sdc/green gold project 2016 annual operational report mon

76
НОГООН АЛТ ТӨСӨЛ 2016 оны үйл ажиллагааны тайлан 2016.01.01 - 2016.12.31 Улаанбаатар хот 2016 он

Upload: greengoldmongolia

Post on 22-Jan-2018

35 views

Category:

Environment


21 download

TRANSCRIPT

Page 1: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

НОГООН АЛТ ТӨСӨЛ

2016 оны үйл ажиллагааны тайлан

2016.01.01 - 2016.12.31

Улаанбаатар хот 2016 он

Page 2: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Төслийн тухай товч мэдээлэл

Нэр

“Ногоон Алт” Хөтөлбөр, 4 дүгээр үе шат

Хэрэгжих хугацаа

2013 оны 1 сарын 1-нээс 2016 оны 12 сарын 31

Зорилго

Малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөөгийн ядуурлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх

Хэрэгжүүлэгч байгууллагууд

Хүлээгдэж байгаа үр нөлөө

1

Малчдын хамтын байгууллага: Малчдын бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/, сумын БАХ-ийн холбоо, хоршоогоор дамжуулан малчид бэлчээрийн менежмент, орон нутгийн эдийн засгийн хөгжил, засаглалын харилцаанд үр ашигтай хэлбэрээр оролцох боломж бүрдэнэ.

Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо

2

Хэрэглээнд чиглэсэн бэлчээрийн судалгаа: Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан ашиглалтыг нэвтрүүлснээр доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх боломж бүрдэнэ.

Газрын харилцаа зураг зүйн газар, Ус цаг уур, байгаль орчны хяналтын газар, ХААИС, МУИС

3

Эрэлтэд түшиглэсэн экстейншин: БАХ, малчдын бүлгийн зохион байгуулалтаар дамжуулан эрэлт хэрэгцээнд үндэслэсэн нэвтрүүлэлтийн үйлчилгээг хөгжүүлнэ.

Австралийн Куинсландын их сургууль, Монголын Хөдөөгийн хөгжлийн холбоо

4

Маркетинг: Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Германы GFA-GEFAK консорцнум

Төслийн хамрах хүрээ

Баруун бүсийн 7 аймаг: Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор

Хамтран ажиллах түнш байгууллагууд

ҮХААЯ, ХААНТ, УЦУОШГ, ГХГЗЗГ, ХААИС, МУИС, МААЭШХ, БАХ, Сумын БАХ-ын холбоо, Аймгийн БАХ-ын холбоо,

Швейцарийн Хөгжлийн

Агентлагийн санхүүжилт

14,7 тэрбум төгрөг

Түнш байгууллагуудын

оруулах хувь

4.0 тэрбум төгрөг (түүнтэй тэнцэхүйц мөнгө, түүнийг орлох зүйлс)

Малчид, малчдын

байгууллагуудын оруулах хувь

750,0 сая төгрөг (түүнтэй тэнцэхүйц мөнгө, түүнийг орлох зүйлс)

Page 3: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Хураангуй:

Бэлчээрийн менежментийг бэлчээрийн экологийн чадавхи, малчдын оролцоонд суурилан зохион байгуулах эрх зүйн зохицуулалт сайжирч, чадавхи бий болж байна. 2016 онд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн бэлчээрийн судалгааны үр дүн мэдээлэлд тулгуурлан боловсруулсан бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал, бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загварууд дээрээ үндэслэн бэлчээр ашиглалт, МАА-н үйлдвэрлэлийг бэлчээрийн экологийн сэргэх чадавхид суурилан зохион байгуулах чадавхийг үндэсний болон сум аймгийн түвшинд бэхжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тал дээр ажиллаж ирлээ. Бэлчээрийн газрын өөрчлөлт, бэлчээр ашиглалтын үр нөлөөг фотомониторингийн аргаар хянаж үнэлэх боломжийг байгалийн бүс төлөөлсөн 15 суманд туршсан дүнд үндэслэн ГХГЗЗГ аас 2015 онд “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” заавар журам батлагдаж энэ онд улсын хэмжээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд фотомониторингийн хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чадавхийг бий болгох зорилгоор нийт аймаг сумдын даамлуудыг фото мониторинг хийх хээрийн арга зүй, мониторингийн мэдээллийн сан бүрдүүлж архивлах, боловсруулалтын Sample point программыг эзэмшүүлэх, мониторингийн мэдээллийг бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах зэрэг хээрийн ба танхимын бүсчилсэн сургалтанд хамруулж судалгааны багаж хэрэгслээр хангалаа. Тухайлбал, бэлчээр зохион байгуулалтыг бэлчээрийн экологийн чадавхид суурилан малчдын оролцоотойгоор төлөвлөх, хэрэгжилтийг эрчимжүүлэх БАГэрээ хэрхэн байгуулах, ашиглалтын үр нөлөөг хянах фотомониторингийн арга зүйн сургалтыг ХХААЯ, ГХГЗЗГ, ЦУБОШГ болон аймгийн ХХААГ, ГХБХБГ-уудтай хамтран 7 аймагт зохион байгуулж нийт 870 хүнийг хамрууллаа. Үүний үр дүнд 2016 онд фотомониторингийн нийт 13 аймгийг хамарсан 2000 гаруй цэгийн мэдээлэл бүхий улсын хэмжээний сан бүрдсэн бөгөөд энэ ажилд Архангай, Говь Алтай, Булган, Хэнтий, Өмнөговь аймгууд бусдыгаа манлайлан ажиллалаа. Сумдын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн чиг үүрэг тодорхой болж, хамтын ажиллагаа сайжирч байна. Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг сум, аймгийн түвшний бэлчээрийн менежментийн ажлын хэсгээр дамжуулан нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хэсэг нь сумын засаг даргын захирамжаар байгуулагдаж сумын засаг даргын тамгын газрын даргаар ахлуулан газрын даамал, байгаль орчны улсын байцаагч, цаг уурын мэргэжилтэн, МЭҮТ-ийн мэргэжилтэн болон СБАХ-ны тэргүүнээс бүрдэж байна. Сум бүрт бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг байгуулж ажиллуулснаар өөр өөр салбарын яамд, агентлагуудийн харъяалалтай, үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа султай мэргэжилтнүүдэд мэдээллээ хуваалцах, зардал, цаг хугацааг хэмнэн, илүү үр дүнтэй байдлаар хамтран ажиллах боломжийг олгож байна. БАХэсгүүд сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор гэрээгээ шинэчлэн байгууллаа. Бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, бэлчээрийн ачаалал, ашиглах хугацааг бэлчээрийн даацад тохируулахад бэлчээр ашиглалтын гэрээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Малчдын бэлчээрээ ашиглах уламжлалт эрхийг баталгаажуулах, бэлчээрт эзний сэтгэлээр хандах хандлага, хариуцлагыг өндөржүүлэх гол хэрэгсэл болох Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилт, түүний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор өмнө байгуулсан гэрээг төгөлдөржүүлэх, гэрээт бэлчээрийн байршил хэмжээ, төлөв байдал, чанар, гэрээний хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг суурь түвшинтэй нь харьцуулсан мэдээллийг нэмж хавсаргах арга зүйд аймаг сумдын холбогдох мэргэжилтнүүд, АБАХ, СБАХ-ын ажилтнуудыг сургаж чадавхижууллаа. Энэхүү аргачлалаар 361 БАХ-ийн БАГэрээнд бэлчээр ашиглагч малчдын хэсэг, бүлгийн гишүүн өрх /гишүүдийн/ овог нэр, малын тооны мэдээлэл, гэрээт бэлчээрийн хэмжээ байршил, улирлын хуваарийн зураг, экологийн чадавхийн зураглал, бэлчээрийн төлөв байдал, шилжилтийн загвар (экологийн бүлгүүдээр), даац багтаамжийн мэдээлэл, жил бүрийн мониторингийн дүнг суурь мэдээлэлтэй харьцуулж

Page 4: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

орууллаа. Ингэснээр БАГ байгуулах нь малчдын бэлчээрээ ашиглаж ирсэн уламжлалт эрхийг баталгаажуулахын зэрэгцээ тухайн бэлчээрийн чанарыг алдагдуулахгүйн тулд ашиглалтын ямар горимыг мөрдөх, ашиглалтын горимыг зөв тохируулснаар ямар үр дүнд хүрч болох, энэ чиглэлээр тухайн БАХ-ийн малчид гэрээнийхээ үүргийг хэрхэн биелүүлж буйг хянаж үнэлэх боломжтой болж байна. Одоогийн байдлаар 7 аймгийн хэмжээнд БАГэрээ байгуулан ажиллаж буй 630 гаруй БАХ-аас 361 БАХ гэрээгээ шинэчлэн, бүх малчиддаа танилцуулан гарын үсэг зуруулж, зохих журмын дагуу баталгаажуулаад байна. Эдгээр иж бүрэн мэдээлэл бүхий гэрээ нь ГЗБГЗЗГ-ын дэргэдэх газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх бөгөөд эхний ээлжийн 50 гэрээг бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр малчид малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь байгальд халгүй, органик эрүүл бэлчээрээс гаралтай гэдэг нь тодорхой болохыг баталгаажуулах суурь тавигдаж байна. Бэлчээр хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлэг, судалгааг зохион байгууллаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ногоон алт төсөл хамтран Бэлчээр хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлгийг Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 12 аймгийн 145 сумын малчид голлосон 1121 хүнийг хамруулан Бодлого судлалын төвөөс зохион байгуулсан. Малчдын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн (63.8%), усгүй (50.4%), маргаан, зөрчил ихэссэн (42%), төрийн зохицуулалт сулаас дур зоргоор ашигладаг (34.9%) гэсэн асуудлуудыг бэлчээр ашиглалтын хүрээн дахь хамгийн тулгамдсан хурц асуудал гэж үзэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх (80.2%) одоогийн Газрын хууль дээрх тулгамдсан асуудлыг зохицуулж чадахгүй байна, иймд бэлчээр хамгаалах хуулийг гаргах шаардлагатай (73.5%) гэж үзэж байна. Шинэ хуулийг баталснаар гарах нөлөөллийн үнэлгээг хэлэлцүүлгийн явцад хийлээ. Үнэлгээний дүнгээс дурдвал дийлэнх малчид бэлчээр хамгаалах хууль батлагдсанаар бэлчээрийн даац хэтрэлт, доройтол багасна (74.1%), бэлчээрийн маргааныг таслах эрх зүйн орчинтой болно (57%), малчид малын тог бус чанарыг анхаардаг болно (56.6%) бэлчээртээ өөриймсөг хандаж хамгаална (55.8%), ядуу малчдын эрх ашиг хамгаалагдана (49%), бэлчээрээ алдахын эсрэг хамгаалалттай болно (43.5%), ган, зудаар ашиглах отрын нөөц нутаг баталгаажна (40%) гэсэн эерэг хүлээлттэй байна.

“Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачлагаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Г.Занданшатар, М.Билэгт, Д.Мурат, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлан яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Бодлого судлалын төв, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид бэлчээрийг хамгаалахын тулд бие даасан хууль гаргах нь оновчтой эсэх, хуулиар зохицуулах бол бүс нутгийн онцлогийг хэрхэн харгалзах, уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоог багасгах, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн зөв эргэлтэд оруулах, газрыг ашиглах, эзэмших харилцааг нарийвчлан зохицуулах, орон нутгийн засаглалын менежментийг сайжруулах, малын эрүүл мэндийг сайжруулах, газар тариалангийн чиглэлийн газрын хэмжээ хязгаарыг шинэчлэн тогтоох, малчдад хариуцлага оногдуулах, бэлчээрийн төлбөртэй болгох зэрэг асуудлыг өргөн цар хүрээнд авч үзэх хэрэгтэй байгаа талаар ярилцаж, мал аж ахуйн салбар тэр дундаа бэлчээрийн асуудалд хандах хандлагаа өөрчлөх, төрөөс үр дүнтэй нэгдсэн бодлого хэрэгжүүлэх цаг болсонтой санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт боллоо.

Page 5: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах зорилгоор хоёр шатлалтай гэрээ турших ажлыг хэрэгжүүллээ. БАХ ба сумын засаг даргын хооронд байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээнээс гадна бэлчээрийн төлөв байдал/эрүүл мэндийн үзүүлэлт (экологийн чадавх/төлөв байдлын өөрчлөлтийн загвар), бэлчээрийн даац, ачаалал зэрэг БАХ-ийн доторх жижиг бүлгийн түвшинд зохицсон тусгай нөхцөл, үзүүлэлтүүдийг тусгасан гэрээ байгуулах боломжийг турших ажлыг эхлүүллээ. Сумын ИТХ, засаг дарга нар, газрын даамал, СБАХ-ны тэргүүн зэрэг албаны хүмүүс ихээхэн чармайлт гаргаж ажилласны үр дүнд хоёр шатлалтай гэрээг 12 БАХ-ийн 19 бүлэг, 3 нөхөрлөл байгууллаа. Хоёр шатлалтай гэрээнд 539 өрхийн төлөөлөл 918 хүн (өрхийн тэргүүн, эхнэр) гарын үсэг зурж хамрагдсаны дотор ганц бие өрх толгойлогчтой 80 өрх (14.8 хувь), 380 эмэгтэй (өрх толгойлсон эмэгтэйчүүд ороод) буюу 41.3 хувь эмэгтэйчүүд байгаа нь гэрээ байгуулах арга хэмжээ нийгмийн янз бүрийн бүлгийг хамруулах талаасаа сайтар зохион байгуулагдсан болохыг харуулж байна. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулсан нийт 22 малчдын бүлэг/ нөхөрлөлийн гэрээт бэлчээрийн газрын экологийн чадавхи, бэлчээрийн төлөв байдал, экологийн бүлгүүдээр шилжилтийн загвар, гэрээний биелэлтийг үнэлэх суурь мэдээллийг сургалтад хамрагдсан сумдын газрын даамал нар гарган бэлчээр ашиглалтын гэрээнд хавсралтаар оруулсан. Малчид малын тоог өсгөхийг орлогоо, хөрөнгөө нэмэгдүүлэх арга гэж хардаг бөгөөд харин малын тоог бэлчээрийн даацтай уялдуулснаар бэлчээрийн чанар, тэжээлийн хангамж, малын ашиг шим нь сайжирч, орлого нь өсөж, эрсдэлээс илүү хамгаалагдах юм, хамгийн гол нь урт хугацааны тогтвортой хөгжлийг зам гэдгийг олж хардаггүй. Үүнийг малчдад ойлгуулах, орлого нь хэрхэн өсөх боломжтойг ойлгомжтой хэлбэрээр харуулах үүднээс “МАА-н тогтвортой хөгжлийн бодлого”-ыг 8 сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлууллаа. Энэ бодлогын хүрээнд малчид бүлэг, нөхөрлөлийн хамтын зохион байгуулалтыг бэхжүүлэх, малын чанар, эрүүл мэндийг сайжруулах, МАА-н эрсдэлийг бууруулах, байгалийн нөөц баялгийг ашиглаж хамгаалах, МАА-н бус орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа эрхлэх, өртгийн сүлжээг сайжруулах бүхий л хүрээнд нягт хамтран ажиллаж, нэгдсэн зорилго, зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлэх малчдын бүлэг, нөхөрлөлийн цогц төлөвлөгөө боловсруулж ажилласан. 22 бүлэг нийт 27150 мал зарлагадах төлөвлөгөө боловсруулж 60.2%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил мал, мах, түүхий эдийн үнэ хямд байснаас малчид малаа борлуулах сонирхол муутай, нөгөө талаас борлуулах хүсэлтэй байсан ч худалдан авах зах зээл байхгүй байсан нь малчид даацандаа тохируулах төлөвлөгөөний гүйцэтгэлд сөргөөр нөлөөлсөн. Гэсэн хэдий ч бэлчээрийн даацыг тохируулах чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд жижиг бүлгийн зохион байгуулалт илүү тохиромжтойг малчид баталж байна. БАХ-ийн тогтолцоо (БАХ, СБАХ, АБАХ, БАНХ)-ны тогтворжилтыг хангахад Ногоон Алт төслийн IV үе шатны анхаарал төвлөрч байна. БАХ, СБАХ, АБАХ, БАНХ болон хоршоод бол Ногоон Алт төслөөс үлдэх гол үр дүн, түүний тогтворжилтын үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн. Ногоон Алт төслийн бүрэлдэхүүн хэсгийг орон нутгийн оролцогчидтой аймгийн түвшинд үйл ажиллагааны хүрээнд зохицуулах, уялдуулах, тэдний дадлага, чадавхийг дээшлүүлэх зорилгоор Ногоон Алт төслийн ТХН-ийн зарим үүрэг, үйл ажиллагааг АБАХ болон БАНХ-нд шилжүүлэх арга хэмжээг 2014 оноос хэрэгжүүлж ирлээ. 2016 онд БАНХолбоогоор дамжуулж шинээр 4 аймгийн 13 суманд БАХ-ийн тогтолцоог бий болгох, бэлчээрийн менжементийг сайжруулах ажлыг хэрэгжүүллээ. Энэ ажлын хүрээнд нийт 190 БАХ байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлээд байна. АБАХ, СБАХ-ны чадавхи бэхжүүлэх онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Монголын Хөгжил Судлалын Төв болон Бизнесийн Амжилтын Түлхүүр ТББ-аас хамтран

бэлчээр ашиглагчдын сумын ба аймгийн холбоодын чадавхи бэхжүүлэх ажлын хүрээнд

онлайн сургалтыг таван сарын хугацаанд зохион байгуулж АБАХ, СБАХ-ны нийт 46 ажилтан

амжилттай суралцаж, ТББ-ын стратегийн менежмент, гадаад, дотоод орчин, стратегийн

нөөц, засаглал, ТББ-ын тогтвортой байдал ба үнэлэх аргачлал, идэвхжүүлэлт, манлайлал

ба ёс суртахуун зэрэг 15 сэдвээр олж авсан мэдлэг, чадвараа үйл ажиллагаандаа

хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү сургалтаас маш их зүйлийг олж мэдсэн, маш их ач

Page 6: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

холбогдолтой сургалт болсон гэж оролоцогсод өндрөөр үнэлсэн.

Бүх аймгийн БАХ-д маркетингийн дундын хоршоо байгуулж, 60 гаруй сумын СБАХ дэргэдээ анхан шатны маркетингийн хоршоотой боллоо. Хоршооны гишүүнчлэл 2013 оноос байнга өсч, дундын хөрөнгө, борлуулалтын жилийн орлого мөн дагаж нэмэгдсээр ирлээ. Эдгээр хоршоод бүгдээрээ боловсруулах компанитай түр ба урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулж, байнгын харилцаатай түншүүд болсон. 2016 оны байдлаар СБАХ ба АБАХ-ны дэргэдэх хоршоодоос гүйцэтгэсэн борлуулалт 3.2 тэрбум, үүнээс мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт 2.7 тэрбум төгрөгт хүрлээ. Боловсруулах үйлдвэрүүдээс өгч буй мэдээллээр БАХ-ийн тогтолцооны хоршоод бусдаасаа итгэлтэй, гишүүдтэйгээ нягт харилцдаг учраас нийлүүлэгчтэй холбоотой гарсан асуудлыг мөшгөх боломж илүү, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах тал дээр найдвар илүү хүлээдэг ажээ. Дотоодын зах зээлээс гадна төслийн дэмжлэгтэйгээр Европын зах зээлд сарлагийн хөөвөр, торомны ноос борлуулах урт хугацааны гэрээг үндэсний үйлдвэрүүд байгуулж Герман улс руу нийт 520 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгээд байна.

Малчдын дундын санд суурилсан Хадгаламж Зээлийн Хоршоод байгуулагдан ажиллаж байна. Төслийн хүрээнд бэлчээр ашиглагчдын хэсгийн төвшинд бүрдүүлдэг Малчдын дундын санд 2016 оны 12 сард хийсэн хяналтын дүнгээс үзэхэд нийтдээ 700 гаруй БАХ-ийн 18 000 малчин өрхүүд нэгдэж дундаа 2,5 тэрбум төгрөгийн дундын сан бүрдүүлэн ашиглаж байна. Энэ сангаасаа малчид богино хугацааны хэрэглээний хямд зээл авдаг бөгөөд ялангуяа энэ жилийн хувьд зуданд нэрвэгдсэн сумдын малчид дундын сангаасаа өвөлжилтийн бэлтгэл хангах, хүүхдийн сургуулийн бэлтгэл хангах зэрэгт бэлэн мөнгө залгуулахад их нэмэртэй байна гэж малчид ярьж байна. Малчдын дундын сангийн үйл ажиллагаа, хяналтыг сайжруулах, дундын санд суурилсан малчдын хамтын ажиллагааг сайжруулах, илүү албан ёсны нэгдсэн стандартад нийцүүлэн үйл ажиллагаа явуулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Алтай, Бугат, Булган, Дэлүүн, Цэнгэл, Улаанхус сум, Завхан аймгийн Тэлмэн сумдын СБАХ дэргэдээ Хадгаламж, Зээлийн Хоршоо байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Цаашид ХЗХ байгуулан ажиллахад нь дэмжлэг үзүүлж АБАХолбооны ажилтнуудад Хадгаламж, зээлийн хоршоодын холбоотой хамтран сургалт зохион байгууллаа.

Зардал-үр ашгийн шинжилгээ хийсэн бизнес төсөл, төлөвлөгөөнд тулгуурлан санхүүжилт авч шинэ бизнес хөгжүүлж байгаа хоршоодын тоо нэмэгдэж байна: Хоршоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэдний санхүүгийн бие даасан байдлыг бий болгох, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд борлуулахаас гадна өртөг нэмэгдүүлэх ба анхан шатны боловсруулалтыг орон нутагтаа хийх, төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл тариалах, цөм сүрэг үржүүлэх, зочид буудал, дэлгүүр ажиллуулах гэх мэт бизнес эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулж тэдгээр байгууллагын бизнес төлөвлөгөө, зардал-үр ашгийн шинжилгээ хийсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийлээ. Зөвхөн Ногоон алт төсөл төдийгүй бусад эх үүсвэрээс санхүүжилт авч үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа хоршоодын тоо 2013 онтой харьцуулахад 2,6 дахин нэмэгдсэн. 2016 онд Увс, Архангай, Завхан, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн 36 сумын хоршоод “Малчдын дэлгүүр”, “Сүү цагаан идээ”, “Уламжлалт Монгол гутал”, “Хадлан бэлтгэл”, “МАА-н бүтээгдэхүүн борлуулалт”, “Ногоон тэжээл тариалалт”, “Тариалангийн талбайн усжуулалт”, “Малын эмийн сан”, “Мал эмнэлгийн үйлчилгээ”, “Эсгий, эсгий урлал”, “Тэрхийн бор сарлагийн цөм сүрэг”, “Сартуул хонины цөм сүрэг” зэрэг төслүүдийг НА төсөл болон бусад байгууллагын 494,5 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Малын тэжээл, хадлан борлуулалт, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг бизнесийн төслийг хэрэгжүүлснээс хойш нийтдээ 30 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийгээд байна.

Малчдын улсын зөвлөгөөнийг хамтран зохион байгууллаа. Тэргүүний малчдын улсын зөвлөгөөн нь Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй малчдын хамгийн

Page 7: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

томоохон уулзалт болж бодлого гаргагчдыг тогтвортой бөгөөд оролцоонд тулгуурласан хөгжилд чиглэсэн салбарын шинэчлэлийг хийж хэрэгжүүлэхийг уриаллаа. Тус зөвлөгөөнийг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам болон Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон Алт” төсөл хамтран зохион байгуулж нийтдээ 650 гаруй хүн оролцсон бөгөөд мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга зам, боломжийн талаар хэлэлцлээ. Зөвлөгөөнд оролцогсдын олонх нь бэлчээрийн даац хэтрэлт нь бэлчээрийн талхагдлын үндсэн шалтгаан гэдэгтэй санал нэг байсан бөгөөд малын чанар, ашиг шим, зах зээлийг нэмэгдүүлж, сайжруулах нь чухал юм гэдэг нэгдсэн шийдэлд хүрсэн. Тус зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү зөвлөмжинд “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малын тооноос илүү чанарыг эрхэмлэх, малчин өрхийн бэлчээр ашиглах уламжлалт эрхийг хамгаалах хууль эрх зүйн үндсийг сайжруулах, олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэхийн тулд малын эрүүл мэндийн хуулийг батлан гаргах зэрэг асуудлууд тусгагдсан.

ШХАгентлагаас зудад нэрвэгдсэн 50 сумын 10530 малчин өрхөд тусламж үзүүллээ. 2015 оны зун гантай байснаас улбаалан 2015-2016 оны өвөл цас их нийт 98 сум зуданд өртсөнөөс төсөл хэрэгждэг 7 аймгийн 50 сумын малчдад 274,2 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэ ажлын хүрээнд 450 тонн хивэг, 38.7 тонн шатахуун олгосон нь зудын хүндрэлийг давахад малчдад маш том тусламж болсон гэж малчид талархал илэрхийлсэн. Мөн зудын үеэр малдаа тэжээл авах, эм хэрэглэл болон шатахуун авахад малчдын дундын сан чухал үүрэг гүйцэтгэснийг зориуд цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Гол нь дундын сангаас зээл авахад ажиллагаа төвөг багатай байсан нь зудын үед их хэрэг болсон гэж малчид үнэлжээ.

Малчдын Сургалт Мэдээллийн Төв Малчдын байгууллагыг бэхжүүлэх ажлын нэг чухал хэсэг нь аймаг, сумдын БАХолбоог ажлын байр болон малчдын сургалт мэдээллийн төвтэй болоход нь төслөөс дэмжлэг үзүүлж байгаа явдал юм. 2016 онд Архангай аймгийн АБАХ, Увс аймгийн 4 СБАХ, Говь-Алтай аймгийн 4, Баянхонгор аймгийн 1, Завхан аймгийн 2 СБАХ байртай болсноор нийт 86 СБАХ малчдын сургалт, мэдээллийн төвтэй болоод байна. Аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоод байрны ашиглалтын менежментийг хийх бөгөөд бэлчээрийн менежмент, сүргийн менежмент, нэг ба олон наст ургамал тариалалт, хадлан тэжээл бэлтгэл, малын эрүүл мэнд, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын менежмент буюу малчдын хоршоог дэмжих үйлчилгээ зэрэг асуудлаар малчдад сургалт явуулах, дундын сангийн үйлчилгээ үзүүлэх ажлыг МСМТөвөөр дамжуулан зохион байгуулж байна.

Үр нөлөө 1: БАХ-ийн бэлчээр ашиглалтын гэрээ байгуулснаар засгийн газар болон бусад гол оролцогч талуудын дэмжлэгийг үр ашигтай хэлбэрээр хүртэх, бэлчээрийн болон мал сүргийн зүй зохистой менежмент хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Үр дүн 1.1 БАХ-ийн бэлчээр ашиглалтын гэрээ байгуулснаар засгийн газар болон бусад гол оролцогч талуудын дэмжлэгийг үр ашигтай хэлбэрээр хүртэх, бэлчээрийн болон мал сүргийн зүй зохистой менежмент хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Үр дүн 1.2 СБАХ нь малчид болон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, ядуу иргэдийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллах орон нутгийн идэвхтэй нөлөө бүхий иргэний нийгмийн байгууллага болон хөгжинө.

Үр дүн 1.3 Малчдын хоршоо, үйлдвэрлэлийн бүлгүүд засгийн газрын дэмжлэгт хөтөлбөр, нэвтрүүлэлтийн үйлчилгээг үр ашигтай хэлбэрээр хүртэж, МАА-н бүтээгдэхүүний борлуулалт, малчдын орлого нэмэгдэнэ.

Page 8: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Үр дүн 1.4 БАХ, СБАХ-ны үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж нэмэгдүүлнэ.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 1: МАЛЧДЫН ХАМТЫН БАЙГУУЛЛАГА Үр дүн 1.1: БАХ-ийн бэлчээр ашиглалтын гэрээ байгуулснаар засгийн газар болон бусад гол оролцогч талуудын дэмжлэгийг үр ашигтай хэлбэрээр хүртэх, бэлчээрийн болон мал сүргийн зүй зохистой менежмент хэрэгжүүлэх боломж бүрдэнэ: БАХ-ийн 80 гаруй хувь нь сумын засаг даргатай бэлчээр ашиглалтын гэрээ байгууллаа: Ногоон Алт төсөл хэрэгжиж байгаа 7 аймагт 630 гаруй БАХ сумынхаа Засаг даргатай бэлчээр ашиглалтын гэрээ байгуулаад байна. Малчдыг БАХ-т хамруулж, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулж байгаа нь сумын бэлчээрийн менежментийн жилийн төлөвлөлт, төсөв/санхүүжилтийн асуудлыг зохистой шийдвэрлэхэд малчин өрхийн оролцоог ихээхэн дээшлүүлж өглөө. Бэлчээрийн талхлагдал, доройтлын хор уршгийн талаарх малчдын мэдлэг сайжирснаар сэлгэх, амраах зэрэг үр нөлөө бүхий арга хэмжээг (Хүснэгт 1) сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон гэрээний дагуу хэрэгжүүлэхэд томоохон түлхэц өгч байна. Эдгээр 600 гаруй БАХ-ээс 361 БАХ бэлчээр ашиглалтын гэрээгээ шинэчилж БАХ тус бүрийн бэлчээрийн экологийн чадавхи, шилжилтийн загвар, фотомониторингийн мэдээлэл зэргийг хавсралтаар оруулж гэрээний хэрэгжилтийг сайжруулах, хариуцлага тооцох механизмыг илүү сайн бүрдүүллээ. Тухайн БАХ-т хамрагдаж буй бүх малчин өрх, түүний дотор эхнэр, нөхөр хамтдаа гарын үсэг зурж байгаа нь эмэгтэй малчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төслөөс тусгайлан авч буй арга хэмжээ юм. БАГэрээ байгуулсан БАХ-ийн тоо 2013 онтой харьцуулахад 46,8%-иар нэмэгдсэн байна. Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, шинэчлэх явцад БАХ-ийн бэлчээрийн хил заагийг баталгаажуулж хөрш малчидтай зөвшилцөх, бэлчээрийн гар зургийг электрон зураг болгох ажлыг 7 аймгийн 75 суманд хийж хэрэгжүүллээ. Хүснэгт 1: Бэлчээр ашиглалтын гэрээ, сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний дагуу

амраасан, сэлгэж ашиглаж буй бэлчээр, 2016 оны 12-р сарын байдлаар

Аймгууд БАХ-ийн

тоо

БАГ байгуулсан

БАХ

Байнгын сэлгээтэй ашиглаж буй бэлчээр,

га

Тогтмол амраан ашиглаж буй бэлчээр,

га

Архангай 323 51+38 763,065 716,500

Баянхонгор 95 24 69,001 413,000

Баян-Өлгий 201 190 1,412,000 1,682,600

Говь-Алтай 78 74 808,000 1,962,000

Завхан 198 173 1,461,113 2,017,856

Увс 118 39 1,900,632 398,237

Ховд 87 73 2,785,240 151,600

Дүн 1100 662 9,199,051 7,341,793

Зураг 1. Сэлгэж, амраасан бэлчээрийн сэргэсэн байдал

Page 9: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Тариат сумын Өндөрцохио БАХ-ийн 2 жил дараалан өнжөөж чадавхийг нэмэгдүүлсэн

бэлчээр

Завхан аймгийн Нөмрөг суманд 5 жил сэлгэж амраасан бэлчээрийн сэргэсэн байдал

Говь-Алтай аймаг Чандмань сум, Өндөр дэнж

Сэлгэхийн өмнө

Говь-Алтай аймаг Чандмань сум, Өндөр дэнж

Сэлгэсний дараа

Зураг 2. Бэлчээр ашиглалтын гэрээгээ шинэчлэн байгуулсан БАХ-ийн тоо

Page 10: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

БАХ-ийн бэлчээрийн фотомониторинг: 2016 онд сумдын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, ялангуяа фотомониторингийн сургалтанд хамрагдсан газрын даамал, СБАХ-ны тэргүүн нар БАХ-ийн улирлын бэлчээр тус бүрт фотомониторингийн цэг бий бий болгож, ургацын мэдээлэл авч боловсруулалт хийн БАХ-ийн бэлчээр ашиглалтын гэрээнд хавсаргаж малчдад танилцуулах ажлыг зохион байгууллаа. Нийт 7 аймгийн 80 сумын 574 БАХ-ийн бэлчээрт 1283 фотомониторингийн цэгээс мэдээлэл авч БАХ-ийн бэлчээр ашиглалтыг хянах, бэлчээр зохион байгуулалтын ажлыг төлөвлөх мэдээллийн бааз бүрдүүллээ.

Хүснэгт 2. Фотомониторингийн цэг бүхий БАХ-ийн тоо

Аймгууд Сумын тоо БАХ-ийн тоо Фотомониторингийн цэг

Архангай 4 51 102

Баянхонгор 4 25 54

Говь-Алтай 18 78 229

Ховд 9 76 201

Увс 18 90 263

Завхан 18 151 250

Баян-Өлгий 9 103 184

Дүн 80 574 1283

Зураг 3. Фотомониторинг хийж буй ажлын явц

Орон нутгийн хөрөнгө оруулалт багассан ч хамтын санхүүжилт, хамтын ажиллагаа үр дүнтэй байсныг малчид, мэргэжилтнүүд онцолж байна. ОНХС-ийн санхүүжилтийг бууруулсантай холбоотойгоор 2015-2016 онд бэлчээрийн менежментийг сайжруулахад зориулж ОНХС-аас олгосон төсөв, хөрөнгө оруулалт өмнөх онуудынхаас багассан тул малчид, БАХ-ийн зүгээс дэвшүүлсэн ихэнх арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлээгүй байна. Гэсэн хэдий ч ОНХСанд улсын төсвөөс санхүүжилт өгдөг болсноос хойш бэлчээр, малын үүлдэр угсаа сайжруулах, өвс тэжээл бэлтгэх, усан хангамжийг сайжруулах чиглэлээр орон нутаг, малчид, малчдын байгууллага болон энэ чиглэлээр ажилладаг бусад байгууллагуудын хамтын ажиллагаа, хамтын санхүүжилт, ажлын үр дүн сайжирсан. 2016 онд ОНХСан болон төсвөөс нийт 224,6 сая төгрөг, малчдаас 109,5 сая, малчдын байгууллагаар дамжуулан төслөөс 220,0 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 96,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сумын газар зохион байгуулалт, бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд нийцүүлэн малчид, БАХ, СБАХ-ноос боловсруулсан ашиглалтгүй юм уу бага ашиглалттай бэлчээрт хүрч нутаглах боломжийг хангах үүднээс худаг гаргах, зам засах, тэжээлийн ургамал тариалах, өндөр ашиг шимт үржлийн малд хөрөнгө оруулах гэх мэт төслүүдэд олгосон байна. Бодитой хэрэгжсэн хугацаа нь хэдийгээр богино байсан ч гэсэн ОНХС, СХСангийн хөрөнгө оруулалтууд чухал нөлөө бүхий арга хэмжээ болсон билээ. Зураг 4. Бэлчээр, МАА-н менежментийг сайжруулахад оруулсан хөрөнгө оруулалт

Page 11: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

БАХ-ийн сүлжээ, бүтэц сумын бэлчээр зохион байгуулалтын суурь, гол цөм болж байна: БАХ-ийн сүлжээ, бүтцийг ашиглах, энэ хүрээнд олон талын үйл ажиллагаа явуулах хандлага улам бэхжсээр байна. Ногоон алт төсөл хэрэгжиж буй 7 аймагт нийт 1100 БАХ, шинээр нэмэгдсэн 4 аймагт 190 БАХ байгуулагдаж нийт 1290 БАХ-д малчид нэгдэн ажиллаж байна. Архангай аймгийн ЗДТГазар, ГХБХБГазар Ногоон алт төсөл хэрэгжиж буй Архангай аймгийн 4 сумын БАХ-ийн тогтолцоо, үйл ажиллагааг дэмжиж бусад 14 сумандаа нэвтрүүлэх хүсэлт гарган малчдыг БАХ-ийн зохион байгуулалтанд оруулах, бэлчээрийн хил заагийг зөвшилцөн гар зураг болон электрон зураглалд оруулах, бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох, экологийн чадавхийн зураглал гаргах, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах зэрэгт хамтран ажилласан. Ийнхүү БАХ-ийн бүтэц нь бэлчээр, мал аж ахуйн менежментийг хэрэгжүүлэх гол цөм суурь болж байна. Ногоон Алт төслийн сумдын 91%-д нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг БАХ-ийн бүтцэд суурилан боловсруулжээ. БАХ-үүд бэлчээр ашиглалтын төлөвлөгөөгөө боловсруулж БИНХ-д оруулж хэлэлцүүлдэг. БИНХ-аар дэмжигдсэн БАХ-ийн төлөвлөгөөг багийн Засаг дарга нэгтгэн сумын ИТХ-д батлуулах, улмаар сумын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгуулахаар газрын даамалд хүргүүлдэг. Мөн сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэг бэлчээрийн менежментийн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөгөө малчдаар хэлэлцүүлж сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгадаг байна. Орон нутгийн захиргаа, сумын бэлчээрийн менежментийн хэрэгжилтийн тайлангаас үзвэл БАХ-ийн бүтцэд суурилан боловсруулсан төлөвлөгөөнд тусгагдсан менежментийн арга хэмжээ, улирлаар сэлгэн ашиглах зохицуулалт төвөггүй хэрэгждэг ажээ. БАХ-ийн бүтэц, байгууллага илүү бэхжсэн суманд бэлчээрийн чиглэлтэй хөрөнгө оруулалтын төсөл харьцангуй олон байдаг, тэр чинээгээр хөрөнгө оруулалт ч түлхүү хийгддэг зүй тогтол бий болжээ. Зураг 5. БАХ-д тулгуурласан ГЗБТөлөвлөгөө хэрэгжүүлж буй сумд

Page 12: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Зураг 6. Завхан аймгийн Их-уул сумын ГЗБТ-нд тусгагдсан БАХ-ийн бэлчээр сэлгээний хуваарь

Page 13: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

БАХ-ийн дундын сан: Малчдын дундын сан байгуулахад Ногоон Алт төслөөс БАХ-т дэмжлэг үзүүлэх ажлыг 2010 оноос хэрэгжүүлж байна. Бэлчээрийн менежментийг сайжруулахад малчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд эдийн засгийн хөшүүрэг байдлаар энэ арга хэмжээг явуулж байгаа бөгөөд санхүүгийн эх үүсвэрийн олдоц, хүрэлцээг харгалзан нэг БАХ-ийн гишүүн өрх бүрт 10-16 швейцар франктэй тэнцэх дэмжлэг үзүүлэх, малчин өрх мөн хэмжээний хувь хандив оруулах замаар дундын санг байгуулах зарчмаар санг бүрдүүлж Ногоон Алт төсөлтэй хамтран дундын сангийн менежментийн журам боловсруулан мөрдөж ирлээ. 2016 оны 12 дугаар сар гэхэд малчдын дундын санд 18,000 малчин өрх хамрагдаж санд 2,2 тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Малчид дундын сангаасаа хадлан, тэжээл бэлтгэх, оюутны сургалтын төлбөр төлөх, эмчилгээний зардал, өрхийн хэрэгцээнд зориулсан дэмжлэгийг түлхүү авдаг.

Завхан аймгийн Сантмаргац сумын СБАХ, орон нутгийн захиргаа, ялангуяа сумын газрын даамал, бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагаа сайн. Сумын газрын даамал Баярхүү төслийн хүрээнд хийгдэж буй ажлыг сайн дэмжиж, хамтран ажилладаг. Малчдын оролцоонд тулгуурласан сумын бэлчээр зохион байгуулалтын чиглэлээр тус сум бусад сумдадаа үлгэр дуурайл болохуйцаар ажилладаг. Тэрээр: “Нөхөн сэргээх, хашиж хамгаалах, өнжөөж амраах газрын талаар малчдын саналыг БИНХурал дээр нь очиж саналын хуудсаар авдаг. Энэ саналд үндэслэн СГЗБТөлөвлөгөөгөө ажлын хэсгийнхэн боловсруулж батлуулдаг. 2016 оны СГЗБТ-нд БАХ-ийн ашиглах бэлчээр, хугацаа, газрынхаа нэртэй орсон. СГЗБТ-нд 2015 онд тусгасан 6 худаг, 2016 онд 3 худаг засах ажлыг хэрэгжүүлэхэд ОНХСангаас 10 сая төгрөгийн санхүүжилт гаргаж, малчид хөдөлмөр оролцоогоор болон үйл ажиллагааны зардал гаргасан. Төлөвлөсөн ажлаа БАХ-тай хамтарч хэрэгжүүлдэг. Тус сум 5 БАХ-ийн улирлын бэлчээрийг төлөөлөх 14 цэгт фотомониторинг хийдэг. Энэхүү бэлчээрийн фотомониторингийн дүн, төлөв байдал зэрэг мэдээллээ гэрээндээ тусгаж 2 БАХ-ийн малчид бэлчээр ашиглалтын гэрээгээ шинэчлэн байгуулсан” гэж ярьлаа. Малчдын бэлчээрээ өнжөөх, сэлгэх ажил үр дүнгээ өгч байгааг “Хавтгай”, “Багамаргац” БАХ-үүдийн 2014-2016 оны фотомониторингийн зургаас харж болохоор байна.

Page 14: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Хүснэгт 4: Малчдын дундын сан, (2016 оны 12-р сарын 30-ний байдлаар) Аймаг Малчин

өрхийн тоо

Гишүүн өрх

Санд оруулсан хувь, сая төг Цэвэр өсөлт, Ашиг, сая төг

Баланс, 2016 оны 12-р сарын байдлаар, сая төг

Ногоон Алт Малчид

Архангай 3,973 1,539 56,793,000 57,846,000 21,078,064 135,717,064

Баян-Өлгий 12,724 3,215 182,200,000 567,067,599 166,393,764 915,661,363

Баянхонгор 2,160 607 73,360,000 18,940,000 3,912,669 96,212,669

Говь-Алтай 4,210 2,505 117,078,350 62,625,000 26,806,951 206,510,301

Ховд 3,197 2,185 135,000,000 77,587,920 (18,891,313) 193,696,607

Увс 5,920 4,049 107,040,000 120,305,370 12,855,587 240,200,957

Завхан 6,781 5,332 243,721,900 183,572,771 46,520,545.40 473,827,329

Нийт дүн 38,965 19,432 915,193,250 1,087,944,660 258,676,267 2,261,826,290

• Үйл ажиллагааны 30% зардал ороогүй 4. Тэжээл, хадлан бэлтгэл: Малчид, БАХ-үүд жижиг талбайд бага хэмжээгээр тэжээл тариалах явдал нэмэгдсээр ирлээ. Сумын захиргаагаар дамжуулан Ногоон Алт төслөөс дэмжин тэжээл тариалах болон хадлангийн талбайг урт хугацаагаар гэрчилгээжүүлэх, нийт шаардагдах санхүүжилтийн тодорхой хувийг олгох арга хэмжээ авч байна. 2015-2016 оны дүнгээр 159 БАХ, СБАХ, хоршоод төслөөс нэмэгдэл хөрөнгийн дэмжлэг авчээ. Хадлан, тэжээл бэлтгэл нэмэгдсэнээр малын онд оролт, төл бойжилт сайн байна. Хүснэгт 5: Өвс, тэжээл бэлтгэл, 2016 оны 12-р сарын байдлаар

Аймаг Хамрагдсан БАХ/AБАХ, хоршоод

Тэжээл Хөцөөлсөн, хашсан

хадлангийн талбай, га

Оруулсан хөрөнгө, сая төг

Тариалсан, га

Хураан авсан, тн

Ногоон Алт

Орон нутгийн төсөв

Малчид

Архангай 51 92 261 700 8,200 34,000

Баян-Өлгий

20 26 95 3000 30,800

Баянхонгор 16 10 7 90 1,120 2,000

Говь-Алтай 47 29 71 128 27,200 36,730 10,410

Ховд 10 6 20 120 15,000 10,000

Увс 30 6 12 100 9,400 2,000

Завхан 197 124 369 208 75,790

Дүн 371 293 835 4346 60,920 36,730 165,000

Page 15: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

5. Усан хангамжийг сайжруулах талаар

Хүснэгт 6. Усан хангамжийг сайжруулах чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт

Сумын нэр

Тайлангийн хугацаанд БАХ-ийн тоо

Шинээр ашиглаж эхэлсэн,

эсвэл ашиглах

боломжтой бэлчээр

/га/

Хөрөнгө оруулалт, төг

Шинээр гаргасан Засварласан

Гар худаг

Гүний худаг

Гар худаг

Гүний худаг

Ногоон алт

төслөөс

Төсвөөс Малчид

Архангай

2

2 16,100 1,000,000 29,000,000 2,900,000

Баянхонгор 5 1 7

8 67 5,000,000 13,800,000 1,200,000

Говь-Алтай

8 11 40,800 10,500,000 2,900,000 1,700,000

Увс 2

2

4 9,800 7,500,000 1000,000

7 3 9 8 25 66,767 16,500,000 53,200,000 6,800,000

2016 онд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс аймгийн 16 сумын малчид болон сумдын бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн саналыг үндэслэн худаг гаргах, ашиглалтгүй болсон зарим худгийг сэргээн засварлахад төслийн 16,5 сая төгрөг, төсвийн 63,2 сая,

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын 7 БАХэсгийн малчид Ногоон Алт төсөл болон Тогвортой амьжиргаа төсөл, БАХ-ийн дундын сангийн санхүүжилтээр хадлангийн талбай хашиж хадлан тэжээлээ бэлтгэж байгаа. “Говь” БАХ-ийн малчин Т.Сүхбаатар “Манай өрх дуднын санд 35000 төгрөг нийлүүлж нийт 4 удаа зээл авсан. Голцуу оюутны төлбөр болон зардалд зориулсан зээл авч байсан. Манай БАХ 28 өрхтэй, 2.5 га хашаалсан хадлангийн газартай. Хадлангийн талбай хашихад шаардлагатай торны мөнгийг дундын сангаасаа зээлээр авч, 14 өрхийн малчид өөрсдийн санхүүжилтээр шонгийн мод худалдан авч бүгд хамтран хашаагаа барьсан. Жил бүр энэ хашаалсан талбайгаас хадлангаа ээлжилж авдаг. СБАХ-ны дэргэдэх хоршооны тариалалт хийдэг 55 га газарт Говь БАХ 2011 оноос эхлэн 1 га-д нь ногоон тэжээл тариалж байгаа. Овъёосны үрийг ДС-аас зээл авч тариалсан бөгөөд энэ жил 5 дахь жилдээ тариалалт хийж 4 тн тэжээл хурааж авсан. Өнгөрсөн жил 3 тн ургац хураан авч хавар мал төллөх, цаг хүндрэх үеэр малаа тэжээж малын хорогдолгүй онд мэнд орсон” гэж ярьлаа. 2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад БАХ-үүд 40 тн байгалийн хадлан бэлтгэсэн байна. Ийнхүү малчид дундын сангаа үр бүтээлтэй ашиглан малаа онд мэнд оруулах, бэлчээр, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Page 16: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

малчдын 6,8 сая төгрөгийн хамтын санхүүжилтээр 25 БАХэсэгт 10 худаг шинээр гаргаж, 17 худаг сэргээн засварлажээ. Ингэснээр ашиглалтгүй болон ашиглалт муутай 66,7 мянган га бэлчээрийг тэлж ашиглах боломж бүрдсэн байна.

Үр дүн 1.2 СБАХ нь малчид болон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, ядуу иргэдийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллах орон нутгийн идэвхтэй нөлөө бүхий иргэний нийгмийн байгууллага болон хөгжинө

БАХ-ийн тогтолцооны (БАХ, СБАХ ба АБАХ-ны дэргэдэх хоршоод, БАҮХ) байгууллагуудыг чадавхжуулах, тогтворжилтыг хангахад Ногоон Алт төслийн IV үе шатанд гол анхаарал тавьж ажиллалаа. АБАХ, СБАХ-ууд хоёр чиглэлээр ажиллаж байна. Үүнд: 1. Байгуулагдсан хоршоодыг бэхжүүлэх, түүхий эд бэлтгэлээс гадна бизнесийн бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, 2. Төрийн ба хувийн хэвшлийн түншүүдэд гэрээт үйлчилгээ үзүүлэх зэрэг болно.

Сумын ба аймгийн холбооны дэргэдэх анхан шатны болон дундын хоршоог бэхжүүлэх: Нийт 4 аймгийн АБАХ дундын хоршоо, 64 сумын СБАХ анхан шатны маркетингийн хоршоо байгуулаад байна. 68 хоршоо бүгдээрээ боловсруулах үйлдвэртэй гэрээтэй, мөн мал аж ахуйн төрөл бүрийн бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх төлөөлөгчөөр ажиллаж байна. Сарлагийн хөөврийн тухайд бүх хөөврийн 80 гаруй хувь (60 тонн)-ийг СБАХ ба АБАХ-ны дэргэдэх хоршоод боловсруулах үйлдвэр болон экспортод гаргаж байна. Боловсруулах үйлдвэрүүдээс өгч буй мэдээллээр БАХ-ийн хоршоод итгэлтэй, гишүүдтэйгээ нягт харилцдаг учраас нийлүүлэгчтэй холбоотой гарсан асуудлыг мөшгөх боломж илүү, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах тал дээр илүү найдвартай гэжээ. Гишүүдийн түүхий эдийг үйлдвэрт нийлүүлэхээс гадна нийт хоршоодын 70 гаруй хувь нь малын тэжээл, жимс, хүнсний ногоо тариалалт, хадлан бэлтгэл, мал эмнэлгийн үйлчилгээ, эсгий үйлдвэрлэл, дэлгүүр, цайны газар, хадгаламж зээлийн үйлчилгээ үзүүлэх, оёдол, цагаан идээ боловсруулах зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлж байна. Эдгээр хоршоодыг бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр бизнес эхлэхэд нь оюуны болон биет хөрөнгө оруулалт хийж дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр 2013 оноос хойш хоршоодын гишүүдийн тоо, хөрөнгө, борлуулалтын орлого нэмэгдсээр иржээ

Зураг 7. Хоршооны амжилтын үзүүлэлт

Page 17: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Гэрээгээр үйлчилгээ үзүүлэх: Аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоод, хоршоодын үйл ажиллагаа нэг талаас олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн, нөгөө талаас тэдний чадавхи сайжирч тодорхой ажлуудыг бие даан гэрээгээр хэрэгжүүлж, зарим ажлыг БАХ-аар дамжуулан ОНХСангийн болон бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалттайгаар малчидтай хамтран гэрээгээр гүйцэтгэж байна.

Үүнээс ГА аймгийн зарим хоршоодын жишээг дурьдвал: Халиун сумын “Эвт залаа” хоршоо аймгийн хоршоодын холбооны дэмжлэгтэйгээр “Гүүд шейринг” ХХК-ий хөдөөгийн малчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэр орныг удаан хугацаагаар дулаан байлгах зорилготой дулаан баригч төхөөрөмжийг нийлүүлэх, худалдан борлуулагч болохоор гэрээ байгуулсан. Бигэр сумын СБАХолбоо нь жил бүр БАХ-ийн малчидтай хамтран мал угаалгын ванн, хашаа барих, үлийн цагаан оготнын устгал хийх, худаг гаргах зэрэг ажлуудыг ОНХСангийн санхүүжилтээр гэрээгээр хийж гүйцэтгэж байна. Мөн Тонхил сумын СБАХ малын чулуун хашаа саравч барих ажлыг БАХ-ийн малчидтайгаа хамтран ОНХСангийн хамтарсан санхүүжилтээр гэрээгээр гүйцэтгэж байна. Чандмань сумын “Хүрхрээн жим” хоршоо нь сумын дунд сургуулийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулан гүйцэтгэж байна.

Page 18: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Аймаг, Сумдын Бэлчээр Ашиглагчдын Холбоод ТББ-ын чадавхи бэхжүүлэх онлайн сургалтанд хамрагдаж мэдлэг, чадавхаа сайжрууллаа. БАХ-ийн тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд АБАХ, СБАХ-ны чадавхийн үнэлгээнд тулгуурлан, тэдэнд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадавхийг бий болгох, бэхжүүлэхэд чиглэсэн онлайн сургалтыг Монголын хөгжил судлалын төв болон Бизнесийн амжилтын түлхүүр ТББ-тай хамтран 5 сарын хугацаанд зохион байгуулсан. ТББ-ын чадавхи бэхжүүлэхэд шаардлагатай 4 үндсэн сэдвийн хүрээнд 15 хичээлийг онлайн сургалтанд хамрагдсан нийт 46 ажилтан амжилттай судалж, олж авсан мэдлэг, чадвараа үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү сургалт нь цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэсэн, цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй, сургалтын дараа ч ашиглаж болохуйц, хамгийн чухал нь олон зүйлийг мэдэж авсан их ач холбогдолтой, сургалт байсан гэж АБАХ, СБАХ-ны ажилтнууд дүгнэсэн.

АБАХ, СБАХ, хоршоодоос малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтарсан арга хэмжээ зохион байгуулж байна. 2016 онд СБАХ болон АБАХ-оос давхардсан тоогоор малчид, БАХ-ийн гишүүд, орон нутгийн удирдлага, мэргэжилтэн нийт 26769 хүнийг (15290 эрэгтэй, 11479 эмэгтэй ) хамарсан 400 гаруй арга хэмжээ (семинар, сургалт, үзэсгэлэн худалдаа, бага хурал г.м)-г хамтран зохион байгуулжээ. Үүнд: сайн малчин, тэргүүний тариаланч эмэгтэйчүүдийн зөвлөгөөн, малчдын зөвлөгөөн, эмэгтэй малчдын чуулга уулзалт, БАХ-ийн хурлууд, торомны ноос, сарлагийн хөөвөр самнах, сарлагийн самнасан хөөврийн ангилан ялгалтын, идэвхжүүлэгчдийн, БАХ болон хот айлын өвөлжөөний бэлчээрийн хил тогтоох, гар зураг үйлдэх, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, БАХ-анхан шатны хоршоо-дундын хоршоо-худалдан авагчийн сүлжээнд түүхий эдийн борлуулалтын чанарын системийг нэвтрүүлэх, хоршоонд тулгуурласан нэвтрүүлэлтийн үйлчилгээ, БАХ-ийн ахлагч нарын манлайллын ур чадварын сургалт зэрэг олон төрлийн арга хэмжээ хамрагдаж байна.

Хүснэгт 7: Ногоон Алт төслийн дэмжлэгтэйгээр СБАХ ба АБАХ-аас зохион байгуулсан арга хэмжээнд оролцогсдын тоо

Аймаг

Төслийн санхүүгийн дэмжлэгээр зохион явуулсан сургалт, семинар, уулзалт, зөвлөгөөн ба БАХ-ийн хуралд

хамрагдсан хүний тоо, хүйсээр Нийт

Эрэгтэй Эмэгтэй

Архангай 4,683 3,347 8,030

Page 19: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Баянхонгор 493 335 828

Баян-Өлгий 2,057 612 2,669

Говь-Алтай 3,107 4,237 7,349

Ховд 113 32 145

Увс 2,530 2,040 4,570

Завхан 2,307 876 3,183

Нийт 15,290 11,479 26,769

БАХ-ийн тогтолцооны (БАХ, СБАХ, АБАХ, БАҮХ) тогтворжилтыг хангахад Ногоон Алт төслийн IV үе шатны анхаарал төвлөрч байна: БАХ, СБАХ, АБАХ, БАҮХ болон хоршоод бол Ногоон Алт төслөөс үлдэх гол үр дүн, түүний тогтворжилтын үндсэн бүрэлдэхүүн хэсэг мөн. Малчдын эрх ашгийг үндэсний бодлогод тусгах, түүнчлэн өөрсдийн эрх ашгийг хамгаалах, лоббидоход малчдыг төлөөлөх зорилгоор аймаг, сумд дахь малчдын байгууллагын үүсгэл санаачлагаар 2015 оны 2 дугаар сард байгуулагдсан Бэлчээр ашиглагчдын үндэсний холбоонд Ногоон Алт төслийн ТХН-ийн зарим үүрэг, үйл ажиллагааг шилжүүлэх арга хэмжээг 2016 онд эрчимжүүллээ. БАНХолбоогоор дамжуулж шинээр 4 аймгийн 13 суманд БАХ-ийн тогтолцоог бий болгох, бэлчээрийн менжементийг сайжруулах ажлыг хэрэгжүүлж байна. 8 сарын байдлаар БАҮХ нь эдгээр сумдын малчид, орон нутгийн холбогдох удирдлага, мэргэжилтэн нийт 681 хүнд БАХ байгуулах, хил заагаа зөвшилцөж тогтоох, БАГэрээ байгуулах, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр сургалт явуулснаар нийт 190 БАХ шинээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлээд байна.

Малчдын сургалт, мэдээллийн төв: Малчдын байгууллагыг бэхжүүлэх ажлын нэг чухал хэсэг нь аймаг, сумдын БАХолбоог ажлын байр болон малчдын сургалт мэдээллийн төвтэй болоход нь төслөөс дэмжлэг үзүүлж байгаа явдал юм. Энэ жил Ногоон Алт төслөөс нийт 5 аймгийн 1 АБАХ, 12 сумын СБАХ-г түшиглэн малчдын сургалт, мэдээллийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэв. Төвийг АБАХ, СБАХ ба хоршооны албан ажлын байр болгон ашиглах болно. Ингэснээр нийт 86 СБАХ малчдын сургалт мэдээллийн төвтэй боллоо. Аймаг, сумдын бэлчээр ашиглагчдын холбоод байрны ашиглалтын менежментийг хийх бөгөөд бэлчээрийн менежмент, сүргийн менежмент, нэг ба олон наст ургамал тариалалт, хадлан тэжээл бэлтгэл, малын эрүүл мэнд, мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын менежмент буюу малчдын хоршоог дэмжих үйлчилгээ зэрэг асуудлаар малчдад сургалт явуулах, дундын сангийн үйлчилгээ үзүүлэх ажлыг МСМТөвөөр дамжуулан зохион байгуулж байна.

Хүснэгт 8: Шинээр байгуулсан малчдын сургалт, мэдээллийн төв

Page 20: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Аймаг Сумд Нийт өртөг,

сая төг

Үүнээс

Ногоон Алт Малчид, малчдын

байгууллага

Архангай Цэцэрлэг 35 35

Хангай 15 15

Баянхонгор Баянлиг 27 25 2

Говь-Алтай

Бигэр 20 20

Хөх морьт 20 20

Бугат 20 20

Ёсөнбулаг 40 40

Завхан Цэцэн-Уул 21.6 20 1.6

Асгат 21.6 20 1.6

Увс

Өлгий 20 20

Баруунтуруун 21,6 21,6

Малчин 21,6 21,6

Тариалан 20 20

Үр дүн 1.3 Малчдын хоршоо, үйлдвэрлэлийн бүлгүүд засгийн газрын дэмжлэгт хөтөлбөр, нэвтрүүлэлтийн үйлчилгээг үр ашигтай хэлбэрээр хүртэж, МАА-н бүтээгдэхүүний борлуулалт, малчдын орлого нэмэгдэнэ:

Зардал-үр ашгийн шинжилгээ хийсэн бизнес төсөл, төлөвлөгөөнд тулгуурлан санхүүжилт авч шинэ бизнес хөгжүүлж байгаа хоршоодын тоо нэмэгдэж байна: Хоршоодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэдний санхүүгийн бие даасан байдлыг бий болгох, малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд борлуулахаас гадна өртөг нэмэгдүүлэх ба анхан шатны боловсруулалтыг орон нутагтаа хийх, төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл тариалах, цөм сүрэг үржүүлэх, зочид буудал, дэлгүүр ажиллуулах гэх мэт бизнес эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулж тэдгээр байгууллагын бизнес төлөвлөгөө, зардал-үр ашгийн шинжилгээ хийсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийлээ. Зөвхөн Ногоон алт төсөл төдийгүй бусад эх үүсвэрээс санхүүжилт авч үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаа хоршоодын тоо 2013 онтой харьцуулахад 2,6 дахин нэмэгдсэн. 2016 онд Увс, Архангай, Завхан, Баянхонгор, Ховд, Говь-Алтай аймгийн 36 сумын хоршоод “Малчдын дэлгүүр”, “Сүү цагаан идээ”, “Уламжлалт Монгол гутал”, “Хадлан бэлтгэл”, “МАА-н бүтээгдэхүүн борлуулалт”, “Ногоон тэжээл тариалалт”, “Тариалангийн талбайн усжуулалт”, “Малын эмийн сан”, “Мал эмнэлгийн үйлчилгээ”, “Эсгий, эсгий урлал”, “Тэрхийн бор сарлагийн цөм сүрэг”, “Сартуул хонины цөм сүрэг” зэрэг төслүүдийг НА төсөл болон бусад байгууллагын 494,5 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Page 21: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Хүснэгт 9. 2016 онд зардал үр өгөөжийн шинжилгээ хийж хэрэгжүүлж буй бизнесийн төслүүд

№ Аймаг Төсөл Хөрөнгө оруулалт, сая төг

Ногоон алт

төсөл

Малчид, малчдын

байгууллага

Орон нутаг

1 Архангай Малын тэжээл, хүнсний ногоо тариалах

44.0 1.5

2 Баянхонгор Малын тэжээл тариалах 25.5

3 Говь-Алтай Хадлан бэлтгэл 25.0 70.0

4 Завхан “Сартуул” үүлдрийн хонины цөм сүрэг бүрдүүлэх

40.0 2.0

5 Ховд 46.0

Нийт 180.5

Page 22: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Архангай аймаг зардал үр өгөөжийн шинжилгээ хийсэн бизнес төлөвлөгөөний дагуу Ихтамир суманд 20 га-д ногоон тэжээл, 4.3 га-д хүнсний ногоо тариалж 50 тн тэжээл, 57.1 тн хүнсний ногоо хураан авч малчдад борлуулан нийт 20,2 сая төгрөгийн орлоготой ажиллаж, 10 сая төгрөгийн ашгийг дараа жилийн тариалалтанд ашиглахаар хуримтлал үүсгэлээ. Өндөр-Улаан сум сүү боловсруулах тоног төхөөрөмж худалдан авч суурилуулалтаа хийж байгаа бөгөөд 2017 оны 2 сард болох уламжлалт цагаан сарын баяраар савлагаатай цагаан идээ, хуурай сүү зэрэг бүтээгдэхүүн борлуулахаар ажиллаж байна. Өндөр-Улаан сум бизнес төлөвлөгөөний дагуу малын эмийн сан ажиллуулж, мал эмнэлгийн үйлчилгээний бизнес эрхэлж 1 сая төгрөгний орлоготой ажиллаж байна.

Баянхонгор аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны дэргэдэх малчдын хоршоо нь 20 га

газарт БАХ-ийн малчидтай хамтран тариалалт хийж гүйцэтгэлээ. Тариалалт хийхэд

шаардлагатай тэжээлийн үр, газар хагалах трактор, усалгааны иж бүрэн тоног

төхөөрөмж, 60 тн ус хуримтлуулах хөв байгуулах 25,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг

Ногоон алт төслөөс авч үр дүнд нь тус талбайгаас 28 тн малын тэжээл хураан авч 7 БАХ-

ийн малчид өвлийн бэлтгэлээ базаалаа. Мөн овьёосны толгойг тусад нь хураан авч

цайруулан ирэх жилийн тариалах үрийн нөөцөө бэлтгэлээ. Тус талбайгаас бэлтгэсэн

980.000 төгрөгийн үнэ бүхий өвсөөр малчдыг хангалаа. Энэхүү хөрөнгө оруулалтыг

хийснээр цаашид говийн бүсэд тэжээлийн ургамал тариалах нөхцлийг бүрдүүлж байна.

Page 23: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Хоршоод үйлдвэрлэгчдийн урт хугацааны, түншлэлийн харилцаа бий боллоо: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтворжуулах, малчдаас авч нийлүүлэх бүтээгдэхүүн, түүхий эдийн чанарын асуудалтай холбогдуулан хоршоод, үйлдвэрлэгчдийн урт хугацааны найдвартай түншлэл бий болж, байнгын гэрээний дагуу түүхий эд нийлүүлж байна. Төсөл эхлэх үед анхан шатны хоршоод үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулдаг байсан бол 2016 онд дундын хоршоогоор дамжуулан борлуулалтаа хийдэг болсноор 2 талын аль алины эрх ашигт нийцсэн хэмжээ, үнээр гэрээ байгуулах боломжтой болсон. Өнгөрсөн онтой харьцуулахад 2016 онд хоршоодын үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүлсэн сарлагийн хөөврийн хэмжээ 5,3 тонноор нэмэгдэж 49,4 тонн, тэмээний ноос 41,9 тонноор нэмэгдэж 107 тонн, торомны ноос 12,5 тонноор нэмэгдэж 13,7 тоннд хүрсэн нь үүний бас нэг нотолгоо болж байна. Төсөл эхэлж байх үетэй харьцуулахад 2016 онд хоршоодын байгуулсан гэрээний тоо 3,5 дахин, борлуулалт 4,7, шинээр бий болсон түр болон байнгын ажлын байрны тоо 2,4 дахин нэмэгдсэн байна.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Алтан алдар” хоршоо “Сартуул” үүлдрийн цөм сүрэг бий болгож үржүүлэн өөрийн болон зэргэлдээ сумын малын үүлдэр угсааг сайжруулахад нь цөм сүргээс хуц түрээслүүлж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор нийт 500 орчим хуцтай болж, 2 жилийн хугацаанд 120 гаруй хуц түрээслүүлэн 7.7 сая төгрөгийн орлоготой ажиллаж байна. 2016 онд малын халдварт өвчин гарсанаас үүдэн хуц худалдан борлуулж чадаагүй байна. “Завхан аймгийн бусад сумтай харьцуулахад энэ сум үржлийн сүргээ нэг дор суурилан маллаж байгаагаараа давуу талтай. ХХААГазрын дарга болон АБАХолбоо цөм сүрэг дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өнгөрсөн жил ангилах, ээмэглэх ажлыг хамтран хийж бүх хургыг бүртгэлжүүлж, ээмэгжүүлсэн. Манай байгууллагын зүгээс мэргэжил арга зүйн хувьд дэмжиж хамтран ажиллаж байгаа. Гарал үүсэл нь тодорхой хээлтүүлэгч малыг бойжуулж малын ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахад үр дүн нь гарна.” гэж аймгийн ХХААГазрын МАА-н хэлтсийн дарга Бямбасүрэн ярьлаа.

Page 24: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Хүснэгт 9: СБАХ-ны хоршоодоос 2016 онд гэрээгээр гүйцэтгэсэн ажил үйлчилгээ, (түр ба урт

хугацааны)

Аймаг Маркетингийн түр ба урт хугацааны гэрээ

Гэрээт борлуулалт, сая төг

Шинээр бий болгосон түр ба байнгын ажлын байр, (эрэгтэй/эмэгтэй)

Архангай 6 477.0 34/17

Баянхонгор 7 175.0 3/0

Баян-Өлгий 12 115.0 36/15

Говь-Алтай 6 30.0 33/23

Завхан 19 748.0 73/28

Увс 7 534.0 43/21

Ховд 13 327.0 32/11

Дүн 70 2406.0 254 эрэгтэй/ 115 эмэгтэй

Завхан аймгийн Тэлмэн сумын СБАХ-ны дэргэдэх “Тэлмэн хөгжил” малчдын хоршоо өөрийн байраа ашиглан цайны газар, талх нарийн боовны цех ажиллуулж цайны газарт 2 хүн, талх нарийн боовны цехэд 1 хүн, галчаар 2 хүнийг цалинжуулан ажиллаж байна. Мөн “Тэлмэн тэгш хэм” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанаас СБАХ тэргүүн болон нягтлан бодогч 2 хүнийг, 2 хоршоо нийлээд нийтдээ 7 хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байна. Малчид 15 сая төгрөгийн дундын сангаа ХЗХ-ны ХНХөрөнгө болгон нийлүүлж ХЗХ-нд гишүүнээр элссэнээс хойш хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 2016 оны байдлаар 70 сая төгрөгт хүрчээ. ХЗХ-ны зарим гишүүд ноогдол ашгаа авалгүйгээр ХНХ-өө нэмж, авах ашгаа нэмэгдүүлдэг байна.

Page 25: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Үр дүн 1.4: БАХ, СБАХ-ны үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж нэмэгдүүлнэ: Орлого нэмэгдүүлэхэд эмэгтэйчүүдийг дэмжин урамшуулах: Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг олшруулахад малчин эмэгтэйчүүдийг дэмжин урамшуулах явдал Ногоон Алт төслийн бүх бүрэлдэхүүн хэсгийн хувьд хамгийн чухал асуудлын нэг байсаар ирсэн болно. Энэ ажлын хүрээнд Маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс Улаанбаатар хотод 6 хоногийн сүлжмэлийн ахисан шатны сургалтыг зохион байгуулж нийт 10 малчныг хамруулсан. Сургалтанд оролцогчид хийсэн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн санхүүжилтээр Увс аймгийн 18 СБАХ, хоршооны үйл ажиллагаа, сүү сүүн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, эмэгтэй малчдад сүү сүүн бүтээгдэхүүний сургалт хийх ажлыг дэмжих зорилгоор ОХУ-д үйлдвэрлэсэн цөцгий ялгах машин, цөцгий боловсруулж масло ялгах машин олгосон. Энэхүү тоног төхөөрөмжийг ашиглан эмэгтэй малчдад сургалт явуулна. Говь-Алтай аймгийн Чандмань сумын СБАХ сумын ЗДТГ, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулдаг болсон. 2016 оны уулзалт зөвлөгөөнд нийт 4 БАХ-ын 80 эмэгтэй оролцсон бөгөөд өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангаж төлийн хорогдолгүй онд мэнд оруулсан Чандмань уул БАХ-ийн эмэгтэйчүүдийн төлөөлөлд оёдлын гар машин 2 ширхэг, сүүний цахилгаан машин 1 ширхэгийг олгож эмэгтэйчүүдийнхээ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Эмэгтэй малчдын оролцоо, манлайлал нэмэгдлээ: БАХ-ийн тогтолцоонд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог сайжруулах, эмэгтэйчүүдийн саналыг шийдвэр гаргалтанд түлхүү тусгах ажлыг нэмэгдүүлэхэд төслөөс дэмжлэг үзүүлж, идэвхжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймаг, сумдад эмэгтэй малчдын уулзалт, зөвлөгөөн, чуулган уламжлал болж, үзэсгэлэн худалдаанд оролцож зах зээл, орлогоо нэмэгдүүлэх, удирдах багт орж ажиллах явдлыг хөхүүлэн дэмжих чиглэлээр зохион байгуулж буй ажлуудыг санхүүжүүлж байна. Үүний үр дүнд 2013 онтай харьцуулахад СБАХ-ны тэргүүн болон удирдах зөвлөлийн эмэгтэй гишүүд, БАХ-ийн ахлагч, хоршооны дарга тэргүүлэгч эмэгтэйчүүдийн тоо 23%-иар нэмэгдсэн.

Сургалт, мэдээлэл авсан эмэгтэйчүүдийн тоо нэмэгдлээ: 2015 онд НА төслөөс зохион байгуулсан жендерийн судалгаагаар эмэгтэй малчид ажил ихтэй, зав чөлөө муутайгаас сургалтанд очиж хамрагдах нь бага байдаг талаар гарсан. Энэ ажлын мөрөөр эмэгтэй

Page 26: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

малчдыг сургалтанд хамруулах, тэдэнд чиглэсэн сургалт зохион байгуулах, мэдлэг, ур чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлж аяны богцыг бүх БАХ-аар аялуулсан. Үүний үр дүнд сургалт, мэдээлэл авсан малчдын 1/3 нь эмэгтэйчүүд байсан нь 2013 онтой харьцуулахад 8%-иар нэмэгдсэн.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 2: ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА

Үр дүн 2: Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан ашиглалтыг нэвтрүүлснээр доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх боломж бүрдэнэ. 2016 оны хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүн мэдээлэлд тулгуурлан боловсруулсан бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал, бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загварууд дээрээ үндэслэн бэлчээр ашиглалт, МАА-н үйлдвэрлэлийг бэлчээрийн экологийн сэргэх чадавхид суурилан зохион байгуулах чадавхийг үндэсний болон сум аймгийн түвшинд бэхжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах тал дээр ажиллаж ирлээ. Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан ашиглалтыг нэвтрүүлэх үндсэн арга хэрэгсэл бол Монгол орны зонхилох бэлчээрүүд дээр боловсруулсан төлөв байдал, өөрчлөлтийн загварууд мөн . Энэ ажлыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд малчдын бэлчээрээ ашиглаж ирсэн уламжлалт хэв маяг дээр суурилан зохион байгуулагдсан бэлчээр ашиглагчдын хэсгийн бүтэц, малчдын оролцоо чухал үүрэг гүйцэтгэх юм. Ус цаг уурын улсын сүлжээн дээр хийгддэг бэлчээрийн мониторингийн хөтөлбөр, бэлчээр зохион байгуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, ашиглалтын үр нөлөөг хянаж үнэлэхдээ бэлчээрийн экологийн чадавхи болон ашиглагчдад суурилах арга аргачлалууд баталгаажсанаар холбогдох агентлагууд дээр мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдон орон нутаг дахь хариуцсан мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, шаардлагатай багаж хэрэгслээр хангах ажлыг амжилттай зохион байгууллаа. Тухайлбал, бэлчээр зохион байгуулалтыг бэлчээрийн экологийн чадавхид суурилан малчдын оролцоотойгоор төлөвлөх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, бэлчээр ашиглалтын үр нөлөөг хянах фотомониторингийн арга зүйн болон бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, төрийн болон ашиглагчдын зүгээс хандах хандлага, хариуцлагыг өндөржүүлэхэд БАГ-ний гүйцэтгэх үүрэг ач холбогдол, түүнийг хэрхэн байгуулах талаар ХХААЯ, ГЗБГЗЗГ, ЦУБОШГ болон аймгийн ХХААГ, ГХБХБГ-уудтай хамтран 7 аймагт зохион байгуулж нийт 870 хүнийг хамрууллаа.

Page 27: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг сум, аймгийн түвшний бэлчээрийн менежментийн ажлын хэсгээр дамжуулан нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү ажлын хэсэг нь сумын засаг даргын захирамжаар байгуулагдаж сумын засаг даргын тамгын газрын даргаар ахлуулан газрын даамал, байгаль орчны улсын байцаагч, цаг уурын мэргэжилтэн, МЭҮТ-ийн мэргэжилтэн болон СБАХ-ны тэргүүнээс бүрдэж байна. Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг байгуулж ажиллуулснаар өөр өөр салбарын яамд, агентлагуудийн харъяалалтай, үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа султай мэргэжилтнүүдэд мэдээллээ хуваалцах, зардал, цаг хугацааг хэмнэн хамтран ажиллах дэд бүтцийг бий болгохын зэрэгцээ бэлчээрийн сэргэх чадавхийн зарчим, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загвар нь эдгээр оролцогч талуудыг нэгтгэн зангидах гол хэрэгсэл болж байна. Бэлчээрийн газрын өөрчлөлт, бэлчээр ашиглалтын үр нөлөөг фотомониторингийн аргаар хянаж үнэлэх боломжийг байгалийн бүс төлөөлсөн 15 суманд туршсан дүнд үндэслэн ГХГЗЗГ аас 2015 онд “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” заавар журам батлагдаж энэ онд улсын хэмжээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд фотомониторингийн хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чадавхийг бий болгох зорилгоор нийт аймаг сумдын даамлуудыг фото мониторинг хийх хээрийн арга зүй, мониторингийн мэдээллийн сан бүрдүүлж архивлах, боловсруулалтын Sample point программыг эзэмшүүлэх, мониторингийн мэдээллийг бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах зэрэг хээрийн ба танхимын бүсчилсэн сургалтанд хамруулж судалгааны багаж хэрэгслээр хангалаа. Үүний үр дүнд 2016 онд фотомониторингийн нийт 13 аймгийг хамарсан 2000 гаруй цэгийн мэдээлэл бүхий улсын хэмжээний сан бүрдсэн бөгөөд энэ ажилд Архангай, Говь Алтай, Булган, Хэнтий, Өмнөговь аймгууд бусдыгаа манлайлан ажиллалаа. Малчдын бэлчээрээ ашиглах уламжлалт эрхийг баталгаажуулах, бэлчээрт эзний сэтгэлээр хандах хандлага, хариуцлагыг өндөржүүлэх гол хэрэгсэл болох БАГ-ний хэрэгжилтийг бодитой болгох зорилгоор гэрээт бэлчээрийн байршил хэмжээ, төлөв байдал, чанар, гэрээний хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд бүхий нэмэлт мэдээллүүдийг хавсаргалаа. Эдүгээ 7 аймгийн 100 гаруй суманд үйл ажиллагаа явуулж буй 1100 БАХ-үүдээс 600 гаруй нь сумын Засаг даргатайгаа бэлчээрээ урт хугацаагаар ашиглах гэрээ байгуулснаас 330 БАХ-ын гэрээ дээр дурьдсан шинэчлэгдсэн загварын дагуу хавсралт нэмэлт мэдээллээ бүрдүүлсэн байна. Эдгээр иж бүрэн мэдээлэл бүхий гэрээ нь ГЗБГЗЗГ-ын дэргэдэх газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх бөгөөд эхний ээлжийн 50 гэрээг бүртгэх ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү ашиглагчдаас худалдан авагчдыг хүртэлх бүхий л оролцогч талуудын оролцоонд суурилсан бэлчээрийн экологийн чадавхид суурилсан ашиглалтыг зохион байгуулах ажлын үр дүн сургамжаас үндэсний түвшинд засгийн газар, бодлого боловсруулагчдад хүргүүлэх, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болон олон улсын түвшинд хуваалцаж ирсэн бөгөөд тухайлбал, Канад улсын Саскатчеван хотноо зохион байгуулагдсан дэлхийн бэлчээрийн Х их хуралд аман болон ханан итгэлүүдийг хэлэлцүүллээ. Мөн Ногоон Алт төслийн гол хамтрагч байгууллага болох УЦУБОСМХ, ГЗБГЗЗГ дээр ажиллаж буй үндэсний зөвлөхүүд болох Сүмжидмаа, Бурмаа нар Олон улсын ХАА-н шинжлэх ухаан, технологийн Norman E. Borlaug тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-ын зөвлөх профессоруудын удирдлаганд Ногоон Алт төслийн

Page 28: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

хэрэглээний судалгааны гол үр дүн болох бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загвар болон түүний онолын үндэс болох бэлчээрийн ургамлын сэргэх чадавхийн зарчмыг боловсронгуй болгон, уг сэдвээрээ олон улсын хэмжээний өгүүлэл бичиж байна. Бүтээгдэхүүн 2.1: Бэлчээрийн мониторингийн үндэсний санг ажиллуулах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, үр дүнг бодлогод суулгах чиглэлээр байгууллага, ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх нь Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран “Бэлчээрийн үндэсний мониторингийн мэдээлэл боловсруулалт, мэдээлэл үйлчилгээг боловсронгуй болгох” ажлын хүрээнд дараахь сургалтуудыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:

1. ХААЦУ-ын инженерийн сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчнийг чадавхижуулах хөтөлбөр

Ус, цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн төлөв байдлын мониторингийн арга зүй шинэчлэгдсэнтэй холбоотой тус хүрээлэнгийн ХААЦУ-ын сектороос ХААЦУ-ын инженер техникийн ажилтнуудыг сургадаг гол бааз суурь болох Дархан-Уул аймгийн ХААИС-ийн Хүрээлэн буй орчны тэнхимтэй хамтран сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, багшлах боловсон хүчнийг чадавхижуулах, сургалтын орчныг бэхжүүлэх жижиг хөтөлбөрийг эхлүүллээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шинээр төгсөгч инженерүүд суралцах хугацаандаа тус арга зүйд суралцаж дадал чадвар эзэмшсэнээр ус цаг уурын улсын сүлжээн дээр бэлчээрийн мониторингийн хөтөлбөрийн тасралтгүй үргэлжлэх, тогтвортой ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн мониторингийн мэдээлэл цуглуулах, нэгдсэн баазад оруулах, аймгийн болон үндэсний хэмжээнд боловсруулалт хийх арга аргачлалын талаарх сургалтыг 2016 оны 2 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулж мэргэжлийн багш нар, төгсөлтийн дараахь сургалтын оюутнууд болон УЦУОША-ний Дархан станцын инженерүүд, нийтдээ 30 орчим хүн оролцлоо. Мөн сургалтын баазыг бэхжүүлэх зорилгоор мэргэжлийн ном гарын авлага, хээрийн судалгааны гол багаж болох хатгуур, мөн зөөврийн проектор гардууллаа (Зураг 1).

Page 29: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Зураг 1. Бэлчээрийн үндэсний мониторингийн мэдээллийн сан ашиглах, мэдээг боловсруулах, тайлан мэдээ гаргах сургалт зохион байгууллаа.

Мэдээллийн сангийн ашиглалт, мэдээ боловсруулалт, тайлан мэдээ гаргах чиглэлээр УЦУОСМХ-ийн ХААЦУ-ын секторын мэдээллийн сан хариуцсан инженер Т. Алтанцэцэг, Ногоон-Алт төслийн судлаач С. Сүмжидмаа нар холбогдох 24 цагийн хичээлийг бэлтгэн заасан бөгөөд дадлагын ажлын үеэр Ногоон-Алт төслийн судлаач Д. Бурмаа, У. Булганаа нар хамтран ажиллав. Сургалтын туршид суралцагчид бэлчээрийн төлөв байдлын DIMA санд мэдээ шивэх, шалгах, анхдагч үр дүн гаргах болон бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загвар ашиглан үнэлэх зэрэг дадлага ажил хийсэн нь илүү үр дүнтэй байлаа (Зураг 2). Энэ сургалтын агуулгыг тэнхмийн сургалтын хөтөлбөрт оруулах, баталгаажуулах тал дээр тэнхимийн багш нар ажиллаж батлуулснаар 2016-2017 оны хичээлийн жилийн намрын улирлаас шинэ хөтөлбөрөөр сургалт явуулж байна.

Зураг 2. Мэдээллийн санд бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын мэдээг санд шивэх дадлага хичээл

Ийнхүү ХААЦУ-ын инженерийн сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчнийг чадавхижуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ус цаг уурын улсын сүлжээний ажилтнуудын залгамж холбоог хангах, тэдний мэргэжил дээшлүүлэх, дахин сургах бааз суурь бэхэжсэнээр бэлчээрийн үндэсний мониторингийн хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэж байна.

Page 30: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

УЦУОСМХ-ийн ХААЦУ-ын секторын инженерүүдийн “Бэлчээрийн үндэсний мониторингийн мэдээг бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загвар ашиглан үнэлэх нь” сэдэвт танхимын болон хээрийн ахисан түвшний сургалт

Энэхүү хээрийн сургалтын гол зорилго нь бэлчээрийн мониторингийн мэдээлэл цуглуулах болон санд шивэх явцад гардаг нийтлэг алдаа, тэдгээрийг засаж сайжруулахын тулд юу юун дээр анхаарах, бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн загварыг ашиглан мониторингийн мэдээллийг хэрхэн боловсруулах, үнэлэх талаар газар дээр үзүүлж ойлгуулахад оршино. Сургалтыг 2016 оны 6-р сарын 30-аас 7-р сарын 01-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумын нутагт зохион байгуулж ХААЦУ-ын секторын инженер 13 хүн оролцлоо. Сургалт үндсэн 2 хэсэгтэй байлаа:

I. Мэдээлэл цуглуулах явцад гардаг түгээмэл алдаа, түүнийг засах боломжоос танилцуулах

Ногоон-Алт төслийн судлаач С.Сүмжидмаа арга зүйн сургалтанд өмнө нь хамрагдаагүй инженерүүдэд “Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын арга зүй”-н талаар хээрийн сургалт хийж, цаашид ажиглалтын дэвтэр шалгахдаа анхаарах зүйлсийн талаар сануулж, Баянчандмань сумын Богины ам зогсоол цэгт Шугам-цэгийн аргаар ажиглалт хийлгэв. Тус станцын ахлах техникч Д.Энхбаатарт өмнө жилүүдэд гарсан арга зүйн болон ургамлын зүйл буруу таньсан алдааг нь хэрхэн засах талаар заавар зөвлөгөө өгөв. (Зураг 3 ). Баянчандмань станцын ажилтнууд зэргэлдээх Баянцогт, Батсүмбэр сумдын бэлчээрийн төлөв байдлын ажиглалтыг тус харуулын ажиглагч нартай хамтран хийж гүйцэтгэдэг учир энэхүү сургалтаар дээрх 3 сумын ажиглалтын алдаа засагдах боломжтойгоороо ач холбогдолтой байлаа.

Зураг 3. ХААЦУ-ын секторын инженерүүд Шугам цэгийн бичиглэл хийж буй болон Баянчандмань станцын ахлах техникч арга зүйн зөвлөгөө авч байгаа нь.

Зарим зүйлүүдийг буруу таньж, дутуу бүртгэж байсныг залруулж, тэдгээрийг таних шинж тэмдгийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлав (Зураг 4).

Page 31: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Зураг 4. Судлаач С. Сүмжидмаа ургамал таних талаар станцын ахлах техникчид тайлбарлаж байгаа нь.

II. Бэлчээрийн үндэсний мониторингийн мэдээг бэлчээрийн төлөв байдал

өөрчлөлтийн загвар ашиглан үнэлэх хээрийн сургалт Сургалтанд оролцогчид Баянчандмань сумын Богины ам зогсоол цэгийн 2011-2015 оны мониторингийн мэдээтэй танилцаж, ургамлын зүйлийг бүртгэсний дараа “Бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загвар” ашиглан тухайн цэгт үнэлгээ өгч, каталог хэрхэн ашиглах талаар суралцав. Энэхүү загварын шинжлэх ухааны үндэслэлийн талаар цэгцтэй ойлголт өгөх үүднээс экологийн чадавхийг тодорхойлогч гол хүчин зүйл болох хөрсний механик бүрэлдэхүүнийг тодорхойлох, ургамалжилтын төрөл, төлөв байдалтай нь хэрхэн холбож тайлбарлах талаар талбайн үзүүлэх сургалтыг хийлээ (Зураг 5).

Зураг 5. Бэлчээрийн төлөв байдал өөрчлөлтийн каталог ашиглаж буй /зүүн гар талд/ болон хөрсний өрмөөр хөрсний зүсэлт хийж буй нь /баруун гар талд/.

Сургалтын хүрээнд хийгдсэн бас нэг гол ажил бол мониторингийн анхдагч мэдээллийн чанар, үнэмшлийг нэмэгдүүлэх үүднээс бүртгэгдсэн голлох зүйл ургамлын тодорхойлолт, ангилалыг нягтлахад сум, аймаг, үндэсний хэмжээний гербарийн санг хэрхэн ашиглах талаар зөвлөх байлаа. ХАА-н цаг уурын секторын эрхлэгчийн дүгнэснээр энэхүү сургалтын үр дүнд бэлчээрийн мониторингийн мэдээнд эцсийн шатны шалгалт хийж, үнэлгээ өгөх ХААЦУ-ын секторын инженерүүд экологийн чадавхийн концепцийн талаар цэгцтэй ойлголт авснаар бэлчээрийн төлөв байдлын одоогийн түвшин, түүний өөрчлөлтийн хандлага, явцын талаар орон

Page 32: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

нутгийн бодлого боловсруулагчид болон хэрэглэгчид малчдыг цэгцтэй мэдээллээр үйлчлэх чадавхи бэхжиж байна.

Бүтээгдхүүний шалгуур үзүүлэлт 2.1.1: Холбогдох агентлаг, байгууллагууд нь бэлчээр зохион байгуулалтын чиглэлээр бодлого боловсруулж, шийдвэр гаргахдаа бэлчээрийн төлөв байдлын мониторингийн мэдээ бүтээгдхүүнийг үндэс болгон ашиглана. Монгол орны бэлчээрийн зонхилох төрлүүдээр төлөв байдал, өөрчлөлтийн загварыг боловсруулан холбогдох агентлагуудаар баталгаажуулснаар бэлчээрийн төлөв байдал, ашиглалтын үр нөлөөг хянах, засаж сайжруулах, мөн түүнчлэн мах, сүү сүүн бүтээгдхүүн болон ноос ноолуур зэрэг түүхий эдийн байгальд халгүй, органик бүтээгдхүүн болохыг баталгаажуулах суурь тавигдаж байна. Жил бүрийн 8-р сарын 1-р арав хоногт хийгддэг бэлчээрийн мониторингийн хөтөлбөрийн хүрээнд сумын цаг уурын ажилтнууд мониторингийн анхдагч мэдээлэл цуглуулан, аймгийн инженер түүнийг хянаж нягталсны үндсэн дээр улсын нэгдсэн санд шивж, түүнийг Улаанбаатар дахь инженерүүд улс, бүсийн хэмжээнд нэгтгэн боловсруулалт хийсний үндсэн дээр бэлчээрийн төлөв байдлын зураглал болон үндэсний тайлан гаргаж бодлого боловсруулагчид болон хэрэглэгчдэд үйлчилдэг (Зураг 6). Бэлчээрийн төлөв байдлын зураглалыг байгууллагын цахим хуудсанд байрлуулснаар хэрэглэгчид сонирхсон аймаг, сум, багийн бэлчээрийн тухайн жилийн төлөв байдал, чанарын мэдээллийг авах боломж нээгдэж байна.

Зураг 7. Бэлчээрийн мониторингийн улсын сүлжээний үйл ажиллагааны үе шатууд Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн дүн мэдээг хэрэглэгчдэд хүргэх, мэдээлэл хуваалцах зорилгоор үндэсний түвшинд болон олон улсын хурал зөвлөлгөөнд идэвхтэй оролцож ирлээ. Тухайлбал 2016 оны 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Говийн бүсийн доройтсон газар болон бэлчээрийг уур амьсгал ба хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нөхөн сэргээх нь” олон улсын хуралд УЦУОСМХ-ийн ХААЦУ-ын секторын эрхлэгч Б.Эрдэнэцэцэг, инженер Ц.Бат-оюун, Ногоон-Алт төслийн судлаач С.Сүмжидмаа нар хамтран бэлчээрийн мониторингийн 2014 оны мэдээн дээр тулгуурлан “Говийн бүс нутгийн бэлчээрийн төлөв байдал, сэргэх чадавхийн ангилал: Бэлчээрийн үндэсний мониторингийн

Page 33: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

мэдээгээр” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь тус хурлын зохион байгуулагчдын сонирхлыг ихээр татсан бөгөөд энэхүү хурлаас гарсан зөвлөмжид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын даргад УЦУОСМХ-ийн бэлчээрийн мониторингийн мэдээнд үндэслэн говийн бүсийн бэлчээрийн унаган төрх байдлыг хадгалахын тулд зохистой ашиглах, экологийн чадавх болон сэргэх чадавхид суурилсан бэлчээр ашиглалтыг нэвтрүүлэх, малын тоо толгойг бэлчээрийн даацаас хэтрүүлэхгүй байх, бэлчээрийг сэлгээтэй ашиглах ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг бэлчээрийн менежментийг оновчтой, үр дүнтэй хийх санал зөвлөмжүүдийг боловсруулж гаргаж байхыг зөвлөсөн байна. Ийнхүү бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн байдлын тайлан, зураглал, хэрэглэгчдэд зориулсан цахим холбоос мэдээллийг түгээх ажлыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний болон олон улсын хурал зөвлөлгөөнд оролцож ирлээ. Тухайлбал: - 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан “Даян дэлхийн асуудлыг бичил санаачлагаар шийдвэрлэх нь” уулзалт семинарт УЦУОСМХ-ийн ХААЦУ-ын секторын эрхлэгч Б.Эрдэнэцэцэг, Ногоон-Алт төслийн судлаач С.Сүмжидмаа нар “Монгол орны бэлчээрийн төлөв байдал, сэргэх чадавхийн ангилал” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Уулзалт семинарын үеэр БОНХАЖЯ-ны газрын дарга Ц.Банзрагч, TNC төслийн ажилтан Баяржаргал зэрэг судлаачид бэлчээрийн мониторингийн үр дүнг авч ашиглах санал тавьснаар Ц.Банзрагч даргад “Монгол орны бэлчээрийн үндэсний мониторингийн тайлан”-г хүргүүлсэн болно.

- 2016 оны 7-р сарын 15-22-ний өдрүүдэд Канад улсын Саскатчеван хотноо зохион байгуулагдсан дэлхийн бэлчээрийн Х их хуралд оролцож “Монгол орны хээрийн бүсийн Хялгана-Хазаар- Алаг өвст бэлчээрийн төлөв байдал, өөрчлөлтийн загварыг нягталсан дүнгээс” сэдэвт аман илтгэлийг хэлэлцүүллээ.

- “Шар шороон шуурга ба байгаль орчны өөрчлөлт” олон улсын хуралд Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, түүний хяналт үнэлгээний арга аргачлал, тэдгээрийн шинжлэх ухааны үндэслэлийн талаар танилцуулга хийлээ.

- 2016 оны 9-р сарын 11-13-ний өдрүүдэд зохион байгуулсан “Байгаль орчин, энергийн аюулгүй байдлын судалгаа” сэдэвт олон улсын семинарт оролцож “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өнөөгийн түвшин” сэдэвт илтгэл хэлэлцүүлж Ус цаг уурын улсын сүлжээн дээрх бэлчээрийн мониторингийн мэдээлэл үйлчилгээ, голлох мэдээ мэдээллийн цахим холбоосуудаас танилцууллаа.

- БОАЖЯ-аас зохион байгуулдаг “BROWN BAG LUNCH”-ийн 2016 оны 9-р сарын 23-ний өдрийн хэлэлцүүлгээр “Монгол орны бэлчээрийн мониторингийн улсын сүлжээний үйл ажиллагаа, бүтээгдхүүн үйлчилгээ” сэдвээр танилцуулга хийсэн нь бэлчээр, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, мөн олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг давхардуулалгүйгээр уялдуулан зангидах, хөрөнгө, цаг хугацаа хэмнэх боломжийг нэмэгдүүллээ.

Бүтээгдэхүүн 2.2: Бэлчээрийн экологийн чадавхид суурилсан төлөв байдлын үнэлгээний аргачлал болон бэлчээр ашиглалтыг нэвтрүүлэх нь Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг загвар 15 суманд нэвтрүүлсэн

Page 34: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

туршлага, үр дүнг бусад аймаг сумдын түвшинд өргөжүүлэн нэвтрүүлэхэд Зураг 7-д

үзүүлсэнээр орон нутагт

- Бэлчээрийн газрын экологийн чадавхийг тодорхойлж үнэлэх - Бэлчээрийн экосистемийн чадавхи, төлөв байдлыг зураглах - Бэлчээр ашиглалтыг чадавхид нь суурилан төлөвлөх, хэрэгжүүлэх - Бэлчээр ашиглалтыг үр нөлөөг хянах - Бэлчээрийн төлөв байдлын урт хугацааны мониторинг гэсэн үндсэн

алхамуудыг хэрэгжүүлэх чадавхийг бий болгох нь бэлтгэл ажлын гол цөм байлаа.

Зураг 7. Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтын үндсэн алхамууд

“Сумын бэлчээрийн газрыг экологийн чадавхиар нь ангилан зураглах” арга

зүйд төслийн аймгуудын ГХБХБГ-ын бэлчээрийн асуудал хариуцсан

мэргэжилтнүүдийг сургаж чадавхижууллаа.

Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалтыг нэвтрүүлэх ажлын эхлэл

болгон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас Хөдөө аж ахуйн их сургуулийн

Агроэкологийн сургуультай хамтран, Ландсат хиймэл дагуулын мэдээ, 1:100 000

ба1:200 000 машстабтай хөрсний зураг дээр суурилан сумын бэлчээрийн газрыг

экологийн чадавхиар нь ангилан зураглах 10 хоногийн сургалтыг Улаанбаатар

хотноо ХААИС дээрх Бэлчээрийн газрын төлөвлөлтийн лабораторит зохион

байгууллаа.

Тус сургалтанд ГХГЗЗГ-ын ГЗБ хэлтэс, Инженер хайгуул мониторингийн хэлтсийн

холбогдох мэргэжилтнүүд, Архангай, Завхан, Увс, Баян-өлгий, Ховд, Говь-алтай,

Баянхонгор, Хэнтий аймгийн ГХБХБГ-ын бэлчээрийн асуудал хариуцсан

мэргэжилтэнүүд оролцож бэлчээрийн газрыг экологийн чадавхиар нь ангилан

зураглах арга зүйг бүрэн эзэмшсэнээр өөрийн аймгийн 5-7 сумын зураглалыг

сургалтын хугацаанд боловсруулж дуусгалаа.

Өөрөөр хэлбэл, Архангайн Тариат, Цахир, Өндөр-Улаан, Цэнхэр, Цэцэрлэг,

Page 35: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Өлзийт, Баянхонгорын Баянбулаг, Баян-Овоо, Бууцагаан, Хүрээмарал, Заг, Говь-

Алтайн Баян-Уул, Бигэр, Халиун, Хөх морьт, Жаргалан, Дарви, Тонхил, Төгрөг,

Шарга, Завхан: Ховдын Зэрэг, Манхан, Цэцэг, Мянгад, Дөргөн, Баян-Өлгийн

Баяннуур, Бугат, Толбо, Хэнтий: Жаргалтхаан, Мөрөн, Батноров, Баян-Овоо,

Цэнхэрмандал, Увс: Давст, Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Цагаанхайрхан, Завханы

Нөмрөг, Шилүүстэй, Завханмандал, Сонгино, Түдэвтэй, Тэс, Цагаанчулуут зэрэг

сумдын бэлчээрийн экологийн чадавхийн зураглал бэлэн боллоо.

Сургалт доорх сэдвүүдийг багтаасан 80 цагийн багтаамжтай бөгөөд амжилттай

суралцагсдад гэрчилгээ гардууллаа.

Үндсэн агуулга,сэдвүүд:

1. Сумын бэлчээрийн экологийн чадавхийг ангилан зураглах" удиртгал хэсэг

2. Ландсат хиймэл дагуулын мэдээ татан авах /30 м нарийвчлалтай/

3. Ландсат хиймэл дагуулын мэдээ боловсруулах, мозайк хийж ангилал хийхэд

бэлтгэх

4. ENVI 4.7 програм ашиглаж боловсруулсан ландсатын мэдээг ангилах

5. Ангилсан мэдээг хөрс болон бүсийн зураглалтай харьцуулан дижитайз хийх

6. ArcGIS 10.2 програм дээр хэвлэлийн эх бэлтгэх

Зураг 8. Сургалт амжилттай зохион байгуулагдаж оролцогчдод гэрчилгээ

гардууллаа.

Page 36: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Зураг 9. Сургалтын явцад бэлтгэсэн бэлчээрийн экологийн чадавхийн зураг

Архангай аймгийн Цэцэрлэг, Баян Өлгий аймгийн Баяннуур сумдын жишээн дээр

Энэхүү сургалтын үр дүнд дээрх 8 аймгийн газрын харилцааны мэргэжилтнүүд

АБАХ, СБАХ-тайгаа хамтран нийт сумдынхаа бэлчээрийн газрыг экологийн

чадавхиар нь ангилан БАХ-ын болон улирлын хилтэй давхарга үүсгэн зурагласан нь

бэлчээр ашиглалт төдийгүй тухайн орон нутагт хэрэгжүүлэх байгаль хамгааллын

аливаа үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг хянах, мөн БАГ-ний

хавсралт мэдээлэл бүрдүүлэх ажлыг цогцоор нь шийдэх боломжийг бий болголоо.

Говь Алтай, Архангай аймгийн газрын харилцааны мэргэжилтнүүд бусад аймгуудаа

манлайлан ажил үйлсээрээ шалгарлаа.

“Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” арга

зүйн сургалтыг улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулж нийт сумдын

газрын даамлуудыг чадавхижууллаа .

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар хянаж үнэлэх

боломжийг байгалийн бүс төлөөлсөн 15 суманд туршсан дүнд үндэслэн ГЗБГЗЗГ

аас 2015 онд “Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх”

заавар журам батлагдаж энэ онд улсын хэмжээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд фотомониторингийн хөтөлбөрийг

Page 37: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

улсын хэмжээнд хэрэгжүүлэх чадавхийг бий болгох зорилгоор нийт аймаг сумдын

даамлуудыг фото мониторинг хийх хээрийн арга зүй, мониторингийн мэдээллийн

сан бүрдүүлж архивлах, боловсруулалтын Sample point программыг эзэмшүүлэх,

мониторингийн мэдээллийг бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах

зэрэг хээрийн ба танхимын сургалтанд хамруулж судалгааны багаж хэрэгслээр

хангалаа. Сургалтыг 4 бүсээр 1) Хэнтий аймгийн Чингис хотод (Хэнтий, Дорнод,

Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр), 2) Төв аймгийн Жаргалант суманд– 3)

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод (Өвөрхангай, Дундговь, Өмнөговь,

Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий), 4) Булган аймгийн Булган хотод

(Булган, Хөвсгөл, Орхон, Дархан, Сэлэнгэ, Архангай, Завхан, Увс) зохион байгуулж

аймгуудын ГХБХБГ-ын бэлчээрийн мониторинг хариуцсан мэргэжилтнүүд болон

сумдын газрын даамлууд, нийтдээ 300 орчим мэргэжилтэн хамрагдлаа (Зураг 10,

11.).

Зураг 10. Сумдын даамлуудыг мониторингийн багаж хэрэгслээр бүрэн хангалаа.

Page 38: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Зураг 11. Сургалтанд амжилттай оролцогсдод батламж гардууллаа.

Сургалтын дараа холбогдох мэргэжилтнүүдтэй байнгын холбоотой зөвлөж ажилласны дүнд бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фотомониторингийн хөтөлбөрийг 2016 оны 8-р сард улс даяар эхлүүлсэн бөгөөд эдүгээ нийт 13 аймаг хамарсан фотомониторингийн 2000 гаруй цэгийн мэдээлэл бүхий улсын хэмжээний сан бүрдсэн бөгөөд энэ ажилд Архангай, Говь Алтай, Булган, Хэнтий, Өмнөговь аймгууд бусдыгаа манлайлан ажиллалаа (Зураг 12).

Page 39: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Зураг 12. Фотомониторингийн улсын хэмжээний нэгдсэн санд 2016 оны байдлаар

13 аймгийг хамарсан 2000 гаруй цэгийн мэдээлэл нэгтгэгдээд байна.

Зураг 13. Говь Алтай аймаг фотомониторингийн мэдээллээ ашиглан аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, сэргэх чадавхийн хөдөлгөөнт зураглал бэлтгэн аймгийнхаа цахим хуудсанд байрлуулаад байна.

Page 40: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Бэлчээр ашиглуулах гэрээний хавсралт мэдээллийг сайжруулах, иж бүрэн болгон нэвтрүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, бэлчээрийн ачаалал, ашиглах хугацааг бэлчээрийн даацад тохируулахад бэлчээр ашиглуулах гэрээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Бэлчээр ашиглуулах гэрээний хэрэгжилт, түүний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор өмнө байгуулах гэрээг төгөлдөржүүлэх, гэрээний үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг суурь түвшинтэй нь харьцуулсан мэдээллийг нэмж хавсаргах арга зүйд АБАХ-ын ажилтнуудыг сургаж чадавхижуулахад анхаарч ажиллалаа. Энэхүү аргачлалаар БАГ нь дараахь үндсэн 4 хавсралт мэдээлэлтэй байна: Хавсралт 1. Бэлчээр ашиглагч малчдын хэсэг, бүлгийн гишүүн өрх /гишүүдийн/ овог нэр, малын тооны мэдээлэл, Хавсралт 2. Гэрээт бэлчээрийн хэмжээ байршил, улирлын хуваарийн зураг Хавсралт 3. Гэрээт бэлчээрийн газрын экологийн чадавхийн зураглал, бэлчээрийн төлөв байдал, даац багтаамжийн мэдээлэл Хавсралт 4. Жил бүрийн мониторингийн дүнг суурь мэдээлэлтэй харьцуулж Бэлчээр ашиглуулах гэрээний биелэлтийг үнэлэх хуудас Эдгээр хавсралт мэдээллийг оруулснаар БАГ байгуулах нь малчдын бэлчээрээ ашиглаж ирсэн уламжлалт эрхийг баталгаажуулахын зэрэгцээ тухайн бэлчээрийн чанарыг алдагдуулахгүйн тулд ашиглалтын ямар горимыг мөрдөх, ашиглалтын горимыг зөв тохируулснаар ямар үр дүнд хүрч болох, энэ чиглэлээр тухайг БАХ-ийн малчид гэрээнийхээ үүргийг хэрхэн биелүүлж буйг хянаж үнэлэх боломжтой болж байна. Бэлчээр ашиглалтыг бэлчээрийн экологийн чадавхид суурилан малчдын оролцоотойгоор төлөвлөх, хэрэгжилтийг эрчимжүүлэх БАГ-ний хавсралтыг хэрхэн бүрдүүлэх, ажиллуулах талаар аймгийн ХХААГ, ГХБХБГ, АБАХ-ын мэргэжилтнүүдийг сургах, малчдад танилцуулах үзүүлэх сургалтуудыг зохион байгуулснаар нийт 220 гаруй мэргэжилтэн, 650 гаруй малчид хамрагдлаа. Эдгээр мэргэжилтнүүд нь аймаг орон нутагтаа ажлын хэсэг байгуулж гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага, гэрээ байгуулснаар гэрээний талуудын хүлээх үүрэг хариуцлагын талаар талаар малчдад зориулсан сургалтыг эрчимтэй зохион байгуулсны дүнд өмнө нь гэрээтэй байсан БАХ-ууд нь гэрээнийхээ агуулга, хавсралт мэдээллийг шинэчилж, гэрээ байгуулаагүй БАХ-ууд гэрээ байгуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. БАГ байгуулах ажил нь олон талын оролцоо, мэргэжилтнүүдийн идэвх зүтгэл шаардсан нарийн чимхлүүр ажил мөн. Тухайлбал, малчдын хувьд гэрээт бэлчээрийнхээ хил заагийг хөрш малчдаараа хүлээн зөвшөөрүүлэх, мэргэжилтнүүдийн хувьд гэрээт бэлчээрийг экологийн чадавхиар ангилахын зэрэгцээ төлөв байдал, бэлчээрийн талбайн байршил хэмжээ, даац ачаалал зэргийг үнэн зөв тодорхойлж зураг хэлбэрт оруулах зэрэг нь нэг удаагийн сургалтаар шийдэгдэх асуудал биш юм. Тиймээс одоогийн хийсэн зураглал мэдээллийг нягталж, шаардлагатай засварыг хийх, мэргэжилтнүүдээ дадлагажуулах ахисан түвшний сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай юм. Бэлчээр ашиглалтыг бэлчээрийн сэргэх чадавхи болон малчдын оролцоонд суурилан зохион байгуулах чиглэлээр Ногоон Алт төслийн хүрээнд хүрсэн үр дүн, сургамжаас хуваалцах, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, үүний хэрэгжилтийг сайжруулахад төр засгийн бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэхийг уриалах зорилгоор “Монгол малын гаралтай бүтээгдхүүний өрсөлдөх чадварыг

Page 41: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

нэмэгдүүлэх нь”, “Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт үндэсний зөвлөлгөөнийг амжилттай зохион байгууллаа. Эдүгээ 7 аймгийн 100 гаруй суманд үйл ажиллагаа явуулж буй 1100 БАХ-үүдээс 600 гаруй нь сумын Засаг даргатайгаа бэлчээрээ урт хугацаагаар ашиглах гэрээ байгуулснаас 330 БАХ-ын гэрээ дээр дурьдсан шинэчлэгдсэн загварын дагуу хавсралт нэмэлт мэдээллээ бүрдүүлсэн байна. Эдгээр иж бүрэн мэдээлэл бүхий гэрээ нь ГЗБГЗЗГ-ын дэргэдэх газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх бөгөөд эхний ээлжийн 50 гэрээг бүртгэх ажлыг эхлүүлээд байна.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 3: НЭВТРҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

1. Бүрэлдэхүүн хэсгийн танилцуулга

1.1 Зорилго, үйл ажиллагааны чиглэл, агуулга

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилт бүхий Ногоон Алт төслийн Хөдөө аж ахуйн

нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг нь “Малчдын амьжиргааг дээшлүүлж,

ядуурлыг бууруулахад чиглэсэн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоо бүрдүүлэх”

чиг үүрэгтэй. Уг бүрэлдэхүүн хэсгийг Австрали улсын Күинслэндийн их сургууль, Монгол

улсын ХААИС-ийн дэргэдэх Орон нутгийн тогтвортой хөгжлийн төлөө холбоо ТББ-ын

хамтарсан консорциум хэрэгжүүлдэг.

“Ногоон алт” төслийн зорилтот бүлэгт Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд,

Увс, Завхан аймгийн 125 сумын нийт 63 мянган малчин өрх багтах ба эдгээрээс 92 сумын 32

мянган малчин өрх нь нийт 800 орчим БАХ-ийн гишүүнээр бүртгэгдэж, зохион байгуулалтад

орсон. Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгийн 2015-2016 оны үйл ажиллагаанд

дээрхи 7 аймгийн 63 сумын 322 баг, 559 БАХ-ын гишүүд болох 20 гаруй мянган малчин өрх

шууд, үлдэх 40 гаруй мянган малчин өрх шууд бусаар хамрагдсан.

Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа нь 1) Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцооны чадавхийг

бэхжүүлэх, 2) Малчдын хэрэгцээнд нийцсэн нэвтрүүлэх үйлчилгээний загваруудыг зорилтот

бүс нутагт бий болгох, 3) Мал аж ахуй тогтвортой эрхлэх технологи, арга барилуудыг түгээн

дэлгэрүүлэх, малчдын бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой. Үйл ажиллагааны аргачлал

нь дараахь үндсэн хэсгүүдээс бүрдэнэ:

• Улсын ба орон нутгийн төвшинд оролцогч талуудыг чадавхижуулах, тэдгээрийн харилцаа,

хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

• Аймгуудын ХХААГ, АБАХ-д нэвтрүүлэх үйлчилгээний мастер сургагч нар бэлтгэж,

ажиллуулах:

• Сумдын МЭҮТ, СБАХ-уудад нэвтрүүлэх үйлчилгээний идэвхжүүлэгчид бэлтгэж, ажиллуулах,

• Багийн дарга нар болон БАХ-ын ахлагч нарыг малчин зөвлөхөөр бэлтгэж, ажиллуулах;

• Сумдад байнгын үйл ажиллагаатай нэвтрүүлэх үйлчилгээний нэгж болох “Малчдад үйлчлэх

төв” (МҮТ) ажиллуулах,

• Малчдад хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл, зөвлөмжүүд бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд

болон харилцааны бусад суваг, хэрэгслүүдийг ашиглан түгээж сурталчлах;

• Талбайн сургалт, харилцан туршлага солилцох арга хэмжээнүүдээр дамжуулан малчдын

суралцах явцыг идэвхижүүлэх;

• Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн тогтвортой арга барилуудыг бодитоор үлгэрлэн

харуулж, сурталчлах, малчдын хоршоо, бүлгүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих болгох

зорилгоор Инновацийн төслүүд;

Page 42: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

• Оролцоонд суурилсан хяналт, үнэлгээ зэрэг болно.

Малчдад чиглэсэн нэвтрүүлэх үйлчилгээ нь агуулгын хувьд бэлчээрийн менежмент, сүргийн

менежмент, малын тэжээл, тэжээллэг, малын эрүүл мэнд, малчдын бизнесийн хөгжил,

хоршоолол гэсэн үндсэн сэдвүүдэд төвлөрдөг.

1.2 Зохион байгуулалтын схем

Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны улсын төвшний гол оролцогчдод ХХААЯ, ХАА-н

боловсрол, эрдэм шинжилгээ, нэвтрүүлэх үйлчилгээний төв байгууллагууд болох ХААИС

болон ХААҮШУОНТ багтана.

Аймгийн төвшинд бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааг АБАХ-ууд хариуцах бөгөөд ХХААГ-

ууд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг. ХХААГ, АБАХ-уудад бүрэлдэхүүн хэсгээс

нэвтрүүлэх үйлчилгээний мастер сургагч нар бэлтгэж, нэвтрүүлэх үйлчилгээний ажлыг

аймгийн төвшинд төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт үнэлгээ хийх үүрэгтэйгээр

ажиллуулж байна.

Сумдад бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааг СБАХ хариуцаж, МЭҮТ-тай хамтран

хэрэгжүүлдэг. Бүрэлдэхүүн хэсгээс зорилтот 7 аймгийн 63 сумын СБАХ болон МЭҮТ-т нийт

126 хүнийг нэвтрүүлэх үйлчилгээний идэвхижүүлэгчээр сургаж бэлтгэн, сум, баг, БАХ-ын

төвшин дэх нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэх, малчин зөвлөхүүдийг

агуулга, арга зүйн удирдамж, сургалт мэдээллийн материалаар хангах үүрэгтэйгээр

ажиллуулж байна.

Сумдад мөн СБАХ-уудыг түшиглэн байгуулагдсан малчдын хоршоодоос үзүүлэх

нэвтрүүлэх үйлчилгээг бүрэлдэхүүн хэсгийн зүгээс дэмжиж ажилладаг. Тухайлбал мал аж

ахуйн технологийг сайжруулах, малчдын орлогын нэмэгдүүлэх инновацийн төслүүдийг

малчдын хоршоодоор дамжуулан хэрэгжүүлдэг.

Багийн засаг дарга, БАХ-ын ахлагч нарын 700 гаруй хүнийг 63 суманд малчин зөвлөхөөр

сургаж бэлтгэн, малчдад мэдээлэл хүргэх, БАХ, хот айлын төвшинд уулзалт, сургалт, арга

хэмжээ зохион байгуулах үүрэгтэйгээр ажиллуулж байна.

Page 43: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

2. Үйл ажиллагаа, үр дүнгийн тойм

2.1 Үр нөлөөллийн төвшинд гарсан ахиц

Үр нөлөө 3: Малчдын хэрэгцээнд нийцсэн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоо бий

болно.

Шалгуур үзүүлэлт 3.1: Нэвтрүүлэх үйлчилгээний ашиг тусын талаарх малчдын

ойлголт

Хараат бус судалгааны хүрээлэнгээс гүйцэтгэсэн ШХА-ийн 2015 оны мониторингийн

судалгааны тайлангаас үзвэл Ногоон алт төслийн зорилтот бүлгийн малчдын 51.6 хувь нь

нэвтрүүлэх үйлчилгээг “хэрэгцээтэй” буюу “маш хэрэгцээтэй” гэж үздэг байна. Энэ үзүүлэлт

нь 2013 онд 11.2 хувь байсантай харьцуулахад бүрэлдэхүүн хэсгийн 2 жилийн хэрэгжилтийн

хугацаанд нийт 461 хувиар өссөн болох нь харагдаж байна.

Шалгуур үзүүлэлт 3.2: Аймаг, орон нутгаас нэвтрүүлэх үйлчилгээнд зарцуулсан төсөв

Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааны үр дүнд зөвхөн малчдын төдийгүй орон нутгийн

удирдлагууд, ХХААГ-уудын нэвтрүүлэх үйлчилгээний ач холбогдлын талаарх ойлголт

нэмэгдэж байна. Төсөлд хамрагдаж буй аймгуудын нэвтрүүлэх үйлчилгээнд зарцуулсан

төсөв 2013 онд 65 сая төгрөг байсан бол 2016 онд 92.5 сая төгрөг болж өсчээ.

Шалгуур үзүүлэлт 3.3: СБАХ-ын дэргэдэх малчдын хоршоодоос нэвтрүүлэх

үйлчилгээнд зарцуулсан төсөв

Бүрэлдэхүүн хэсгээс үзүүлсэн гарааны дэмжлэг, зохион байгуулсан идэвхжүүлэлтийн ажлын

үр дүнд сумдад СБАХ-г түшиглэн байгуулагдсан малчдын хоршоод өөрсдийн хүчин чадлаар

гишүүддээ нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд цаашид төслийн дэмжлэггүйгээр

тогтвортой ажиллах боломжтой гэж үзэж байна. Хоршоодын хувьд нэвтрүүлэх үйлчилгээ нь

нэг талаар ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь, нөгөө талаар гишүүнчлэлээ өргөтгөх,

бэхжүүлэхэд нь чухал нэмэртэй тул байнгын үйл ажиллагааных нь нэг хэсэг болон

төлөвшиж байна. СБАХ түшиглэсэн малчдын хоршоодоос нэвтрүүлэх үйлчилгээнд

зарцуулсан санхүүжилт 2013 онд 8 сая төгрөг байсан бол 2015 онд 16 сая төгрөг болж өссөн

байна.

2.2 Үр дүнгийн төвшинд гарсан ахиц

Үр дүн 3.1: Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцооны чадавхи сайжирна.

Шалгуур үзүүлэлт 3.1.1: ХААИС болон ХААҮШУОНТ хамтын ажиллагаагаа

идэвхижүүлж, бодит ажлууд хамтран хэрэгжүүлнэ.

Бүрэлдэхүүн хэсгийн идэвхижүүлэлтийн үр дүнд ХААИС болон ХААҮШУОНТ 2013 онд

байгуулсан санамж бичгээ 2015 онд шинэчилсэн баталсан бөгөөд хамтарсан зарим

ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал нийт аймаг, сумдын ХХААГ

болон МЭҮТ-ийн 1500 гаруй ХАА-н мэргэжилтнүүдэд нэвтрүүлэх үйлчилгээний ур чадвар

олгох зайны сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх дэд төслийг тус байгууллагууд бүрэлдэхүүн

хэсгийн дэмжлэгтэйгээр хамтран гүйцэтгэж байна. Түүнчлэн ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээ

эрхэлдэг байгууллагуудын нэгдэл болох “Хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл” 2016 оны 6-р

сард байгуулан ажиллаж байна. Хамтын ажиллагааны үр дүнд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх

үйлчилгээний тухай хууль”-ийн төслийг эхний хувилбараар боловсруулж, УИХ-ын БСШУ-ны

байнгын хороонд хүргүүлсэн.

Шалгуур үзүүлэлт 3.1.2: ХААИС-ийн Нэвтрүүлэх үйлчилгээний хичээлийн шинэчлэл,

сонгон суралцсан оюутны тоо

Page 44: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Бүрэлдэхүүн хэсэгтэй хамтран ажилласны үр дүнд ХААИС-д 2015/2016 оны хичээлийн

жилээс 3 кредит цаг бүхий “Харилцаа, инноваци” хичээлийг бакалаврын сургалтын

хөтөлбөрт шинээр оруулсан бөгөөд уг хичээлийг 2016 онд 234 оюутан сонгон суралцаж

байна. Бүрэлдэхүүн хэсгийн зүгээс “Харилцаа, инноваци” хичээлийн сургалтын гарын

авлага, сургалтын материал бэлтгэхэд нь ХААИС-д дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж

байна.

Шалгуур үзүүлэлт 3.1.3: Нэвтрүүлэх үйлчилгээний мастер сургагч бэлтгэгдэн

ажиллаж буй аймгуудын тоо

Төслийн зорилтот 7 аймгийн ХХААГ, АБАХ-уудад бүрэлдэхүүн хэсгээс нэвтрүүлэх

үйлчилгээний 17 мастер сургагч бэлтгэн ажиллуулж байна. Эдгээр мастер сургагч нар сум,

баг, БАХ-ын төвшин дэх нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг аймгийн төвшинд нэгтгэн

төлөвлөх, удирдан зохион байгуулах, хяналт үнэлгээ хийх үүрэгтэй.

Эдгээр мастер сургагчид 2016 оны 4-р сард зохиогдсон давтан сургалтад оролцсоноор нийт

80 цагийн сургалтын хөтөлбөрийг дүүргэж, ХХААЯ, ХААИС-ийн гэрчилгээ хүлээн авсан.

Нийт хөтөлбөр нь 54 цагийн лекц, 26 цагийн дасгал ажлаас бүрдсэн бөгөөд дараахь

сэдвүүдийг хамарсан болно. Үүнд:

• ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт (16 цаг)

• ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний хяналт, үнэлгээ (16 цаг)

• Насанд хүрэгчдийн сургалтын арга зүй (16 цаг)

• Харилцаа, идэвхижүүлэлтийн арга зүй (16 цаг)

• Хөдөөгийн тогтвортой хөгжил, ядуурал ба жендер (4 цаг)

• Бэлчээрийн менежмент, мал аж ахуй, тэжээл бэлтгэлийн технологи (8 цаг)

• Малчин өрхийн эдийн засаг, маркетинг, санхүү бүртгэл (4 цаг)

Шалгуур үзүүлэлт 3.1.4: Нэвтрүүлэх үйлчилгээний идэвхижүүлэгчдийн баг

бэлтгэгдэн ажиллаж буй сумдын эзлэх хувь

Зорилтот 7 аймгийн 63 суманд СБАХ, МЭҮТ-ийн төлөөлөл нийт 126 хүнийг нэвтрүүлэх

үйлчилгээний идэвхжүүлэгчээр сургаж бэлтгэн ажиллуулж байна. Эдгээр идэвхижүүлэгчид

сум, баг, БАХ-ын төвшин дэх нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх,

малчин зөвлөхүүдийг агуулга, арга зүйн удирдамж, малчдад хүргэх сургалт мэдээллийн

материалаар хангах үүрэгтэй.

Идэвхижүүлэгчдийн давтан сургалтыг 2016 оны 5-р сард Ховд, Баян-Өлгий аймгуудад

бүрэлдэхүүн хэсгээс ХХААЯ-тай хамтран, бусад аймгуудад АБАХ, ХХААГ-ууд хамтран

зохион байгуулсан

Шалгуур үзүүлэлт 3.1.5: Нэвтрүүлэх үйлчилгээний нэгж болох Малчдад Үйлчлэх Төв

бүхий сумдын эзлэх хувь

Төслийн зорилтот аймгийн сумдад төслийн Малчдын байгууллагын бүрэлдэхүүн хэсгийн

хөрөнгө оруулалтаар байгуулсан СБАХ-ын ажлын байр бүхий Малчдын сургалт,

мэдээллийн төвүүдийн байрыг нэвтрүүлэх үйлчилгээний төвлөрсөн нэгж болох “Малчдад

Үйлчлэх Төв” (МҮТ)-ийн зориулалтаар ашиглах санаачлагыг нэвтрүүлж, нийт 63 сумын

МҮТ-ийг сургалтын материал, хэвлэл мэдээллийн материал, сургалтын тоног төхөөрөмж,

бэлчээрийн фотомониторинг хийх хэрэгслээр хангасан.

Малчдад үйлчлэх төвийг СБАХ, сумынхаа МЭҮТ-тай хамтран, малчдын оролцоонд

тулгуурласан хэлбэрээр 1) малчдын мэдээлэл, сургалт, туршлага солилцоог идэвхижүүлэх,

2) малчдыг төрөл бүрийн байгууллага, үйлчилгээ, мэргэжилтнүүдтэй холбох, 3) малчдад

хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хангах үндсэн чиглэлүүдээр ажиллуулж байна.

2016 оны эцсийн байдлаар 58 суманд МҮТ ажиллаж байна.

Page 45: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Шалгуур үзүүлэлт 3.1.6: Нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр МЭҮТ-тай хамтран

ажиллах гэрээ байгуулсан СБАХ-ын эзлэх хувь

Бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд хамрагдсан 7 аймгийн 63 сумын СБАХ, МЭҮТ-тай

нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээг 2015 оны 5 дугаар сараас 2016

оны 12 дугаар сар хүртэл хугацаанд байгуулан ажиллаж байна.

Үр дүн 3.2: Хэрэгцээнд тулгуурласан мэдээлэл, зөвлөмжүүдийг БАХ-ын

тогтолцоогоор дамжуулан малчдад хүргэнэ.

Шалгуур үзүүлэлт 3.2.1: Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, зөвлөмж авсан

БАХ-ын гишүүн өрхийн хувь хэмжээ

Телевиз, радио сонин ашиглан малчдад бэлчээрийн менежмент, малын үржил, ногоон

тэжээлийн тариалангийн арга барилууд, малчдын хоршооны менежментийн сайн

туршлагуудыг сурталчлан таниулах мэдээлэл зөвлөмж бэлтгэж нийт 40 мянган малчин

өрхөд, үүнд БАХ-ын гишүүн 30 мянган малчин өрхөд хүргэсэн.

Бүрэлдэхүүн хэсгээс малчдад хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл түгээх зорилгоор санаачлан бий

болгосон “Малч ухаан” сонины 3 дугаараар дамжуулан 7 аймгийн 8000 малчинд, сайн

туршлага сурталчлах телевизийн нэвтрүүлгүүдээр Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай

аймгийн 20 мянган малчинд, Баян-Өлгий аймгийн радиогоор казак хэлээр долоо хоног

тутмын цуврал нэвтрүүлгийг 6 сарын турш явуулсан нь 8000 орчим малчин өрхөд

бэлчээрийн менежмент, мал маллагааны зөвлөмж мэдээлэл хүргэсэн.

Цаашид “Малч ухаан” сониныг ХААИС-аас эрхлэн гаргадаг “Монголын хөдөө” сонины булан

хэлбэрээр үргэлжлүүлэх асуудлыг ХААИС-д дэвшүүлж, шийдвэрлүүлэх шатанд байна.

Шалгуур үзүүлэлт 3.2.2: Хэвлэмэл материал, дүрс бичлэгийн хэлбэрээр мэдээлэл,

зөвлөмж авсан БАХ-ын гишүүн өрхийн хувь хэмжээ

Төрөл бүрийн гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг 2016 онд 23 мянган

малчинд хүргэсэн. Үүнд:

• Ногоон алт төсөл, Малын эрүүл мэнд (МЭМ) төсөл, Малын индексжүүлсэн даатгал (МИД)

төсөл, ХААҮШОНТ, ХААИС-тай хамтран бэлтгэсэн “Малчдын ханын хуанли”-г 5000 малчин

өрхөд тараасан;

• Малчдад хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмж агуулсан 800 ширхэг аяны богцыг малчинаас

малчинд дамжуулан аялуулах ажлыг малчин зөвлөхүүд хариуцан гүйцэтгэсэн бөгөөд 2016

оны XII сарын байдлаар нийт 18000 малчин өрхөд хүргэсэн.

o ХААҮШУОНТ-өөс бэлтгэсэн “ХХI зууны малчин” гарын авлага - 9 модуль бүхий уг

гарын авлага нь бэлчээрийг менежмент, сүргийн бүтэц, малын эрүүл мэнд, малчдын

бизнес эрхлэлт, малчдын хоршоодын хөгжил зэрэг сэдвүүдийг хамарна;

o МЭМ төслөөс бэлтгэсэн “Бруцеллёз өвчнийг таних, урьдчилан сэргийлэх, эмчлэх”

гарын авлага;

o МЭМ төслөөс бэлтгэсэн “Малын эрүүл мэнд” гарын авлага;

o Ногоон алт төслөөс бэлтгэсэн “Бэлчээр ашиглалтын гэрээ” гарын авлага

o Ногоон алт төслөөс бэлтгэсэн “Бэлчээрийн таниур ургамлууд” гарын авлага

o Ногоон алт төслөөс бэлтгэсэн “Арьс шир боловсруулах” гарын авлага

o Хадлан бэлтгэх, тэжээл тариалах, ноос боловсруулах, бруцеллёз, сахуу, халдварт

шүлхий өвчнийг таних, урьдчилан сэргийлэх, эмчлэх зэрэг сургалтын дүрс бичлэгүүд.

Шалгуур үзүүлэлт 3.2.3: Үзүүлэх сургалт, мэдээлэл, туршлага солилцооны арга

хэмжээнд хамрагдсан БАХ-ын гишүүн өрхийн хувь хэмжээ

Талбайн сургалт, арга хэмжээнүүд нь бэлчээр, мал аж ахуйн тогтвортой менежментийн

Page 46: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

арга, технологийг нэвтрүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн инновацийн

төслүүдтэй уялддаг. 2015-2016 онд 7 аймгийн 32 суманд инновацийн төслүүд хэрэгжиж

байгаа бөгөөд 2016 оны XII сарын байдлаар эдгээр төслүүдийн явцтай 4000 орчим малчин

газар дээр нь танилцаж, туршлага судалсан байна. Мөн 7 аймгийн 300 БАХ-д 779 малчин

зөвлөхийн оролцоотойгоор малчдын туршлага солилцох уулзалтууд зохион байгуулж

4662 малчныг хамруулаад байна.

Үр дүн 3.3: Бэлчээрийн мал аж ахуй тогтвортой эрхлэх технологи, арга барилууд

нэвтрүүлнэ.

Шалгуур үзүүлэлт 3.3.1: Бэлчээрийн даац сайжруулах арга барилууд нэвтрүүлсэн

БАХ-ын тоо

Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг болон Малчдын байгууллагын бүрэлдэхүүн

хэсгийн хамтын оролцоотойгоор 7 аймгийн 58 БАХ-д бэлчээр хаших, усжуулах, бордох зэрэг

арга барилуудыг нэвтрүүлсэн.

Шалгуур үзүүлэлт 3.3.2: Ашиг шимийн бус малын эргэлтийг нэмэгдүүлсэн сумдын

хувь хэмжээ

Ашиг шимийн бус малын заазлалтыг нэмэгдүүлэх замаар мал сүргийн менежметийг

боловсронгуй болгох, бэлчээрийн даац хэтрэлтийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн

инновацийн төслүүд, талбайн сургалт, идэвхижүүлэх ажлын үр дүнд тайлант хугацаанд

сувай ба 3-аас дээш насны эр малын заазлалт 22 суманд нэмэгдсэн байна.

Шалгуур үзүүлэлт 3.3.3: Малын үүлдэр угсааг сайжруулсан БАХ-уудын хувь хэмжээ

Малын үүлдэрлэг чанарыг сайжруулах чиглэлээр ХХААЯ-наас өгсөн чиглэл, зөвлөмжийн

дагуу үржлийн ажлыг 6 аймгийн АБАХ, ХХААГ-тай хамтран зохион байгуулсны үр дүнд нийт

92 БАХ-ыг хонь, үхэр, тэмээ, ямааны шилмэл үүлдэр, омгийн хээлтүүлэгчээр хангасан.

Үржлийн ажлын цаашдын тогтвортой байдлыг хангах зорилгоор Завхан аймгийн

Эрдэнэхайрхан суманд 300 толгой Сартуул хонины үржлийн сүрэг, Ховд аймгийн Дуут

суманд Торгууд үүлдрийн 100 толгой хээлтүүлэгчийн сүрэг, Ховд аймгийн Мөст суманд Баяд

үүлдрийн 100 толгой хээлтүүлэгчийн сүрэг бүрдүүлсэн. Түүнчлэн Ховд аймгийн Буянт

суманд махны үхэр, нарийн ноост хонины үржлийн цэг байгуулсан.

Шалгуур үзүүлэлт 3.3.4: Малын өвлийн нэмэгдэл тэжээлийг нэмэгдүүлсэн БАХ-

уудын хувь хэмжээ

Ногоон тэжээл бэлтгэх, хадлан бэлтгэлийг сайжруулах инновацийн төслүүдийг 6 аймгийн 10

гаруй суманд хэрэгжүүлж, нийт 79 БАХ-ийн хадлан, тэжээлийн өвлийн нөөцийг 2013 оны

дүнтэй харьцуулахад 15%-иас багагүй хувиар нэмэгдүүлэх замаар өвлийн улиралд малыг

нэмэгдэл тэжээлээр тэжээх боломжийг бүрдүүлсэн. Бэлтгэсэн тэжээлийн хэмжээ нь нэг

БАХ-д дунджаар 50 тн орчим ногдож байна.

Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг суманд 25 тонн өвс, 14 тонн тэжээлийн багтаамжтай Өвс,

тэжээлийн фондыг орон нутаг, нутгийн иргэдийн санаачилгад тулгуурлан байгууллаа.

Шалгуур үзүүлэлт 3.3.5: Мал эмнэлгийн үйлчилгээний гэрээ бүхий БАХ-ын гишүүн

өрхүүдийн хувь хэмжээ

БАХ-ын гишүүн нийт 27 мянган малчин өрх орон нутгийн мал эмнэлгүүдтэй мал эмнэлгийн

үйлчилгээний гэрээ байгуулсан нь 2013 оны дүнгээс 250 хувиар нэмэгджээ.

Үр дүн 3.4: Малчдын бизнесийн чадавхи, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

Page 47: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Шалгуур үзүүлэлт 3.4.1: Өрхийн санхүүгийн бүртгэл хөтөлдөг БАХ-ын гишүүн

малчин өрхийн хувь хэмжээ

Бүрэлдэхүүн хэсгээс малчдыг өрхийн орлого, зарлагаа хянах, сүргийн эргэлтийг эдийн

засгийн тооцоотойгоор, бэлчээрийн даацад тохируулан төлөвлөх чадвартай болгох

зорилгоор бэлтгэсэн “малчин өрхийн санхүүгийн бүртгэлийн дэвтэр”-ийг 2016 оны

эцсийн байдлаар 4890 малчин өрх тогтмол хөтөлж хэвшээд байна.

Шалгуур үзүүлэлт 3.4.2: СБАХ-ын дэргэдэх малчдын хоршоодоос малчдад бодит

нэмэлт орлого бий болгож буй хоршоодын хувь хэмжээ

Бүрэлдэхүүн хэсгийн дэмжлэгтэйгээр АБАХ, СБАХ, БАХ-уудаас орон нутгийн мэргэжлийн

байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг инновацийн төслүүдийн үр дүнд зорилтот 7

аймгийн СБАХ түшиглэн байгуулагдсан нийт 60 хоршоодоос 31 хоршоо нь малдын түүхий

эдийг борлуулахаас гадна үйлдвэрлэл, үйлчилгээний нэмэлт бизнес эрхэлж, малчдад

нэмэлт орлого бий болгож байна. Инновацийн төслүүд дараахь чиглэлүүдээр хэрэгжиж

байна:

• Ногоон тэжээл тариалах, хадлан бэлтгэх, өвс тэжээл худалдах

• Мал үржлийн үйлчилгээ, Хурга, төлөг бордох

• Махан бүтээгдэхүүн бэлтгэх, савлах бага оврын цех, Махны зоорь

• Ноос боловсруулах

• Сүү боловсруулах, цагаан идээ савлах

• Малын хаягдал ашиглан бионүүрс үйлдвэрлэх

• Оёдлын цех

• Хүнсний ногоо, чацаргана тариалах

• Малчдын дэлгүүр ажиллуулах.

Шалгуур үзүүлэлт 3.4.3: Бүлгийн зохион байгуулалтаар малын гаралтай түүхий эд

боловсруулах бизнес эрхэлж буй малчин эмэгтэйчүүдийн тоо

Малчдын хоршоодоор дамжин хэрэгжиж буй инновацийн төслүүдийн хүрээнд 5 аймгийн

(Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай) 344 малчин эмэгтэйчүүд бүлгийн зохион

байгуулалтаар сүү боловсруулах, ноос боловсруулах, оёдлын цех ажиллуулах зэрэг бизнес

эрхэлж нэмэлт орлого олж байна.

2.3 Үр нөлөө, үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийн биелэлтийн нэгтгэл

Шалгуур үзүүлэлт Суурь

төвшин

2013 он

Зорьсон

төвшин

2016 он

Гүйцэтгэл

2016 он

Биелэлт,

%

Үр нөлөө 3: Малчдын хэрэгцээнд нийцсэн нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоо бий

болно.

3.1. Нэвтрүүлэх үйлчилгээний ашиг тусын талаарх

малчдын ойлголт

11.2% 50% 51.6% 103%

3.2. Аймаг, орон нутгаас нэвтрүүлэх үйлчилгээнд

зарцуулсан төсөв, төгрөг

65 сая 71.5 сая 92.5 сая 129%

3.3. СБАХ-ын дэргэдэх малчдын хоршоодоос

нэвтрүүлэх үйлчилгээнд зарцуулсан төсөв, төгрөг

8 сая 8.8 сая 16 сая 530%

Үр дүн 3.1. Нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцооны чадавхи сайжирна.

3.1.1. ХААИС болон ХААҮШУОНТ хамтын

ажиллагаагаа эрчимжүүлж, бодит ажлууд хамтран

0 2 2 100%

Page 48: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

хэрэгжүүлнэ

3.1.2. ХААИС-ийн Нэвтрүүлэх үйлчилгээний

хичээлийг сонгон суралцсан оюутны тоо

42 200 234 117%

3.1.3. Нэвтрүүлэх үйлчилгээний мастер сургагч

бэлтгэгдэн ажиллаж буй аймгуудын тоо

0 7 7 100%

3.1.4. Нэвтрүүлэх үйлчилгээний

идэвхижүүлэгчдийн баг бэлтгэгдэн ажиллаж буй

сумдын эзлэх хувь

0 50% 50.4% 101%

3.1.5. Нэвтрүүлэх үйлчилгээний нэгж болох

Малчдад Үйлчлэх Төв бүхий сумдын эзлэх хувь

0 40% 46% 115%

3.1.6. Нэвтрүүлэх үйлчилгээний чиглэлээр МЭҮТ-

тай хамтран ажиллах гэрээ байгуулсан СБАХ-ын

эзлэх хувь

0% 60% 68% 113%

Үр дүн 3.2. Хэрэгцээнд тулгуурласан мэдээлэл, зөвлөмжүүдийг БАХ-ын тогтолцоогоор

дамжуулан малчдад хүргэнэ.

3.2.1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл,

зөвлөмж авсан БАХ-ын гишүүн өрхүүдийн хувь

хэмжээ

12% 60% 62.5% 104%

3.2.2. Хэвлэмэл материал, дүрс бичлэгийн

хэлбэрээр мэдээлэл, зөвлөмж авсан БАХ-ын

гишүүн өрхийн хувь хэмжээ

8% 40% 53% 132.5%

3.2.3. Үзүүлэх сургалт, мэдээлэл, туршлага

солилцооны арга хэмжээнд хамрагдсан БАХ-ын

гишүүн өрхийн хувь хэмжээ

3% 25% 25% 100%

Үр дүн 3.3. Бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой эрхлэх технологи, арга барилууд

нэвтрүүлнэ.

3.3.1. Бэлчээрийн даац сайжруулах арга

барилуудыг нэвтрүүлсэн БАХ-ын тоо

8 15 58 387%

3.3.2. Ашиг шимийн бус малын эргэлтийг

нэмэгдүүлсэн сумдын хувь хэмжээ

0 10% 17.6% 176%

3.3.3. Малын үүлдэр угсааг сайжруулсан БАХ-

уудын хувь хэмжээ

2% 5% 11.7% 234%

3.3.4. Малын өвлийн нэмэгдэл тэжээлийг

нэмэгдүүлсэн БАХ-уудын хувь хэмжээ

0

5% 10% 200%

3.3.5. Мал эмнэлгийн үйлчилгээний гэрээ бүхий

БАХ-ын гишүүн өрхүүдийн хувь хэмжээ

24% 30% 84% 280%

Үр дүн 3.4. Малчдын бизнесийн чадавхи, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

3.3.1. Өрхийн санхүүгийн бүртгэл хөтөлдөг БАХ-

ын гишүүн малчин өрхийн хувь хэмжээ

0 10% 15.3% 153%

3.3.2. СБАХ-ын дэргэдэх малчдын хоршоодоос

малчдад бодит нэмэлт орлого бий болгож буй

хоршоодын хувь хэмжээ

7% 15% 52% 347%

Page 49: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

3.3.3. Бүлгийн зохион байгуулалтаар малын

гаралтай түүхий эд боловсруулах бизнес эрхэлж

буй малчин эмэгтэйчүүдийн тоо

32 100 344 229%

2016 оны нийт гүйцэтгэл 187%

2.4 Жендерийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд

Нэвтрүүлэх үйлчилгээний үр дүнг сайжруулах, орон нутаг дахь жендерийн тэгш байдлын

ойлголт, санаачлагыг дэмжих зорилгоор Нэвтрүүлэх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсгээс

2016 онд аливаа үйл ажиллагаанд хамрагдах оролцогчдын 30-аас багагүй хувь нь

эмэгтэйчүүд байх зарчмыг баримтлахаас гадна малчин эмэгтэйчүүдэд тусгайлан чиглэсэн

дараах ажлуудыг хэрэгжүүлсэн болно. Үүнд:

• Малчин эмэгтэйчүүдийн сургалт: Бэлтгэгдсэн сургагч нар 7 аймгийн 18 сумын 360 малчин

эмэгтэйчүүдийг олон нийтийн оролцоо ба манлайлал, ЖДҮ эрхлэх, малын гаралтай

бүтээгдэхүүний маркетинг, өрхийн санхүү, бүртгэл тооцоо зэрэг сэдвүүдийг хамарсан сургалтад

хамруулсан.

• Сумын төвшний малчин эмэгтэйчүүдийн зөвлөл: 2015 оны 7 дугаар сард Ховд аймгийн Дуут

суманд Ховд аймгийн АБАХ, сумын захиргааны эмэгтэйчүүдэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих

зорилгоор 15 гишүүнтэй “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулагдсан. Дуут сумын МҮТ нь энэхүү

зөвлөлийн сургалт, бусад үйл ажиллагаагаа явуулах ажлын байраар хангаж ажиллаж байна.

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 4: МАРКЕТИНГ Оршил Дунд хугацааны тавдахь удаагийн тайланг Ногоон Алт төслийн дөрөвдүгээр бүрэлдэхүүн

хэсэг 4-ийн төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжилтийн тойм болон төслийн индикатор

үзүүлэлтүүдээр дүгнэсэн байдлаар бичигдлээ. Мөн энэ тайландаа тайлант хугацаанд

тохиолдож байсан хүндрэл бэрхшээл, шийдвэрлэсэн арга зам мөн зарим зохион

байгуулалтын өөрчлөлтүүдийн талаар бичлээ.

Энэ тайлан нь төслийн төлөвлөсөн ажлууд болон тайлант хугацаанд хийгдсэн гүйцэтгэлийг

зэрэгцүүлэн бодит үр дүнг харуулахыг хичээж бичсэн болно. Санхүүжилт түүний

ашиглалтын талаарх тайланг ШХА -руу энэ тайлангаас тусад нь илгээх болно.

Берлиний Загварын Долоо хоног дээр дэлгэгдсэн сарлагийн хөөвөр болон торомны ноосон бүтээгдэхүүнүүд ихээхэн анхаарал татаж байна

Бүрэлдэхүүн хэсэг 4 нь 2016 оны 1 дүгээр сарын 19- 21ны хооронд зохион

байгуулагдсан Берлиний Загварын Долоо хоногт Монгол Улсын 7 үйлдвэрлэгчдийг

танилцуулах ажлыг амжилттай хийлээ. Эдгээр компаниуд нь Алтай кашмер, Блюскай

кашмер, Жинст мөрөн, Монгол нэхмэл, Сор кашмер, Уужин, Бодио’с ба тэдэнд зориулж бид

нийт 24 м.кв талбай түрээсэлсэн. Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүдийг 5 компани (Жинст

мөрөн, Сор кашмер, Бодио’с Уужин, Монгол нэхмэл) танилцуулж, торомны ноосон

бүтээгдэхүүнүүдийг 4 компани (Алтай кашмер, Блюскай кашмер, Бодио’с Уужин)

танилцууллаа.

3 хоногийн дотор ойролцоогоор 150 зочид үзэсгэлэнд зочилж, компаниудын төлөөлөгчид

болон олон улсын зөвлөх Ноён Matthias Boehme (Боэмэ) болон Ноён Carl Krug (Крүг) нартай

уулзаж яриа хэлэлцээрх хийлээ. Зочдын дийлэнх нь манай бүтээгдэхүүнээр дэлгүүр,

худалдааны нэр төрлөө нэмэгдүүлэх, баяжуулах зорилготой жижиглэнгийн худалдаачид

Page 50: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

байв.

Мөн том худалдан авагчдын төлөөлөгчид ч ирсэн байлаа, тухайлбал Manufactum, Grüne

Erde, Markenherberge, Hess Natur гэх мэт. Энд онцгойлон тэмдэглэхэд Германы Ногоон

намын гишүүн хөдөө аж ахуйн сайд асан Хатагтай Renate Kunast, парламентийн бүлгийн

дарга Katrin Goring-Eckart нар бидэн дээр зочлосон билээ. Тэдгээрийг дагалдан явсан

төлөөлөгчид нь түүхий эдийн боловсруулалт болон үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг

сонирхож байлаа.

Тус үзэсгэлэнгийн үеэр загварын шоу үзүүлбэр зохион байгуулсан ба 6 компаниуд тус бүр

нэг загвараараа (4 нь сарлагийн, 2 нь торомны) оролцлоо. Энэ загварын үзүүлбэр нь 400

гаруй худалдан авагчид болон загварын мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татсан.

Үзэсгэлэнгийн үеэр олон компаниуд жижиглэнгийн дэлгүүрүүдтэй шууд худалдаа хийсэн

гэдгээ мэдэгдсэн. Сор кашмер 6.000 евро, Уужин 3.000 евро, Жинст мөрөн 1.500 евро,

Бодио’c нилээд хэмжээний борлуулалт, Блю Скай 1.000 евро. Бусад нь бага хэмжээний

бараа худалдаалсан, учир нь тэд зөвхөн гэр ахуйн (Монгол нэхмэл) эсвэл торомны ноосон

бүтээгдэхүүнээр оролцож байлаа(Алтай кашмер).

Үзэсгэлэнд оролцогч компаниудыг танилцуулах ажиллагааг дэмжих зорилгоор сарлагийн

хөөвөр болон торомны ноосны ховор, давтагдашгүй шинж чанарыг таниулсан

нугалбаруудыг Англи болон Герман хэл дээр гаргасан.

Берлиний Грийн шоу роомд оролцсоноор дараах сургамжуудыг авлаа:

• Монгол компаниудууд нэг хаяг, нэрийн дор нийлж том үзэсгэлэн гаргасан нь үзэгчдийн анхаарлыг маш ихээр татахад эерэгээр нөлөөлсөн, ийнхүү хамтарч ажилласан нь бүтээгдэхүүнүүдийг худалдан авагчдад итгэл, сэтгэгдэл төрүүлсэн.

• Дараа дараагийн үзэсгэлэнд компаниудын үзүүүлэнгүүдийг хүн явж болохуйц зайтаагаар ханыг дагуулсан байдлаар тавьснаар харагдах, үзэгдэх байдлыг илүү дээшлүүлэх боломжтой. Компани бүр хайрцаг үүсгэж зогсохгүй байхыг хичээх.

• Үзэсгэлэнд оролцогч компаниудын амжилт нь үйлчлүүлэгчтэй хэрхэн нээлттэй харилцахаас ихээхэн шалтгаалж байлаа. Үзэсгэлэнд ажилласан хоёр Герман мэргэжилтнүүдийн Герман хэлний мэдлэг нь давуу талыг бий болгож байсан, учир нь ихэнх жижиг дэлгүүрийн эзэд Англиар чөлөөтэй харилцаж чадахгүй байлаа.

• Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүд маш их амжилттай зарагдаж байсан ба эхний захиалгуудаа ч авсан. Торомны ноосон бүтээгдэхүүнүүд ч мөн захиалагдаж байсан ч гэлээ, илүү бага хэмжээтэй. Зочид материалын өнгөний сонголт бага байгааг онцолж байсан. Торомны ноосонд ноолуураар оруулга оруулах, эсвэл торомны ноосыг будахыг (байгалийн өнгөөр) санал болгож байна.

• Мөн цаашдаа үйлдвэрлэгчид Берлиний Загварын Долоо хоногийн дараахан Франкфуртад болдог ИННАТЕХ органик хувцас болон сүлжмэлийн үзэсгэлэнд үргэлжлүүлэн оролцох нь зүйтэй.

Сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон Европын томоохон худалдан авагч байгууллагын хооронд амжилттай харилцаа тогтоолоо

Томоохон үйлдвэрлэгчид, худалдан авагчид үзэсгэлэн худалдаанууд оролцох нь цөөрч

байгаа гэсэн хандлага байна. Тиймээс тэдэнд хүрч холбогдохын тулд тэдний ажлын

байранд зочлон уулзах шаардлагатай болдог. Мэргэжилтэн ноён Matthias Boehme 2015 оны

10 сараас 2016 оны 3 сарыг хүртэл Герман, Швейцари, Австри зэрэг хэд хэдэн улсыг

дамнан бизнес уулзалтууд хийсэн.

Page 51: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Бизнес аялалын эхний хагаст Manufactum, Markenherberge, Grüne Erde компаниудад

зочилсон ба дараа нь Hugo Boss, Marc O’Polo зэрэг томоохон үйлдвэрлэгчидтэй уулзахад

тэд эцсийн бүтээгдэхүүн худалдан авах сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч

утас худалдан авах сонирхолтой байлаа.

Дундаж хэмжээний үйлдвэрлэгчид, худалдан авагчидтай илүү ойр ажиллахаар боллоо.

Ноён Boehme манай үйлдвэрлэгчдийн сарлаг, торомны ноосон бүтээгдэхүүнүүдийг

Manufactum and Grüne Erde зэрэг компаниудад амжилттай танилцуулснаар холбоо тогтоож

захиалга авч чадсан. Зарим компаниуд нь дээж бүтээгдэхүүнтэй танилцахаас гадна мөн

өөрсдийн загвараараа үйлдвэрлүүлэхийг хүсэж байсан. Зарим тохиолдолд төслийн багийн

чармайлт, дэмжлэгтэйгээр удаан хугацаанд хэлцэл хийсний үр дүнд дараах хүснэгтэд

үзүүлсэн борлуулалтыг хийх захиалга аваад байна. (Хүснэгтийг харна уу, Дүн еврогоор).

Хүснэгт 1: Сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнийг захиалсан компаниуд

Худалдан

авагчид

Монгол

нэхмэл

Алтай

кашмер Уужин БлюСкай Сор кашмер Нийт

Manufactum 2.600 9.400 4.365 16.365

Grüne Erde 37.250 4.300 8.400 49.950

Fashion-1* 3.000 3.000

Нийт 42.850 4.300 9.400 4.365 8.400 69.315

* Энэ захиалгыг ОУ зөвлөх ноён Werner холбоо тогтоон авч өгсөн.

Бодит захиалга нь энд байгаа дүнгээс ч өсөх эерэг хүлээлттэй байна. Системтэйгээр тусалж

дэмжвэл сарлагийн хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүнийг Европын зах зээлд таниулах

бүрэн боломж байна гэдгийг эндээс харж болох нь. Үзэсгэлэнд оролцох эсвэл худалдан

авагчид дээр очиж уулзсаны дараагаар үр ашигтайгаар хамтрах, харилцаагаа таслахгүй

байх нь чухал. Төслийн баг гуравдугаар сараас эхлэн үйлдвэрлэгч бүртэй нягт хамтарч,

захиалгыг шаардлагын дагуу цаг хугацаанд нь нийлүүлүүлэхэд нь туслаж ажиллалаа.

Берлиний Загварын долоо хоногийн үеэр авсан жижиг дэлгүүрүүдийн захиалгыг

нийлүүлэхэд мөн зөвлөж ажиллав. Ингэхдээ жижиг дэлгүүрүүдийн захиалгыг

баталгаажуулахын тулд “баталгаажуулах хуудас” бэлтгэж үйлдвэрлэгч болон худалдан

авагч тал руу, томоохон худалдан авагчдад захиалгын хуудсын дизайныг гарган мөн тус тус

явуулсан.

Бүрэлдэхүүн хэсгээс компаниудад экспортын асуудлууд, хямд тээврийн боломжуудын

талаар мэдээлэл өгч хамтарч ажиллалаа. Европын холбооны улсад Монгол улс гаалийн

татваргүйгээр(12 % татвараас чөлөөлөгдөх) нэвтрэх онцгой статустай бараануудын

жагсаалтад сарлаг, торомны ноосон бүтээгдэхүүн багтаж байгааг онцлон тэмдэглэх нь

зүйтэй. Гэхдээ ЕХ улсууд руу импортлох бараа бүрийнхээ кодыг зөв бөглөх нь

чухал.Тиймээс Бүрэлдэхүүн хэсэг 4 баг ЕХ-ы импортын кодтой хүснэгтийг Англи Монгол

хэлээр бэлтгэн хамтрагч үйлдвэрүүдэд барааны бүрдүүлэлт хийхээс нь өмнө өглөө.

Цаашдаа үзэсгэлэн худалдаа, байгууллагатай хийх худалдаа зэрэгт байнга үйлдвэрлэгчдийг

Page 52: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

төлөөлж байх өөр арга замыг бодох хэрэгтэй байна. Тухайлбал, тэдний барааг худалддаг

тусгайлсан дэлгүүр жишээ нь Германд ажиллавал маш тустай байх талаар бодолцох

хэрэгтэй байна. ЕХ-ы хэрэглэгчидэд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг байнга

танилцуулж, худалдан борлуулах газартай байнгийн ажиллагаатай дэлгүүртэй байвал

орлого тогтвортой өсөх боломжтой.

Монгол нэхмэл компанид гэр ахуйн бүтээгдэхүүний зах зээл дээр борлуулалтаа нэмэгдүүлэх зөвлөгөөг өглөө

Төслөөс гэр ахуйн текстилийн зах зээлийн маркетингийн асуудлаар Монгол нэхмэл

компанид зөвлөгөө өгөх ажлыг зохион байгууллаа. Зарим компаниуд (Уужин, Бодиос) CBI

төслөөс гэр ахуйн текстилийн маркетингийн зөвлөгөөг өмнө нь авсан байсан. Гэтэл CBI

төсөлд Монголын энэ салбарт голлох үүрэгтэй Монгол нэхмэл компани хамрагдаагүй

байсан нь хачирхалтай. Тиймээс бид уг компаныг Европын зах зээлд гаргахад нь

туслуулахаар гэр ахуйн текстилийн олон улсын зөвлөх CBI төслийн мэргэжилтэн Рейнхард

Вернерыг гэрээлэн ажиллууллаа.

2015 оны 10 сараас 2016 оны 2 сар хүртэл Рейнхард Вернер Улаанбаатар хотод Монгол

нэхмэл компанид ажиллаж, Монгол нэхмэлийн захирал М.Энхболд Германд очин мөн

нилээд хугацаагаар зөвлөгөө авсан. Энэ үеэрээ салбарын хамгийн том гурван үзэсгэлэн

болох Франкфуртын Ambiente болон Maison Парисийн et Objet -уудад амжилттай оролцлоо.

Монгол нэхмэл ХХК зах зээлийн эрэлт, хэрэглэгчидэд хэрхэн хүрч ажиллах болон

өрсөлдөөний талаар ихийг судалж мэдэж авсан.

Энэ үйлчилгээг авснаар Австри улсын Виенийн Georg Auzinger, Швейцарын Claro Fair Trade

AG, Недерландын Dinnerware, Вохумын Fashion-1 зэрэг компаниудтай холбоо тогтоосон.

Мөн нэхмэлийн мэргэжилтэн ноён Boehme Германы Manufactum компанитай холбож өгсөн.

Холбоо тогтоосноор захиалга ирдэггүй, ихэнхдээ үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүний дээж

авсны дараа тодорхой хугацаанд хэлцлүүд хийсний дараа л борлуулалтын захиалга бодит

болж байлаа. Ийм арга замаар Монгол нэхмэл Manufactum болон Fashion-1 компаниудаас

захиалга авсан (дээрх хүснэгтэд үзүүлсэн).

Монгол нэхмэл компанид өгсөн зөвлөгөөний үр дүнд тэд өөрийн бүтээгдэхүүний каталоги,

барааны ширхэгтийн дээжийн ном, мөн эдгээрийг онлайнаар үзэх боломжтойгоор бэлтгэн

гаргасан. Ингэснээр байгууллагын худалдан авагчдад илүү их мэдээлэл авах, материалыг

гараар барьж бодитоор мэдрэхэд маш хэрэгтэй зүйл боллоо. Үүнээс гадна, байгууллагаа

гадаад зах зээлтэй холбох, борлуулалтын албаа илүү үр ашигтай ажиллуулах, экспорт хийх

талаар практик зөвлөгөөг ноён Вернер өглөө.

Үйлдвэрлэгчидийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах сонирхол нь нэмэгдэж байна

Берлиний Грийн Шоу Роом болон ИННАТЕХ зэрэг худалдаа, үзэсгэлэнд оролцогч

байгууллагуудаас зохион байгуулагч тал тухайн бараа бүтээгдэхүүн нь тогтвортой хөгжлийг

дэмжсэн бүтээгдэхүүн мөн болохыг баталсан байхыг хүсдэг болжээ. Гадны хэрэглэгчид ч

худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ шошгоноос текстилийн бүтээгдэхүүн нь шударга

үйлдвэрлэл, тогтвортой байх зарчмаар бүтээгдсэн байна уу гэдгийг сонирхох нь нэмэгдсээр

байна. “Органик бүтээгдэхүүн” худалдан борлуулдаг томоохон худалдан авагч нар ч мөн

“тогтвортой” үйлдвэрлэл эрхэлж буй гэдгээ харуулахыг хүсэмжилсээр. Жишээлбэл, Grüne

Erde өөрсдийн бүтээгдэхүүнээ “органик болон шударга үйлдвэрлэл” гэсэн шошготойгоор зах

Page 53: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

зээлд гаргадаг. Гэтэл Монголын үйлдвэрлэгчид энэхүү эерэг имиж бүрдүүлэгч сертификатыг

аваагүй л байна. Ийм сертификаттай болбол барааны шошгон дээрээ тэмдэглэх эрх авна.

Төслийн баг нь Монголын Ноос Ноолуурын Холбоо (МННХ)-той хамтран 2016 оны 5 сарын

27нд энэхүү сертификатийн талаар уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтанд 12

компаны төлөөлөл оролцов. Уулзалтын илтгэлийг ОУ-н зөвлөх ноён Круг тавив. Төслийн

багаас энэхүү уулзалтаараа компаниудыг тогтвортой хөгжил, шударга үйлдвэрлэлийг

хангасан гэсэн сертификат авахыг зөвлөлөө. Энэ төрлийн сертификат нь зөвхөн

бүтээгдэхүүн нь өөрөө төдийгүй түүнд ашиглагдсан түүхий эд материал, орц бүгдээрэнг нь

багтаасан байх ёстой. Тиймээс авч болохуйц сертификатууд болон тэдгээрийг тус бүрт нь

үнэлсэнээ доор жагсаалаа.

Шударга худалдаа нь Германд төвтэй, текстилийн салбараас анх зөвхөн хөвөнд зориулан

үүнийг гаргажээ. 2016 оны 3 сараас эхлэн энэ сертификатыг улам хөгжүүлэн амьтны

гаралтай текстилд хэрэглэж болохоор болгожээ. “Шударга худалдаа” сертификат нь

текстилийн үйлдвэрийн ажилчдын амьдралын нөхцөлийг хэр зэрэг байна вэ гэдэгт голлон

анхаардаг. Тэгэхээр малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ

сертификатыг хэрхэн авах нь тодорхой бус.

Тиймээс энэ сертификатыг цаашдаа үйл явц тодорхой болсон үед авах талаар ярилцаж

болох юм.

Глобал органик текстил стандарт(ГОТС) нь Германд төвтэй маш өргөн тархсан

сертификат юм. Энэ нь бүтээгдэхүүнийг гэрчлэх төдийгүй түүний нэмүү өртгийн сүлжээг

бүхэлд нь (химийн бодис, түүхий эд материал) хамруулахыг шаарддаг байна. ГОТС зөвхөн

малын гаралтай ширхэгтийг гэрчилдэг ч хатуу хяналт бүхий байран маллагаатай био

үйлдвэрлэлийг л хамардаг. Бэлчээрийн малллагаатай мал аж ахуй нь дээрх ангилалд нь

багтдаггүй тул хоорондоо уялдаа бүхий нэмүү өртгийн сүлжээ нь ГОТС-оор баталгаажих

боломжгүй юм. Томоохон худалдан авагчдын нэг болох Grüne Erde ГОТС стандартыг авсан.

Гэхдээ тэр сертификат нь ургамалын гаралтай (хөвөн, зотон) ширхэгтээс эхлээд хонины

ноосыг багтаасан байна. ГОТС-ыг өргөтгөн ноолуур, сарлаг, тэмээ зэрэг амьтны гаралтай

ширхэгтийг гэрчлэх тухай яригдаж байгаа. Гэвч түүнийг хүлээхэд их хугацаа шаардагдаж

магадгүй. Олон Улсын Эко Текстилийн Холбоо (IVN) ГОТС системийн хүрээнд бэлчээрийн

мал аж ахуйг гэрчилгээжүүлэх ажлыг хийх төсөл ярьж байна. Магадгүй энэ төсөл Монголд

хэрэгжиж болох ч шийдвэр гартал хол байна.

ОЕКО – ТЕХ стандарт нь Швейцарт төвтэй ба бодит хэрэгцээнд нийцүүлсэн хэд хэдэн

төрөлтэй. ОЕКО – ТЕХ-ийн салбар нь БНХАУ-ын Бээжин хотод байрладаг нь мөн зардлыг

бууруулах боломжийг олгоно.

ОЕКО – ТЕХ СТЕП (OEKO TEX STEP)бол цогц стандарт бөгөөд “Тогтвортой Текстил

үйлдвэрлэл” гэдгийг гэрчилдэг. Түүхий эд материалын анхан шатны үйлдвэрлэл нь “Ёс

суртахууны хэм хэмжээ”(Code of Ethics) гэдгийг мөрддөгөө батлах ёстой. Энэ тохиолдолд

хоршоод гишүүдээрээ гарын үсэг зуруулан нотлож болох юм. Гэвч энэ сертификат нь

ярвигтай төдийгүй зардал ихтэй. Үйлдвэрлэгчдийг энэ стандартыг цаашдаа авахыг зөвлөж

байна.

OEKO-TЕХ 100 бол текстилд хүний биед хортой бодисын үлдэгдэл байгаа эсэхийг шалгаж

олгодог стандарт. Үүнийг нэмүү өртгийн сүлжээнийхээ аль ч үе шатанд: түүхий эд, утас,

эцсийн бүтээгдэхүүн зэргийн алинд нь ч авч болох юм. Давхар гэрчилгээ авахаас

Page 54: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

болгоомжлох хэрэгтэй. Учир нь хэрэв утсандаа гэрчилгээ авсан, дараа нь утсаараа

бүтээгдэхүүн хийхдээ химийн бодис хэрэглээгүй бол эцсийн бүтээгдэхүүндээ авах хэрэггүй.

Хялбар арга бол утас болон бусад орцууддаа (цахилгаан, товч, шошго,саван зэрэг)

сертификат авах. Өөр нэг хувилбар нь үйлдвэрлэгчид ОЕКО – ТЕХ 100 сертификат авсан

орцыг л зөвхөн хэрэглэх боломж байна. Ингэснээр бүтээгдэхүүн нь “Итгэлтэй текстил” гэсэн

шошгоны эрх авна. Хэдийгээр энэ сертификат нь хүрээлэн байгаа орчин, нийгмийн асуудал

зэргийг хамардаггүй ч илүү нарийн төвөгтэй сертификат авах ажлын эхлэл, хялбар зохион

байгуулах боломжтойгоороо онцлог.

Дараах зургаар байгалийн гаралтай ширхэгтийн нийлүүлэлтийн нэмүү өртгийн сүлжээнд

ОЕКО – ТЕХ 100 сертификатыг хэрхэн авах боломжийг харууллаа.

Гол орц нь утас үйлдвэрлэгч цөөн хэдэн үйлдвэрүүд байна.

Хамтран ажилладаг үйлдвэрүүд ОЕКО – ТЕХ 100 сертификатын зардал болон нөхцлийн

талаар талаар мэдээлэл авсан байгаа. Сертификат нь авсан өдрөөс эхлэн нэг жилийн

хугацаанд хүчинтэй. Хэрэв сертификаттай утаснаас нэг жилийн дараа үлдвэл сертификат

нь хүчингүй болно.

Тогтмол зардал 1: Сертификатын төлбөр ойролцоогоор 1.400 Ам.дол ба жил бүр

сертификат авч буй компани төлөх ёстой.

Тогтмол зардал 2: Шалгах хүмүүсийн зочлох зардал ойролцоогоор 1.500 ам.дол. Үүнийг нэг,

гурав, зургаа дахь жил тутамд төлөх ёстой. Дээж шалгах зардал нь хэдэн дээж байх, тест

хийлгэх төрөл зэргээс хамаарна. Будаагүй утасны хувьд нэг үйлдвэрлэгчидийн зардал

барагцаалбал 4000-8000 ам.дол. Хэрэв үйлдвэрлэгч зөвхөн сертификаттай орцуудыг

хэрэглэвэл нэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ногдох зардал ойролцоогоор 3000

ам.дол. Эдгээр зардлууд нь утсанд шингээд улмаар эцсийн бүтээгдэхүүн, текстилийн үнэ

дээр нэмэгдэх болно. Эцсийн дүндээ хэрэглэгч сертификатын үнийг төлж илүү аюулгүй,

шалгагдсан бүтээгдэхүүн хэрэглэж үр шимийг нь хүртэх болно.

Бүдүүвч 1: OEKO-TEX 100 сертификат

МННХ дээр болсон уулзалтын дараагаар төслийн багаас сонирхож буй бүх компаниудад

өргөдлийн маягтыг илгээсэн. Компаниуд тэдгээрийг бөглөөд бидэнд эргүүлэн өгөх ёстой.

Page 55: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Төслийн багаас ОЕКО ТЕХ 100-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар луу илгээснээр хэдэн

төрлийн хэдэн дээж хэрэгтэй болохыг тодорхойлно. Сертификат авах талаар компаниуд

одоо мэдээлэлтэй боллоо, зайлшгүй хийгдэх хэд хэдэн шаттай ажлууд үлдэж байгааг

тэмдэглэх хэрэгтэй. Монголд тэмээ болон сарлагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цөөн хэдэн

компаниуд байдаг: Блю скай, Капродора, Говь, Гоёо, Сор кашмер, Кашмер холдинг, Өгөөж

шим болон Эрдэнэт кашмер. Блю скай, Сор кашмер, Өгөөж шим компаниуд ОЕКО ТЕХ 100

стандартыг авах хүсэлтээ илэрхийлээд маягтыг бөглөсөн. МННХ болон төслийн зүгээс

зохион байгуулалтын тал дээр тусламж үзүүлнэ. Хэрвээ үйлдвэрүүд Европын зах зээлд

бараа бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсвэл эсвэл үзэсгэлэнд оролцох бол зайлшгүй

сертификаттай байх шаардлага тулгарч байна. Берлиний грийн шоу роом үзэсгэлэн,

боломжит томоохон худалдан авагч Manufactum, Grune Erde зэрэг байгууллага “ногоон

сертификат”-тай байхыг шаардаж байна. ОЕКО ТЕХ 100 стандарт бол эхний л алхам, ийм

сертификатгүй байснаар үйлдвэрлэгчид гадаад зах зээлд нэвтрэх боломжоо алдаж болох

юм.

Будагдсан хэсэг нь Ногоон алт төслийн Бүрэлдэхүүн 4-тэй хамтран ажиллагч

компаниуд

УГААХ ЭЭРЭХ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

ҮЙЛДВЭРЛЭХ

ГОЁО

БЛЮ СКАЙ БЛЮ СКАЙ

АЛТАЙ

КАШМЕР

АЛТАЙ КАШМЕР

КАПРАДОРА

ЖИНСТ МӨРӨН НООС ИРЭЭДҮЙ

МОНГОЛ НЭХМЭЛ

ТУЯА КАШМЕР

УУЖИН

ГОВЬ

БАЯЛАГ ӨЛЗИЙ LAG

ULZII

ӨГӨӨЖ ШИМ

ГОВЬ

СНӨВ ФИЛДС

СОР КАШМЕР ХАНБОГД

ГОЁО

ГОВЬ

КАШМЕР

ХОЛДИНГ

КАШМЕР

ХОЛДИНГ

СОР КАШМЕР

ЭРДЭНЭТ

КАШМЕР

ЭРДЭНЭТ

КАШМЕР

КАШМЕР ХОЛДИНГ

ЭРДЭНЭТ КАШМЕР

Page 56: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Бүдүүвч 2: Түүхий эдийн шат дамжлага , үйлдвэрүүдээр (2016оны 05 сарын

байдлаар)

Малчдын хоршоо ба үйлдвэрлэгчдийн хоорондох “түргэн болзоо” нь түүхий эдийн борлуулалтын дээд амжилтыг тогтоолоо

“Ногоон Алт” төслийн малчдын хоршоо болон үйлдвэрлэгчдийн дундах түргэн болзоо нь

2016 оны гуравдугаар сарын 15-нд Скай төв дээр зохион байгуулагдав. Төсөл 2016 онд

дуусахтай холбоотойгоор үйлдвэрлэгчдийг төлөөлж МННХ, малчид, хоршоодыг төлөөлж

бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (National federation pasture user group) хамтран Match

making event зохион байгуулахаар шийдвэрлэж энэ жил энэхүү арга хэмжээг төсөл дээрх

хоёр байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Зураг 1. Хамтран зохион байгуулагчид ба оролцогчид

Байнгийн хамтын ажиллагаатай үйлдвэрүүдээс гадна бусад үйлдвэрлэгчид Match making

уулзалтыг сонирхох болсон нь сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн бүтээгдэхүүн зах

зээл дээр амжилттай танигдаж байгаагийн үр дүн билээ. Арга хэмжээнд 17 хоршооны

төлөөлөл (хуучин 7, шинэ 3 аймаг) болон 15 үйлдвэрийн төлөөлөл оролцлоо. Уулзалтын үр

дүнд урьдчилсан хэлцлээр 6 үйлдвэрт 9 хоршоод нийтдээ 77.5 тн сарлагийн хөөвөр, 7

үйлдвэрт 7 хоршоод нийтдээ 261.5 тонн тэмээний ноос нийлүүлэхээр хэлцэл хийгдсэн нь

өмнөх жилүүдтэй харьцуулахад даруй 1.3-2.7 дахин өссөн үзүүлэлт юм.

Бүдүүвч 3. Сарлагийн болон тэмээний ноосны бэлтгэл

Page 57: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Энэ жилийн хэлцлийн олон ололтуудын нэг нь хоршооноос нийлүүлэх торомны ноос болон

цагаан тэмээний ноосонд үйлдвэрлэгчид зах зээлийн үнээс хоёр дахин их үнэ төлөхөөр

санал нэгдсэн явдал юм. Мөн торомноос гадна сарлаг, тэмээний ноосыг нас, зүсээр нь

ангилж ялгасан бол ялгаатай урамшуулалын үнэ санал болгохоор тохиролцож чадлаа.

Зураг 2. Үйлдвэрлэгчид болон шинэ оролцогч аймгуудын (Өмнөговь, Өвөрхангай,

Хөвсгөл) хоорондын хэлэлцээр

2016 оны 07 сарын байдлаар нийт бэлтгэсэн түүхий эдийн мэдээг нэгтгэж үзвэл тэмээний

ноос 120.7 тонн, үүнээс 66 тонныг Өмнөговь аймаг дангаараа нийлүүлжээ. Өнгөрсөн жил

самнасан торомны ноос 1.2 тонн бэлтгэж байсан бол 2016 онд 3.6 тонныг бэлтгэлээ. Харин

сарлагийн хөөвөр 49.4 тонн бэлтгэсэн. Энэ нь өнгөрсөн жил 44 тн бэлтгэсэнтэй

харьцуулахад өссөн үзүүлэлт боловч шинээр сарлаг олонтой Өвөрхангай, Хөвсгөл

аймгуудыг оруулан төслөөс хүлээж байсан үр дүнтэй харьцуулахад доогуур үзүүлэлт

байлаа. Энэ нь сарлагийн хөөвөр нийлүүлэгч Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад

өвөлжилт хүндэрснээс голлон самнагддаг бяруу, шүдлэн ихээр хорогдсонтой холбоотой.

Эдийн засгийн хямрал болон малын гаралтай түүхий эдийн уналт өмнөх жилийнхтэй адил

байгаа тул тэмээний ноос, сарлагийн хөөврийн үнэ дорвитой өссөнгүй. Төслийн зүгээс

үйлдвэрлэгчидтэй уулзаж самнаж бэлтгэсэн түүхий эдийн ач холбогдлыг тайлбарлаж

Page 58: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

байсны үр дүнд том тэмээ 5000 төгрөг, самнасан тором болон цагаан тэмээ 10000

төгрөгөөр, сарлагийн хөөврийг дунджаар 9000 төгрөгөөр худалдан авлаа.

Нийт бэлтгэсэн түүхий эдийн 26 орчим хувь нь л самнасан түүхий эд байгаа нь цаашид ч энэ

чиглэлээр малчид, үйлдвэрлэгчдийг сургах шаардлагатай байгааг харуулж байна.

Төслийн зорилтот аймгуудыг нэмж гурван аймгаар өргөжүүлсэн

Төсөлд шинээр сарлаг, тэмээний нөөц бүхий Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгуудыг

хамруулж тэдгээр аймгуудын малчдад зориулан хоршооны анхан шатны үнэлгээ, түүнд

үндэслэсэн хоршооны сургалт, сарлаг, тором самнах сургалтуудыг богино хугацааны зөвлөх

болох, орон нутгийн сургагч багш нараар дамжуулан зохион байгууллаа.

Хоршооны үнэлгээ, сургалт

2016-02-16 аас 3 сарын 03 өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханхонгор, Мандал-Овоо, Булган

сумд, Өвөрхангай аймгийн Батөлзий, Богд, Зүүнбаян-Улаан, Хужирт сумдын нийт 126

малчидыг хамруулсан (41% эмэгтэй) төслийн богино хугацааны зөвлөх Г.Маналжав

хоршооны үндсэн ойлголт, зарчим, үйл ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа.

Үүний зэрэгцээгээр тухайн орон нутагт бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй хоршоодын

үйл ажиллагаатай танилцаж үнэлгээг хийлээ. Дээрх 7 суманд нийтдээ 69 хоршоо үйл

ажиллагаа явуулж байгаагаас малчдын итгэлийг хүлээсэн, гишүүнчлэл олонтой, тодорхой

хөрөнгө бүхий хоршоодыг сонгон “Match making” уулзалтандаа урин оролцуулсан.

Хөвсгөл аймгийн Улаан уул, Арбулаг, Алаг-Эрдэнэ сумдад дээрх сургалтыг 2016-02-22-оос

29-ны өдрүүдэд ТБХМэргэжилтэн Ш.Жаргалсайхан зохион байгууллаа. Уг сургалтанд

нийтдээ 65 хүн хамрагдсаны 62% нь эмэгтэйчүүд байжээ. Зөвхөн малчид төдийгүй аймаг,

сумын удирдлагууд хамтран ажил хэрэгч, зарим үед цагаа сунган идэвхтэй оролцож

байсныг онцолсон.

Сургалтын үеэр цаг агаарын зарим бэрхшээл хүндрэл, оролцогчдын тоо хэтрэх зэрэг

бэрхшээлүүд гарч байсан ч зөвлөх болон орон нутгаас хамтран оролцогч малчдын

холбооны төлөөлөл, компаны төлөөлөлийн дэмжлэгтэйгээр тухай бүрт нь шийдвэрлэж

байлаа.

Сарлагийн хөөвөр, торомны ноос бэлтгэх чанарын сургалтууд

Төсөлд шинээр нэмэгдсэн Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын малчид сарлагийн хөөвөр, тэмээний ноосыг самнаж бэлтгэх, түүхий эдийн чанар нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгтэй болгох зорилгоор 2016 оны 4-5 саруудад сургалтууд зохион байгууллаа. Сургагч багш нараар Баянхонгор, Архангай аймгийн АБАХ тэргүүн, туршлагатай багш нар ажиллав. Сургалт нь танхимын болон дадлагын гэсэн хоёр хэлбэрээр явагдсаж нийт 3 аймгийн 7 сумдын 343 малчид хамрагдсаны 42% нь эмэгтэйчүүд байжээ.

НА Б4 Өмнөговь аймаг-Тэмээчдийн зөвлөгөөнд оролцож 500 гаран тэмээчдэд

мэдээлэл хүргэлээ

Монгол үндэсний нэгэн баялаг болсон тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулах, тоо

толгойг өсгөх, говийн малчдын туршлагыг солилцуулах мөн тэмээчдийн хөдөлмөрийг

үнэлэх, алдаршуулах, дотоод, гадаадын зочид, жуулчдын сонирхлыг татах зорилгоор

“Түмэн тэмээ” тэмээн аяллын холбооны санаачилгаар “Монгол Тэмээ-999” арга хэмжээ

Page 59: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

гуравдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд амжилттай

зохион байгуулагдаж хоёр бөхт 1115 тэмээний уралдааныг Дэлхийн дээд амжилт Гиннесийн

номонд бүртгүүллээ. Энэ ажлын хүрээнд “Тэмээчдийн зөвлөгөөн” зохион байгуулагдаж

төслийн мэргэжилтэн В.Болормаа “Торомны сэвлэгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний

үйлдвэрлэл, туршилт, маркетинг ” илтгэл тавьж тэмээчдийн сонирхсон асуултанд хариулт

өглөө. Тэмээчид торомны ноосны үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажил хийж байгаад

талархахын зэрэгцээ удахгүй нэг тором самнаснаас олох орлого нэг ямаа самнасан

ноолуурын орлоготой зэрэгцэж ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байлаа.

Төслийн хуучин аймгуудын үлдсэн сумдад сарлаг болон тором самнах сургалт явууллаа

НОГООН АЛТ ТӨСЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 4 төслийн үндсэн аймгууддаа сарлаг

самнах сургалтыг 2016 оны 3-4 саруудад Архангай, Ховд аймгийн нийт 4 сумдад, тором

самнах сургалтыг 2016 оны 5 сард Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын 18

сумдын малчдыг хамруулан АБАХ СБАХ болон төслийн мэргэжилтэн Болормаа, Эрдэнэт

хивс, Кашмир холдинг компаниудын хамт зохион байгууллаа. Сургалтанд нийт 671 хүн

хамрагдсанаас 497 нь малчид, бусад нь ЗДТГ, СБАХ ажилтнууд байв. Хүйсийн хувьд 31% нь

эмэгтэйчүүд байв.

Сургалтыг үндсэн хөтөлбөрийн дагуу явуулахын зэрэгцээ зарим аймгийн АБАХ санаачлан

идэвхжүүлэлтийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Жишээ нь: Говь-Алтай аймгийн

АБАХ сургалтад оролцож буй малчдыг идэвхижүүлэх зорилгоор “Тором хэн хурдан самнах

вэ” гэсэн уралдаан зохион байгуулжээ. Уг уралдаанд Эрдэнэ сумын Т.Лхам-Янжин

ахлагчтай 2-р баг түрүүлж шагнуулсан байна. Энэ баг нь нэг торомыг 10 минутад самнаж,

1.8 кг ноос авчээ.

Танхимын сургалтанд урьдчилан бэлтгэсэн слайдуудаар мэдээлэл өгөхөөс гадна

үйлдвэрийн дамжлагуудаас гарч буй бүтээгдэхүүнүүд, мөн үйлдвэрлэлийн гологдол,

хаягдал зэргийг биетээр үзүүлж, тайлбарлалаа.

Малчид сам авах хүсэлтээ хоршоогоороо дамжуулан төсөлд уламжилсан ба хүсэлтийн

дагуу Архангай аймгийн малчдад 100 самыг өөрийн өртгөөр нь нийлүүлэв. Харин тусгай

уутны захиалгыг төслөөс зохион байгуулах боломжгүй байлаа. Учир нь өнгөрсөн жил 1000

уут нийлүүлснээр дийлэнх хоршоод уутаар хангагдсан. Энэ жил хүсэлтээ гаргасан цөөн

хэдэн хоршоо байсан ч уутыг нийлүүлэгч хятадын талаас хамгийн багаар нийлүүлэх

хэмжээг 500 гэсэн тул захиалах боломж бүрдээгүй. Цаашид захиалга хйихэд нь зориулж

төслөөс сам, уут нийлүүлэгчийн холбогдох хаяг, мэдээллийг аймгийн холбоодод нь өгөх

болно.

2016 онд аймгуудын бэлтгэсэн сарлагийн хөөвөр, тэмээний ноосны өөрчлөлтийг харуулбал

дараах байдалтай байна.

Хүснэгт 2. Сарлагийн хөөврийн нийлүүлэлтийн өөрчлөлт, 2016 онд

№ Бэлтгэсэн сарлагийн хөөвөр,

тонноор 2015 2016

Өөрчлөлт

(-)(+)

1 Архангай 29.1 29.3 0.2

2 Баянхонгор 4.4 3.8 -0.6

3 Баян Өлгий 3.4 3 -0.4

Page 60: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

4 Ховд 3.3 3.5 0.2

5 Увс 0.6 0.5 -0.1

6 Завхан 3.25 2.3 -0.95

7 Өвөрхангай 4 4

8 Khuvsgul 3 3

Нийт 44.05 49.4 5.35

Хүснэгт 3. Сарлаг самнах сургалтууд, түүнд оролцогчид

Дээрх хүснэгтээс харахад хөөвөр бэлтгэлийн хэмжээ 2016 оны байдлаар нэмэгдсэн дүнтэй

аймгууд нь зөвхөн сургалт зохион байгуулсан аймгууд байна. Эндээс харахад малчдыг

сарлагаа самнаж бэлтгэдэг болтол нь сургалт, мэдээлэл өгөх шаардлагатай байгааг

харуулж байна.

Хүснэгт 4. Тэмээний ноосны бэлтгэлийн хэмжээний өөрчлөлт, 2016 он

Тэмээний ноос

бэлтгэсэн

төслийн аймгууд

2015 2016 Өөрчлөлт (+)(-)

Нас

гүйцсэн

тэмээний

ноос

Торомны

ноос

Нас

гүйцсэн

тэмээний

ноос

Торомны

ноос

Нас

гүйцсэн

тэмээний

ноос

Торомны

ноос

1 Bayankhongor 8.04 0.6 8 2 -0.04 1.4

2 Gobi-Altai 27 0.6 10 1.4 -17 0.8

3 Khovd 15 20 4.2 5 4.2

4 Uvs 15 8 0.1 -7 0.1

5 Umnugobi 60 6 60 6

6 Uvurkhangai 1 1 0

Total 65.04 1.2 107 13.7 41.96 12.5

Тэмээний ноосны бэлтгэлийн хэмжээ нэмэгдсэн нь төсөлд шинээр аймгууд нэмэгдсэнээс

шалтгаалжээ. Энэ жилийн нэг гол амжилт нь бэлтгэсэн торомны ноосны хэмжээ 1.2 тонноос

13.7 тонн өмнөх жилээс нэмэгдсэн явдал мөн. Эдгээрээс 26.7% нь бидний сургасан самнаж

бэлтгэсэн торомны ноос байлаа. Үйлдвэрлэгчидийн дунд торомны ноосны эрэлт их

байгаагаас ирэх жил торомны ноосны бэлтгэл нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Бүх

тэмээчид тормыг самнаж бэлтгэдэг болтол нилээд хугацаа шаардагдана. Өнөөдөр ч олон

тэмээчид торомны ноосыг самнаж бэлтгэдэг аргын тухай дуулаа ч үгүй явна.

Аймгууд Оролцогчдын тоо

Архангай 89

Ховд 84

Хөвсгөл 135

Өвөрхангай 128

Нийт 436

Page 61: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Энэ жил НА Б4 болон хамтрагч хоршоод самнах хашааг үргэлжлүүлэн туршлаа. Энэ жил

бид нэг хашаанд гурван сая төгрөгийн санхүүжилт хийсэн.

• Тором самнах хашааг Говь Алтай аймгийн Төгрөг суманд анх удаа барьж ашиглалаа. ГовьАлтай аймгийн БАХ өөрсдийн торомны онцлогт тохируулан энэ хашааны зургийг зохион барьж ашиглалтанд оруулав. Малчид энэ хашааг олон зориулалтаар ашиглаж болох юм байна хэмээн ихээхэн талархалтай хүлээн авч байлаа. Энэ хашааг барьсан туршлага дээрээ үндэслэн дараагийн хашааг барих Баянхонгор аймгийн БАХ-д зөвлөгөө өглөө.

• Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд сарлаг самнах хашаа барих хүсэлтэй байгааг төслөөс дэмжлээ. Сумын БАХ тэргүүн Энхболд модон хашааны загварыг сайжруулан төмрөөр барьж байгуулав. Энэ хашааг зөөвөрлөн малчид дундаа хэрэглэж ашиглалт маш сайтай байна. Хашаа барихтай холбоотойгоор дараах зөвлөмжүүдийг хэлж байлаа. Үүнд: хоолой нь 2 биш түүнээс дээш байх боломж байна. Харин хашааг заавал бүх мал багтахаар том байх албагүй юм байна гэж байв.

Бид тором, сарлаг самнах талбайн сургалтад сам, щётка, хайч, олс, дээс, шуудай зэрэг

материал ашиглалаа. Мөн хоёр аймагт тором самнах хашаа туршлаа. Нэг аймагт сарлаг

самнах хашааг төмрөөр хийж туршлаа.

Хашааг барьснаар өмнө нь сарлаг, тормыг самнадаг аргатай харьцуулахад маш их

дэвшилийг авчирсан. Өмнө нь сарлаг, тормоо барьж, хөлийг нь тушаад газарт хэвтүүлэн,

эргүүлж тойруулан самнадаг байв. Хашаатай болсноор малаа барьж хүлэх, хэвтүүлэх

шаардлагагүй болсон. Энэ нь түүхий эдийг бэлтгэхдээ малынхаа эрүүл мэндийг мөн

анхаарч байгаа хэрэг. Ингэж хашаатай болсноор эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд ч

богино хугацаанд самнах боломж бүрдлээ. Ноос ноолуур бэлтгэх ид ажлын үеэр ажлын

хуваарилалт хийхэд ч дэмтэй боллоо. НА Б4 болон бидний хамтрагчид сарлаг, тором

самнах хашаатай болсон нь уламжлалт аргаас илүү олон давуу талтай арга хэрэгсэл юм

гэдгийг харуулж чадлаа.

Зураг 3. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд туршсан тором самнах хашаа

Page 62: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Зураг 4. Баянхонгор аймгийн Баянлиг суманд туршсан тором самнах хоолой

Зураг 5. Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд туршсан сарлаг самнах хашаа

Сургалтад оролцсон оролцогчдод гарын авлага болон сам тараалаа. Энэ жил сургалтад

зориулж нийт 400 сам, 1000 гаруй гарын авлагагыг үнэ төлбөргүйгээр тараасан байна. Мөн

олон дахин ашиглаж болох түүхий эдийн чанарыг алдуулахгүйгээр хадгалах, тээвэрлэх

боломж бүхий шуудайны загварыг сургалт зохион байгуулсан хоршоо, СБАХ-д өгөв.

Зураг 6. Оролцогчид болон СБАХ-уудад сам, гарын авлага өгч байгаа нь

Энэ үйл ажиллагаанаас дараахи зүйлсийг сургамж болгон авлаа:

Тором самнах сургалтад оролцсон малчид нь тэмээний ноосны үнэ цэнэ жил ирэх тусам

буурч байгаа энэ цаг үед торомнийхоо ноосыг самнаж бэлтгэснээр малчдын орлого

нэмэгдэх боломж бүрдэж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Мөн

сургалтанд оролцож амжаагүй тэмээчид сургалтын талаар сонсоод маргааш, нөгөөдөр нь

сумынхаа СБАХ-ын ажилтнууд руу залгаж, цаашид иймэрхүү сургалтад оролцуулж байхыг

Page 63: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

хүсч байлаа. Энэ нь уг сургалт нь малчдын сэтгэлд хэрхэн хүрснийг харуулж байна.

Дараах саналууд оролцогчдоос нийтлэг гарч байлаа:

o Түүхий эдийн зах зээлийн үнийг тогтвортой байлгах, өсгөх, ангилсан түүхий эдийн

үнэ ханш тодорхой байх,

o Самнасан торомны ноосны зах зээлийн бодит үнийг тодорхойлох,

o Түүхий эд худалдан авах үйлдвэртэй хатуу үнийн гэрээ хийх,

o Сумын ЗДТГ, төсөлтэй хамтран жил бүр тором самнах сургалтыг зохион байгуулж,

самнасан торомны ноосыг хугацаанд нь бэлтгэж, нийлүүлэх ажлыг хэвшил болгох,

o Тормоо самнаж хэвшил болох хүртэл нь ямар нэгэн урамшууллын хөшүүрэг

хэрэглэх,

o Төслөөс олгосон шуудайны материалыг хаанаас авч болох, дотооддоо шуудай

үйлдвэрлэх боломжийг судлах,

o Тором самнах хоолойг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх гэсэн саналуудыг цаашид

анхаарах шаардлагатай байна.

Сургалтаар дамжуулан малчдыг сургахаас гадна төрөл бүрийн зохион байгуулалттай арга

хэмжээнд оролцож малчдад мэдлэг мэдээлэл түгээсээр байна. Тухайлбал 2016-02-16нд

Баянхонгор аймгийн Баянговьд “Тэмээ тэнгэрийн амьтан говийн бүсийн тэмээний баяр”-т

төслийн мэргэжилтэн В.Болормаа “Торомны ноосыг самнаж бэлтгэн үнэлэмжийг нь

нэмэгдүүлэх тухай илтгэл тавьж бүтээгдэхүүний дээжээр загварын үзүүлбэр үзүүлсэн нь

тэмээчдэд их урам өглөө.

Зураг 7. Баянхонгор аймгийн тэмээний баяр

Тэрхийн бор сарлагийг Монгол Улсын Малын удмын үндэсний санд бүртгүүлэх ажил эхэллээ

Хүнс Хөдөө аж ахуйн яамны харъяа Малын удмын үндэсний сантай хамтран Архангай

аймгийн “Хоргын мишээл” хоршоонд хувь нийлүүлсэн “Тэрхийн бор сарлаг”-ийг цөм сүргээр

бүртгэж улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг 2016 оны 02 сард гэрээлсэн. 2015 онд хийгдсэн

Тэрхийн бор сарлагийн судалгаагаар энэ төрлийн сарлаг нь энгийн сарлагуудтай

харьцуулахад 1-2 настай сарлагийн ноолуур үсний агууламж 15-20% их, завсрын үсний

агууламж 14-15% бага, урт ширхэгтийн агууламж 2-6%-аар бага байна гэдэг нь тогтоогдсон.

Сарлагийн их биенээс самнасан хөөврийн ноолуур үсний агууламж 83.4% байгаа нь бараг

ямаатай дүйж байна. Боловсруулалтад нэг чухал үзүүлэлт байдаг нь ширхэгтийн урт. Бор

сарлагийн хувьд энэ үзүүлэлт бусдаасаа давуу байна. Эдгээр давуу талууд нь манай төсөл

үндсэн зорилгодоо хүрч малчдын орлогыг нэмэгдүүлэхэд ихэд дөхөмтэй болгоно. Тэрхийн

бор сарлагийн судалгааг анх Архангай аймагт байрлах Мал аж ахуйн хүрээлэнгийн салбарт

судалж байжээ. Тэрхийн бор сарлагийг ХХААЯ-ы Малын Удмын Санд бүртгүүлэх нь малчид,

Page 64: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

судлаачдын анхаарлыг илүү татах, улмаар ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд дөхөм болно.

Архангай аймагт байх Тэрхийн бор сарлагийг тоолж, ээмэгжүүлэн удмын санд бүртгэх

ажлыг Удмын сангийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Түмэнөлзийтэй хамтран 2016

оны 07 сарын 1-2 өдрүүдэд зохион байгууллаа. Хоршоо өөрийн хөрөнгө оруулалтыг

нэмэгдүүлж нийт 82 сарлаг үхэртэй болсоны 45 нь тугалтай үхэр байна. Бүх үхрийг

ээмэгжүүлж бүртгэлийн хуудсанд бүртгэн фото зургаар баталгаажуулан малын удмын

сангийн үндэсний төвд хүлээлгэн өглөө. Цаашид удмын сантай хамтран цус сэлбэх, угшлыг

нь сайжруулах чиглэлээр хамтарч ажиллах шаардлагатай байгаа тухайгаа хоршоо, МУСҮТ-

ийн мэргэжилтэнтэй ярилцлаа.

Сарлагийн хөөвөр, тэмээний ноосны бэлтгэлийн хэмжээ нэмэгдлээ

Ногоон алт төслийн маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс түүхий эдийн нийлүүлэлтийг бүртгэх

дэвтэр өгснийг хоршоод ашиглаж байна. Энэ нь малчидын ноосны бэлтгэлийн хэмжээг

харуулах төдийгүй, гарал үүслийг мөрдөн мөшгихөд баримт болж байна.

Хэдийгээр маркетингийн бүрэлдэхүүн хэсэг сургалт явуулсаар байгаа ч самнасан сарлаг,

торомны ноос нийт бэлтгэлийн 26 хувьд хүрч байна. Зарим боловсруулах үйлдвэрийнхэн

өөрсдийн ажиллагсадаараа нэмүү өртөг бүтээлгэхийн тулд малчдид, хоршоодоос самнаж

бэлтгэхгүйгээр ноосоо тушаахыг ятгаж байна. Архангай аймгийн БАХ нь нийт түүхий эдийн

60%-ийг бэлтгэж өөрсдөө ангилан ялгаж, үйлдвэрт хагас боловсруулан Их Британы Тэнгри

компанид нийлүүлэхээр бэлтгэлээ.

Хүснэгт 5. Бэлтгэсэн сарлагийн хөөврийг худалдан авагчид, тонноор

Аймгууд

Сарлагийн хөөврийг худалдан авагчид, тонноор

Бодиос Соркашмер

Жинс мөрөн Снөв

фийлд Уужин Тэнгри Нийт

1 Архангай 9.4

8 2.1

9.8 29.3

2 Баянхонгор 3.8

3.8

3 Ховд

2.5 1

3.5

4 Завхан 2.3

2.3

5 Баян-Өлгий

3

3

6 Увс

0.5

0.5

7 Өвөрхангай

4

4

8 Өмнөговь

1.2

1.2

9 Хөвсгөл

1.8

1.8

Нийт, тон 15.5 4 16.5 3.1 0.5 9.8 49.4

Нэг кг-ийн үнэ 8000 7000 8000 9000 7500 11000

Нийт орлого/

зардал (сая төг)

124000

28000

132000 27900

3750

107800 0

Самнаагүй Самнаагүй Самнаагүй Самнасан Самнаагүй Самнасан

Хэдийгээр НА С4 малчдыг хэрхэн сарлаг, тормоо самнах талаар сургаж байгаа ч бэлтгэсэн

нийт сарлагийн хөөврийн 26%, торомны ноосны 12% нь ангилж бэлтгэгджээ. Төслийн зүгээс

хоршоодоос яагаад ангилж бэлтгэхгүй байгаа талаар асуухад түүхий эд худалдан авч

Page 65: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

байгаа компаниуд ангилсан түүхий эд худалдан авахыг хүсэхгүй байгаагаас боллоо гэж

тайлбарлаж байв. Тэдгээр компаниуд нь өөрсдийн ангилан ялгах орон тооны ажилтантай,

мөн ангилаагүй түүхий эдийг хямд үнээр авах сонирхолтой байна. Энэ нь үйлдвэрлэгчдийг

цаашдаа ангилсан түүхий эд худалдан авахын давуу талыг ойлгуулах, сургах шаардлагатай

байгааг харуулж байна.

Архангай аймгийн дундын хоршоо ойролцоогоор 10 тонн ангилсан, хагас боловсруулсан

сарлагийн хөөвөр бэлтгэж Их Британы Тэнгри компанид экспортлосон амжилттай байна.

Зураг 8 Сарлагийн хөөврөө ялгаж буй байдал, Улаанбаатар 2016 он

Page 66: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Хүснэгт 6.Бэлтгэсэн тэмээн ноосыг худалдан авагсад

№ Аймгууд

Тэмээний ноос, тонн

Сор кашмер Снөв фийлд

(Жинст

мөрөн)

Уужи

н

Ноос

ирээлд

й

Алта

й

кашм

е

Эрдэ

нэт

каш

мер

Нийт

Самн

асан

торо

м

Хайч

илса

н

тор

ом

Ангил

аагүй

Самна

сан

торо

м

Хайч

илса

н

торо

м

Самна

сан

торо

м

Ангила

агүй

Самна

сан

торо

м

Анги

лааг

үй

1 Баянхонгох

1.0

1.0

8.0

10.0

2 Ховд

Жаргалант

20.0

0.2

4.0

24.2

3 Увс, Завхан

0.1

8.0

8.1

4

Говь

Алтайн

Халиун

1.4

10.0

11.4

5 Өмнөговь

20.0

1.0

21.0

6 Өмнөговь

Khanbogd

5.0

40.0

45.0

7 Өвөрхангай

1.0

1.0

Нийт

(тонн)

-

5.0

80.0

2.2

5.0

0.1

9.0

1.4

18.0

120.7

Нэгжийн

үнэ 10000 5000 3300 10000

5,000

10,000

3,300

10,000

3,300

Нийт

орлого

(Сая төг)

-

25,0

00.0

264,0

00.0

22,000

.0

25,00

0.0

1,000.

0

29,700.

0

14,000

.0

59,40

0.0

440,10

0.0

Бидний бэлтгэсэн түүхий эдийн бэлтгэлийг бүртгэх дэвтэр нь түүхий эдийн гарал үүслийг

тогтооход их дэмтэй байна. Энэ дэвтэр нь мөн түүхий эдийн чанарт тавих хяналтыг хялбар

болгохоос гадна хоршооноос гишүүддээ ногдол ашиг хуваарилахад эх баримт болж байна.

Үйлдвэрлэгчидтэй хамтарч тэмээний ноосонд шингэсэн бохирдол, түүний шинж чанарыг тодорхойлох, тэмээний ноос угаах оновчтой аргыг олох нэмэлт судалгааг эхлүүллээ

Дотоодын боловсруулах үйлдвэрүүд нь тэмээний ноосыг бэлтгэн боловсруулж, эцсийн

бүтээгдэхүүн хийх сонирхол бага байгаагийн нэг шалтгаан нь тэмээний ноосонд шингэсэн

хужир марз угаах явцад бүрэн салдаггүйгээс дараагийн дамжлагын (хялгас ялгах) тоног

төхөөрөмжийн араа, шүдийг эвдэж гэмтээдэг, маш их хэмжээний тоосонцор үүсгэдэг,

ажиллагсдын ажиллах нөхцлийг хүндрүүлдэгтэй холбоотой гэжээ. Манай дотоодын

боловсруулах үйлдвэрүүд хужир марз, бохирдол ихтэй тэмээний ноосыг хонины ноос,

Page 67: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

ямааны ноолуурын нэгэн ижил горимоор угааж боловсруулдаг. Иймд энэ тэргүүнд

ноолууртай дүйхүйц нарийнтай торомны ноосыг тусгайлан бэлтгэж, анхан шатны угаахаас

эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох хүртэлх бүх шатны технологийн горимд анхааран

ажиллаж дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг тусгай зах зээлд гаргах замаар тэмээний

ноосны үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэглүүлэх улмаар боловсруулах үйлдвэрийн үр өгөөжийг

нэмэгдүүлэх шаардлага чухал асуудлын нэг болоод байна. Иймээс тэмээний ноосонд

шингэсэн бохирдол, шинж чанарыг тодорхойлох түүнд тохирох угаах технологийг

сайжруулахаар судалгааг төслөөс санхүүжүүлэн Монгол Германы Ашигт Малтмал

Технологийн Их Сургуультай гэрээлэн химийн профессор Б.Батцэнгэлээр гүйцэтгүүллээ.

Энэ судалгаагаар

• Тэмээний ноосонд шингэсэн элементүүд (хужир марз)

• Лаг шаврын хэмжээ

• Ноосны бүтэц судлагдлаа.

Энэ судалгаа нь дараагийн шатны судалгаа болох “угаах технологийн судалгаа”-ны өгөгдөл

болох юм.

Малчдад мэдээлэл олгох зорилготойгоор Ногоон Алттөслийн видео бэлтгэхэд оролцов

НОГООН АЛТ ТӨСЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 4 энэ хугацаанд дараах хоёр төрлийн

видео бэлтгэхэд хамтарч, зөвлөж оролцлоо. Үүнд:

1. Хоршооны давуу тал болон малчдын хамтран ажиллагаа – хамтран сургагч Г.Маналжав зөвлөгөө өгөв

Линк: https://youtu.be/hHGHZj0ILT8

2. Түүхий эдийн бэлтгэл бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлдөг талаар видео блэтгэхэд манай мэргэжилтэн В.Болормаа зөвлөгөө өгөв

Линк: https://youtu.be/DP8kMa7Eaxo

Дээрх видео нь НА төслийн аймаг сумдад тараагдаж малчидад зориулсан сургалт,

уулзалтын үеэр үзүүлэгдэж байгаа төдийгүй НА төслийн гэрээтэй 2-3 ТВ-ээр

давтамжтайгаар түгээж байна. Эдгээр видеонууд нь youtube. Сom сайт дээр тавигдсан ба

одоогоор хандалт нь 60 орчим байна. Зарим сумын удирдлага, ТББ биднээс тэдгээр видеог

авч уулзалт, ярилцлагын өмнө гаргая гэж асууж авлаа. Тиймээс бид НА дамжуулан СD дээр

буулган АБАХ-дод, мөн малчдын 400 аяны богцонд зориулан бэлтгэлээ.

Махны нэмүү өртгийн сүлжээг сайжруулахад чиглэсэн эрчимтэй зөвлөх үйлчилгээ үзүүллээ

Тайлангийн хугацаанд Маркетингийн бүрэлдэхүүн Архангай болон Завхан аймгуудын дундын хоршоо болон Улаанбаатар хотын мах үйлдвэрлэгч Саян-Уул ХХК-тай тасралтгүй харилцаа холбоотой байсан. Харилцаа байгуулах үндсэн зорилго нь зөвхөн МАА/махны нэмүү өртгийн сүлжээг сайжруулах арга замыг тодорхойлоод зогсохгуй оролцогч талуудын хооронд шууд холбоо үүсгэх байсан. Зорилтуудын хүрээнд ажлыг эрчимжүүлэх зорилгоор удирдах зөвлөлөөс олон улсын мэргэжилтэнг зөвлөхөөр урин ажиллуулсан. Ноён Матиас Жаков нь мах боловсруулах, махны маркетинг, махны ариун цэвэр болон бусад хамаарах салбарын мэргэжилтэн бөгөөд Герман улсын хэд хэдэн мах боловсруулах үйлдвэрүүд болон шилжилтийн эдийн засагтай

Page 68: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

орнуудад зөвлөхөөр ажилласан хэдэн арван жилийн арвин туршлагатай. Тэрээр нилээдгүй олон ажлыг гардаг хийсэн бөгөөд үүнд дараах үүрэгт ажлууд багтсан: Саян-Уул компаний Улаанбаатарт сайн чанарын мах жижиглэнгээр худалдаалах боломжийн судалгаа; компанид тохирох сэдвээр зөвөлгөө өгөх; Саян-Уул компанийн махны борлуулалтын сүлжээг сайжруулах тал дээр зөвөлгөө өгөх; Архангай, Завхан аймгуудын хоршоо болон Саян-Уул компанийн хооронд борлуулалтын гэрээ хэлэцээр байгуулахад зөвөлгөө өгөх; Саян-Уул компанийн маркетингийн чиг хандлагыг тодорхойлох; болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход туслалцаа үзүүлсэн байна. Томилолтын эхний хэсэг 2016 оны 5 дугаар сарын 18-27ны хооронд байсан бөгөөд дараагийн томилолт 2016 оны 10 дугаар сард төлөвлөгдсөн. Томилолтууд олон улсын мэргэжилтэн ноён Карл И Круг-ийн дэмжлэгтэйгээр явагдсан. Нэгдүгээр томилолтын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэсэн болно. Үүнд: Зөвлөх Саян-Уул ХХК-ийн мах нядалгааны газар болон худалдааны цэгүүдийг бүтэц, чадавхи, техникийн байдал, ариун цэврийн стандартад нийцэх байдал, мал эмнэлгийн хяналт, болон карказ үнэлгээний системийн хүрээнд судлан шинжилж боломжит сайжруулах арга замуудыг судалсан. Мөн тэрээр Улаанбаатар хотын махны зах зээл тэр дундаа үнэ, үнэ тогтоох механизм, борлуулалтын сүлжээ, хүнсний чанарын аюулгүй байдал (ариун цэвэр) болон хэрэглэгчийн сонирхолыг судалсан. Үүний үр дүнд зөвлөх Саян-Уул ХХК-д борлуулалтын арга хэрэгсэл болон сайн чанарын махыг нядалгааны цэгээс Улаанбаатар хотын худалдааны цэг хүртэлх нийлүүлэлтийн сүлжээний талаар зөвөлгөө өгсөн. Компанийн орлого болон ашгийг нэмэгдүүлэх зорилгоор дэлгүүрийн ерөнхий байдлыг дундаж түвшинээс дээгүүр орлоготой, махны чанарт мэдрэг хэрэглэгчдийг татахуйц түвшинд хүргэж болох худалдааны цэгүүдийг зөвлөхийн зүгээс тодорхойлсон. Энэ нь нэмүү өртгийн сүлжээний түүхий эдийн буюу маx үйлдвэрлэх шатанд шударга үнэ тогтох үндсийг тавих юм. Зөвлөх үйлчилгээ Саян-Уул ХХК-ийн захирал, ажилчид болон Архангай, Завхан аймгуудын дундын хоршоодын дарга нартай биечлэн хамтран явагдсан. Саян-Уул компанийн төлөөлөл болон төслийн бүх оролцогчдын уулзалтад эрсдлийн үнэлгээ, хүнсний чанарын аюулгүй байдал болон мал эмнэлгийн үйлчилгээний хяналтын олон улсад баримтлагддаг зарчимууд мөрдөгдсөн болно. Томилолтын эцэст зөвлөх Саян-Уул компанид борлуулалтын болон бүтээгдэхүүний маркетингийн арга хэрэгслүүдийг цогцлон гаргаж өгсөн бөгөөд энэ нь тус компанийн шинэ эхлэлийг тавихад чухал үүрэгтэйгээс гадна малчид болон мах боловсруулах үйдлвэрлэгчид хоорондын дунд илүү шударга харилцаа үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгөх юм

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн сонирхолын талаарх судалгаа дээд зэрэглэлийн махыг хэрэглэгчидэд шууд хүргэхийг дэмжсэн үр дүнтэй байна

Ногоон алт төслийн Маркетингийн бүрэлдэхүүн хэсгээс явуулсан судалгаа нь Улаанбаатар хотын мах хэрэглэгчдийн сонирхолын талаар судалсан анхны томоохон судалгаануудын нэг юм. Судалгааны гол зорилго нь сайн чанарын махны нэмүү өртгийн сүлжээг сайжруулан шинэчлэх төлөвлөгөөг боловсруулахад зориулан махны эрэлтийн шинжилгээ хийхэд оршиж байсан. Улаанбаатарын нийт хэрэглэгчдийг төлөөлж чадахуйц түүврийн судалгаа хийгдсэн бөгөөд нийт 861 хүнээс судалгаа авсан. Хэрэглэгчидийг өөрсдийнх нь гэрээс, мах худалдаалах цэгээс, супермаркетуудаас, махны тусгай төрөлжсөн дэлгүүрүүдээс, болон жижиг хүнсний дэлгүүрүүд гэсэн 5 ялгаатай газруудаас санамсаргүйгээр сонгон судалгаанд хамруулсан. Судалгаанд хамрагсдын нас, хүйс, ам бүлийн тоо, боловсролын түвшин зэрэг

Page 69: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

үзүүлэлтүүдээр судалгааны түүвэр нь нийт Улаанбаатар хотын хүн амыг төлөөлөх бүрэн чадвартай байна. Судалгаанд 12 асуулт бүхий асуулга ашиглагдсан. Судалгааны үр дүнд сайн чанарын мах худалдан авах сонирхол бүхий хэрэглэгчдийг тодорхойлох боломжтой бөгөөд үүнд махыг ойр ойрхон худалдаж авдаг хэрэглэгчдийн 15 хувь багтаж байна. Нийт судалгаанд хамрагсдын 39 хувь нь гэртэйгээ ойр дэлгүүрээс худалдан авалт хийхийг илүүд үздэг, 29.5 хувь нь нийт махны хэрэглээний 50-100 хувийг тусгай махны төрөлжисөн дэлгүүрээс авдаг бөгөөд тэр дундаа 8.2 хувь нь 100 хувь төрөлжсөн дэлгүүрээс авдаг байна. Мөн үүнээс гадна нийт хэрэглэгчдийн 62 хувь нь сайн чанарын маханд 10-20 хувийн илүү үнэ төлөхөд бэлэн байна гэж хариулсан. Мөн нийт хэрэглэгчдийн 25 хувь нь махны хэрэглээгээ бууруулах хандлагатай байна. Үүнээс үзэхэд хэрэглээ буурч байгаатай уялдаатайгаар хэрэглэгчид мах худалдан авалтын зардлаа нэмэгдүүлэлгүйгээр сайн чанарын үнэтэй мах хуудалдан авах боломж байна. Тухайн зорилтот хэрэглэгчид сайн чанарын, чанарын шаардлага хангасан маханд дор хаяж одоогийхоос 10 хувиар илүү үнэ төлөхөд бэлэн байгааг судалгаанаас харж болж байна. Махны чанарт хэд хэдэн шинж чанарыг авч үзсэн бөгөөд үүнд: тодорхой гарал үүсэлтэй, эрүүл шинжилгээнд хамрагдсан малын мах, ариун цэвэрийн шаардлага хангасан нядалгааны газарт боловсруулагдсан байх, аливаа малын эм, тарианы үлдэгдэлийг шалгасан байх, тохиромжтой худалдааны цэг байх, болон эдгээр шаардлагуудын хэрэглэгчдэд мэдэгдэх байдлыг авч үзсэн. Энэхүү судалгааны үр дүн Улаанбаатар хотод малчдыг хэрэглэгчидтэй нядалгааны тохиромжтой цэг болон Саян-Уул ХХК-ийн жижиг дэлгүүрүүд байгуулах замаар сайн чанарын мах борлуулах тогтолцоог хөгжүүлэх боломж байгааг дэмжиж байна.

Үйл ажиллагааны төлөвлөгөө болон гол үзүүлэлтүүдийн явцын мониторинг

3. 1. Үйл ажиллагааны төлөвлөгөөний явцын хяналт

2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд болон бодит хэрэгжилтийг доорхи хүснэгтэд харуулав. Хүснэгт 7: Үйл ажиллагааны төлөвлөгөөний явцын тайлан

Д/Д Төлөвлөгөөт ажил Хэрэгжилт

1

Сарлагийн хөөвөр болон торомны ноос самнах техникийн сургалт зохион байгуулах

2016 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд АБАХ болон бусад компаниудтай хамтран нийт 11 аймгийн 29 сумын малчдад сургалт зохион байгуулсан. Нийт 1014 малчид сургалтанд хамрагдсан бөгөөд 400 сам болон 1000 гарын авлага үнэ төлбөргүй тараагдсан.

Page 70: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

2

Сонгогдсон аймгуудад тэмээний наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

2016 оны 2 дугаар сарын 16-нд Баянхонгор аймагт тэмээний наадам зохион байгуулагдсан. Баярын хүрээнд загварын шоу болон малчдын уулзалт зохион байгуулагдаж торомны ноосоор бүтээгдэхүүн хийх, түүний үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар ойлголт нь сайжирсан.

2016 оны 3 дугаар сарын 6-7нд Өмнөгөвь аймагт зохиогдсон Монгол Тэмээ-999 наадамд төслийн мэргэжилтэн В.Болормаа торомны ноосоор хийгдсэн бүтээгдэхүүн болон түүний маркетинг сэдвээр илтгэл тавив.

3 Хоршоодын институцийг бэхжүүлэх чиглэлээр

Баянхонгор аймгийн Баянлиг суманд түүхий эд хадгалах агуулах барих зориулалтаар хөрөнгө оруулалт хийсэн.

Архангай болон Завхан аймгуудын дундын хоршоодод малыг амьдаар жигнэх зориулалтын жин олгогдсон.

Завхан аймгийн Тоонот Цацраг дундын хоршоонд түүхий эд хадгалах агуулах барихаар урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлээд байна.

Говь-Алтай аймийн төгрөг суманд торомны ноос самнах хашаа, Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд сарлагын хөөвөр самнах хашааны туршилтууд амжилттай явагдсан. Мөн тус хашаануудыг малын тэмдэглэгээ, сүү саах болон мал эмнэлгийн үйлчилгээнд ашиглах боломжтой гэж малчид сайшаан хүлээн авч байлаа. Баянхонгор аймгийн БАХ-д тором самнах хашааны санхүүжилтийг шилжүүлсэн бөгөөд одоогоор судалгаагаа хийн барьж эхлэж байна.

4

Малчдын хоршоод болон боловсруулах үйлдвэрлэгчдийг холбох уулзалт арга хэмжээ зохион байгуулах

Талуудыг холбох уулзалт буюу “Түргэн болзоо” хийх арга хэмжээг 2016 оны 3 дугаар сарын 15-нд МННХ болон Үндэсний Бэлчээр Ашиглалтын Нэгдсэн Холбоотой хамтран Скай Төвд зохион байгуулахад 10 аймгаас нийт 17 хоршооны төлөөлөл, 15 боловсруулах үйлдвэрийнхэн идэвхтэй оролцсон бөгөөд өмнөх жилүүдээс их хэмжээний тэмээний ноос болон сарлагын хөөвөр худалдаж/худалдан авахаар тохиролцсон.

5

Хоршоодын үнэлгээний үр дүнд гарсан хэрэгцээнд тулгуурлан анхдагч хоршоодын дарга нарт сургалт зохион байгуулах

Архангай, Ховд, Увс болон Баян-Өлгий аймгуудын хоршооны манлайлагчдыг чадавхижуулах сургалтууд төлөвлөгдсөн байсан. Үүнээс Архангай аймагт 2016 оны 1 дүгээр сарын 18-22 ны хооронд сургалтыг амжилттай зохион багуулсан. Бусад аймгуудын сургалтууд тухайн аймгуудын шахуу төлөвлөгөөнөөс шалтгаалан 8 дугаар сар хүртэл хойшлогдсон.

Page 71: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

6

Шинэ аймгуудад хоршооны үндсэн ойлголтын талаар сургалт зохион байгуулах

2016 оны 2 дугаар сарын 16-наас 3 дугаар сарын 3-ны хооронд Өмнөгөвь болон Өвөрхангай аймгуудын 7 суманд хоршооны талаарх үндсэн ойлголт өгөх чиглэлийн сургалтууд зохион байгуулж нийт 126 малчин хамрагдсан. 2016 оны 2 дугаар сарын 22-29ны хооронд Хөвсгөл аймгийн 3 сумын 65 малчинд "Хоршооны хөгжил" сэдвээр сургалт зохион байгууллаа. Эдгээр сургалтуудыг аймаг бүрт бүртгэлтэй, үйл ажиллагаа нь явагдаж байгаа хоршоодыг үнэлсний үндсэн дээр хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн хийсэн болно. Үүний үр дүнд бүх шинэ аймгуудын сонгогдсон сумдууд хоршооны талаар цэгцтэй ойлголттой боллоо.

7

Газар зүйгээр заалттай бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлэх

Газар зүйн заалттай ГовьАлтай аймгийн “Төхөмтунгалагийн хүрэн”, Баянхонгор аймгийн “Ламын гэгээний хүрэн” тэмээг Газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр бүртгүүлэхээр холбогдох баримт материалыг бүрдүүлэн МУ-ын Оюуны өмчийн газарт хүргүүлээд хариуг нь хүлээж байна.

2016 оны 7 дугаар сарын 1-нд Архангай аймгийн “Баялаг Хангайн Сор” дундын хоршоонд өсгөж буй Тэрхийн бор сарлагийг МУ-ын Малын Удмын Үндэсний Санд бүртгүүлэхээр богино хугацааны зөвлөх мэргэжилтэн Түмэн-Өлзийг Архангай аймагт томилон ажиллууллаа. Архангай аймгийн Их тамир суманд нийт 82 сарлагийг ээмэгжүүлэн цаасан дээр бүртгэсэн. Бүртгэлийн баримтыг Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Малын Удмын Үндэсний Санд бүртгэх ажил хийгдэж эхэллээ.

8

Ноос ноолуурын салбарын Англи Монгол, Монгол Англи толь бичиг боловсруулж хэвлүүлэх

Ноос ноолуурын салбарын Англи/Монгол болон Монгол/Англи толь бичиг боловсруулахаар салбарын тэргүүний 4 мэргэжилтэнд хандсан ба толь бичиг хэвлэлтэнд өгөхөд бэлэн болсон байна.

Page 72: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

9

Тэмээний ноос угаах технологийн судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх

Судалгааны эхний хэсэг 2016 оны 6 дугаар сард хийгдсэн бөгөөд тэмээний ноосны элементийн шинжилгээг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн химичид гүйцэтгэлээ.

10

Арьс шир, махны үйлдвэрлэгч болон оролцогч талуудыг холбосон уулзалт зохион байгуулах

2016 оны 5 дугаар сарын 15-16нд УБ хотноо энэхүү уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд Швеицарын Хөгжлийн Агентлагын Малын эрүүл мэнд төсөл, Ногоон алт төсөл, Монголын хувийн мал эмнэлэгүүдийн нэгдсэн холбоо – Дундын хоршоо, Саян-Уул ХХК, Завхан болон Архангай аймгийн дундын хоршоодын төлөөлөгчид болон олон улсын мэргэжилтэн Матиас Яаков нар оролцож оролцогч талуудын оролцоо ямар байх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Төлөвлөж буй махны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд Саян-Уул ХХК-ийн махны дэлгүүрүүдээр дамжуулан чанартай мах нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон.

11

Малчдыг арьс шир боловсруулах техникийн сургалтанд хамруулах.

2016 оны 5 дугаар сарын 15-16нд Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Баянтэс, болон Тэс сумуудад "Малын арьс ширний анхан шатны боловсруулалт болон чанарыг хадгалах арга хэрэгсэл" сэдвээр сургалт зохион байгуулагдсан. Сургалтыг Дархан Нэхий компанийн мэргэжилтэн Д.Дуламсүрэн явууллаа.

12

Дотоодын мах болон арьс ширний үйлдвэрүүдтэй танилцах аялал зохион байгуулах.

2016 оны 1 дүгээр сард Архангай болон Завхан аймгуудаас 40 гаран малчин "Дархан Нэхий", "Эрдэнэт хивс", “Мах маркет”, “Саян-Уул" болон "Сор кашмер" компаниудын үйлдвэрүүдтэй танилцсан. Аялалд оролцогчид үйлдвэрлэлд сайн чанарын түүхий эд нийлүүлэхийн ач холбогдолыг маш сайн ойлгосноо илэрхийлж байсан.

13

Герман улсад махны чиглэлээр туршлага судлах аялал зохион байгуулах

Махны чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаархи туршлага судлах аялалыг Герман улс руу хийхээр 5 дугаар сард төлөвлөж байсан ч 8 дугаар сарын эцэс рүү болж хойшлогдсон. Гол шалтгаан нь танилцах компаниуд IFFA гэх махны тоног төхөөрөмжийн ОУ-ын үзэсгэлэнд оролцох, бэлтгэлээ хангах шаардлагатай байснаас зочид хүлээн авахаас татгалзсан, Монголын талаас мөн оролцогчдын заримынх нь цаг тохиромжгүй байсан зэргээс болж аялалыг хойшлууллаа.

Page 73: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

3.2 Төслийн явцыг гол хэмжих үзүүлэлтүүдээр баримжаалан хянах нь

НОГООН АЛТ ТӨСЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ 4-ийн төслийн үйл ажиллагааны ерөнхий

бүтцэд тусгагдсан индикаторуудыг баримжаалан одоогийн явцыг доорхи хүснэгтэд

тайлагнав.

Хүснэгт 8: Голлох үзүүлэлтүүдийг баримжаалан төслийн явцыг тайлагнах нь

Үзүүлэлт Хэрэгжилтийн байдал Шинжилгээ/ нэмэлт тайлбар

Үзүүлэлт 4.1. Нэмүү өртөг

шингэсэн сарлагийн хөөвөр

болон тэмээний ноосон

бүтээгдэхүүнээс олох

орлогын өөрчлөлт (%) .

Суурьон 2013: 100

Зорилт 2014: 120

Зорилт 2015: 130

Зорилт 2016:

140

Үр дүн 2014:115 (+15%)

Үр дүн 2015: 95 (-18%)

Үр дүн 2016: Дүн гарах

болоогүй

Үзүүлэлт 4.2: Бэлэн

бүтээгдэхүүний Монголын

хэрэглэгчдэд хүрч буй үнэд

малчдын гар дээр хөөврийн

үнийн эзлэх хувь хэмжээний

өөрчлөлт (%).

Суурь он 2013: 100

Зорилт 2014: 110

Зорилт 2015: 115

Зорилт 2016:

120

Үр дүн 2014: 111

Үр дүн 2015: 106

Үр дүн 2016: 107

Үнэлгээ 2015 оноос 2016

онд бага зэрэг өссөн

хэдий ч зорилтот

хэмжээнээс доогуур

байна.

Сарлагын хөөврөөс олох

малчины орлого 2015 онд 8000

төг/кг байснаас 2016 он 8500

төг/кг болж бага зэрэг нэмэгдсэн

байна. Нэг кг түүхий эдээс

дунджаар 126.000 төгрөгийн үнэ

бүхий бүтээгдэхүүн гарах

боломжтой. Зах зээлийн

тааламжгүй байдлаас хамааран

үйлдвэрлэгчдийн үнэ 2016 онд

2015 онтой ижил байсан байна.

Тайлбар: 2016 онд нэг кг

тэмээний ноосны зах зээлийн

үнэ 2015 оныхтой бараг ижил

буюу 3600 төгрөг байсан байна.

Харин самнасан торомны ноос

10000 төгрөгт хүрсэн. Зах

зээлийн нөхцөл байдал тааруу,

ноолуурын үнэ буурсан үед

тэмээний ноос болон сарлагын

хөөвөрийн үнэ харьцангуй

тогтвортой байсаар байна.

Page 74: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Үзүүлэлт Хэрэгжилтийн байдал Шинжилгээ/ нэмэлт тайлбар

Үзүүлэлт 4.3: Самнасан

сарлагийн хөөвөр болон

тэмээний ноосны

борлуулалтаас хамааран

өрхийн орлогод гарсан

өөрчлөлт(%)

Суурь он 2013: 100

Зорилт 2014: 120

Зорилт 2015: 125

Зорилт 2016:

130

Үр дүн 2014: 200

Үр дүн 2015: 113

Үр дүн 2016: 120

Үнэлгээ 2015 оноос 2016

онд бага зэрэг өссөн

хэдий ч зорилтот

хэмжээнээс доогуур

байна.

2016 оны байдлаар бүх

оролцогч малчдын сарлагийн

хөөвөр болон тэмээний

ноосноос олох орлого 2015

онтой харьцуулахад 55%-аар

өссөн бөгөөд үүнд нөлөөлөгч гол

хүчин зүйл нь борлуулалтын

хэмжээ ихээр нэмэгдсэн байдал

байна (110 тонноос 170 болж

өссөн бөгөөд үүнээс 60 тонн нь

шинээр нэмэгдсэн аймгуудаас

нийлүүлэгдсэн). Малчид үнийн

тогтвортой байдалд эерэгээр

хандсан бөгөөд түүхий эдийн

нийлүүлэлтийн хэмжээг тогтмол

барьж байсан.

Үзүүлэлт 4.1.1. Сарлагын

хөөвөр болон тэмээний ноос

худалдаалсан малчин

өрхүүд (%).

Суурь он 2013: 100

Зорилт 2014: 140

Зорилт 2015: 160

Зорилт 2016: 180

Үр дүн 2014: 300

Үр дүн 2015: 600

Үр дүн 2016: 700

Шинэ аймгууд нэгдсэнтэй

холбоотойгоор нэмүү

өртгийн сүлжээнд багтах

малчин өрхийн тоо 2015

онд 6000 байснаас 2016

онд 7000 болж өссөн

байна.Үзүүлэлт зорилтот

түвшинд хүрсэн.

Оролцогч малчин өрхийн тоог

хоршоонд бүтээгдэхүүнээ

худалдсан малчин өрхийн тоонд

суурилан гаргасан. Энэ нь

үзүүлэлт зорилтот түвшинд

хүрсэнд ямар нэгэн нөлөө

үзүүлээгүй.

Үзүүлэлт 4.1.2. Малчдын

сарлагын хөөвөр болон

тэмээний ноос худалдаалах

үнийн өөрчлөлт(%)

Суурь он 2013: 100

Зорилт 2014: 130

Зорилт 2015: 150

Зорилт 2016:

180

Үр дүн 2014: 160

Үр дүн 2015: 90

Үр дүн 2016: 100

Сарлагын хөөврөөс олох

малчины орлого 2015 онд

8000 төг/кг байснаас 2016

он 8500 төг/кг болж бага

зэрэг нэмэгдсэн байна.

Тэмээний ноосны үнэ 2016

онд өмнөх жилтэй ижил

буюу 3600 төг/кг байна.

Үзүүлэлт зорилтот

түвшинд хүрч чадаагүй.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн

зах зээлийн талаарх гутранги

хандлага болон ноолуурны

үнийн бууралтаас үл хамааран

малчдын хувьд сарлагын

хөөврийн худалдаалах үнэ бага

зэрэг өссөн, харин тэмээний

ноосны үнэд өөрчлөлт гараагүй

байна. Хэдий тийм ч төслийн

анхны төсөөлсөн үнээс тус

үзүүлэлт хэд дахин бага байна.

Page 75: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Үзүүлэлт Хэрэгжилтийн байдал Шинжилгээ/ нэмэлт тайлбар

Үзүүлэлт 4.1.3. Хоршоодын/

БАХ-н бэлтгэсэн самнасан

сарлагын хөөврийн

борлуулалтын хэмжээнд

гарсан өөрчлөлт

Суурь он 2013: 100

Зорилт 2014: 140

Зорилт 2015: 160

Зорилт 2016:

180

Үр дүн 2014: 160

Үр дүн 2015: 146

Үр дүн 2016: 160

Хэдий зах зээлд үнэ маш

багахан хэмжээгээр өссөн

ч борлуулалтын хэмжээ

2015 онд 44 тн байснаас

2016 онд 49 тн болж өссөн

байна. Гэвч энэ үзүүлэлт

зрилтот түвшинээс

доогуур байна.

Үнийн багахан өсөлт

ажиглагдахад борлуулалтын

хэмжээ тодорхой хэмжээнд

өссөн нь тэмдэглүүштэй амжилт

юм. Энэ нь зах зээлийн

хүндрэлтэй нөхцөл байдалд ч

хоршоод үр ашигтай ажиллагаа

болон нэмүү өртгийн сүлжээний

мэдрэмжтэй байдлаа хадгалж

байгааг харуулж байна (Жич:

Тэмээний ноосны борлуулалтын

хэмжээ 2015 онд 66 тонн

байснаас 2016 онд 110 тн болж

өссөн).

Үзүүлэлт 4.1.4. Нэг кг

боловсруулаагүй сарлагын

хөөврийн гарц (%).

Суурь он 2013: 20%

Зорилт 2014: 25%

Зорилт 2015: 30%

Зорилт 2016: 35%

Үр дүн 2014: 30%

Үр дүн 2015: 30%

Үр дүн 2016:

30%

Хэмжээ 2016 онд

нэмэгдээгүй бөгөөд энэ нь

зорилтот түвшинээс

доогуур байна.

Үйлдвэрлэгчдийн одоогийн

эзэмшиж буй тоног

төхөөрөмжийн чадавхи,

нөхцлийг харгалзан үзэхэд

хөөврийн гарцыг 30%-с илүү

нэмэгдүүлэхэд их хүндрэлтэй

байхаар байна.

Үзүүлэлт 4.2.1. Шинэ

нийлүүлэлтийн сүлжээ

бүхий хоршоод болон БАХ

(%).

Суурь он 2013: 5

Зорилт 2014: 6

Зорилт 2015: 8

Зорилт 2016: 12

Үр дүн 2014: 18

Үр дүн 2015: 30

Үр дүн 2016:

55

Хоршоодын тоо 2015 онд

30 байснаас 2016 онд 50

хуучин хоршоод болон

нэмэлт 5 шинэ аймгийн

хоршоодоор нэмэгдсэн

байна. Энэ нь Ногоон Алт

төслийн нийт хоршоодын

(66) 75%-тай тэнцэхүйц

байна. Үзүүлэлт зорилтот

хэмжээнд хүрсэн.

2016 оны 4 дүгээр улирлын

байдлаар нийт 4 дундын хоршоо

(ойролцоогоор 50 гишүүн

хоршоотой) болон шинээр орсон

3 аймгийн 5 анхдагч хоршоо

үйлдвэрлэгчдэд сарлагын

хөөвөр, тэмээний ноос

нийлүүлсэн байна.

Үзүүлэлт 4.2.2. Хоршоод

болон БАХ-ын сарлагын

хөөвөр болон тэмээний

ноосноос олох жилийн

орлого (%).

Үр дүн 2014: 200

Үр дүн 2015: 113

Үр дүн 2016:

120

Үзүүлэлт 2015 онд 113

Хоршоодын сарлагын хөөвөр

болон тэмээний ноосноос олох

орлого 2015 онд 583 сая төгрөг

байснаас 2016 онд 863 сая

төгрөг болж өссөн байна. Үүний

гол нөлөөлөгч хүчин зүйлс нь

Page 76: SDC/Green Gold project 2016 annual operational report mon

Үзүүлэлт Хэрэгжилтийн байдал Шинжилгээ/ нэмэлт тайлбар

Суурь он 2013: 100

Зорилт 2014: 115

Зорилт 2015: 120

Зорилт 2016: 130

байснаас 2016 онд 120

болж өссөн (зорилтот

хэмжээ 130). Зорилтот

түвшинд хүрч чадаагүй.

борлуулалтын хэмжээний

нэмэгдэл болон үнийн өсөлт

байсан байна (дэлгэрэнгүйг

дээрээс харна уу).

Үзүүлэлт 4.2.3. Хагас

боловсруулсан сарлагын

хөөвөр болон тэмээний ноос

борлуулагч хоршоод болон

БАХ (%).

Суурь он 2013: 2

Зорилт 2014: 10

Зорилт 2015: 25

Зорилт 2016: 50

Үр дүн 2014: 14%

Үр дүн 2015: 20%

Үр дүн 2016:

Хагас боловсруулсан

сарлагын хөөвөр болон

тэмээний ноосны

борлуулатын хэмжээ

жилийн эцэст тоологдох

боломжтой учир 2016 оны

2-р улирлын тайланд

тусгагдана.

Нийт оролцогч хоршоодын 50%

нь түүхий эдээ ялгаж ангилдаг.

2016 онд 3 эмэгтэй гишүүд нэхэх

болон эцсийн шатны

боловсруулах сургалтанд

хамрагдсан. 2016 онд хувцас

хийж борлуулсан хэвээр байна.

Үзүүлэлт 4.3.1. Сарлагын

хөөврөн бүтээгдэхүүний

экспортын өсөлт(%).

Суурь он 2013: 100

Зорилт 2014: 120

Зорилт 2015: 130

Зорилт 2016: 140

Үр дүн 2014: 130

Үр дүн 2015: 100

Үр дүн 2016:

Экспортын хэмжээ жилийн

эцэст тоологдох

боломжтой учир 2016 оны

2-р улирлын тайланд

тусгагдана.

Үйлдвэрлэгчдийн талаас Орос

болон Хятад улсын зах зээлийн

тааламжгүй байдал экспортод

нөлөөлсөн хэвээр байгааг

дурдсан. Хэдий тийм ч Берлинд

зохиогдсон үзэсгэлэн болон

шууд худалдан авагчидтай

харилцаа тогтоосноор Европруу

гаргах бүтээгдэхүүний хэмжээ

нэмэгдсэн байна.

Хэрэгжилттэй холбоотой хүндрэл бэршээлүүд болон түүнийг шийдвэрлэх арга зам

4.1 Тулгарсан бэрхшээл болон шийдвэрлэх саналууд

МАА болон махны нэмүү өртгийн сүлжээг сайжруулах ажлын хүрээнд махны эскпортын

асуудал тогтворгүй хэвээр байгаа нь ажиглагдсан. Орос улсруу мах экспортлох асуудал

хоёр улс бүтээгдэхүүний үнэ тогтоож чадахгүй байгаатай холбоотойгоор цуцлагдсан.

БНХАУ-руу мах экспортлох асуудал эерэг хандлагатай байгаа хэдий ч нилээдгүй

бэрхшээлүүдийг нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай. Хоёр улсын засгийн газрын

оролцоо хэлэлцээрийг төвөгтэй болгож байна. Монголын мах үйлдвэрлэгчид амьд мал

худалдаж авах боломж тааруу хэвээр байна. Үүнээс гадна, Хятад улсруу мах экспортлохоос

үүдэлтэй малчдын үнийн өсөлтийн хүлээлт, малчдаас мах боловсруулах үйлдвэрлэгчидэд

түүхий эд хүрэх шууд сүлжээнд хүндрэл учруулж байна.