powerpoint mongol ger

15
Монгол гэр www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 27-Oct-2014

565 views

Category:

Documents


7 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Powerpoint Mongol Ger

Монгол гэрwww.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Powerpoint Mongol Ger

Үүсэл хөгжил Нүүдэлчин ард түмний эдийн соёлын нэг үндсэн хэсэг

болох орон сууцыг хэрэгцээ шаардлага, бүтэц хэв маягийн

хувьд дотор нь байнга хэрэгцээний орон гэр ба түр

хэрэгцээний гэж үндсэн 2 ангид хуваан авч үздэг. Байнга

хэрэгцээний гэр сууцыг хийц гадаад хэлбэрээр нь монгол,

түрэг гэр гэсэн 2 ангилалд хамруулдаг. Монгол гэр нь 3000

жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрдэн 13-р зуун

эзэнт гүрний үе гэхэд нэршэл хэв загвар нь нэгэнт тогтон

онцийн хувьсалгүй бидний үед иржээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Powerpoint Mongol Ger

Монгол гэр

Монгол гэр нэн эртний сууц юм. Дэлхий дээр

Киргиз, Казак, Монгол гэсэн гурван улсын ард

түмэн гэр барьж амьдардаг. Гэвч Киргиз, Казак

хоёр нүүдлийн энэ сууцнаас татгалзаж суурин

иргэншилд шилжжээ. Монголчуудын гэр бүр 10

мянган жилээс ч өмнө үүссэн болох нь янз бүрийн

хадны сүг зурагны олдвороор нотлогддог. 2000

жилийн тэртээ Хүннүчүүд бөмбөгөр оройтой,

урцнаас том монгол гэрт амьдардаг байсан тухай

Хятадууд тэмдэглэжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Powerpoint Mongol Ger

Хамгийн тод жишээ нь Өвөрхангай аймгийн Бугат сумын

хадны зураг бөгөөд яндантай гэр зурагдсан байдаг бол

Баян-Өлгий аймгийн Цагаан салаа хадны зурагт гэр,

дөрөө хоёр зурсан байдаг. XIII зууны үед хэд хэдэн

янзын гэр байжээ. XYI зуунаас одоогийн Монгол гэрийн

хэлбэрт шилжсэн бөгөөд гэрийн том бага хэмжээ нь

зэрэг дэв, хөрөнгө чинээнээс хамаарч байжээ. Жирийн

малчдын гэр 4-5 ханатай, Ноёдын гэр ихэвчлэн 6-8

ханатай. Харин 10-12 ханатай гэрийг аймаг хошууны

тамгын газар барьдаг байсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Powerpoint Mongol Ger

Монгол гэр зундаа сэрүүн агаарын солилцоо

сайн, өвөл дулаан хадгалах чадвартай, хурааж

барихад хялбар байдаг байна. Хана болох эсгий,

туурга нь цагт 500 удаа агаар солилцож чаддаг.

Гэр бол дэлхийтэй адил юм. Дугуй учраас булан

тохойд нь муу энерги хоргодон үлддэггүй. Гэрт

байгаа хүн сайхан амарч унтаж чаддагаас гадна

хүний уур бухимдал, уцаарыг амархан тайлдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Powerpoint Mongol Ger

Монгол гэрийн тухай Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай бөгөөд

хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ.

Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц

зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн,

авсаархан, удаан элэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх

мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг. XIII зууны

монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны

жуулчдын тэмдэглэлд “гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа

мэт сүртэй” харагддаг тухай тэмдэглэсэн нь буй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Powerpoint Mongol Ger

Монгол гэрийн бүтэц Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ.

Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас

модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс

зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий

туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн

түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана,

хаалганаас бүрдэнэ. Эсгийгээр бүрж, малын хялгасаар

томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч,

шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь

өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Powerpoint Mongol Ger

Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг.

Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн , нүүдэл

хийхэд маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны

босоо тэнхлэг дэхь зай багтаамж хананаас хамааралтай.

Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай

хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед

жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо

хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж

хайжээ.Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг

бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Powerpoint Mongol Ger

Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч

бүтцийн хэмжээнүүд өөрчлөрдөнө. Жирийн

гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин

хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн

дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн

бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч

гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд

бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Powerpoint Mongol Ger

Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг

бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол

геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэц

дэх хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрэмтэй байна.

Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон

хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг

хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Жишээлбэл :

Угсралтын үед ханын толгойг буруу / доош харуулж /, гэрийн

тооныг буруу харуулан барих гэх мэт явдал гадаадын хүмүүст

болон Монгол хүмүүст ч тохиолдоно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Powerpoint Mongol Ger

Тоонондоо дэлхийг багтаасан “Монгол гэр”

Монгол гэр гэж. Тооно, унь, хана, хаалга, эд бүхэн нь модоор яаж

ингэж урласан юм гэмээр хачин чамин, туурга, цаваг, уяа, бүслүүр

нь бах бөгөөд тансаг ажээ. Харахад жижигхэн ч гэсэн хамгийн

тохилог сууц бол гэр юм. Өнө удаан жилийн түүхтэй монгол

гэрийн түүх агуу. Тийм ч учраас монгол гэрийг гадна дотны олон

эрдэмтэд судалж өвөрмөц онцлогийг нь гайхан шагширцгаадаг

билээ. Төв азийн цээжинд олон үе дамжин амьдарч ирсэн

монголчууд нүүдлийн амьдралдаа зохицсон хөдөлгөөнт сууцыг

“Өргөө, их хүрээ” гэж нэрлэж иржээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Powerpoint Mongol Ger

Хосломол уньтай, хурган таван ханатай гэр

Монгол гэр 81 уньтай, 15 толгойтой байдаг. Энэ гэр 162 уньтай, нэг хана нь 30

толгойтой хийгдсэнээрээ онцлог аж. Гэрийг Өвөрхангай аймгийн Бат – Өлзий

сумын харъяат Т.Мөнхбаяр урлажээ. Хосломол уньтай гэр нь монголд анх

удаагаа хийгдсэнээрээ онцлог гэж зохион бүтээгч эь ярьж байсан юм. Гэр

дотор Богд хааны музейд буй ирвэсний арьсан гэрийн хөрөг байлаа. Уг гэрийг

Богд Жанзандамба хутагтын 25 насны ойгоор дотны найз Хэнтий аймгийн

Сэцэн – Ханбейс Сангилдорж 150 ирвэсийн арьсаар бүрсэн гэрийг иж бүрэн

тавилгатай нь бэлэглэсэн гэдэг. Богд хаан тус гэрийг өвлийн улиралд барьж,

дотор нь намба үйлдэж, бясалгал хийдэг байсан ажээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Powerpoint Mongol Ger

Өмнөговь аймгийн музейн гэр

Уг гэрийг аймгийн музей иж бүрэн тавилгатай нь хамт

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат иргэн

П.Хорлоогийн хувийн цуглуулгаас худалдан авсан ажээ. Ердөө

гуравхан ханатай жижигхээн энэ гэр нь сархинаган тоонотой,

унь нь хэлхсэн, нэг хүн барьж болдог, ачиж буулгах, отор

нүүдэл хийхэд хялбар юм байна. Гэрийг одоо аймгийн музей

сургалтын зориулалтаар ашиглаж байгаа билээ. Отрын гурван

ханатай гэрийг Амгаасэд овогтой Долзод гэгч хүн 72 насандаа

урлаж байжээ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Powerpoint Mongol Ger

Сараалжин тоонотой, махир уньтай, бургасан ханатай

уламжлалт казак гэр

Энэ гэрийг Баян-Өлгийн аймгийн Толбо сумын уугуул

Ибраймын эхнэр Сайлу чимэглэн урласан юм байна. Гэр дотор

Казак ард түмний эрт дээр үеэс уламжлан ирсэн \Дөрвөн үе

дамжсан\ модон таваг, гал тогооны хэрэгсэл, хувцас эдлэл,

казак бэрийн ор, үндэсний хөгжим зэрэг сонирхолтой зүйл

олон байлаа. Мөн монгол төдийгүй дэлхийд гайхагддаг уран

шаглаагаар урласан аравчууд гэрийн ханыг тэр чигээр нь

бүрхжээ.

Эмээл, ташуур, тогосны өд зэргээр гэрээ чимсэн байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Powerpoint Mongol Ger

Монгол гэр бол урлагийн бүтээл

Сүүлийн үед Монгол гэрийг хүмүүс урлагийн бүтээл гэдэг утгаар нь

илүү сонирхох болсон байна. Герман, Солонгос, Япон зэрэг оронд

гэртэй жуулчны бааз 10гаруй байдаг ажээ. Саудын Эмиратын эзэн

хаан, Оросын Альфа группын ерөнхийлөгч, Кувейтын ханхүү нар 20

ханатай том гэр захиалан хийлгүүлж, авч явжээ. Орчин үеийн дуу

бичлэгийн студийн байшинг хүртэл гэр маягийн хэлбэрээр барьж

байгуулж байна. Японы нэг иргэн дотроо ванн, душ, саунтай өөрөөр

хэлбэл аяны зориулалттай гэр захиалж хийлгүүлжээ.

www.zaluu.comwww.zaluu.com