revised dpl03.02

24
1 Төсөл 2011.3.02 ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ 2011 оны ... дугаар Улаанбаатар сарын ...-ны өдөр хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэхүү хуулийн зорилт нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, баримтлах зарчмыг тогтоох, улс, бүс, орон нутгийн хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах, түүний уялдааг хангах, батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх, үнэлгээ хийх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль тогтоомж 2.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Бүс нутгийн эрх зүйн зохицуулалтын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 3 дугаар зүйл. Хуулийн хамрах хүрээ 3.1. Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөх, батлах , хянах, үнэлэх үйл ажиллагаанд энэ хуулийг дагаж мөрдөнө. 3.2.Хөгжлийн бодлогын эх үүсвэрийг төлөвлөх, удирдах, хуваарилах үйл ажиллагааг Төсвийн тухай хуульд заасны дагуу зохицуулна. 3.3. Бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлттэй холбоотой харилцааг энэ хуулиар, энэ хуулиар зохицуулаагүй бодлого төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг Бүс нутгийн эрх зүйн зохицуулалтын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулиар зохицуулна. 4 дугаар зүйл. Хуулийн нэр томьѐо

Upload: chimeddagva-tumur

Post on 01-Apr-2015

234 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Revised DPL03.02

1

Төсөл

2011.3.02

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2011 оны ... дугаар Улаанбаатар

сарын ...-ны өдөр хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэхүү хуулийн зорилт нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны

эрх зүйн үндсийг бүрдүүлэх, баримтлах зарчмыг тогтоох, улс, бүс, орон нутгийн

хөгжлийн бодлогыг төлөвлөх, боловсруулах, түүний уялдааг хангах, батлах,

түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжүүлэх, үнэлгээ хийх, тайлагнах, хяналт

тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль тогтоомж

2.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын

Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Бүс нутгийн эрх зүйн зохицуулалтын тухай

хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын

тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

нэгжийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан

хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн хамрах хүрээ

3.1. Улсын хөгжлийн бодлогыг төлөвлөх, батлах , хянах, үнэлэх үйл

ажиллагаанд энэ хуулийг дагаж мөрдөнө.

3.2.Хөгжлийн бодлогын эх үүсвэрийг төлөвлөх, удирдах, хуваарилах үйл

ажиллагааг Төсвийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.

3.3. Бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлттэй холбоотой харилцааг энэ хуулиар,

энэ хуулиар зохицуулаагүй бодлого төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбоотой бусад

асуудлыг Бүс нутгийн эрх зүйн зохицуулалтын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн

байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын

тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулиар

зохицуулна.

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьѐо

Page 2: Revised DPL03.02

2

4.1 Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьѐог дор дурдсан утгаар ойлгоно.

4.1.1.”Үндэсний стратеги төлөвлөлтийн тогтолцоо/систем/” гэж Монгол

Улсын хөгжлийн стратеги чиглэлийг тодорхойлох, эх үүсвэрийн удирдлага

төлөвлөлтийг шийдвэрлэх, үндэсний, салбарын, бүс, орон нутгийн хэмжээнд

хөгжлийн стратеги чиглэлд хүрэхэд чиглэсэн шийдвэр гаргах үйл явцын

нэгдлийг;

4.1.2.“хөгжлийн бодлого” гэж улсын хөгжлийн хурдац, тогтвортой (хүний)

хөгжлийг хангах, өнөөдрийн болоод ирээдүйн иргэдийн амар тайван, баян чинээлэг

амьдралыг хангахад чиглэсэн хөгжлийн нөөц бололцоог хөгжлийн бодлого

төлөвлөлтийн баримт бичигт тодорхойлсон тэргүүлэх салбаруудад хуваарилах, дэмжих

цогц үйл ажиллагааны нийлбэрийг;

4.1.3.“төлөвлөлт” гэж улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, өрсөлдөх

чадварыг дээшлүүлэх, хөгжлийг түргэтгэх, шинэтгэл хийхэд шаардлагатай арга замыг

үндэслэл, тооцоотой боловсруулах үйл ажиллагааг;

4.1.4.“хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг” /цаашид (бодлого)

төлөвлөлтийн баримт бичиг гэх/ гэж хөгжлийн бодлогыг урт, дунд, богино хугацаагаар

төлөвлөн тодорхойлж, энэ хуулийн 6, 7, 16 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээдээс

баталсан баримт бичгийг,

4.1.5. “хөгжлийн төсөөлөл” гэж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн

байгууллагуудын улсын хөгжилтэй холбоотой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх

зорилгоор урт, дунд хугацаанд эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн

хөгжил, байгаль орчны төлөв байдлын хандлагын талаарх шинжлэх ухааны

үндэслэлтэй боловсруулсан цогц үзүүлэлт болон таамаглалыг;

4.1.6.“хөгжлийн үзэл баримтлал” гэж эдийн засаг, нийгмийг урт хугацаанд

хөгжүүлэх хэтийн зорилго, зорилт, стратегийг тодорхойлсон баримт бичгийг;

4.1.7.“ Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө /хөтөлбөр ” гэж

эдийн засаг, нийгмийг дунд хугацаанд хөгжүүлэх зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн

үзүүлэлт, тэдгээрийн шалгуур үзүүлэлт болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг

тодорхойлсон баримт бичгийг;

4.1.8.“эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл” /цаашид Үндсэн

чиглэл гэх/ гэж эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар нэг жилийн хугацаанд авч

хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөсөн арга хэмжээний үр дүнд хүрэх зорилтот

үзүүлэлтүүдийг тодорхойлсон индикатив төлөвлөлтийн баримт бичгийг;

4.1.9.“зорилтот хөтөлбөр” гэж Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө,

Page 3: Revised DPL03.02

3

Салбарын хөгжлийн дунд хугацааны стратегид/цаашид “Салбарын стратеги” гэх/

тусгагдсан тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, шийдвэрлэх зорилготой, үр дүнг нь тооцож,

тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий багц арга хэмжээг;

4.1.10.“улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэж улсын төсөв, гадаадын

зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэл болон бусад хэлбэрээр хэрэгжих төсөл,

арга хэмжээг тодорхойлох зорилгоор хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг урт дунд

хугацааны төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулан боловсруулсан дунд хугацааны

төлөвлөлтийн баримт бичгийг;

4.1.1.“Салбарын хөгжлийн дунд хугацааны стратеги/ цаашид “Салбарын

стратеги” гэх”/ гэж салбарын хөгжлийн зорилт, түүнд хүрэх арга хэмжээг үе шат,

хүрэх үр дүнгийн хамт энэ хуулийн энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд

нийцүүлэн боловсруулж, Засгийн газраас баталсан баримт бичгийг

4.1.12.“Бүс, орон нутгийн дунд хугацааны стратеги” гэж бүс, орон нутгийн

хөгжлийн хэтийн зорилго, зорилт, стратегийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан

зарчимд нийцүүлэн тодорхойлж, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын

тухай хуульд заасан бүсийн зөвлөл, эсхүл нутгийн өөрөө удирдах

байгууллагаас баталсан баримт бичгийг .

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТОДОРХОйЛОХОД БАРИМТЛАХ ЗАРЧИМ,

ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

5 дугаар зүйл. Хөгжлийн бодлого тодорхойлоход баримтлах зарчим,

түүнийг хэрэгжүүлэх

5.1.Хөгжлийн бодлогыг тодорхойлоход дараахь зарчмыг баримтална

5.1.1.эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлөлд үндэслэсэн байх

5.1.2.тогтвортой байх

5.1.3.тасралтгүй, харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх;

5.1.4.үр ашгийг дээшлүүлэх, шинэтгэлд тулгуурласан байх;

5.1.5.үндэслэл сайтай, санхүүгийн тооцоотой байх;

5.1.6.нутгийн өөрөө удирдах ѐсыг төрийн удирдлагатай хослуулах;

5.1.7.ил тод байх;

5.1.8.оролцооны аргад тулгуурлах.

5.2 Тогтвортой байх зарчмыг дараахь үйл ажиллагаанд тулгуурлан

хэрэгжүүлнэ:

Page 4: Revised DPL03.02

4

5.2.1.Хөгжлийн бодлого нь улс төрийн ямарваа хүчин төрийн эрх

барихаас үл хамааран тогтвортой байх бөгөөд, гагцхүү хуульд заасан

үндэслэлээр түүнд өөрчлөлт оруулж болох

5.3.Тасралтгүй , харилцан уялдаатай байх, нэгдмэл цогц байх зарчмыг

дараахьүйл ажиллагаагаан дээр тулгуурлан хэрэгжүүлнэ:

5.3.1.урт хугацааны хөгжлийн бодлогод дунд хугацааны, дунд

хугацааны хөгжлийн бодлогод богино хугацааны бодлого үндэслэсэн байхаар

төлөвлөх

5.3.2. Бодлого төлөвлөлтийн урт, дунд, богино хугацааны баримт

бичгүүд нь өөр хоорондоо дэвшүүлсэн зорилго, зорилт, хамрах түвшин,

хэрэгжүүлэх арга хэмжээ буюу агуулга, бүтцийн хувьд харилцан уялдсан байх

5.3.3. Дунд хугацааны салбарын стратеги/бодлогын баримт бичиг нь/

нь улсын хөгжлийн урт болон дунд хугацааны стратеги зорилтод хүрэх

салбарын бодлого, стратеги, арга хэмжээг тодорхойлсон байх

5.3.4.Дунд хугацааны бүс нутгийн стратеги/бодлогын баримт бичиг

нь улсын хөгжлийн урт, дунд хугацааны стратеги зорилтод хүрэх бүс нутгийн

бодлого, стратеги, арга хэмжээг тодорхойлсон байх

5.3.5. Үндэсний бодлого, төлөвлөлтийг салбар, бүс нутаг хоорондын

бүтцийн зохистой харьцааг бүрдүүлэхэд чиглүүлэх

5.4.Үр ашгийг дээшлүүлэх, шинэтгэлд тулгуурлсан байх зарчмыг дараахь

үйл ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжүүлнэ:

5.4.1.Хөгжлийн бодлого, санхүүгийн төлөвлөлтийн үйл явц

ойлгомжтой, үр ашигтай, зорилтот хүрэх түвшин, үр нөлөөг тооцож, нэгдмэл

байдлаар явагдах

5.4.2.Улсын төсөв, гадаад зээл, тусламж, төр-хувийн хэвшлийн

түншлэлийн төслүүдийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгахдаа тухайн

төсөлд хийгдсэн зардал, үр ашгийн тооцоо, техник-эдийн засгийн үндэслэлээр

үр ашигтай болох нь батлагдсан байх

5.5. Үндэслэл сайтай, санхүүгийн тооцоотой байх зарчмыг дараахь үйл

ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжүүлнэ:

5.5.1. дунд, богино хугацааны хэрэгжүүлэх үе шатны төсөл, арга хэмжээг Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр тооцсон 3 жилийн

Page 5: Revised DPL03.02

5

төсвийн гадаад, дотоод эх үүсвэр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу төвлөрүүлэх хөрөнгийн эх үүсвэрт тулгуурлан тодорхойлох

5.5.2.хэтийн зорилго, зорилт, стратегийг дунд, богино хугацаагаар

хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатанд хуваарилахдаа түүнд шаардлагатай

зардлыг бодитой эх үүсвэрийн хүрээнд төсөвлөх

5.6.Нутгийн өөрөө удирдах ѐсыг төрийн удирдлагатай хослуулах зарчим

дараахь үйл ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжүүлнэ:

5.6.1. улсын хөгжлийн бодлогын баримт бичигт бүс, орон нутгийн

хөгжлийг тодорхойлохдоо бүс, орон нутгийн санал дээр тулгуурлах, харилцан

ойлголцох, зөвшилцөх байдлаар хэрэгжүүлэх

5.6.2. улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах бүс, орон

нутгийн хөгжлийн талаархи саналуудад тухайн бүс, орон нутгийн иргэд, иргэний

нийгмийн байгуулагын саналыг орон нутагт нь хэлэлцүүлж, нэгдмэл байдлаар

тусгаж, эдийн засаг, хөгжлийн бодлого эрхэлсэн төрийн захиргааны төв

байгуулагад ирүүлэх

5.6.3. Хөгжлийн бодлого төлөвлөлтөд бүс, аймаг, нийслэл орон

нутгийн гүйцэтгэх чиг үүрэг хариуцлага, тогтвортой дагаж мөрдөх, мэдээллээр

хангах, хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр эдийн засаг, хөгжлийн бодлого

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах чиглэлээ

тодорхойлох

5.7.Ил тод байх зарчим дараахь үйл ажиллагаан дээр тулгуурлан

хэрэгжүүлнэ:

5.7.1.Хөгжлийн төлөвлөлтийн баримт бичгийг төлөвлөх,

боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт үнэлгээ хийх

үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх, холбогдох шийдвэрийг хэвлэн

нийтлэх

5.8.Олон нийтийн оролцооны аргад тулгуурлах дараахь үйл ажиллагаан

дээр тулгуурлан хэрэгжүүлнэ:

.

5.8.1.бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад олон

нийт, төрийн бус байгууллагын санал бодлыг сонсох, бодлогын хэрэгжилтийг

дүгнэхэд тэдгээрийг татан оролцуулах, үнэлгээ хийлгэж, дүн шинжилгээ

гаргуулах

5.8.2.

ГУРАВДУГААР БҮЛЭГ ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН

Page 6: Revised DPL03.02

6

ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ 6 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрх 6.1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх Улсын Их Хурлын дараахт бүрэн

эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1..хөгжлийн үзэл баримтлал, хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө ,

эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах

6.2.1..дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын жилийн төсвийг

хэлэлцэн батлахад дунд, богино хугацааны төлөвлөлтийн баримт бичигт тодорхойлсон төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх

6.2.2.энэ хуулийн 6.2.1-т заасан баримт бичигт тусгагдаагүй төсөл арга хэмжээг

санхүүжүүлэхгүй байх

6.2.3.бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, үр дүн, үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэх

7 дуүаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх Засгийн газрын бүрэн эрх

7.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг

хэрэгжүүлнэ:

7.1.1.бодлого төлөвлөлтийн баримт бичгийн төслийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд нийцүүлэн, эцэслэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

7.1.2.улсын хөгжлийн бодлогыг бүс, орон нутаг, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан төлөвлөх

7.1.3.салбар, бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг уялдуулах үүрэг бүхий Техникийн зөвлөлийг байгуулан ажиллуулах

7.1.4.салбарын стратеги, зорилтыг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд

нийцүүлэн батлах

7.1.5.төлөвлөлтийн баримт бичгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайланг хэлэлцэж, холбогдох дүгнэлт, саналыг тайлангийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

7.1.6. бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг үнэлж, дүгнэх асуудлаар хувийн хэвшил, мэргэжлийн судлаачид, төрийн бус байгууллагын

Page 7: Revised DPL03.02

7

төлөөллийг оролцуулсан Үнэлгээний түр хороог байгуулан ажиллуулах, Түр хороонд байгууллага , иргэнийг сонгон шалгаруулалтаар ажиллуулах, үнэлгээ хийх, үйл ажиллагааны журмыг батлах

8 дугаар зүйл. Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

8.1.Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хөгжлийн дунд, урт хугацааны төсөөллийг энэ хуулийн 12 дугаар

заасны дагуу боловсруулах,

8.1.2.хөгжлийн төсөөлөлд тулгуурлан энэ хуулийн 8, 9, 12, 15 дугаар

зүйлд заасан төлөвлөлтийн баримт бичгийн төслийг боловсруулж, Засгийн газарт

өргөн мэдүүлэх

8.1.3.урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг

хөгжлийн төсөөлөлд үндэслэх буюу дээрээс доош чиглэсэн байдлаар төлөвлөх

8.1.4.дунд, богино хугацааны бодлого төлөвлөлтийн баримт бичгийг

боловсруулахдаа тухайн асуудал хариуцсан төрийн болон орон нутгийн

байгууллагын саналыг үндэслэх буюу доороос дээш чиглэсэн байдлаар

төлөвлөх

8.1.5.Үндсэн чиглэл, Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд

тусгах энэ хуулийн 9 дүгээр заасан салбарын зорилго, зорилт, үе шат бүрээр

хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг

хянах, өөрчлөлт оруулахаар бол тухайн салбарын асуудал хариуцсан төрийн

захиргааны төв байгууллагатай хэлэлцүүлгийг явуулсны үндсэн дээр саналыг

эцэслэн тохирох

8.1.6.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг улсын түвшинд ач

холбогдлоор нь эрэмбэлэн, жагсааж, эцэслэн боловсруулж, хөрөнгө оруулалтын

хөтөлбөр, түүнд оруулах тодтголыг Засгийн газрын хуралдаанд оруулж

хэлэлцүүлэх, батлуулах

8.1.9.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах макро

эдийн засгийн үзүүлэлт, төсөөлөл, эрсдлийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын

чиглэлийг салбараар тодорхойлон саналаа, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага … хуульд заасан хугацаанд хүргүүлэх

8.1.10. бодлого төлөвлөлтийн баримт бичгийг хэрэгжүүлэх ажлыг

Page 8: Revised DPL03.02

8

зохион байгуулах, түүнтэй салбар, бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийн үйл

ажиллагааг уялдуулан зохицуулах

8.1.11.энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд үндэслэн, үндэсний

хэмжээний төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих

8.1.12.эдийн засгийн аюулгүй байдлыг хангах талаар бодлого

боловсруулах, хэрэгжүүлэх

8.1.13. Мэдлэгийн эдийн засаг, инноваци, өндөр технологийн салбарыг

хөгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулж Засгийн газраар батлуулах

8.1.14.энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд үндэслэн хөгжлийн

бодлого,төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний хэмжээний

болон бүс, орон нутгийн нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн

хэрэгжилтэд үнэлгээ шинжилгээ хийх

8.1.15.Салбарын стратегийг Засгийн газарт хэлэлцүүлэхийн өмнө дүн

шинжилгээ хийж дүгнэлт гарган, тухайн баримт бичгийг дэмжих, батлах эсэх талаар

Засгийн газарт санал өгөх

8.1.16.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн

явцад үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланд үндэслэн, хэрэгжилт

хангалтгүй, үр дүн, үр нөлөө муутай, улсын болон орон нутгийн төсөв, бусад холбогдох

хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигтэй уялдаагүй бол түүнийг зогсоох, хүчингүй

болгох асуудлыг Засгийн газарт оруулах

8.1.17.бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэхэд иргэн, хувийн хэвшил, төрийн бус байгууллагыг татан оролцуулах ажлыг зохион байгуулах, түүнд шаардлагатай төсвийг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх

8.1.18.энэ хуулийн 8.1.17-д заасан үнэлгээний дүнг, олон нийтэд

мэдээлэх, хэвлэн нийтлэх

8.2.Төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах болон эдийн засаг, нийгмийн

хөгжлийн явцад дүн шинжилгээ хийхэд шаардагдах дараахь мэдээллийг холбогдох

байгууллагаас гаргуулан авна :

8.2.1.улс, аймаг, нийслэлийн статистикийн мэдээ, тайлан;

8.2.2.төсөв, санхүү, гааль, татвар, банк, үнэт цаас, шинжлэх ухаан,

технологи, байгаль орчны талаарх мэдээ, тайлан, тооцоо судалгаа;

Page 9: Revised DPL03.02

9

8.2.3.Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр , зээл тусламжийн

талаархи

тайлан;

8.2.4./эдийн засаг, нийгмийн хөгжлийн өнгөрсөн болон өнөөгийн байдал,

хэтийн төлөвт хийсэн дүн шинжилгээ, судалгааны материал, тайлан;

8.3.Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагын дэргэд эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлөл, төлөвлөлтийн

баримт бичиг боловсруулах, бодлогын судалгаа хийх чиг үүрэг бүхий хүрээлэн

ажиллана.

8.4.Хүрээлэнгийн ажиллах журмыг Засгийн газар батална.

9 дүгээр зүйл.Бодлого, төлөвлөлтийн асуудлаарх төрийн захиргааны

төв байгуулагын эрх, үүрэг

9.1.Бодлого төлөвлөлтийн асуудлаарх энэ хуулийн ...-д заасан баримт бичгийн

төсөлд

тусгуулах зорилго, зорилт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналаа энэ

хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд нийцүүлэн боловсруулж, эдийн засаг,

хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

9.2.Батлагдсан бодлого төлөвлөлтийн баримт бичигт өөрчлөлт оруулах саналаа

холбогдох үндэслэл тооцооны хамт боловсруулж, эдийн засаг, хөгжлийн бодлогын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлж болно.

9.3.Салбарын стратегийн баримт бичгийг боловсруулах, Засгийн газраар оруулж

батлуулна.

9.4.Бүс, орон нутгийн хөгжлийн стратегийн баримт бичигт санал өгөх, түүнийг

салбарын стратегитай уялдуулах, харилцан зөвшилцөх хэлэлцүүлгийг зохион

байгуулна.

9.5.Бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан тухайн салбарын хөгжлийн

зорилт, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүнд гүйцэтгэлийн үнэлгээ хийж,

үнэлгээний тайланг эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагад энэ хуульд заасан хугацаанд ирүүлнэ.

10 дугаар зүйл. Төр, орон нутгийн өмчит болон тэдгээрийн оролцоотой

компани

10.1. Төр, орон нутгийн өмчит болон тэдгээрийн оролцоотой компанийн

Page 10: Revised DPL03.02

10

удирдлага компанийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хөгжлийн дунд, урт

хугацааны стратеги төлөвлөгөөтэй уялдуулах, тусгуулах зорилгоор уг

төлөвлөгөөг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад

хүргүүлнэ.

10.2. Асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага салбарын

бодлоготой уялдуулан хянаж, компанийн төлөвлөгөөг эдийн засаг, хөгжлийн

бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ба

түүнийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулах арга хэмжээ авна.

10.3.Төр, орон нутгийн өмчит болон тэдгээрийн оролцоотой компанийн

удирдлага тухайн компанийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт

оруулахаар бол энэ хүрээнд шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл,

арга хэмжээний саналыг холбогдох тооцооллын хамт боловсруулж, жил бүрийн 1

дүгээр сарын 20-ны дотор тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагад хүргүүлнэ.

10.4.Асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинээр

хэрэгжүүлэх оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг салбарын стратеги

төлөвлөгөөтэй уялдуулан хянаж, Үндсэн чиглэлд /улсын хөрөнгө оруулалтын

төлөвлөгөөнд/ тусгах шаардлагатай гэж үзвэл саналыг эдийн засаг, хөгжлийн

бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2 дугаар сарын

1-ний дотор хүргүүлнэ

10.5.Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага саналыг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчим,

эрэмбэлэлтийн дагуу хянан үзэж Үндсэн чиглэлд /улсын хөрөнгө оруулалтын

хөтөлбөрт/ тусгуулах арга хэмжээ авна. Энэ асуудлаар төрийн захиргааны төв

байгууллагатай хэлэлцүүлгийг хийсний үндсэн дээр тусгах эсэх асуудлыг

шийдвэрлэнэ.

10.6.Шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний

саналд төсөл, арга хэмжээний зорилго, зардал, үр ашгийн тооцоо, , техник, эдийн

засгийн үндэслэл, эдийн засагт үзүүлэх ач холбогдол, үр нөлөө, хүрэх үр дүн,

түүнийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тусгана.

10.7.Орон нутгийн өмчит хуулийн этгээд болон орон нутгийн өмчийн

оролцоотой хуулийн этгээдийг хөгжүүлэх төлөвлөгөө нь улсын болон аймаг,

нийслэлийн хөгжлийн үзүүлэлтүүдийг тусгана.

11 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлэх

Page 11: Revised DPL03.02

11

11.1.Улсын төсвийн болон концессийн гэрээ, бусад эх үүсвэрээр

санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд дараахь

зүйлийг харгалзан үзнэ:

11.1.1.тухайн төсөл арга, хэмжээг хэрэгжүүлэх ач холбогдол,

үндэсний түвшинд үзүүлэх үр нөлөө

11.1.2.хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тодорхойлсон/Засгийн газараас баталсан/ Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарч байгаа эсэх

11.1.3.төсөл, арга хэмжээний зураг төсөл, төсөв, техник, эдийн

засгийн үнэлгээ хийгдсэн байдал

11.1.4.төсөл, арга хэмжээний зорилт, түүний хүрэх үр дүн, үр дүнг

тооцох шалгуур үзүүлэлтийг хэр бодитой төлөвлөсөн байдал

11.1.5.тухайн асуудал хариуцсан сайдын өмнөх оны төсвийн үр

дүнгийн гүйцэтгэл

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН ТӨСӨӨЛӨЛ

12 дугаар зүйл. Хөгжлийн төсөөлөл, түүнийг боловсруулах

12.1.Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага урт, дунд хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөллийг

боловсруулна. Хөгжлийн төсөөллийг боловсруулахад шинжлэх ухаан, судалгааны

байгууллага болон бусад этгээдийг татан оролцуулна.

12.2.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт хугацааны төсөөлийг 10 жилээр

боловсруулж, 5 жил тутам тодотгоно.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны

төсөөллийг 5 жилээр боловсруулж 1 жил тутамд тодотгоно.

12.3.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөллийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн

хүрсэн түвшин, тулгамдсан асуудал, хөгжлийн боломжит чиглэлүүдийн талаар цогц дүн

шинжилгээ хийж, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин, байгалийн нөөц,

нийгмийн бүтэц болон хүн ам зүйн байдлын өөрчлөлт, гадаад улс төр, эдийн засгийн

бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилд учирч болох

болзошгүй эрсдлийг тооцсоны үндсэн дээр боловсруулна.

12.4.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөллийг улс, бүс, орон нутгийн түвшинд,

салбар болон салбар дундын хүрээнд боловсруулна.

Page 12: Revised DPL03.02

12

12.5.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөллийг хэд хэдэн хувилбараар

боловсруулж болно.

12.6.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлөл нь шинжлэх ухааны үндэслэл

бүхий дараах тоон болон чанарын үзүүлэлтийг агуулсан байна:

12.6.1.хүн ам, хүн амын өсөлт, төрөлт, нас баралт, хүйсийн харьцаа, хүн

амзүйн ачаалал

12.6.2.хүн амын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын

үзүүлэлтүүд

12.6.3.хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшин, чанар

12.6.4.эдийн засгийн өсөлт, инфляци, төсөв, татвар, мөнгө, зээлийн хүү,

валютын ханш

12.6.5.Хөрөнгийн зах зээлийн хандлага

Эдийн засгийн гадаад орчин, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл

12.6.5.хөрөнгө оруулалт, түүнийг шингээх чадавхи

12.6.6.байгаль орчны үзүүлэлт

12.6.7.шинжлэх ухаан, технологийн дэвшил, инноваци

13 дугаар зүйл. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөллийн төрөл

13.1.Эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлөл нь урт, дунд хугацаатай байна.

ТАВДУГААР БҮЛЭГ

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРУУЛАХ,

ХЭЛЭЛЦҮҮЛЭХ, ӨРГӨН МЭДҮҮЛЭХ, БАТЛАХ

14 дүгээр зүйл. Бодлого төлөвлөлтийн баримт бичиг, түүний төрөл

14.1.Улсын хөгжлийн бодлогыг тавигдах зорилго, зорилт, хэрэгжүүлэх

арга хэмжээ, хугацаанаас нь хамруулан, урт, дунд богино хугацаагаар

төлөвлөн,хэрэгжүүлнэ.

14.2..Урт хугацааны хөгжлийн бодлогыг хөгжлийн үзэл баримтлалд тусган, 10

жилийн хугацатайгаар төлөвлөн боловсруулна.

14.3.Дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичиг нь таван жилийн хугацаатай

эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны төсөөлөл, Хөгжлийн дунд хугацааны

стратеги төлөвлөгөө, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, салбарын болон орон

Page 13: Revised DPL03.02

13

нутгийн хөгжлийн дунд хугацааны стратеги, Засгийн газрын үйл ажиллагааны

хөтөлбөр, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл байна.

14.4.Богино хугацааны төлөвлөлтийн баримт бичиг нь үндсэн чиглэл байх

бөгөөд нэг жилийн хугацаатай боловсруулна.

14.5.Төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах журам, аргачлал, загварыг энэ

хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

14.7.Төлөвлөлтийн баримт бичиг нь оноосон нэртэй байж болно

15 дугаар зүйл. Хөгжлийн үзэл баримтлал

15.1.Засгийн газар хөгжлийн үзэл баримтлалыг урт хугацааны эдийн засаг,

нийгмийн хөгжлийн төсөөлөлд үндэслэн боловсруулна.

15.1.1.хөгжлийн үзэл баримтлалд дараахь зүйлийг зүйлийг тусгана:

а/эдийн засаг, нийгмийн хөгжлийн өмнөх үеийн дүн шинжилгээ

б/эдийн засгийн нөхцөл, байдлын үнэлгээ

в/эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн зорилго, тэргүүлэх

чиглэл, тэдгээрт хүрэх нөөц, хэрэгжүүлэх үе шат

г/эдийн засаг, нийгмийн бүтэц, хөрөнгө оруулалт, төсөв,

татвар,мөнгө, зээл, байгаль орчны стратеги үнэлгээ, бүс нутгийн хөгжил, шинжлэх

ухаан, технологи, инноваци зэргийг хамарсан хөгжлийн бодлогын чиглэл

д/Засгийн газар хөгжлийн үзэл баримтлалын төслийг түүний

хүрээнд хэрэгжүүлэх зорилтот хөтөлбөрийн саналын хамтаар Улсын Их Хуралд өргөн

барьж тогтоолоор батлуулна.

е/Хөгжлийн үзэл баримтлал нь энэ хуулийн 3 дугаар зүйлийн

3.1.1-д заасан хөгжлийн бодлогын тодорхойлолтод дурдсан зорилго, үйл ажиллагааг

хангасан байна.

15.2.Хөгжлийн үзэл баримтлалд 5 жил тутам үнэлгээ, шинжилгээ хийх ба,

түүний үр дүнг үндэслэн Үзэл баримтлалд шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулна.

16 дугаар зүйл. Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө /хөтөлбөр/

16.1.Засгийн газар урт, дунд хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн

төсөөлөл болон хөгжлийн үзэл баримтлалын зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд

хөгжлийн дунд хугацааны стратеи төлөвлөгөөг энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан

зарчимд нийцүүлэн боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, батлуулна.

16.2.Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь урт хугацааны бодлогын

Page 14: Revised DPL03.02

14

Баримт бичигт туссан урт хугацааны стратеги зорилтод хүрэх макро-эдийн засаг,

салбарын багц бодлого, тэргүүлэх чиглэл, арга хэмжээг тусгана.

16.3.Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө нь задлан шинжилгээ

хийгдсэн, бодлогын саналын үндэслэлийг гаргасан, үр дүнд чиглэсэн, төсвийн эх

үүсвэрийн хүрээнд багтсан, зардал төсөвлөгдсөн, бодитой байна.

16.4. Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг 3 жилээр төлөвлөнө.

16.5. Хөгжлийн дунд хугацааны стратги төлөвлөгөнд дараахь зүйлсийг тусгана:

16.5.1.өнгөрсөн 10 жилийн нийгэм, эдийн засгийн гүйцэтгэлийг тоймлон хянаж, дүн шинжилгээ хийх

16.5.2.ирэх 3 жилийн макро-эдийн засгийн төсөөллийг гаргах, эдийн засгийн стратеги боловсруулах,

16.5.3.энэ хугацааны Засгийн газрын орлого, зарлагын төсөөллийг гаргаж, орлого, зарлагын хязгаарыг хянах

16.5.4.ирэх 3 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратеги санал, үр дүнд чиглэсэн бодлого, тавигдах зорилт, арга хэмжээ

16.5.5.стратеги саналд хөрөнгө оруулалтын төсөв, урсгал төсвийг суулгах

16.5.6.Стратеги саналуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх

16.5.7.Стратеги саналуудыг эх үүсвэр (ДХТХМ/УХОХ)-ын хүрээнд төлөвлөх

16.5.8.Стратеги саналууд нь хянах боломжтой байх (суурь он, зорилт, үзүүлэлтүүд)

16.5.9.Салбар хоорондын уялдаа холбоог хангах

16.5.10.Хүлээгдэж буй үр дүн, эрсдэл

16.5.11.Хэрэгжүүлэх төлөвлөгөө

16.5.12.Хяналт, шинжилгээ, үнэлгээ

16.5.13.Үйл ажиллагаа, зардал болон Дунд хугацааны төсвийн хүрээ, Дунд хугацааны төсөвтэй уялдсан байдал.

16.6. Дэвшүүлэх зорилт, бодлого, стратегийн саналыг дараахь агуулгаар

тодорхойлон гаргана:

16.6.1Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүлэх

чиглэлүүд

16.6.2.Макро эдийн засгийн бодлого

16.6.3.Сангийн бодлого

16.6.4.Мөнгөний бодлого

16.6.5.Хөрөнгө оруулалтын бодлого

16.6.6.Бүтцийн өөрчлөлтийн бодлого

16.6.7.Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого

16.6.8.Байгаль орчны бодлого

Page 15: Revised DPL03.02

15

16.6.9.Нийгмийн хөгжлийн бодлого

16.6.10.Бүс нутгийн хөгжлийн бодлого

16.6.11.Салбар хоорондын уялдааг хангах бодлого

16.6.12.Дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүд

16.6.13.Төрийн сектор, хувийн хэвшлийн үүрэг роль

16.6.14.Хувьчлал

16.6.14.тухайн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа

төрийн өмчит болон түүний оролцоотой үйлдвэрийн газар, компаний стратеги

төлөвлөгөөний саналууд

16.7.Хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэг нь улсын

хөрөнгө оруулалтын хөтөлбөр, дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүд байна..

17 дугаар зүйл. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл

17.1. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах үзүүлэлт, агуулгыг

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу боловсруулна.

18 дугаар зүйл. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр

18.1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь хөгжлийн урт,

дунд хугацааны төсөөлөл, хөгжлийн үзэл баримтлал, Хөгжлийн дунд хугацааны

стратеги төлөвлөгөө, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байна.

18.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн агуулгыг Монгол Улсын

Засгийн газрын тухай хууль болон холбогдох хуульд зааснаар боловсруулна.

19 дүгээр зүйл. Үндсэн чиглэл

19.1.Төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны

байгууллага Үндсэн чиглэлд тусгуулах саналаа Засгийн газраас баталсан

хөрөнгө оруулалын тодотгосон хөтөлбөр, хөгжлийн дунд хугацааны стратеги

төлөвлөгөөг үндэслэн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 3 дугаар сарын 15-ны дотор

боловсруулж саналаа Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

19.2.Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө, Засгийн газраас

баталсан улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн эхний жилийн хөрөнгө

оруулалтын төсөл, арга хэмжээ, тухайн оны Дунд хугацааны төсвийн хүрээний

мэдэгдэлд үндэслэн Үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг

боловсруулж тухайн санхүүгийн жилийн өмнөх оны 4 дүгээр сард 1-ний дотор

багтаан боловсруулж Засгийн газарт хүргүүлнэ.

Page 16: Revised DPL03.02

16

19.3.Засгийн газар үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг

тухайн

санхүүгийн жилийн өмнөх оны 4 дүгээр сарын сарын 20-ны дотор энэ хуулийн 4

дүгээр зүйлд заасан зарчимд нийцүүлэн, эцэслэн боловсруулж, Улсын Их Хуралд

өргөн барина.

19.4.Үндсэн чиглэл нь тухайн оны төсөв, мөнгөний бодлоготой уялдсан байна.

19.5.Засгийн газар Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

19.6. Асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн орон нутгийн чиглэлээр

тусгагдсан асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга Үндсэн чиглэлд туссан

зорилт, төсөл , арга хэмжээний биелэлтийг үр дүнд суурилсан үнэлгээний

хамтаар хийж, дүнг дараа оны 1 дугаар сарын 20-ны дотор Эдийн засаг,

хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад

ирүүлнэ.

19.7.Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллага Үндсэн чиглэлийн биелэлтийг, үнэлгээний дүнгийн хамтаар

Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүж, улмаар Улсын Их Хуралд

танилцуулна.

19.8. Үндсэн чиглэлд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн

судлаачдаар хөндлөнгийн үнэлгээ гаргуулж, дүнг энэ хуулийн 12.7-д заасан

тайлан, үнэлгээний хамт оруулна.

20 дугаар зүйл. Зорилтот хөтөлбөр

20.1. Асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулага хөгжлийн дунд

хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтот хөтөлбөрийг боловсруулж,

Засгийн газраар оруулж батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулна.

20.2.Зорилтот хөтөлбөрт дараах зүйлийг тусгана:

20.2.1.зорилтот хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр зорьж байгаа

асуудлын тодорхойлолт, үндэслэл, зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа, хэрэгжүүлэх

үе шат

20.2.2.зорилтот хөтөлбөрийн улсын захиалагч болон үндсэн гүйцэтгэгчид

20.2.3.зорилтот хөтөлбөрийн үе шатуудад хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

20.2.4.зорилтот хөтөлбөрийн хүрээнд хүрэхээр төлөвлөж буй

үзүүлэлтүүдийг жил жилээр

20.2.5.зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт болон жил

бүрийн санхүүжилтийн хэмжээ, үндэслэл, хөгжлийн урт болон дунд хугацааны баримт

бичигтэй нийцсэн тухай Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын дүгнэлт, санхүүжилтийн эх үүсвэр улсын төсвөөс бол

Page 17: Revised DPL03.02

17

санхүүжүүлэх боломжтой эсэх талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагын дүгнэлт

20.2.6.зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө

оруулалтыг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах санал

20.2.7.зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны

жагсаалт

20.2.8.зорилтот хөтөлбөрт хийх хяналт, шинжилгээ, үнэлгээний зардлын

санхүүжилт, хийх хугацаа, стандарт.

21 дүгээр зүйл. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр

боловсруулахад тавигдах шаардлага, түүнийг боловсруулах, батлах

21.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагаас хүргүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний

мэдэгдлийн /өмнөх оны төсвийн хүрээний хязгаар үзүүлэлтийг авна/ хөрөнгийн

хязгаарт багтаан төсөл, арга хэмжээг сонгох, үнэлэх, ач холбогдлоор нь эрэмбэлэх үйл

ажиллагааг энэ хууль болон, Засгийн газраас баталсан журмын дагуу боловсруулж,

жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагад хүргүүлнэ.

21.2. Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас хүргүүлсэн хөрөнгийн хязгаарт багтаан, улсын хөрөнгө оруулалтын

хөтөлбөрийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай

хамтран боловсруулж, жил бүрийн 2 дугаар 15-ны дотор Засгийн газраар хэлэлцүүлнэ.

21.3.Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг 3

дугаар сарын 1-ний дотор жил бүр тодотгол хийж батална.

21.4.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах, хөрөнгө оруулалтын

төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх журмыг Засгийн газар батална.

21.5.Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулахад улсын төсөв, зээл,

тусламж, Хөгжлийн банк, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл, арга

хэмжээг бүрэн хамруулж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчимд нийцүүлэн

төлөвлөнө.

21.6.Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгуулага тухайн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл, арга

хэмжээний жагсаалтыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага болон Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад

хүргүүлнэ.

Page 18: Revised DPL03.02

18

21.7.Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээ нь улсын эдийн

засаг, нийгмийн хөгжлийн бодлого, зорилттой нийцсэн, эдийн засгийн хэрэгцээ, үр ашиг

нь судалгаа тооцоо болон техник-эдийн засгийн үндэслэлээр нотлогдсон, зураг

төсөвтэй байна.

21.8. Улсын хөрөнгө оруулалтын төслийн улсын төсвийн санхүүжилтийг үндэсний

хэмжээнд ач холбогдол бүхий томоохон төсөлд оруулна. Санхүү, төсвийн асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Засгийн газарт батлуулахаар өргөн

барих улсын жилийн төсвийн төслийн нэг хэсэг болгон оруулах зорилгоор улсын

хөрөнгө оруулалтын төслийн томоохон төслийн ангилалд багтаах босгыг Эдийн засаг,

хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

21.9. Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагаас тухайн томоохон төслийг тогтоох, санхүүжүүлэх хэлбэр, аргыг

тодорхойлохоос өмнө Засгийн газар зээл авах, үнэт цаас гаргах, төр-хувийн хэвшлийн

түншлэл эсхүл бусад хэлбэрээр баталгаа, батлан даалт гаргах, гэрээ байгуулахыг

хориглоно.

21.10. Улсын хөрөнгө оруулалтыг зээлээр санхүүжүүлэх тохиодолд үр ашгийг

тогтоохдоо болзошгүй эрсдэл, зээл эргүүлэн төлөх Засгийн газрын чадавхи, зээлийн

нөхцөл болон тухайн зээлийн гэрээг байгуулахтай холбоотой бусад үүрэг хариуцлагыг

харгалзан үзнэ.

21.11. Тухайн төсвийн жилд улсын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн

зарцуулаагүй үлдэгдлийг төсвийн анхны батлагдсан үнийн дүнгийн хорин хувиас

хэтрүүлэхгүй хэмжээнд дараагийн жилд шилжүүлж болно.

22 дугаар зүйл.Салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөө

22.1.Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөн дэх салбарын гол зорилт, чиглэлийг үндэслэн салбарын стратегийн ерөнхий төсвийн болон салбарын нийтлэг бодлогын хүрээг дээрээс доош чиглэсэн байдлаар тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулна.

22.2.Салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөнд дараахь зүйлийг тусгана:

22.1.1.салбарын хөгжлийн стратегийн зорилго, зорилтыг тодорхойлох

22.1.2.салбарын нөхцөл байдлын шинжилгээ (салбарын хөгжил, өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс, тэргүүлэх зорилтын хэрэгцээ)

22.1.3.зорилтын үндэслэл, үр дүнд чиглэсэн бодлого, стратегийн саналууд

22.1.4.стратеги саналд хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг тусгах

22.1.5.стратеги саналуудыг энэ хууль болон батлагдсан аргачлалын дагуу ач холбогдлоор нь эрэмбэлэх

Page 19: Revised DPL03.02

19

22.1.6.стратеги саналуудыг санхүүгийн эх үүсвэр (ДХТХМ/УХОХ)-ын хүрээнд төлөвлөх

22.1.7.Стратеги саналууд нь хянах боломжтой байх (суурь он, зорилт, үзүүлэлтүүд)

22.1.8.Салбар хоорондын уялдаа холбоог хангах

22.1.9.тухайн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон түүний оролцоотой үйлдвэрийн газар, компаний стратеги төлөвлөгөөний саналууд

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БҮС, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН

БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ

23 дугаар зүйл. Бүс, орон нутгийг хөгжүүлэх төсөөлөл, хөгжлийн бодлогыг

боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, төлөвлөлтийн стандартыг тогтоох

23.1.Хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон Үндсэн чиглэлд

бүс, орон нутгийн талаар туссан зорилт, чиглэлийг үндэслэн тухайн шатны Засаг

дарга Бүс, орон нутгийн дунд хугацааны хөгжлийн стратеги, тухайн жилийн

Үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг боловсруулж,

бүсийн зөвлөл эсхүл тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж,

хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

23.2.Энэ хуулийн бүс, орон нутгийн дунд хугацааны хөгжлийн стратегийг

боловсруулахдаа хөгжлийн төсөөлөлд үндэслэнэ.

23.3.Хөгжлийн төсөөллийг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагаар

гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Түүнд шаардлагатай төсвийг орон

нутгйин төсвөөс гаргуулах улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

23.4.Бүс, орон нутгийн дунд хугацааны хөгжлийн стратегийг 3 жилээр

төлөвлөнө.

23.5.Бүс, орон нутгийн хөгжлийн стратегид дараахь зүйлийг тусгана:

23.5.1.бүс, орон нутгийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтыг тодорхойлох

23.5.2.Бүс, орон нутгийн нөхцөл байдлын шинжилгээ ( хөгжил, хандлага,

тэргүүлэх чиглэл, зорилтын хэрэгцээ)

23.5.3.Зорилтын үндэслэл, үр дүнд чиглэсэн бодлогын саналууд

23.5.4.Стратеги саналд хөрөнгө оруулалтын төсөв, урсгал төсвийг суулгах

Page 20: Revised DPL03.02

20

23.5.5.Стратеги саналуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх

23.5.6.Стратеги саналуудыг санхүү, хүний нөөц (ДХТХМ/УХОХ)-ийн хүрээнд

төлөвлөх

23.5.7.Стратеги саналууд нь хянах боломжтой байх (суурь он, зорилт,

үзүүлэлтүүд)

23.5.8.Салбарын бодлого, бүс нутгийн бодлогын хоорондын уялдаа холбоо.

23.6.Аймаг, нийслэлийн засаг дарга, бүсийн зөвлөл, улсын зэрэглэлтэй хотын захирагч,

нь дангаар болон хамтран Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагад өөрийн бүс, орон нутгийн хөгжлийн талаар хөгжлийн

бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд тусгуулах саналаа ирүүлнэ. Эдийн

засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

саналыг тусгах ажлыг зохион байгуулж, хариуг 30 хоногийн дотор мэдэгдэнэ.

23.7.Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага аймаг, нийслэлийн оролцоотойгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

23.7.1.орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн төсөөлөл, үзэл

баримтлал, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад арга зүй, удирдамжаар хангах,

чадавхийг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх

23.7.2.орон нутгийн боловсруулсан төлөвлөлтийн баримт бичигт дүн

шинжилгээ хийх, санал, зөвлөмж гаргах

23.7.3.Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын

тухай хуульд заасны дагуу барилга, хот байгуулалт, хот төлөвлөлтийн баримт

бичгийн талаар хамтран ажиллах

23.8. Аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллагад зоритот

хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал өгөх, хяналт шинжилгээ үнэлгээний

тайлангаар тухайн орон нутагт хэрэгжүүлсэн зорилтот хөтөлбөрийн үр дүн

хангалтгүй гэж нотлогдсон үнэлэгдсэн тохиодолд тухайн аймаг, нийслэлийн

Засаг дарга байгаа зорилтот хөтөлбөрийг хэрэгжилтийг түр зогсоох тухай

саналаа Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагад оруулах

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО,

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

.

24 дүгээр зүйл. Олон нийтийн оролцоог хангах

Page 21: Revised DPL03.02

21

24.1.Аливаа төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтэд

хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх явцад иргэд, иргэний нийгмийн

байгууллагуудын оролцоог хангана.

24.2.Төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх явцын

талаарх мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдлыг Засгийн газар болон тухайн

баримт бичгийг хариуцсан төрийн байгууллага, хангана

24.3.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах явцад

оролцооны

аргад тулгуурлан иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн

байгууллагуудын саналыг тусгах зорилгоор тухайн асуудал хариуцсан төрийн

захиргааны төв байгууллага дараахь байдлаар хэлэлцүүлгийг зохион байгуулна:

24.3.1.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг 30

хоногийн турш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд

мэдээлж, олон нийтийн санал авах ажлыг зохион байгуулах

24.3.2.иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн

байгууллагуудын саналыг тусгах зорилготой хэлэлцүүлгүүд зохион байгуулах ба

хэлэлцүүлгийг дараахь хүрээнд явуулна:

а/эрх хууль ѐсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд

б/эрдэмтэн судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүрээнд

в/тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд

г/төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд

24.3.3.Хэлэлцүүлэг болон бусад хэрэгслээр ирсэн баримт бичгийн

төслийн талаарх саналыг нэгтгэж, баримт бичигт тусгагдсан эсэх талаар тайлбар

бичиж Засгийн газарт хүргүүлэх ба тайлбарыг олон нийтэд ил тод болгоно.

24.4.Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүн,

тайланг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Эдийн

засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон

нийтэд нээлттэй мэдээлэх үүрэг хүлээнэ.

24.5.Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт

шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх явцад иргэд, иргэний нийгмийн байгууллага,

мэргэжлийн байгууллагын оролцоог хэрхэн хангасан талаар тухайн баримт

бичгийг хариуцсан төрийн байгууллага тайланд дэлгэрэнгүй тусгана.

25 дугаар зүйл. Төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт,

шинжилгээ үнэлгээ хийх, тайлагнах.

Page 22: Revised DPL03.02

22

25.1.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн биелэлтийг хангах, цаашид

тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор үр дүнд суурилсан хяналт шинжилгээ,

үнэлгээний тогтолцоог нэвтрүүлнэ.

25.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийн үйл явцыг стратегийн

зорилт, суурь үзүүлэлт, хүрэх түвшин, шалгуур үзүүлэлт, үр дагавар, үр нөлөөнд

жил тутам хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Эдийн засаг, хөгжлийн

бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион

хэрэгжүүлнэ.

25.3.Төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, хяналт,

шинжилгээ үнэлгээ хариуцсан газар, хэлтэс, албадууд нь хөгжлийн бодлого,

төлөвлөлтийн дотоод хяналт шинжилгээг хийж Эдийн засаг, хөгжлийн бодлого

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн орон

нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас жил тутам хүргүүлнэ.

25.4.Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийн үйл явцын үнэлгээг

хараат бус(хөндлөнгийн) мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ба

шаардлагатай төсвийг Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага хариуцсан засгийн газрын гишүүний төсвийн багцад

суулган батална.

25.6.Үнэлгээнд тавигдах шаардлага, чанар, стандартийг Эдийн засаг Хамтын

Ажиллагаа Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ)-ын стандартийг үндэс болгоно.

25.7. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийн дотоод хяналт

шинжилгээний тайлан, хөндлөнгийн үнэлгээний тайланг түүнд үндэслэн

боловсруулсан дараа оны Үндсэн чиглэлийн төслийн хамтаар Улсын Их Хуралд

өргөн мэдүүлнэ.Тайланг олон нийтэд ил тод болгоно.

25.8.Энэ хуулийн 13.3-д заасан зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа

тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зүгээс

хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг жил бүр зохион байгуулж,

үр дүн, тайланг Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

25.9.Хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх нарийвчилсан аргачлал, зааврыг энэ

хуульд нийцүүлэн Засгийн газар батална.

26 дугаар зүйл. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нэмэлт,

өөрчлөлт оруулах

26.1.Хөгжлийн урт, дунд бодлого,төлөвлөлтийн баримт бичигт зөвхөн

дараахь тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

Page 23: Revised DPL03.02

23

26.1.1.бодлого, төлөвлөлтийн баримт бичигт хийсэн дүн, шинжилгээ,

үнэлгээгээр эдийн засгийн үр ашгийн хувьд түүнд нэмэлт өөрчлөлт оруулах

зайлшгүй шаардлага бий болсон

26.1.2.гадаад, дотоод орчны нөлөөнд улсын эдийн засаг, санхүүгийн

нөхцөл байдал өөрчлөгдсөн

26.1.3.давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн

26.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн

сонгуулийн үр дүн нь хөгжлийн бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах

үндэслэл болохгүй.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

27 дугаар зүйл. Бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах

ажлын санхүүжилт

27.1.Төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах ажлыг дараах эх үүсвэрээс

санхүүжүүлнэ:

27.2..Монгол Улсын, бүс нутгийн, эдийн засгийн чөлөөт бүсийн болон салбарын

төлөвлөлтийн баримт бичиг тэдгээрийн суурь судалгааг улсын төсвөөс, санхүүжүүлэх

бөгөөд холбогдох Засгийн газрын гишүүний төсвийн багцад суулган батална.

27.3.Аймаг, нийслэлийн төлөвлөлтийн баримт бичиг тэдгээрийн суурь судалгааг

орон нутгийн төсөв, улсын төсвийн санхүүгийн дэмжлэгээр санхүүжүүлнэ.;

28 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага.

28.1. Бодлого,төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах үйл

ажиллагаанд энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн эрх бүхий

албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаас нь

чөлөөлөх эсхүл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн

хэмжээгээр торгох шийтгэлийг шүүгч ногдуулна.

28.2. Энэ хуулийн 6.1.1-д заасан төлөвлөлтийн баримт бичгийг батлах,

боловсруулах, УИХ-д өргөн мэдүүлэхдээ энэ хуулийн 5.2, 5.3-т заасан зарчмыг

баримтлаагүй бол Засгийн газрыг огцруулах үндэслэл болно.

Page 24: Revised DPL03.02

24

28.3.Энэ хуулийн 6.1.1-д заасан төлөвлөлтийн баримт бичгийг төлөвлөх,

хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаандаа энэ хуулийн 5.2, 5.3-т заасан

зарчмыг зөрчсөн бол тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнийг албан

тушаалаас нь чөлөөлөх эсхүл хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5-8 дахин

нэмэгдүүлсэн хэмжээгээр шүүгч торгоно..

28.4.Улсын Их Хурлын энэ хуулийн 5.2, 5.3-т заасан зарчмыг зөрчиж,

баталсан шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих үндэслэл болно.

28.5. Энэ хуулийн 8.2-д заасан мэдээллийг гаргаж өгөөгүй, хугацаа

хожимдуулсан албан хаагчийг эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хууль,

Статистикийн тухай хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

28.6. Энэ хуулийн 8.1.1-д заасан төлөвлөлтийн баримт бичиг судалгаа үндэслэл

муутай, тоо баримт, утгын илт алдаатай болсон байвал буруутай албан тушаалтанд

Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна. Энэ тохиолдолд

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа

хамаарахгүй.

28.7. Энэ хуулийн 24, 25.8-ыг зөрчсөн Засгийн газрын гишүүн, дэд сайд болон

холбогдох бусад албан тушаалтанд шүүгч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4

дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний захиргааны торгох шийтгэл ногдуулна.

29 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

29.1.Энэ хуулийг 2011 оны ... дүгээр сарын ..ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг