mis – management information system

Post on 20-Jun-2015

1.478 Views

Category:

Documents

5 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

MIS – Management Information SystemУдирдлагын мэдээллийн систем

Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Компьютер Мэдээллийн Технологийн Сургууль

УБ 2013

МЗМ-4 Н.Баасанжав

Ярилцах агуулга

Удирдлагын зохион байгуулалт Удирдлагын мэдээллийн системийн тухай ерөнхий ойлголт

Удирдлагын тайлангийн систем Шийдвэр дэмжих систем (DSS) Шийдвэр гаргах загварууд Шинэ системийн төлөвлөгөөг хэлэлцэх хүчин зүйлүүд

Кредит банкны удирдлагын мэдээллийн системийн зарим асуудал

Их Монгол Улсын Мэдээллийн систем Чингис хааны удирдлагын мэдээллийн систем

Удирдлагын зохион байгуулалт

Удирдлагын зохион байгуулалт

Байгууллага дахь менежерийн үүрэгМенежментийн тодорхойлсноор:Аливаа байгууллагад менежерүүд нь маш идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр нь:

Хувийн дүгнэлтМэдээлэлШийдвэр гаргах явдал юм.

Түүнчлэн ажлынхаа эх үүсвэрийг ажиглалт дээр тулгуурладаг. Дараах үндсэн функцуудээр ажиллана. Үүнд:

ТөлөвлөхБайгуулахЗохицуулахШийдвэрлэхХянах

Менежерүүд нь ажил үүргийн хувьд маналайлагч болон удирдагч байдаг.

Удирдлагын мэдээллийн системийн тухай ерөнхий ойлголт

Удирдлагын мэдээллийн системийн тухай ерөнхий ойлголт

Шийдвэр гаргалт болон удирдлагын үр ашгийг дээшлүүлэхэд

мэдээллийн системийн үүрэг чухал болох нь нэгэнт тодорхой

болсон билээ. Орчин үед байгууллагын үйл ажиллагаа өргөжиж,

нарийн болохын зэрэгцээ, үйл ажиллагааг явуулж байгаа орчны

өрсөлдөөн ихэсч байгаа энэ үед мэдээллийн системийн ач

холбогдол улам өндөрсөж байна.

Удирдлагын мэдээллийн систем нь удирдлагын түвшинд

ашиглагдагдаж, щийдвэр гаргахад шаардлагатай бүхий л

мэдээллийг боловсруулдаг. Энэ нь удирдлагын түвшинд

үйл ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, эрсдэлийг тооцоолох,

шийдвэр гаргахад хэрэглэгддэг.

Удирдлагын мэдээллийн системийн тухай ерөнхий ойлголт

Удирдлагын мэдээллийн систем нь байгууллага, бизнесийн Үйл ажиллагаанд ашиглаж буй бусад мэдээллийн системүүдэд дүн шинжилгээ хийдгээрээ онцлог. Энэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тоггоох, бизнесийн стратегийг хэрэгжүүлэх зэрэг бизнесийн үйл ажиллагааг шийдвэрлэхэд шаардагдах боловсон хүчин, баримт бичгүүд, технологи, процедур зэргийн дотоод хяналтыг бүхэлд хийх зориулалттай.        Удирдлагын мэдээллийн систем нь бүртгэл Боловсруулал-тын үйл ажиллагаанаас гадна шийдвэр гаргалт, шийдвэрийн шинжилгээ зэрэг байгууллагын өргөн хүрээний үйл ажиллагааг дэмждэг. Уг системийн хэрэглэгчид мэдээлэлд хандахын тулд нэгдсэн өгөгдлийн санг хамтран ашигладаг.

Удирдлагын тайлангийн систем

Менежментийн түвшин

• Оролт: Үйл ажиллагааны түвшиний өндөр багтаамжтай

өгөгдөл• Боловсруулалт: Энгийн загвар• Гаралт: Дүгнэлт тайлан• Хэрэглэгч: Дунд түвшний менежерүүд

Жишээ нь: Жилийн төсөв

Удирдлагын тайлангийн систем

Шийдвэр дэмжих систем (DSS)

Менежментийн түвшин

• Оролт: Ажил хэргийн түвшний өгөгдөл• Боловсруулалт: Харилцан ажиллах• Гаралт: Шийдвэрийн шинжилгээ• Хэрэглэгч: Мэргэжилтэн, ажилтан

Жишээ: Гэрээний зардлын шинжилгээ

Шийдвэр дэмжих систем (DSS)

Шийдвэр гаргах загварууд

Шийдвэр гаргах загварууд

Оновтой загвар - Менежер нь хувь хүнд зорилгоо тодорхойлох, ажил үүргээ сонгоход туслах зорилготой.

Байгууллагын загвар - Байгууллагын улс төрийн бүтэц олон онцлог шинжүүдийг хэлэлцдэг.

Улс төрийн загвар - Байгууллага нь сонирхлын бүлэг болон улс төрийн лидерүүдийн хоорондох ажлын хэлэлцээрийг хийж гүйцэтгэдэг.

Брюкрат загвар - Ямар ч байгууллагын дүрэм журам болон бизнесийн үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа нэг жил байдаг.

Шинэ системийн төлөвлөгөөг хэлэлцэх хүчин зүйлүүд

Шинэ системийн төлөвлөгөөг хэлэлцэх хүчин зүйлүүд

Байгууллагын хүрээлэн буй орчин - Байгууллагын бүтэц, шатлан захирах ёс, мэргэжил, дэг журам болон бизнесийн үйл ажиллагаа

Улс төрийн болон соёлын байгууллагууд - Удирдлагын хэв маяг болон байгууллагын төрөл

Системийг хэрэглэж буй ажилчдын харьцаа - МС-ийн хэв маягт ажил үүргийн төрөл, шийдвэр, үйл ажиллагаа нөлөөлдөг

Системийн загварын онцлог шинжүүд - Уян хатан чанар, өгөгдлийн сонголтыг нэмэгдүүлэх, мэдээллийг үнэлэхМенежментийн хэв маяг, ур чадвар, мэдлэг зэргийг дэмжих боломж - Үр дүнтэй сонголтуудыг удирдах боломж

Брюкрат болон улс төрийн байгууллагуудын эрэлт хэрэцээний мэдрэмж

Кредит банкны удирдлагын мэдээллийн системийн зарим асуудал

Кредит банкны удирдлагын мэдээллийн системийн зарим асуудал

Банкны системийн хувьд удирдлагын мэдээллийн системийн хэрэглээ харилцан адилгүй байгаа юм. Кредит банкны үйл ажиллагаандаа ашигладаг програм нь банкны удирдлагын түвшинд гардаг зарим тайлангуудыг гаргадаггүй. Эдгээр тайлангуудын өгөгдлийг програмаас гар аргаар шүүж боловсруулдаг байна. Тус програмд удирдлагад зориулсан модулыг нэмж боловсруулснаар дээрх тайлангуудыг автоматаар гаргах, тайлангийн үзүүлэлтүүдийг прогнозлох, цаг хугацаа хэмнэх, гар ажиллагааг хөнгөвчлөх, хяналтын тогтолцоог сайжруулах, алдаанаас сэргийлэх зэрэг олон асуултанд хариулт өгөх юм.

Кредит банкны удирдлагын мэдээллийн системийн зарим асуудал

Удирдлагад зориулсан модулыг тус програмд суулгаж өгснөөр дээрх асуудлуудыг шийдэх юм.

Систем нь клиент, сервер зарчмаар ажиллах бөгөөд сервер дээрх өгөгдлийн баазруу удирлагын модулын хэсгээс хандаж удирдлагын түвшний зарим мэдээллийн боловсруулан харуулна.

Кредит банкны удирдлагын мэдээллийн системийн зарим асуудал

Удирдлагын модулруу хандах эрх Удирдлагын модулыг Захирал, Санхүү тайлан бүртгэлийн газрын дэд захирал хэрэглэнэ. Эдгээр хэрэглэгчид ямар, ямар үйлдэл хийх вэ? Захирал Удирдлагын түвшний тайлангуудыг хугацааны завсар шүүж харах, хянах Ойрын хугацааны прогнозыг үзэх, хянах

СТБГ-ын дэд захирал Тайлангуудыг боловсруулж гаргах Тайлангийн үзүүлэлтүүдийн прогнозыг гаргах

Их Монгол Улсын Мэдээллийн систем

Орчин үеийн онолоор мэдээллийн систем гэдэг нь мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллээ боловсруулах, түгээхтэй холбоотой бүхий л үйл ажиллагааны нийлбэр цогц юм. Энэ нь Их эзэн Чингис хааны үед байсан төдийгүй тухайн цаг үеийнхээ хамгийн төгс систем байсан тухай Японы түүх бичлэгт үлдсэнбайдаг. (Окада 2002;296)

Хүннү гүрний үеэс өртөө, улаа үүссэн гэж түүхчид үздэг байна. Хүннүчүүд өртөө улаа ашиглан хэл дамжуулж байсан мэдээ баримт түүх шастирт цөөнгүй гардагын нэг нь: Хятадын Хан улсын хаанд элч илгээж <<Хэрэмнээс хойшхи нум сум агсагчдын улсыг би захирсугай, Харин хэрэмнээс урагши дээл малгайтны улсыг чи мэдтүгэй>> (Сүхбаатар 2000; 97) гэж хэлүүлэхдээ өртөөг ашигласан нь түүхэн баримт юм. (Жү Яао тин 2003;56)

Их Монгол Улсын Мэдээллийн систем

Чингис хааны удирдлагын мэдээллийн систем

Чингис хааны удирдлагын мэдээллийн систем

Мэдээллийн системийн тухай ярихад удирдлагын зохион байгуулалтын бүтцийн талаар судлалгүй өнгөрч үл болно. Учир нь, удирдлагын зохион байгуулалтын бүтэц ямар байхаас хамааран мэдээллийн дамжуулалт, бүрэн бүтэн байдал, ач холбогдол, шийдвэрт нөлөөлөх нөлөөлөлийн хүч тодорхойлогддог билээ.

Аливаа систем бол огторгуйн ойлголт бөгөөд огторгуйн системээр дүгнэн бодвол Чингисийн удирдлагын зохион байгуулалтын бүтэц өнөөгийн төр төвтэй удирдлагын тогтолцооны үндэс байжээ. 

Үүнийг Чингис хаан Их монгол улс, цаашлаад эзэнт гүрний хэмжээнд улам бүр төгөлдөржүүлэн хөгжүүлсэн билээ. Тэрхүү бүтэц ихээхэн уян хатан шинжтэйн дээр туйлын зохимжит шатлалтай байсан нь менежментийн орчин үеийн ойлголтоор бол дасан зохицох /adaptation/ өндөр чадвар, өндөртэй нарийн бүтэц-зохион байгуулалт байжээ.

Чингис хааны удирдлагын мэдээллийн систем

Орчин үеийн онолоор удирдлага зохион байгуулалтын түвшин дээшлэх дутам удирдах норм багасч байх ёстой гэсэн үзлийг судлаачид түлхүү баримталдаг.

Гэтэл 1206 оны Их Монгол улс хийгээд хожмын Монголын эзэнт гүрний удирдлагын норм нь бүх түвшиндөө ижил “Ес” байсан юм. Чингис есөн өрлөгөө, есөн өрлөг нь есөн мянганы ноёдыг, тэд мянгатын ноёд нь есөн зуутын ноёдоо, есөн зуутын ноёд нь өөрсдийн есөн аравтыг буюу тэдгээрийн есөн захирагчыг эрэмбэлэн захирдаг байжээ.

Энэхүү эрэмбэлэг шугаман холбоо нь захирагчдагчын байрнаас хандвал нэгийг харьцах нь нэг буюу нэг хүн нэг даргад л шууд /бусад дээд эрэмбэ дэх ноёдод дам/ харъяалагдаж байв. Энэ нь үүрэг хариуцлага цалгардах, олон даргын даалгавар нэгэн зэрэг хүлээхасуудалгүй тэгш, басхүү төгс систем юм.

Монголын эзэнт гүрний амжилтын гол үндэс, бүтэц зохион байгуулалтын гол багана /structure/ нь болжээ.

Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” номондоо: <<20-р зууны их ололт болсон нэг сүлжээ, нэгдсэн холбоо болох “Интернэт”-ийг бий болохоос даруй 700 жилийн тэртээ дэлхий даяар хамарсан харилцаа холбооны нэгдсэн сүлжээг монголчууд байгуулжээ>> хэмээн сайшаан дүгнэсэн байдаг.

Чингис хааны удирдлагын мэдээллийн систем

top related