sanhuu biy daalt

15
Оршил Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийн байгууллагууд нь ашиг олохын тулд үйл ажиллагаагаа явуулдагийг бид мэднэ. Бизнесийн байгууллагууд нь бараа бүтээгдэхүүнээ худалдан авагч, үйлчлүүлэгчдээ зээлээр худалдсаны улмаас авлага үүснэ. Бизнесийн ихэнх байгууллагад авлага үүсч байдаг. Харин авлагын бичиг нь бизнесийн зарим салбарт бараг хэрэглэгддэггүй бол зарим салбарт нилээд өргөн хэрэглэгддэг. Авлагын бүртгэл гэсэн сэдэв нь маш өргөн хүрээтэй билээ. 1990-ээд оноос манай оронд төрөл бүрийн аж ахуйн нэгж байгууллага эрчимтэйгээр бий болж, хоорондоо өрсөлдөж эхэлсэн. Энэ үеэс эхлэн манай улс эдийн засгийн шинэ харилцаанд шилжсэнээр нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог өөрчлөн шинэчилсэн. Бизнесийн байгууллага хэрэглэгчдийн хоорондын авлагыг бүртгэх, ангилах асуудал нь НББОУС-ын шаардлагыг хангасан байх ѐстой. Иймээс энэхүү курсын ажлаар авлагын бүртгэлийг бүртгэх, тэдгээрийг хэрхэн ангилах тухай харуулахыг зорив. www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 22-Oct-2014

1.090 views

Category:

Documents


0 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Sanhuu Biy Daalt

Оршил

Дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг бизнесийн байгууллагууд нь

ашиг олохын тулд үйл ажиллагаагаа явуулдагийг бид мэднэ. Бизнесийн байгууллагууд нь

бараа бүтээгдэхүүнээ худалдан авагч, үйлчлүүлэгчдээ зээлээр худалдсаны улмаас авлага

үүснэ. Бизнесийн ихэнх байгууллагад авлага үүсч байдаг. Харин авлагын бичиг нь

бизнесийн зарим салбарт бараг хэрэглэгддэггүй бол зарим салбарт нилээд өргөн

хэрэглэгддэг. Авлагын бүртгэл гэсэн сэдэв нь маш өргөн хүрээтэй билээ.

1990-ээд оноос манай оронд төрөл бүрийн аж ахуйн нэгж байгууллага

эрчимтэйгээр бий болж, хоорондоо өрсөлдөж эхэлсэн. Энэ үеэс эхлэн манай улс эдийн

засгийн шинэ харилцаанд шилжсэнээр нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог өөрчлөн

шинэчилсэн.

Бизнесийн байгууллага хэрэглэгчдийн хоорондын авлагыг бүртгэх, ангилах

асуудал нь НББОУС-ын шаардлагыг хангасан байх ѐстой. Иймээс энэхүү курсын ажлаар

авлагын бүртгэлийг бүртгэх, тэдгээрийг хэрхэн ангилах тухай харуулахыг зорив.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Sanhuu Biy Daalt

Авлага

Авлага гэдэг нь бараа үйлчилгээг үзүүлснийхээ төлөө худалдан авагч,

үйлчлүүлэгчээс нэхэмжлэх мөнгөн дүн юм.

Авлагыг худалдааны болон худалдааны бус гэж ангилна.

• Худалдааны авлага нь: бизнесийн хэвийн үйл ажиллагааны нэг хэсэг болон

борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний төлөө худалдан авагчийн төлөх дүн юм.

Авлагын гол хэсэг худалдааны авлага нь авлага ба авлагын бичиг гэсэн 2 хэсгээс

бүрдэнэ.

Авлагын данс---- борлуулсан бараа, үйлчилгээний хөлсийг төлнө гэсэн худалдан

авагчийн аман амлалт бөгөөд ихэвчлэн 30-60 хоногт цуглуулагддаг юм.

Авлагын бичиг---- тодорхой хэмжээний мөнгийг ирээдүйн тогтоосон хугацаанд төлнө

гэсэн авлагын бичиг гаргагчийн бичгэн амлалт юм. Энэ нь борлуулалт, санхүүжилт буюу

бусад ажил гүйлгээнээс үүссэн байж болно. Бичиг нь богино буюу урт хугацаатай байж

болно.

• Худалдааны бус авлага нь: Янз бүрийн ажил гүйлгээнээс үүсдэг бөгөөд төлөх

эсвэл нийлүүлэлт хийх бичгэн амлалт байж болно. Жишээ нь:

1. Ажилчид ба албан хаагчдад олгосон урьдчилгаа

2. Хараат компанид олгосон урьдчилгаа

3. Боломжит осол буюу газрыг нөхөх хадгаламж

4. Гүйцэтгэл буюу төлбөрийн баталгаа болох хадгаламж

5. Ноогдол ашиг ба хүүний авлага гэх мэт....

Дансны авлага

Дансны авлагатай холбогдох нягтлан бодох бүртгэлийн гурван үндсэн асуудал

байдаг

1. Авлагын дансны хүлээн зөвшөөрөлт

2. Авлагын үнэлгээ

3. Авлагыг данснаас хасах

Авлагын дансны хүлээн зөвшөөрөлт

Авлагын ихэнх ажил гүйлгээнд хүлээн зөвшөөрөх дүн нь хоѐр талын хоорондох

солилцооны үнэ байдаг. Солилцооны үнэ худалдааны хөнгөлөлт ба борлуулалтын

хөнгөлөлт гэсэн ойлголтууд гарч ирнэ.

• Худалдааны хөнгөлөлт:

Худалдааны буюу тоо хэмжээний хөнгөлөлт олгох жагсаалт эсвэл катологийн үнэд

үндэслэн худалдан авагчдад жишиг үнэ тогтоож өгдөг. Катологит байнга өөрчлөлт

оруулахаас зайлсхийж, худалдан авсан тоо хэмжээнд өөр өөр үнэ тогтоох эсвэл

өрсөлдөгчөөс нэхэмжлэхийн жинхэнэ үнийг нуухын тулд худалдааны хөнгөлөлтийг

хэрэглэдэг. Худалдааны хөнгөлөлтийг ихэвчлэн хувийн жингээр илэрхийлдэг. Жишээ нь:

50.000.00 төгрөгний бараа материалыг 10%,10%, 2/10, n/30 нөхцөлөөр худалдсан гэвэл :

50.000.00

1-р хөнгөлөлт 50.000.00 х 10% = 5.000.00

45.000.00

2-р хөнгөлөлт 45.000.00 х 10% = 45.000.00

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Sanhuu Biy Daalt

4.500.00

40.500.00

• Борлуулалтын хөнгөлөлт:

Барааны борлуулалт болон төлбөр төлөх байдлыг урамшуулах үүднээс борлуулалтын

хөнгөлөлтийн нөхцөлийг худалдан авагчиддаа санал болгодог. Жишээ нь,: 2/10, n/30

гэсэн нөхцөлөөр борлуулалт хийж болно. Энэ нь худалдан авагч 10 хоногийн дотор

төлбөрөө төлөх юм бол 2 хувийн бэлэн мөнгөний хөнгөлөлт эдэлнэ гэдгийг харуулж

байна. Иймд борлуулалтын хөнгөлөлт нь авлагын цуглуулалтаас орж ирэх мөнгөний

хэмжээг бууруулж байна.

Журналын бичилт:

Дт Мөнгө хххх

Дт Борлуулалтын хөнгөлөлт хххх

Кт Бараа материал хххх

Компаниуд бараа бүтээгдэхүүн борлуулахдаа худалдан авагчид борлуулалтын

хөнгөлөлтийн нөхцлийг санал болгож байгаа бол авлагыг дараах аргаар бүртгэж болно.

1. Нийт дүнгийн арга:

Энэ арга нь борлуулалт хийх үед борлуулалтын орлого ба авлагыг нийт дүнгээр нь

бүртгэдэг ба практикт өргөн ашиглагддаг. Харин хөнгөлөлтийн хугацаанд барааны төрөл

орж ирэх үед борлуулалтын хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрч “ Борлуулалтын хөнгөлөлт”

гэсэн дансанд бүртгэдэг.

2. Цэвэр дүнгийн арга:

Энэ аргын хувьд борлуулалт хийгдэх тухай бүрд борлуулалтын орлого ба авлагыг

борлуулалтын хөнгөлөлтийг хассан цэвэр дүнгээр нь бүртгэдэг. Өөрөөр борлуулалтын

хөнгөлөлтийн төлбөр орж ирсэн үед биш борлуулалт хийсэн үедээ л хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл барааны төлбөр хөнгөлөлтийн хугацаанд орж ирэхгүй тохиолдолд хөнгөлөлтийн

хугацааны дараа цуглуулагдаж буй авлагад ноогдох борлуулалтын хөнгөлөлтийг

тооцоолж “ Алдагдсан борлуулалтын хөнгөлөлт” гэсэн дансанд дараах байдлаар бичилт

хийгдэнэ.

Дт Авлагын данс хххх

Кт Алдагдсан борлуулалтын хөнгөлөлт хххх

Дээрх хоѐр аргыг дараах жишээгээр харьцуулахад:

01.01 “ Б” компани 3.000 төгрөгийн өртөгтэй барааг 6.000 төгрөгөөр 2/10, n/ 30

нөхцөлөөр борлуулсан гэе.

Нийт дүнгийн арга Цэвэр дүнгийн арга

Авлагын данс 6.000 Авлагын данс

Борлуулалтын орлого 6.000 / 6.000-6.000х2%/ 5880

ББӨ 3.000 Борлуулалтын орлого 5880

Бараа материал 3.000 ББӨ 3.000

Бараа материал 3.000

01.08 Худалдан авагчаас 4.000 төгрөгийн авлагыг цуглуулсан

Мөнгөн хөрөнгө 3.920 Мөнгөн хөрөнгө 3.920

Борлуулалтын хөнгөлөлт 80 Авлагын данс 3.920

Авлагын данс 4.000

01.20 Үлдсэн авлагыг цуглуулсан

Мөнгөн хөрөнгө 2.000 Мөнгөн хөрөнгө 2.000

Авлагын данс 2.000 Авлагын данс 1960

Алдагдсан борлуулалтын 40

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Sanhuu Biy Daalt

хөнгөлөлт

Алдагдсан борлуулалтын

хөнгөлөлт = 2.000 х 2%=40

Нийт дүнгийн аргыг хэрэглэсэн бол борлуулалтын хөнгөлөлтийг орлогын тайланд

борлуулалтаас хасагдах байдлаар тайлагнах хэрэгтэй. Цэвэр дүнгийн аргыг хэрэглэсэн

бол алдагдсан борлуулалтын хөнгөлөлтийг бусад орлогын зүйл байдлаар авч үзнэ.

Авлагын үнэлгээ

Авлагын данс нь зээлийн борлуулалттай холбоотойгоор авч үздэг. Авлагын

тайлагналд

1. ангилалт

2. баланс дахь үнэлгээ хамаарна.

Нэг жил ба үйл ажиллагааны циклийн аль уртад цуглуулах авлагыг эргэлтийн ,

бусад бүх авлагыг эргэлтийн бус гэж ангилдаг. Эргэлтийн авлагыг цэвэр боломжит үнэ

цэнээр үнэлж, тайлагнадаг. Цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь ирээдүйн худалдан

авагчаас авах боломжит мөнгөний дүн юм.

Авлагын хувийн жингийн арга

Цэвэр боломжит үнэ цэнэ= Авлагын данс – Найдваргүй авлага

Борлуулалтын хувийн жингийн арга

Уялдуулах= Борлуулалт--Найдваргүй авлагын зардал

Найдваргүй авлага:

Ямар ч байгууллага, аж ахуй нэгж өр төлбөрөө төлөх чадваргүй юм уу эсвэл төлөх

дургүй байгууллага хүмүүст бараа үйлчилгээгээ зээлээр өгөхийг хүсэхгүй. Ийм учраас

компаниуд зээлийн хэлтэстэй байдаг бөгөөд уг хэлтэс нь ирээдүйн худалдан авагч

бүрийнхээ өрөө төлөх найдварыг судлан үздэг. Гэсэн хэдий боловч бараа үйлчилгээгээ

зээлээр худалддаг бизнесийн байгууллагуудын авлагын зарим хэсэг төлөгдөх найдваргүй

болдог. Зээлийн хэсэг нь ирээдүйн худалдан авагчдын санхүүгийн чадавхийг бодитой

үнэлж чадаагүй, эсвэл үйл ажиллагаанд нь ямар нэгэн урьдчилан тодорхойлох

боломжгүй өөрчлөлт гарсан

зэргээс дүгнэлт үнэн зөв болоогүй нь найдваргүй авлага үүсэх шалтгаан болдог.

Найдваргүй авлага бага гарах нь зээлийн зөв ухаалаг бодлого явуулж чадсаны баталгаа

болдог. Хэрэв зээлийн хэлтэс нь ирээдүйн худалдан авагчдыг үнэлэхдээ хэтэрхий

хаширлаж хамгаалалтын бодлого баримталбал энэ нь найдваргүй авлага үүссэнээс болж

учрах хохирлоос зайлсхийх боломж олгох боловч хэвийн харилцаа тогтоож болох олон

худалдан авагчдыг алдаж борлуулалтаа нэмэгдүүлэн ашиг олох боломжоо ашиглаж

чадахгүйд хүргэнэ. Найдваргүй авлагыг бүртгэх 2 арга байдаг.

• Шууд данснаас хасах :

Энэ арга нь авлага найдваргүй нь тодорхой болсон үед данснаас хасдаг боловч

НББОУС болон “ Нийтээр хүлээн зөвшөөрсөн бүртгэлийн зарчим”- ийн нэг болох

хамаарлын зарчмыг баримталдаггүй. Авлагыг шууд данснаас хасахдаа дараах журналын

бичилт хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Sanhuu Biy Daalt

Найдваргүй авлагын зардал хххх

Авлагын данс хххх

• Хасагдуулгын буюу нөөцийн арга:

Энэ аргын үед хамаарлын зарчмыг сайн баримталж чаддаг. Хамаарлын зарчим ѐсоор

тухайн тайлант хугацааны орлого олохтой холбоотойгоор гарсан зардлууд тухайн

тайлант хугацааны орлоготой хамт бүртгэгдэх ѐстой гэж үздэг. Тэгвэл авлагыг

найдваргүй нь тодорхой болсон үед нь зардалд шингээж өгөх тохиолдолд уг зардал нь

тухайн тайлант хугацааны орлоготой хамт уялдаж чаддаггүй. Иймээс өмнөх жилүүдийн

туршлага дээр үндэслэн найдваргүй авлагыг тооцох шаардлагатай болдог бөгөөд энэхүү

аргыг хасагдуулгын буюу нөөцийн арга гэдэг.

Энэ аргаар найдваргүй авлагын зардлыг тооцоолох 2 арга байдаг.

1. Борлуулалтын хувийн жингийн арга

2. Авлагын хувийн жингийн арга

1). Борлуулалтын хувийн жингийн арга

Тайлант хугацааны борлуулалтаас тодорхой хувиар найдваргүй авлагын зардлыг

тооцоолж дараах байдлаар бүртгэдэг.

Найдваргүй авлагын бүртгэл хххх

Найдваргүй авлагын нөөц хххх

2).Авлагын хувийн жингийн арга

Энэ нь тайлант хугацааны эцэст авлага дансны эцсийн үлдэгдлээс тодорхой хувиар

тооцож найдваргүй авлагын нөөц дансны эцсийн үлдэгдлийг тооцдог.Энэ аргын хувьд

мөн авлагын насжилтын байдлаар нь цаг хугацааны хөтөлбөр бэлтгэн найдваргүй

авлагын зардлыг тооцож болно.

Жишээ нь: 2002 оны 12-р сарын 31-нд “Бат” компанийн авлагын данстай холбоотой

дараах мэдээлэл өгөгджээ.

Авлагын данс 2002.01.01 85.000

Найдваргүй авлагын нөөц данс 2002.01.01 5.000

2002 шны туршид хийсэн борлуулалт /1/6 нь зээлээр/ 1200.000

2002 онд найдваргүй гэж үзээд данснаас хассан авлага 4.000

2002 онд цуглуулсан авлага 180.000

Найдваргүй авлагыг тооцох сууриуд:

а. Зээлийн борлуулалт 1%

б. Авлагын дансны үлдэгдлийн 8%

в. Цаг хугацааны хөтөлбөр

Журналын бичилтүүд:

1. Борлуулалт хийсэн.

Авлагын данс 200.000

Мөнгөн хөрөнгө 1000.000

Борлуулалтын орлого 1200.000

2. Авлагаа цуглуулсан.

Мөнгөн хөрөнгө 180.000

Авлагын данс 180.000

3. Найдваргүй болсон авлагыг данснаас хассан .

Найдваргүй авлагын нөөц 4.000

Авлагын данс 4.000

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Sanhuu Biy Daalt

4. Тайлант хугацааны эцэст найдваргүй авлагыг урьдчилан тооцох бөгөөд арга

тус бүрийн хувьд тооцоололт болон журналын бичилтийг хийж харуулбал:

а) Борлуулалтын хувийн жингийн арга:

Зээлийн борлуулалт = 1200.000х1/6=200.000

Найдваргүй авлага = 200.000х1%= 2.000

Найдваргүй авлагын зардал 2.000

Найдваргүй авлагын нөөц 2.000

Дээрх бичилтүүдийг хийсний дараах дансдын үлдэгдэл нь:

Авлагын данс Найдваргүй авлагын нөөц

С1 85.000 180.000 5.000 С1

200.000 4.000 4.000 2.000

С2 101.000 3.000 С2

Борлуулалтын хувийн жингийн аргыг ашигласнаар авлагын цэвэр боломжит үнэ

цэнэ дараах байдалтай байна.

Баланс

Авлагын данс 101.000

Найдваргүй авлагын нөөц (3.000)

Авлагын цэвэр дүн 98.000

б). Авлагын хувийн жингийн арга:

Авлагын дансны эцсийн үлдэгдлийн 8%-нь орж ирэхгүй гэж үзэх ба авлагын

дансны эцсийн үлдэгдэлээс тооцсон дүн нь найдваргүй авлагын нөөц дансны эцсийн

үлдэгдэл болно.

НАНөөцийн үлдэгдэл =101.000 х 8%= 8080

Авлагын данс Найдваргүй авлагын нөөц

С1 85.000 180.000 5.000 С1

200.000 4.000 4.000 7080

С2 101.000 8080 С2

(101.000х 8% =8080)

Найдваргүй авлагын нөөц дансны эцсийн үлдэгдлийг тодорхойлсоны

дараа “Найдваргүй авлагын зардал” –ыг тооцно.

НАЗ=8080+4.000-5.000=7080

Найдваргүй авлагын зардал 7080

Найдваргүй авлагын нөөц 7080

Авлагын хувийн жингийн аргыг ашигласанаар авлагын цэвэр боломжит үнэ цэнэ дараах

байдалтай байна.

Баланс

Авлагын данс 101.000

Найдваргүй авлагын нөөц ( 8080)

Авлагын цэвэр дүн 92.920

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Sanhuu Biy Daalt

в). Цаг хугацааны хөтөлбөр

Цаг хугацааны хөтөлбөрийг практикт аудиторууд өргөн ашигладаг. Аудиторууд

авлагын дансанд аудит хийхдээ ихэвчлэн авлагын насжилтын байдлыг харгалзан өөр өөр

хувь хэмжээг ашигладаг. Энэ нь зөвхөн нэг дундаж хувийг ашиглахаас илүү бодитой

байдаг юм.

Цаг хугацааны хөтөлбөрийг ашиглах үед авлагын хувийн жингийн аргыг

ашигладаг. Цаг хугацааны хөтөлбөр нь авлагаа цуглуулах хугацаа хэтрэх тусам авлага

орж ирэхгүй байх магадлал их байна гэсэн зарчим дээр үндэслэгддэг. Иймээс энэ аргын

хувьд нийт авлагын хувьд нэг хувийн жинг ашиглахгүй, харин авлага тус бүрийн

хугацааг харгалзан харилцан адилгүй хувийн жинг ашиглан найдваргүй авлагыг тооцно.

Найдваргүй авлагын зардлын хэмжээг тодрхойлох.

Тайлангийн үеийн эцэс санхүүгийн тайлан гаргах бэлтгэл ажил хийгдэж байх үед

төлөгдөхгүй байж болзошгүй орлоготой холбогдон гарах зардлын хэмжээг тооцох ѐстой.

Уг хэмжээг тооцохдоо өнгөрсөн үед гарч байсан уг зардлын хэмжээ, тухайн үеийн

бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдал зэргийг үндэс болгоно.

Найдваргүй авлагаас үүссэн алдагдал хөгжил өсөлтийн үед багасаж, үйлдвэрлэл,

эрэлтийн уналтын үед ихсэх хандлагатай байна.

Найдваргүй авлагын хэмжээг зайлшгүй урьдчилан тооцоолох шаардлагатай болж гарах

хэмжээг нь яг таг тогтоох боломжгүй бөгөөд мэргэжлийн дадлага туршлага чухал үүрэг

гүйцэтгэнэ.

Найдваргүй болсон авлагыг данснаас хасах:

Хэрэв аль нэгэн худалдан авагчаас авах авлага төлөгдөх найдваргүй болсон нь

тодорхой болбол уг авлага нь цаашид хөрөнгө биш болох учраас данснаас хасагдах

ѐстой. Найдваргүй авлагыг данснаас хасна гэдэг нь тухайн худалдан авагчаас авах

авлагыг хүчингүй болгоно гэсэн үг . Үүний тулд авлагын тооцооны хяналтын дансны

кредитээс (ерөнхий дэвтэрт) Найдваргүй авлага дансны дебетэд бичилт хийнэ .

Найдваргүй авлага ххххх

Авлагын тооцооны хяналт ххххх

Үүний зэрэгцээ тухайн худалдан авагчтай хийх тооцооны туслахад уг бичилтийг тусгана.

Жишээ нь: “Саран” дэлгүүр татан буугдаж , төлбөр тооцоогоо барагдуулж чадахгүй

болохыг мэдэгдсэн. Уг дэлгүүрээс авах 300.000 төгрөгийн авлага төлөгдөх найдваргүй

болжээ.Уг авлагыг данснаас хасахын тулд дараах бичилтийг хийнэ.

Авлагыг хасах бичилт:

Найдваргүй авлага 300.000

Авлагын тооцоо 300.000

Уг дэлгүүрээс авах байсан авлага төлөгдөх найдваргүй болсныг хааж бичив.

Дээр хийсэн бичилтийг тайлбарлаж тэмдэглэх ѐстой нэг чухал зүйл бол уг алдагдлыг

найдваргүй авлагын зардал дансны дебедэт биш Найдваргүй авлага дансны дебедэт

бичиж байна.

Төсөвлөгдсөн найдваргүй авлагын зардлыг дээр тэмдэглэсэнчилэн тайлангийн

хугацааны эцэст найдваргүй авлагын зардлын дансанд бичдэг. Дараа нь аль нэг авлага

найдваргүй болох нь тогтоогдож данснаас хасагдахад түүнийг зардал гэж үзэхгүй урьд

тооцоолсон найдваргүй авлагын дансанд хаадаг. Хэрэв найдваргүй авлагын зардал

дансанд тооцохдоо нэг бичээд, найдваргүй болох нь тогтоогдсон тохиолдолд дахиад

бичээд байвал бид найдваргүй авлагаас учрах зардлыг давхардуулан бүртгэх болно.

Мөн түүнчлэн найдваргүй болсон авлагыг хаах бичилт нь хөрөнгийн дансны

үлдэгдлийг ч , түүний эсрэг тохируулах дансны үлдэгдлийг ч аль алины нь тэнцүү

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Sanhuu Biy Daalt

хэмжээгээр хорогдуулж, байдаг.Ийм учраас найдваргүй авлагыг данснаас хасах нь

балансад тусгагдсан авлагын жинхэнэ цэвэр өртгийн дүнд өөрчлөлт оруулахгүй

Жишээ нь: “Наран” компанийн авлагын дансны жинхэнэ цэвэр үлдэгдлийг найдваргүй

авлагын данснаас хасахын өмнөх болон хассаны дараах байдлыг харуулав.

Данснаас хасахын өмнө Данснаас хассаны дараа

Авлагын тооцоо 450.000 Авлагын тооцоо 440.000

Хасах нь: Найдваргүй авлага 20.000 Хасах нь: Найдваргүй авлага 10.000

Цэвэр авлагын жинхэнэ дүн 430.000 Цэвэр авлагын жинхэнэ дүн 430.000

Найдваргүй авлагын данснаас Найдваргүй авлагыг хасахад Цэвэр авлагын дүн

өөрчлөгдөхгүй байгаа нь авлагыг хааж бичихэд зардал нэмэгдэхгүйг харуулж байна.

Авлага найдваргүй болсны алдагдал нь илэрсэн үедээ биш хийгдсэн үедээ дансанд

тусгагдана.

Данснаас хасагдах дүн нь урьдчилан тооцоолсон дүнтэйгээ яг тохирч байх нь

ховор байдаг. Найдваргүй болсноос данснаас хасагдсан авлагын дүн нь

урьдчилан тооцоолсон Найдваргүй авлагын дүнтэй тохирдоггүй. Хэрэв данснаас

хасагдсан авлагын дүн нь урьдчилан тооцоолсон дүнгээс бага байвал найдваргүй авлагын

зөвшөөрөл данс нь кредит үлдэгдэлтэй хэвээр байна. Хэрэв илүү байвал уг данс нь түр

зуур дебет үлдэгдэлтэй болох бөгөөд тайлангийн хугацааны эцэст залруулах бичилт

хийснээр байхгүй болно.

Найдваргүй авлагыг сар бүр тооцоолох:

Сар бүрийн эцэст менежерүүд төлөгдөхгүй байж болзошгүй авлагын хэмжээг

урьдчилан тооцоолж, уг тооцоолсон дүнгээрээ найдваргүй авлагын дансны үлдэгдэлийг

шинээр тооцоолсон дүнгээрээ залруулж бичнэ.

Авлага найдваргүй болсноос гарч болох “балансын” аргаар тооцох. Авлага найдваргүй

болсноос учирч болох алдагдлын хэмжээг урьдчилан тооцоолоход хамгийн өргөн

хэрэглэгддэг арга бол авлагын насаар үндэслэх арга юм. Энэ аргыг заримдаа балансын

арга ч гэж нэрлэдэг. Учир нь энэ аргыг хэрэглэх үед авлагын жинхэнэ үлдэгдлийн

хэмжээг онцлон анхаардаг.

Авлагын тооцооны дотоод хяналт

Дотоод хяналтын маш чухал зарчмын нэг нь мөнгөн хөрөнгө болон бусад ашиглаж

болох хөрөнгийг хариуцагчид нь бүртгэл хөтлөхөд оролцдоггүй. Гэвч жижиг аж ахуй

нэгжийн хувьд нэг л ажилтан худалдан авагчдаас борлуулалтын орлогыг хүлээн авах ,

авлагын тооцооны бүртгэл хөтлөх, худалдан авагчаас буцаан өгсөн бараанд кредит

мэдэгдэл бичих, найдваргүй болох нь тогтоогдсон авлагыг данснаас хасах зэрэг үүргийг

бүгдийг нь хариуцдаг байх нь элбэг билээ.

Ажил үүргийн ийм хуваарь нь хэрэг дээрээ элдэв шамшигдал учруулах бололцоо

олгодог. Ийм нөхцөлд уг ажилтан борлуулалтын орлогын зарим хэсгийг бүртгэлд

тусгахгүй бололцоотой.

Өөр нэг арга нь худалдан авагчидтай хийх тооцооны дансны үлдэгдлийг буруу

хаалт хийх замаар багасгах явдал юм. Үүний тулд худалдан авагч бараа буцааж өгсөн

мэтээр хуурамч кредит мэдэгдэл бичих юм уу эсвэл худалдан авагчаас авах авлагыг

найдваргүйд тооцон данснаас хассан бичилт хийж болно.

Авлагын тооцооны менежмент

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Sanhuu Biy Daalt

Менежментийн хувьд авлагын тооцооны талаар хоорондоо зөрчилтэй хоѐр

зорилго тавигддаг. Менежмент нэг талаас борлуулалтын орлогыг боломжийн хирээр

нэмэгдүүлэхийг эрмэлздэг. Худалдан авагчдад тодорхой хугацаагаар бага хүүтэй эсвэл

хүүгүйгээр бараа үйлчилгээгээ зээлээр олгох үйл ажиллагааг борлуулалтын орлого

нэмэгдүүлэх үр дүнтэй арга гэдэг.

Урьд данснаас хасагдсан авлагыг нөхөн авах тохиолдол.

Өмнө нь найдваргүй гэж үзээд данснаас хасчихсан авлага заримдаа бүтнээрээ

эсвэл хэсэг нь нөхөн төлөгдөх тохиолдол гардаг. Ийм орлогыг найдваргүй авлагын нөхөн

төлөгдөлт гэж тодорхойлдог. Урьд нь данснаас хасагдсан авлага төлөгдөх нь данснаас

хасах нь буруу байсныг харуулах бөгөөд уг авлагыг хөрөнгө болгон дахин бүртгэх

шаардлагатай.

Авлагыг данснаас хасах:

Найдваргүй авлага 200

Авлага 200

Авлагыг буцааж сэргээх:

Авлага 200

Найдваргүй авлага 200

Энэ бичилт нь найдваргүй гэж үзсэн авлагыг данснаас хасах бичилтийн яг эсрэг

байдаг. Уг авлагыг хүлээн авсан тухайг харуулах бичилт нь тусдаа байна.

Дансны авлагыг тодорхой хэмжээний мөнгөөр гуравдагч талд шилжүүлэх нь

дараах хоѐр арга замын аль нэгээр хэрэгждэг.

1. Дансны авлагын барьцаалал

2. Дансны авлагын борлуулалт

Дансны авлагын барьцаалал:

Авлагын өмчлөгч (барьцаалагч нь) авлагаа дэнчин болгосон гэдгийг

тодорхойлсон амлалтын бичиг гаргаснаар зээлдүүлэгч байгууллагаас (барьцаанд авагч)

мөнгө зээлдэн авдаг. Хэрэв уг өрийн бичгийг хугацаанд нь төлөхгүй бол барьцаанд авагч

нь авлагыг цуглуулж, дэнчинг мөнгө болгон авах эрхтэй.

Ерөнхий барьцаалал:

Хэрэв барьцаалал нь ерөнхий бол бүх авлага нэг амлалтын бичгийн дэнчин болно.

Шинээр үүссэн авлага нь цуглуулагдсан авлагыг орлох юм.

Журналын бичилт: Мөнгө ххххх

Өрийн бичиг ххххх

Барьцааллыг тусгахын тулд авлагад ямар нэг бичилт хийхгүй. Барьцаалсан авлагын

талаарх мэдээллийг тэмдэглэлд эсвэл тайлбарт нэмж тодруулна.

Тусгай барьцаалал нь:

Тусгай барьцаалалд зээлдэгч ба зээлдүүлэгч нар дараах зүйлийг хэлцэн тохирох

ѐстой.

1. Цуглуулалтыг хэн хүлээн авах

2. Санхүүжилтын зардал (өрийн бичгийн хүүнээс гадна)

3. Хамгаалалт болох тухайн нэг авлагын данс

4. Авлага төлөх этгээдэд мэдэгдэх эсвэл мэдэгдэхгүй байх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Sanhuu Biy Daalt

Барьцаалсан авлагын цуглуулалтыг ихэвчлэн барьцаалагч гүйцэтгэдэг.

Барьцаалсан дансны авлагад бүртгэх замаар барьцаалсан авлагыг тодорхойлдог. Бас нэг

хувилбар нь барьцаалсан авлагыг санхүүгийн тайлангийн тэмдэглэлд нэмж тодруулж

болно. Авлагын цуглуулалтыг бүртгэхээс гадна бүх хөнгөлөлт , буцаалт, үнийн бууралт

найдваргүй авлагыг хүлээн зөвшөөрөх ѐстой. Мөн өрийн бичгийн хүүг төлнө.

Дансны авлагын борлуулалт: (шилжүүлэг).

Сүүлийн жилүүдэд авлагын борлуулалт ихээхэн нэмэгдсэн. Нийтлэг хэлбэр нь

фактор дахь борлуулалт юм. Фактор гэдэг нь бизнесийн байгууллага сшимтгэлтэйгээр

авлагыг худалдан авч, дараа нь худалдан авагчаас шууд цуглуулалт хийдэг санхүүгийн

компани буюу банк юм.

Баталгаагүй шилжүүлэх:

Авлагыг баталгаагүй борлуулах тохиолдолд худалдан авагч нь цуглуулах эрсдэлийг

хариуцах ба зээлийн аливаа алдагдлыг хүлээнэ. Баталгаагүйгээр дансны авлагыг

борлуулах ажил гүйлгээ нь хэлбэр (эрхийн шилжүүлэлт) ба мөн чанарын хувьд авлагын

бүр мөсөн борлуулалт юм. Аливаа хөрөнгө болохын хувьд баталгаагүй борлуулах ажил

гүйлгээнд орлогийн хэмжээгээр мөнгө дансыг дебетлэж, авлагын нэрлэсэн үнийн

дүнгээр дансны авлагыг кредитлэдэг.

Журналын бичилт:

Мөнгө ххххх

Дансны авлага ххххх

Баталгаатай шилжүүлэх:

Хэрэв авлагыг баталгаатай борлуулсан тохиолдолд авлага төлөх этгээд хугацаанд нь

төлбөр гүйцэтгээүй бол борлуулагч нь авлага худалдан авагчид төлбөр хийх баталгаа

өгдөг. Арилжааны дараа авлагаа борлуулагч нь урьдын адил цуглуулах эрсдлийг хүлээж

байгаа учраас борлулалт хийгдээгүй гэсэн маргаан гардаг. Зарим хүмүүс ихэнх эрсдэл ба

өгөөж шилжсэн учир борлуулалтыг бүртгэх хэрэгтэй гэдэг.

Авлагын бичиг

Авлагын бичиг нь ирээдүйн тогтоосон хугацаанд тодорхой хэмжээний

мөнгийг төлөхөө бичгээр амласан албан ѐсны амлалтын бичиг юм. Энэ бичиг нь

заасан төлбөр хүлэн авагчийн төлөө гаргагч гарын үсэг зурж, баталгаажуулсан

шилжүүлэгдэх хэрэгсэл юм.

Бизнесийн зарим салбарт авлагын бичиг бараг хэрэглэгддэггүй бол зарим салбарт

нэлээд өргөн хэрэглэгддэг бөгөөд аж ахуйн зарим нэгжийн нийт хөрөнгөнд нилээд хувь

эзэлдэг. Өндөр үнэтэй удаан эдэлгээтэй автомашин , ХАА-н машин техник гэх

мэтчилэнгийн бараа худалдаалдаг концернууд бараагаа

гол төлөв зээлээр худалдаалж, худалдан авагчдаасаа өрийн бичиг хүлээн авдаг.

Олон компаниуд төлөгдөх хугацаа хэтэрсэн авлагаа барагдуулах зорилгоор өрийн бичиг

хүлээн авдаг. Авлагын тооцооны өрийн бичгийг бүгдийг нь ерөнхий дэвтэрт нэг дансанд

бүртгэдэг бөгөөд өрийн бичиг бүрээр туслах хөтлөх шаардлагатай. Учир нь өрийн бичиг

бүр нь өөрөө төлөгдөх хугацаа , хүүгийн хэмжээ нэмэлт баталгаа зайлшгүй шаардлагатай

мэдээллийг агуулж байдаг. Авлагын бичгийн үндсэн дээр хийгдэх дебет бичилтийн дүн

нь өрийн бичгийн нэрлэсэн үнэ байх бөгөөд энэ нь өрийн дүн нь хүүтэй эсэхээс үл

хамааран төлбөрийн үндсэн дүнтэй тэнцүү байдаг.

Төлбөр хүлээн авагч хууль ѐсны дагуу үүнийг шууд борлуулах буюу бусдад

шилжүүлж болно. Мөнгөний цаг хугацааны үнэ цэнээс шалтгаалан бичиг нь хүүний

элемент агуулах бөгөөд бичгийг хүүтэй эсвэл хүүгүй гэж ангилдаг.

--Хүүтэй авлагын бичиг нь хүүний тогтоосон түвшинтэй байдаг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Sanhuu Biy Daalt

--Хүүгүй авлагын бичиг нь үүнийг тусдаа тогтоохын оронд нэрлэсэн үнийн нэг

хэсэг болгон хүүг оруулсан байдаг. Үүнийг мөнгөнд хялбар хөрвүүлж болох учраас урт

хугацаатай ч байлаа гэсэн авлагын бичгийг өндөр хөрвөх чадвартай гэж үздэг.

Авлага төлөх хугацааг сунгах шаардлагатай худалдан авагч авлагын бичгийг

гаргадаг. Мөн зарим үед өндөр эрсдэлтэй буюу шинэ худалдан авагчаас бичиг гаргахыг

шаардаж болно. Түүнчлэн бичгийг ажилчид ба хараат компанид олгосон зээл , үндсэн

хөрнгийн брлуулалтанд ашигладаг. Зарим салбарт бүх зээлэр борлуулалт бичгээр

дэмжигдсэн байдаг. Гэвч ихэнх бичиг зээлийн ажил гүйлгээнээс үүсдэг. Авлагын

бичгиын тайлагналын үндсэн асуудлууд нь дансны авлагатай адил байна.

1. Хүлээн зөвшөөрөлт

2. Үнэлгээ

3. Данснаас хасалт

Авлагын бичгийн хүлээн зөвшөөрөлт

Бичгийг бүртгэх зөв дүн нь ирээдүйн мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ юм.

Гэвч хүүгүй авлагын бичиг эсвэл ул үндэслэлгүй хүүтэй бичиг гаргасан тохиолдолд энэ

дүнг тодорхойлох нь төвөгтэй болдог.

Ул үндэслэл бүхий хүүтэй авлагын бичиг:

Өмнө дурдсанчлан барагдуулах үнэ цэнэд нуугдсан хүү материаллаг байдаг

учраас богино хугацаат бичгийг нэрлэсэн үнээр (үнийн бууралтыг хасах) бүртгэдэг.

Харин урт хугацаат авлагын бичгийг цуглуулахаар хүлээгдэж буй мөнгөний өнөөгийн

үнэ цэнээр бүртгэж, тайлагнах хэрэгтэй. Хүүтэй өрийн бичгийн тогтоосон хүү нь үр

ашигтай (зах зээлийн ) хүүний түвшинтэй адил бол бичгийг нэрлэсэн үнээр борлуулна.

Тогтоосон хүү нь зах зээлийн хүүнээс өөр байх тохиолдолд арилжаалсан мөнгө

(өнөөгийн үнэ цэнэ) нь бичгийн нэрлэсэн үнээс өөр байна. Хөнгөлөлт эсвэл урамшуулал

болох нэрлэсэн үнэ ба арилжаалсан мөнгөний хоорондох зөрүүг бүртгэж , үр ашигтай

(зах зээлийн ) хүүний түвшинтэй ойролцоо болгохын тулд бичгийн хүчин төгөлдөр

хугацаанд хорогдуулдаг.

Авлагын бичгийн хөнгөлөлт:

Авлагын бичгийн хөнгөлөлт нь үнэлгээний данс бөгөөд балансад авлагын бичгийн

сөрөг тохируулах данс байдлаар тусгагдана. Үр ашигтай хүүний аргыг ашиглан

хөнгөлөлтийг хорогдуулж, жил бүр хүүний орлогыг хүлээн зөвшөөрсөн.

Хүүгүй эсвэл ул үндэслэлгүй хүүтэй бичиг:

Хүү бол авлагын бичгийн ялангуяа урт хугацаат авлагын бичгийн уламжлалт,

байнгын бүрэлдэхүүн хэсэг юм. Гэвч жар далаад оны үед материаллаг дүн бүхий олон

тооны бизнесийн ажил гүйлгээ илэрхий хүүгүй эсвэл маш бага тогтоосон хүүтэй байв.

Ажил гүйлгээний зөв тайлагналыг хангахын тулд нягтлан бодох бүртгэлийн

Мэргэжил нь энэ практикт хариу өгөх стандартыг гаргасан. Бодитой хүүний түвшин

тогтоогддоггүй учир уг хэлбэр нь эдийн засгийн мөн чанарыг илэрхийлэхгүй.

Бодитой бус хүүтэй авлагйн бичгийн тайлагналд гурван чухал ангилал байдаг.

1. Зөвхөн мөнгөний арилжаанд хүлээн авсан бичиг

2. Мөнгөний арилжаанд хүлээн авсан боловч зарим эрх буюу давуу талыг мөн

арилжин авсан бичиг.

3. Үндсэн хөрөнгө , бараа, үйлчилгээ гэх мэт мөнгөн бус зүйлийн арилжаагаар

хүлээн авсан бичиг.

Зөвхөн мөнгөний арилжаанд хүлээн авсан бичиг:

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Sanhuu Biy Daalt

Зөвхөн мөнгөний арилжаагаар хүүгүй эсвэл бодитой бус хүүтэй бичиг хүлээн

авсан бол түүний өнөөгийн үнэ цэнэ нь гаргагчид төлсөн мөнгө болно. Хүүний түвшин

нь төлсөн мөнгө ба ирээдүйд хүлээн авах дүнг тэнцүүлэх тухайн хүү болно. Ирээдүйн

дүн ба өнөөгийн үнэ цэнийн зөрүүг хөнгөлөлт буюу урамшуулал гэж бүртгэх бөгөөд

бичгийн хүчин төгөлдөр хугацаанд хүүний орлого болгон хорогдуулна.

Хүүний түвшин орлуулалт:

Өмнөх нөхцөл байдал бүрд үр ашигтай буюу бодит хүүний түвшин нь өгсөн эсвэл

хүлээн авсан зүйлийн зах зээлийн үнэ цэнэ гэх мэт арилжанд тооцсон бусад хүчин

зүйлээр нотлогдох ба тодохойлогдож байсан. Гэвч үндсэн хөрөнгө, бараа үйлчилгээний

зах зээлийн үнэ эсвэл бусад эрхийг тодорхойлох боломжгүй, бичиг нь бэлэн зах зээлгүй

бол бичгийн өнөөгийн үнэ цэнийг тогтоох асуудал

ихээхэн хэцүү болно. Ийм нөхцөлд бичгийн өнөөгийн үнэ цэнийг тооцоолоход хэрэглэх

хүүний түвшин нь тогтоосон хүүнээс өөр бөгөөд үүнтэй ойролцоо байна. Хүүний

түвшинг ойролцоо байдлаар тодорхойлох энэ үйл явцыг орлуулалт, үр дүн болгон

гаргасан хүүг орлуулсан хүүний түвшин гэж нэрлэдэг.

Бичгийн ирээдүйн бүх орлогыг дискаунтчлан бичгийн өнөөгийн үнэ цэнийг

тогтооход уг орлуулсан хүүний түвшинг ашигладаг.

Зохих хүүний түвшинг тооцоолох зорилго нь:

Хэрэв хараат бус зээлдэгч ба зээлдүүлэгч нар худалдан авалтын мөнгөн үнийг

төлөх эсвэл худалдан авсан зүйлийн оронд дуусвар хугацаа хүртэл давамгайлах түвшний

хүүтэй бичиг гарган өгөх сонголт бүхий нөхцөлтэй ажил гүйлгээний хэлцэл хийсэн бол

хамаарах хүүний түвшнийг ойролцоогоор тодорхойлох явдал юм. Үнэлгээний зорилгоор

ашиглах хүүний түвшин нь хамгийн багаар бодоход уг ажил гүйлгээ гарсан өдөр өр

хариуцагч бусад эх үүсвэрээс санхүүжилт авахад төлөх хүүний түвшинтэй тэнцүү байна.

Гаргагчийн зээлийн адил үнэлэмж бүхий өрийн хэрэгслүүдийн давамгайлах хүүний

түвшин нь хүүний сонголтонд нөлөөлдөг. Мөн хязгаарласан заалт , барьцаалал

төлбөрийн хуваарь, одоогийн хүүний ерөнхий түвшин зэрэг нь нөлөө үзүүлнэ.

Бичгийг хүлээн авах үед учруулсан хүүний түвшинг тодорхойлдог.

Үйлчилгээний оронд авсан бичгийн орлогыг доорх байдлаар бүртгэнэ

Авлагын бичиг хххх

Авлагын бичгийн хөнгөлөлт хххх

Үйлчилгээний орлого хххх

Жилийн хүүний орлого ба хөнгөлөлтийн хорогдуулгыг дараах байдлаар бүртгэнэ

Мөнгө хххх

Авлагын бичгийн хөнгөлөлт хххх

Хүүний орлого хххх

Хүүгүй бичгийн хувьд зохих түвшинг орлуулах шаардлагатай тохиолдолд хүүний

үечилсэн мөнгөн орлого тэг байна. Иймээс орлуулсан хүүний бичилт хялбархан буюу

Авлагын бичгийн хөнгөлөлтийн дебет, Хүүний орлогын кредит байна.

Авлагын бичгийн хөнгөлөлт хххх

Хүүний орлого хххх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Sanhuu Biy Daalt

Авлагын бичгийн үнэлгээ

Дансны авлагын адил богино хугацаат авлагын бичгийг нэрлэсэн үнээс бүх

шаардлагатай хасагдуулгыг хассан цэвэр боломжит үнэ цэнээр бүртгэж тайлагнана.

Авлагын бичгийн үндсэн хасагдуулгын данс нь Найдваргүй Авлагын хасагдуулга юм.

Богино хугацаат авлагын бичгийг үнэлэх , найдваргүй авлагын зардал ба холбогдох

хасагдуулгыг бүртгэхтэй холбогдсон тооцоолол нь худалдааны дансны авлагатай яг ижил

юм. Найдваргүй авлагын дүнг тооцоолоход борлуулалтын орлогын хувийн жин эсвэл

авлагын шинжилгээний аль нэгийг ашиглаж болно. Урт хугацаат авлагын бичиг нь

тооцоололын нэмэлт асуудалтай байдаг.

Авлагын бичгийн данснаас хасалт

Бичгийг ихэвчлэн нэрлэсэн үнэ болон хуримтлагдсан хүүг цуглуулах дуусвар

хугацаа хүртэл эзэмшдэг ба дараа нь данснаас хасдаг. Гэвч бичгийг эзэмшигч нь авлагаа

бусад талд шилжүүлж, мөнгөнд хөрвөх ажиллагааг хурдавчилж болно. Ийм

шилжүүлэлтийг “дуусвар хугацаанаас өмнө авлагын бичгийг хямдруулах” гэж нэрлэдэг.

Авлагын бичгийн хямдруулалт:

Банкинд хямдруулж өгсөнөөр авлагын бичгийг мөнгө болгоно. Банк бичгийг авч ,

дуусвар болгох үнэ цэнээс хямдруулалтыг хассантай тэнцэх мөнгийг эзэмшигчид төлнө.

Хямдруулалт нь банкны санхүүжилтын зардлыг илэрхийлнэ.

Дуусвар болгох хугацаанд банк бичгийн нэрлэсэн үнэ дээр хуримтлагдсан хүүг нэмж,

гаргагчаас цуглуулж авна.

Бичгийг баталгаатай эсвэл баталгаагүй хямдруулж болно. Бичгийг баталгаагүй

хямдруулсан бол бүрмөсөн борлуулалт байдлаар Авлагын бичиг дансыг кредитлэнэ.

Шилжүүлэгч хөрөнгөгүй болох буюу өмчлөлийн бүх эрсдэл , өгөөжөө шилжүүлэн

авагчид өгнө. Баталгаагүй шилжүүлэлтэнд бичгийн дансны үнэ ба мөнгөн орлогын

зөрүүг борлуулалтын олз эсвэл гарз гэж бүртгэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Sanhuu Biy Daalt

АГУУЛГА

Оршил

1. Дансны авлага...............................................................1

2. Дансны авлагын хүлээн зөвшөөрөлт...........................2

3. Авлагын үнэлгээ............................................................4

4. Найдваргүй авлага, түүнийг бүртгэл............................8.

5. Авлагын бичиг..............................................................13.

6. Авлагын бичгийн хүлэн зөвшөөрөлт..........................14

Авлагын бичгийн үнэлгээ

Данснаа хасах

Судалгаа

Дүгнэлт

Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Sanhuu Biy Daalt

Ашигласан ном зүй

1. А. Саранчимэг, А. Одгэрэл “Дунд шатны ННБүртгэл”

2. Д. Сүхбаатар “Дунд шатны ННБүртгэл”

3. Кейсо 1

4. ХҮДСургууль “Санхүүгийн бүртгэл”

5. Роберт. Ф. Мейгс

6. С. Лүндэн “Санхүүгийн нягтлан бодох бүртгэл”

www.zaluu.comwww.zaluu.com