wocat mapping mon

63
АСУУЛГА Газрын доройтлын зураглал ба Газрын тогтвортой менежмент

Upload: anand-nyamsambuu

Post on 22-Nov-2014

133 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: Wocat Mapping MON

АСУУЛГА

Газрын доройтлын зураглал ба Газрын тогтвортой

менежмент(QM)

Page 2: Wocat Mapping MON

ХУВИЛБАР 1.0

Page 3: Wocat Mapping MON

i Зураглал

Гарчиг: Aсуулга: Газрын доройтлын зураглал ба Газрын тогтвортой менежмент

Редакторууд: Hanspeter Liniger, Godert van Lynden, Freddy Nachtergaele, Gudrun Schwilch

Зохиогчийн эрх ã 2008: CDE/WOCAT, FAO/LADA, ISRIC

Контактууд: WOCAT-ын нарийн бичгийн дарга нарын газар:CDE, Hallerstrasse 10, 3012 Bern, Switzerland, Tel +41 31 631 88 22, Fax +41 31 631 85 44,

E-mail: [email protected]; [email protected]

http://www.wocat.net

LADA-гийн нарийн бичгийн дарга нарын газар:FAO, Food and Agriculture Organization of the United Nations, Viale delle Terme di Caracalla Viale delle Terme di Caracalla, 00100 Rome, Italy, Tel +39 06 57054888, Fax +39 06 57056275,

E-mail: [email protected]

http://www.fao.org/nr/lada

ISRIC- World Soil Information: PO Box 353, 6700 Wageningen, Netherlands, Tel +31 317 47 17 35, Fax +31 317 47 17 00,

E-mail: [email protected]

http://www.isric.org

Page 4: Wocat Mapping MON

ii Зураглал

Талархлын тэмдэглэл

Энэ “асуулгыг” WOCAT, LADA, DESIRE төслүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүнд боловсруулсан болно. Редакторууд, асуулгыг боловсруулахад хувь нэмрээ оруулсан олон хүнийг тэмдэглэж байна. Нэн ялангуяа донор байгууллагуудад талархаж байна: Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг (SDC), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (UNEP), НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр (UNDP) ба Дэлхий нийтийн байгаль орчны фасилити (GEF).

Page 5: Wocat Mapping MON

iii Зураглал

Оршил

Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд зарим нэгэн дэвшил гарч байгаа боловч өлсгөлөн, хүнсний аюултай байдал оршсоор хэвээр байгаа бөгөөд байгалийн нөөцийн бааз суурийг бүрдүүлэн тэтгэж байдаг гол экосистемүүд хорогдож, доройтсоор байна. Эдүгээ, хөгжлийн эдгээр сорилтуудыг болон тэдгээртэй уялдах байгалийн нөөцийн бааз сууринд учирч байгаа дарамтыг дэлхий нийтийн хэмжээнд анхаарч, глобал асуудал болсныг хүлээн зөвшөөрөх болсон. Учирч буй дарамт нь юуны түрүүнд хүн ам, эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй байгаа ч түргэн өөрчлөгдөж буй байгаль орчны контекст үүнд сүрхий нэрмээс болж байна. Тухайлбал, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн алдагдал, усны хомсдол, худалдааны либералчлагдсан дэглэм, био-эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэгцээ гэх зэргийг энд дурдаж болно. Эдгээр хүчин зүйл нь өөр хоорондоо холбоотой байдаг бөгөөд өөрөө өөрийгөө даамжрулах нь ч олонтаа байна.

Ирэх хорин жилд байгалийн нөөцийн бааз суурийн тогтвортой менежмент нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс үр дүн бүхий байдлаар шийдэх ёстой цөөн хэдэн, үнэнхүү фундаментал асуудлуудын нэг болоод байна. Өнгөрсөн хорин жилд дэлхийн ба улс орнуудын эдийн засгийн менежментэд анхаарал төвлөрч ирсэн бол ирэх хорин жилд байгаль орчны менежментийг анхаарлын төвд тавих шаардлага үүсээд байна.

Ингэхийн тулд зөв, найдвартай, хамгийн сүүлийн мэдээлэл, мэдлэг дээр тулгуурласан дэлхий нийтийг хамарсан бүтэцжсэн арга барил хэрэгтэй бөгөөд олон улсын стратеги, хэлэлцээрт зангидсан удирдлага мөн хэрэгтэй юм. Үүнд хүрэхийн тулд онцгой дутагдаж байгаа нэг зүйл бол газрын доройтол хаана учирч байна, хэр зэрэг хүчтэй явагдаж байна, газар ашиглагчид газрын тогтвортой менежментыг үндэс болгон энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна гэдгийг харуулсан судалгаа юм. Энэ дутагдлыг арилгахын тулд гуван төсөл хүчээ нэгтгэж, өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг тогтоож, цаашид юу хийж болох талаар саналаа нэгтгэсэн юм.

The Land Degradation Assessment in Drylands (LADA) project буюу “Хуурай нутгийн газрын доройтлыг тогтоох” төсөл нь газрын доройтолд үнэлгээ өгөх, түүний зураглалыг гаргах иж бүрэн аргачлалыг боловсруулан хэрэгжүүлэх зорилготой юм. LADA-гийн ажил орон нутгийн, улс орны, дэлхийн гэсэн гурван түвшинд хийгддэг бөгөөд газрын доройтлын өнөөгийн байдал, учир шалтгаан, үр дагаврыг авч үздэг юм. Хэтдээ, LADA доройтлын тухай илүү сайн төсөөлөлтэй болох, улмаар бүх түвшинд түүнтэй тэмцэх чиглэлийг гаргахыг зорих юм.

The World Overview of Conservation Approaches and Technologies (WOCAT) буюу “Хамгааллын арга барил ба технологийн дэлхийн судалгаа” төслийн зорилго нь шинэ шийдлийг дэмжих, Sustainable Land Management (SLM) буюу газрын тогтвортой менежментийн (ГТМ) хүрээнд шийдвэр гаргах явцыг дэмжихэд оршино. ГТМ нь эн тэргүүнд хүмүүн байгаль хоёр урт хугацаанд зэрэгцэн орших нөхцлийг бүрдүүлэхийг эрмэлздэг. Чингэснээр экосистемүүдийн хишиг өгөх, зохицуулах, амьдралын хэв маягийг тэтгэх, хүмүүнд дэм болох үйлчилгээ нь хойч үеийнхэнд ч хүртэн үлдэх юм. Газрын тогтвортой менежментийг дараах байдлаар тодорхойлно: газрын нөөцийг, үүний дотор хөрс, ус, амьтан, ургамалыг хүмүүний өөрчлөгдөж байгаа хэрэгцээг хангахад чиглэсэн бараа бүтээхэд ашиглах, харин ийнхүү ашиглахдаа эдгээр нөөцийн урт хугацааны бүтээх потенциалыг хадгалах,

Page 6: Wocat Mapping MON

iv Зураглал

бас байгаль орчинд гүйцэтгэх функцийг нь хадгалах. ГТМ нь тогтвортой хөгжлийн чухал угтвар нөхцөл болж байдаг.

The DESIRE төсөл нь газар ашиглалт, менежмент, хамгааллын ирээдүйтэй альтернатив стратегийг гаргаж ирэхийг зорьдог. Энэ стратеги нь газрын доройтол, цөлжилт явагдаж байгаа дэлхийн халуун цэгүүдэд эрдэмтэд сонирхогч бүлгүүдтэй нягт хамтран ажиллахад чиглэсэн стратеги юм. Ийм оролцоот арга барил нь хамгааллын арга техникийг тухайн газарт хүлээн авч, хэрэгжих боломжтой байх нөхцлийг бүрдүүлж, түвшин бүрт үр дүнд хүрэхийн шинжлэх ухааны үндэс нь болж өгдөг юм.

Гурван төслийн зорилгууд нэг нэгийгээ нөхсөн шинжтэй байх бөгөөд энэ гурвын уялдааг бататгахын тулд тус сургалтын товхимолыг бэлтгэлээ. Товхимол нь газрын доройтол, газрын сайжралыг зураглах, баримтжуулах аргуудыг тухайн нутгийн онцлогийг харгалзсан, гэхдээ нийтлэгээр хэрэглэж болохуйц байдлаар нэг мөр болгохыг зорьсон болно.

Практик шинжтэй тэмдэглэл Энэ ажлын эцсийн зорилго нь тухайн муж, хязгаар, улс, бүс нутаг,

цаашилбал дэлхийн хэмжээнд газрын доройтол, хамгаалал, ГТМ-ийн тархалт, шинжийн дүр зураг гаргаж авахад оршино. Эцсийн бүтээгдэхүүн нь тухайн нутгийн томоохон газар ашиглалтын тогтолцоон дахь газрын доройтол, бас газрын хамгааллын өнөөгийн байдал, тэдгээрийн учир шалтгаан, үр дагаварын газрын зураг байх юм.

Үнэлгээ өгөх нэгжүүд яалт ч үгүй том байж таарахыг тэмдэглэх учиртай. Тиймээс үнэлгээ өгөгчдийн анализ хийх чадвар нэн өндөр байх учиртай. Зайлсхийх нэг зүйл бол цөөн хэдэн фермерийн хэрэглэж байгаа нэгэн төрлийн хамгаалын технологийг хэт төвийлгөж, ач холбогдлыг нь хэтрүүлэн дүгнэх явдал юм.

“Амжилттай” хэмээгддэг жишээнүүдээс гадна хэсэгчлэн ч атугай “нурсан” гэж хэлж болох жишээнүүдийг баримтжуулж, зурагжуулж авах нь бас чухал. Нурах болсны учир шалтгааныг судлах нь бас адилхан ач холбогдолтой байдаг. Эцсийн бүтээгдэхүүн болох газрын зураг нь газрын доройтол, хэрэглэж буй газар хамгааллын технологийн талаарх мэдээллийг орон бүрээр чухалд тооцогддог Land Use System буюу газар ашиглалтын систем болгоноор гаргасан байна.

Үнэлгээ өгөхдөө яг өнөөгийн байдалд үнэлгээ өгөх нь чухал, чингэхдээ өнгөрсөн арван жилд хийгдсэн ажлыг харах учиртай. Үнэлгээтэй холбоотой мэдээлэл нь хүлээгдэж буй, санал болгож буй, эсвэл загвар болгож буй нөхцөл байдлыг тусгах учиргүй.

Асуулгыг газрын доройтол, газар хамгааллын мэргэжилтнүүдийн баг янз бүрийн туршлага, бэлтгэлтэй газар ашиглагчдтай зөвлөлдсний үндсэн дээр бөглөвөл зохино. Эдгээр оролцогчид газрын доройтол, хамгаалал, ГТМ-тэй танил байх учиртай бөгөөд зураглалыг нь гаргах бүс нутаг юм уу улс оронд тариалангийн талбай, бэлчээр, ойн газар ашиглалтын практикийн талаар мэдлэгтэй байх ёстой.

Мэдээллийн чанар, найдвартай байдлыг хангахын тулд одоо байгаа баримтууд (газрын зураг, GIS буюу Газар зүйн мэдээллийн систем-ийн (ДМС) давхаргууд, хиймэл дагуулаас авсан фокус сайтай дүрс г.м.), мөн түүнчлэн бусад мэргэжилтэн, газар ашиглагчдын зөвлөлгөө аль болох ихээр хэрэглэх учиртай. Асуулгыг тухайн улс орон, бүс нутийн газрын доройтлын үнэлгээг өгөх, тэнд явуулж байгаа хамгааллын үйл ажиллагааг цэгнэх зэмсэг байдлаар ашиглах нь зүйтэй. Гарах үр дүнгийн чанар часаа нь асуулгад өгөх хариултын чанараас шууд хамаарна гэдгийг санаж явбал зохино. Зарим газар мэдээллийг түвэггүй олж авч болдог, харин зарим газар бэлэн мэдээлэл огт үгүй байх тохиолдол байдаг учраас мэргэжлийн өнцгөөсөө хараад аль болох хамгийн зөв төсөөллийг өгөхийг эрмэлзэх учиртай юм.

Page 7: Wocat Mapping MON

v Зураглал

Зураглалын нэгж бүрээр загвар маягтыг бөглөнө. Мэдээлэл оруулахаасаа өмнө маягтыг аль болох ихээр хувилж авахыг зөвлөж байна

Зураглах нэгж бүрээр бүх мэдээллийг маягтанд оруулж, мэдээллийг мэдээллийн сан руу шилжүүлэн оруулах нь мэдээлэл цуглуулах, улмаар газрын зураг гаргах нэг арга юм. Харин зураглалын нэгж бүрээр бэлээхэн мэдээлэл тэр болгон байхгүй тохиолдлууд гардаг. Ийм нөхцөлд бүрдүүлж байгаа мэдээллийн санг харах боломжтой интерактив оролцогч зураглах нэгж рүү өөрийн мэдээллээ шууд хийх боломжтой байна. Мэдлэг, туршлагатай хэд хэдэн эксперт, тухайн асуудлаар саналаа нэмэрлэх бололцоотой хүмүүс оролцсон интерактив, оролцоот ажиллагаа явагдах тул эдгээр хүмүүс нь мэдлэг, туршлагадаа тулгуурлан мэргэжлийн саналаа нэмэрлэж, газрын доройтол, газар ашиглалтын нөхцөл байдлыг цэгнэж, шаардлагатай бол өөрчлөлт оруулж, үр дүнг шууд онлайн харах боломжтой байх юм. Ийм интерактив ажиллагаа нь хөрш нэгжүүдийг өөр хооронд нь харьцуулах, хамгийн сайн мэдлэг, туршлага дээр тулгуурлан “явцуу” байж болох дүгнэлтүүдийг дор дор нь залруулж байхад дэмтэй. Мөн түүнчлэн, мэдээлэл олдохгүй юм уу, оролцогч нарын хооронд зөрөлдөөн байгаа тохиолдолд ямар нутагт газар дээрх судалгаа хийх шаардлагатай байгааг ч тодруулж болно.

Сонгосон асуултуудын жагсаалтыг аль болох иж бүрэн байлгахыг зорьсон болно. Гэхдээ тодорхой нэгэн асуулт орхигдсон байвал мэдээллийн сан дотор энэ талаарх саналаа тусгайлан дурдаж болох юм. Харин товхимол нь үндэсний, дэд үндэсний, орон нутгийн үнэлгээ, зураглал гаргахыг зорьж байгаа учраас бүх деталийг оруулах гэлгүй том категори дээр анхаарлаа төвлөрүүлвэл зохилтой юм.

Тодорхой нэгэн ГТМ технологи, энэ технологийг нэвтрүүлэх арга барилыг танилцуулахыг хүсвэл эдгээртэй холбоотой тусгай асуулгыг интернетээс татан авна уу (www.wocat.net). Орон нутгийн түвшинд газрын доройтлыг хэрхэн үнэлэх талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл LADA links рүү орно уу.

Тус асуулга нь байнгын ажиллагаатай байхыг зорьдог учраас түүнд оролцогчид тодорхой хэрэгцээндээ тааруулан өгсөн үнэлгэндээ нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсвэл ингэх нь нээлттэй байгаа. Саналаа нэмэрлэх, асуулгыг сайжруулах явдлыг талархан хүлээж авах бөгөөд дор өгөгдсөн хаягаар харилцаж болно.

Мэдээллийг online database буюу онлайн мэдээллийн сан руу оруулна уу, эсвэл асуулгыг харахыг хүсвэл, аль эсвэл бөглөж дуусгасан асуулгыг болон бусад материалыг илгээхийг хүсвэл холбогдох төсөл, тэдгээрийн зохицуулагч нартай харьцаж болно; WOCAT-ын хаяг: [email protected]; LADA-гийн хаяг: [email protected]; DESIRE-гийн хаяг: WB1 coordinator [email protected].

Page 8: Wocat Mapping MON

vi Зураглал

ИНДЕКС

1 ХӨТӨЧ

Ерөнхий мэдээлэл E 1

Газрын жишиг зураг E 1

Мэдээлэл цуглуулалтын үе шатууд E 2

Алхам 1: оролцогч мэргэжилтнүүд E 2

Алхам 2: Газар ашиглалтын систем E 3

Алхам 2-ын тайлбар E 3

Алхам 3: Газар ашиглалтын систем тус бүрт ноогдох газрын доройтол

E 5

Алхам 3-ын тайлбар E 5

Алхам 4: Газар ашиглалтын систем тус бүрт ноогдох газар хамгаалал

E 14

Алхам 4-ийн тайлбар E 14

Алхам 5: Экспертийн зөвлөмж E 22

2 АСУУЛГА

Оролцогч мэтгэжилтнүүд Q 1

Загвар маягт (хэсэг 1) Q 2

Загвар маягт (хэсэг 2) Q 3

ХАВСРАЛТУУД

I: Газар ашиглалтын систем, газрын доройтол, газар хамгааллын индикаторуудын ангилах систем

II: Нэмэлт мэдээлэл

III: DPSIR буюу ХӨДӨЛГӨГЧ-ДАРАМТ-НӨХЦӨЛ БАЙДАЛ-НӨЛӨӨЛӨЛ-ХАРИУ (ХДННХ) хүрээ

Page 9: Wocat Mapping MON

E1 Зураглал

ХӨТӨЧ

Ерөнхий мэдээлэлWOCAT-LADA-DESIRE-ийн зураглалын зарчим нь WOCAT-ын анх боловсруулсан зураглалын асуулган дээр тулгуурласан байдаг (WOCAT, 2007). Түүнийг дараа нь өргөтгөж, биологийн ба усны доройтлын асуудлуудыг багатааж, эдгээр үзэгдлийн шууд ба нийгэм-эдийн засгийн учир шалтгааныг илүүтэйгээр тусгаж, эко-системийн үйлчилгээнд үзүүлэх нөлөөллийг ч тусгах болсон юм. Бидний зураглалын зарчим нь хаана, ямар учраас, ямар төрлийн газрын доройтол явагдаж байгааг үнэлж, түүнтэй тэмцэхийн тулд ГТМ-ийн хүрээнд юу хийгдэж байгааг асуулгын дагуу баримтжуулахад оршино. Асуулгын дагуу хуримтлуулсан мэдээллийг Geographical Information System (GIS) буюу Газар зүйн мэдээллийн системтэй (ГМС) холбосноор газрын зураг гаргах, газрын доройтол, хамгааллын төрөл бүрийн асуудлаар тооцоо гаргах бололцооой байдаг. Газрын зургийн мэдээллийн сан, зурагласан бүтээгдэхүүн нь тухайн улс, бүс нутаг, дэлхийн хэмжээний газрын доройтол, хамгааллын талаар өргөн судалгаатай болох хүчирхэг зэмсэг болж өгдөг юм.

Үндсэн газрын зураг WOCAT-LADA-DESIRE-ийн зураглалын үнэлгээний гол нэгж нь land use system (LUS) буюу Газар ашиглалтын систем (ГАС) юм (Nachtergaele et al, 2007). Дэлхийг хамарсан газар ашиглалтын системүүдийн газрын зураг байдаг, гэхдээ тэр зурагт тухайн улс орны хэмжээнд тодотгол, залруулга хийх хэрэгтэй болдог. Дээрх ГАС нь газрын доройтол, түүнийг үүсгэх томоохон шалтгаан болдог газар ашиглалтын практиктай холбоотой биофизикийн, нийгэм-эдийн засгийн гэх зэргийн асар их мэдээллийг агуулсан байдаг.

Зураг 1: Өмнөд Африк. Газар ашиглалтын системүүд ба засаг захиргааны нэгжүүдийг харуулсан үндсэн газрын зургийн жишээ.

ГАС-ын нэгжүүдийг засаг захиргааны нэгжүүдтэй хамт газрын зураг дээр харуулсан нь газрын доройтлын чиг хандлага ямар байх, өөрчлөлт хэрхэн явагдаж ирсэн,

Page 10: Wocat Mapping MON

E2 Зураглал

хамгааллын ямар аргуудыг хэрэглэж ирсэн зэргийг харж дүгнэхэд дэмтэй байдаг. Ийм газрын зургийн нэг жишээг Зураг 1-ээр харуулав.1 Засаг захиргааны нэгж доторх ГАС бүр өөрийн гэсэн онцлогтой зураглалын нэгж болж өгсөн байгаа ( Зураг 2-ыг үз). Энэ нэгжтэй холбоотой доройтол, хамгааллын тухай мэдээллийг загвар маягтуудад оруулсан байна (нэг зураглалын нэгжид нэг маягт ногдоно, Q2-3 гэснийг үз). Зураглалын нэгж бүр тов тодорхой нэг ГАС-тай байгааг анзаараарай. Хэдий тийм боловч нэг төрлийн ГАС бусад засаг захиргааны нэгжид тохиож болох бөгөөд ингэснээр нэмэлт зураглалын нэгжийг үүсгэж байдаг.

Үнэлгээний үндсэн нэгж: Газар ашиглалтын систем (ГАС)

ГАС-ыг зааглан тогтоохын тулд дараах шалгуурыг тогтоосон болно:

ГАС-ыг зааглан тогтоох шалгуурууд (заавал хэрэглэх): Газрын нөмрөгийн төрөл (тариалангийн газар, өвсөрхөг газар, ой, услаг,

намагархаг газар, ус, халзан газар, хотын газар) Газар ашиглалтын төрөл: ашиглагдаагүй, хамгаалалттай ашиглалт, хотын

ашиглалт, өргөн хэмжээний усжуулсан газар, тариалангийн талбай ба мал аж ахуйн хослол (агро-пасторализм), бололцоотой бол малын нягтралыг өгөх (үгүй, бага, дунд зэрэг, өндөр)

ГАС-ыг зааглан тогтоох шалгуурууд ба шинж чанарууд (нэмэлтийн/сонголтын): Газар ашиглалтын шинж чанарууд: жишээлбэл, зонхилох тарианы

төрөл/тарианы бүлэг, малын төрөл, бага хэмжээний усжуулалт, гадны оролтын хэмжээ

Биофизикийн шинж чанарууд: жишээлбэл, налуу эсэх, хөрсний төрөл, чийгтэй эсэх (нэвтрэлтээс үүсэх, борооны шар ус), өндөр нам, цаг агаарын хэмийн дэглэм, өндөр газар ба уулын экосистем, цаг агаарт захирагдах экосистем

Нийгэм-эдийн засгийн шинж чанарууд: жишээлбэл, хүн амын нягтрал, ядуурлын түвшин

Үндэсний хэмжээний ГАС-ын шалгуурууд ба нэмж болох шинж чанарууд (байгаа бол) Фермерын аж ахуйн цар хүрээ, эрхлэлт, зохион байгуулалт (арилжааны эсвэл

амьжиргааны) Бордоо ашиглалт ба механикжуулалт (мэдэгдэж байгаа бол) Усны нөөц (мэдэгдэж байгаа бол) Ойн менежмент (мэдэгдэж байгаа бол)

Хавсралт 1-ээс ГАС-ын ангиллыг үзнэ үү.

LADA төсөл нь дээрх ГАС-ыг зааглан тогтоох шалгууруудын 5 арк-минутын фокустай ГМС давхаргуудыг үнэгүй олгож байна. Эдгээрийг тухайн нөхцөлд тохируулан нарийвчилж, өргөжүүлэх боломжтой. [email protected] руу хандана уу.

Газар ашиглалтын системүүд болон тэдгээрийн шинж чанарууд нь газрын доройтол, хөрс, усны хамгаалалтай шууд холбоотой чухал параметруудыг агуулсан байдаг. Тухайлбал, ой модтой газар явагдах хөрсний эвдрэл нь тариалангийн газрынхаас шал өөр хамгааллын арга хэмжээг шаарддаг байх талтай.

Дэлхийн хэмжээнд ГАС тогтоох талаар нарийвчилсан тайлбар тусгайлан хэвлэгдсэн байдаг (Nachtergaele et al, 2007; George and Petri, 2006). Үндэсний хэмжээнд ГАС үүсгэх талаар Өмнөд Африкийн жишээ хэвлэгдсэн байдаг (Pretorius et al., 2007).

1 Засаг захиргааны нэгжийн оронд усны хагарал, газрын усан судал давхаргаа байж болно.

Page 11: Wocat Mapping MON

E3 Зураглал

Зураг 2: Зураглалын нэгж нь хот суурин газар доторх ГАС-аас бүрдэж байгаа жишээ. Ягаан хэсэг нь Өмнөд Африкийн Ратлу хотын Саванна (ГАС) гэдэг хэсгийг зааж буй.

ГАС-ын зураг байхгүй бол эсвэл судалж буй газарт хэрэглэхэд хэмжээ нь тохиромжтой бус байгаа бол газар ашиглалтын ямар ч зургийг үндсэн газрын зураг байдлаар ашиглаж болно.

Мэдээлэл цуглуулалтын үе шатуудШаардлагатай мэдээллийг цуглуулахын тулд дараах алхмуудыг дамжих учиртай. Алхмуудыг танилцуулахдаа эхэлж хийх ажлын жагсаалтыг толилуулж, дараа нь тодорхой тайлбар өгсөн болно. Мэдээллийг хоёр байдлаар оруулж болно: онлайн холбогдож, мэдээллийг холбогдох нэгж дээр дарж мэдээллийн санд шууд хийнэ, эсвэл загвар маягтыг цаасаар бөглөж, түүнийг дараа нь интерактив мэдээллийн санд шивэн оруулна. Ингэснээр мэдээллийг харж, шаардлагатай засварыг хийх бололцоотой байх юм. Юутай ч, ажлын чанарыг хангахын тулд үнэлгээг мэргэжилтнүүдийн баг хийнэ. Дараагийн алхам руу шилжихээс өмнө урдах алхмаа зураглалын бүх нэгжээр дуусгаж хийхийг зөвлөж байна. Эсвэл асуулгыг бүхэлд нь нэг зураглалын нэгжээр бөглөж дуусгаад дараагийн нэгж рүү шилжиж болох юм.

Алхам 1: Оролцогч мэргэжилтнүүд

Мэдээллийн цуглуулалт, зохион байгуулалт, чанарын баталгааг мэргэжилтнүүдийн багаар гаргавал зохино. Энэ ажилд оролцох үндэсний мэргэжилтнүүд газрын доройтол, менежмент, ашиглалт, хөрс, усны хамгааллын чиглэлээр өргөнөөр оролцох бололцоотой.

Юу хийх ёстой вэ?

Q1-ийн (Хавсралт 1) мэдээллийг бөглөнө, эсвэл мэдээллийн санд шууд оруулна.

Page 12: Wocat Mapping MON

E4 Зураглал

Алхам 2: Газар ашиглалтын систем (ГАС)

Юу хийх ёстой вэ?

a) Тухайн засаг захиргааны нэгж дотор багтах ГАС бүрээр сүүлийн арван жилд газар нутгийн талбай нь өссөн, багассан эсэх талаар мэдээллийг гаргах.

b) Газар ашиглалтын систем бүрийн эрчимт хэрэглээ өсч, багасч байгаа эсэх талаар хамгийн сайн төсөөллөө өгөх.

Алхам 2-ын тайлбар: Газрын доройтол, хамгааллын талаар мэдээлэл цуглуулах ГАС-ын зураглалын нэгжээ сонгоод бөглөнө. E1-ээс зураглалын нэгжийн тодорхойлолтыг харна.

Тэмдэглэл: ГАС-ын нэгжийн тухай энэ мэдээлэл мэдээллийн сан дотор орох бөгөөд ГАС-ыг зааглан тогтоох шалгуурууд (системийн хил зааг), экосистемийн ба нийгэм-эдийн параметруудаас бүрдэх хэд хэдэн шинж чанаруудыг агуулсан байна.

a) ГАС-ын талбайн байдлын чиг хандлага (шууд нөлөөлөгч2)

Ашиглаж байгаа газрын талбайн хэмжээний өөрчлөлт нь хөрсний доройтол, хамгааллын үйл ажиллагааг дүгнэхэд чухал хүчин зүйл болж байдаг. Нэг юм уу хэд хэдэн ГАС-ын талбайн хэмжээ өсч байвал бусад ГАС-ын талбай багасах чиг хандлагыг үзүүлж байгаа хэрэг. Тиймээс өнгөрсөн арван жилийн хугацаанд талбайн хэмжээний өөрчлөлт ямар байсныг харах хэрэгтэй.

ГАС-ын талбайн өөрчлөлтийн цар хэмжээг дараах таван ангиллаар авч үзнэ:

2: талбайн хэмжээ түргэн өсч байна, өөрөөр хэлбэл, > ГАС-ын талбайн 10% /10 жил

1: талбайн хэмжээ удаан өсч байна, өөрөөр хэлбэл, < ГАС-ын талбайн 10% /10 жил

0: талбайн хэмжээ тогтвортой байна -1: талбайн хэмжээ удаан багасч байна, өөрөөр хэлбэл, < ГАС-ын талбайн 10%

/10 жил-2: талбайн хэмжээ түргэн багасч байна, өөрөөр хэлбэл, > ГАС-ын талбайн

10% /10 жил

b) Газар ашиглалтын эрчимт хэрэглээний чиг хандлага (шууд нөлөөлөгч)

Газар ашиглалтын эрчимт хэрэглээнд өөрчлөлт гарах нь газрын доройтол, хамгааллын төлвийг илтгэгч бас нэгэн чухал хүчин зүйл юм. Үүнийг гадны оролт байгаа эсэх, менежментэд өөрчлөлт гарч буй эсэх, тариалангийн газарт авах ургацын тоонд өөрчлөлт гарч буй эсэх, бэлчээрийн газарт сэлгээтэй бэлчээр, хашаажилтыг нэвтрүүлж буй эсэх, хот, суурин газарт хатуу хучилттай зам таввж буй эсэх гэх зэргийн өөрчлөлтөөр харуулна. Үүнийг харуулахын тулд сүүлийн арван жилийн байдлыг авч үзэн, төсөөллөө гаргах учиртай.

Энд зөвхөн нэг ГАС доторх өөрчлөлтүүдийг тусгана. Нэг ГАС-аас өөр нэгэн ГАС хэрхэн өөр байна гэдгийг энд тусгахгүй!

2: Томоохон өсөлт: e.g. гар ажиллагаанаас механикжуулалт руу, гадны бага оролтоос өндөр оролт рүү г.м.

1: Дунд зэргийн өсөлт, e.g. бага юм уу огт гадны оролтгүй байснаасаа зарим нэгэн бордоо/шавьж устгагч руу; гар ажиллагаанаас трактор руу г.м.

0: Оролт, менежментын ямар нэгэн өөрчлөлт

2 Хавсралт 3-т заасан доройтол, хамгааллын DPSIR хүрээний индикаторуудыг хэлж байна.

Page 13: Wocat Mapping MON

E5 Зураглал

-1: Газар ашиглалтын эрчимт хэрэглээнд дунд зэргийн өөрчлөлт орсон, e.g. гадны оролт бага зэргээр буурсан.

-2: Газар ашиглалтын эрчимт хэрэглээ ихээхэн өссөн, e.g. механикжуулалтаас гар ажиллагаа руу, гадны оролт их хэмжээнд буурсан.

c) Тэмдэглэл

Газар ашиглалт, газрын талбай, эрчимт хэрэглээний өөрчлөлттэй холбоотой мэдээллийг өгнө. Ялангуяа эрчимт хэрэглээний цаашдын чиг хандлагыг тусгах нь их чухал.

Хүснэгт 1: Газар ашиглалтын систем (Жишээ)Нэр: ___Нэр Овог_____________ Орон : __Өмнөд Африк

Зураглалын нэгжийн Id (ГАС + засаг зах. нэгж): 113 (Savanna + Ratlou хот)

Газар ашиглалтын систем (Алхам 2)

a) ГАС-ын талбайн чиг хандлага

b) ГАС-ын эрчимт хэрэглээний чиг хандлага

c) Тэмдэглэл (e.g. төлвийг тайлбарлах)

2 1 Малын тоо өссөнөөс бэлчээрт дарамт учирч байна

Page 14: Wocat Mapping MON

E6 Зураглал

Алхам 3: ГАС тус бүрт ноогдох газрын доройтол

Юу хийх ёстой вэ?

a) ГАС тус бүрт тохиож байгаа газрын доройтлын гол төрлүүдийг тодорхойлно (доройтлын төрлийн давхардлыг бас оруулна).

b) Газрын доройтлын төрөл, давхардлын өнөөгийн цар хүрээг ГАС-ын талбайн хувиар гаргана.

c) Газрын доройтлын төрөл, давхардлын өнөөгийн түвшинг зааж өгнө. d) Өнгөрсөн арван жилийн хугацаанд учирсан газрын доройтлын хурдцыг

тодорхойлно. e) Газрын доройтлын шууд шалтгааныг зааж өгнө.f) Газрын доройтлын шууд бус шалтгааныг зааж өгнө.g) Газрын доройтлын, төрөл, давхардлын экосистемийн үйлчилгээнд үзүүлж

буй нөлөөллийг тодорхойлно.

Алхам 3-ын тайлбар:

Хамгааллын үйл ажиллагааны (хариу индикаторууд) тархалтыг үнэлэхээс өмнө ийм үйл ажиллагаа явуулахад хүргэсэн газрын доройтлын өнөөгийн цар хүрээ, хэм хэмжээний (нөхцөл байдлын индикаторууд) талаар ойлголттой болох нь чухал. Байгалиас үүдэлтэй доройтлыг энд хасахгүй боловч хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй доройтлыг түлхүү авч үзэж байгаа юм.

Доройтлын бүх илрэлийг тусгаж авах зорилго энд тавигдахгүй. Цар хүрээ, нөлөөллийнхөө хувьд хамгийн том гэсэн чухал хэдэн илрэл дээр тогтох нь зүйтэй юм. Доройтлын төрөл нэгээр тогтохгүй байвал дэд төрлийг авч үзэхээсээ илүү том хэдэн төрөл дээр анхаарлаа хандуулах нь зүйтэй.

ГАС доторх тухайн нэг талбай дээр хэд хэдэн доройтлын төрөл тохиолдож байвал тэдгээрийг давхардсан гэж тодорхойлно, чингэхдээ нэг давхардал нь хамгийн ихээр гэхэд доройтлын гурван төрлийг багтаасан байна (эдгээрийг Хүснэгт 2-ын хэвтээ i, ii, iii дотор Ha, Pc гэж өгсөн жишээг үз). Доройтлын цар хүрээ, түвшинг давхардлыг бүхлээр нь хамаарсан байдлаар оруулна гэхээс биш, давхардлыг бүрдүүлж байгаа доройтлын төрөл бүрээр оруулахгүй. ГАС-ийн өөр өөр хэсэг газарт тохиолдож байгаа доройтлын төрлүүдийг босоо байдлаар тэмдэглэх учиртай. Зураг 2-ын жишээг үз: Ha/Pc гэдгээр ГАС-ийн нэг хэсэг талбайд учирч байгаа (давхардсан) төрлийг тэмдэглэсэн байгаа, Bs гэдгээр ГАС-ийн өөр нэг хэсэг газарт учирч байгаа доройтлын төрлийг тэмдэглэсэн байгаа (Зураг 3-ыг бас үз).

Тэмдэглэл: Газрын доройтлын талаар мэдээлэл цуглуулж ирсэн туршлагыг харахад доройтлын цар хүрээ, түвшинг хэтрүүлэн дүгнэчих гээд байдаг хандлага ажиглагддаг. Тиймээс гаргаж байгаа дүгнэлтүүд аль болох объектив байх учиртайг анхаарах хэрэгтэй!

a) Газрын доройтлын төрлүүд (нөхцөл байдлын индикаторууд3)

O: Доройтол байхгүй

W: Уснаас үүдэлтэй хөрсний өгөөршил Wt: Хөрсний гадаргуйн алдагдал / гадаргуйн өгөөршил

Уснаас үүдэлтэй өгөөршлийн үр дүнд үүсэх хөрсний гадаргуйн алдагдал гэдгээр гадаргуй урсаж арчигдах үзэгдэл эсвэл усны нөлөөнд хөрсний

3 Хавсралт 3-т заасан доройтол, хамгааллын DPSIR хүрээний индикаторуудыг хэлж байна.

Page 15: Wocat Mapping MON

E7 Зураглал

гадаргуй их, бага хэмжээгээр аажим алга болж, өгөөршихийг үзэгдлийг хэлнэ. Wt нь бас хөрс боловсрууллтаас үүдэлтэй өгөөршлийг үүсгэнэ. Тэжээлт бодис ихэвчлэн хөрсний гадаргуйд агуулагдаж байдаг учраас өгөөршлийн процесс хөрсний ядуурлыг үүсгэнэ. Ихэнх тохиолдолд гадаргуйн алдагдал учрахаас өмнө хөрс дагтаршин хатуурч, түүний шингээх чадвар буурч, улмаар борооны шар ус түргэн цугларч, хөрс өгөөршинө.

Wg: Жалганы өгөөршил/жалгажилтБорооны шар ус хэт цугларснаас хөрсний нимгэх двхарга руу нэвтчин орох гүн зүсэлтийг хэлнэ.

Wm: Шилжилт хөдөлгөөн/газрын нуралтОрон нутгийн хэмжээнд учирдаг, басхүү ихээхэн хохирол учруулдаг газрын нуралт, шаврын урсгалыг энэ төрлийн доройтолд багтаана.

Wr: Голын эргийн өгөөршилГолын эрэг рүү идэж орсон гол мөрний эрэг талын өгөөршил.

Wc: Нуур, далайн эргийн өгөөршилНуур, далайн эрэг рүү усны давалгааны үзүүлэх идэх үйлчлэл

Wo: Оффсайт доройтлын үйлчлэл Тунамалын суулт, голын адгийн үер, усан сан болон усан замын адагт шавар, элс цугларах, усан доторх биет эд өгөөршсөн тунамалын улмаас бохирдоно.

E: Салхинаас үүдэлтэй хөрсний өгөөршил Et: Хөрсний гадаргуйн алдагдал

Доройтлын энэ төрлийг салхины үйлчлэлийн улмаас хөрсний гадаргуй жигд үгүйрэх явдал гэж тодорхойлно. Энэ бол хуурай ба хагас хуурай цаг агаарт ихэд тархсан үзэгдэл. Хэдий тийм ч илүү чийглэг газарт ч тохиолдоно. Салхинаас үүдэлтэй өгөөршил нь бараг бүх тохиолдолд хөрсний ургамалт нөмрөг багасахад хүргэнэ. (Хагас) хуурай цаг агаартай нутагт салхинаас үүдэлтэй байгалийн өгөөршлийг хүний үйл ажиллагаанаас үүсэх салхины өгөөршлөөс ялгахад хэцүү байдаг. Гэхдээ л хүний үйл ажиллагаа байгалийн өгөөршлийг улам даамжруулна.

Ed: Агшилт ба суулт Хөрсний материал салхины улмаас жигд бус үгүйрэхийг хэлнэ. Ингэснээр агшилтын нүх үүснэ. Үүнийг хөрсний гадаргуйн алдагдлын туйлын хэлбэр гэж үзэх бөгөөд ийм алдагдлыг дагуулна.

Eo: Oффсайт доройтлын үйлчлэл Тухайн хэсэг газар, салхинд туугдаж холоос ирсэн ("хэт үлээлт") эд биетээр бүрхэгдэхийг хэлнэ. Үүнд уул уурхайн ажиллагаанаас учрах агаарын бохирдол хамарна, тухайлбал уурхайн тоос, асбет г.м.

C: Химийн нөлөөллөөс үүдэх хөрсний доройтол Cn: Үр шим ба органик бодисын агуулагдахуун багасах

Хөрсний тэжээллэг эд, органик бодис нь өгөөршлөөс үүсэх хөрсний гадаргуйн үгүйрлийн улмаас алдагдана. Ийм алдагдал нь бас “хөрсийг уурхайлах-”аас болдог: өөрөөр хэлбэл, тэжээллэгийн гаралт нь (ургац авах, түлэх, сорох гэх зэргийн улмаас) тэжээллэг эд, органик бодисын оролтоор (бууц/бордоо,тарианы үлдэгдлийг эргүүлж суулгах, үер) шаардлага хангах түвшинд тэнцвэрждэггүй. Доройтлын энэ төрөлд тэжээллэгийн эсэлжилт, ууршилт бас багтана.

Ca Хүчилжилт Хөрсний pH багасах явдал – жишээ нь, хүчиллэг бордоо хэрэглэсний улмаас, эсвэл атмосферийн тундасын улмаас.

Page 16: Wocat Mapping MON

E8 Зураглал

Cp: Хөрсний бохирдолХөрс, хорт материалаар хордох явдал. Энэ нь орон нутгийн чанартай (овоолсон хог) эсвэл хийсэгч эх үүсвэртэй (атмосферийн тундас) байж болно.

Cs: Давсжилт/алкалинжилтХөрсний гадаргуйн давсны хэмжээ нетто байдлаар нэмэгдэж, улмаар бүтээмж нь буурна.

P: Физик нөлөөллөөс үүдэх хөрсний доройтол Pc: Дагтаршилт

Дэвсэлт, машин техникийн жин, тэдгээрийг байнга хэрэглэснээс хөрсний бүтэц доройтоно.

Pk: Бөглөрөлт ба гадаргуйн хауурал

Хөрсний нүх суваг бөглөрч, хөрсний гадаргуйд борооны ус нэвтрэх боломжийг хаасан ус үл нэвтрүүлэх давхарга үүснэ. Ус хаагч давхарга үүснэ (e.g. ойн түймрийн дараа гадаргуй дээр үнс цугларах).

Pw: Ус нэвчилт Хүний үйл ажиллагааны улмаас хөрс усаар нэвчигдэнэ (цагаан буудайн талбай хамаарахгүй).

Ps: Органик хөрс суух, хөрс буух Хүлэрт газар эсвэл нам орших зузаан хөрснөөс ус татан зайлуулагдах.

Pu: Бусад үйл ажиллагааны улмаас био-бүтээмжийн функц алдагдах Газар ашиглалтын зарим өөрчлөлтүүд (e.g. барилга, уурхай) хөрсний биологийн ба үйлдвэрлэлийн функцид (e.g. хөдөө аж ахуйн үйлдвэрлэл) нөлөөлж, түүнийг доройтуулна.

H: Уснаас үүдэх доройтол Ha: Хуурайжилт

Хөрсний дундаж чийгшилт багасна (гандаж алга болох хугацаа богиносох, фенологийн өөрчлөлт гарах, ургацын гарц багасах).

Hs: Гадаргуйн усны хэмжээ багасахУрсгалын дэглэм өөрчлөгдөнө: үер/дээд цэгийн урсгал, сул урсгал, гол, нуур ширгэх.

Hg: Гүний ус/усан судалт давхаргын түвшин өөрчлөгдөхГүний усыг хэт хэрэглэж, хэрэглэснээ зохих хэмжээнд нөхөөгүйн улмаас гүний усны түвшин доошлоно; эсвэл хэт их усжуулалтын улмаас ус нэвчилт, давсжилт үүсч энэ түвшин нь өснө.

Hp: Гадаргуйн усны чанар дордох Усны тухайн хэсэг рүү шууд урсан орох бохирдол (үйлдвэрийн

хаягдал, бохирын хаягдал, хаягдал ус), мөн түүнчлэн анхлан газар дээр үүссэн бохирдол (газрын менежментын практик, бордоо, шавьж устгагч) гол суваг руу урсан орж ирсний улмаас тунамал, бохир эдийн хэмжээ нэмэгдэнэ. Hq: Гүний усны чанар дордох

Усан судалт давхаргад бохир эд нэвтрэн орно. Хүний үйл ажиллагаанаас үүсэх бохирдол нь голдуу газрын буруу менежмент, хог хаягдлын буруу менежментээс болдог.

Hw: Услаг, намхаргаг газрын буферлэх буюу хаах чадвар багасахҮер, бохирдлоос хаах чадвар хорогдоно.

Page 17: Wocat Mapping MON

E9 Зураглал

B: Биологийн доройтол Bc: Ургамлын нөмрөг багасах

Халзан, хамгаалалтгүй хөрс нэмэгдэнэ (гадны нөлөөлөлд өртөөх хугацаа ихсэх).Bh: Идээших орчин алдагдах

Ургамлын төрөл багасна (уринш талбай, холимог систем, талбайн хил зааг).Bq: Хэмжээ/биомасс багасах

Төрөл бүрийн газар ашиглалтад хэрэглэх ургамлын бүтээмж багасна (e.g. ойт газар мод унагааж хоосруулах, бүтээмж багатай хоёрдогч ургамал ургах).Bf: Гал түймрийн сөрөг нөлөө

Ой (e.g. цавчиж шатаах), бургас, бэлчээр, тариалангийн талбайд (үлдэгдлийг ш атаах) тохиолдоно. Үүнд бага нөлөөллийн (“хүйтэн”) түймэр (ойн доод хэсэг шатаж, мод үлдэнэ) ба их нөлөөллийн (“халуун”) түймэр (мод оройгоо хүртэл шатаж, үхэж болно) багтана.Bs: Чанар, төрөл зүйлийн бүтэц, олон янз буурах

Байгалийн төрөл зүй, идэмжтэй олон наст өвс алдагдана; түрэмгийн давсанд тэсэмтгий, идэмжгүй төрөл зүйл/зэрлэг тархана.Bl: Хөрсөн дэхь амьдрал алдагдах

Хөрсний макро-организм (өт, хортон шавьж) ба миктро-организм (бактери, мөөгөнцөр) тоо, чанарын хувьд хорогдоно.Bp: Хортон шавьж/өвчлөл ихсэх

Биологийн хяналт сулрана (e.g. алдагдал, түрэмгийлэгчийн улмаас).

Page 18: Wocat Mapping MON

E10 Зураглал

b) Доройтлын төрлийн цар хүрээ: зураглалын нэгжийн эзлэх талбайн хувь (нөхцөл байдлын индикатор)

Газрын доройтлын төрлийн цар хүрээг, сонгон авсан засаг захиргааны нэгжид багтах тухайн доройтолд өртсөн ГАС-ын хувиар гаргана. Доор өгөгдсөн Өмнөд Африкийн Ратлу хотхоны жишээнээс үзэхэд, газрын 10% бургасны дайралтад (Bs) өртсөн байна, 15% нь хуурайжилт (Ha), нягтралжилт (Pc) байна. Ha, Pc хоёрын давхардлыг нэг төрөл байдлаар заана! Тэгэхлээр зураглалын нэгж дотор доройтлын цар хүрээ 25% (10+15) болж байна (Зураг 3-ыг үз).

Figure 3: Өмнөд Африкийн Ратлу хотын Саванна хэсгийн ГАС-т тохиолдож буй доройтлын төрөл (сүүдрээр харуулсан), үүний давхардлыг энд үзүүлэв. Энэ зураглалын нэгж дотор газрын 10% бургасны дайралтад (Bs) өртсөн байна, 15% нь хуурайжилт (Ha), нягтралжилтын (Pc) давхардал байна. ( Хүснэгт 2-ыг бас үз).

Тэмдэглэл: Дээрх мэдээллийг үндэс болгон хийгдэх газрын зургууд нь газрын доройтлыг энэ зураг дээрх шиг газар дээрх байдлаар нь яв цав буулгаж ХАРУУЛАХГҮЙ. Газрын зураг нь гагцхүү тухайн доройтлын төрөлд өртсөн ГАС-ын хувийг харуулна.

c) Доройтлын түвшин (нөхцөл байдлын индикатор)

Түвшинг газрын доройтлын процессын эрчимт хэрэглээний байдал гэж тодорхойлж байгаа болно. Жишээлбэл, хөрсний өгөөршлийг авч үзэхдээ урсан алга болсон, эсвэл салхинд хийсэн алга болсон хөрсний хэмжээг авч үзнэ. Газрын доройтлын түвшинг тооцоолохдоо газрын доройтлын индикаторуудыг хэрэглэнэ. Жишээлбэл, нийт алдагдсан хөрсний гадаргуйн хувь, нийт алдагдсан тэжээллэг эд, органик бодисын хувь, хөрсний чийглэг чанараа хадгалах чадварын бууралт, ургамлын нөмрөгийн өөрчлөлт, гүний усны түвшний бууралт г.м. Газрын доройтлын түвшинг тооцоолон гаргахад дараах чанарын категорийг хэрэглэнэ. Зураглалын нэгж дэхь нэг газар ашиглалтын систем дотор тухайн

Page 19: Wocat Mapping MON

E11 Зураглал

доройтлын төрөл нь доройтлын янз бүрийн түвшинтэй байвал түүнийг задалж, хоёр эгнээ болгон тэмдэглэнэ (e.g. Wt: цар хүрээ 10% түвшин 4; Wt: цар хүрээ 40% түвшин 1).

1 Хөнгөн: доройтлын зарим нэгэн шинж байна, гэхдээ процесс эхлэл төдий шатандаа байна. Түүнийг хялбархан зогсоож болох бөгөөд учирсан хохирлыг бага хүчээр арилгаж болно.

2 Дунд зэрэг: доройтол харагдаж байна, гэхдээ түүнийг хяналтанд авч, газрыг нилээн хүч зарцуулсны үр дүнд бүрэн засварлах бололцоо байна.

3 Хүчтэй: доройтлын шинж тэмдгүүд илт байна. Газар нилээн ахицтай өөрчлөгдсөн байх бөгөөд түүнийг тодорхой хугацаанд сэргээж авах нь тун хэцүү болсон байна.

4 Хэт их: сэргээн засварлах бололцоогүй болсон байна.

d) Доройтлын хурдац (нөхцөл байдлын индикатор)

Доройтлын түвшин нь одоогийн статик байдлыг харуулж байдаг бол доройтлын хурдац нь өнгөрсөн тодорхой хугацаанд гарсан чиг хандлагыг харуулна. Нилээн сүрхий доройтсон хэсэг газар одоогийн байдлаар тогтворжсон байж болно (жишээ нь, хурдац нь бага учраас цаашид үргэлжлэн доройтох чиг хандлага үгүй байгаа). Нөгөөтэйгүүр, одоогийн байдлаар хөнгөн байдлын доройтолтой байгаа хэсэг газарт өндөр хурдац ажиглагдаж байж болно, тиймээс цаашид түргэн доройтох чиг хандлага харагдана. Доройтлын хурдцыг тодорхойлж байх явцад нөхцөл байдал нь сайжирч байгаа газрууд харагддаг (тухайлбал, хөрс, усны хамгааллын арга хэмжээ авсны үг дүнд). Өнгөрсөн арваад жилийн дотор дундаж өрнөлт ямар байв вэ гэдгийг гаргаж аваад, улмаар төрөл бүрийн түвшинд явагдсан өрнөлтүүдийг дундажлаж авах хэрэгтэй. Цаашдын доройтлын чиг хандлагыг гурван ангиар харуулж байна, бас нэгэн гурван ангиар хүний нөлөөлөл юм уу байгалийн учир шалтгаанаас доройтол багасах чиг хандлагыг харуулж байна; нэг анги дотор өөрчлөлт агуулагдахгүй.

3: түргэн өсч буй доройтол 2: дунд зэргээр өсч буй доройтол

1: удаан өсч буй доройтол 0: доройтолд өөрчлөлт байхгүй -1: удаан багасч буй доройтол

-2: дунд зэргээр багасч буй доройтол -3: түргэн багасч буй доройтол

e) Газрын доройтлын шууд учир шалтгаан (шууд дарамтын индикаторууд4)

Газрын доройтол нь хүний төрөл бүрийн үйл ажиллагаа, янз бүрийн байгалийн учир шалтгааны улмаас үүснэ. Газрын доройтлын судалгаанд хүнээс үүдэлтэй доройтлыг илүү анхаардаг, гэхдээ заримдаа байгалийн учир шалтгааны эсрэг арга хэмжээ авах шаардлага гардаг. Загвар маягтад дараах учир шалтгааныг нэгээр тогтохгүй оруулж болно (шууд дарамтын индикаторууд).

s: Хөрсний менежмент: дараахийг багтаасан хөрсний зохисгүй менежмент:

(s1) дээд зэргийн тохиромжгүй/эмзэг газарт газар тариалан эрхлэх (s2) хөрсний хамгаалал/ шар усны ба өгөөршлийн хамгааллын арга хэмжээ авдаггүй, эсвэл тэр нь шаардлага хангадаггүй (s3) хүнд машин техник хэрэглэх (үүнд хүнд машин техникийг хэрэглэсэн улирал, цаг хугацаа ч багтана)

4 Хавсралт 3-т заасан доройтол, хамгааллын DPSIR хүрээний индикаторуудыг хэлж байна.

Page 20: Wocat Mapping MON

E12 Зураглал

(s4) хөрс боловсруулалтын практик (анжислах, борнойдох г.м.)(s5) бусад (h гэсэн босоо эгнээн дотор Тэмдэглэл гэдэгт тэмдэглэнэ үү -)

c: Тариалангийн талбай, бэлчээрийн талбайн менежмент: жил тутмын тариалалт, олон наст ургамал (e.g.өвс), бургас,тарьц модны зохисгүй менежмент. Үүнд хэд хэдэн практик багтана:

(c1) ургамлын нөмрөг, үлдэгдэл багасах (шатаах, тэжээлд хэрэглэх г.м.)(c2) бууц, бордоо, гербицид, пестицид, бусад агро-химикат, эсвэл хаягдлыг

буруу хэрэглэх (улмаар хордолт, урсалт үүснэ (шууд бусаар орж ирэх бохирдолт))

(c3)тэжээллэг эдийг зайлуулах: тэжээллэг эдийг зохистойгоор эргүүлэн орлуулахгүйгээр хэт их хэрэглэх

(c4) уриншийн хугацааг богиносгох(c5) зохисгүй усжуулалт (бүрэн хэмжээний ба нэмэгдэл): усжуулалтын үр

ашиггүй арга, хэт усжуулалт, зохих хэмжээнд хийгдээгүй татан зайлуулалт/шавхалт, давстай усаар усжуулах

(c6) борооны усаар усждаг хөдөө аж ахуйд усыг зохисгүй хэрэглэх (e.g. хөрсний хэт ууршилт, хэт их шар ус үүсэх)

(c7) бургасны түрэмгийлэл, өтгөрөлт(c8) зэрлэг, түрэмгий ургамал үүсч, тархах (c9) бусад (h) Тэмдэглэл гэдэгт тэмдэглэнэ үү)

f: Ойгүйтэл ба байгалийн нөмрөг үгүйрэх: байгалийн ургамал сүрхий үгүйрэх (голчлон анхдагч ба хоёрдогч ой). Учир шалтгаан:

(f1) арилжааны чиглэлээр ой модны өргөн хэмжээний үйлдвэрлэл явуулах (f2) хот суурин газар, үйлдвэрлэлийн тэлэлт (f3) газар тариалан руу шилжин орох(f4) ой, хээрийн түймэр(f5) засмал зам, төмөр зам барих(f6) бусад (h) Тэмдэглэл дотор тэмдэглэнэ үү)Ойгүйтэл нь доройтлыг даамжруулах бусад үйл ажиллагааг араасаа дагуулах

нь бий.

e: Ургамлын нөмрөгийг ахуйн хэрэглээнд хэт хэрэглэх: "ойгүйтэл ба байгалийн нөмрөг үгүйрэх-"тэй харьцуулан үзэхэд, энэ учир шалгаан нь байгалийн ургамал (бараг) бүхэлдээ үгүйрэхэд хүргэдэггүй, харин үлдэж байгаа ургамал дегенерац болж, газрын доройтлоос шаардлага хангах түвшинд хамгаалах чадваргүй болдог. Үүнд дараах үйл ажиллагаа багтана:

(e1) түлшний мод, (орон нутгийн) ойн мод, хашааны материал (e2) тэжээл авах (e3) бусад (h) Тэмдэглэл гэсэнд тэмдэглэнэ үү)

g: Бэлчээрийн даац багасах: ургамлын нөмрөг, малын тэжээлийн чанар муудах, хөрсний дагтаршилт гэх зэргийг үүсгэнэ. Энэ нь цаашаагаа хөрсний бүтээмж муудах, ус, салхины өгөөршилд хүргэнэ. Үүнд дараах хамарна:

(g1) малын тоо хэт их болох(g2) малын замаар дэвсэлт үүсэх (g3) тэжээлийн цэг, усны цэг, малын оромж хавиар хөрс дэвсэгдэж, хөрсний

даац ихсэх (g4) тухайн газар, буудалд малаа хэт удаан бэлчээрлүүлж, тэжээсний улмаас

идвэрт төрлийг хэт ашиглах(g5) малын бүтцэд өөрчлөлт орох: том малаас жижиг мал руу; ороож идэгч

малаас мэрж идэгч мал руу; гэрийн малаас ангийн мал руу эсвэл эсрэгээр

Page 21: Wocat Mapping MON

E13 Зураглал

(g6) бусад (h) Тэмдэглэл гэсэнд тэмдэглэнэ үү)

i: Үйлдвэрийн ажиллагаа ба уурхай: үйлдвэржилт, ашигт малтмал гаргах ажиллагаанаас үүсэх бүх сөрөг үр дагавар багтана, тухайлбал газрын нөөцийн алдагдал, тариалан, усны нөөц гэх зэрэгт үзүүлэх сөрөг үйлчлэл, г.м. Үүнд дараах багтана:

(i1) үйлдвэр (i2) уурхай(i3) хаягдал (i4) бусад (h) Тэмдэглэл гэсэнд тэмдэглэнэ үү)

u: Хотжилт ба дэд бүтэцжилт: үйлдвэржилт, ашигт малтмал гаргах ажиллагаанаас үүсэх бүх сөрөг үр дагавар багтана, тухайлбал газрын нөөцийн алдагдал, тариалан, усны нөөц гэх зэрэгт үзүүлэх сөрөг үйлчлэл, г.м. Энэ нь зэргэлдээ орших газар нутагт хүчтэй дарамт үзүүлнэ, тухайлбал, өгөөршил, бохирдол, доройтлын бусад төрлийг учруулна. Үүнд дараах багтана:

(u1) суурин газар, засмал зам (u2) (хотын) амралт, зугаалгын газар (u3) бусад (h) Тэмдэглэл гэсэнд тэмдэглэнэ үү)

p: Гадаргуйн ба гүний усны нөөцийг шууд оролтоор хордуулж, зэргэлдээ газарт шар ус бүрдэх үр дагаварт хүргэдэг хаягдал:

(p1) ариун цэврийн бохирын хаягдал (p2) хаягдал ус(p3) хэт хуралдсан шар ус(p4) хотын хаягдлыг (органик ба органик бус) менежлэх дорой дэд бүтэц (p5) бусад (h) Тэмдэглэл гэсэнд тэмдэглэнэ үү)

q: Үйлдвэр, уурхай, хот суурин газраас агаараар дамжих бохирдуулагч гаргаж, тэр нь дараах үр дагаварт хүргэх:

(q1) тариа, ургамал, хөрс хордох(q2) гадаргуйн ба гүний ус хордох (q3) бусад (h) Тэмдэглэл гэсэнд тэмдэглэнэ үү)

w: Усны цикл алдагдаж, усны судалт давхарга, нуур, голын усны түвшинд өөрчлөлт орох (гадаргуйн ба гүний усны нөхөлт зохисгүй болох). Учир шалтгаан:

(w1) нэвтрэлтийн хэмжээ багасах/гадаргуйн шар ус ихсэх(w2) бусад (h) Тэмдэглэл гэсэнд тэмдэглэнэ үү)

o: Хэт гаргалт/хэт их ус гаргаж авах:

(o1) усжуулалт(o2) үйлдвэрийн хэрэглээ(o3) ахуйн хэрэглээ(o4) уурхайн ажиллагаа(o5) усны ашигтай хэрэглээ доройтох(o6) бусад (h) Тэмдэглэл гэсэнд тэмдэглэнэ үү)

n: Байгалийн учир шалтгаан: газрын доройтлын олон тохиолдол хүний ажиллагаанаас үүдэлтэй бус байдаг. Энэ судалгаа хүний ажиллагаанаас үүдэх газрын доройтлыг түлхүү авч үзэж байгаа боловч онцгой ач холбогдолтой гэсэн байгалийн учир шалтгааныг тэмдэглэж болох юм. Тухайлбал:

Page 22: Wocat Mapping MON

E14 Зураглал

(n1) цаг агаарын өөрчлөлт (n2) улирлын борооны өөрчлөлт (n3) хүчтэй/хэт их бороо (эрчим, хэмжээгээрээ)(n4) салхин шуурга/шороон шуурга(n5) үер(n6) ган(n7) топографи (n8) байгалийн бусад үзэгдэл (цас, мөс нурж уруудах, галт уулын дэлбэрэлт,

шаврын үер, байгалийн нэн эмзэг нөөц г.м.)

f) Газрын доройтлын шууд бус учир шалтгаан (шууд бус дарамтын индикаторууд)

Газрын доройтол яагаад учирдгийг ойлгохын тулд нийгэм-эдийн засгийн хүчин зүйлүүдийг харах нь чухал байдаг. Тэдгээр нь газрын доройтлын шууд бус учир шалтгааны хөдөлгөгч хүчин зүйл байдаг. Дараах хүчин зүйлсээс нэгээр тогтохгүйг загвар маягт дотор оруулж болно:

p: Хүн амын дарамт: хүн амын нягтрал нь газрын доройтлын хөдөлгөгч хүчин зүйл байх нь элбэг. Их хүн амын дарамт нь доройтлыг эхлүүлж, эсвэл даамжруулж байдаг. Тухайлбал, хязгаарлагдмал нөөц, экосистемийн үйлчилгээний төлөө өрсөлдөөн үүсч ийм байдалд хүргэнэ. Харин хүн амын нягтрал бага байх нь ажиллах хүчний хомсдол үүсгэж бас л доройтолд хүргэж болдог.

c: Хэрэглээний онцлог, хувь хүний хэрэгцээ: хүн амын хэрэглээний онцлог, хувь хүний байгалийн нөөцийн хэрэгцээнд өөрчлөлт гарч (e.g. хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ус, газрын нөөц г.м.), улмаар газрын доройтол үүснэ.

t: Газар эзэмшил: газар эзэмшлийн баталгаатай байдал/эзэмших эрхийг нарийн тогтоогоогүйн улмаас засвар үйлчилгээ, сайжруулах ажилд оруулсан хөрөнгө оруулалт бусдад алдагдах магадлалтай байдаг бөгөөд газар ашиглагчид өөрсдийгөө тухайн хөрөнгө оруулалтын “өмчлөгч” байдлаар авч үзэх нь үгүй болдог. Хамгааллын ажилд оруулсан хөрөнгө оруулалт, түүнээс гарах үр ашиг хоёрын хооронд урт хугацаа шаардагдах тохиолдолд газар эзэмшлийн систем чанд байх нь улам их ач холбогдолтой байдаг. Тухайлбал, террас үүсгэх, мод тарих зэрэг ажлыг дурдаж болно.

h: Ядуурал: ядуучууд нөөцийг хамгаалах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах бололцоогүй байдаг учраас газар тариалангийн зохисгүй практик хэргэлсээр байдаг (гөвөөний налууг анжислах, бэлчээрийн даацыг хэтрүүлэх). Энэ нь эргээд газрын доройтлыг даамжруулж, ядуурлыг гааруулдаг. Ядуурал нь газрын доройтолд ямар үүрэг гүйцэтгэж байна гэдгийг судалж үзэх хэрэгтэй. Ядуу хүн орлогоо өсгөхийн тулд байгалийн нөөцийг хэтрүүлэн ашиглаж, энэ нь газрын доройтолд хүргэдэг.

l: Ажиллах хүчний хангамж: Хөдөөний ажиллах хүчний хомсдол нь (e.g. нүүдэл суудал, өвчлөл гэх зэргийн улмаас) террасын засвар үйлчилгээ мэтийн хамгааллын уламжлалт практик алдагдахад хүргэдэг. Нөгөөтэйгүүр, фермээс гадуурх ажлын бололцоо нь хөдөө дэхь үйлдвэрлэлийн нөөцөнд үзүүлэх дарамтыг багасгадаг. Жишээлбэл, газар ашиглагчид орлого нь нэмэгдэхийн хэрээр хамгааллын дэд бүтцэд илүү их хөрөнгө оруулах бололцоотой болдог.

r: Оролт ба дэд бүтэц (зам, зах, усны цэгийн түгээлт г.м.): бордоо зэргийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ордог оролтыг авч чадахгүй юм уу тэр нь хүрэлцэхгүй байх нь хөрсний шим, усны нөөцийг хамгаалах ажиллагааг хэцүү, эсвэл ашиггүй болгодог. Зах зээлд хүрэх боломжтой, дэд бүтэцтэй, үнэ

Page 23: Wocat Mapping MON

E15 Зураглал

зохистой байвал байдал сайжирч байдаг. Нөгөөтэйгүүр, ойн дундуур зам тавичихвал, хэт хэрэглээ, доройтолд хүргэж болзошгүй байдаг.

e: Боловсрол, сургалт, мэдрэмжийн тэлэлт, мэдлэг олох боломж нээлттэй байх, дэмжигч бүтцүүд, мэдлэг алдагдах: хүний капиталд хөрөнгө оруулах нь ядуурлыг бууруулах гол хүчин зүйлийн нэг (газар хамгааллын практикт ч энэ нөлөөлнө). Боловсролтой газар ашиглагчид шинэ технологи ашиглах магадлал илүүтэй байдаг. Ийм хүмүүс бас газраасаа илүү их ашиг олдог. Боловсрол өндөртэй байх нь фермээс гадуур ажил олох бололцоог ч өргөжүүлдэг.

w: Дайн ба конфликт: эдгээр нь газар ашиглах хувилбаруудыг хумьж, дарамтыг ихэсгэнэ.

g: Засаглал, институц ба улс төр: хууль, түүний хэрэгжилт, зохион байгуулалт, дэмжлэг, хамтын ажиллагаа: засгаас санаачилсан оролцоо ажлыг эхлүүлэхэд түлхэц болж, хамгааллын ажлын шууд бус хөдөлгөгч болж өгөх талтай.

o: Бусад (h) Тэмдэглэл гэдэгт оруулна уу)

g) Экосистемийн үйлчилгээнд үзүүлэх нөлөөлөл (нөлөөллийн индикатор5)

Газрын доройтлын түвшин өөр өөр газар өөр өөр нөлөөлөл үзүүлэх нь бий: e.g. чанар муутай нимгэн хөрснөөс 5 cм хөрсний давхарга үгүйрэх нь шимт гүн хөрснөөс үгүйрснээс илүү их нөлөөлөлтэй байна. Мөн түүнчлэн, хагас хуурай орчинд усны хангамж буурахад хүн, малд үзүүлэх нөлөөлөл нь чийглэг орчинд үзүүлэх нөлөөллөөс хавьгүй их байна. Тиймээс үнэлгээ өгөх ёстой нөлөөлөл нь экосистемийн үйлчилгээнд (ES) үзүүлэх нөлөөлөл байх учиртай. Хэрхэн үүнийг хийхийг Millennium Ecosystem Assessment (World Resources Institute, 2005) буюу Мянганы экосистемийн үнэлгээнд харуулсан байдаг. Бид, газрын доройтол учирсан газарт үзүүлэх нөлөөлөл, учраагүй газарт (e.g. хамгаалал хэдийнээс сайтай газар) үзүүлэх нөлөөллийг харьцуулан үзэх ёстой.

Газрын доройтлын үр дагавар нь бордоо хэрэглэх, усны бохирдлыг цэвэрлэх гэх зэргийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний улмаас тэр болгон ил харагдахгүй байх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд, эдгээр оролт нь хөрсний өгөөршил, тэжээллэгийн алдагдал, усны чанарын доройтол гэх зэргээс учрах бүтээмжийг нөхөж өгдөг. Тиймээс, газрын доройтлын нөлөөллийг дүгнэхдээ эдгээр хариуг харгалзаж үзсэн ёстой байдаг. Нөгөөтэйгүүр, доройтолд холбогдолгүй бусад хүчин зүйл ургац багасахад хүргэж байдаг (e.g. хортон шавьж, өвчин, цаг агаарын нөлөө). Газрын доройтлын нөлөөллийг илүү урт хугацаанд авч үзэхэд (e.g. 10 жил) ийм төрлийн нөлөөллүүд ихэнхдээ тэгширдэг. Зураглалын нэгж бүрээр, дараах ангиллыг ашиглан экосистемийн үйлчилгээнд (ES) үзүүлэх нөлөөллийн төрлийг тогтооно уу.

Нөлөөллийн төрөл (Millennium Ecosystem Assessment-ээс сонгон авав):

P Бүтээмжийн үйлчилгээ(P1) үйлдвэрлэл (мал /ургамлын шинжтэй; тоо, чанараар нь; эрчим хүч гаргах

биомассыг оролцулна) ба эрсдэл(P2) ус (тоо, чанараар) - хүн, мал, ургамлын хэрэгцээнд(P3) газрын хангамж (нэг хүнд ногдох бүтээмж бүхий газрын талбай)(P4) бусад (h) Тэмдэглэл гэдэгт оруулна уу)

E Экологийн үйлчилгээ (зохицуулах/дэмжих) ба индикаторууд*

5 Хавсралт 3-т өгөгдсөн доройтол, хамгааллын DPSIR хүрээний индикаторуудыг хэлж буй.

Page 24: Wocat Mapping MON

E16 Зураглал

a) Усны үйлчилгээ:(E1) хэт их усыг зохицуулах, тухайлбал, нэвтрэлт, татан зайлууладт, шар ус

хууралт, ууршилт гэх зэрэгт нөлөөлөх хэт их бороо, бороон шуурга, үер гэх мэт

(E2) ховор ус, түүний хангамжийг зохицуулах, тухайлбал, усны алдагдал, ууршилтад нөлөөлөх хуурай улирал, гангийн үед

b) Хөрсний үйлчилгээ: (E3) органик бодисын нөхцөл байдал(E4) хөрсний нөмрөг (ургамал, хамгаалалтын хучлага г.м.)(E5) хөрсний бүтэц: гадаргуй (e.g. бөглөрөлт ба гадаргуйн хатууралт) ба

хөрсний нимгэн давхарга нь усны нэвтрэлт, ус ба тэжээллэг эдийг тогтоох чадвар, давсны түвшин гэх мэтэд нөлөөлнө

(E6) тэжээллэгийн цикл (N, P, K) ба нүүрсний цикл (C)(E7) хөрс бүрдэлт (салхиар дамжиж буусан хөрс бас багтана)c) Биологийн төрөл зүйл:(E8) биологийн төрөл зүйл d) Цаг агаарын үйлчилгээ: (E9) хүлэмжийн хий үүсэх (CO2, methane, etc.)(E10) (микро)-цаг агаар (малхи, сүүдэр, хэм, чийглэг байдал)(E11) бусад (h) Тэмдэглэл гэдэгт оруулна уу)

S Нийгэм-соёлын үйлчилгээ/хүний сайн сайхан байдал ба индикаторууд

(S1) оюун санааны, гоо зүйн, соёлын ерөнхий дүр зураг, уламжлалт үнэлэмж, амралт, жуулчлал

(S2) боловсрол, мэдлэг (орон нутгийн гаралтай мэдлэг багтана)(S3) конфликтын өөрчлөлт(S4) хүнс & амьжиргааны аюулгүй байдал ба ядуурал (S5) эрүүл мэнд(S6) цэвэр орлого(S7) хувийн ба олон нийтийн дэд бүтцийн хамгаалалт/хохирол (байшин, зам,

хашлага г.м.)(S8) зах зээл(S9) бусад (h) Тэмдэглэл гэдэгт оруулна уу)

Газрын доройтлын төрөл бүрээр кодыг нь оруулж, түвшинг 1-ээс -3 хүртэл оруулна уу (e.g. P1-2: бүтээмжинд өндөр сөрөг нөлөөлөл үзүүлж буй), чингэхдээ дараах тодорхойлолтуудыг баримтална. Газрын доройтлын эерэг нөлөөлөл байж болохыг дурдая. Жишээлбэл, нэг хэсэг газар болж байгаа өгөөршил урсгалын адагт юм уу налуугийн бэлээр шимтэй тунамал үүсгэх нөлөөлөл үзүүлж болох юм.

Нөлөөллийн зэрэг: -3 өндөр сөрөг нөлөөлөл: газрын доройтол экологийн системийн өөрчлөлтөд

сөргөөр нөлөөлж байна (50%-аас илүү) -2 сөрөг нөлөөлөл: газрын доройтол экологийн системийн өөрчлөлтөд сөргөөр

нөлөөлж байна (10-50%) -1 бага сөрөг нөлөөлөл: газрын доройтол экологийн системийн өөрчлөлтөд

сөргөөр нөлөөлж байна (0-10-%) 1 бага эерэг нөлөөлөл: газрын доройтол экологийн системийн өөрчлөлтөд

эергээр нөлөөлж байна (0-10%) 2 эерэг нөлөөлөл: газрын доройтол экологийн системийн өөрчлөлтөд эергээр

нөлөөлж байна (10-50%)

Page 25: Wocat Mapping MON

E17 Зураглал

3 өндөр эерэг нөлөөлөл: газрын доройтол экологийн системийн өөрчлөлтөд эергээр нөлөөлж байна (50%-аас илүү)

h) Тэмдэглэл

Газрын доройтолтой холбоотой холбогдох нэмэлт мэдээлэл байвал энд оруулаарай. E.g.‘бусад’ гэсэн категорийг сонгосон бол (e.g. бэлчээрийн даац g 3-ын тухай ) тайлбараа бичнэ үү (доорх жишээг үз).

Жишээг Хүснэгт 2-оор өгөгдсөн жишээнээс үз.

Хүснэгт 2: Газрын доройтол (Жишээ)

Нэр: ____X Y_______________________ Орон: __Өмнөд АфрикЗураглалын нэгжийн Id (ГАС ба засаг захирг. нэгж): 113 (Саванна + Ратлу хот)

Газрын доройтол (Алхам 3)

a) Төрөл (нөхцөл байдал)

b) Цар хүрээ

c) Түвшин

d) Хурдац

e) Шууд учир шалтгаан

f) Шууд бус учир шалтгаан

g) Экосистемийн үйлчилгээнд

үзүүлэх нөлөөлөл

h) Тэмдэглэл

i  ii iii

Ha Pc 15% 2 1 g1, e1, f4, p, h, t P1-3, E2-2

Доройтол нь баруун хойд

хэсэгт орших нийтийн

бэлчээрийн газарт илүү төвлөрсөн

байна

Bs 10% 2 -3 g1, g3 e, g P1-2, S3-1

g3: малын бүтцийн

өөрчлөлт: том малаас жижиг мал

руу

Page 26: Wocat Mapping MON

E18 Зураглал

Step 4: Газар хамгаалал (хариу индикаторууд6)

Юу хийх ёстой вэ?

(a) Зураглалын нэгж бүрээр хамгийн өргөнөөр хэрэглэгдэж буй технологийг нэрлэнэ (ганцаар нь, эсвэл холимог байдлаар).

(b) (a) гэсний дор тэмдэглэсэн технологи бүрийг Хавсралт 1-д тайлбарласан Хамгааллын бүлэгт хамааруулна.

(c) Технологи бүрийг хамгааллын арга хэмжээ бүрээр нь категоричилно: агрономын, ургамлын, бүтцийн, менежментийн г.м. Хосолсон технологийг бас оруулна

(d) Тухайн технологийг газрын доройтлыг урьдчилан сэргийлэх, сааруулах, сэргээн засварлах зорилгын алийг нь хэрэгжүүлэхийн тулд ашиглаж байгааг тэмдэглэнэ.

(e) Хамгааллын арга хэмжээг ямар төрлийн доройтолтой тэмцэхийн тулд хэрэгжүүлж байгааг тэмдэглэнэ.

(f) Тухайн технологи, газар ашиглалтын системийн нэгжид ноогдох "үр ашигт байдлаараа" аль ангилалд багтахыг тэмдэглэнэ.

(g) Хамгааллын арга хэмжээний үр ашигт байдлын чиг хандлага өсөхөөр байна уу, буурахаар байна уу гэдгийг тэмдэглэнэ.

(h) Экосистемийн үйлчилгээнд үзүүлэх нөлөөллийг тэмдэглэнэ (төрөл, зэрэг)

(i) Тухайн технологийг хэзээ байршуулсан/хэрэгжүүлж эхэлснийг тэмдэглэнэ.

(j) WOCAT-ын Газрын тогтвортой менежментийн Технологийн нэг юм уу хэд хэдэн асуулганд (QT) энд өгөгдсөн загвар маягтын a) гэдгийн дор тэмдэглэгдсэн технологи дурдагдсан эсэхийг тэмдэглэнэ үү. Дурдагдаагүй байвал, загвар маягтын ар талд дурдагдаагүй технологийн талаар тодорхой тэмдэглэл хийнэ, эсвэл мэдээллийн сан дотор “Тэмдэглэл” гэдэгт оруулна.

Алхам 4-ийн тайлбар

Газрын тогтвортой менежментийн (ГТМ) технологийн талаарх асуулга (QT) ба Газрын тогтвортой менежментийн арга барилын талаарх асуулга нь (QA) хамгааллын үйл ажиллагааны талаар детальчилсан мэдээлэл цуглуулдаг. Харин газрын зураг гаргахтай холбоотой бидний энэ асуулга нь хамгааллын чиглэлийн зарим чухал арга хэмжээ/мэдээллийн газар зүйн байршлыг харуулахад шаардагдах мэдээллийг цуглуулахыг зорьж буй. Холбогдох технологийн асуулгын аливаа нэгэн QT-г дурдах боломж, эсвэл түүнтэй танилцахыг хүсвэл түүний талаар нэмэлт мэдээлэл олж харж болно (доорхийн i гэдгийг үз).

Тэмдэглэл: Газрын тогтвортой менежментийн талаар мэдээлэл цуглуулж ирсэн туршлагыг харахад хамгааллын цар хүрээ, үр ашигт байдлыг хэтрүүлэн дүгнэсэн хандлага ажиглагддаг. Тиймээс гаргаж байгаа дүгнэлтүүд аль болох объектив байх учиртайг анхаарах хэрэгтэй!

a) Технологийн нэр

Газар ашиглалтын системийн (ГАС) нэгж бүрээр хамгийн ихээр хэрэглэгддэг (хамгийн үр ашигтай нь байх албагүй!) технологийн, өргөнөөр хэрэглэдэг нэрийг өгнө (орон нутгийн чанартай нэр биш байвал сайн). Жич: цаасаар байгаа загвар маягтад ГАС бүрээр дөрвөн технологи оруулахаар өгөгдсөн байгаа боловч тухайн газарт дөрвөөс их технологи оруулах хэрэгтэй байвал маягтын ар талд юм уу өөр цаасан дээр бичиж

6 Хавсралт 3-т заасан доройтол, хамгааллын DPSIR хүрээний индикаторуудыг хэлж байна.

Page 27: Wocat Mapping MON

E19 Зураглал

хавсруулж болно. Мэдээллийн санд шууд оруулахаар бол хэд л бол хэдийг оруулах бололцоотой.

b) Хамгааллын бүлэг

Технологийг бүлгээр хувааж өгсөн байгааs:

CA: Газар тариалангийн шинжтэй хамгаалал/хучлага (голдуу агрономын арга хэмжээ):Газар тариалангийн хамгаалал нь гурван гол зарчмыг агуулсан системүүд байдаг: хөрсөнд минимум хохирол учруулах, хөрсний нөмрөг тодорхой хэмжээнд тогтмол байх, үр тарианы сэлгээ.

NM: Бууцлах/дагтаршилт/тэжээллэгийн менежмент (голдуу агрономын арга хэмжээ):Органик бууц, тэжээгч холимог буюу компост, ногоон бууц, минерал бордоо/хөрсний ангижрулагч зэрэг нь хөрсний үр шимийг дээшлүүлэх, түүний бүтцийг сайжруулах (дагтаршилт, хатуурлын эсрэг), ус шингэх, нэвтрэх чанарыг дээшлүүлэх зорилготой байдаг.

RO: Сэлгээтэй систем/ өнжүүлэн тариалалт/ уринш /цавчиж шатаахСэлгээтэй систем нь газрын менежментийн хэд хэдэн аргыг эээлжлэн хэрэглэдэг. Тухайлбал, тухайн газар дээр хэдэн жил дарааллан эрчимтэй тариа тарьж байгаад, хэсэг хугацаанд тариалалтаа зогсоож, байгалийн ургамал нь дахин ургах бололцоо олгож (уриншлах), эсвэл өвс, ногоо, мод г.м. тарьж байгаад дараа нь дахиад эрчимтэй тариалалт руугаа ороод, тэгээд ургамлын нөмрөгийг хоослох жишээтэй байдаг. Сэлбэн тариалалт гэдгээр хэсэг газрыг түр хугацаанд ашиглаад, дараа нь орхихыг хэлнэ. Ихэвчлэн хэдэн жил дарааллан мод хурааж байгаад, эсвэл хөрсний шим алдагдтал тариалан эрхэлж байгаад дараа нь тэр газрыг хоослоод орхидог. Тухайн газар, тариалан эрхлэхэд таагүй болоод ирэхэд түүнийг байгалийн ургамал ургахаар үлдээдэг, эсвэл өөр төрлийн, урт хугацаанд, циклээр явагддаг фермын ажиллагаанд ашигладаг. Цавчиж шатаах гэдгээр ойн мод, эсвэл мод бүхий газарт байгаа модыг цавчин буулгаж, шатаагаад, тухайн газрыг газар тариалан юм уу бэлчээр, эсвэл өөр зорилгоор ашиглахыг хэлнэ.

VS Ургамлын зурвас/нөмрөг (голдуу ургамал эрхлэлтийн арга хэмжээ): Өвс, модыг төрөл бүрээр ашигладаг. Зурвасын хувьд гэвэл, тэр нь сундуул ба террас үүсэхэд хүргэдэг. Эдгээр нь ‘хөрс боловсруулалтын өгөөршлөөс’ үүдэлтэй байдаг – өөрөөр хэлбэл, боловсруулалтын үед хөрс аль налуу чиг рүүгээ нүүх хөдөлгөөнөөс үүдэлтэй. Зарим тохиолдолд, ургамлын нөмрөг тархсан байх нь хэд хэдэн үр дагавартай байдаг, тухайлбал газрын нөмрөг ихсэх, хөрсний бүтэц, шингээх чадвар сайжрах, ус, салхинаас үүдэлтэй өгөөршил буурах г.м.

AF Агро-ойн аж ахуй (голдуу ургамал эрхлэлтийн, агрономитой холимог)

Агро-ойн аж ахуй гэдгээр мод ургуулах үйл ажиллагаа нь тариа тарих, мал аж ахуй, бэлчээр эрхлэхтэй хосолсон байдлаар явагддаг газар ашиглалтын системийг хэлнэ. Системийн хэсгүүд нэг нэгэнтэйгээ экологи, эдийн засгийн хувьд холбоотой ажилладаг. Энэ нь өргөнөөр хэрэглэгддэг: малын хашааны бүс байгуулах, мод, кофег хослуулан суулгах, олон давхар шаталсан тариалалт эрхлэх г.м.

AP Ойжуулалт, ойн хамгаалалт Ой нөхөн тарих, ой сайжруулах, түймрээс хамгаалх, ой ашиглалтын менежментийг сайжруулах, мод унагаах г.м.

Page 28: Wocat Mapping MON

E20 Зураглал

RH Жалгын хяналт/нөхөн сэргээлт (бүтцийн, ургамал эрхлэлттэй хосолсон) Жалгын хяналт гэдэг нь газрын сэргээн засварлалт шаарддаг өгөөршлийн энэ өвөрмөц бөгөөд хүчтэй төрөлтэй тэмцэх бүлэг арга хэмжээ юм. Үүнд төрөл бүрийн, нэг нэгийгээ нөхсөн арга хэмжээнүүд багтдаг. Барьер үүсгэх гэх зэргийн бүтцийн шийдэл давамгайлдаг ч үүнийг байнгын ургамал тарих гэх зэргийн ажиллагаатай хослуулан тогтворжуулах үйлчлэлийг өсгөдөг. Хамгааллын энэ бүлэгт уурхайн нөхөн сэргээлт, хөрсний гадаргуйг дахин хэрэглэхээр хадгалан хураах, налуужилт хийх, ургамлын нөмрөгийг нөхөн тарих г.м. бас багтана.

TR Teррас (бүтцийн, гэхдээ ургамлын, агрономын арга хэмжээтэй бас хосолно)Террасын төрөл олон янз байдаг: урагш налсан, тэгш, арагш налсан, ус татан гаргах системтэй, системгүй. Усжуулалттай террасын (голдуу цагаан буудайн талбай) усны менежмент, дизайн нь өөрийн гэсэн онцлогтой байдаг.

GR Бэлчээрийн газрын менежмент (ургамлын, агрономын зарим арга хэмжээ хэрэглэгдэнэ) Бэлчээрийн газрын менежмент нь бэлчээрийн дарамтыг хянах, зохицуулах арга өөрчлөгдөж байдагтай холбоотой. Эхэлж хашаа барьж энэ дарамтыг багасгана, дараа нь бэлчээрийг эсвэл ротацтай хэрэглэнэ, эсвэл тэжээлийн ‘түүж-зөөх’ аргыг хэрэглэнэ. Бас ургамлын нөмрөгийг сайжруулах, менежментийн өөрчлөлт оруулах г.м. багтана.

WH Ус цуглуулах (бүтцийн гэхдээ бас хосолсон) Ус цуглуулах гэдэг нь борооны усыг үр тариа тариалах, өвс, модны ургалтыг сайжруулахын тулд цуглуулан ашиглах явдал юм. Үүнийг хөрсний чийглэг муутай хуурай газар хэрэглэнэ.

SA: Гүний ус/давсны зохицуулалт/усны хэрэглээний үр ашигт байдал Усны циклийн зохицуулалтыг сайжрулах, үерийн усны урсгалыг багасгах, хөрс рүү орох усны нэвтрэлтийг сайжруулах, усны нийлүүлэлт, чанарыг сайжруулах, гүний усны түвшинг нөхөх - эсвэл давсны хувьд гэвэл гүний усны түвшинг доошлуулах. Хамгаллын энэ бүлэгт усжуулалтын илүү сайн технологийг ашиглах явдал багтана, тухайлбал дуслын усжуулалт байна.

WQ: Усны чанарын сайжралт : (бүтцийн, менежментийн, ургамал эрхлэлтийн)Усны чанарыг сайжруулах арга хэмжээ: тунамалын хавх, шүүлт/цэвэршүүлэлтийн систем, ус нэвтрүүлэх зорилготой барьсан усан сан.

SD: Элсэн манхны тогтворжилт: (ургамлын, бүтцийн, менежментийн)Хөрсний гадаргуй салхинд хийсч тээвэрлэгдэх, тухайлбал, элсэн манхан, зөөлөн бүтэцтэй хөрс (e.g. loess хөрс). Салхинд хийсэх материалыг багасгах, манханы нүүдлийг зогсоох зорилго байна. Уурхайн үйлдвэрлэлийн хаягдлыг тогтворжуулах асуудал энэ бүлэгт бас хамарна.

CB: Нуур, далайн эргийн хамгаалалт: (ургамлын, бүтцийн, менежментийн)Газар, дэд бүтцийг уснаас үүдэлтэй өгөөршил, давалгааны нөлөөллөөс хамгаалах.

PR: Байгалийн аюулт үзэгдлээс хамгаалах: үер, шуурга, газар хөдлөлт, чулууны нуралт, цас мөсний уруудалт, газрын уруудалт, шаврын урсгал

SC: Шуурганы усны хяналт, замын ус: (бүтцийн, ургамлын, менежментийн)Үерийн урсгал болон зам, үйлдвэрийн газар, машины зогсоол гэх зэргийн хашлага бүхий газарт үүсэх борооны устай тэмцэх

Page 29: Wocat Mapping MON

E21 Зураглал

WM:Хаягдлын менежмент: органик, органик бус хаягдлын менежмент - хатуу хаягдлыг оруулаад – чулуун хог, гол руу урсаж орох хаягдал ус, био-хаягдал, химийн хаягдал

CO: Байгалийн төрөл зүйлийн хамгаалал: байгалийн процесс, экосистемүүдийн хамгаалал, ховор ба ховордсон төрөл зүйлийн хамгаалал

OT: Бусад: (l) Тэмдэглэл гэдэгт оруулна уу)

c) Хамгааллын арга хэмжээ

Маягтанд (a) гэсний дор тэмдэглэсэн технологид холбогдох арга хэмжээг сонгон авна. Хавсралт 1-д хамгааллын арга хэмжээ, тодорхойлолтыг өгсөн байгаа. Зарим тохиолдолд нэг технологид хэдэн арга хэмжээ хамаарна (Зураг 4-ийг үз). Ийм тохиолдолд, арга хэмжээнүүдийг ач холбогдлынх нь (хамгийн чухлыг нь хамгийн түрүүнд) дарааллаар тэмдэглэнэ үү. Газрын доройтлын 3 төрөл, хамгааллын 4 арга хэмжээг оруулна уу (Хүснэгт 3-т нэг технологийн жишээг өгөв).

Газар ашиглалтын системийн нэг нэгжид нэгээс илүү ГТМ-ийн технологи (тус бүр нь нэг болон түүнээс их категориос бүрдсэн) тэмдэглэгдсэн бол тэдгээрийг өөр өөр талбай газарт хамаарсан гэж үзнэ, өөрөөр хэлбэл давхардсан гэж үзэхгүй. Харин хоёр юм уу түүнээс олон арга хэмжээ давхардаж байвал, тухайн технологийг хослол гэж үзнэ. Хүснэгт 3-т нэг талбайг газар буюу полигоны жишээ өгч, түүнийг хэрхэн зураглахыг зааж өгөв.

d) Хамгааллын зорилго: газрын доройтлыг урьдчилан сэргийлэх, сааруулах, нөхөн сэргээх

ГТМ технологи нь аль зорилгод илүүтэйгээр үйлчилж буйг тэмдэглэнэ:

P Урьдчилан сэргийлэх гэдэг нь байгалийн нөөцийг хамгаалах, доройтолд өртөж болзошгүй газар дээр түүний гүйцэтгэх байгаль орчны ба бүтээмжийн функцийг хадгалах зорилготой хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлэх явдал юм. Газрын менежментийн сайн практик хэдийнэ хэрэгжилтээ олсон гэдгийг энд иш үндэс болгоно: урьдчилан сэргийлэлт гэдэг нь уг утгаараа хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтлын эсрэг утгыг агуулна.

M Сааруулах: явагдаж байгаа доройтлыг багасгах зорилготой оролцоо. Газрын доройтол эхэлчихсэн үед хэрэгжиж эхэлнэ. Гол зорилго нь цаашдын доройтлыг зогсоож, нөөц, түүний функцийг сайжруулахад оршино. Сааруулалтын үр нөлөө богино ба дунд хугацаанд харагдаж эхэлдэг учраас цаашдын үйл ажиллагаанд урам өгдөг. ‘Сааруулалт’ гэдэг үгийг заримдаа газрын доройтлын нөлөөллийг багасгах гэдэг утгаар хэрэглэдэг.

R Нөхөн сэргээлт: газар аль хэдийнэ доройтож, анх ашиглагдаж байсан байдлаараа ашиглагдах боломжгүй болсон, бүтээмж өгөх чадваргүй болсон тохиолдолд хэрэглэнэ. Урт хугацааны, зардал ихтэй хөрөнгө оруулалт хийж байж үр дүн гарах эсэх нь тодорхой болдог.

Figure 4: Хамгааллын категори (арга хэмжээ)

A: Aгрономын арга хэмжээ: холимог тариа, контуртай боловсруулалт, хучлага г.м. жил тутам тарьдаг үр тарианд голдуу

хамаарна тарианы улирал болгон давтагдана, эсвэл

сэлгээтэй байдлаар хэрэглэнэ богино хугацаатай, байнгын бус налууд өөрчлөлт оруулахгүй

Page 30: Wocat Mapping MON

E22 Зураглал

налуугаас үл хамаарна

A1: Ургамал/хөрсний нөмрөг A2: Oрганик бодис /хөрсний шим A3: Газрын гадаргуйн арчилгааA4: Дэд гадаргуйн арчилгаа A5: Бусад

V: Ургамлын арга хэмжээ: өвсөн зурвас, захын хашлага, салхи тогтоогч г.м. олон наст өвс, бургас, модонд хамаарна урт хугацааны нилээд тохиолдолд налууд өөрчлөлт оруулна ихэнхдээ зона гаргаж контурлана эсвэл зөв

өнцгөөр салхины чиглэл рүү зона гаргана ихэнхдээ налууд тохируулан хоорондын зайг

гаргана V1: Мод ба бургасны бүрхүүл V2:Өвс ба олон наст ургамалV3:Ургамлыг арилгана (e.g. түймрийн

хаалт/түлш багасгах)V4: Бусад

S: Бүтцийн арга хэмжээнүүд: террас, эрэг, сундуул, байгууламж, палисад г.м. заримдаа налууд өөрчлөлт оруулна урт хугацаны эсвэл байнгын голдуу борооны ус, салхи,өгөөршлийг

хянахын тулд байгуулна анх байгуулахад их хэмжээний хөрөнгө, хүн

хүч шаардана ихэнхдээ контурын дагуу зонологдоно /салхи

сөрсөн байдлааар ихэнхдээ налууд тохируулан хоорондын зайг

гаргана их хэмжээний шороо зөөнө/эсвэл мод, чулуу,

бетон гэх мэтээр байгууламж барина

S1: Сандалласан террас (террасын налуу<6%)

S2: Урагш налсан террас (террасын налуу>6%)

S3: Сундуул/эрэг S4: Үе шаттай шуудуй /усан зам (ус татан

зайлуулах, ус хүргэхийн тулд)S5: Тэгш шуудуй/нүх ухахS6: Далан: хэт их усыг хураанаS7: Гадаргуйг өөрчлөх (налууг багасгах) S8: Хана /барьер /палисадS9: Бусад

Page 31: Wocat Mapping MON

E23 Зураглал

M: Менежментийн арга хэмжээ: газар ашиглалтын өөрчлөлт, тухайн хэсэг газрыг хаах, сэлгээтэй бэлчээр г.м. газар ашиглалтад фундаментал өөрчлөлт

орно агрономын ба бүтцийн арга хэмжээ

авагдахгүй ихэнхдээ ургамлын нөмрөг сайжирна ашиглалтын эрчимт хэрэглээ багасна

M1: газар ашиглалтын төрөл өөрчлөгдөнөM2: Менежмент/эрчимт хэрэглээний түвшин

өөрчлөгдөнөM3: Бaйгалийн ба хүний орчинд тааруулж

лэйаут (байршуулалт) хийнэ M4: Үйл ажиллагааны цаг хугацаанд том

өөрчлөлт орноM5: Төрөл зүйлийн бүтцийн хяналт/өөрчлөлт

(тариалангийн талбайд жил тутам, эсвэл ротацитай хийгдвэл -> A1)

M6: Хогийн менежментt: хоёрдогч байдлаар хэрэглэх, дахиин хэрэглэх, хороох гэх зэргийн арга хэмжээ: хогийн менежментийн байгалийн ба хиймэл арга хэмжээнүүд байна

M7: Бусад

Хослол: өөр өөр арга хэмжээ нэг нэгийгээ нөхөж, нэг нэгийнхээ үр ашгийг дээшлүүлнэ. Дээрх арга хэмжээнүүдийн аль аль нь нөгөөтэйгээ хосолж болно, e.g.: бүтцийн арга хэмжээ: террас ургамалын арга хэмжээтэй хослоно: өвс, мод агрономын арга хэмжээтэй хослоно: хоёр

талаас нийлсэн хөрсний өндөрлөг

Жишээ: S1,V1, V2, A3

e) ГТМ-ын цар хүрээ: зураглалын нэгжид эзлэх хувь

Тухайн ГТМ-ийн технологи хэрэгжиж байгаа талбай бүрийн газар ашиглалтын системийн талбайд эзлэх хувийг гаргана. Хэрэгжүүлж байгаа бүх ГТМ-ийн нийт талбайн хувьд оруулсан хэмжээ нь нэг зураглалын нэгжийн 100%-аас давсан байх учиргүй. Доройтолтой холбоотойгоор дээр тэмдэглэсний нэгэн адил, (давхардсан) хослолуудыг тусад нь оруулна (Хүснэгт 3, Зураг 5-ыг үз).

f) Доройтлын төрөл:

Тухайн ГТМ-ийн технологийг доройтлын аль төрөлтэй тэмцэхэд хэрэглэж байгааг гэмдэглэнэ. Алхам 3 a)-д заасан доройтлын төрлүүдийг энд хэрэглэнэ.

Page 32: Wocat Mapping MON

E24 Зураглал

g) Хэрэглэж буй ГТМ-ийн үр ашигт байдал

Хамгааллын арга хэмжээний "үр ашигт байдлыг" тухайн арга хэмжээ доройтлын түвшинг хэр зэрэг багасгаж чадаж байна, эсвэл доройтлоос хэр сайн урьдчилан сэргийлж чадаж байна гэдгээр тодорхойлно.

4: Тун өндөр: хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь газрын доройтлын асуудлуудыг хяналтандаа аваад зогсохгүй доройтол учрахаас өмнө байсан нөхцөл байдлаас илүү сайн нөхцөл байдал үүсгэнэ. Жишээлбэл, хөрсний алдагдал нь хөрс бүрдэлтийн байгалийн хурдацаас бага болж, ус нэвтрэлтийн хэмжээ, гүний ус шингээн барих чадвар, хөрсний шим дээшилсэн байх тохиолдол байж болно. Ийм тохиолдолд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх нь л үлдэнэ. Энэ жишээн дээр, хэрэгжүүлсэн арга хэмжээ нь усны нийлүүлэлт, чанарыг сайжруулсан байж таарах нь (усны доройтолтой тэмцснээр), эсвэл ургамлын нөмрөг, habitats сүрхий сайжирсан байна (биологийн доройтолтой тэмцсний дүнд).

3: Өндөр: хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд газрын доройтлыг зохих түвшинд хянаж чадаж байна. Жишээлбэл, хөрсний алдагдал хөрс бүрдэлтийн хурдацаас хэт давсан байдал ажиглагдахгүй, усны нэвтрэлтийн хэмжээ, гүний ус шингээн барих чадвар, хөрсний шим тогтвортой байна; арга хэжээг цаашид үргэлжлүүлнэ. Ус, ургамлын доройтлын хувьд бол, авагдсан арга хэмжээ нь цаашдын доройтлыг зогсоож чадаж байгаа боловч сайралтын явц удаан байна.

2: Дунд зэргийн: арга хэмжээнүүд тухайн нөхцөл байдалд таарч байна. Гэхдээ, хөрс, тэжээллэгийн алдагдал, гүний ус шингээн барих чадвар нь байгалийн буюу оптимал нөхцөл байдлаас давсан байна. "Өндөр" гэсэн ангилалд хүрэхийн тулд арга хэмжээг цааш нь үргэлжлүүлэхээс гадна нэмэлт арга хэмжээ шаардагдаж байна. Ус, нөмрөгийн доройтлын хувьд гэвэл, арга хэмжээнүүд нь доройтлын процессыг удаашруулж байна гэхээс биш хангалттай байж чадахгүй байна.

1: Бага: арга хэмжээнүүдийг орон нутгийн нөхцөл байдалд тааруулж, тэдгээрийг газрын доройтлыг байж болохуйц хэмжээнд хүртэл бууруулах чадвартай болгож сайжруулна. "Өндөр" стандартад хүрэхийн тулд их хэмжээний нэмэлт хүчин чармайлт хэрэгтэй.

h) ГТМ-ийн үр ашит байдлын чиг хандлага

Цагийн хэрээр, ГТМ-ийн технологийн үр ашигт байдал нь төрөл бүрийн учир шалтгааны улмаас дээшилдэг, эсвэл буурдаг. Учир шалтгаан нь газар ашиглалтын систем, хүн амын нягтралд өөрчлөлт орох, экологийн өөрчлөлт г.м. байж болно. Тухайн практик тухайн нөхцөлд зохистой (хэвээр) байгаа эсэхийг дүгнэхийн тулд өнгөрсөн 5-10 жилд газрын хамгааллын ашигт байдлын чиг хандлагыг харж үзэх нь тохиромжтой индикатор юм.

1: үр ашигт байдал дээшилнэ: арга хэмжээнүүд, газрын доройтлыг багасгахад нааштай нөлөөлөл үзүүлэх нь нэмэгдэж байна

0: үр ашигт байдалд өөрчлөлт ороогүй-1: үр ашигт байдал буурна: арга хэмжээнүүд, тэдгээрийг тууштай хэрэглээгүйн

улмаас газрын доройтлыг багасгахад нөлөөлөл үзүүлэх нь буурч байна

i) Экосистемийн үйлчилгээнд үзүүлэх нөлөөлөл

ГТМ-ийн технологи нь экосистемийн үйлчилгээнд (үр шимээ өгөх, зохицуулах, дэмжих, амьдралын хэв маягийг хангах) ямар нөлөөлөл үзүүлж байгааг Мянганы экосистеийн үнэлгээнд (Дэлхийн нөөцийн хүрээлэн, 2005) зааж өгснөөр үнэлнэ. Маягтад

Page 33: Wocat Mapping MON

E25 Зураглал

тэмдэглэсэн хамгааллын арга хэмжээ хэрэгжиж байгаа газрыг хамгаалал үгүй газартай (e.g. доройтсон газар) харьцуулсан байдлаар нөлөөллийг үнэлнэ.

Зураглалын нэгж бүрээр доорх ангилалаар нөлөөллийн төрлийг дүгнэнэ үү.

P Бүтээмжийн үйлчилгээ(P1) үйлдвэрлэл (мал /ургамлын шинжтэй; тоо, чанараар нь; эрчим хүч гаргах

биомассыг оролцулна) ба эрсдэл(P2) ус (тоо, чанараар) - хүн, мал, ургамлын хэрэгцээнд(P3) газрын хангамж (нэг хүнд ногдох бүтээмж бүхий газрын талбай)(P4) бусад (h) Тэмдэглэл гэдэгт оруулна уу)

E Экологийн үйлчилгээ (зохицуулах/дэмжих) ба индикаторууд*a) Усны үйлчилгээ:(E1) хэт их усыг зохицуулах, тухайлбал, усны нэвтрэлт, татан зайлуулалт,

шар ус хууралт, ууршилт гэх зэрэгт нөлөөлөх хэт их бороо, бороон шуурга, үер гэх мэт

(E2) ховор ус, усны нийлүүлэлтийг зохицуулах, тухайлбал, усны алдагдал, ууршилтад нөлөөлөх хуурай улирал, гангийн үед

b) Хөрсний үйлчилгээ: (E3) органик бодисын нөхцөл байдал(E4) хөрсний нөмрөг (ургамал, хучлага г.м.)(E5) хөрсний бүтэц: гадаргуй (e.g. бөглөрөлт ба хатууралт) ба хөрсний нимгэн

давхарга нь усны нэвтрэлт, ус ба тэжээллэг эдийг тогтоох чадвар, давсны түвшин гэх мэтэд нөлөөлөх

(E6) тэжээллэгийн цикл (N, P, K) ба нүүрсний цикл (C)(E7) хөрс бүрдэлт (салхиар дамжиж буусан хөрс бас багтана)c) Биологийн төрөл зүйл:(E8) биологийн төрөл зүйл d) Цаг агаарын үйлчилгээ: (E9) хүлэмжийн хий үүсэх (CO2, methane, etc.)(E10) (микро)-цаг агаар (салхи, сүүдэр, температур, чийглэг байдал)(E11) бусад (h) Тэмдэглэл гэдэгт оруулна уу)

S Нийгэм-соёлын үйлчилгээ/хүний сайн сайхан байдал ба индикаторууд

(S1) оюун санааны, гоо зүйн, соёлын ерөнхий дүр зураг, уламжлалт үнэлэмж, амралт, жуулчлал

(S2) боловсрол, мэдлэг (орон нутгийн гаралтай мэдлэг багтана)(S3) конфликтын өөрчлөлт(S4) хүнс & амьжиргааны аюулгүй байдал ба ядуурал (S5) эрүүл мэнд(S6) цэвэр орлого(S7) хувийн ба олон нийтийн дэд бүтцийн хамгаалалт/хохирол (байшин, зам,

хашлага г.м.)(S8) зах зээл(S9) бусад (h) Тэмдэглэл гэдэгт оруулна уу)

Нөлөөллийн зэрэг

-3 өндөр сөрөг нөлөөлөл: хамгаалал нь экосистемын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байна (50%-аас илүү)

Page 34: Wocat Mapping MON

E26 Зураглал

-2 сөрөг нөлөөлөл: хамгаалал нь экосистемын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байна (10-50%)

-1 бага сөрөг нөлөөлөл: хамгаалал нь экосистемын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлж байна (0-10%)

1 бага эерэг нөлөөлөл: хамгаалал нь экосистемын өөрчлөлтөд эергээр нөлөөлж байна (0-10%)

2 эерэг нөлөөлөл: хамгаалал нь экосистемын өөрчлөлтөд эергээр нөлөөлж байна (10-50%)

3 өндөр эерэг нөлөөлөл: хамгаалал нь экосистемын өөрчлөлтөд эергээр нөлөөлж байна (50%-аас илүү)

Газрын доройтлын төрөл бүрээр кодыг нь зааж, нөлөөллийн зэргийг 3-аас -3 хүртэл заана (жишээлбэл, P1+2 гэдгээр бүтээмжид үзүүлэх өндөр эерэг нөлөөллийг заана). Чингэхдээ дор өгөгдсөн тодорхойлолтыг хэрэглэнэ. Тэмдэглэл: хамгааллын арга хэмжээ сөрөг үр дагавар дагуулах нь бий, тухайлбал борооны ус урсгалын дээд хэсгээр багассаны улмаас урсгалын доод хэсэгт цуглуулах усны хэмжээ багасна.

j) Хэрэгжилтийн хугацаа

Тухайн технологи хэрэгжиж эхэлсэн оныг заана. Үүнийг үр ашигт байдлын чиг хандлагатай хослуулан заасан байх нь чухал. Хэрэгжилт олон жил үргэлжилж байгаа бол эхэлсэн, дууссан оныг заана (e.g. 1960-1970).

k) ГТМ-ийн технологийн асуулгыг QT дурдах

Энэ асуулгад ГТМ-ийн технологийн тухай мэдээлэл хязгаарлагдмал бөгөөд ихэвчлэн газар зүйн мэдээлэл агуулагадаж буй. ГТМ-ийн технологийн асуулгад( QT) тухайн технологийн талаар илүү детальчилсан мэдээлэл өгөх бол түүний дугаарыг өгнө үү. Үгүй бол маягтын ард тодорхой тайлбар бичнэ үү.

l) Тэмдэглэл

Газар хамгааллын талаар нэмэлт мэдээлэл байвал оруулна уу.

Хүснэгт 3: Хамгаалал (Жишээ)Нэр: ____X Y_______________________ Орон: __Өмнөд Африк

Зураглалын нэгжийн Id (ГАС ба засаг захирг. нэгж): 113 (Саванна + Ратлу хот)

Хамгаалал (Алхам 4)a) Төрөл b)

Бүлэг

c) Арга хэмжээ

d) Зорилго

e) Талбайн %

f)Доройтлын төрөл

g)Үр ашигт байдал

h) Үр ашигт байдлын чиг хандлага

i) Экосистемийн үйлчилгээнд үзүүлэх нөлөөлөл

j)Хэрэгжилтийн хугацаа

k) QT дурдах

l) Тэмдэглэл

Хяналттай бэлчээр + үр суулгах

VS V2

M2

M 20% Wt

Pc

Pk

3 0 P1+3, E3+3E2+2, E7+1

1985 80-аад оны сүүлчээр чухал арга хэмжээ авч эхэлсэн ба тэдгээрий

Page 35: Wocat Mapping MON

E27 Зураглал

г үргэлжлүүлсэн

Далан (агро-ойн аж ахуйтай хамт)

WH S6

M1

M 15% Wt

Cn

Ha

2 1 P1+2, S2+1E1+2

1980 RSA05

Цаашид өргөжүүлэхөргөн бололцоотой

Page 36: Wocat Mapping MON

E28 Зураглал

Зураг 5: Өмнөд Африкийн Ралту хотын Саванна ГАС дахь төрөл бүрийн хамгааллын арга хэмжээг ба тэдгээрийн хослолыг (сүүдэрлэсэн хэсэг) газар дээрх бодит байдлаар харуулав. Тус ГАС-ын талбайн 20 % дээр V2 гэж тэмдэглэгдсэн арга хэмжээ (олон наст ургамлыг дахин үржүүлж буй), мөн түүнчлэн M2 (нээлттэйгээс хяналттай бэлчээр рүү шилжих менежментын өөрчлөлт) хоёрын хосолсон арга хэмжээ хэрэгжиж байгаа бол 15% дээр S6 (далан) ба M1 (газар ашиглалтын төрлийн өөрчлөлт) хэрэгжиж байна (Зураг 4-ийг үз.)

ТЭМДЭГЛЭЛ: Энд өгөгдсөн мэдээллийг үндэслэн гаргах газрын зураг нь газар дээрх бодит байдлыг ХАРУУЛАХГҮЙ, гагцхүү сонгосон сэдвийн дагуу ГАС-ыг бүхэлд нь өнгөөр харуулна.

Page 37: Wocat Mapping MON

E29 Зураглал

Алхам 5: Экспертын зөвлөмж

Зураглалын нэгж бүрээр доройтолтой тэмцэхийн тулд хийх ажлын талаар экспертын зөвлөмжийг өгнө үү (максимум 2). Гэхдээ эхэлж тухайн зураглалын нэгжид учрах доройтолтой тэмцэх хамгийн сайн арга юу байх вэ гэдэг дээр тогтох хэрэгтэй. Үүнд Зохицох, Урьдчилан сэргийлэх, Сааруулах, Нөхөн сэргээх ажиллагааны аль нэг нь байж болно. Тэмдэглэл, нэмэлт мэдээлэл гэсэн эгнээнд тухайн аргын ‘юу’ ба ‘яаж’ гэдгийн талаар тодорхой бичнэ үү (Хүснэгт 4-ийг үз).

A Зохицох: доройтол нь эсвэл дэндүү хол явчихсан байх ба түүнийг хүлээн зөвшөөрч, зохицож амьдрахаас өөр аргагүй болсон, эсвэл түүнд хөрөнгө оруулахын утга үгүй болсон.

P Урьдчилсан сэргийлэх гэдэг нь байгалийн нөөцийг хамгаалах, доройтолд өртөж болзошгүй газар дээр түүний гүйцэтгэх байгаль орчны ба бүтээмжийн функцийг хадгалах зорилготой хамгааллын арга хэмжээ хэрэгжүүлэх явдал юм. Газрын менежментийн сайн практик хэдийнэ хэрэгжилтээ олсон гэдгийг энд иш үндэс болгоно: урьдчилан сэргийлэлт гэдэг нь уг утгаараа хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтлын эсрэг утгыг агуулна.

M Сааруулах: явагдаж байгаа доройтлыг багасгах зорилготой оролцоо. Газрын доройтол эхэлчихсэн үед хэрэгжиж эхэлнэ. Гол зорилго нь цаашдын доройтлыг зогсоож, нөөц, түүний функцийг сайжруулахад оршино. Саруулалтын үр нөлөө богино ба дунд хугацаанд харагдаж эхэлдэг учраас цаашдын үйл ажиллагаанд урам өгдөг. ‘Сааруулалт’ гэдэг үгийг заримдаа газрын доройтлын нөлөөллийг багасгах гэдэг утгаар хэрэглэдэг.

R Нөхөн сэргээх: газар аль хэдийнэ доройтож, анх ашиглагдаж байсан байдлаараа ашиглагдах боломжгүй болсон, бүтээмжтэй байх чадваргүй болсон тохиолдолд хэрэглэнэ. Урт хугацааны, зардал ихтэй хөрөнгө оруулалт хийж байж үр дүн гарах эсэх нь харагддаг.

Зураг 4: Экспертын зөвлөмж (Жишээ)

Нэр: ____X Y_______________________ Орон: __Өмнөд Африк

Зураглалын нэгжийн Id (ГАС ба засаг захирг. нэгж): 113 (Саванна + Ратлу хот)

Экспертын зөвлөмж (Алхам 5)

Экспертын зөвлөмж

Тэмдэглэл ба нэмэлт мэдээлэл

P

M

Агро-ойн аж ахуйн системээр дамжуулан хөрсний нөмрөгийн сайн чанарыг хадгалах

Хучлага хийх, хөрс боловсруулалтыг багасгах замаар шар ус, ууршилтын улмаас үүсэх ус алдагдлыг бууруулах

Page 38: Wocat Mapping MON

Q 1 Зураглал

АСУУЛГА

Оролцогч мэргэжилтнүүд (Алхам 1)

Олон мэргэжилтэн оролцож байгаа бол гол мэргэжилтний бүрэн мэдээллийг оруулж, ажлын газрыг нь зааж өгөөд, бусад хүмүүсийн нэр, ажлыг оруулна.

Нэр / Овог :

...............................................................

Өгөгдсөн

нэр(с): ..................................

.........

эм эр

Одооны ажлын газар, хаяг:

Байгууллагын нэр: .....................................................................................................

Байгууллагын хаяг: ....................................................................................................

Хот:

...............................................................................................................................

Шуудангийн код:

...............................................................................................................................

Муж/Хязгаар:

...............................................................

Орон:

.............................................................

Утас: ................................ Факс: ................................ Имэйл: .............................

Байнгын хаяг: .........................................................................................................

Хот:

...............................................................................................................................

Шуудангийн код:

...............................................................................................................................

Муж, хязгаар:

...............................................................................................................................

Орон:

...............................................................................................................................

Бусад мэтгэжилтэн:

...............................................................

...............................................................

...............................................................

Байгууллага:

.............................................................

.............................................................

.............................................................

Имэйл:

.............................................................

.............................................................

.............................................................

Дурдагдсан байгууллага, төсөл нь WOCAT – LADA – DESIRE-ийн зүгээс энэ мэдээллийг хэрэглэж, түгээхэд татгалзах юмгүй гэдгийг батална уу.

Огноо: ...................................................... Гарын үсэг: ..........................................

Баярлалаа!

Мэдээллийг онлайн мэдээллийн санд оруулна уу. Хяаг: www.wocat.net/databs.asp. Эсвэл бөглөсөн асуулга, нэмэлт материалыг холбогдох төсөл, төслийн зохицуулагч руу явуулна уу: WOCAT: [email protected] ; LADA: [email protected]; DESIRE WB1: [email protected]

Page 39: Wocat Mapping MON

Q 2 Зураглал

МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ХҮСНЭГТ

Газрын хэв шинж бүрээр нэг хүснэгт бөглөнө үү. Энэ хүснэгтийг хувилж аваад, бусад газрын хэвшинжийн мэдээллийг оруулна уу.

Нэр: ___________________________ Орон: ____________________

Зураглалын нэгжийн Id (ГАС + засаг захиргааны нэгж): __________________________

Газар ашиглалтын систем (Алхам 2)a) ГАС-ын талбайн

байдлын чиг хандлага

b) ГАС-ын эрчимт

хэрэглээний чиг хандлага

c) Тэмдэглэл (e.g. чиг хандлагыг тайлбарлах)

Газрын доройтол (Алхам 3)

a) Төрөл b) Цар хүрээ

c) Түвшинd) Хурдац

e) Шууд учир шалтгаан

f) Шууд бус учир шалтгаан

g) Экосистеийн үйлчилгээнд үзүүлэх нөлөөлөл

h) Тэмдэглэлi Ii iii

Page 40: Wocat Mapping MON

Q 3 Зураглал

Нэр: ___________________________ Орон: ____________________

Зураглалын нэгжийн Id (ГАС + засаг захиргааны нэгж): __________________________

Хамгаалал (Алхам 4)

a) Нэр b) Бүлэг c) Арга хэмжээ

d) Зорилг

о

e) % of area

f) Доройтлын төрөл

g) Үр ашигт

байдал

h) Үр ашигт

байдлын чиг

хандлага

i) Экосистемий

н үйлчилгээнд

үзүүлэх нөлөөлөл

j) Хугаца

а

k)ГТМ-ийн

асуулгад дурдагдсан эсэх

QT

l) Тэмдэглэл

Page 41: Wocat Mapping MON

Q 4 Зураглал

Нэр: ___________________________ Орон: ____________________

Зураглалын нэгжийн Id (ГАС + засаг захиргааны нэгж): __________________________

Экспертын зөвлөмж (Алхам 5)

Экспертын зөвлөмж Тэмдэглэл ба нэмэлт мэдээлэл

Page 42: Wocat Mapping MON

Хавсралт I Зураглал

ХАВСРАЛТ I: ГАЗАР АШИГЛАЛТЫН СИСТЕМ (ГАС)

Тэмдэглэл: Энэ хавсралт ГАС-ын ангиллыг үзүүлж байна. ГАС-ын зааглалын шалгуурыг E1-ээс үзнэ үү.

Газар ашиглалтын системийн

анги

Тухайн ангийн тайлбар

1. Хотын Хүмүүс байнга ба ихэвчлэн байнга амьдардаг барилга байгууламжтай талбай газар. Орон сууц ба холбогдох дэд бүтэцтэй байна. Хот, тосгон, хөдөө нутаг дахь төвүүд. Ахуйн үйлчилгээгүй газарт түр зуурын, албан бусаар байгуулсан байнгын, хагас байнгын, байнгын бус шинжтэй сууц.

2. Тариалангийн Арилжааны Бороон тэжээлт

Бүс нутаг, улс орон, экспортын хэрэгцээнд нийлүүлэлт хийдэг том хэмжээний, нэг мөр, менежменттэй талбай ( +/- 50 гa). Ихэнх тохиолдолд өндөр механикжсан байна. Уринш, ‘хуучин талбай’бас багтана. Модноос бусад ургамлын талбай хамаарна: цай, самар, цитрус, ургамалжуулсан малын бэлчээр.

3. Тариалангийн Амьжиргааны Бороон тэжээлт

Хөдөөд, суурин газарт ойрхон байрлах олон тооны бага хэмжээний тариалангийн талбай (+/- 10 ha). Энэ талбайнууд хэмжээнээсээ хамаарааад эсвэл сууц, бэлчээрт ойр байдлаасаа хамаараад нэг нэгэндээ ойрхон, эсвэл хол зайтай байна. Бороон тэжээлт ба усжуулалттай талбай (i.e. механик эсвэл таталттай), хувьдаа юм уу тосгонд зориулан тариалалт хийдэг жилийн ургацтай олон үр тариа бүхий талбай. Уринш, ‘хуучин талбай’, тариалангийн талбайн хоорондох зарим бэлчээр газар.

4. Тариалангийн Усжуулсан

Үр тарианы байнгын усжуулалт, томоохон усжуулалтын систем (худаг, шуудуй, гол, далан, горхи гэх зэргээр дамжуулан усаар хангагддаг талбай). Усжуулалттай тариалангийн талбайд усжуулалтын янз бүрийн хэлбэрийг хэрэглэдэг. Жишээлбэл, үер, дусал, эргэлт г.м.

5. Плантаци Системтэй тарьдаг, хүний менежлэдэг модны нөөц – ихэвчлэн экзотик төрөл зүйл байна (гибрид багтана). Арилжаанд хэрэглэх залуу, хөгшин модны плантаци багтана, бас туршилтын үр тариалалтын талбай, сансрын дагуулаас дүрсийг нь авч болохуйц том хэмжээтэй салхи тогтооч модон байгууламж. Цай, цитрус, самар г.мэтийн тариалалт хамаарахгүй.

6. Уурхай Газар доорх, гадаргуйн доорх, гадаргуй дээрх ажиллагаатай ба ажиллагаагүй уурхай. Чулуулаг, элслэг малтмалын уурхайн цэгүүд, нээлттэй уурхай, тухайлбал нүүрсний уурхай хамаарна. Гадаргуй дээр байрлах холбогдох дэд бүтэц бас хамаарна. Ургамлын бус, нээлттэй уурхай (хүнд үйлдвэрлэл), хаягдал материал бас энэ категорид орно.

7. Хамгаалалттай газар

Үндэсний парк, орон нутгийн хамгаалалттай бүс, шувуун хороо, ботаникийн цэцэрлэг, хамгааллын талбай, DWAF ойн талбай, уулан дахь амьтан хөөн оруулах талбай, үндэсний өвийн газар. Хувийн агнуурын газар, байгалийн хамгаалалттай бүс, улсын газар хамаарахгүй. Tэдгээрийг ургамлын холбогдох биом-д хамааруулна.

Page 43: Wocat Mapping MON

Хавсралт I Зураглал

8. Ус Задгай усны талбай (ихэвчлэн байнгын). Үүнд байгалийн эсвэл хүний байгуулсан урсгал, тогтмол, цэнгэг, давслаг усан биет багтана. Үүнд гол, усан сан, фермын усжуулалт, мал услах далан, байнгын далан, нуур, лагун хамаарна.

9. Шүүслэг Karoo Шүүслэг Karoo нь жилийн турш бороо ордог газар байрладаг бөгөөд зундаа хамгийн ихээр хуурай байдаг. Энэ биом нь Баруун Кэйпийн баруун талын бүсийн баруун зүгээр байрлаж, их газар руугаа үргэлжлэн Бага Karoo руу ордог. Энд их хэмжээний хаврын цэцэг ургадаг. Энд зузаан, биерхүү навчтай төрөл зүйл үй олноороо байдаг бөгөөд тэдгээрийн олон янз нь дэлхийд өөр хаана ч үл тааралдам их. Олон янзын геофит (цаг агаарын таагүй нөхцөлд үндэслэг иш, түүнээс ургах үрээр тэжээгдэж амьдардаг төрөл зүйл), бусад нэг наст ургамал нь шүүслэг Karoo-г олон улсын онцгой анхаарал, хамгаалал шаардсан нэн өвөрмөц үзэгдэл болгодог.

10. Саванна Саванна нь тропик, дод тропикийн модорхог хээр тал юм. Өмнөд Африкийн 46% эзэлдэг. Тропикийн ойн дараа, газраас авах анхдагч бүтээгдэхүүнээрээ хоёрт ордог. Мал аж ахуй хөгжсөн бөөгөөд зэрлэг амьтад нь жуулчдыг ихээр татдаг. Саванна велд гэж нэрлэгддэг бургаслаг хээртэй, тэнд Өмнөд Африкийн борооны улирал хамгийн урт байдаг. Саваннагийн экологид түймэр чухал хүчин зүйл байдаг ба байгалийн тогтмол үзэгдэл нь болж байдаг..

11. Fynbos Fynbos нь Өмнөд Африкийн газар нутгийн 5,3 % эзэлдэг ба зөвхөн Баруун Кэйп мужийн баруун урд, урд хэсэгт таарна. Fynbos гэдэг нь мөнхийн ногоон хээр, бургаслаг хээр. Нарийхан навч бүхий нам бургас, навчгүй, ёроолдоо бөөгнөрсөн өвс шиг ургамал байх нь элбэг. Мод ховор, биомассын цөөн хэсгийг л өвс эзэлнэ. Түймэр элбэг, амархан шатдаг тослог ихтэй байдаг учраас fynbos нь шатахдаа түргэн байдаг. Ургамал нь үр шаардагчид байдаг, өөрөөр хэлбэл, түймэр болоход ургамал тэр чигээрээ шатаж үгүй болдог ба зөвхөн шинэ үр тарьж байж түүнийг дахин ургуулж болдог. Үүгээрээ түймэр учирдаг бусад экосистемээс өөр. Ургамлын олон төрөл нь үржихдээ жижиг сүүн тэжээмэл амьтан, Кэйпын чихэрт шувуу (Promerops cafer), бусад шувуунаас хамааралтай байдаг.

12. Хээр Хээр газар нь Өмнөд Африкийн төв хавийн өндөрлөг, Kwazulu-Natal мужийн дотор хэсэг, Eastern Cape мужийн уулархаг хэсэгт байна. Хээр гэдэг нь өвс давамгайлсан ургамалтай, модгүй, эсвэл тэр нь ховор тохиолддог газрыг хэлнэ. Хээр газар тус улсын талбайн 24,1% эзэлнэ. Ихэнх хээр нь бороо ихтэй газар байдаг, бороон шуурга тавих, мөндөр орох, өвөлдөө цантах явдал элбэг. Тус хээрийн биом нь ургамлын төрөл зүйлийн баялгаараа дэлхийд гуравт ордог: тэнд 3, 788 төрөл зүйл байдаг. Хамгийн тэмдэглүүштэй төрөл зүйл нь Themeda triandra буюу 'rooigras' юм. Урд өмнө, Highveld-ийн хээрт тавхайтан амьтан их байдаг байсан, тухайлбал blesbok буюу Damaliscus dorcas phillipsi, хар wildebeest буюу Connochaetes gnou, springbok буюу Antidorcas marsupialis. Тус хээр газрын шувууны ертөнц гайхалтай баян. Үүнд хөх crane буюу Anthropoides paradiseus, хар korhaan буюу Eupodotis afra ба дуулгат шар шувуу буюу Numida meleagris гэх зэргийг нэрлэж болно.

13. Ой Өмнөд Африкийн ой хөвч нь эрэг хавийн нам газар ба өндөр, нам газрын уулзварын өндөрлөгийн налуу зэргээр ургах мөнхийн ногоон ба хагас-навчит модон бүрхүүлээс бүрдэх ба энэ нь тус улсын газар нутгийн талбайн 0.25% л эзэлнэ. Knysna ба KwaZulu-Natal-ын эргийн манханаас бусад газар ой мод нь бага хэмжээний газар эзэлдэг, дунджаар 1, 000 га байна. Эдгээр ой нь борооллог ба өндөрлөг бүс нутгаар хэсэгхэн газар тархсан байна.

Page 44: Wocat Mapping MON

Хавсралт I Зураглал

Өмнөд Африкийн ойн бүрхүүл нь нийтдээ 2 000 km²-аас бага. Ойн бүтэц нь модны өтгөн навчисын доорх газар гэрэл гэгээ бага тусахад хүргэдэг бөгөөд тэнд төрөл бүрийн хөвд их байдаг. Элбэг тохиолдог сүүн тэжээлт амьтад: bushbuck буюу Tragelaphus scriptus, bush pig буюу Potamochoerus porcus, хөх blue duiker буюу Philantomba monticola. Ойн шувуу: кnysna lourie буюу Tauraco corythaix, rameron тагтаа буюу Columba arquatrix. Хэдийгээр ойн эзлэх талбайн хэмжээ бага боловч төрөл зүйл нь баялаг байдаг. Зөвхөн fynbos нь төрөл зүйлийн баялгаараа ойгоос илүү байдаг.

14. Nama Karoo Nama-Karoo нь Баруун Кэйп, Умард Кэйп мужийн өргөн өндөрлөгт байрлана. Tус газар нутаг нь өмнөд хэсэгт орших Кэйпийн ургамлын ертөнцөөс хойд хэсэгт орших тропикийн саванна нутаг руу шилжих зааг газар буюу экотон болж өгдөг. Nama-Karoo-д тохиолдох ургамалын олон төрөл зүйл нь саванна, хээр, шүүслэг Karoo, fynbos-ын биомтой ижил байдаг. Тохиолдох төрөл зүйл: sweet-thorn буюу Acacia karroo, чулуун ургамал буюу Lithops ruschiorum, хөх Karoo алтан товч буюу Felicia australis. Урд өмнө элбэг тааралддаг байсан нүүдлийн springbok буюу Antidorcas marsupialis гэдэг амьтныг хонь, ямаа мэтийн гэрийн тэжээмэл амьтан орлох болжээ. Nama-Karoo-д мэрэгч, мөлхөгч амьтан их байдаг. Зөвхөн тухайн нутагт тааралддаг эндемик ба хагас эндемик шувуу: Sclaters lark буюу Spizocorys sclater). Энэ бүс нутагт хонь маллах нь хөдөө аж ахуйн гол ажиллагаа юм.

15. Далайн ба далайн эргийн экосистемүүд

Өмнөд Африкийн далайн эрэг нь 3, 000 км урт бөгөөд 80% нь элсэн хаялга, элсэн манхан байдаг. Бусад экосистем нь хадан эрэг, шүрэн арал, замган ор, нээлттэй далай байдаг. Дэлхийн 325 загаснаас 270 нь Өмнөд Өфрикийн усанд тааралддаг. Зүүн эргийн ус нь өмнө зүг рүү урсах Agulhas Урсгалын дулаан усанд умбадаг бол баруун эргийн ус тэжээллэгээр их Benguela Урсгалын хүйтэн усанд умбадаг байна. Баруун урд ба урд зүгийн усны масс нь ихээхэн холилдсон байдаг байна. Дээрх Урсгалууд эрэг хавийн амьтны ба ургахмлын ертөнцийн бүтцэд ихэд нөлөөлдөг.

16. Услаг, намагархаг газар

"Услаг, намагархаг газар" гэдэг ойлголт нь их газрын ба эрэг хавийн төрөл бүрийн идээших орчинг багтааана – уулын зөөлөн хөрст газар, их газрын намаг, намаглаг ой, голын адаг. Эдгээр нь гол, горхиор холбогдоно. Услаг, намагархаг газар нь нийтлэг ба чухал үүрэг гүйцэтгэдэг: борооны ус гол руу урсан ороход дэм болж усан хангамжийн тогтмол нийлүүлэгч болж өгдөг, усны байгалийн шүүлтүүр болу өгдөг, үер, гангийн нөлөөллийг багасгаж өгдөг, ургамал, амьтны чухал идээших орчин болж өгдөг, басхүү сайхан амралтын газар болж өгдөг. Ихэнх услаг, намагархаг газар нь усны өндөр түвшинтэй, усархаг хөрстэй байдаг ба гидрофит буюу усанд дуртай ургамал ихтэй байдаг. Гэхдээ Өмнөд африкийн хагас хуурай агаартай өмнө зүгт олон тооны шуудуй байдаг боловч тэдгээр нь гидрофитын амьдралыг тэр болгон дэмждэггүй, эсвэл огт дэмждэггүй бөгөөд тав юм уу түүнээс их жилд нэг л удаа намхан усаар дүүрдэг.

Өмнөд Африкийн газар ашиглалтын системийн талаарх материал:

Page 45: Wocat Mapping MON

Хавсралт I Зураглал

CSIR & ARC (2005). Үндэсний газрын нөмрөгийн мэдээллийн сан 2000. Шинжлэх ухааны ба аж үйлдвэрийн судалгааны зөвлөл.

Mucina, L & Rutherford, M.C. (eds) (2006). Өмнөд Африк, Лесото, Свазилэндийн ургамлын ертөнц. Strelitzia 19. Өмнөд Африкийн үндэсний биологийн төрөл зүлийн хүрээлэн, Преториа.

Page 46: Wocat Mapping MON

ХАВСРАЛТ II Зураглал

ХАВСРАЛТ II: ХАМГААЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ( QM E17-18)

Гол төрөл ба дэд төрөл

A: Агрономын/хөрсний менежмент A1: Ургамал/хөрсний нөмрөг

- хөрсний ургамлын нөмрөг илүү сайн байна (төрөл зүйлийн сонголт, ургамал тариалалтын нягтрал)

- эрт суулгах (тариалангийн талбай)- буухиа үр тариалалт - хосмол үр тариалалт/үр солбисон тариалалт - контур тариалалт/зурвасан тариалалт - нөмрөгийн тариалалт - ургамлын нөмрөгийг ихээр үлдээх (ургамлын бага нөмрөгийг зайлуулах)- хучлага (ургамлын ба ургамлын бус материал нэмж тавих, гадаргуй дээр

үлдээх)- түр зуурын хогийн зурвас (A2: “хөдөлгөөнт компост зурвас”)- бусад

A2: Oрганик бодис / хөрсний шим- ногоо солбин тарих (тариалангийн ба бэлчээрийн талбай; шимтэй болгох)- ногоон бууц (тариалангийн талбай)- бууц/компост /үлдэгдлийг хэрэглэх (органик бордоо), “хөдөлгөөнт компост

зурвас” бас багтана (хогийн зурвас) - минерал бордоо хэрэглэх (органик бус бордоо) - хөсний ангижруулагч хэрэглэх (e.g. lime эсвэл gypsum) - ротац /уринш(M-д хамаарна)- бусад

A3: Хөрсний гадаргуйн арчилгаа- хамгааллын хөрс боловсруулалт: боловсруулалт үгүй, минимум

боловсруулалт, хөрсний гадаргуйг аль болох бага хөндсөн бусад төрлийн боловсруулалт

- контурчилсан боловсруулалт - контурчилсан хөрсний өндөрлөг хийх (тариалангийн ба бэлчээрийн

талбай): жил бүр эсвэл сэлгээтэй дагуу хийнэ - дагтаршуулсан гадаргуйг хагална: урах, анжислах, борнойдох - нүх ухна, жил болгон эсвэл сэлгээтэйгээр шинээр хийнэ - бусад

A4: Дэд гадаргууны арчилгаа- дагтаршуулсан нимгэн давхаргыг хагална: гүзгий урна г.м - гүнзгийг боловсруулалт/давхар ухалт - бусад

A5: Бусад

V: Ургамал

V1: Мод бургасны бүрхээс - тархсан (нэг жилийн тариа эсвэл бэлчээрийн газар): e.g. Faidherbia,

Grevillea Sesbania - жагсаасан (нэг жилийн тариа эсвэл бэлчээрийн газар): e.g. амьд хашаа,

бургасан хашлага, бургасан барьер, талбайн заагаар суулгац тарихДэд категори:- контурчилсан- үе шаталсан- заагийг дагасан - шугаман

Page 47: Wocat Mapping MON

ХАВСРАЛТ II Зураглал

- салхи сөрсөн- блокчилсон

Дэд категори:- модорхог талбай- олон наст тариа (цай, элсэн чихэр, кофе,банан)- олон наст тэжээл ба мэрж идэх төрөл зүйл

Тархсан, жагсаасан, блокчилсон-ы цаашх дэд категори:- байгалийн дахин үр суулгалт- дахин үр суулгалт- тарилт

V2: Өвс ба олон наст өвслөг ургамал- тархсан- жагсаасан (өвсөн зурвас)

Дэд категори:- контурчилсан- үе шаталсан- заагийг дагасан - шугаман- салхи сөрсөн

- блокчилсон

Тархсан, жагсаасан, блокчилсон-ы цаашх дэд категори:- байгалийн дахин үр суулгалт- дахин үр суулгалт - тарилт

V3: Ургамлыг хоослохV4: Бусад

S: Бүтцийн:Зөвхөн хөрс, бусад материалтай хольсон хөрсөөр барьсан бүтцүүд (S1-S7) эсвэл бүхлээрээ өөр материалаар баригдсан, тухайлбал чулуу, мод, цемент, бусад (S-8)

S1: Сандалдсан террас (<6%) - тэгш (цагаан будайн талбай)- урагш налуу /гадагш налуу- арагш налуу/дотогшоо налуу

S2: Урагш налсан террас (>6%)S3: Сундуул/эрэг

- тэгш - холбосон- холбоогүй

- үе шаталсан- холбосон- холбоогүй

- хагас дугуй - v-хэлбэртэй- трапец хэлбэртэй - бусад

S4: Үе шаталсан шуудуй/усан зам (ус татан зайлуулах, хүргэх зориулалттай)- салангид шуудуй - усан зам

S5: шулуун шуудуй /нүх- нэвтрэлт, тогтоолт

Page 48: Wocat Mapping MON

ХАВСРАЛТ II Зураглал

- тунамал /элсэн хавх

S6: Голын хашлага: усжуулалт, хүний ба малын хэрэглээнд зориулж ус нөөцлөн хадгалах, ус хураах

S7: Гадаргуйн төрхийн хэлбэрийг өөрчлөх (налууг багасгах) / хөрсний гадаргуйг тогтоон үлдээх (e.g. уурхайн ажиллагаанд хөрсний гадаргуйг тусгайлан хадгалж байгаад эргэн бүрхэх (*)

S8: Хана/зааг /палисад (мод, чулуу, бетон гэх зэргийг ашиглан барьсан байх, шавартай холиогүй байх)

S9: Бусад

M: Менежмент:M1: Газар ашиглалтын төрлийн өөрчлөлт:

- хаах/амралтын газар болгох- хамгаалалт - тариалангийн газраас бэлчээр болгох, ойгоос агро-модны аж ахуй болгох,

бэлчээрээс тариалангийн газар болгох г.м.M2: Менежмент/эрчимт хэрэглээний түвшний өөрчлөлт:

- бэлчээрээс хашаа руу (хашаанд тэжээл авах)- фермийн аж ахуйн сонголт: механикжилтийн түвшин, оролт, арилжаа

эрхлэх- нэг үр тарианаас сэлгээтэй тариалалт руу - үргэлжилсэн тариалалтаас менежлэсэн уриншийн тариалалт руу - менежмент үгүйгээс менежменттэй рүү, нээлттэй орж, гарахаас хяналттай

орж, гарах руу (e.g. түлшний мод цуглуулахад), задгай бэлчээрээс хашаа руу

- малын тоог өөрчлөх - гадны нөлөөлөлд өртөх хугацааг багасгахын тулд үе шаттай хэрэглэх (e.g.

үе шаттай ухах)M3: Байгалийн ба хүний орчинд тааруулан лэйаут хийх:

- байгалийн усан зам, аюултай газрыг гадна үлдээх- бэлчээрийн төрлийг зааглах- усны цэг, давсны цэг, малын хашаа, мал угаалгын цэг (бэлчээрт) зэргийг байрлуулах

M4: Үйл ажиллагааны цаг хугацааны томоохон өөрчлөлт: - газрын бэлтгэл- тариалалт- ургамал тайрах

M5: Байгалийн төрлийн бүтцийн хяналт/өөрчлөлт (жил бүр биш, эргэлттэйгээр биш: жил бүр юм уу эргэлттэйгээр хийх бол, тариалангийн талбайд, жишээлбэл, -> A1гэж заана)- байгалийн түрэмгий төрлийг хорогдуулах- сонголттой цэвэрлэгээ хийх- хэрэгтэй байгалийн төрлийг тэтгэх- хяналттайгаар шатаах / үлдэгдлийг шатаах

M6: Хаягдлын менежмент: дахин эргэлтэнд оруулах, дахин хэрэглэх, хэрэглээг багасгахтай холбоотой аливаа арга хэмжээ: хаягдлын менежментийн байгалийн ба байгалийн бус аргууд энд багтана

M7: Бусад

Хослолууд: Зарим тохиолдолд хослол, хоршил гарч ирдэг: тэдгээрийг ач холбогдлынх нь дагуу жагсаана, жишээлбэл, A3 V2.

Page 49: Wocat Mapping MON

ХАВСРАЛТ II Зураглал

Page 50: Wocat Mapping MON

ХАВСРАЛТ II Зураглал

ХАВСРАЛТ III : ХӨДӨЛГӨГЧ-ДАРАМТ-НӨХЦӨЛ БАЙДАЛ-НӨЛӨӨЛӨЛ-ХАРИУ (ХДННХ) ДИАГРАМ

DPSIR Framework with National WOCAT/LADA INDICATORS

DRIVING DRIVING FORCESFORCES

Direct PRESSURES

STATESTATE

IMPACTSIMPACTS

RESPONSES

Land Use area trendLand Use intensity trendSoil management levelCrop Management levelDeforestationOver-exploitation of vegetationOvergrazingIndustrial activitiesUrbanizationDischarge of effluentsWashing out of pollutantsDisturbance of the water cycleNatural causes

NPP declineRUE declineType of land degradation(soil, biological, water)Degree of land degradationRate of land degradation

Incidence of poverty/wealthAccess rights/Land TenurePopulation densityLabour availabilityInputs and infrastructureOccurrence of conflicts Education, knowledge and

access to support serviceProtected areas

Impact on ecosystem services

• Productive Services• Ecological Services• Sociological Services

Macro economic policies

Land policies and policy instruments

Conservation and rehabilitation

(WOCAT)Monitoring and early

warning systemsCommitment to

international conventions

Investments in land water resources