жилийн дайн бөгөөд Чингис хааны

байлдан дагуулал болон гадаад харилцааны талаар судлах болно.

Төв Азийн цээжнээ 1206 онд Их Монгол улс байгуулагдсан нь

өнөөгийн тусгаар Монгол улсын баттай оршин тогтнох гол үндэс нь болсон

билээ. Чингис хаан Их Монгол улсыг үндэслэн байгуулсан тэр цагаасаа улс

орноо цэргийн зохион байгуулалтанд шуурхай оруулж цэрэг ардын холбоог

бэхжүүлж, аж ахуйгаа сэргээж агт морьдоо цуглуулж эхэлсэн байна. Их

Монгол Улсын дотоод улс төр, эдийн засаг богинохон хугацаанд хөгжин

дээшилж эрч хүчээ авсаар байв. Ийм нөхцөлд Чингис хаан юуны өмнө хил

хязгаарынхаа аюулгүй байдлыг хангаж, хөрш улс орны зүгээс учрах аюулыг

арилгах хэрэгтэй байлаа.

Энэ нөхцөл байдал нь Чингис хаан болон түүний залгамжлагчдыг аян

дайн хийж, хил хязгаараа тэлэх байдалд хүргэсэн юм. Хамгийн түрүүнд

Хятадын зүгээс учрах аюул түүний дотроос Зүрчидийн Алтан улсын

дайралтанд өртөхөөс хамгаалж түүнтэй дайн зарлах явдал байв. Өөрөөр

хэлбэл, Чингис хаан харь улс оронд хийх аян дайны бодлого нь Алтан улсыг

дайлахаас эхэлж цаашлан улам тэлж өргөжсөн юм. Ингээд Чингис хаан 1207

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

131

онд баруун хойд Хятад болон Төвдийн зарим газар нутгийг эзлэн оршиж

байсан Тангудыг дайлах аян дайныг эхэлж Уйгарыг эзэлж авахаар мордов.

Уйгурын Идүүд Хан Чингис хаанд Адхираг Дарбай 2 илчийг илгээж хэлүүлсэн

нь: “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан

мэт Чингис хаан соѐрхвол алтан бүсий чинь горихоос барьж, ариун дээлийн

чинь үртэснээс олж 5-р хөвүүн болж хүч өрье” гэж өчиж илгээсэн1 –ээр Уйгар

Их Монгол улсын харьяанд орсон бөлгөө.

Алтан, Хорезм, Хятад, Тангуд, Сартуал, Багдад ба Орос зэрэг улсууд

Монгол улсыг үл зөвшөөрөн байсан агаад Чингис хаан 1211 оны хонин жилд

анх дорно зүгт дайнд мордон Хятадыг эзлэхээр мордсон юм. Цагаан хэрмийн

ойр байгаа одоогийн Хар балгасыг эзлэн авч Үнэгэн даваагаар давж, Сюнь –дэ

Фу-г эзлэн авав. Зэв Цавчаалын хаалгыг эзлэн авч, Чингис хаан Шар тээгт

бууж Жунду / Алтан улсын нийслэл буюу одоогийн Бээжин хот/ хотыг мөн л

эзлэн авчээ.2 Дараа нь Хорезмын Шах Мухамедтай найрамдах бодлого

явуулсан боловч Хорезмын Шах Мухамед Чингис хааны элчийг удаа дараалан

алж, доромжилсон учраас 1218 онд өрнө зүгт аян дайнд мордсон билээ.

Мөн Сартаул улсын хаан Чингис хааны элчийн амийг хөнөөсөнд

Чингис хаан өгүүлрүүн: “Алтан аргамжаа3Сартаул иргэнээр таслуулаад зүгээр

орхиж болох уу? Ухуна тэргүүтэй зуун илчийн амийг өшиж, хяслыг хясаж,

Сартаул /Дундад азийн Туркестан/ улстай байлдая4 гээд 1219 оны Туулай жил

Чингис хаан хатдаас Хуланг авч Сартаул улстай байлдахаар мордсон бөгөөд

энэ жилдээ Чингис хаан Туркестан, Долоон мөрнийг эзлэн авсан билээ. Тэрээр

1219-1220 оны өвөл гол хүчээ удирдаж Бухар, Самаркандыг эрхшээлдээ

оруулав. Монголын цэрэг Сартаул, Хорезм улсыг эзэлж дуусаад умар зүгийн

Халин, Хипчак, Бажигид, Орос, Мажар, Асу, Сасу, Чэрхэс, Болгар, Лала зэрэг

хотуудыг хүртэл эзлэн авав. Монголын цэрэг 1221 онд Азербайджанд цөмрөн

орж, улмаар Гүржийн нутгаар аялан Умард Кавказын уулыг давж Крымд

хүрэв. 1223 онд Чингис хаан өрнө зүг хийсэн аян дайнаас 1225 онд эх нутагтаа

иржээ. Тэрээр 1225-1227 онд Тангуд улстай байлдахаар мордсон билээ.

Тангудыг довтолсон нь

Тангуд улсыг хятадын судар түүхэнд “Ся” (“Ся Улс”), “Да Ся” (“Их Ся”)

гэх мэтээр нэрлэн бичиж иржээ. Харин хожим Алтан улсын түүхэнд “Си Ся”

(“Баруун Ся улс”) гэж бичсэн нь Алтан улсаас салбарласан Зүүн Ся улс гэгчээс

ялгахын тулд тийнхүү нэрлэсэн байна. Хятадын умард нутгийн хэсгийг голдуу

1 Монголын нууц товчоо 238-р зүйл 2 Монголын нууц товчоо 247-р зүйл 3 Чингис хаан өөрт дагаар орохоор ирсэн аймагуудтай найрсаг харилцаа тогтоож, дипломат

бодлого явуулахын тулд өөрийн гүнж охидыг хатан болгон өгч байсан нь “алтан аргамжаа”-ны

хэлхээс юм. Алтан товч номноос 4 Монголын нууц товчоо 254-р зүйл

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

132

эзэгнэн тогтнож байсан Тангуд улс 1032 онд байгуулагдаж 1227 онд мөхжээ.

Газар нутаг нь одоогийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос, Алашаа, Эзэнээ нутаг

болон Нинся, Ганьсу мужийн ихэнхийг тухайлбал, Хэшигийн хоолойг тэр аяар

хамаарч байсан байна5.

Тангуд улсын тухайн үеийн эзэгнэсэн газар нутгийн байршил маш чухал

дорно, өрнийг холбосон торгоны замын гол зангилаа болж байв.

Тангуд улс түүхээс монголчуудтай ихээхэн холбоотой байлаа. Ялангуяа,

монголын хэрэйд, найман аймагтай хиллэж тэдэнтэй өргөн харилцаатай

байжээ. Тангуд улс мал аж ахуй (тэмээ голдуу), газар тариалан хослон эрхэлнэ.

Газар нутаг нь усжуулалт сайтай, тариа будаа их ургадаг, бас хөх, цагаан давс

элбэгтэй ажээ. Тэд хивс нэхэхээр нэрд гарсан байжээ. Нийслэл нь Иргай

(хятадаар Синчин) хот юм. Тэр үед Тангуд улс барагцаалбал 60-70 мянган

цэрэгтэй байжээ. Баруун Тангуд улстай Чингисийн хийсэн дайн бол урьдаас

төлөвлөсөн, тактикийн чанартай хил залгаа харь улсыг дайлсан анхны тулаан

юм. Чингис хаан Тангудыг дайлаар мордсон нь хэд хэдэн шалтгаантай.

Тухайлбал:

Эцэг Есүгэй баатрынх нь өшит дайсан болж түүнтэй байлдаж байгаад

ялагдаж тангуд улсад зугатаж очоод амь хоргодож байсан Хэрэйдийн

Гүр ханыг Чингис мартаагүй санаж явжээ. Гүр ханыг орогнуулсан ял

тангудын эзэнд зүй ѐсоор оногдох ѐстой гэж Чингис хаан үздэг

байжээ.

1203 онд Чингис хаан Хэрэйдийг дайлж ялалт байгуулахад Ван хан

Тоорил алагдаж, хүү Сэнгүм зугатаж Тангудад очоод бас тэнд

орогножээ6.

Эдгээр нь тангудыг дайлах дайны шалтгаан болжээ. Чингис хаан Жунду, Ляо

Ян хотуудыг эзлэн аваад Хашин иргэний зорив (Тангуд буюу Си сиагийн хан,

Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ). Хүрч очвол, Хашин Хан дагаар

орж, “баруун гар чинь болж хүчээ өгье” гэж Чага нэртэй охиноо Чингис хаанд

авчирч өгөв. Бас Бурхан өгүүлрүүн: “Чингис хааны нэр алдрыг сонсож айн

биширч байв бид. Одоо Сүлдэт биеийг чинь хүрч ирсэнд сүрдэн их айж байна.

Айн сүрдсэн манай тангуд улс баруун гар чинь болж хүчээ өгье. Хүчээ

өгөхдөө бид:

“Байсан газартаа байран нутагладаг

Шавар хотдоо шавалдан суудаг хүмүүс тул

Хурдан аянд түргэн хөдөлж чадахгүй

Хурц дайнд даруй мордож амжихгүйц

Хаан Чингис соѐрхвол

5 Монголын нууц товчоо 254-р зүйл 6 Алтан товч номноос

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

133

Хамаг Тангуд улс

Өндөр дэрсний нөмөрт өсгөсөн олон тэмээгээ

Өргөл болгож тусалъя

Өөрийн гараар нэхсэн өрмөг бөс эдээ бэлэг болгож өгье

Арга чадлаар сургасан анч шонхор шувуудын

Аль сайныг хүргэе7 гэдгээ өчье хэмээгээд Тангуд улс Чингис хаанд олон

тооны тэмээ авчирч өгсөн билээ. Ингээд Чингис хаан Сартаул улс руу дайлаар

мордоход Тангудыг Бурханг баруун гар минь болж морд гэхэд хэлсэндээ

хүрээгүй тул Чингис хаан Сартаулыг эзэлж ирээд 1226 оны хаврын тэргүүн

сард цэргээ 2 хуваан Зүүн гарыг Чингис хаан өөрөө удирдан Силян хотод

хүрэв. Силян нь Тангудын нийслэлийн дараа орох хоѐр дахь том хот,

худалдааны чухал төв төдийгүй Төвдийн өндөрлөгт нэвтрэн орох байлдааны

чухал түшиц газар байсан юм. Силян хот нь байлдалгүйгээр бууж өгсөн

бөгөөд Баруун гарын цэрэг нь Түрэмгий балгасыг эзлэн авч 1227 оны 1-р сард

Яргай хотод дөхөж очив. Гол хүч нь Түрэмгийн балгас байсан учраас Тангуд

улс бүр мөсөн ялагдсан юм.

Хорезмыг байлдан эзэлсэн нь

Хорезм нь Хятад-Газар дундын тэнгис, Энэтхэг-Орос зэрэг худалдааны

замын гол зангилаа газар буюу Баруун Туркестаны нутаг Амударъяа мөрний

адагт орших хагас суурьшмал нутаг юм. Хорезм нь худалдааны төв байсан

учир хөгжлөөр илүү, эдийн засаг нь хүчирхэг байв. 1217 онд Чингис хаан

Хорезмтай худалдаа наймаа хийж, хоѐр талаас худалдаагаа хамтарч явуулахыг

хүсэн элч илгээн өөрийн худалдаачдыг Отрар хотод очиход хотын дарга

Иналчуг элчийг хөнөөжээ. Үүнийг сонссон Чингис хаан ихэд хилэгнэж

Хорезмын Шах Мухамедийг буруугаа хүлээхийг шаардан элч илгээсэн боловч

Шах Мухамед элч нараас хоѐрыг нь алж, нэгийг нь доромжлон буцаасан юм.

Ингээд Чингис хаан Хорезмыг дайлаар мордох шалтгаан болсон.

1218 онд Чингис хаан Их хуралдайг хуралдуулж Хорезм улсыг

байлдахдаа мэргэн зөвлөгч Елюй-чу-цай, дөрвөн хүү, жанжидаас Боорчи,

Шихихутаг, Зэв, Сүбээдэй, хатдаас Хуланг дагуулж мордов. Чингис хаан

цэргээ хоѐр хувааж элчийг нь хөнөөсөн Отрар хотыг эзлэн Иналчукийг алж,

хотыг үнэсэн товрог болгов. Чингис хааны цэргийн нөгөө хэсэг нь 1218 онд

долоон мөрөн, 1219-1221 онд эртний соѐлт Бухар, Самарканд, Ургенч хотыг

эзлэн авчээ. 1221 онд Зэв, Сүбээдэй нар Азербайджан, Гүржийг эзлэв. 1223

онд Калка голын хөвөөн дээр Оросын цэргүүдийг буулгаж авав. Ийнхүү

Чингис хааны их цэрэг олон улс, хот, уудам газар нутгийг эзлэн авсан юм.

Чингис хааны энэ их байлдан дагуулал нь хүн төрөлхтөний түүхэнд гүн

7 Монголын нууц товчоо 249-р зүйл

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

134

гүнзгийн ул мөр үлдээсний зэрэгцээ дэлхий дахинд гадаад харилцаа, дипломат

ѐс зүйн хөгжил дэвшлийн эхийг тавьсан юм. Тухайлбал:

Өрнө Дорныг холбосон “Торгоны зам”-ыг сэргээж, шуудан холбоог

үүсгэсэн

Саланги тархай байсан Оросын вант улсуудыг нэгтгэж, хүчирхэг Орос

гүрэн байгуулах эхлэлийг тавьсан

Алтан улсыг дайлаар мордсоноор Их Хятад улс байгуулагдах үндсийг

тавьсан

Цэрэг дайны стратеги тактикийн үнэтэй хувь нэмэр оруулсан гэх мэт

болно.

Дүгнэлт

Чингис хааны гадагш цэрэглэсэн гол шалтгаан бол монголын гадаад

аюулгүй байдлыг хангах, бусад орнуудтай эдийн засаг, худалдаа соѐлын

харилцаа холбоог хөгжүүлэх, монголд дайсагнасаар ирсэн хөрш орнуудыг

номхотгох зорилготой байсанд гол нь оршиж байгаа юм. Чингис хааны гадаад

харилцаандаа баримталсан зарчмуудаас дурдвал:

Хөрш орнуудтай эрх тэгш харилцах

Найрсаг харилцаа тогтоох

Хөрш ба бусад улс орнуудаар улсаа хүлээн зөвшөөрүүлэх

Гадаад харилцааг өргөжүүлэх

Гадаад аюулгүй байдлаа баталгаажуулах юм. Чингис хааны олон

жилийн байлдан дагуулал нь өнөөгийн тусгаар монгол улсыг дэлхий

дахинд хүлээн зөвшөөрүүлж, бусад улс орнуудтай эдийн засаг,

нийгэм, соѐл, гадаад харилцааг улам өргөжин тэлэхэд үнэтэй хувь

нэмэр оруулсан юм.

Conclusion

The main reason for sending the troops out of the country is that it is to secure

external security, to develop economic, trade and cultural relations with other

countries and that is the key to restrain the neighbor countries which had been

hostile with Mongolia.

Genghis Khan's foreign policy principles are followed:

Equitable relation with neighboring countries

Establishing communicative relations

Neighboring and competing with other countries for recognition

Expanding foreign relations

Confirming external security

Due to Genghis Khan's many years of conquests, present independent Mongolia is

known worldwide and made a valuable contribution to the further expansion with

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

135

other countries as for economic, social, cultural and foreign relations

Ном зүй

1. Монголын нууц товчоо 1990 он

2. “Алтан товч” Лувсанданзан 1990 он

3. “Хатан цадиг” түүхэн роман

4. Итгэл хэмээх чингисийн менежментийн ухаан, ОУЭЗБДС 2013 он

5. “Чингис хааны удирдахуйн ухаан” ОУЭЗБДС 2011 он

.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

136

Г.Нарантуяа - ГХХА-ны тэнхимийн багш

ТӨРИЙН ГАДААД БОДЛОГЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ, ХАНДЛАГА

Оршил

Олон улсын харилцаанд баримтлах ерөнхий чигийг гадаад бодлого

гэнэ. Гадаад бодлогоор тухайн улс болон бусад улсын хоорондын харилцааг

зохицуулдаг. Гадаад бодлогын хүрээнд яригддаг нэг зүйл бол дипломат ѐс юм.

Дипломат ѐс гэдэг нь энхийн аргаар аливаа асуудлыг зохицуулах үйл явц юм.

Өөрөөр хэлбэл гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг арга юм. Эдгээр нь олон

улсын эрх зүйгээр зохицуулагддаг. Олон улсын эрх зүй нь хүн төрөлхтөний урт

удаан хугацааг хамарсан харилцааны явцад бүрэлдэн тогтжээ.

Ураг төрлийн байгууллагын үед овог аймгууд хоорондын харилцаагаа

ердийн хэв журмаар зохицуулж байжээ. Улс төр бий болсноор хууль зүй, олон

улсын эрх зүйн эх үүсвэр тавигдсан. Гадаад харилцаатай байх нь түүхэн

зайлшгүй үйл явц мөн.

Аливаа улсын оршин тогтнолд төрийн гадаад бодлого, дипломат арга

ажиллагаа чухал нөлөөтэй байдаг. Дипломат ѐс нь ураг төрлийн байгууллын үе

дэх аймаг хоорондын харилцаанаас үүсэлтэй зан үйл, ѐс заншлуудаас эхлэлтэй

юм.

Дипломат ѐс журамд дараах үйл ажиллагаанууд орно.

- Элчин томилох, илгээх

- Харь орны элчин, төлөөлөгчдийг хүлээн авах, ѐслон хүндэтгэх,

үдэн мордуулах үйл ажиллагаа

- Төрийн хүлээн авалт, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах

- Гэрээ хэлэлцээр хийх

- Дипломат албан бичиг зохиох, хөтлөх.

Аливаа улсын дипломат ѐс журам нь олон улсын эрх зүйд нийцэж,

өөрийн орны онцлогийг илэрхийлсэн байх нь чухал гэж үздэг.

Монголын эзэнт гүрний дипломат ѐсны уламжлал

Монголчууд дэлхийн дундад зууны үеийн улс төрийн амьдралд гүн

гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг юм. 1189 онд Есүхэй баатарын хөвгүүн

Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг дахин сэргээж, хан сэнтийд сууснаар

Чингис хэмээх алдрыг олсон байна. Төв азийн нүүдэлчин монголчууд хол

ойрын улс түмнүүдтэй харилцаа холбоо тогтоож ирсэн нь Монголчуудын

гадаад харилцаанд эрт үеэс нааш дараах хэлбэрүүд хэрэгжиж ирсэн байна.

- Элчин илгээх, харь улсын элчин хүлээн авах

- Гэрээ хэлэлцээр байгуулах

- Дайтах, найрамдах асуудлыг зохицуулах

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

137

- Албан бичиг, захидал илгээх, бичих

- Өвөрмөц хэллэг, ѐс журам \хэрэглэх\ хөгжүүлэх

- Төр, засгийн тэргүүн нарын айлчлал

- Хоѐр талын болон олон талын гэрээ хэлэлцээр байгуулах

- Олон улсын хурал зөвлөгөөнд оролцох гэх мэт.

Монголчуудын гадаад харилцааны түүх МЭӨ III зууны үеэс Хүннү

улсаас эхэлдэг. Хүннү болон Сүмбэ \сянби\, Монгол Нирун \Жужан\, Түрэг,

Уйгар, Кидан зэрэг эртний улсууд хөрш зэргэлдээ ард түмнүүдтэй улс төр,

худалдаа, соѐлын болон цэрэг дайны гадаад харилцаа тогтоон хөгжүүлж

иржээ.

Төв Азийн хүчэрхэг гүрэн байх үедээ Хүннү улс эртний Хятад, Төвд,

Дундад азийн улсууд Грек, Бактрей болон Ромын эзэнт улстай харилцаж,

гадаад бодлого хэрэгжүүлсэн байна. Ялангуяа хятадын хаадын уламжлалт

бодлогод цохилт өгөхөд их анхаарсан.

Маодунь Шаньюй \МЭӨ 209-173\ Хан улсын Хуанди Лю-Бан \ МЭӨ

206-194\ нарын үед МЭӨ 198 онд Хан улсаар Хүннү улсын тусгаар тогтнолыг

хүлээн зөвшөөрүүлж, хоѐр улсын хилийг Түмэн газрын Цагаан хэрмээр

зааглан тогтоож байжээ. Энэ бол дипломатын том амжилт юм.

Хятадаас 50 гаруй жил алба авч байсан. Хүннү болон Хятадын хаад өрнө

дорныг холбосон “Их торгон зам“-ыг эрхшээлдээ авахын төлөө тэмцэлдэж

байсан.11

Хүннүчүүд МЭӨ III зууны үед Дундад азийн зарим улсуудад ихээхэн

нөлөөтэй байжээ. Хүннү нар суларч өмнөд, умард болон хуваагдсан. Тэдний

орыг удам гарал нэгтэй Сүмбэ нар авсан. Хүннүгийн баруун тийш

нүүдэллэсэн аймгууд нь дорно зүгийн варвар \бүдүүлэг\ хэмээн нэрлэгдэж

байсан бөгөөд Ромын эзэнт гүрнийг мөхөлд хүргэсэн байна.

Тэд МЭ 434 оноос Кавказаас Рейн мөрөн хүртэлх өргөн уудам нутгийг

эзэлж байсан. Хүннү удмын Хан эзэн Аттила (тэнгэрийн ташуур) \434-

453\ эзэнт улсаа байгуулан, Европын түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн байна.

Хүннү улсын гадаад бодлогын зарчмууд Сүмбэ улсад уламжлагдсан.

Энэ тухай хятадын түүхэнд “ .... Сянба \Сүмбэ\ улс хүчэрхэг болж, эрдэм хүч

нь илүү, зэвсэг нь хурц, морь нь хурдан, Хүннүгээс нэн хэтэрчээ

“ \Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в средней Азий в

древних времена “ м. 1950\ гэж бичжээ.

Хүннү улсын үед элчид “Гэрэгэ” \пайз\ олгож байжээ. Маодунь

Шаньюй “элч нь эзнийхээ өмнө, эзэн нь Шаньюй миний өмнө ѐс алдсанаа

хүлээх болно” гэж үзэж байв. \Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ.1998\

1 Монголын нууц товчоо 1990.

2 Карпини “Монголчуудын түүх” УБ, 1998.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

138

Нирун улсын үед лам хүнийг элчээр явуулах журам хэрэгжиж байсан.

Түрэгийн үед тэд төрийн албан ѐсны бичигтэй болж тэрхүү “Руни“ -\Орхон

енисейн бичиг \ Хятадаас Персийн хоорондох өргөн уудам нутагт тархсан

байна. Уйгарын хаант улсын үед бусад оронтой элч солилцож байв. Өөрийн

бичиг үсгийг бий болгосон. Бөө мөргөлөөс татгалзаж, “мани” хэмээх урсгалыг

шүтэж байсан. Энэ нь өрнөдтэй харилцаатай байсны ул мөр юм.

ҮIII-IХ зууны үеэс Түрэг угсааны аймгууд баруун тийш нүүдэллэн

шилжиж, Х зууны үеэс төв Азид Кидан нар \Монгол угсааны\ хүчирхэгжиж,

Уйгар, Киркиз улстай харилцаж байв. Тэрчлэн Хятадыг эзлэн авч Ляо хэмээх

том эзэнт гүрэн байгуулж байжээ. Гадаад харилцаа нь Төв Азиас хальж,

Гуулин \Солонгос\ улсад хүрч байсан.

Далайн аялал хөгжиж, усан замаар гадаад улс орнуудтай харилцах

болсон. Дипломат бичиг хөтлөх тусгай хэллэг, тусгай байгууллагууд бий

болсон байна.

13-р зуунд Чингис хаан дэлхийн түүхэнд “Монголын зуун“-ыг

эхлүүлсэн. Тэр үед монголчууд дэлхийн бараг талыг эзэгнэсэн эзэнт гүрэн

байгуулсан. Газар нутаг нь Адриатын тэнгисээс Ява арал, Иран, Иракаас Япон

тэнгис хүртэлх нутгийг хамарч байв.2

Их монгол улсын гадаад бодлого нь нийт Евро-Азийн олон улсын

харилцааны чиг шугамыг тодорхойлж байжээ. Их монгол улс байгуулагдахаас

өмнөх үеийн олон улсын харилцааны тогтмол хэлбэр нь дайн байж, “Хэн

хүчтэй нь“ гэсэн хууль үйлчилж байсан хэдий ч Их монгол улс баруун

талаараа хил залган оршиж байсан Хорезмын эзэнт улстай худалдаа, эдийн

засаг, соѐлын харилцаа тогтоож байсан байна.

Их торгон замын аюулгүй байдлыг хамгаалж байсан. Эв эеийг

эрхэмлэсэн бодлого явуулж, ном судар хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох

багаж, анагаах ухаан, одон орон зэрэг мэдлэг ухааны асар их ололт дорноос

өрнөдөд нэвтэрч, католик шашин, лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн

ололт, хөвөнгийн ургамал зэрэг аж ахуйн ба соѐлын шинэ дэвшилтэй зүйлүүд

дорнод азийн улс орнуудад тархсан байна.

Их монгол улс хэдийгээр эв эеийг сахиж байсан боловч зөрчидийн

Алтан улс, Тангудын Ся зэрэг улс монголыг тархай бутархай, хүчин мөхөс

байлгахыг зорьж байсан нь тодорхой болсон. Ийм учраас эдгээртэй цэрэг

зэвсгийн хүчээр тэмцэхэд хүргэжээ.

1245 онд Ромын пап IV Иннокентийн захиаг өвөртлөн Татар нэрт

нүүдэлчдийн орон руу гарсан Жуванни дэ Плано Карпиний тэмдэглэл манай

үед хадгалагдаж ирсэн байна. Уг тэмдэглэлд “ .... одоо дэлхий дээрх загалмайн

шашны улс орныг эс тооцвол өөр тэдэнд эзлэгдээгүй нэг ч улс байхгүй

2 Монголын түүхийн дээж бичиг бичиг. УБ, 1998.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

139

“ \Карпини“Монголчуудын түүх“ УБ-1998 \гэжээ.

14-р зууны үеэс орон нутгийн засаг захиргаадад гадаад харилцааны

зохих эрх мэдэл өгсөн. Энэ нь нэг төвөөс удирдахад бэрхшээлтэй байсантай

холбоотой байв. Юан гүрний үед Чингис хаан түүний залгамжлагчдын гадаад

бодлогыг үндсэнд нь үргэлжлүүлсэн. Ази, Зүүн Өмнөд Азид нөлөөгөө

ихэсгэсэн. Японтой дайны байдалд байсан боловч 1342 онд Монгол–Японы

харилцаа сэргэж, элч төлөөлөгчөө солилцсон байна. Юан улсын төр

мөхсөнөөр монголчуудын хүчирхэг байдал төгсчээ.

Улс төрийн бутралын үед том жижиг улс ханлигуудын эзэд,

язгууртнууд бие даан гадаад улсуудтай харилцах, элч илгээх, дипломат бичиг

захидлаар харилцах, худалдаа арилжаа хийх зэргээр үргэлжлүүлсэн байна.

15-17-р зууны үед монголын гадаад харилцаанд Хятад гол байр эзэлж

дайтах, найрамдах зэргээр харилцаж ирсэн.

13-р зууны Их монгол улсын үед элчингийн язгуур, гарал, гүйцэтгэх

үүрэг зэргээс шалтгаалан зэрэг дэв олгож байсан. Тухайлбал: “Бүрэн эрхт

элчин“, “төлөөний элч”, “Элч”, “Элч худалдаачин” гэх мэт “ Зарлигийн элч

“ нь хааны зарлигаар томилогддог байсан. Элчийн зэрэг дэвд тохирсон алт,

мөнгө, хүрэл, модон пайз олгож байсан.

Алтан пайзтай элчийг “Онцгой элч“ гэдэг байжээ. Элчийг “Төрийн

Алтан аргамжаа“ хэмээн нэрлэх болсон.

Дипломат харилцаатай холбоотойгоор Хүннүгийн үед “зочин эрхэлсэн

түшмэл“ гэж байсан бол 13-14-р зууны үед “Төрийн хэрэг эрхлэх газар“,

“Ёслол эрхэлсэн түшмэл”, “ Нууц бичгийн яам“, 20-р зууны эхэн үеэс “Гадаад

хэргийн яам“,”Гадаад яам“, “Дипломат байгууллагууд”, “Консулын газар “,

эдүгээ “Төрийн ѐслол, хүндэтгэлийн алба”, “Ёслолын хэлтэс“ гэх мэт үгийг

хэрэглэх болжээ.

Товч дүгнэлт

Монголчуудын гадаад харилцааны үйл ажиллагаанд “Гэрээ“ чухал

үүрэгтэй байсан. Хүннүгийн үеийн нэгэн гэрээ бичигт дурдахдаа “Урт хотоос

хойш нум барьсан улс Шаньюйн цаазыг дагатугай. Урт хотоос дотогш дээл

малгайн улсыг би захирсугай” гэж Хан болон Хүннү улсын хилийг Цагаан

хэрмээр тогтоосон анхны бичмэл гэрээ байжээ.\Монголын түүхийн дээж

бичиг. Тэргүүн дэвтэр.УБ.1992\

Гэрээ хэлэлцээр нь худалдааны, найрамдлын, цэрэг-улс төрийн,

соѐлын гэх мэт олон хэлбэртэй. Олноо өргөгдсөн Монгол улс

байгуулагдсанаар гадаад харилцаа, уламжлалт дипломат ѐс дахин сэргэжээ.

Энэ нь манай түүхэнд эргэлтийн үе болсон гэж үздэг. Төрийн дипломат ѐс нь

дипломат харилцаа, ѐслол гэсэн 2 үндсэн хэсгээс бүрэлддэг.

Монголын тусгаар тогтнол сэргэсэн явдлыг дэлхийн улсуудад

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

140

тунхаглан зарлаж гадаад бодлого, дипломат харилцааг эрхлэх гадаад хэргийн

яам байгуулсан, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх

талаар явуулсан үйл ажиллагаа зэрэг нь дипломат үйл ажиллагааны бодит

илрэлүүдийн нэг юм. 1990 онд ардчилсан төр, засаг бий болсноор дипломат

ѐс улам боловсронгуй болж, дэлхийн олон улсын жишигт хүрч байна.

Ном зүй

1. Монголын нууц товчоо 1990

2. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр.УБ.1992

3. Карпини “Монголчуудын түүх“ УБ.1998

4. Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ.1998

5. Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в средней

Азий в древних времена “ м. 1950\

6. Чингисийн эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн эрх тэгш байх

зарчмыг тусгасан нь 2013

7. Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр 2014

8. www.wikipedia.com

Brief Introduction

“Contract” used to play an important role in foreign relations activities of Mongolia.

It is written in a document from Hunnu times that the country of which people use

bows behind the long city shall abide Shanyun rule and I will rule the country of

which people use deel (Mongolian National Dressing) and hat located inside the

long city. It is the very first document that determines borders of Han and Hunnu

empires with the Great Wall. (Mongolian historical anthology. First Publish.

Ulaanbaatar city, 1992).

Contracts and negotiations used to have many types such as commercial,

peace, political-military and cultural. Once Mongolian Great Empire was founded,

its foreign relations and traditional diplomatic principles were restored. It is

considered as a historical turnover cycle in our history.State diplomatic ceremony is

consisted of two main parts such as diplomatic relations and diplomatic ceremony.

Independence of Mongolia was announced globally, establishment of

foreign affairs ministry which is engaged in foreign policies and diplomatic

relations and activities for introduction of own independency to be recognized by

world many countries are clear indications of diplomatic activities. Thanks to

democratic government originates, diplomatic ceremony got advanced and reached

at international level.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

141

Б.Нармандах – ГХХА-ны тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХ ТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО

ТҮҮНИЙ ХУВЬ НЭМЭР

Монголчууд нь өөрийн эзэнт гүрний эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийн

төлөөх урт удаан хугацааны хүнд хүчир тэмцлийг өрнүүлж үүнийгээ энх

тайвны болон дайны замаар шийдвэрлэж чадсан юм.

Ийнхүү шинэ тутам байгуулагдсан Их Монгол улсын гадаад бодлого

нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, энх тайванаар бүх орнуудтай түншлэхэд

чиглэгдэж байжээ. Гэвч суурин иргэншилт орнуудын төрийн зүгээс

нүүдэлчдийг бүдүүлэг хэмээн басамжлах уламжлалынхаа үүднээс Их Монгол

улсыг дипломатын тавцанд үл тоомсорлох бодлого явуулж байв.

Тухайлбал Алтан улсын зүгээс монголчуудыг өөрсдийн хараат хэмээн үзэж

алба татвар төлөхийг шаардаж байснаас гадна урьд нь Хамаг Монголын

шилдэг баатар эрсийг хилсээр цаазлан, энгийн монголчуудыг боол болгон

худалдаалах зэргээр ѐсгүй авирлаж байсан ажээ.

Чингисийн эртний өстөн болох Найманы Хүчүлүг хан Хар Кидан

улсын засгийн эрхийг булаан авч монголчуудын эсрэг дайсагнасан ажиллагаа

явуулах бэлтгэлийг эхэлснээс гадна шашны түрэмгий бодлого явуулснаас болж

дотоод болон гадаад ертөнцөд нэр хүндээ алдсан байсан аж. Чингис хааны

эзэнт гүрэн бол зөвхөн нутаг газрыг эзлэн дагуулсан хэрэг төдий бус, бас

онцгой бөгөөд түгээмэл ѐс зүйг тогтоон баталгаажуулсан хэрэг байлаа. Энэ ѐс

зүйг Чингис хаан өөрөө төгс төгөлдөр ухамсарлаж байсан бөгөөд түүхэн агуу

их учир холбогдолтой “Их засаг”хуулиндаа оюун санааны хуулийг нэгтгэн

эмхлэхийг эрхэмлэсэн юм.

Чингис хааны энэхүү гадаад бодлогын амжилтын гол үндэс нь өөрийн

зөв шударга үйл ажиллагааг хэрхэн үгүйсгэсэн тухайг ял асуух байдлаар

өрсөлдөгч этгээддээ тулган дипломатын тавцанд ганцаардуулдагт байжээ.

Үүнийхээ хажуугаар өрсөлдөгч улс орны тухай тагнуулын бүх мэдээг

цуглуулж, дүн шинжилгээ хийн тэдний дотоод зөрчлийг ашигласнаар

амжилтад хүрч ирсэн байна.

Эзэнт гүрний зүгээс гадаад лугаа зарагдах элчийг сонгохдоо тодорхой

шалгууртай итгэмжит хүнийг томилдог байсан. Тэдгээр элч нар ч иргэддээ

монголчууд бол шашны дайсан биш гэдгийг хангалттай ухуулдаг байж.

Чингис хаан хэрэв та нар миний зөвлөлгөөг сонсоод, дуулгавартай

номхон байх юм бол та нарын эд хөрөнгө амьдрал чинь хор хүргэхгүй байх

болно” хэмээн тунхаглаж байжээ.

Түүнчлэн зөвхөн элчин төдийгүй өртөө замын нүсэр албанд ч монгол

эмэгтэйчүүд олон үүрэгтэйгээр оролцож байсан баримт бий. Түүнд

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

142

өгүүлсэнээр бол Өгэдэй хаан нэг удаа “Нэгэн монгол аймгийн охид

хүүхнүүдийн заримыг нь архины гуанз ба элчингийн аж ахуйд шилжүүлж”

байсан байна.

Мөн Туракина хатныг төр барьж байх үеийн зөвлөх Фатима нь нэг удаа

Годанд зарагдан очиж байсан ба илбэ шидэнд гарамгай байсан мэдээ ч буй.

Үүгээр бол магадгүй Фатима нь орчин үеийн дипломатын ѐсонд байдаг оюун

ухааны хамгаалагч ховсчин байсан ч байж болох юм. Юутай ч дээрх харь

хүмүүс элчингээр зарагдахдаа Монголын эзэнт гүрний төлөө санаа шулуудсан

хүмүүс байсан нь тодорхой байна.

Эзэнт гүрний үеийн дипломат албан бичгүүд нь “Мөнх тэнгэрийн

хүчин дор, хааны ивээл дор” хэмээх эхлэлтэй бөгөөд дайтах, найрамдахыг

зөвхөн мөнх тэнгэр л мэднэ гэсэн товч уриаг дурдсан байжээ. Энэ нь

нүүдэлчдийн хувьд хаад ноѐдын өөрсдийн харсан тэнгэр болох мөнх тэнгэрт

итгэдэг тэдний шүтлэгийн онцлогтой холбоотой боловч нөгөө талаар шашны

асуудалд овжноор хандаж буйн нотолгоо байв.

Эзэнт гүрний дипломат бодлогыг авч үзэхэд эв эеийг эрхэмлэх

дипломатч байр суурийг баримталж байжээ. Тиймээс эзэнт гүрний үед ном

судар хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж, анагаах ухаан, одон орон

зэрэг мэдлэг ухааны асар их ололт дорноос өрнөдөд нэвтэрч, католик шашин,

лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн ололт, хөвөнгийн ургамал зэрэг аж

ахуйн ба соѐлын дэвшилтэт зүйлүүд дорнод Азийн улс орнуудад тархсан

байна.

Монголын эзэнт гүрний дипломат бодлого нь харь улс гүрэн рүү

шалтгаангүйгээр үл довтлох, харилцан эв найрамдалтай амар амгалан зэрэгцэн

орших, үндэстэн ястнуудыг шашин шүтлэг, ѐс заншлыг хүндэтгэх, шударга

ѐсыг эрхэмлэх зэрэг зарчмуудад тулгуурлаж байв. Энэ бол дэлхий нийтийн

дипломат бодлогын гол цөм болсон зарчмууд юм.

Тэгэхээр Их Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний өнөөгийн

дипломат харилцааны хэм хэмжээг тогтоосон гэж үзэж болно. Хүннүгийн үеэс

улбаатай дипломат харилцааны уламжлал Их Монгол Улсын үед боловсронгуй

болон хөгжжээ.

Дипломат харилцааны энэхүү уламжлалыг дараах цөөн баримтаар

илэрхийлж болно. Тухайлбал Хүннү улсын үед элчид “Гэрэгэ” пайз олгож

байжээ. Модун Шаньюй “Элч нь эзнийхээ өмнө, эзэн нь Шаньюй миний өмнө

ѐс алдсанаа хүлээх болно” гэж үзэж байв” хэмээн “Монголын дипломат

товчоо” номд дурджээ.

Сүмбэ улсын үед “Дуу бариулах ѐсон“ хэмээх зүйл бий болсон байна. Үүнийг

пораль гэдэгтэй ойролцоо утгаар тайлбарлаж болох юм. Тухайлбал, “Бүрэн

эрхт элчин“, “Төлөөний элч”, “Элч”, “Элч худалдаачин” гэх мэт зэрэг дэв

байжээ. “Зарлигийн элч“ нь хааны зарлигаар томилогддог байв.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

143

Элчийн зэрэг дэвд тохирсон алт, мөнгө, хүрэл, модон пайз олгох

болсон бөгөөд алтан пайзтай элчийг “Онцгой элч“ гэдэг байжээ.

Элчийг “Төрийн Алтан аргамжаа“ хэмээн нэрлэх болсон нь ч учиртай.

Монголчууд элчийг доромжлох, алах явдлыг үл тэвчиж, шууд дайн тулаанд

дууддаг уламжлалтай. Гаднаас ирсэн элчийг монголчууд ихэд хүндэтгэдэг.

Тэдэнд унаа хөсөг, хоол унд, байр гаргаж өгдөг байжээ.

Дүгнэлт

Хүннүгийн үеийн нэгэн гэрээ бичигт дурдахдаа “Урт хотоос хойш нум

барьсан улс Шаньюйн цаазыг дагатугай. Урт хотоос дотогш дээл малгайтны

улсыг би захирсугай ” гэж Хан болон Хүннү улсын хилийг Цагаан хэрмээр

тогтоосон анхны бичмэл гэрээ байжээ.

Дипломат харилцаатай холбоотойгоор Хүннүгийн үед “Зочин эрхэлсэн

түшмэл“ гэж байсан бол XII-XIV-р зууны үед “төрийн хэрэг эрхлэх газар“,

“ѐслол эрхэлсэн түшмэл”, “ Нууц бичгийн яам“, 20-р зууны эхэн үеэс “Гадаад

хэргийн яам“,”Гадаад яам“, “Дипломат байгууллагууд”, “Консулын газар “,

“Төрийн ѐслол, хүндэтгэлийн алба”, “Ёслолын хэлтэс“ гэх мэт үгийг хэрэглэх

болжээ.

XIII-XIV зууны үед олон улсын харилцаанд монгол төрийн зүтгэлтэн

Чингай, Бала, Елюй Чуцай, Ромын папын элч Плано Карпини, В.Рубрук,

Италийн худалдаачин Марко Поло нар чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Нэг

зүйлийг онцлоход Монголчуудын гадаад харилцааны үйл ажиллагаанд

“Гэрээ“ чухал үүрэгтэй байсан гэж эрдэмтэд үзсэн юм.

Энэ бүхнээс дүгнэхэд Их Монголын эзэнт гүрний үед Евро-Азийн улс

орнуудын дипломат харилцаа шинэ шатанд гарч, тодорхой хэм хэмжээ,

зарчмууд төлөвшиж тогтсон байна. Энэ бүхэн бол монголчуудын олон улсын

дипломат харилцаанд оруулсан хувь нэмэр билээ.

Inference

As mentioned in archival of Khunnu era “All the countries held narrows

since the Long city must follow the law of Chanyu”. “And I will rule all the

countries who wore hats and Deel inside the long city”. It was the first contract

papyrus that set the borders of Khan and Khunnu stand still by the White Wall. As

associated with diplomatic relations in Khunnu era there was “A Guest Charged

Attorney” and from the XII-XIV century it became “State Authority”, “The Official

in Charge of Ordinance”, “Ministry of the secret document” and from the beginning

of the 20th century it changed into “Ministry of Foreign Affairs”, “Foreign

Department”, “Diplomatic Services”, “Consulate”, and till now using the words

“State ceremonial office” and “Ceremonial department”.

In the XII-XIV century a statesman of Mongolian government Chingai,

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

144

Bala Yelyui Chutsai, Roman legate Plano C‟arpini, Rubruk .V and Italian merchant

Marco Polo they‟ve played an important role in Mongolian foreign affairs. But

Scientists deemed that a “Contract” made an important role in Mongolians foreign

affairs procedure. As my summarization in the era of the Great Mongolian Empire

the Diplomatic relationship of Euro-Asia has achieved a new step and some certain

rules and principles has established. These are the contribution has made to the

Diplomatic Foreign Affairs of Mongolia.

Ном зүй

1.”Монголын нууц товчоо” 1990он

2. Ш.Бира “ Монголын түүх, соѐл, түүх бичлэгийн судалгаа”. ш.дэвтэр 2001он

3. Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. 1987он

4.”Чингис хааны их засаг удирдахуйн ухаан” 2011он

5. “Чингис хаан эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн эрх тэгш байх

зарчимыг тусгасан нь “2013 он

6. Д.Майдар” Чингис хаан ба Монголын их гүрэн “1994он

7. И.Далай “Их Монгол улс”УБ.2006 он

8. “Итгэл хэмээх Чиингисийн менежментийн ухаан” ОУЭЗБДС 2013он

9.Ж.Болдбаатар “Үлэмж их Чингис хаан”УБ.2012он

10.Д.Хүүхэнбаатар”Монгол гүрний элчин харилцаа” УБ.1964он

11.Х.Пүрэвдавга “Чингис хааны менежмент”2004 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

145

О.Номиндаръяа-ОУБСНББ-ийн тэнхимийн багш

ЧИНГИС ХААНЫ ЭНХ ТАЙВНЫ БОДЛОГО ТҮҮНИЙ ҮР ДҮН

ОРШИЛ

“Их монгол улс”, “Чингис хаан” эдгээр нэрнүүд бидний хувьд өөрийн

эрхгүй бахарах, хүндлэх сэтгэл төрүүлдэг билээ. Гэвч XII, XIII зуунд Чингис

хааны байлдан дагуулж байсан улс орнууд, дэлхий дахин “Чингис хаан” гэдэг

нэрийг эзлэн түрэмгийлэгч, булаан эзлэгч, аймшигт харгислагч эсвэл түүх

соѐлыг устгагч гэж ойлгодог нь түүхийн холбогдолтой ном, өгүүллэгүүдээс

ажиглагддаг. Хүн бүрийн мэддэггүй нэг зүйл бол Чингис хааны эзлэн

түрэмгийлэлийн дүнд тухайн нутаг дэвсгэрт соѐл болон эдийн засгийн өсөлт

бий болж энх тайван тогтсон байдаг явдал юм. Тиймдээ ч Пакс Монголика

(Pax Mongolica) гэх нэр томъѐо гасан бизээ.

Сэдэв:

1. Чингис хааны дотоод ба гадаадад хэрэгжүүлж байсан энх тайвны

бодлого

2. Байлдан дагуулалын үр дүнд тогтсон энх тайван ( Пакс Монголика)

1. Чингис хааны дотоод ба гадаадад хэрэгжүүлж байсан

энх тайвны бодлого

Их монгол улсын энх тайвны бодлогыг дотоод ба гадаад гэж ангилан

авч болно. Чингис хаан энх тайвны бодлогоо “Их засаг” хуулиар дамжуулан

хэрэгжүүлсэн нь “Монголын нууц товчоо”-нд гардаг үйл явдлуудад ч илэрч

байдаг юм. Улс орон оршин тогтнохын гол тулгуур болох улсын дотоод энх

тайван, эрх тэгш байдал, шудрага ѐсыг Чингис хаан “Их засаг” хуульдаа

тусгаснаар тухайн үед Их Монгол улсыг огт хулгай дээрэмгүй болгож байсан

гайхалтай түүх бий. Үүнд нөлөөлсөн хуулийн зарим заалтаас дурьдвал:

- Дөрөв. Иргэний ба гэр бүлийн хууль, 49-р зүйл “Хүн бүр эрх тэгш байх

ба баян ядуу, эрхэм дээрд, доорд гэж нэг нь нөгөөгөө ялган гадуурхаж

үл болмой”

- Долоо. Эрүүгийн цааз хууль, 109-р зүйл “Хэн нэгэн хүний эд хөрөнгө,

үнэт эдлэл, малыг хулгай хийсэн гэмт хэрэг үйлдсэн хулгайчид алах ял

оногдуулах бөгөөд түүний гэр ба мал хөрөнгийг хураан авч

хохирогчдод олгомой”

- Долоо. Эрүүгийн цааз хууль, 111-р зүйл “боол хүн бусдын мал, эд

хөрөнгийг хулгайлбаас тэрхүү боол, боолын эзэн хоѐрыг алах ялаар

шийтгэхийн хамт хөрөнгийг нь хурааж авна”

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

146

- Долоо. Эрүүгийн цааз хууль, 112-р нэгэн хүн аль нэг нутаг дэвсгэрт

бусдын мал хийгээд хөрөнгийг булаан дээрэмдэх ба илэрхий хулгай

хийж байгааг мэдмэгц гэмт хэрэгтнийг шууд баривчлан алахыг

зөвшөөрмой.

- Ес. Шашин шүтлэгийн тухай хууль, 205-р зүйл “Олон ястан үндэстний

дунд дэлгэрсэн бүх шашныг адилхан үзэх бөгөөд алагчлахгүй байх,

үндэстэн бүхэн хүн бүр өөрийн дуртай шашныг чөлөөтэй шүтэх эрх

эдэлнэ"

Хулгай дээрэмгүй байсан энэ дотоодын тайван үеийг барууны судлаачид

“Монголын энэ үе бол эмэгтэй хүн гулдмай алт толгой дээрээ тавиад хаант

гүрэн даяар хэсч явж чаддаг байсан үе1” гэж жишээлдэг нь бас нэгэн баталгаа

бизээ.

XII-XIII зууны эхээр монгол нутаг дэвсгэрт нэгдсэн засаг захиргаагүй

бие даасан Найман, хэрэйд, Мэргид, Хонгирад, Татар, Онгуд, Хамаг монгол,

Олхонууд, Баяд, Ойн иргэд зэрэг аймгууд оршин тогтнож байлаа. Тэд эрх

мэдлийн төлөө дайтан ээлжлэн хүчирхэгжиж, зарим нь суларч байсан үймэн

самуунтай үед Тэмүүжин тэднийг нэгтгэж нэгэн гар доор зангидаж чадсан

боловч гадны дайснуудын заналхийлэл байсаар л байв. Их монгол улс өөрийн

аюулгүй байдлаа хамгаалахын тулд цэрэг зэвсэг зэхэн дэлхийн талыг эзлэсэн

билээ. Их хаан энэ үедээ захидал хүргүүлэх, элч илгээх, найрамдах зэргээр аль

болох дипломат харилцаа, энх тайван арга замыг эрхэмлэж байсан нь түүхэн

баримтууд бий. Жишээлбэл 1211 оны хонин жил Хятадын Ахутай Алтан хаан,

Тангуд иргэний Илаху Бурханыг дагаар оруулахдаа холбоотон болох саналыг

хүлээн авсан нь тухай үедээ дипломат харилцаа эрхэмлэсэн хэрэг байжээ.

XII зуунд хүмүүс нь бүдүүлэг, улс төрийн харилцаанд дипломат арга

зам төдийлөн хөгжөөгүй, Хаад ноѐд хэлснээсээ буцдаг, холбоотон талруугаа

эргэж дайрдаг байсан зэрэг нь Чингис хааны дипломат харилцаа тогтоох

оролдлогуудыг үр дүнгүй болгож байв. 1214 оны нохой жил Чингис хааны

Сүн улсын Жэү хаанд илгээсэн Жубхан тэргүүтэн олон элчийг Хятдын Алтан

хаан хөнөөснөөр2 тэдний дипломат харилцаа дуусгавар болсон юм. Үүний

хойно Сартаул иргэнд явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч алагдсанд, Чингис

хаан өгүүлрүүн: “Алтан аргамжаа сартаул иргэнээр таслуулаад зүгээр орхиж

болох уу? Ухуна тэргүүтэй зуун элчийн өшлийг өшиж, хяслыг хясаж, Сартаул

(Дундад Азийн Туркестан) улстай байлдъя3” гэж дээр холбоотон болсон

Тангуд улсад "Баруун гар чинь болъѐ гэж чи хэлсэн бишүү? Сартаул улсад

алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. Баруун гар болж морил!"

1 Wikipedia.org “PAX Mongolica” 2 Монголын нууц товчоо, 251 зүйл 3 Монголын нууц товчоо, 254 зүйл

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

147

гэж элч илгээсэн4 боловч тэд хэлсэндээ хүрээгүй бөгөөд “Хүч хүрэхгүй бол

хаан юунд болов?” гэж хэлж буцаасанаар энх тайваны замыг мухардалд

оруулсан хэрэг болсон юм.

Мөн Их хааны энх тайван эрхмлэдэг байсныг нотлох нэг нотолгоо нь

Их засаг хууль юм. Их засаг хуулийн тавдугаар бүлэг 72-р зүйлд зааснаар

“Монгол улс өөрийн эсрэг улс орондоо танайх манай улсад даган орох буюу

бидэнтэй нэгдэн нийлэх нь чухал болох тухай захиа хүргүүлэх, хэрэв

шаардлагатай болбоос тусгай элч илгээж байх ѐсыг баримталж байвал

зохимой. Монгол улс бусад улс оронтой дайтахын өмнө дайсан улс орныхоо

цэрэг ард иргэдэд дараах мэдээлэл илгээнэ. Үүнд: Хэрэв танай улс

эсэргүүцэлгүй Их Монгол улсад даган орвоос та нарын сайн сайхан амар

түвшин байдал батлагдмой. Харин эсэргүүцвээс ямар их зовлон учрахыг

ганцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэднэ гэж зарламой” гэж заасан

байдаг ба тус бүлгийн 73-р зүйлд “Дайтах гэж байгаа улс орон өөрийн сайн

дураар бууж өгвөл тэрхүү улсын ард иргэдийг хядан устгахаас хэлтрүүлье

гэж болзох хэрэгтэй. Харин бусад ард түмэн үндэстэн бууж өгөхгүй болбоос

түүнтэй эвсэн найрамдахыг огт зөвшөөрөхгүй” гэж заажээ.

Чингис хаан 40 гаруй улсыг эрхшээлдээ оруулан захирахдаа дөнгөж 10

орчим улстай нь л дайтжээ. “Их засаг” хуулийн энэ заалтыг мэдэж ойлгосон,

Чингис хаан хэлсэн үгэндээ хүрнэ гэдэгт итгэсэн 30-аад орон байлдалгүй

дагаар орсон байна5.

2. Байлдан дагуулалын үр дүнд тогтсон энх тайван ( Пакс

Монголика)

Чингис хааны эрхшээсэн нутаг их, хүн нь олон. Евразын өргөн уудам

газар нутгыг дайнгүйгээр хэрхэн эзлэх билээ. Мөн өөрөөс нь уравсан

хамсаатан, бууж өгөөгүй дайсуудыг Мөнх тэнгэрийн тааллаар болгодог байсан

нь Монголчуудыг 2 мерт өндөр, Чоно толгойтой мэт сэтгэх болтол нь айдас

хургуулсан байх гэлтэй. Гэвч тэдгээр аймшигт дайснууд хожмоо энх тайван

амар амгаланг бий болгоно гэж хэн ч санаагүй бизээ.

Чинис хааны тухай бидний төдийлөн мэддэгүй, судлаачын гаргаагүй

байсан зүйл бол Чингис хааны байлдан дагууллын дүнд бий болсон энх тайван

юм. Өмнө дурьдсанчлан Их монгол улсын дотоод энх тайвны бодлого, эдийн

засаг соѐлын хөгжил нь эрхшээлдээ оруулсан бусад улс оронд ч нөлөөлж

байсан юм. Тийм ч учраас Пакс Монголиа (Pax Mongolia) гэх нэр томъѐо бий

болжээ. Pax Mongolica гэдэг бол Монголын эзэнт гүрний нийгэмд тогтоосон

байлдан дагууллын нөлөө ба XII-XIV зууны Монголын эзэнт гүрний үед

4 Монголын нууц товчоо, 256 зүйл 5 “Их засаг” хуулийн тайлбар 33-р зурвас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

148

Евразийн өргөн уудам нутагт амьдарч байсан уугуул иргэдийн соѐл, эдийн

засгийн амьдралыг тайлбарласан барууны эрдэмтдийн шинээр гаргасан нэр

томъѐо юм. Энэ үе бол Монголын өргөн уудам нутагт эзэнт гүрнийг дагаад

харьцангуй тайван үе байсан бөгөөд хялбар харилцаа, арилжаа наймааны

нэгдсэн удирдлага нь бүтээн байгуулалтад дэмжлэг болсон үе юм6. Товчхоноор

хэлвэл эзлэн авсан улсуудад монголчуудын нөлөөллөөр худалдаа арилжаа

цэцэглэн, эдийн засаг сайжирч, соѐлын солилцоо явагдаж байсан харьцагуй

тайван цаг үе юм. Энэ ойлголтыг мөн пийс монголиа (Peace Mongolia) гэж

нэрлэдэг. XII- XIV зууны үед хугацаанд евразын нутагт шинэ шинэ хөгжлийн

санаанууд хэрэгжиж, соѐл дэлгэрсэн юм.

Пакс Монголика үндсэндээ Монгол захиргаанд орших олон

үндэстнүүдийн хоорондын олон улсын харилцааг түгээх боломж олгож

байлаа. Жишээ дурьдвал монголчууд Исламын шашныг хүлээн зөвшөөрсөн

явдал юм. Хэдийгээр дайснуудаа хүчээр эрхшээлдээ оруулсан боловч өөрийн

мэдэлд оруулсан улс орнуудын захирагчдыг хүч чадлаас гадна хүндлэлийн

тусламжтайгаар захирдаг байсан юм. Монголчууд өөрт харъялагдах нутаг

дэвсгэрт энх тайвныг тогтоосноор худалдааны замуудын аюулгүй байдлыг

бүрэн хангаж чадсан юм. Ингэснээр Европ азийг дамнасан худалдааны

замуудын хөгжил оргил цэгтээ хүрч түүнийг дагасан соѐл, техник, мэдлэгийн

урсгал бий болж эдийн засгийн хувьд ч өгөөжөө өгч байсан юм. Үүний тод

жишээ нь худалдааны замууд тэр дундаа торгоны зам билээ.

Пакс монголиа нь XII- XIV зууныг хамардаг гэж үздэг. Энэ нийгмийн

задран унасан шалтгаан нь хээл хахууль, түшиц газруудаа алдах, хар тахал

үүссэн зэрэг хэд хэдэн шалтгаантай байсан. Хар тахал нь эзэнт гүрэн даяр

асар хурдан тархсан нь худалдааны замуудын хөл хөдөлгөөнтэй шууд

хамааралтай байсан байна.

ДҮГНЭЛТ

Их монгол улсын байдлан дагуулалт, агуа түүхээр нь дэлхий дахин

мэдэх билээ. Б.Баабар гуай “Дайн бол дайн. Эрдэнэт хүмүүний амь нас

сүйдэж, хот балгад, барилга байшин, түүх дурсгалууд дайны хөлд үрэгдсэн.

Чингис хааны байлдан дагуулал үүнийг тойрон өнгөрөөгүй” гэсэн байдаг.

Хэдийгээр дайн ч гэсэн хааны дипломат харилцааг эрхэмлэдэг байсан тухай

түүхийн сурвалжуудад тодорхой үлдсэн байдаг. Гэвч тухайн үеийн Улс төрийн

дипломат харилцаа хөгжөөгүй, холбоотнуудын найдвартай биш байдал,

урвамтгай зан зэрэг нь хааны дипломат оролдлгуудыг мухардалд оруулсан

байдаг. Мөн дайсан этгээдийн амь, дипломат харилцааг хуулиндаа тусгасан

анхны байлдан дагуулагч юм.

Чингис хаан “Их засаг” хуулиар дамжуулан улс орныхоо оршин

6 wikipedia.org “Pax Mongolia”

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

149

тогтнох үндэс болсон дотоодод энх тайвныг батлан тогтоосон байдаг.

Инэгснээр тухайн үед их монгол улсад хулгай дээрэм гэж үгүй амар тайван

байсан гайхалтай түүх бий. Улсын доторхи энх тайван байдал байлдан

дагуулсан улсуудад ч нөлөөлж байв.

Их монгол улсын байлдан дагуулалын дүнд XII-XIV зууны Евразын

өргөн уудам нутагт энх тайван тогтож, худалдаа арилжаа дэлгэрэн, соѐлын

асар их солоилцоо явагдаж байсан билээ. Энэ үеийг түүхчид Пакс монголиа

(PAX Mongolia) нэрлэдэг.

Их хааны энх тайвны бодлогын нэг илрэл болох худалдааны замуудын

аюулгүй байдлыг хангасан явдал юм. Үүний дүнд худалдааны замуудын

цэцэглэлт дээд цэгтээ хүрч Евразийн нутгуудын хөгжилд асар их хувь нэмэр

оруулсан билээ.

АШИГЛАСАН ЭХ СУРВАЛЖУУД:

1. Монголын нууц товчоо

2. Их засаг хууль

3. Их засаг хуулийн тайлбар

4. http://mongol_tuuragatan.blog.gogo.mn

5. http://gkpmnhd.weebly.com

6. www.Wikipedia.com

7. http://www.mongolian-art.de

8. http://www.newworldencyclopedia.org

9. http://shiniig.blog.banjig.net

Conclusion

World know Ikh Mongol as great history and conquer. As B.Baabar said:

War is war, war destroyed historical landmarks, towns losing human lives was

usual. Great Khan wasn‟t been far from it. Even it was war, He was referenced the

diplomat ways. We can find lot of things About his diplomat tries. But In XII

century, political diplomat relations wasn‟t improved and allies was precarious.

Those reasons makes his tries fail. He is the first conqueror who reflected about

enemy‟s life and diplomat relation in law.

Chingis Khan protected the empire‟s inter peace what is the base of

governance by the law. It makes the great empire‟s peace social without no robs

and no killing. This internal peace influenced to conquered countries

The Pax Mongolica is a historiographical term, modeled after the original

phrase Pax Romana, which describes the stabilizing effects of the conquests of

the Mongol Empire on the social, cultural, and economic life of the inhabitants of

the vast Eurasian territory that the Mongols conquered in the 13th and 14th

centuries. The term is used to describe the eased communication and commerce the

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

150

unified administration helped to create, and the period of relative peace that

followed the Mongols' vast conquests. 7

The one example of Great King peace policy is the protection of trade roads. It

makes trade roads almost perfect. By the trade roads where was a lot of inflows of

culture, economy, technic knowhow what makes empire‟s development Fast and

easy.

7 www.en.wikipedia.org-PAX Mongolia

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

151

Ц.Оюунаа – ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ СУДАЛГААНД ЯПОН ЭРДЭМТЭН,

СУДЛААЧДЫН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

Түлхүүр үг: Монголын төр, төрийн тогтолцоо, Чингис судлал, Монгол

хүлцэмж, судалгааны хүрээ, судлаачид, өтгөс үг, сүегэр, хишигтэн, ил судлал,

булха судлал,

Хураангуй: Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн гэж бид бахархдаг.

Тэрээр цагтаа дэлхийн соѐл иргэншлийн төвүүдийг хэдийн гартаа атгаж,

эзэгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Чингис хаан шиг сайн үйлээрээ ч, муу

үйлээрээ ч дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч1, түүхэнээ үлдсэн төрийн

зүтгэлтэн, тактикч, дипломатч хүн ховорхон юм. 854 гаруй жилийн хугацаанд

ямарч агуу үйлс мартагдаж болох тийм хугацаа билээ. Гэтэл мартагдахаар үл

барам, АНУ-ын “Вашингтон пост” сонин өнгөрсөн мянган жилийн хамгийн

шилдэг хүнээр өргөмжилсөн байдаг.

Дэлхийн түүхэнд хүлээн зөвшөөрөгдөж чадсан Их хааныг маань бүхий л

түвшинд судлах явдал дэлхийн эрдэмтдийн сонирхлыг ихээр татсаар ирсэн2,

хойшид ч судалгааны чиглэлүүд шинжлэх ухааны түвшинд нарийвчилж

хийгдэх хандлагууд ажиглагдаж байгааг Монгол улс дахь Чингис хаан

судлаачид өгүүлсэн байдаг.

Энэ сэдвийг сонирхон судлахдаа Японы Монголч эрдэмтдийн Чингис хаан

судлалын талаарх түүх, судалгааны чиглэл, ялангуяа Монголын төрийн

тогтолцоог хэрхэн судалсан байдал, Япон дахь Чингис судлалын эдүгээ цагийн

хандлагыг тусгах гэж хичээсэн болно.

Оршил

Манай сургуульд профессор Икеда Норихико гуайн төсөл хэрэгжиж байгаад

талархахын ялдамд Япон улс дахь Чингис судлалын талаар бид өөрсдөө юу

мэддэг юм бэ гэсэн асуулт тавих хэрэгцээ шаардлага бий болж байгааг

анзааран, энэ удаагийн төслийн сэдвийн хүрээнээс хальсан сэдэв сонгон авч

оюуны далайд дусал нэмэр болохыг хичээн оролдлоо. Өөрөөр хэлбэл, нэг

талаасаа сэдвийн хүрээнээс хальсан ч, нөгөө талаасаа дэлхийн Чингис хаан

судлалд Японы эрдэмтдийн оруулсан хувь нэмрийг мэдээсэй гэсэн чин хүсэл

агуулсан болно.

Монгол улс дахь Чингис судлал нэн эртний улбаатай ба Тэмүжин Монгол

туургатныг нэгтгэх бодлогоо тэмцэл хэлбэрээр эрслэн шийдэж, боссон тэр

үеэс Чингис судлал эхэлсэн гэж үзэж3 болно. Үүний тод жишээ бол “Монголын

нууц товчоо” юм. МНТ-г судлахад бүхий л ухамсарт амьдралаа зориулсан

хүний нэг бол Японы нэрт эрдэмтэн Ш.Озава юм. Тэрээр Нууц товчоог

Чингис хааны нэгэн үеийн цадиг гэж4 хэлсэн ба хувь хүний намтар талаас нь

судалсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол хүний бичсэн хамгийн анхны

1 Үлэмж Их Чингис хаан. – УБ., 2011. 7-р талд 2 Мөн тэнд, 7-р талд 3 Мөн тэнд, 11-р талд 4 Озава Ш. Монголын нууц товчооны ертөнц. – УБ.,2002. 18-19-р талд

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

152

намтрын бүтээл5 гэж үзэж болно. Монголын үе үеийн судлаачид Чингис хааны

амьдрал, амжилт, уналт, сөрөлт...гээд бүхий л түвшинд олон төрлийн судалгаа

хийж, олон ч бүтээл туурвисан байдаг.

XX-р зууны үеийн түүх судлаачдаас Чингис хааны Монголын болон дэлхийн

түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь хамгийн түрүүнд үнэн зөвөөр даацтай

тодорхойлсон эрдэмтэн бол нэрт түүхч А.Амар6 юм. Монгол улс дахь Чингис

судлалд тухайн үеийн улс төрийн уур амьсгал сөргөөр нөлөөлж байсан ба

өнөө цагт бүс нутгийн болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн

үүргийг сөргөөр тайлбарлаж ирснийг судалгааны үндсэн дээр няцаах

хандлага ажиглагдаж7 байгаа юм.

Япон улсад улс төрийн уур амьсгалаас үүдээд Чингисийн хааны байгуулсан

эзэнт гүрнийг судлахад ихээхэн эерэг хандлагатай, анхаарлаа хандуулж байсан

байна. Учир нь 1930-1940 онуудад Япон улс Азийн улс орнуудад нөлөөгөө

тэлсэн бодлого явуулж байсан үе билээ.

Чингис хаан судлалд Япон эрдэмтдийн оруулсан хувь нэмэр

Япон улсын Монгол судлаач эрдэмтэд, ялангуяа Чингис хаан судлаачид Их

хааны намтрыг төдийгүй амьдрал, амжилт, үйл ажиллагааг шинжлэх ухааны

түвшинд судалсаар ирсэн байдаг.

Япон дахь Чингис хаан судлалын суурийг тавьсан эрдэмтэн судлаач бол

доктор Нака Мичиѐо яах аргагүй мөн юм. Тэрээр 1907 онд “Чингис хааны

үнэн тэмдэглэл” гэсэн нэртэйгээр Монголын нууц товчоог япон хэлээр

орчуулан хэвлүүлсэн явдал8 нь Япон улс дахь Чингис судлалын эхлэлийг

тавьсан гэж зүй ѐсоор тооцогддог.

Нака Мичиѐогийн орчуулгын бүтээл Чингис хааныг сонирхон судлах олон

судлаачдыг төрүүлсэн түүхтэй. Үүнд, Кобаяаши Такаширо 19419, Ширатори

Күракичи 194310

, Мүраками Масацүгү \тэрээр 1970, 1972, 1976 онуудад 1,2,3-р

боть болгон бүтээлээ хэвлүүлсэн байдаг\11

, Озава Шигэо12

...зэрэг эрдэмтэд

Монголын нууц товчоог япон хэлээр орчуулж, тайлбартайгаар эрдэм

шинжилгээ судалгааны эргэлтэнд оруулсан түүхэн гавьяатай судлаачид юм.

Японы судлаач эрдэмтдийн “МНТ”-ны орчуулгыг, мөн дээрх судлаачдын

бүтээлийг тухайн үеийн судалгаа, тайлбартайгаар баяжуулан дэлгэрүүлсэн нь

Япон дахь Монголын түүх болон Чингис судлалыг гүнзгийрүүлэн судлахад

тулгуур эх сурвалж болж, ач холбогдол бүхий бүтээлүүдийн тоонд эдүгээ ч

тооцогдож байна.

Япон улсын Чингис хаан судлаачид бусад орны энэ чиглэлийн судлаачдаас

5 Хишигтогтох. Чингис хааны алтан товч нэртийн цадиг-ийн зохиогдсон цаг үеийн тухай,

Монголын эртний уран зохиолын шинэ судлал, Хөх хот., 1998., 207-р талд 6 Үлэмж Их Чингис хаан. Хамтын бүтээл. – УБ., 2011. 17-р талд 7 Мөн тэнд. – УБ., 2011. 31-р талд 8 Нака Мичиѐо. Чингис хааны үнэн тэмдэглэл. – Дай нихон тоше. 1907. 9 Кобаяаши Такаширо. Монголын нууц түүх.,Токио.Сэйкацүшя. 1941 10 Ширатори Күракичи. Огякү мообүн гэнчѐо хиши. \галигласан Монголын нууц товчоо\. Тооѐо

бүнко, 1943. 11 Мүраками Масацүгү. Монголын нууц түүх. 1-р боть. Хэйбоншя, 1970. 2-р боть Хэйбоншя,

1972. 3-р боть Хэйбоншя, 1976. 12 Озава Ш. Монголын нууц товчооны бүрэн тайлбар. Казама Шѐбо. 1-р боть, 1984, 2-р боть,

1985, 3-р боть 1986. \үргэлжлэл 1-р боть 1987. 2-р боть 1988. 3-р боть 1989\

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

153

ялгагдах онцлог нь тэд Чингис хааны намтар, үйл ажиллагааг МНТ болон

бусад хэл дээрх эх сурвалжуудтай харьцуулан13

судалсанд14

оршдог.

Урьд өмнө нь ч, эдүгээ үед ч Япон дахь Чингис судлаачид гурван чиглэлийг

баримталж судалгаагаа хийж байсан, хийсээр байна. Үүнд, Сурвалж бичээс

судлал, археологийн, түүхийн ...зэрэг болно.

1. Япон улс дахь Чингис хаан судлалд сурвалж бичээс судлалын хүрээнд

эрдэмтэн Морикава Тэцүо-гийн бүтээл зүй ѐсоор багтдаг. Учир нь

тэрбээр “Эрдэнийн товч”-ийг судлаж, орчуулж15

энэ бүтээлдээ уг

зохиол зохиогдсон шалтгааныг тодруулахыг оролдсон байдаг. Судлаач

эрдэмтэн Морикава Тэцүо судалгааны явцдаа Саган Сэцэний зорилго

нь Чингис хааны удам угсаа бол боржигон овгийнх16

мөн болохыг,

Монголын төрийг баригч угсаа мөн болох17

талаас нь судалсан байдаг.

2. Япон улс дахь Чингис хаан судлалд Монгол улсад явуулж байгаа

археологийн судалгаа тодорхой байр суурийг эзэлдэг18

. Цөөнгүй

судалгаа хийгдсэн байдгийн Монголчууд бараг бүгд мэддэг судалгаа

бол 1990 онд эхэлсэн 3 жилийн хугацаатай “Гурван гол” төсөл юм.

Хамтарсан төслийг хэрэгжүүлснээр Япон судлаачдын Их хаан

Чингистэй холбоотой археологийн судалгаа Монгол улсад эхэлсэн

байдаг. Энэ судалгааны ажил нь тэр үеийн түүхийг археологийн мэдээ

баримтаар баяжуулсан ба Японы талын төслийн удирдагч Монголч

эрдэмтэн доктор Эгами Намио “Дэлхийн түүхийг бүхэлд нь өөрчилсөн

ард түмэн бол Хятадын умардад орших нүүдэлчин овог аймаг байсныг

судалгаагаар олж тогтоосноо цохин тэмдэглэсэн19

байдаг. 1995 онд

Хархорин хотыг туурийг хадгалах, хамгаалах төсөл20

,1996-1998

онуудад “Бичээс” төсөл21

, 2001 онд “Шинэ зуун” төсөл Аурагийн

арлын туурийг судлах хамгаалахад чиглэгдсэн... зэрэг археологийн

судалгаанууд хийгдсэн22

байдаг. Энэ төсөл судалгаануудын зорилго нь

өөр өөрийн гэсэн онцлогтой ба нэг цэг дээр уяж холбож байгаа нь

“Чингис хаан судлал” юм.

13 Үно Нобүхиро. Баатрын агуу үйлсийг өгүүлдэг МНТ, Судрын чуулган-Чингис хаан түүхт

хүмүүсийн цуврал, 25, тэргүүн дэвтэр, Гакүшюү кэнкюүшя, 1991. 182-185-р талд 14 Ёшида Жүгичи. Монголын нууц товчооны түүхэн шинж. Шикан сэтгүүл.1968. 78-р талд, 15 Тэрбээр нангиад, манж, түвд хэлээр бичигдсэн Эрдэний товч-ийг япон хэл дээр орчуулсан

байдаг. 16 Гоо Минору. Мооко гэнрюү \Эрдэний товч\. Токио., 1940. Окада Хидэхиро, Эрдэний товч.

Тоосүи шѐбоо, Токио., 2004. 17 Морикава Түцүо. Саган сэцэн ба Эрдэний товч, Хикакү шякай бүнка-3, Кюүшүү дайгакү.,

1997. 18 Үлэмж Их Чингис хаан. Болдбаатар Ж, Чоймаа Ш. – УБ., 2011., 77-р талд 19 Мөн тэнд. 77-р талд. 20 Үлэмж Их Чингис хаан. Хамтын бүтээл. – УБ., 2011. 77-р талд 21 Мөн тэнд – УБ., 2011. 77-78 –р талд 22 Үлэмж Их Чингис хаан. Хамтарсан бүтээл. – УБ., 2011..,77-78-р талд

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

154

3. Япон улс дахь Чингис хаан судлалд түүхийн судалгаа онцгой байр

суурь эзэлдэг. Тухайлбал, Чингисийн эзэнт улсын тогтолцоог судлаж,

анх удаа Японд танилцуулж, энэ чиглэлийг сонирхох судлаачдын

жимийг гаргасан хүн бол эрдэмтэн Янай Ватарү23

юм. Тэрээр

хишигтэн24

хэдийд бий болсон тухай25

, өөртөө татах хэлбэрээр зохион

байгуулсан төрийн тухай26

, феодалын системд шилжиж байсныг

нотлосон27

тухай, Чингис хааныг тэргүүнээ болгосноор феодалын

систем улам бүр хүчээ авч хүчирхэг28

болсон тухай, төрийн албаны

тогтолцооны тухай29

зэрэг судалгааны ажил хийсэн бөгөөд өөрөөр

хэлбэл, эрдэмтэн Янай Ватарү Монголын төрийг тогтолцоо талаас нь

судалсан байдаг.

Эрдэмтэн Янай Ватарү– гийн судалгааг \Монголын төрийн тогтолцооны

тухай\ Японы Монголч судлаачид үргэлжлүүлэн өргөжүүлж30

судалсан ба

тэдний хийсэн судалгаа онцгой анхаарал татдаг тухайлбал, Монголын төрийн

тогтолцоонд “Анд нөхрийн” харилцаа ямар чухал үүрэг гүйцэтгэдэг байсан

тухай судалсан байдаг. жишээ нь, “Судрын чуулга”-ны мэдээ баримтанд

үндэслэн улсаа 95–н мянгат болгож, мянгатын даргаар ямар хүн томилсон

тухайд ажиглалт, судалгаа хийгээд31

баруун жигүүрийн мянгатын ноѐдын 65%,

зүүн жигүүрийн мянгатын ноѐдын 76%-ийг32

“Анд нөхөд” эзэлж буйг

тодруулсан ба Их Монгол улсын засаг захиргааны зохион байгуулалт, бүтцийг

шинжлэхэд сонирхолтой судалгаа болсон байдаг.

Монголын эзэнт гүрэн байгуулагдснаар тус тусдаа оршин байсан улс орнууд

нэг том ертөнцөд нэгдэн, үндэстэн хоорондын тэмцэл зогсч, өрнө дорнын

эдийн засаг, соѐлын харилцаа хөгжиж33

төрийн тогтолцооны өвөрмөц дэг

журам тогтсон гэсэн хандлага Японы түүх бичигт хэдийн бий болжээ.

Япон судлаачдын орчин үеийн хандлага нь дэлхий даяарчлагдаж байгаа үед

дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт улс байгуулсан Монголын түүхийг судлах

нь зүйтэй байна34

гэсэн үзэл баримтлалтай байгаа явдал юм.

Монголын түүхийн судалгаа\. Токио., 1930. 24 Оаки ооками-но күни. Хөх чонын орон. Дэлхийн түүх. 8, Токио. 1968. 25 Аоки ооками-но күни. Хөх чонын орон. Дэлхийн түүх. 8, Токио. 1968. 204-р талд 26 Мүраками Масацүгү. Монголын эзэнт улсын түүхийн судалгаа. Казама шѐбо, Хэйсэй 5-р он,

Дай монгорү тэйкокү. Их Монголын эзэнт улс. Дорно дахины түүх 7, Жинбүцү оорайшя, 1967. 27 Сүгияма Масааки. Монгорү тэйкокү-но кообоо. Монголын эзэнт улсын мандал буурал.

Тэргүүн дэвтэр Кооданшя, 1996. 28 Мүраками Масацүгү. Монгорү тэйкокү-но сэйрицү то бүнрэцү. Монголын эзэнт гүрний

үүсэл, бутрал. Дэлхийн түүх 9, Дундад зуун 3, Иванами шѐтэн, 1970. 29 Мияаваки Жюнко. Сайго-но юүбокү тэйкокү. Нүүдэлчдийн сүүлчийн эзэнт улс. Кооданшя.

1995. 69-р талд 30 Үлэмж Их Чингис хаан. Болдбаатар Ж, Чоймаа Ш. – УБ., 2011. 81-82-р талд 31 Үлэмж Их Чингис хаан. Хамтын бүтээл. – УБ., 2011. 80-р талд 32 Икэүчи Исао. Чингис хаан түүхт хүмүүсийн цуврал 25, тэргүүн дэвтэр, Гакүшюү кэнкюүшя,

1991. 102-р талд 33 Койбүчи Шиничи. Монгорү-но шякай то бүнка. Монголын нийгэм соѐл. Токио 1983. 31-р

талд 34 Сүгияма Масааки нар. Монголын эзэнт улс. Соѐл иргэншлийн зам. NHK шюппан. 2004.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

155

Дүгнэлт, санал

1. Япон улсын Монгол судлаач, эрдэмтэд Чингис хааны Монголын болон

дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг үнэн зөв, бодиттой үнэлэхэд

судалгааны ажлаа чиглүүлж, Япон улсын Чингис хаан судлалд болон

өрнө-дорнын Чингис хаан судлалын хүрээнд асар том үүрэг гүйцэтгэсэн

байна.

2. Япон улсын эрдэмтэн судлаач нар Чингис хааныг судлах судалгааны аль

ч төрөлдөө хувь хүн талаас нь, өөрөөр хэлбэл эдүгээ цагийн хэллэгээр

бол Олон улсын иргэний эрхзүйн харилцааны субьект талаас нь

судалсан нь сонирхол татаж байна.

3. Эцэст нь хэлэхэд манай сургууль Япон улсын хөрөнгө оруулалттай

учраас Японы эрдэмтэн судлаачдын энэ чиглэлийн судалгааны

бүтээлүүдээс судалгааны ажлын хүрээндээ ”Уншиж судалцгаая” гэж

уриалмаар байна.

Ном зүй

1. Үно Нобүхиро. Баатрын агуу үйлсийг өгүүлдэг МНТ, Судрын чуулган-

Чингис хаан түүхт хүмүүсийн цуврал, 25, тэргүүн дэвтэр, Гакүшюү

кэнкюүшя, 1991.

2. Ёшида Жүгичи. Монголын нууц товчооны түүхэн шинж. Шикан

сэтгүүл.1968.

3. Гоо Минору. Мооко гэнрюү \Эрдэний товч\. Токио., 1940. Окада

Хидэхиро, Эрдэний товч. Тоосүи шѐбоо, Токио., 2004.

4. Морикава Түцүо. Саган сэцэн ба Эрдэний товч, Хикакү шякай бүнка-3,

Кюүшүү дайгакү., 1997.

5. Үлэмж Их Чингис хаан. Болдбаатар Ж, Чоймаа Ш. УБ., 2011., 77-р

талд

6. Үлэмж Их Чингис хаан. Хамтын бүтээл. – УБ., 2011.

7. Монголын түүхийн судалгаа\. Токио., 1930.

8. Мүраками Масацүгү. Монголын эзэнт улсын түүхийн судалгаа. Казама

шѐбо, Хэйсэй 5-р он, Дай монгорү тэйкокү. Их Монголын эзэнт улс.

Дорно дахины түүх 7, Жинбүцү оорайшя, 1967.

9. Сүгияма Масааки. Монгорү тэйкокү-но кообоо. Монголын эзэнт

улсын мандал буурал. Тэргүүн дэвтэр Кооданшя, 1996.

10. Монголын эзэнт гүрний үүсэл, бутрал. Дэлхийн түүх 9, Дундад зуун 3,

Иванами шѐтэн, 1970.

11. Мияаваки Жюнко. Сайго-но юүбокү тэйкокү. Нүүдэлчдийн сүүлчийн

эзэнт улс. Кооданшя. 1995. 69-р талд

12. Койбүчи Шиничи. Монгорү-но шякай то бүнка. Монголын нийгэм

соѐл. Токио 1983. 31-р талд

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

156

Conclusion

1. Japanese researchers and scientists on Mongolia study by directing their

activities into true and realistic estimation of Chingis khaan‟s contribution

in Mongolian and worldwide historical social development, have

accomplished great influence to the scope of Japanese and western-eastern

research activities on Chingis khaan study.

2. Attractive part is that Japanese researchers and scientists studied personnel

behavior or private attitude of Chingis khaan at every scene, in other words

the social subject of international civic legislation in modern speech.

3. At last, because of Japanese investors established our school, it is appealed

to “read and study” research works of Japanese researchers and scientists on

own relevant study.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

157

Э.Өнөр-Эрдэнэ – ГХХА-ны тэнхимийн багш

МОНГОЛ УГСААНЫ УЛСУУД БА ЧИНГИСИЙН ТӨРИЙН ГАДААД

БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ДИПЛОМАТ ЁСНЫ УЛАМЖЛАЛЫН

ЗАРИМ АСУУДАЛД

Оршил

Аливаа улсын оршин тогтнолд төрийн гадаад бодлого, дипломат арга

ажиллагаа чухал нөлөөтэй байдаг.Дипломат ѐс нь ураг төрлийн байгууллын үе

дэх аймаг хоорондын харилцаанаас үүсэлтэй зан үйл, ѐс заншлуудаас эхлэлтэй

юм.

Уг ажил нь монгол төрийн түүний дотроос монголын эзэнт гүрний

үеийн гадаад бодлого, элчин харилцаа, дипломатын ѐс зэргийн давуу тал, үр

дагаврыг таньж мэдэх, бусдад түгээх зорилготой юм.

Д. Цолмон, Ж. Банзрагч . Дипломат ѐс горим, ѐслол, баримт бичиг.

УБ.2010, Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ.1998, Н.Я.Бичурин.

Собрание сведений о народах, обитавших в средней Азий в древних времена

“ м. 1950, Карпини“Монголчуудын түүх” УБ-1998, Монголын түүхийн дээж

бичиг. Тэргүүн дэвтэр.УБ.1992 гэх мэт бүтээлүүдээс авч ашиглан өөрийн

санал сэтгэгдлээр баяжуулав.

Монгол угсааны улсууд ба Чингисийн төрийн гадаад бодлого, үйл

ажиллагаа, дипломат ѐсны уламжлалын асуудалд

Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогын зорилго нь тус

улсын аюулгүй байдал, хөгжил дэвшилийг хангах таатай гадаад орчин

бүрдүүлэх, дипломат болон консулын харилцаа хөгжүүлэх, нөлөө бүхий

улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг

шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад оршино.

Төв азийн нүүдэлчин монголчууд хөрш зэргэлдээ болон бусад улс

түмнүүдтэй харилцаа холбоо тогтоож ирсэн бөгөөд монголчуудын гадаад

харилцаанд элчин илгээх, харь улсын элчин хүлээн авах, гэрээ хэлэлцээр

байгуулах, дайтах, найрамдах асуудлыг зохицуулах, албан бичиг, захидал

илгээх, бичих, өвөрмөц хэллэг, ѐс журам \хэрэглэх\ хөгжүүлэх, төр, засгийн

тэргүүн нарын айлчлал, хоѐр талын болон олон талын гэрээ хэлэлцээр

байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох гэх мэт хэлбэрүүдээр

хөгжиж иржээ.1

Монголчуудын гадаад харилцааны түүх МЭӨ Ш зууны үеэс Хүннү

улсаас эхэлдэг. Хүннү улсын гадаад бодлогын үндсэн чиглэл нь Хятадтай

1 Карпини “Монголчуудын түүх” УБ, 1998.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

158

харилцах харилцаандаа давуу байдал олох, Хятадын нөлөөний хүрээг

багасгах, Төв ба дунд Азид дангаар ноѐрхох, Торгоны их замыг хяналтандаа

байлгах гэх мэт байсан бөгөөд тухайн цаг үед гадаад харилцаанд цэрэг дайны

буюу хүч хэрэглэх бодлого зонхилж байв. Хүннү болон Хятадын хаад өрнө

дорныг холбосон “Их торгон зам“-ыг эрхшээлдээ авахын төлөө тэмцэлдэж

байсан.

Хүннүчүүд МЭӨ Ш зууны үед Дундад азийн зарим улсуудад ихээхэн

нөлөөтэй байжээ. Хятадын элч Жан Цян хаандаа хандаж “Усуниас Аньси

хүртэлх улсууд Хүннү улсын гэрээтэй элч нарыг дотночлон үзэж, биднийг үл

ойшоох юм“ гэж гомдол мэдүүлж байсан тухай түүхийн сурвалжид дурдсан

байна.

Хүннү нар суларч өмнөд, умард болон хуваагдсан. Тэдний орыг удам

гарал нэгтэй Сяньби нар авсан. Хүннүгийн баруун тийш нүүдэллэсэн аймгууд

нь дорно зүгийн варвар хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд Ромын эзэнт гүрнийг

мөхөлд хүргэсэн байна. Тэд МЭ 434 оноос Кавказаас Рейн мөрөн хүртэлх

өргөн уудам нутгийг эзэлж байсан. Хүннү удмын Хан эзэн Аттила (тэнгэрийн

ташуур) \434-453\ эзэнт улсаа байгуулан, Европын түүхэнд гүнзгий ул мөр

үлдээсэн байна.2

Сяньбичууд МЭ 1-р зууны эхнээс хөрш улсуудтайгаа өргөн харилцаж

байжээ. Сяньбичууд анх МЭ49 онд Хятадтай элчин харилцаа тогтоож байсан.

Хүннү улсын гадаад бодлогын зарчмууд Сяньби улсад уламжлагдсан. Энэ

тухай хятадын түүхэнд “ .... Сянба \сүмбэ\ улс хүчэрхэг болж, эрдэм хүч нь

илүү, зэвсэг нь хурц, морь нь хурдан, Хүннүгээс нэн хэтэрчээ “ \Н.Я.Бичурин.

Собрание сведений о народах, обитавших в средней Азий в древних времена

“ м. 1950\ гэж бичжээ. Сүмбэ улсын үед “Дуу бариулах ѐсон“ хэмээх зүйл бий

болсон.

Түрэгийн анхны элчин харилцаа нь 550 онд ургийн харилцаа тогтоох

саналаар эхэлж байсан байна. Мөн тэд төрийн албан ѐсны бичигтэй болж

тэрхүү “Руни“ -\Орхон енисейн бичиг \ Хятадаас Персийн хоорондох өргөн

уудам нутагт тархсан байна. Уйгарын хаант улс 8-9-р зуунд ноѐрхож байв.

Уйгарууд Дундад Азийн орнууд болон Хятадтай элч төлөөлөгчдөө харилцан

илгээлцэж улс төр, худалдааны асуудлаар зохицож байжээ.

10-12-р зууны эхэн хүртэл Хятанчууд ноѐрхож эхэлсэн. Хятаны

дипломат ажиллагаа нь улс төр, худалдаа, соѐлын харилцаа байсан.

13-р зуунд монголчууд дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрэн

байгуулсан. Газар нутаг нь Адриатын тэнгисээс Ява арал, Иран, Иракаас Япон

тэнгис хүртэлх нутгийг хамарч байв.

Их монгол улсын гадаад бодлого нь нийт Евро-Азийн олон улсын

2 Ж. Бор. Монголын дипломат товчоон УБ, 1998.

Карпини “Монголчуудын түүх” УБ, 1198.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

159

харилцааны чиг шугамыг тодорхойлж байжээ.Их монгол улс байгуулагдахаас

өмнөх үеийн олон улсын харилцааны тогтмол хэлбэр нь дайн байж, “Хэн

хүчтэй нь“ гэсэн хууль үйлчилж байжээ. Их монгол улс баруун талаараа хил

залган оршиж байсан Хорезмын эзэнт улстай худалдаа, эдийн засаг, соѐлын

харилцаа тогтоож байсан байна.

Их торгон замын аюулгүй байдлыг хамгаалж байсан. Эв эеийг

эрхэмлэсэн бодлого явуулж, ном судар хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох

багаж, анагаах ухаан, одон орон зэрэг мэдлэг ухааны асар их ололт дорноос

өрнөдөд нэвтэрч, католик шашин, лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн

ололт, хөвөнгийн ургамал зэрэг аж ахуйн ба соѐлын шинэ дэвшилтэй зүйлүүд

дорнод азийн улс орнуудад тархсан байна.

Их монгол улс хэдийгээр эв эеийг сахиж байсан боловч зөрчидийн

Алтан улс, Тангудын Ся зэрэг улс монголыг тархай бутархай, хүчин мөхөс

байлгахыг зорьж байсан нь тодорхой болсон. Ийм учраас Хятадын Алтан

улсыг эзлэх, мөхөөх нь төрийн бодлогын чухал хэсэг байсан. Алтан улсыг

олон улсын тавцанд ганцаардуулах бодлого хэрэгжүүлж Сүн улстай холбоо

тогтоон 2 талаас шахан бутаргасан.

Гадаад харилцаанд элч маш чухал үүрэгтэй учраас элчийг сонгохдоо

тодорхой шалгууртай итгэмжит хүнийг томилдог байсан. Энэ үеэс гадаад

харилцаанд шашин, соѐлын нөлөө ихэссэн. Элч нь тухайн улсаас дагаар орсон

эсвэл нэг шашинтай байдаг. Элч төлөөлөгч нь бүрэн эрхт дипломат элч,

төлөөний элч, элч-худалдаачин гэх мэт зэрэг дэвээс хамаараад алт, мөнгө,

хүрэл, модон гэрэгэтэй байжээ. Алтан пайзтай элчийг “Онцгой элч“ гэдэг

байжээ. Монголчууд элчийг доромжлох, алах явдлыг үл тэвчиж, шууд дайн

тулаанд дууддаг уламжлалтай байсан. Гаднаас ирсэн элчийг ихэд хүндэтгэдэг

байжээ. Тэдэнд унаа хөсөг, хоол унд, байр гаргаж өгдөг байжээ.

1245 онд Ромын пап IV Иннокентийн захиаг өвөртлөн Татар нэрт

нүүдэлчдийн орон руу гарсан Жуванни дэ Плано Карпиний тэмдэглэл манай

үед хадгалагдаж ирсэн байна. Уг тэмдэглэлд “ .... одоо дэлхий дээрх загалмайн

шашны улс орныг эс тооцвол өөр тэдэнд эзлэгдээгүй нэг ч улс байхгүй

“ \Карпини“Монголчуудын түүх“ УБ-1998 \гэжээ.

Монгол улс зарим улс орнуудтай тогтоосон элчин харилцааны түүхээс

жишээлэн дурьдвал:

Монгол-Түвд. Зүүн хойд Ази хийгээд, Төв Азийн олон улсын харилцааны

тавцан дээр Монгол улс гарч ирсэнийг найртайгаар хүлээн авч элч

төлөөлөгчдөө илгээж харилцаа тогтоосон анхны улс бол Түвд байсан юм.

Тухайлбал 1206 онд Түвд хаанаас Нялху нэрт ноѐноор тэргүүлсэн 300 хүний

бүрэлдэхүүнтэй элчийг Чингис хаанд илгээж төрийн бэлэг хүргүүлсэнд их

хаан даруй соѐрхож Лоочу Ананд Гэрви, хэмээх ламд захидал өгч, бэлэг

бариулан хариу элчээр мордуулжээ. Түүний авч очсон бичигт “Чамайг залах

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

160

бөлгөө. Ертөнцийн үйл явдал мину тутахын тул эс залав. Би эндээс чам дүр

шүтэн чи тэндээс намайг сахь” хэмээсэн байв. Мөн дараа жил нь Төвдийн Үй

мужийн захирагч Жага Цальпа болон Гунгаадорж тэргүүтэй олон лам ноѐд

Монголчуудтай найрсаг харилцаа тогтоох зорилгоор 300 хүний

бүрэлдэхүүнтэй элчийг явуулан монголын хаанд бараалхуулж байв.

Монгол Киргис. Монголын нэгдсэн төр байгуулагдсаны дараа Монгол улс

зэргэлдээ Киргис улстай харилцаж эхэлжээ. 1207 онд Чингис хаан “ Алтан

Бура гэдэг хоѐр элч илгээж Монгол улсад дагаар орохыг Киргиѐ”-ийн ноѐдоос

шаардсан байна. Эди, Инал тэргүүтэй Киргисийн ноѐд “энэ шаардлагыг

хүлээж дагаж орохыг зөвшоорон Имек-Тимур, Аткирак,гэдэг хоѐр элчийг

цагаан шонхор, цагаан алт, хар булгуудааар бэлэг бариулан Чингис хаанд”

илгээжээ.

Монгол –Харлаг. Харлагийн Алмалыкын ванлигийн эзэн Бузар Хар

хятаны гүр хаанд алба өргөж хараат байсанаа 1211 онд эсэргүүцэн босож

Чингис хаанд дагаар орохоор шийдээд биеэр Хэрлэн мөрөнд морилон ирсэнд

сайн дураар дагав хэмээж алтан ургийн гүнж соѐрхов. Мөн тэр үед харлагийн

Арслан хан Чингиѐийн ивээлд орж байгаа илэрхийлж биеэр бараалхжээ.

Ферганы харлагуудын эзэн Кадар Мелик ч Чингис хааны өндөр нөмөр орж

буйгаа илэрхийлсэн билээ.

Монгол- Алтан.1208-1209 онд Алтан улсын хаан Чингис хаанд элч

зарж алба төлөхийг шаардсан байна. 1210 онд Алтан улсын хаан дахин элч

зарж алба төлөхийг урьдын адил шаарджээ. Үүний хариуд Чингис хаан элч

Цизгирийг илгээж гурван зүйл ял буюу нэгд Монголын овог аймгуудын

хооронд олон үеийн турш яс хаяж, хагалан бутаргаж байсаны ял, хоѐрт,

Монголын ихэсийг итгэл эвдэн барьж хороосны ял, гуравт, туурга тусгаар

монгол улсыг басамжилж алба нэхсэн ял асуулгажээ. Монгол улс ба Алтан

улсын цаашид хурцадсаар 1211 онд дайнд хүргэсэн бөгөөд энэ нь 1234 он

хүртэл үргэлжилж, үе үе элч төлөөлөгч харилцан зарж найрамдал байгуулж

байжээ.

Их монгол улс өрнө дорнын соѐл иргэншлийг холбон ойртуулж олон

улсын харилцааг шинэ тавцанд гаргаж чадсан. Шашин үзэл суртлын чөлөөт

байдлыг хангаж, тэгш эрхийг дээдлэх зарчмыг олон улсад нэвтрүүлж

төлөвшүүлсэн. Дипломат ѐсыг илүү нарийн боловсронгуй болгосон.

14-р зууны үеэс орон нутгийн засаг захиргаадад гадаад харилцааны

зохих эрх мэдэл өгсөн. Энэ нь нэг төвөөс удирдахад бэрхшээлтэй байсантай

холбоотой байв. Юан гүрний үед Чингис хаан, түүний залгамжлагчдын гадаад

бодлогыг үндсэнд нь үргэлжлүүлсэн. Ази, зүүн өмнөд азид нөлөөгөө

ихэсгэсэн. Японтой дайны байдалд байсан боловч 1342 онд монгол–японы

харилцаа сэргэж, элч төлөөлөгчөө солилцсон байна. Юан улсын төр

мөхсөнөөр монголчуудын хүчэрхэг байдал төгсчээ.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

161

Улс төрийн бутралын үед том жижиг улс ханлигуудын эзэд,

язгууртнууд бие даан гадаад улсуудтай харилцах, элч илгээх, дипломат бичиг

захидлаар харилцах, худалдаа арилжаа хийх зэргээр үргэлжлүүлсэн байна.

15-17-р зууны үед монголын гадаад харилцаанд Хятад гол байр эзэлж

дайтах, найрамдах зэргээр харилцаж ирсэн.1368 онд Юан улс унаж, Хятадын

Мин улс байгуулагдсан. 1450-иад он хүртэл Мин улсын зүгээс монголчуудын

хагаралыг улам дэвэргэх бодлого явуулж байсан. Энэ дундуур Ойрад

хүчэрхжиж, Мин улсын зүг 4 замын цэрэг хөдөлгөж, их дайн 1449 онд болжээ.

Үүнийг “Ойрад Мингийн дайн“ гэж нэрлэдэг. Мин улсын цэргийг монголчууд

“Гүмү цайз”-д бүслэн бут цохиж, хааныг нь \Ин-Зун\ олзлон авч байжээ. Эсэн

тайж зүүн монголыг эрхшээлдээ оруулж 1454 онд өөрийгөө бүх монголын

хаан хэмээн зарлаж, нийт монголчуудыг нэгтгэхийг оролдож байв. Гэвч

удалгүй 1455 онд тэрээр нас барж, монголд улс төрийн хямрал дахин

үргэлжилсэн байна. Монгол Мингийн харилцаанд Мин улс давамгайлах

болсон байна.

1466 онд Батмөнх монголын хаан ширээнд сууж, тархай бутархай

байдлыг зогсоож, аян дайныг намжаасан. Мин улстай элч солилцож, арилжаа,

наймааг сэргээж, 1500 он хүртэл үргэлжилжээ.

Лигдэн хааны үед \1604-1634\ монгол улсын зүүн талд Манж улс

шинээр хүчирхэхжиж манджээ. Чингэснээр монголын гадаад байдалд хүндрэл

учрах болсон байна. Манж улс хүчирхэхжсэн нь Хятадын байдалд ч бэрхшээл

учруулсан. Ийм учраас монголын Лигдэн хаан хятадын хаад арга буюу эвлэрч,

хамтран ажиллаж, харилцаанд эерэг үр дүн гарсан. Хятадын тухайд хойт хилээ

Лигдэн хаанаар давхар хамгаалуулах бодлого барьсан. 17-р зууны эхэн үеэс

хоѐр улс \Монгол, Хятад\ Манж чин улсын захиргаанд орж, бие даасан бодлого

явуулах нь төгсгөл болжээ.

Харин Зүүнгарын хаант улс \1635-1755\ байгуулагдсанаар бие даасан

гадаад бодлого явуулж, хөрш зэргэлдээ улс түмнүүдтэй өргөн харилцах

болсон. Зүүнгарын хаант улс нь Казак, Узбек, зүүн Туркестан, Киркизүүдтэй

харилцаж байв. Энэ нь монголчуудын гадаад харилцааны нэг хэсэг болсон юм.

Энэчлэн Зүүнгарын хаант улс 100 гаруй жил оршин тогтох хугацаандаа бус

нутагт тодорхой байр суурь эзэлж, баруун тийш харилцах монголчуудын

бодлогыг үргэлжлүүлж байжээ.

Монголын хаад ноѐдын дотроос 1577 онд анх түмэдийн Алтан хан

\1507\ Төвдөөс шарын шашны тэргүүн Содномжамцыг \1543-1588\ Хөх хотод

залж “Далай лам“ цол олгож, шарын шашныг дэлгэрүүлэх болжээ. Халхын

нөлөө бүхий ноѐд Халхын Абатай хан, Цахар, Ойрадын ноѐд ч удаа дараа

шарын шашинд орж, Төвдтэй өргөн харилцах болсон байна.

Манж гүрэн байгуулагдсанаар Төвдүүд Монголд манжийн төрийн

бодлогыг төлөөлөн явуулж, эцэст нь Монгол-Төвд хоѐул тус гүрний нэгэн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

162

хэсэг болж хувирсаар хүчэрхэг манж гүрний дотоод бодлогод захирагдах

болсон юм.

15-р зууны үеэс Оросын эзэнт улсын үндэс тавигдаж, 17-р зууны үед I

Петр хаан \1682-1724\ хүчирхэхжиж, хил хязгаараа тэлж, Сибирийг эзэмших

болсноор Ойрадын хаант улс, халхын Засагт хан, Түшээт хан аймгуудын

нутагтай хиллэх болсон. Оросууд Байгаль нуур орчмын буриад-монголчуудын

нутагт нэвтэрч, алба татвар авах болсон. Энэ үеэс Монгол-Оросын харилцааны

2 дахь үе эхэлсэн. Газар нутгийн ойроор Хотгойдууд буюу Алтан ханыхан

Оростой анх харилцаа тогтоожээ. Ойрадууд хүчэрхэгжихийн хэрээр хаант

Оростой өргөн харилцаатай байсан билээ.

1607 оноос Ойрадын нэг хэсэг болох Торгуудууд Оросын хаант

засагтай найрамдалтай орших хүсэлт тавьж байсан бөгөөд 1628 онд Хоо өрлөг

ноѐн албат иргэдээ авч Ижил мөрөн хүрч, Халимагийн хаант улс байгуулсан

байна. Түүнээс хойш 100 орчим жил хаант оростой найрамдалт харилцаатай

байжээ. Монголчууд манжийн эсрэг тэмцэлд Орос улсаас тусламж хүссэн

боловч Орос улс манжтай эв эвдрэлцэх хүсэлгүй байсан учраас амжилт

олоогүй байна.

1691 оны Долооннуурын чуулганаас хойш халх монголчууд гадаад

улсуудтай дипломат харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. 1727 онд

Буурын гэрээгээр Монгол Оросын хилийг тогтоож, Орос Монголын

харилцаатай холбоотой бүхий л асуудлыг Манж чин гүрэн, Хаант Оросын

гадаад бодлогын хүрээнд зохицуулах болсон байна. Энэ байдал ХХ зууны эхэн

үе хүртэл үргэлжилсэн.

Дипломат харилцаатай холбоотойгоор Хүннүгийн үед “зочин эрхэлсэн

түшмэл“ гэж байсан бол 13-14-р зууны үед “Төрийн хэрэг эрхлэх газар“,

“Ёслол эрхэлсэн түшмэл”, “ Нууц бичгийн яам“, 20-р зууны эхэн үеэс “Гадаад

хэргийн яам“,”Гадаад яам“, “Дипломат байгууллагууд”, “Консулын газар “,

эдүгээ “Төрийн ѐслол, хүндэтгэлийн алба”, “Ёслолын хэлтэс“ гэх мэт үгийг

хэрэглэх болжээ.3

13-14-р зууны үед олон улсын харилцаанд монгол төрийн зүтгэлтэн

Чингай, Бала, Елюй Чуцай, Ромын папын элч Плано Карпини, В.Рубрук,

Италийн худалдаачин Марко Поло нар чухал үүрэг гүйцэтгэжээ.

Монголчуудын гадаад харилцааны үйл ажиллагаанд “Гэрээ“ чухал үүрэгтэй

байсан. Хүннүгийн үеийн нэгэн гэрээ бичигт дурдахдаа “Урт хотоос хойш нум

барьсан улс Шаньюйн цаазыг дагатугай. Урт хотоос дотогш дээл малгайн

улсыг би захирсугай” гэж Хан болон Хүннү улсын хилийг Цагаан хэрмээр

тогтоосон анхны бичмэл гэрээ байжээ.\Монголын түүхийн дээж бичиг.

3 Д. Цолмон, Ж. Банзрагч . Дипломат ѐс горим, ѐслол, баримт бичиг. УБ.2010

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

163

Тэргүүн дэвтэр.УБ.1992\

1911 онд Монголын тусгаар тогтнол сэргэсэн явдлыг дэлхийн улсуудад

тунхаглан зарлаж гадаад бодлого, дипломат харилцааг эрхлэх гадаад хэргийн

яам байгуулсан, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх

талаар явуулсан үйл ажиллагаа зэрэг нь дипломат үйл ажиллагааны бодит

илрэлүүдийн нэг мөн юм. 1921 оны Үндэсний Ардчилсан Хувьсгалаар Ардын

эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхагласан бөгөөд гадаад бодлого нь хөрш

улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, найрсаг хамтын

ажиллагаатай байх гол зорилготой юм. 1990 онд Ардчилсан улс болсоноор

дэлхийн тавцанд олон улстай дипломат, ЭЗ, улстөр, соѐлын талаар хамтын

ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлсэн. Одоо дэлхий 190 гаруй оронтой

дипломат харилцаатай байна.

Дүгнэлт

Монголчууд эрт үеэс тогтсон элчин харилцааны өв уламжлалтай

байсан бөгөөд түүнийгээ төрийн гадаад бодлогодоо ашиглан хөгжүүлж арга

барил хэлбэрийг нь улам боловсронгуй болгож байсан. Монголд нэгдсэн төр

улс тогтсон тэр үеэс манай улсын гадаад харилцаа өргөжиж, Дорно ба Өрнө

дахины олон улс оронтой улс төр, эдийн засаг, соѐл, шашны нэлээд өргөн

харилцаа тогтоож байсан нь зохиол бүтээлүүдээс харагдаж байна.

Мөн Монгол улс нь 1911 онд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа

тунхагласан цагаас хойш энхтайванч гадаад бодлого явуулсан ба монголчууд

бидний хувьд энх тайванч зарчим эртнээс улбааатай байсаныг Монгол улсын

дипломатын түүхээс харж болох юм. Орчин цагийн ардчилсан Монгол улсын

гадаад бодлого ч энхтайванч үзэл зарчмаар дүүрэн байна.

Conclusion

Since early times, The Mongolians have traditions of ambassadorial

relations and they used it in state foreign policy and developed its forms and

approaches. According to some scientists‟ creations, Since Mongolian united state

was established, the foreign policy expanded and The Mongolians maintained

deeply relations of politics, economy, custom, and religion with many countries of

East and West.

Also since Mongolia declared national sovereignty in 1911, they

pursued peace loving active foreign policy. You can see it from Mongolian

diplomatic history. And modern democratic Mongolian foreign policy is full of

principle of pacifist views.

Номзүй

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

164

Д. Цолмон, Ж. Банзрагч . Дипломат ѐс горим, ѐслол, баримт бичиг.

УБ.2010

Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ.1998

Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в средней

Азий в древних времена “ м. 1950

Карпини“Монголчуудын түүх” УБ-1998

Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр.УБ.1992

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

165

Д.Тунгалаг – ГХХА-ны тэнхимийн багш

ЧИНГИС ХААНЫ ДИПЛОМАТ ЧАНАРын зарим асуудал

Дипломат бодлого, арга ажиллагааг товлох, хөтөлж явуулахад хувь

хүний дипломат чанар чухал үүрэгтэй бөгөөд Чингис хааны энэ чанарын

тухай бичих санаа агуулсан юм.

Хамаг Монгол улсын зонхилогч агсан Есүхэйн хөвүүн Тэмүжинийг

түүхийн тавцан дээр гарч ирэхээс өмнө монголын өндөрлөгийн улс төрийн

байдал Дорнод Азийн хүчирхэг улсуудын аясаар хэд хэдэн нөлөөний хүрээнд

хуваагдсан байв. Тухайлбал Татаарын ханлиг Зүрчдийн алтан улсын нөлөөний

хүрээнд, Хэрэйд Тангадийн нөлөөнд, Найманы ханлиг Хар Хятаны нөлөөний

хүрээнд хамрагдаж байлаа. Эдгээр улсаас нэн ялангуяа Зүрчдийн Алтан улс

монголын улс ханлигийн дотоод хэрэгт цаг ямагт хутгалдан оролцож ханлиг

хоорондын тэмцлийг дэвэргэн бие биеийнх нь эсрэг турхирч байв.

Цэрэг дипломатын энэ явуулгадаа Татаарын ханлигийг сүрхий чадмаг

ашиглаж байв. Үүний улмаас монголын өндөрлөг дэх ханлиг хоорондын цэрэг,

улс төрийн байдал тэнцвэрээ алдаж хямралд автсан байлаа.

Чухам ийм хүнд хэцүү үед Тэмүжин дипломатчийн хувьд төлөвшин

тогтож эхэлсэн үе гэж үзэж болох юм. Энэ үеийг Хэрэйдийн Ван ханд булган

дах хүргэж өгсөн 1178 онтой холбож үзэх ѐстой байхаа гэж үзэж байна. Ван

ханы сэтгэлийг хөндөж том ам гаргуулж аясыг олсон нь Бүртгэлжингоо

хатнаа Мэргидэд булаалгав хэмээн Ван хаанд элч илгээж урьд гарсан ам

Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсыг чинь

Хамтатгаж өгсүгэй

Булган дахын чинь хариуд

Бутарсан улсыг чинь

Бүтээж өгсүгэй

Бөөрийг нь бөгсөнд

Цэрийг нь цээжинд атугай (Нууц товчоон, 104 дэх зүйл)

хэмээснийг сануулж үйл явдлын өрнөлтийг шуурхайлж, ингэснээрээ өөрийнхөө

эзлэх байр суурийг түргэнээ эзэлж улмаар бэхжиж авах боломжийг олж авжээ. Энэ

нь Тэмүжиний алсын хараа, хувийн зан төлөв дэх дипломат чанарыг харуулсан

хэрэг болсон юм.

Ван хан мэргэдийг дайлах явдалд Жамухаг татан оролцуулах санаа

сэдэж тэрээр цаг алдалгүй Жамухад Хасар, Бүлгүтэй хоѐрыг элчээр илгээж

Гурван мэргэд ирж

Өрийг минь өвтгөв

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

166

Өмөг нэгтэн бус уу бид

Өшөөгөө хэрхэн авах вэ бид

Өврийг минь хоослов тэд

Элэгний ураг бус уу бид

Хариугаа яаж авах вэ бид(Нууц товчоон, 105 дахь зүйл)

хэмээн хэлүүлж цэргийн хүчий нь татахын хажуугаар сэтгэл зүрхийг

нь татахыг хичээжээ. Тэмүжиний аливааг хурдан тусгаж үнэлж цэгнэх

дипломат зан чанар тод илрэн харагдсан юм.

Мөн түүнчлэн Тэмүжингээс Ван хан, Жамуха сэцэн хоѐртой хүч

хавсран Мэргидийг цохих үест түүний бас нэгэн гарамгай чанар буюу сөрөг

цохилт шуурхай зохион байгуулах чадвар тод илэрч харагдсан юм.

Тиймээс үйл явдлын өрнөлтийг шуурхайлах аргыг Өүлэн эхийн хамт

Тэмүжин сэдэж мэргидүүдийн хуучирсан өшлийг эргэн санах сэжмийг тэд

өөрсдөө зохион байгуулсан нь тодорхой болж байна. Тиймээс Тэмүжиний

хурдан нэхэх чадвартай гэдгийг мэргидүүд тааварлаж чадаагүйгээр түүний

явуулгад амархан орж урьдчилсан тооцоо нь гялалзтал биелэгдэх бололцоо

олгожээ.

Хурдан ажиллагааны энэхүү арга барил нь Хамаг Монгол аймгийг

нэгтгэн захирах, Татаар, Хэрэйд, Мэргид, Найманы ханлигийг дагуулан авах,

хожим цэргийн дипломатынхаа үйл ажиллагаанд шуурхай ажиллагааны үндэс

болгон хэрэглэсэн “Жуух бичиг”, “Зар бичиг” зэргийг зохион гаргах хийгээд

элчин харилцааны ажилд шинэчлэл оруулж элч төлөөлөгчийн дэв зэрэг

тогтоон ангилах санаа сэдэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Тиймээс 1178 оныг

Чингис хааны дипломат бодлогын эхлэл гэж үзэж болох бүрэн үндэстэй юм.

Тэмүжинг Хамаг Монгол улсын ширээнд суухаас өмнө нүүдэлчин овог

аймгийн дунд дайныг заавал урьдчилан зарласаныхаа дараа дайтаж эхэлдэг

цэргийн дипломатын ѐс байжээ.Тухайлбал 12 –р зууны хоѐрдугаар хагасын

эхээр Хамаг Монгол, Мэргид хоѐрын хооронд болсон хоѐр том байлдааны

эхнийхэд Хатаан тайш ялж, Мэргидийн тэргүүн Тудурын хүү Тогтоа, Хадаан,

Тайшид элч илгээн

“Монголчууд...тулалдах газар, байлдах өдөр ямагт болзож

дайлалддагсан. Бид одоо тэр ѐсоор байлдъя” (БНМАУ-ын түүх.1боть.186 дахь

тал) гэж хэлүүлж байжээ.

Мөн түүнчлэн нэгэн ѐсны цэрэг, улс төрийн холбоо болсон андын ѐс,

аман гэрээний хэлбэр болсон андгайн ѐс хүчтэй байсан байна. Эдгээр ѐс нь тун

нарийн чанд мөрдөгдөж, аль нэг талаас зөрчсөн тохиолдолд шударга ѐс

хэлтийсэн гэж үздэг байсан байна. Дээр цухас өгүүлсэн жишээнээс харж болох

юм. Хамаг Монголын Мэргидийн дайн нь чухам дээрээ андын ѐсыг

зөрчсөнөөс гарсан байдаг. Мөн Тэмүжин, Жамуха хоѐрын тэмцлийн нэгэн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

167

шалтгаан ч андын ѐсыг зөрчсөнөөс үүдэн гарсан байдаг. Тэмүжингийн

хэлсэнээр “Өшилдөн байлдах өдөр болоход өр зүрх өвддөг билээ чи” (Нууц

товчоон, 200 дахь зүйл) гэж хэлэх болсон шалтгаан нь андын ѐсыг зөрчиж

шаналж явсантай багагүй холбоотой гэж үзэж болох юм. Мөн

Хоѐр сэтгэлт хүний нэрийг

Эр бус эм хэмээлтэй

Нэгэн сэтгэлт эмийг

Эм бус эр хэмээлтэй

Хоѐр сэтгэлт эмийг

Эм бус нохой хэмээлтэй

Тийм лүгээ хэр нөхөцнө(Алтан товч, 121 дэх тал)

Үүнээс үзэхэд андын ѐс үнэхээр хатуу байсан байна. Тэрчлэн андгайн ѐсыг

чухалчилж

Аман тань хэдийгээр олон болж

Аялгуус тань цөөн болбаас тусгүй

Аливаа ѐсоо адилтган авирлан сурахтун (Алтан товч, 105 дахь тал)

гэж дипломат нарийн ѐсыг сургамжилжээ.

Энэ нь “Монголын за” андгай билээ гэснээс доторхой. “За” гэсэн

андгайнаасаа няцвал тухайн үед хатуу цээрлүүлдэг байжээ. Тухайн цаг үеийн ѐс

заншлыг дагах ѐстой байдаг шиг Жамуха Мэргэдийг дайлахын өмнө болзооны

газар уулзаад Тэмүжин, Ван хан, Жаха хамбуд хандан хэлж байсан “Бороотой

байсан ч болзоондоо, хуртай байсан ч хурлаас бүү хожимдъѐ гэж монголоор

хэлэлцсэн биш үү бид. “За” гэсэн цагаасаа хожимдсоныг зэрэг дотроосоо гаргая

гэсэн биш үү ” (Нууц товчоон, 108 дахь зүйл) гэсэн үг нотолдог байна.

Бидний үзэж байгаагаар Тэмүжин өөрийн урьд үеэс уламжлагдаж

ирсэн цэргийн дипломатын эдгээр ѐсыг өөрийнхөө хувийн зан төрх, оюун

сэтгэхүйн онцлогтой холбоотой хоѐр үзэл санаагаар баяжуулсан байна.

Тэдгээр нь нэгд бусдын эсрэг хүчээр түрээ үл барих, хоѐрт болж буй явдлын

учир шалтгааныг нийтэд илээр танилцуулах зэрэг болно. Энэ шинэлэг зүйл нь

юуны тулд дайтах болсныг ард олондоо ойлгуулан таниулах, аливаа тэмцлийг

учир утгатай болгож, сэтгэлзүйн ааг омог бий болгох, цэрэг, ардын аль алины

итгэлийг татаж араасаа дагуулах чухал ач холбогдолтой байсан гэж хэлж болох

бүрэн үндэс бий.

Тэмүжин бээр хүчээр түрээ үл барихыг хэрхэн ойлгож байсан нь дор

ишлэх үгээс харагдана.

Амандаа хүрэх уушгаа даран чадваас

Арсланг дарсан мэт илүү буй

Амандаа хүрэх уушгаа даран ядваас

Уурлан хүчилж хэнийг чадах та

Хүзүүнд хүрэх уушгаа даран ядваас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

168

Хүчилж уурлаж хэнийг чадах та ургууд минь

Уул мэт өндөр бүү авирлахтун

Уул хэдий өндөр боловч

Амьтнаа авирагдаж дээрээ гаргаюу (Алтан товч, 105 дахь тал)

гэжээ.

Дайны урьдчилан зарлах ѐсны тухайд Тэмүжин өөрийн нэгэн үзэл

санаа буюу дээр дурдсан хүчээр түрээ үл барих зарчимтайгаа холбож зөв

зүйтэй энэрэнгүй зүйл хэмээн үнэлж, түүнээс ховорхон гажиж байв.Тийм

ховорхон гажилтын нэг нь татаарын Мэгүжин сүүлтийг Алтан улсын цэрэгтэй

хавсарч цохиход нэгэн удаа тохиолдсон бөгөөд тэр нь цусан өшөө авахтай

холбогдсон өөр нэгэн ѐстой холбоотой байсан юм. Харин Ван ханы хүрээг

гэнэт довтлон дарсан явдал бол дайн зарлахгүй довтлохоос ялгаатай арай

ондоо зүйл байсан юм. Учир нь Маху өндрийн тулалдаанаар дайны ажиллагаа

нэгэнт эхэлж, түүнээс хойш Тэмүжин, Ван хан хоѐр дайны байдалд оршин

байсан билээ. Дундад эртний монголчууд дайныг зарлан мэдэгдэх ѐстой гэж

үздэг журамтай байсан боловч дайн эхэлсний дараагаар буюу байлдааны

ажиллагааны явцад гэнэтийн довтолгоо хийх, гэнэтийн цохилт өгч болно гэж

үздэг байв.

Өгүүлж буй үед хамаарагдах Тэмүжиний үйл ажиллагаанаас түүний

хувийн дипломат зан төрхөд холбогдох талыг таслан авч хүүрнэлийн сэдэв

болгосон хэдий ч хожим олон улсын тавцан дээр гарч ирэхэд үлэмжхэн

амжилтад хүргэсэн олон арга ажиллагааны үндэс чухам энэ үед тавигдсаныг

дашрамд хэлэх хэрэгтэй биз ээ. Тухайлбал эдгээр нь нэгэн язгуурын улс,

ханлиг хоорондын хэлхээ холбооны заншилд шударга ѐс хэмээн үздэг байсан

зүйлс буюу хэв хуулийн хэмжээ, өөрийх нь зан төлөв, ухаан бодлын шударгуу

талтай авцалдан барьцалдсаны үндсэн дээр боловсрогдсон байлаа.

Хамаг Монгол улсын эзэн ширээг авч нэгэн захиргаанд оруулахад

Тэмүжиний хувийн зан төрхөд байсан дипломат чанар гурван өгүүлбэрээр

цухас дурдан бүрхэгдүүлэн орхиж болохгүй мэт. Тэмүжингээс Жамухыг

орхиж одсон хийгээд Даланбалжудын байлдааны дараагаар олон овог аймаг

түүнд дагаар сайн дураараа ирсэн нь Тэмүжиний цэгц шулуун зан, үгээс үл

буцах чанар, ачийг үл мартах даруу төлөв байдал хүний үйлийг ойлгож

хөхүүлэх сайн дипломатч чанар төлөвт нь бишрэн дагаснаар ямар нэгэн

хэмжээгээр тайлбарлагдах ѐстой юм. Энэ нь Мэргидийг дарсны дараагаар

Тэмүжин нийтийн өмнө Ван хан, Жамуха хоѐрыг үнэлж “Хан эцэг минь

Жамуха анд хоѐул нөхцөлдөж, тэнгэр газрын хүч агуу нэмэгдэн, эрхт тэнгэрт

өршөөгдөж, эх этүгэнээ эвээгдэж, эр нэрт мэргид иргэдийн өөрийг нь огтарху

болговой” (Нууц товчоон, 113 дахь зүйл) хэмээн ил өгүүлсэн нь бусдын

сэтгэлийг татахын эхлэл болсон юм.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

169

Тэгээд Чингис хаанд дөнгөж өргөмжлөгдөөд байсан Тэмүжин 1190

оны орчим өөрийнхөө дипломат бодлогын нэгэн тулгуур болсон зарчмуудыг

боловсруулж авжээ.

Нэгдүгээрт өөрийнхөө оюун санаа, сэтгэл зүрхний хүчинд итгэх

зарчим байсан юм.

Хоѐрдугаарт цэрэг зэвсгийн хүчирхэг холбоотонтой байх явдал.

Тэмүжиний цэрэг, дипломатын үйл ажиллагааг задлан үзэхэд хэд хэдэн сонин

тал ажиглагддаг. Тэрбээр хүчин султай овог аймгийг аливаа хяхалт хавчилтаас

хаацайлан өмгөөлөлдөө авахыг ихэд хичээж байжээ. Энэ нэгэн талаар тус

тусдаа хүчийг биедээ татаж өөрийгөө тойруулан нэгтгэхэд аливаа түрэмгий

хүчийг эсэргүйцэх боломжтой болдог нөхцөлийг тооцсон, нөгөө талаар аль ч

аймаг, ханлиг улсад өмгөөлөл хамгаалалд татагдах шоовдорлогдсон хэсэг

заавал байдгийг ч давхар тооцсон холын хараат бодлого байсан юм. Энэ нь

өөрөөсөө хүчтэнийг хамтын хүчээр сулруулах, мөн өөрөөс нь дутахгүй хүчтэн

эзэмшилд нь гаднаас халдаж ирэхээс сэргийлсэн чухал үйл байв. Чухамхүү

энэхүү бодлогынхоо ачаар Хэрэйдийн ван ханаар ядрах цагтаа өмөг түшиг

хийж, ядарсан цагт өмөг түшиг болж явсаар Хамаг Монголын хан ширээг

алдалгүй сахиж чадсан билээ.

Гуравдугаарт тэрээр өөрийн өдөөн турхирсан эсэргүйцэл этгээдийнхээ

гэм бурууг нийтийн өмнө үе үеэр нь сөхөн зарлаж шударга ѐс алдагдсаныг

бусдад таниулах улс төрийн тэмцлийн шинэ аргыг боловсруулан баримталсан.

Эсрэг этгээдийнхээ гэм бурууг үе үеэр нь сөхөж нийтэд зарлах аргыг Тэмүжин

анх 1196 оны орчим сэдэж Жүрхэний Сача бэхи, Тайчу нарын эсрэг хэрэглэсэн

байдаг. Тэр үед Жүрхэн нарыг

1- рт Буурч түшмэл Ширхүрийг барьж занчсан

2- рт Бэлгүйдээн мөрийг хага цавчсан

3- рт Өвөг дээдсийн өшөөг нэхэж татаар иргэнд морилоход урьдын

андгайнаасаа няцаж туслан дэмжээгүй

4- рт Татаартай байлдаж явахад дайсан дээр дайсан болж ар талын

Ауруг гэрийнхнийг нь тонон дээрэмдсэн (Дипломатч Чингис хаан,

14 дахь тал )

гэсэн дөрвөн зүйл бурууг нь тоочин зарлаж дайлан дарсан билээ. Мөн

түүнчлэн Ван ханаас итгэл эвдэн дайн өдөөснийг нийт даяарт илчилж

Сандайлж суух орыг минь

Салбагнуулан түлхэж

Савсан гарах утаагий минь

Сацруулан хийсгэж

Санамсаргуй муу хөвгүүнээ юунд

Сандруулан хөнөөв чи?

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

170

Хан эцэг минь чи

Хажуугийн ховч хүний

Халтай муу үгэнд

Хатгагдан юунд оров (Нууц товчоон, 177 дахь зүйл)

хэмээн дипломат захидлаар донгоджээ. Үүнээс үзэхэд Тэмүжин аливаа өдөөн

хатгалга, гаднын довтолгоо, дотоодын хямрал тэмцэлд шуурхай цохилт өгч

байсан боловч хүчээр түрээ барьж аливаа дайн байлдааныг өөрөө эхлэхээс аль

болохоор зайлсхийж байсан төлөв байдал ажиглагддаг. Тухайлбал 1178-1206

оны хооронд болсон тулалдаанаас зөвхөн хоѐрхныг нь буюу 1196, 1200 онд

татаартай хийсэн тулалдааныг л Тэмүжин цэрэг зэвсгийн хувьд өөрийнхөө

боловсруулан гаргасан хурдан ажиллагааныхаа аргаар шуурхай сөрөг цохилт

өгөх, дипломатын хувьд тухайн үеийн улс ханлиг хоорондын хэлхээ холбооны

заншлын хэм хэмжээний шударга ѐсыг ил барьж тэмцэх аргынхаа ачаар ялж

гарсан байна.

Энэ бүгдийг дүгнэж үзэхэд, Тэмүжиний хувийн зан төлөв дэх

дипломат чанар тод харагдаж байна.

Аливааг хурдан тусгаж үнэлж цэгнэх дипломат зан чанар буюу хурдан

ажиллагааны арга барил

Дотоодын хямрал тэмцэлд сөрөг цохилт шуурхай зохион байгуулах

дипломат чадвар

Цэгц шулуун зан буюу шударга ѐсыг барих дипломат чанар

Үгээс үл буцах буюу “Андгайн ѐс”, “Андын ѐс” -ыг хатуу баримтлагч

дипломатч чанар

Ачийг үл мартах даруу төлөв байдал хүний үйлийг ойлгож хөхүүлэх

сайн дипломатч чанар

Conclusion

I have reached the conclusion after I made the study work for Temüjin‟s personality.

There are following types of diplomatic character which Temüjin had them.

Temujin had;

- A diplomatic character which is reflected and considered values in any

situations or a quick method for any decisions.

- A diplomatic ability which is arranged against strike attack.

- A key diplomatic characteristics including righteous and ability to prefer

justice.

- A diplomatic character which is pursued keeping one‟s promise or a rule of

“Vow” and “Friend”

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

171

- A key of good diplomatic characteristics including modesty, to be never

forgetting one‟s favors and to promote one‟s causes.

Ном зүй

1. Монголын нууц товчоон.4дэх хэвлэл.УБ,1990 он

2. Лувсанданзан.Алтан товч.Улсын хэвлэлийн газар.УБ,1990 он

3. Р. Сайшаал. Чингис хааны товчоон. Дэд дэвтэр. Хөх хот,1986 он

4. Ч.Жүгдэр. Чингисийн төрийн үзэл, цэргийн урлаг. УБ,1998 он

5. БНМАУ-ын түүх 1 боть.УБ,1966 он

6. Д. Пүрэвдорж. Монголын нууц товчоо ба Чингис хааны тухай тулгуур

мэдлэг.УБ, 2004 он

7. Ж. Бор. Билгүүн дипломатч Чингис .УБ,2004 он

8. Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ, 2004 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

172

Г.Түвшинжаргал – УУМТ –ийн тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ХӨГЖИХӨД

НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

Түлхүүр үг:

Элч, элчин төлөөлөгч, элчин харилцаа, гэрэгэ, алтан пайз, дипломат

харилцаа.

Оршил

Монголын төрийн эзэд хөрш болон бусад улсуудтай энхийн харилцаа

тогтоох, энгийн харилцаагаа хадгалан өргөжүүлэхэд төрийн нэрийн өмнөөс

элчин төлөөлөгч залдаг байсан эртний уламжлалтай билээ. Монголд нэгдсэн

төр улс тогтсон үеэс Монгол улсын гадаад харилцаа өргөжиж, Дорно ба Өрнө

дахины олон улс орнуудтай холбоо тогтоон улс төр, эдийн засаг, худалдаа

наймаа, соѐл, шашны өргөн харилцаа барьж эхэлсэн.

Харь оронд элчин төлөөлөгч довтолгохдоо зөвхөн найрамдлын

харицлцаагаа бататгаад зогсохгүй тухайн газар орны улс төрийн бодлого,

дотоод зөрчил, тэмцэл, цэрэг, дайны байдал зэргийг заншлан мэдэх зорилгыг

давхар тавьж байсан.

XIII-ХV зууны Монгол улсын дипломат харилцааны арга барил, үзэл

баримтлал нь бусад улсуудынх шиг тогтсон нэг хэв маягтай байгаагүй.

Ийм ч учраас миний бие Дорно ба Өрнө дахины улсуудын дунд

өөрийн гэсэн онцлог бүхий энх тайванч, уян хатан дипломат бодлогоороо

ялгарч чадсан Монголын эзэнт гүрний дипломат харилцаа хөгжихөд ямар

хүчин зүйлс нөлөөлснийг судалж тодруулахыг хичээлээ. Эдгээрт:

1. Чингис хаан дипломатын тусгай алба байгуулсан.

1214 оноос Чингис хаан элчин харилцааг туйлын утгаар нь гойд

анхаарах болж, дипломатын тусгай алба бий болгон элчингийн дэв зэрэг

тогтоон, эрх ямбыг нь дархалсан гэрэгэ шийтгэн олгох болсон1. Элчийн алба

улам бүр тусгай шинжтэй болж, бүрэн эрхт дипломат элчин, төлөөний элчин,

элч, элч-худалдаачин хэмээн ангилагдаж, дэв зэргийнхээ дагуу алтан, мөнгөн,

хүрэл, модон гэрэгэ соѐрхогдох болсон бөлгөө2.

Гэхдээ аль нь ч хаан эзний сонгон мордуулсан “Зарлигийн элч”3 учир

дэв зэргээс нь хамаарахгүйгээр өнгөрөн явах газарт ижил хүндэтгэл үзүүлдэг

байв.

1 Ж.Бор. (1994) Билгүүн дипломат Чингис. УБ хот. Хуудас 33 2 Мөн тэнд 3 Цахим сурвалж

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

173

2. Элчийн эрх ямба, үүрэг хариуцлагыг албажуулсан нь илүү дэг

жаягтай, хариуцлага өндөр элч нарыг бэлтгэхэд нөлөөлсөн.

Элчийн зэрэг дэв, соѐрхож буй гэрэгэнээс хамааран тухайн элчийн

эдлэх эрх ямба, авах хангамж, үүрэг, хариуцлага тодорхойлогдоно.

Тухайлбал, барс зодолдоонт алтан гэрэгэн дээр “Тэнгэрээс заяасан

Чингис хааны зарлиг, хэр үгийг нь үзэмжээр явуулбаас зохимуй”, жирийн

алтан гэрэгэн дээр “Тэнгэрийн заяасан Чингис хааны зарлиг.

Яаравчилтугай” гэсэн бичигтэй, “Барс тэргүүт алтан гэрэгэ” нь дээд талдаа

сувдтай, доод талдаа хэвтээ барын дүрстэй байдаг байжээ. Харин мөнгөн

гэрэгэ жирийн алтан гэрэгэнийх шиг бичигтэй байв.

Алтан пайзтай элч бол онц эрхтэй элч юм. “Алтан пайзтай элч юу

дуртайгаа тушааж болох ба тушаасан бүхнийг нь даруй саадгүй

биелүүлнэ” гэж Гильом Рубрук бичсэн байна. Алтан пайзтай Монгол элч

нарыг алтан пайзтан (Сэр иг па) гэж нэрлэн, Монголын хааны онгон эрх ямба

бүхий бие төлөөлөгч болохыг тодорхойлон зааж, тэдэнд аль болохоор их бэлэг

сэлтийг барьж хүндэтгэн, тал засаж байхын чухлыг онцлон заасан мэдээ

баримт түвд сурвалж бичгүүдэд мөн байдаг байна.

Мөн “Ямар ч элчийг хичнээнээр нь хаашаа ч явуулсан тэдэнд

унаа, унд хүнсийг саадгүй гарган өгч хэрэглүүлэх ѐстой ажээ. Мөн

түүнчлэн түүнд (хаанд) ямар ч орноос элч зарлага ирсэн тэдэнд унаа

хөсөг, хоол ундыг гаргаж өгөх ѐстой” хэмээн Плано Карпини бичсэн байна.

Энэ нь эртний Монголчууд элчин харилцааг ихэд онцлон үзэж байсны

нотолгоо юм.

3. Харь оронд томилох элчийг тодорхой шалгуур тавин сонгон авч,

тусгайлан бэлтгэдэг байсан.

Тухайлбал, элчийг бэлтгэхдээ хэл үг хурц, ой цээж цэцэн хүмүүсийг

сонгон авч, тусгайлан бэлдэж, харь хэл сурган элч болгон хэрэглэхдээ

дамжуулах мэдээ занги, хэлүүлэх үгийг жижиг шүлэг маягаар зохион

цээжлүүлж явуулах болсон нь дайн тулаан элбэг байсан тухайн цаг үеийн

нөхцөл байдалд нэн зохицсон арга ажиллагаа байлаа4. Учир нь элч эс уравбал

нууц задаршгүй билээ. Мөн тухайн улсад нэвтрэхэд дөхөмтэйг харгалзан

худалдаачдыг элчин харилцаанд ашиглан харь орныг заншлах ажил хийлгэж

байсан5.

4. Монголын байлдан дагуулалтын цар хүрээ.

Монголын байлдан дагуулалт газар авах тутам, Монгол улстай айл

зэргэлдээ, эртнээс эдийн засаг соѐлын харилцаатай байсан улс орнууд болон

4 Ж.Бор. (1994) Билгүүн дипломат Чингис. УБ хот. Хуудас 33 5 Цахим сурвалж

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

174

шинээр харилцаа тогтоож буй улсууд Монголын тухай үнэн зөв бөгөөд өөртөө

хэрэгтэй мэдээг олж авахыг эрмэлзэж байлаа.6

Тийм ч учраас гадаад улс орон Монгол улсад элч илгээж төлөөлөгчдөө

илгээж харилцаа тогтоохын тухай улс төр, цэрэг, эдийн засгийнх нь тухай

мэдээг хураах, Монгол улсыг дайсагнах буюу ямар нэгэн цэргийн холбоонд

нөхөр хань татах, шашин суртахууныг дэлгэрүүлэх, худалдаа арилжаа

хийхийг янз бүрээр оролдох болсон7.

5. Дипломат харилцааны ил тод, нээлттэй, шударгуу үзэл баримтлал

Монголчуудын элчин харилцааны гол үзэл баримтлал нь жинхэнэ

дипломатч хүн найрсаг хүсэл эрмэлзэл гагцхүү ил нээлттэй бодлого дээр

суурилдаг гэдгийг ойлгосон байх ѐстой гэж үздэг байжээ. Дундад эртний

Монголчууд чөлөөт сэтгэхүйтний хувьд аливаа уян хатан бус санаанаас

зайлсхийж, “Дипломатын үйл ажиллагаа хийгээд алив үйлс дэх хамгийн

сайн бодлого бол шударгуу байдал мөн” хэмээж худал хэлэхийг дипломат

хүний нэр төрд харш гэж үзэж байжээ.

Энэ нь худал үг бүхэн хойноо хорт мөр үлдээдэг бөгөөд ов залиар олж

авсан дипломатын гайхамшигт их ашиг хонжоо ч дэрсний иш мэт хэврэг

суурин дээр тогтдог гэсэн санааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл дипломат ов мэх

өнөөдөр үр ашиг авчирсан ч маргааш үл итгэх амьсгал авчирч цаашдаа үр

ашигтай хамтран ажиллах боломжийг хаана. Нөгөөтэйгүүр илчлэгдсэн аливаа

заль мэх нь дипломат харилцаанд хамгийн гутамшигт зүйл болон харагддаг.

Тиймээс “дипломат хүн шударгуу эс бөгөөс хэн ч үл илтгэнэ” хэмээжээ.

Чингис хааны үед хэлэлцээг хөтөлж явуулахдаа заль мэх хэрэглэж

болохгүйн адил хүчээр далайлгах, даралт шахалт үзүүлэхээс аль болох

зайлсхийх зарчмыг баримталж байв.

6. Энх тайванч дипломат бодлого

Чингис хааны үеийн гадаад бодлого, дипломатын арга ажиллагааны

онцлог нь аль нэгэн улсад чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэхдээ “Бусад оронтой

найрамдалтай хөршийг бодлогын явуулж, тэдгээр оронд элч төлөөлөгч

явуулж, найрамдах, худалдаа арилжаа хийхийг хүсэмжлэн, өөртэйгөө холбоо

харилцаатай бологохыг эрмэлздэг”8 байсанд оршино

9.

Монголын хаадаас явуулж байсан төрийн гадаад бодлогод дайн

энхийн асуудлыг шийвдэрлэхдээ ихсийн хуралдайгаар оруулан найрамдлын

гэрээ цуцлах ба дайн зарлах үйлийг нарийн нягт шүүн хэлэлцэж, цус дэмий

6 Ж.Бор. (1994) Билгүүн дипломат Чингис. УБ хот. Хуудас 34 7 Ж.Бор. (1994) Билгүүн дипломат Чингис. УБ хот. Хуудас 34

8 Д.Хүүхэнбаатар. (1964) Монгол гүрний элчин харилцаа. УБ хот.

9 Ж.Бор. (1994) Билгүүн дипломат Чингис. УБ хот. Хуудас 34

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

175

урсгахаас аль болох зайлсхийж, эл бусад оронтой гарцаагүй дайтах болсон

цагт юун түрүүнд элч төлөөлөгч зарж эсэргүүцэн эс тэмцвээс газар нутаг, амь

бие, эд хөрөнгийг хамгаалан хадгална хэмээн ятган ухуулах, дипломатын ба

цэргийн даралт шахалт үзүүлэх, эдийн засгийн хавчилт хийх, цэрэг улс

төрийн гэрээ байгуулж эсвэл холбоо тогтоох, дотоодын хямрал, зөрчил

тэмцлийг ашиглах, хооронд нь эвдрэлцүүлэж хүчий нь барах, эцэст цэргийн

хүч хэрэглэн эзлэн авах зэрэг нарийн арга ажиллагааг боловсруулан явуулж

байсан10

.

Харин Мөнх хааны үеэс энэхүү зарчмын хажуугаар омог бардам,

догшин ширүүн үгээр бичсэн тулган шаардах бичиг илгээж, Монгол гүрэнтэй

харилцаа тогтоох хэлэлцээ эхлэхийг тулгах арга барил бий болж дээрх

зарчимтай хослон хэрэгжиж байжээ11

.

Гэхдээ Монголчууд хэлэлцээний ширээний ард суухаасаа өмнө энэ

аргыг хэрэглэдэг байснаас бус, харин хоѐр тал ширээний ард нэгэнт суусан

тохиолдолд хүчээр түрээ барьдаггүй байсан гэж хэлж болно.

7. Дипломат харилцаанд манай улсын гадаад худалдаа нөлөөлсөн.

Чингисийн дараах хаадаас Ази, Европын олон улс орныг дайлан эзэлж

Хархорум төвтэй их гүрнийг байгуулсан нь Хархуром хотын алдар цууг хол

ойрд түгээж харь олон улсын элч төлөөлөгчид, худалдаачдын хуран цуглардаг

газар болсон.

Монголын их гүрний улс төрийн төв “Хархорумд Никей, Түрэгийн

султан, Энэтхэг, Халифийн элчид, хятадын Сүн улс, Солонгос, Их Армен,

Орос, Франк зэрэг олон улс болон Ромын Папын элчин төлөөлөгчид хүрэлцэн

ирж Монгол хаадтай хэлэлцээр хийж байжээ12

.

Гүюгийг Монголын их хаанд "өргөмжлөх ѐслолд гаднын 4 мянга гаруй

элч төлөөлөгчид оролцож" байсан мэдээ бий.

Дүгнэлт, санал

Монгол улсад Чингис хаан дипломатын тусгай алба байгуулж, элч

нарын дэв зэрэг, эрх ямбыг тогтоон, тэднийг тодорхой шалгуураар сонгон авч

сурган бэлтгэдэг болсон нь Монголын дидломат харилцаа хөгжихөд хамгийн

ихээр нөлөөлсөн юм.

Монгол улсын дипломат харилцааны онцлог нь энх тайвныг

чухалчилсан, уян хатан, нээлттэй, ил тод бодлого баримталдаг байснаараа

тухайн үеийн улсуудаас ялгарч байсан юм.

10

Ж.Бор. (1994) Билгүүн дипломат Чингис. УБ хот. Хуудас 34 11

Цахим сурвалж 12

Мөн тэнд

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

176

Мөн XIII-ХIV зууны Монгол улсын элчин харилцаа нь харь бусад

оронтой дипломат ба эдийн засгийн харилцааг тогтоох, нөгөө талаар тэдний

байдлыг заншлан мэдэх гэсэн хоѐр чиглэлээр хөгжиж байсан.

XIII-XIV зууны үед Монгол улсын гадаад харилцаа, тэр дундаа элчин

харилцаа өргөн далайцтайгаар тэлж дипломатын урлаг, арга ажиллагаа

хөгжин боловсорч Монголын тусгаар тогтнолыг бататгах, тэгш эрхт дипломат

харилцааг бусад орон лугаа тогтоон барихад чиглэгдсэн юм.

Монголын нэгдсэн төрийн анхны хаад болон тэдний залгамжлагчид

элчин харилцааг гадаад бодлогын чухал хэсэг гэж ихэд анхааран үзэж байсан

нь эдүгээ Монгол улсын дипломат үйл ажиллагааны хөгжлийн үндэс суурь

юм.

Conclusion

In conclusion, the Chinggis Khan organized the special diplomatic service

to established privilege and order of legation that was influenced to develop

diplomatic relations.

The feature of diplomatic relations in the Great Mongolia was peaceful,

flexible and open policy which was made different from other countries.

Also Mongolia legation relation was developed following two directions

such as to contact with good relation of diplomatic and economic to other countries

and to study about their custom in the 13-14 century.

In the 13-15 century, the Mongolian foreign relation especially in legation

relation was extended widely and influenced development of diplomatic service, art

and action. It was leaded up to declare independence and to police diplomatic

relation equally like other countries.

The first kings of Great Mongolia and their descendants were considered

legation relation is the most important part of foreign relation. Nowadays, it‟s basics

of Mongolian diplomatic service‟s development.

Ном зүй:

1. ОУЭЗБДС. (2014) Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр. УБ

хот.

2. ОУЭЗБДС. (2013) Итгэл хэмээх Чингисийн менежментийн ухаан. УБ

хот.

3. ОУЭЗБДС. (2013) Чингисийн эзэнт гүрний хууль цаазад ард иргэдийн

эрх тэгш байх зарчмыг тусгасан нь. УБ хот.

4. ОУЭЗБДС. (2011) Чингис хааны удирдахуйн ухаан. УБ хот.

5. Ж.Бор. (1994) Билгүүн дипломат Чингис. УБ хот.

6. Д.Хүүхэнбаатар. (1964) Монгол гүрний элчин харилцаа. УБ хот.

7. Г.Дамба., Н.Нагаанбуу., Т.Мандир. (2002) Чингис хаан Монголчуудын

үндэсний бахархал, сүр сүлд. УБ хот.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

177

8. Д.Пүрэвдорж. (2004) Монголын нууц товчоо ба Чингис хааны тухай

тулгуур мэдлэг. УБ хот.

9. Ц.Хандсүрэн. (2002) Цэнд гүн ба Монголын нууц товчоо-2. УБ хот.

Цахим эх сурвалж:

1. https://mn.wikipedia.org/

2. http://www.slideshare.net/BatsaikhanEnkhzul/ss-29004882

3. http://www.wisdomklub.miniih.com/index.php/home/post/557

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

178

Л. Хийдэрчулуун - ГХХА-ны тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХ ТАЙВАНЧ ДИПЛОМАТ БАЙХ

ТӨРИЙН БОДЛОГЫГ “ИХ ЗАСАГ ХУУЛЬ”-Д ТУСГАСАН НЬ

Оршил

Монголын эзэнт гүрний нийгэмд тогтоосон байлдан дагууллыг XIII-

XIY зууны Монголын эзэнт гүрний үед Евразийн өргөн уудам нутагт амьдарч

байсан уугуул иргэдийн соѐл, эдийн засгийн амьдралыг тайлбарласан барууны

эрдэмтдийн шинээр гаргасан нэр томъѐо юм.

Энэ үе бол Монголын өргөн уудам нутагт эзэнт гүрнийг дагаад

харьцангуй тайван үе байсан бөгөөд хялбар харилцаа, арилжаа наймааны

нэгдсэн удирдлага нь бүтээн байгуулалтад дэмжлэг болсон үе юм. Чингис

хааны эзэнт гүрэн болон түүний залгамжлагчид зүүний, болон барууныхантай

үр дүнтэйгээр холбоо тогтоож, Зүүн Өмнөд Азиас Зүүн Европ хүртэл өргөн

уудам нутгийг удирдаж байлаа.

Ази болон Европын гол худалдааны төвүүдийг холбосон Торгоны зам

нь гагцхүү Монголын эзэнт гүрний мэдэлд байв. Энэхүү Монголын энхтайван

нь Монголын эзэнт гүрний задрал, бутрал, мөн анх Азид дэлгэрч, худалдааны

зам дагуу тархсанаас үүдэлтэй аж.

Монголын эзэнт гүрний энх тайванч дипломат байх төрийн бодлогыг

“Их Засаг хууль”-д тусгасан нь

Евро Азид Чингис хааны байгуулсан Монголын эзэнт улс нь Хубилай

хааны үед зүүн өмнөд Азиас Энэтхэгийн далай, улмаар Араб далай хүртлэх

өргөн уудам газар нутгийг эзэмшилдээ оруулж улмаар далай эх газрыг

хослуулан эзэлснээр урьд өмнө байгаагүй их эзэнт улсыг бий болгосон юм.

Тэрхүү агуу эзэрхэг хүч болсон томоохон эзэнт гүрэнтэй эн зэрэгцэх улс

байгаагүй.

Чингис хаан бүс нутаг олон аймаг нутгийг байлдан дагуулж байхдаа

энх тайван мөн газар нутгаа өргөтгөхийг эрмэлзэж байжээ. Чингис хаан

монгол үндэстнийг нэгтгэж эзэлсэн газар нутгууд нь:

Дорнодод – Халх голын чанад хүртэл

Баруунд – Эрчис гол

Өмнөдөд – Цагаан хэрэм

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

179

Умардад – Байгаль нуур зэрэгт хүрч байжээ. 1

Иймд олон аймгийн захирагч эзэд мөн Тэмүүжний дүү нар, ноѐдууд

бүгдээр зөвлөлдөж, Тэмүүжинийг урьж залан “Чингис” хэмээх цол олгов.

Хаан ширээнд суумагцаа гавъяа байгуулсан баатруудаа мянгатын ноѐн болгож,

шагнаж урамшуулж байжээ. Чингис хаан өгүүлэхдээ “Аливаа байлдах цагт

Хубилай, Зэлмэ, Сүбээдэй, Зэв дөрвийг түрүүч болгон, Боорчи, Мухулай,

Борхул, Чулуун дөрвөн хүлгүүдээ дэргэдээ дагалдуулж явахад сэтгэл минь

амар аху бүлгээ” хэмээн гавъяат баатруудаа шагнан урамшуулжээ. Шударга,

үнэнч сайн баатар эрсээ ноѐд, захирагч болгох нь улс орны энх тайван байлгах

нь Чингис хааны нэгэн бодлого байлаа.2

Монголын энхтайвны үндэс суурь нь XIII зууны Чингис хааны

Монголын эзэнт гүрний эхлэлээс эхтэй юм. Бүс нутаг олон овог аймгийг

байлдан дагуулж байх үед Чингис хаан овгийн холбоог бүтцийн тодорхой

байдалтайгаар өөрчилсөн. Шинэ ялалт болгоны дараа ард иргэд ихээр Чингис

хааны зарлигийн дор нэгдсэн бөгөөд ийм учраас аймгуудын нийгмийн

тэнцвэрийг янз янз болгосон юм. XIII зуунд Монгол улс нь дахин сэргэн

мандаж, дээр дурьдсанаар Евро Азийг дамнасан их гүрэн болтлоо хүчирхэг

болсон нь нийгмийн амьдралын бүхий л харилцаанд шинэчлэл хийгдсэний үр

дүн юм.

Чингис хааны явуулсан шинэчлэл нь юуны түрүүнд язгууртаны эрх

ашгийг бэхжүүлж, хамжлагын харилцааг бүх талаар хөгжүүлэхэд чиглэгдэж

байсан нь Монголын эзэнт гүрний төрийн болон засаг захиргааны байгуулалт

болон нийгмийн харилцааг зохицуулж байсан төрт ѐсны хууль цаазаас

харагдаж байна. Чингис хаан өөрийн армийг зузаатгаж, овог аймгуудыг

байлдан дагуулж байх хоорондоо цэрэг армийнхаа бүтэц бүрэлдэхүүнийг

цэгцэлсэн. Арга туршлага, ур чадвар, идэвхи зүтгэл, ажлын үр дүнг

шударгаар/ харгалзан удирдагчдыг шат ахиулан томилох бодлогыг

хэрэгжүүлж: “Аравтыг чанд захирч чадаж байсан хүнийг зуутын ноѐн болгон

дэвшүүлж.

Зуутаа журамлаж чадаж байгаа хүнийг мянгатын ноѐноор тохоон

томил” хэмээн зарлиг буулгаж байжээ. Тэрээр армиа аравтад ангилан, аравтын

гишүүд нь угсаатны гаралд ямар ч хамааралгүй нэгэнд үнэнчээр захирагддаг

байсан. Арван аравт нь зуут, арван зуут нь мянгат, арван мянгат нь түмт болдог

байжээ. Энэ аравтын зохион байгуулалт бүхий Чингис хааны цэргүүд дайн

байлдаанд амжилт олж хүчээ зузаатгаад зогсохгүй Монголын нийгэмд

томоохон нөлөө үзүүлсэн юм. 1206 онд Чингис хааны цэргүүд Монгол

угсаатныг нэгтгэж, Их Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөн юм.3

1 Монголын нууц товчоон УБ, 1990. 2 А. Амар “Монголын товч түүх” Уб, 1998. 3 Минжин, Ц “Их Засаг” / түүх эрх зүйн шинжилгээ / УБ, 2009.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

180

Чингис хаан нь улс орон, ард түмнийхээ төлөө хэмжээшгүй олон

зүйлүүдийг хийж бүтээж байжээ. Улс орон энх тайван, амар амгалан байхын

нэг гол хүчин зүйлүүдийн нэг нь бол түүний хууль дүрэм нь байлаа. Улс орны

хэрэг явдал, үйл хэргээ Уйгар үсгээр бичүүлж байхаар тогтоосноос гадна “Их

Засаг” хэмээх нэгэн хууль тогтоосон ажээ. Энэ “Их Засаг” хэмээх хууль нь их

хатуу, чанга дүрэм журамтай байсан бөгөөд Монголын эзэнт гүрнийг амар

амгалан, энх тайван тогтуун улс орон байлгах гол бодлогуудынх нь нэг нь

байлаа. Мөн түүнчлэн Чингис хаан их хуралдай бий болгож байсан бөгөөд

энэхүү их хуралдайгаараа алтан ургийнхан, цэргийн албат, жанжид, сайд

ноѐдууд уулзалдан улсын чухал хэргийг хэлэлцэн шийддэг байжээ.

Монголын нэгдсэн улсын ахуй амьдрал, аж төрөл, төр ѐс, эзийн засаг,

баримтлах ѐс журам, хөрш зэргэлдээ улс гүрнүүдтэй харилцах харилцаа.

Нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан, нарийн журамласан Их

Монгол улсын үеийн эзэн Чингис хааны “Их Засаг хууль” байжээ.4

Чингис хааны энэхүү “Их Засаг” хэмээх хууль нь энгийн ард иргэд

болон ихэс дээдэс бүхэн тэгш эрхтэй байж, адил ял зэлэм хүлээдэг байснаараа

онцлогтой юм. Нийгмийн зүгээс ард түмнээ баян, ядуу, эрэгтэй эмэгтэй гэх

буюу нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлаж

болохгүй, тэгш шударга хандах ѐстой гэдгийг их засаг хуулинд зааж өгсөн нь

уг хуулийн ач холбогдолыг улам ч өндөрт өргөж байгаагаас гадна ард түмэн нь

эв найрамдалтай байсанг харуулж байгаа аж. Мөн арилжаа худалдаа хийж буй

хүмүүсийг хамгаалах хэрэгтэй гэж онцгойлон заажээ. Учир нь арилжаа наймаа

хийнэ гэдэг бол аз сорьсон хүнд хүчир ажил гэдгийг төр, засаг бүрнээ ойлгож,

тэдний эрхийг хуульчлан хамгаалж өгч байжээ.

Дүгнэлт

Монгол улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа тунхагласан цагаас

хойш энхтайванч гадаад бодлого явуулж ирсэн уламжлалтай. Монгол улсын

энх тайван байдлын үндэс суурь нь XIII зууны Чингисийн эзэнт гүрний үеэс

эхлэлтэй юм. Чингис хаан бүс нутаг олон аймаг нутгийг байлдан дагуулж

байхдаа энх тайван мөн газар нутгаа өргөтгөхийг эрмэлзэж байжээ.

Эзэн Чингис өөрөө шудрага, зарчимч манлайлагч-удирдагч байсан

учраас иргэдийн санаа бодол, зарлиг гаргах замаар тэдний энх тайван, амар

амгалан байх тэгш байдлыг хангах асуудлыг амжилттай хэрэгжүүлэх

нөхцлийг бүрдүүлжээ. “Их Засаг” хууль нь ѐс заншил, зарлиг зарга, хууль зүй

нь амьдралтай нийцэж зохицохын хирээр эзэнт гүрнээ энх тайван байлгах

хууль, зарлиг нь болж байжээ.

Чингис хааны байгуулсан төр нь хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт

4 С. Цэрэнбалтав, Ц. Минжин Тэмүжин Чингис хааны “Их Засаг” хууль

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

181

хаант засаг мөртлөө, мөн чанартай ардчиллын олон бүрдлийг өөртөө агуулсан

тун өвөрмөц шинжтэй төр байжээ. Хууль зарлиг гаргахдаа “Их Хуралдай”,

“Сэцдийн зөвлөл”-ийн санал бодолд нэн анхааралтай хандаж, нягтлан

эрэгцүүлж хүлээн авдаг байжээ. Энэ үед олон үндэстэн иргэдийн зэрэг дэв

ахих, өөрийгөө болон улс гүрнээ хамгаалуулах, дутагдлаа өмгөөлүүлэх эрх зүй

болон энх тайван, амар амгалан байдлыг хангах бодлого явуулж байжээ.

Conclusion

Peace is coming into existence, since Mongolia was declared their

sovereignty and independence. Mongolian peace was begun in the thirteenth

century. Chinggis khan wanted to develop his own territory and country‟s peace

when he has conquered many nations.

Chinggis khan, an honest, a principle ruler of all Mongolian empire who

adapted a law legislation, a system to administer and records connected to nomadic

way of traditional life, moral and ethics in order to create a favorable condition of

peace to all people equally. So then “Ikh Zasag” legislation has been developed

more and more rapidly for the adaptation of both his successors way of life tradition

and law.

Chinggis khan established the empire form of unlimited and powerful based on

immense of democratic policies was unusual to its state government. “Ikh

Khuraldaa” which was arguing the issues, “Cetsdiin zuvlul” which was discussing

and advising, paid much attendance for producing law its cogitation. This period

many nations was promoted from the ranks, protection legally and peace.

Ном зүй

1. Монголын нууц товчоо УБ, 1990

2. Минжин, Ц “Их Засаг” / Түүх эрх зүйн шинжилгээ / УБ, 2009.

3. Амар. А, Монголын товч түүх. 1989.

4. С. Цэрэнбалтав, Ц. Минжин Тэмүжин Чингис хааны “Их Засаг” хууль

5. Н. Ням-Осор “Их Засаг хууль бол Монголчуудын тэнгэрлэг оршихуйн

үндэс мөн” УБ, 2002.

6. Чингисийн эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн эрх тэгш байх

зарчмыг тусгасан нь УБ, 2013.

7. Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр УБ, 2014.

8. Монголын эзэнт гүрний их засгийн цааз, Чингис хааны зарлигийн хөх

дэвтэр УБ, 2006.

9. htt://en.wikipedia.org/wiki/Magna_Carta(2012.10.4)

10. htt://en.wikipedia.org/wiki

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

182

Н. Хишигжаргал - ГХХА-ны тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ГАДААД БОДЛОГО ТҮҮНИЙ

ХУВЬ НЭМЭР

Аливаа улсын гадаад бодлого нь тухайн улсын дотоод байдлаас урган

гарч олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу зохион байгуулагдах

ѐстой.1Монголын эзэнт гүрний үед байлдан дагуулал нь аливаа улс орны

гадаад байдлаа төвшитгөх үндсэн арга болж байсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн

зууны түүхээс харахад ихэнх улс орнууд найрамдахаасаа илүү дайтах “Хүч

хэрэглэх” арга буюу байлдан дагуулал бол гадаад бодлогын үргэлжлэл байлаа.

Тэртээх 13-р зуунд Чингис хаан харь улстай харилцаа тогтоохдоо

урьдчилсан бэлтгэл болгож бусад орнуудад найрамдалт хөршийн бодлого

явуулж, элч төлөөлөгчдөө зарж, найрамдах ба худалдаа хийхийг хүсэмжлэн,

улмаар өөртэйгөө холбоо харилцаатай болохыг ятгадаг байсан зэрэг нь тэдний

гадаад бодлогын нэг арга хэлбэр болж байжээ. Ингэж ямарваа нэгэн гадаад

арга хэмжээ цэрэг дайны бодлого явуулахын өмнө дипломатын хувьд сайтар

бэлтгэж, өөртөө ашигтай нөхцөлийг бий болгодог.

Элчин төлөөлөгчдөө илгээх, худалдаа арилжаа хийхдээ тагнан турших

эчнээ зорилгыг давхар тавьж, нөгөө этгээдийн цэрэг улс төр-эдийн засгийн

тухай мэдээг хуримтлуулахыг хичээдэг байсныг түүхэн баримтууд гэрчилдэг.

Эдгээр найрамдалт аргыг хүлээж аваагүй улс орнуудтай дайны аргаар тэмцдэг

байсан. „Чингис хаан өөрийг Дорнын эзэн, Хорезмын шахыг Өрнийн эзэн гэж

үзэж найрамдалт бодлого явуулсан боловч Хорезмын шах Мухаммед элчийг

удаа дараалан алж, доромжилсон учир 1218 онд өрнө зүг аян дайнд мордсон

байна.‟2

Чингисийн төрийн дотоод, гадаад оновчтой бодлого Монгол

үндэстнийг мөхлийн аюулаас гэтэлгэсэн төдийгүй түүний зоригтой

шийдэмгий арга хэмжээнүүд бүх дэлхийд Монгол гэдэг улсыг хүлээн

зөвшөөрүүлэхэд хүргэсэн билээ. „Төрийн гадаад бодлогодоо юуны түрүүнд

хөрш зэргэлдээ улс орнуудтай улс төр, эдийн засгийн харилцаа тогтоохыг

эрмэлзэж байсан.‟3

Монгол эзэнт гүрний төвөөс журамлан явуулж байсан гадаад

бодлогын чиг шугам нь:

1 Ж.Бор “Монголын дипломат товчоон” УБ, 2004

2 Монголын нууц товчоо 3 Д. Хүүхэнбаатар. Монгол гүрний элчин харилцаа. УБ. 1964, 10 тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

183

Монголын эзэнт гүрний эрх ашигт аюул занал учруулж болзошгүй хор

уршгаас сэрэмжлэн, дэлхий ертөнцийг бат тогтвортой, хүчирхэг хааны

удирдлага дор нэгтгэн барьж байхыг эрмэлзэх,

Олон улс үндэстний нээлттэй харилцаагаар холбогдсон чөлөөт зах

зээлийг өргөтгөн хөгжүүлэх,

Өөрийн холбооны улсуудыг эрчимтэй хөгжүүлэх, байнгын харилцаа

холбоог хэвээр хадгалах зэрэгт чиглэгдэж байв.4

Тухайн үед Монголын эзэнт гүрний гадаад бодлого нийт Евроазийн

олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлж байлаа.Түүнчлэн гадаад

бодлогоо хэрэгжүүлэхдээ Ази, Европын олон улс үндэстнийг хүчирхийлэн

эзэлж үхэл хагацал, эвдрэл сүйрэлд учруулсан гэм зэмтэй ч өрнө дорнын

харилцааг өргөжүүлэн хүн төрөлхтний хөгжилд шинэ эрин үеийг нээхэд

онцгой чухал нөлөөлсөн. Үүнд:

Өрнө дорныг холбосон торгоны их замын аюулгүй байдал хангасны ачаар

ном судар хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж, анагаах ухаан,

одон зурхайн зэрэг мэдлэг оюуны асар их зүйл дорноос өрнөдөд нэвтэрч

католик шашин, лалын соѐл, зарим оньсон техник, багаж хэрэгсэл болон

хөвөнгийн ургамал зэрэг аж ахуй, соѐлын шинэ дэвшилт зүйл Хятад зэрэг

дорнод Азийн улс оронд нэвтэрч байв. Үүний нэг тод жишээ нь „1340 онд

бичигдсэн Флорэнтиний баримтанд торгоны замын тухай

Өдөр шөнө аль ч үед ямар ч аюулгүй... худалдаачид алт мөнгө

авч очиход тэндхийн ноѐд түүнийг чинь аваад оронд нь цаасан

мөнгө өгөх ба түүгээр нь торго болоод юу дуртайгаа

худалдан авч болно... Цаасан мөнгөөр нь тэндхийн ямар ч хүн

дуртайяа худалдаа хийнэ... гэж бичжээ.

Ийнхүү Монголын эзэнт гүрний үеийн их торгоны зам дагасан

худалдаа арилжаанд цаасан мөнгө хэрэглэгдэж байсан нь европынхонд цоо

шинэ зүйлээр барахгүй итгэмээргүй хачирхалтай хэрэг байлаа. Чухам

өрнө-дорнын энэ л харилцааны хүчээр европчууд ном барлахыг Хятадаас

сурч XV зуунд Гүтэнбэрг анхны европ ном хэвлэжээ.‟5 Мөн Эрдэмтэн

Ж.Саундерс “Чингис дайсан ба урвагчдад хатуу ширүүн, анд нөхөд, сэтгэл

нэгтэн нартаа ер бусын элэгсэг дотно ба шинэ үзэл санааг хүлээн авамтгай,

соѐл иргэншлийн ололтыг үнэлж, түүний зарлиг тушаал нь Ази тивийн

олон соѐлын нэгдэн нийлэхэд хэзээ ч байгаагүйгээр их тус болжээ” (3.65)

гэж бичсэн нь дэлхийн соѐл иргэншилд үнэтэй хувь нэмэр оруулсныг

гэрчилж байна.

4 Ж.Бор “Монголын дипломат товчоон” УБ, 2004

5 Д. Баабар “Монголчуудын нүүдэл суудал” боть I, тал 78

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

184

Мөн Монголын захиргаанд орсон нэлээд улс үндэстэнд цаашид төр

улсын нэгдмэл байдлаа сэргээн хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.

Тухайлбал дотроо хэд хуваагдаад нэгдэж чадахгүй өөр хоорондоо

тэмцэлтэй байсан Хятад,Иран , Орос зэрэг орны төр улсын нэгдмэл байдал

дахин сэргэсэн. Ялангуяа өнөөгийн Орос улсын олон зуун жил оршин

тогтох эх үндсийг тухайн үеийн нөхцөл байдал бий болгосон гэдгийг

Оросын эрдэмтэн П.Н. Савецкийн бичсэнээр “Оросын аймаг угсаатан,

газар нутгийн нэгдлийн асуудал сэтгэл зүрхэнд нь ойр байдаг хэн ч гэсэн

оросын нэгдлийг сахин хамгаалахад Алтан Ордны улсын хаадын

гүйцэтгэсэн үүргийг мартах ѐсгүй”6 гэж үзсэн байна.

Дүгнэлт, санал

Ази Европыг дамнасан Монголын эзэнт улс бүрэлдэн тогтож, энх

тайванч гадаад бодлого хэрэгжүүлснээр өнөөгийн дэлхийн соѐл, эдийн

засгийн хөгжилд дараах хувь нэмрийг оруулж, уудам нутагт эртний

харилцааны арвин их түүх, ул мөр үлдээжээ.

Монголын захиргаанд орсон нэлээд улс үндэстэнд цаашид төр

улсын нэгдмэл байдлаа сэргээн хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.

Бие даасан улс орнууд гарч удтал оршин тогтнох явцад монголын

соѐл, хэв ѐс, зан заншил, хэл урлаг зэрэг олон нөлөө гадаад

ертөнцөд өргөн тархсан.

Монголын хаадын бариулж бүтээлгэсэн өдий төдий орд харш,

хөшөө дурсгал, суваг шуудуу, бурхан шүтээний үлдэц, Ази

Европын өргөн нутагт байсаар байна.

Conclusion

The long process of the emergence Mongol Empire across Asia and Europe

consisted and implemented a peaceful foreign policy, that it made following

contributions for the culture and economic development of the modern world.

Adequate conditions were created in a number of countries and peoples, which

came under the Mongolian administration for the restoration of their State

sovereignty and national integrity.

Many individual states existed for a long period many attributes of Mongol

culture, including customary law, language, art and others had been widely

distributed to the outside world.

Today there are many palace, citadel, monuments, memorials, canals, ditches

and remnants of religious retuals that built and created by Mongol rulers

survived in the territory of Asia and Europe.

6 Мир Льва Гумилѐва. Русский разлив.т.2., М., 1996.с. 575-617

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

185

Номзүй

1. Ж.Бор “Монголын дипломат товчоон” УБ, 2004

2. Монголын нууц товчоо

3. Д. Хүүхэнбаатар. Монгол гүрний элчин харилцаа \XIII-XIV\. УБ. 1964,

10 тал

4. Ж.Бор “Монгол улсын төрийн гадаад бодлого, дипломатын

уламжлалын зарим асуудал” \ эрт, дундад ба шинэ үе \УБ 1988

5. Д. Баабар “Монголчуудын нүүдэл суудал” боть I, тал 78

6. Мир Льва Гумилѐва. Русский разлив.т.2., М., 1996.с. 575-617

7. Пүрэвдагва.Х, Чингис хааны менежментийн товчоон, УБ, 2004

8. Ч. Далай “Их Монгол улс ” УБ, 1992

9. Цэенбазар. Л, “Их Монгол улс” УБ, 2000 он

10. “Монголын эзэнт гүрний гадаад харилцаа” УБ 2004

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

186

Б.Цолмон - ГХХА-ны тэнхимийн багш

ЧИНГИС ХААНЫ ЭНХ ТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО

ТҮҮНИЙ ХУВЬ НЭМЭР

Хүннү гүрний үеэс үүсэн бий болсон Монгол улсын гадаад харилцаа

нь өнөөдрийг хүртэл Хүннү гүрнээс Юан гүрэн, Юан гүрнээс Зүүн гарын

хаант улс, Зүүн гарын хаант улсаас ХХ зууны эхэн үе, ХХ зууны эхэн үеэс

орчин цагийн дипломат алба хүртэл үечлэн хөгжиж, бүтэц, зохион

байгуулалт, үйл ажиллагааны хувьд улам боловсронгуй болсон түүхэн

баримтанд тулгуурлан Монголын эзэнт гүрний үед Чингис хааны баримталж

байсан энх тайванч дипломат бодлого, түүний хувь нэмрийн талаар судлан

таньж мэдэх нь энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлийн гол зорилго юм.

Уг сэдвийн хүрээнд Монголын эзэнт гүрний түүхэнд тулгуурлан

Чингис хааны баримталж байсан гадаад бодлого, дипломат ѐс, энх тайванч

онол, үзэл баримтлалын талаар нэн түрүүнд нарийвчлан судлах шаардлага

урган гарч байна.

Монголчуудын гадаад харилцаанд эрт үеэс элчин илгээх, харь улсын

элчин хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, дайтах, найрамдах асуудлыг

зохицуулах, албан бичиг, захидал илгээх, бичих, өвөрмөц хэллэг, ѐс журам

хэрэглэх хөгжүүлэх, төр, засгийн тэргүүн нарын айлчлал хийх, хоѐр талын

болон олон талын гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд

оролцох гэх мэт үйл ажиллагаанууд хэрэгжиж иржээ. Монгол улсын гадаад

бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр,

эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх,

олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг

хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах

явдал1 юм.

Ерөнхийдөө олон улсын харилцаанд баримтлах ерөнхий чигийг гадаад

бодлого2 гэх бөгөөд гадаад бодлогоор тухайн улс болон бусад улсын

хоорондын харилцааг зохицуулдаг. Гадаад бодлогын хүрээнд яригддаг өөр нэг

зүйл бол дипломат ѐс юм. Дипломат ѐс гэдэг нь энхийн аргаар аливаа

асуудлыг зохицуулах үйл явц 3 бөгөөд энх тайван гэдэг нь дайн дажингүй,

амар амгалан амьдрахыг хэлнэ.

ХIII зуунд Их эзэн Чингис хаан тархай бутархай байсан олон Монгол

овог аймгуудыг нэгтгэн улмаар Монголын их эзэнт гүрнийг байгуулан өөрөө

1 Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал. Нийтлэг үндэслэл -1 2 Пүрэвдорж.П. Монголын нууц товчоо ба Чингис хааны тухай тулгуур мэдлэг. УБ.2004.56 3 Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ѐсны уламжлалын талаар. лекц

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

187

хаан сууж, дэлхийн түүхэнд “Монгол” хэмээх нэрийг цуурайтуулж чадсан

бөгөөд тухайн үед монголчууд дэлхийн талыг эзэгнэж байсан юм. Газар нутаг

нь Адриатын тэнгисээс Ява арал, Иран, Иракаас Япон тэнгис хүртэлх нутгийг

хамарч байснаас үүдэн Монгол улсын гадаад бодлого нь тухайн үеийн

Евроазийн дипломатын эргүүлгэнд зүй ѐсоор татагдан оржээ. Тухайн үеийн

Монгол улсын гадаад бодлого нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, энх

амгалангаар суурин орнуудтай түншлэхэд оршиж байсан.

Жишээлбэл: 1207-1209 онд өнөөгийн баруун хойд Хятадад оршиж байсан

Сися хэмээх Тангад улс руу довтолсон бөгөөд яваандаа Сися улс

монголчуудтай эв найрамдалтай байхыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байдаг.

1211 оноос Монголчууд умард Хятадад оршиж байсан Зөрчидийн Алтан улс

руу аян дайны үйл ажиллагаа эхлүүлэв.

Зөрчидын Алтан улс эхэндээ Монголчуудыг эсэргүүцэн тэмцэж

байсан ч 1214 онд тэд Монголчуудад алба барихаа зөвшөөрсөн. Ийм амлалт

авсан Монголчууд Умард Хятадын үлэмжхэн хэсгийг хяналтандаа байлгаж

Алтан улсын нутаг дэвсгэрээс гарсан юм. Мөн удалгүй Төв Азийн хамгийн

хүчирхэг гүрэн байсан Хорезмын хаан буюу шах Их Монгол улстай элчин

харилцаа тогтоон, худалдааны харилцаа хөгжүүлэх санал тавьсныг Чингис

хаан найрсагаар хүлээн авсан4 ажээ.

Гэвч суурин иргэншилт орнуудын төрийн зүгээс нүүдэлчдийг

бүдүүлэг хэмээн басамжлах уламжлалынхаа үүднээс Их Монгол улсыг

дипломатын тавцанд үл тоомсорлох бодлого явуулж байсан байна. Тухайлбал

Алтан улсын зүгээс монголчуудыг өөрсдийн хараат хэмээн үзэж алба татвар

төлөхийг шаардаж байсан бол Хорезм улс нь Их Монгол улс хүчирхэгжин

Алтан улсыг дайлахаас эхлэн дотоод Азийн ноѐрхох эрхийн төлөө ширүүн

өрсөлдөөн үүсгэж энгийн худалдаачид хийгээд дипломат элч төлөөлөгч нарыг

алж хороох зэргээр өдөөн хатгах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байв.

Тангуд улсын хувьд байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж, Чингис хааны

сануулгыг үл хэрэгсэн дайн үүсгэх нөхцөлийг өдөөж байжээ. Ийм учраас

Чингис хаан 1210-1215 оны хооронд Зүрчидийн Алтан улс, 1218 онд Хар

Кидан, 1219-1224 онд Хорезм, 1225-1227 онд Тангуд улсыг байлдан

дагуулсан5 юм.

Дээрх жишээнүүдээс харахад Чингис хаан юуны түрүүнд гадаад улс

орныг устган сөнөөх бус, харин гадаад худалдаа хийн алба бариулах, Монгол

гүрний засаглалыг хүлээн зөвшөөрүүлэх зорилго бүхий гадаад бодлого

тууштай явуулж байсныг илтгэж байна.

4 Төрийн гадаад бодлогын үүсэл, үйл ажиллагаа, дипломат ѐсны уламжлалын талаар. лекц

5 Н.Номинчимэг. Монголын эзэнт гүрэн. УБ. 3 дахь тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

188

Дундад Азиас Монгол улсад хүрэлцэн ирсэн худалдаачдын тэргүүн

Ахмедыг нутаг буцахад нь Чингис хаан Хорезмын шах Мухамедад захидал

явуулжээ. Тэр захидалд: Танай орноос манай улсад худалдаачид ирэв. Бид тэр

ѐсоор өөрийн худалдаачдыг томилон явуулж, танай орноос гарах зүйл бүрийн

гайхамшигт эдлэл барааг авахыг хүсэж байна. Манай хоѐр орны хооронд айл

хөршийн найрсаг харилцаа тогтоно гэдэгт итгэж байна6 гэсэн утгатай зүйл

өгүүлсэн нь Чингис хаан энх тайванч гадаад бодлого баримталдаг байсныг

нотолж байна.

Үүнээс гадна Чингис хаан Монголд төдийгүй дэлхийд баримтлах

дипломатын үйл ажиллагааны журам ѐсыг тогтоон хэрэгжүүлсэн, олон шинэлэг

асуудлыг анхлан нэвтрүүлсэн дипломатч бөгөөд түүний гавъяаг дурдахгуй

өнгөрч үл болно. Үүнд:

Дипломат албан бичиг

Эзэнт гүрний үеийн дипломат албан бичгүүд нь “Мөнх тэнгэрийн хүчин дор,

хааны суу залийн ивээл дор‖ хэмээх эхлэлтэй бөгөөд дайтах, найрамдахыг

зөвхөн мөнх тэнгэр л мэднэ гэсэн товч бөгөөд тодорхой агуулгатай байсан

бөгөөд тухайн үеэс дипломат албан бичгийн соѐл улам боловсронгуй болсон.

Чингис хааны дэргэдэх Их бичээч гадаад харилцааны хэргийг гардан

хөтөлдөг7 байжээ.

Дипломат хэлэлцээ

Монголчуудын гадаад харилцааны үйл ажиллагаанд “гэрээ хэлэлцээр“ нь

чухал үүрэгтэй байсан бөгөөд гэрээ хэлэлцээр нь худалдааны, найрамдлын,

цэрэг-улс төрийн, соѐлын гэх мэт олон хэлбэртэй байсан. ―Дипломат

хэлэлцээний зорилго нь хэлэлцэн тохиролцогч талуудын туйлын хүсэл

эрмэлзэлийг жинхэнэ ѐсоор зохицолд оруулах явдал‖ 8 байжээ.

Элчин харилцаа

Чингис хаан олон улсын элчин харилцаа, дипломат бодлого, үйл ажиллагаанд

найрсаг, шинэ өнгө аяс оруулж өгсөн юм. Монгол эзэнт гүрний хувьд Монгол

Түвдийн, Монгол Киргизийн, Монгол Харлагийн, Монгол Алтан улсын, Монгол

Өрнөд Европын элчин харилцаатай байсан. Элчин харилцааг хөгжүүлэхэд их

гүрний хэмжээгээр байгуулсан өртөө ихээхэн ач холбогдолтой байжээ.

Мөн ―Их Засаг‖ их хуульд элчин төлөөлөгч солилцох, тэдэнд

хүндэтгэл үзүүлэх, улс хоорондын худалдааны замыг чөлөөлөх асуудлыг

хуульчлан ―элч зарлагыг гутаан доромжлохгүй байх, хуурамч элчийн амь

насыг хөнөөх, элчийг унаа, хоол хүнсээр хангах‖ гэх мэт заалтуудыг оруулсан

6 Чингис хааны тухай товч тайлбар толь. УБ.1992 21 дэхь тал 7 Лувсанзандан.Н Алтан товч. УБ.1990.24 дэхь тал 8 Монголын эзэнт гүрэн. Нийтлэл

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

189

байдаг байна. Монгол улсаас харь орнуудад зарагдаж буй элчин нь тусгай

мэргэжлийн хүн байснаас гадна тэднийг ангилах дипломатын дэв зэрэг байдаг

байжээ. Элчингийн язгуур гарал, хэргэм тушаал, гүйцэтгэх үүргийн цар хүрээ

зэргээс шалтгаалан доорхи дэв зэрэгт хувааж байв. Үүнд: Бүрэн эрхт

дипломат элчин, төлөөний элч, элч, элч-худалдаачин9 гэх мэт. Элч нь

гүйцэтгэх үүргийн цар хүрээ дэв зэргээсээ хамааран эрх хэмжээ, ямба цолыг

баталсан алт, мөнгө, хүрэл, модон гэрэгэтэй илгээгддэг байжээ. "Гэрэгэ"нь

орчин цагийн дипломат паспорт, итгэмжлэх жуух бичгийн үүргийг гүйцэтгэж

байсан байна.

Чингис хаан Хятад ба Газрын дундад тэнгисийн улс орнуудын

хооронд Энэтхэгээс Орос ба Дорнод Европын бусад оронд хүрэх Дорно-Өрнө,

Өмнө-Умрыг холбосон олон улсын харилцааны гол сурвалж болох "Их торгон

зам"-ын аюулгүй байдлыг хамгаалж, улс түмнүүдийн эе эвтэй, харилцан

ойлголцсон хамтын үйл ажиллагаа явуулах найрсаг бодлогын ачаар ном судар

хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж, анагаах ухаан, одон орон,

зурхайн зэрэг мэдлэг ухааны асар их ололт Дорноос Өрнөдөд нэвтэрч, католик

шашин, лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн ололт, хөвөнгийн ургамал

зэрэг аж ахуйн ба соѐлын шинэ дэвшилтэт зүйлүүд Дорнод Азийн улс оронд

тархсан байна.

Жишээ нь: Орос, гүрж цэргүүд Бээжингийн хориотой хотыг

хамгаалж, хятад инженерүүд Бухар, Самаркандад оньсон зэвсэг бүтээж,

франц дархан Хархоринд мөнгөн мод урлаж, швед, герман уурхайчид Алтайн

нуруунд алт олзворлож, сартуул номч солонгост ном судар айлдаж, армян эр

орост татвар хурааж, уйгар даргач Ойрхи Дорнодод усан суваг бариулж,

араб мэргэд Хятадад одон орон судалдаг10

байснаас үзвэл Монголчуу анх

удаагаа өнөө үед ч хүрч чадаагүй байгаа үзэл бодол, шашны сүсэг бишрэл

бүхнийг харилцан эрх тэгшээр хангаж болдог юм гэдгийг хүн төрөлтөнд

нотлон харуулж чадсан юм.

Чингис хаан нэгэнтээ:

Өндөр уул давж

Өргөн мөрөн гаталж, төмөр дөрөөгөө сэтэртэл жийж явахдаа

Биеийг нь хураатлаа сэтгэлийг нь хураагтун

Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа холдох11

... хэмээн хэлсэн нь мөнх

тэнгэрийн дор Монгол гүрэнд захирагдах хэн бүхнийг цаашид өшөө хорсол

гаргуулахгүйгээр энхийн замаар амьдруулах зорилготой байсныг харуулж

байна. Мөн итгэлцэл гэдэг ямар үнэ хүндтэй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэдэг

байсан учраас ард түмнийхээ дунд алдар нэрээ хүлээн зөвшөөрүүлж чаджээ.

9 Н.Номинчимэг. Монголын эзэнт гүрэн. УБ. 5 дахь тал

10 Байлдан дагуулал ба гадаад бодлогын харилцан хамаарал / интернет эх сурвалжаас авав/

11 Ж.Бор.Билгүүн дипломатч Чингис.УБ.1994 16 дахь тал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

190

Их эзэн Чингис хааны байлдан дагуулалын үр дүнд мөнх хөх тэнгэрийн дор

бөө, лал, христос шашинтнууд нэгдэж, бүгд эрх тэгш амьдарч байсан нь

нүүдэлчдийн соѐл иргэншилт улс орнуудыг суурин иргэншилт улс орнуудад

харилцан таниулж, хүн байгаль орчинтойгоо хэрхэн аж төрөх талаар энгийн

үзэл санааг түгээн дэлгэрүүлж, оюун санаа, төрт ѐс, эдийн засаг, хууль эрх

зүй, цэргийн стратеги төлөвлөгөө, зэвсэглэл, дипломат арга барилд

шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж дэлхийн талыг хамарсан их хааны төвөөс

удирдах хаант улсуудын холбоо маягийн бүтцийг бий болгосон байна.

Чингис хааны энх тайванч дипломат бодлогын хүрээнд Монголын

бусад овог аймгууд болон гадаад улс орнуудтай ураг төрлийн холбоо

тогтоодог байжээ. Олон улс орны эзэн хаад монгол гүнжтэй хуримлан, тэдний

үр удам эрч хүчний илэрхийлэл болсон монгол цусаар сэлбэгдэн, сайжирдаг

байсан нь тэдний хувьд нэр төрийн хэрэг, дэлхийн язгууртны зэрэг дэвд

дэвшин орж буйн илрэл байжээ. Нөгөө талаар дайн байлдаангүй энх тайванч

байдлаа хадгалан үлдэхэд ихээхэн тус болдог байсны илтгэн харуулах олон

жишээг Монголын эзэнт гүрний түүхнээс бэлхнээ харагдаж байна.

Жишээлбэл: 1207 онд Зүчи баруун гарын цэргийг авч, ойн иргэдийг эзлэхээр

очиход Ойрад /ойн иргэд/-ын Худуга бэхи, түмэн ойрадаа авч дагаар ирсэн

байдаг. Ингээд Ойрадын Худуга бэхийн урдаас угтан, түмэн Ойрадаа

дагуулан элсэж ирэв гэж соѐрхож, түүний хөвгүүн Иналчид Чингис хаан

Сэцэнхэн охиноо ураглаад :

«.. Эрт босож, орой хэвт

Өдөр шөнө нэгэн сэтгэлээр хатууж

Амны ухаан билгээ тогтоо

Эс сурсан мууг энд тавьж од.

Сурсан сайныгаа аваад од,

Ойрад иргэнээ сэлбэн холбон соѐрхогтун»12

хэмээжээ.

«Төрийн ураг барилдах ѐс»-ыг Чингис хааны «Алтан аргамжийн хэлхээс»

гэсэн дипломат бодлого гэж түүхэнд тэмдэглэсэн байна.

Дүгнэлт

Дээрх сэдвийн дагуу холбогдох түүхэн үйл явдлууд болон

баримтуудыг судласны дагуу дараах дүгнэлтэнд хүрч байна.

Эзэн Чингис хааны байгуулсан Монголын их эзэнт гүрэн дэлхийн

талыг эзлэн өөрийн улсыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж чадсан бөгөөд

Чингис хааны баримтладаг байсан энх тайванч дипломат бодлогын хүрээнд

дэлхий дахинаа дипломат ѐс, ѐслол, элчин харилцаанд ахиц дэвшил гарсан

байна.

12

Эзэн Богд Чингис хааны АЛТАН АРГАМЖийн хэлхээс /www.emegteichuud.mn/

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

191

Мөн түүнчлэн Чингис хааны Монголын төдийгүй дэлхийн

дипломатын түүхэнд бичигдэх нэг том гавьяа бол элчийн харилцааг туйлын

утгаар нь хөгжүүлж чадсанд оршино. Чингис хаан XIII зуунд дэлхийн улс төр,

эдийн засгийн бодлогыг тодорхойлж байсныг тухайн үед хэрэгжиж байсан

“Pax Mongolica” буюу Монголын Энх Төрийн бодлого илтгэн харуулж байгаа

нь Чингис хааны Монголын их эзэнт гүрний түүхэнд оруулсан томоохон хувь

нэмэр юм.

Үүнээс гадна Чингис хаан хөрш улс гүрнүүдтэй энхийн гэрээ

байгуулж, энх тайванч гадаад харилцаагаа хадгалахын тулд “төрийн ураг

баригдах ѐс” буюу “алтан аргамжаа”-г дипломат бодлогодоо хэрэглэдэг

байсан нь Чингис хааныг энх тайванч дипломатч хэмээн үзэхэд хүргэж байна.

Чингис хаан Монгол улсыг хагалан бутаргах, булаан эзлэх гэсэн бусад

улс орнуудын гадаад бодлогоос үүдэн энх тайванч дипломат бодлогоос

илүүтэйгээр дайн байлдааны аргыг аргагүйн эрхэнд хэрэглэдэг байсан нь

Чингис хааны энх тайванч гадаад бодлогын эсрэг түрэмгийлэл хэрэглэсэн улс

орнуудад эцсийн дүндээ хэрэглэдэг арга болохыг дээр дурьдсан жишээнүүд

батлаж байна. Гэсэн хэдий ч дайн байлдааныг зохицуулах өвөрмөц шинж

бүхий цэрэг дайны ѐс журмыг бий болгож, найрамдлын гэрээ хүртэл хийдэг

байснаас Чингис хааныг энх тайванч үзлийг эрхэмлэдэг, гадаад бодлогын

хувьд дипломат ѐс, ѐслолыг улам нарийн боловсронгуй болгож өөрийн хувь

нэмэрээ оруулсан хүн гэж үзэхэд хүргэж байна.

Conclusion

The goal of in this research work is to study peaceful principle and contribution of

Chinggis Khan. Result of in this research work, we defined and found out some

things from the historical event and relavant all documents of Chinggis Khan. For

example:

Chinggis Khan was the man who founded the first Mongolian empire in the

world history and the main factor of his success was the peaceful principles of

diplomatic policy and management of military. Honor of Chinggis Khan which

reflected in the Mongolian and world history was developed legation relationship

and determined politic and economic policy of “Pax Mongolica”

In the period of the establishment of the Great Mongolian Empire there was

an enormous space of the Euro Asia law area in which the Chinggis Khan Empire

played a key role in the formation of Governmental structures and contests, legal

systems, social life, diplomatic service and foreign relation.

Chinggis Khan always proposed peaceful offers to the countries at first and

in case they protest, he started fighting against those countries. After winning in the

war, he did not use to oppress the people, and instead he imposed a tax and

appointed the leaders as the king‟s trusted person.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

192

Chinggis Khan knew that it was impossible to unite the only by force. So he

tried to unite people of winning countries, letting them get marry, making peace

treaty, adopting child and trusting each other.

These examples which mentioned above are approved Chinggis Khan‟s

peaceful principles.

So I generalized that Chinggis Khan had peaceful principle of diplomatic

policy and improvement of diplomatic service, memorandum and peace treaty were

developed by him.

Ном зүй

Бор.Ж. Билгүүн дипломатч Чингис.УБ.1994

Заанхүү.Ж нар. Монголын түүхийн лекцүүд. УБ.2013

Лувсанзандан.Н Алтан товч. УБ.1990

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал

Номинчимэг.Н. Монголын эзэнт гүрэн. УБ.

Ойрад Монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд.УБ.2001

Пүрэвдорж.П. Монголын нууц товчоо ба Чингис хааны тухай тулгуур мэдлэг.

УБ.2004

Хандсүрэн.Ц Цэнд гүн ба Монголын нууц товчоо.УБ.2002

Чингис хааны тухай товч тайлбар толь. УБ.1992

Бусад интернэт эх сурвалжууд

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

193

Б.Цэндсүрэн – Номын санч

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХ ТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО

ТҮҮНИЙ ХУВЬ НЭМЭР

Чингис хааны байгуулсан гавъяаг эргэн эргэн санахад

хувь тавилан түүнд агуу хүчийг илгээсэн гэлтэй

Оршил

Түүхийн тавцан дээр Тэмүжин нэртэй гарч, хожим Чингис хэмээн

цоллуулж бүх монголын хаан суусан тэр агуу их хүн тухайн цаг үеийнхээ

гадаад, дотоод улс төрийн амьсгалыг гайхам мэргэн мэдэрч, дундад эртний

монголчуудын нэр төр, мэдлэг чадварыг дэлхийн сонорт уламжлах үйлсийг

эрхэм сайнаар бүтээж чадсан юм.

Тэрбээр аймаг хоорондын эвдрэлцээн, өмнөд улсын дээрмийн дайнд хөл

алдсан монгол түмний гачаалыг арван зургаахан насандаа ухаарч, Хөх

тэнгэрийн хүчин лүгээ эн зэрэгцэм Хас Төрийг байгуулах үйлсэд холч ухаан

зарж, сэтгэл хүчээ ер бусаар уудлаагүй аваас талын монголчууд хамаг л хүчин

чадлаа эртний кельтүүд / европын эртний аймаг/ шиг овог аймгийн дотоодын

тэмцэлдээ, эсвэл викингүүд,ирокезүүд/ америкийн индианчуудын хүчирхэг

аймаг/ шиг хөрш улс аймгаа дээрэмдэх завсаргүй дайн дайжинд үрэх байсан

биз ээ. Хэрэв тэгэхэд хүрсэн бол нийт монгол үндэстнийг түүхэн эмгэнэлт

хувь заяа угтах нь ойлгомжтой байв. Үүнийг Тангадын Ся улс санаачилж,

Зүрчидийн Алтан улс толгойлон Монголын эсрэг чиглүүлсэн нууц холбоо

гэрчилж байгаа юм.

Монголын эзэнт гүрний энх тайванч дипломат бодлого түүний хувь нэмэр

Арван дөрвөн жарны тэртээ их талын нүүдэлч Монголын нэгэн овгийн

ахлагч Есүхэйн тоонот өргөөнд мэндэлсэн Тэмүжин нэрт хөвүүний алдрыг

эдүгээ үндэстнээрээ, хүж дэлхийгээрээ нэхэн дурсахын учир юу хэмээвээс,

Тэрбээр нартад нэгэн жарныг даван элээж амьдрахдаа,түүхэнд мянган дамнан

дуурсагдах суу алдрын эзэн болж чаджээ.

Хар багаасаа хагацал зовлон, хатуу бэрхийг амсан хэрсүүжиж ухаажсан

Тэмүжин эвлэрлийг эрхэмлэхдээ эе эвдсэнийг номхотгож,энхийг хүсэхдээ

халдсаныг дарж, харшилсныг засан төвхнүүлсээр дэлхий дахиныг илбэн

тохинуулж эзэн Чингис хэмээх их алдрыг олж мөнхөрчээ. Чингис нь холч

ухаан, хосгүй чадвар, эрэмгий үйлдлээрээ энэ нэгэн улс, үндэстнийхээ

хүрээнээс халин гарч ертөнц дахинд шинэ дэг журам, суртал ѐсыг тогтооход

хүчтэй нөлөөлснөөрөө мянганы түүхийн Их хүний зэрэгт залагдсан, дэлхийн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

194

хэмжээний хошуучлагч, бидний бахархалт хүн болон тодорсон билээ.

Тэмүжин эцэг өвөг,овог удмынхаа хүслийг гүйцэлдүүлэн,алдрыг

мандуулсан сургаал хөвүүн, Монгол туургатнаа нэгтгэж, Их Монгол улсаа

байгуулсан гавъяат хүмүүн, хотлыг захирагч Далай хаан байжээ.1

Чингис хаанаараа бахархах гэдэг түүний нэрийг хоосон дуудах, зээлдэх,

хий бардамнан сүржигнэх бус их эзний аугаа их сургаалиас оюунаа ундаалж,

үлгэр дууриалаас суралцаж, үйлс хүслийг нь шинэ нөхцөлд баяжуулан

үргэлжүүлэхийн нэр билээ.

Чингис хааныхаа байгуулсан төр улсын гал голомтыг уламжлан

залгамжлах хувь ерөөлөөр адислагдсан эдүгээгийн Та бид Их эзнээсээ

эрхэмлэн өвлөвөл зохилтой эрдэм ухаан,эрхэм чанар нь:

- Үнэн үг хэлэгч бол өнчин хөвгүүн, өрлөг сайд, жир иргэн, сэцэн

мэргэд, үр хүүхэд, өрсөлдөн тэмцэлдэгч хэн ч бай үгийг нь сонсож,

үйл шийдлээ засдаг уужуу ухаан,

- Өнчрөн хагацагсад, өтөл ядрагсад,үгүйрэн доройтогсдыг өсгөн ачилж,

дэмжин тэтгэхийг сургамжилсан өр нимгэн, зөөлөн сэтгэл,

- Зөвд зөөлөн, бурууд хатуу байж авилга, бялдуучлалыг үл тэвчин, ард

иргэдэд алагчлалгүй хандах журам эрхэмлэдэг ѐсон

- Зорьсон хэрэг, чиглэсэн зорилгодоо хүрэхийн төлөө ухралт няцалтгүй

тууштай зүтгэх цуцалтгүй чанар,

- Үнэнч сэтгэл, хувиршгүй итгэлийг хүмүүн харьцаанд эрхэмлэх шинж

зэрэг болой.

Энэ бүх эрхэм чанараас суралцан ажил хэрэг, амьдрал хэвшилдээ

мөрдлөг болгох нь Эзэн Чингис хаанд үзүүлэх хүндэтгэлийн гол агуулга болох

биз ээ.

Чингис хааны цадиг түүх, сургаал айлдвар нь манай үндэсний омогшил

бахархал, түүхэн ухамсрыг өдөөгч уриа дуудлага, өргөн түмэн өөр зуураа эв

эеэ эрхэмлэн бататгахын ухаарал, төрийн түшээд, жирийн иргэд цөмөөрөө

тэгш журмаар хууль ѐсыг сахин мөрдөж, өрх гэр, улс төрийн аж амьдрал

тэгширч зүгшрэхийн үлгэрлэл, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал,

хөгжил дэвшлийн төлөө гэсэн хэн бүхний сэтгэл зүтгэлийг чангалан эрчитгэх

манай үндэсний зориг санааны эх ундарга болсоор байх болно.

Монголчуудын эртний мэргэн үгэнд “ Энэ ертөнцийн аугаа их чөлөө

учирлаар эрдэнэт хүмүүний биеийг олж төрөөд их үйлсийг бүтээхэд бие, хэл,

сэтгэлийн үйлээр биеэ зас, биеэ засаад гэрээн зас, гэрээн засаад төрөө зас,

тийн хэмээвээс орчлонгийн хүрдийг эргүүлж болмуй” хэмээн сургасан байдаг

билээ. Тийнхүү Тэмүжин биеэ засаад, гэрээн засч, гэрээн засаад, төрөөн засч,

төрөөн засаад, орчлонгийн хүрдийг эргүүлсэн юм.

1 Ч.Жүгдэр. Чингисийн төрийн үзэл, цэргийн урлаг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

195

Чингисийн байгуулсан гавъяаг эргэн эргэн санахад хувь тавилан түүнд

ямар ч үйлс ундрааж болох бяцхан боломж нээж өгсөн гэлтэй. Хэрвээ тийм

боломж байхгүй байсан бол түүний оюун билэг, эр зориг үгүй байсан бол

боломж тохиол талаар өнгөрөх байсан биз ээ. Тэрбээр нүүдэлчдийн олон

мянган жилийн дипломатын уламжлалыг гардан авч тэтгэн боловсруулж,

шинийг хандивлах тэр цагт ихийг сэдэж, шинэ улирлыг нээсэн нь маргашгүй,

Их, бага зүйлээс санаа авч улс төр, гадаад харилцаа, ѐс суртахуун, хууль зүйн

бүхэл бүтэн асуудлыг оновчтой, алс хэттэй шийдэж байсан нь олонтаа билээ.

Тэрбээр улс төр, дипломатын аливаа үйл явдлын эгзэг, нэгэн үйл явдал

чанарын өөр байдалд шилжих бариа зөрөөг урьдчилан харж зорилгодоо

ашигладаг, мөн цаг хугацааны онцгой өндөр мэдрэмжтэй төрийн бодлоготон

байв. Өндөр мэдрэмж бол хүний суут чанарын нэгэн билээ.

Мэдлэг, мэдрэмж хоѐр нь өөр хоорондоо шүтэлцсэн оюун ухааны

чадамж мөний тул түүний мэдрэмж ѐс мэт онож байснаас үзэхэд тэрбээр

тухайн үедээ өндөрт тооцогдож байсан эрдэм мэдлэг бүхнийг хаман олж

боловсорсон байжээ. Чингисийн эзэмшиж оргилд нь гарсан эрдэм бол

нүүдэлчдийн соѐл иргэншлийн бий болгосон эрдэм мэдлэг, ухаан байсан

гэдгийг энд тодруулан хэлмээр байна. Чингис хааны нэгэн сэтгэлгээг нь

суурин иргэдийнхээс ялгагдах нүүдэлчдийн сэтгэлгээний өөр нэгэн онцлог нь

биеийн хөдөлмөрт оюуны хөдөлмөрийг аль болох ихээр суулгах эрмэлзэл

байсан юм. Тиймээс ч олон олон сод авъяастнууд, агуу их зүтгэлтнүүдийг

төрүүлэн гаргаж, үзэл санааны шинэлэг аргыг бий болгож чадсан юм.

Чингисийн дипломатын арга ажиллагаа нь ихээхэн өвөрмөц, бас

шинэлэг зүйл үлэмж байгаа нь төгс ухааны зарчим, арга барилд түшиглэн

боловрогдсоных гэж үзэх ѐстой. 1214 оноос Чингис хаан элчин харилцааг

туйлын утгаар нь гойд анхаарах болж, дипломатын тусгай алба бий болгон,

элчингийн дэв зэрэг тогтоон эрх ямбыг нь дархалсан гэрэгэ шийтгэн олгох

болжээ.

Элчийн алба улам бүр тусгай мэргэжлийн шинжтэй болж, бүрэн эрхт

элчин, элчин, элч, элч-худалдаачин хэмээн ангилагдаж дэв зэргийнхээ дагуу

алтан, мөнгөн, хүрэл, модон гэрэгэ соѐрхогдох болсон бөлгөө.2

Мөн түүнчлэн

хэл үг хурц, ой цээж цэцэн хүмүүсийг сонгон авч, тусгайлан бэлдэж харь хэл

сурган элч болгон хэрэглэхдээ дамжуулан мэдээ занги, хэлүүлэх үгийг жижиг

шүлэг маягаар зохион цээжлүүлж явуулах болсон нь дайн тулаан элбэг байсан

тухайн цаг үеийн нөхцөл байдалд нэн зохицсон арга ажиллагаа байлаа. Учир

нь элч эс уравбал нууц задаршгүй билээ. Чингис хааны энэ үеийн гадаад

бодлого, дипломатын арга ажилагааны онцлог нь аль нэгэн улсад чиглэсэн

бодлогоо хэрэгжүүлэхдээ “ бусад оронтой найрамдалтай хөршийн бодлогыг

2 Юан улсын судар. Хубилай хааны шастир

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

196

явуулж,тэдгээр оронд элч төлөөлөгчөө явуулж, найрамдах, худалдаа арилжаа

хийхийг хүсэмлэн, өөртэйгөө холбоо харилцаатай болгохыг эрмэлздэг байсанд

орших болжээ.

Дүгнэлт

Дэлхийн их гэр бүлийг байгуулахад чиглэсэн монголын байлдан

дагуулал үр дүнтэй болоход нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл байсан нь дээр

өгүүлсэн зүйлээс илэрхий харагдаж байна. Тухайлбал:

Нэгдүгээрт - эдийн засгийнхаа боломжийг зөв тооцож, цаашдын өсөлтөд

дарамт учруулахгүй байхаар байлдан дагууллаа зохион байгуулсан.

Хоѐрдугаарт - зэвсэглэлийн тэргүүний ололтыг / технологийг / авч

хэрэгжүүлсэн,

Гуравдугаарт - хүн амынхаа нөөцийг зөв тооцсон.

Дөрөвдүгээрт - байлдааны стратеги, тактикаа өвөрмөц боловсруулсан.

Тавдугаарт - улс төрийн хүчтэй бодлого журамлан явуулж чадсан.

Зургаадугаарт - дипломатын урлагийг нарийн өвөрмөц, өргөн хүрээтэй

болгосон явдал байлаа.

Conclusion

There were number of factor which was influenced in Mongolian grab to be

successfully, is aimed to organize world great family. These are clearly shown the

above materials.

For example:

At first, Chinggis khan considered economic possible correctly. It didn‟t intrude

further economic growth and organized his grab very well.

The second, Chinggis khan implemented foremost technological achievement of

weapon.

The third, Chinggis khan considered resource of population correctly.

The fourth, Chinggis khan developed policy of war strategy and tactics.

The fifth, Chinggis khan could implement politics.

The sixth, Chinggis khan expanded diplomatic service which was constantly

improving by the way of accurately.

Ном зүй

1. Л.Дүгэрсүрэн - Улаанбаатар хотын түүхээс - УБ хот 1999 он

2. Ойрад монголын түүхэнд холбогдох сурвалж бичгүүд – УБ хот 2001

он

3. Ч.Жүгдэр – Чингисийн төрийн үзэл,цэргийн урлаг – УБ хот 2002

4. О.Батсайхан – Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд – УБ хот

2007 он

5. Ж.Бор - Билгүүн дипломат Чингис - УБ хот 1994 он

6.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

197

7. Ш.Нацагдорж - Чингис хааны цадиг – УБ хот 1991 он

8. Юан улсын судар – УБ хот

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

198

В.Цэндсүрэн- ГХХА-ны тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭЛЧИЙН ХАРИЛЦАА

Монголчуудын гадаад харилцааны түүх МЭӨ III зууны үеэс Хүннү улсаас

эхэлсэн. Хүннү болон Сүмбэ сянби, Монгол Нирун Жужан, Түрэг, Уйгар,

Кидан зэрэг эртний улсууд хөрш зэргэлдээ ард түмнүүдтэй улс төр, худалдаа,

соѐлын болон цэрэг дайны гадаад харилцаа тогтоон хөгжүүлж иржээ.

Эзэнт гүрний үеийн дипломат албан бичгүүд нь “Мөнх тэнгэрийн хүчин

дор, хааны суу залийн ивээл дор” хэмээх эхлэлтэй бөгөөд дайтах, найрамдахыг

зөвхөн мөнх тэнгэр л мэднэ гэсэн товч бөгөөд тодорхой агуулгатай байв. Энэ

нь нүүдэлчдийн хувьд хаад ноѐдын өөрсдийн харсан тэнгэр болох мөнх

тэнгэрт итгэдэг тэдний шүтлэгийн онцлогтой холбоотой боловч нөгөө талаар

шашны асуудалд овжноор хандаж буйн нотолгоо байв.

Монголчуудын гадаад харилцааны үйл ажиллагаанд “Гэрээ“ чухал

үүрэгтэй байсан. Хүннүгийн үеийн нэгэн гэрээ бичигт дурдахдаа “Урт хотоос

хойш нум барьсан улс Шаньюйн цаазыг дагатугай. Урт хотоос дотогш дээл

малгайн улсыг би захирсугай ” гэж Хан болон Хүннү улсын хилийг Цагаан

хэрмээр тогтоосон анхны бичмэл гэрээ байжээ1. Түүнчлэн Хүннү улсын үед

элчид “Гэрэгэ” пайз олгож байжээ. Маодунь Шаньюй “элч нь эзнийхээ өмнө,

эзэн нь Шаньюй миний өмнө ѐс алдсанаа хүлээх болно” гэж үзэж байв2.

Монгол гүрний хаан төрийн эзэн Чингис, түүний залгамжлагчид элчин

харилцааг төрийн алтан аргамж гадаад бодлогын чухал хэсэг гэж үзэн ихэд

анхаарч арга хэмжээ авсаар байв. Элчингүүдэд тэдний эрх хэмжээ, ямба цолыг

баталсан алт, мөнгө, хүрэл, модон пайзуудыг олгох болсон бөгөөд Өгөөдэй

хааны үед өртөө замыг байгуулсан байна. Ийнхүү өртөө зам бий болгосон нь

хэдийгээр эзлэгдсэн улсуудыг гүрний төвтэй холбох дотоод арга хэмжээ

боловч өртөө байгуулан уургын улаа хэрэглэх явдлыг зогсоож, элчин

харилцааны зам чиглэлийг тодорхой зааж, элчийг саадгүй түргэн нэвтрүүлэх

болгосон нэгэн талын чухал арга явуулга байв.

Монгол гүрний үед элчин харилцаа хэрхэн өргөжсөн зарим байдлыг

авч үзье. Чингис хаан Монголын олон аймгийг өөрийн захиргаанд нэгтгээд

дараа нь зэргэлдээх Хиргис, Уйгур улсуудтай харилцаж эхэлсэн юм. Чингис

хаан 1207 онд Алтан, Бура гэдэг хоѐр элч илгээж Монгол улсад дагаж орохыг

Хиргисийн ноѐдоос шаарджээ. Хиргисийн ноѐд Эди, Инал тэргүүлэн энэхүү

1 Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр.УБ.1992

2 Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ.1998

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

199

шаардлагыг хүлээж дагаж орохыг зөвшөөрсөн. Уйгарууд Чингисийн

хамгаалалд орохыг завдаж буйг Чингис хаан сонсож элч илгээж дагаар

оруулсан. Чингис хаан Хиргис, Уйгур хоѐрыг ингэж байлдаангүйгээр

харъяандаа оруулж авсан нь түүний элчин харилцаа, дипломат бодлогын үр

дүн, чухал амжилт болсон юм.

13-р зуунд Чингис хаан дэлхийн түүхэнд “Монголын зуун “-ыг

эхлүүлсэн. Тэр үед монголчууд дэлхийн бараг талыг эзэгнэсэн эзэнт гүрэн

байгуулсан. Газар нутаг нь Адриатын тэнгисээс Ява арал, Иран, Иракаас Япон

тэнгис хүртэлх нутгийг хамарч байв. Их монгол улсын гадаад бодлого нь нийт

Евро-Азийн олон улсын харилцааны чиг шугамыг тодорхойлж байжээ. Их

монгол улс байгуулагдахаас өмнөх үеийн олон улсын харилцааны тогтмол

хэлбэр нь дайн байж, “Хэн хүчтэй нь“ гэсэн хууль үйлчилж байжээ. Их монгол

улс баруун талаараа хил залган оршиж байсан Хорезмын эзэнт улстай

худалдаа, эдийн засаг, соѐлын харилцаа тогтоож байсан байна. Их торгон

замын аюулгүй байдлыг хамгаалж байсан.

Эв эеийг эрхэмлэсэн бодлого явуулж, ном судар хэвлэх шинэ арга, зүг

чиг тодорхойлох багаж, анагаах ухаан, одон орон зэрэг мэдлэг ухааны асар их

ололт дорноос өрнөдөд нэвтэрч, католик шашин, лалын соѐл, оньсон техн ик,

багаж зэвсгийн ололт, хөвөнгийн ургамал зэрэг аж ахуйн ба соѐлын шинэ

дэвшилтэй зүйлүүд дорнод азийн улс орнуудад тархсан байна. Их монгол улс

хэдийгээр эв эеийг сахиж байсан боловч зөрчидийн Алтан улс, Тангудын Ся

зэрэг улс монголыг тархай бутархай, хүчин мөхөс байлгахыг зорьж байсан нь

тодорхой болсон. Ийм учраас эдгээртэй цэрэг зэвсгийн хүчээр тэмцэхэд

хүргэжээ. 1245 онд Ромын пап IV Иннокентийн захиаг өвөртлөн Татар нэрт

нүүдэлчдийн орон руу гарсан Жуванни дэ Плано Карпиний тэмдэглэл манай

үед хадгалагдаж ирсэн байна. Уг тэмдэглэлд “ .... одоо дэлхий дээрх загалмайн

шашны улс орныг эс тооцвол өөр тэдэнд эзлэгдээгүй нэг ч улс байхгүй. 3

Монголын нэгдсэн улс ба түүний байлдан дагуулалтын үр дүнд

тогтсон эзэнт гүрний төрийн гадаад бодлогыг олон арван жилийн турш хатуу

баримталсаар иржээ. Гэвч аажимдаа Монголын эзэнт гүрэн харьцангуй биеэ

даасан шинжтэй хэд хэдэн хаант улсын холбооны улс болон хувирснаар гадаад

бодлого нь гүрний төвийн хяналт дор бүсчлэн хэрэгжих болжээ. Өөрөөр

3 Монголчуудын түүх УБ-1998

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

200

хэлбэл Монголын хаант улсуудын холбоонд багтаж байсан улс нь өөр

өөрсдийнхөө нутаг дэвсгэрийн байрлал, хаяа нийлсэн бүс нутгуудынхаа

байдлаас хамааран тэр бүс нутагт эзэнт гүрний төвөөс журамлан явуулж

байгаа гадаад бодлогын чиг шугамыг шууд гардан хэрэгжүүлэх үүрэг хүлээж

байсан юм.

Дүгнэлт, санал

Монгол овог, аймгуудыг нэгтгэж, төр улсаа төвхнүүлмэгц Чингис

тэргүүтэй монголын язгууртнууд хүчирхэг суурьшмал хөршүүдээс өөрийгөө

хамгаалах, тэднээр төрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн

гадаад бодлогын зорилго чиглэл цаашид боловсрон хөгжихөд тухайн цаг

үеийн дотоод болон олон улсын байдал, хөрш зэргэлдээх нүүдлийн болон

суурьшмал улсуудаас монголын төр улсын талаар баримталсан тэр болгон

таатай биш бодлого, хандлага хүчтэй нөлөөлсөн байна. Үүний улмаас хөрш

зэргэлдээх бусад улс үндэстнийг нэгтгэн захирах эзэнт гүрний бодлогод

аяндаа шилжсэн байна.

Монголын эзэнт гүрэн задарч Юан улс, Цагаадайн улс, Ил хаадын улс,

Алтан ордны улс улам бүр бие даасан боловч тэд цөм Чингис хааны үед эрх нь

тавигдсан гадаад бодлого, дипломатын арга барил ур чадвар үндсэн чиг

шугамыг шинэ нөхцөлд үргэлжлүүлж байв. Монголын эзэнт гүрний гадаад

харилцааны уламжлал хожим Евроазийн янз бүрийн бүс нутагт харилцан

адилгүй цаг хугацаанд улбаалан үргэлжилж иржээ.

Conclusion

Following the foundation of unified Mongolian State, the Mongolian

chieftains and aristocrats, headed by Chinggis Khan had consistently adhered to the

policy for recognition of their country‟s independence and to protect it from her

neighboring settled giants. The consolidation of Mongolia‟s foreign policy

orientation has been influenced by home and international situations of the

countries, particularly, by the not so often enjoyable policy towards Mongolia,

persuaded by his settled and nomadic neighbors. Being affected by such factors

from outside, Mongolia spontaneously had been shifted to an imperial policy of

conquering and ruling over the States and nations.

The breakup of the Mongol Empire took place, the Yuan State, Chagatai‟s

Ulus, Ilkhan‟s ulus and the Golden Horde all of them became more and more

independence and continued to follow under new circumstance the principle

guidelines of foreign policy, diplomatic and skill, which had been already

formulated under Chinggis Khan realm. Such kind of foreign policy tradition of the

Mongol Empire in the long run had been traced and continued in different sub-

regions of Eurasia from time to time inadequately.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

201

Номзүй

1. “Монголын түүхийн дээж бичиг” Тэргүүн дэвтэр.УБ.1992

2. Ж.Бор “Монголын дипломат товчоон” УБ.1998

3. “Монголчуудын түүх” УБ-1998

4. Д.Хүүхэнбаатар “Монгол гүрний элчин харилцаа” УБ 1934

5. Дорно дахин, олон улс судлалын хүрээлэн “Монголын эзэнт гүрний

гадаад харилцаа” УБ 1995

6. Монголын нууц товчоо

7. Ч.Далай “Хамаг монгол улс” тэргүүн боть УБ1992

8. Ч.Далай “Юан гүрний үеийн монгол” УБ 1973

9. Ж.Бор “Монгол улсын төрийн гадаад бодлого, дипломатын

уламжлалын зарим асуудал” УБ 1988

10. “Монголын эзэнт гүрний гадаад харилцаа” УБ 2004

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

202

С.Чимэдциен – ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ГАДААД ХАРИЛЦААНД ЧИНГИС

ХААНЫ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

Оршил

Төв Азид 2200 гаруй жилийн өмнө нүүдэлчдийн төр улс, нүүдэл

иргэншил үүсэн бүрэлдсэн тэр цагаас хойш ялангуяа XIII-XIV зууны түүхэнд

Монголчуудын гүйцэтгэсэн үүрэг багагүй байдаг. Их Монгол улс, Эзэнт гүрэн

байгуулагдсанаар Төв Азийн нүүдэлчид, тэдний суурьшил хөршүүдийн

харилцаанд ихээхэн өөрчлөлт гарсан. Ази, Европын улс түмнүүдийн амьдрал

хөгжилд Монголын ноѐрхол эерэг сөрөг аль аль талын нөлөө үзүүлсэн байдаг.

Энэхүү үйл явцад Монголын нэгдсэн төр улс эзэнт гүрний гадаад бодлого,

нүүдэл суурьшлын янз бүрийн улс оронтой харилцсан харилцаа чухал үүрэг

гүйцэтгэсэн байна. Тиймээс Их Монгол улс, Эзэнт гүрний гадаад харилцааны

түүхийг нарийвчлан судалснаар тухайн цаг үеийн Монгол ба Евро Азийн

бусад улсын гадаад дотоод байдал, дэлхийд болж өнгөрсөн үйл явдлыг нягтлан

үзэх нь чухал юм.

Гадаад улс орнуудад Чингис хаан, Монгол гүрний талаар гарсан зохиол

олон байдгийн дотор нүүдэлчин улс түмэн иргэншилт соѐл бүтээж чадалгүй

Төв Азийн нүүдэлчид, Монголын байлдан дагуулал дэлхий нийтэд ихээхэн гай

гамшиг учруулсан гэсэн нь цөөнгүй. Гэсэн хэдий ч тэдгээрийн заримд Төв

Азийн нүүдэлчид, Чингис хааны түүхэн үүрэг ач холбогдлыг нааштай үнэлсэн

зүйл бас нэлээд бий. Сүүлийн үед гадаадад гарсан дорвитой

шинжилгээнүүдийн олонхи нь Чингис хаан Монгол зэрэг Төв Азийн

нүүдэлчид улс түмний түүхэн үүргийг нааштай үнэлж улам их ач холбогдол

өгөх хандлагатай болж байна. Энэ нь ч санамсаргүй тохиолдлын хэрэг биш

юм.

Монголын эзэнт гүрний эхэн үеийн гадаад харилцаа

Монгол орон Монгол үндэстэн түүхийн тавцан дээр тодрон гарч,

монголын гадаад харилцаа өргөжин хөгжих үйл хэрэгт XIII зууны эхээр

Монголын үндэсний нэгдсэн тулгар төр, Их Монгол улс байгуулагдаж улмаар

Ази Европыг дамнасан эзэнт гүрэн болж хөгжсөн явдал ихээхэн чухал үүрэг

гүйцэтгэсэн юм. Их Монгол улсыг байгуулснаар Чингис хааны дипломатын

арга ажиллагааны биежилт, дипломат бодлогын эхэн үе шувтарсан юм. Төр

улсаа төвхнүүлсний дараа Тэмүүжины өмнө гадаад бодлого дипломатын хувьд

нэн түрүүнд шийдвэрлэх хоѐр чухал асуудал гарч ирсэн. Энэ нь нэгдүгээрт

харийн нутаг зугтан гарч, тэндээс дайн өдөөхөөр заналхийлж байсан хүчийг

бут цохих хоѐрдугаарт хөрш улсуудаас Их Монгол улсын тусгаар тогтнолыг

хүлээн зөвшөөрүүлэх явдал байлаа.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

203

Аливаа улсын гадаад харилцаа хөгжин дэлгэрэх явдал түүний дотоод

хөгжил гадаадын нөлөөтэй нягт холбоотой байдаг учраас дөнгөж тусгаар

тогтносон Монгол улсын хувьд ч энэ асуудал хөрш орнуудаасаа бага бусаар

шалтгаалж байсан. Гэвч монголын гадаад байдал тийм ч тааламжтай биш

байлаа. Тангуудын Ся улс, Хар Кидан гүрэн, Найман, Мэргидийн үлдэгдлийг

орогнуулж, Алтан улс, Монголын дотоодод салан тусгаарлах хүчийг олох гэж

илэрхий оролдох болов.

Ийнхүү дотоодын дажнаас гарсан Татар, Мэргид, Найманы үлдэгдэл

хүчийг хөрш улсууд дэмжин хөгжүүлж байсан нь шинэ төрийн эздийг байнга

түгшүүлж байсан юм. Нөгөөтэйгүүр Их монгол улсын нэгдэн бэхжсэн аж ахуй

эдийн засагт өргөн зах зээл шаардах болсон нь мэдэгдэж байв. Улс төр эдийн

засгийн энэ бүх асуудлыг Чингис хаан дипломат замаар шийдвэрлэх зорилт

тавьж 1208 онд Алтан хаантай биеэр очиж хэлэлцээ хийхээр өмнөд

хөршийнхөө нийслэл Жунду /Бээжин/-д очихоор шийджээ. Энэ бол өөрийнхөө

амь насаар аз туршсан хэтэрхий зоримог алхам байлаа.

Тухайн үедээ Алтан улс нь гадаадын элч төлөөлөгчдийг юманд

бодохгүй алчихдаг байсныг бодоход энэ нь үнэхээр аюултай зүйл байсан юм.

Гэвч Чингис хаан хүчээр түрээ үл барих үзлийг журамлан баримталж

эелэлдэн ойлголцохыг хичээж эр зоригийг үзүүлжээ. Гэтэл Зүрчидүүд

түүнийг хардан сэжиглэж нийслэл хотдоо оруулсангүй. Харин өнөөгийн хөх

хотоос зүүн хойд зүгт орших Жинжү хэмээх хотод Алтан хааны ойр төрлийн

Агудай хүлээн авч уулзжээ.1 Ийнхүү дорд үзсэн хүндэтгэлгүй хүлээн авалт,

Агудай ихэмсэг авир байдал Чингис хааны сэтгэлд нийцээгүй учир төдхөн

яриа хэлийг орхин нутаг буцжээ. Агудай эргэж хариад Чингисийг ѐсгүй этгээд

гэж хаандаа айлтган цэрэг хөдөлгөж Монголыг дайлаар орохыг Алтан хаанаас

гуйсан боловч төдөлгүй хаан нас барсан тул цэрэг хөдөлгөх явдал түр

хойшлогдсон байна.

Тэр жилдээ хааны гэрээсийг дагаж Агудайг хаан ширээнд

өргөмжилсөн бөгөөд шинэ хаан өөрийнхөө хаанчлалыг Монголд элч заран

алба нэхэхээс эхэлжээ. Энэ нь Монголыг илэрхий доромжлох гэсэн оролдлого

байсан учраас Чингис хаан энэхүү үйлдлийг шударга бус хэрэг хэмээн үзжээ.

Тиймээс шинээр тулгар тогтсон их Монгол улсыг хаяа дэрлэсэн улсууд нь аль

нэгэн хэмжээгээр дайсагнасан бодлого явуулж байгаа нөхцөлд гадаад бодлого

дипломатынхаа үйл ажиллагааг өөрчилж цэрэг улс төрийн хүчтэй бодлогыг

сөргүүлэн тавих шаардлагатай болсон юм.

Ийнхүү Алтан улстай харилцах харилцааг хэр зэрэг амжилттай

журамлахаас Монгол улсын хувь заяа шийддэгдэх учиртай болсноос Чингис

хаан таван зүйлийг урьдчилан хийж гүйцэтгэжээ. Нэгд аль болох бат бэх ар

1 Б.Балжинням “Дэлхийн монголчуудын түүх” УБ 2012

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

204

талтай байх зорилгоор хойд болон баруун хойд зүгийн Ойрад, Харлаг

Хиргисийн цэрэг, дипломатын аргаар давуулан авав. Хоѐрт Хар Хятантай

тэмцэлдсэн Уйгурыг өмгөөлөлдөө авч өрнө зүгт худалдааны гарц нээжээ.

Гуравт, Мэргид, найманы үлдэгдлийг дарах ажлыг шуурхайлав. Дөрөвт, Алтан

улсын гол холбоотон Тангудыг гурван удаа дайлан цохиж 1209 онд гэрээ

байгуулан холбоотон улс болгожээ.

Тавд, Хонхиридын Тогучар ноѐнд гурван мянган цэрэг өгч өрнөд

хилийг сахин хамгаалуулахаар Хар Киданы хилийн наана суулгав. Ийм

маягаар Алтан улстай хийх дайны бэлтгэлийг цэрэг, дипломатын талаар

сайтар хангаж асуудлыг ул суурьтай маш нарийн боловсруулжээ. Чингис хаан

болон түүний жанжид Монголын Онгуд аймгийнхан ба Уйгар Тангуд

худалдаачид, мөн 1206 оноос Алтан улсаас зугтаж ирсэн Кидан, Зүрчид

хүмүүсийн авчирсэн мэдээ зангиас Зүрчидийн цэрэг улс төрийн байдлыг сайн

мэдэж байсан юм. Тиймээс Алтан улсын эсрэг цэрэг дайны ажиллагааг 1211

оны хавраас эхэлж өмнөд говийг хоѐр замаар туулан Онгудын нутагт байгаа

Алтан хааны цэрэг дайны зориулалттай адуу малыг булаан авах ингэснээрээ

дайсны талынхаа морин цэргийн тоог багасгаж монгол цэргийн хөдөлгөөн

сайтай давуу талыг улам нэмэгдүүлэхийг хичээжээ. Зөвлөлгөөнөөс Зүрчид

угсааны Цицгирийг элчээр томилж дайлан орох гэж буйгаа тухайн үеийн

монгол ѐс журмынхаа дагуу хэл хүргүүлэхээр тогтов.2 1210 оны зун Цицгир

Алтан улсын эзэн Агудайг дундад нийслэл Жүндүд байхад нь очиж

бараалхжээ.

Монголын элч Цицгир Алтан хаанд хандаж, Монгол улсын хааны

өмнөөс гурван зүйл ял тулгажээ. Тэдгээр нь нэгдүгээрт, Алтан улс олон үеийн

турш Монголын өндөрлөгт хагалан бутаргах бодлого явуулж, овог аймгуудын

хооронд хөлгүй дайн дэгдэхийн үр цацсан ял: Хоѐрдугаарт, Монголын ихэс

хаадыг итгэл эвдэн барьж алсан ял: Гуравдугаарт, Монгол улсыг үл ойшоож

алба нэхсэн ял бөлгөө. Энэ гурван ялыг тоочин хэлээд “одоо өсийг хагалж

байлдах найрамдахаа хэл” гэж шаарджээ.

Чингис хааны хэлүүлсэн тулган шаардлагыг сонсоод Алтан хаан

хилэгнэж элч Цицгирийг доромжлон хөөж явуулав. ХШ зууны эхний хагасын

Алтан улс нь эдийн засгийн асар их чадавхтай, цэрэг улс төрийн түрэмгий

бодлоготой гүрэн байсан бөгөөд Дорнод Азийн улсуудыг давамгайлан ноѐлох

гадаад бодлогын номлолыг баримталж байсан юм. Энэ үеийг хүртэл Алтан улс

өөрийнхөө гол өрсөлдөгчийг эдийн засгийн хувьд өөрөөс нь дутахгүй

чадавхтай өмнөд хятадын Сүн улсыг гэж үзэж байв. Тиймээс шинээр гарч

ирсэн Монгол улс дайн зарлахад учир холбогдлыг нь төдийлөн сайн ухаарч

чадсангүй. Ийнхүү гоомой хандахын учир шалтгаан нь шинэ тулгар тогтсон

2 Б.Балжинням “Дэлхийн монголчуудын түүх” УБ 2012

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

205

Монгол улсын цэрэг болоод дипломатын хүчин чадлыг дутуу үнэлсэн явдал

байлаа. Нөгөө талаар Тангуд, Сүн улсын цэргийг удаа дараалан ялж Солонгос

улсыг шахамдуулж Донод Азид цэрэг зэвсгийн талаар ганцаараа гэгдэх болсон

явдал ч ингэж хөнгөн хандахад багагүй нөлөөлсөн билээ.

Харин элч Цицгирийг доромжилсон явдал нь Чингис хааны хувьд

Алтан улстай хэл амаараа хэлэлцээнд хүрч болохгүй гэдэгт дахин

үнэмшүүлэхэд хүргэв. Ингээд дараа жил нь бэлтгэл хангагдав хэмээн үзэж

Алтан улсыг дайлаар мордохынхоо өмнө хаврын тэргүүн сард Бурхан Халдун

ууланд гарч бүсээ тайлан хүзүүндээ өлгөн сөгдөж дээд тэнгэрт хандан “Мөнх

тэнгэр ивээтүгэй” Амбагай хан тэргүүтэн өвөг дээдсий минь Алтан улсын

хаан хар харгисаар тамлан алжахуй. Энэхүү цусан өшөөг авахыг дээд тэнгэр

инээх аваас ял асуухаар цэрэг авч дайлаар мордох гэж байнам. Дээд тэнгэр

надад нэгэн мөрний хүчин соѐрхохын хамт нөхцөгсдийн ариун сүнс ба эл

сахиусаар дэмжүүлэх ажаамуу, хэмээн өчиг өргөв. Монгол цэрэг шуурхай

аяллаар явж, 1211 оны 3 дугаар сард Онгудын нутагт орж ирэв. Энэ үед

Онгудын нутагт наймаа хийж, байсан лал худалдаачид монголын их цэрэг

айсуйг, Алтан улсын нийслэлд яаран сандран дуулгажээ. Энэ мэдээ Зүрчидийн

эрх баригчийг багагүй сандралд оруулав.

Тэд монголчуудыг өөрсдийнхөө эсрэг хөдөлж зүрхлэхгүй гэдэгт итгэж

байсан учраас цэрэг, дипломатын сүрдүүлэг л хангалттай гэж үзэж байлаа. Тэр

сүрдүүлэг нь тэдний бодлоор Манжуурт байрлаж байсан цэргийн хүч болж

өгөх ѐстой байв. Гэвч тэр итгэлийг нь монголын цэрэг үүл мэт сарниажээ.

Монгол цэрэг хаврын тарчиг цагаар их говийг туулж, уул асга ихтэй Чуулалт

хаалгын чиглэлээр орж ирнэ гэдэг бодол тэдэнд гэгээн өдөр битгий хэл

зүүдэнд нь төрж байсангүй. Гэсэн хэдий ч Чингис хаан Онгуд аймгийн нутагт

байсан Алтан улсын хааны сүргийг эзэмдэн авснаар цэрэг дайны хаврын

ажиллагаагаа үндсэнд нь зогсоожээ.3 Энэ амсхийлтийг Алтан хаан байдлаа

сайжруулж авахад ашиглахыг оролдож, Жаха Хада гэгч түшмэлээ Чингис

хаанд элчээр илгээж хэлэлцээ хийхийг оролдохын хажуугаар цэрэг дайны

бэлтгэлээ яаравчлахаар цэргийн зөвлөл зарлан хуралдуулжээ.

1211 оны 4 дүгээр сард Алтан хааны элч Жаха Хада Чингисийн

өргөөнд хүрч бараалхаад урьдын өс хонзонг алт мөнгө, эд агуурс, торго

дурдангаар тайлья гэж зөвлөн аргаар аргалан гуйж хэлэлцээ явуулахыг янз

бүрээр оролджээ. Гэвч Алтан улсын элчийг Онгуд аймгийн эзэн Алагуш

Дигитхуригаас өөр монголын өндөр тушаалтан хүлээж авахгүй байсаар

буцаажээ. Хоѐр этгээд бүтэн гурван сарын турш цэрэг дайны бэлтгэлээ

эрчимтэй хийхийн зэрэгцээ бие биеийнхээ байлдааны төлөвлөгөөг мэдэж авах

гэж багагүй хүч зарж тагнацгааж байв. 100 мянган хүнтэй монгол цэргийн

3 МУ-ын ШУ-ны академи дорно дахин олон улсын судлалын хүрээлэн”Монголын эзэнт гүрний

гадаад харилцаа” УБ 1995,

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

206

гол хүч Бор хэрмийн өрнөд жигүүрээс алсуур өнгөрч 360-ны газар аялан

Дасиньфу-гаар Цагаан хэрмийг давж, Алтан улсын баруун нийслэл Си-инд

рүү гол цохилтоо чиглүүлэв.

Харин зүрчидүүдийн анхаарлыг сарниулах зорилгоор Зэв ноѐны

гавшгай анги Чуулалт хаалганы чигт байлдааны ажиллагаа эхэлж Үнэгэн

давааны зүг давшилтаа үргэлжлүүлсээр Фэнли хүрч эзэлмэгц гэнэт баруун

урагшаа эргэж Ушафу боомтод цохилт өгөв. Тэндээсээн Цюзин, Байдэн хотыг

довтлон эзэлж, зүрчидийн баруун нийслэл Си-инд дөхөж очсоноор Монгол

цэргийн зүүн жигүүрээс хумиж цохих Алтан улсын төлөвлөгөө бүрмөсөн

баларчээ. Үүний улмаас Алтан улсын цэрэг улс төрийн гадаад байдал ч

эгзэгтэй болов. Энэ үед Алтан улсын бодлого өмнө зүгт төвлөрч, Сүн улстай

харилцаагаа зөөлрүүлж зохицох аливаа маргаанаас эе эвээр зайлсхийх,

Монгол ,Сүн хоѐр холбоо сүлбээтэй болохыг сэргийлэн зайлуулахад чиглэв.

1211 оны 7 сард Чингис ба Зэв ноѐны удирдсан цэрэг Си-Ин хотын дэргэд

уулзаж, 7 хоног бүслэн байлдаж авав. Эндээсээ Зэв ноѐны цэрэг Үнэгэн даваа

руу эргэж, автагдашгүй бат бэх гэгдэж байсан бэхлэлтүүдийг араас нь цохиж

эзлээд улмаар Цагаан хэрмийн зүг давшиж Хуйхэбу, Сюньдэ Дэсинь хотыг

хялбархан авч есөн сард Жүндү хотын ар хаалга алдарт Цавчаал боомтод тулж

очлоо.4

Удалгүй монголын гол хүч Цавчаал боомтоор өнгөрч Жүндү хотыг

бүслэн хаав. Гэвч хотын бат бэх хэрэмд түшиглэсэн зүрчидийн давуу хүчний

эсэргүүцлийг мохоож чадалгүй бүслэлтээ задалж гэдрэг эргэснээр 1211 оны

байлдааны ажиллагаа үндсэндээ шувтарсан юм. 1211 онд Алтан улсын зэвсэгт

хүчин монголын цэргээс хэд хэдэн том ялагдал хүлээж, Хушаху, Чэй Юй

нарын үдирдсан хоѐр армиа алдсан явдал Дорнод Азийн цэрэг улс Төрийн

байдалд эрс өөрчлөлт орууллаа. Тухайлбал Солонгостой залгаа Алтан улсын

хязгаар Лиодунд хятан удмын жанжин Елюй Люре бослого гаргасан нь Алтан

улсын зүүн жигүүрийг Солонгос улсаас таслан хөндийрүүлжээ. Үүний улмаас

Алтан улсын холбоотон гэгдэж байсан солонгосын эрх баригчид монгол

зүрчидийн дайнд ажиглагчийн байр сууринаас хандаж байв.

Сүн улс хойд зүгт болж байгаа байлдааны ажиллагааг анхааралтай

ажиглаж нөхцөл байдлыг харгалзан төвийг сахисан байдлаа хэзээ ч цуцалж

магадгүй байлаа. Мөн Тангуд улс Алтан улстай урьд байгуулсан гэрээгээ

Монголтой байгуулсан холбоог үндэслэн цуцалж байр сууриа өөрчилж болох

байв. Гадаад дахинаас Алтан улсыг тойрон байсан энэ хүнд нөхцөл байдлын

дунд 1211 оны сүүлчээс 1212 оны хавар хүртэл зүрчидийн эрх баригчид

өөрийнхөө байдлыг ямар нэгэн хэмжээгээр сайжруулахыг оролдон

дипломатын ихээхэн чармайлт гаргажээ. Тэдний өмнө босож ирсэн зорилго

4 МУ-ын ШУ-ны академи дорно дахин олон улсын судлалын хүрээлэн”Монголын эзэнт гүрний

гадаад харилцаа” УБ 1995,

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

207

бол нэгдүгээрт, болж өгвөл Монгол, Тангудын харилцаанд цав гаргах, ядаж

Тангудын төвийг сахих нөхцөлийг баттай болгох: хоѐрт ,монгол,сүн улсын

хооронд харилцаа үүсэх явдалд ямар ч үнээр хамаагүй саад хийн барьж байх:

гүрав дугаарт, Солонгосыг холбоотныхоо үүргийг биелүүлж дайнд

оролцуулахаар ятган зөвшөөрүүлэх явдал байв.

Алтан улс хэдийгээр яаралтай элч төлөөлөгчдийг гурван зүгт томилон,

гуйх, амлах, шавдуулах аргыг хэрэглэн ихэд чармайсан боловч үндсэндээ

зорилгодоо хүрч чадаагүй юм. Сүн улс Тангудын эрх баригчид ямар нэгэн ам

өгөхөөс булзаж, үнэн хэрэг дээрээ Алтан улсад хариу өгсөнгүй. Ийнхүү Алтан

улс Монголын түрэлтийн эсрэг ганц биеэрээ урьдын адил халз зогсохоос өөр

аргагүй болжээ. Алтан улс хэдийгээр газар нутгийнхаа хагасыг алдаж,

холбоотноосоо таслагдсан ч эдийн засаг, санхүүгийн чадавхаа үндсэнд нь

хадгалан үлдсэн байв. Үүндээ дулдуйлан их хэмжээний цэрэг дайчлан хоѐр

том арми байгуулж, хоѐр чиглэлээр шийдвэрлэх цохилт өгөх байлдааны

төлөвлөгөө боловсруулжээ.

Энэ үед Алтан улсын жанжин Хушаху ордны эргэлт хийж өөрийн эзэн

Агудайг хорлож алаад хан хөвүүн Удабуг хаан болгож ихээхэн нөлөө бүхий

болжээ. Үүний улмаас Алтан улсын дотоодод улс төрийн хямрал эхэлж ил

далд тэмцэл хүчтэй болов. Энэ байдлыг Чингис хаан ашиглан Хэтэ ба Хадай

хоѐрыг 5 мянган шилдэг цэрэгтэй илгээж Жүндү орох бүх замыг эрхшээлдээ

авлаа.

Үүний дараа буюу Арван сарын шинийн 5-нд шинэ Алтан хаанд

Арачан нэрт элч явуулж бууж өгөхийг тулган шаарджээ. Зүрчидийн эрх

баригчид хүнд нөхцөлд орсон хэдий ч урьдын адил ихэмсгийг үзүүлэхээр

шийдэж тулган шаардсаныг хүлээж авахгүй гэсэн хариу өгчээ. Энэ хариуг

сонсоод Чингис хаан Зүрчидийн нийслэлийн зүг хөдөлж Жүндүгийн хаяанд

Зохо Гочийн цэргийг дахин цохиод 10 сарын 16-нд Жүндү хотыг дахин бүслэн

хаав.

Монгол цэрэг зүг зүг байлдаад Хэбэй, Шаньдун, Шаньси мужийн

ихэнх газар нийт ер гаруй хошууг эзлэн авч 1213 оны сүүлчээр эргэж

Жүндүгийн ойролцоох Шар хээрт буув. Энэ үйл явдал Алтан улсын тэртээ

тэргүй хүнд байсан цэрэг улс төрийн гадаад байдлыг улам доройтууллаа.

Тангуд улс Алтан улстай байгуулсан харилцан үл довтлох амлалтаа

цуцлан, Алтан улсад дайн зарлаж, Монгол Сүн улс хоѐрын хооронд улс төр

цэргийн харилцаа тогтох нөхцөл бүрэлдэн бий боллоо. Алтан улсын гадаад

дотоод байдал эрс хүндэрсэн энэ үед Алтан хаан найрамдах асуудлыг хэлэлцэх

гэж байна гэдгийг Чингис хаан сонсоод хүчин мөхөсдсөн дайснаа тамыг нь

цайтал дарангуйлахыг хүсэлгүй довтолгооноо зогсоон сураг чимээ хүлээхийн

зэрэгцээ Жүндү хотын умар этгээдэд байгуулсан цэргийн төв хүрээндээ зүүн

баруун жигүүрийг захирсан Отчигин, Зүчи, Цагаадай, Өгөдэй нарыг дуудан

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

208

ирүүлэв.

Энэ үед болсон хуралдаан дээр хан хөвүүд, зарим жанжин Зүрчидийг

доройтож тамирдсан дээр нь бүрмөсөн бут ниргэх санал гаргаад Чингис Алтан

улсын байдал хэдий хүнд болсон боловч эзлэн авахад цаг хүч их шаардагдах

учраас найрамдах нь ашигтай хэмээн эс зөвшөөрчээ. Чингээд 1214 оны 2

дугаар сард Алтан хаанд элч Аранчаныг илгээж “Чиний бүх улс Шамдун,

Хэбэй муж миний болов. Тэнгэр чамайг ивээсэнгүй. Хэрэв би чамайг улам

хүчтэй шахвал тэр цагт чи юу болох вэ. Би цэргээ авч буцахаар шийдэв. Чи

манай цэргийг хоол хүнсээр хангаж, миний цэргийн дарга нарын уур хилэнг

тайтгаруулж чадах уу?” гэж хэлүүлжээ.

Элч Арачаны үгийг сонсоод Алтан хаан ноѐд сайд нараа цуглуулан

найрамдал байгуулах асуудалыг хэлэлцүүлжээ. Гэтэл сайд ноѐдынх нь санал

хуваагдаж, Зохо Гочи тэргүүтэй нэг хэсэг нь Монголчуудын агт морь эцэж,

ядарсан байдлыг ашиглан шийдвэрлэх цохилт өгөх хэрэгтэй хэмээн дайныг

үргэлжлүүлэх талыг барьж, нөгөө нь түр найрамдах талыг барьж хоорондоо

маргалдав. Эцэст нь Алтан хаан их сайд Вангин (Вангин Чэн хой ) чинсаны

“ Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цаг ирэв үү. Монголчууд маш

хүчгүй болж ирээд бидний эрэлхэг, шилдэг хар хятад , зүрчид жүйний эрхэм

цэргүүдийг бүрэлгэн хяджээ. Бас итгэлтэй баг Цавчаал боомтыг булаан авчээ.

Одоо бид бас цэрэг дайчлан мордуулж болох боловч тэд

монголчуудад дахин дарагдвал өөрсдийн хот балгасанд бутран тарж дахин

хуралдуулах аргагүй болохоос гадна бидэнд итгэхгүй болж урван дайсагнахад

хүрнэ. Алтан хаан ноѐрхвол Монголын хаанд энэ хэр элсэн найрамдъя.

Найрамдаад буцвал тэдний буцсан хойно жич өөрөө саналаа гаргаж зөвлөе”

гэж ятгасан үгэнд орж .Чингис хаанаас найрамдал гуйн элч илгээжээ. Тэр элч

нь Алтан хааны их сайд Вангин чинсан өөрөө байсан юм. Чингис хаан Вангин

чинсаныг өөрөө хүлээн авч уулзаад гэрээний нөхцөл зүйлийг Алтан хаантай

зөвшөлдүүлэхээр Арачаныг хариу элчээр илгээв.5

1214 оны гурван сард байгуулагдсан Жүндүгийн найрамдалын

гэрээний дагуу Алтан улс Монголд өндөр албан төлөхийг зөвшөөрчээ. Мөн

хааны гүнжийг инж дагалтын хамт Чингис хаанд хүргүүлжээ. Энэ гэрээгээр

Алтан улсын нутаг дэвсгэр гурав хуваагдан Онгуд аймгийн нутагтай залгаа

хэсэг нь Монголын захиргаанд орж. Ляолун үндсэндээ зүрчидээс тусгаар

байдалтай болсон юм.

Энэхүү гэрээг байгуулахад Найманы Хүчлүг Хар Хятаны төрийн

эрхийг булаан авч мэргэдын үлэгдэл хүчинтэй холбоо барих болсноор Төв

азийн цэрэг, улс төрийн байдал Монгол улсын хувьд эгзэгтэйгээр эргэж

болзошгүй болсон явдал ч зохих ѐсоор нөлөө үзүүлсэн билээ. Чингис хаан эл

5 Д.Баярхүү”Монгол улсын гадаад бодлого, ОУ харилцааны түүхэн зарим асуудал УБ 1996

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

209

гэрээгээр Дорнод ази дахь улс төрийн байдал зохицуулагдлаа хэмээн үзэж бүх

анхаарлаа Хар Хятаны үйл явдал өөд чиглүүлэх боломж нээгдэв хэмээн

цэргийг авч гэдрэг эргэхэд Алтан улсын их сайд Вангин чинсан өөрийн биеэр

бараа болон Мочжоу фучжоу хошуу хүртэл үдэж хүндэтгэл үзүүлэв. Ингэж

нутгийн зах хүртэл үдэн гаргасан нь Монголын газар нутгийн шинэ хилийг

хүлээж зөвшөөрсөн хэрэг байлаа .

1214 оны 5 сард Алтан хаан Жүндүгийн хамгаалалтыг Вангын

Чинсанд хариуцуулаад өөрөө хаан ширээ залгамжлах хүүгээ дагуулан Кайфын

/Өмнөд нийслэл/ -д нийслэлэхээр хөдөлжээ. Алтан хаантай хамт явсан Кидан

цэргүүд Чингис хаанд илч илгээж ,Алтан хаан нийслэлээ нүүлгэж байгааг

мэдэгджээ. Энэ мэдээг Чингис хаан Загсан нуурт, /одоогийн Далай нуур/

зусаж, ахуйдаа зургаан сард аваал яаралтай элч томилон “эвссэн бөгөөтөл

нийслэлээ нүүлгэж байх нь өөр сэтгэл өвөрлөж эвсэлийн гэрээгээр намайг

мэхлэх”6 гэж санав уу хэмээн Алтан хааныг донгодож ял асуужээ. Чингис

хааныг Жүндү хотыг бүслэн байлдаж байх үед 1215 оны 5 сарын орчимд

Сартуул улсын эзэн Мухаммед шахийн элчин ирж, худалдаа, хөршийн найртай

харилцаа тогтоохыг санал болгожээ.

Энэ нь Дундад Азитай худалдааны харилцаа тогтоох гэсэн Чингисийн

эрмэлзэлтэй яв цав нийлсэн учир Сартуулын элчийг хүндэтгэлтэй хүлээн авч

харилцан худалдаалах саналыг дуртайяа зөвшөөрч байгааг Мухаммедэд

уламжлагтун гэжээ. Мухаммед шахаас Бек ад Дин тэргүүтэй элчийг зарсан нь

цаанаа нарийн учи шалтгаантай байсан билээ. Энэ үед Мухаммед шах Газни

зэрэг газрыг эзлэн аваад өрнө зүгт хийх байлдан дагууллаа дууссан хэмээн

тооцож анхаарлаа дорно зүг, тухайлбал Хятад орон өөд хандуулан түүнийг

нөлөөндөө оруулах төлөвлөгөөгөө боловсруулж байсан юм.7

Гэтэл дорно зүгт Монгол гэдэг нэгэн хүчирхэг улс гараад Хятадыг

байлдаж буй гэх сургийг сонсоод их л гайхжээ. Тиймээс энэ мэдээний үнэн

худлыг тогтоох үнэн бол Монголчуудын цэрэг зэвсгийн хүчин чадлыг тагнан

мэдэх зорилгоор илч төлөөлөгчөө илгэжээ. Түүний нэгэн адилаар Чингис хаан

ч Мухаммед шахыг найманы Хүчүлүгийг цохиход хавсрах хүчин болгож

ашиглах боломжийг олж авах жич бодлогын үүднээс худалдааны саналыг нь

дуртай хүлээн авчээ.

Хэдийгээр Монгол ,Сартуул улсын хооронд Хар Хятан улс оршиж

байсан боловч ийнхүү хоѐр улсын бодлого солбилцож хэлхээ холбоотой

байжээ. Өмнөд нийслэлээс Жүндү хотод туслуулхаар явуулсан цэрэг нь

цохигдож Жүндү хотын байдал муудсаар эзлэгдснийг сонсоод Алтан хаан

Чингис хаантай дахин гэрээ байгуулхаар шийдэж илч илгээсэнд Монголын тал

6 Д.Баярхүү”Монгол улсын гадаад бодлого, ОУ харилцааны түүхэн зарим асуудал УБ 1996 7 МУ-ын ШУ-ны академи дорно дахин олон улсын судлалын хүрээлэн”Монголын эзэнт гүрний

гадаад харилцаа” УБ 1995,

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

210

урьдынхаас улам хүнд шаардлага тавьжээ. Тухайлбал Хатан голоос хойших

бүх газар нутгийг Монголын мэдэлд өгж шилжүүлэх, Алтан улсын эзэн хаан

цолоо бууруулж ван цол зүүх хэрэгтэй гэсэн хоѐр зүйл шаардлага байв.

Гэвч Чингис эдгээр шаардлага хэтэрхий хүчлэн тулгалгүйгээр орхиж,

зуны халуунаас дайжин Загсан нуурт зусахаар оджээ. Эндээс Чингис хаан

гурван замаар цэрэг хөдөлгөн Алтан улсын нутгийн гүн рүү давшуулав. Энэ

дайны явцад Чингисийн дипломатчийн болон жанжны хоѐр шинж тод илрэн

харагдсан гэж хэлж болно. Нэг нь дайснаа нэгэнт ялбал бүр мөсөн сөнөөх гэж

улайрдаггүй, найрамдах ба дагаар орж өгвөл давуу байдлаа хадгалсаар дайн

байлдаанаа хэзээ ч зогсооход бэлэн байх чанар нөгөө нь шаардлагагүй үед

цэргийг алалцуулахаас зайлс хийх чанар байв.

Дүгнэлт, санал

XIII зууны эхээр Монгол овог аймгуудыг нэгтгэж, төр улсаа

төвхнүүлмэгц Чингис тэргүүтэй Монголын язгууртнууд хүчирхэг суурьшмал

хөршүүдээс өөрийгөө хамгаалах тэднээр төрийн тусгаар тогтнолоо хүлээн

зөвшөөрүүлэхэд чиглэсэн гадаад бодлогыг тууштай баримталжээ. Гэвч Их

монгол улсын гадаад бодлогын зорилго чиглэл цаашид боловсрон хөгжихөд

тухайн цаг үеийн дотоод болон олон улсын байдал хөрш зэргэлдээх нүүдлийн

болон суурьшмал улсуудаас Монголын төр улсын талаар баримталсан тэр

болгон таатай биш бодлого хандлага хүчтэй нөлөөлсөн байна.

Үүний улмаас хөрш зэргэлдээх бусад улс үндэстнүүдийг нэгтгэн захирах

эзэнт гүрний бодлогод аяндаа шилжсэн. Их Монгол улсын гадаад бодлого

хэдийгээр Ази Европын олон улс үндэстнийг хүчирхийлэн эзлэж үхэл хагацал

эвдэрэл сүйрэл учруулсан гэм зэмтэй ч өрнө дорнин харилцааг өргөжүүлж хүн

төрөлхтний хөгжилд шинэ эрэн үеийг нээхэд онцгой чухал нөлөөлсөн талтай

Эрдэмтэн судлаачид Хубилай хааны 800 жилийн ойг тохиолдуулан

олон ном зохиол гаргаж байгаагаас дүгнэж үзвэл Чингис болон Хубилай хаан

дэлхийг байлдан дагуулж эзлэж байгаагүй бол одоогийн байдалд дэлхий нийт

хүрэхгүй байсан гэж олон эрдэмтэн судлаачид үзэж байна

Conclusion

Beginning of the XIII century, Chinggis khan and other barons had been

observanted foreign consideration that was need to protect on country from other

powerful countries and also demand to access independence of Mongolia empire

however, that time prosperity doing and external condition for nomadic and settled

countries

hereupon, our grand khan transpired foreign consideration that for

commanding embodiment about adjoin countries Mongolian empires foreign

consideration was voilented and european amount of countries, they are conquered

a lot of death and devastation but that action unglued connect to western and eastern

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

211

countries.

scientist published academic books for anniversary of 800 hundreds of

khubilai khan. Those books were confused changes and Khubilai's embodiment was

good condition for humanity development. If they embodiment that countries,

nowaday condition wouldn't manned.

Ном зүй

1. Б.Балжинням “Дэлхийн монголчуудын түүх”УБ 2012

2. Д.Баярхүү”Монгол улсын гадаад бодлого, ОУ харилцааны түүхэн

зарим асуудал УБ 1996

3. МУ-ын ШУ-ны академи дорно дахин олон улсын судлалын

хүрээлэн”Монголын эзэнт гүрний гадаад харилцаа” УБ 1995,

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

212

Б.Энхзаяа - ОУЭЗГТМ-ийн тэнхимийн багш

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХ ТАЙВНЫ

ДИПЛОМАТ БОДЛОГО

Төв Азийн эсгий туургатан нүүдэлчид нэгдэн нийлж 1206 онд Онон

мөрний хөвөөнөө Тэмүжинг Их Монгол улсын Чингис хаанаар өргөмжилснөөс

эхлэн тус бүс нутаг төдийгүй дэлхийн түүхэнд их эргэлтийн эрин эхэлсэн

билээ. Их Монгол улс байгуулагдсанаар тухайн үеийн Евразийн дипломатын

эргүүлгэнд зүй ѐсоор татагдан орсон бөгөөд юуны түрүүнд өөрийн эзэн эрхийг

хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх урт удаан хугацааны хүнд хүчир тэмцлийг

өрнүүлж үүнийгээ энх тайвны болон дайны замаар шийдвэрлэж байв. Ийнхүү

шинэ тутам байгуулагдсан

Их Монгол улсын гадаад бодлого нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж,

энх амгаланаар суурин орнуудтай түншлэхэд гол зорилго оршиж байв. Гэвч

суурин иргэншилт орнуудын төрийн зүгээс нүүдэлчдийг бүдүүлэг хэмээн

басамжлах уламжлалынхаа үүднээс Их Монгол улсыг дипломатын тавцанд үл

тоомсорлох бодлого явуулж байв. Тухайлбал Алтан улсын зүгээс

монголчуудыг өөрсдийн хараат хэмээн үзэж алба татвар төлөхийг шаардаж

байснаас гадна урьд нь Хамаг Монголын шилдэг баатар эрсийг хилсээр

цаазлан энгийн монголчуудыг боол болгон худалдаалах зэргээр ѐсгүй авирлаж

байсан ажээ.

Чингисийн эртний өстөн болох Найманы Хүчүлүг хан Хар Кидан

улсын засгийн эрхийг булаан авч монголчуудын эсрэг дайсагнасан ажиллагаа

явуулах бэлтгэлийг эхлэснээс гадна шашны түрэмгий бодлого явуулснаас болж

дотоод болон гадаад ертөнцөд нэр хүндээ алдсан байв. Харин Хорезм улс нь

Их Монгол улс хүчирхэгжин Алтан улсыг дайлахаас эхлэн дотоод Азийн

ноѐрхох эрхийн төлөө ширүүн өрсөлдөөн үүсгэж энгийн худалдаачид хийгээд

дипломат элч төлөөлөгч нарыг алж хороох зэргээр өдөөн хатгах үйл

ажиллагааг идэвхтэй явуулж байв. Тангуд улсын хувьд байгуулсан гэрээгээ

удаа дараа зөрчиж, Чингис хааны сануулгыг үл хэрэгсэн дайн үүсгэх

нөхцөлийг өдөөж байв. Ийм нөхцөлд 1210-1215 оны хооронд Зүрчидийн

Алтан улс, 1218 онд Хар Кидан, 1219-1224 онд Хорезм, 1225-1227 онд Тангуд

улсыг байлдан дагуулсан юм.

Чингис хааны энэхүү гадаад бодлогын амжилтын гол үндэс нь өөрийн

зөв шударга үйл ажиллагааг хэрхэн үгүйсгэсэн тухайг ял асуух байдлаар

өрсөлдөгч этгээддээ тулган дипломатын тавцанд ганцаардуулдагт байв.

Жишээ нь: Өрсөлдөгч улс орны тухай тагнуулын бүх мэдээг цуглуулж, дүн

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

213

шинжилгээ хийн тэдний дотоод зөрчлийг ашигладагаар амжилтанд хүрдэг

байв. Эзэнт гүрний зүгээс гадаад лугаа зарагдах элчийг сонгохдоо тодорхой

шалгууртай итгэмжит хүнийг томилдог байсан ажээ. Гэхдээ тэрхүү элч нь

тухайн улсаас дагаар орсон буюу эсвэл нэг шашинтан байдаг байв. Тухайлбал

Чингис хаанаас Хорезм шахад зарсан элч нь Махмуд Хорезм, Али хожу

Бухари, Юсуф ханх Отрари болон нэгэн энэтхэг худалдаачин, Хорезмийн

Сугнах хотод зарсан элч нь худалдаачин Хусейн хаджи, Зарнукт зарсан элч

Данишменд хажиб зэрэг итгэлтэй лал сүсэгтнүүд байсан нь тухайн хот

улсынхантай харьцах харилцаанд зөөлөн дулаан уур амьсгал төрүүлэх

зорилготой байсан нь мэдээж.

Тэдгээр элч нар ч лал иргэддээ монголчууд бол шашны дайсан биш

гэдгийг хангалттай ухуулдаг байжээ. Жишээ нь 1221 онд Зарнук хотыг

дагуулахад лал сүсэгтэн Данишменд хажибийг элч болгон зарахад тэрээр

хотынхонд хандан “Лалын шашинтнаас гаралтай1, лалын сүсэгтэн Данишменд

хажиб би Чингис хааны зарлиг ѐсоор элчингээр томилогдон ирлээ. Та нарыгаа

мөхөх сүйрэхээс аврахын тулд л явж байна.

Чингис хаан дайчин хүмүүс бүхий их цэрэгтэй энд ирчихээд байна.

Хэрэв та нар тэрсэлдэе гэвэл тэрбээр нүд ирмэх зуур энэ хэрмийг чинь үнсэн

товрог, тал нутгаар чинь цусан /гол/ Жейхун урсах болно. Хэрэв та нар миний

зөвлөлгөөг сонсоод, дуулгавартай номхон байх юм бол та нарын эд хөрөнгө

амьдралд чинь хор хүргэхгүй байх болно” хэмээн тунхаглаж байснаас үзэхэд

дээрх санаатай дүйж байна. Мөн Бат хаанаас Унгарын Бела хааныг дагаар

орохыг шаардсан бичгийг хүргэж өгсөн элч нь монголчуудыг дагасан англи

хүн байсан гэдэг. Энэ нь ч мөн шашны болон хоорондын ойлголцлын дөхмийг

бодсон хэрэг болов уу. Энэхүү онцлог нь эзэнт гүрний түүхийн туршид

баримтлагдсаар байсан аж. Монгол гүрний Элчин, улаач дан ганц эрчүүд

байгаагүй нь их сонирхолтой баримт юм. Тухайлбал, 1221 оны буюу билгийн

тооллын “ цагаагчин могой жилийн намрын дунд сарын шарагчин хонин өдөр

Монголын элч Чхаггой нарын 13 хүн, Зүүн Жин улсын 8 хүний хамт ирсэний

нэг эмэгтэй хүн байлаа” гэж Солонгосын түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

Алтан Ордны улсын Тогтоа хааны үед“ Ногай, Чанай гэдэг нэн

ухаантай, авьяаслаг эхнэртэй байсан ажгуу. Энэ авгай нь Тогтоад очих элчин

үүрэгтэйгээр хэдэн ч удаа явсан байна гэсэн баримт үлдсэн байдаг. Энэ нь

Гийом де Рубрукийн ажигласанчлан тэр үеийн дэлхий ертөнцөд Монголын

эмэгтэйчүүд эрх чөлөөтэйгээрээ алдаршиж байсныг бас давхар гэрчилж

байгаа юм. Зөвхөн элчин төдийгүй өртөө замын нүсэр албанд ч монгол

1 Ш.Сүхбат, Ш.Нарантуяа “Хаадын түүх” УБ, 2015 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

214

эмэгтэйчүүд олон үүрэгтэйгээр оролцож байсан баримт бий. Мөн Туракина

хатныг төр барьж байх үеийн зөвлөх Фатима нь нэг удаа Годанд зарагдан очиж

байсан ба илбэ шидэнд гарамгай байсан мэдээ ч буй. Үүгээр бол магадгүй

Фатима нь орчин үеийн дипломатын ѐсонд байдаг оюун ухааны хамгаалагч

ховсчин байсан ч байж болох юм. Юутай ч дээрх харь хүмүүс элчингээр

зарагдахдаа Монголын эзэнт гүрний төлөө санаа шулуудсан хүмүүс байсан нь

тодорхой. Рашид-ад-дины ажигласнаар лавтай XIY зууны эхэн үед Хитай,

Зүрчид, Нангиад, Уйгур, Кипчак, Туркмен, Карлук, Калач ардууд болон бүх

олзлогдогсод ба монголчуудын дунд өссөн тазик ардуудыг монгол гэж

нэрлэдэгт хүрээд байна. Эдгээр олон ард түмэн өөрсдийгөө өргөмжлөх ба нэр

хүндийн төлөө монгол гэж нэрлэхийг ашигтайд тооцсон байснаас үзэхэд

магадгүй тэдгээр элч нар угсаатны ухамсрын хувьд өөрсдийгөө монгол хэмээн

тооцдог байсан байж болох юм.

Эзэнт гүрний үеийн дипломат албан бичгүүд нь “Мөнх тэнгэрийн

хүчин дор, хааны суу залийн ивээл дор” хэмээх эхлэлтэй бөгөөд дайтах,

найрамдахыг зөвхөн мөнх тэнгэр л мэднэ гэсэн товч бөгөөд тодорхой

агуулгатай байв.

Албан бичгийн хувьд ялангуяа Мөнх хааны үеэс улам боловсронгуй

болсон бөгөөд “бүх ястнуудаас түүний дэргэд перс, уйгур, хятад, төвд, тангад

бичиг мэддэг хүмүүс алба хашиж байсан бөгөөд учир нь ямар нэгэн газар

орны хүмүүст холбогдох зарлиг гаргах тохиолдолд тэр түмний хэл ба бичгээр

илэрхийлэгдэх ѐстой” байсан ажээ. Ийнхүү гадаадын хэргийг эрхлэх тусгай

газар, түүний албан хаагчидтай байсан зэрэг нь лавтайяа дундад зууны үед

тохиолдоогүй өндөр түвшний дипломатын соѐл байсан юм.

Чингис хааны байлдан дагууллын үед Монголчууд дэлхийн бараг тал

нь гэхээр их нутаг Адриатын тэнгисээс Ява арал, Иран Иракаас Япон тэнгис

хүртэлх өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, үлэмж их нөлөөтэй болсон

тул Их Монгол улсын гадаад бодлого нийт Евро-Азийн олон улсын

харилцааны чиг хандлагыг тодорхойлох болсон юм. Нэг талаас Ази, Европын

олон үндэстнийг айлган балмагдуулж, эзлэн түрэмгийлж байсан ч нөгөө

талаас Өрнө, Дорнын гадаад харилцааг өргөжүүлэн дэлгэрүүлж, хүн

төрөлхтөний гадаад харилцааны хөгжилд шинэ эрин үе эхлэх үүд хаалга

нээсэн билээ.

XIII зууны эхэн үед буюу "Их Монгол улс" байгуулагдахаас өмнөх

олон улсын харилцааны тогтмол хэлбэр нь дайн байж, "хэн хүчтэй нь" гэсэн

хууль үйлчилсэн ч Их Монгол улс байгуулагдахын өмнөх гадаад харилцааны

онцлог нь:- Гадаад харилцааны уламжлалт дипломат харилцаа, элчин харилцаа

чухал үүрэг гүйцэтгэж байсан,- Гадаад улсуудтай харилцах харилцаанд

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

215

шашны нөлөө ихсэж, соѐлын харилцаа ч газар авах хандлага бүхий болсон, -

Монгол аймгуудын хооронд болон гадаад улс түмнүүдтэй хийх харилцааны

хөгжлийн явцад бий болсон дипломат ѐс журам, заншил улам бүр нарийсч

боловсронгуй болсоор байв.Улмаар XIII зуунд Их Монгол улс

байгуулагдсанаар урьдын жижиг улс ханлигуудын тархай бутархай байдлыг

эцэс болгож, тэдгээрийн улс төр, эдийн засаг, оюуны сэтгэлгээний хүчин

чадлыг нягтруулж чадсанаас гадна хөрш зэргэлдээ улс оронтойгоо алдаг оног

харилцаж байсан явдлыг төгсгөл болгожээ.

Хүчирхэг Монгол улс үүссэн цагаасаа эхлэн гадаад бодлогодоо

анхаарч, зэргэлдээх улс орнуудтайгаа улс төр, соѐл, эдийн засгийн харилцаа

тогтоох талаар төрийн тусгай бодлого боловсруулан тавих болсон байна.

Баруун талаараа хил залган оршиж байсан Хорезмын эзэнт улстай худалдаа

эдийн засаг, соѐлын харилцаа тогтоон, улмаар Монгол улсынхаа олон улсын

байр суурийг бэхжүүлж байв. Нүүдэлчин монголчуудыг дэлхийн бусад улс

үндэстнээс хоцрохоос болгоомжлон, аль болон суурьшмал иргэншлийн улс

орнуудтай харилцаагаа улам өргөтгөх болжээ.

Хятад ба Газрын дундад тэнгисийн улс орнуудын хооронд Энэтхэгээс

Орос ба Дорнод Европын бусад оронд хүрэх Дорно-Өрнө, Өмнө-Умрыг

холбосон олон улсын харилцааны гол сурвалж болох "Их торгон зам"-ын

аюулгүй байдлыг удтал хамгаалж, улс түмнүүдийн эе эвтэй, харилцан

ойлголцсон хамтын үйл ажиллагаа явуулах найрсаг бодлогын ачаар ном судар

хэвлэх шинэ арга, зүг чиг тодорхойлох багаж, анагаах ухаан, одон орон,

зурхайн зэрэг мэдлэг ухааны асар их ололт Дорноос Өрнөдөд нэвтэрч, католик

шашин, лалын соѐл, оньсон техник, багаж зэвсгийн ололт, хөвөнгийн ургамал

зэрэг аж ахуйн ба соѐлын шинэ дэвшилтэт зүйлүүд Дорнод Азийн улс оронд

тархсан байна.

Их Монгол улс гадаад ертөнцөөс тасархай байсангүй, харин ч хөрш

болоод бусад олон улстай харилцаа тогтоож, өөрийг нь хэрхэн үзэж байгаа

болон тэдэнтэй ямар хэлбэрийн харилцааг хэрхэн сонгож, тогтоож болохыг

анхааран судалж байв.

Аль нэг харь улсыг байлдан дагуулахын тулд түүний урьдчилсан

бэлтгэл болгож бусад орнуудад найрамдалт хөршийн бодлого явуулж, элч

төлөөлөгчдөө зарж, найрамдах ба худалдаа хийхийг хүсэмжлэн, улмаар

өөртэйгөө холбоо харилцаатай болохыг ятгадаг байсан зэрэг нь тэдний гадаад

бодлогын нэг арга хэлбэр болж байжээ. Ингэж ямарваа нэгэн гадаад арга

хэмжээ цэрэг дайны бодлого явуулахын өмнө дипломатын хувьд сайтар

бэлтгэж, өөртөө ашигтай нөхцөлийг бий болгодог.

Элчин төлөөлөгчдөө илгээх, худалдаа арилжаа хийхдээ тагнан турших

эчнээ зорилгыг давхар тавьж, нөгөө этгээдийн цэрэг улс төр-эдийн засгийн

тухай мэдээг хуримтлуулахыг хичээдэг байсан мэдээ ч бий. Яваандаа эзэнт

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

216

гүрний нутаг өргөжин тэлж, олон тивийн газар нутаг дээгүүр дамнан тогтсон

газар зүйн хүчин зүйлтэй холбогдож, Монголын гадаад бодлого хүчирхэг

гүрний төвийн хяналт бүсчлэн хэрэгжиж, их хааны төвөөс удирдах хаант

улсуудын холбоо маягтай болсон байна. Ийнхүү гадаад бодлогоо санаанд

оромгүй нарийн явуулж, амжилт олсон Чингис хааныг "Билгүүн дипломатч"

гэхэд болохгүй зүйл үгүй биз ээ.

Эрдэмтэн Ж.Саундерс "Чингис дайсан ба урвагчдад хатуу ширүүн, анд

нөхөд, сэтгэл нэгтэн нартаа ер бусын элэгсэг дотно ба шинэ үзэл санааг хүлээн

авамтгай, соѐл иргэншлийн ололтыг үнэлж, түүний зарлиг тушаал нь Ази

тивийн олон соѐлын нэгдэн нийлэхэд хэзээ ч байгаагүйгээр их тус болжээ" гэж

бичжээ. Үнэхээр тэр үед Чингис хаан цэрэг арми, дипломатын аргаар гадаад

бодлогоо зохицуулаагүй бол Монгол улс, монголчуудын хувь заяа ямар

байдалд хүрэх байсан бол?

Магадгүй "талын монголчууд хамаг хүчээ эртний кельтүүд шиг овог

аймгийн тэмцэлдээ, эсвэл викинүүд, ирокезүүд шиг хөрш улс аймгаа

дээрэмдэх завсаргүй дажинд хүрэх байсан" ч юм болов уу? Хэрвээ тэгэхэд

хүрсэн бол нийт монголчуудыг эмгэнэлт хувь заяа угтах байсан нь

ойлгомжтой. Чингисийн төрийн дотоод, гадаад оновчтой бодлого Монгол

үндэстнийг мөхлийн аюулаас гэтэлгэсэн төдийгүй түүний зоригтой

шийдэмгий арга хэмжээнүүд бүх дэлхийд Монгол гэдэг улсыг хүлээн

зөвшөөрүүлэхэд хүргэсэн билээ.

Юутай ч морь унасан жижигхэн, шаламгай "Зэрлэг" монголчуудын

"Зүүд шиг" дайн, нарийн бодож боловсруулсан дипломат бодлого удам

дамжин үргэлжилж байлаа. Энэ тухай 1245 онд Лион хотоос Ромын Пап IV

Иннокентийн захиаг өвөртлөн "татаар" нэрт нүүдэлчдийн орон руу гарсан

Жиованни дэ Плано Карпини маш тодорхой тэмдэглэн үлдээжээ. Тэрээр

"Монголчуудын санаархал нь Чингис хааны зарлиг ѐсоор болж өгвөл дэлхийг

эрхшээлдээ оруулах явдал, эрхшээлдээ ороогүй хэнтэй ч бол найрамдахгүй,

одоо дэлхий дээрх загалмайн шашинт улс орныг эс тооцвол өөр тэдэнд

эзлэгдээгүй нэг ч улс байхгүй"2 хэмээсэн нь Монголын гадаад бодлого ямар их

өргөн далайцтай байсныг харж болно.

Хэдийгээр бүх зүйл санаснаар болж буй мэт боловч дотоод, гадаад

бодлогын салбарт: Монголын эзэнт гүрний эрх ашигт аюул занал учруулж

болзошгүй хор уршгаас сэрэмжлэн, дэлхий ертөнцийг бат тогтвортой,

хүчирхэг хааны удирдлага дор нэгтгэн барьж байхыг эрмэлзэх, Олон улс

үндэстний нээлттэй харилцаагаар холбогдсон чөлөөт зах зээлийг өргөтгөн

хөгжүүлэх, Өөрийн холбооны улсуудыг эрчимтэй хөгжүүлэх, байнгын

харилцаа холбоог хэвээр хадгалах зэрэгт чиглэгдэж байв. XIV зууны үеэс эзэнт

2 Жак Уэтерфорд “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”, 2009 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

217

гүрний төвөөс асар уудам газар нутгийг хамарч тогтсон улсыг удирдахад маш

их хүндрэл учирч байсан учир орон нутгийн засаг захиргаанд гадаад

харилцааны талаар зохих хэмжээний эрх олгож байжээ. Улмаар харь орнуудад

очиж суусан Монгол хаад Чингисийн үеэс үүсгэн явуулж байсан гадаад

бодлого, дипломатын арга ажиллагааны ѐс журмыг чанд журамлан, тус

тусынхаа захиран сууж буй улсын гадаад харилцааны хэргийг хөтлөн

явуулсаар байлаа. Тухайлбал "Ил хаадын улс",

Өмнөд ба Баруун Европ, Хойд Африк ойрын дорнод руу чиглэсэн

бодлогыг, "Алтан ордон улс" төв Европ ба Балканы хойг руу чиглэсэн

бодлогыг тус тус шууд гардан хэрэгжүүлж байв. Ази, Европыг дамнасан эзэнт

гүрний үед дэлхийн улс орнуудад монгол ахуй, соѐл, зан үйлийн холбогдолтой

олон зүйл өргөн тархаж, монголчуудын байгуулсан орд харш, хот, хөшөө

дурсгал, монгол нэр, эх нутгаасаа тусгаарлагдсан монгол удмынхан дэлхийн

өнцөг буланд үлдэж хоцорсон түүхтэй. Ийнхүү Их Монгол улс эзэнт гүрний

үед монголчууд Ази, Европын өргөн уудам нутагт өөрийн өвөрмөц соѐлын ба

гадаад бодлогын ул мөрийг үлдээсэн билээ.

Дүгнэлт

Их Монгол улс 1206 онд байгуулагдаж Тэмүүжинг Чингис хаанд

өргөмжилснөөр дэлхийн түүхэнд их эргэлтийн эрин эхэлсэн гэж үзэж болно.

Их Монгол улсын гадаад бодлого нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх, бусад

суурин орнуудтай дипломат харилцаа тогтоож түншлэх зорилготой байв.

Эзэнт гүрний зүгээс гадаадад зарагдах элчийг сонгохдоо тухайн улсаас дагаар

орсон эсвэл нэг шашинтан хүн томилдог байсан нь өндөр үр дүнтэй арга

байлаа.

Албан бичгийн хувьд бүх ястан мөн Перс, Уйгур, Хятад, Төв, Тангад

бичиг мэддэг хүмүүсээс бүрдсэн гадаадын хэргийг эрхлэх тусгай газар

байгуулсан нь Дундад зууны үед тохиолдоогүй өндөр түвшний дипломат соѐл

байсан юм. Чингис хааны байлдан дагуулал бараг дэлхийн талыг хамарч

үлэмж их нөлөөтэй болсон тул Их монгол улсын гадаад бодлого нийт Евро-

Азийн олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлох болсон байна.

Дорно-өрнө, Өрнө-умрыг холбосон олон улсын харилцаа, худалдааны гол

сурвалж болох “Их торгоны зам” –ыг байгуулснаар дэлхий дахины гадаад

бодлого, дипломат харилцааны хөгжлийг шинэ түвшинд гаргасан гэж үзэж

болно. Ийнхүү гадаад бодлого, дипломат харилцааг санаанд оромгүй нарийн

явуулж, амжилт олсон Чингис хааныг “Билгүүн дипломатч” гэхэд болохгүй

зүйл үгүй билээ.

Conclusion

It can be considered that great period started after great Mongolia was

established in 1206 and Temuujin was dignified in the world history. the foreign

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

218

policy of great Mongolia is to partnership and establish diplomat relation with other

countries, acknowledge. For great empire, in case of selecting foreign courier, a

person of the followed country or same religious was appointed which is, it was

constructive method.

For official documentary, the Authority for Foreign Affairs was established

by literacy people such as all ethnic group and also Persia, Uighur, China, Tibetan,

Tangad that was high diplomat culture , it‟s not occur in the middle of ages. The

follow of Chinggis Khaan was great effectual to include the half of the world ,

therefore, the foreign policy of great Mongolia determined the trend of international

relation in Euro-Asia. “Great Silk Road” that is main resource of commerce,

international relation which connected north-south and west-east was established

and it can be considered that the world foreign policy, diplomat relation

development is obtained in new level. Such as this, it can call that Chinggis Khaan

is Bilguun diplomat which achieve a success, organize foreign policy and diplomat

relation as in conceivable.

Ном зүй.

1.Жак Уэтерфорд “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан”

2009

2. Ш.Сүхбат, Ш.Нарантуяа “Хаадын түүх” УБ 2015 он

3. Виктор Синпенчук “Чингис Хан” Орос 2011 он

4. С.Жаргалсайхан “Чингис хааны нууц түүх” УБ 2012 он

5. “Чингис хааны Алтан товч нэртийн цэдиг” УБ 2006 он

6. С.Эрдэнэболд “Эзэнт гүрний туульс” УБ 2013 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

219

О.Энхчимэг- УУМТ-ийн тэнхимийн багш

ИХ МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТҮҮНИЙ ҮЗЭЛ

БАРИМТЛАЛ

Түлхүүр үг:

Их монгол улсын элч төлөөлөгч, дипломат үзэл баримтлал, дипломат

харилцаа, Алтан аргамж, гадаад бодлого

Хураангуй

Монголын эзэнт гүрний гадаад бодлого түүхэн бодит нөхцөл

шалтгааны улмаас эзэрхэг түрэмгий шинжтэй байсан ч дундад зууны олон

улсын харилцааны эрх зүйн хэм хэмжээг эрх биш хүндэтгэж байсан төдийгүй,

түүнийг зарим талаар харьцангуй шударга дэвшилт шинж төрхөөр баяжуулж

байжээ. Тухайлбал: төр ѐс, хаан эзэндээ үнэнч байх, төрийн элчийн аюулгүй

байдлыг ханган бэхжүүлэх, олон улсын болон улс орон тус бүрийн дотоодод

амгалан тайван байлгаж, дэг журам тогтоох, харь орны эрдэмтэн мэргэдийн

оюун ухааныг ашиглах, янз бүрийн шашин, үзэл суртлын чөлөөт байдлыг

хангаж, тэгш шударга хандах зарчмыг монгол хаад хатуу баримталж, улс орон

бүхэнд нэвтрүүлж төлөвшүүлэхийг хичээж байжээ.

Чингисийн Монголчууд эрт үеэс тогтсон элчин харилцааны өв

уламжлалтай байсан бөгөөд түүнийгээ төрийн гадаад бодлогодоо ашиглан

хөгжүүлж арга барил, хэлбэрийг нь улам боловсронгуй болгож байв. Монголд

нэгдсэн төр улс тогтсон тэр үеэс Монгол улсын гадаад харилцаа өргөжиж,

Дорно ба Өрнө дахины олон улс оронтой улс төр, эдийн засаг, соѐл, шашны

нэлээд өргөн харилцаа барьж эхэлсэн юм. Тиймээс Монгол улстай айл

зэргэлдээ буюу эртнээс эдийн засаг соѐлын харилцаатай байсан улс орнууд

Монголын тухай үнэн зөв бөгөөд өөртөө хэрэгтэй мэдээг олж авахыг эрмэлзэж

байлаа.

Энэхүү зорилгоор тэд бас Монголд элч төлөөлөгчдөө илгээж харилцаа

тогтоохын хамт түүний тухай улс төр, цэрэг, эдийн засгийн мэдээг хураах,

Монгол улсыг дайсагнах буюу ямар нэгэн цэргийн холбоонд нөхөр хань татах,

шашин суртахууныг дэлгэрүүлэх, худалдаа арилжаа хийх бодлого явуулж

байжээ. Ийнхүү тэр үеийн дэлхий дахины нөлөө бүхий улс орнууд Монголын

хаадтай харилцах болсон нь үнэн хэрэгтээ Монголын төрийг хүлээн

зөвшөөрсөн хэрэг байв. Нөгөө талаар тэр үед дэлхийн нэлээд улс орныг эрх

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

220

нөлөөндөө авч Дорно, Өрнийн хэрэгт ихээхэн эрх мэдэл бүхий болсон Монгол

гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны ямарваа нэгэн асуудлыг

шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс

хоорондын харилцааг байгуулах нь бэрхтэй болж байв. Монголын дагуур улс

газар авах тутам урьд нь үл мэдэх олон улс оронтой тулгаран, тэдэнтэй

харилцах элчин харилцаа нь улам өргөжиж байлаа.

Оршил

Чингис хаан дэлхийн дипломат харилцаанд шинэ ѐсыг бий болгогч

мөн. Их Монгол

улсын элчийг алж хороосон, доромжилсон явдлыг хэрхэн гэсгээн

цээрлүүлснийг бид сайн

мэднэ. Чингис хаан төрийн элчийг “Алтан аргамж” гэж хүндлэн үзэж байв.

Ухуна тэргүүтэн 100 элч нь алагдсны тул “алтан аргамжаа Сартуул иргэнээ хэр

тасалдан бүлгээ” гэж мэдэгдэж байв. Зүүн өмнө зүг Алтан улстай дайтаж

байсан Чингис хаан баруун зүг Сартуул улстай нэгэн зэрэг хоѐр фронтод

байлдах нь маш эрсдэлтэй алхам байсан билээ. Хэдий тийм боловч Дээр

тэнгэрт ивээгдэн явж Сартуул улсыг байлдан мөхөөсөн юм. Одоо цагт элчин

сайд хүний онц бөгөөд бүрэн эрхийг хүндэтгэн хуульчилж, Венийн

конвенциор баталгаажуулан мөрдөж байгаад Чингис хааны хувь нэмэр их

байгаа гэдэг нь тодорхой.1

Аливаа дайн нь хамгийн хүсэшгүй зүйлийн нэг боловч дайныг өөртөө

ашигтайгаар хөтөлж явуулахад ямагт бэлэн байснаар түүнийг тогтоон барьж

чадна хэмээн Монголын эзэд үзэж байв. Гэвч энэ зарчмаасаа үе үе хазайн гарч

байсныг үгүйсгэмгүй. Их гүрний үед алс холын харь орнуудад зарагдан явдаг

тусгай мэргэжсэн элч нарын эрх үүрэг үлэмж нэмэгджээ. “Ямар ч элчийг

хичнээнээр нь хаашаа ч явуулсан тэдэнд улаа унаа, унд хүнсийг саадгүй гарган

өгч хэрэглүүлэх ѐстой ажээ. Мөн түүнчлэн түүнд (хаанд) ямар ч орноос элч

зарлага ирсэн тэдэнд унаа хөсөг, хоол ундыг гаргаж өгөх ѐстой” хэмээн Плано

Карпини бичсэн байна. Энэ нь Их Монгол улсад элчин харилцааг ихэд онцлон

үзэж байсны нотолгоо юм. Элчин харилцааг хөгжүүлэхэд их гүрний

хэмжээгээр байгуулсан өртөө ихээхэн ач холбогдолтой байсан.

Их Монгол улс дахь дипломат харилцаа

Элч төлөөлөгч

Түүхийн ба элчин харилцааны баримтуудаас үзвэл Их Монгол улсаас

харь орнуудад зарагдаж буй элчин нь тусгай бэлтгэгдсэн хүн байснаас гадна

1 Ж.Гэрэлбадрах “Чингис хаан ба дэлхий ертөнц” ЭШ-ний Өгүүллэг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

221

тэднийг ангилах дипломатын дэв зэрэг байжээ. Элчингийн язгуур гарал,

хэргэм тушаал, гүйцэтгэх үүргийн цар хүрээ зэргээс шалтгаалан доорх дэв

зэрэгт хувааж байв. Үүнд:

- Бүрэн эрхт дипломат элчин

- Төлөөний элч

- Элч

- Элч - худалдаачин гэх мэт.

Эдгээр элч төлөөлөгч нарыг харь оронд түр хугацаагаар тодорхой

үүргийг гүйцэтгүүлэхээр илгээдэг байсан нь даруй эртний хийгээд дундад

эртний нийгэм дэх элчин харилцааны онцлог мөн. Энэ онцлог нь зөвхөн

Монгол дахь төр улсын элчин харилцааных бус дэлхийн феодалын нийгмийн

хүрээнд нийтлэг оршиж байсан онцлог юм.

Харь оронд зарагдаж буй элч нар нь хааны зарлигаар тохоон

томилогдож гагцхүү түүний нэрийн өмнөөс төлөөлөн очиж байсан тул

элчингийн дэв зэргээс шалтгаалахгүйгээр бүгд “Зарлигийн элч” хэмээх

ерөнхийлсөн нэрээр нэрийдэгдэж байв. Гэхдээ элч нь гүйцэтгэх үүргийн цар

хүрээ дэв зэргээсээ хамааран эрх хэмжээ, ямба цолыг баталсан алт, мөнгө,

хүрэл, модон пайзтай илгээгддэг байжээ. Монгол хаад улсын чанартай алив

яаруу чухал хэрэгт хариуцлагатай сайд, түшмэл, жанжин нарын зэрэг илтгэлт

бие төлөөлөгч зарахдаа алт, мөнгө, хүрэл, модон гэрэгэний аль нэгийг өгдөг

байжээ. Чухам алийг өгөх нь зарсан албаны чухал, зарагдсан этгээдийн байр

сууринаас болдог байжээ. Тухайлбал:

- “Барс зодолдоонт алтан гэрэгэ”-н дээр “Тэнгэрээс заяасан Чингис

хааны зарлиг, хэр үгийг нь үзэмжээр явуулбаас зохимуй”

- Жирийн “Алтан гэрэгэ”-н дээр “Тэнгэрийн заяасан Чингис хааны

зарлиг. Яаравчилтугай” гэсэн бичигтэй байв.

“Барс тэргүүт алтан гэрэгэ” нь дээд талдаа сувдтай, доод талдаа хэвтээ

барын дүрстэй, харин мөнгөн гэрэгэ жирийн алтан гэрэгэнийх шиг бичигтэй

байв. Алтан пайзтай элч бол онц эрхтэй элч юм. Түүний онц эрхийг тухай

дорно, өрнийн судар түүхэнд багагүй тэмдэглэн үлдээсэн байдаг. “Алтан

пайзтай элч юу дуртайгаа тушааж болох ба тушаасан бүхнийг нь даруй

саадгүй биелүүлнэ” гэж Гильом Рубрук бичжээ. Алтан пайзтай Монгол элч

нарыг алтан пайзтан (Сэр иг па) гэж нэрлэн, Монголын хааны эрх ямба бүхий

бие төлөөлөгч болохыг тодорхойлон зааж, хүндэтгэж байхын чухлыг онцлон

заасан мэдээ баримт түвд сурвалж бичгүүдэд мөн байдаг байна.

Их Монгол улсын үед харь оронд элчин төлөөлөгч довтолгохдоо тэр

газрын дотоод улс төр, цэргийн байдлыг заншлан мэдэх эчнээ зорилгыг бас

давхар тавьж байсан нь даруй тэдний гадаад бодлогын чиг шугам тухайн

улсын дотоод улс төрийн тэмцэл явуулгад хэр зэрэг гүнзгий нэвтэрч болохыг

тогтоох гэж байнга эрмэлздэг шинж чанарыг тодоор харуулж байна. Энэ

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

222

зорилгоо биелүүлэхийн тулд нэвтрэхэд дөхөмтэйг харгалзан худалдаачдыг

элчин харилцаанд ашиглан харь орныг заншлах ажил хийлгэж байсан жишээ

байдаг. Мөнх хаан францын ванд алтан пайзтай элч томилон явуулахдаа очих

орон, зам, хот, цайз, боомт болон зэр зэвсгийг сайтар тагнатугай гэж зарлиг

буулгаж байжээ.

Эдгээрээс үзэхэд ХIII-ХIV зууны Их Монголд улсын элчин харилцаанд

харь бусад оронтой дипломат ба эдийн засгийн харилцааг тогтоох,

нөгөөтэйгүүр тэдний байдлыг заншлан мэдэх гэсэн хоѐр чиглэлээр хөгжиж

байжээ.

Чингис хаан, түүний залгамжлагчид олон улсын элчин харилцаа,

дипломат бодлого, үйл ажиллагаанд найрсаг, шинэ өнгө аяс оруулж өгсөн юм.

“Их Засаг” хуулинд элчин төлөөлөгч солилцох, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, улс

хоорондын худалдааны замыг чөлөөлөх асуудлыг хуульчилжээ. Тухайлбал:

- Элч зарлагыг гутаан доромжилж үл болно.

- Хуурамч элчийн амь насыг хөнөөнө

- Элч, албан тушаалтныг унаа, хоол хүнсээр хангана.

- Улс хоорондын арилжаа, худалдааны аюулгүй байдлыг хангана гэх

мэтээр заасан байна.

2. Дипломат үйл ажиллагаа, түүний үзэл баримтлал

Чингисээс үүсгэсэн дипломатын арга ажиллагаанд тулгуурласан

Монголын дипломатын сургалтаас (сургуулиас) үзэхэд:

1. Дипломатын буурьтай үйл ажиллагаа зөвхөн илтгэлцэл дээр

тулгуурлах ѐстой бөгөөд илтгэлцэл гагцхүү найрсаг хүсэл

эрмэлзэлээс урсан гарна гэж үзэж байсан байна.

2. Жинхэнэ дипломатч хүн найрсаг хүсэл эрмэлзэл гагцхүү ил

нээлттэй бодлого дээр суурилдаг гэдгийг ойлгосон байх ѐстой.

3. Сайн дипломатч хүн өөртөө оноогдсон дипломат даалгаврыг

хожим биелүүлж үл чадах хоосон амлалт, аль эсвэл арга залийн

хүчээр гүйцэлдүүлж болохгүй гэж үзэж байсан.

4. Их Монгол улсын дипломатын сургалт “хэлэлцээний урлаг”-т

ихээхэн анхаарал тавьж байжээ. Тэдний сургаж байснаар

“дипломат хэлэлцээний зорилго” нь хэлэлцэн тохиролцогч

талуудын туйлын хүсэл эрмэлзэлийг жинхэнэ ѐсоор зохицолд

оруулах явдал” гэж үзэж байжээ.

5. Хэлэлцээг хөтөлж явуулахдаа заль мэх хэрэглэж болохгүйн адил

хүчээр далайлгах, даралт шахалт үзүүлэхээс аль болох зайлсхийх

зарчмыг баримталж байв.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

223

- Их Монгол улсад чөлөөт сэтгэхүйтний хувьд аливаа уян хатан бус санаанаас

зайлсхийж, “Дипломатын үйл ажиллагаа хийгээд алив үйлс дэх хамгийн сайн

бодлого бол шударгуу байдал мөн” хэмээн үзэж байв. Дундад эртний

Монголчууд дипломат хэлэлцээн дээр худал хэлэхийг дипломат хүний нэр төрд

харш гэж үзэж байжээ. Аливаа худал үг хойноо хорт мөр үлдээдэг бөгөөд ов

залиар олж авсан дипломатын гайхамшигт их ашиг хонжоо ч дэрсний иш мэт

хэврэг суурин дээр тогтсон байдаг. Яагаад гэвээс тийм ашиг хонжоо амжилт

нь хожигдсон, эсвэл залилуулсан талын дургүйцэл, хорсол занал, дагах нэхэх

хүчлийг байнга оргилуулж, үргэлжийн аюул заналын эх үүсвэр болж байдаг

билээ. Өөрөөр хэлбэл дипломатын үйл ажиллагаанд башир арга хэрэглэх нь

ашигтай байхаасаа ашиггүй байх нь илүү байдаг. Тухайлбал дипломат ов мэх

өнөө үр ашиг авчирсан ч маргааш үл итгэх амьсгал авчирч цаашдаа үр

ашигтай хамтран ажиллах боломжийг хаана. Нөгөөтэйгүүр илчлэгдсэн аливаа

заль мэх нь дипломат харилцаанд хамгийн гутамшигт зүйл болон харагддаг.

Тиймээс дипломат хүн шударгуу эс бөгөөс хэн ч үл илтгэнэ хэмээжээ.

- “Дипломат хэлэлцээний зорилго” нь хэлэлцэн тохиролцогч талуудын туйлын

хүсэл эрмэлзэлийг жинхэнэ ѐсоор зохицолд оруулах явдал” гэж үзэж байсны

гол жишээ бол 1253 онд Хархорум хотноо үзэглэсэн Монгол, Армений 7 зүйлт

гэрээ юм. Энэхүү гэрээгээр холбоотныхоо хүсэл эрмэлзлийг өөрийнхтэйгөө

хослуулан зохицуулахдаа их гүрний хувьд хүсэл эрмэлзэлээ гэрээнд тод

томруун бичихээс зайлс-хийхийн зэрэгцээ өөрийн ашиг сонирхолыг

Монголын тал маш уян хатан зохицуулж чадсан байдаг. Иймэрхүү гэрээг

Монголын эзэнт гүрний өмнөх хийгээд хойд үеийн дипломатын харилцаанд

ямар ч их гүрэн байгуулаагүй. Тиймээс 1253 оны гэрээ нь олон улсын

харилцаан дахь цорын ганц сод үзэгдэл юм.

- Хэлэлцээг хөтөлж явуулахдаа заль мэх хэрэглэж болохгүйн адил хүчээр

далайлгах, даралт шахалт үзүүлэхээс аль болох зайлсхийх зарчмыг баримталж

байв. Гэсэн хэдий ч Мөнх хааны үеэс энэхүү зарчмын хажуугаар омог бардам,

догшин ширүүн үгээр бичсэн тулган шаардах бичиг илгээж, Монгол гүрэнтэй

харилцаа тогтоох хэлэлцээ эхлэхийг тулгах арга барил бий болж дээрх

зарчимтай хослон хэрэгжиж байсан нь ажиглагддаг. Гэхдээ Монголчууд

хэлэлцээний ширээний ард суухаасаа өмнө энэ аргыг хэрэглэдэг байснаас бус,

харин хоѐр тал ширээний ард нэгэнт суусан тохиолдолд хүчээр түрээ

барьдаггүй байсан гэж хэлэх үндэс бүрэн бий мэт санагдана. Монголын

дипломатын сургалтын эдгээр чиглэлийг Чингисээс Сартуулын талаар явуулж

байсан улс төрийн гадаад бодлого, дипломатын арга ажиллагаанаас тодорхой

харагдана.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

224

Монголын хаадаас явуулж байсан төрийн гадаад бодлогод бусад

оронтой гарцаагүй дайтах болсон цагт юун түрүүнд элч төлөөлөгч зарж

эсэргүүцэн эс тэмцвээс газар нутаг, амь бие, эд хөрөнгийг хамгаалан хадгална

хэмээн ятган ухуулах, дипломатын ба цэргийн даралт шахалт үзүүлэх, эдийн

засгийн хавчилт хийх, цэрэг улс төрийн гэрээ байгуулж эсвэл холбоо тогтоох,

дотоодын хямрал, зөрчил тэмцлийг ашиглах, хооронд нь эвдрэлцүүлэж хүчий

нь барах, эцэст цэргийн хүч хэрэглэн эзлэн авах зэрэг нарийн арга ажиллагааг

боловсруулан явуулж байсан байна. Энэ тохиолдолд Монголын хөх төрийн

эздээс явуулж байсан гадаад бодлого ба дипломат арга ажиллагааны гол шинж

нь чухамхүү “Нэг улсын дипломатын амжилт нь нөгөө улсын алдаан дээр

тулгуурлаж байдаг” гэсэн зарчмын дагуу бүх ажиллагаа нь явагдаж байжээ.

3. Дипломат харилцаа

Их Монгол улсад дипломат ажиллагаа болон гадаад харилцааны хэрэг

нарийсаж байснаас гадна арга ажиллагаа нь олон талтай байжээ. Тухайлбал

Алтын улсыг эзлэн авах явдалд цэрэг зэвсгийн хүч хийгээд дипломат арга

ажиллагаа нь нэгэн адил хэмжээний үүргийг гүйцэтгэсэн гэж хэлж болно.

Монгол ба Алтан улсын харилцаа хурцдаж 1211 онд хоорондоо дайтаж

эхэлжээ. Энэ дайн сунжран үргэлжилсээр Өгөөдэй хааны үед 1234 онд

дуусчээ. Алтан улсыг эзлэх явдлыг дан цэрэг зэвсгийн хүчээр гүйцэтгээгүй,

харин ч дипломат үйл ажиллагааны арга ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Тухайлбал Сүн улсыг хатган Хэнань мужаар дэнчин тавьж, хүчийг нь ашиглах

бодлого явуулж Алтан улсыг хоѐр талаас нь хавчин ганцаардуулж байлдсаар

мөхөөжээ. Мөн байлдаж байх үедээ хоѐр удаа найрамдлын гэрээ байгуулсан

нь байлдан эзлэх бодлогоосоо ухарсандаа бус, харин түр амсхийж хүчээ

сэлбэн авах эсэн цэвэр тактикийн зорилго бүхий арга мэх байлаа. Харин

“Байлдах бололцоотой байх үедээ найрамдал байгуулахыг эс зөвшөөрч

найрамдъя хэмээсэн Алтан улсын саналыг хүлээн авахаас татгалзаж” байжээ.

Мөн дипломатын алсын хараатай, уян хатан бодлого журамлан хэрэгжүүлж

чадсаны үрээр Сартуул (Хорезм) улсаас Хятадын талаар баримталж байсан

бодлогыг хэсэг зуур Алтан улсаас холдуулж чадсан байна.

Дундад зууны үеийн италийн дипломатч, улс төрийн зүтгэлтэн

Макиавелли (1469-1527) дипломат үйл ажиллагааны онолын тухай өгүүлсэн

“Их эзэнтэн” хэмээх онолын товхимолдоо “Аливаа тэмцэл нь хоѐр янз байх ба

нэг нь хуулийн дагуу тэмцэх, нөгөө нь хүч түрэмгийлэн тэмцэх энэ хоѐр

болно. Түрүүч нь хүмүүсийн ѐс мөн. Удаах нь адгуусан амьтны ѐс мөн. Гэвч

нэг дэх нь ямагт учир дутмаг байх тул, хоѐр дахийг бас хэрэглэх шаардлага

гардаг” гэж бичсэн нь Монголын нэгдсэн улсын дипломатын арга

ажиллагаатай зарим талаар нийцэж байна. Ер нь Макиавеллийн ойлгож

агснаар дипломат үйлийн эрхэм дээд эхлэл нь ямагт улсын эрх ашиг байх

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

225

ѐстой агаад тэр эрх ашгийг хангахын тулд ямар ч башир арга, ов заль

хэрэглэсэн болох ажээ”.

Монголын язгууртнууд ч зарим үе мөн иймэрхүү зарчмыг гадаад

харилцааныхаа хэрэгт мөрдлөгө болгож, өөрсдийн зорилгод хүрэхийн тулд улс

төр, эдийн засаг, шашны харилцааг идэвхижүүлж, дипломат явуулгаас эхлэн

цэрэг зэвсгийн хүчээр түрэмгийлэн орох хүртэлх бүх аргыг ашиглаж байв. Тэд

ямар нэгэн улсыг байлдан дагуулах дайн хийж буй үедээ бусад улсыг

хөндлөнгөөс хутгалдан орох бий хэмээн сэрэмжилж, санааг урвуулахын

үүднээс элч төлөөлөгчдөө заран харилцаагаа найртай болгодог байжээ.

Өөрөөр хэлбэл байлдан орохын өмнө түүнийгээ дипломатын хувьд сайтар

бэлтгэн явуулж өөрийн ажиллагаанд ашигтай нөхцөлийг бий болгож байв.

XIII-XIV зууны үед Монгол улсын гадаад харилцаа, тэр дундаас элчин

харилцаа өргөн далайцтайгаар тэлж дипломатын урлаг, арга ажиллагаа хөгжин

боловсорч байсан нь Монголын тусгаар тогтнолыг бататгах, тэгш эрхт

дипломат харилцааг бусад орон лугаа тогтоон барихад чиглэгдсэн төдийгүй

дээрхи зорилгын улмаас хүчирхэг хөршөө өөртөө довтлох хүчгүй болгох цэрэг

дайны бодлоготой нягт уялдаатай гарч байсан байна.

Их Монгол улсын гадаад харилцааны бодлогын чиг хандлагыг дараах

байдлаар томъѐолж болох юм. 2 Үүнд:

1. Хөрш зэргэлдээ орнууддаа шинэ төр улсаа хүлээн зөвшөөрүүлэх,

тэдний бодлогыг тандах

2. Төр улсаа болзошгүй аюулаас сэрэмжлэх, тусгаар тогтнол, төрийн

эрхт байдлаа хамгаалах

3. Дипломат явуулга хийж тандан мэдсэнийг үндэслээд өрсөн хөдлөж

газар нутгаа өргөжүүлэх

4. Өрнө дорныг эдийн засаг, соѐлын шижмээр холбож, шударга

нээлттэй худалдааг өргөжүүлэх3

5. Нэгдэж орсон болон хараат улсуудын хооронд аливаа харилцааг

хөгжүүлэх

6. Гадаад бодлого, дипломат арга ажиллагааг хөгжүүлэх, журамлах,

ирээдүйд барих бодлогыг тодорхойлох зэрэгт чиглэгдэж байжээ.

Дүгнэлт

Чингис хаан бол дэлхийд шинэ дэг журам тогтоогч мөн. Ази ба Европ

тивийг дамнасан “Монголын энх тайван” буюу “Пакс Монголика” гэдэг үзэл

суртлын үндсийг тавигч нь Чингис хаан юм. Харилцан дайсагналцсан олон

улс орон монголчуудын харьяанд орж, Монголын тугийн доор энх тайвнаар

зэрэгцэн оршсон Монголын эрин зууныг Чингис хаан үндэслэсэн юм. Ази ба

Европ тивийг тэгнэн оршсон Монголын эзэнт гүрэн даяар нийтийн амар

2 “Итгэл хэмээх Чингисийн менежментийн ухаан” ОУЭЗБДС товхимол 2013 он 3 Ж.Болдбаатар, Ж.Чоймаа “Үлэмж их Чингис хаан” УБ 2012 он

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

226

амгалан, энх тайван ноѐрхож байлаа. Тиймээс XIII – XIV зууныг дэлхийн

түүхэнд “Монголын зуун” хэмээн нэрийддэг юм. 4

Их Монгол улсын хаад хийгээд тэдний залгамжлагчид элчин харилцааг

төрийн “Алтан аргамж”, гадаад бодлогын чухал хэсэг гэж ихэд анхааран үзэж

дипломатын урлагийг эзэмшүүлэх арга хэмжээ авч байсан нь Монголчуудын

дипломат арга ажиллагааны нарийн төвөгтэй тогтолцоо бий болгоход

хүргэжээ.

Их Монгол улс гадаад бодлогынхоо чиглэлд нийцсэн дипломат үйл

ажиллагаа явуулж, түүндээ тохирсон ѐс ѐслолыг үйлдэн, гадаад улсын элч

төлөөлөгчдийг угтах, хүлээж авах, үдэх ѐс нь заншлын болон эрх зүйн хэм

хэмжээгээр зохицуулагддаг байлаа.

Чингис хааны их гүрний гадаад бодлого нь тухайн нийгмийн олон

улсын харилцаанд үүсэж байсан нөхцөлд ялан дийлэх нь түрэмгий шинжтэй

байсан ч дундад зуунаас Олон улсын харилцаа, дипломат ѐсыг шударга

дэвшилтэт олон зүйлээр баяжуулсан байдаг.

Abstract

The Mongol Empire emerged from the unification of nomadic tribes in

the Mongolia homeland under the leadership of Genghis Khan, who was proclaimed

ruler of all Mongols in 1206. The empire grew rapidly under his rule and then under

his descendants, who sent invasions in every direction. The vast transcontinental

empire connected the east with the west with an enforced Pax Mongolica allowing

trade, technologies, commodities, and ideologies to be disseminated and exchanged

across Eurasia.

The Pax Mongolica (Latin for "Mongol Peace") is a historiographical term,

which describes the stabilizing effects of the conquests of the Mongol Empire on

the social, cultural, and economic life of the inhabitants of the

vast Eurasian territory that the Mongols conquered in the 13th and 14th centuries.

The term is used to describe the eased communication and commerce the unified

administration helped to create, and the period of relative peace that followed the

Mongols' vast conquests.

At its height, the Mongolian empire stretched from Shanhaiguan in the east

to Budapest in the west, from Rus' in the north to Tibet in the south. This meant that

an extremely large part of the continent was united under one political authority. As

a result, the trade routes used by merchants became safe for travel, resulting in an

overall growth and expansion of trade from China in the east to Britain in the

west. Thus, the Pax Mongolica greatly influenced many civilizations in Eurasia

4 Ж.Гэрэлбадрах “Чингис хаан ба дэлхий ертөнц” ЭШ-ний Өгүүллэг

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

227

during the 13th and 14th centuries.

Genghis khan and his successors have considered that public policy is very

important part of Foreign policy and diplomacy, and implemented “Golden Strop”

(Алтан аргамж) strategy, which directed ambassadors to take possession of

Mongolian Diplomacy, led to creating complex system of Diplomatic Policy.

The tempo of Great Mongolian Empire was worth current internet speed.

The knights at their tournaments, in their finery, armor and emblems of ancestry,

believed they were the foremost warriors in the world, while Mongol warriors

thought otherwise. Mongol horses were small, but their riders were lightly clad and

they moved with greater speed. These were hardy men who grew up on horses and

hunting, making them better warriors than those who grew up in agricultural

societies and cities. Their main weapon was the bow and arrow. And the Mongols of

the early 1200s were highly disciplined, superbly coordinated and brilliant in

tactics.

Ном зүй

1. Ж.Болдбаатар, Ж.Чоймаа “Үлэмж их Чингис хаан” УБ 2012 он

2. ШУА, Түүхэн хүрээлэн “Дундад үеийн түүх” Монголын эзэнт гүрэн

УБ 2011он

3. А.Очир, Ч.Далай нар “Монгол улсын түүх II боть” Шинэчилсэн

хэвлэл. УБ хот 2000 он

4. Жак Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” УБ

хот 2011 он

5. Ж.Гэрэлбадрах “Чингис хаан ба дэлхий ертөнц” ЭШ-ний Өгүүллэг

6. Г.Дамба, Н.Нагаанбуу нар “Чингис хаан Монголчуудын үндэсний

бахархал, сүр сүлд” УБ хот 2002 он

7. Ж.Болдбаатар “Дэлхий дахины түүх, соѐлын хөгжилд монголчуудын

гүйцэтгэсэн үүрэг” ЭШ-ний өгүүллэг. УБ хот 2006 он

8. Ш.Бира. Монголын түүх, соѐл, түүх бичлэгийн судалгаа. III. УБ.2001

9. Жак Уэтерфорд “Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг-2”

УБ.2003 он.

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

228

Олон Улсын Эдийн Засаг Бизнесийн дээд сургуулийн

дэд захирал, дэд профессор Г.Саранцэцэг

ДҮГНЭЛТ

“Монголын эзэнт гүрний энх тайванч дипломат бодлого, түүний хувь

нэмэр” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний бүтээл нь Их Монгол улсын

нийгэм эдийн засаг, улс төрийн хөгжилд үзүүлсэн үр нөлөө өнөөдрийн

дэлхий дахины төлөвшилтийг бий болгоход ямар үүрэг гүйцэтгэснийг илтгэн

харуулсан байна.

Монголын эзэнт гүрний хувьд тухайн үедээ 100 гаруй сая хүн амтай,

40 гаруй улс гүрнийг өөртөө нэгтгэж, улмаар эдийн засаг, нийгэм, улс төр,

шашны зэрэг улс орны нарийн бодлогуудыг нэгэн цэгээс амжилттай удирдан

чиглүүлж чадсан төдийгүй хамгийн удаан хугацаанд оршин тогтносон хаант

засаглал байсан гэдгээрээ дэлхийн түүхэнд гайхагдан үлдсэн билээ. Дэлхийг

хөтөлж байсан тэрхүү их удирдахуйн ухаан өнөөдөр хаана хадгалагдаж байна

вэ? Тэртээ XIII зууны үед өнөөдрийн даяарчлалыг бий болгож, нэгэн тугийн

дор, нэгэн төрийн дор нэгтгэж чадсан аугаа их Чингисийн хаан төрийн

хүчирхэг бодлогын нууц нь юунд оршиж байв. Энэ удаагийн төслийн сэдвийн

сонголт ч дээрх асуудлуудтай холбоотой юм.

Улс орнуудад мэдээлэл хаагдмал, хаант засаглалыг шүтсэн нийгмийн

тогтолцоо оршин буй үед Европ, Азийг хамарсан олон үндэстэн угсаатнуудыг

400-аад жилийн туршид нэгтгэн захирч чадсан Монголын их эзэнт гүрний

удирдахуйн ухаан нь дан ганц харгислал, боолчлол, дээрэнгүй бодлого дээр

тулгуурлаагүй байсан нь ойлгомжтой.

Чингис хаан төр улсаа авч явахад зэр зэвсгийн муйхар хүчийг орлох

мэдлэг ухааны хүчийг чухалчилж байжээ. Тэрхүү хүчирхэг гүрний удаан

оршин тогтнолын нууц ч үүнтэй холбоотой байсан байна. Тэрээр эзэнт

гүрнийхээ гадаад харилцаанд ихээхэн анхаарч, “Алтан аргамж”-ийн

бодлогоор хаант улсаа удирдан, гадаад харилцааны цоо шинэ загварыг бий

болгон хэрэгжүүлжээ. Чингис хааны баримталдаг дипломат бодлого нь энх

тайванч сэтгэлгээ, найрсаг итгэлцэлт харилцаан дээр суурилж байжээ.

Тиймдээ ч Чингис хаан найрамдах, нэгтгэх, дагаар орох, эзлэх, довтлох зэрэг

олон хэлбэрүүдээс энх тайванч, найрсаг дипломат харилцааг түгээмэл

ашиглаж, Монгол элчин харилцааны бүхэл бүтэн ѐс дэгийг бий болгосон

байна.

Эзэн Чингис хааны үзэл баримтлал залгамж Их, Бага хаадын үед ч

үргэлжилж, нэгтгэсэн улс орнуудынхаа зан заншил, шашин шүтлэг, хүн ам

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

229

нийгмийн бодлого гэх мэт бүхий л салбарт хүндэтгэлтэй хандаж, тэдэнд өөр

өөр үзэл бодлоор зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлж өгснөөр өнөөдрийн

даяарчлалыг эхлүүлж чадсан юм.

Удирдахуйн хаан ухаан, хүч чадал, хурд гэдгийг тухайн үед Их

Монгол улс дэлхийд мэдрүүлж дэлхийг сэрээсэн гайхам гавъяатай билээ.

Чингисийн Монгол цэргийн эрдэм Европын нүдийг нээж их зүйлийг сургасан

тухай Т.Океевийн дүгнэлт, Чингисийн байлдан дагуулалт сул дорой Оросын

олон бутархай вант улсуудыг нэгтгэн хүчирхэг гүрэн болох замыг нээж өгсөн

тухай Л.М.Гумилевын нотолгоо, дундад Азын олон асуудлыг хөл дээр нь

босгоход Чингис хааны зохион байгуулагч, удирдагч жанжны ур ухаан

нөлөөлсөн зэргийг олон эрдэмтэд нотолдог.

Үүгээр зогсохгүй дэлхий нийтэд хүртээсэн Чингис хааны чимээгүй

хувьсгал бол улс үндэстэн, овог аймгуудын цус ойртож мөхөх аюулаас аварч,

хүн төрөлхтний зонхилох хэсгийг хамарсан биологийн чанартай хувьсгал

хийсэн явдал нь Чингисийн Монголын бас нэг гайхамшигт үр дагавар болсон

гэдэг билээ.1

Улс орнуудын эдийн засаг даяарчлагдан, олон улсын худалдаа

эрчимжиж, дэлхий хавтгай болж байна хэмээн яригдаж байгаа өнөө үед

Монголын эзэнт гүрний хийж чадсан тэрхүү даяарчлалын бодлого ихээхэн

хувь нэмэр болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэхүү төсөлд оролцсон сэдвүүдийг цаашид гүнзгийрүүлэн судлах нь

даяарчлалтай хөл нийлүүлэн алхах, улмаар улс орны байр суурь хаана байгааг

мэдэх зэрэгт чухал ач холбогдолтой төдийгүй цаашдын хандлага ирээдүйгээ

тодорхойлоход ч нэн чухал гэж үзэж байна.

ОУЭЗБДС-ийн зочин профессор, Япон улсын иргэн Икеда

Норихикогийн санаачлан хэрэгжүүлсэн энэ 5 дахь удаагаа эрдэм

шинжилгээний өгүүлэл бичих төслийн зорилго ч дээрхтэй холбоотой юм.

Профессор Н.Икеда нь ОУЭЗБДС-ийн эрдэмтэн багш нар,

судлаачдын дунд 2012 онд “Чингис хааны удирдахуйн ухаан”, 2013 онд

“Чингисийн эзэнт гүрний хууль цаазанд ард иргэдийн эрх тэгш байх зарчмыг

тусгасан нь”, 2013 онд “Итгэл хэмээх Чингисийн менежементийн ухаан”,

2014 онд “Монголын эзэнт гүрний логистик ба зам тээвэр” гэсэн сэдвүүдээр

эрдэм шинжилгээний өгүүлэл бичих төслийг зарлан, дүгнэж улмаар

хамрагдсан бүтээлүүдээ нэгтгэн тухай бүр товхимол болгон хэвлүүлж ирсэн.

1 Д.Лхаашид. Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг. УБ., 1999 он. 114-р хуудас

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ЭНХТАЙВАНЧ ДИПЛОМАТ БОДЛОГО ТҮҮНИЙ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

230

Түүний санаачилсан төслийн хүрээнд Монголчуудын санаж сэрээгүй

түүхийн судалгаанууд, чухал ач холбогдолтой бүхий нийтлэг бус сэдвүүд

хамрагдсан нь цаашид гүнзгийрүүлэн судалмаар, Монголын эдийн засаг,

нийгэм улс төрийн бодлогод ашигламаар санаанууд их байгааг онцлон

тэмдэглэх нь зүйтэй.

Төсөлд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд

уламжлал ѐсоор хамрагдсан багш нарынхаа бичсэн өгүүллүүдийг нэгтгэн

хэвлүүлж байна. Тус төсөлд ирсэн өгүүллүүдээс 2 дахь жилдээ эхний 3-н

байрыг шалгаруулсан ба энэ удаа:

1-р байранд ОУБСНББ-ийн тэнхимийн багш Б.Байгалмаа

2-р байранд УУМТ-ийн тэнхимийн багш М.Дайриймаа

3-р байранд ОУБСНББ-ийн тэнхимийн багш Э.Нандинчимэг нар тус

тус шалгарлаа.

Төслийг санаачлан хэрэгжүүлэгч ОУЭЗБДС-ийн боловсролын гадуурх

ажлыг дэмжих зөвлөлийн зөвлөх, зочин профессор Икеда Норихикод

сургуулийнхаа нийт эрдэмтэн багш нар, судлаачад, оюутан суралцагсдын

нэрийн өмнөөс талархал илэрхийлж, эрдмийн их ажилд нь амжилт хүсэн

ерөөе. Түүнчлэн төсөлд оролцож шалгарсан болон хамрагдсан эрдэмтэн багш

нартаа талархал илэрхийлье.

2015-10-09