s.ss702 l 11. regional competition

24
БҮС НУТГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ҮНДСЭН НӨХЦӨЛ, ҮЗҮҮЛЭЛТ, ХЭЛБЭР, ХАНДЛАГА ЛЕКЦ 10

Upload: naranbaatar-baasansuren

Post on 18-Jul-2015

375 views

Category:

Education


6 download

TRANSCRIPT

Page 1: S.ss702 l 11. regional competition

БҮС НУТГИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН

ҮНДСЭН НӨХЦӨЛ, ҮЗҮҮЛЭЛТ, ХЭЛБЭР,

ХАНДЛАГА

ЛЕКЦ 10

Page 2: S.ss702 l 11. regional competition

10.1 Бүс нутгийн өрсөлдөх чадварын

үндсэн нөхцөл

10.2 Бүс нутгийн өрсөлдөх чадварын

шинжлэх ухааны арга зүй.

10.3 Бүс нутгийн өрсөлдөх чадварын шинжилгээний тусгай аргууд

Page 3: S.ss702 l 11. regional competition

Бүс нутгийн өрсөлдөх чадварынүндсэн нөхцөл

• Дэлхийн аж ахуйн интеграци, даяаршлын нөхцөлд

үндэстнүүдийн эдийн засгийн өрсөлдөх чадварын ач холбогдол

нэмэгдэж байна.

• Улс орнуудын өрсөлдөх чадвар хэдийчинээ өндөр байна, хөгжил

төдийчинээ тогтвортой. Үүнийг бүс нутгуудын дараах нөхцөл

байдлаар тодорхойлж болох юм.

• Эдийн засгийн шинэтгэлийг хийж чадсан тийм бүс нутаг

өрсөлдөх чадвартай байдаг.

• Төвөөс зугатах хүч нь хүчтэй байдаг

• Үндэстнүүдийн төрийн байгуулалтын зөрчлүүд арилдаг.

• Улс төрийн тогтвортой байдал бий болж үндсэнтэн ястан

хоорондын зөрчил багасдаг.

• Геополитик бодлого ба нийгэм эдийн засгийн үр дагавар сайн

байдаг.

Page 4: S.ss702 l 11. regional competition

М.Портер• “Тухайн бүс нутгийн нөөцийг үр дүнтэй ашиглах

ингэхдээ, юуны өмнө бусад бүс нутагтай

харьцуулахад ажиллах хүчин капиталыг оновчтой

хэрэглэх замаар нэг хүн амд ногдох бүсийн ДНБ-

ийг нэмэгдүүлэхэд оршино”

• Дэлхийн банкнаас гаргасан бүс нутгийн нэг хүнд

ногдох дараах 4 үндсэн хүчин зүйлд:

• ДНБ-ний хэмжээ

• Үйлдвэрлэлийн нөөцийн хэмжээ (үндсэн фонд

гэх мэт )

• Байгалийн нөөцийн хэмжээ

• Хүний нөөцийн хэмжээ (боловсролын түвшин

г.м)

Page 5: S.ss702 l 11. regional competition

Эдүгээ бүс нутаг хоорондын өрсөлдөөний2 үндсэн хэлбэр байна.

• Босоо өрсөлдөөн

• Энэ нь төвлөрсөн болон бүс нутгийн янз

бүрийн засаглалын түвшингийн

хоорондын өрсөлдөөн юм.

• Хэвтээ өрсөлдөөн

• Энэ нь бүс нутгуудын хоорондын

нөөцийг дайчлах өрсөлдөөн юм.

Page 6: S.ss702 l 11. regional competition

Бүс нутгийн өрсөлдөөний гол хандлагууд

• Хөдөлмөрийн насны хүн ам ба өндөр боловсролтой хүн

амыг татан оролцуулах,

• Орчин үеийн шинжлэх ухааны өндөр багтаамжтай

үйлвэрүүдийг байршуулах, бүтээгдэхүүний тогтвортой

борлуулалтыг хангах, байгаль орчинд ээлтэй

үйлдвэрлэлүүдийг дэмжих,

• Бүс нутагт шинэ хөрөнгө оруулалтуудыг дэд бүтэц, орон

сууц, нийгмийн хамгаалалд чиглүүлэх,

• Тээвэр болон дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг

хөгжүүлэх,

• Бүс нутаг томоохон хотуудад худалдааны төрөлжсөн

сүлжээ бий болгох,

Page 7: S.ss702 l 11. regional competition

• Тусгай мэргэжлийн болон их, дээд сургуулиудын тогтолцоо,

эрүүл мэндийн тогтолцоо, түүний дотор эрүүл мэндийн төв,

клиникийн системийг боловсронгуй болгох,

• Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг, тухайлбал, кино, телевиз

хөгжүүлэх,

• Бүс нутагт томоохон соёлын, улс төрийн, шинжлэх ухааны,

спортын болон бусад арга хэмжээг зохион явуулж тухайн бүс

нутгийн имиджийг дээшлүүлэх,

• Тухайн бүс нутгийн соёлын болон түүхэн уламжлалыг сэргээж

бүс нутгийг оршин суугчид болон аялал жуулчлалаар ирэгсдийн

сонирхолыг татахуйцаар өөрчлөх,

• Бүс нутагт засаг захиргааны нийгмийн байгууллуудыг

төвлөрүүлэх, олон улсын байгууллагуудыг байршуулахад анхаарах

зэрэг болно.

Page 8: S.ss702 l 11. regional competition

10.2 Бүс нутгийн өрсөлдөх чадварыншинжлэх ухааны арга зүй.

• Системийн шинжилгээ. бүс нутгийн хөгжлийн бодит чадамж,

хүрээлэн байгаа орчны хөгжлийн хандлагыг тодорхойлох,

хэрэглэгч, нийлүүлэгч болон өрсөлдөгчдийн зах зээлийн

параметрийг судлахад хэрэглэгддэг.

• Системчлэх арга. судлаж байгаа үзэгдлүүд болон тэдгээрийг

тодорхойлох шалгууруудын үндсэн дээр үйлдвэрлэх хүчний

байршлын төрөлжилт, хэлбэр, төвлөрөлийг тодорхойлдог.

• Бүтцийн шинжилгээ. системийн хандлагын зарчмаас

үүдэлтэй бөгөөд судлаж буй объектийн шинж чанар, бүтэц болон

механизмыг тодорхойлдог. Энэхүү шинжилгээний үндсэн дээр

эмпирик судалгаанууд хийгдэх бөгөөд энэ үндсэн дээр бүс

нутгийн эдийн засгийн бүтцийн хөгжлийг тодорхойлдог. Энэ

шинжилгээ нь эдийн засгийн бүтцийг дараахь макро эдийнзасгийн үзүүлэлтүүдийн тоон харьцаагар илэрхийлдэг.

Page 9: S.ss702 l 11. regional competition

Бүтцийн шинжилгээ.

Үүнд:

• Дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц,

• Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эдийн засгийн тухайн сектор,

салбаруудын хувь хэмжээ,

• Экспорт импортын харьцаа, тэдгээрийн таваарын бүтэц,

• Эдийн засгийн сектор салбаруудын ажиллах хүчний хувиарлалт,

• ДНБ-нд эзлэх үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн хувь хэмжээ,

• ДНБ-нд эзлэх зардлын төрлүүдийн хувийн жин,

• Макро эдийн засгийн тэнцвэрүүд нь эдийн засгийн ерөнхий тэнцвэр ба

нийгмийн хөдөлмөрийн хуваарийн гэсэн хоёр бүлэгт хуваагддаг. Макро

эдийн засгийн ерөнхий тэнцвэрт ДНБ ба ҮО, хэрэглээ ба хуримтлал,

хөрөнгө оруулалт ба хэрэглэгчийн эрэлт, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт

ба хэрэглээний бараа хоорондын тэнцвэрүүд ордог. Хоёрдох бүлэгт

нийгмийн хөдөлмөрийн хуваарийн бүтцийг илэрхийлдэг дараахь

тэнцвэрүүд, тухайлбал, үндэсний үйлдвэрлэлийн янз бүрийн

салбаруудын, салбар хоорондын тэнцвэр, салбаруудын доторхи тэнцвэр,

бүс нутаг хоорондын тэнцвэрүүд, олон улс хоорондын тэнцвэрүүд багтдаг

байна.

Page 10: S.ss702 l 11. regional competition

• Регресс ба корреляцийн шинжилгээ. Бүтцийн шинжилгээний

явцад цугларсан мэдээллүүдийг эдгээр аргын тусламжтайгаар

цааш нь боловсруулалт хийдэг.

• Математик загварчлалын арга. Энэ арга нь бүс нутгийн

шинжилгээний өмнө тулгарч байгаа олон зорилтуудын оновчтой

шийдвэрийг сонгох, түүнчлэн статистикийн тоон мэдээг хамгийн

бага зардал, цаг хугацаанд боловсруулах боломж олгодог.

Математик загварыг статистикийн шинжилгээний аргууд болон

хүчин зүйлийн шинжилгээтэй хамтад нь явуулах нь үр дүнтэй юм.

• Дээрх судалгааны аргууд ны бүс нутгийн өрсөлдөх чадварын

хүчин зүйлүүдийг тодорхойлох үндэс суурь болох бөгөөд энэ

үндсэн дээр бүс нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүчин

зүйлүүдийг Оросын эрдэмтэн Б.М.Гринчель, Н.Е.Костылева нар

дараахь байдлаар тодорхойлжээ.1

Page 11: S.ss702 l 11. regional competition

Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хүчин зүйлс

Хүн ам ААН, Компани Жижиг, дунд бизнес Дэд бүтцэд оруулсан

хөрөнгө оруулалт

Аялал жуулчлал

- Ажлын байр

- Хүн амын

цалингийн түвшин

- Нийгмийн

халамжийн тогтолцоо

- Орон сууцны чанар,

байгаль орчин

- Худалдаа нийтийн

үйлчилгээний байдал

хэрэглээний барааны

үнийн түвшин

- Соёлын орчин,

оюун санааны

амьдрал

- Тээврийн

тогтолцооны үр ашиг

чанар

- Хүүхэд,

залуучуудын

хүмүүжлийн

байгууллага

- Дээд боловсролын

тогтолцоо

- Гэм хэргийн түвшин

- Уур амьсгалын

нөхцөл

- Цахим удирдлага

- Үйлдвэрлэл-

ийн хүчин зүйлсийн

эдийн засгийн онцлог -

Татварын орчин

- Зах зээлээс алслагдсан

байдал ба тээвэр дэд

бүтцийн чанар

- Бүс нутгийн зах

зээлийн багтаамж

- Хөгжлийн стратеги

- Үйлдвэрлэлийн

секторын эдийн засгийн

төрөл

- Кластр

- Шинжлэх ухаан,

боловсролыни хөгжил

хүний нөөц

- Бүс нутгийн улс төр

банийгмийн тогтвортой

байдал

- Амьжиргааны түвшин

- Байгаль орчны

тогтвортой байдлын

түвшин

- Татварын орчин

- Хүн амын төлбөрийн

чадвартай эрэлт

- Нийтийн ажэ ахуй, том

үйлдвэрийн бүтээгдэхүүн

үйлчилгээ болон жижиг

дунд бизнесийн

үйлчилгээний төлбөрийн

чадвартай эрэлт

- Жижиг дунд бизнесийн

гэмт хэргээс

хамгаалагдсан байдал

- Орон нутгаас жижиг дунд

үйлдвэрлэлийг хэр зэрэг

дэмжиж байгаа

- Үйлдвэрэлийн байрны

хангамж

- Газар эзэмших боломж

-Дэд бүтцийн хангамж

- Зээл хөрөнгийн эх

үүсвэрийн нөхцөл

- Жижиг дунд бизнес

хөгжих боломж

- Бүс нутгийн төсвийн

орлогын түвшин

- Бүс нутгийн өр зээлийн

түвшин

- Бүс нутгийн үйлдвэрийн

газруудын эдийн засгийн

чадавхи болон өрсөлдөх

чадвар

-Бүс нутгийн улс төрийн

тогтвортой байдал ба

удирдлагын залгамж чанар

- Бүс нутгийн удирдлагын

менежментийн дэвшил

- Тухайн бүс нутгийн газар

эзэмшил, түрээсийн үнэ

- Тухайн бүс нутагт

томоохон дэд бүтцийн

төсөл хэрэгжиж байгаа

байдал

- Түүх дурсгалын

болон соёлын үнэт

зүйлс

- Бүс нутагт

жуулчдыг татах

боломж

- Байгаль цаг уурын

нөхцөл

- Аялал жуулчлалын

дэд бүтцийн

үйлчилгээний үнэ

- Тээврийн нөхцөл

- Байгалийн

үзэсгэлэнт байдал

- Бүс нутгийн

маркетингийн үр

ашиг

- Аялал жуулчлалын

хэлбэрүүд, түүний

бүтэц

- Онцлох үйл

явдлууд

- Бүс нутгийн

интернетийн сүлжээ

Page 12: S.ss702 l 11. regional competition

Буриадын судлаач Е.В. Доржиев Бүс нутгийн өрсөлдөх чадварыг тодорхойлогч хүчин зүйлсийг

байгалийн ба олдмол хүчин зүйлс гэсэн хоёр хүчин зүйлсээр урт хугацаанд, мезо түвшиндангилан авч үзжээ.2

Page 13: S.ss702 l 11. regional competition

Эдийн засгийн мезо түвшинд өрсөлдөх чөдвар

Байгалийн хүчин зүйлс

Түүхий эдийн нөөц

Хөдөлмөрийн нөөцийн

мэргэшил

Удирдлагын чадавхи

Шинжлэх ухааны чадавхи

Үйлдвэрлэлийн бааз

Олдмол хүчин зүйлс

Үйлдвэрлэл эрхлэгчдийн

орчин

Удирдлагын чадамж

Инноваци-хөрөнгө

оруулалтын орчин

Бүс нутгийн зах зээлийн дэд бүтэц (Банк, бирж,сан)

Оюуны чадавхи

Page 14: S.ss702 l 11. regional competition

Майкл Портерийн “Үндэсний ромбо” загвар

• Нэгд, Өрсөлдөх чадварын хүчин зүйлсийн параметруудад

байгалийн нөөц, мэргэжилтэй ажиллах хүчин, капитал, дэд

бүтэц ийг авч үзжээ.

• Хоёрт, Эрэлтийн нөхцөлүүдэд орлогын түвшин, эрэлтийн

мэдрэмж, бараа үйлчилгээний чанарт худалдан авагчдын

тавих шаардлагыг оруулжээ.

• Гуравт, Ижил төрлийн болон хослох салбаруудад аж ахуйн

нэгжүүдийн нөөцийн хангамж, мэдээлэл , банк, даатгал

болон бусад үйлчилгээг авч үзсэн байна.

• Эцэст нь, Пүүсүүдийн стратеги тэдгээрийн бүтэц болонөрсөлдөөнийг авч үзжээ.

Page 15: S.ss702 l 11. regional competition

Пүүсүүдийн стратеги, тэдгээрийн бүтэц ба өрсөлдөөн

Хүчин зүйлсийн параметрууд

Эрэлтийн

нөхцөл

Ижил төрлийн болон хослох салбарууд

Тохиолдол

Засгийн газар

Page 16: S.ss702 l 11. regional competition

Майкл Портер бүс нутгийн өрсөлдөх чадварын хөгжлийг дараахь 4 үндсэн үе шатаар авч үзжээ

Эдийн

засгийн өсөлт

зогсонги

байдал, уналт

Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өрсөлдөөн

Хөрөнгө оруулалтын өрсөлдөөн

Шинэтгэлийн төлөөх өрсөлдөөн

Баялгийн төлөөх өрсөлдөөн

Page 17: S.ss702 l 11. regional competition

Эдийн засгийн хөгжлийн үе шатуудад бүс нутгийн (харьцангүй

давуу байдал) өрсөлдөөнийдавуу тал бүрэлдэх нь

Үе шат

Детерминатууд

Хүчин

зүйлс

Стратег

и

Эрэлтийн

нөхцлүүд

Ижил төрлийн

салбарууд

Үйлдвэрлэлийн

хүчин зүйлс +++++

Хөрөнгө

оруулалт+++++

++++++++++ ++++++++++

Инноваци

++++++++++ ++++++++++ ++++++++++ +++++++++++

Баялаг +++++ +++++

+++++ +++++

++++

+++++++++

Детерминат ашиглагдахгүй

Детерминат бүрэн ашиглагдахгүй

Детерминат бүрэн ашиглагдана.

Page 18: S.ss702 l 11. regional competition

• Эхний үе шатанд үйлдвэрлэлийн хүчин зүйлс, тухайлбал,

байгалийн баялаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэх таатай нөхцөл,

мэргэжилтэй ажиллах хүчин нийлээд нэг детерминатыг ашиглаж

байна.

• Хоёр дахь үе шатанд боловсрол, технологи, лицензид хөрөнгө

оруулах үндсэн дээр 3 детерминатыг ашигладаг.

• Гурав дахь үе шатанд шинэ төрлийн бүтээгдэхүүн бий болгох,

үйлдвэрлэлийн үйл явц, зохион байгуулалт болон инновацийг

нэвтрүүлэх замаар <<Ромбо>>-ын бүх бүрэлдэхүүн хэсгийг

ашигладаг.

• Дөрөв дэх үе шатанд бүх детерминатуудыг ашигласны үндсэн

дээр бий болсон баялагийг бүрэн ашигладаг.

Page 19: S.ss702 l 11. regional competition

• Эдийн засгийн шинжилгээ. Энэ арга нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг

хэтийн төлөвийг тодорхойлоход ашиглагддаг.

• Кластерын арга. Энэ арга нь улс орны нийт бүс нутгийн дотор бүс нутаг нэг

бүрийн нийгэм эдийн засгийн асуудлуудыг авч үзэх, тэдгээрийг эдийн засгийн

байршлын салбаруудын загваруудаар тодотгож, эцэст нь газар нутгийн тэнцвэрүүдтэй

холбон авч үзэх арга юм.

• Таксоны болон хувилбар сонгох арга. Эхний арга нь засаг захиргааны нэгжээр,

тухайлбал, баг, сум, дүүрэг, аймаг, хотоор үзүүлэлтүүдтэй зэрэгцүүлэх арга бөгөөд энэ

үндсэн дээр хувилбар сонгох буюу хоёр дахь аргыг хэрэглэдэг. Энэ нь бүс нутгийн янз

бүрийн түвшинд хувилбаруудыг сонгох боломж олгодог.

• Зэрэгцүүлэх арга. Бүс нутгийн өрсөлдөөнийг судлахад тухайн бүс нутгийн хүн

амын амьжиргааны түвшингийн үзүүлэлтүүдийг зэрэгцүүлэх явдал чухал байдаг. Учир

нь бүс нутгуудын хүн амын амьжиргааны түвшин ихэвчлэн ялгавартай байдаг.

• Социологийн судалгааны арга. Тухайн бүс нутгийн нийгэм-эдийн засгийн иж

бүрэн асуудлаар хүн амаас социологийн асуумж авах замаар судалгаа хийж энэ

үндсэн дээр нийгмийн хүн амын бүлгүүдийн бодлыг нэгтгэх боломжтой арга юм.

Page 20: S.ss702 l 11. regional competition

Бүс нутгийн өрсөлдөх чадварын шинжилгээний тусгай

аргууд

• SWOT шинжилгээний арга. Энэ арга нь

К.Эдрюсийн стратегийн загвар дээр үндэслэдэг

бөгөөд дараахь 4 үндсэн асуудалд хариулт авдаг.

• Бид юу хийж чадах вэ?

• Бид юуг хүсэж байна вэ?

• Бид чухам юу хийж чадах вэ?

• Биднээс бусад хүмүүс юу хүлээж байна вэ?

• SWOT шинжилгээний арга нь давуу ба сул талтай

байдгийн зэрэгцээ нийтлэг болон тухайн үнэт зүйлс,

гадаад орчны боломж болон аюул түүнчлэн

зуучлагчдын хүлээлтийг илрүүлэн гаргах боломжийг

олгодог бөгөөд үүнийг зураг-4 дээр харуулав.

Page 21: S.ss702 l 11. regional competition

• Энэхүү арга нь жирийн үйлдвэр, аж ахуй нэгжээс эхлээд бараа бүтээгдэхүүний

зах зээл хүртэлх өргөн хүрээг хамрах боломжтой бөгөөд ингэхдээ, томоохон

санхүүгийн зардал, мэдээллийн нөөц, нарийн техникийн хангамж шаарддаггүй тул

ихээхэн цаг хугацаа хэмнэдэг.

• Энэ аргыг хэрэглэх явцад гол нь гадаад нөхцөл байдлыг ихээхэн тодотгох

шаардлагатай байдаг. Энэ арга нь бүс нутгийн нөхцөл байдлыг шинжлэн судлахад

өргөн ашигладаг.

• Нөөцийн шинжилгээний арга. Энэ аргын үндсэн дээр тухайн бүс нутгийн нийт

нөөцийг тодорхойлох, өрсөлдөх чадварыг үнэлэх боломжтой юм.

• Салбарын шинжилгээний арга. Энэ арга нь тухайн бүс нутгийн аж үйлдвэрийн

бүхий л салбаруудын чадавхи, ашигт байдлыг нэмэгдүүлэх, бууруулах болон бүс

нутгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг харуулахад чухал юм.

• Бүтээгдэхүүний амьдрах мөчлөгийн шинжилгээний арга. Энэ аргын

тусламжтайгаар тухайн бараа үйлчилгээний нийт хэмжээний өсөлт, бууралт, тухайн

бараа үйлчилгээний сэтгэл ханамж зэргийг тодорхойлдог. Энэ арга нь тухайн

үйлдвэрлэгчид зах зээлд нэвтрэх, лиценз эзэмших болон тэдгээрийн зах зээлийн

өрсөлдөөнийг тодорхойлоход чухал байдаг.

Page 22: S.ss702 l 11. regional competition

А. Эхний үе шат Хүрээлэн байгаа орчны стратегийн асуудлуудыг ангилах, шинжлэх,

эрэмбэлэх

Дотоод давуу талууд Дотоод сул талууд

1.

Гадаад боломж

1.

Гадаад аюул

1.

Б. Хоёрдугаар үе шат: SWOT шинжилгээ нь утгыг төрөлжүүлэх болон таагүй

нөхцлүүдийг арилгах стратеги боловсруулах

Дотоод хүчин зүйлс

Давуу талууд Сул талууд

Гадаад

хүчин

зүйлс

Боломж

1.

Гадаад боломжид тохирсон

дотоод давуу талууд

2.

Гадаад боломжийн хувьд

дотоод сур талууд

Аюул

3.

Гадаад аюултай холбоотой

дотоод давуу талууд

4.

Гадаад аюулын хувьд дотоод

сул талууд

Өрсөлдөх давуу тал

Зураг-4 SWOT загвар

Page 23: S.ss702 l 11. regional competition

• Технологийн амьдрах мөчлөгийн шинжилгээ. Энэ арга нь

тухайн таваар үйлдвэрлэгчдийн ашиглаж байгаа технологийг бусад

өрсөлдөгчдийн технологитой харьцуулах арга юм.

• Худалдан авагчдын сегментийн шинжилгээний арга. Энэ

аргын тусламжтайгаар худалдан авагчдыг дотор нь бүлэглэдэг.

• Худалдан авагчдын үнэт зүйлсийн шинжилгээний арга. Энэ

аргын бусад аргаас ялгагдах онцлог нь тоон шинжилгээний

үзүүлэлтүүдийг голлодог явдал юм.

• Тогтвортой өсөлтийн түвшний шинжилгээ. Энэ аргын

тусламжтайгаар тухайн бүс нутгийн өрсөлдөх чадварыг

дээшлүүлэх зорилт болон санхүүгийн бодлого, хэлбэр, арга

замуудыг тодорхойлдог. Энэ аргыг хэрэглэх явцад хүний хүчин

зүйлсийг тооцож үздэг.

• Зуучлагчдын шинжилгээний арга. Энэ арга нь тухайн бүс

нутгийн өрсөлдөх чадварт ихээхэн нөлөө бүхий бүлэглэлүүдийг

тодорхойлоход чухал байдаг.

• Хувийн өрсөлдөгчдийг үнэлэх арга. Энэ арга нь тухайн бүс

нутгийн удирдагчид, мэргэжилтнүүдийн хувийн зан чанар,

мэргэжлийн ур чадвар, ажил хэрэгч байдлыг тодорхойлоход чухал

бөгөөд тухайн бүс нутгийн хүний нөөцийн бүрдэлтийг харуулдаг.

Page 24: S.ss702 l 11. regional competition

Ашиглах ном

• Конкурентоспособность регионов:

теоретико-прикладные аспекты. С. 38-

45

• Гринчель Б. М, Костылева Н.Е.

Важнейшие факторы повышения

конкурентоспособности регионов.//

http://hoster.metod.ru:8086/region -

forum/forum/materials/0