ТоС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН...

26
ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАС 2018 оны 12-р сарын 10 ТоС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

Upload: others

Post on 02-Sep-2019

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАС2018 оны 12-р сарын 10

ТоС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

2

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

Талархал 3

Өмнөх үг 4

ОРШИЛ 5

1. TоC-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ 6

ЭХЛЭЛ 6

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО (МБХ) 8

МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН ХӨГЖЛИЙН ХОЛБОО (ТоС Холбоо) 8

ГИШҮҮН БАНКУУД 8

ТоС ШАГНАЛЫН ЭЗЭД 9

ОЛОЛТ АМЖИЛТЫН 5 ЖИЛ 10

ТоС-ИЙН 8 ЗАРЧИМ 13

4 САЛБАРЫН УДИРДАМЖ 13

2. БАНКНЫ САЛБАР ДАХЬ ТоС 14

“СААРАЛ”-ААС “НОГООН” РУУ 14

БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН СИСТЕМ (БОНУС) 15

ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ 16

ҮЛГЭРЛЭН МАНЛАЙЛАХ 18

3. ХАМТЫН АЖИЛЛАГАА 19

ТоС ФОРУМ АРГА ХЭМЖЭЭ: НИЙГМИЙН ТҮҮЧЭЭ ЦУГЛАРАХ ЦЭГ 20

4. НОГООН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ НЬ 22

МНСК: МОНГОЛЫН НОГООН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИ 22

БОЛОВСРОЛ: ИХ СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨР 23

5. ОЛОН УЛСАД ҮНЭЛЭГДСЭН ТоС ТУРШЛАГА 24

6. УРАГШ АЛХАХ НЬ 25

ҮНДЭСНИЙ ЗАМЫН ЗУРАГ 25

АГУУЛГА

3

Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөр (ТоС Хөтөлбөр) бол дангаар аль нэг байгууллага, хувь хүний төсөл биш бөгөөд санаачлах, хөгжүүлэх, хэрэгжүүлэх алхам бүрт маш олон байгууллага, манлайлагчдын хүч хөдөлмөр, зүтгэл орж, буухиалж ирсэн хамтын бүтээл билээ. Өөрийн үнэт цаг, хөлс, хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээн ТоС Хөтөлбөрийг эхлүүлэн, хөгжлийн эхэн үеийг хамтдаа туулж, цаашдын ирээдүйг эрчилсэн хэн бүхэн, тэр дундаа ТоС хөтөлбөрийн үе үеийн ажлын хэсэг, Монголын Банкны Холбоо, гишүүн банкууд, “банкуудад ТоС-г төлөөлөн ажилладаг” банкны ажлын хэсгийн гишүүддээ, гадаад дотоодын хамтрагч байгууллагууддаа гүнээ талархал илэрхийлье. ТоС Хөтөлбөр та бүхний итгэл найдвар, хэмжээлшгүй их сэтгэл, хичээл зүтгэлийн дэмэнд л бий болсон юм шүү.

ТоС хөтөлбөрийг анхнаас нь гардаж, төслийн суурь загварыг гаргахад тухайн үеийн Монголын Банкны Холбооны удирдлага болох ерөнхийлөгч М.Болд, Гүйцэтгэх захирал бөгөөд ЕНБД Б.Найдалаа, ТоС хариуцсан менежер Э.Номиндарь болон МБХ-ны баг Ч.Намжилмаа, Л.Отгон-Аюуш, Б.Баярмагнай, И.Галбадрах, С.Пүрэвсүрэн нар онцгой үүрэгтэй ажилласан.

Мөн ТоС Холбооны багийн гишүүд Д.Энхлин, М.Оюунгэрэл нар, ТоС хөтөлбөрийг буухиалан дэмжиж буй МБХ-ны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Э.Ариунаа болон одоогийн МБХ-ны багийн гишүүдийн шууд хувь нэмрийг онцлоё.

Үүн дээр ТоС хөтөлбөрийн үндсэн дэмжигч, ментор, тууштай хамтрагч болох Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч асан Түен Нгүен, Санхүүгийн Салбарын Ахлах мэргэжилтэн Б.Батмөнх, бусад удирдлагууд болох Ронг Занг, Вэй Юуан нарын гүйцэтгэсэн үүрэг оролцоо юугаар ч орлуулшгүй үнэтэй юм. Түүнчлэн хөтөлбөрийн анхны санаачилгыг дэмжиж ажилласан Нидерландийн Хөгжлийн Банкны хамт олон М.Марникс, К.Алвин, С.Дэйв, Пэйшэнс Маяаки, Мартинес Сандерс, Аарти Балдевсинг нарын үүрэг мөн адил чухал юм.

ТоС хөтөлбөрийг санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн гол тулгуур нь гишүүн банкууд билээ. Үүнд, анх ТоС-ийг хэрэгжүүлэх тунхаг бичгийг зурахад манлайлан шийвэр гаргасан гишүүн банкуудын гүйцэтгэх захирлууд (Б.Мэдрээ, Г.Ганболд, Н.Като, А.Ариунболд, П.Мөнхсайхан, Тулин О.Д, К.Зейнеш, Д.Батсайхан, А.Энхмэнд, П.Даваа, Д.Бат-Очир, Л.Ариунаа, Д.Төмөрхүү, Н.Мөнхбат)-ын гүйцэтгэсэн үүрэг ТоС-ийн түүхэнд үлдээд зогсохгүй өнөөдөр ч банкуудын манлайллын илэрхийлэл болж байна.

Үүнээс гадна бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлага, баг хамт олон, сайд Н.Цэрэнбат, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг, мэргэжилтэн Д.Тэнгис, Б.Батбаатар болон сайд асан С.Оюун, Н.Батцэрэг, Д.Оюунхорол нарыг дурдах ёстой.

ТоС хөтөлбөрийг банкны салбарт нэвтрүүлэхэд хамтран ажиллаж, дэмжиж ирсэн Монголбанкны удирдлага, баг хамт олон, ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ж.Ганбаатар, Д.Болдбаатар, М.Адилбиш, Д.Батмөнх, Л.Эвшинхорлоо нарт талархъя.

ТоС хөтөлбөрийн хамгийн чухал бүтэц бол ТоС-ийн Удирдах хороо, Ажлын хэсэг бөгөөд анхнаас нь идэвхи санаачилгатай, манлайлан зүтгэсэн Удирдах хорооны гишүүд Д.Төмөрхүү, Б.Отгонбилэг, Н.Оюунханд, Э.Мөнхжаргал, Г.Ганболд, А.Энхжаргал, Х.Амартүвшин, ажлын хэсгийн гишүүд болох А.Мөнхжин, Б.Энхбаяр, М.Оюунтуяа, М.Бямбасүрэн, Б.Нарангарав, Б.Саруулзул, Ө.Очбаяр, Э.Төртогтох нарын оруулсан болон оруулсаар байгаа хувь нэмэр асар их юм.

Мөн ТоС хөтөлбөрийг хөгжүүлэх, ногоон санхүү, хөрөнгө оруулалттай холбоход үнэтэй санал, хувь нэмэр оруулж байгаа Ногоон уур амьсгалын сангийн санхүүгийн байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн Парк Хюнгкүн, Элли Алоко болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Ромэйн Бриллие, суурин төлөөлөгч асан Жон Лайонс үүнчлэн байнга дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ц.Зоригтбат, НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал, ХасБанкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул, НҮБХХ-н Суурин Төлөөлөгч Беатэ Транкманн, Орлогч Суурин Төлөөлөгч Даниела Гаспарикова, PAGE Хөтөлбөрийн Монгол дахь Зохицуулагч С.Алтанцэцэг, НҮБ БОХ-н Тогтвортой хөгжлийн институцийн Ерөнхий захирал Марк Холл, Ахлах Зөвлөх Келли Юү, НҮБХХ BIOFIN төслийн Олон улсын менежер Онно ван де Хүвел, төслийн зохицуулагч А.Жавхлан нарт талархал илэрхийлэх ёстой.

Монгол Улсын банкны системд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, олон мянган залуусыг энэ чиглэлээр чадавхжуулан хөгжүүлэх их үйлсэд та бүхний хийж бүтээх итгэл найдвар, чин сэтгэл, хичээл зүтгэл ихээхэн дэмжлэг болсныг бид онцлон дурдаж байна. Дээр дурдсанаас гадна ТоС хөтөлбөрийг хөгжүүлэхэд оролцож, чин сэтгэлээс дэмжиж ирсэн олон байгууллага, хүмүүс байгаа бөгөөд нэр нь орхигдсон бол хүлцэл өчье.

ТоС хөтөлбөр бол тогтвортой, ногоон хөгжил, зөв бизнес, зөв санхүү, зөв нийгмийн төлөө хичээн зүтгэж буй олны, нийтийн бүтээл, их үйлсийн дөнгөж эхлэл юм. Иймээс, энд дурдагдсан болон орхигдсон түнш байгууллагууд, мэргэжилтнүүд цаашид улам нягт хамтран ажиллаж, зорьсон үйлсээ өргөжүүлэн тэлж, бүтээсээр байх нь ямар ч эргэлзээ үгүй билээ.

ТАЛАРХАЛ

Тайлантай холбоотой асуултыг М.Оюунгэрэл ([email protected])- д хаяглан асууна уу.

Монгол дахь тогтвортой санхүүгийн үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://toc.mn/ вебсайтаас авна уу.

4

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн

асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа энэ үед

хувийн хэвшил, тэр дундаа санхүүгийн салбарын

үүрэг оролцоо улам нэмэгдэж байна. Гэсэн хэдий

ч дан ганц тэдний идэвхтэй ажиллагаа төдийлөн

хангалттай бус байна. Иймээс зорьж буй өөрчлөлтийг

бий болгоход санхүүгийн байгууллагуудын үүрэг

оролцоо, боломж чадавхыг тодорхойлж, тогтвортой

санхүүг дараагийн шатанд гаргахад бодлого

тодорхойлогч, зохицуулагч байгууллагууд, олон

улсын түнш байгууллагуудын дэмжлэг, оролцоо,

хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад

Монгол Улсад эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх

эрчим хүч, барилга, хог хаягдал болон тээврийн

салбар гэсэн чиглэлүүдэд 7 тэрбум ам. долларын

хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа

байна. Үүгээр Монгол Улсын оруулах хувь нэмрийг

бодитой тодорхойлох боломжтой юм. Нөгөө талаар

Монголын Банкны Холбоо, Ногоон эдийн засгийн

төлөөх түншлэл хөтөлбөр хамтран хийсэн зах

зээлийн судалгаанд “ЖДҮ, бизнес эрхлэгчдийн

ногоон зээлийн эрэлтийн хэмжээ 1,5 тэрбум

ам.доллар байна” гэж дурдсан бөгөөд барилга

болон боловсруулах үйлдвэрийн төслүүдэд ногоон

зээлийн санхүүжилт түлхүү шаардлагатай байна.

Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2017

оны 3 сарын 20-ны өдрийн 98 тоот тогтоолын

хавсралтаар батлагдсан “Агаар, орчны бохирдлыг

бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд

4.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй

гэсэн тооцоолол байдаг. Дээр дурдсан их хэмжээний

санхүүгийн эрэлтийг хангахад төр, хувийн хэвшил,

олон улсын байгууллагуудын нягт хамтын ажиллагаа

нэн чухлыг онцолж байна.

Бид энэхүү хөтөлбөрийн алсын харааг анх

тодорхойлохдоо тогтвортой санхүүгийн асуудлыг

зөвхөн банкны салбарын хүрээнд хөгжүүлэх бус,

шат дараатайгаар ажиллан 2030 он гэхэд бусад

санхүү, бизнесийн салбарт, тэдний ирээдүйн

боловсон хүчнийг сургаж бэлтгэх боловсролын

байгууллагуудад, цаашлаад үндэсний бодлогын

түвшинд авч үздэг болгохыг зорьсон юм. Тиймээс

өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ үргэлжлүүлж,

цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллах

болно.

ӨМНӨХ ҮГ Монгол Улсын Тогтвортой Санхүүгийн ХолбооныУдирдах Зөвлөл

5

ОРШИЛДэлхийн хүн амын өсөлт, эдийн засаг, технологийн

хөгжлийг даган, байгаль орчин түүний баялагт хандах хүн

төрөлхтний хандлага, хэрэглээ жилээс жилд өөрчлөгдөж

олон талын сөрөг нөлөөллийг үүсгэж байна. Уур

амьсгалын өөрчлөлт, хөрс-агаар-усны бохирдол, эрчим

хүчний эх үүсвэр, байгалийн нөөц, хоол хүнсний хомсдол,

хүлэмжийн хийн ялгарал, тэгш бус байдал зэрэг асуудлууд

нь дэлхий нийтийн өмнө нэн хурцаар тулгарч, ядуурал,

өлсгөлөнгийн түвшинг нэмэгдүүлэн, улмаар эдийн засаг,

нийгмийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж буй гол

бэрхшээл болж байна.

Хэдийгээр монгол ёс, соёл заншил байгаль орчинтой шүтэн

барилдсан амьдралын хэв маягтай боловч 21-р зууны эхэн

үеэс байгалийн нөөц баялагт тулгуурласан эдийн засгийн

голлох бүтэцтэй болж, эрчим хүчний эх үүсвэр, байгалийн

нөөцийг шавхан барагдуулах хандлагатай, хүрээлэн

буй орчноо доройтуулах, хүлэмжийн хийн ялгаралтыг

нэмэгдүүлэх, үр ашиг муутай хэрэглээтэй болсон нь

байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний

зэрэгцээ ядуурал, ажилгүйдэл, хүний эрхийн зөрчил,

хөдөлмөр хамгааллын доголдол, цаашлаад бидний хосгүй

нүүдэлчин өв соёл, ахуй уламжлал алдагдах эрсдэл өсч,

шийдвэрлэх шаардлагатай асуудлууд олноор нэмэгдсээр

байна.

Иймд өнөө болон ирээдүй үеийнхэндээ хохирол

учруулахгүйгээр эдийн засаг, байгаль орчин, нийгмийн

хөгжлийн харьцааг тэнцвэржүүлэн зөв зохистой хөгжлийг

бүтээхийн тулд дэлхийн дахинд улс орнууд тогтвортой

санхүүжилтийн санаачлагуудыг туршин хэрэгжүүлж байна.

Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх,

зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа

тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин,

нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзах, сөрөг үр

дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах,

ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс

татгалзах хүртэл шийдвэр гаргах цогц зарчмуудын тухай

ойлголт юм.

Санхүүгийн салбарын 90 гаруй хувийг дангаараа

бүрдүүлдэг Монголын арилжааны банкууд ТоС

Хөтөлбөрийг 2013 оноос хойш идэвхтэй хэрэгжүүлж ирсэн.

Монголын Банкны Холбооны удирдлага манлайлал дор

банкны салбарт байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй

холбоотой эрсдэлийг зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалт

хийх үйл ажиллагаанд заавал анхааран харгалзаж үзэх

тогтолцоо буюу байгаль орчин, нийгмийн удирдлагын

системийг банкууд тогтвортой санхүүжилтийн санаачилгын

хүрээнд хамтран хөгжүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүлэн

ажиллаж байна.

Монголын бүх банкууд энэхүү тогтолцоог сайн дурын

үндсэн дээр өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн

ажиллах болсон нь банкуудын зүгээс байгаль орчин,

нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийг харгалзан

үзэх, анхаарал хандуулах, цаашлаад нийтээрээ ногоон

санхүүжилтийг хэрэгжүүлэхэд нэгдсэн байдлаар ажиллах

хүсэл эрмэлзэлтэй гэдгээ бодитой харуулсан явдал болсон

юм.

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд ТоС-ийн хөтөлбөртэй

холбоотойгоор төр хувийн хэвшил хоорондын хамтын

ажиллагаа, салбар дундын түншлэл, байгаль орчин,

нийгмийн эрсдэлийг харгалзан үздэг банкны систем,

ногоон, тогтвортой төслүүдийн санхүүжилтийн боломж

зэрэг олон шинэлэг үзэл баримтлалууд бий болж, үүнээс

улбаатай ололт, амжилт, эерэг үр дүнг бий болгож чадсан.

Банкуудын эрсдэлийн удирдлага шинэ түвшинд гарч,

байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч,

санхүүгийн эрсдэл ч гэсэн мөн буурсан байна.

Тогтвортой санхүүгийн хөтөлбөрийг хөгжлийн дараагийн

шатанд нь гаргах зорилгоор Монголын Банкны Холбооноос

Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоог

2017 оны 12 сард үүсгэн байгуулсан бөгөөд 2018 оны 1

дүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж

байна. Бид ирэх 10 жилд тогтвортой санхүүгийн асуудлыг

банкны бус санхүүгийн болон бусад бизнесийн салбарт,

цаашлаад боловсролын салбарт нэвтрүүлэхээр “Тогтвортой

санхүүгийн үндэсний замын зураг”-ийг боловсруулаад

байна.

6

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

TоC-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

2013 оны 5 сар: Монголын Банкны Холбоо

(МБХ), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК),

Нидерландын хөгжлийн банк (НХБ) болон Худалдаа,

хөгжлийн банк (ХХБ)-с хамтран анх удаа “Монгол

Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум” арга

хэмжээг зохион байгуулсан. Форумаар Монгол Улсын

төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд,

банкны болон бизнесийн салбарын төлөөлөгчид

ногоон хөгжлийг хамтдаа хэрхэн бий болгох бодлогын

асуудлыг хэлэлцсэн бөгөөд цаашид зайлшгүй авч

хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний нэг нь банк,

санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд болон

банкны харилцагчдын дунд тогтвортой санхүүгийн

мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэх, чадвар чадамжийг

бий болгох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж

үзэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн

хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Үүний үр дүнд Монголын Банкны Холбоо болон түүний

гишүүн банкууд нь ОУСК, НХБ зэрэг олон улсын

байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсын ногоон

эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах зорилгоор

2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол Улсын

нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүгийн

бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг

бичиг”-т гарын үсэг зурж, “Монгол Улсын Тогтвортой

Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр

шийдвэрлэсэн юм.

Уг шийдвэрийн дагуу Монголын Банкны Холбоогоор

ахлуулсан, нийт банкууд, Монголбанк, БОНХАЖЯ болон

СЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тогтвортой санхүүгийн

ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсгийн үйл

ажиллагааны хүрээнд Монгол Улсын байгаль орчин,

нийгэмд тулгамдаж буй гол гол асуудлуудыг харгалзан

тусгасан Монгол Улсын Тогтвортой санхүүжилт

(ТоС)-ийн зарчмууд болон байгаль орчин, нийгмийн

өндөр эрсдэлтэй салбаруудад зориулсан салбарын

удирдамжууд (уул уурхай, хөдөө аж ахуй, барилга,

боловсруулах үйлдвэр)-ыг боловсруулсан.

1 ЭХЛЭЛ

7

2015 он: Тухайн үеийн Монгол Улсын арилжааны

нийт 14 банк 2015 оны I улирлаас эхлэн ТоС-ийн

зарчмууд, салбарын удирдамжуудыг өөрсдийн үйл

ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахаа албан ёсоор

мэдэгдэн “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-

ийн хөтөлбөрийн гишүүдээс хамтран хэрэгжүүлэх арга

хэмжээний баримт бичиг”-т гарын үсэг зурав.

Үүний хүрээнд банкууд ТоС-ийн зарчмууд, салбарын

удирдамж зэргийг банкны үйл ажиллагааныхаа нэг

хэсэг болгон шинэ харилцагч, төсөл, зээлийг үнэлэхдээ

ашиглаж эхэлсэн бөгөөд ингэснээрээ байгаль орчин,

нийгэмд учирч болох сөрөг нөлөөлөл, эрсдэлийг

бууруулахаас гадна өөрсдийн зээлийн эрсдэлийг

бууруулж, чанаргүй зээлийн тоог багасгах арга хэмжээг

авч хэрэгжүүлж байна. Мөн Монгол Улсын эдийн

засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудтай

нийцсэн төслүүдэд ач холбогдол өгснөөр Монголын

эдийн засгийн олон талт хөгжилд хувь нэмэр оруулсаар

байна.

Банкууд харилцагчийн эрсдэлийг тооцоолохоос гадна

өөрсдөө нийгэмд үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор

“Үлгэрлэн манлайлах зарчим”-ыг баримталж, ус, цаас,

эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа явуулах санал

санаачлагуудыг төрөл бүрээр хэрэгжүүлж, оффисоо

ногооруулан “Банкны төгөл” мод тарих аян, “ТоС 7

Хоног” зэрэг олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүдийг

зохион байгуулав.

8

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

МБХ нь ТоС Хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгч, ахлагч юм. МБХ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны 14 банк, гадаадын банкны төлөөлөгчийн газар болон бусад санхүүгийн байгууллагыг өөрийн гишүүнчлэлд нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

ТоС-ийн хөтөлбөрийг МБХ-оор ахлуулсан нийт банкууд, Монголбанк, БОНХАЖЯ болон СЗХ-ны төлөөллөөс бүрдсэн тогтвортой санхүүгийн ажлын хэсэг байгуулах замаар анх эхлүүлж байв. Энэ ажлын

хэсэг өнөөдөр Удирдах Хороо нэртэйгээр ТоС-ийн Холбоогоор ахлуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй гол гол асуудлуудыг харгалзан тусгасан Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмууд болон салбарын удирдамжууд (уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэр)-ыг боловсруулснаар одоогийн банкуудын байгаль орчин, нийгмийн хариуцлагын систем үүсэн тогтвортой хөгжих суурь болсон юм.

Монголын банкны холбоо (МБХ)

МБХ-оос Тос-ийн Хөтөлбөрийг дараагийн шатанд гаргах буюу банкны бус санхүүгийн салбар, цаашлаад бизнесийн бусад байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор 2017 оны 12 сард үүсгэн байгуулав.

Холбоо нь Монгол Улсыг бүс нутагтаа тогтвортой санхүүгийн манлайлагч, мэдлэгийн төв болгох эрхэм зорилготой бөгөөд дараах үйл ажиллагааг явуулдаг:

1) Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд

ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилт, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих;

2) Тогтвортой санхүүжилттэй холбоотой тулгарч буй асуудлуудад гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлж, шийдэл боловсруулах;

3) Монгол Улсын ногоон бодлого боловсруулалт, хэрэгжилтийг дэмжин байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд хувь оруулан ажиллах зорилттойгоор ажиллаж байна.

Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо (ТоС холбоо)

ГИШҮҮН БАНКУУД

9

ТоС ШАГНАЛЫН ЭЗЭД

2017 ToC Манлай байгууллага, Шилдэг ТоС Арга хэмжээ 2015

2016 ToC Манлай байгууллага

2016 & 2017 Шилдэг ТоС Байгууллага, ТоС Манлай Байгууллага

2018

2015 Шилдэг ТоС Байгууллага, Манлай байгууллага, 2016 & 2017 Шилдэг ТоС

Арга хэмжээ

10

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

2014 оны 11 сар

ТоС-ийн Удирдах

хороог байгуулав

2014 оны 1-11 сар

ТоС-ийн зарчмуудыг

боловсруулав

2015 оны 11 сар

Тогтвортой Санхүүгийн

Форум 2015

2015 оны 11 сар

Ногоон зээлийн сан

(МНСК) төслийг

санаачлав

2016 оны 4 сар

МНСК-ийн ажлын

хэсэг байгуулав

2015 оны 7 сар

ТоС-ийн хэрэгжилтийн

тайлан авдаг болов

2017 оны 9 сар

Тогтвортой Санхүүгийн

Форум 2017

2017 оны 9 сар

МБХ, СЯ, БОАЖЯ, Олон

Улсын Ногоон Өсөлтийн

Хүрээлэн (GGGI) хооронд

хамтын ажиллагааны

санамж бичиг байгуулав.

2017 оны 10 сар

Тогтвортой санхүүгийн

асуудал Монгол Улсын

санхүүгийн зах зээлийг

2025 он хүртэл хөгжүүлэх

үндэсний хөтөлбөрт

тусгагдав

2017 оны 12 сар

ТоС Холбоог үүсгэн

байгуулав

2013 оны 5 сар

Тогтвортой Санхүүгийн

Форум

ОЛОЛТ АМЖИЛТЫН 5 ЖИЛ

11

2014 оны 12 сар

Тогтвортой Санхүүгийн

Форум 2014

2014 оны 12 сар

МБХ, БОАЖЯ,

Монголбанк, НЗД

хооронд хамтын

ажиллагааны санамж

бичиг байгуулав

2015 оны 1 сар

ТоС-ийн зарчмуудыг

хэрэгжүүлж эхлэв

2016 оны 7 сар

ТоС-ийн стандарт

сургалтын хөтөлбөр

боловсруулан батлав

2016 оны 11 сар

Тогтвортой Санхүүгийн

Форум 2016

2017 оны 3 сар

Камбожийн Банкны

Холбоотой санамж

бичиг байгуулав

2018 оны 2 сар

SBN байгууллагаас

эрхлэн гаргадаг

Дэлхийн ТоС хөгжлийн

тайланд Монгол Улс

онцлон нэрлэгдэв

2018 оны 2 сар

Филиппиний Банкны

Институттай санамж

бичиг байгуулсан

2018 оны 3 сар

Онлайн сургалтын

платформ

боловсруулах төсөл

албан ёсоор нээлтээ

хийв

2018 оны 11 сар

ТоС-ийн үндэсний

замын зургийг

боловсруулав

2013 оны 9 сар

Ажлын хэсгийн анхны

уулзалт

2013 оны 11 сар

Тунхаг бичигт гарын

үсэг зурах ёслол

2014 оны 3 сар

SBN-д албан

ёсоор элсэв

12

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

ОУСК, НХБ-ны тусламжтайгаар санхүүгийн

байгууллагуудыг тогтвортой хөгжлийн асуудлуудад

анхаарлаа хандуулж, Монгол Улсын эдийн засгийн

хөгжлийн бодлогод идэвхтэй оролцогч байхад нь

туслах зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжоос

гадна олон улсын хууль, стандарт, салбарын сайн

жишиг журмуудыг тусгасан олон улсын түвшний

баримт бичгийг боловсруулсан бөгөөд энэ нь ТоС

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн анхны,

гол суурь баримт бичиг юм.

ТоС-ийн хөтөлбөрийн гишүүд банкууд эдгээр

зарчимд тулгуурлан, дотооддоо өөрсдийн “Байгаль

орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын систем”-

ийг бий болгон зээл, хөрөнгө оруулалтын үйл

ажиллагаандаа нэгтгэн холбогдох ажилтнуудаа

сургав.

ТоС-ИЙН 8 ЗАРЧИМ

Зарчим 1 | Байгаль орчноо хамгаалах Бид хөрс, ус, агаар, биологийн олон янз байдал, байгалийн сэргээгдэх болон сэргээгдэхгүй, шавхагдаж буй нөөцийг хадгалан хамгаалж, тэдгээрт үзүүлэх сөрөг нөлөөллийг бага байхаар тогтвортой ашиглах хандлагыг дэмжин ажиллана.

Зарчим 3 | Соёлын өвийг хамгаалах Бид Монгол Улсын түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх соёлын онцгой өв болох ёс заншил, хэл, бусад өв, түүнчлэн соел, түүх, археологи, палентеологийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалан ажиллана.

Зарчим 5 | Санхүүгийн хүртээмжийг дэмжих Бид санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, санхүүгийн боловсрол олгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээг авах замаар Монгол Улсад санхүүгийн өргөн хүрээтэй тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллана.

Зарчим 7 | Ил тод байдал, хариуцлагыг дэмжих Бид ил тод байдал, хариуцлагыг дэмжин, банкны тогтвортой санхүүгийн үүрэг хариуцлагын хүрээнд тайлагнах явдлыг дэмжин ажиллана.

Зарчим 2 | Хүний эрх, нийгмийг хамгаалах Бид хүний эрхийг хүндэтгэж, хөдөлмөрийн стандартыг мөрдөнө. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, тэдгээрийн аюулгүй байдлыг ханган ажиллана.

Зарчим 4 | ”Ногоон эдийн засаг”–ийн өсөлтийг дэмжих Бид Монгол Улсын ногоон, цэвэр эдийн засагт хувь нэмэр оруулах төсөл болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллана.

Зарчим 6 | Ёс зүйтэй санхүүжилт, компанийн засаглалыг дэмжих Бид хориглосон жагсаалтанд багтсан үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй, бид ёс суртахуунгүй, гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг үл тэвчих бодлого явуулж, ёс зүйтэй байх, компанийн засаглалтай холбоотой сайн туршлагуудыг дэмжих бодлого баримтлан ажиллана.

Зарчим 8 | Манлайлан үлгэрлэх Бид харилцагчиддаа тавьж буй шаардлагыг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж, салбарын хувьд Монгол Улсыг байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд эерэг хөгжилд чиглүүлэн ажиллана.

ТоС-н 8 зарчмын зорилго нь байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгасан, түүнээс

зайлсхийсэн, улс орны ногоон эдийн засгийн өсөлт, хөгжлийн зорилгод нийцсэн төсөл, бүтээгдэхүүн,

үйлчилгээг санхүүжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн олон талт хөгжилд хувь нэмэр оруулахад

чиглүүлэх явдал юм.

13

4 САЛБАРЫН УДИРДАМЖ

Боловсруулах салбарын удирдамж

Уул уурхайн салбарын удирдамж

Барилгын салбарын удирдамж

Хөдөө аж ахуйн салбарын удирдамж

ТоС Хөтөлбөрийн хүрээнд ТоС-ийн 8 зарчмын

дагалдах баримт бичиг болгон Монгол Улсын эдийн

засгийн голлох 4 салбар (уул уурхай, барилга,

боловсруулах үйлдвэр болон хөдөө аж ахуй)-ын

удирдамжийг боловсруулсан бөгөөд эдгээр баримт

бичиг өнөөдөр банкуудын зээлийн процессын

салшгүй нэгэн хэсэг болон явж байна.

Салбарын удирдамжийн баримт бичиг нь тухайн

салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж буй

харилцагчдад зээл олгохоор судалж буй болон

зээл олгосон банкуудад холбогдох харилцагч, зээл,

төслийг үнэлэхдээ ТоС-ийн зарчмуудыг баримтлан

хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр

хэлбэр салбарын удирдамжуудыг ашиглаж буй хэн

бүхэн Монгол Улсын ТоС-ийн зарчмуудад нийцүүлэн,

тэдгээрийн хэрэгжилтийг дэмжин ажиллаж байхаар

боловсруулсан юм.

Монгол Улсын санхүүгийн салбарын нийт хөрөнгө

оруулалт нь дээр дурдсан голлох 4 салбарт төвлөрсөн

байдаг бөгөөд Монголын банкуудын нийт зээлийн

багцын 90%-ийг эдгээр салбарт оруулсан зээл,

хөрөнгө оруулалт эзэлж байна.

Ариг Банк “Утааг хамтдаа устгахаар” уриалав

Ариг Банк нь 2017 оны 4 дүгээр сарын 17-нд гэр хорооллын утааг бууруулах хамгийн оновчтой шийдлийг олж практикт нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын гэр хорооллын утааг 80-аас доошгүй хувиар бууруулахаар зорилго дэвшүүлэн энэхүү төслийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. “Утааг хамтдаа устгая!” төслийн үйл ажиллагаа нь 2017-2021 оны хооронд 4 жилийн хугацаанд доорхи 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй.

14

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

БАНКНЫ САЛБАР ДАХЬ ТоС

2Монгол Улсын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг

бүрдүүлж буй банкны салбарын хувьд аливаа зээл,

хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах бүртээ байгаль

орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай ажиллах нь

чухал. Мөн тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжсэн

санхүүжилтийг олгох, банкнаас зээл, хөрөнгө оруулалт

хүсч буй ААН, иргэдийг байгаль орчин, нийгэмд

ээлтэйгээр үйл ажиллагаа явуулах шаардлага тавих,

ногоон төсөл хэрэгжүүлэхийг дэмжих санхүүгийн

хөшүүргийг бий болгох зэргээр тэдний оролцоо нэн

чухал ач холбогдолтой.

ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкууд байгаль орчин,

хүрээлэн буй орчин, нийгмийн хариуцлагаа өндрөөр

ухамсарлан ногоон эдийн засгийн өсөлт, санхүүгийн

хүртээмжийг дээшлүүлэн байгууллагын засаглал,

ил тод нээлттэй байдал, хариуцлага үүрэх механизм

зэргийг баримтлан ТоС-н зарчмуудад нийцсэн үйл

ажиллагаагаа явуулж өөрсдийн үйл явц, ахицаа

тайлагнаж байхаар тунхагласан билээ.

Иймээс өнгөрсөн хугацаанд ТоС-ийг хэрэгжүүлэн

ажиллаж буй 13 банкнаас ТоС-ийн 8 зарчим, 4

салбарын удирдамж дээр тулгуурлан байгаль орчин,

нийгмийн удирдлагын систем (БОНУС)-ийг үйл

ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж, өөрсдийн

ажилчид, харилцагчид, олон нийтэд ур чадвараа

дээшлүүлэх, мэдлэг мэдээлэл түгээх олон талын арга

хэмжээг зохион байгуулж байна. Цаашлаад өөрсдийн

үйл ажиллагааг “ногоон” болгох замаар бусад

байгууллагуудаа үлгэрлэн манлайлж байна.

Сүүлийн 5 жилд банкны салбараас байгаль орчны

төсөл хөтөлбөрт 16.02 тэрбум төгрөгийг зарцуулсан

бол байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт,

нийгмийн эмзэг бүлгүүдэд 26.21 тэрбум төгрөгийн

туслалцаа, хувь нэмэр оруулжээ.

“Саарал”-аас “Ногоон” руу

15

Санхүүгийн салбарт тогтвортой санхүүгийн үзэл баримтлалыг нэвтрүүлэхийн тулд ТоС-ийн 8 зарчим, 4 салбарын удирдамж, Байгаль орчин нийгмийн бодлогын баримт бичгийн загварыг батлав.

Бодлогын баримт бичиг нь санхүүгийн байгууллагууд өөрсдийн байгууллагын онцлогт тохируулан өөрчилж болохуйц ТоС-ийн зарчмуудыг тусгасан загвар баримт бичиг юм. Банкууд загвар бодлогын баримт бичигт тулгуурлан дотооддоо өөрийн бизнесийн онцлогийг тусган байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгож, түүнийхээ дагуу байгаль орчин, нийгмийн хамгааллын ажлын байрны орон тоог бий болгох, зээлийн шинжээчийн гарын авлага боловсруулах, эрсдэлийн менежментийн програмтай болох, мөн хяналт, чанарын аудитын үйл ажиллагаа зэргийг нэвтрүүлсэн.

Банкууд 2015 оноос эхлэн Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Байгаль орчин, нийгмийн гүйцэтгэлийн стандарт”-ыг Монголд нутагшуулах боломжтой болгон боловсруулж, байгаль орчин, нийгмийн дью дилиженс процессийг зээлийн системдээ нэвтрүүлэв. Энэхүү процесс нь (i) Санхүүжүүлэхийг хориглосон үйл ажиллагааны жагсаалтын дагуу шалгах, бизнесийн салбарын үйл ажиллагааны үнэлгээнд суурилсан байгаль орчны анхан шатны үнэлгээ хийх, (ii) төслийн байгаль орчны эрсдэл, нийгмийн нөлөөллийн шинжилгээ хийх, эрсдэлийн ангилал хийх, (iii) үйл ажиллагаа, гүйцэтгэлийн байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн төлөвлөгөө гаргаж, харилцагчтай гэрээ байгуулах, мөн (iv) гэрээний заалт, нөхцөлийг биелүүлж хэрэгжүүлж байгаа явцын мониторинг, хяналт гэсэн гол үйл ажиллагаануудас бүрдэнэ.

Эдгээр баримт бичигт тулгуурлан банкууд дотроо зээлийн шинжээчийн гарын авлага, эрсдэлийн удирдлагын систем, мониторинг болон чанарын аудитын процессуудыг боловсруулж, дотооддоо нэвтрүүлэв.

БОНУС-ийг нэвтрүүлж эхэлсэнээс хойших банкууд нийт 60.9 их наяд төгрөгийн зээл олгосноос 7.3 их наяд төгрөгийн 9,998 төсөлд дью дилиженс хийв. Мөн байгаль орчин, нийгэмд хортой гэж үзсэн 151.2 тэрбум төгрөгийн 47 төсөлд зээл олгохоос татгалзсан байна.

Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын систем (БОНУС) ТООН МЭДЭЭЛЭЛ:

100% ТоС Хөтөлбөрт нэгдсэн

банкуудын эзлэх хувь

47БОНУС-н үр дүнд

олгохоос татгалзсан

зээлийн тоо

1.3 Байгаль орчинд эерэг нөлөөтэй

төслүүдэд олгосон зээлийн

хэмжээ /тэрбум төгрөг/

7.3БОН-н үнэлгээ хийж

олгогдсон зээлийн

хэмжээ /тэрбум төгрөг/

9,998БОН-н үнэлгээ хийгдсэн

зээлийн нийт багцад эзлэх

хувь, нэг санхүүгийн жилд

дунджаар

10,017Тогтвортой санхүүгийн

сургалтад хамрагдсан

ажилчдын тоо,

давхардсан тоогоор

16

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

Чадавхийг бэхжүүлэх сургалт

Тогтвортой санхүүжилт банкны салбарт хэрэгжих

гол түлхүүр нь банкны ажилчдыг бэлтгэх, тэдний

чадавхижуулах сургалтыг олон талаар зохион

байгуулах явдал юм. Үүний

хүрээнд МБХ-ооос ОУСК,

НХБ-ны дэмжлэгтэйгээр

ТоС-ийн сургагч багш нарт

зориулсан сургалтууд, банкны

ажилчдын сургалтууд, сар

бүрийн ТоС-ийн уулзалтуудыг

зохион байгуулах, олон улс

дахь тогтвортой санхүүгийн

туршлагаас суралцах зэрэг арга хэмжээг авч

хэрэгжүүлэв.

БОНХ-ын ерөнхий сургалтын хөтөлбөрийн хүрээнд

банкууд өөрийн онцлогт нийцсэн сургалтын

материалуудыг ToC-ийн ерөнхий бүтцэд нийцүүлэн

дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, зээлийн

үнэлэлт, захиргаа зэрэг сэдвүүдээр боловсруулав.

Тэдгээр баримт бичгийн төслүүдэд ОУСК болон

НХБ-ны зөвлөхүүдээс мэргэжлийн зөвлөгөө өгөх,

тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх гарц,

зөвлөмж өгөх зэргээр ажилласан нь томоохон

дэмжлэг болсон юм. Мөн түүнчлэн банкны

салбарын боловсон хүчнийг чадавхижуулах хүрээнд

банкны ажиллагсдад гадаадын болон дотооддоо

хэрэгжүүлсэн сайн туршлагуудын талаар мэдээлэл

өгөх, уул уурхай, үйлдвэрлэл явагдаж буй газар

дээр нь очиж танилцах боломж олгох зэрэг арга

хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллалаа. Цаашид

ТоС-ийн зарчмууд болон салбарын удирдамжийг

хэрэгжүүлэхэд гишүүн байгууллагуудын ажилтнуудыг

Сайн туршлага: ХХБ зээлийн нийт

ажилтнуудаа БОНХМС-ийн

нарийвчилсан судалгаанд

хамруулав

E-LEARNING

Монголын ТоС-ийн хөтөлбөрт зориулсан Кени улсын

онлайн сургалтын хөтөлбөрөөс туршлага судлан,

E-Learning сургалтын платформыг ОУСК, НХБ-н

дэмжлэгтэйгээр хөгжүүлэн дуусч байна. Жил бүр банкны

салбарт нэмэгдэж буй боловсон хүчнийг сургах шаардлага

тулгарч байгаатай холбогдуулан энэхүү системийн

шаардлага, хэрэгцээ улам өсөж байна. Иймээс илүү

олон хүнийг илүү бага хугацаанд сургах үүднээс банкны

албадуудад тохируулан хөгжүүлсэн цахим сургалтын

системийг нэвтрүүлж байна. Энэхүү цахим мэдлэгийн

ХасБанк Уур Амьсгалын Ногоон сан (УАНС)-ийн магадлан итгэмжлэгдсэн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болсноор хүлэмжийн хийг бууруулах зорилготой, эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгуурласан бизнесийн зээл олгох болсон.Монгол Улсад Говьсүмбэр аймагт 10 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төслийг Хас банкаар дамжуулан, Уур Амьсгалын Ногоон Сангийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлсэн.

ХасБанк УАНС-гаар 10МВ нарны цахилгаан станцын төслийг санхүүжүүлсэн.

17

Сайн туршлага: Хас банк салбар бүрийн

400 гаруй төлөөллийг

оролцуулсан “Ногоон

Санхүүгийн Форум”-ыг

зохион байгуулав.

чадавхижуулах, мэдлэг мэдээлэл хүргэх чиглэлээр

олон ажил хийхээр төлөвлөж байна.

2015 оноос хойш сургагч багш нарын сургалтын

хөтөлбөрт гишүүн банкууд болон ТоС Хөтөлбөрийн

хамтрагч байгууллагуудаас нийт 90 орчим хүн

хамрагдсан байна. Тэдэнд Байгаль Орчны Нөөцийн

Удирдлага (ERM)-н салбарт дэлхийд тэргүүлэгч

олон улсын зөвлөх компанийн бэлтгэсэн сургалтыг

явуулж, улмаар бэлтгэгдсэн сургагч багш нартай

хамтран өнөөдрийг хүртэл банкны ажилтнуудыг

чадавхижуулах хурал, сургалтуудыг зохион

байгуулсаар байна.

Худалдаа хөгжлийн банкнаас өөрийн ажилтнуудад

мэдээлэл хүргэх, тэднийг чадавхижуулан хөгжүүлэх

ажлын хүрээнд дотооддоо сургалт, семинаруудыг

зохион байгуулж, байгаль орчны баримтат кино,

ном зохиолуудыг орчуулан ажлын байрандаа

байрлуулсан бөгөөд зээлийн үйл ажиллагаандаа

ОУСК-ийн Байгаль орчин,

нийгмийн эрсдэлийн үнэлгээний

гарын авлагыг нэвтрүүлэн

ажиллаж байна.

Худалдаа хөгжлийн банкнаас олон

нийт, харилцагчдад байгаль орчин,

нийгмийн хамгааллын хүрээнд авч

хэрэгжүүлж буй арга хэмжээний

талаар мэдээлэл өгөх арга хэмжээг

мөн авч хэрэгжүүлсэн бөгөөд

энэ хүрээнд МУИС болон СЭЗИС-ийн оюутнуудад

сургалт, мэргэжлийн өдөрлөгийг зохион байгуулсан

байна.

талбарын эхний зорилтот бүлэг нь банкны салбарын

нийт ажилтнууд (2017 оны байдлаар 15,000 гаруй)

бөгөөд тэдгээрээс байгаль орчин, нийгмийн хамгааллын

ажилтнууд, зээлийн эрсдэлийн шинжээчид, эрсдэлийн

удирдлагын шинжээчид, харилцагчийн үйлчилгээний

ажилтнууд, зээлийн хорооны гишүүд, салбар, тооцооны

төвийн менежер, хуульч, дотоод аудиторуудыг онцлон

чадавхижуулах болно. Энэхүү цахим мэдлэгийн талбар

нь байгаль орчин, нийгмийн хамгаалал, эрсдэлийн

удирдлагын тогтолцоог сонирхон судалж буй хэн бүхэнд

нээлттэй байх юм.

Энэхүү байгаль орчин, нийгмийн хамгаалал, эрсдэлийн

удирдлагын талаарх мэдлэгийн цахим талбар нь дараах

онцлогтой:

i) Өнгөрсөн хугацаанд ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд

боловсруулсан баримт бичиг, сургалтын материал,

мэдээ мэдээлэл, видео контент, тайлан, хэвлэл, олон

улсын сайн туршлагууд зэргийг агуулсан;

ii) Банк болон банкны бус санхүүгийн байгууллагуудын

ажилтнууд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн

удирдлагын талаар мэдээлэл авах, зээл,

санхүүжилтийн процесст байгаль орчин, нийгмийн

дью дилиженс хийх, харилцагчтай байгуулсан

гэрээний явцад мониторинг хийх, тайлагнах зэргээр

тэднийг чадавхижуулахад чиглэсэн;

Капитрон банк, “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнтэй түншлэн жорлон байгуулахад зориулсан анхны хөнгөлөлттэй “Эко жорлонгийн зээл”-г зах зээлд гаргах, хэрэглэгчдэд эко жорлонгийн талаарх сургалт явуулах зардлыг санхүүжүүлэх, зэрэг бусад хамаарах ажлыг дэмжин, хамтран ажиллахаар тохиролцсон байна. Капитрон банкнаас эхний ээлжинд Өмнөговь аймгийн зарим сумдад байгальд ээлтэй, хүнд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн эко жорлонг бий болгоход 300 сая төгрөгийн эх үүсвэрийг гаргах ажээ.

Капитрон банк 300 сая төгрөгийн эх үүсвэрийг Эко жорлонгийн зээлд зориулан гаргана

18

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

Үлгэрлэн манлайлах

Мод тарих: ТоС-ийн 1 дүгээр зарчим болох байгаль орчноо хамгаалах ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 3,000

гаруй банкир 102,398 мод тарьж, 30,000 гаруй модыг усалжээ.

Хог түүх: 2016 оноос хойш нийт 4,000 гаруй шуудай хог, 580 тонн хог хаягдлыг голын сав газраас түүж хогийн

цэгт хаясан байна.

Ногоон оффис: Банкууд төв оффис болон салбар, тооцооны төвийн байранд хөгжлийн бэрхшээлтэй харилцагчийг

нэвтрэхэд саадгүй, тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор оффисын орц, гарцыг зориулалтын дагуу

засч өөрчлөх, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмжөөр шинэчлэн солих, дахин боловсруулсан

материалын хэрэглээ, худалдан авалтыг дэмжин ажиллаж байна.

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх: Банкууд ТоС-ийн 5 дахь зарчим болох “Санхүүгийн хүртээмжийг

дэмжих зарчим”-ыг нэн тэргүүнд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн бүтээгдэхүүн,

үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор АТМ болон цахим хуудсыг харааны бэрхшээлтэй иргэд

ашиглах боломжтой болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүй үйлчлэх болон тэдгээр

иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудлын талаарх сургалтыг банкны теллер, харилцагчийн

үйлчилгээний ажилтнуудад шат дараатайгаар зохион байгуулав.

Сайн туршлага: Ариг банк дахин

боловсруулсан материал ашиглан оёсон дүрэмт

хувцсаар ажилтнуудаа бүрэн хангасны зэрэгцээ

банкны төв байрны гадна цахилгааны хэрэглээний

50-60%-ийг нарны эрчим хүчээр хангаж байна.

Банк нь харилцагчдад тавьж буй байгаль орчин, нийгмийн

шаардлагыг өөрийн банкны дотоод үйл ажиллагаандаа мөн

үлгэрлэн хэрэгжүүлж, банкны үйл ажиллагааг ус, цаас, эрчим хүчний

хэмнэлттэй явуулах, авилга, шударга бус өрсөлдөөн, мөнгө угаах

болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг үл тэвчих бодлогыг

хэрэгжүүлэх, ил тод тайлагнах, зохистой засаглал, ёс зүйтэй үйл

ажиллагаа, эрх тэгш байдлыг эрхэмлэх зэргээр ажиллаж байна.

Сайн туршлага: Хаан банкны төв байр болох ХААН Банк цамхаг нь Монголд “Барилгын

Удирдлагын Систем”-ийг нэвтрүүлсэн А зэрэглэлийн анхны барилга юм. Тус барилгын инженерийн дэд

бүтцийн бүх систем нь эрчим хүчний хэмнэлттэй буюу Eco mode –той бөгөөд бүрэн удирдлагатай тул

ашиглалтын зардлаа 30-45%-иар хэмнэж байна. Ажилтнуудыг принтер, хэвлэлийн хорны сөрөг нөлөөнд

өртөхөөс сэргийлэхийн тулд барилгын давхар бүрийг нэгдсэн хэвлэх өрөөтэй байхаар төлөвлөсөн байна.

19

ХАМТЫН АЖИЛЛАГААТоС-ийн хөтөлбөр хамтран ажиллагч байгууллагуудын идэвхитэй оролцоо, дэмжлэгтэйгээр

өргөжин хөгжиж байна.

3Бодлого

ТоС-ийн Үндэсний

Замын Зураг

Чадавх

бэхжүүлэх

Мэдлэг,

туршлага

солилцоо

Ногоон санхүү, хөрөнгө оруулалт

ТоС-ийн зарчмууд, Салбарын удирдамж

Форум,

семинар

Судалгаа

Төр

Боловсролын байгууллага

Олон улсын байгууллага

Хувийн хэвшил

MemberBanks

M S F IONGOLIAN USTAINABLE INANCE NITIATIVE

ToC

20

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

Монгол Улсын Тогтвортой санхүүгийн форум нь

тогтвортой хөгжил, тогтвортой санхүүгийн асуудалд

анхаарал тавьдаг бодлого тодорхойлогчид,

банк санхүүгийн байгууллагууд, олон улсын

байгууллагууд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид,

иргэний нийгмийн байгууллагууд, байгаль орчин,

нийгмийн мэргэжилтнүүдийг оролцуулдаг үндэсний

хэмжээний томоохон арга хэмжээ бөгөөд ТоС

Хөтөлбөр хамгийн анхны ТоС Форумаас урган гарсан

билээ. Түүнээс хойш ТоС форум нь мэдлэг мэдээлэл

хуваалцах, асуудлаа хэлэлцэн, хамтдаа шийдэл

хэрэгжүүлж, хэрэгжүүлсэн нэгнийх нь дуу хоолойгоо

илэрхийлэх орчин болсон билээ.

Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг

хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар

тодорхой үүрэг амлалт өгч, банкны салбар ногоон

эдийн засгийн өсөлт, тогтвортой санхүүжилтийг

хэрэгжүүлэхээр нэгдэн ажиллаж байгаа энэ үед

тус форумаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй

бодлого журмуудын хэрэгжилт, төсөл хөтөлбөрүүдийн

үр дүнг хэмжих, шинэ ажил, шийдлийг эрэлхийлэх,

хамтын ажиллагааны боломжуудыг бүрдүүлэхийг

зорьдог.

ТоС форум арга хэмжээ: Нийгмийн түүчээ цугларах цэг

20+ Хамтрагч байгууллагууд

350+ Оролцогчид

30+ Дээд түвшний илтгэгчид

Хэлэлцэх сэдэв: Тогтвортой санхүүг

хэрэгжүүлэх, түүнд шаардлагатай мэдлэг

чадвар солилцох, дээшлүүлэх хэлэлцүүлэг,

техникийн зөвлөмжийн хэрэгцээ

Хэлэлцэх сэдэв: Монгол Улсын

Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмууд,

4 салбарын удирдамж /уул уурхай, барилга,

хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр/- ийг

батлах.

Үр дүн: Монгол Улсын банкууд сайн дурын

үндсэн дээр банк санхүүгийн системд тогтвортой

санхүүг хэрэгжүүлэхээр санал нэгдэв. -

Тогтвортой санхүүгийн ажлын хэсгийг байгуулж,

тунхаг бичигт гарын үсэг зурахаар шийдвэрлэв.

Үр дүн: ТоС-ийн зарчмуудыг 2015 оны 1

сараас банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж

эхлэхийг зарлав.

ТОС ФОРУМ 2013: ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН

ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

ТОС ФОРУМ 2014: ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ: ХАМТЫН

ЗҮТГЭЛЭЭР ЗӨВ ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХҮЙ

Хэлэлцэх сэдэв: Монгол Улсын

Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой

санхүүгийн зарчмуудын хэрэгжилтийг

дэмжих ногоон зээлийн санг байгуулахаар

санал нэгдэх.

Үр дүн: Төр, хувийн хэвшил, олон улсын

байгууллагууд оролцсон ажлын хэсэг

байгуулахаар шийдвэрлэв.

Үр дүн: Ногоон зээлийн сангийн

үзэл баримтлал дээр санал солилцож,

зарчмын хувьд батлах, хамтран ажиллагч

байгууллагууд санал нэгдсэн

Үр дүн: Санхүүгийн зохицуулах хороо,

бичил санхүүгийн байгууллага, даатгал гэх

мэт банк бус санхүүгийн бусад байгууллага

буюу санхүүгийн салбарыг бүхэлд нь хамрах

Үндэсний Замын зургийг батлахаар шийдсэн

бөгөөд ногоон нэршил, таксономийг хөгжүүлэхТОС ФОРУМ 2015: НОГООН ЗЭЭЛИЙН САН: ТОГТВОРТОЙ

ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БОЛОХ НЬ

Хэлэлцэх сэдэв: Тогтвортой

санхүүгийн сайн дурын санаачлагыг

дараагийн шатанд гаргах хамтын

ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэх.

Хэлэлцэх сэдэв: Тогтвортой санхүүгийн

үндэсний замын зураг боловсруулах, ТоС-ийн

талаарх бодлого, хууль журмын зохицуулалт,

банкны бус санхүүгийн салбарт нэвтрүүлэх, -

Ногоон зээлийн санг байгуулах бэлтгэл ажлын

хүрээнд боловсруулсан төслүүдийг боломжит

хөрөнгө оруулагч нарт танилцуулах, оролцогч

талуудын үүрэг оролцоог баталгаажуулах,

- Ногоон төсөл бэлдэхэд хувийн хэвшилтэй

хамтран ажиллах ТОС ФОРУМ 2016: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ 2030:

ТӨЛӨВЛӨЛТӨӨС ХЭРЭГЖИЛТЭД

ТОС ФОРУМ 2017: ТОГТВОРТОЙ САНХҮҮГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

22

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

НОГООН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ НЬ

4Монголын тогтвортой санхүүгийн хөгжлийг хурдасгах, хүрээг хэд дахин тэлж ногоон ирээдүйг цогцлоохын тулд

их сургууль, боловсролын хөтөлбөр боловсруулж, ногоон санхүүгийн механизм үүсгэж байна.

БОАЖЯ, Сангийн яам, МБХ, ДДНХБ хооронд

зурсан “Ногоон зээлийн сан байгуулах санамж

бичгийн хүрээнд” НУАС-аас төслийн бэлэн байдлын

буцалтгүй тусламж (USD 350,000)-ийг ДДНХБ-

аар дамжуулан авч, Монголын Ногоон Санхүүгийн

Корпораци (МНСК) байгуулах бэлтгэл ажлыг хангах

төслийн нэгжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Уг төсөл нь Монгол Улсад үндэсний хэмжээний

ногоон санхүүгийн системийг бий болгож,

Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого,

Парисын хэлэлцээрт тусгасан үндэсний зорилтот

хувь нэмрийг хэрэгжүүлэн, тогтвортой, ногоон

ирээдүйг бий болгоход санхүүжилтээр дамжуулан

дэмжлэг үзүүлэх алсын хараатай юм. МНСК-ийн

Төслийн нэгж МНСК-ийн зах зээлийн судалгаа ба

бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулах боломжит

байгууллагуудыг тогтоох, хөрөнгө оруулалтын санал,

бичиг баримтыг боловсруулах, МНСК байгуулахтай

холбоотой бүртгэл, хууль эрх зүйн ажлуудыг хийх,

оролцох талуудын хэлэлцүүлэг уулзалтууд ба чадавх

бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулах зэрэг

ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

МНСК: Монголын ногоон санхүүгийн корпораци

23

Монголын Тогтвортой Санхүүгийн Хөгжлийн

Холбоо (ТоС Холбоо), БОАЖЯ, Монголбанк, Олон

Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Ногоон эдийн

засгийн төлөөх түншлэл (PAGE) байгууллагууд

хамтран их дээд сургуулиудын бакалаврын

зэрэгт банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй

оюутнуудад зориулсан “Тогтвортой Санхүүжилт”-

ийн сонгон суралцах хичээлийн сургалтын хөтөлбөр

боловсруулах, нэвтрүүлэх төслийг албан ёсоор

2018 оны 4 дүгээр сард эхлүүлэн төслийн ажлын

төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Уг төсөлд СЭЗДС, МУИС, ХҮДС хамтран ажиллаж

байгаа бөгөөд төслийн хүрээнд тогтвортой санхүүгийн

сурах бичиг, сургалтын материалыг боловсруулах,

их дээд сургуулийн багш нарыг бэлтгэх, 2019 оны

хичээлийн жилийн хаврын улиралд туршилтын

хичээлийг эхлүүлэхийг зорьж байна.

ТоС-ийн сонгон хичээлээр оюутнууд санхүүжилт,

хөрөнгө оруулалт болон тогтвортой хөгжлийн уялдаа

холбоо, бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчин,

нийгмийн эрсдэлийг авч үзэхийн ач холбогдол,

эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалууд, ногоон

бизнесийн боломжууд, олон улсын туршлага зэрэг

чиглэлээр мэдлэг эзэмшсэнээр, тогтвортой хөгжлийн

чиг хандлагад нийцсэн шинэ үеийн банк санхүү,

бизнесийн салбарын мэргэжлийн боловсон хүчинг

бэлтгэхэд хувь нэмэр оруулах юм.

БОЛОВСРОЛ: Их Сургуулийн Хөтөлбөр

Хаан Банк эрчим хүчний хэмнэлттэй сургуулийн ба эмнэлгийн цогцолборыг санхүүжүүлэв

Эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгох, эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилготой МОНСЭФФ төслийн хүрээнд эрчим хүчний үр ашигтай технологи суурилуулсан сургууль, эмнэлгийн цогцолбор барилгыг хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлсэн..

24

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

ОЛОН УЛСАД ҮНЭЛЭГДСЭН ТОС ТУРШЛАГА

5ОУСК болон ТоС Олон Улсын Холбооны хамтран гаргадаг Дэлхийн ТоС хөгжлийн тайланд Монгол Улс нь тогтвортой санхүүгийн хэрэгжилтийн “төлөвшин тогтнож буй” шатанд хүрээд буй 8 орны нэгээр тодорчээ. Монгол Улсын хувьд байгаль орчин, нийгмийн эрсдэлийн шалгуурт өндөр үнэлгээ авсан бөгөөд Монголын байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын бүтэц нь ТоС Олон Улсын Холбооны гишүүд дундаа хамгийн бүрэн цогц, дэлгэрэнгүйд тооцогдож байна. Тайланд дүгнэсэн 5 шатлалын хүрээнд, “төлөвшин тогтож буй” гэдэг нь Монгол орон хэрэгжүүлэх бүрэн цогц төлөвлөгөө, арга хэрэгслүүдтэй бөгөөд үүнийхээ үр дүн, үр дагавруудыг судлан тайлагнаж эхэлсэн гэсэн үг юм. Бид олон орны арга туршлагаас судлан суралцаж, сайжруулаад байгаа бөгөөд, өөрсдийн бүтээсэн хэв загварыг бусад орнууд дагалдан хэрэгжүүлэхийг уриалан дуудаж байна. 2013 оноос эхлэн ТоС Хөтөлбөр нь Нигери болон тогтвортой санхүүг хөгжүүлэхийг оролдож буй олон орнуудаас суралцаж байсан бол, өдгөө ТоС Хөтөлбөр нь бүс нутагтаа манлайлан тэргүүлж, Камбож, Филиппин, Кыргызстан зэрэг орнуудад өөрсдийн туршлагаа хуваалцах хэмжээнд хүрээд байна..

Камбож: Камбожийн Банкуудын ХолбооОУСК, Камбожийн Банкуудын Холбоо (КБХ) болон Монголын Банкуудын Холбоо (МБХ) хамтран Камбожийн банкны салбарт Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын систем болон ТоС-н зарчмуудыг

бий болгон хөгжүүлэхээр санамж бичгийг 2017 оны 3-р сард баталжээ. Тэр үеэс хойш Phnom Penh хотод болсон бүс нутгийн Тогтвортой Санхүүгийн Сургалтын үеэр ТоС Холбооны төлөөлөгчид ТоС Хөтөлбөрийг бий болгох болоод хэрэгжүүлэх өөрсдийн туршлагыг хуваалцаж, мөн Камбожийн төлөөлөгчид ч мэдлэгээ хуваалцах зорилгоор Монголд айлчилжээ.

Кени: Кенийн Банкируудын Холбоо (KBA)КБХ нь НХБ-н солилцооны хөтөлбөрийг санхүүжүүлэн зохион байгуулахаас гадна байгаль орчин нийгмийн эрсдэлийн удирдлага, тогтвортой санхүүгийн дадлыг бий болгох ажлын хүрээнд ОУСК болон МБХ-тэй урт хугацааны түншлэл бий болгох, туршлага солилцох зэргээр хамтран ажиллаж байна.

Кыргызстан: Кыргызстаны Банкуудын Холбоо (UBK)Мэдлэг солилцох хөтөлбөрийг КБХ-н талаас зөвшөөрсний дагуу Монголын төлөөлөгчид Кыргызстанд айлчилж байжээ.

Филиппин: Филиппиний Банкируудын Институц (BAIPHIL)Тогтвортой санхүүгийн цогц хөтөлбөрийг ФБИ-н гишүүн банкуудад хүргэн хэрэгжүүлж, тогтвортой санхүүгийн мэргэжлийн сургагчдыг бэлтгэх, сургагчдыг солилцох, туршлага солилцохоор МБХ болон ФБИ нь санамж бичиг баталжээ.

25

УРАГШ АЛХАХ НЬ

Үндэсний замын зурагТогтвортой хөгжлийн зорилтуудыг санхүүгийн салбарт

нэвтрүүлэх сайн дурын үйл ажиллагаа Монгол улсад

сүүлийн таван жилийн хугацаанд идэвхтэй өрнөсөн

билээ. Банкны салбар, бодлого боловсруулагчид,

олон улсын байгууллагууд хамтран бий болгосон

энэхүү үйл ажиллагааны эрч хүчийг алдахгүй байх

хэрэгтэй байна. Хэдийгээр олон зүйлүүдийг хийж

бүтээж, амжуулсан боловч санхүүгийн байгууллагууд,

санхүүгийн салбарын зохицуулагчид, олон улсын түнш

байгууллагууд болон бусад гол оролцогч талуудын

хамтын ажиллагааг Монгол улсыг ногоон эдийн

засаг руу шилжүүлэх шилжилтийг системчилсэн

байдлаар хөтлөх үндэсний замын зураг, стратегийн

төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар улам

сайжруулан бэхжүүлэх боломжтой.

Ногоон болон тогтвортой санхүүгийн эргэн тойрон дах

нарийн, төвөгтэй ойлголт, үйл ажиллагааг харгалзан

санхүүжилтийн төрийн, хувийн хэвшлийн мөн олон

талт гадаад эх үүсвэрүүдийг үр дүнтэй ашигласнаар

6

26

ТОГТВОРТОЙ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДАСТОС ХӨТӨЛБӨР: ЭХЛЭЛИЙН 5 ЖИЛ БА ЦААШДЫН ЗАМНАЛ

олон янзын санхүүгийн эх үүсвэрүүдийг харилцан

уялдаатай байдлаар удирдан Монгол улсын

тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд илүү

дэмжлэг үзүүлэх боломжтой болох юм.

Үүнийг бодолцон Монгол улсын тогтвортой хөгжлийн

зорилтуудтай нийцсэн санхүүгийн системийг

хөгжүүлэх нөөц, боломжийг нээх зорилгоор гол

зохицуулагч байгууллагууд, салбаруудын холбоод,

олон улсын түнш байгууллагуудтай сайтар

зөвлөлдсөний үндсэн дээр санал болгож буй замын

зургийг боловсруулсан юм.

Санал болгож буй замын зургийн бүтцийг Нэгдсэн

үндэстний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрөөс

гаргасан “Дүн шинжилгээ хийх гарын авлага” болон

Тогтвортой санхүүгийн олон улсын холбооноос бүх

гишүүдийн хамт боловсруулсан Үр дүнг хэмжих

тогтолцоон дээр үндэслэн боловсрууллаа. Эдгээр

аргачлалууд нь Олон улсын санхүүгийн корпорацийн

Гүйцэтгэлийн стандартууд, Экваторын зарчмууд,

мөн Хятад, Индонези, Морокко зэрэг улсуудын

туршлагууд дээр суурилан боловсруулсан.

Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураг

баримт бичгийн гол зорилго нь Монгол улсад

2030 он гэхэд үндэсний тогтвортой хөгжлийн үзэл

баримтлал болон уур амьсгалын зорилтуудтай

нийцсэн тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий

болгох, хөгжүүлэх үйл явцыг түргэтгэхэд чиглэсэн

олон талт, нэгдсэн зохион байгуулалттай, ерөнхий

стратеги төлөвлөгөөг боловсруулан бүх оролцогч

талуудаар хүлээн зөвшөөрүүлэх явдал юм.

Дээрх ерөнхий зорилгоос гадна замын зураг нь

дараах дэлгэрэнгүй зорилтуудтай байна. Үүнд:

1. Уур амьсгал, байгаль орчин, нийгэм, засаглалын

хүчин зүйлүүдийг анхаарсан тогтвортой

санхүүжилтийн шаардлагуудыг санхүүжилт,

хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа, бодлого,

тогтолцоонд нэвтрүүлэх.

2. Нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг, уур

амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хог хаягдлыг

дахин боловсруулан ашигладаг эдийн засгийн

загварыг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөрөнгө

оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх болон дахин

чиглүүлэх.

3. Тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бизнесийн

хэвийн үйл ажиллагаа байдлаар хүлээн авдаг

таатай орчинг бий болгон, санхүүгийн болон

эдийн засгийн бодит салбарын гол тоглогчид,

оролцогчдын хоорондох хамтын ажиллагаа,

ойлголцлыг сайжруулах.

Замын зураг нь улс орны хөгжлийн өргөн хүрээтэй

алсын хараатай зорилго дээр үндэслэгдсэн бөгөөд

засгийн газрын эрх бүхий байгууллагуудын

идэвхтэй оролцоог шаардах ба Монголын тогтвортой

санхүүгийн зарчмуудыг үндсэн зарчмаа болгон “нэг

ижил” дүрмийн дагуу ажиллах тогтолцоог дараах үйл

ажиллагаануудаар дамжуулан бий болгох юм. Үүнд:

• Байгалийн баялаг, хүмүүс, олон нийт, соёлын

өвийг хамгаалах

• Ногоон эдийн засгийн өсөлт, санхүүгийн

хүртээмж, ёс зүйтэй санхүү болон компанийн

засаглал, ил тод хариуцлагатай байдлыг дэмжих

• Эдгээр зарчмуудыг өөрсдийн үйл ажиллагаанд

тусган, хэрэгжилтийн талаар тогтмол тайлагнах.

Замын зургийг амжилттай хэрэгжүүлэхэд эдийн

засгийн өсөлтийг байгаль хамгаалах, нүүдэлчин өв

соёл, амьдралын хэв маяг, түүх, үнэт зүйлсээ хадгалах,

эдгээрийг тогтвортой аж амьдрал, боловсрол, эрүүл

мэнд болон Монголчуудын амьдралын хэв маягтай

нийцүүлэх нэг гол том зорилго дор зангидагдсан төр,

хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагаа чухал

байх юм.