mongolian livestock sector studysiteresources.worldbank.org/intmongoliainmongolian/resources/... ·...

56
Тайлангийн дугаар МОНГОЛ УЛС Мал аж ахуйн салбарын судалгаа I БОТЬ НЭГДСЭН ТАЙЛАН Зүүн Ази, Номхон Далайн Бүс Нутаг Тогтвортой Хөгжлийн Хэлтэс Дэлхийн Банкны Баримт Бичиг

Upload: hoangthuy

Post on 07-Feb-2018

231 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

Тайлангийн дугаар

МОНГОЛ УЛС

Мал аж ахуйн салбарын судалгаа

I БОТЬ – НЭГДСЭН ТАЙЛАН

Зүүн Ази, Номхон Далайн Бүс Нутаг

Тогтвортой Хөгжлийн Хэлтэс

Дэлхийн Банкны Баримт Бичиг

Page 2: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

ВАЛЮТИЙН ХАНШ

(2008 оны 12-р сарын байдлаар)

Валют = Төгрөг

U$1.00 = MN₮ 1,248

САНХҮҮГИЙН ЖИЛ

Нэгдүгээр сарын 1 – Арванхоёрдугаар сарын 31

ЖИН БА ХЭМЖИЛТ

СИ систем

Дэд ерөнхийлөгч: Жэймс В. Адамс (ЗАНДДЕГ)

Орон хариуцсан захирал: Дэвид Р. Доллар (ЗАНДДЕГ)

Салбарын менежер: Эди Ижиасз-Васкуез (ЗАНДДЕГ)/Раул Ратури (ЗАНДДЕГ)

Page 3: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

ТОВЧИЛСОН ҮГ

АХБ Aзийн Хөгжлийн Банк

ЗХ Зохиомол хээлтүүлэг

БМАА Бэлчээрийн Мал Аж Ахуйн

ШӨ Шүлхий Өвчин

ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн

МУЗГ Монгол Улсын Засгийн Газар

ӨОЗС Өрхийн Орлого, Зарлагын Судалгаа

ЭМАА Эрчимжсэн Мал Аж Ахуй

АБТС Амьжиргааны Баталгаажих Түвшний Судалгаа

СЯ Сангийн Яам

ХХААХҮЯ Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам

ҮСГ Статистикийн Газар

ШХА Швейцарийн Хөгжлийн Агентлаг

НҮБХХ Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр

АББ Ажлын Баримт Бичиг

МОНГОЛ НЭР ТОМЬЁО

Аймаг Орон нутгийн засаг захиргааны хамгийн том нэгж

Сум Орон нутгийн засаг захиргааны дунд нэгж

Баг Орон нутгийн засаг захиргааны хамгийн бага нэгж

Зуд Цаг агаарын маш хүнд нөхцөл (ган; өвлийн цасан шуурга; хэт хүйтрэл) бөгөөд түүнээс шалтгаалан олон тооны мал сүрэг хорогддог үзэгдэл

Идэш Өвөл хэрэглэхээр бэлтгэдэг малын гаралтай хүнс буюу мах

Нэгдэл Үйлдвэрлэгчдийн хамтрал

Page 4: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

ГАРЧИГ

ТАЛАРХАЛ ............................................................................................................................................................................. i

ХУРААНГУЙ ........................................................................................................................................................................ ii

I. ОРШИЛ ........................................................................................................................................................................ 1

II. САЛБАРЫН ТОЙМ ................................................................................................................................................ 6

III. САЛБАРЫН ЦААШДЫН ХАНДЛАГА .................................................................................................. 27

IV. САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ............................................................................................................. 33

V. АШИГЛАСАН НОМ ЗОХИОЛ ........................................................................................................................ 44

Page 5: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

i

ТАЛАРХАЛ

Энэхүү нэгдсэн тайланг Эндрью Гүүдланд (Дэлхийн банкны Хөдөө аж ахуйн ахлах эдийн засагч), др. Денис Шихий (бэлчээрийн экологич, зөвлөх), др. Тара Шайн (мал зүйн мэргэжилтэн, зөвлөх) нар бэлтгэсэн болно.

Энэхүү тайлан Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны ажлын хэсгээс, ноён Даваадоржийн (Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан) удирдлагаар эрхлэн гаргасан 5 цогц судалгааны баримт бичигт голлон тулгуурласан болно. Ажлын баримт бичиг 1А: Малчдын Орлогын Судалгаа, Тааикэ фан Хоэкфлакэн, Н. Нямаа нар бэлтгэв. Ажлын баримт бичиг 1В: Малчдын Орлогын Судалгаа: Баянхонгор аймгийн малчдын тухайлсан судалгааг Мария Фернандез-Жименз (Колорадогийн их сургууль), Б. Батбуян (ШУА-ийн Газарзүйн хүрээлэн, Нүүдэлчдийн бэлчээр судлалын төв), Ж. Оюунгэрэл (ШУА-ийн Газарзүйн хүрээлэн) нарын судаачдын оролцоотойгоор бэлтгэв. Ажлын баримт бичиг 2: Хот суурин газрын зах зээлийн хэрэглээ ба жижиглэн худалдааны хөдлөл зүйг Жон Марлоу (Австралийн ProAnd Ассоциаци) др. Бадарч Сундуйн туслалцаатайгаар бэлтгэв. Ажлын баримт бичиг 3: Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшний бэрхшээлт байдлыг Ралф фан Гэлдэр (хэд хэдэн газар ажилладаг, зөвлөх), др. Б. Батбаатар (Монголын Бодлогын судалгааны төв) нар бэлтгэв. Ажлын баримт бичиг 4: Төсвийн зардлын дүн шинжилгээг др. Улрих Коэстэр (ХБНГУ-ын Килийн их сургууль) Шаравжамцын Дэнсмаа (ХААИС) нарын туслалцаатайгаар бэлтгэв.

Тайланд санал шүүмж, зөвлөгөө өгсөн Натан Бэлэт, Робин Меарис, Гаиане Минасян (Дэлхийн Банк), Маркус Дубарх (Швейцарийн Хөгжил ба Хамтын Ажиллагааны Агентлаг, Монгол улс), А. Энх-Амгалан (Бодлогын Судалганы Төв, Монгол Улс) нарт талархал илэрхийлэхийг хүсч байна. Түүнчлэн бүх ажлын баримт бичиг болон тайланг нэгдсэн хэлбэрт оруулсан Юнкинг Тиан, Шуйчен Чен нарт болон орчуулж, бүх нийтийн хүртээлд хүргэх ажлыг зохион байгуулсан Бадарчийн Эрдэнэ-Очир нарт талархал илэрхийлж байна.

Page 6: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

ii

ХУРААНГУЙ

1. Монголын мал аж ахуйн салбарын талаар олон янзын ойлголт, хүлээлт бий болоод байна. Хамгийн түгээмэл нэг ойлголт бол нүүдэлчид эх нутагтаа нүүдэлчдийн амьдралын соёл, ёс заншлыг мөнхөд хадгална хэмээн үздэг дэврэнгүй сэтгэгдэл юм. Үүний эсрэгээр бэлчээрийн мал аж ахуйг хоцрогдсон, орчин үеийн эдийн засгийн тогтолцооноос шоовдорлогдсон, тогтвортой биш үйл ажиллагаа явуулдаг, орлогын эмзэг байдалтай учраас энэ нь малчдыг ядууралд хүргэдэг гэсэн ойлголттой хүмүүс ч байдаг. Энэ салбарыг богино хугацаанд эрчимжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн далайц, түүний борлуулалтын хэмжээ, малчдын орлогыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж орчин үеийн мал аж ахуйн салбар болгон хөгжүүлэх боломжтой гэж үзэх бас нэг хэсэг нь байна.

2. Эдгээр үзэл бодлын дунд үнэн зөв зүйл ч бий, бас буруу ойлголт ч бий бөгөөд мал аж ахуйн (МАА) салбарыг бодитойгоор ойлгох нь тийм ч амар хялбар биш байдаг. Зарим нэг баримт мэдээ дурьдвал Нэгдүгээрт: МАА-н салбар бол өнөөдрийнх шиг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 20 орчим хувийг бүрдүүлдэг хэмжээнд хүртэл буурч, улс орны эдийн засагт эзлэх харьцааны хувьд ач холбогдол багатай салбар байгаагүй юм. Ялангуяа уул уурхайгаас олох орлого ойрын жилүүдэд нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд эдийн засагт оруулах МАА-н салбарын тотолцоо улам бүр буурах төлөвтэй байна; Хоёрдугаарт: нийт ажиллах хүчний 40 орчим хувь нь МАА-н салбараас шууд хамааралтай бөгөөд ДНБ-д эзлэх хувь хэмжээний бууралтыг эс тооцвол энэ салбар нь ажил эрхлэлтийн хувьд улс орны эдийн засагт хамгийн чухал салбарын нэг байсаар байх болно; Гуравдугаарт: МАА-н салбар нь бэлчээрийн нөхцөл, түүний хүртээмжээс хамааран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг чухал салбар бөгөөд байгаль цаг уурын эрсдэлтэй байдлаас байнга хамаарч байдаг эмзэг салбар. Дөрөвдүгээрт: 1990-ээд оны эхээр улсын өмчийн сангийн аж ахуй болон нэгдэл хоршоолол тарснаар энэ салбар эрс өөрчлөгдөж, цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй болсон юм.

3. Энэ тайлангийн зорилго нь МАА-н салбарыг эдүгээ удирдаж буй байдал, салбарын хөгжлийн чиг хандлага, түүнд нөлөөлөх зүйлс, цаашид ямар сонголт хийх тухай дэлгэрэнгүй авч үзэхэд оршиж байгаа болно. Тус тайлан МАА-н салбарын бодлогын баримт бичиг биш бөгөөд, харин тус салбарын цаашдын хөгжлийн талаар тодорхой ойлголт өгч, бодлого боловсруулах, ялангуяа энэ салбарын төсвийн зардал болон засгийн газрын бодлогын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өдөөхөд чиглэгдсэн болно. Уг тайланг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны ажлын хэсгээс эрхлэн 2006, 2007 онд гаргасан ажлын 5 баримт бичигт тулгууран бичсэн болно1. Эдгээр баримт бичгүүд нь МАА-н салбарын удирдлагад дутагдаж буй мэдлэгийг олж харах,

1 Япон улсын Хүний нөөцийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр хийгдсэн эдгээр ажлын баримт бичгүүдийг Дэлхийн Банкны захиалгаар хэвлүүлсэн бөгөөд, тэдгээрээс Улс орны эдийн засгийн меморандум: өсөлтийн эх сурвалж (2007), хэвлэлтэнд явж буй Монголын хүн амын амжиргааны зардал ба санхүүгийн удирдлагын хяналт зэрэг нь ихээхэн чухалд тооцогддог.

Page 7: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

iii

цаашид анхаарахад чиглэгдсэн бөгөөд салбарыг бүхэлд нь судлахад чиглэгдээгүй тул салбарын бусад ажлын мэдээ, мэдээллийг нэмэлт болгон оруулсан болно. Ажлын таван цогц баримт бичигт:

ББ1A: Малчдын Орлогын Судалгаа: Малчдын типологийн судалгаа

ББ1B: Малчдын Орлогын Судалгаа: Баянхонгорын малчдын тухайлсан судалгаа

ББ2: Хот суурин газрын зах зээлийн хэрэглээ ба жижиглэн худалдааны хөдлөлзүй

ББ3: Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшний бэрхшээлт байдал

АББ4: Төсвийн зардлын дүн шинжилгээ

4. Эдгээр ажлын баримт бичгүүдэд МАА-н салбарын хөгжлийн чиг хандлагад нөлөөлж буй суурь хүчин зүйлүүдийг, тухайлбал: мал тоо 42 сая толгойд хүрсэнийг авч үзвэл хамгийн олон тоотой болж, эрчимтэй өссөн, (ҮСГ, 2008 оны 12-р сар); мал сүргийн бүтцэд өөрчлөлт гарч, ямааны тоо толгой урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдсэн, түүнчлэн хөдөө орон нутгаас суурин газар, ялангуяа Улаанбаатар руу чиглэсэн хүн амын нүүдэл шилжилт хөдөлгөөн зэргийг гаргаж харуулсан. Үүнийг байгаль орчны эрсдэл, зах зээлийн эдийн засгийн нөлөөлөл, зохицуулалтын тогтолцооны сул байдал зэрэгтэй холбож ойлгох нь зүйтэй. Түүнчлэн эдгээр ажлын баримт бичгүүдэд МАА-н салбарын ирээдүйн асуудал, мөн салбарыг эрчимжүүлж, хөгжүүлснээр улс орны эдийн засгийн өсөлтийн нэг эх үүсвэр болоход маш чухал ач холбогдолтой ба ядуу айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх нийгмийн халамжийн салбарын нэг болгох, улмаар байгалийн нөөцийг зохистой ашиглахад тус болох асуудлуудыг тусгасан болно.

5. МАА-н салбар нь олон айл өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болон хөгжиж буй өнөө үед 500-аас дээш тооны малтай, их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг айл өрх ба цөөн тооны малтай малчид хоёрын хооронд ихээхэн ялгаа бий болж байна. Үүнийг ББ1А ба 1В-д тодорхой тусган, малчин айл өрхийн дэд бүлгүүдийг дараах байдлаар нэгтгэн харуулсан. Үүнд:

(i) 500-аас дээш тооны малтай, чинээлэг өрх (өргөн хүрээний үйл ажиллагаа эрхэлдэг), эсвэл цөөн тооны сүүний үнээ, малтай бөгөөд эрчимтэй ажиллаж ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, өрхийн бүх гишүүд нь ажлаар хангагдах боломжтой айл өрхүүд энэ бүлэгт багтаж байгаа ба тэд орлого сайтай, бэлчээр нутаг хангалттай, өвөл хадлан тэжээлээ бэлтгэн авч чаддаг, шаардлагатай үед алс хол газар ч нүүдэл хийх чадвартай байдаг. Ийм 500-аас дээш толгой малтай малчин өрх нийт малчдын зөвхөн 6%-ийг бүрдүүлдэг.

(ii) Нийт малчдын 25%-ийг бүрдүүлдэг 200-500 толгой малтай тогтвор сууршилтай малчин өрх. Тэдний амьдралын түвшинг дунд ба доогуур гэж үзэж болно. Энэ бүлэгт хамрагдах малчид малаа маллаж гэр бүлийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжтой боловч тэд зуданд нэрвэгдэх нь их, бэлчээр нутаг ба хөрөнгө мөнгөний дутмаг байдлаас шалтгаалан мал сүргээ өсгөх боломж нь хязгаарлагдмал байдаг.

(iii) Энэ бүлэгт 200-аас доош тооны малтай (ихэвчлэн 100-аас доош тооны малтай), ядуу амьдралтай, зуданд байнга нэрвэгддэг, төр засгийн тусламжинд

Page 8: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

iv

найдсан, мал маллаж амьдрах нь тэдний хувьд амьжиргааны зөв арга биш боловч өөр сонголт байхгүй, орлогогүй айл өрх эсвэл ганц бие малчид багтана.

(iv) Энэ бүлэгт эдийн засгийн болон амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан малчин болсон, ерөнхийдөө 200-аас доош тооны малтай байнгын бус малчин өрхүүд багтана. Энэ бүлэгт сурин газар руу түр хугацаагаар ирж нүүж очсон хүмүүс ч орно.

(v) Өөрийн өмч болох малтай (200-аас илүүгүй толгой), эсвэл малгүй, МАА-г өөрийн өрхийн орлогод нэмэртэй гэж үзэж, түр хугацаагаар эрхэлдэг, уурхайд гар аргаар алт ухагчид, тариаланч, улирлын байдалтайгаар хот суурин руу шилжиж ажил эрхэлдэг “цагийн малчид” энэ бүлэгт багтана.

6. Мал сүргийн хэмжээнээс хамаарч арилжааны баримжаа, зохион байгуулалтын ур чадвар, орлого ба зах зээлд оролцох чадвар зэргээрээ ялгаатай олон янзын малчин өрх бий болсныг дээрх баримт харуулж байна. Нэгж өрхийн малын тоо өссөөр байгаа боловч МАА-н салбар бүхэлдээ орлого багатай, эрсдэлд өртөмтгий салбар хэвээр байсаар байгаа өнөө үед малчдын санаа бодол зөвхөн малын тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарахаас бус эрчимжсэн эсвэл чанарт анхаарал төдийлэн тавихгүй байна. ХААХҮЯ-ны мэдээгээр энэ салбарын үйлдвэрлэлийн бүтээмж 1886-1990 оныхоос 2001-2007 онуудад 26 хувиар буурсан байна. Өссөөр байгаа малын тоо байгалийн нөөцийн дээд хязгаарт хүрсэн бөгөөд, ихэнх малчид тэрхүү хязгаарын аль хэдийн даван гарч, улмаар маш их хэмжээний бэлчээр нутгийг доройтуулж байна гэж үзэж байна. Ихэнхи нутагт мал маллагааны уламжлалт арга ажиллагаа алдагдаж, бусдын бэлчээр нутагт нэвтрэх, зөрчил маргаан, малын хулгай гарах үзэгдэл элбэгшсэн байна.

7. МАА-н салбар хамгийн хямралтай үед тулж ирээд байна. Малын тоо толгой, нягтшилтыг бууруулах бодлого байхгүй, малын тоог цөөрүүлэх эсвэл тогтвортой байлгах зах зээлийн урамшуулалт систем нэвтрэхгүй байгаагаас шалтгаалан малчин өрх орлогоо нэмэгдүүлэх, эрсдлийг даван туулах зорилгоор малын тоог нэмэгдүүлсээр байгаа ийм нөхцөлд малын өсөлт цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр өмнө гарч байсан үзэгдэл (тухайлбал 2000-2002 оны зудтай жилүүдэд малын тоо 25%-иар буурч, олон айл өрх хэт ядууралд орж, хот суурин руу олноор шилжин нүүж, ДНБ-ний өсөлт зогсонги байдалд орсон) давтагдах магадлалтай. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бүрэн тодорхой биш байгаа боловч ирээдүйд улам хуурай, дулаан болох ба түүний үр дагавар нь эмзэг тогтоцтой тал хээрийн бэлчээр нутагт дарамт болж нөлөөлөх нь дамжиггүй (Батимаа, 2005).

8. Малчдын явуулж буй үйл ажиллагааг тус салбарт тулгардаг эрсдэл болон урамшуулалтай холбон тайлбарлаж болох боловч энэ салбарын одоогийн хөгжил нь засгийн газраас орчин үеийн МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэх үзэл баримтлалттай зөрчилдөж байна. Салбарын урт хугацааны зорилт бол малын гаралтай түүхий эд болон боловсруулсан бүтээгдэхүүний чанар, өртгийг дээшлүүлэх, улмаар гадаад зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх явдал юм. Ийм зорилтыг ажил хэрэг болгохын тулд өнөөгийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд экологийн хязгаарлалт байгаа учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломж байна. Түүний тулд, одоогийн үйлдвэрлэл, боловсруулалт болон борлуулалтыг чадавхийн хувьд ихээхэн өөрчлөх шаардлагатай байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэх янз бүрийн

Page 9: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

v

арга зам бий. Үүнд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэйгээс гадна Засгийн газрын бодлогод туссанчлан малчдын “санаа бодол”-ыг өөрчлөх нь чухал болоод байна (МУЗГ, 2009).

9. Одоогийн байдлаар малчдад хуучин арга барилаа өөрчлөхөд үзүүлэх урамшуулал маш бага байна. Хэдийгээр ярьсаар, хэлэлцсээр байгаа боловч одоогоор малчдад бэлчээр нутгаа эзэмших эрх зүйн баталгаа байхгүй учир тэдний хувьд мал маллагааны арга ажиллагаагаа сайжруулах боломж хомс юм. Одоогийн мөрдөж буй Газрын тухай хууль нь малчдын эрхийн талаар хоёрдмол утгатай тодорхойгүй байдлыг үүсгэсэн бөгөөд бэлчээрийн менежментийг сайжруулах хууль тогтоомж хангалтгүй хэвээр үлдсэн. Бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ эрчимжүүлэхэд шаардагдах орлогын эх үүсвэр, ялангуяа малын өвс тэжээл бэлтгэн нийлүүлэх систем сайн хөгжөөгүй, малчдын өөрөө өөрийгөө эрсдлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлсэн зах зээлийн систем бий болоогүй байна. Малын индексжүүлсэн даатгалын системийг туршиж эхлээд байгаа бөгөөд малчдыг малаа олноор өсгөхөөс өөр сонголт хийхийг санал болгож байгаа. Үйлдвэрлэгч талаас нь авч үзвэл, малчид бүтээгдэхүүний чанараа дээшлүүлснээр гарах ашигийг олж харахгүй байна. Одоогийн байдлаар зарим бүтээгдэхүүнийг эс тооцвол, тус салбарын голлох бүтээгдэхүүн болох хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоход хязгаарлагдмал байна. Үүнд мах, сүү зэрэг нь чанарын шаардлага хангахгүй, мөн малын халдварт өвчин болох шүлхий өвчин гарсантай шууд холбоотой.

10. МАА-н үйдвэрлэлийг дэмжих нэгдсэн сүлжээ бий болоогүй байна. Дотоодын зах зээл энэ салбарын хөгжлийг залж жолоодоход тус дэм үзүүлэх боломжтой. Эрчимтэй хөгжиж буй хотжих үйл явц, өсөн нэмэгдэж буй чинээлэг, тансаг хэрэглээтэй худалдан авагч хэрэглэгчид, тэдний өндөр түвшний хэрэглээ шаардлага зэрэг нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад нөлөөлөх боломжтой. АББ2-т Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд албан ёсны супермаркет, жижиглэн худалдаалах төвүүд бий болсон бөгөөд тэдгээр төвүүд борлуулалтын асуудалд (бүтээгдэхүүний чанар, баглаа боодол, боловсронгуй байдал зэрэг) ихээхэн анхаарч байна. Гэвч МАА-н салбарын зүгээс дээрх шаардлагыг хангасан янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай болох болоогүй байна.

11. Одоогийн байдлаар МАА-н орчин үеийн үйлдвэрлэлийг дэмжих засгийн газрын санаачлага бага, идэвхи санаачлаггүй байна. Өнөөг хүртэл төрийн оролцоо МАА-н салбарт чухал үүрэгтэй хэвээр байна. 1990-ээд оны үед малыг хувьчилсан нь түүний бүтээгдэхүүнийг төдийгүй мал эмнэлгийн үйлчилгээнд оролцох төрийн оролцоог ихээхэн холдуулсан билээ. Зарим нэг үйлчилгээ, тухайлбал мал эмнэлгийн үйлчилгээ, үнэгүй үйлчилгээ зогссоноос хойш малчид ийм төрлийн үйлчилгээнд мөнгө зарж хөрөнгө оруулах хүсэлгүй болсон юм. МАА-н салбарт зарцуулах төсвийн хөрөнгө оруулалт бусад улс орныхтой харьцуулбал багассан бөгөөд засгийн газрын зүгээс импортоор оруулж ирж буй хүнсний гол бүтээгдэхүүнээс, ялангуяа үр тарианаас хамааралтай байдлыг бууруулахын тулд газар тариалангийн үйлдвэрлэл дээр төвлөрсөн юм. Сүүлийн жилүүдэд МАА, газар тариалан зэрэг ХАА-н салбарт зарцуулж буй төсвийн хэмжээ нэмэгдсэн боловч энэ нь зах зээлд шууд нөлөөлөхөд чиглэгдэхээс бус, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, бүтээгдэхүүний нөөцийн тэгш бус байдлыг арилгах, түүний бэрхшээлт байдлыг

Page 10: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

vi

шийдвэрлэх, ган, зуд зэрэг байгалийн гамшгийн үед туслалцаа үзүүлэхэд зарцуулагдахгүй байна.

12. Дээр дурьдсан асуудлууд, хандлагын хариу болгон энэхүү тайланд МАА-н салбарыг амжилттай урагшлуулаж, зах зээлд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгон хөгжүүлэхэд чиглэсэн санал зөвлөмжийг тусгаж байна. Зах зээлийн эдийн засгийн үед төр маш чухал үүрэг гүйцэтгэдэг: хүн амын хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүний зах зээлийн уналтыг (market failure) бууруулахад чухал үүрэгтэй. Монголын ХАА-н салбарын хувьд зах зээлийн уналт нь анхаарах ёстой асуудал юм. ХАА-н салбар нь шинэ нөхцөлд шилжин зохицож чадсан ямар ч улсад шилжилт амжилттай болдог. Монгол улс газрыг төрийн өмчид үлдээхээр шийдвэрлэсэн нь газар түүнтэй холбоотой зах зээлийн харилцааны хөгжлийг хязгаарласан бөгөөд үүний зэрэгцээ бэлчээрийн менежментийг сайжруулахад баримтлах бодлого, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, дагаж мөрдүүлэх талаар ямар нэг хувилбар ч гаргаагүй байна. ХАА-н үйлдвэрлэлийн үр ашгийг өсгье гэвэл, аливаа бодлого нь төрийн бий болгосон зах зээлийн уналтыг бууруулахад чиглэгдсэн байх ёстой юм. Хүн амын хэрэгцээт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, зах зээлийн уналтыг бууруулахад ХАА-н төсвийг чиглүүлсэн нөхцөлд илүү үр ашигтай бас үр дүнтэй зарцуулах болно. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн чиглэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардалгтай.

13. Газар ба усыг ашиглах боломж: МАА-ын салбарын хөгжлийг хурдасгахад засгийн газраас шийдвэрлэх хуулийн болон бодлогын хамгийн чухал хоёр асуудал бол малчдад газар ба усыг эзэмшүүлэх асуудлыг тодорхой болгон шийдвэрлэж дэмжих явдал юм. ХАА-н үйлдвэрлэлийн хамгийн суурь нөөц бол газар мөн. Газар нь зах зээлийн эргэлтэнд оруулж болох таваар болж, ХАА-н үйлдвэрлэлийн суурь бүрэлдэхүүн болохын хувьд үнэ цэнэтэй байдаг. Үүний адил ус бол МАА-н салбарт үр ашигтай үйлдвэрлэл явуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг сайжруулах, түүнд нөлөөлдөг байгалийн гаралтай эрсдэлийг бууруулахад ихээхэн чухал нөөц болж өгдөг. Газар ба усны нөөцийг ашиглах явцад энэхүү хоёр чухал нөөцийг ашигладаг бусад салбар ХАА-н үйлдвэрлэгчтэй өрсөлдөгч болдог.

14. Малчдын зохион байгуулалт: Малчдыг албан ба албан бус хэлбэрээр бүлэг болгож2 улмаар бэлчээрийг удаан хугацаагаар эзэмших нөхцөлөөр хангаснаар тэдний орлогыг нэмэгдүүлэх, маркетингийн зардлыг бууруулж, менежментийг сайжруулах боломжийг бий болгоно. Бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба зах зээл хариуцсан нөхөрлөлүүд гишүүддээ зориулж, махны үйлдвэрлэл эрхэлдэг компаниуд ба малчдын хооронд зах зээлийн холбоо сүлжээ байгуулах нөхцлийг хангаж өгөх боломжтой. Жишээлбэл, махны үйлдвэрэл явуулдаг хувийн компаниуд мал худалдаж авах, нядлах, боловсруулах, махаа суурин газрын ресторан, супермаркет, махны худалдааны төвүүдэд нийлүүлэх сүлжээг аль хэдийн бий болгосон байна.

2 “Хамтрал” хэмээх энэ үг нь өнгөрсөн нийгмийн үеийн хамтралжуулалтын бодлогын улмаас Монголд олонтой сөрөг утгаар ойлгогддог. Малчдын дунд нөхөрлөл, хамтрал, төрийн бус байгууллага, албан ёсны бус бүлгүүд зэрэг бий болсон бөгөөд тэдгээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба зах зээлжилтийг нэмэгдүүлэх боломжтой.

Page 11: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

vii

15. Тэжээлийн аж үйлдвэрийн хөгжил: Монгол орон малын тэжээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд харьцангуй давуу талтай бөгөөд энэ нь цаг агаарын нөхцөл болон урьд өмнө ашиглагдаж байсан аль нэгэн тариалангийн атаршсан талбайг малын тэжээл үйлдвэрлэлийн зориулалтаар сэргээн ашиглах боломжтой байдагтай холбоотой (АББ-3). Хэдийгээр эдгээр газрын зарим нь тариалалт хийхэд тохиромжтой биш ч газар тариалан-экологийн бүсэд малын тэжээл тариалахад зохимжтой газар олон бий. Монгол улсын Засгийн газар болон олон улсын хандивлагч байгууллага газар тариалангийн төвийн бүс болон Дорнод Монголын бүс нутагт малын тэжээл үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх шаадлагатай байна. Малын тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай асуудал Засгийн газраас ХАА-н салбарыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан байгаа юм.

16. Дэмжлэг үзүүлэх үйлчилгээ: МАА-н салбарыг дэмжих зорилгоор хийгдэж буй төрийн үйлчилгээний бууралтыг харин эсрэгээр эргүүлж нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнд, төрөл бүрийн халдварт өвчний хяналт; малын үйлдэр угсааг сайжруулах болон малын тэжээлийн ургамлын талаарх судалгаа; мал үржил, селекц, зохиомол хээлтүүлэг; хөдөө аж ахуйн экстейншин болон тусгай хөтөлбөрийн дагуу мал сүргийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаанууд үүнд орно.

17. Эрсдлийг бууруулах ба гамшгийг даван туулах: Монголын малын тоо толгой цаг агаарын нөхцөл тааламжтай жилүүдэд хурдан өсч, зудтай жилүүдэд олноор хорогдож байдаг. Иймд МАА-н салбар өсөлт бууралтын байнгын хэлбэлзэл бүхий аюулын доор оршиж байгаа бөгөөд ийм эргэлтийн хэлбэрт аль хэдийн ороод байгаа билээ. Төрийн зүгээс уг салбарын эрсдлийг даван туулах, гамшгийн дараа нөхөн сэргээх үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэх шаардлагатай. Ингэснээр цаг агаарын эрсдлийг малчид хохирол багатай даван туулах боломжтой болох юм. Эцсийн эцэст эрсдлийг засгийн газар, даатгалын байгууллага болон бусад салбар хамтран үүрэх шаардлагатай.

18. Санхүүгийн зах зээл: Хөдөө орон нутаг дахь санхүүгийн үйлчилгээ сүүлийн жилүүдэд ХААН Банк, Хас Банк зэрэг байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагааны улмаас ихээхэн өөрчлөгдөн сайжирсан. Зээлийн хэмжээ ихээхэн нэмэгдэж, малчид, орон нутгийн иргэд зээл авч эхэлсэн. Хэдийн үнэтэй ч гэсэн, барьцаа хөрөнгийн шаардлагын улмаас хот хөдөө дэхь зээлийн хүүгийн ялгаа багасч байна. Ямааны ноолуурын үнэ буурсантай холбогдон хөдөө орон нутгийн санхүүгийн үйлчилгээний эрчимтэй өргөжилт буурах хандлагатай болсон. Малчид, хөдөөгийн үйлдвэрлэгч нарын хэрэгцээнд тохирсон санхүүгийн шинэ бүтээгдэхүүн бий болгох, хөдөө орон нутаг дахь санхүүгийн үйлчилгээг шинэчлэх цаг болсон.

19. Нийгмийн үйлчилгээ: Эцэст нь, Засгийн газар одоогийн сумдад үзүүлж буй нийгмийн үйлчилгээг хэвээр үргэлжлүүлэх хэрэгтэй. Сум, малчдад сургууль соёлын болон бусад үйлчилгээг үзүүлдэг. Нийгмийн үйлчилгээ авч чадахгүй байгаа нь хөдөөнөөс хотруу шилжих үйл явцын гол шалтгаан болдог.

20. МАА-н салбарын үйлдвэрлэл болон маркетингийн талаарх гүн гүнзгий ойлголт, хандлага нь хамгийн гол сорилт бөгөөд үүнийг өөрчлөхөд цаг хугацаа шаардагдана. Хэдий тийм ч Монгол орны үндсэний илэрхийлэлийн гол салбарын нэг хэвээр байлгахын тулд өөрчлөлт хийх нь зайлшгүй.

Page 12: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

1

I. ОРШИЛ

Дэлхийн мал аж ахуйн үйлдвэрлэл

1. Мал аж ахуйн үйлдвэрлэл бол дэлхийн хүн амын хүнс, хэрэглээ, амьжиргааны гол эх үүсвэр байсан, одоо ч байсаар байна. МАА-н үйлдвэрлэлийг 3 ерөнхий бүлэг болгон хувааж үздэг: 1. Бэлчээр эсвэл тэжээлийн, 2. Мал аж ахуй- үр тариа хосолсон, 3. Аж үйлдвэрлэлийн хэлбэртэй гэж ангилдаг (Sere, Steinfeld, 1996). Эдгээр систем нь 2 юмуу 3 ерөнхий хэлбэрийг нэгтгэсэн системд ангилагдана:

� Бэлчээрт тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем нь үхэр, хонь, ямаа зэрэг малаас мах ба сүүн бүтээгдэхүүнийг (хосолмол байдлаар малыг үржүүлэх) авч ашиглахад чиглэгдсэн байдаг. Эдгээр малын төрлүүд нь ихээхэн хөдөлгөөнт бэлчээрлэлттэй бөгөөд хивэгч амьтад учир хээрийн бэлчээрээс өвс ургамлыг олж идэн боловсруулах чадвартай.

� Мал аж ахуй- үр тариа хосолсон хэлбэрийн систем нь ерөнхийдөө мал аж ахуй ба газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд газар тариалан нь давамгайлж, мал аж ахуй нь дагалдсан байдлаар хослуулан хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Малын тэжээлийг байгалийн хадлан тэжээлийн ургамал, таримал тэжээл, газар тариалангийн дагалдах бүтээгдэхүүн болон боловсруулсан тэжээлийг авч хэрэглэх гэх мэт олон эх үүвэрээс бэлтгэдэг.

� Аж үйлдвэрлэлийн хэлбэртэй мал аж ахуйн үйлдвэрлэлийн систем нь ерөнхийдөө бэлчээр нутаггүй учир малаа хаших юмуу хагас хаших байдлаар, голчлон боловсруулсан тэжээлээр тэжээдэг хэлбэр юм.

2. 20-р зуунаас өмнө ихэнх мал аж ахуйн үйлдвэрлэл бэлчээрт суурилсан (өөрөөр хэлбэл, гэршүүлсэн өвсөн тэжээлт амьтдыг бэлчээрлүүлэх байдлаар байгалийн ургамалд түшиглэсэн) хэлбэрээр явагдаж, бүтээгдэхүүнийхээ ихэнхийг үйлдвэрлэгч өөрөө хэрэглэдэг байсан. Байгалийн тэжээлийн ургамалд түшиглэсэн МАА-н үйлдвэрлэлийн систем нь хээрийн бэлчээр нутгийн экосистемээс шууд хамааралтай байсаар өнөөг хүртэл Хойд Америкийн баруун хэсэг, Өмнөд Америк, хойд Европ ба Европын Газар Дундын Тэнгис орчмын нутаг, Африк, Ази, Номхон Далайн бүс нутагт хадгалагдсаар ирсэн. Эдгээр уламжлалт болон бага зэрэг өөрчилсөн бэлчээрийн МАА-н үйлдвэрлэлийн систем нь буурай хөгжилтэй орнуудад болон хөгжингүй орнуудын хөгжил муутайтай бүс нутгуудад МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэлбэрээр өнөөг хүртэл хадгалагдсаар байна. (Johnson et al., 2006, Sheehy et al., 2006).

3. Бэлчээр болон тэжээлийн ургамалд түшиглэсэн МАА-н үйлдвэрлэлийн систем дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээг хангахад чухал үүрэгтэй юм (CAST, 1999). Дэлхийн газрын гадаргуугийн 40%-ийг эзэлдэг, малын тэжээлийн ургамал бүхий бэлчээр нутаг нь тариалан тарихаас илүүтэй бод малыг бэлчээрлүүлэхэд тохиромжтой байдаг. Үүн дээр дэлхийн газар нутгийн 28-30%-ийг бүрдүүлдэг ой бүхий газрын ихээхэн хэсгийг мал бэлчээрлүүлэхэд ашиглаж болдог. Дэлхийн хамгийн их үйлдвэржсэн орон болох АНУ-д гэхэд л малын тэжээлийн 54%-ийг малыг бэлчээрлүүлэх хэлбэрээр юмуу эсвэл хадлан байдлаар байгалиас бэлтгэж

Page 13: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

2

байна. Монгол, Түвд зэрэг Азийн өндөрлөг нутагт малын тэжээлийг бараг бүхэлд нь бэлчээрлүүлэх байдлаар хангадаг (Sheehy et al., 2006b).

4. Тэжээлд тулгуурласан болон үр тариа-мал аж ахуйн хосолмол үйлдвэрлэлийн системүүдийн ихэнх нь бэлчээрийн менежмент мөн аж ахуйн техникийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн системдээ ашиглаж байдаг. Хэдийгээр, дэлхийн мал аж ахуйн үйлдвэрлэлд ихэнхдээ үр тариа- мал аж ахуй хосолсон үйлдвэрлэлийн систем болон аж үйлдвэржсэн хэлбэрийн систем зонхилж байгаа ч уламжлалт болон бага зэрэг өөрчлөгдөж буй бэлчээрийн МАА-н үйлдвэрлэлийн системийн аль аль нь газрын нөөцийг ашиглсаар байна.

Монголын МАА-н үйлдвэрлэл

5. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь бүхэлдээ байгалийн тэжээлийн ургамлаас хамаарал бүхий МАА-н салбар нь (хэдийгээр уналтанд орж буй ч) Монгол орны эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсоор байна. Мянга мянган жилийн туршид МАА нь Монгол орны ХАА-н гол салбар ба эдийн засаг, соёлын гол суурь нь болж байсан. Социализмын үед газар тариалангийн үйлдвэрлэлийг үр тарианы чиглэлээр хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг байсан нь МАА-г бэлчээрт тулгуурласан хэлбэрээр (МАА-н хоршоолол буюу нэгдэл), мөн газар тариалан-мал аж ахуйн хосолсон хэлбэр (улсын сангийн аж ахуй, ферм)-ийн аль алиныг нь малын тэжээлээр тодорхой хэмжээгээр хангахад ихээхэн тус дэм болж байсан юм.

6. Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990-ээд оны үеэс газар тариалан ба МАА-н салбарын аль аль нь ихээхэн өөрчлөгдсөн. Шилжилтийн эхний үеийн өөрчлөлт, түүний нөлөөлөл зэрэг нь ялангуяа нэгдэл тарах, улсын САА задрах үед харьцангуй сайн баримтжиж үлдсэн нь малчдын уламжлалт мал маллагааны арга, амьдрах хэлбэр дахин сэргэж бэлчээрт тулгуурласан үйлдвэрлэлийн систем рүү шилжсэн юм (Nixson, Walters, 2006; Sheehy, 1996, Азийн Хөгжлийн Банк, 1997; Mearns, R., 2004a, b). Хамтралын хэлбэрээс зах зээлийн эдийн засаг руу шилжих “шилжилтийн” үед нэгдэл, улсын САА задарч малчдад үзүүлдэг байсан нийгмийн үйлчилгээ үгүй болсон нь МАА-н үйлдвэрлэл илүү уламжлалт шинжтэй болон өөрчлөгдсөн юм.

7. Шилжилтийн үед дахин сэргэсэн МАА-н үйлдвэрлэлийн уламжлалт хэлбэр нь Монгол улс уламжлалт “нүүдлийн бэлчээр ашиглалт”-ыг сэргээн хөгжүүлж буй мэт алдаатай ойлголтыг олон нийтийн дунд бий болгосон нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Үнэндээ, МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн хэлбэр нь үйлдвэрлэгчдийн зүгээс дараах нөхцөл байдалд үзүүлсэн хариу үйлдэл юм. Үүнд: 1) Социализмын үеийн дэд бүтцийн дэмжлэг задарсан, 2) Малыг хувьчилсан, 3) Мал аж ахуйг бэлчээр ашиглах хэлбэрээр хөтлөн явуулахаас өөр хувилбар байгаагүй, 4) үйлдвэрлэлд үзүүлдэг төрийн шууд дэмжлэг үгүй болсон, 5) малчид аажмаар зах зээлийн эдийн засагт шилжин орсон гэх мэт. Газар тариалан, МАА-н салбар хөгжлийн албан ёсны туслалцааг байнга хүлээн авдаг байсан боловч тэдгээр туслалцаа нь Монголын МАА-н салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлд бий болж байсан бодит хэрэгцээг хангахад бүрэн чиглэгдэж байгаагүй юм. Энэ салбарыг зах зээлд хүчтэй салбар болгон хөгжүүлэхэд төрөөс зарцуулж буй хөрөнгө нь хангалтгүй бас хүрэлцээгүй байна.

Page 14: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

3

МАА-н салбарын хөгжил

8. 2001-2003 онуудад болсон ган, зудны3 үед их хэмжээний мал хорогдсон нь (энэ хугацаанд ойролцоогоор 9 сая мал хорогдсон) бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн өөр систмемийг бий болгон хөжүүлэх, цаашид түүний уян хатан байдлыг нэмэгдүүлж, бүтээмжийг нь дээшлүүлэх шаардлагатай гэдгийг мэдрүүлсэн юм. Монгол улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас (ХХААХҮЯ) эрчимжсэн олон талт газар тариалан, МАА-н системийг хөгжүүлэхийг санал болгосон нь цаашид цаг уурын гамшигт байдлын үед малын хорогдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж үзсэн. Илүү эрчимжсэн менежмент бүхий МАА-н үйлдвэрлэлийн систем нь хүнсний аюулгүй байдлыг хангаж, зах зээлд шаардагдаж буй бүтээгдэхүүний олон төрлийг бий болгох нөхцлийг хангана. Үүнийг эрчимжсэн менежмент бүхий хагас үйлдвэржсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх Монгол улсын хоёрдахь оролдлогоос харж болох юм. Эхний оролдлого нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед сангийн аж ахуй, нэгдэл зэргийг байгуулахад ихээхэн хөрөнгө хүч зарцуулах байдлаар явагдсан. Иймээс үр тариа-мал аж ахуй хосолсон, эсвэл үйлдвэржсэн хэлбэрийн эрчимжсэн МАА-н үйлдвэрлэлийн систем нь зах зээлийн эдийн засгийн давуу тал ба бэрхшээлт байдлын аль алинтай нь тулгарах нь гарцаагүй. Өмнө нь социализмын үед үзүүлдэг байсан дэмжлэг туслалцаа үгүй болно.

9. МАА-н хамтрал нэгдэл, улсын САА-н задралын гол шалтгаан нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэхэд дагалдан бий болсон өндөр өртөг зардал байв. САА-н зохион байгуулалт, менежмент, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ нь түүнээс гарах бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээг хангах зарцуулалтанд хүрэлцэхгүй болсон явдал юм. Үүний нэгэн адилаар нэгдсэн зохион байгуулалт бүхий уламжлалт бэлчээрийн ашиглалтанд тулгуурласан МАА-н хамтрал нэгдлүүд нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед оруулж байсан хөрөнгө оруулалт зогссоноор цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг урт хугацаанд тогтвортойгоор өсгөхийн тулд гадаад орлогыг нэмэгдүүлэх, тухайлбал хадлан тэжээл бэлтгэн төвлөрүүлэх нь ган, зуд зэрэг хянах боломжгүй байгалийн гэнэтийн эрсдэлтэй тэмцэхэд тодорхой нөлөөлдөг. Эцэст нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн хөрөнгө оруулалтыг дагалдан бий болсон өндөр өртөг зардал үнэхээр ихэссэнтэй шууд холбоотой. Гадаад хөрөнгө оруулалтаас хамааралтай улсын САА-нууд нь байгалийн аливаа эрсдэлд маш их өртөмтгий, бодит ба хувьсах зардал маш ихтэй байсан ба үүнийг нь ЗХУ-ын дэмжлэг зогссоноос хойш нөхөн хангах боломжгүй болсон.

10. Нээлттэй зах зээлийн эдийн засгийн үед газар тариалангийн салбар мөн ялангуяа МАА-н салбар “арилжааны” шинжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем болон хувирч байна. Хэдийгээр Монголын МАА үйлдвэрлэл арилжааны шинжтэй болж шилжих нь амар хялбар биш ч, энэ нь шинэ зүйл бишээ. Ийм шилжилт Европ, Австрали, Шинэ Зеланд, Хойд Америкд урьд нь явагдаж байсан. Хятад улс олон

3 Зуд бол өвлийн улирлын цаг агаарын маш их хүндрэлтэй ү зэгдэл юм; нэг юмуу хэд хэдэн удаагийн маш их хүйтрэл, их хэмжээний цас, цасан шуурга, ган гачиг, эсвэл хү чтэй салхи шуурга зэрэг нь малын тоо толгойг их хэмжээгээр бууруулах хү чин зүйл болдог.

Page 15: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

4

мянган жилийн турш газар тариалан дээр тулгуурлан хөгжиж ирсэн боловч социалист зах зээлийн эдийн засгийн системийн шаардлагаар соёлын болон төрийн байгуулалын шилжилтийг хийж эхэлсэн. Хойд Америкийн алслагдсан хөдөө орон нутагт байгалийн нөөцөд тулгуурласан хүн ам, тэдний хамтлагт учрах тогтворгүй байдлыг бууруулах чиглэлээр зах зээлжих үйл явц үргэлжилсээр байна. Улс төр, хууль эрх зүй, эдийн засгийн дэмжлэг нь орон нутгийн ХАА-г дэмжихээс гадна хот суурингийн хүн амын амьдралыг чиглэгдээд байна. Хот суурингийн хүн ам нь хөдөө орон нутгийн ХАА-н үйлдвэрлэлээс шууд хамааралтай бөгөөд тэднийг чанартай, аюулгүй хүнсээр хангахад бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нийлүүлэлт, нэмүү өртөг бүхий хүн тэжээлийн хангамжийн сүлжээг бий болгож сайтар хөгжүүлэхэд үйлдвэржиж буй дэлхий нийтийн ХАА-н үйлдвэрлэлийн систем чухал үүрэгтэй. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн бусад улс орнуудаас суралцаж өөрийн орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон ХАА-д нийцсэн системийг сонгон авч хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Судалгааны зорилго

11. МАА-н салбар нь Монгол орны ирээдүйн эдийн засаг, соёлын хөгжлийн чухал хэсэг байсаар байх болно. Хэдийгээр зах зээлийн эдийн засгийн системд шилжих шилжилт эхэлсэн ч (өөрөөр хэлбэл МАА-н салбарт ажилладаг бүх хүн байгалийн гамшгаас бусад тохиолдлоос өөр буюу бүтээгдэхүүн худалдах, худалдан авах үед төр засгийн зүгээс шууд тусламж дэмжлэг авах боломжгүй, мөн тэдний амьдрал өөрсдийнх нь хүчин чармайлтаас голлон хамааралтай болохыг ойлгосон) МАА-н салбарт ажилладаг хүмүүс, малчид зах зээлийн системд бүрэн дасан зохицож амжаагүй байна. Энэ шалтаанаар МАА-н үйлдвэрлэлд өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай байгаатай холбогдуулан Монгол улсын Засгийн Газар, Дэлхийн Банкнаас хамтран энэхүү судалгааг МАА-н салбарт хийж гүйцэтгэхээр шийдсэн билээ.

12. Судалгааны үндсэн зорилго нь МАА-н салбарт өөрчлөлт хийхэд хүргэсэн гол шалтгаан, хүчин зүйлсийг тодорхойлох, энэ салбарын өсөлт нь малчин өрхүүдэд амьдралын ялгаатай нөхцөл байдал үүсгэснийг илрүүлэх, МАА-н салбарын үр ашигтай хөгжлийг хангахад Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бодлого, тус салбарын хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт хийхэд баримтлах хамгийн оновчтой хувилбарыг тодорхойлоход оршино. Энэхүү нэгдсэн тайлан нь 5 өөр ажлын баримт бичигт тусгагдсан үр дүнг нэгтгэн боловсруулсны (II дэвтэр) үр дүн болон сүүлийн үед хийгдсэн бусад судалгааны ажилд тулгуурлан бичигдсэн. (Жишээлбэл, ХХААХҮЯ/АХБ-ны ХАА-н Салбарын Стратеги). Ажлын 5 баримт бичигт дараахь 4 асуудлыг голлон анхаарч авч үзсэн байна. Үүнд:

� Малчдын амьжиргааны судалгаа: Энэхүү судалгааны хэсэг нь ажлын 2 баримт бичигт хуваагдсан. 1) 2000 оны эхээр болсон зуднаас хойш малчид гэр бүлээ хэрхэн авч явж байгаа, орлогоо хэрхэн бүрдүүлж байгаа, нийгмийн үйлчилгээ, зах зээл, хөрөнгө оруулалтанд хэрхэн хамрагдаж байгаа зэргийг сайтар мэдэхийн тулд малчин өрхийн типологийн судалгааг хийх; 2) Баянхонгор аймгийн малчдын тусгайлсан судалгаа хийж 1990-ээд оны дунд үеэс хойш малчдын амжиргаанд ямар өөрчлөлт гарч буйг тогтоох;

� Хот суурин газрын зах зээлийн хэрэглээ ба жижиглэн худалдааны хөдлөлзүй: Энэхүү судалгаагаар хотжих үйл явц ба хүн амын хэрэгцээ шаардлагын

Page 16: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

5

өөрчлөлт, тухайлбал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон зах зээл хоёрын хоорондын харилцаа нь МАА-н салбарыг хэрхэн өөрчилж байгаа байдлыг тодорхойлсон байна. Түүнчлэн судалгаагаар дотоодын хэрэглээ ба олон улсын худалдааны урьдчилсан төлөвлөгөөг тусгасан. Улмаар энэхүү баримт бичигт МАА-н салбарыг өөрчлөхөд Засгийн Газрын зүгээс нэн тэргүүнд анхаарах асуудлын талаархи мэдээллүүдийг тодорхой тусгаж өгснөөрөө ач холбогдолтой.

� Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшний бэрхшээлт байдал (Хөрөнгө оруулалт ба нийгмийн үйлчилгээ): Малын бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд байгалийн бэлчээрийн өвс ургамлаас өөр тэжээлийн эх үүсвэрийг бий болгох, худалдан авах, малаа тэжээх боломж малчдын хувьд хангалтгүй байгаа. Энэхүү баримт бичиг нь МАА-н үйлдвэрлэлийг явуулахад зайлшгүй шаардагддаг малын тэжээл бэлтгэх, хөрөнгө оруулалт, нийгмийн үйлчилгээнд малчдыг хамруулах, мөн эдгээр үйлчилгээний зүгээс бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрсдлийг бууруулах, салбарын хөгжилд нөлөөлөх, түүнчлэн өөрчлөгдөж буй хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нь МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хэрхэн нөлөөлж буйг тогтооход чиглэгдсэн юм.

� Төсвийн зардалын үр дагавар: Хэдийгээр Засгийн газраас МАА-н салбарт улсын нөөцөөс их хэмжээгээр зарцуулж, үндсэндээ хувийн секторын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа хэдий ч нийгмийн чухал зарим хангамж үйлчилгээнд санхүүжилт дутмаг байна (Жишээлбэл; мал, тэжээл болон нэмэлт тэжээлийн судалгаа, зах зээл, арилжааг гүнзгийрүүлэх үйл явцыг дэмжих, малын эрүүл мэнд, өвчний хяналт хийх зэрэг). Энэхүү баримт бичигт төсвийн хөрөнгийн зөв хуваарилалт, түүний хэрэгжилт нь МАА-н салбарын хөгжилд чухал үр нөлөөтэй, тогтворжуулагч байж чадах эсэхийг тодорхойлоход чиглэгдсэн юм.

13. Энэхүү нэгдсэн тайланд ажлын баримт бичгүүдэд тусгагдсан үр дүн болон уг салбартай холбоотой ном зохиол, мэдээ мэдээллийг нэгтгэсэн бөгөөд салбарын цаашдын хандлага, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар тусгасан.

Дээрхи тайланд;

� Салбарын одоогийн болон цаашдын хөгжлийг тодорхойлох ямар чиг хандлага байна ?

� Ирээдүйд энэ салбарт тулгамдаж буй байгаль орчин, нийгэм, эдийн засгийн ямар бэрхшээл байна вэ?

� МАА-н салбарын хөгжилд голлох нөлөөтэй улсын болон хувийн ямар оролцогч нар тулгамдаж буй асуудлыг шийдэхэд ямар үүрэг гүйцэтгэхийг анхаарч авч үзсэн.

Page 17: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

6

II. САЛБАРЫН ТОЙМ

Оршил

14. Ерөнхий ойлголтоор авч үзвэл Монголын МАА-н салбар нь хоорондоо холбоо бүхий 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг (Үйлдвэрлэл, Борлуулалт, Хэрэглээ). Үйлдвэрлэлийн систем нь дараахь хэсгүүдийг өөртөө багтаадаг: (1) үйлдвэрлэгч өөрөөр хэлбэл, малчин бөгөөд тэрээр малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зохицуулж, амьжиргааны орлогоо МАА-н бүтээгдэхүүн, түүний борлуулалтаас олдог (2) МАА-н үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь малчдын өсгөж буй мал ба түүнээс гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багтаадаг (3) хоёрдогч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь анхдагч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс ялгаатай ба боловсруулах болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцыг өөртөө багтаадаг. (4) мал ба малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа нь МАА-ын үйлдвэрлэлийн системд бүрэн нэвтэрсэн, эцсийн бүтээгдэхүүнийг жижиглэнгээр ба бөөнөөр худалдах үйл ажиллагаа юм. (5) хэрэглээ бөгөөд энэ нь малын гаралтай бүтэгдэхүүн үйлдвэрлэлийн системд бүрэн нэвтэрсэн боловч ихэвчлэн мах, сүү болон бусад бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалдаалах үйл ажиллагаагаар явагддаг.

15. МАА-н үйлдвэрлэлийн системд нийгэм, эдийн засаг, байгаль орчин ба техникийн дараахь хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд: (1) амьжиргааны стратегүүд ( амь зуулга, эрсдлийг бууруулах, орлого, арилжаанд оролцох), (2) үйлдвэрлэлийн систем ( малын тэжээл олж бэлтгэх, үйлдвэрлэл эсвэл чанарыг сайжруулах зорилготой мал үржлийн үйл ажиллагаа, малын өвчний хяналт, нөөцийн менежмент г.м.), (3) зах зээлийн бүтэц ба эрэлт (малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах, орлого бий болгох, үйлчилгээ авах, зах зээлийн өрсөлдөөн), (4) газар ашиглалт (бэлчээр нутгийн менежмент, нөөцийн хүрэлцээт байдал), (5) төрийн оролцоо (нөөц ашиглах бодлого, хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний нөөцийн хүрэлцээтэй эсэх, татаас олгох, хүнсний импорт г.м.). Эдүгээ МАА-н үйлдвэрлэл нь “хувийн хэвшлийн үйл ажиллагаа” хэмээн харагдах боловч, төрийн зүгээс уг салбарыг Монгол улсын нийт хүн амын төлөө үйлчилж буй чухал салбар мөн гэдгийг хүлээн зөвшөөрч оролцох хэрэгтэй.

Малчид: Амьжиргааны стратеги ба урамшуулал

16. Нүүдэлч малчдын түүхэн домог: Монголд үүсч, өнөөг хүртэл хөгжиж буй бэлчээрийн МАА нь энэ салбарын цаашдын хөгжил, айл өрх, болон малчдыг дэмжиж буй бөгөөд улсын болон олон улсын дэмжлэг туслалцааг байнга авсаар ирсэн түүхтэй. Хэдийгээр “уламжлалт нүүдлийн малчид” хэмээн харагдах боловч социализмын үед буюу нэгдэл тарсан 1990-ээд оны эхэн үе хүртэл Монголын малчид эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүлгүүдэд хуваагдсан байсан. Гэсэн ч уламжлалт бэлчээр ашиглалт, мал маллагааны арга ажиллагаа социализмын үед ч хэрэглэгдсээр ирсэн ба шилжилтийн үед ч хэрэглэж байна. Энэхүү амьдрах аргаар малчид нүүдэллэж, зөөвөрлөхөд тохиромжтой гэрт амьдардаг нь нүүдэлч малчдын талаархи домогийг бий болгосон билээ. Бодит байдалд, малчид харилцан хүлээн зөвшөөрсөн, хил заагыг сайтар тодорхойлсон бэлчээрт нутагтаа өөрийн эсвэл нэгдлийн маллыг маллаж байсан юм. Өөр аймаг,

Page 18: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

7

сумын малчид, ялангуяа цагийн байдал хүнд үеэр бусдын хяналтанд доор байдаг бэлчээр нутагт ямар нэгэн зохицуулалтгүй, засгийн газрын шийдвэргүйгээр малаа бэлчээрлүүлэх байдал нь нутгийн ба гадны малчдын хооронд зөрчилдөөнт байдлыг бий болгодог.

17. Малчдын талаархи олон талт /буруу бас зөв/ойлголтууд: Монголын малчдын талаар малчид өөрсдөө, хотын иргэд, засгийн газар, жуулчид, олон улсын хөгжлийн байгууллагууд янз бүрээр тодорхойлж байдаг ба энэ нь ч их сонирхолтой гэдгийг тэмдэглэн хэлэн нь зүйтэй. Үүнд: (1) ядууралд автсан, дамын наймаачдад (ченжүүдэд) ашиглагдсан хүмүүс, (2) уламжлалт амьдралын хэв маягаараа амьдарч буй нүүдэлч малчид, (3) зах зээлийн баримжаатай, шинэ эдийн засагтай Монголын нийгэмээс гологдож хоцрогдсон хүмүүс, (4) ямаагаа олноор өсгөхийн тулд бэлчээр нутгийг талхалан, бүх нийтийн байгалийн баялгийг хэт ашиглаж буй мөлжигчид, (5) сайн цаг үед хот суурингаас алс амьдарч ирсэн ба хүнд хэцүү цаг үед төр засгаас хангалттай дэмжлэг авч чаддаггүй алс холын хөдөөгийн иргэд, (6) Монголын нийгэм, соёлын гол ноён нуруу нь хөдөөгийн ард түмэн мөн гэх мэт олон янз байдлаар ярьж хэлэгддэг байна.

18. Мал маллах нь бизнес бас амьдрах арга мөн. Малчдын тухай дээрх тодорхойлолт нь зарим нэг хувь иргэн эсвэл малчны бүлэгт тухайн цаг үе болон газар оронд хамаатай болох талтай ч ихэнхдээ бодит байдлаас хол, үнэмшилгүй бөгөөд энэ нь МАА-н салбарын ирээдүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь малчин бүхний үндсэн зорилго бөгөөд харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх асуудал нь менежментийн арга, боломжит хэмжээний үйлдвэрлэл явуулахад хэрэгцээт нөөцийн эх үүсвэрүүд нь малчин бүрд ялгаатай, харилцан адилгүй байдагтай холбоотой. Малчдын ихэнх нь татвараа төлж, хүүхдүүдээ сургуульд сургаж, байгаа нийгмийн үйлчилгээг авч (ихэнхдээ хангалтгүй байдаг), нүүдэл тээвэрлэлт хийх машинтай болцгоож, хүн амын бусад хэсэг болон дэлхийн бусад улстай радио, телевиз, интернет, гар утсаар холбогдсон байдаг. Иймээс малчдыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малтайгаа хамт татагдан орж, МАА-н үйлдвэрлэлийг өөрийн бизнес, амьдрах арга зам болгосон хөдөө орон нутгийн иргэд хэмээн ойлгох нь зүйтэй юм.

Малчдын нүүдэл суудал

19. Монголын хүн амын ихээхэн хэсгийн (2007 оны байдлаар 40 хувь) амьжиргаа МАА-н үйлдэврлэлээс хамааралтай байдаг. Шилжилтийн эхэн үед буюу социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг задарснаар ажилгүй болсон олон хүн МАА-н салбарт шилжин орж, малчдын тоо нэмэгдсэн юм. Харин 1990-ээд оны сүүлчээс дээрх хандлага эсрэгээр эргэж хөдөө орон нутгаас олон хүн хот суурин газар руу шилжин ирсэн. Энэхүү шилжилт хөдөлгөөн Монгол улсын хүн амын хувьд хөдөө орон нутгийн амьдралтай ард түмнийг суурин амьдралтай ард түмэн болгон өөрчилсөн юм. Энэ шилжилт хөдөлгөөн нь хэд хэдэн шалтгаантай боловч олон улсын байгууллагуудын тодорхойлсноор ихэнх малчдын хувьд байгаль цаг уурын гамшигт үзэгдлээс шалтгаалан мал сүргээ олноор алдаж, ядуурч, бэлчээр нутаг ба бусад нөөцийн төлөө баян чинээлэг малчидтай өрсөлдөх чадваргүй болсонтой холбоотой.

Page 19: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

8

Зураг 1 Монгол улсын хүн амын хандлага (Эх сурвалж: НҮБХХБ-ын Статистик, 2005 он)

20. Түүнчлэн малчдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн хэд хэдэн шалтгаантай ба тухайлбал цаг агаарын хүндрэлээс малаа алдсан, харьцангуй хөнгөн, илүү үр өгөөжтэй нийгмийн халамж үйлчилгээ бүхий амьдралын хэлбэрийг сонгосон зэрэг шалтгаанууд орно. Малтайгаа үлдэж хоцорсон олон малчин өрхийн зарим гишүүд тухайлбал ЕБСургууль төгссөн хүүхэд нь мал маллахаас өөр ажил эрхлэх сонирхолоор гэрээсээ явдаг. Энэ нөхцөл байдлыг авч үзвэл олон малчин өрх өөр салбарт ажил хөдөлмөр эрхэлж бусад бизнес хийдэг гэр бүлийн хэн нэгэн гишүүнээсээ орлогын хувьд хамааралтай болон хувирч байна. Байгалийн гамшгийн улмаас малаа алдаж ядууралд орсон малчин өрхийн гэр бүлийн зарим гишүүд өөр салбарт ажиллахаар шийдсэн нь хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, илүү сонирхолтой амьдралын хэв маягийг сонгох зэрэг олон шалтгаанаар мал аж ахуйн салбарыг орхих нь олонтой болсон (Хүүхдийг ивээх сан, 2004).

21. Зах зээлийн эдийн засгийн системд шилжих шилжилтийн үед эмзэг байдалтай малчин өрх хот суурин газар руу нүүх нь нийтлэг үзэгдэл болдог. Олон тооны залуучууд, айл өрх хот суурин газар руу нүүх явдал нь зах зээлийн өнөө үед хөдөө орон нутгийн хөгжлийн тогтвортой байдал алдагдахад голлон нөлөөлж байна. Монголын хувьд, хөдөө орон нутгийн иргэдийн төв рүү чиглэсэн нүүдэл хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хувь хүн талаас нь авч үзвэл хот руу нүүсэн малчид хотын ядуучуудын эгнээнд шилжвэл, харамсалтай сөрөг үр дагаварыг үүсгэх нь дамжиггүй. Харин МАА-н үйлдвэрлэл талаас нь авч үзвэл эмзэг байдалтай малчдын нүүдэл нь уг үйлдвэрлэлийн системийг өргөжүүлж, илүү арилжааны шинжтэй болж МАА-н үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих бололцоог бий болгож ч болох юм. Гэвч Монгол улсад МАА-н салбар уламжлалт байдлаар ядуу өрхийн амьжиргааг тэтгэх, нийгмийн халамжийн тогтолцоонд тодорхой үүрэгтэй байсан ба

Page 20: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

9

хот руу нүүсэн малчдын амьдрал нь дээшлээгүй тохиолдолд эргэж ирэх нь элбэг байдаг.

22. Хөдөө орон нутгийн иргэд хот суурин газар руу шилжих хөдөлгөөн нь хэд хэдэн эерэг ба сөрөг үр дагавартай байна. Орон нутгийн газар ашиглалтын ачаалыг буруулж түүний нөөцийг хадгалахад эерэг нөлөөтэй. Харин сөрөг нөлөө нь маш олон бөгөөд, тухайлбал хот суурингийн хүн амыг хэт өсгөж, ядуучуудын тоог нэмэгдүүлж, орон нутгийн хүн амыг бүрдүүлж буй малчид ба малчин бус ажиллах хүчний ерөнхий хүч чадавхийг сулруулж байна. ХАА-н бусад улс орны адил, шилжилтийн үед залуу иргэдээ хот суурин газар руу алдаж байгаа нь хөдөө орон нутгийн хувьд ихээхэн сөрөг үр дагавартай байх болно. Энэхүү сөрөг үр дагаварыг Хойд Америкийн жишээн дээр авч үзвэл, хөдөөгийн хүн ам буурч, улмаар хөдөө орон нутгийн хэрэгцээ, нөхцөл байдлын тухай маш бага мэдлэгтэй хотын иргэд орон нутгийн улс төрийн бодлого, шийдвэр гаргах эрх мэдлийг олж аван, хөдөө орон нутагт өмч хөрөнгөө бэхжүүлж байсан юм.

Малчны ангилал

23. 2002-2006 оны хооронд 100-аас цөөн толгой малтай малчин өрхийн тоо 26%-иар буурсан бол 100-аас олон толгой малтай малчин өрхийн тоо 74%-иар нэмэгдсэн мэдээ гарчээ (ҮСХ-ны мэдээ). Энэ нь цөөн тооны малтай юмуу эсвэл бараг малгүй өрхүүд зуд, чонын халдлага, малын өвчин, хулгай зэргийг даван туулах чадваргүй малчдыг хэлнэ. Тэд амьдрахын тулд өөрийн цөөн малаа зарж, хэрэглээндээ хэрэглэж олонхи нь амьдралын өөр эх үүсвэргүй болдог. Тэдний олонхи нь хот суурин газар руу шилжиж, ядуу амьдралаар амьдрах эсвэл өөр салбарт эрсдэл ихтэй ажил тухайлбал “нинжа” гэж нэрлэгдэн гар аргаар алт олборлон амьдардаг. Орон нутагт ажлын байр ховор, цаг уурын нөхцөл таатай байх нь ажиллах хүчийг МАА-н салбарт татаж байгаа хэдий ч дахин тохиолдож болох ган, зуд зэрэг байгалийн гамшиг цөөн тооны малтай малчдыг хоосруулж, энэ салбарыг тогтворгүй байдалд оруулж магадгүй юм. Монголын хөдөө нутгийн хүн ам аажмаар буурч байгаа нь улс үндэстэнд үзүүлж болох үр дагавар ямар болох нь одоогоор тодорхойгүй байна. Зарим аймаг, орон нутагт хүн амын тоо цөөрч, иргэд МАА-аас хөндийрч, өөр салбар руу (уул уурхай, аялал жуулчлал г.м.) шилжиж байгаа нь өөр сумын хүн амын тоог нэмэгдүүлж, ард иргэдийн тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлж байна.

24. Олон тооны малтай, үйлдвэрлэл явуулах нөөц боломж сайтай малчид нь малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд маш хурдан бас хялбар нийлүүлэх чадвараараа цөөн тооны малтай, бодит шаардлагын улмаас жилийн туршид бий болгосон орлогын ихэнхийг хэрэгцээндээ шууд ашигладаг малчдаас илүү байдаг. Чинээлэг малчид зах зээлийн эрэлт хэрэгцээтэй үед бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, тэдний орлого зөвхөн ноолуур дээр тогтдодгүй бөгөөд хэрэв үхэр хонины махны үнэ зах зээлд өндөр, эрэлт ихтэй болох юм бол тодорхой хугацаанд махны чиглэлийн үхэр, хоний тоог өсгөн борлуулж, ашигтай нөхцөлөөр ажиллаж чаддаг байна.

Монголд малчдыг дараахь хэд хэдэн бүлэгт ангилна.

I. 500-аас дээш тооны малтай, чинээлэг өрх (өргөн хүрээний үйл ажиллагаа эрхэлдэг), эсвэл цөөн тооны сүүний үнээ, малтай бөгөөд эрчимтэй ажиллаж ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,

Page 21: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

10

өрхийн бүх гишүүд нь ажлаар хангагдах боломжтой айл өрхүүд энэ бүлэгт багтаж байгаа ба тэд орлого сайтай, бэлчээр нутаг хангалттай, өвөл хадлан тэжээлээ бэлтгэн авч чаддаг, шаардлагатай үед алс хол газар ч нүүдэл хийх чадвартай байдаг. Ийм 500-аас дээш толгой малтай малчин өрх нийт малчдын зөвхөн 6%-ийг бүрдүүлдэг.

II. Нийт малчдын 25%-ийг бүрдүүлдэг 200-500 толгой малтай тогтвор сууршилтай малчин өрх. Тэдний амьдралын түвшинг дунд ба доогуур гэж үзэж болно. Энэ бүлэгт хамрагдах малчид малаа маллаж гэр бүлийнхээ амьжиргааг дээшлүүлэх боломжтой боловч тэд зуданд нэрвэгдэх нь их, бэлчээр нутаг ба хөрөнгө мөнгөний дутмаг байдлаас шалтгаалан мал сүргээ өсгөх боломж нь хязгаарлагдмал байдаг.

III. Энэ бүлэгт 200-аас доош тооны малтай (ихэвчлэн 100-аас доош тооны малтай), ядуу амьдралтай, зуданд байнга нэрвэгддэг, төр засгийн тусламжинд найдсан, мал маллаж амьдрах нь тэдний хувьд амьжиргааны зөв арга биш боловч өөр сонголт байхгүй, орлоггүй айл өрх эсвэл ганц бие малчид багтана.

IV. Энэ бүлэгт эдийн засгийн болон амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан малчин болсон, ерөнхийдөө 200-аас доош тооны малтай байнгын бус малчин өрхүүд багтана. Энэ бүлэгт сурин газар руу түр хугацаагаар ирж нүүж очсон хүмүүс ч орно.

V. Өөрийн өмч болох малтай (200-аас илүүгүй толгой), эсвэл малгүй, МАА-г өөрийн өрхийн орлогод нэмэртэй гэж үзэж, түр хугацаагаар эрхэлдэг, уурхайд гар аргаар алт ухагчид, тариаланч, улирлын байдалтайгаар хот суурин руу шилжиж ажил эрхэлдэг “цагийн малчид” энэ бүлэгт багтана.

25. Хөгжлийн тулгамдаж буй асуудал: Мал хувьчиллын дараах, мөн 1999-2002 оны ган, зудны дараахь малын тоо толгойн өсөлт нь хэдийгээр олон хүн МАА-н салбарыг орхин гарсан ч энэ салбар өөрөө малын тоо толгойгоо өсгөсөөр байгааг харуулж байна. Малын тооны бууралтыг зогсоох үйл ажиллагаа нь МАА-н салбарын гол зорилго биш. Харин түүний оронд аажмаар арилжааны шинжтэй болж буй МАА-н үйлдвэрлэлийг дэмжихийн тулд малчдад тулгардаг санхүүгийн болон байгаль цаг уурын эрсдлийг бууруулахад чиглэгдсэн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Засгийн газрын зүгээс мал аж ахуйн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ зах зээлт нийлүүлэх чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн, бодлого хөтөлбөр боловсруулахад анхаарах нь зүйтэй. Засгийн газрын өмнө тулгарч буй нэг бэрхшээлт асуудал нь МАА-н салбарыг орхиж гарсан хүн амыг нийгмийн халамжинд хамруулах, аж үйлдвэрлэл эсвэл бусад эдийн засгийн салбарт ажлын байраар хангах болж байна.

26. Тус салбарын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд МАА-н салбарт үлдэхээр шийдсэн үйлдвэрлэгчдэд тулгарах эрсдлийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээг боловсруулж авч хэрэгжүүлэх, мөн МАА-н салбарт хөрөнгө оруулах таатай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулах нь зүйтэй. Малын төрөл, газар зүйн байрлал зэргээс хамааруулан ялгаатай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Говийн малчинд тулгарч буй асуудал уулын бүсэд буй малчинд тулгардаг асуудлаас эрс ялгаатай ба мөн сумын төвд түшиглэсэн 100

Page 22: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

11

ямаатай малчинд тулгардаг асуудал олон төрлийн 400 толгой малтай малчныхаас эрс өөр байдаг.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем

27. Монголын МАА-н салбар нь харьцангуй цөөн тооны малтай түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг малчид болон хангалттай олон тооны малтай, өрхийн амьжиргаагаа хангахын зэрэгцээ илүү мал, малын гаралтай бүтээгдэхүүнээ зарж, борлуулдаг үйлдвэрлэгчдээс бүрддэг. Малыг шууд бусаар өмчилж, өмчлөгчид нь МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оролцдоггүй бөгөөд бусдыг хөлслөн малаа маллуулах үзэгдэл нэмэгдэж байна.

28. Эрчимжсэн ба бэлчээрийн МАА-н систем: Монголд хоорондоо маш их ялгаатай МАА-н үйлдвэрлэлийн хоёр систем хөгжиж байна. Одоогийн бэлчээрт тулгуурласан менежменттэй, бэлчээрийн МААСистем (БМААС) нь социализмын үеийн нэгдэл хоршооллын хэрэгжүүлж байсан мал маллагаа, бэлчээр ашиглалтын арга хэлбэртэй төстэй. Малыг хувьчилсан өнөөгийн нөхцөлд төрийн зүгээс бэлчээр болон ус ашиглалтыг зохицуулахад оролцохоос өөрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүний менежментэд шууд оролцдоггүй бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л хэсгүүд зах зээлийн тааламжит нөхцөл, бэрхшээлт байдал зэргээс хамаарч байдаг. МАА-н үйлдвэрлэлийн нөгөө нэг систем нь сүүлийн үед аажимаар нэмэгдэж буй Эрчимжсэн МАА-н Систем (ЭМААС) юм (Дэлхийн Банк, 2003). Энэхүү үйлдвэрлэлийн систем нь зорилго чиглэлээсээ хамаарч хэд хэдэн хэлбэртэй байна. Хот суурин газрын ойролцоо аймаг, сум, УБ, Дархан зэрэг томоохон хот суурин газруудад ЭМААС хөгжиж сүү, өндөг, гахай, тахиа, шувууны мах зэргийг бэлтгэдэг. ЭМААС-ийн өөр нэг хэлбэр бол дөнгөж хөгжиж эхэлж буй үр тариа-мал аж ахуйн хосолсон хэлбэр бөгөөд энэ нь бод малын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг голчлон дэмжихэд чиглэгдсэн. Олон улсын хандивлагч байгуулагууд болон ХХААХҮЯ-ны одоогийн баримталж буй бодлого нь хүнсний үйдвэрлэлийн эрсдлийг бууруулах, улс орны хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор эрчимжсэн МАА-н үйлдвэрлэлийн системийг хөгжүүлэх зорилготой юм.

29. Монголын МАА-н үйлдвэрлэлийн систем бусад төстэй үйлдвэрлэлийн системийн нэгэн адилаар зах зээлд тулгуурлан хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоход чиглэж байна. Энэ салбарт өөрчлөлт хийх хамгийн гол шалтгаан бол зах зээлд тулгуурласан, илүү арилжааны шинжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал юм. Олон малтай малчдын хувьд БМААС нь бүрэн арилжааны шинжтэй болон өөрчлөгдөх боломжтой. БМААС-ийн хувьд олон малтай үйлдвэрлэгчид цөөн малтай жижиг үйлдвэрлэгчдээс илүү хэмжээний ашиг орлого олох боломжтой (ХХААХҮЯ ба бусад, 2007).

30. МАА-н үйлдвэрлэлийн системийг эрчимжүүлж, арилжааны хэлбэртэй болгосноор цаашид амьдрах чадвартай юу, үгүй юу гэдгийг тодорхойлоход нөлөөлөх өөр хүчин зүйлс бий. Зах зээлээс алслагдмал байдал, тээвэрлэлтийн зардал, орлого олох боломж, хүнс авах, мал эмнэлгийн үйлчилгээ, зах зээлийн мэдээлэл авах боломж зэрэг нь хамгийн гол нөлөөлөх хүчин зүйлс болж байна. Дээрх асуудал Засгийн Газрын бүс нутгийн хөгжлийн бодлогод тусгагдсан бөгөөд төвийн бүс нутаг, түүний ойр орчмын нутгийг томоохон хэмжээний зах зээлтэй, бүтээгдэхүүн боловсруулах чадвартай болгох зорилт тавьсан нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн

Page 23: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

12

хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Үүнээс гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэгч чанартай бүтээгдэхүүнийг байнга тасралтгүй нийлүүлж байх нь чухал юм. МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрчимжсэн хэлбэрийн давуу тал нь хэрэглэгчдийн санал болгож буй үнэ ханш хамгийн өндөр байх нөхцөл байдалд бүтээгдэхүүнээ (мах, сүү) нийлүүлэх явдал мөн. Гэтэл малчид орлогогүйгээсээ болоод ялангуяа өвөл, хаврын улиралд өсвөр малыг тэжээх сайн чанарын тэжээлгүйгээс болоод биелэхгүй байна.

31. МАА-н үйлдвэрлэлийн систем арилжааны шинжтэй болон өөрчлөгдөх хандлага төлөвтэй байна. Арилжааны шинжтэй МАА-н үйлдвэрлэлийн систем нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, ялангуяа суурин маллагаатай малын тэжээл, мал эмнэлгийн үйлчилгээ, зах зээлийн өрсөлдөөнд оролцох зэргийг шаардана. Эдгээр бэрхшээлт байдлыг даван туулж чадахгүй тохиолдолд МАА-н арилжааны шинжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь малчдын хувьд маш бага урамшуулалыг бий болгох бөгөөд чанартай, их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан зардлаа борлуулсан бүтээгдэхүүнээсээ олох орлого бага учраас нөхөж чадахгүй байна.

Үйлдвэрлэлийн эрсдэл

32. Монгол ба өөр бусад аль ч оронд МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 2 үндсэн хэлбэрийн эрсдэлтэй тулгардаг: (1) Байгаль орчны эрсдэл, ялангуяа уур амьсгал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой хүчин зүйлүүд малын бүтээмжид нөлөөлдөг. (2) Санхүүгийн эрсдэл, энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардал ба бүтээгдэхүүн борлуулалтын орлого хоёрын тэнцэлд нөлөөлдөг. Байгаль орчны эрсдэл нь МАА-н үйлдвэрлэлийн анхан шатанд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл мөн юм. Харин санхүүгийн эрдэл нь зах зээлийн эдийн засгийн систем хөгжиж буй сүүлийн жилүүдэд бий болсон МАА-н салбарын бэрхшээлт байдлын нэг юм.

33. Байгаль цаг уурын эрсдэлтэй байдал нь МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нөлөөлдөг ган, зуд зэрэг цаг уурын хүчин зүйлсээр илэрдэг. Социализмын үеийн төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцооруу шилжих шилжилтийн үед Монголын МАА-н үйлдвэрлэл бараг бүхэлдээ байгалийн бэлчээр тэжээлд тулгуурласан байсан. Иймээс МАА-н үйлдвэрлэл нь байгалийн (цаг

агаар, уур амьсгал) болон хүний үйл ажиллагаатай (байгалийн нөөцийн ашиглалт) холбоо бүхий эрсдэлд өртөх боломж өндөр болсон. Хур тундас, температурын хэлбэлзэл нь ган, зуд болох гол нөхцөл бөгөөд энэ нь малын тоо толгойг хэт цөөрүүлж, түүний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг алдагдалд оруулдаг. Ган зуд олон жилээр давтагддаг газар нутагт бэлчээрийг үргэлжлүүлэн ашиглах нь түүнийг талхагдалд оруулдаг гол шалтгаан болдог.

34. Богино хугацаанд цаг уурын тааламжгүй байдлаас болж гарсан малын хорогдол, бүтээмжийн бууралт зэрэг нь малчдыг санхүүгийн эрсдэлд оруулах нөхцлийг нэмэгдүүлнэ. 1999-2002 онуудад болсон ган зуднаас болж хамаг малаа алдсан нь малчдын төв рүү чиглэсэн нүүдэл шилжилтийг нэмэгдүүлсэн бол удаан үргэлжилсэн ган гачгийн нөлөөгөөр бэлчээр талхлагдаж, тухайн нутгийн малчдыг санхүүгийн, байгалийн эрсдэлд оруулсан байна. Дундговь аймагт ган гачиг 6 жилийн турш дараалан давтагдсан нь малчид зэргэлдээ аймгийн нутаг руу отор нүүдэл хийн нэвтрэн орсон бөгөөд хэдийгээр албан ёсны зөвшөөрөлтэй байсан ч тухайн нутгийн малчдад ч санхүүгийн болон байгаль орчны эрсдлийг нэмэгдүүлсэн учир орон

Page 24: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

13

нутгийн малчид, отрын малчид хоёрын хооронд зөрчилдөөнт байдал нэмэгдсээр байна.

35. Малчид шинэ хэлбэрийн санхүүгийн ба байгаль орчны асуудалтай тулгарч байна. Хууль ба хууль бус уул уурхайн олборлолт малчдын бэлчээр нутаг, усны эх ундаргыг хомсдуулж мал аж ахуйн үйлдвэрлэл явуулахад бэрхшээл үүсгэсэн. Том хэмжээний, лиценз зөвшөөрөлтэй ил уурхайнууд малчдын ихээхэн хэмжээний бэлчээр нутаг, уст цэгүүдэд хангалттай нөхөн олговор олгохгүйгээр булаан авч байна. Хууль бус бага хэмжээний уурхайн олборлолт ч мөн ус бэлчээрийг хөнөөж байгаа нь цаг хугацаа өнгөрөх тутам мал аж ахуйн үйлдвэрлэл явуулахад тохиромжтой, үржил шимтэй малын бэлчээр болдог их хэмжээний газар нутгийг эвдрэлд оруулж болзошгүй юм. Газар ба усны ашиглалтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг сумын засаг захиргаанд байдаг боловч тэдэнд уул уурхайн компаниудтай эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, өөрийн газар нутагтаа хууль бус олборлолт явуулахгүй байлгах ажлыг гүйцэтгэх чадавхи, хууль эрхийн чадамж сул байна. Малчдад тулгарч буй өөр нэг бэрхшээлт асуудал бол ихээхэн хэмжээний бэлчээр нутгийн нөөцийг өөр газрын хэн нэг баян хүн эзэмшилдээ авах, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчид засаг захиргааны байгууллагатай тохирон ихээхэн хэмжээний бэлчээрийг газар тариалангийн зориулалтаар ашиглах гэрээ байгуулах г.м. асуудал юм.

36. Монгол орны МАА-н үйлдвэрлэлийн хөгжил, малчдад тулгарч буй санхүүгийн болон байгаль орчны эрсдлийг бууруулахад хэрэгцээт дэд бүтэц хангалттай хэмжээнд хөгжөөгүй байна. Хөрөнгө оруулалт хийх, ялангуяа малын тэжээл худалдан авах боломжгүй байгаа нь МАА-н салбарын хөгжилд тулгарч буй хамийн том бэрхшээлтэй асуудал юм. Малчид, тариаланчидад өөрсдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ үр ашигтай байдлыг дээшлүүлэхийн тулд эрэлт хэрэгцээг мэдэх боломж хязгаарлагдмал, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, бага боловч хөрөнгө оруулалт хийх боломж бага, эсвэл огт байдаггүй. Бэлчээр нутаг ба эрсдлийн менежментийн хөтөлбөр нь хувийн ба улсын аль ч секторт бүрэн хийгдээгүйгээс байгалийн нөөц ил далд байдлаар хэт ашиглагдаж байгаа нь сум, орон нутгийн малчдад ихээхэн хохирол учруулдаг. Хандавлагчдын санхүүжүүлсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүд4 засгийн газартай хамтран бэлчээр нутгийн менежментийн асуудал хариуцсан байгууллагын чадавхийг дээшлүүлэхээр ажиллаж, 2009 онд ХХААХҮЯ албан ёсоор бэлчээр нутаг хариуцсан алба хэлтсийг бий болгосон билээ.

Малын тоо

37. Улсын хэмжээний малын тоо толгой, бүрэлдэхүүн нь бас нэг асуудал юм. Энгийн тодорхойлолтоор, малын тоо толгойг хэт өсгөх нь Монгол орны байгалийн нөөцийг бууруулж улмаар мал сүрэг зүй бусаар хорогдон, малчдыг эдийн засгийн хувьд алдагдалд оруулах нөхцлийг бүрдүүлдэг. ҮСХ-ны мэдээнээс авч үзвэл Монгол

4 Дэлхийн Банкны оролцоотойгоор Европын Холбоо ба Японы Засгийн газрын санхү үжилтээр Тогтвортой Амьжиргааны Хөтөлбөр, Швецарийн санхү үжилтээр Ногоон Алт Хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн санхү үжилтээр Бэлчээрийн Тогтвортой Байдал Төсөл.

Page 25: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

14

улсын нийт малын тоо толгой 42 саяд хүрсэн (Зураг 3). Нийт малын ихэнх нь БМАС-д хамрагддаг, байгалийн бэлчээр тэжээлийн ургамал дээр түшиглэн хөгждөг.

Зураг 22. Малын тоо, сүргийн бүтцийн хандлага 1960-2003 он (Эх сурвалж: НҮБХХАБ-

ын статистик 2003)

38. 1961-2003 оны хоорондох малын тооны өсөлт, бууралт тухайн цаг үеийн нийгэм эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлээс хамааралтай байсан. Нэгдэлжилтийн өмнөх үеийн төгсгөл хэсэгт хонь, ямааны тоо тогтвортой хандлагатай байв. Хонины тоо хувьсаж байсан боловч, өсөх хандлагатай байв. Ямааны тоо илүү тогтвортой байсан боловч цөөрөх хандлагатай байв. Бод малын тоо цөөхөн боловч харьцангуй тогтвортой байв. Нэгдэлжилтийн үед хонины тоо өөрчлөгдөж, ерөнхийдөө өсөх хандлагатай байсан. Харин ямаа, бод малын тоо дээрх хугацаанд харьцангуй тогтвортой байв. Нэгдэлжилтийн үе нь МАА-н үйлдвэрлэлийн зохион байгуулалттай, тогтвортой нөхцөл байдлыг бий болгосон билээ.

39. 1990 онд нэгдэл, улсын сангийн аж ахуй тарсны дараа Монголын улсын малын тоонд гарсан өөрчлөлтөд бэлчээрийг төрийн мэдэлд үлдээгээд, мал болон салбарын бусад бүтцийг хувьчилж, төрөөс МАА-н салбарт үзүүлж байсан дэмжлэг буурч улмаар, МАА-н салбарын бүх хэсэг зах зээлийн эдийн засгийн харилцааг аажимдаа ойлгож эхлсэн зэрэг асуудал нөлөөлсөн. 1990 оноос хойш тэмээний тоо аажимдаа буурах хандлагатай болсон ба харин 1993 оноос адуу ба үхэр өсөх хандлагатай болсон. Гэвч хамгийн онцгой өөрчлөлт ямааны тооны өсөлтөд гарсан бөгөөд хонины тоо хэлбэлзэлтэй байсан ба бага зэрэг өсөх хандлагатай болсон. Ямааны тоо 1990 онд ойролцоогоор 5 саяд хүрсэн бол 1999 онд 11 сая хүрч нэмэгдсэн. Ямааны тооны өсөлтөнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бол үржлийн эрчим өндөртэй, бие гүйцтэлээ харьцангуй богино хугацаа зарцуулдаг, ноолуурын

Page 26: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

15

үнэ нэмэгдсэн, түүнийг бараа солилцоогоор биш бэлэн мөнгөөр худалдаж авдаг болсон гэх мэт болно. Дээрх хүчин зүйлс нь МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид малыг арилжааны шинжтэй болгож зах зээлд нийлүүлэхийг хурдан ойлгож, зах зээлийн эдийн засгийн системд зөв шилжиж эхэлснийг харуулж буй илэрхийлэл мөн.

40. Хэдийгээр малчид зах зээлийн нөхцөлд малынхаа тоо хэмжээг, ялангуяа ямааны тоог өсгөх нь зөв боловч, олон газар нутгийг хамарсан 2000-2002 оныг дамжсан ган, зуд зэрэг байгалийн гамшиг нь нийт мал сүргийн ихээхэн хэсгийг хорогдуулсан. Дээрх 2 жилийн ган, зудны нөлөөгөөр 9 сая мал хорогдсон билээ. Улсын хэмжээнд авч үзвэл, малын хорогдол 20 хувьд дөхөж очсон бөгөөд зураг 4-д үзүүлсэнчлэн, зарим орон нутагт малын хорогдлын хувь хэмжээ хамаагүй өндөр байсан. Хонь, адуу, үхрийн тоо толгой нэгдэлжилтийн өмнөх үеийн хэмжээнд хүртлээ буурч, тэмээний тоо маш ихээр хорогдож, цаашид буурах хандлагыг бий болгосон юм. Харин ямааны хувьд 4 сая орчмоор хорогдсон боловч улсын нийт мал сүргийн дотор зонхилогч хэвээр үлдсэн бөгөөд тоо толгойн хувьд нэгдэл тарсны дараахь түвшинд хүрсэн.

Зураг 33: 2001/02 оны дараах малын тоо, сүргийн бүтцийн өөрчлөлтийн хандлага (Эх

сурвалж: Говийн Тэжээл Төсөл. 2007 он)

2000-2002 оны ган, зудтай жилүүдийн дараахь 6 жилийн хугацаанд ямааны тоо дахин эрчимтэй өссөөр дээрх ган, зудны өмнөх хэмжээнд хүрсэн (Зураг 4). Хонины тоо нэмэгдсээр ган зудны өмнөх хэмжээнд хүрсэн бөгөөд бог малын өсөлт цаашид нэмэгдэх хандлагатай нь харагдаж байна.

41. Хэдийгээр Монгол улсын мал сүргийн тоо ямааны эрчимтэй өсөлтийн дүнд түүхэндээ хамгийн дээд хэмжээнд хүрсэн боловч үхрийн тоо буурах хандлагатай байна. 2000-2002 оны ган, зудтай жилүүдэд бий болсон үхрийн хорогдол үүнээс хойших хугацаанд өмнөх хэмжээндээ хүртэл нэмэгдэж чадаагүй. Үхрийн тоо хэмжээ нэгдэлжилтийн өмнөх хэмжээнд хүртлээ буурсан бөгөөд 1973оноос хойш анх удаа

Page 27: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

16

адууны тоо хэмжээ үхрийнхээс илүү гарсан юм. Эдүгээ хонь ба ямаа харилцан ойролцоо тоотойгоор улсын мал сүрэгт зонхилж байна. Үхэр, адуу ойролцоо тоотойгоор ган, зудны өмнөх түвшинд хүрсэн. Тэмээний хувьд нэгдэл тарсны дараахь тоо буурах хандлагатай байна.

42. Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, ШХА, НҮБХХ-өөс энэ салбарыг эрчимжүүлэх боломжтой эсэхийг судалсан билээ (ХХААХҮЯ ба бусад, 2007). Судалгааны дүнд дараахь үр дүн гаргасан байна. Үүнд:

� Мал сүргийн хонин толгойд шилжүүлж 300-800 хүрсэн тохиолдолд ашиг шим нь өндөр байна.

� Нэг малаас авах ашиг орлого тогтмол байдаг учраас нийт ашиг орлого сүргийн хэмжээнээс шууд хамааралтай.

� Өөр салбар байхгүй тул малчид мал сүрэгтээ илүү хэмжээний хөрөнгө оруулдаг.

� Цаг агаарын тааламжтай он жилүүд мал сүргийн тоо хэмжээг өсгөхөд эерэгээр нөлөөлдөг.

� Хот суурин газрын ойролцоо нутагладаг 300-аас цөөн малтай малчид махнаас илүүтэй сүүнээс өндөр ашиг орлого олдог. 300-аас илүү тооны малтай малчид махнаас илүү хэмжээний ашиг орлого олдог. Ноолуураас олох орлого нь мах, сүүнээс олох ашиг орлогоос гадна нэмэгдэл орлого болдог бөгөөд энэ төрлийн ашиг ямааны тоо нэмэгдсэнтэй зэрэгцэн нэмэгдэж байдаг боловч малчдын нийт орлогын 14%-иас илүү гардаггүй.

� Малчдын гол зарлага нь өмч хөрөнгөө бүрдүүлэх, хангахад зориулагддаг (өөрөөр хэлбэл, өвлийн хашаа хороо барих, унаа машин авах г.м.).

43. Дээрх судалгаагаар хонин толгойд шилжүүлснээр 300 хүртэл тооны малтай малчин өрхүүд амьжиргаагаа залгуулах хэмжээний чадавхитай, харин 300-аас дээш тооны малтай малчин өрхүүд нь ашиг орлого олох боломж бүхий арилжаанд оролцох боломжтой болохыг тогтоожээ (ХХААХҮЯ ба бусад, 2007). Цөөн тооны малтай малчин өрхүүд мах, ноолуураас илүүтэй сүүнээс ашиг орлогоо голчлон бүрдүүлдэг бөгөөд амьжиргаагаа баталгаатай болгохын тулд орлогын өөр эх үүсвэрийг хайх шаардлагатай. Харин олон толгой малтай, арилжааны шинжтэй малчин өрхүүд сүүнээс илүүтэй махнаас их хэмжээний ашиг орлогоо олоод, сүүгээ боловсруулахад их хөдөлмөр цаг хугацаа зарцуулдаг, их хэмжээний малын тэжээл шаардлагатай байдгийн дээр зах зээлд ойр нутагладаг байх шаардлагатай. Ихэнх малчид, ялангуяа ядуу малчин өрхүүд ямаагаа өсгөсөөр байгаа бөгөөд мах, сүү зэрэгээс увуу цувуу байдлаар ашиг орлого олдогийг бодвол ноолуураар бэлэн мөнгийг жилд нэг удаа бөөнөөр олох боломжтой байдагтай холбоотой. Эдгээрээс гадна багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ямааны ноолуураас гадна сүү, махны ашиг олдог.

Page 28: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

17

Хүснэгт 2: Бэлчээрийн мал аж ахуйн салбарын малчин өрхийн орлогын бүтэц (%)

Малын тоо (хонин толгойд шилжүүлснээр)

Мах Сүү Ноолуур Бусад

300 хүртэл 20 51 5 24 301-800 47 34 7 13 801-1300 56 26 9 9 1301-аас дээш 54 28 14 4 Дундаж 44 35 9 13

(Эх сурвалж: ХХААҮЯ ба бусад, 2007)

Хөрөнгө оруулалт ба үйлчилгээ

44. Социализмийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн системд шилжих “шилжилтийн” үед Монголын ХАА-н салбарт ихээхэн өөрчлөлт гарсан юм. 1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд малчид, тариаланчид төрийн удирдлагын системд зохицон, орлого багатайгаар улсаас үзүүлж буй нийгмийн үйлчилгээнд хамрагдаж амьдардаг байв. Зах зээлийн баримжаатай, хувийн өмч бүхий эдийн засгийн системд бүрэн шилжиж чадаагүй малчид, тариаланчдын нөхцөл байдал нь газар тариалан болон МАА-н дэд салбарын хөгжилд тодорхой нөлөө үзүүлсээр байна. Ган гачиг, зудтай хахир хатуу өвөл зэрэг цаг агаарын тааламжгүй байдал нь малын хорогдол, үр тарианы алдагдалд оруулж, ХАА-н үйлдвэрлэлийн гол нөөц болсон хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж байна.

45. Хэдийгээр цаг уурын тааламжгүй байдлыг урьдчилан мэдэгддэг боловч малчид, тариаланчид Монголын байгалиийн эрсдэлээс шууд хамаарал бүхий үйлдвэрлэлээ байгаль цаг уурын болон санхүүгийн эрсдлээс хамгаалж, даван туулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэргүй байна. МАА-н үйлдвэрлэлийн хувьд хөрөнгө оруулалт, ялангуяа малын тэжээл болох өвс хадлан, үйлдвэрийн аргаар боловсруулсан тэжээлийн нийлүүлэлт байхгүй байгаа нь уг салбарын үйлдвэрлэлийн тогтвортой байдал, цаашдын хөгжилд сөргөөр нөлөөлж буй гол бэрхшээл юм. Түүнчлэн үүнтэй холбоотой өөр нэг чухал зүйл бол мал сүргийн чанар муудаж буй явдал бөгөөд энэ нь цаашид нас бие гүйцсэн малынхаас илүүтэй залуу хонь, үхрийн “эрүүл” махны хэрэгцээнд тулгуурласан эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангах малчдын чадавхийг бууруулах сөрөг талтай. Малын тэжээл бэлтгэл, түүний үйлдвэрлэл нийт малын тэжээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүрч хөгжөөгүй. Үүнээс гадна малчдыг хэрэглэгчидтэй холбосон зах зээлийн систем бий болоогүй нь энэ салбарын хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болж байна.

46. Арилжааны шинжтэй МАА-н салбарыг хөгжүүлэхэд малчдад шаардлагатай хамгийн гол үйлчилгээ бол суурь хөрөнгө оруулалт мөн. Ийм төрлийн шаардлагатай үйлчилгээнд зээлд хамрагдах, зах зээл, хөрөнгө оруулалтын талаархи мэдээлэл хүлээж авах, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэртэй холбогдох зэрэг олон талын үйлчилгээ орно. Өнөөгийн байдлаар малчдын авч буй үйлчилгээ маш хязгаарлагдмал байгаа нь малчдын зүгээс аливаа шийдвэр гаргахад үндэс суурь болох байнгын, найдвартай мэдээллээр хангаж чадахгүй байна. Орон нутгийн түвшинд засгийн газар маш сул чадавхитай байгаа сумын ХАА хариуцсан албан тушаалтнууд бөгөөд дээрх үйлчилгээг үзүүлж буй цөөн тооны хувийн хэвшил ажиллаж байна. Өөр нэг

Page 29: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

18

бэрхшээлтэй зүйл бол малчдад дээрх үйлчилгээг үзүүлэх боломжтой малчдын хамтрал, нөхөрлөл хөгжөөгүй байгаа явдал юм. Судалгаагаар малчдын хамтлаг нөхөрлөл үндсэндээ төслийн үйл ажиллагааны хүрээнд байгуулагдаж тогтоогдсон бөгөөд тэдгээрийн зүгээс улс орны хэмжээнд гүйцэтгэх үүрэг, нөлөө, мөн төсөл дуусгавар болсоны дараа тэдгээр хамтлаг нөхөрлөлүүд хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна (Нямаа, Ван Хоефлакен, 2007). Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшинд цөөн тооны ханган нийлүүлэгчээс гадна дээр дурьдсан үйлчилгээний чиглэлийн зориулалттай бүтэц байгууламж (институц) бий болоогүй нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба зах зээлжилтийн аль алинд тулгарч буй асуудал юм. Малчдын бизнесийн чиглэлтэй хамтрал, нөхөрлөлүүд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, боловсруулагчид, худалдаачид болон хэрэглэгчдийн хооронд сүлжээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ.

47. Тус салбарын хөгжилд чухал үүрэгтэй өөр нэг зүйл бол малчдын зээлд хамрагдах явдал юм. Малчин өрхүүд тогтмол байдлаар зээл авдаг боловч энэ нь хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй богино хугацааны мөнгөний хомсдолоо нөхөхөд чиглэгдсэн байдаг. Эдүгээ бүх сумдад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд арилжааны банкууд (голчлон Хаан Банк, Монгол Шуудан Банк, Хас Банк) орон нутагт санхүүгийн үйлчилгээ үзүүлж, малчдад бага хэмжээний зээл олгох нөхцлийг сум бүрд хангасан. Бүх сумд дор хаяж нэг банкны салбартай, зарим нь түүнээс ч олон салбартай байдаг. Судалгаанд хамрагдсан нийт малчдын 72% нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд банкнаас зээл авсан бөгөөд энэ нь 6 сарын дотор буцаан төлөх ёстой хэрэглээний зээл байсан (АББ1A). Хэдийгээр зээлдэгч ба зээлдүүлэгч хоёр талын ашиг сонирхол, шаардлага зэргийг сайжруулсан боловч зээлийн нөхцөл нь багаж тоног төхөөрөмж худалдан авах, хашаа саравч барих зэрэг хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой бус хэвээр байна. Зарим байгууллага дээрх шаардлагад нийцсэн бичил лизингийн үйлчилгээ, барьцааны эх үүсвэрээр хангах, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн буюу эх үүсвэрийг олохоор ажиллаж байна.

48. Малын тэжээл: Байгалийн бэлчээрийн эх үүсвэрийн зэрэгцээ малын тэжээлийг бэлтгэж хэрэглэх нь дараахь ач холбогдолтой. (1) өвлийн улирлын цаг агаарын хүндрэл, эрсдлийг бууруулах; (2) өсвөр малын амьдрах чадварыг дээшлүүлэх; (3) малын бүтээгдэхүүний чанарыг сайжруулах; (4) өсвөр малын өсөлтийн эрчийг нэмэгдүүлэх; (5) малын үржлийн эрчмийг дээшлүүлэх; Гэвч чанартай тэжээл худалдаж авахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана (өөрөөр хэлбэл, зах зээлийн нөлөө). Малын тэжээлийн хүрэлцээгүй байдал, малчдын зүгээс түүнд хөрөнгө оруулах сонирхолгүй байгаа нь дараахь хэдэн шалтгаантай.

� Өвлийн саруудад малаа бэлчээрийн ургамал ба чанар муутай хадлангийн өвсөөр тэжээдэг.

� Өвс хадланг зуны хур борооны дараа хурааж авдаг нь уураг ба энергийн агууламж муутайгаас болдог.

� Тэжээл, дарш бэлтгэх явдал нь улсын сангийн аж ахуйнууд татан буугдсанаас хойш бараг үгүй болсон.

� Малчдын олонхи нь сайн чанарын тэжээлийг маш өндөр үнэтэй хэмээн үздэг.

Page 30: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

19

� Малчид гамшгийн үеийн өвс тэжээлийн нөөц ба бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулдаг нэмэлт тэжээл хоёрын ялгааг төдийлөн ялгаж салгаж ойлгодоггүй.

� Малчдад өвс тэжээлийн чанарлаг байдалын ач холбогдол нь түүнд хөрөнгө оруулахад маш сайн талаар ойлголт байдаггүй.

� ЭМААС хөгжсөн нөхцөлд улсын хэмжээнд түүнийг хангахуйц үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан тэжээл үйлдвэрлэх чадавхи багатай. Одоогийн байдлаар өндөр үнэ бүхий малын тэжээлийг Хятад ба Оросоос импортлож байна.

49. Малын гаралтай бүтээгдэхүүний төлөөх зах зээлийн өрсөлдөөн байхгүй, малын тэжээл үйлдвэрлэх сайн үйлдвэр байхгүй зэрэг нь Монгол улсад арилжааны шинжтэй МАА-н үйлдвэрлэл хөгжихөд саад болсоор байх болно. МАА-н салбарын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд засгийн газар болон олон улсын хөгжлийн байгууллагууд малын тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч анхаарах шаардлагатай.

50. Эдүгээ байгаа малын тэжээлийн багахан хэмжээний нөөц нь чанар муутай мөн малын гаралтай бүтээгдэхүүнээ борлуулаад олдог малчдын орлоготой харьцуулбал харьцангуй өндөр үнэ өртөгтэй, үйлдвэрлэж буй хэлбэр нь (өөрөөр хэлбэл 20 кг жин бүхий баглаа боодолтой) тээвэрлэлтийн зардал ихтэй байдаг (жишээлбэл, 2007 онд хуучин Шаамарын Улсын Тэжээлийн Аж Ахуйд нутгийн иргэд бэлтгэсэн 1 боодол өвсөө орон нутагтаа 1000 төгрөгөөр борлуулж байсан бол зуучлагчид түүнийг нь УБ-ын өвсний зах дээр 1800 төгрөгөөр борлуулж байв). Мэдээллээс үзвэл УБ-т сайн чанарын буурцагт ба цэцэгт ургамлаас бүрдсэн нэг боодол өвсийг 2600 төгрөгөөр борлуулж байгаа. Малын бусад боловсруулсан тэжээлийг Хятад, Оросоос импортоор оруулж байгаа нь түүнийг ихэнхдээ эрчимжсэн үйлдвэрлэл бүхий тахиа, гахайны аж ахуйнууд хот орчмын сүүний үхрийн тэжээл болгон хэрэглэдэг. БМААС-ийн үйлдвэрлэл явуулж буй малчид өндөр үнэтэй, чанар муутай хадлангийн өвсийг худалдан авах сонирхол багатайгаас малын тэжээлийг өндөр үнээр аваад түүнийгээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээсээ олох орлогоор нөхөх зах зээлийн боломжгүй юм.

51. Малын эрүүл мэнд ба өвчний хяналт: МАА-н үйлдвэрлэлийн аль ч системд мал эмнэлгийн үйлчилгээ чухал үүрэгтэй. Монголын МАА-н үйлдвэрлэлийн системийн хувьд уламжлалт ба орчин үеийн мал эмнэлгийн үйлчилгээний аль аль нь хэрэглэгддэг. Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн нэг хэсэг болгон 2004 онд МАА-н үйлчилгээний салбарыг хувьчилсан нь халдварт ба шимэгч өвчнийг хянах үүрэг төр засагт оногдсон билээ.

52. Эдүгээ ХХААХҮЯ-ны хөтөлбөрийн төсөвт зардлын хагасаас илүү нь халдварт өвчнийг хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулагдаж байна. Малчдын хувьд өдөр тутмын малын эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулахтай холбоотой зардлыг өөрсдөө гаргадаг. Халдварт өвчний эсрэг малыг вакцинжуулах ажил үнэ төлбөргүй байдаг ч олон тооны мал вакцинжуулалтад хамрагдаагүй байдаг. Үүний шалтгаан нь бүрэн тодорхойгүй бөгөөд үндсэндээ малын эмч мэргэжилтний хангалтгүй байдал, алслагдсан газар нутагт хүрэх тээвэр унааны бэрхшээлтэй байдал зэрэгтэй холбоотой. Нөгөө талаар энэ нь малчид малаа вакцинжуулах шаардлагагүй

Page 31: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

20

гэж үздэг, эсвэл тэд өөрсдийн малаа халдварт өвчин тусахгүй хэмээн ойлгодогтой холбоотой.

53. Халдварт өвчнийг хянахын тулд төр засгийн үүрч буй санхүүгийн ачаалал маш их бөгөөд учир нь:

� Дахин давтагдан дэгдэж буй Шүлхий өвчин (ШӨ) зэрэг халдварт өвчнүүд нь хянахад бэрхшээлтэй ба их хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулдаг учраас халдварт өвчний урт хугацааны хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн нөөцийг хомсдуулдаг.

� Малчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол систем болсон малаа мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулах сонирхолгүй байдаг.

� Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо малчдад малынхаа эрүүл мэнд, халдварт өвчний хяналтыг сайжруулахад хөрөнгө оруулах, урамшуулалтай нөхцлийг бий болгохгүй байна. Өөрөөр хэлбэл, мах бэлтгэх цэгээр мах боловсруулагчдад хэрэглэгчдийн зүгээс тавих шаардлага хангалтгүй байдаг.

� БМААС-д үйлчилдэг малын эмч нарын тоо цөөрсөөр байна. Өнөөдөр ажиллаж байгаа ихэн малын эмч нарын дундаж нас нь 48 байгаа ба энэ салбарыг залуу боловсон хүчнээр бэхжүүлэх шаардлагтай байна. Нөгөө талаар малын эмч мэрэжилтэй залуучууд алслагдмал хөдөө орон нутагт ажиллах сонирхолгүй бөгөөд жил тутам мал эмнэлгийн мэргэжлээр сургууль төгсөгч 80-100 хүний зөвхөн зургаан хүн нь орон нутагт очиж ажиллах хүсэлтэй байна. Алслагдмал газарт хүрч ажиллах нь өөрийн гэсэн унаа машингүй малын эмч нарын хувьд ихээхэн бэрхшээлтэй байдаг.

� Малчдын зүгээс дээрх төрлийн үйлчилгээг сайжруулахыг шаарддаггүй учир уг үйлчилгээг өөрчлөн сайжруулах явдал одоогоор бараг хийгдээгүй байна.

54. Төрийн зүгээс халдварт өвчний хяналтын үйлчилгээг хийхээс гадна малчдын зүгээс мал сүргээ мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулахгүй байгааг анхааруулах нь зүйтэй. Малчид мал сүрэгтээ зориулж мал эмнэлгийн үйлчилгээ явуулахгүй байгаа нь өндөр чанар бүхий малын гаралтай бүтээгдэхүүн болон эрүүл, аюулгүй махан ба сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд уг үйлчилгээг хийхэд зарцуулах зардлын нөхөн олговрыг зах зээлээс олж чадахгүй, зах зээлийн ямар нэгэн урамшуулал нөлөө байхгүйтэй ч холбоотой. Мал сүргийн эрүүл ахуйн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн системээр дамжуулан хүнсний аюулгүй байдлыг хангах суурь үндэс мөн юм.

55. Малын үүлдрийг сайжруулах асуудал: Монголын малчдын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гол арга хэрэгслийн нэг бол малынхаа үүлдэр угсааг сайжруулах явдал мөн. Одоогийн малын үүлдрийн гол сул тал нь махны гарц багатай байдагтай холбоотой. Малын тэжээл үйлдвэрлэлийн асуудлыг шийдсэний дараа нэмэлт тэжээл идсэний дүнд хурдан өсөж, өдөрт мэдэгдэхүйц жин нэмдэг үүлдрийг сонгож үржүүлэх шаардлага гарна. Нэгдэлжилтийн үед малын үржлийг сайжруулаад оруулсан томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг эс тооцвол (Swift, Mearns, 1993), одоогоор Монголд ийм үүлдэр угсаа бараг байхгүй учир ферм дээр тулгуурласан

Page 32: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

21

туршилт судалгааны ажлыг хийх шаардлагатай. Малын Удмын Санг Хадгалах Үндэсний Төвөөс Зохиомол Хээлтүүлгийн (ЗХ) үйлчилгээг үзүүлдэг боловч одоогийн байдлаар малчдын эрэлт хэрэгцээ бага байгаа нь ЗХ-ийн ач холбогдлын талаар сурталчилгаа явуулах шаардлагатай.

56. ЭМААС дэх үхрийн махны эрчимжсэн үйлдвэрлэл нь малын үүлдэр угсаа махны гарцыг нэмэгдүүлэх, өдөр тутмын өсөлтийг эрчимжүүлэхэд зориулагдсан арилжааны шинжтэйгээр сайжруулах ажлыг зохион байгуулахад чиглэгдэнэ. Үхрийн биеийн жинг нэмэгдүүлэх явдал хонины биеийн жинг нэмэгдүүлэхээс хамаагүй хялбар байдаг. Олон улсын үхрийн аж ахуй эрхлэгчид түүний махны гарцыг 250-300 кг хүргэж (Монголд ойролцоогоор 120-130 кг), хонины махны гарцыг 18-20 кг (Монголд ойролцоогоор 15-18 кг) хэмжээнд хүргэсэн байна.

57. Малын үүлдрийг сайжруулахад тулгардаг гол бэрхшээлүүд:

� Тусгайлсан туршилтаар гарган авч шалгаруулсан сайн чанарын үүлдэр байхгүй.

� Монголын МАА-н үйлдвэрлэлийн системд нэвтрүүлэх сайжруулсан үүлдэр угсааны малыг тоо, чанарын хувьд хангалттай тэжээлээр хангах эх үүсвэр байхгүй.

� Малынхаа үүлдэр угсааг сайжруулахад хөрөнгө оруулах сонирхолгүй мөртлөө малынхаа тоог өсгөх сонирхолтой.

� Малын үүлдэр угсааг сайжруулахад гол дэмжлэг болдог дээд зэргийн чанартай махны эрэлт хэрэгцээ байхгүй.

� Малчдад малынхаа үүлдэр угсааг сайжруулахад нь туслах бүх талын дэмжлэг тусалцаа, үйлчилгээ хүрэлцээ муутай байдаг.

Зах зээлжих үйл явц

58. Монголын малчид малынхаа бүтээгдэхүүн болох мах ба сүүн бүтээгдэхүүнийг өөрсдөө хэрэглэдэг. Тэд өөрсдийн шууд хэрэглээнээс гадна төв суурин газар амьдардаг төрөл садан, найз нөхөддөө малынхаа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлдэг өөрөөр хэлбэл, идшэнд өгдөг. Илүү гарсан бүх бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг. Одоогийн байдлаар малын гаралтай ихэнх бүтээгдэхүүний худалдаа ЭМААС ба ЭБМААС-ийн аль алиных нь хувьд бүтээгдэхүүнийг нь зах зээлд шилжүүлдэг цөөн тооны сувгийг эс тооцвол малчдаас шууд “ченжүүд”-ээр амьд мал ба түүний гаралтай бүтээгдэхүүнийг, ялангуяа ноолуурыг худалдан авах зэргээр дамжин явагдаж байгаа. Дээрхээс өөр байдлаар бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд;

� Малын гаралтай бүтээгдэхүүнийг, ялангуяа сүү ба махыг өөрсдөө борлуулдаг зах зээлжсэн хамтрал нөхөрлөлүүд харьцангуй түгээмэл болж байна.

� Ихэнх чинээлэг малчин өрхүүд хувийн унаатай болсон нь бүтээгдэхүүнээ зах зээл дээр борлуулж, хэрэгцээт зүйлсээ авч байна.

Page 33: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

22

� Говийн бүс нутагт малчид ноолуураа хилийн боомтоор дамжуулан Хятадын зах зээлд шууд нийлүүлдэг болсон.

� Малчдаас малыг амьдаар нь худалдан авч өөрсдөө нядалгаа, боловсруулалт, баглаа боодол зэргээ хийж зах зээлд бэлтгэн нийлүүлдэг хөдөөгийн төлөөлөл бүхий мах бэлтгэлийн томоохон компаниуд бий болсон.

Амьд малын борлуулалт

59. БМААС-ийн хувьд бүтээгдэхүүнээ түүхий эд хэлбэрээр зах зээлд нийлүүлэх үйл явц давамгайлж байна. Малыг малчид худалдан авагчдад шууд худалдаалдаг буюу аймаг сумдад буй худалдан авагчдад худалдаж, борлуулдаг. Малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг хэд хэдэн албан ба албан бус хэлбэрүүд бий болсон нь тогтоогдсон бөгөөд малчид бүтээгдэхүүнээ ченжүүдэд худалдахаас илүүтэй өөрөөр худалдах сонирхолтой болсон. Албан ёсны захууд нь ерөнхийдөө сайн ажиллахгүй байгаа бөгөөд тэдний бүтэц, нэгдмэл үйл ажиллагааг дэмжих засгийн газрын бодлого шаардлагатай байдаг. Энэ нь албан ёсны, зохион байгуулалттай, өрсөлдөх чадвар бүхий зах зээлийн систем үүсэн бий болоход нэн чухал байна. Мах бэлтгэлийн зориулалтаар худалдаж буй мал үндсэндээ “толгойгоор нь үнэлэх” байдлаар худалдаалагдаж буй бие гүйцсэн мал байна. Хэдийгээр арилжааны шинжтэй болсон МАА-н үйлдвэрлэлийн системд бие гүйцсэн малыг “толгойгоор нь үнэлэх” байдлаар худалдан авах хэлбэр түгээмэл боловч махны бөөний ба жижиглэн худалдаанд нийлүүлжэх мал бүгд нас гүйцсэн биш байдаг бөгөөд тэдгээрийг янз бүрийн сувгаар, “чанараар үнэлэх” хэлбэрээр нийлүүлж байгаа юм. Энэхүү сүүлчийн хандлага нь чанар сайтай, тохирсон нас, жин бүхий илүү бүтээмжтэй малыг нийлүүлдэг үйлдвэрлэгчдийг урамшуулах, улмаар мал сүргийнхээ эрүүл ахуйд анхаарч, тодорхой өртөг зардал бүхий мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулж, мал сүргийнхээ тэжээлийн хангамжийг нь нэмэгдүүлж чанарыг нь сайжруулахад түлхэц болдог.

ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах ба нэмүү өртөг үйлдвэрлэх

60. ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох дэд бүтэц томоохон хот суурингаас өөр газарт бий болоогүй байна. Хэдийгээр малчдын санаачлагаар хийгддэг жижиг хэмжээний үйл ажиллагаа, жишээлбэл эсгий хийх нь МАА-н салбарыг арилжаанд оруулах хэмжээнд хүрч хөгжиж чадаагүй юм. Энд малчдын хамтрал, нөхөрлөлийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй. Бодитойгоор авч үзвэл ХАА-н бүтээгдэхүүний боловсруулалтын хэмжээ нэмэгдэж, арилжааны шинжтэй болоход зориулж хувийн хэвшлээс МАА-н салбарт оруулах хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар ийм төрлийн үйл ажиллагааг бий болгох хөшүүрэг үүсээгүй нь албан бус худалдаачид энэ салбарын зах зээлд монополь байдлаар оролцож, зах зээл ч эрэлт хэрэгцээний хувьд хангалттай хэмжээнд хүрээгүй. Ноос угааж самнах үйлдвэр, тэжээлийн үйлдвэр, сүү ариутгах үйлдвэр зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж малчдын санаачлагаар бий болж байгаа боловч чадавхи султай, түүнд оролцох малчдын оролцоо харьцангуй бага байна.

Page 34: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

23

Зах зээлийн баримжаа ба шаардлага

61. Ажлын Баримт Бичиг 2-т (Хавсралт 2) Хот суурин газрын зах зээлийн хэрэглээ, жижиглэн худалдааны хөдлөл зүй зэргийг судалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн системийн зах зээлийн хөгжилд тулгарч буй олон бэрхшээлтэй мөн давуу байдал, боломжийн тухай авч үзсэн (Marlow, Badarch, 2007). Судалгаанаас авч үзвэл, ялангуяа хот газрын элит хүрээний хэрэглэгчдийн шаардлага өөрчлөгдөж эхэлсэн байна. Гэвч хүн амын ихэнх нь МАА-н салбараас эрүүл ахуй, аюулгүй байдал, чанарын хувьд өндөр шаардлага хангасан бүтээгдэхүүнийг төдийлөн шаардахгүй байна.

62. Нийт хүн амын 20%-ийг эзлэх баян чинээлэг хүмүүс, 20%-ийг бүрдүүлдэг ядуу хүмүүсээс 5 дахин их хэрэглээтэй байна (АББ2). Суурин газрын ядуу иргэд өөрсдийнхөө хүнс тэжээлийн хэрэгцээг хангах чадвар бүхий хөдөөгийн ядуучуудаас илүү хүнд амьдралтай байдаг. Хот суурингийн гэр бүлүүд бэлэн мөнгөний дутагдалд орсон үедээ хямд мах авч хэрэглэхийн оронд махны хэрэглээгээ шууд багасгадаг боловч 2002 оноос хойш үхэр, хонины мах үнэд орсонтой холбоотойгоор адууны мах, гэдэс дотрын хэрэглээ өссөн байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ янз бүрийн орлоготой хэрэглэгчдийн хувьд ойролцоо байдаг.

63. Бүхэлдээ Монголын хэрэглэгчид махны хэрэглээгээрээ нэг нэгнээсээ ялгардаггүй. Хэрэглэгчид махыг өдөр тутмынхаа хэрэглээнд зориулж худалдан авдаг бөгөөд махыг хөргөгчинд нойтон хэлбэрээр хөлдөөж хадгалах, шулж хөшиглөх, хатааж борцлох аргаар хадгалдаг. Тэд хүнсний эрүүл ахуйн дээд зэргийн стандарт, сайн сав баглаа боодлыг шаарддаггүй. Сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн борлуулах явдал супермаркетууд, махны тусгай захууд зэрэгт ажиглагдаж байгаа бөгөөд энэхүү хандлага цаашид үргэлжлэх боломжтой байна.

64. Монголын МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл ба хэрэглээний албан ба албан бус секторын оролцоо нь уг салбарын хөгжилд чухал нөлөөтэй. Нэгдүгээрт, хүн амын ихэнх хэсэг нь өөрсдийн мах, сүүний хэрэгцээг албан бус байдлаар өөрийгөө хангах, гэр бүлийн гишүүдээсээ, эсвэл хүнсний зүйлсийг өөр бүтээгдэхүүн юмуу үйлчилгээгээр сольж арилжих замаар хангадаг. Нийт махны 30-50% нь суурин газрын хүн амд албан бус замаар хүрдэг. Албан ёсны нийлүүлэлтээр дамжуулж мах, сүүний хэрэгцээгээ хангадаг хэрэглэгчид бүтээгдэхүүнээ хүнсний зах янз бүрийн тооны жижиглэн худалдаалагч бүхий хүнсний лангуу, хүнсний дэлгүүр хувийн эзэмшлийн, супермаркет, ресторан, зочид буудал зэргээс авдаг. Эдгээр албан ёсны зах зээлийн сувгууд супермаркет, ресторан зэрэг өндөр стандартын шаардлага бүхий газрын нөлөөгөөр Монголын хот суурин газарт улам өргөжин, нэмэгдсээр байгаа билээ.

Хүнсний аюулгүй байдал

65. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах ажиллагаанд оролцдог албан ёсны ба албан бус системийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаж байгаа нь хэрэглэгчдийн шаардлагатай холбоотой. Мал бэлтгэлийн 90%-ийг гэр бүлийн түвшинд, сумын нядалгааны газарт, хот суурингийн гадна орших нядалгааны газруудад хийдэг. Мал бэлтгэлийн зөвхөн 10% нь албан ёсны мал эмнэлгийн хяналт, эрүүл ахуйн шаардлага хангасан албан ёсны нядалгааны газарт хийгдэж байна.

Page 35: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

24

Монгол улсад 28 албан ёсны мал нядалгааны газар байдаг бөгөөд хүнсний аюулгүй байдлын стандартыг хангасан, экспортын бүтээгдэхүүнийг бэлтгэхэд голчлон ашигладаг. Албан ёсны мал нядалгааны газруудын ажиллагааны чадавхийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь тэд мах бэлтгэлийн богинохон хугацаанд ажилладаг. Хэрэглэгч гэр бүлүүд өндөр стандартын бүтээгдэхүүнийг шаарддаг болж эхлэх хүртэл албан сектор бага өртөг бүхий албан бус сектортой өрсөлдөх бөгөөд бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах чадавхигүй байх болно.

66. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрэглэгчид болон төр засгийн зүгээс тавих шаардлага өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ энэ салбарын өөр нэг чухал боломж бол бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн улирлын хувьслыг арилгах явдал юм. Улирлын чанартай бүтээгдэхүүний нийлүүлэлт нь МАА-н үйлдвэрлэл дээр үндэслэсэн бизнесийг тогтвортой байдлаар хөгжүүлэхэд, бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлтийг жилийн турш баталгаатай хангахад бэрхшээл учруулж байна. Харин үүн шиг улирлын чанартай үнийн өөрчлөлттэй биш, арилжааны шинжтэй, эрчимжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд жилийн турш орлого олох боломжтой. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хамгийн бага хэмжээтэй үе буюу хавар/зуны 4-6 сард махны нийлүүлэлт хийх нь хамгийн их ашигтай боловч, малчдын зүгээс өвлийн төгсгөлд малаа тарга хүчтэй байлгахад зориулж нэмэлт тэжээл, бусад зардал гаргахыг шаардана. Энэ нь байгалийн бэлчээрийн “үнэгүй” нөөц дээр тулгуурласан махны үйлдвэрлэлийн өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхийг шаардаж байгаа хэрэг мөн.

67. ХХААХҮЯ, ШХА, НҮБХХ-өөс саяхан хийсэн судалгаагаар гадаадын өндөр шаардлага бүхий зах зээлд нийцүүлэн бүтээгдэхүүн нийлүүлэхийн өмнө дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарч байгаа нь тогтоогдсон байна. Ойрын ирээдүйд Монголын махны нийлүүлэлтийн гол зах зээл нь дотоодын хэрэглээ байх болно (Mарлов, Бадарч, 2007). Албан ёсны сувгаар авах махны хэмжээ нэмэгдсээр байгаа нь үхэр, хонины махны үнэ нэмэгдэхэд тодорхой нөлөө үзүүлж байгаа нь ажиглагдсан юм. Өөрчлөгдөж буй энэхүү нөхцөл байдал махыг зөв боловсруулж жижиглэнгээр худалдаалах, улмаар хүнсний аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд, гадаад зах зээлд гарахад эерэгээр нөлөөлөх болно.

68. МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн талаар тогтмол мэдээлэл очдоггүй, зах зээлийн талаархи мэдээллийн дутагдалтай байдал нь тус салбарт тулгардаг бэрхшээлүүдийн нэг юм. Одоогийн байдлаар бүтээгдэхүүн боловсруулагчдаас үйлдвэрлэгчдэд, эсвэл боловсруулагчдаас хэрэглэгчдэд хүргэдэг албан ёсны мэдээлэл байдаггүй. Түүнчлэн зах зээлийг бүтээгдэхүүнээр хангагчдын хооронд солилцдог мэдээллүүд нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад чиглэгддэггүй юм. Засгийн Газраас, эсвэл худалдаачид болон боловсруулагчдын зүгээс малчдад менежментийн зах зээлийн ач холбогдол багатай мэдээллийг түгээдэг. Малчдад бизнесийн холбогдолтой мэдээллийг түгээдэг ганц хэрэгсэл нь хөгжлийн хөтөлбөрийн шугамаар явагдаж байгаа боловч энэ нь улс орны зөвхөн тодорхой хэсгийг л хамарч байна.

69. Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн сүлжээнд голлох үүрэгтэй малчид бүтээгдэхүүнээ чанарын ялгаагүй нэг л үнээр худалдаачдад ихэвчлэн Хятадын талын

Page 36: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

25

санал болгосон үнэ өртгөөр нь шууд борлуулдаг сул талтай үнийг хэлэлцэж тохирдоггүй. Иймд энэ салбарт шаардлагатай байгаа зарчмын нэг өөрчлөлт бол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд анхаарахаас илүүтэй, зах зээлжүүлэхэд анхаардаг болох явдал ба малчдын хувьд нэг нэгнээ дэмжиж, бизнесийн баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохын зэрэгцээ малчид мэргэжлийн олон талт үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.

Улсын болон хувийн секторын үүрэг

70. МАА-н салбарын өсөлт хөгжилтөнд шаардлагатай санаачилга дэмжлэгийг улсын ба хувийн секторын аль аль нь үзүүлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар аль ч секторын зүгээс арилжааны шинжтэй МАА-н үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хангалттай оролцохгүй байна. МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрсдлийг даван туулах хөтөлбөр улсын болон хувийн секторын аль алинд нь албан ёсоор бий болоогүй. Энэ байдал нь байгалийн нөөцийг ил, далд хэлбэрээр хэт ашиглах нөхцлийг бүрдүүлдэг. Монголын нөхцөлд хэдийгээр цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан мэдээлж сэрэмжлүүлдэг ч гэсэн байгаль орчны болон санхүүгийн эрсдлүүд МАА-н салбарын үйлдвэрлэлд байнга тулгардаг. Өмнөх бүлэгт өгүүлсэнчлэн, орлогын эх үүсвэр, малын нэмэлт тэжээл, өвс хадлан, үйлдвэрийн аргаар боловсруулсан тэжээлийн нэмэлт эх үүсвэргүйд, малын ундны ус, малын эрүүл ахуйд оруулж буй хөрөнгө зардал маш бага байгаа зэрэг нь МАА-н салбарыг эрсдэлд оруулдаг хамгийн гол бэрхшээлтэй асуудал бөгөөд үүний улмаас дээрх 2 эрсдэлд хамрагсдын тоо ихээхэн нэмэгддэг.

71. ХАА-н салбар арилжааны шинжтэй болон өөрчлөгдөж буй энэ үед малчид тариаланчдыг эрсдлээс хамгаалах, тэдний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн, хувийн хэвшлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжигч байгууллага шаардлагатай байна. Доор өгүүлсэнчлэн, арилжааны шинжтэй МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг удирдан зохицуулагч улсын ба хувийн секторт дараахь бүрэлдэхүүн хэсгүүд орно. Үүнд:

� Хэрэглэгчдийн хүсэл сонирхлын өөрчлөгдөх байдал, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зах зээлийн зүгээс үзүүлэх нөлөөг илэрхийлдэг өрсөлдөх чадвар бүхий захууд;

� ХАА-н бүтээгдэхүүний чанар сайтай үйлдвэрлэл, өрсөлдөх чадвар бүхий зах зээлийг бий болгохын тулд малчдад шаардагдах хөрөнгө оруулалт;

� Мэдээлэл дээр тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шийдвэр гаргахад шаардагдах зах зээлийн тухай цаг үеийн шуурхай мэдээлэл;

� Хувийн хэвшлийн ХАА-н үйлдвэрлэлийн дэд бүтэц ба үйл ажиллагаанд оруулах хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтыг бий болгох;

� ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шударга бус, дур зоргоороо үйлдлээс хамгаалах хууль эрх зүйн орчныг бий болгох;

� Хандивлагч байгууллагуудын техникийн ба санхүүгийн дэмжлэгийг шаардлагатай үед нь үр дүн гарахаар хангалттай хэмжээгээр авах.

Page 37: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

26

72. Дээр өгүүлснээс авч үзвэл хувийн хэвшлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хамгийн гол үүрэг бол МАА-н үйлдвэрлэлийн системийг малаараа дамжуулан, хэрэглэгчид ба боловсруулагчдын тавьсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгон хөгжүүлэх явдал юм. Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндсэн үүрэг нь зах зээлийн үнэ өртөгт тулгуурлан үйлдвэрлэлийн системд шаардагдах эрэлт нийлүүлэлтийг зохицуулах явдал юм. Энэ тохиолдолд, засгийн газрын үүрэг бол улс орны ХАА-н салбарын хөгжилд шаардагдах орчин нөхцлийг бүрдүүлэх, тухайлбал үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт ба санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлийн ХАА-н секторыг дэмжихэд чиглэгдсэн дэд бүтцийг бий болгох, ХАА-н салбарт ажиллагсадад энэ салбартай холбоотой бусад салбарын бизнест оролцох нөхцөл бололцоог олгох, ХАА-н салбарын тогтвортой өсөлтийг хангахад шаардагдах хууль эрх зүй, зохион байгуулалтын орчныг бүрдүүлж хэрэгжүүлэх зэрэг болно.

73. Ажлын Баримт Бичиг 4-д судлаачид зах зээлийн эдийн засгийн системд засгийн газрын гүйцэтгэх үүргийг дараахь байдлаар – ‘нийгмийн сайн сайхныг бий болгож, зах зээлийн уналтын эрсдлийг бууруулах үүрэгтэй’ товч тодорхойлсон байна (Koester, Densmaa, 2007). Тэд улсаас ХАА-н салбарт зарцуулж буй хөрөнгийн хэмжээ буурсаар байгааг тогтоосон бөгөөд 2007 онд улсын төсвийн дөнгөж 1.3%-ийг энэ салбарт зарцуулсан юм. Үүний зэрэгцээ энэ салбар нь хандивлагчдын санхүүжилтийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай байгаа нь зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үед манай засгийн газар ХАА-н салбарын хөгжилд шаардлагатай нийгмийн сайн сайхныг бий болгох чадвартай эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Дэд бүтцийн зарим салбарын жишээлбэл, худаг гаргахад хөрөнгө оруулалтын талаар баримтлах засгийн газрын бодлого, татварын буруу тогтолцооны уялдаагүй байдал, санхүүгийн үр дүнгүй ашиглалт жишээлбэл, өвчний хяналт, салбарын нэн чухал асуудалд анхаарч чаддаггүй явдал зэрэг нь төр засгийн үүрэг үйл ажиллагааны хамгийн дутагдалтай тал болдог. Судлаачид хувийн хэвшлийн үр ашгийг дээшлүүлэхэд шаардлагатай нийгмийн сайн сайхныг бий болгох үүргээ төр засаг биелүүлж чадахгүй байна гэж дүгнэсэн юм. Энэ нь эргээд нэгдсэн зохицуулалт байхгүйгээс хувийн хэвшлийн байгууллагууд нөөцийг үр ашигтай хэлбэрээр ашиглаж чадахгүй байна хэмээн үзэхэд хүргэсэн.

Page 38: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

27

III. САЛБАРЫН ЦААШДЫН ХАНДЛАГА

Ерөнхий хандлага

74. Монгол улс төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн шилжилтийн “хөгжлийн шатанд” шилжиж байна. МАА-н салбарын доторхи өөрчлөлт шинэчлэлтийн гол хүчин зүйл нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оролцох засгийн газрын (ХХААХҮЯ) шууд оролцоо, нөлөөг байхгүй болгосон явдал юм. Энэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хууль ёсны үйл ажиллагаа, МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үүсэл хөгжил, хэрэглээний зах зээл ба жижиглэн худалдааны өөрчлөлтийн зэргийг бий болгодог. Эдгээр өөрчлөлтүүд нь зах зээлийн эдийн засагт явагдаж буй бэрхшээлтэй байдалтай холбоотойгоор МАА-н салбарт эерэг ба сөрөг нөлөөтэй байна. МАА-н секторын одоогийн хэв шинж хөгжихөд малыг хувьд шилжүүлсэн явдал, мөн бэлчээрийг чөлөөтэй ашиглах боломж зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна.

75. МАА-н салбарт гарч буй өөрчлөлт нь тодорхой байдлаас (ямаа, хониноос илүү

болж нэмэгдэх)) тодорхой бус байдал (хэрэглэгчдийн мах ба сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд гарч буй өөрчлөлт) –ын хороонд янз бүрээр илэрч байсан. Зарим өөрчлөлт аажим, удаан хугацааны турш явагдаг жишээлбэл, зах зээлийн эдийн засагт малчдын бүтээдэхүүнээ худалдах, хөрөнгө худалдан авах үйл ажиллагааг зохицуулах зэрэг байхад нөгөө нэг өөрчлөлт нь богино хугацаанд явагддаг жишээлбэл, малыг хувьчлах үйл явц мөн. Зарим өөрчлөлт гүн гүнзгий нөлөөтэй жишээлбэл, МАА-н үйлдвэрлэлийг дэмжих засгийн газрын оролцоог шууд зогсоох байхад зарим нь хоёрдогч шинжийн нөлөөтэй байдаг нь үржлийн сүргийн чанар буурч байгаа үзэгдэл юм. Төвлөрсөн эдийн засгийн үеийн юмуу түүний өмнөх үеийн хэд хэдэн практик зүйлс, тухайлбал бэлчээрийг ашиглах менежментийн бодлого, улсын мал сүргийн санг бүрдүүлж буй малын олон төрөл, монголчуудын хүнсэндээ өргөн хэрэглэдэг мах ба сүүн бүтээгдэхүүний өндөр эрэлт зэрэг нь одоо хүртэл хэвээр үргэлжилсээр байна.

76. 1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд МАА-н салбарын өөрчлөлтийн гол хүчин зүйл нь улсын болон хувийн секторын аль алинд нь зах зээлийн эдийн засгийн хэвшил, үйл ажиллагаанд зохицуулан өөрчлөх явдал байв. Уг салбарын хөгжилд бий болж буй өөрчлөлт дээр үндэслэн бий болсон хэд хэдэн хандлагыг ажиглаж болно. Зарим хандлага нь шилжилтийн эхэн үед бий болж энэ салбарын хөгжилд тусгалаа олж буй бол бусад хандлагууд нь дөнгөж одоо эхэлж байгаа бөгөөд түүний зүгээс МАА-н салбарт үзүүлж буй нөлөө нь бүрэн тодорхойгүй байна. Тайлангийн энэхүү хэсэгт уг салбарын өнөөгийн хөгжилд нөлөөлж буй гол асуудалтай холбоо бүхий мэдээлэл, хандлагыг нэгтгэн илэрхийлэхийг зорьсон болно.

МАА-н салбарын гол хандлага, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс

Улсын мал сүргийн бүрэлдэхүүн ба хэмжээ.

77. Тус улсын мал сүргийн тоо хэмжээ 2000-2003 оны хорогдлын дараа аажим өссөөр 2008 оны байдлаар 42 саяд хүрчээ. Энд зөвхөн малын тоо өссөн төдийгүй, түүний бэлчээрт нөлөөлөх байдал нэмэгдэж, сүргийн бүтэц өөрчлөгдсөн. Зуданд олон тооны малаа алдсан малчид мал сүргээ өндөр үнэтэй үхэр, сарлаг, тэмээ зэрэг малаар

Page 39: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

28

биш харин жижиг малаар голчлон ямаа дахин бүрдүүлсэн байна (Nyamaa, van Hoeflaken, 2007). Ямааны тоо өссөн нь ноолуурыг бэлэн мөнгөөр борлуулдагтай холбоотой. Улсын мал сүрэгт ямааны эзлэх хэмжээ 1990 онд 20: байсан бол 2006 онд 44% болж нэмэгдсэн байна (Үндэсний Статистикийн Газар, 2007).

78. Сүргийн бүтцийн энэхүү өөрчлөлт нь бэлчээрийн даац, чанарт нөлөөлсөн бөгөөд учир нь нэг төрлийн мал дагнаж бэлчээрлэснээс олон зүйлийн мал бэлчээрлэх нь бэлчээрийг үр ашигтай ашиглахад давуу талтайгаас гадна ямаа мэтийн ганц төрлийн хивэгч амьтныг голчлон өсгөх нь бэлчээрийг нүүдлийн хэлбэрээр сэлгэж ашиглах нөхцлийг хязгаарладаг. Мэргэжилтнүүд болон бусад хүмүүсийн зүгээс ямааны тоог цөөрүүлж, мал сүргийнхээ чанарыг дээшлүүлэхэд анхаарахын чухлыг сануулсаар байгаа, гэвч энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжсэн тодорхой ажлыг хэрэгжүүлэх хүртэл Монголын малчид малынхаа тоог нэмэгдүүлсээр байна (Нямаа, Ван Хоефлакен нар, 2007). Хэдийгээр бэлчээр нутгийг өмчлөгч төрийн зүгээс бэлчээрийг зохистой ашиглах талаар малчдад хандсан тодорхой урамшууллыг бий болгохгүй байгаа боловч хэрэв бэлчээрийг төр өөрийн эзэмшил, хяналтандаа байлгасаар байвал газрын элэгдэл эвдрэлтэй холбоо бүхий газар ашиглалтын өөр өөр сөрөг асуудал гарсаар байх болно.

Малчдын мал сүргийн хэмжээний өөрчлөлт.

79. Хүн амын судалгааны дүнгээс авч үзвэл чинээлэг малчдын (500-аас дээш толгой малтай) тоо нэмэгдсээр байгаа юм. Энэ хандлагын эхлэл нь 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн систем задарсантай холбоотой. Малыг хувьчлах үед цөөн малтай олон малчин бий болсон бөгөөд тухайлбал, 1992 онд нийт малчин өрхийн зөвхөн 5% нь 200-аас олон малтай байсан бол 42% нь 31-ээс цөөн тооны малтай байсан (Nixson, Walters, 2006). Цөөн малтай өрхийн тоо хэвээр байсан ба 2000 оны байдлаар нийт малчин өрхийн 63% нь 100-аас цөөн малтай, 22% нь 100-200 малтай, 12% нь 200-500 толгой малтай байв. Тэгвэл 2006 оны байдлаар 100-аас цөөн малтай өрхийн эзлэх хувь 39% болж буурсан ба энэ нь зуданд малаа алдсан олон өрх МАА-н салбарыг орхисон ба харин олон малтай малчин өрхийн тоо нэмэгдсэн (100-200 малтай өрх 30%, 200-500 малтай өрх 25%, 500-аас олон малтай өрх 6%).

80. Хэдийгээр 100-150 толгой малтай байх нь эрсдэлд өртөмтгий, амьдрах чадваргүй хэмээн тооцогддог боловч эдүгээ олон тооны малчин өрх дээрх тооны малтай, ган зудад нэрвэгдэж болзошгүй эрсдлийн доор амьдарч байна. Гэтэл олон малтай чинээлэг өрхийн тоо нэмэгдсээр байгаа нь зарим малчин арилжааны шинжтэй МАА-н үйлдвэрлэлд амжилттай шилжиж чадсан болохыг харуулж байна. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн бусад орны хувьд ч Монголын цөөн тооны малтай малчид шиг жижиг үйлдвэрлэгчдийн тоо буурсан нь арилжааны шинжтэй, зах зээлжсэн МАА-н үйлдвэрлэлийг явуулахад зайлшгүй гардаг байж болох юм. Энэхүү хандлага нь маргаантай байж болох ч тодорхой ажиглагдаж буй нэг зүйл бол хөдөөгийн иргэд МАА-н салбараас гарч хот суурин руу шилжин, Монгол улс хүн амын хувьд сууриншсан үндэстэн болон хувирч буй явдал мөн.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрчимжсэн хэлбэрийг хөгжүүлэх шаардлага

Page 40: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

29

81. Улаанбаатар хот болон бусад томоохон суурин газруудын орчимд мал амьтны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эрчимжсэн хэлбэр амжилттай явагдаж байна. Ойрын жилүүдэд багахан хэмжээний сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжсөөр байгаа ч цаашидаа эрэлт хэрэгцээндээ тулгуурласан бүтээгдэхүүнийг боловсруулан нийлүүлэх чадавхи бий болох хандлагатай. Махны эрчимжсэн үйлдвэрлэл явуулах нь МАА-н үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөлд бага зэргийн эрсдэлтэй бөгөөд намар ба зуны эхэн үеийн хоорондох улирлын чанартай үнийн өсөлтийн давуу байдлыг ашиглаж чадсан тохиолдолд ашигтай байх боломжтой (ХХААХҮЯ ба бусад, 2007). Хэрэв өндөр хөгжсөн, сайн чанарын бүтээгдэхүүний нийлүүлэлт бүхий улс орнуудынх шиг хүн амын махны хэрэглээний хэлбэр, шаардлага өөрчлөгдсөн тохиолдолд үйлдвэрлэгчдийн зүгээс хот суурингийн хэрэглэгчдийг “шинэ” мах сүүгээр хангах боломж бүрдэнэ.

Эрсдэлд өртөмтгийн байдал.

82. 100-аас цөөн тооны мал бүхий малчин өрхүүд ган, зуд, зах зээлийн үнийн хэлбэлзэл зэрэг эрсдэлд өртөх магадлал ихтэй байна. Алс зайд соргог бэлчээрийг олж нүүдэллэх, өвлийн хашаа хороо барих, малдаа зориулж нэмэлт тэжээл худалдан авах замаар эрсдлээс зайлсхийх чадвартай малчидтай харьцуулбал, цөөн малтай малчдын хувьд эрсдлийг даван туулах арга, боломж хомс байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө тухайлбал, улс орны хэмжээнд хүрэлцээгүй болж буй усны нөөций хомсдол зэрэг нь дээрх эрсдэлд давхар нөлөөлдөг. Цөөн малтай малчин өрхүүд ядуурлын түвшинд юмуу түүнээс доор түвшинд амьдарч байгаа бөгөөд байгалийн болон нийгмийн (өвчлөл) эсвэл эдийн засгийн сөрөг нөлөөлөл (ноолуурын үнийн уналт) тэднийг МАА-н салбараас шахан гаргаж ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх боломж өндөр юм. МАА-н салбарт ажиллагсадын хувьд одоогийн байдлаар өөр аргаар амьдрах сонголт төдийлөн олон биш байна.

Хөрөнгө оруулалт ба нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломж

83. МАА-н салбар ямар ч эргэлзээгүйгээр арилжааны шинжтэй болон өөрчлөгдөж байна. Гэвч энэхүү өөрчлөлт, арилжааны шинжтэй болох үйл явц нь малын нэмэлт тэжээл бэлтгэх, нийгмийн олон талт үйлчилгээнд хамрагдах, зах зээлийн талаархи мэдээлэл авах, зээлд хамрагдах, бүтээгдэхүүний хоёрдогч боловсруулалт хийх тоног төхөөрөмж худалдан авах боломж зэргийн хязгаарлагдмал байдалтай холбогдон төдийлөн сайн урагшлахгүй байна (van Gelder, Erdenbaatar, 2007). Социализмын үед МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулахад зориулан төр засгаас ихээхэн хэмжээний санхүүжилт хийдэг байв. МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнг ХХАА-н яамны харьяанд байгуулсан бөгөөд уг хүрээлэнгийн судлаачид малын үржүүлэг, тэжээл, эрчимжсэн менежмент, бэлчээр ашиглалтыг сайжруулах г.м. МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн олон асуудлыг эрчимтэй судалдаг байсан.

84. Өвс хадлан, малын тэжээл г.м. нэмэлт хөрөнгө оруулалт хийгээгүй тохиолдолд малчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эрчимжүүлж чадахгүй. МАА-н үйлдвэрлэлийн шинэ хэлбэрийг хөгжүүлэхийн тулд малчдыг зөвлөгөө, сургалт, мэдээлэл зэрэгт хамруулах шаардлагатай. МАА-н салбарыг одоогийн ба ирээдүйн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд туслах үүрэгтэй судалгааны ажил, хөгжлийн хангалтгүй санхүүжилт, судлаачдын насны хөгшрөлт, судлаачдын хувийн сектор руу шилжиж

Page 41: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

30

буй байдал зэрэг нь уг салбарын судалгаа ба хөгжлийн асуудлыг хариуцсан институтүүдийн чадавхид сөргөөр нөлөөлж байна

Мэдээлэл авах боломж

85. Дэлхийн хэмжээнд бий болсон мэдээлэл авах боломж Монголд ч бий болж байна. Бүх төрлийн мэдээллийн суваг МАА-н салбарт ч нэвтэрч байгаа бөгөөд ялангуяа гар утас ашиглах, телевиз үзэх, интернетэд холбогдох боломж эрс нэмэгдсэн. Улс орныг бүхэлд нь хамарсан гар утасны сүлжээ ойрын 2 жилд бий болох юм. Мэдээллийн систем улс орныг бүхэлд нь хамарч хөгжсөн тохиолдолд малчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ сайжруулахад шаардагдах зах зээлийн мэдээ, цаг агаарын урьдчилсан мэдээ г.м. мэдээллийг хүлээж авах боломжтой болох ба ингэснээр санхүүгийн болон байгаль цаг уурын эрсдэлд өртөх нь багасна. Улсын салбарууд, ялангуяа их сургуулиуд, хөрөнгө хуваариладаг яамдуудын зүгээс сургалтын болон мэдээллийн холбогдолтой хөтөлбөр, материалуудыг бэлтгэх, шаардлагатай мэдээллээр орон нутгийн иргэдийг, ялангуяа малчдыг хангадаг дамжуулалтын системийг бий болгох хэрэгтэй. Хөдөө орон нутгийн малчин, тариаланчдад зориулан судалгааны байгууллагын дүн мэдээг багтаасан хуучны барууны загварын мэдээллээс илүүтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаархи асуултын хариулт бүхий, шинэ технологи, “яаж хийх вэ” гэдгийг зааварласан зурагт танилцуулга, электрон мэдээллийн өргөтгөсөн системийг ашиглан мэдээллийг түгээх хэрэгтэй. Хэдийгээр малчид, тариаланчдын мэдлэгийг өргөтгөх хэрэгсэл чухал боловч тэдэнд мэдээлийг өөрсдөө олж авах нөхцлийг сайжруулж өгөх нь мэдээллийн үр ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх нь дамжиггүй.

Зам тээврийн системийг сайжруулах.

86. МАА-н үйлдвэрлэлийг сайжруулахад чухал шаардлагатай зах зээлд оролцох, хөрөнгө оруулалт хийх зэргээр түүнийг арилжааны шинжтэй болгоход зам тээврийн тохиромжтой систем нэн чухал байдаг. Хэдийгээр Монголын зам харилцаа байгалийн шороон зам дээр тулгуурладаг боловч засмал замын сүлжээ аажим аажмаар бий болсоор байна. МАА-н бүтээгдэхүүнийг хот суурин газрын зах зээл рүү, мөн уг салбарт оруулах хөрөнгийг малчдад түргэн шуурхай тээвэрлэж хүргэх нь энэ салбарын хөгжилд чухал ач холбогдолтой.

МАА-н бүтээгдэхүүний нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага.

87. Монголын хот суурин газар өргөжиж байгаатай холбогдон хэрэглэгчдийг мах сүүгээр хангах шаардлага нэмэгдэж байна. Хэдийгээр энэхүү хэрэглээний ихэнх нь уламжлалт байдлаар хангагдаж байгаа (хөдөө амьдарч буй гэр бүлийнхнээс нь УБ хотод суугаа хүмүүстээ мах илгээх) боловч бүтээгдэхүүнийг дэлгүүр, хүнсний зах, супермаркетуудаар дамжуулан нийлүүлэх шаардлагатай. Мах сүүний үнэ улирлын чанартайгаар ихээхэн өөрчлөгддөг бөгөөд хэрэв малчид энэхүү өөрчлөлтөнд тохируулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чадвал ихээхэн ашиг олох боломжтой. 88. МАА-н бүтээгдэхүүнд тавих хэрэглэгчдийн шаардлага өөрчлөгдөж, улс орон хотжиж байна. Хэрэглэгдчийн хүсэл сонирхолын өөрчлөгдөж буй байдал нь супермаркет, ресторанд бий болсон төрөл бүрийн чанар сайтай мах махан бүтээгдэхүүнийг бий болгоход илт нөлөөлж байна. Гэвч энэ нь зах зээлийн дээд түвшний хэрэглэгчдэд бий болсон бөгөөд харин ихэнх хэрэглэгч тусгайлан

Page 42: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

31

боловсруулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн шаарддаггүй (ихэнх махыг албан бус байдлаар буюу гэрийн нөхцөлд бэлтгэдэг) ба өөхтэй юмуу хэт туранхай малын махыг худалдан авах сонирхолтой байдаг (Marlow, Badarch, 2007). Зах зээлийн энэхүү нөхцөл байдал нь МАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах аргыг өөрчлөхөд хангалттай хэмжээнд нөлөөлж чадахгүй байна. Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, худалдан авах сонголт нь МАА-н салбарт цаашид улам ихээр нөлөөлөх болно. Суурин газрын шинэ үеийн хүмүүс урьд өмнөх Монголчуудын голлон сонгож хэрэглэдэг байсан тарган хонины махнаас илүүтэй эрүүл ахуйн шаардлага хангасан үхэр, хонины махыг хэрэглэдэг болсон. Түүнчлэн хэрэглэгчид хүнсний аюулгүй байдалыг хангасан бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, баглаа боодол зэрэгт ихээхэн анхаарч, ухамсартайгаар хандаж байна. Хэрэглэгчид эрүүл, аюулгүй, найдвартай сав баглаа бүхий, тэдний дэлгүүрт өнгөрөөх цагийг хэмнэхэд тустай бүтээгдэхүүнийг сонгон худалдаж авах нь нэмэгдэж байна. Жижиглэнгийн худалдаагаар бүтээгдэхүүн худалдан авагчдын ихэнхийг суурин газрын хэрэглэгчид бүрдүүлж буй өнөөгийн нөхцөлд дээр дурьдсан өөрчлөлтүүд нь МАА-н салбарын бүх бүрэлдэхүүн хэсгийг өөрчлөхөд нөлөөлөх болно.

Засгийн газрын оролцоо ба санхүүжилтийн бууралт

89. МАА-н салбарт 1991 оноос эхэлсэн засгийн газрын шууд оролцооны аажим бууралт, 1993 онд хийсэн мал сүргийн хувьчлалын үйл явц зэрэг нь энэ салбарт үлэмж хэмжээний нөлөө үзүүлсэн гол хүчин зүйл болсон юм. МАА-н салбарын бүх бүрэлдэхүүн хэсэгт засгийн газраас үзүүлдэг байсан ихэнх дэмжлэгийн зогсолт нь үүнээс өөр дэд бүтцийн дэмжлэггүй (зээлд хамрагдах, гамшгийг даван туулах, мэдээлэл авах г.м.) болсон МАА-н анхдагч ба хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүүгийн болон байгаль цаг уурын эрсдэлд өртөхөд хүргэсэн юм. Социализмын үед энэ салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтцийг бий болгон дэмжиж байсан төр засгийн дэмжлэг зогссон нь малчдын зүгээс газар ба өвс тэжээлийн нөөцийг ашиглах үйл явцад сөрөг байдлыг бий болгосон ба учир нь төр засгаас гаргасан байсан механик худгууд эвдэрч, малчид бэлчээрийн даацдаа тохируулан нүүдэл хийдэг байсан нь алдагдсан юм. Малыг хувьчилснаас хойш төр засгаас өвлийн улиралд олгодог байсан нэмэлт өвс тэжээлийн хангалт зогссон (өөрөөр хэлбэл, Гамшгийн үеийн улсын өвс тэжээлийн сан) ба мал эмнэлгийн үйлчилгээ буурч, МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулах боломж багассан юм. 2007 оны байдлаар ХАА-н салбарт зарцуулж буй зардал улсын төсвийн дөнгөж 1.3%-ийг эзэлж байна. Энэ нь Польш, Чех, Словак зэрэг шилжилтйин эдийн засагтай орнуудынхтай харьцуулбал хамаагүй бага байна. Энэ нөхцөл байдал нь ДНБ-д МАА-н секторын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх (2008 онд 20 хувь), мөн уг салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгоход оруулах хөрөнгө оруулалтын хэмжээтэй тохирохгүй байна.

90. МАА-н салбарын бүх бүрэлдэхүүн хэсэгт засгийн газраас үзүүлдэг байсан ихэнх дэмжлэгийн зогсолт нь үүнээс өөр дэд бүтцийн ямар ч дэмжлэггүй (зээлд хамрагдах, гамшгийг даван туулах, мэдээлэл авах г.м.) болсон МАА-н анхдагч ба хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүүгийн болон байгаль цаг уурын эрсдэлд өртөхөд хүргэсний зэрэгцээ, малчдын хувьд шилжилтийн үеийн ихээхэн хүндрэл бэрхшээлийг туулахад хүргэж, МАА-н үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингэсэн, боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг системийг сууриар нь устгасан юм. Үүнийг дагалдан малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг Хятадууд эзэлж,

Page 43: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

32

махнаас бусад бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эдүгээ импортоор хангаж байна. Хэдийгээр уг салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээтэй байсан ч сүүлийн хэдэн жилд дээрх хэмжээ ихээхэн буурсан ба энэхүү бууралтыг засгийн газраас нөхөхөд бэлэн байх шаардлагатай (Koester, Densmaa, 2007). Түүнчлэн Монголын татварын тогтолцоо үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах чадваргүй (жишээлбэл, түүхий ноолуурын экспортын татвар) болсоны зэрэгцээ МАА-н салбарыг хөгжүүлэхэд маш бага хөрөнгө зарж байна. Төр засгийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй орон нутгийн удирдлагын чадавхи сул байгаагаас шалтгаалан орон нутгийн түвшинд (аймаг, суманд) зарцуулж буй хөрөнгө мөнгөний хэмжээ маш бага байна.

Салбарын нөлөөний бууралт

91. Хэдийгээр МАА-н салбар нь ирээдүйн Монголын эдийн засаг, соёлын чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг байсаар байх боловч уг салбарын чадавхи улс орны бодлогын хэмжээнд анхаарах түвшинд хүртэл буурсан байна. Монголын эдийн засгийн бусад салбарууд янз бүрийн шалтгаанаар, ялангуяа гадаадынхны анхаарлыг ихээр татаж байгаа уул уурхайн салбар бодлого тодорхойлж хэрэгжүүлэгсдэд мэдэгдэхүйц хэмжээнд нөлөөлдөг болсон билээ. Монголын байгалийн нөөцийг гадаадын бизнесүүдэд гэрээ түрээсээр эзэмшүүлэх асуудал үндсэндээ газар тариалан, МАА-н бүтээгдэхүүн дээр төвлөрч байгаа, бараг ямар ч зохицуулалтгүй явагдаж байгаа уул уурхайн үйл ажиллагаа, МАА-н салбарт гадаадын бизнесийн сонирхол ихээр давамгайлах болсон зэрэг нь Монголын МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн цаашдын тогтвортой оршин тогтнолд ихээхэн далд сөрөг үр дагавартай байна. Улсын хэмжээнд малчдын дуу хоолой, байр суурь алдагдахад хүрч болдошгүй.

Page 44: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

33

IV. САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ

92. Энэхүү тайлангийн өмнөх хэсэгт уг салбарын тулгамдсан асуудал, засгийн газрын бодлогыг төвлөрүүлэх асуудлын талаар авч үзсэн билээ. МАА-н салбар одоогоор тогтворгүй байдалтай байна. Малын тоо толгойг хэт өсгөх сонирхол давамгайлж байгаа боловч санхүүгийн болон байгаль цаг уурын эрсдэлд орох нь нэмэгдсээр байна. Малчдын ихэнх нь бага орлоготой, чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хандлага бүхий менежменттэй хэвээрээ байна. Энэ нь тус салбарын хөгжлийг удаашруулж, эцэст нь малчдыг орлого муутай байлгах гол нөхцөл болж байна. Малчдын энэхүү байдлыг одоогийн нөхцөл байдалд зохицуулан амьдарч буй хэлбэр хэмээн ойлгох ёстой. Хэдийгээр засгийн газраас тус салбарыг эрчимжүүлж, арилжааны шинжтэй болгохын төлөө ажиллаж байгаа боловч бодит байдал дээр төр засгийн бодлого, хөрөнгө оруулалт, үйлчилгээ зэрэг нь дээрх зорилгыг биелүүлэхэд хангалтгүй байдаг. МАА-н салбарыг арилжааны шинжтэй болгохын тулд малчдад дараахь зүйлс шаардагдана:

� Малын өвс тэжээл (хадлан, тэжээл, тусгай тэжээл) зэргийг малынхаа гарцыг нэмэгдүүлэхийн тулд боломжийн үнээр худалдаж авах.

� Малчдын амьжиргааг тэтгэх, мөн хэрэглэгчдийн өөрчлөгдөж буй хүсэл шаардлагад нийцсэн чанар сайтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг урамшуулж дэмжсэн, мал ба малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авдаг өрсөлдөх чадвар бүхий зах зээлийг бий болгох.

� Монголын МАА-н бүтээгдэхүүнийг улсын болон олон улсын зах зээл дээр амжилттай өрсөлдөх чадварыг бий болгоход гол нөлөөтэй мал амьтны өвчнийг устгах, хянах, үр ашигтай хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

� Газар ба усны эх үүсвэрийг ашиглах эзэмших асуудал, тухайлбал усны асуудал хариуцсан газар ба хэрэглэгчдийн хоорондын харилцааг тодорхой болгох, байгалийн нөөцийн ашиглалт ба зохион байгуулалтыг санхүүгийн хувьд дэмждэг хөтөлбөрийг бий болгох.

� МАА-н одоогийн ба ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцсэн судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан улсын ба хувийн байгууллагыг өргөтгөн бэхжүүлэх.

� МАА-н салбарын үр ашигггүй, өндөр зардалтай байгууллагын бүтэц, хөтөлбөрийг өөрчилж, орчин үеийн бүтэц, технологи, багаж төхөөрөмжийг нэвтрүүлэх; суурин холбооны оронд гар утсыг нэвтрүүлэх, интернетэд суурилсан сургалтын болон олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

� МАА-н үйлдвэрлэлийг байгаль цаг уурын болон санхүүгийн эрсдлээс хамгаалах шинэ технологид суурилсан, эрсдлийг даван туулах үндэсний хөтөлбөрийг (өөрөөр хэлбэл ган, зудыг урьдчилан мэдээлэх, байгалийн эрсдэлийг арилгах хөтөлбөр, нөөцийн менежмент г.м.) боловсруулж, хэрэгжүүлэх

Page 45: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

34

� Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд шинэчлэл хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ арга техникийг нэвтрүүлэхэд шаардагдах санхүүгийн зохимжтой эх үүсвэрийг бий болгох нөхцөл бололцоог сайжруулах.

93. МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүний борлуулалт нь зах зээлийн зохицуулалттай хувийн сектор хэвээрээ байх болно. Гэвч 1990-ээд оны эхэн үеийн шилжилтийн он жилүүдэд алга болсон улсын секторын үүрэг өнөөг хүртэл үгүйлэгдсээр байна. МАА-н салбарыг хүчирхэг болгохын тулд төрийн зүгээс анхаарах шаардлагатай хамгийн их ач холбогдол бүхий чиглэлүүдийг энэхүү тайланд нэгтгэн тусгасан болно.

Хууль, эрх зүйн зохицуулалтын орчин

94. Байгалийн нөөцийн ашиглалтыг зохицуулах засгийн газрын зохицуулалт, өрсөлдөх чадвар бүхий зах зээл, эсвэл мал ба малын гаралтай янз бүрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих зах зээлийн урамшуулал, хөдөлгөгч хүч бий болоогүй байгаа зэрэг нь малчдын хувьд мал сүргийнхээ тоог бууруулах, сүргийнхээ бүтцийг өөрчлөхийг ашиггүй зүйл мэт болгон хувиргаж байгаа юм. Мал сүрэг нь бэлчээрийн экологид сөрөг нөлөөтэй байна гэсэн шалтгааны улмаас мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид малын тоог бууруулж, сүргийн бүтцээ өөрчлөх нь бас үндэслэлгүй юм. Малчдын хувьд байгалийн нөөцийг, ялангуяа бараг үнэ өртөггүй нөөцийг МАА-н үйлдвэрлэлийн зорилгоор ашиглаж ирсэн уламжлалт сонирхолтой бөгөөд тэдний хувьд байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, экологийн нөхцлийг сайжруулах нь ашиггүйд тооцогддог. Бэлчээр нутаг, ус зэрэг байгалийн нөөцийг зохицуулах нь Монгол улсын засгийн газрын үүрэг мөн. Түүнчлэн арилжааны шинжтэй МАА-н үйлдвэрлэл хөгжихөд шаардлагатай хууль эрхийн болон зохицуулалтын бодлого үгүй байна. Заах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүхий МАА-н салбар цэцэглэн хөгжихөд засгийн газрын зүгээс бизнесийн хөгжлийн орчныг бүрдүүлж өгөх шаардлагатай. Энэ салбарт шаардлагатай хуулийн цоорхой буюу хангалтгүй байдал, тухайлбал газрыг гэрээгээр эзэмших, усны нөөцийн эрх, хүнсний аюулгүй байдлын стандарт (жишээлбэл, мах бэлтгэлийн газрыг ашиглах, вакцинжуулалт хийх), импорт ба экспортын зохицуулалт, чанарын хяналт (жишээлбэл, малыг бүртгэлжүүлэх), зээлийн хөрөнгө оруулалт байхгүй байгаа нь тус салбарын хөгжлийг удаашруулж байна.

95. МАА-н салбарын хөгжлийг хурдасгахад шаардагдаж буй засгийн газраас гаргах 2 чухал хууль эрх зүйн бодлогын асуудал бол газар эзэмших эрх, усыг эзэмших эрхийн актууд юм. ХАА-н үйлдвэрлэлд хэрэглэгддэг хамгийн суурь нөөц бол газар мөн. Иймд газар бол дотоод ач холбогдол бүхий, зах зээлийн харилцаанд оруулах боломжтой өргөн хэрэглээний бараа бөгөөд ХАА-н үйлдвэрлэлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Үүний нэгэн адилаар ус бол үр ашигтай МАА-н үйлдвэрлэлийн хамгийн чухал нөөц бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын эрсдлийг бууруулах гол суурь нь болдог. Газар ба усыг ашиглагч бусад салбарын хувьд эдгээр нөөцийг ашиглахын төлөө ХАА-н үйлдвэрлэгчидтэй өрсөлдөгчид болдог (жишээлбэл, уул уурхай).

96. Бэлчээр нутаг, усыг гэрээгээр ашиглах асуудалтай холбоотой хэрэглэгчид ба хяналт тавигчдын хоорондын харилцааны асуудал нь МАА-н салбартай холбоотойгоос гадна хөгжихөд нь улсын болон хувийн секторын гүйцэтгэх үүрэг нэн

Page 46: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

35

чухал. МАА-н салбарын хувьд бэлчээр нутаг маш чухал бөгөөд түүнийг хэд хэдэн газрын бүлэг болгон ангилахаар Газрын Тухай хуульд заасан байдаг. Үндсэн хуульд зааснаар бэлчээр бол төрийн өмч мөн. Газрыг гэрээгээр эзэмшүүлэх асуудлын хүрээнд өмчлөгч, эзэмшигчийн хоорондын харилцаа, хүлээх үүрэг зэргийг тодорхой болгох шаардлагатай. Байгалийн нөөцийг ашиглагч, нөөцийг хянагч (өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчид ба засгийн газар) хоёрын хоорондын хууль эрхийн харилцааны асуудлыг тодорхой болгох нь МАА-н салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

97. 1990-ээд оны эхэн үед буюу нэгдэл тарсанаас хойш газрыг эзэмшүүлэх талаар хэд хэдэн дэвшил гарсан. 1994 онд батлагдсан Газрын Тухай хууль төвлөрсөн эдийн засгийн системийн задралын дараа бий болсон газар эзэмшүүлэх, бэлчээр нутгийг ашиглуулах анхны оролдлого байсан. 2002 онд батлагдсан Газрын Тухай шинэ хууль нь газар эзэмшүүлэх хууль эрх зүйг хөгжүүлж, дэвшүүлсэн билээ. Энэ 2 хуулийн аль аль нь газар болон өвөл зуны бэлчээр нутгийг удаан хугацаагаар эзэмшүүлэх эрхийг нээж, малчдад бэлчээр нутгийг эзэмшүүлэх асуудлыг сум орон нутгийн захиргаа шийдэж байхаар тогтоосон байна. Гэвч энэхүү хууль нь хэд хэдэн дутагдалтай ба хуулийн хэрэгжүүлэх ажил жигд биш, орон нутаг бүрд харилцан адилгүй байдлаар авч үзэж байна. (Fernandez-Gimenez, Batbuyan, 2004).

98. Нөөцийн менежментийг сайжруулахын тулд засгийн газраас бэлчээрийн тухай хуулийг шинээр боловсруулан хэрэгжүүлж, бэлчээрийн менежментийн албыг бий болгох шаардлагатай. Монгол улсын Их хурал газар ба усыг өмчлөх, эзэмших, ашиглах асуудлыг тодорхой болгох тухай асуудлыг хэлэлцэж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх, улмаар байгалийн нөөцийг хэрэглэгч ба хяналт тавигчдын хоорондын харилцааг тодорхойлох нь газар тариалан, МАА-н дэд салбарын хөгжилд тодорхой үүрэгтэй бөгөөд хөгжилд нь улсын ба хувийн секторын оролцох оролцоог ч тодруулах нь зүйтэй. Энэ нь мал сүргийн тоо толгойг хязгаарлах, бэлчээр нутгийн менежментийг сайжруулахад эерэг нөлөөтэй боловч хэд хэдэн сөрөг үзэгдлийг үүсгэж байна. Тухайлбал, мал маллагааны уламжлалт чөлөөт нүүдлийн арга ажиллагааг алдагдуулж, цөөн малтай малчдыг шинээр эзэмшүүлэх, бэлчээр ашиглалтаас зайлуулах боломж бий болж болох юм. Өмнөх хуулиудын хэрэгжилт төдийлөн сайн явагдаж байгаагүй боловч шинэ хуулиар цаашид хийх өөрчлөлт цөөнгүй бий. Хууль эрх зүйн орчныг сайжруулахын зэрэгцээ засгийн газраас хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй аймаг суман дахь бэлчээр нутгийн асуудал хариуцсан хүмүүсийн чадавхи, үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай. Орон нутгийн түвшинд бэлчээр нутаг болон байгалийн нөөцийг ашиглах асуудлыг зохицуулсан эрх зүйн статусыг даруй тодорхойлж хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Байгалийн нөөцийн ашиглалтын талаар засгийн газраас тодорхой шийдвэр гаргахын тулд хэлэлцүүлгийг өрнүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Жишээлбэл, хууль ба хууль бус уурхайн үйл ажиллагаа малчид ба уурхайчдын хооронд сөргөлдөөнт байдлыг бий болсон.

99. Бэлчээрийн шинэ хуулийг батлуулах, түүний хэрэгжилтийг хангах асуудал, ялангуяа бэлчээр ашиглагчдын эрхийг тодорхойлох, ач холбогдлыг тодруулах, хөдөө орон нутгаас суурин газар руу чиглэсэн нүүдлийг багасгах, малчдыг ядуурлаас хамгаалахад чухал нөлөөтэй байх болно. Одоогийн мөрдөж буй Усны Тухай хуулийг өөрчлөх, эсвэл шинэ хуулийн төслийг нэн даруй боловсруулах нь тус орны малчид,

Page 47: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

36

хөдөө орон нутгийн болон суурин газрын иргэдийн аль алинд нь усны асуудал маш хүндрэлтэй асуудлын нэг болсон өнөөгийн нөхцөлд нэн даруй шаардлагатай байна.

Орлого олох (хөрөнгө оруулах), үйлчилгээнд хамрагдах нөхцлийг сайжруулах

100. Малын тэжээлийн үйлдвэрлэл. Малын тэжээлийн сайтар хөгжсөн үйлдвэр байхгүй, малын гаралтай бүтээгдэхүүний төлөөх өрсөлдөх чадвар бүхий зах зээл байхгүй Монгол улсад арилжааны шинжтэй МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон бэрхшээл учруулсаар байна. МАА-н салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулахын тулд засгийн газар ба олон улсын хөгжлийн байгууллагуудын аль аль нь малын тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч анхаарах нь зүйтэй. Тэжээлийн төрөл ба чанар нь малын идэш тэжээлийн бүрэлдэхүүний тэжээллэг байдлыг тодорхойлдог бөгөөд эргээд малын өсөлт хөгжилт, түүнээс авах бүтээгдэхүүний чанар ба төлөрхөг байдалд гол хүчин зүйл болдог. Тэжээлийн хүрэлцээт байдал нь малын үс ноос, сүүний гарц, биеийн ерөнхий төлөв г.м. малаас жилийн турш авах бүтээгдэхүүний хэмжээнд чухал нөлөөтэй. ЭМААС нь, тухайлбал шувууны аж ахуй, гахайн аж ахуй, малын сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тусгайлан боловсруулж, өтгөрүүлсэн, сайн чанарын тэжээлийг хэрэглэх хэрэгтэй гэдгийг аль хэдийн харуулсан билээ. ЭБМААС-ийн хувьд эрсдлийг даван туулах шаардлагаар малчид өөрсдөө энэхүү нэмэлт тэжээлийг олж авч нөөцлөн хэрэглэх юмуу эсвэл төрөөс гамшгийн үед малыг тэжээлээр хангах замаар энэ төрлийн тэжээлийн хэрэглээг ихээхэн нэмэгдүүлэх болно. Малыг жилийн турш тэжээлээр хангах нь тус салбарыг үйлдвэржсэн, эрчимжсэн шинжтэй болгож, олон хүн амтай хөрш зэргэлдээ улсууд руу өндөр чанарын бүтээгдэхүүнийг экспортоор нийлүүлэх боломжийг бий болгоно.

101. Монголд малын тэжээл үйлдвэрлэлийн хувийн сектор хөгжсөнөөр үүсэх давуу талууд;

� Хувийн сектор хөгжсөнөөр ажлын байр бий болж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын зэрэгцээ дэд бүтэц, санхүүгийн чадавхи нэмэгдэнэ.

� Малын бүтээмжийг дээшлүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний чанар сайжирна.

� ХАА-н салбарын хөгжлийг бүхэлд нь өдөөж идэвхижүүлнэ.

� Арилжааны шинжтэй эрчимжсэн МАА-н үйлдвэрлэл ба газар тариалан мал аж ахуйн хавсарсан үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжинэ.

� Түүхий эдийг боловсруулан хоёрдогч бүтээгдэхүүн болгох боломжийг нэмэгдүүлж, малыг бордож тэжээх төвүүдийг хөгжүүлнэ.

� МАА-н систем дэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшингүүдийн хоорондын сүлжээг бий болгоно.

� Мал үржүүлгийн үйл ажиллагааг дэмжинэ.

� Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд учрах эрсдлийг бууруулж, нөөц ашиглалтын менежментийн системийг сайжруулна.

Page 48: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

37

102. Монгол улсын хувьд малын тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд харьцангуй давуу талтай. Учир нь их хэмжээний хаягдаж атаршсан газарт тэжээлийн ургамал тарихад ашиглах боломжтой, цаг уурын тохиромжтой нөхцөлтэй. Засгийн газар болон олон улсын хандивлагч байгууллагууд газар тариалангийн төвийн бүс болон дорнод Монголд малын тэжээл үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулах ажлыг дэмжих шаардлагатай. Малын тэжээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ХАА-н салбарыг хөгжүүлэх засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцдэг.

103. Хэдийгээр малын тэжээл үйлдвэрлэл нь хувийн секторын үйл ажиллагаа боловч ХХААХҮЯ-аас дараахь үе шатны ажлыг хэрэгжүүлэх замаар малын тэжээл үйлдвэрлэлийг дэмжих боломжтой. Үүнд:

1. Монгол орны байгалийн нөхцөлд тохирсон, өндөр ургац өгөх боломжтой өөрийн орны болон гадаадаас авчирч нутагшуулсан тэжээлийн ургамлын төрөл зүйлийн талаархи судалгааг явуулж, овъёос, хошуу будаа зэрэг концентрацижуулсан тэжээлийн бүрэлдэхүүнд ордог үр тарианы үйлдвэрлэлийг дэмжих,

2. Газар тариалангийн төвийн бүсэд өөрөөр хэлбэл, Tөв ба Сэлэнгэ аймагт малын тэжээл үйлдвэрлэх хувийн секторуудыг бий болгохыг дараахь байдлаар дэмжих:

� Газар ашиглалтанд оролцдог оролцогч талуудын харилцаа ба газрыг гэрээгээр эзэмших асуудлыг тодорхой болгох,

� Усжуулалтын зориулалтаар усыг ашиглах боломжийг бүрдүүлж зохион байгуулах,

� Малын тэжээл үйлдвэрлэлийг дэмжсэн урамшууллын системийг бий болгож, уг тэжээлийг МАА-н салбарт ашигладаг болгоход анхаарч туслах.

3. БМААС-д нэмэлт тэжээл хэрэглэх талаар малчдад ухуулан таниулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Малын тэжээлийг хувь хүн, жижиг хамтлаг хоршооны хүрээнд үйлдвэрлэхийг, ялангуяа байгалиас бэлтгэх юмуу сайжруулсан хадлан тэжээл бэлтгэхийг дэмжинэ. Орон нутгийн засаг захиргаанаас малын тэжээл үйлдвэрлэдэг хамгаалалттай талбай байгуулж, баг, сумын хэмжээнд байгаль цаг уурын эрсдлийг даван туулах малчдын санаачлагыг дэмжинэ.

104. Мал эмнэлгийн үйлчилгээ: Бүх хэлбэрийн МАА-н үйлдвэрлэлийн системд мал эмнэлгийн үйлчилгээ маш чухал. Монголын мал эмнэлгийн үйлчилгээ барууны мал эмнэлгийн системтэй төстэй бөгөөд үндсэн 2 хэсэгт хуваагдсан байдаг. Засгийн газар нь МАА-н үйлдвэрлэлд хүчтэй нөлөөлж болзошгүй халдварт өвчнийг хянах, МАА-н үйлдвэрлэлийн системээр дамжуулан хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хэдийгээр хувьд шилжсэн мал эмнэлгийн үйлчилгээ нь улсын хэмжээний мал эмнэлгийн системтэй хамтран халдварт өвчнийг хянах үйл ажиллагаа явуулдаг боловч үндсэндээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн буюу малчдын түвшинд мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг. Эдүгээ ХХААХҮЯ-ны жилийн төсвийн тэн хагас нь халдварт өвчнийг хянахад зарцуулагддаг. Хэдийгээр малчдын зүгээс хувийн мал

Page 49: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

38

эмнэлгийн үйлчилгээг авах нь нэмэгдэж байгаа ч БМААС-ийн хувьд мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах урамшуулал буюу орлогын боломж төдийлөн их биш байна. Олонхи малчны хувьд мал эмнэлгийн үйлчилгээнд зарцуулах бэлэн мөнгө, орлого хангалттай биш байгаа нь малын эм, вакцины ихэнх нь Хятадаас голчлон оруулж ирдэг шаардлага хангахгүй эсвэл маш үнэтэй бүтээгдэхүүнүүд байдаг. МАА-н салбарын хөгжлийг арилжааны шинжтэй болгож буй өнөөгийн нөхцөлд ЭМААС ба БМААС-ийн аль аль нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшний хувийн мал эмнэлгийн системийн хөгжлийг эрчимжүүлэх болно. Харин ЭМААС-ийн цаашдын хөгжил нь үр ашигтай, түргэн шуурхай мал эмнэлгийн хувийн үйлчилгээг шаардаж байна.

105. Малын халдварт өвчнийг хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд засгийн газраас боловсон хүчин бэлтгэх, санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэхэд илүү анхаарах шаардлагатай. Халдварт өвчнийг хянах нь нийт хүн амын эрүүл мэндийн асуудалтай холбоотой төдийгүй даяарчлагдаж буй дэлхийн хүнсний эдийн засагт хувь нэмэр оруулж, Монголоо эрүүл хүнсээр хангахад чухал ач холбогдолтой.

Эрсдлийг бууруулах, гамшгийг даван туулах

106. Монголын МАА-н салбар хэт өсөлт ба уналтын хооронд эргэлдэж, аюултай нөхцөл байдалтай байна. Мал сүргийн тоо түүхийн хувьд хамгийн өндөр хэмжээнд хүрсэн бөгөөд одоо ч 1999 оноос хойш 3 жил дараалан зудны хорогдлын өмнөх түвшингээс өндөр тоотой байгаа билээ. 2003 оноос малын тоо дахин нэмэгдсэн нь 1999 оноос хүнд байдалтай байгаа бөгөөд малын газарзүйн тархалтыг авч үзвэл, төвийн ба хойд бүсийн аймгуудад малын тооны нягтшил маш өндөр, ямааны тоо ихээр нэмэгдсэн байна. Эдгээр нутгууд бэлчээргүй болж, мөн зуд болбол өвс тэжээлгүй болж мал олноор хорогдох болно. 1999-2002 оны мал сүргийн хорогдолтой адил хэмжээний хорогдол ч давтагдаж болзошгүй бөгөөд энэ нь цаг хугацаанаас хамаарсан бодит зүйл болоод байна.

107. Туршлагатай малчид 1999-2002 оны гамшигаас сургамж авсан байдаг. Өвлийн бэлтгэлээ сайтар хийх шаардлагатайг байнга анхааруулснаас цаг агаарын эрсдэл буурах боломжтой. Эрсдлийг өөр бусад салбарынхан хуваалцах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс малын индексжүүлсэн даатгалыг дэмжиж байгаа нь түүний хүрээнд арилжааны шинжтэй үнийн санал бүхий даатгалд малчид хамрагдах боломжтой. Энэ нь зөвхөн туршилтын шатандаа явж байгаа бөгөөд улсын нийт малчдыг даатгалд хамруулахын тулд засгийн газрын зүгээс өөр хуулийн болон түүнийг хариуцсан байгууллагын бүтцийг бий болгох дэмжлэг туслалцаа үзүүлэх шаардлагатай байна.

108. Хэдийгэээр даатгал нь зарим эрсдлээс хамгаална хэмээн сурталчилж байгаа боловч, ойрын хэдэн жилд улсын хэмжээний бүх малчдад хүрч үйлчилж чадахгүй ба түүнд хамрагдах нь малчдын сайн дурын хэрэг учраас бүх нийтийг хамрах боломжгүй юм. Иймээс даатгал нь уг салбарын асуудлыг бүхэлд нь шийдэх чадваргүй бөгөөд харин зөвхөн эрсдлийн менежментийн нэг хэсэг байх болно. Даатгал нь асар их хэмжээний алдагдлыг барагдуулах чадваргүй, харин засгийн газраас гамшгийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд уг асуудлыг үргэлжлүүлэн хариуцах болно. 2002 онд болсон зудны үеэр засгийн газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа олон талын дутагдалтай байсан. Ялангуяа гамшигт хамгийн их өртөж тусламж шаардлагатай

Page 50: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

39

болсон газрыг олж илрүүлэх, түргэн шуурхай тусламж үзүүлэх, тусламжаа зөв хэлбэрээр хүргэх зэрэгт ихээхэн дутагдалтай нь харагдсан. Зудны дараа малжуулах ажлыг хийсэн нь үр дүнтэй болоогүй юм. Дээр дурьдсан цас зуднаас хойш төр засгийн зүгээс тодорхой өөрчлөлт огт хийгээгүй бөгөөд дахин зуд болбол өмнөх нөхцөл байдал давтагдана гэсэн үг юм.

109. Засгийн газраас гамшгийг даван туулах хүчтэй системийг бий болгох шаардлагатай. Малчид мал сүргийн чанараа сайжруулахад зориулж хөрөнгө оруулахгүй байна. Гамшиг болж гүнзгийрэхээс өмнө дээрх систем нь малчдын хэрэгцээт зүйлсийг шуурхай хангадаг байх, гамшгийн дараа түүний үр дагаварыг арилгах арга зам, хөрөнгийн эх үүсвэрээр хангадаг байх шаардлагатай. Засгийн газраас Гамшгаас Хамгаалах Бүтээгдэхүүнийг туршиж эхлээд байгаа нь одоогоор малын индексжүүлсэн даатгалтай холбосон бөгөөд энэ нь гамшгийн дараахь сэргээн босголтыг ил тод, шуурхай явуулах механизмыг бүрдүүлэх юм. Энэхүү үйл ажиллагаагааг засгийн газар цаашид үргэлжлүүлэх шаардлагатай ба энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмждэг хандивлагчдаас тусламж авч дээрх механизмаа хэрэгжүүлэх боломжтой.

Зах зээлийн хангамжийг сайжруулах

110. Монголын МАА-н системийн хоцрогдож үлдсэн нэг гол асуудал бол уг салбарыг зах зээлжүүлэх явдал юм. Одоогийн байдлаар малаас жилд авах бүтээгдэхүүн болон малын дагалдах бүтээгдэхүүнийг нэг бол малчид өөрсдөө хэрэглэж, эсвэл зах зээлээр дамжуулж худалдан борлуулж байна. Хичнээн олон малтай байсан ч гэсэн бүтээгдэхүүний илүү үйлдвэрлэл, малын тоо толгойн илүүдэл зэрэг нь малчдын хувьд бэрхшээлтэй асуудал биш хэвээрээ байна. Мал болон малын гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдээс хэрэглэгчид рүү дамжуулах зах зээлийн тогтолцоо бий болж, сайн ажиллаж байна. Гэвч зах зээлийн зүгээс малчдад бүтээгдэхүүнийхээ тоо чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх түлхэц урамшууллыг өгөхгүй байнга анхаарах нь зүйтэй.

111. МАА-н үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн нийлүүлэгчдэд зах зээлийн системийн зүгээс малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах чиглэлд хөтөлсөн урамшуулах түлхэц байхгүй байна. Хэрвээ сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, ялангуяа бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлт өндөрссөн үед зах зээлийн зүгээс өрсөлдөх чадвар бүхий урамшуулал дэмжлэгийн систем бий болоогүй нөхцөлд малчид илүү хөрөнгө оруулж эрсдэлд өртөх сонихролгүй нь ойлгомжтой. Өнөөгийн нөхцөл байдал дээр худалдаачид, ченжүүд малчдаас бүтээгдэхүүнийг нь харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан авч байгаа нь тэдний хувьд одоогоор бэлэн болоогүй, өрсөлдөх чадвар бүхий зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэхээс илүү хялбар юм. Малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд малчид бараг үнэ өртөггүй шахам байгалийн нөөцийг ашиглаж байгаа нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь мал сүргийн тоо, өөрсдийнх нь хэрэглээ зэргээс хамаардаг, улмаар мал ба малын гаралтай бүтээгдэхүүнийхээ чанарыг үнэлж биш, харин толгой буюу тоог үнэлэх хэлбэрээр, ихэвчлэн бараа таваараар солилцох замаар худалдан борлуулдог нь тэдний хувьд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, урамшуулалыг бий болгохгүй байна. Тэр ч байтугай худалдаачид, ченжүүд бүтээгдэхүүнийг нь хямд үнээр худалдан авч байгаа нь малчдын хувьд

Page 51: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

40

төдийлөн том асуудал биш ба тэд дээрх худалдаанаас өөрсдийгөө хангах хэмжээний ашиг олдог.

112. Чанар сайтай МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чадвар бүхий, өргөн хэрэглээний бараанд түшиглэсэн өрсөлдөх чадвартай зах зээлийн дэд бүтцийг бий болгох нь хялбар биш бөгөөд үүнд засгийн газрын оролцоо шаардлагатай. Ийм зах зээл бий болсноор сайтар хөгжсөн, арилжааны шинжтэй анхдагч ба хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй. Өнөөгийн байдлаар нэмүү өртөг, хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих ийм систем хангалттай хэмжээнд хөгжөөгүй байна. Хэдийгээр малчид мал маллагааны зарчим, бэлчээр ашиглалтын бодлогыг ойлгож байгаа ч ихэнх нь МАА-н арилжааны шинжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар бүрэн ойлголтгүй байдаг. Арилжааны шинжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар бүрэн ойлголт малчдад байхгүй байгаа нь мах ба ноос ноолуурын зах зээлийг цөөн хэдэн компани хуйвалдан хяналтандаа авах боломжийг бүрдүүлнэ.

113. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хамтлаг нөхөрлөл. Зах зээлийн дэмжлэг бүхий МАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэд хэдэн алхам хийх шаардлагатай боловч хамгийн түрүүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хамтлаг нөхөрлөлийг байгуулах явдал мөн. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хамтлаг нөхөрлөл буюу хоршоо нь өөрсдийн гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх, арилжаанд оролцох боломжийг дээшлүүлэх зорилгоор байгуулагддаг. Жишээбэл, Баянхонгор аймагт туршилтын журмаар малчдын нөхөрлөлүүд байгуулагдаж эхэлсэн нь гишүүддээ орлого оруулж, орон нутгийн тэргүүлэх үйл ажиллагаа бүхий ноолуур боловсруулагчидтай гэрээ байгуулан ажиллаж байна. Малчид ба тариаланчдын байгуулсан нөхөрлөлүүд нь арилжааны шинжтэй ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийг хангахад чиглэгдэнэ. Энэ нь МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн системийн бүрэлдэхүүнд үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулалт, зах зээлд нийлүүлэх үйл явцыг хооронд нь холбосон сүлжээг дараахь байдлаар бий болгох боломжтой. Үүнд:

� МАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй мал ба малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх гэрээ хэлцэл байгуулснаар бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлнэ.

� Сумын түвшинд малын гаралтай бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг болно.

� Малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээл рүү тээвэрлэдэг болно.

� Суурин газрын зах зээлд малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах тохиромжтой үнийн санал бий болгож нөхөрлөлийн гишүүдийн хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүнийг захиалгаар худалдан авдаг болно.

� Хамтрал, нөхөрлөлийн зүгээс гишүүддээ зориулан янз бүрийн үйлчилгээ, үйл ажиллагаа явуулдаг болно.

� Бүх ажил хэргээ гишүүдийн саналыг харгалзан явуулна.

Page 52: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

41

114. Хамтлаг нөхөрлөлийн зүгээс явуулах үйл ажиллагаа, үйлчилгээ зэргийн жагсаалтыг малчид, тариаланчдын хүсэл шаардлагыг харгалзан тодорхойлно. Ийм төрлийн үйл ажиллагаа, үйлчилгээний жишээ;

� Ноос ноолуурыг цуглуулан ангилж зэрэглэх,

� Хонь хяргах,

� Арьс шир цуглуулж бэлтгэх,

� Малын тэжээл, гэр ахуйн хэрэгсэл, түлш, мал эмнэлгийн бүтээгдэхүүн, малын ногт, хазаар, уяа зэрэг хэрэгсэл бэлтгэх,

� Хүн амыг болон малын даатгалд хамруулах, мал эмнэлгийн үйлчилгээ ба зээлд хамруулах г.м. шууд бус үйлчилгээнд хамруулах,

� Зах зээлийн үнэ ханш, орлогын талаар мэдээлэл өгөх,

� Малын даатгал ба гамшигаас мал сүргийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх.

115. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн ба зах зээл хоорондын сүлжээ: Нэмүү өртөг ба зах зээлийн хоорондын сүлжээний асуудал нь МАА-н үйлдвэрлэлийн систем, малын гаралтай бүтээгдэхүүнээс хамаарч харилцан адилгүй байдаг. Малчдын хооронд малынхаа үүлдэр угсааг сайжруулах, сүргийнхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор худалдаалагддаг амьд малын худалдаа нь МАА-н систем дэхь нэмүү өртөг ба зах зээлийн сүлжээний нэг хэлбэр мөн. Хэдийгээр амьд малын худалдаа ихэвчлэн аман тохироогоор явагддаг ч тусгай үүлдрийг үржүүлдэг хамтлаг нөхөрлөлүүд бий болж байна. Махны малыг худалдан авдаг боловсронгуй биш зах зээл бий болсон хэдий ч малчид бүтээгдэхүүнээ махны захуудад шууд хэлбэрээр юмуу худалдаачид, ченжүүдээр дамжуулан нийлүүлдэг. Ноос, ноолуур, арьс ширийг авч багахан хэмжээний боловсруулалт хийдэг хэд хэдэн захын сүлжээ бий болсон. БМАА-н системээс гарч буй дээрх төрлийн махнаас бусад ихэнх бүтээгдэхүүн Хятадын хилийн боомтоор тус улсаас ирсэн худалдаачдаар дамжин дээрх улсын зах зээлд нийлүүлэгддэг. Иймд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Хятадад нийлүүлэгдсэний дараа явагддаг. Гэрийн нөхцөлд боловсруулсан сүү сүүн бүтээгдэхүүн, цөөн тохиолдолд сав баглаа хийгдэн аймаг, сумын зах дээр, эсвэл малчдын гэрээс шууд борлуулагддаг. Бусад сүүн бүтээгдэхүүн, тухайлбал гүүний айраг хот суурингийн ойролцоох малчдаас хэрэглэгчдэд шууд нийлүүлэгддэг.

116. ЭМААС-ийн бүтээгдэхүүнүүд хот суурингийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэгддэг боловч энэ нь импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөөнд орох шаардлагатай болдог. Хэрэглэгчид шинэ сүүг албан бус захуудаар дамжуулан худалдан авдаг, зарим шинэ сүүгээр улирлын чанартай мөхөөлдөс, сүүтэй ундаа зэргийг үйлдвэрлэдэг, бусад сүү нь засгийн газрын байгууллагууд болон сургуулийн үдийн цайны хөтөлбөрийг хангахад зарцуулагддаг. Орон нутагт үйлдвэрлэсэн тахианы өндөгийг хот суурин газрын бүх дэлгүүр захуудаар борлуулдаг ба гахай, тахианы махыг ихэвчлэн ресторанд бэлэн хоол хэлбэрээр зарж борлуулдаг. Хэдийгээр МАА-н бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэсэн боловсруулалт явагдаж эхэлсэн боловч, хангалт байхгүйгээс шалтгаалан ЭМААС ба БМААС-ийн аль алиных нь

Page 53: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

42

үйлдвэрлэл хязгаарлагдмал байх болно. Махнаас бусад бүх төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг Хятадууд гартаа авсан нь ЭМААС ба БМААС-ийн аль алиных нь бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх шаардлагатай болно. ЭМААС дэх нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулалт, зах зээлийн сүлжээ бий болох боломжтой бөгөөд энэ асуудалд засгийн газар ба мөн хувийн секторын зүгээс анхаарах шаардлагатай.

117. Малчдын нөхөрлөлийн зүгээс гишүүд ба махны компаниудыг холбосон зах зээлийн сүлжээ бий болгох боломжтой. Жишээлбэл, мал нядалж, махыг боловсруулан ресторан, супермаркет, махны дэлгүүрүүдэд нийлүүлдэг хувийн махны компаниуд аль хэдийн байгуулагдсан байгаа. Эдгээр компаниуд малчдаас малыг худалдаж авдаг хөдөөгийн төлөөлөгчидтэй болсон байна.

Хүнсний аюулгүй байдал

118. Хүнсний аюулгүй байдал бол хот суурингийн хэрэглэгчдийн ихээхэн анхаардаг асуудал юм. МАА-н бүтээгдэхүүний 2 гол хэлбэр болох мах ба сүүний аль аль нь өвчнийг дамжуулах, хэрэглэгчдэд өвчин үүсгэх магадлалтай бөгөөд үйлдвэрлэгчээс зах зээлд нийлүүлэгдэж буй эдгээр бүтээгдэхүүнийг төдийлөн сайн хянадаггүй. Мах ба сүүний эрүүл ахуйн нөхцлийг баталгаажуулах нь тийм хялбар биш бөгөөд үүнд засгийн газрын болон хувийн хэвшлийн аль алиных нь оролцоо маш чухал юм. Хүнсний аюулгүй байдлыг хангахад засгийн газрын зүгээс малын халдварт өвчнийг ялангуяа малаас хүнд халдварладаг бруцеллоз, шувууны ханиад, шүлхий зэрэг өвчнийг найдвартай хянах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, мах сүүг нийлүүлэлтийн янз бүрийн цэгүүдэд сайтар шалгаж, эрүүл ахуйн шаардлага, хүнсний аюулгүй байдлыг хангаж буй эсэхийг тогтоож байх шаардлагатай. Өвчний хяналтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын стандарт тогтоож мөрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтыг бүх шатанд хийх, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл ба худалдаанд оролцдог бүх талуудыг дээрх стандарт, шаардлагыг дагаж мөрдүүлдэг болгох зэрэг нь засгийн газрын үүрэг мөн. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хөтөлбөртэй байхын давуу талыг засгийн газар ба хувийн хэвшлийн аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа боловч үйлдвэрлэгчид ба зах зээлийн алслагдмал байрлал, үйлдвэрлэгчдийн тархмал нутаглалт, мал эмнэлгийн болон хяналтын албаны мэргэжилтнүүдийн хүрэлцээгүй байдал, санхүүжилт, дэд бүтцийн хангалтгүй хөгжил зэрэг нь энэхүү ач холбогдолтой хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулдаг.

119. Засгийн газраас дараахь ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэх шаардлагатай. Үүнд: (1) халдварт өвчний хяналтыг сайжруулах зорилгоор улсын мал эмнэлгийн хөтөлбөрийн чадавхийг дээшлүүлэх; (2) хүнсний эрүүл ахуй ба аюулгүй байдлын хяналт хийдэг хяналтын байгууллагын чадавхийг дээшлүүлэх; (3) хувийн салбарын малчидтай хамтран “малын чанар ба эрүүл ахуйг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлэх;

120. Засгийн газраас улсын хэмжээнд малыг тодорхойлох, бүртгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Хэрэглэгчдэд нийлүүлэгдэж буй мал ба малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, шилжилт хөдөлгөөн, эзэмшигч малчин зэргийг тодорхойлох боломж бүрдэнэ. Хэдийгээр электрон бүртгэлийн систем хийгдсэн ч эхний ээлжинд Монголын нөхцөлд малын эмч мэргэжилтнүүдийн тарилга

Page 54: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

43

вакцинжуулалтын үед тэмдэглэсэн малын тамга, чихний эм, тэмдэглэгээ зэргийг багтаасан энгийн хөтөлбөр байх шаардлагатай ба энэ нь малын эзэн солигдох, мал ба түүний дагалдах бүтээгдэхүүн нэг аймаг сумаас нөгөө рүү шилжихэд таньж мэдэх боломжийг олгоно. Энэхүү хөтөлбөр нь малын хулгайг хянахад ч ашиглагдах боломжтой.

121. Хувийн хэвшлийн үйлдвэрлэгчид малыг таньж тодорхойлоход зарцуулагдах зарим зардлыг гаргах хэрэгтэй Жишээлбэл, малын эм худалдан авах, тамга болон бусад тодорхойлох зүйлсээ бүртгүүлэх г.м. Мөн малыг таньж тодорхойлох системийг дагаж мөрдөх шаардлагатай ба ингэснээр цаашид олон жил түүний үр өгөөжийг хүртэх болно.

Малчдыг дэмжих орон нутгийн үйлчилгээний хэвийн нөхцлийг хангах

122. ХАА-н салбараас, тухайлбал МАА-н салбараас хүмүүс гарч байгаа нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд орон нутгийн иргэдийн зүгээс үзүүлж буй өвөрмөц хариу үйлдэл юм. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар хөдөө орон нутгийг орхин нүүж байгаа нь МАА-н салбарт тулгарч буй бэрхшээлт асуудлаас гадна өөр бусад хувийн шалтгаантай холбоотой байдаг. Хот суурин руу шилжин ядуучуудын эгнээнд орж буй хөдөөгийн хүн амын нүүдлийг зогсоох нь тийм ч бодитой, боломжтой зүйл биш ч Засгийн газраас МАА-н үйлдвэрлэлийн дэмжихэд шаардагдах дэд бүтэц, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарах хэрэгтэй.

123. Засгийн газраас малчид, тэдний хүүхдийг сургуульд хамруулах, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр одоогийн сумдын явуулж буй үйл ажиллагааг тогтвортой дэмжин үргэлжлүүлэх шаардлагатай. Хөдөө орон нутагт сумын төв бол хувийн хэвшлийхэн ба засгийн газар хоёрын уулздаг гол цэг болж өгдөг. Төгсгөлд нь засгийн газраас хөдөө орон нутгийн хүн амын нийгмийн болон эдийн засгийн сайн сайхныг бий болгох зорилгоор тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулах, хөдөө орон нутгаас дайжигсдын зарим хэсгийг нутагт нь үлдээх, эсвэл хот суурингийн ядуурлыг арилгахад илүү их хэмжээний хөрөнгө мөнгийг зарцуулах нь зүйтэй.

Page 55: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

44

V. АШИГЛАСАН НОМ ЗОХИОЛ

Азийн Хөгжлийн Банк 1997. Бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн судалгаа. Хэвлэгдээгүй тайлан. Агротийм Канад TA No. 2602-Mon. (Бүлэг 3). Ангерер, Ж. 2007. Говийн тэжээл төсөл. Юнайтед График. Техас A&M. Их сургууль, Коллежийн байрлал, АНУ. ХАА-н ШУ технолонийн зөвлөл (CAST). 1999. Мал аж ахуй ба дэлхийн хүнсний хангамж. Тайлан No. 135. 95 хуудас. НҮБ-ийн ХХАБ (FAOSTAT). 2005. Онлайн статистик [http://www.fao.org/waicent/portal/statistics_en.asp] Fernandez-Gimenez, M.E., Б. Батбуян, Ж. Oюунгэрэл нар. 2006. Баянхонгор аймгийн малчдын судалгаа. Хэвлэгдээгүй тайлан. Монгол улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйн яам, Дэлхийн банкад зориулж бичсэн. Fernandez-Gimenez, M.E. Б. Батбуян нар. 2004. Хууль ба хууль бус байдал: Газрын хуулийн хэрэгжилт. Хөгжил ба өөрчлөлт 35 (1): 141-165 Johnson, D.A., D.P. Sheehy, D. Miller болон Д. Дамиран нар. 2006. Монгол орны бэлчээрийн газрын шилжилт. Secheresse 17 (1-2): 133-41.

Koester, U. болон Ш. Дэнсмаа нар. 2007. АББ 4: Мал аж ахуйн салбар дахь төсвийн зарцуулалтын дүн шинжилгээ. Хэвлэгдээгүй тайлан. Улаанбаатар, Монгол. Marlow, J. С. Бадарч нар. 2007. АББ 2: Хот суурин газрын зах зээлийн хэрэглээ ба жижглэн худалдааны хөдлөлзүй. Хэвлэгдээгүй тайлан. Улаанбаатар, Монгол. Mearns, R. 2004. Sustaining livelihoods on Mongolia’s pastoral commons; Insights from a participatory poverty assessment. Development and Change 35(1): 107-139 ХХАЯ & AХБ, 2006. Хөдөө аж ахуйн хөгжлийн стратегийн баримт бичиг. Mercy Corps. 2008. Баянхонгор аймгийн малчдын алаянсийн үйлдвэрлэгчийн талаарх үнэлгээ. Хэвлэгдээгүй тайлан. Mercy Corps, Улаанбаатар, Монгол. ХХАЯ, ШХА, НҮБХХ, 2007. Сонгон авсан малын гаралтай бүтээгдэхүүний эрчимжсэн үйл ажиллагааны хөгжлийн боломжийн талаарх судалгаа. Хэвлэгдээгүй тайлан. Улаанбаатар, Монгол. Монголын ҮСХ – 2007. 2006 оны статистикийн эмхэтгэл. Үндэсний статистикийн газар, Улаанбаатар, Монгол. Nixson, F. and B. Walters. 2006. Хувьчлал, Орлогын хувиарлалт ба ядуурал: Монгол улсын туршлага. World Development, Vol. 34, No. 9 pp. 1557-1579. Нямаа, Н. and M. van Hoeflaken. 2007. АББ1: Малчдын амьжиргааны Судалгаа. Хэвлэгдээгүй тайлан. Улаанбаатар, Монгол.

Page 56: MONGOLIAN LIVESTOCK SECTOR STUDYsiteresources.worldbank.org/INTMONGOLIAINMONGOLIAN/Resources/... · ДНБ Дотоодын Нийт Бүтээгдэхүүн МУЗГ Монгол

45

Sere, C., and H. Steinfeld, 1996. Дэлхийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн систем. Мал аж ахуйн үйлдвэрлэл ба Эрүүл мэнд сэтгүүл №127.НҮБ-ийн ХХА-н байгууллага, Ром. Sheehy, D.P. 1996. “Бэлчээрийн нөөцөд суурилсан тогтвортой мал аж ахуй.” Sheehy, D. P., J. Thorpe, and B. Kirychuk. 2006a. Бэлчээр, Хятадын хойд хэсгийн малчид болон мал аж ахуйн бүс нутагт хийсэн айлчлал. Хурлын эмхэтгэл. RMRS-P-39. pp. 62-81. Sheehy, D.P., D. Miller and D.A. Johnson. 2006b. Төвдийн талын бүс нутаг дахь уламжлалт мал аж ахуйн системийн шилжилт. Secheresse 17 (1-2): 142-51. Swift, J. and R. Mearns (1993), 21 зууны зааг дахь Монголын нүүдлийн мал аж ахуй, Nomadic Peoples 33 (1993), хх. 3–7. Ван Гелдер, Р. болон Б. Эрдэнэбаатар нар. 2007. Working paper 3: Production Level Constraints (Inputs and Services). Unpublished Report. Ulaanbaatar, Mongolia. CAST 1999 [ TO COMPLETE] Дэлхийн банк (2003) Хагас эрчимжсэн сүүн бүтээгдэхүүний салбар, Вашингтон хот Дэлхийн банк (2006) Ядуурлын судалгаа. Вашингтон хот