reach САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар...

4
1 2016 оны 8 сар №4 REACH САР ТУТМЫН СОНИН ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ: ХОЛБОО БАРИХ Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран жижиг, дунд бизнесүүдийг санхүүгийн хувьд илүү бат бөх, тогтвортой үйл ажиллагаатай болоход шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагаас олж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг хэрэгжүүлээд хоёр сар болж байна. REACH төслийн зорилго нь банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнесүүдэд хэрэгцээтэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж, чадавхийг нь нэмэгдүүлэхэд орших юм. Энэхүү зорилгынхоо хүрээнд REACH төсөл төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар жижиг, дунд бизнесийн зээлийг зуучлан, дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд одоогоор Зээлийн Батлан Даалтын Сан, Ариг Банк, ХасБанк, Хаан Банк, Голомт Банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна. 1. REACH ТӨСӨЛ ТӨР БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ БИЙ БОЛГОНO Уг санамж бичгийн хүрээнд REACH төсөл эдгээр байгууллагуудтай жижиг, дунд бизнесүүдийн зээлжилтийн чадавхийг нэмэгдүүлэх, банкны санхүүжилтэд бэлдэх чиглэлээр хамтрах, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүжилтийн талаарх мэдээ мэдээллийг хуваалцан, чадавхижуулах сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнүүдийг хамтран зохион байгуулахын зэрэгцээ банкны зээлд тавигдах шаардлагыг хангахад нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, зээл авахад нь зуучлан ажиллах юм. REACH төсөл төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхийг нэмэгдүүлж, зээл авах боломжийг улам нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. 1. REACH Төсөл Төр Болон Хувийн Хэвшлийн Түншлэлийг Бий Болгоно 2. Амжилтын Түүх 3. Бизнес Зөвлөгөө 4. Таны Мэдлэгт булан 5. REACH Төслийн 9 сард хийх үйл ажиллаганы хөтөлбөр Зээлийн Батлан Даалтын Сангийн Гүйцэтгэх Захирал П.Чандмань Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх Захирал Э. Бат-Оршихын хамтаар Ариг Банкны Зочломтгой Ёсны Жигүүрийн Манлай Дэмжигч Г.Мөнхзул, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх Захирал Э. Бат-Оршихын хамтаар

Upload: others

Post on 02-Jan-2020

4 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: REACH САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар №4dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/4th-2016.08.pdf · reach төслийн баг хамт олны зүгээс

1

REACH САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар №4

2016 оны 8 сар №4 REACH САР ТУТМЫН СОНИН

ЭНЭ УДААГИЙН ДУГААРТ:

ХОЛБОО БАРИХ

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран жижиг, дунд бизнесүүдийг санхүүгийн хувьд илүү бат бөх, тогтвортой үйл ажиллагаатай болоход шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагаас олж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг хэрэгжүүлээд хоёр сар болж байна.

REACH төслийн зорилго нь банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнесүүдэд хэрэгцээтэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж, чадавхийг нь нэмэгдүүлэхэд орших юм.

Энэхүү зорилгынхоо хүрээнд REACH төсөл төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар жижиг, дунд бизнесийн зээлийг зуучлан, дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд одоогоор Зээлийн Батлан Даалтын Сан, Ариг Банк, ХасБанк, Хаан Банк, Голомт Банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.

1. REACH ТӨСӨЛ ТӨР БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ БИЙ БОЛГОНO

Уг санамж бичгийн хүрээнд REACH төсөл эдгээр байгууллагуудтай жижиг, дунд бизнесүүдийн зээлжилтийн чадавхийг нэмэгдүүлэх, банкны санхүүжилтэд бэлдэх чиглэлээр хамтрах, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүжилтийн талаарх мэдээ мэдээллийг хуваалцан, чадавхижуулах сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнүүдийг хамтран зохион байгуулахын зэрэгцээ банкны зээлд тавигдах шаардлагыг хангахад нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, зээл авахад нь зуучлан ажиллах юм.

REACH төсөл төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар жижиг, дунд бизнесүүдийн зээлжих чадавхийг нэмэгдүүлж, зээл авах боломжийг улам нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.

1. REACH Төсөл Төр Болон Хувийн Хэвшлийн Түншлэлийг Бий Болгоно

2. Амжилтын Түүх

3. Бизнес Зөвлөгөө

4. Таны Мэдлэгт булан

5. REACH Төслийн 9 сард хийх үйл ажиллаганы хөтөлбөр

Зээлийн Батлан Даалтын Сангийн Гүйцэтгэх Захирал П.Чандмань Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх Захирал Э. Бат-Оршихын хамтаар

Ариг Банкны Зочломтгой Ёсны Жигүүрийн Манлай Дэмжигч Г.Мөнхзул, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх Захирал Э. Бат-Оршихын хамтаар

Page 2: REACH САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар №4dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/4th-2016.08.pdf · reach төслийн баг хамт олны зүгээс

2

REACH САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар №4

2. АМЖИЛТЫН ТҮҮХ 3. БИЗНЕС ЗӨВЛӨГӨӨ

Оёдлын бизнес эрхлэгч Э.Энхтуул нь 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймагт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Анх 2013 онд оёдлын курст суралцаад аймгийн төв Сүхбаатар сумын захдуу байршилд 50 мкв ажлын байрыг түрээслэн бизнесийн гараагаа эхлүүлсэн. Түүний хувьд нэг оёдлын машинтайгаар захиалгат оёдлын үйлчилгээ үзүүлж байв.

Тэрбээр оёдлын салбарын хувьд хязгаарлагдмал зах зээлтэй орон нутагтаа бизнесийн шинэ санаа гаргах шаардлагатай болсон. Ингээд 2013 онд багын найзын өгсөн санааны дагуу автомашины суудлын бүрээс оёхоор шийдэж, “Түвшин-Эрдэнэ Сэлэнгэ” нөхөрлөлийг ээж Эрдэнэчимэгийн хамтаар байгуулжээ. Борлуулалт амжилттай явагдсанаар Сэлэнгэ аймагтаа суудлын бүрээс үйлдвэрлэдэг ганц үйлдвэр болж чадсан байна.

Захиалгын тоо ихсэхийн хирээр үйлдвэрээ шинэчлэх шаардлагатай болж шинэ тоног төхөөрөмж авах хэрэгцээ гарсан. Иймд 2016 оны 7 сард төслийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар АНУ-ын ОУХА-ын зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH төслийн Сэлэнгэ салбарт хандсан.

Энхтуул REACH төслөөс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар Сумын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн зээлийн талаар мэдээлэл авснаар зээлд зуучлуулах бүрэн боломжтойг ойлгосон байна. Тэрбээр REACH төслөөр дамжуулан зээлийн тооцоололоо зөв хийлгэж, бичиг баримтаа маш хурдан хугацаанд бүрдүүлснээр тоног төхөөрөмж сайжруулахаар Хаан банкнаас 15.000.000 төслийн зээлд хамрагдаж чадсанд сэтгэгдэл маш өндөр байгаа аж.

Цаашид Энхтуул “Түвшин-Эрдэнэ Сэлэнгэ” нөхөрлөлөө өргөжүүлэн ажлын хувцас оёдог том цехтэй болох зорилготой тул зээлжих чадварааа сайжруулахын тулд REACH төслийн Бизнес төлөвлөгөөгөө боловсруулах, Нягтлан Бодох Бүртгэл болон Зээлийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, авсан мэдлэгээ бизнестээ амжилттай хэрэгжүүлж байна.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ хэрхэн боловсруулах вэ?Бизнесийн орчны нөхцөл, зах зээлийн боломжийг

судалсны үндсэн дээр тодорхой зорилго дэвшүүлж, түүнд хүрэхэд шаардлагатай нөөцүүдийг хамгийн үр ашигтай хувилбараар зохион байгуулсан, байгууллагын нууцын зэрэглэл бүхий баримт бичгийг бизнес төлөвлөгөө гэнэ.

Бизнес төлөвлөгөө боловсруулахад тавигдах шаардлага:1.Тодорхой байх

• Энгийн ойлгомжтой байх• Нэг өгүүлбэрт хэт олон санаа илэрхийлэхгүй байх• Хүрэх гэж буй зорилго, зорилтоо цаг хугацааны

хувьд дэс дараалалтай төлөвлөн тусгах• Тохиромжгүй ишлэл хэрэглэхгүй байх;• Шаардлагатай хэсэгт график, хүснэгт диаграмм

оруулах2. Товч байх3. Бүлэг хэсэг, дэд сэдвүүд бүр нь уялдаа холбоотой байх4. Үнэн зөв байх5. Тоо баримтаар баталгаажсан байх

Сайн боловсруулсан бизнес төлөвлөгөөний ач холбогдол:1. Байгууллагад учирч болох эрсдлүүдийг урьдчилан

таамаглаж, илрүүлнэ.2. Хөрөнгө оруулалт татах чухал хэрэгсэл болно 3. Бусад хувь хүн, албан байгууллага, гадны экспертүүдэд

байгууллагаа танилцуулах хэрэгсэл болгон ашиглана.4. Удирдлага болон хяналтын хэрэгсэлд ашиглаж болно.

Бизнес төлөвлөгөө боловсруулахад анхаарах зүйл:1. Бизнес төлөвлөгөө боловсруулахдаа сэтгэл

хөдлөлөөр бус бодитоор авч үз. Учир нь та бизнесээ удирдан явуулах гол тактикаа хэрэгжүүлэхэд бизнес төлөвлөгөөгөө ашиглана.

2. Байгууллагын үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхой хугацааны үеэр хэмжих тул нарийн төлөвлө.

3. Бизнес төлөвлөгөө нь нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох, нөөцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой тул хөрөнгө оруулагчдын сонирхдог мэдээллийг тусга. Үүний тулд:

• Шинэлэг бүтээлч санаа байх• Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдэл• Эдийн засгийн үр ашиг• Удирдлагын болон мэргэжлийн ур чадвар• Үйл ажиллагааны төлөвлөгөөБизнесийн хүрээнд төлөвлөлтгүй ажиллаж байгаа

хэн боловч ямагт хамгаалалтын байр сууринд байж, анхдагч цохилтыг ирэхийг хүлээх болдог. Тэд алдагдал, алдааны далайд хөвж, хамгийн их үнэ төлбөртэйгээр суралцдаг. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Эмх замбараагүй, төлөвлөгөөгүй ажилладаг хүн харин үүнийг мартдаг. /Герберт Ньютон Кэссон/

Эх сурвалж: incubator.itpark.mn

REACH төсөлд хандснаар төслийн зээлийг маш түргэн хугацаанд

зуучлуулан авсанаар төлөвлөсөн хугацаандаа багтаан үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой боллоо.

Бизнесийн салбар: Оёдол эсгүүрБизнесийн нэр: “Түвшин-Эрдэнэ Сэлэнгэ” НөхөрлөлБизнес эрхлэгчийн овог, нэр: Энхжаргалын Энхтуул

Page 3: REACH САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар №4dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/4th-2016.08.pdf · reach төслийн баг хамт олны зүгээс

3

REACH САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар №4

4. “ТАНЫ МЭДЛЭГТ” БУЛАН

ЗЭЭЛ БА БАРЬЦАА ХӨРӨНГӨ

Орчин үеийн бизнесийн санхүүгийн гол хөшүүрэг нь зээл бөгөөд бизнес эрхлэгч нар тус хөшүүргээ банкны эх үүсвэрээр шийдэж байна. Банкны эх үүсвэрээс босгосон санхүү, мөнгөний нөөц нь байгууллагад өргөжин тэлэх боломжийг бий болгодог ч эсрэгээрээ бодлогогүй, үр дүнгүй зарцуулалт хийвэл бас эрсдэлд оруулдаг гэдгийг санахад илүүдэхгүй.

Хэдийгээр арилжааны банкууд зарим бизнесийн санхүүгийн асуудлыг шийдэж чадаж байгаа ч, нэг хэсэг бизнесийн санхүүгийн асуудлыг шийдэж чадахгүй байна. Санхүүгийн асуудлаа банкаар шийдвэрлүүлж чаддаггүй эдгээр хэсэг бүлэг бизнест тулгардаг гол бэрхшээл нь: Зээлийн барьцаа хөрөнгийн дутагдлын асуудал байдаг.

REACH төслийн баг хамт олны зүгээс эрхлэн гаргадаг сар тутмын сонингийн энэ удаагийн 4 дэх дугаараараа бид “жижиг дунд бизнес эрхлэгч нарт тулгардаг зээлийн барьцаа хөрөнгийн дутагдлын асуудлыг хэрхэн шийдэж болох арга зам, боломж” байдаг талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргье.

Зээлд барьцаалах боломжтой хөрөнгүүд:

Хэрэв бизнес эрхлэгч та арилжааны банкнаас төслийн болон бизнесийн зээл авах гэж байгаа бол авч буй зээлдээ дүйцүүлэн дараах хөрөнгүүдийг зээлийн барьцаанд барьцаалуулж болно. Үүнд:

1. Үл хөдлөх хөрөнгө /Бизнесийн барилга, хашаа байшин, орон сууц, граж, павилон/

2. Хөдлөх хөрөнгө /Бүх төрлийн автомашин, лангуу тавиур, мал сүрэг, гэрийн тавилга эд хогшил, цахилгаан бараа, сууцны пин, /

3. Тоног төхөөрөмж /үйлдвэрлэл, үйлчилгээний бүх төрлийн тоног төхөөрөмжүүд/

4. Эргэлтийн хөрөнгө, бараа материал /бараа бэлэн хувцас, өргөн хэрэглээний бараа гэх мэт/

5. Патент, лиценз, оюуны өмч /бүх төрлийн зохиогчийн эрх, оюуны өмч/

6. Ирээдүйд орох баталгаат орлого /тендерийн орлого, тогтмол цалингийн орлого/

7. Хуримтлах хадгаламж /бүх төрлийн валютын, хугацаатай хадгаламжууд /

8. Бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд

Барьцаа хөрөнгүүдийн зээл зөвшөөрөх хувь:

Дээрх барьцаа хөрөнгүүд нь үнэ цэнэ, элэгдэж муудах хугацаа, түргэн борлогдох чадвар зэргээсээ хамааран арилжааны банкнаас авч буй зээлд тодорхой хувиар тооцогдон барьцаалагддаг.

Барьцаа хөрөнгийн төрөл

Банкуудын зээл зөвшөөрөх хувь хэмжээ

Үл хөдлөх хөрөнгө 60-70%Хөдлөх хөрөнгө 40-60%Тоног төхөөрөмж 40-50%Эргэлтийн хөрөнгө, бараа материал 30-40%

Патент, лиценз, оюуны өмч 40-50%

Ирээдүйд орох баталгаат орлого 40-50%

Хуримтлах хадгаламж 80-90%Бусад хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд

Банкнаас тогтоосон хувь хэмжээгээр

Хүснэгтэнд дурдсан зээл зөвшөөрөх хувь тус бүр нь арилжааны банк тус бүрт өөр, өөр байж болох бөгөөд дээрх үзүүлэлтээс зөрүүтэй байж болно

Мөн арилжаааны банкуудад зээлийн барьцаа хөрөнгийн бүтцийн харьцаа үзүүлэлт гэж байдаг. Дээр дурдсан зээлийн барьцаа хөрөнгө тус бүр авч буй зээлийн хэмжээний хэд хүртэлх хувийг эзэлж болохийг дараах хүснэгтээс харна уу.

Барьцаа хөрөнгийн төрөл Зээлийн барьцаанд эзлэх хувь

Үл хөдлөх хөрөнгө 60-70%Хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж 30-40%

Эргэлтийн хөрөнгө, бараа материал 10-20%

Бусад -100%

Хүснэгтэнд дурдсан зээлийн барьцаанд эзлэх хөрөнгө тус бүрийн хувь арилжааны банк тус бүрт өөр, өөр байж болох бөгөөд дээрх үзүүлэлтээс зөрүүтэй байж болно.

Ихэнх арилжааны банкууд 100% үл хөдлөх хөрөнгөөр зээлийн барьцааг шийдэхийг илүүд үздэг учир нь үл хөдлөх хөрөнгө нь зээлийн хугацааны турш зарж борлогдох боломжгүй байдаг. Харин бусад хөрөнгүүд болох машин, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, бараа материал зэрэг нь зарж борлогдох өндөр магадлалтайгаас гадна гэнэтийн эрсдэлд /гал, усны аюулд өртөх, дахин засвар авахгүй эвдэрч гэмтэх/ өртөх өндөр магадлалтай байдаг.

Дээрх 2 харьцаа үзүүлэлтүүдийг хэрхэн тооцдог аргачллыг дараах кейс бодлогоор бататган харуулъя.

Page 4: REACH САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар №4dsmongolia.org/wp-content/uploads/2017/08/4th-2016.08.pdf · reach төслийн баг хамт олны зүгээс

4

REACH САР ТУТМЫН СОНИН 2016 оны 8 сар №4

ЗЭЭЛ БА БАРЬЦАА ХӨРӨНГӨ

“А” компани ХасБанкнаас 180 сая төгрөгийн бизнесийн зээл хүссэн бөгөөд зээлийн барьцаанд дараах үнэлгээ бүхий хөрөнгүүдийг барьцаална.

Зээлд барьцаалж буй хөрөнгүүд

Барьцаалж буй хөрөнгийн үнэлгээ /банкны үнэлгээгээр/

Барьцаалж буй хөрөнгийн зээл зөвшөөрөх хувь

Хөрөнгүүдийн зээлийн барьцаанд эзлэх хувь /банкны

шалгуураар/

Хөрөнгүүдийн зээлийн барьцаанд

эзлэж буй бодит хувь /зээлдэгчийн

барьцаагаар/

Бизнесийн барилга 200,0 сая төгрөг 70% 60% 66.66%

Суудлын автомашин 50,0 сая төгрөг 50%30%

16.66%Бизнесийн тоног

төхөөрөмж 30,0 сая төгрөг 50% 10%

Эргэлтийн хөрөнгө, бараа материал 20,0 сая төгрөг 40% 10% 6.6%

Нийт дүн 300,0 сая төгрөг 100%

Дээрх жишээн дээр үл хөдлөх хөрөнгийн зээлийн барьцаанд эзэлж буй хувь нь банкны тогтоосон 60 хувиас илүү буюу 66.66% байна. Барьцаа хөрөнгүүдийн харьцаа үзүүлэлт дотроос үл хөдлөх хөрөнгийн эзлэх хувийн хэмжээ их байж болох ч, хөдлөх хөрөнгө болох суудлын автомашин болон бизнесийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, бараа материал зэрэг барьцаа хөрөнгийн хэмжээ банкнаас тогтоосон шалгуур хувиас хэтэрч болохгүй. Хэтэрсэн тохиолдолд банкны шалгуур барьцаа хөрөнгийн бүтцийг хангахгүй болох бөгөөд энэ тохиолдолд банк харилцагчийн зээлийн хэмжээг бууруулах эс бөгөөс зээлдэгчээс нэмэлт үл хөдлөх хөрөнгийн барьцааг шаардах нөхцөл үүснэ гэсэн үг юм.

ЗЭЭЛИЙН БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ДУТАГДЛЫГ ГУРАВДАГЧ ЭХ ҮҮСВЭРЭЭС ХАНГАХ:

Хэрэв бизнес эрхлэгч та арилжааны банкнаас төслийн болон бизнесийн зээл авах гээд зээлийн барьцаа хөрөнгийн дутагдлын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Зээлийн барьцаа хөрөнгийн дутагдлын асуудлыг доор дурдсан хувилбараар буюу гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгөөр шийдэж болдог. Гуравдагч этгээдийн хөрөнгөөр гэхээр бизнес эрхлэгч та эргэлзэж байж болох юм. Тэгвэл илүү дэлгэрэнгүй байдлаар тайлбарлъя.

Хэрэв бизнес эрхлэгч та өөрийн нэр дээр арилжааны банкнаас зээл авах гээд зээлийн барьцаа хөрөнгийн дутагдалд орсон байгаа бол--Өөрийн төрсөн аав, ээж, ах, эгч, дүүгийн эзэмшлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцаа хөрөнгийн дутагдлын асуудлаа шийдвэрлээрэй. Дээрх боломж нь зээл хүсэгч хүн бүрт нээлттэй бөгөөд та энэ тухайгаа зээл авах хүсэлт гаргаж буй үедээ л зээл авах гэж буй банкны зээлийн эдийн засагчдаа хэлээрэй. Эцэст нь бусдын хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж байгаа тул мэдээж эзэмшигчийн зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд эзэмшигч мөн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурдаг гэдгийг та мартаагүй бизээ.

5. REACH ТӨСЛИЙН 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

2016.09.06 - 2016.09.08БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ,

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ УНШИЖ ОЙЛГОХ НЬ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭ БА ХЭРЭГЛЭЭ, ЗЭЭЛИЙН БОЛОВСРОЛ СЭДВҮҮДЭЭР СУРГАЛТ

2016.09.20 - 2016.09.22БИЗНЕС ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ,

САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ УНШИЖ ОЙЛГОХ НЬ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ШИНЖИЛГЭЭ БА ХЭРЭГЛЭЭ, ЗЭЭЛИЙН БОЛОВСРОЛ СЭДВҮҮДЭЭР СУРГАЛТ НАЛАЙХ ДҮҮРЭГТ

2016.09.15БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРСДЛИЙН УДИРДЛАГА, БИЗНЕС

ЭРХЛЭГЧИД ӨӨРИЙН ЗЭЭЛИЙН ЭРСДЛИЙГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ТАЛААР АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ

2016.09.30БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЖДҮ-ИЙН ТӨВТЭЙ

ХАМТРАН БЗД-Н ЖДБЭРХЛЭГЧДЭД САНХҮҮГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖИЙН ТАЛААР АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ