agro alfa mongolian sugar project

12
ХОВД АГРО АЛЬФА ХХК ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ХҮРЭЭЛЭН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ЧИХРИЙН МАНЖИН ТАРИАЛЖ ЭЛСЭН ЧИХЭР ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА УЛААНБААТАР ХОТ 2018 ОН

Upload: tgtuvshee

Post on 29-Jan-2018

72 views

Category:

Business


2 download

TRANSCRIPT

Page 1: Agro Alfa Mongolian Sugar Project

ХОВД АГРО АЛЬФА ХХК

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

УРГАМАЛ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ХҮРЭЭЛЭН

БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

ЧИХРИЙН МАНЖИН

ТАРИАЛЖ ЭЛСЭН ЧИХЭР

ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛИЙН

ТАНИЛЦУУЛГА

УЛААНБААТАР ХОТ 2018 ОН

Page 2: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас2

Монгол чихрийн манжин тариалах туршилтын ажилд оролцсон байгууллагууд:

ХОВД АГРО АЛЬФА ХХК

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ ИННОВАЦИ, БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

УРГАМАЛ ХАМГААЛАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

Page 3: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас3

Монгол орны байгаль цаг уурын онцлог

Монгол орны уур амьсгал

Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евразийн эх газрын төвд тал

бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр

өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай. Монгол орны уур

амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын

температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн

бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Монголд богино (VI сараас VIII сарын дунд хүртэл

үргэлжлэх), хуурай зун, ихээхэн хүйтэн, урт (XI сараас IV сар хүртэл үргэлжлэх) өвөлтэй, хавар намрын

улирлын үргэлжлэх хугацаа жилээс жилд өргөн хүрээнд хэлбэлздэг онцлогтой.

Агаарын дулаан, хүйтэн

Монгол орны жилийн дундаж температур 0.2°С (32°F), өвлийн улирлын дундаж температур -10°…-

30°С (14°…22°F), зуны улирлынх нь 10°…27°С (50°…80°F) байна. Жилийн дундаж агаарын температур

Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар –4°С (24.8°F)-аас хүйтэн, үүний дотор уулс

хоорондын хотгор, томоохон голын хөндийгөөр –6°C -аас –7.40С (21.2…18.7°F) хүйтэн, цөлөрхөг

хээрийн бүсэнд 2°С (35.6°F)-аас дулаан, өмнөд говьд 6°С (42.8°F) -аас дулаан байна. Агаарын жилийн

дундаж температурын 0°С-ын шугам нь Монгол орны цөлөрхөг хээрийн, /говийн/ бүсийн хойд

хилээр дунджаар хойд өргөргийн 46 градусын дагуу байна. Агаарын жилийн дундаж температур –

2°С (28.4°F)-аас хүйтэн нутагт мөнх цэвдэгт хөрс тархсан байдаг. Өвлийн улиралд үнэмлэхүй бага

температур -28°С-аас -54°С (-18.4°...-65.2°F) хүрч хүйтэрдэг бол зуны улиралд үнэмлэхүй их

температур 30°С-аас 45°С (86°…113°F) хүрч халдаг.

Page 4: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас4

Хур тунадас

Монгол оронд хур тунадасны нийт хэмжээ бага боловч уул нуруудын байршил, тэдгээрийн

өндөршил зэрэгтэй уялдан жилд орох тунадасны хэмжээ газар нутаг бүхэнд харилцан адилгүй

байна. Тухайлбал: Хангай, Хөвсгөл , Хэнтийн уулархаг нутаг, томоохон голын хөндий нутгаар жилдээ

250-390 мм тунадас ордог бол Алтайн уулархаг нутгаар 90-130 мм болон тал хээрийн нутгаар 180-

280 мм орчим тунадас ордог байна. Ийнхүү хур тунадасны хэмжээ хойноосоо урагшлах тусам

багасаж говийн нутгаар хамгийн бага жилдээ 70-150 мм тунадас орно. Алтайн өвөр говь болон

өмнөд хил орчмоор 40-60 мм түүнээс ч бага хур тунадас орох тохиолдол байдаг.

Нар гийгүүлэл

Монгол оронд үүлшил бага, цэлмэг өдрийн тоо их, жилдээ 230-260 хоног буюу 2600-3300 цаг нар

гийгүүлнэ.

Page 5: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас5

Сэлэнгэ аймгийн Мандал сум (Зүүнхараа)

Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. Төв аймгийн Батсүмбэр,

Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар

нутагтай төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд

бүтэц сайн хөгжсөн сум болон өргөжжээ. Жилд 7800 га талбайд үр тариа, төмс хүнсний

ногоо тариалж байна. Мандал сум нь хөдөө аж ахуйн газар 136708 га, ойн сан бүхий газар

309957га, усан сан бүхий газар 2260 га, тусгай хэрэгцээний газар 21384 га, тосгон суурингийн

газар 12826 га, дэд бүтцийн газар 1238 га газар нутагтай.

Байгаль газарзүйн хувьд Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшингээс 1000-

2228.0 метр өргөгдсөн ой хээрийн бүсэд багтдаг. Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлэг гэсэн

томоохон голтой.

Дархан-Уул аймгийн Шарын гол сум

Шарын гол сум нь Хэнтийн нурууны салбар Дархан-Уулын өвөрт далайн түвшнээс дээш 920

м өндөрт оршдог 9553 га нутаг дэвсгэртэй урд болон баруун талаараа Сэлэнгэ аймгийн

Баянгол Мандал сум, бусад талаараа Дархан-Уул аймгийн Хонгор сумтай хиллэдэг.

Улаанбаатар хотоос 218 км, Дархан-Уул аймгаас 70 км авто замаар холбогдсон. Дархан,

Шарын голыг холбосон 51 км урт шугам бүхий 110/6 квт-ын өндөр хүчдэлийн дэд станц,

109.5 км урттай төмөр зам, 1900 тн дизель түлш, 250 тн бензин хадгалах нефтийн агуулах,

орчин үеийн холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон дэд бүтэц бүхий томоохон суурин

юм.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум

Эрдэнэбүрэн сум нь 277.2 мянган га эдэлбэр газартай, 2431 га тариалангийн, 273 га

хадлангийн талбайтай, газар зүйн байрлалын хувьд Их нууруудын хотгорын мужид

Page 6: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас6

хамрагддаг. Далайн түвшнээс дээш 1182-4208 метрт өргөгдсөн өндөр уулс, говь тал

хосолсон нутагтай.

Эрдэнэбүрэн сум нь хойт талаараа Баян-Өлгий аймгийн Толбо, Алтанцөгц, Баяннуур сумтай,

зүүн талаараа Ховд аймгийн Мянгад, урд талаараа Буянт, баруун талаараа Ховд голоор Ховд

сумтай тус тус хиллэдэг.Аймгийн төвөөс 61 км, нийслэлээс 1486 км-т байрладаг.

Хөрс, цаг уурын нөхцөлийн ерөнхий үнэлгээ

Монгол орны хөрс, гэрлийн нөөц чихрийн манжин тариалахад бүрэн тохирно. Чихрийн

манжингийн ургах хугацаа манай оронд богинохон байгаа ч гэсэн эрт, дунд болцын үр

хэрэглэх замаар уг асуудлыг бүрэн шийдвэрлэж болно.

Монгол орны нутаг дэвсгэр дэлхийн бөмбөрцгийн хойт өргөргийн 520-аас урагш, 410-аас

хойш байрласан байгаа нь ОХУ, Украины чихрийн манжин тарьдаг бүс нутагтай нэг

өргөргийн зурваст оршиж байна. Иймд манай оронд чихрийн манжин тариалж, арвин ургац

авч болох нь тодорхой.

Иймд Монголын газар тариалангийн үндсэн бүсэд чихрийн манжин тарих талбайг дараах

маягаар байрлуулж болно. Үүнд:

Газар тариалангийн төв бүсэд чихрийн манжинг услах боломж бүхий булаг шанд, гол

горхийн ойролцоо буюу томоохон голын хөндийд тариалах нь зүйтэй. Энэ зорилгоор

Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийг ашиглах нь дулаан, чийгийн хангамж,

хөрсөөрөө чихрийн манжинг усалгаатай тариалахад чухал ач холбогдолтой юм.

Дорнод талын бүсэд ялзмаг сайтай хар шороон маягийн хөрстэй, харьцангуй зөөлөн,

чийглэг уур амьсгалтай, захын хязгаар нутаг нэн тохиромжтой. Энэ дүүрэгт чихрийн

манжин ургах хугацаа урт, +50С-ээс дээш дулааны хэмийн нийлбэр 25000С байна.

Газар тариалангийн баруун бүсэд их нууруудын хотгор болон Монгол Алтайн нуруу

орчмын газар нутаг, тухайлбал Ховд аймагт чихрийн манжинг усалгаатай тариалах

боломжтой.

Говийн бүсийн баянбүрдүүдийг түшиглүүлэн чихрийн манжинг усалгаатай тариалах

бүрэн боломж байгаа ч гэсэн булаг шанд, баянбүрдийн ойролцоо чихрийн манжинг

их хэмжээний талбайд тариалах боломж хязгаарлагдмал байна.

Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд чихрийн манжин тариалах боломжийг тогтоох

зорилгоор ерөнхий дүн шинжилгээ хийж, үнэлгээ өгөхөд тэрээр газар тариалангийн бүс

бүрд өөр өөр байна. Усалгаа хийх боломж болон элсэн чихрийн үйлдвэр байгуулах дэд

бүтцийн хангамжийн хувьд газар тариалангийн Төв бүс нь чихрийн манжин тариалахад

тэргүүн зэргийн ач холбогдолтой болно. Удаах байранд Дорнод талын бүс орох боловч тэнд

цаашид усалгаатай тариалан хөгжүүлэх, элсэн чихрийн үйлдвэр байгуулах урьдчилсан

нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай болно.

Page 7: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас7

Элсэн чихрийн хэрэглээ

Бидний мэдэхээр элсэн чихэр гэгддэг цагаан нунтаг зүйл бол сахароз юм. Глюкоз болон

фруктоз гэдэг хоёр сахарын молекул нийлснээр нүүр ус бүрддэг. Сахароз нь ихэнх ургамалд

агуулагддаг боловч чихрийн нишингэ болон чихрийн манжинд хамгийн ихээр байдаг.

Тиймээс нишингэнээс дэлхийн нийт элсэн чихэр үйлдвэрлэлийн 75-ийг гарган авдаг. Харин

1747 онд чихрийн манжинд элсэн чихэр агуулагдаж байгааг нээснээр энэ ургамал үлдсэн 25

хувийг хийх түүхий эд болжээ.

Дэлхийн элсэн чихрийн үйлдвэрлэл

2014-2016 оны

дундаж

2017 он

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД

ЧИХРИЙН МАНЖИН

Үйлдвэрлэл Мян.тн 261.9 276.3

Талбай Мян.га 4.5 4.6

Ургац Тн/га 58.72 59.99

Биотүлшинд хэрэглэсэн Мян.тн 13.2 11.4

ЧИХРИЙН НИШИНГЭ

Үйлдвэрлэл Мян.тн 1 844.0 1 918.8

Талбай Мян.га 27.0 27.7

Ургац Тн/га 68.39 69.34

Биотүлшинд хэрэглэсэн Мян.тн 343.5 362.6

ЭЛСЭН ЧИХЭР

Үйлдвэрлэл Мян.тн 168.6 179.2

Хэрэглээ Мян.тн 168.3 174.3

Үнэ, түүхий элсэн чихэр (1) Ам.дол/тн 361.6 403.2

Үнэ, цагаан элсэн чихэр (2) Ам.дол/тн 429.9 487.7

Үнэ, Фруктозын өндөр агууламжтай сироп (3) Ам.дол/тн 651.5 609.5

Page 8: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас8

Өнгөрсөн онд манай улс нийт 11 улсаас элсэн чихэр импортолсон бөгөөд үүний ихэнх хувийг

Тайландаас авсан байна. Энэ оны эхний таван сарын байдлаар импортын элсэн чихрийг

мөнгөн дүнгээр тооцоолбол 46 хувийг Тайланд, Гватемал 21.6 хувь, Энэтхэгээс 20 хувийг

авчээ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад элсэн чихрийн импорт 20 орчим хувиар өсч, 9.8 сая

ам.долларт хүрсэн байна. Харин хэмжээний хувьд 21 хувиар нэмэгдэж, 20.9 мянган тонн

болжээ.

2015 оны эцэст элсэн чихрийн дундаж үнэ 1785 төгрөг байснаа 2016 онд 2315 төгрөг болж,

530 төгрөгөөр (23.0%) өссөн байна. Энэ өсөлт нь 2017 онд үргэлжилж, 2625 төгрөг болж,

2015 оноос хойш 47%-иар үнэ нэмэгдсэн байна.

Физиологийн үүднээс авч тооцоолоход манай оронд жилд 130.0 гаруй мян.тн элсэн чихэр

шаардагдана. Үүний 50%-ийг дотооддоо үйлдвэрлэх асуудлыг шийдвэрлэх нь чухал бөгөөд

Монгол орон чихрийн манжин тариалах хөрс, цаг уурын хангалттай нөөцтэй байгаагийн

дээр чихрийн манжингийн элсэн чихэр хамгийн сайн чанартай байдаг.

Иймд цаашдаа элсэн чихэр, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд чихрийн болон

тэжээлийн манжин тариалах шаардлага амьдралаас урган гарч байна.

1667 1733 1667 1730 1785

2315

2625

2011 2012 2013 2014 2015 2016 2017

ЭЛСЭН ЧИХРИЙН ДУНДАЖ ҮНЭ, ТӨГ

Page 9: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас9

Монгол оронд чихрийн манжин тариалсан туршилтын үр дүн

Монгол Улсын Засгийн газар 1990-ээд оны эхнээс эхлэн, зах зээлийн эдийн засагт шилжих

явцад чихрийн манжин тариалж, элсэн чихэр үйлдвэрлэх Хөтөлбөрийг дэвшүүлж,

импортын элсэн чихэр, ёотонгийн хэрэгцээний 40...50%-ийг дотоодын үйлдвэрлэлээр

хангах зорилт тавьж байв. Энэ ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын нутаг

дэвсгэрт Ширхэнцэгийн 405 га-гийн услалтын системийг сэргээн засварлаж, тэнд 1993-1996

онд нийт 200 га талбайд чихрийн манжин тариалж, Монгол оронд усалгаатай нөхцөлд

чихрийн манжин тариалж, 1 га-гаас 300-600 цн ургац авч болохыг тогтоосон байна. Энэ нь

Монгол орны Газар тариалангийн Төвийн бүсэд чихрийн манжинг үйлдвэрлэлийн нөхцөлд

механикжсан аргаар тариалсан анхны томоохон үйлдвэрлэл туршилтын ажил болсон юм.

Мөн түүнчлэн 2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны шийдвэрээр ХАА-н Техник,

технологийн хүрээлэн болон Дархан хот дахь Ургамал газар тариалангийн эрдэм

шинжилгээний хүрээлэн (УГТЭШХ)-гийн эрдэмтэд, Шарын гол, Зүүнхараа голын хөндийд 1,5

га талбайд Украин, Польшийн чихрийн манжингийн 9 төрлийн (үүнээс 7 нь Украины сорт)

үр туршилтын журмаар усалгаатай нөхцөлд тарьж, 1 га-гаас хамгийн их нь 25,0-35,0 тн ургац

авсан байна.

Чихрийн манжингийн туршилтын ажил (Зүүнхараа 1993-1996 он)

Манжингийн талбайг усалж байгаа нь. 2014-08-15. Шарын гол.

Эдгээр туршилтаар гарсан ургац нь 250-400 цн/га-гийн хязгаар дотор байгаа бөгөөд

манжингийн чихрийн агууламж 14...23% гарч байгаа нь Элсэн чихэр гаргаж авах

манжингийн стандартад тохирч буйг харуулж байна.

Page 10: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас1

0

Чихрийн манжингийн чихрийн агууламж, %

д/д Сортын нэр Газрын нэр

Чихрийн агууламж, %

Тодорхойлсон хугацаа

2014.08.28 2014.09.20

А 1 2 3 4

1 Злука Шарын гол 12,2 15,3

Зүүнхараа 13,6 18,3

2 Александрия Шарын гол 12,9 19,3

Зүүнхараа 15,4 15,7

3 Ярися Шарын гол 14,3 18,1

Зүүнхараа 12,9 15,0

4 Импакт Шарын гол 12,6 21,0

Зүүнхараа 11,1 14,7

5 Голиаф Шарын гол 7,7 15,7

Зүүнхараа 10,4 16,1

6 Уманский ЧС97

Шарын гол 13,6 14,3

Зүүнхараа 16,0 16,4

7 Каньион Шарын гол 12,8 16,0

Зүүнхараа 10,9 14,0

8 Рамзес Шарын гол 10,0 20,7

Зүүнхараа 10,0 15,0

9 Янка Шарын гол 12,9 19,3

Зүүнхараа 14,6 15,0

Чихрийн манжингийн сортуудын ашиг шимийн үзүүлэлт

д/д Сортын нэр Ургамлын тоо,

мян.ширх

га

Ургац, тн/га

Чихрийн агууламж,%

Чихрийн ургац, тн/га

Навчны ургац, тн/га

А 1 2 3 4 5 6

1 Уманский ЧС97 89,0 33,76 16,7 5,64 13,92

2 Голиаф 67,0 25,10 20,0 5,02 10,48

3 Ярися 67,0 23,00 16,05 3,69 10,48

4 Александрия 67,0 22,24 15,9 3,54 10,48

5 Каньион 61,0 21,00 16,3 3,42 9,54

6 Рамзес 60,0 20,79 18,3 3,80 9,38

7 Злука 60,0 20,74 21,7 4,50 9,38

8 Импакт 57,0 19,65 20,02 3,93 8,91

9 Янка 52,0 17,98 15,3 2,75 8,13

Page 11: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас1

1

Ургац болон 1 га талбайгаас хураах чихрийн хэмжээгээрээ нэгдүгээр байранд Украины

“Уманский ЧС97”, хоёрудгаар байранд мөн Украины “Голиаф” сорт орж байна. Тэгэхдээ

соёололтын үед зэрлэг ургамал их гарсан нь чихрийн манжингийн ургацыг даруй 40%-иар

бууруулсан хэмээн үзэх үндэстэй байна. Манжингийн сортуудын чихрийн агууламж 15-аас

22% хүртэл хязгаар дотор хэлбэлзэж байгаа нь түүний байвал зохих стандартын (14%-иас

дээш) хэмжээнээс их байгаа болно.

Элсэн чихэр үйлдвэрлэлийн өртөг, евро/100 кг

Хөрөнгө оруулалт: 4000 га талбайд чихрийн манжинг сэлгээний таримлын хамт тариалж,

жилд 55000 тонн чихрийн манжин хурааж, хоногт 500 тн чихрийн манжин боловсруулах

үйлдвэрийн хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог дараах хүснэгтээр харуулав.

№ Нэр төрөл Дүн, сая $

А 1 2

1. Машин-тракторын парк, засварын газар,

услалтын систем 6,9

2. Элсэн чихрийн үйлдвэр 5,1

3. Дүн 12,0 (29,7 тэрбум ₮)

Page 12: Agro Alfa Mongolian Sugar Project

Хуудас1

2

Чихрийн манжин тариалж, хураах техник