annual report 2010 mon

38

Click here to load reader

Upload: artscouncilmn

Post on 16-Apr-2015

94 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Annual Report 2010 Mon

2010 ОНЫ ТАЙЛАН

Page 2: Annual Report 2010 Mon

Чингэлтэй дүүрэг,Жуулчны гудамж,

Дельта төв, 4-р давхар,ш/х 38/ 491,

Улаанбаатар 211238,Монгол улс

www.artscouncil.mnХавтасны зураг: М.Эрдэнэбаяр, Өвлийн нар, мод, ингэмэл 90х86х3см, 2009

Page 3: Annual Report 2010 Mon

Агуулга

Монголын Урлагийн Зөвлөлийн Тэргүүний мэндчилгээ . . . . . . . . . . . . . . . . . . 4

Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6

Бодлогын хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 16

Урлагийн боловсролын хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 21

Соёлын өвийн хөтөлбөр . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 26

Сан бүрдүүлэх үйл ажиллагаа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 30

Удирдах Зөвлөл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 34

МУЗ-ийн Хороодын гишүүд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 35

МУЗ-ийн ажилтнууд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 37

Cанхүүгийн үйл ажиллагааны тайлан . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 38

Page 4: Annual Report 2010 Mon

4

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Та бүхэнд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн 2010 оны тайланг хүргэж байгаадаа байртай байна.

Би Та бүхэнтэй 2010 онд хийж бүтээсэн ажлаа тайлагнахын сацуу соёл урлагийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх өөрсдийн ойлголт, итгэл үнэмшлээ хуваалцая гэж бодлоо. Бид аливаа нийгэм оршин тогтнох тулгуур хэрэгцээний нэгэн чухал хэсгийг соёл урлаг гэж үздэг. Учир нь урлаг хүнд бусад үндэстний соёл иргэншлийг ойлгож, түүнээс хүртэх, улмаар бахархах боломжийг олгодог. Мөн урлаг хүмүүст өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хоорондоо харилцах, ойлголцох хэрэгсэл болдгоороо онцлог. Хэрэв хүн бүтээлч чанараа алдваас хөгжин дэвших мөн чанараа гээж, үзэл бодол, итгэл үнэмшил нэгэн хэвийн “саарал” болох аюултай. Утга зохиол, хөгжим, дүрслэх ба тайзны урлаг гээд урлагийн бүх төрлийг хүн болгон ойлгож, мэдэрч, талархах боломжгүй. Энэ нь дэлхий дээр хичнээн төрлийн хүмүүс, соёл иргэншил байна, төдий чинээ олон ургальч үзэл санаа урлагт байдгийг гэрчлэх бодит үнэн. Гэхдээ өнөөдрийн нийгэмд соёл урлагийн гүйцэтгэх үүргийн талаар ярихдаа, хойч үедээ энэ асуудлыг бид хэрхэн таниулахаас эхлэх ёстой. Тэдэнд бид урлагийн олон ургальч мөн чанарыг ойлгуулж, соёл урлагийг танин мэдэх, хүртэх эрх чөлөө болон боломжийг адил тэгш олгох ёстой. Энэ чиглэлээр бидний хийж буй ажлыг Та бүхэн энэхүү тайлангаас үзэж танилцах боломжтой.

МУЗ нь 2010 онд нийт 616,891 ам.долларын санхүүжилтийг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүллээ. Үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойших өнгөрсөн найман жилийн хугацаанд МУЗ нь соёл урлагийн салбарыг дэмжихэд 2 сая 600 гаруй мянган ам. долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Бид 2010 онд Уран бүтээлчдийг дэмжих, Урлагийн боловсрол, Бодлого болон Соёлын өв гэсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд МУЗ нь 2010 онд 300 гаруй уран бүтээлч, урлагийн менежер, соёлын ажилтан, оюутан залуусыг нийт 21 сургалт, олон улсын соёлын солилцооны хөтөлбөрт хамруулсан байна. Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн (ННХ СУБХ) төслийн уралдааны хүрээнд нийт 27,519 ам.долларын тэтгэлгийг Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдэд олгосон байна. Мөн Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөрийг гурав дахь удаагаа, Монгол-Солонгосын Урлагийн Наадмыг Жежү арал

Page 5: Annual Report 2010 Mon

5

дээр анх удаагаа тус бүр зохион байгуулсан. Түүнчлэн Монголын 20 уран бүтээлчийг Энэтхэг, Канад, Солонгос, Нидерланд, АНУ, Хятад болон Арабын Нэгдсэн Эмиратад олон улсын урлагийн арга хэмжээ, солилцооны хөтөлбөрт оролцуулсан болно.

Бодлогын хөтөлбөрийн хүрээнд МУЗ нь 2010 онд МҮОНТ-тэй хамтран бэлтгэдэг сар тутмын “Урлагийн Сүлжээ” нэвтрүүлгийг орон даяар үргэлжлүүлэн хүргэлээ. МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээлэл судалгааны төвөөс явуулдаг судалгаагаар нийт үзэгчдийн 24,67% тус нэвтрүүлгийг үзэж сонирхсон байна. Мөн бид Ази Европ Сан, ННХ СУБХ-ийн санхүүжилтээр Монголд анх удаа Ази, Европ, Америкийн 13 орны киночдыг нэг дор цуглуулсан “Өрнө Дорнын Уулзалт” олон улсын кино форум, наадмыг зохион байгуулсныг мэдэгдэхэд таатай байна.

Урлагийн боловсролын хөтөлбөрийн 2010 оны чухал амжилт бол ЮНЕСКО-ийн Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр “Дүрслэх урлагийн боловсрол” ЕБС-ийн дүрслэх урлагийн багш нарын гарын авлагыг боловсруулж, хэвлүүлсэн явдал юм. Мөн МУЗ нь 2010 онд урлагийн боловсролын нийт зургаан төслийг амжилттай хэрэгжүүлж, 500 хүүхэд залуучуудыг эдгээр төслүүдэд хамруулсан байна. Бид “Урлагийн боловсролын үндэсний форумыг” анх удаагаа Монголд зохион байгуулсан нь урлагийн боловсролын ач холбогдлыг таниулах нөлөөллийн чухал үйл ажиллагаа болсон билээ.

Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд МУЗ нь 2010 онд АНУ-ын Элчин Сайдын Соёлын Өвийн Сангийн дэмжлэгтэйгээр “Амарбаясгалант хийдийг сэргээн засварлах” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэв. Төслийн үр дүнд Амарбаясгалант хийдийн барилгын хэмжилт судалгаа болон цахилгаан монтажийг солих инженерийн зургууд хийгдсэн болно. 2011 онд энэхүү төслийн хоёр дахь шатанд тус хийдийн 28 дуганы цахилгаан монтажийг бүрэн сольж, дохиоллын систем тавигдна. Энэхүү төслийн хоёр дахь шатыг мөн АНУ-ын Элчин Сайдын Соёлын Өвийн Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгааг хэлэхэд таатай байна.

Энэхүү завшааныг ашиглан Ай Си Кэй Амстердам; Ази Европ Сан; Америкийн Монголчуудын Соёлын Холбоо; АНУ-ын Вилльямстауны Сэргээн Засварлах Төв; АНУ дахь МУЗ; Бээжин дэх Норвегийн ЭСЯ; Дэлхийн Соёлын Наадам-Сингапурын Рэдфило ХХК; Канадын “Рэд Скай” ТББ; Канадын Үндэсний Цөөнхийг Дэмжих Сан; Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр, Солонгосын Гуро Соёлын Сан; Солонгосын Метаа ХХК; Солонгосын Урлагийн Зөвлөл зэрэг МУЗ-ийн 2010 оны олон улсын төслийн хандивлагчдад талархал илэрхийлье.

Мөн түүнчлэн АНУ-ын Элчин Сайдын Яам; Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам; Дэлхийн Зөн Монгол; Занаду Майнз Монгол ХХК; Изинис Эйрвэйз ХХК; Номадик Экспедишнс ХХК; Нээлттэй Нийгэм Форум; Ньюком Групп; Францын Элчин Сайдын Яам; Хаан Банк; Хөгжлийн Төлөө Австралийн Залуу Элчин Сайд Хөтөлбөр; Туркийн Элчин Сайдын Яам; М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК; Энержи Ресурс ХХК; ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс; Япон Сан зэрэг дотоодын төслийн хандивлагчдад талархал илэрхийлж байна.

Эцэст нь бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Ай Концепт ХХК; АПУ Трейдинг ХХК; Дуурь Бүжгийн Эрдмийн Театр; Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей; Занаду Файн Вайн ХХК; М Клуб; Модерн Номадс ХХК; Монгол Мессенжер сонин; Монголын Бизнесийн Зөвлөл; МҮОНТВ; М-Си-Эс Холдинг; NTV Телевиз; Саунд оф Монголия ХХК; Таван Богд ХХК; Тайваний худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар; УБ Синема ХХК зэрэг төслийн дэмжигчид болон бидний бүх хамтрагч, анд нөхөд, гишүүд, сайн дурын ажилтнуудаа баярлалаа.

Та бүгдийн байнгын оролцоо, дэмжлэг нь өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд соёл урлагийг тогтвортой хөгжүүлэхэд бидэнд тулгарч буй аливаа бэрхшээлийг даван туулахад чухал ач холбогдолтой билээ. Урлаг биднийг нэгтгэж, урам зориг, эрч хүч өгч байх болтугай!

Доктор Нацагийн ЖанцанноровМУЗ-ийн Тэргүүн

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналтХөгжмийн зохиолч, хөгжим судлаач

Page 6: Annual Report 2010 Mon

6

УРАН БҮТЭЭЛЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн зорилго нь Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн шинэлэг, бүтээлч төсөлд дэмжлэг үзүүлэх, төрөл бүрийн сургалт, олон улсын соёлын солилцооны хөтөлбөрт хамруулах замаар тэдгээрийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

Page 7: Annual Report 2010 Mon

7

Соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх МУЗ нь хот, хөдөөгийн уран бүтээлчид, урлагийн менежер, соёлын ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор манлайлал, урлагийн менежмент, орчин үеийн бүжиг, гэрэл, дууны техникийн зэрэг сургалтыг зохион байгуулсан болно. МУЗ-ийн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр гурав дахь удаагаа амжилттай хэрэгжиж дууслаа. Америкийн Монголчуудын Соёлын Нийгэмлэг нь МУЗ-өөр дамжуулан Монголын хөгжмийн сургуулийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгоод байна. МУЗ нь дүрслэх урлагийн уран бүтээлчдийн дунд анх удаа зохиогчийн эрх, оюуны өмчийн талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өнөөгийн Монголын нийгэмд тулгарч буй асуудлыг хөндсөн “Тархин дахь утаа” орчин үеийн урлагийн үзэсгэлэн зохион байгуулагдаж олны хүртээл болов. Монголын уран бүтээлчдэд зориулсан олон улсад зохиогдож буй соёл урлагийн арга хэмжээний талаарх “Амжилтын гарц” мэдээллийн санг баяжуулж, нийт 70 гаруй төрлийн мэдээллийг МУЗ-ийн вэб хуудаснаа байрлуулаад байна.

Уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх Монголын уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор МУЗ нь Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөрийг гурав дахь удаагаа, Монгол-Солонгосын Урлагийн Наадмыг Жежү арал дээр анх удаагаа тус бүр зохион байгуулсан. “Түмэн Эх” Чуулгын хоёр бүжигчин Хятад, Нидерланд, АНУ-д орчин үеийн бүжгийн солилцооны хөтөлбөрт хамрагдсан байна. Мөн Австралийн дүрслэх урлагийн мэргэжилтэн Стивен Алдертон нэг сарын турш МУЗ дээр Монголын зураач, кураторуудтай хамтран ажилласан болно. МУЗ нь М-Си-Эс Азия Пасифик Брюэри компанитай хамтран “Tiger Translate” шилдэг бүтээлийн уралдааныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

Монголын үндэсний урлагийг олон улсад сурталчлах 2010 онд тус хөтөлбөрийн хүрээнд ардын урлагийн 20 уран бүтээлчийг Энэтхэг, Канад, Арабын Нэгдсэн Эмиратад олон улсын урлагийн арга хэмжээнүүдэд оролцуулсан болно. Мөн МУЗ нь “Алтан ураг”, “Хөсөгтөн”, “Арга билэг”, “Бөртэ” зэрэг хамтлагийн маркетингийн багц материал болон вэб хуудсыг бий болгоход дэмжлэг үзүүлснээр тэд өөрсдийн уран бүтээлийг гадаад, дотоодод сурталчлах, олон улсын урлагийн наадам, үзэсгэлэн яармагт оролцоход хувь нэмэр оруулсан болно.

2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА МУЗ нь 2010 онд ННХ /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн төсөл шалгаруулах уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулсанаар Монголын долоон төсөлд нийт 27,519 ам долларын тэтгэлгийг олгоод байна. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд 300 гаруй уран бүтээлч, урлагийн менежер, соёлын ажилтанг нийт 21 сургалт, олон улсын соёлын солилцооны хөтөлбөрт хамруулсан болно. Тус хөтөлбөр нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хэрэгжүүлсэн болно. Үүнд:

Page 8: Annual Report 2010 Mon

8

2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН

ТӨСЛҮҮД:

ННХ /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн

Бүсийн Хөтөлбөрийн Төсөл шалгаруулах

уралдаан

МУЗ нь 2008 оноос эхлэн жил бүр ННХ

/Соросын Сан/-ийн Соёл Урлагийн

Бүсийн Хөтөлбөрийн Төсөл шалгаруулах

уралдааныг Монголын соёл урлагийн

байгууллага, уран бүтээлчдийн дунд зохион байгуулж

ирсэн. МУЗ нь төслийн уралдааныг

зарлах, төсөл хэрхэн бичих талаар

зөвлөгөө өгөх, төслүүдийг хүлээн авч

явуулах, шалгарсан төслүүдэд тэтгэлгийг

олгох, тайланг хүлээн авах зэрэг ажлыг

гүйцэтгэдэг болно.

2010 онд тус уралдаанд нийт 33 төслийг явуулснаас

долоон төсөл шалгарч нийт

27,519 ам долларын тэтгэлэгийг олон

нийтийн арга хэмжээ зохион байгуулах болон олон улсын

соёл урлагийн арга хэмжээ, сургалт

семинарт оролцоход олгосон байна.

Олон нийтийн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл•Ж.Уугантуяа, Дэлхийн Морин Хуурын Нийгэмлэгийн гишүүн, “Олон улсын морин хуурын 2-р

наадам, уралдаан” төсөл, 2010 оны 4-р сарын 28-аас 5-р сарын 6 (7,000 ам доллар)• “Их Талын Джаз” ТББ, “Их талын джаз 2010” олон улсын наадам төсөл, 2010 оны 9-р сарын

27-аас 10-р сарын 3 (4,400 ам доллар)

•Монголын Соёл, Яруу Найргийн Академи, “Монголын уран зохиолын цахим номын сан” төсөл (4,200 ам доллар)

Олон улсын соёл урлагийн арга хэмжээ сургалтад оролцох төсөл: •Б.Цэцэнцолмон, МУҮИС-ийн Нийгэм, Соёлын Антропологийн Тэнхмийн багш, “Хуучны аялгуу:

Археологийн олдвор дахь хөгжмийн зэмсэгийн тайлбар” 7-р симпозиумд оролцох төсөл, 2010 оны 9-сарын 20-25, Тяньжин, БНХАУ (1,790 ам доллар)

• Г.Мэнд-Ооёо, Соёл Яруу Найргийн Академийн Ерөнхийлөгч, О.Мөнхнаран, Хөтөлбөр зохицуулагч, “Алтайн язгуурын хэл ба яруу найраг” олон улсын яруу найргийн чуулга, уулзалтанд оролцох төсөл, 2010 оны 5-р сарын 26-30, Толья, Унгар (3,130 ам доллар)

•Х.Лхамсүрэн, МУЭХ-ы Гадаад харилцааны зохицуулагч, “Мельбурн урлагийн үзэсгэлэн яармаг 2010”-т оролцох төсөл, 2010 оны 8-сарын 3-8, Мельбурн, Австрали (3,069 ам доллар)

•Ж.Бодьбаатар, Соёл урлагийн хорооны мэргэжилтэн, ”Соёлын менежмент” сургалтын хөтөлбөрт оролцох төсөл, 2010 оны 8-р сарын 30-аас 9-р сарын 17, Бээжин, БНХАУ (3,930 ам доллар)

“Их талын джаз 2010” олон улсын наадам

Page 9: Annual Report 2010 Mon

9

ГЭРЭЛ, ДУУНЫ ТЕХНИКЧДИЙН СУРГАЛТ

Төслийн зорилго: Монголын гэрэл, дууны техникчдийн чадавхыг дээшлүүлэх, гэрэл, дууны олон улсын стандарт, дэлхийн шилдэг арга барилтай танилцуулах.

Төслийн үр дүн: МУЗ нь АНУ-аас гэрэл, дууны хоёр мэргэжилтэнг урьж авчран Монголын 19 соёл урлагийн байгууллага, бие даасан студийн 40 гаруй гэрэл, дууны техникчдийн дунд арван өдрийн сургалтыг явуулав. Төслийн хүрээнд АНУ-ын гэрлийн техникч Барри Стил Улсын Драмын Эрдмийн Театр болон ILoft Functions House-д АНУ-ын ROSCO компаний гэрлийн тоног төхөөрөмжийг хандивласан болно. Сургалтын төгсгөлд сургалтанд хамрагдсан уран бүтээлчид өөрсдийн сурсан мэдлэг дээр үндэслэн АНУ-ын орчин үеийн бүжгийн “Чикаго Мүвинг” компаний болон “Арга билэг” этно джаз хамтлагийн тоглолтыг зохион байгуулж 500 гаруй хүмүүст толилуулав.

Төслийн хамтрагч: Улсын Драмын Эрдмийн ТеатрУлсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр ILoft Function House

Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗАНУ-ын ЭСЯ

Гэрэл дууны техникчдийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа

Page 10: Annual Report 2010 Mon

10

ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН СУРГАЛТ

Төслийн зорилго:Монголд орчин үеийн бүжгийг сурталчлах, Монголын бүжгийн оюутан, багш нарын чадавхыг дээшлүүлэх.

Төслийн үр дүн: АНУ-ын “Чикаго Мувинг” бүжгийн компаний бүжигчин, бүжиг дэглээч Нана Шайнфлаг, Рэйчэл Бантинг нар Соёлын Дээд Сургуулийн 85 оюутан, багш нарыг хамруулсан дөрвөн долоо хоногийн орчин үеийн бүжгийн сургалтыг 2010 оны 5-р сард удирдан явуулсан болно. Сургалтыг төгсгөлд МУЗ нь “Чикаго Мувинг” бүжгийн компаний тоглолтыг 500 гаруй үзэгчдэд зориулан Iloft Function House-т зохион байгуулсан. Уг төслөөр дамжуулан орчин үеийн бүжгийн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг Монголын үзэгчдэд танилцуулсан болно.

Төслийн хамтрагч:Соёлын Дээд Сургууль Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр Sound of Mongolia ХХКILoft Function House

Төслийн хандивлагч:АНУ-ын ЭСЯ

АНУ-ын “Чикаго Мүвинг” бүжгийн компанийн тоглолт

Page 11: Annual Report 2010 Mon

11

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын манлайлал болон менежментийн чадавхыг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Төслийн үр дүн: АНУ дахь МУЗ-ийн санхүүжилтээр гурав дахь удаагаа хэрэгжүүлсэн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт 12 соёл урлагийн залуу удирдагч сонгогдож, манлайлал болон урлагийн менежментийн чиглэлээр нийт арван төрлийн сургалтанд хамрагдав. Хөтөлбөрийн хүрээнд залуу манлайлагчид МУЗ-ийн удирдах зөвлөлийн хурал болон бусад арга хэмжээнд оролцсоноос гадна, Зориг сангийн залуу манлайлагчидтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн.Хөтөлбөрт хамрагдсан манлайлагчдын дунд төслийн уралдаан зарласан бөгөөд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Соёлын Төвийн эрхлэгч Х.Эрдэнэдэлгэр шалгарч урлагийн боловсролын “Инээмсэглэл бэлэглэе” төслийг хэрэгжүүлэхээр 1,000 ам долларын тэтгэлгийг хүртсэн болно.

Төслийн хамтрагч: Санхүү, Эдийн Засгийн Дээд СургуульЗориг Сан

Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗ

ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРҮҮД

Төслийн зорилго:Монголын бүжигчдийн чадавхыг нэмэгдүүлэх, тэдгээрийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Төслийн үр дүн:МУЗ нь Нидерланд дахь Олон Улсын Бүжиг Дэглээчдийн Төвтэй хамтран БНХАУ болон Нидерландад зохиогдсон “BEYOND CHINA-2010” гурван долоо хоногийн орчин үеийн бүжгийн солилцооны хөтөлбөрт хамрагдах Монголын уран бүтээлчийг сонгон шалгаруулсан болно. Үүний үр дүнд “Түмэн Эх” чуулгын бүжигчин Б.Норовбанзад тус хөтөлбөрт хамрагдсан. Түүнчлэн МУЗ нь АНУ-ын ЭСЯ-ы хүсэлтээр АНУ-ын Кеннеди Төв дээр орчин үеийн бүжгийн солилцооны хөтөлбөрт оролцох Монголын уран бүтээлчийг шалгаруулах ажилд дэмжлэг үзүүлсэнээр “Түмэн Эх” Чуулгын бүжигчин У.Амартүвшин сонгогдон энэ хөтөлбөрт оролцжээ.

Төслийн хамтрагч:“Түмэн Эх” Чуулга

Төслийн хандивлагч: Олон Улсын Бүжиг Дэглээчдийн Төв, Нидерланд АНУ-ын ЭСЯ

2010 оны Соёл урлагийн залуу манлайлагчид

Page 12: Annual Report 2010 Mon

12

“ЦАГ ХУГАЦАА БА ОРОН ЗАЙ” НҮҮДЛИЙН УРЛАН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагаагаар дамжуулан урлагийн нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх.

Төслийн үр дүн:Монголын залуу уран бүтээлчдэд шинэ уран бүтээл туурвих орон зайг бий болгох, тэдний олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөрийг Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран Даланзадгад хотод гурав дахь жилдээ хэрэгжүүлж, Монгол, Солонгосын 12 зураач, куратор, яруу найрагч нарыг хамруулсан болно. Төслийн хүрээнд хөтөлбөрт хамрагдсан Монгол, Солонгосын уран бүтээлчдийн үзэсгэлэнг Даланзадгад, Улаанбаатар хотуудад зохион байгуулсан. Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд энэхүү төслийн гурван жилийн ололт амжилтыг танилцуулсан “Цаг хугацаа ба орон зай” каталогийг боловсруулж, хэвлүүлсэн болно.

МОНГОЛ - СОЛОНГОСЫН УРЛАГИЙН НААДАМ, ЖЕЖҮ

АРАЛ

Төслийн зорилго: Монгол, Солонгосын соёлын

солилцоог өргөжүүлэх.

Төслийн үр дүн:Монгол, Солонгосын хооронд

дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд МУЗ, Солонгосын Урлагийн Зөвлөл хамтран Монголын орчин үеийн дүрслэх болон үндэсний

хөгжмийн урлагийг Солонгост сурталчлах, Монгол, Солонгосын

зураачдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Монгол - Солонгосын Урлагийн Наадмыг

2010 оны 12-р сард Жежү арал дээр зохион байгуулав. Тус наадамд “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөрийн 2008-2010 оны оролцогчдоос шалгарсан Монгол,

Солонгос 20 уран бүтээлч хамрагдав. Тус наадмын хүрээнд дүрслэх урлаг, медиа арт, перформанс, инстоляц

зэрэг төрлөөр Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Жежүгийн Орчин Үеийн Урлагийн Музейд гарсан бөгөөд Монголын

“Алтан ураг” хамтлаг, Солонгосын үндэсний болон орчин үеийн

бүжгийн Канг Ми Ри хамтлагийн тоглолт зохиогдсон. Мөн Монгол - Солонгосын Урлагийн Наадмын каталог хэвлэгдэн гарсан болно.

Төслийн хамтрагч: Солонгосын Урлагийн Зөвлөл

Жежүгийн Орчин Үеийн Урлагийн Музей

Төслийн хандивлагч:БНСУ-ын Гадаад Хэрэг, Худалдааны

Яам

Төслийн хамтрагч: Солонгосын Урлагийн Зөвлөл Номадик Экспедишнс ХХК Өмнөговь аймгийн музей

Төслийн хандивлагч: Солонгосын Урлагийн Зөвлөл

Уран бүтээлч Бу.Бадрал, Монгол –Солонгосын урлагийн наадам, Солонгосын Жежү арал

Page 13: Annual Report 2010 Mon

13

АБУ ДАБИГИЙН ФРИНЖ УРЛАГИЙН НААДАМ

Төслийн зорилго: Монголын үндэсний урлаг, нүүдлийн соёлыг танилцуулах, Монголын уран бүтээлчдийн олон улсын зах зээлийг өргөжүүлэх.

Төслийн үр дүн: МУЗ нь Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо болсон Дундад Азийн орнуудын Фринж урлагийн наадамд Монголын үндэсний дуу хөгжмийн уран бүтээлчид оролцоход дэмжлэг үзүүлэв. Уг төсөлд “Түмэн Эх” чуулгын гурван бүжигчин, “Арга Билэг” этно джаз хамтлагийн хөөмэйч, морин хуурч нар хамрагдлаа.

Төслийн хамтрагч: “Түмэн Эх” Чуулга “Арга билэг” Этно Джаз Хамтлаг RedFilo Events ХХК, Сингапур

Төслийн хандивлагч: Абу Дабигийн Фринж Урлагийн Наадам, Арабын Нэгдсэн Эмират

“АЗИ, НОМХОН ДАЛАЙН ТАЙЗНЫ УРЛАГИЙН СҮЛЖЭЭ” АРГА ХЭМЖЭЭ

Төслийн зорилго:Монголын үндэсний урлагийг олон улсад сурталчлах.

Төслийн үр дүн:Морин Хуурын Чуулгын хөгжимчин, хөөмэйч А.Даваазориг, “Түмэн Эх” Чуулгын бүжигчин Д.Мөнхзул нарыг Энэтхэг улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг “Ази Номхон Далайн Тайзны Урлагийн Сүлжээ” олон улсын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэв.

Төслийн хандивлагч:Энэтхэг улсын Засгийн Газар Ази, Номхон Далайн Тайзны Урлагийн Сүлжээ

Монголын уран бүтээлчид Абу Дабигийн Фринж урлагийн наадамд

Page 14: Annual Report 2010 Mon

14

“TIGER TRANSLATE” ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

Төслийн зорилго: Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, сурталчлах.

Төслийн үр дүн: МУЗ нь М-Си-Эс Азиа Пасифик Брюэри ХХК-тай хамтран залуу уран бүтээлчдийг дэмжих “Tiger Translate” шилдэг бүтээлийн уралдааныг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Тэнцвэр” сэдвийн доор зохион байгуулагдсан уг уралдаанд 43 уран бүтээлч уран зураг, медиа, фото, баримал зэрэг чиглэлийн 50 гаруй бүтээлээр оролцож, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулж олон нийтэд хүргэсэн болно. Нийт уран бүтээлчдээс зураач Б.Орхонтуул, З.Түмэнжаргал, Э.Бадрах, Б.Энхтуяа нар эхний шатны шалгаруулалтанд тэнцэн, Дани, Англи, Австралийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, эцсийн шалгаруулалтанд залуу зураач Б.Орхонтуул түрүүлж, 2010 оны 11-р сард Шинэ Зеланд улсын Веллингтон хотноо зохион байгуулагдсан Tiger Translate олон улсын наадамд эх орноо төлөөлж оролцсон юм.

Төслийн хамтрагч, хандивлагч:М-Си-Эс Пасифик Брюэри ХХК

Tiger Translate уралдаанд оролцогчид

Page 15: Annual Report 2010 Mon

15

ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН “ТООНО” ТӨСӨЛ

Төслийн зорилго:Канад, Монгол, Өвөр Монголын хамтарсан орчин үеийн бүжиг, үндэсний хөгжмийн уран бүтээлээр дамжуулан Ази, Хойд Америкийн уугуул соёлыг сурталчлах.

Төслийн үр дүн:2007 оноос эхлэн МУЗ нь Канадын Red Sky компаний орчин үеийн бүжиг, үндэсний урлагийн “Тооно” төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирлээ. Уг төсөлд Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга, “Домог” хамтлагийн гурван уран бүтээлч хамрагддаг болно. “Тооно” тоглолт нь 2010 оны Ванкуверийн Өвлийн Олимпийн үеэр тоглогдсон бөгөөд Дора Мэйворын нэрэмжит 31 дахь уралдааны Шилдэг бүжгийн ая шагналыг хүртсэн болно. 2011 онд “Тооно” тоглолт нь Канадын Үндэсний Цөөнхийг Дэмжих Сангийн 18 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд оролцоно.

Төслийн хамтрагч:Монголын Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга “Домог” хамтлаг Бээжин дэхь Канадын ЭСЯ

Төслийн хандивлагч:Red Sky компани, Канад Banff Төв, Канад

“ИРЭЭДҮЙН АВЬЯАСТАН” СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ

Төслийн зорилго: Соёл Урлагийн Их Сургууль, Хөгжим Бүжгийн Коллежийн шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох замаар тэдгээрийн авьяасыг хөхүүлэн дэмжих.

Төслийн үр дүн:Соёл Урлагийн Их Сургуулийн 3-р дамжааны оюутан Х.Баярсайхан, Хөгжим Бүжгийн Коллежийн 1-р ба төгсөх дамжааны оюутан Д.Амарзаяа, Б.Дариймаа нар МУЗ ба Америкийн Монголчуудын Соёлын Холбооны хамтарсан тэтгэлгийг хүртсэн болно. Энэхүү тэтгэлгээр хөгжим судлал, хөгжмийн зохиолч, утсан хөгжмийн чиглэлийн нэг жилийн сургалтын төлбөрийг олгож байгаа юм. Цаашид МУЗ нь Монголын сонгодог хөгжмийн боловсон хүчинг бэлтгэх ажилд хувь нэмэр оруулах зорилгоор уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн хамтрагч: Соёл Урлагийн Их Сургууль Хөгжим Бүжгийн Коллеж

Төслийн хандивлагч: Америкийн Монголчуудын Соёлын Холбоо

“Ирээдүйн авьяастан” сургалтын тэтгэлэгт хүртэгсэд

Page 16: Annual Report 2010 Mon

16

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:Бодлогын хөтөлбөрийн зорилго нь сî¸ë óðëàãèéí хувь хүн, нийгэм, эдийн засгийн хөгжилд ¿ç¿¿ëýõ ¿ð íºëººíèé òàëààðõ îëîí íèéòèéí îéëãîëòûã нэмэгдүүлэх болон соёл урлагийн хөгжлийг дэмжих òºðèéí áîäëîãî, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхэд нөлөөлөхөд оршино. Мөн тус хөтөлбөр нь соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн нөлөөллийн чадавхыг дээшлүүлэх, сî¸ë óðëàãèéí бодлогын àñóóäëààð îëîí óëñûí õàìòûí àæèëëàãààã õºãæ¿¿ëýõ чиглэлээр ажиллдаг болно.

БОДЛОГЫН ХӨТӨЛБӨР

Page 17: Annual Report 2010 Mon

17

2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Соёл урлагийн ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор МУЗ нь МҮОНТ-тэй хамтран “Урлагийн сүлжээ” сар тутмын телевизийн нэвтрүүлэг болон “Монгол Мессенжер” сонинд сар тутмын урлагийн нүүрийг бэлтгэн гаргаж ирлээ. МУЗ нь 2010 онд “Урлагийн сүлжээ” телевизийн нэвтрүүлгийг тогтвортой бэлтгэн хүргэж чадсан бөгөөд Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт нэвтрүүлгийн нэр хүнд, үзэгчдийн тоо нэмэгдсээр байна.

МУЗ өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор улирал тутмын мэдээллийн товхимол, жилийн тайланг олон нийтэд хүргэдэг билээ. 2010 онд МУЗ нь өөрийн хуучин вэбсайтын дизайн, агуулга, хэлбэрийг шинэчилж, олон нийтэд илүү хүртээмжтэй, сонирхолтой болгон өөрчилсөн. Хэрэглэгчид тус шинэ вэбсайтаас МУЗ-ийн мэдээллийн товхимол болон соёл урлагийн үзвэрийн хуанлиг үзэж сонирхох боломжтой юм. Харин уран бүтээлчид тус вэбсайтны “Амжилтын гарц” мэдээллийн сангаас олон улсад зохиогдож буй урлагийн наадам, сургалт, хурал зөвлөгөөний талаар мэдээлэл авах боломжтой.

Улаанбаатар хотын соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс МУЗ нь “Сар тутмын үзвэрийн хуанли”-г “Эйр Транс” компаний дэмжлэгтэйгээр үргэлжлүүлэн бэлтгэж, олон нийтэд түгээж байна. Уг хуанлид 50 орчим байгууллагын мэдээлэл багтсан бөгөөд онлайн хэлбэрээр болон 2500 хувийг хэвлэмэл байдлаар ресторан, зочид буудал, олон улсын байгууллага, хувь хүмүүст түгээдэг болно.

2010 онд МУЗ нь БСШУЯамтай соёлын бодлогын чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажилласан болно. МУЗ нь Монгол Улсын Төрөөс Баримтлах Соёлын Бодлогыг шинэчлэх, 2010-2020 онд Соёл Урлагийг Хөгжүүлэх Мастер Төлөвлөгөө, тэр дундаа Соёлын аж үйлдвэрлэлийн хөтөлбөрийг боловсруулан томъёолох ажлын хэсгүүдэд ажиллаж байна. Мөн МУЗ нь тус БСШУЯамны “Соёл урлагийн үндэсний хонжворт сугалаа”, “Соёл урлагийн байгууллагын удирдлага, санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх” зэрэг санаачлагыг дэмжин, өөрсдийн санал зөвлөмжийг өгсөн болно.

2010 оны 12-р сард МУЗ-ийн төлөөлөгчид Солонгос улсад айлчилж, Солонгосын Урлагийн Зөвлөл, МЕТАА компани зэрэг хамтрагч болон Солонгосын бусад соёл урлагийн байгууллагатай холбоо тогтоож, хамтран ажиллах боломжийг судалсан болно.

МУЗ-ийн 2010 оны онцлох төслийн нэг бол Ази Европ Сан, ННХ- Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн санхүүжилтээр Монголд анх удаагаа зохион байгуулсан “Өрнө Дорнын Уулзалт” олон улсын кино форум, наадам юм. Уг наадам нь Монгол, Ази, Европ, Америкийн киночдыг нэг дор цуглуулж, тэдэнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, мэдлэг, туршлагаа солилцох, өөрсдийн киногоо танилцуулах, Монголын залуу киночдыг дэмжих боломжийг олгосон томоохон арга хэмжээ болсон.

Page 18: Annual Report 2010 Mon

18

2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

МУЗ-ИЙН СОЛОНГОСЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ

Төслийн зорилго:Монгол - Солонгосын соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Төслийн үр дүн: Солонгосын Урлагийн Зөвлөлийн урилгаар МУЗ-ийн Удирдах Зөвлөл, ажилтнууд Солонгос улсад гурав дахь удаагийн албан ёсны айлчлалыг 12-р сард хийсэн болно. Таван хоногийн айлчлалын хугацаанд МУЗ-ийн төлөөлөгчид Солонгосын Урлагийн Зөвлөл, Солонгосын Урлагийн Менежментийн Төв, МЕТАА, Солонгосын Киноны Зөвлөл, Инчоны Соёл Урлагийн Сан зэрэг байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцав. Айлчлалын үеэр хоёр байгууллагын хооронд байгуулсан Хамтын Ажиллагааны Санамж Бичгийг 2015 он хүртэл сунгаж, гарын үсэг зурав. 2011 онд МУЗ нь Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Цаг хугацаа ба орон зай” нүүдлийн урлан хөтөлбөр, МЕТАА компанитай хамтран “Соёлын Наадам” төслийг тус бүр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиров. Мөн Сеулын Тайзны Урлагийн Үзэсгэлэн Яармагт оролцох болон киноны чиглэлээр хамтарч ажиллах анхан шатны санал солилцов. Төслийн хамтрагч: Солонгосын Урлагийн Зөвлөл

Монгол, Солонгосын Урлагийн Зөвлөлийн Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа, 2010 он, Сөүл хот

Page 19: Annual Report 2010 Mon

19

“УРЛАГИЙН СҮЛЖЭЭ” ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ

Төслийн зорилго:Соёл урлагийн хувь хүн, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, үзэгчдэд соёл урлагийн талаар шинэ мэдлэг, сонирхолтой мэдээлэл авах боломжийг олгох.

Төслийн үр дүн:МУЗ нь “Урлагийн сүлжээ” телевизийн нэвтрүүлгийг 2008 оноос эхлэн МҮОНТ-тэй хамтран бэлтгэж ирсэн бөгөөд 2008-2010 оны хооронд нийт 21 дугаарыг үзэгчдэд толилуулаад байна. 2010 онд МУЗ нь тус нэвтрүүлгийн “Асуудал” булангаар “Урлаг ба байгаль орчин”, “Урлаг ба сэтгүүл зүй”, “Урлаг ба бизнесийн амжилт”, “Монголын соёл урлагийг олон улсад сурталчлах”, “Дэлхийн соёл урлагийг Монголд сурталчлах”, “Соёлын аялал жуулчлал”, “Кино ба нийгэм” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлсэн болно. Харин үзэгчдийн дэлхийн урлагийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Мэдлэг” булангаар дамжуулан дэлхийн эртний урлагийн түүхийг цуврал болгон хүргэж байна. Ази, Европын орнуудад соёл урлагийн хөгжлийн чиг хандлагыг танилцуулах зорилгоор “Хуанли” булангаар хөрш зэргэлдээ хотуудын ирэх сарын соёл урлагийн арга хэмжээний тоймыг хүргэдэг юм. “Урлан” буланд Монголын ба гадаадын уран бүтээлчдийг танилцуулдаг бол “Анд” булангаар урлагийг дэмжигч, урлагийн бүтээл цуглуулагчидтай хийсэн ярилцлагыг хүргэдэг билээ. 2011 онд МУЗ нь “Урлагийн сүлжээ” нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хүргэх ба Бээжин дэхь Норвегийн Вант Улсын ЭСЯ-ны санхүүжилтээр Норвегийн соёл урлагийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор тус улсаас цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэснээр нэвтрүүлгийн агуулга, чанарыг баяжуулах болно.

Төслийн хамтрагч: Монголын Олон Нийтийн Үндэсний Телевиз

“Урлагийн сүлжээ” нэвтрүүлгийн “Урлагийн асуудал” булан

Page 20: Annual Report 2010 Mon

20

“ӨРНӨ ДОРНЫН УУЛЗАЛТ” КИНО ФОРУМ, НААДАМ

Төслийн зорилго: Монголын киноны уран бүтээлчдэд Ази, Европ, Америкийн киноны мэргэжилтнүүдтэй холбоо тогтоох, хамтарч ажиллах, тэднээс суралцах боломжийг олгох, Монголын үзэгчдэд Ази, Европ, Америкийн киног танилцуулах

Төслийн үр дүн: МУЗ нь Ази-Европ Сан, Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилтээр “Өрнө Дорнын Уулзалт” олон улсын кино наадам, форумыг 2010 оны 10-р сард анх удаа Монголд зохион байгуулсан. Тус наадмын хүрээнд олон улсын баримтат болон уран сайхны кино үзвэр, Монголын болон дэлхийн киноны салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилготой форум болон Монголын залуу уран бүтээлчид олон улсын туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах тусгай хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа явагдав. Тус наадамд Казахстан, Киргизстан, Солонгос, Франц, Тайланд, Герман, АНУ-ын 12 киноны уран бүтээлч хүрэлцэн ирж, өөрсдийн мэдлэг туршлагыг Монголын 50 гаруй уран бүтээлчидтэй хуваалцаж, нийт 3000 орчим хүн наадмын үйл ажиллагааг үзэж сонирхов. 2011 онд МУЗ нь Монголын кино урлагийн салбарыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор төрөл бүрийн киноны сургалт, солилцооны хөтөлбөр, наадам зохион байгуулахаар төлөвлөн ажиллана.

Төслийн хамтрагч:iLoft Function House АНУ-ын ЭСЯ Боловсрол телевиз Zanadu Wines Инфо Консалтинг Кемпински зочид буудал M-Клуб Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз

Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар NTV телевиз Номадс сүлжээ ресторан C1 телевизСаунд оф Монголиа Таван Богд Групп Тэнгис кино театр Францын ЭСЯ Ялгуун студи

Төслийн хандивлагч: Ази Европ Сан ННХ-Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр

Page 21: Annual Report 2010 Mon

21

УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:Урлагийн боловсролын хөтөлбөрийн зорилго нь урлагийн боловсролын хувь хүн ба нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, урлагийн боловсролын цаашдын хөгжилд тулгамдаж буй асуудалд нөлөөлөх, түүний ач холбогдлыг таниулан сурталчлахад оршино.

Page 22: Annual Report 2010 Mon

22

2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

МУЗ нь 2010 онд урлагийн боловсролын нийт зургаан төслийг амжилттай хэрэгжүүлж, 500 хүүхэд залуучуудыг эдгээр төслүүдэд хамруулсан байна. Тус хөтөлбөрийн хүрээнд “Дүрслэх урлагийн боловсрол”, “Дэлхийн хөгжмийн түүх: Сэргэн мандалтын үе” ЕБС-ийн дүрслэх урлаг ба хөгжмийн багш нарын гарын авлагыг боловсруулж, хэвлүүлсэн болно. Мөн албан бус урлагийн боловсролын хүрээнд “Урлаг хөгжлийн төлөө” дүрслэх урлаг, драм, бүжгийн багш нарын гарын авлагыг боловсруулан хэвлэж, түгээсэн. Түүнчлэн урлагийн боловсролын сургалтын агуулга боловсруулах, заах арга зүйн чиглэлээр цуврал сургалтыг хот, хөдөөгийн 190 багш, нийгмийн ажилтан, уран бүтээлчийн дунд зохион байгуулсан болно. МУЗ нь 2010 оны 5-р сард “Урлагийн боловсролын үндэсний форумыг” анх удаагаа Монголд зохион байгуулж, форумаас гарсан бодлогын зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлсэн нь тус хөтөлбөрийн томоохон амжилтын нэг байв.

2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

“УРЛАГ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” АЛБАН БУС УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

Төслийн зорилго: Хүүхэд залуучуудыг урлагаар дамжуулан амьдрах ухаанд сургаж, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх.

Төслийн үр дүн: МУЗ нь дөрөв дэх жилдээ дуу хөгжим, дүрслэх урлаг, драмын урлагаар дамжуулан амьдрах ухаанд сургах “Урлаг хөгжлийн төлөө” албан бус урлагийн боловсролын 16 долоо хоногийн цуврал сургалтыг Сонгинохайрхан дүүргийн алслагдсан сургуулийн 7-13 насны 180 хүүхдийн дунд зохион байгуулав. Мөн эдгээр сургуулийн 22 багш нарын дунд урлагийн боловсролын шинэлэг арга зүйг эзэмшүүлэх сургалтыг явуулсан болно. Төслийн хүрээнд “Урлаг хөгжлийн төлөө” багшийн гарын авлагыг СХД-ийн “Гэгээрэл Хөгжил” албан бус боловсролын төвийн захирал Б.Батсүрэн болон Албан Бус Боловсролын, Зайны Сургалтын Үндэсний Төвийн мэргэжилтэн Д.Гүндэгмаа нартай хамтран боловсрууллаа. Тус гарын авлагыг 500 хувь хэвлүүлж, багш нарт түгээсэн болно.

Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗДэлхийн Зөн Монгол ОУБ-ын Баянхошуу, Толгойт дахь Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр

Page 23: Annual Report 2010 Mon

23

ЕБС-ИЙН ДҮРСЛЭХ УРЛАГ БА ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ

Төслийн зорилго:Өнөөгийн мөрдөгдөж буй албан боловсролын стандартын хүрээнд хөгжмийн болон дүрслэх урлагийн хичээлийг шинэлэг арга барилаар заах ЕБС-ийн дүрслэх урлаг, хөгжмийн багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулах, хэвлэх, түгээх.

Төслийн үр дүн:МУЗ нь ЕБС-ийн дүрслэх урлагийн багш нарт зориулсан “Дүрслэх урлагийн боловсрол” гарын авлагыг Боловсрол судлалын магистр O.Нацагдорж, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, дэд профессор Г.Mэндээ, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор С.Батчулуун нартай хамтран боловсруулж, 300 хувь хэвлэн түгээсэн болно. Мөн ЕБС-ийн хөгжмийн багш нарт зориулсан “Дэлхийн хөгжмийн урлагийн түүх: Сэргэн мандалтын үе” сургалтын хөтөлбөрийг Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Боловсролын Газрын урлагийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Т.Олоннэмэх, СУИС-ийн Хөгжмийн Онолын Тэнхимын багш Э.Зулцэцэг, Урлаг судлаач Г.Ганцэцэг нар боловсруулсан бөгөөд CD-д буулгасан 100 хувийг хөгжмийн багш нарт түгээсэн болно. Эдгээр гарын авлагыг танилцуулах, хэрхэн ашиглах талаарх сургалтыг Улаанбаатар хотын 100 хөгжмийн багш, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн 50 дүрслэх урлагийн багш нарын дунд зохион байгуулсан. Сургалтын төгсгөлд МУЗ нь урлагийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын үйл ажиллагаа, зорилго, зорилтыг тодорхойлох “Урлагийн боловсролын форум”-ыг зохион байгуулсан.

Төслийн хамтрагч:Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг Боловсролын Газар

Төслийн хандивлагч: ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс

Page 24: Annual Report 2010 Mon

24

“БИД ЧАДНА-БИД АВЪЯАСТАЙ” ВИДЕО УРЛАГИЙН СУРГАЛТ

Төслийн зорилго:Видео урлагаар дамжуулан хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах.

Төслийн үр дүн:МУЗ нь гурав дахь жилдээ “Бид чадна-бид авъяастай” видео урлагийн анхан болон дунд шатны сургалтыг Сонгинохайрхан дүүргийн Толгойт дахь ЕБС-ийн 15 сурагчдыг дунд явуулсан болно. Сургалтын үеэр тэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн таван богино хэмжээний зохиомжит киног бүтээв. Анхан шатны сургалтаас шалгарсан гурван богино хэмжээний зохиомжит кино нь UBS телевизээс зохион байгуулдаг “Загасан нүд” олон улсын наадамд оролцсон болно. Тус сургалтын хүрээнд бүтээгдсэн нийт таван богино хэмжээний зохиомжит киног Толгойт дахь ЕБС-ын сурагч, багш нарт үзүүлж, кино бүтээсэн хүүхдүүдтэй нээлттэй ярилцлагыг зохион байгуулав.

Төслийн хамтрагч: “Могжоохон” хүүхдийн уран бүтээлчдийн холбоо

Төслийн санхүүжүүлэгч: Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Толгойт дахь Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр

Видео урлагийн сургалтанд оролцогчид

Page 25: Annual Report 2010 Mon

25

Төслийн зорилго: Монголын уламжлалт соёл, ардын урлагийг олон нийтэд сурталчлах, Улсын Их Баяр Наадмын соёл, урлагийн арга хэмжээг өргөжүүлэх.

Төслийн үр дүн:МУЗ нь Монгол-Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Солонгосын МЕТАА компани, СУИС-тай хамтран “Соёлын Наадам” төслийг Улсын Их Баяр Наадмын үеэр Хүй Долоон Худагт гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. “Соёлын Наадмын”-д 40 гаруй уран бүтээлч, 30 сайн дурын ажилтан оролцсон бөгөөд 15,000 гаруй наадамчин, 1,000 гаруй жуулчин “Монголын нэг өдөр” хотхоны урлагийн өртөөнүүдээр айлчилж, Монголын уламжлалт нүүдлийн соёл, ардын урлаг, гар урлалтай танилцав. Мөн энэ удаагийн Соёлын Наадмын хүрээнд Монгол, Солонгосын үндэсний урлаг болон поп хөгжмийн тоглолт зохион байгуулагдаж үзэгчдийн тоог нэмэгдүүлсэн байна.

Төслийн хамтрагч: МЕТАА ХХК (БНСУ-ын соёлын стратегийн зөвлөх компани)Соёл Урлагийн Их СургуульУлсын Их Баяр Наадмыг зохион байгуулах Үндэсний ХорооНийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар Дуурь Бүжгийн Эрдмийн ТеатрМонголын Уран Зургийн ГалерейСолонгос Сан

Төслийн хандивлагч:БСШУЯам Солонгосын “Газ” ХХК

СОЁЛЫН НААДАМ 2010

Page 26: Annual Report 2010 Mon

26

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:Соёлын өвийн хөтөлбөрийн зорилго нь соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино.

СОЁЛЫН ӨВИЙН ХӨТӨЛБӨР

Page 27: Annual Report 2010 Mon

27

“Соёлын хөдөлгөөнт өвийн ач холбогдлын тухай ойлголтыг бэхжүүлэх нь соёлын үнэт зүйлсийг хууль бусаар худалдаалах явдалтай тэмцэх чадавхыг

сайжруулах арга зам болох нь” сургалт

Төслийн зорилго:Сургууль, музейн ажилтнуудын соёлын хөдөлгөөнт өвийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, энэ чиглэлээр сургууль, музейд хэрэгжүүлж байгаа дэвшилтэт хөтөлбөрийн тухай мэдээлэл солилцож, соёлын үнэт зүйлсийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахаас урьдчилан сэргийлэх талаар олон нийт, хүүхэд залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх.

Төслийн үр дүн: 2010 оны 5-р сард зохион байгуулагдсан тус сургалтанд таван музей, ЮНЕСКО-гийн холбоо дөрвөн сургууль ба бусад долоон сургуулийн нийт 27 хүн оролцсон билээ. Тус сургалтын үеэр соёлын үнэт зүйлс, музейн өвийн боловсролын талаар дунд сургуулийн багш нарын мэдлэгийг бэхжүүлэх, олон нийт, хүүхэд залуучуудад түүх соёлоо танин мэдэх, хүндэтгэн дээдлэх ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн шинэлэг, бүтээлч сургалтын хөтөлбөрийн талаар санал солилцсон чухал ач холбогдолтой сургалт болсон. Мөн соёлын хөдөлгөөнт өвийн ач холбогдлын тухай ойлголтыг бэхжүүлэх нь соёлын үнэт зүйлсийг хууль бусаар худалдаалах явдалтай тэмцэх чадавхыг сайжруулах арга зам мөн болохыг тодорхойлсон.

2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

2010 онд Соёлын өвийн хөтөлбөр нь соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах, музейн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн болно. Мөн тус хөтөлбөр нь түүх соёлын хувьд өндөр ач холбогдолтой дурсгалт барилга байгууламжийг гал болон хулгайн аюулаас хамгаалах ба энэ талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, төрийн болон төрийн бус, бизнес ба шашны байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж ирлээ.

2010 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

Төслийн хамтрагч:Богд Хааны Ордон МузейЗанабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн МузейСоёлын Өвийн ТөвЧойжин Ламын Сүм Музей

Төслийн хандивлагч:ЮНЕСКО-гийн Бээжин дэхь Төлөөлөгчийн ГазарЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс

Page 28: Annual Report 2010 Mon

28

АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ТӨСӨЛ(Гал болон хулгайн аюулаас хамгаалах системийн судалгаа болон инженерийн ажлын зураг боловсруулах төсөл)

Төслийн зорилго: 300 гаруй жилийн түүхтэй Монголын бурханы шашны гол төвүүдийн нэг болох Амарбаясгалант хийдийг галын болон хулгайн аюулаас хамгаалахад шаардлагатай хэмжилт судалгаа, инженерийн зургийг боловсруулах, цахилгаан монтажийг бүрэн солих, дохиолол суурилуулах ажлын зургийг боловсруулах. Төслийн үр дүн: Төслийн хүрээнд АНУ-ын АРУП Файр компаний галын хоёр мэргэжилтэн Амарбаясгалант хийдийг галын аюулаас хамгаалах талаар холбогдох судалгааг хийж, багц зөвлөмжийг боловсруулсан бөгөөд галын аюулаас урьдчилан сэргийлэх анхан шатны арга хэмжээ авах сургалтыг тус хийдэд шавилан сууж буй 50 гаруй лам нарын дунд зохион байгуулсан. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй түүхэн дурсгалт барилга байгууламж бүхий арван музей, сүм хийдийн ажилтнуудад “Түүхэн барилгыг галын аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг явуулсан болно.

Төслийн үр дүнд Монгол улсад мөрдөгдөж буй барилгын болон соёлын өвийг хадгалан хамгаалах хуулийн хүрээнд “Амарбаясгалант хийдийн барилгын хэмжилт судалгаа”, “Амарбаясгалант хийдийн цахилгаан монтажийг солих” зэрэг инженерийн зургийг мэргэжлийн байгууллагаар тус бүр гүйцэтгүүлсэн болно.

Төслийн хамтрагч:Амарбаясгалант хийдАРУП Файр компани, АНУБСШУЯСэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарСүлд Проект КомпаниЯлгуун Баян Компани

Төслийн хандивлагч:АНУ-ын Элчин Сайдын Яам

Амарбаясгалант хийд

Page 29: Annual Report 2010 Mon

29

“ХАЙРЦАГ ДАХЬ МУЗЕЙ” СОЁЛЫН ӨВИЙН БОЛОВСРОЛЫН ТӨСӨЛ

Төслийн зорилго:Музейд хадгалагдаж буй өвийн талаарх мэдлэгийг бүтээлч, сонирхолтой хэлбэрээр хойч үедээ өвлүүлэх замаар түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах.

Төслийн үр дүн:

Энэхүү төслийн хүрээнд музейн сан хөмрөгт тулгуурласан соёлын өвийн боловсролын хөтөлбөрийг хот, хөдөөгийн музей дээр хэрэгжүүлж, цаашид хүүхдэд зориулсан “Хайрцаг дахь музей” төслийг санаачлан боловсруулж, холбогдох шаардлагатай санг бүрдүүлэв. Мөн төслийн хүрээнд ЕБС-ийн багш, музейн ажилтнуудын өвийн боловролын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Соёлын өвийн боловсрол” сургалтыг 30 музейн арга зүйч, дунд сургуулийн багш нарын дунд зохион байгуулав.

2011 онд энэхүү төслийн хэрэгжилт үргэлжлэх ба Богд Хааны Ордон Музей, Байгалийн Түүхийн Музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Чойжин Ламын Сүм Музей, Өмнөговь Аймгийн Музейн сан хөмрөгт тулгуурласан өвийн боловсролын сургалтын агуулгыг боловсруулж, хот, хөдөөгийн нийт 16 дунд сургууль дээр хэрэгжиж, музейн боловсролын сургалт зохион байгуулагдана.

Өргөн утгаараа энэхүү төсөл нь музейн боловсролын хөтөлбөрийн шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэх, музейн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах болон соёлын үнэт зүйлсийг хадгалан хамгаалах үйлсэд соёл, боловсрол болон бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх төсөл юм.

БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН МУЗ-ӨӨР ДАМЖУУЛАН ОЛГОСОН ТЭТГЭЛГҮҮД

Сүүлийн жилүүдэд Монголын бизнесийн байгууллагууд МУЗ-ийн ил тод, нээлттэй, шудрага байдлыг үнэлэн тус Зөвлөлөөр дамжуулан соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийг дэмжиж байна.

АМАРБАЯСГАЛАНТ ХИЙДИЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ ТЭТГЭЛЭГ Монголын уул уурхайн томоохон компаний нэг Энэржи Ресурс ХХК нь МУЗ-өөр дамжуулан тус хийдэд шинээр суврага босгох, дугануудын дээврийн шинэчлэлд зориулж нийт 73,198 ам долларын тэтгэлгийг олгосон болно. Төслийн хамтрагч:

Богд Хааны Ордон МузейБайгалийн Түүхийн МузейЗанабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн МузейЧойжин Ламын Сүм МузейӨмнөговь Аймгийн Музей

Төслийн хандивлагч: АНУ дахь МУЗЗанаду Майнз Монголия ХХК

Page 30: Annual Report 2010 Mon

30

САН БҮРДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сан бүрдүүлэлт нь МУЗ-ийн чухал үйл ажиллагааны нэг бөгөөд МУЗ-ийн хөтөлбөрийг дэмжих зорилгоор санхүүгийн эх үүсвэрийг олон улсын сан болон гадаад, дотоодын байгууллагад төсөл боловсруулж тэтгэлэг авах, МУЗ-ийн гишүүнчлэл, “Улаан гэр” галерейн үйл ажиллагаанаас бүрдүүлж ирсэн болно.

“Beat Street” сан бүрдүүлэх үдэшлэг

Page 31: Annual Report 2010 Mon

31

Олон улсын сан бүрдүүлэлтМУЗ нь олон улсын хандивлагч байгууллага, сангуудад тодорхой төсөл боловсруулан тэтгэлэг авч, сан бүрдүүлсэн болно. МУЗ-ийн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн олон улсын байгууллагуудыг “Олон улсын төслийн хандивлагчид” жагсаалтаас харна уу.

Дотоодын сан бүрдүүлэлтМУЗ нь Монгол улсын Засгийн Газар, Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын төрийн бус, бизнесийн болон олон улсын байгууллагаас сан бүрдүүлдэг. МУЗ-ийн төсөлд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлсэн Монголд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнийг “Дотоодын төслийн хандивлагчид” жагсаалтаас харна уу.

МУЗ-ийн Гишүүнчлэл2010 онд МУЗ нь гишүүнчлэлийн хөтөлбөрийн шинэ стратегийг боловсруулан хэрэгжүүлсэн. Тус гишүүнчлэлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд гишүүн болсон хүмүүсийн гишүүнчлэлийг үргэлжлүүлэх, шинээр гишүүн элсүүлэх зорилгоор “Бид танд урлагийг ойртуулна!” сан бүрдүүлэх цуврал бүтээлч үдэшлэгийг зохион байгуулж, долоон гишүүн байгууллага, 88 хувь хүнийг гишүүнээр элсүүлэн нийт 40,183 ам.долларыг бэлнээр, 5,716 ам.долларыг бэлэн бусаар тус бүр бүрдүүлсэн байна. МУЗ-ийн 2010 оны гишүүнчлэлийг бүрдүүлсэн байгууллга, хувь хүмүүсийг “МУЗ-ийн Гишүүнчлэл” жагсаалтаас харна уу.

МУЗ-ийн “Улаан гэр” Уран Зургийн ГалерейМонголын дүрслэх урлагийг гадаад, дотоодод сурталчлах, уран бүтээлчдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой МУЗ-ийн “Улаан гэр” уран зургийн галерей нь 2010 онд 80 гаруй уран бүтээлийг сурталчилсан байна. Харамсалтай нь дэлхийн санхүүгийн хямрал, жуулчдын тоо буурсан, ижил төрлийн галерей олноор байгуулагдсан зэрэг шалтгаанаас “Улаан гэр” галерейн орлого өнгөрсөн жилийнхээс 47 %-иар буурсан байна. 2010 онд тус галерей нийт 9,958 ам.долларын орлогыг олж, МУЗ-д 3,046 ам.долларын санг бүрдүүлсэн байна.

2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАA

МУЗ нь 2010 онд 616,891 ам.долларын санхүүжилтийг бэлнээр, 41,993 ам.долларын санхүүжилтийг бэлэн бусаар тус бүр бүрдүүлсэн байна (нийт дүнд ННХ-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн МУЗ болон Монголын бусад соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдэд олгосон санхүүжилт багтсан болно).

Page 32: Annual Report 2010 Mon

32

Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр

МУЗ-ИЙН ЕРӨНХИЙ ХАНДИВЛАГЧ (2002-2010)

•Ай Концепт ХХК •Дуурь Бүжгийн Эрдмийн Театр •Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей •М Клуб •Модерн Номадс ХХК •Монгол Мессенжер сонин•Монголын Бизнесийн Зөвлөл

•МҮОНТВ •НТВ Телевиз•Саунд оф Монголия ХХК •Таван Богд Групп •УБ Синема ХХК •М-Си-Эс Холдинг

•Ай Си Кэй Амстердам •Ази Европийн Сан •Америкийн Монголчуудын Соёлын Холбоо •АНУ-ын Вилльямстауны Сэргээн Засварлах Төв •АНУ дахь МУЗ•Бээжин дэх Норвегийн ЭСЯ

•Дэлхийн Соёлын Наадам-Сингапурын Рэдфило ХХК •Канадын “Рэд Скай” ТББ •Канадын Үндэсний Цөөнхийг Дэмжих Сан •Солонгосын Гуро Соёлын Сан •Солонгосын МЕТАА ХХК •Солонгосын Урлагийн Зөвлөл

•АНУ-ын Элчин Сайдын Яам •Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам •Дэлхийн Зөн Монгол•Занаду Майнз Монгол ХХК •Изинис Эйрвэйз ХХК •Номадик Экспедишнс ХХК •Нээлттэй Нийгэм Форум •Францын Элчин Сайдын Яам

•Хаан Банк •Хөгжлийн Төлөө Австралийн Залуу Элчин Сайд Хөтөлбөр •Туркийн Элчин Сайдын Яам •М Си Эс Азиа Пасифик Брюэри ХХК •Энержи Ресурс ХХК •ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс •Японы Сан

Дотоодын төслийн хандивлагчид:

Олон улсын төслийн хандивлагчид:

Төслийн дэмжигчид:

Page 33: Annual Report 2010 Mon

33

Эрхэм хандивлагч (1,000,000₮ ба түүнээс дээш):•Жэк Ведэрфорд •Ууганбаяр Х. /бэлэн бус/•Цэрэндолгор Э.

Хандивлагч (450,000-999,999 ₮):•Питер Морроу •Үүрийнтуяа Д. •Батбаатар Х.

Ивээгч (250,000-449,999 ₮):•Александр Молино •Ганболд Ч.•Мандар Жаявант•Сарнай Б./бэлэн бус/•Сийлэн У. •Филип тэр Вүүрт•Энхтуяа О.

Тэтгэгч (150,000-249,999 ₮):•Айоли Филмридис•Болдсайхан Б.•Гэрэлгуа Ц.•Кюгүнэр Яанник •Номин Б. •Сезин Синаноглу •Сүнжидмаа Ж. •Фернандо Бертоли•Чимэг Ж. •Энхзаяа Ч.

Туслагч (100,000-149,999 ₮):•Гүн-Үйлс Т.•Габриела Хорн•Жонатан Адлетон •Жим Двайер •Насанцэнгэл Б. •Отгонцэцэг Ц.•Пагма М. •Ребека Дарлинг •Рут Пуласки •Сэм Вэрн•Тим О Нил •Трэйси Нэйтон •Тогоо Ж. •Үнэнбат Ж. •Франц Хорн•Хонгорзул Б.•Энхбат Б.

Дэмжигч (50,000-99,999 ₮): •Алисон Крофт •Аллан Грийн •Амартүвшин Д.•Антони Ричер •Анна Биолик •Артур Чарлз •Батнягт Г. •Батцэнгэл Б. •Булган Б. •Бурмаа У. •Буянбадрах М. •Вики Илари •Вероника Смис фон

Оуэн •Жан Поль Дюмон •Жо Каттин •Жон Стэмпфл•Жули Питзэн •Золзаяа Б. •Колин Типтэй•Курт Чэйтлэйн •Лхамдулам М. •Лэйтон Крофт•Майкл Холл•Мина болон Дэмир Иенэр •Морган Ки •Мөнх-Өнөр Х. •Мэргэн Ч. •Оле Саверуд •Очирхуяг П.

•Рэчел Прауд •Саямаа Д. •Саранчимэг Г. •Скай Крофт•Тим Корсен •Тэрэса Риз•Түмэн-Өлзий Б. •Уламбадрах М.•Ули Херолд •Уолтер Женкинс •Хариет Дестлэр •Хулан Х. •Цэнгэлмаа Б.•Цэнгүүн Б. •Чандмань Крофт•Эми Миллэр•Эмили Бэттэкс •Энхгэрэл А.•Энхзул Ц.

МУЗ-ийн гишүүнчлэл

МУЗ-ийн Гишүүн байгууллага:

Эрхэм хандивлагч (10,000 -19,999 ам доллар): •Ньюком Групп Хандивлагч (5,000 -9,999 ам доллар):•ХААН Банк

Ивээгч (1,000 - 4,999 ам доллар):•АПУ Трейдинг ХХК /бэлэн бус/•Номадик Экспедишн ХХК•Тайваны худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар •Занаду Файн Вайн ХХК – Ивээгч /бэлэн бус/

Тэтгэгч (500 - 999 ам доллар): •Изинис Эйрвэйз ХХК

МУЗ-ийн Гишүүн хувь хүн:

Page 34: Annual Report 2010 Mon

34

Асим АрарТурк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Бадрал Ё.Дэд Ерөнхийлөгч, Номадик Экспедишнс ХХК

Болд Б. Гүйцэтгэх Захирал, Ньюком Групп

Болд Л. Барималч

Ганболд Ч.ТУЗ-ийн Дарга, ХАС Банк

Грегори ГолдхокКанад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд*

Дэвид Патерсон.Дэд Ерөнхийлөгч, Бүс Нутгийн Харилцаа Хөгжлийн Хэлтэс, ОТ ХХК

Жанцанноров Н.МУЗ-ийн Тэргүүн

Жан Поль ДюмонФранц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Жонатан АддлетонАНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд-ыг төлөөлж Аллисoн Алжео, Мэдээлэл Соёлын Атташе, АНУ-ын ЭСЯ*

Жунг ИлБНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Кидокоро Такуо Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

Лейтон КрофтДэд Ерөнхийлөгч, Пибоди Энержи

Мандар ЖаявантТөлөөлөгч, Хөрөнгө Оруулалт ба Хөгжлийн Түншлэл

Мэнд-Ооёо Г.Ерөнхийлөгч, Монголын Соёл, Яруу Найргийн Академи

Оджаргал Ж.Ерөнхийлөгч, М-Си-Эс Холдинг

Отгонтуяа Х.Төгөлдөр сангийн Тэргүүн

Оюун С.УИХ-ын гишүүн

Оюунгэрэл Ж.ТУЗ-ийн Дарга, Петровис ХХК

Питер МорроуЗөвлөх, ХААН Банк

Рут ПуласкиХарилцагчийн Үйлчилгээ Хариуцсан Захирал, Аянчин Лодж

Филип Tэр ВүүртУлаанбаатар дахь Суурин Төлөөлөгч, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк

Сумати Л.Захирал, Сант Марал Сан

Сүхбаатар Л.Уран бүтээлч***

Уолтэр ЖенкинсЕрөнхийлөгч, Инклюсив Солюшнс ХХК

Цагаан П.Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

Чинбат М.Уран бүтээлч***

Энхбат Б.Хуульч

Энхсайхан Ж.Монгол улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд

* Саналын эрхгүй гишүүн** 2011 оны 9 сарын байдлаар*** Удирдах зөвлөлийн зочин гишүүн

Удирдах зөвлөл** 2011 оны 9 сарын байдлаар

Page 35: Annual Report 2010 Mon

35

Гүйцэтгэх хороо

Дарга:Питер Морроу Зөвлөх, ХААН Банк

Гишүүд:Болд Б.Гүйцэтгэх захирал, Ньюком ХХК

Жанцанноров Н.МУЗ-ийн Тэргүүн

Лейтон КрофтДэд Ерөнхийлөгч, Пибоди Энержи

Сумати Л.Зàõèðàë, Сант Марал Сан

Цагаан П.Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх

Энхбат Б.Хуульч

Уран Бүтээлчдийг Дэмжих Хороо

Дарга: Энхбат Б.Хуульч

Гишүүд:Батмөнх Н.Соёл урлагийг хөгжүүлэх сангийн захирал

Батчулуун Ц.Уран сайхны удирдагч, Морин Хуурын Чуулга

Ганболд Ч. ТУЗ-ийн дарга, ХАС Банк

Жигжидсүрэн Г.Нэвтрүүлгийн Зөвлөлийн гишүүн, МҮОНРТ, Захирал, “МТ” Кино Нэгтгэл

Мэнд-Ооёо Г. Ерөнхийлөгч, Cоёл Яруу Найргийн Академи

Сэргэлэн Б.Захирал, ДБЭТ

Хөгжлийн Хороо

Дарга:Болд Б.Гүйцэтгэх захирал, Ньюком ХХК

Орлогч дарга:Жим ДвайерГүйцэтгэх ЗахиралМонголын Бизнесийн Зөвлөл

Гишүүд: Бадрал Ё.Дэд Ерөнхийлөгч, Номадик Экспидишнс ХХК

Бямбасайхан Б.Гүйцэтгэх Захирал, Clean Energy

Гантуяа Б.Бизнес Хөгжлийн Газрын Захирал, Таван Богд ХХК

Ганболд Ч.Удирдах Зөвлөлийн Дарга, Хас Банк

Марк БэйлиГүйцэтгэх Захирал, Лейтон Азиа ХХК

Отгонтуяа Х.Тэргүүн, Төгөлдөр Сан

Оюунгэрэл Ж.Удирдах Зөвлөлийн Дарга, Петровис ХХК

Петер МорроуЗөвлөх, ХААН Банк

Рүд Пуласки Харилцагчийн Үйлчилгээ Хариуцсан Захирал, Аянчин Лодж

Рожер ПэрриСанхүү Эрхэлсэн Захирал, Xanadu Mines

МУЗ-ийн Хороодын гишүүд** 2011 оны 9 сарын байдлаар

Page 36: Annual Report 2010 Mon

36

Хөтөлбөрийн Хороо

Дарга:Болд Л.Уран барималч

Гишүүд:Àþóðçàíà Г.Яðóó íàéðàã÷

Áàÿðàà Б. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, Ñî¸ë Óðëàãèéí Èõ Ñóðãóóëь

Ãàíõóÿã Н.Уðëàãèéí мåíåæåð

Энхбат Г.Захирал, Соёлын Өвийн Төв

Зөвлөх хорооны гишүүд

Бернхард Вульф, Герман Фрайбургийн Хөгжмийн Их Сургуулийн профессор “Туурайн төвөргөөн” хөгжмийн наадмын ерөнхийлөгч

Двайт Жи, АНУ Сиэттл хотын Урлагийн сангийн дэд ерөнхийлөгч

Жим Вагенландер, АНУ Хуульч АНУ дахь МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

Жорж Кочи, АНУТокио дахь Азийн Соёлын Сангийн гүйцэтгэх захирал

Жоэл Сах, АНУ Жуллиардын Урлагийн Сургуулийн профессор

Жун Хюк Канг, СолонгосМЕТАА компаний үүсгэн байгуулагч, Тэргүүн

Лена Люки Штейн, ШведТеатр, киноны найруулагч

Лидия Варбанова, Болгар Европын зөвлөлийн соёл урлагийн асуудлын бие даасан зөвлөх

Милена Драгишевич Сесик, СербиСоёлын бодлогын зөвлөх

Нэнси Кейт, АНУ Сан бүрдүүлэлт ба байгаль орчны мэргэжилтэн

Питер Бросенс, Бельги “Айс Хаус” кино компаний захирал, кино найруулагч

Ральф Сэмьюэлсон, АНУАзийн Соёлын Сангийн захирал, зөвлөх асан

Рейчел Купер, АНУ Азийн сангийн тоглолт хариуцсан захирал

Рик Ассунто, АНУ Урлагийн менежерКовбой урлагийн музейн захирал асан

Ричард Ланиер, АНУTrust for Mutual Understanding сангийн захирал, Удирдах зөвлөлийн гишүүн асан

Роберт Несс, АНУ “Несс Консалтинг” компаний ерөнхийлөгч, зөвлөх

Скот Шанклин Питерсон, АНУ АНУ-ын Урлагийг хөгжүүлэх сангийн дэд тэргүүн асан

Тед Левин, АНУ ННХ-Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн дарга“Торгоны зам” төслийн менежер

Эмили Дэвидсон, АНУРубин Сан

МУЗ-ийн Хороодын гишүүд** 2011 оны 9 сарын байдлаар

Page 37: Annual Report 2010 Mon

37

МУЗ-ийн ажилтнууд

Ариунаа Ц.Гүйцэтгэх захирал [email protected]

Одгэрэл О. Хөгжлийн хөтөлбөрийн захирал[email protected]

Солонго У.Бодлогын хөтөлбөрийн захирал[email protected]

Ичинхорлоо С.Захиргаа, Санхүү эрхэлсэн захирал[email protected]

Энхчимэг Ц.Соёлын өвийн хөтөлбөрийн захирал[email protected]

Оюунсүрэн Б.Маркетинг, олон нийттэй харилцах хөтөлбөр зохицуулагч[email protected]

Энхзаяа Ж.Уран бүтээлчдийг дэмжих & Бизнесийн хамтын ажиллагаа эрхэлсэн хөтөлбөр зохицуулагч[email protected]

Оюундарь Х.Урлагийн боловсрол ба Гишүүнчлэл эрхэлсэн хөтөлбөр зохицуулагч[email protected]

Мөнхномин Н.Хөтөлбөрийн туслах[email protected]

Бэхээдэй Б.График дизайнер

Цэндсүрэн Б.“Улаан гэр” галерейн менежер 2011 оны 8-р сар хүртэл

Ганцэцэг Т.“Улаан гэр” галерейн менежер

Алиша КишМаркетинг, олон нийттэй харилцах хөтөлбөр зохицуулагч Австралийн залуу элчин сайд 2009-2010

Жессика ЛамбХөтөлбөр зохицуулагчАвстралийн залуу элчин сайд 2011-2012

Сайн дурын ажилтнууд:Тимoти Коурсен, продюсерДавааням Д., гэрэл зурагчинЦэцэгбадам Б.Банзрагч З.Чинбаатар Ч.Хатанбаатар Б., уран бүтээлчЛхагвадорж Э., уран бүтээлч

Page 38: Annual Report 2010 Mon

38

Санхүүгийн үйл ажиллагааны тайлан

2010 оны 12-р сарын 31-ны байдлаар

/ам.доллароор/

2010 он 2009 он

Орлого

Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөрийн орлого 70 792,75 161 565,73

Бодлогын хөтөлбөрийн орлого 11 777,45 60 178,03

Урлагийн боловсролын хөтөлбөрийн орлого 61 281,17 29 230,53

Соёлын өвийн хөтөлбөрийн орлого 76 454,66 58 453,09

ННХүрээлэн Соёл Урлагийн Бүсийн Тэтгэлгийн Хөтөлбөрийн орлого 51 045,89 53 404,08

Гишүүнчлэлийн орлого 22 782,92 38 088,24

Сан бүрдүүлэлтийн орлого 13 719,56 -

Улаан гэр галерейн орлого 8 866,28 4 907,20

Банкны хүүгийн орлого 11 889,06 12 684,20

Нийт орлого 328 609,72 418 511,09

Зардал - -

Уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр 84 728,55 181 753,93

Бодлогын хөтөлбөр 31 139,07 81 895,81

Урлагийн боловсролын хөтөлбөр 47 125,31 55 962,46

Соёлын өвийн хөтөлбөр 43 717,29 64 657,90

ННХүрээлэн Соёл Урлагийн Бүсийн Тэтгэлгийн Хөтөлбөрийн зардал 51 979,66 30 357,14

Сан бүрдүүлэлтийн зардал 17 872,49 7 043,84

Хөтөлбөрийн нийт зардал 276 562,37 421 671,08

Захиргааны зардал 44 576,27 46 762,08

Валютын ханшийн зөрүүгийн ашиг/алдагдал (25 331,25) 40 922,17

Нийт зардал 295 807,39 509 355,32

Цэвэр үр дүн 32 802,33 (90 844,23)