Хувь заяагаа сонгох нь

3
Мильтон Фридман, Рөүз Фридман “Хувь заяагаа сонгох нь” номын дүгнэлт эссэ МУИС, ОУХС, ОУЭЗХ 1-1, Г. Ану 1 Номын тухай хувийн дүгнэлт эссэ Нийгмийн шинжлэх ухааныг судлахдаа нийгмийг бүтцээр нь дотор нь хэд хэд ангилан авч үздэг. Эдийн засгийн институт, улс төрийн институт, соёлын институт, боловсрол гэрээрлийн институт г.м. Хэдийгээр бусдаасаа салангид юм шиг ангилж байгаа ч үнэн хэрэг дээрээ нийгмийн бүхий л салбар, бүхий л институт, бүхий л бүлэгт оролцож тэр дундаа удирдах, тодорхойлох үүрийг гүйцэтгэж байдаг нь яахын аргагүй эдийн засгийн институт юм. Загварчилж үзэхэд улс төр нь эдийн засгаа удирдаад байгаа эсэх аль эсвэл эдийн засаг нь улс төрөө удирдаад байгаа эсэхийг яргаж хэлэхэд бэрх. Эдийн засгийн харилцаанд орж байгаа түүхий эд нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагч, хэрэглэгч гээд бараа бүтээгдэхүүний замд оролцож байгаа бүхий л оролцогчид нь эдийн засгийн харилцагчид болно. Харилцагчид байнга шинээр харилцан тохиролцоод байх шаардлагагүй. Учир нь зах зээл өөрөө бүтээгдэхүүний тодорхой хугацаанд үйлчилж байгаа үнийг тогтоогоод өгдөг. Харилцагч талууд зөвхөн зах зээлийн санал болгож байгаа үнэтэй санал нийлчихвэл ямарваа нэгэн асуудал гарахгүй. Ингээд бодоод үзэхэд зах зээлийн үнэ маань өөрөө нэн чухал ач холбогдол бүхий хэрэгсэл юм. Үнэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл дээрх ханшийг л тогтоогоод зогсохгүй 1) мэдээлэл дамжуулах 2) өдөөгчийн 3) орлогын хуваарилагчын үүргүүдийг давхар гүйцэтгэж байдгаараа өнгөрсөн үеийн тогтмол ханшаас давуу талтай байгаа юм. Хорьдугаар зууны сүүлийн хагсаас хорин нэгдүгээр зууныг гарсаар одоо бол Америкийн Нэгдсэн Улс эдийн засгийн хувьд дэлхийд яахын аргагүй тэргүүний орон. Дэлхийн бүхий л улсууд хэрэв ухаантай л бол АНУ-ыг яаж хандахыг хүлээж, түүнд нь тааруулж хэрхэн өөртөө ашигтай үйл ажиллагаа хийхээ төлөвлөөд отож байдаг. Гэвч АНУ анхнаасаа л эдийн засгийн хамгийн хүчирхэг улс болоод гараад ирчихсэн юм биш. Бусад бүхий л улсуудын адилаар хүнд хэцүү, зөв буруу замыг туулан байж одоогийн байдалдаа хүрсэн. Гэсэн ч энэ нь одоог хэр нь төгс эдийн засаг/улс төрийн тогтолцоо болж чадаагүй л байна.

Upload: anu-harchu

Post on 29-Jul-2015

3.193 views

Category:

Documents


31 download

TRANSCRIPT

Page 1: Хувь заяагаа сонгох нь

Мильтон Фридман, Рөүз Фридман “Хувь заяагаа сонгох нь” номын дүгнэлт эссэ

МУИС, ОУХС, ОУЭЗХ 1-1, Г. Ану

1 Номын тухай хувийн дүгнэлт эссэ Нийгмийн шинжлэх ухааныг судлахдаа нийгмийг бүтцээр нь дотор нь хэд хэд ангилан авч үздэг. Эдийн засгийн институт, улс төрийн институт, соёлын институт, боловсрол гэрээрлийн институт г.м. Хэдийгээр бусдаасаа салангид юм шиг ангилж байгаа ч үнэн хэрэг дээрээ нийгмийн бүхий л салбар, бүхий л институт, бүхий л бүлэгт оролцож тэр дундаа удирдах, тодорхойлох үүрийг гүйцэтгэж байдаг нь яахын аргагүй эдийн засгийн институт юм. Загварчилж үзэхэд улс төр нь эдийн засгаа удирдаад байгаа эсэх аль эсвэл эдийн засаг нь улс төрөө удирдаад байгаа эсэхийг яргаж хэлэхэд бэрх.

Эдийн засгийн харилцаанд орж байгаа түүхий эд нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагч, хэрэглэгч гээд бараа бүтээгдэхүүний замд оролцож байгаа бүхий л оролцогчид нь эдийн засгийн харилцагчид болно. Харилцагчид байнга шинээр харилцан тохиролцоод байх шаардлагагүй. Учир нь зах зээл өөрөө бүтээгдэхүүний тодорхой хугацаанд үйлчилж байгаа үнийг тогтоогоод өгдөг. Харилцагч талууд зөвхөн зах зээлийн санал болгож байгаа үнэтэй санал нийлчихвэл ямарваа нэгэн асуудал гарахгүй. Ингээд бодоод үзэхэд зах зээлийн үнэ маань өөрөө нэн чухал ач холбогдол бүхий хэрэгсэл юм. Үнэ нь бүтээгдэхүүн үйлчилгээний зах зээл дээрх ханшийг л тогтоогоод зогсохгүй 1) мэдээлэл дамжуулах 2) өдөөгчийн 3) орлогын хуваарилагчын үүргүүдийг давхар гүйцэтгэж байдгаараа өнгөрсөн үеийн тогтмол ханшаас давуу талтай байгаа юм.

Хорьдугаар зууны сүүлийн хагсаас хорин нэгдүгээр зууныг гарсаар одоо бол Америкийн Нэгдсэн Улс эдийн засгийн хувьд дэлхийд яахын аргагүй тэргүүний орон. Дэлхийн бүхий л улсууд хэрэв ухаантай л бол АНУ-ыг яаж хандахыг хүлээж, түүнд нь тааруулж хэрхэн өөртөө ашигтай үйл ажиллагаа хийхээ төлөвлөөд отож байдаг.

Гэвч АНУ анхнаасаа л эдийн засгийн хамгийн хүчирхэг улс болоод гараад ирчихсэн юм биш. Бусад бүхий л улсуудын адилаар хүнд хэцүү, зөв буруу замыг туулан байж одоогийн байдалдаа хүрсэн. Гэсэн ч энэ нь одоог хэр нь төгс эдийн засаг/улс төрийн тогтолцоо болж чадаагүй л байна.

Page 2: Хувь заяагаа сонгох нь

Мильтон Фридман, Рөүз Фридман “Хувь заяагаа сонгох нь” номын дүгнэлт эссэ

МУИС, ОУХС, ОУЭЗХ 1-1, Г. Ану

2

Монгол ч бас үүний адил тэр голын замдаа л явсаар байгаа юм.

Европоос цагаачид анх шинэ тивийг зорихдоо “Бурханы төлөө, баяжихын төлөө” гэсэн зорилготойгоор шинэ газар дээр юу хүссэнээ хийх эрх чөлөө, авъяас чадвар нь байвал юу дуртайгаа хийх тэгш боломжыг хайн ирцгээсэн. Үнэхээр ч шинэ тив тэдгээр хүмүүсийн хүсэн хүлээж байсан боломжыг нээж өгсөн газар байлаа. Гагцхүү тэд өөрөө өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөн тэр хэмжээгээрээ сайхан амьдрах боломжтой болж байсан юм. Үүний гол нууц нь юунд байна вэ гэвэл худалдаа наймаа, элдэв солилцоонуудыг ямар нэгэн онц дээд хяналтгүйгээр харилцагч талууд тохиролцсны үндэн дээр шийдвэрлэдэг байсан нь ямар ч гомдол бухимдал, мөлжлөг, хавчлагагүй нээлттэй эдийн засагт байсан юм.

Өөрийн ашигийг харан хэн хэндээ ашигтай ажилладаг байсан харилцаанд төр хошуу дүрж эхэлснээр асуудал энгийнээсээ ээдрээтэй болж эхэлсэн. Ард иргэдээс татвар авч улсын төсвийг бүрдүүлээд дараагаар нь тэрхүү цуглуулсан төсвөө эргэн хуваарилах тогтолцоо нь нарийн төвөгтөй болж эхэлсний дээр жилээс жилд татварын хэмжээ ихсэж ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа буусан гэж хэлж болно.

Төр нь капиталист засаглал эсвэл коммунист засаглал тогтоох тал дээр маргалдаж байсан боловч энэ хоёр замын голоор явсан гэж хэлж болно. Капиталист засаглалын хөрөнгөтөн баячуудыг ихээр нэмэгдүүлэхийг хичээж байсан боловч түүний хажуугаар нийгмийн доод давхаргынханы байр боломжыг дээшлүүлэн тэгшитгэх зорилготой байсан нь сонирхолтой. Хөрөнгөтнүүд байгаа цагт нийгэм хэзээ ч тэгш байдал орохгүй. Орлоо ч хэн ч бүгд хоорондоо цутгасан юм шиг адилхан амьдрахыг хүсэхгүй. Иймээс хэн ч бүр нийгмийн сайжруулах гээд байгаа доод давхрааныхан ч тэгшитгэлийг ихээр хүсээд байхгүй л болов уу. Тэгшитгэчих юм бол тусгаар тогтнолын тунхагаар зарласан эрх чөлөө нь хаачих юм бэ?

Тийм ч их туршлагатай биш төр хаан мэт засаглалаа тогтоож чадаагүй учираас өөр байдлаар удирдаж эхэлсэн. Энэ удаад тэд эдийн засгийн гүн рүү хэт шигдэн орсон юм. Улс орноо хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзэл нь замаасаа бага зэрэг хадуурснаас болоод бага зэргийн шуналд (шуналд их бага гэх зүйл байгаа биш дээ) хөтлөгдснөөрөө алдаж хэд хэдэн сүйрэл үүсгэн нийт банкуудын тал орчимыг дампууруулж хаяаад, нилээд олон

Page 3: Хувь заяагаа сонгох нь

Мильтон Фридман, Рөүз Фридман “Хувь заяагаа сонгох нь” номын дүгнэлт эссэ

МУИС, ОУХС, ОУЭЗХ 1-1, Г. Ану

3

хэнд ч хэрэггүй болоод яалангуяа нийгмийн доод болоод дунд давхрагынханд халтай шийдвэрүүдийг ар араасаа цувуулан гаргаж хямралуудыг удаа дараалуулан үүсгэсэн ч хямралын шалтгаан нь төр байгаагүй гэж мэдүүлж байсан нь төр эдийн засагт хэт гүн орж болохгүй гэдгийг батлаад өгсөн.

Тэгэхэд нь төр мөчөөгөө өгөлгүй иргэдийн өдөр тутмын амьдралд оролцож эхэлснийхээ дараагаар ирээдүйд нь оролцож эхэлсэн. АНУ боловсролыг шаардлагатай зүйл байсныг заавал шаардлагатай зүйл болгож америкчуудад хүүхдүүдээ хүртэл хаана, яаж, ямар боловсрол эзэмшихийг нь хүртэл зааж эхэлсэн. Энэ нь нийгмийн олон давхарааныхныг нэгтгэх биш харин ч хувааж, арьс өнгөний үзэлийг ч гааруулсан. Төр ахиад л хошуугаа хэтэрхий дүрчихжээ.

Төрийн нэг гол үүрэг хариуцлага бол яг л хүн шиг алдаагаа засч залруулдаг байх, чадахгүй юм аа гэхэд засах гэж хичээдэг байх явдал юм.

Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд эдийн засгаар ч дутах бусад өөр институтуудын хувьд ч гэсэн улс төрийн оролцоо байхгүй эсвэл маш бага байхгүй л бол улс төр түүнийг сүйдэлж орхидог. Иймээс улс төрийг эдийн засгаас аль болох хол байлгаж даатгал гэсэн нэрийдэлтэй татваруудаар булж дарахын оронд зах зээлийг биеэ даасан үйл ажиллагаа эрхлэх боломжыг нь олгох шаардлагатай.