reach САР ТУТМЫН СОНИН 2017 оны 12 сар...

8
1 1. REACH Төслийн 11 Сарын Онцлох Үйл Явдлуудаас 2. Амжилтын Түүх 3. Таны Мэдлэгт Булан: Бизнесийн Үзэл Баримтлал Гэж Юу Вэ? 4. Зээлийн Боловсрол: 5. Монгол Улсад Хэрэгжиж Буй Олон Улсын Байгууллагуудын Төслүүд 6. Зээлийн Зуучлал: Барьцаа Хөрөнгийн Үнэлгээ 7. Салбаруудад Болсон Онцлох Үйл Явдлуудаас 8. Бизнес Зөвлөгөө: Бизнес Хөгжлийн Үйл Явц ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: 1. REACH ТӨСЛИЙН 11 САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС 1.1 “Гадаад худалдааны санхүүжилт” сэдэвт ажил хэрэгч уулзалтыг амжилттай зохион байгууллаа АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөл түншлэлийн хүрээнд Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран 2017.11.15- ны өдөр “Гадаад худалдааны санхүүжилт” сэдэвт ажил хэрэгч уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд 50 гаруй ЖДБ-ийн төлөөлөл оролцсон бөгөөд зээл авахад шаардлагатай мөнгөн урсгалаа хэрхэн зөв удирдах, гадаадын банкнаас санхүүжилт олж авах боломж зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, бизнес эрхлэгчдийн хувьд сонирхсон асуултанд хариулт авсан, цаашид хамтран ажиллаж болох түншээ олсон үр дүнтэй уулзалт боллоо. 1.2 REACH Төслийн ээлжит “Бизнес Төсөл Боловсруулах Ур Чадвар Олгох” 3 өдрийн сургалт боллоо АНУ-ын ОУХА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн ээлжит сургалт болох “Бизнес Төсөл Боловсруулах Ур Чадвар Олгох” 3 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад худалдаа, үйлчилгээний салбарын 20 гаруй бизнес эрхлэгч хамрагдаж, Бизнес төсөл боловсруулах аргачлал, Бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг, хугарлын цэгийг тооцох, Санхүүгийн тайланг уншиж ойлгох, Санхүүгийн тайлангийн шинжилгээ ба хэрэглээ, Зээлийн боловсрол сэдвүүдийн хүрээнд бизнес, санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүллээ. REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 12 сар №20 REACH Төслийн оффис: № 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс +(976) 7722-2210 [email protected] www.dsmongolia.org www.facebook.com/REACHProject ХОЛБОО БАРИХ: Баян-Өлгий Оффис: № 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв 5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг Утас: 7042-2080 Дорнод Оффис: № 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг Утас: 7058-2030 Дундговь Оффис: № 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг Утас: 7059-2209 Сэлэнгэ Оффис: № 1 тоот, Алтан Булаг Төв Сүхбаатар сум, 2-р баг, Сэлэнгэ аймаг Утас: 7036-3440

Upload: others

Post on 04-Sep-2019

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

1

1. REACH Төслийн 11 Сарын Онцлох Үйл Явдлуудаас

2. Амжилтын Түүх

3. Таны Мэдлэгт Булан: Бизнесийн Үзэл Баримтлал Гэж Юу Вэ?

4. Зээлийн Боловсрол:

5. Монгол Улсад Хэрэгжиж Буй Олон Улсын Байгууллагуудын Төслүүд

6. Зээлийн Зуучлал: Барьцаа Хөрөнгийн Үнэлгээ

7. Салбаруудад Болсон Онцлох Үйл Явдлуудаас

8. Бизнес Зөвлөгөө: Бизнес Хөгжлийн Үйл Явц

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: 1. REACH ТӨСЛИЙН 11 САРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС

1.1 “Гадаад худалдааны санхүүжилт” сэдэвт ажил хэрэгч уулзалтыг амжилттай зохион байгууллаа

АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөл түншлэлийн хүрээнд Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банктай хамтран 2017.11.15-ны өдөр “Гадаад худалдааны санхүүжилт” сэдэвт ажил хэрэгч уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд 50 гаруй ЖДБ-ийн төлөөлөл оролцсон бөгөөд зээл авахад шаардлагатай мөнгөн урсгалаа хэрхэн зөв удирдах, гадаадын банкнаас санхүүжилт олж авах боломж зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, бизнес эрхлэгчдийн хувьд сонирхсон асуултанд хариулт авсан, цаашид хамтран ажиллаж болох түншээ олсон үр дүнтэй уулзалт боллоо.

1.2 REACH Төслийн ээлжит “Бизнес Төсөл Боловсруулах Ур Чадвар Олгох” 3 өдрийн сургалт боллоо

АНУ-ын ОУХА-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн ээлжит сургалт болох “Бизнес Төсөл Боловсруулах Ур Чадвар Олгох” 3 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтад худалдаа, үйлчилгээний салбарын 20 гаруй бизнес эрхлэгч хамрагдаж,

• Бизнес төсөл боловсруулах аргачлал,

• Бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг, хугарлын цэгийг тооцох, Санхүүгийн тайланг уншиж ойлгох,

• Санхүүгийн тайлангийн шинжилгээ ба хэрэглээ, Зээлийн боловсрол сэдвүүдийн хүрээнд бизнес, санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүллээ.

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 12 сар №20

REACH Төслийн оффис:

№ 703, МАКС Тауэр, Жуулчины гудамж 4-4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

+(976) 7722-2210

[email protected]

www.dsmongolia.org

www.facebook.com/REACHProject

ХОЛБОО БАРИХ:

Баян-Өлгий Оффис:

№ 202 тоот, Гурван-Эрдэнэ Төв5-р баг, Өлгий сум, Баян-Өлгий аймаг

Утас: 7042-2080

Дорнод Оффис:

№ 11 тоот, Ольхон Худалдааны Төв, 9-р баг, Хэрлэн сум, Дорнод аймаг

Утас: 7058-2030

Дундговь Оффис:

№ 205 тоот, Мандал Шилтгээн ХХК-ийн байр, 7-р баг, Бага тойруу, Сайнцагаан сум, Дундговь аймаг

Утас: 7059-2209

Сэлэнгэ Оффис:

№ 1 тоот, Алтан Булаг ТөвСүхбаатар сум, 2-р баг, Сэлэнгэ аймаг Утас: 7036-3440

2

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 12 сар №20

АМЖИЛТЫН ТҮҮХ

Боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт нийгэмд үйлчилдэг аж ахуйн нэгжүүд банкны шаардлагыг хангаж, санхүүжилт авах бололцоо нь бага байдаг. Үүний нэг шалтгаан бол банкнаас зээл авах, зээлийн бичиг баримтын талаарх зөвлөгөө мэдээлэл маш дутмаг байдагтай холбоотой юм.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл Дундговь аймагт оффисоо нээн ажиллаж, аймгийн жижиг, дунд бизнесүүдэд бизнесийн зөвлөгөө өгч, зээлийн зуучлал авах боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ талаар мэдээлэл авсан олон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нэг бол “Элбэрэл Буян” эмнэлгийн захирал Б.Оюунцэцэг юм.

“Элбэрэл Буян” эмнэлгийн захирал Б.Оюунцэцэг аавынхаа эхлүүлсэн олон түмний сайн сайхны төлөөх их үйлийг үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд одоогоор эмнэлэг нь Нийгмийн даатгалын – Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Тэрээр хэлэхдээ: “Манай эмнэлгийн барилга 1971 онд баригдсан бөгөөд одоо маш хуучирсан тул үйлчилгээний

газрын стандартад нийцэхгүй болсон. Банкнаас огт зээл авч байгаагүй. Бизнесийн ашиг орлого гэх зүйлгүй болохоор банкнаас зээл авах нь хэцүү гэж боддог байсан. ” гэв.

Б.Оюунцэцэг 2016 оны 07 сард REACH Төсөлтэй холбогдсон бөгөөд REACH Төслөөс авсан үр дүнтэй зөвлөмж, чиглүүлгийн дагуу банкнаас зээл авч 2 давхар шинэ эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Шинэ эмнэлэг баригдсанаар үйлчилгээний чанар сайжирч улам боловсронгуй болох ба эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын стандартад нийцсэн тохижилттой, шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Дундговь аймгийн хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээний жишиг үйлчилгээтэй эмнэлэг нээхээр ажиллаж байна.

Бизнесийнхээ дараа дараагийн үе шаттай холбоотой бүхий л зөвлөгөө, үйлчилгээг REACH Төслөөс авах хүсэлтэй байгаа Б.Оюунцэцэг хэлэхдээ: “REACH Төсөлтэй холбогдож банкнаас хөрөнгө оруулалтын зээл авч шинэ эмнэлгийн барилгын ажлаа эхлүүлж чадлаа. Цаашид санасан бодсон зүйл их байна. REACH Төсөлд баярлалаа” гэв.

Бизнесийн салбар: Эмнэлэгийн үйл ажиллагаа

Бизнесийн нэр: “Элбэрэл Буян” ХХК

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Б.Оюунцэцэг

3

2017 оны 12 сар №20 REACH САР ТУТМЫН СОНИН

3. ТАНЫ МЭДЛЭГТ БУЛАН

БИЗНЕСИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Аливаа бизнес ямар нэг санаанаас үүдэлтэй байдаг. Тодорхой бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг хүмүүс худалдан авахыг хүсч буйг мэдэж байгаа эмэгтэй, эрэгтэй хэн ч бай бизнес эрхэлж болно. Бизнесийн шинэ боломжийн тухай санаа төрөнгүүт түүнийг үзэл баримтлал болгон хөгжүүлэх хэрэгтэй. Бизнесийн үзэл баримтлал нь үндсэн үйлдлүүдийн товч тодорхойлолт юм. Түүний дотор дараах асуудлуудыг задалж үздэг. • Үйлчлүүлэгчийн ЯМАР хэрэгцээг хангах вэ? • Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн ЯАЖ зарах вэ? • Тэдгээрийг ХЭНД зарах вэ?• Ямар бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг /ЮУГ/ зарах,

үзүүлэх вэ?

ЯМАР? Танай бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үйлчлүүлэгчийн ямар хэрэгцээг хангах вэ? Бизнесийн үзэл баримтлал нь үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагыг байнга тусгаж байх ёстой. Үзэл баримтлалыг боловсруулах үед ирээдүйн үйлчлүүлэгч юуг хүсдэг, зах зээлийн үнэ ханшийн хэтийн чиглэл ямар байгааг тодруулах нь маш чухал.

ЯАЖ? Бүтээгдэхүүн үйлчилгээгээ яаж худалдах вэ? Хэрэв дэлгүүр нээх бол ойлгомжтой, гэтэл үйлдвэрлэгч ба үйлчилгээний ажилтнууд өөр өөр маягаар худалдаа хийж болно. Үйлдвэрлэгч жишээ нь зөвхөн шууд хэрэглэгчид, эсвэл жижиглэнгийн худалдаанд өгдөг байж болно.

ХЭНД? Хэн таны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг авах вэ? Үйлчлүүлэгч тань хувь хүн буюу бусад үйлдвэр байж болно. Тэдгээр нь нэг жижиг газар орон, эсвэл том хэмжээний нутаг дэвсгэр бүр цаашилбал бүхэл бүтэн улсыг хамааруулж төлөөлсөн байж болох юм. Та зөвхөн тодорхой үйлчлүүлэгчдийн хүрээнд үү, аль эсвэл бүгдэд худалдах уу. Чухам хэнд худалдах тухайд тодорхой төсөөлөлтэй байх нь маш чухал.

ЮУГ? Таны бизнес ямар бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг /юуг/ зарах вэ? Таны бизнесийн үзэл баримтлал нь таных бусдынхаас илүү сайн болно гэдэгт л үндэслэх ёстой. Магадгүй та бизнесийн тодорхой салбарт туршлага хуримтлуулсан эсвэл сургууль, дамжаа хийсэн тэгээд нилээд дадлагатай болсон байж болох юм. Бизнесийн тогтолцоо чинь юуг хийж, ямар чиглэлээр ажиллахад илүүтэй болохыг тодотгоход тань туслана.

ФИЛОСОФИБизнест мөнгө бол тодорхой үнэ төлж олж авдаг орц материал юм. Компаниуд энэ төлбөрөө төлөх хэмжээний ашигтай ажиллах шаардлагатай. Санхүүжилтийн зардлаа давсан хэмжээний ашиг олж байгаа байгууллага л өргөжин тэлдэг. Эсрэгээрээ урт хугацааны турш зах зээлийн хүүгийн түвшингээс бага өгөөжтэй ажилласан бизнес оршин тогтнох аргагүй болно. Дампуурдаггүй юм аа гэхэд тэд ядаж л үйл ажиллагааны хэлбэр, эсвэл эзэмшигч ээ солиход хүрдэг.

СОНИРХОЛТОЙ БАЙДАЛСанхүү бол хувь хүмүүс болон нийгэм эдийн засагт бүхэлд нь ач холбогдолтой тун сэтгэл хөдөлгөм салбар билээ. Бизнесийг спортын хамгийн агуу төрөл гэлтэй. Хүн төрөлхтний өрсөлдөөч сэтгэхүйг өдөөж, зугаацуулж баясгахад шаардлагатай бүхэн бизнест бий. Бизнес эрхлэгчдийн ялалт, ялагдлын талаарх мэдээ өдөр тутмын сонин хэвлэлийн эхний нүүрийг чимсээр ирсэн нь үүний нэг тод илрэл юм.

ДАРААХ 4 АСУУДАЛ БИЗНЕСТ АМИН ЧУХАЛ: • Хөрөнгө • Ашиг • Өсөлт • Мөнгөн гүйлгээ Энэ дөрвөн хувьсагч хоорондоо холбоотой. Тэдгээрийн тэнцвэрийг зөв барьсан цагт комданиуд үнэ цэнэ бий болдог. Ихэнх бизнес үнэ цэнээ нэмэгдүүлэх зорилготой байдаг.

Бизнесийн салбар хууль, анагаах ухаан зэрэг салбартай адил хувь хүнээс асар их мэдлэг, ур чадвар шаардана. Үүнээс гадна бас мөнгөтэй байхыг шаарддаг онцлогтой.

Уолтер Бейгхот

Эх сурвалж: “Бизнесийн түлхүүр харьцаанууд”, “Бизнесээ эхэл” номоос

4

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 12 сар №20

ЗЭЭЛИЙН ХҮҮГ САР БҮР ТЭНЦҮҮ ТӨЛНӨ ГЭДЭГ НЬ:

Сар бүрт ижил хэмжээний хүүг төлөөд үндсэн төлбөрөөс үлдсэн хэсгийг хорогдуулдаг төлбөрийн хуваарь юм. Энэ нь сар бүрийн төлөлтийн хэмжээ бага боловч урт хугацааны зээлүүд дээр өргөнөөр ашиглагддаг. Уг хувиараар төлөлт хийхэд сар бүр төлөх зээлийн төлбөрийн хэмжээ буюу зээлийн дарамт бага байх давуу талтай боловч хуваарьт хугацааны эхний хагаст зээлийн хүүгийн төлбөр өндөр байдаг сул талтай.

ЗЭЭЛИЙН ҮНДСЭН ТӨЛБӨР+ХҮҮГ САР БҮР ТЭНЦҮҮ ДҮНГЭЭР ТӨЛӨХ ГЭДЭГ НЬ:

Сар бүр төлөх зээлийн төлбөрийн хэмжээ нь ижил байх ч түүн дээр зээлийн хүүг нэмж тооцдог төлбөрийн хуваарь юм. Энэ хуваариар төлөлт хийхэд зээлийн үндсэн төлбөрийн хэмжээ хурдацтай буурч, зээл түргэн хаагддаг давуу талтай боловч сар бүр төлөх төлбөрийн хэмжээ буюу зээлийн дарамт их байдаг сул талтай.

Эх сурвалж: www.sankhuugiinbolovsrol.mn

4. ЗЭЭЛИЙН БОЛОВСРОЛСАНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ: ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХУВААРЬ ГЭЖ ЮУ ВЭ?

Иргэд зээлийн эргэн төлөлтийн схемийг ойлголгүй зээлийн гэрээ хийх тохиолдол түгээмэл байна. Үүнээс болж хожим нь ихээхэн хүндрэл, үл ойлголцол үүсдэг. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн төрөл болон хэлбэрийн талаар энд тайлбарлая.

Аливаа зээлийн гэрээг хийхэд ихэвчлэн хоёр төрлийн хуваарийн аль нэгийг сонгодог. Тэдгээр нь зээлийн үндсэн төлбөр + хүүг сар бүр тэнцүү дүнгээр төлөх, зээлийн хүүг сар бүр тэнцүү дүнгээр төлөх гэсэн хуваариуд юм. Эдгээр хуваарийн төлөлтийн ялгаа их дүнтэй, урт хугацааны зээлүүд дээр илүү ажиглагддаг. Үүнд үл хөдлөх хөрөнгийн, моргежийн зээл багтдаг.

5

2017 оны 12 сар №20 REACH САР ТУТМЫН СОНИН

5. МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БУЙ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨСЛИЙН ЗЭЭЛҮҮД

ЗЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА:

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, МБИҮНХ, ХасБанктай хамтран байгуулсан гэрээний дагуу жилийн 7%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 60 сая хүртэлх төгрөгийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зээл олгогдож байна.

Зээлийн төрөл Хэмжээ ХугацааЖилийн

хүү

Жижиг, бичил бизнесийн зээл

60,000,000 төгрөг хүртэл

36 сар 7%

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:• Хэрэглээний зээлгүй байх• Бизнес төлөвлөгөө, зээлд хамрагдах төсөл

боловсруулсан байх• МБИҮНХ-ны гишүүн байгууллагын төсөл хөтөлбөр

боловсруулах сургалтанд хамрагдаж, Аж ахуй эрхлэлтийн гэрчилгээ авсан байх

• Тухайн бизнесийг 1-ээс дээш жил эрхэлсэн туршлагатай байх

• МБИҮНХ-ны гишүүн байгууллагуудын үндсэн болон сүлжээний бойжигч байх

• Барьцаа хөрөнгөтэй байх.

ЗЭЭЛД ХАМРУУЛАХ ДАРААЛАЛ: 1. Иргэдийн өөрийн бойжигчоор бүртгэн бизнесийн

сургалт, зөвлөгөөнд хамруулах

2. Доорх материалуудыг бүрдүүлэн бэлэн болгож МБИҮНХ дээр авч ирэх. • Бойжигчийн өргөдөл /Маягт 1/• Бизнес төслийн үнэлгээний маягт /Маягт 2/• Иргэний үнэмлэхийн хуулбар• Бизнесийн сургалтад суусан гэрчилгээ, сертификатын

хуулбар• Бойжигчийн Бизнес төсөл, хавсралт материалууд• Бойжигчийн хураангуй мэдээллийг mnbif@yahoo.

com хаягаар урьдчилан явуулах /Маягт 3/

МБИҮНХ бизнес төсөл хянах ажлын хэсгийг хуралдуулж төслийг шалгах.

3. Шалгарсан төслийг буцаан гишүүн байгууллагад өгөх ба бойжигч өөрийн биеэр харьяа дүүргийн ХасБанканд дээр очиж зээлийн материал бүрдүүлнэ.

4. Зээл авсан тохиолдолд зээлийн нэгдсэн файлд мэдээллийг оруулна.

5. Монголын бизнес инкубаторуудын үндэсний нэгдсэн холбооны албан тоотоор ХасБанканд хүргүүлнэ

ХАСБАНКНЫ ЗЭЭЛИЙН МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ:

• 3*4 харьцаатай сүүлийн 6 сарын дотор авахуулсан 1% зураг

• Зээл хүсэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар

• Хорооны тодорхойлолт / шаардлагатай бол гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/

• Цалингийн тодорхойлолт /ХасБанкны маягт/• НДД-н хуулбар• Бизнесийн орлого зарлагын мэдээлэл /ХасБанкны

маягт/• Бизнесийн орлого зарлагын бүртгэлийн хувийн

дэвтэр• Хашаа байшин, орон сууцны гэрчилгээний хуулбар,

кадастрын зураг, лавлагаа• Итгэмжлэл, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл• Зээлдэгчийн зөвшөөрөл

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Бизнес Инкубаторын Үндэсний Нэгдсэн Холбооны (МБИҮНХ)

Утас: 94940737 дугаараас авна уу.

МОНГОЛЫН БИЗНЕС ИНКУБАТОРУУДЫН ҮНДЭСНИЙ НЭГДСЭН ХОЛБОО ТББ ЖИЖИГ, БИЧИЛ БИЗНЕСИЙН ЗЭЭЛ

6

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 12 сар №20

1. БАРЬЦААТ ЗЭЭЛ ОЛГОХОД ХӨРӨНГИЙГ ҮНЭЛЭХ.

Зээлдүүлэгчид зээл олгохдоо хөрөнгийн барьцаа шаарддаг. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зээл авахын тулд янз бүрийн үнэ цэнэтэй хөрөнгийг өөр өөрийнхөөрөө үнэлж, аль болохоор өндөр байлгахыг эрмэлздэг. Иймд зээлдүүлэгчид хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн байхыг шаардах ба тэрхүү үнэлгээг үндэслэн зээл олгодог.

Тухайлбал: арилжааны банк зээл олгохдоо барьцаалах хөрөнгийн үнийг зээлийн гэрээнд заавал тусгаж өгдөг.

2. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ ЗОРИЛГООР ХӨРӨНГИЙГ ҮНЭЛЭХ.

Хөрөнгийн даатгал хийхэд зайлшгүй даатгалын үнэлгээг тогтоох шаардлагатай болно. Даатгагдах хөрөнгийн даатгалын үнэлгээг тогтоохдоо үнэлгээний өртгийг үндэслэл болгодог.

3. ДУУСААГҮЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ӨРТГИЙГ ТОДОРХОЙЛОХ.

Дуусаагүй барилга баригдаж дуусалгүй янз бүрийн хугацаа өнгөрсөн байдаг. Үүнээсээ шалтгаалж түүний үнэ цэнэ өөрчлөгддөг. Дуусаагүй барилгад дахин хөрөнгө оруулалт хийх замаар түүнийг барьж дуусгах эсвэл түүнийг бусдад худалдах тохиолдолд үнэлгээ хийх шаардлага бий болдог.

4. БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ ЗОХИОХОД ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ АШИГЛАДАГ.

Бизнесийн байгууллага бизнес төсөл зохиоход одоогийн хөрөнгөө дахин үнэлэх шаардлагатай болно. Одоо ашиглагдаж буй хуучин хөрөнгийг бодитой үнэлэх явдал нь хөрөнгө оруулалтын төслийг зохиоход чухал үүрэгтэй. Цаашлаад хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, хуучин хөрөнгийг худалдах, шинэ хөрөнгийн хэрэгцээг тооцох, төслийн мөнгөн урсгалыг таамаглахад хөрөнгийн үнэлгээний дүнг ашигладаг.

ҮНЭЛЭГДЭХ ӨМЧИЙН ТӨРӨЛ.

Өмч гэдэг нь өмчлөлтэй холбоо бүхий эрх, ашиг, сонирхол, үр шимийг багтаасан хууль зүйн ойлголт юм. Олон Улсын Үнэлгээний Стандартад үнэлэгдэх өмчийн үндсэн 4 төрлийг заасан байдаг.

ӨМЧ: • Үл хөдлөх өмч • Хөдлөх өмч • Бизнес • Санхүүгийн өмчлөх эрх

Үл хөдлөх өмч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой бүрэн эрх, ашиг сонирхол, өгөөжийг багтаасан ойлголт юм. Үл хөдлөх өмчийн эрх нь түүний өмчлөлийн баталгаа болох өмчлөх эрхийн гэрчилгээгээр илэрхийлэгдэнэ.

Хөдлөх өмч гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөс бусад зүйлсийн өмчлөлийн эрх юм. Хөдлөх өмч нь биет ба биет бус эд хөрөнгийн эрх юм.

Бизнес нь худалдан авагчдыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, түүнээсээ ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд юм.

Өмч дэх санхүүгийн өмчлөх эрх нь үл хөдлөх хөрөнгө, хувьцаа эсвэл санхүүгийн бусад хэрэглэгдэхүүнийг опцион гэрээгээр солилцох шаталгаанаас мөн хувь нийлүүлсэн үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалтын хэрэглэгдэхүүнээс үүсдэг.

Эх сурвалж:

“Хөрөнгө үнэлэх ширээний ном” номоос

6. ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ

БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ

7

2017 оны 12 сар №20 REACH САР ТУТМЫН СОНИН

7. САЛБАРУУДАД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУДААС

БАЯН-ӨЛГИЙ САЛБАР

2017.11.10-нд REACH Төслийн Баян-Өлгий салбарын ээлжит сургалт Тооцоолох цаг -2 зээлийн боловсрол олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Аймгийн Стандарт хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулсан нь илүү үр дүнтэй болов. СХХ-ийн шинжээч Х.Жанаргүл Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын стандарт MNS 6648-2016, СХХ-ийн шинжээч Ө.Дарияш Манлайлал гэж юу вэ? СХХ-ийн шинжээч Р.Гүлзада Стандарттай Баян-Өлгий хөтөлбөрийн танилцуулга хүргүүллээ.

ДОРНОД САЛБАР

2017.11.23 - 24 нд REACH төслийн Дорнод салбар Сүхбаатар, Дорнод аймагт ЗБДС , АХБ , REACH Төслийн Дорнод салбар хамтран ЖДҮЭ болон Төрийн Банк, ХасБанк, Худалдаа Хөгжлийн Банкны зээлийн эдийн засагч нарт “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн танилцуулга сургалт боллоо. Уг сургалтад 80 гаруй бизнес эрхлэгчид оролцож мэдээлэл солилцож ярилцлаа.

СЭЛЭНГЭ САЛБАР

2017.11.24-нд REACH Төслийн Сэлэнгэ салбарт “Жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлжих чадавхыг нэмэгдүүлэх” сэдэвт ажил хэрэгч уулзалт болж өнгөрлөө. Уг уулзалтыг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкны төлөөлөл, Жайка олон улсын байгууллага хамтран нийт 15 аж ахуйн нэгж оролцож бизнес төсөл танилцуулж банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт авах боломжтой боллоо.

ДУНДГОВЬ САЛБАР

2017.11.30-нд REACH Төслийн Дундговь салбарт “Жижиг дунд бизнесүүдийн зээлжилтийг дэмжих нь” сэдвийн хүрээнд ажил хэрэгч уулзалтыг ЗБСан, Төрийн банктай хамтран эх үүсвэртэй, батлан даалттай төслийн зээл, төслийн зээлтэй холбоотой банкнаас батлагдсан журмын тухай мэдээлэл өглөө. Уулзалтад 20 бизнес эрхлэгч, аж ахуй нэгж оролцож төслийн зээлд хэрхэн хамрагдах, банкны журамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авснаар төслийн зээлд хамрагдах боломж бүрдлээ.

8

REACH САР ТУТМЫН СОНИН 2017 оны 12 сар №20

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ҮЙЛ ЯВЦ

Бизнесийн эх загвар бий болгох нь тасралтгүй үйл явц болох бизнес хөгжлийн үйл явц мөн. Таны бизнес жам ёсны хөгжилдөө баримтлах онцлог мөртлөө хоорондоо нарийн нэгдмэл гурван үйл ажиллагаа энэ үйл явцын үндэс болдог билээ. Эдгээр нь Шинэ арга барил, Тоон хэмжээг тодорхойлох, Нарийн зохион байгуулалт гурав болно.

ШИНЭ АРГА БАРИЛ

Ихэнх тохиолдолд шинэ арга барилыг бүтээлч арга барил гэж ойлгох нь бий. Шинэ арга барилд шаардлагатай зүйл нь бараа, бүтээгдэхүүн бус харин ч борлуулалт хийж буй үйл явц гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр франчайз олгогч нь шинэ арга барилынхаа эрч хүчийг бизнес хийж буй бизнесийнхээ арга барилд зориулдаг юм.

Бизнес нь бүтээгдэхүүн байгаа газарт бизнес болон хэрэглэгч хоёрын харилцан ажиллагаа хэрхэн явагдаж байгаа нь борлуулагдаж буй зүйлээсээ илүү чухал ач холбогдолтой юм. Хэрхэн гэдэг нь үнэтэй байх албагүй үр дүнтэй байх ёстой.

ТООН ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Шинэ арга барил нь дан ганцаараа юунд ч хүргэхгүй. Шинэ арга барил бүрийг үр дүнтэй болгохын тулд Тоон хэмжээг тодорхойлох шаардлагатай. Бизнес хөгжлийн үйл явцын эхэнд энэ асуудлыг Тоон хэмжээг тодорхойлох аргаар шийдэх ёстой. Та бизнес ээ хэрхэн хийх вэ гэдэгт хамаатай бүх юмнаас тоон хэмжээг тодорхойлохоос эхэл.

•Таөдөртхэдэнүйлчлүүлэгчтэйбиеэруулздагвэ?•Өдөрбүрхэдэнхүнтанайбизнесрүүутсаарярьдагвэ?•ӨдөрбүрхэчнээнХбүтээгдэхүүнхудалддагвэ?•Өдөртхэдэнцагтүүнийгзардагвэ?•Үнэасуужхэдэнхүнутсаарярьдагвэ?

НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Бизнесийнхээ үйл ажиллагааны төвшинд дураараа загнах буюу өөрийнхөөрөө сонголт хийх явдлыг арилгах нь Нарийн зохион байгуулалт мөн. Хэрэгжиж л байвал Нарийн зохион байгуулалт нь хүн хийдэг ажлаа хийдгээрээ хийх, хэлэх гэсэн юмаа хэлдгээрээ хэлэх, байдал төрх чинь байдгаараа байх, өөрөө хэн билээ тэр чигээрээ байх шиг энгийн зүйл юм. Таны хүсэж буй үр дүнг бий болгож л байх юм бол энэ нь Нарийн зохион байгуулалт байх болно.

ТАНЫ БИЗНЕС ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

Та одоо өмнөө байгаа зорилтоо ойлгож байна уу? Өөрийнхөө бизнесийг яг адилхан 5000 бизнесийн Эх загвар гэж бодоод үз дээ.

Таны бизнес хөгжлийн хөтөлбөр бол өөрийнхөө бизнес, эсвэл босгох гэж буй бизнес ээ үүнтэй ав адил мянган бизнесийн төгс зохион байгуулалттай загвар болгохоор алхам алхамаар явах үйл явц юм. Таны бизнес хөгжлийн хөтөлбөр бол Франчайзын Эх загвар бүтээх хэрэгсэл мөн. Энэхүү хөтөлбөр нь дараах долоон тодорхой алхамаас бүрдэнэ: 1. Үндсэн зорилт2. Стратегийн зорилт 3. Зохион байгуулалтын стратеги4. Удирдлагын стратеги5. Ажилчдын стратеги6. Марктенгийн стратеги7. Системийн стратеги

Эх сурвалж: “Бизнесийн ташаарлыг залруулах нь” номоос

"Энэхүү сониныг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Aгентлаг (ОУХА)-аар дамжуулан Америкийн ард түмний өгөөмөр дэмжлэгтэйгээр бүтээсэн болно. Хөгжлийн Шийдэл ТББ нь сонинтой холбоотой хариуцлагыг бүрэн хүлээх бөгөөд үүнд АНУ-ын Засгийн Газар болон АНУ-ын ОУХА-ийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно."

8. БИЗНЕС ЗӨВЛӨГӨӨ