zuvluguu.үгийн гарал

10

Upload: dorjderem-zolboo

Post on 22-Jun-2015

725 views

Category:

Documents


1 download

TRANSCRIPT

Page 1: Zuvluguu.үгийн гарал

Монгол хэлний “ӨВӨ ” Г хэмээх ү гийн гарал Монгол хэлний төрөл садны нэрсийг бүрэлдэхүүнийх нь талаас судалсан бүтээл нэлээд байгаа боловч тэдгээрийн үүсэл гарлыг нь судалсан зүйл төдий л олон биш байна. Гэтэл аливаа хэлний төрөл садны нэрс нь гарал үүслийн хувьд тухайн хэлний уугуул үгсийн дотроос харьцангуй эрт үеийн онцлогийг тусгасан байх тул үгийн гаралзүйн үүднээс бусад олон үгийн анхдагч бүтэц, утгыг тодорхойлоход чухал ач холбогдолтой билээ. Түүний жишээ болгож уг өгүүлэлдээ бид “өвөг” хэмээх үгийн гарлыг тайлбарлах зорилго тавилаа.Уул үгийг түүхэн үүднээс “*e-bü-ge” гэж бүтээвэр болгон задалж, түүхэн бүтээвэр тус бүрийн утга, үүргийг тодорхойлъё.

1. “*e-”

Хэл шинжээч В. И. Цинциус: “….алтай язгуурын хэлнүүдийн төрөл садны нэрэнд эгшиг авианы харилцан эсрэгцсэн эгнээ буюу тогтолцоо /эр чанга “a, 6, o, u” болон эм сул “e, i, ö, ü” эгшгүүд/ байдаг бөгөөд энэ нь эгшиг зохицох ёсны өвөрмөц онцлогтой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, үүнийг язгуур, залгаврын эгшиг авианы хоорондын ижилслээр тайлбарлаж болох ба уг эсрэгцсэн тогтолцоо нь эр, эм хүйсийг ялгах хандлагатай.” гэж тэмдэглээд манж-түнгүс хэлний жишээгээр баталжээ. (9:1j9-130)

Ma. ama: /эцэг/ - eme /эх/  Ew, Ev. aka: /ах/ - eke /эгч/    Ew. ata /эмгэн/ - ete /өвгөн/ 

Эндээс үзэхэд, манж–түнгүс хэлэнд дээрх эгшгүүд хүчдэлийн талаар харилцан эсрэгцэж байгаа хэдий боловч зарим тохиолдолд эр эгшиг нь эм хүйс, эм эгшиг нь эр хүйс заах зэргээр хүйс ялган хэрэглэгдэх байдал нь төдий л тогтвортой бус байна. Монгол хэлэнд ч мөн иймэрхүү үзэгдэл байгаа. Гэхдээ бид эндээс “e-”  буюу “a-” язгуур хүйс ялгахын зэрэгцээ өөрөөс насаар ахмад хүнийг заан нэрлэсэн

Page 2: Zuvluguu.үгийн гарал

байгааг анхаарах хэрэгтэй юм.

Монгол хэлний тайлбар толь (3)-д  буй зарим “e-” язгуурт үгсийг үзвэл, тэдгээрийн утгыг дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд:

өргөх /Mo. ergükü/     - юмыг өндөр болгохөрх /Mo. erüke/        - монгол гэрийн тооно дээгүүр бүтээжхэрэглэх эсгийн зэрэг юм  эртгэр /Mo. erteger/  - юмны дүр байдал хэвийн жишээнээс дээш матигарээтэн /Mo. egeten/    -     амьтан ба юмны хошуу хамар зэргийн эртгэрхэнэмээл /Mo. emegel/   - унах ачих морь малд тохох бүүрэг хэрэглэл гэх мэт.Эдгээр үгсэд байгаа нийтлэг элемент болох “e-” язгуур нь тухайн хэмжиж буй зүйлийн дундаж буюу төв цэгээс дээш гэсэн ерөнхий ухагдахууныг заах бөгөөд төрөл садны нэрийн хувьд ч мөн адил /эх, эцэг, эгч, эмгэн, өвгөн, элэнц, эш/ дээд, ахмад гэсэн утга илэрхийлж байна. Эртний түрэг хэлний баримт үүнийг давхар батлах болно. Жишээ нь: AT. eder /эмээл/, eč6 /ах/, eke /эгч/, edgü /сайн/, elet /өргөж явах/, eš /овоолох/ гэх мэт олон жишээ бий. (6:16j-19j)

Ерөөс энд дурдагдаж буй зарим үгийг тодорхой цаг үед өмнөө ямар нэг гийгүүлэгчтэй байгаад хэлний түүхэн хөгжлийн явцад тэр нь сулран гээгдсэн гэж үзэж болох юм. /Жич: Орчин үеийн олонх түрэг хэлэнд байгаа“ana” /эх/ ба “ata” /эцэг/ гэсэн үгсийн эртний хэлбэр нь X зууны орчим эмхтгэгдсэн түрэг хэлний нутгийн аялгууны үгсийн түүвэрт ”hana”, “hata” хэмээн тэмдэглэгдсэн байна. (6:6öü) Үүний нэгэн адилаар “өвгөн” гэдэг үг ч зарим монгол хэлэнд “dεdə”, ”jəjə~dziədei”, ”jə:jə:”, ”je:je:”, ”jə:j” гэсэн хэлбэртэй  байгаа (1j) нь магад хэлний дундуурх “e” авиа үлэмжхэн урагшилж хэлэгдэх болсноор өмнөө орсон гийгүүлэгчийг тагнайшуулж дээрх мэт хэлэгдэх болсон бололтой. Тодруулбал тэр гийгүүлэгч нь “d” байсан байж болох юм.    

Page 3: Zuvluguu.үгийн гарал

Дашрамд дурдахад ойрын ба холын төрөл хэлнүүдийн “дэ-” язгуурт олон үг дээшээ чиглэл заасан утгатай байдаг билээ. Иймд монгол хэлний “ebüge” хэмээх үгcийн хувьд “e-” язгуур нь хүйс ялгасан утгатай бус харин ахмад гэсэн утгыг илэрхийлж байна гэж үзэх хэрэгтэй.

Монгол хэлний эшийн зарим нэрийн хүйс ба нас ялгасан байдлыг загварчлан үзүүлбэл дараах байдалтай болно. Энд А ба Б талын эхний хоёр үед “a”, ”e” язгуурууд /ах-эгч, аав-ээж/ насаар ахмад бөгөөд эр, эм гэсэн утгыг зааж байна. Түүнээс нэг үе дээшлэхэд /өвөг-эмэг/ ахмад гэсэн утгыг илэрхийлэхийн зэрэгцээ

мөн л эр эм алин болохыг ялгасаар байна. /“bü”, “me” – гээр эсрэгцэж/ Харин түүнээс дахиад нэг үе дээшлэхэд /элэнц/ зөвхөн ахмад гэсэн утга үлдэж байгаа нь харагдаж байна. Энэ нь хэлний

өөрийнх нь нэрлэх хэрэгцээ, шаардлагатай холбоотой бололтой.     

2. “bü-”

Монголын нууц товчоо(11)-нд bu/bü/ гэсэн бүтээвэр Dobun–mergen (§.3), Buqu–qatagi (§.17), Buqutu–salji (§.17), Qabul (§.ö8), Bültečü–

ba’atur (§.ö8). Jali-buqa(§.ü8), Qori-buqa (§.ü9), Jaqa-qambu (§.108) гэх буюу эсвэл “o” авиатай сэлгэн A’ujam-boro’ul (§.j), Borjigidai-mergen (§.3), Boroldai-suyalbi (§.3), Bodončar-mungqaq (§.17), Boorču (§.90),

Boroqul(§.138) гэх зэргээр гол төлөв эр хүний нэрэнд тааралдах ажээ. Түүнээс гадна “m” авиатай сэлгэх тохиолдол /Temüjin-

üge(§.ü9), Jamuqa(§.10ö)/ ч байна. Эндээс ер монгол хэлэнд эр хүйс заасан bu/bü/ бүтээвэр байжээ гэж үзээд цааш нь баримт үзье.

Монгол хэл, бичгийн баримтаас ажиглавал, төрөл садны нэрсийн бүтцэд манж–түнгүс хэлний нэгэн адил хүчдэлийн талаар эсрэгцсэн язгуур бүтээврүүд байхын зэрэгцээ ийнхүү язгуур болон залгаврын

төвшинд bu/bü/~bo/bö/~mu/mü/~mo/mö/ гэсэн бүтээврүүд элбэг тохиолдох бөгөөд тэдгээр нь мөн ba/be/~ma/me/ гэсэн бүтээврүүдийн

эгшиг авиатай уруулын шинжээр эсрэгцэн хүйс ялгах үүрэг гүйцэтгэж байна. Жишээ нь:

Page 4: Zuvluguu.үгийн гарал

 Ийм bu/bü/ бүтээвэр монгол хэлэнд “а-бу” гэсэн үгийг бүтээж,

цаашид сэлгэж “э-бү-гэ-н” хэмээх үгийг ч мөн бий болгожээ.” гэж эрдэмтэн М.Базаррагчаа тэмдэглэжээ. (j:üö-61)

Уг bu/bü/ бүтээвэр гагцхүү төрөл садны нэрсэд ч бус өөр бусад олон үгийн бүтцэд уламжлагджээ. Ингэхдээ гол төлөв амьтны эрэгчин

бух, буур, буга, бурхи, буйр /эр халиу/, бодон, бөө, бөх, г.м/, түүнтэй холбоотой нэрс /бүс - зөвхөн эр хүний хэрэглэдэг байсан зүйл г.м/ - ийн бүтцэд үлдэн хоцорсон байна. Энэ байдал төрөл хэлнүүдэд ч

мөн адил байна. (8) 

Mo. buγu        Ev. buγ6ne   Sol. boγo        Neg. bočan    Orok. bučan     Nan. boča:

Mo. böke        Ev. buku      Sol. buqu        Ma. bukuMo. mösün      Ev. bukse    Ew. bükli        Ulc. buke       Orok. bukke   

Nan. buke:

Улмаар дээрх бүтээврүүд нь зохих авиатай сэлгэн, ямар нэг хатуу чанартай зүйл /мод, мөс, мөгөөрс, мөндөр, мөнгө г.м/ - ийг нэрлэсэн

үгийн бүтцэд үлдсэн бололтой.

Энэ талаар эрдэмтэн Д.Бадамдорж “бу-” язгуур нь: “ … бух, буур, буга, булиа, булчин, бухандай … гэх мэт үгэнд давтагдаж, том, хүч

чадлын ерөнхий утга, “бө-” язгуур нь бөл, бөлөг, бөөн, бөө, бөх, бөөм гэх мэт үгэнд давтагдаж, цугларах, хүчтэйн ерөнхий утга

заана.” (1:ö3) гэжээ.

3. “ge”

 “Түрэг хэлнүүдийн үгийн гарлын толь”-д “kan” /эцэг/ гэсэн нэгэн үг байх бөгөөд түүнийг “ka” /төрөл садны хүн/ гэх үгээс гаралтай

хэмээн тэмдэглэжээ. (ü:jü8,1ü7) Мөн эвенк хэлнээ “hā” /төрөл садны хүн/ гэсэн үг байх бөгөөд эдгээр нь монгол хэлний “хала”-тай шууд

холбоотой юм.

Page 5: Zuvluguu.үгийн гарал

Дээрх бүтээвэртэй утга нэг -qan /-ken/ буюу -γan /-gen/ гэсэн бүтээвэр монгол хэл түүний ойрын болон холын төрөл хэлнүүдийн төрөл садны нэрсийн бүтцэд нэн элбэг тохиолдож байна. (emegen

/эмгэн/, kür(i)gen /хүргэн/, ber(i)gen /бэргэн/, gergen /гэргий/, samaγan ~ hamaγan /эхнэр/, basaγan /охин/ ) Энэ талаар алтайч эрдэмтэн Г. И. Рамстедт: “…насны ялгаатайг илтгэсэн зарим төрөл садны нэрсийн бүтцэд тохиолдоно.” (7:190) гэсэн бол Вл. Котвич “…багасгасгах, хүндэтгэх, энхрийлэх утгатай дагавар” (ö:103-10ö) хэмээн үзэж,

холбогдох жишээ үзүүлжээ. Ийнхүү бие даасан үг залгавар бүтээвэр болж хувирах үзэгдэл одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд орчин үеийн түрэг хэлнүүдэд “дүү“ гэсэн үг tuğan /bas, tat/, tūğan /kir/, doğan /trkm/ гэсэн хэлбэртэй байгаа нь (10) нийт алтай язгуурын

хэлнээс уламжлагдан ирсэн элемент болохыг харуулна. 

Дүгнэлт

Монгол хэлний төрөл садны нэрсийн бүтцийг ажиглавал, зохих тооны элементүүд язгуур хийгээд залгаврын төвшинд бүтээвэр болон шингэж, өөр хоорондоо нарийн зүй тогтлоор холбогдон

тогтсон байдаг нь харагдаж байна. Тухайлбал, үеийн хүрээнд буюу орон зай хэмжигдэхүүний дотор, эшийн төвшинд буюу цаг

хугацааны хувьд тодорхой харьцаа заан нэрлэсэн, эсвэл дээрх хоёрын алинд нь ч багтахгүй эр, эм хүйсээр ялгасан язгуурууд

тохиолдож байхад харин залгавар нь хүндэтгэсэн, ганц олны болон хүйсээр ялгасан гэх мэт олон янзын утгатай байдаг ажээ.

Иймд зөвхөн “өвөг“ хэмээх үгийн гарлыг тодорхойлохын тулд төрөл хэлний холбогдох баримтуудыг харьцуулан үзээд дараах дүгнэлтийг

хийж байна.

1)    Энэ үгийн “*e-” язгуур нь нийт алтай язгуурын хэлнээс уламжилж ирсэн ахмад, дээд гэсэн утгатай “*de“ хэмээх бие даасан үг байжээ. Түүнчлэн bu/bü/ гэсэн үгс нь төрөл садны нэрсэд ихэнх

тохиолдолд язгуурын араас орох залгавар бүтээврийн шинжтэй болсон байх ба харин өөр бусад тохиолдолд язгуур бүтээвэр мэт

хэвшин үлджээ. Харин “ge” гэсэн хэлбэр нь төрөл садны хамаатай

Page 6: Zuvluguu.үгийн гарал

хүн болохыг заасан үг байгаад хожим зохих хувилбартай болоод дурдсан утгуудыг илтгэн өөр бусад үгсэд залгавар бүтээвэр болж

тогтсон байна.

j)    Залгамал бүтэцтэй хэлний үгийн утга нь язгуураасаа хойшлох тусам улам хийсвэр болдог. Гэтэл “*e-bü-ge“ гэсэн үгийн бүтэц, утгыг ажиглавал хэлний нэмэн дэлгэрч байгаа гишүүнтэй төстэй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр элементийг монгол хэлний түүхэн хөгжлийн нэн эрт цагт биеэ даасан үгс байсан гэж үзэж болмоор байгаа тул дээрх үгийг түүхэн үүднээс задалбал өөрөөс ахмад,

эрэгтэй, хүн гэсэн утгыг тус тус илтгэх ажээ.

Page 7: Zuvluguu.үгийн гарал