Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН...

25
1 Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО” (загвар баримт бичгүүдийн тухай) 2013 оны 11 сарын 15 Хүүхдийн хамгаалуулах эрх Хүүхэд хамгааллын тухай ойлголтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон Монгол улсын нэгдэн орсон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенц, мөн түүнчлэн үндэсний хууль тогтоомжоор 18 нас хүрээгүй хүн бүрт олгогдсон хамгаалуулах эрхийг хангах асуудлыг авч үзнэ. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх шаардлагатай болохыг заажээ1. Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдал зэрэг зүй бус бүх хандлага нь хүүхдийн жам ѐсны эрх болох айдас хүйдсээс ангид, халдашгүй дархан байх эрхэмсэг чанарыгүгүйсгэсэн хүүхдийн эрхийн ноцтой зөрчил мөн бөгөөд хэзээ ч зөвтгөж болохгүй, харин урьдчилан сэргийлж болох, ѐсзүй, хууль эрх зүйн хүрээнд хүн бүрт хамаатай асуудал юм. НҮБ, бусад олон улсын байгуулага болон хүүхэд хамгааллын салбар нь бүх хүүхэд бие бялдар, сэтгэц, сэтгэл зүй, насны онцлогоосоо хамааран дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлын золиос болох эрсдэлд байна гэж үздэг. Түүний дотор зарим хүүхэд хүйс, яс үндэс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал,эцэг эхийн халамж асрамж, аж байдал зэрэг хүчин зүйлсээс болж аливаа сөрөг хүчин зүйлд өртөх эрсдэл илүү өндөр хүнд нөхцөлд амьдарч байна. Хүүхэд хамгаалагдаагүйн хор уршиг Хэрэв хүүхдийнхамгаалуулах эрхийг хангаж чадахгүй бол үр дагавар нь хүүхэд бие махбод, сэтгэл санааны гэмтэл бэртэл авах, өвчлөх, биеийн болон сэтгэцийн хөгжил, төлөвшил нь хоцрогдох, сургууль завсардах, гэр бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд амьдрах, улмаар амь зогоохын эрхээр хөдөлмөр эрхлэх, мөлжлөгт өртөх, худалдагдах, хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодист донтох, амиа хорлох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бий болгодог. Хүүхэд хамгааллын арга ажиллагаа ба хүүхэд хамгааллын үндэсний бодлого Иймд хүүхдэд зүй бус хандах аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаасхамгаалах оновчтой бодлого, бүтэц механизмыг дэмжинбүх хүүхдийг хамгаалах хүүхэд хамгааллын үндэсний бодлогыг тодорхойлохшаардлагатай.

Upload: others

Post on 30-Aug-2019

7 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

1

Танилцуулга

“БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО” (загвар баримт бичгүүдийн тухай)

2013 оны 11 сарын 15

Хүүхдийн хамгаалуулах эрх Хүүхэд хамгааллын тухай ойлголтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон Монгол улсын нэгдэн орсон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенц, мөн түүнчлэн үндэсний хууль тогтоомжоор 18 нас хүрээгүй хүн бүрт олгогдсон хамгаалуулах эрхийг хангах асуудлыг авч үзнэ. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх шаардлагатай болохыг заажээ1. Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдал зэрэг зүй бус бүх

хандлага нь хүүхдийн жам ѐсны эрх болох айдас хүйдсээс ангид, халдашгүй дархан байх эрхэмсэг чанарыгүгүйсгэсэн хүүхдийн эрхийн ноцтой зөрчил мөн бөгөөд хэзээ ч

зөвтгөж болохгүй, харин урьдчилан сэргийлж болох, ѐсзүй, хууль эрх зүйн хүрээнд хүн бүрт хамаатай асуудал юм. НҮБ, бусад олон улсын байгуулага болон хүүхэд хамгааллын салбар нь бүх хүүхэд бие бялдар, сэтгэц, сэтгэл зүй, насны онцлогоосоо хамааран дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлын золиос болох эрсдэлд байна гэж үздэг. Түүний дотор зарим хүүхэд хүйс, яс үндэс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал,эцэг эхийн халамж асрамж, аж байдал зэрэг хүчин зүйлсээс болж аливаа сөрөг хүчин зүйлд өртөх эрсдэл илүү өндөр хүнд нөхцөлд амьдарч байна. Хүүхэд хамгаалагдаагүйн хор уршиг Хэрэв хүүхдийнхамгаалуулах эрхийг хангаж чадахгүй бол үр дагавар нь хүүхэд бие махбод, сэтгэл санааны гэмтэл бэртэл авах, өвчлөх, биеийн болон сэтгэцийн хөгжил, төлөвшил нь хоцрогдох, сургууль завсардах, гэр бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд амьдрах, улмаар амь зогоохын эрхээр хөдөлмөр эрхлэх, мөлжлөгт өртөх, худалдагдах, хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодист донтох, амиа хорлох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бий болгодог. Хүүхэд хамгааллын арга ажиллагаа ба хүүхэд хамгааллын үндэсний бодлого Иймд хүүхдэд зүй бус хандах аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаасхамгаалах оновчтой бодлого, бүтэц механизмыг дэмжинбүх хүүхдийг хамгаалах хүүхэд хамгааллын үндэсний бодлогыг тодорхойлохшаардлагатай.

Page 2: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

2

Хүүхдийг хамгаалахад төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, үйлчилгээ, боловсон хүчин, яам, салбаруудын хамтын ажиллагаа, зохицуулалт, мэдээлэл, судалгаа, статистик, хэрэгтэйгээс гадна нийгмийн эерэг хэм хэмжээ, нийт иргэдийн ойлголт, хандлага, зан үйл хүүхдийг аюулгүй орчинд хамгаалагдан амьдрахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.

“Байгууллагын хүүхэд хамгааллын бодлого” Байгууллагын хүүхэд хамгааллын бодлого нь хүүхэд хамгааллын үндэсний бодлогын нэг хэсэг боловч үндэсний бодлогыг орлохгүй. Байгууллагын хүүхэд хамгааллын бодлого нь олон нийтийн ойлголт, хандлага, зан үйлд нөлөөлөх, хүүхдийг хүндэтгэсэн нийгмийн үнэт зүйлийг хөгжүүлэхэд албан байгууллага, ажил олгогчдыг татан оролцуулах зорилготой хүүхэд хамгааллын талаар барих төрөөс барих бодлогын нэг чухал хэсэг болно. Энэ нь ажилтан, албан хаагчдад чиглэсэн байгууллагын дотоод бодлого бөгөөд хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд байгууллага бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг. Байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогод хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд байгууллага, ажилтнууд, сайн дурын идэвхтнүүд болон бусад холбогдох хүмүүс юуг анхаарах ёстойг тусгадаг. Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг үндсэн хоёр зорилгоор хэрэгжүүлнэ. 1. Хүүхэд хамгааллын салбарын үйл ажиллагааны арга, сайн туршлагуудын нэг нь

орон нутаг, хамт олныг дайчлан тэдний оролцоотойгоор иргэд, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хамгааллын эерэг ойлголт, хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм. Монгол Улсын өнөөгийн байдал, зан заншил, иргэншил, нийгмийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан албан байгууллага, хамт олон, ажил олгогчид энэ үүргийг гүйцэтгэхэд хамгийн тохиромжтой субъект болох боломжтой. Иймд нийт байгууллага, хамт олон нь Хүүхэд хамгааллын бодлого баталж хэрэгжүүлснээрээ хүүхдэд ээлтэй нийгмийн хэм хэмжээг хэвшүүлэх, хүүхдийг хүндэтгэдэг, хамгаалдаг нийгмийн орчинг төлөвшүүлэх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

2. Хүүхэд бүх орчинд хүчирхийлэл дарамтанд өртөх эрсдэлтэй хүн амын бүлэг бөгөөд

хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажилладаг байгууллага, салбарын үйлчилгээг авах явцад ч бас хүчирхийлэл, шийтгэлд өртөх явдал байдаг. Иймд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага, хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад өөрсдийн гүйцэтгэх үүргийн тухай сайн ойлгох шаардлагатай бөгөөд эдгээр байгууллагуудад илүү өндөр шаардлага тавигддаг. Эдгээр байгууллагууд нь хүүхэдтэй ажиллахдаа тэднээр үйлчлүүлж байгаа болон

Page 3: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

3

хамтарч ажилллаж байгаа бүх хүүхдийг дээд зэргээр хамгаалах бүхий л арга хэмжээг авах ёстой1. Хүүхэд, гэр бүлтэй шууд ба шууд бусаар ажилладаг байгууллагууд тусгайлсан Хүүхэд Хамгааллын Бодлогыг хэрэгжүүлэх нь олон улсын стандартбөгөөд энэ нь бас байгууллагыг аливаа эрсдэлээс хамгаалах сайн туршлага юм.

Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх байгууллага Дээрх хоёр зорилгын үүднээс Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогын хоёр төрлийн загварыг боловсруулсан болно.

1. Байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогын Загвар 1 нь нийт байгууллага буюу хүүхэд, гэр бүлтэй шууд ажилладаггүй байгууллагад зориулагдсан. Энэ загвар бодлогыг Загвар 2-д хамаарахгүй төрийн бүх шатны байгууллага заавал хэрэгжүүлнэ. Хүүхэдтэй ажилладаггүй, Загвар 2-д ороогүй төрийн бус болон хувийн хэвшлийн, олон улсын болон гадаадын бүх байгууллага, компанийг Хүүхэд хамгааллын бодлогыг баталж хэрэгжүүлэн нийгмийн хариуцлагаа өндөржүүлэхийг уриалж байна. Энэ загвар ньхүүхдэд зүй бус хандах бүх хэлбэрээс хамгаалах дараахь арга хэмжээг тодруулсан болно:

1. Урьдчилан сэргийлэх 2. Эрсдэлийг бууруулах 3. Хүүхэд хамгааллын зөрчил гарсан тохиолдолд дуугүй өнгөрөхгүй, зохих

байгууллагад мэдээлдэг соёлыг нэвтрүүлэх .

2. Байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогын Загвар 2 нь хүүхэд, гэр бүлийн төлөө болон хүүхэд гэр бүлтэй шууд тулж ажилладаг байгууллагуудад зориулагдсан болно. Энэ загварыг хүүхэд, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хууль цагдаагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, дотоод, гадаадын, олон улсын2 төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага наад захын шаардлага болгон хэрэгжүүлнэ. Энэ загвар ньхүүхдэд зүй бус хандах бүх хэлбэрээс: 1. Яаж урьдчилан сэргийлэх,

2. Эрсдэлийг хэрхэн бууруулах, 3. Зөрчил гарсан тохиолдолд мэдээлдэг механизмыг яаж бий болгох

4. Хариу үйлчилгээг хэрхэн шуурхай үзүүлэх арга замыг тодруулсан болно.

1Keeping Children Safe Coalition, (2011). Standards for Child Protection 2Хүүхэд Хамгааллын Бодлого хэрэгжүүлдэг, хэвшүүлсэн олон улсын болон гадаадын байгууллага нь энэ

загварыг наад захын шаардлага болгон хэрэглэх ба шаардлагатай бол өөрийн бодлогод нэмэлт заалт оруулна.

Page 4: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

4

Аймгийн Засаг даргын 2015 оны .... дүгээр

сарын .......ны өдрийн .......... тоот

захирамжийн 1-р хавсралт

“БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН НИЙТЛЭГ БОДЛОГО”

Загвар 1: Хүүхэд, гэр бүлтэй тулж ажилладаггүй байгууллага, аж ахуйн нэгжид зориулав3.

3Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага Хүүхэд хамгааллын бодлогын тусгай загварыг ашиглана.

Page 5: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

5

НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ Хүүхэд: 18 нас хүртэлх хүн Хүүхэд хамгаалал:Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг гарахаас урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэхэд чиглэсэн санаачилга, үйл ажиллагаа Хүүхдэдээлтэйбайгууллага: Бие махбод, бэлгийн, сэтгэл санааны, сэтгэл зүйн хохирол, үл хайхрах байдлаас хүүхдийг хамгаалах үйл ажиллагааг байгууллагын бүх түвшинд нэвтрүүлсэн, дадал болгосон, дотоод журамдаа тусгасан, байгууллагын соёлд нэвт шингээсэн байгууллага Хүүхэд хамгааллын бодлого: Хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд байгууллага бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг. Түүнд хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд байгууллага, ажилтнууд, сайн дурын идэвхтнүүд болон бусад холбогдох хүмүүс юуг анхаарах ёстойг тусгасан байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл: Дараах хэлбэрээр хүүхдийн бие махбод, сэтгэл санааны халдашгүй дархан байдлыг алдагдуулах үйлдэл

бие мах бодын хүчирхийлэл

бэлгийн хүчирхийлэл

сэтгэл санааны хүчирхийлэл Бие махбодийн хүчирхийлэл: зодох, цохих, өшиглөх, хазах, түлэх, сэгсрэх чимхэх,гэх мэт ямар нэгэн байдлаар хүүхдийн бие махбодод байнга халдах, бие мах бодын гэмтэл учруулах үйлдэл; Бэлгийн хүчирхийлэл: Хүүхдийг бэлгийн таашаал авахдаа ашиглах, эдийн засгийн ашиг олохоор биеийг нь үнэлүүлэх үйлдэл; Сэтгэл санааны хүчирхийлэл: Байнга голох, доромжлох, нэр төрийг нь гутаах, хүний эрхийг нь үгүйсгэх гэх мэтээр өөртөө итгэх итгэл, нийгмийн чадамжаа хүүхэд аажмаар гээхэд хүргэж байгаа бусдын сөрөг зан үйл; Үл хайхрах: Хүүхдэд анхаарал тавихыг шууд, санаатайгаар орхигдуулж, тэдний наад захын хэрэгцээг хангах явцдаа алдаа гаргах үйлдэл; Хүүхдийг садар самуунд ашиглах: Бэлгийн амьдралыг ил тод харуулан дүрслэн бичсэн бичлэг, видео бичлэг, зураг бүтээхдээ хүүхдийг оролцуулах үйлдэл; Мөлжлөг:Хүүхдийн эмзэг байдлыг ашиглан тэднийг хүнд хөдөлмөр эрхлүүлэх, наймаалах, садар самуун болон бусад эрсдэлт үйл ажиллагаанд уруу татан ашиг хонжоо олох үйлдэл;

Page 6: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

6

ҮНДЭСЛЭЛ: НҮБ-ын ХЭК, Монгол Улсын ХЭХТХ -ийн дагуу хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үйл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй. Нас, сэтгэхүй, оюун ухаан, амьдралын онцлог байдлын улмаас хүүхэд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үйл хайхрах байдалд өртөх эрсдэл өндөр байдаг. Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг.

1. ЗОРИЛГО :

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, үйл хайхрах байдал нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил. Манай байгууллага, хамт олон Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсийг байгууллагын соёлд нэвтрүүлсэн хамт олон болж, хүүхдийг хүндэтгэсэн нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулна. 2. БИДНИЙ ЗАРЧИМ Хүүхдийн эрхийг дээдлэх:

Монгол Улсад бүх хүүхэд хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөгөөс айх аюулгүй амьдрах, эцэг эхийн хайр халамжинд өсч торних эрхтэйг гэдгийг бид дэмжиж өөрсдийн хувь нэмрийг оруулна.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрөхгүй: Манай хамт олон хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа хэлбэртэй хэзээ ч эвлэрэхгүй. Хүүхдэд хор хөнөөл учруулахгүй байх: Бид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ хүүхдийг ямар нэг дарамт,

хүчирхийлэл, мөлжлөг, ялгаварлан гадуурхагдах байдалд оруулахгүйгээр, хүүхдийн эрх ашгийг дээд зэрэгт тавихаар боловсруулж, зохион байгуулна.

Эрсдлийг тооцох, үнэлэх, сэргийлэх:

Бидний явуулж байгаа үйл ажиллагаанд хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд оруулж болзошгүй аливаа эрсдэл байгаа эсэхийг судалж, эрсдэлийг бууруулах, хор нөлөөг нь багасгахад байнга анхаарч ажиллана.

3. ХАМРАХ ХҮРЭЭ Энэхүү бодлого нь байгууллагын үндсэн болон гэрээт бүх ажилтан, албан хаагчид, сайн дурын ажилтнуудад хамаарна. Мөн гадаадын ажиллагсдад энэ бодлого хамаарна.

Page 7: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

7

4. БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭ Зохион байгуулалт

Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах ажилтныг томилно.

Хүүхэд хамгааллын бодлогыг нийтэд харагдахуйц газар, байгууллага дээр болон цахим хуудсанд байрлуулна.

Хүүхэд хамгааллын талаар мэдээлэл түгээх, ажилтан, албан хаагчдыг эцэг эхийн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Ажилтан, албан хаагчдад хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эерэг хүмүүжлийн аргын талаар болон холбогдох хууль эрхийн актуудын талаар мэдээлэл өгч, сургалт явуулна.

Эцэг эх болон хүүхэд асран хамгаалагч ажилтнуудад эцэг эхийн үүргээ биелүүлэхийг дэмжиж, хүүхдэдээ халамж анхаарал тавих,хамт байх цаг боломж олгохыг дэмжин ажиллана.

Хүүхэд үл хайхрагдах, эцэг эхийн халамж анхаарал дутах үндсэн шалтгааны нэг архины хамааралд орохоос сэргийлэхийн тулд архинаас хол, нийгмийн хариуцлагатай хамт олон байх хөдөлгөөн өрнүүлнэ.

(Хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарна: хүүхэд хамгааллын асуудлаар олон нийтэд мэдээлэл түгээхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ.)

Ажилтан, албан хаагчдын хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм

Нийт ажилтнууд болон шинээр ажилд орж байгаа хүмүүс Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрэмтэй танилцан гарын үсэг зурдаг байна.(Загварыг энэ баримтны 5-р зүйлд өгөв).

Нийтэд зарлах ажлын байранд “Бид хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг байгууллага. Бид хүүхдийн эсрэг хүчирхийлийг тэвчихгүй” гэж тусгана.

Хүүхэд хамгааллын бодлогыг зөрчсөн ажилтанд зөвлөх, зааж сургах, сахилгын арга хэмжээ авах, үүрэгт ажлаас нь өөрчлөх, түтгэлзүүлэх, чөлөөлөх эсвэл хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх хүртэл заалтыг ажлын гэрээнд тусгана.

Хүүхэд хамгааллын зөрчлийг мэдээлэх

Хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, эдийн засгийн болон бэлгийн мөлжлөгт оруулсан, 18-аас доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон, хүүхдийг эсрэг бие махбод, сэтгэл санааны шийтгэл хэрэглэсэн, хүүхдийг дарамталсан, хүүхдээ үл хайхран эцэг эхийн үүргээ умартуулсан зэрэг зөрчил илэрсэн тохиолдолд хүүхэд хамгааллын болон хууль цагдаагийн байгууллагад мэдээлдэг соёлыг ажилтнуудын дунд нэвтрүүлнэ.

Эрсдэлийг бууруулах

Page 8: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

8

Байгууллагын үйл ажиллагаанд хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй аливаа эрсдэл байгаа эсэхийг судалж, эрсдэлийг бууруулах, хор нөлөөг нь багасгахад байнга анхаарч ажиллана. [Тухайлбал, аялал жуулчлал эрхэлдэг байгууллага, компани үйлчилж байгаа жуулчдадаа Хүүхэд хамгааллын бодлогыг танилцуулна. Гадаадын ажилтанг авч ажиллуулдаг байгууллага ажилтнуудыг Монгол Улсад ирэхээс өмнө бодлогыг танилцуулж гарын үсэг зуруулна. Гадаадын ажилтнуудад зөвшөөрөл олгодог байгууллага хүүхэд хамгааллын зөрчил учирч болох эсэхэд анхаарал хандуулна гэх мэт]

Дараахь арга хэмжээ зөвхөн зохих байгууллагад хамаарна.

Хэвлэл мэдээллийнбайгууллагаас авах арга хэмжээ o Хүүхэд, гэр бүлийн асуудлаар нэвтрүүлэг, сурвалжлага хийхэд оролцдог

нийт ажилтнуудад НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцэд заасан хүүхдийн хувийн мэдээлэл, нууцлалаа хамгаалуулах эрхийг хүндэтгэх талаар болон тэдний ажлын улмаас хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, хохирлын талаар сургалт явуулах

o Хүүхдийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллээр нэвтрүүлэхдээ хавсралтад өгсөн “Хүүхдийн тухай мэдээлэл, нууцлал” журмыг мөрдөх

Үйлчилгээ эрхэлдэг зарим байгууллага, компаниас авах арга хэмжээ o Зочид буудал, нийтийн халуун усны газар, тоглоомын газар, баар, ресторан,

архи, согтууруулах ундаа худалдаа эрхэлдэг байгууллага дараахь журмыг мөрдөнө. Эдгээр байгууллагын үйлчилгээ нь насанд хүрээгүй хүүхдэд сөрөг нөлөө

үзүүлэх, тэднийг хүүхдийн хамгааллын зөрчлийн хохирогч болгох эрсдэлийг бий болгодог гэдгийг хатуу анхаарч орлого олохоос хүүхдийг илүү чухалд тавих талаар анхаарч ажиллах

Ажил дээр гарч болзошгүй хүүхэд хамгааллын талаар ажилтнуудад мэдээлэл байнга өгөх

Хүүхдийг бэлгийн болон эдийн засгийн мөлжлөгт оруулж байгаа болон болзошгүй, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг архи мансууруулах бодист уруу татаж байгаа болон болзошгүй үзэгдлүүдийг хууль, цагдаагийн болон хүүхэд хамгааллын байгууллагад нэн даруй мэдээлэхэд онцгой үүрэг хүлээх

o Үзвэр үйлчилгээ, нийтийн тээврийн байгууллагаас авах арга хэмжээ Хүүхдийг хүндэтгэж, хүүхэдтэй зөв харьцах соёлыг ажилтнуудад

хэвшүүлэх талаар байнга сургалт явуулах, мэдээлэл өгөх Шинээр ажилд хүн авах ярилцлагадаа хүүхэдтэй харьцах чадвар, соёлыг

шалгуур үзүүлэлтийн нэг болгох Үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийг доромжилсон гомдол, мэдээллийг хүлээн

авах байгууллагын утас болон бусад холбогдох хаягийг үйлчилгээний газарт байрлуулах, мэдээллийн дагуу холбогдох хүнд ойлгуулах, анхааруулах болон бусад арга хэмжээг авч хэвших

Page 9: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

9

5. БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИЙН БАРИМТЛАХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ Байгууллагын нийт ажилтны хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийн гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад оршино. Дараахь жагсаалтад бүх жишээг оруулах боломжгүй учир зөвхөн зарим жишээг дурдсан болно.Гол зарчим нь байгууллагын ажилтны зүгээс хүүхэд хамгааллын эрсдэл, зохисгүй зан авир гаргахгүй байхад оршино.

Эрсдэлийн нөхцөлд тохируулан

Үргэлж анхаарах

Хүүхэд, том хүн хоёрын эрх мэдлийн зөрөөг ойлгож хүүхдэд дээрэнгүй хандахгүй байх;

Бүх хүүхдэд хүндэтгэлтэй хандах, харилцааны зөв үлгэр дууриалал үзүүлэх;

Хүүхдийг хүмүүжүүлэхдээ бие махбодийн шийтгэл хэрэглэхгүй байх, эерэг хүмүүжлийн аргыг ашиглах;

Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол үзүүлж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн арга хэмжээ авах, хүүхдийг танихгүй хүнээр дайлгах, гэрт нь цоожилж үлдээх, машин унаанд хамгаалалтын бүсгүй суулгах, бага насны (12-оос доош) хүүхдийг харгалзах хүнгүй явуулах зэрэг эрсдэлийг гаргахгүй байх;

Хүүхдээ гэр бүлдээ аюулгүй, тайван амьдрах боломжоор байнга хангах, гудамжинд гарах, асрамж халамжийн газарт орохоос сэргийлэх;

Хүүхдийг ашигласан садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг бусад зүйлсийг хэрэглэх нь хүүхдийг садар самуунд ашиглахыг дэмжиж байгаагийн илрэл болохыг ойлгож, ийм зүйлсээс татгалзах.

Хориглох Хүүхдийг цохих, зодох, тусгаарлан хорих зэргээр бие махбодын хүчирхийлэлд оруулах;

Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, сэтгэл санааны дарамтанд оруулах, нэр хоч өгөх;

Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох, уруу татах, биеийг үнэлүүлэх ажилд оролцуулах;

Хүүхдийг бэлгийн харьцаа хандлагаар өдсөн тоглоом тоглох, шалиг үг яриа ярих, бусдад тийм боломж олгох;

Хүүхдийн хөдөлмөрийг мөлжих; Хууль бус эсвэл хүүхдэд аюултай үйлдэл гаргасан тохиолдолд

түүнийг тоохгүй орхих; Хүүхдийн дэргэд хараал, бүдүүлэг үг хэрэглэх ; Хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлэх; Хүүхдийг ямар нэг байдлаар нь ялгаварлан харьцах.

Page 10: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

10

Хавсралт 1

Хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрөх тухай байгууллагын

..............................ажилтан ........................

Батламж

20.. оны .. сарын ..... өдөр ______________ургийн овгийн ___________ний /ны/ _____________, миний бие нь энэхүү Хүүхэд хамгааллын бодлогод дурдсан ёс зүйн дүрмийг уншиж ойлголоо. Би энд дурдсан зарчмуудыг хүлээн зөвшөөрч энэ байгууллагад ажиллах хугацаандаа хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхийн чухлыг ямагт санаж явах болно. [Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийгхавсаргана.] _________________________________________________________________ (Овог нэр) (Гарын үсэг) ___________________________________ (Албан тушаал) Хавсралт 2

Ажил хэргийн зорилгоор хүүхдийн зургийг авах, хүүхдийн тухай мэдээллийг хэвлэл мэдээлэлд ашиглах журам

Хүүхэд хувийн амьдрал, нууцлалаа хамгаалуулах эрхтэй. Мөн хүүхдийн эмзэг байдлыг хэвлэл мэдээлэлд ашиглахад түүнийг дахин хохирогч болгох эрсдэлт байдаг тул энэ асуудалд болгоомжтой хандана

Хүүхдийг зургийг болон хүүхдийн тухай мэдээллийг хэвлэл мэдээлэлд ашиглахдаа хүүхэд бүрийн нэр төрийг дээдэлнэ.

Хүүхдийн зургийг авах, дүрс бичлэг хийхийн өмнө хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Хаана, хэрхэн ашиглахыг тайлбарлана.

Хүүхдийн зураг, дүрс бичлэг, DVD нь хүүхдийг хүндэтгэсэн байдалтай байгаа эсэхийг хянана. Хүүхэд тохиромжтой хувцасласан байхад анхаарна.

Тухайн зураг нь тухайн сэдэв, үйл явдлын үнэн зөв төлөөлөл болох ёстой. Хүүхдийн гудамжинд эсвэл асрамж халамжийн төвд амьдардаг эсвэл эрх нь зөрчигдсөн зэрэг эмзэг, эрсдэлтэй байдлын талаар мэдээлэл хийхдээ хүүхдийг танигдуулахгүй байдлаар зургийг авч, мэдээллийг өгнө.

Page 11: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

11

Байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хүүхдэд тусламж өгөх үйл ажиллагаа нь сайшаалтай боловч тэдний энэ ажиллагааг хэвлэл мэдээллээр сурталчлах явцад хүүхдийн нэр хүнд, хувийн амьдралд халдсан зөрчил гарч болзошгүй тул үүнээс сэргийлж, хүүхдийг танигдахгүйгээр мэдээллийг нийтэлнэ.

Page 12: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

12

Аймгийн Засаг даргын 2015 оны .... дүгээр

сарын .......ны өдрийн .......... тоот

захирамжийн 2-р хавсралт

“БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО”

(Загвар 2: Хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллагад зориулав4)

Энэхүү бодлого нь хүүхэд, гэр бүлийн төлөө болон хүүхэд, гэр бүлтэй шууд тулж ажилладаг байгууллагад хамаарна. Үүнд хүүхэд, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хууль цагдаагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн, дотоод, гадаадын, олон улсын5 төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллагууд орно.

4Энэ загварыг хүүхэд, гэр бүлтэй шууд тулж ажилладаг байгууллага, компаниудад зориулав. Хүүхэд, гэр

бүлтэй шууд тулж ажилладаггүй байгууллага тусгай Хүүхэд Хамгаалах Бодлогын загварыг ашиглана. 5Хүүхэд Хамгааллын Бодлого хэрэгжүүлдэг, хэвшүүлсэн олон улсын болон гадаадын байгууллага энэ

загварыг наад захын шаардлага болгон хэрэглэх ба шаардлагатай бол өөрийн бодлогод нэмэлт заалт оруулна.

Page 13: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

13

НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ Хүүхэд: 18 нас хүртэлх хүн Хүүхэд хамгаалал:Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг гарахаас урьдчилан сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэхэд чиглэсэн санаачилга, үйл ажиллагаа Хүүхдэдээлтэйбайгууллага: Бие махбод, бэлгийн, сэтгэл санааны, сэтгэл зүйн хохирол, үл хайхрах байдлаас хүүхдийг хамгаалах үйл ажиллагааг байгууллагын бүх түвшинд нэвтрүүлсэн, дадал болгосон, дотоод журамдаа тусгасан, байгууллагын соёлд нэвт шингээсэн байгууллага Хүүхэд хамгааллын бодлого: Хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд байгууллага бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг. Түүнд хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд байгууллага, ажилтнууд, сайн дурын идэвхтнүүд болон бусад холбогдох хүмүүс юуг анхаарах ёстойг тусгасан байна Хүүхдийн эсрэг хүчирхийлэл: Дараах хэлбэрээр хүүхдийн бие махбод, сэтгэл санааны халдашгүй дархан байдлыг алдагдуулах үйлдэл

бие мах бодын хүчирхийлэл

бэлгийн хүчирхийлэл

сэтгэл санааны хүчирхийлэл Бие махбодийн хүчирхийлэл: зодох, цохих, өшиглөх, хазах, түлэх, сэгсрэх чимхэх,гэх мэт ямар нэгэн байдлаар хүүхдийн бие махбодод байнга халдах, бие мах бодын гэмтэл учруулах үйлдэл Бэлгийн хүчирхийлэл: Хүүхдийг бэлгийн таашаал авахдаа ашиглах, эдийн засгийн ашиг олохоор биеийг нь үнэлүүлэх үйлдэл Сэтгэл санааны хүчирхийлэл: Байнга голох, доромжлох, нэр төрийг нь гутаах, хүний эрхийг нь үгүйсгэх гэх мэтээр өөртөө итгэх итгэл, нийгмийн чадамжаа хүүхэд аажмаар гээхэд хүргэж байгаа бусдын сөрөг зан үйл Үл хайхрах: Хүүхдэд анхаарал тавихыг шууд, санаатайгаар орхигдуулж, тэдний наад захын хэрэгцээг хангах явцдаа алдаа гаргах үйлдэл Хүүхдийг садар самуунд ашиглах: Бэлгийн амьдралыг ил тод харуулан дүрслэн бичсэн бичлэг, видео бичлэг, зураг бүтээхдээ хүүхдийг оролцуулах үйлдэл Мөлжлөг:Хүүхдийн эмзэг байдлыг ашиглан тэднийг хүнд хөдөлмөр эрхлүүлэх, наймаалах, садар самуун болон бусад эрсдэлт үйл ажиллагаанд уруу татан ашиг хонжоо олох үйлдэл Үе тэнгийнхний хүчирхийлэл: Нэг хүүхэд нөгөө хүүхдээ бие махбодын эсвэл сэтгэл

Page 14: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

14

санааны дарамт үззүлдэх үйлдэл. Мөн бэлгийн хүчирхийлэл энд орно. Энэ нь айлган сүрдүүлэх, зодох, байнга дооглох, тохуурхах, гадуурхах, бүлэглэн гадуурхах, нэр хоч өгөх зэрэг төрөл бүрийн хэлбэрээр илэрч болно. Цахим харилцаагаар дарамтлах, сүрдүүлэх, тохуурхах, нэр төрийг гутаан доромжлох үзэгдэл энэ нэр томьёонд хамаарна. ҮНДЭСЛЭЛ

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц, Монгол Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах тухай хуулийн дагуу хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үйл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй. Нас, сэтгэхүй, оюун ухаан, амьдралын онцлог байдлын улмаас хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үйл хайхрах байдалд өртөх эрсдэлтэй байдаг. Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг үйлдэгч нь хүүхдэд ойр, түүний итгэлийг даах хүмүүс байх нь элбэг байдаг6. Ийм учраас хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага, хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад өөрсдийн гүйцэтгэх үүргийн тухай сайн ойлгох шаардлагатай. Бид үйлчилж байгаа болон хамтарч ажилллаж байгаа бүх хүүхдийг дээд зэргээр хамгаалах бүхий л арга хэмжээг авна.

3. ЗОРИЛГО Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, үйл хайхрах байдал нь хүүхдийн

эрхийн ноцтой зөрчил. Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд [... байгууллага] Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж,үйл ажиллагаандаа гарч болох хүүхэд хамгааллын зөрчлийн бүхий л эрсдэлийг бууруулан ажиллана.

4. ҮНДСЭН ЗАРЧМУУД Хүүхдийн эрхийг дээдлэх:

Бид хүүхдийн эрх, язгуур эрх ашиг, тэдний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрөхгүй:

Манай хамт олон хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа хэлбэртэй хэзээ ч эвлэрэхгүй. Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайханд эрсдэл учруулах хүнийг хүүхэдтэй ажиллах, хамт олны дунд байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүүхдэд хор хөнөөл учруулахгүй байх: Бид үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжүүлэхдээ хүүхдийг ямар нэг

дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, ялгаварлан гадуурхагдах байдалд оруулахгүйгээр, хүүхдийн эрх ашгийг дээд зэрэгт тавихаар зохион байгуулна.

Эрсдэлийг тооцох, үнэлэх, сэргийлэх:

6Paulo Sйrgio Pinheiro The Independent Expert for the UN Study on Violence Against Children

Page 15: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

15

Бидний явуулж байгаа үйл ажиллагаанд хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд оруулж болзошгүй аливаа эрсдэл байгаа эсэхийг судалж, эрсдэлийг бууруулах, хор нөлөөг нь багасгахад байнга анхаарч ажиллана.

3. ХАМРАХ ХҮРЭЭ Энэхүү бодлого нь байгууллагын үндсэн болон гэрээт бүх ажилтан, албан хаагчид, сайн дурын ажилтан, дадлагын оюутан, зочид, судлаачдад хамаарна. 5. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Хүүхэдтэй ажилладаг байгууллага нь хүүхэд хамгааллын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулах, мэдээлэл хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээ авна. 5.1. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Удирдах албан тушаал ажилтан орсонХүүхэд хамгааллын нэгж байгуулна. Нэгж нь Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж, зохион байгуулна.

Бодлогыг нийт ажилтан, бусад хүмүүст харагдахуйц газар байнга байрлуулна.

5.2. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ Сургалт сурталчилгаа, мэргэжлийн туслалцаа

Ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эерэг хүмүүжлийн арга, холбогдох хууль эрхийн актуудын талаар мэдээлэл өгч, сургалт явуулна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын бусад асуудлууд, хор нөлөөний талаар ажилтнуудад сургалт явуулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт хүүхдийн байгууллага дотор байж болно гэдэг талаар нээлттэй ярилцаж, аливаа зөрчлийг нуун дарагдуулдаггүй соёлыг төлөвшүүлнэ

Ажилтнуудыг ажил мэргэжлийн онцлогт шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн удирдлагаар хангана. [Тухайлбал, халамж, асрамжийн байгууллага, дотуур байр ажиллуулдаг байгууллага нь ажилтнуудын хүмүүжил, зан үйлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чадварыг сайжруулах сургалтыг тогтмол явуулж тэдэнд мэргэжлийн туслалцаа үзүүлж байна.]

[Боловсролын салбар эерэг хүмүүжлийн аргыг сургалтын ажилд хэрхэн хэрэглэх тухай сургалтанд бүх багш нарыг хамруулна. Багш бэлтгэх бүх сургалтын хөтөлбөрт энэ сэдвийг оруулна. Эрүүл мэндийн байгууллага хүүхдийн эсрэг хүчирхийлллийн шинж тэмдгийг таньж мэдэх талаар гарын авлага боловсруулж ажилтнуудад сургалт тогтмол явуулна.]

Ажилтан шалгаруулах

Page 16: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

16

Хүүхдэд хор хохирол учруулж болзошгүй хүн байгууллагад орохоос урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэдтэй зүй бусаар харьцаж байсан эсэх, хүүхэдтэй харьцах чадварыг ажилтан шалгаруулах үзүүлэлтэд оруулна.

Ажлын орон тоог зарлахдаа “Бид Хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг байгууллага. Бид хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэвчихгүй” гэж тусгана.

Ажилд орохыг хүсэгч нь өргөдөлдөө “Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдэгдэл хийнэ.

Ажилд орохыг хүсэгчийг 2-оос дээш жилийн хугацаанд таних 2 хүнээс зан байдлын тодорхойлолт гаргуулна. Тэр нь гэр бүлийн гишүүн байж болохгүй. Тодорхойлолтыг гаргуулахдаа “Хавсралт 1”-д өгсөн загварыг ашиглаж болно.

Ажилд шинээр орох гэж буй хүний тухай цагдаагийн газраас “хүүхдэдтэй зүй бус харьцаж байсан эсэх талаар” тодорхойлолт авна.

Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрэм

Нийт ажилтнууд болон шинээр ажилд орж байгаа хүмүүс Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрэмтэй танилцан гарын үсэг зурна (Загвар Хавсралт 2-д).

Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг зөрчсөн ажилтанд зөвлөх, зааж сургах, сахилгын арга хэмжээ авах, үүрэгт ажлаас нь өөрчлөх, түтгэлзүүлэх, чөлөөлөх эсвэл хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр ажлын гэрээнд тусгана.

5.3. ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ

Байгууллагын үйл ажиллагаанд байгаа хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй эрсдэлийг судалж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.

Байгууллага онцлогтоо тохируулан хүүхдийн хувийн нууцыг хадгалах, хүндэтгэх журам батлан хэрэгжүүлнэ. (Загвар Хавсралт 3-д).

[Халамж, асрамжийн төв, хүүхэдтэй шууд тулж ажилладаг, эсхүл хүүхдийн тухай мэдээллийг хэрэглэдэг, хадгалдаг бүх байгууллага хүүхдийн мэдээллийн сан, файлыг хадгалах, ашиглах талаар журам гаргаж хэрэгжүүлнэ.]

Хүүхэдтэй шууд тулж ажилладаг боловсрол, халамж асрамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хүүхдийн зуслан, 18 хүртэлх насны хүүхэд амьдардаг дотуур байр ажиллуулдаг бүх шатны сургуулиуд эрсдэлийг бууруулахын тулд дараахь нэмэлт арга хэмжээг авна.

Хүүхэд байгаа орчны аюулгүй байдал

o Хүүхдийн амьдардаг, амардаг, сурдаг орчинд гаднаас болон дотроос ирж

болох хүчирхийлэл, дарамтаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авна. Хүүхдийг халамжийн төв, дотуур байр, зусланд байрлуулахдаа нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, төрөл бүрийн эмзэг байдал зэрэг эрсдэл бий болгож болзошгүй хүчин зүйлүүдийг харгалзан үзэж аюулгүй орчинг бүрдүүлнэ.

o Хүүхдийг харгалзан хамгаалалгүйгээр орхихгүй байх арга хэмжээг авна.

Хүүхдийн оролцоо

Page 17: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

17

o Хүүхдүүдэд Хүүхэд хамгааллын бодлогыг тэдэнд ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, санал бодлыг бодлогод тусгана.

o Хүүхдэд зориулсан Хүүхэд хамгааллын бодлогын хувилбарыг тэдэнд ойлгомжтой хэлбэрээр боловсруулна.

o Өөрийгөө хамгаалах болон бусад хүүхдийн эрхийг хүндэтгэх талаар хүүхдүүдэд мэдээлэл өгч, сургалт сурталчилгаа явуулна.

o Хүүхдүүдтэй зөвлөлдөн тэдэнд зориулсан зөрчил, эрсдэлийг аюулгүйгээр мэдээлэх арга механизмыг тодорхойлно. Хүүхэд мэдээлэх үүрэг хүлээхгүй, харин тэднийг мэдээлэхийг дэмжинэ.

o Байгууллагын дотоод мэдээллийн механизмыг ашиглах нь зарим тохиолдолд хүүхдэд эрсдэл авчирдаг тул байгууллагаас гаднах хүүхэд хамгааллын үйлчилгээнд мэдээлэхийг дэмжиж, холбогдох хаягийг өгнө.

o Мэдээлэл өгсөн хүүхдийн аюулгүй байдлыг хангана.

Эцэг эхийн оролцоо o Эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын бодлогын тухай мэдээллийг өгнө. o Хүүхдэд, ялангуяа бага насны хүүхдэд учирсан хамгааллын зөрчлийг хэрхэн

таних, мэдээлэх талаар эцэг эхэд зөвлөлгөө өгнө. Үе тэнгийнхний хүчирхийлэл, дарамт

o Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгч нь зөвхөн насанд хүрэгч байдаггүй,

хүүхэд бас байж болдгийг сайн ойлгож хүүхэд хүүхдээ хүчирхийлэх, дарамтлах үзэгдлийг арилгахын тулд хүүхдийн бүх төлөөллийг оролцуулан эрсдэлийг тооцож, бууруулах бүхий л арга хэмжээг авна. Үүнд амьдрах ур чадварын сургалт явуулах, хүүхдийн зан үйлийн зөрчлийг шийдвэрлэх журмыг хүүхдүүдтэй хамтран боловсруулах зэрэг үйл ажиллагаа орно.

o Хүүхэд хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хамаарах механизмыг хүүхдийг оролцуулан боловсруулна.

5.4. ЗӨРЧЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ

Ажилтан болон бусад хүн бүр хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн талаар байгууллагын даргад болон хүүхэд хамгааллын нэгжийн ажилтанд шууд мэдээлэх үүрэгтэй.

Байгууллага хүүхэд хамгааллын зөрчлийг мэдээлэх, мэдээлэл хүлээн авах, хариу үйлдэлүзүүлэх механизмыг боловсруулан батална (Загвар Хавсралт 4). Мэдээллийн эх үүсвэр, төрөл нь:

o Байгууллагын ажилтан болон бусад хүмүүс Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй үйлдэл, зан үйлийн талаар;

o Байгууллага дээр болон байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны үеэр хүүхэд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртсөн буюу өртсөн байж болзошгүй сэжгийн талаар;

o Орон нутаг, тодорхой газар хүүхдийн аюулгүй байдал алдагдсан, хүүхэд хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн болон өртсөн байж болзошгүй талаар;

Page 18: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

18

Мэдээллийг амаар, эсвэл Хавсралт 5-д заасан загвар мэдээлэх хуудсыг бөглөж өгч болно. Хүүхдийн эрх ашгийн төлөө нууцаар мэдээлэл өгч болно.

Мэдээлэгчийн аюулгүй байдлыг эрхэмлэнэ. Мэдээлэгчид өс хонзон санах, аюулгүй байдалд нөлөөлөх аливаа үйлдэл, хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Тодорхой шалтгааны улмаас ажилтнууд мэдээллийг шууд байгууллагаас гаднах хүүхэд хамгааллын болон хууль цагдаагийн байгууллагад өгч болно.

5.5. ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ Хүүхэд хамгааллын зөрчил нь хэзээ ч хүлээн зөвшөөршгүй зүйл гэж үзэж, ийм зөрчлийн талаар ирсэн мэдээлэлд хариуцдагатай хандана.

Байгууллага нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар гомдол мэдээллийн мөрөөр ажиллахдаа хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллана.

Хариу үйлдэл үзүүлэхдээ уг үйл ажиллагааны улмаасхүүхдийг дахин хохирогч болгохгүй байхад онцгой анхаарал хандуулан ажиллана.

Нарийн төвөгтэй асуудалд нухацтай хандаж бүх талд шударга хандана.

Бүх мэдээллийн нууцыг чанд сахиж, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ.

Мэдээллийг хүлээн авсан хүүхэд хамгааллын нэгж байгууллагын удирдлагатай зөвлөж тухайн нөхцөлд тохируулан дараагийн алхмыг хэрэгжүүлнэ. o Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлсэн бол хүүхдийг аюулаас

зайлуулахыг нэгдүгээрт зорино. o Нэмэгдэл мэдээлэл цуглуулна. o Хэрэв тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол:

Хууль цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хэргийг шилжүүлнэ. Гэмт хэрэг мөн эсэхийг зөвхөн хууль цагдаагийн байгууллага тогтооно. Мөн тухайн орон нутгийн эрх мэдэл бүхий хүүхэд хамгааллын байгууллагад давхар мэдэгдэнэ.

Гэмт хэргийн шинжтэй хэргийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх, хохирлыг бууруулах асуудлаар орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллага кейсийн ажилтан томилон тухайн байгууллага, шаардлагатай бол бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана.

Хууль цагдаагийн байгууллага болон орон нутгийн эрх мэдэл бүхий хүүхэд хамгааллын байгууллага хэргийн явцын болон эцсийн үр дүнгийн талаар тайлан мэдээллийг тухайн хэрэг шилжүүлсэн байгууллагад бичгээр хүргүүлнэ.

o Хэрэв тухайн асуудал нь гэмт хэргийн шинжгүй бол: Буруутай этгээдийн асуудлыг дотооддоо шийдвэрлэнэ. Хохирогч хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх талаар мэргэшээгүй

байгууллага хохирогч хүүхдийн нөхөн сэргээх, хохирлыг бууруулах асуудлаар орон нутгийн эрх мэдэл бүхий хүүхэд хамгааллын байгууллага болон мэргэжлийн байгууллагад хандана.

Page 19: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

19

6. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ Ёс зүйн дүрмийн гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад оршино. Дараахь жагсаалтад зөвхөн зарим жишээг дурдсан болно.Гол зарчим нь байгууллагын ажилтны зүгээс хүүхэд хамгааллын эрсдэл, зохисгүй зан авир гаргахгүй байхад оршино.

Эрсдэлийг хянан

Үргэлж анхаарах

Хүүхэд, том хүн хоёрын эрх мэдлийн зөрөөг ойлгож хүүхдэд дээрэнгүй хандахгүй байх;

Харилцааны зөв үлгэр дууриалал үзүүлэх; Хүүхдийг хүмүүжүүлэхдээ бие махбодийн шийтгэл хэрэглэхгүй байх,

эерэг хүмүүжлийн аргыг ашиглах; Хүүхдийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй хандах; Хүүхдийг ашигласан садар самууныг сурталчилсан хэвлэл, ном

зохиол, зураг, кино, дүрс бичлэг бусад зүйлсийг хэрэглэх нь хүүхдийг садар самуунд ашиглахыг дэмжиж байгаагийн илрэл болохыг ойлгож, ийм зүйлсээс татгалзах;

Хүүхдийн өөрөө хийж чадах зүйлийг өмнөөс нь хийхгүй байх; Хүүхэд хамгааллын зөрчлийг тэвчихгүй байх, мэдээлэх, асуудлыг

нуун дарагдуулдаггүй, нээлттэй ярилцдаг соёлыг түгээх; Ажлаа төлөвлөх, гүйцэтгэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндэд

хохирол үзүүлж болзошгүй аливаа эрсдэлийг тооцож, сэргийлэх; Хүүхдийн дунд гарч болзошгүй үе тэнгийнхний хүчирхийллийн талаар

сонор сэрэмжтэй байх; Хүүхэд хүн дамлан худалдах наймааны золиос болох зэрэг хүүхдэд

хор учруулах үйл ажиллагаанаас сэргийлэх.

Хориглох Хүүхдийг цохих, зодох, тусгаарлан хорих зэргээр бие махбодын хүчирхийлэлд оруулах;

Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, дорд үзэх, сэтгэл санааны дарамтанд оруулах, нэр хоч өгөх;

Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох, уруу татах, биеийг үнэлүүлэх ажилд оролцуулах;

Хүүхдийг бэлгийн харьцаа хандлагаар өдсөн тоглоом тоглох, шалиг үг яриа ярих зэргээр биеэ авч явах, бусдад тийм боломж олгох;

Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүүхэдтэй нэг оронд орох; Хууль бус эсвэл хүүхдэд аюултай үйлдэл гарсан тохиолдолд түүнийг

тоохгүй орхих; Хүүхдийн дэргэд хараал, бүдүүлэг үг хэрэглэх; Хүүхдийг ямар нэг байдлаар нь ялгаварлан харьцах.

7. АЖИЛТНУУДЫГ ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

Эцэг эх болон хүүхэд асран хамгаалагч ажилтнуудад эцэг эхийн үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ цаг өнгөрөөх, хүүхдэдээ халамж анхаарал тавих боломжийг олгох талаар анхаарч ажиллана.

Page 20: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

20

Хавсралт 1

Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрөх тухай байгууллагын

..............................ажилтан ........................

Батламж

20.. оны .. сарын ..... өдөр Дугаар: ______________ургийн овгийн ___________ний /ны/ _____________, миний бие нь энэхүү байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогод дурдсан ёс зүйн дүрмийг уншиж ойлголоо. Би энд дурдсан зарчмуудыг хүлээн зөвшөөрч энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхийн чухлыг ямагт санаж явах болно. [Хүүхэд хамгааллын Ёсзүйндүрмийгхавсаргана.] _____________________________________ (Овог нэр) _____________________________________ (Албан тушаал) _____________________________________ (Гарын үсэг) _____________________________________ (Огноо)

Page 21: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

21

Хавсралт 2: ЗАН БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГУУЛАХ ХҮМҮҮСИЙН ХАЯГ

БОЛОНГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН ЭСЭХЭЭ ШАЛГУУЛАХ ТУХАЙ

Зан байдлын тодорхойлолт гаргах хүмүүс Таны зан байдлын талаар тодорхойлолт өгөх боломжтой таныг 2 жилээс дээш хугацаагаар таних 2 хүний нэр, холбоо барих хаягийг бичнэ үү! (Гэр бүлийн гишүүдийг оруулахгүйгээр) Тодорхойлогч 1:

Нэр:

Гэрийн хаяг:

Утас, э:шуудан:

Тодорхойлогч 2:

Нэр:

Гэрийн хаяг:

Утас, э:шуудан

Гэмт хэргийн улмаас шийтгүүлж байсан эсэх Та өмнө нь ял шийтгэл эдэлж байсан уу? Тийм ____ Үгүй ____ Хэрвээ тийм бол, ял шийтгэлийн талаар бичнэ үү? Энэхүү мэдээллийн нууцыг сахих бөгөөд Хүүхэд хамгааллын хувьд ямар нэгэн эрсдэл байна уу гэдэгт байгууллагын захирал үнэлгээ хийхэд л ашиглах юм.

Page 22: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

22

Хавсралт 3 Ажил хэргийн зорилгоор хүүхдийн зургийг авах, хүүхдийн тухай мэдээллийг хэвлэл мэдээлэлд ашиглах журам

Хүүхэд хувийн амьдрал, нууцлалаа хамгаалуулах эрхтэй. Мөн хүүхдийн эмзэг байдал, хүчирхийллийн хохирогч болсон эсвэл эцэг эхийн халамж анхаарлын гадна байдаг зэрэг байдал нь түүнийг дахин хохирогч болгох эрсдэлтэй байдаг тул хүүхдийг хэвлэл мэдээлэлд ашиглахдаа болгоомжтой хандана.

Хүүхдийн зургийг авах, дүрс бичлэг хийхийн өмнө хүүхэд, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Мөн зургийг хаана, хэрхэн ашиглахыг тайлбарлана.

Хүүхдийг зургийг болон хүүхдийн тухай мэдээллийг хэвлэл мэдээлэлд ашиглахдаа хүүхэд бүрийн нэр төрийг дээдэлнэ.

Хүүхдийн зураг, дүрс бичлэг, DVD нь хүүхдийг хүндэтгэсэн байдалтай байгаа эсэхийг хянана. Хүүхэд тохиромжтой хувцасласан байхад анхаарна.

Тухайн зураг нь тухайн сэдэв, үйл явдлын үнэн зөв төлөөлөл болж байгааг хянана.

Хүүхдийн гудамжинд эсвэл асрамж халамжийн төвд амьдардаг эсвэл эрх нь зөрчигдсөн зэрэг эмзэг, эрсдэлтэй байдлын талаар мэдээлэл хийхдээ хүүхдийг танигдуулахгүй байдлаар зургийг авч, мэдээллийг өгнө.

компани, хувь хүмүүс хүүхдэд тусламж өгөх зэрэг үйл ажиллагаа нь сайшаалтай боловч тэдний энэ үйл ажиллагааг хэвлэл мэдээллээр сурталчлах явцад хүүхдийн нэр хүнд, хувийн амьдралд халдсан зөрчил гарч болзошгүй тул үүнээс сэргийлж, хүүхдийг танигдахгүйгээр зургийг авч, мэдээллийг өгнө.

Зураг, файл нь хүүхдийн нууцыг хөндсөн эсэхийг сайтар хянан, хувийн нууцыг хамгаалан, үйл ажиллагаандаа зохих хэлбэрээ ашиглах зөвшөөрөл хүснэ.

Хавсралт 4 Тэмцээн уралдаанд бэлдэх, өөр орон нутагт хариуцан авч явах үед:

1. Аливаа уралдаан тэмцээнд явж байгаа сургуулийн сурагчдыг тээврийн

хэрэгслийн нормын дагуу суулгаж заавал асран хамгаалагч хариуцан явж байх,

2. Хүүхдийг тэмцээн, уралдаанд оролцуулах, орлцуулахаар өөр орон нутагт авч

явах тохиолдолд урьдчилан тухайн хүүхдээс болон түүний эцэг эх, асран

хамгаалагчаас зөвшөөрлийг маягтын дагуу авч байх

Хавсралт 5

Багш, сурган хүмүүжүүлэгчид болон дугуйлан, секц, дамжаа гэх мэт хүүхэдтэй

ажилладаг хүмүүсийн хувьд:

Page 23: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

23

1. Өөрийн хариуцаж, дааж авсан хүүхдүүдийг аливаа осол гэмтлээс урьдчилан

сэргийлж, хамгаалан ажиллах, хичээл, сургалт хүмүүжлийн ажил явагдаж байх

хугацаанд дээрх хүүхдүүдийн хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой бүх

асуудлыг бүрэн хариуцах,

2. Бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын хувьд сургалтын үйл ажиллагаа

дуусаж тарахад бага насны хүүхдийг насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгнө.

3. Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааны үед хүүхдүүдийг насанд хүрээгүй

хүүхэдтэй (18 нас хүрээгүй хүнийг насанд хүрээгүй гэнэ) үлдээхгүй байх

4. Насанд хүрээгүйхүүхдүүдийн оролцож буй бүхий л үйл ажиллагааг 2 болон

түүнээс дээш насанд хүрсэн хүн удирдан зохион байгуулах, үйл ажиллагааны

туршид хүүхдүүдтэй байнга хамт байх

5. Ажилтны зүгээс насанд хүрээгүй хүүхдийг гэр орондоо хөлсөөр ажиллуулах

болон хонуулж байлгахыг хориглоно.

Page 24: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

24

Хавсралт 6: МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

Хаа нэгтээ хүүхэд дарамт, хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөгт өртөж

болзошгүй, эсвэл өртөж байгааг мэдсэн хүн бүр байгууллагатаа болон зохих

газарт хандан мэдээлнэ:

Хүүхдийн эрхийн зєрчлийн мэдээлэх хуудсыг бєглєх ба 24 цагийн дотор байгууллагын захиралд албан ёсоор мэдэгдэнэ

хүүхдийн тусламжийн утсаар (“108”) хандах

сум, дүүрэг, хороонд Засаг дарга, Тамгын газар, нийгмийн ажилтан, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд

Аймаг, нийслэлд: Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, газарт

Хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах иргэний болон олон улсын байгууллага, салбарт сонгон хандах.

Байгууллагын удирдлага хүүхдийн

хамгааллын бодлого, ёс зүйн хэм хэмжээнд

нийцүүлэн мэдээллийн мөрөөр арга хэмжээ

авч шийдвэрлэнэ.

түргэн тусламж -(103)

Цагдаа - (102), (105 )

дуудан

үгүй

Сахилгын арга

хэмжээ... авах

Зөвлөх, зааж сургах, сануулах

Хүүхдийн эрхийг

хамгаалах газарт мэдэгдэнэ.

Орон нутгийн цагдаагийн байгууллага (102) д мэдэгдэнэ.

- Хүүхдийн нөхцөл байдал хүнд

бол ?

- Яаралтай туслах

шаардлагатай бол ?

Тийм

Байгууллагын захиргаа,

хүний нөөцөд давхар

мэдэгдэх -

Page 25: Танилцуулга “БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН …khe.nac.gov.mn/wp-content/uploads/Hentii-huuhed-hamgaalliin-bodlogo.pdf · гарал,эцэг

25

Хавсралт7: Хүүхэд хамгааллын зөрчлийн талаар мэдээлэх хуудас Хэрвээ та хүүхдэд ямар нэгэн аюул учирсан талаар мэдэж байгаа бол доорхи хүснэгтийг бөглөнө үү? 1. Таны мэдээлэл Нэр: __________________________________ Хаана ямар ажил эрхэлдэг: __________________________________ Тухайн хүүхэдтэй ямар холбоотой вэ: __________________________________ Холбоо барих хаяг, утас: __________________________________ 2. Хүүхдийн мэдээлэл Хүүхдийн нэр: __________________________________ Хүүхдийн хүйс, нас __________________________________ Хүүхдийн гэрийн хаяг: __________________________________ Хүүхдийн асран хамгаалагчийн нэр: __________________________________ 5. Хэргийн сэжгийн тухай, аль болох тодорхой бэлгийн бие махбодийн, сэтгэл

санааны, хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал ______________________________________________________________________ ______________________________________________________________________ 6. Сэжиглэгдэж буй үйлдлийн болсон он сар өдөр цаг _______________________ Сэжиглэгдэж буй үйлдэл хаана болсон бэ? ________________________________ Тус үйлдлийг үйлдсэн сэжигтний нэр ______________________________________ Нэмэлт мэдээлэл ______________________________________