2014.04 newspaper

12
2014 îí 04 дүгээр ñàð ¹1

Upload: enkhtuuldavaa

Post on 28-Dec-2015

172 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

Капитал сонин - 2014.04

TRANSCRIPT

Page 1: 2014.04 Newspaper

2014 îí 04 дүгээр ñàð ¹1

Page 2: 2014.04 Newspaper

2 CÝÒï¯Ë

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч, монгол улсын анхны арилжааны банк Капитал банк санаачлан Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гарц болох үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ” анхдугаар хэлэлцүүлгийг 2014 оны 4 дүгээр сарын 5-ны Ханш нээсэн хаврын билэгт сайн өдөр “Бишрэлт плаза” зочид буудалд амжилттай зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлаж, зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл сайн дураараа цугларч, маш идэвхитэй оролцсон нь цаг үеэ олсон, чухал арга хэмжээ санаачилсныг харуулж байлаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам–Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газар, Зээлийн батлан даалтын сан, Капитал банк, ”Хөгжлийн шийдэл” ТББ-аас илтгэл тавьж оролцогчдод бизнест хэрэгцээтэй, бодит мэдээллийг нэгэн дороос авах боломжийг бүрдүүлсэн юм. Бүтэн өдрийн турш Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс хэрэгжүүлэх бодлого, банкны зүгээс бизнес эрхлэгчдийг санхүүжилтийн

“ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХАМТДАА ХӨГЖҮҮЛЬЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

эх үүсвэрийн таатай нөхцлөөр хэрхэн хангах, бизнесээ хөгжүүлж, амжилттай удирдахад юу тулгамдаж байгаа, менторын оролцооны талаар санал бодлоо солилцож, бизнес эрхлэгчдэд мэдээлэл, зөвөлгөө өгч, сонирхсон асуултад хариуллаа.ЖДҮ-ийг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь дэлхийн улс орнуудын эдийн засгийн нэн тэргүүний зорилго байгаа энэ үед Монгол улс ч эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьдралд өгөөжтэй эдийн засгийн бодит өсөлтийг бий болгохын тулд дуу хоолой, ажил үйлсээ нэгтгэн ажиллах учиртайг жижиг дунд үйлдвэрлэгчид хэлж байлаа.Үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай Капитал банк үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд онцгой анхаарал тавин, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү анхдугаар хэлэлцүүлгийг зохион байгуулсанд оролцогчид талархаж, тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Ийнхүү олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна банкны үйлчилгээг өндөр түвшинд, ил тод, хүнд сурталгүй, түргэн шуурхай үзүүлэх, харилцагч иргэд байгууллагаа дээдэлсэн жинхэнэ түнш байгууллага байхыг Капитал банк

зорин ажиллаж байна. 2011, 2012 онд “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТОП-10 КОМПАНИ”-аар хоёр удаа, 2012 оны “ТОП-5 БАНК”, 2013 ОНЫ “Банкны салбарын Шилдэг entrepre-neur” гэсэн нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан Капитал банк нийгмийн хариуцлагын чиглэлээр цаашдаа улам их үр дүнтэй ажлуудыг хийх ба хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

Page 3: 2014.04 Newspaper

CÝÒï¯Ë 3

Монгол Улсын арилжааны анхны Капитал банк жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахыг тэргүүний зорилго болгон ажилладаг бөгөөд тэдэнд бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь зээлийн тааламжтай нөхцлийг бүрдүүлэхээр ямар ажлууд төлөвлөж байгаа талаар тус банкны Зээлийн Газрын захирал С.Дэлгэрцэцэгтэй ярилцсаныг Танд хүргэж байна. Сайн байна уу? Танай банк үндэсний зуун хувийн хөрөнгө оруулалттай гэдэг утгаараа үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр нилээдгүй ажил зохион байгуулдаг. Энэ талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг нийт харилцагч, уншигчиддаа хүргэхгүй юу? Юуны өмнө нийт уншигч, харилцагч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай улсын хувьд жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих нь нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой зүйл болоод байна. Энэ ч утгаараа манай банкны хувьд үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг дэмжин, Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бодлогоороо дэмжин ажилладаг. Өнгөрсөн хугацаанд нилээдгүй олон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Түүнчлэн манай банкны зүгээс харилцагч, үйлчлүүлэгч, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчиддээ зориулан зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулан илүү уян хатан болгох ажлынхаа эхлэлийг тавьж зээлийн хугацааг уртасгаж 24 хүртэл сарын хугацаатай зээлээ 36 сар болгон нэмэгдүүлж, зээлийн хүүг 0,3 хувиар бууруулан зээлийн эргэн төлөлтийн графикийг харилцагчийнхаа бизнесийн онцлог, улирлын чанар зэргээс хамаарч уян хатан тогтоож эхлээд байгааг уламжлахад таатай байна. Жижиг дунд, үйлдвэр бизнес эрхлэгчдэд тулгардаг хүндрэлүүдийн талаар мөн энэ асуудлуудыг

хэрхэн шийдвэрлэж байгаа талаар танилцуулахгүй юу? Бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зээл авахад тулгардаг хүндрэлтэй асуудлуудын нэг бол зээлжих хугацааны дарамт, барьцаа баталгаа хөрөнгийн дутагдалтай байдал, зээлийг шийдвэрлэж буй хугацаа, эхлэлтийн бизнес санхүүжүүлэхгүй гэсэн зүйлүүд байдагт эргэлзэхгүй байна. Ер нь манай зүгээс жижиг дунд, үйлдвэр бизнесийн зээлийг бодлогоор дэмжин хүү, хугацаа, тавигдах шаардлагуудаа зөөлрүүлж уян хатан болгох, зээлдэгчтэйгээ бизнесээ амжилттай болгоход чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэхээр өөрчлөлтүүдийг хийж байгаагийн эхлэл нь дээр дурдсан хүү, хугацаа, зээлийн эргэн төлөлтийн нөхцлүүддээ оруулж буй өөрчлөлтүүд юм. Мөн түүнчлэн барьцаа хөрөнгийн дутагдалтайгаас үүдэн хүссэн зээлийн хэмжээг нь бууруулахгүйгээр шийдвэрлэх үүднээс “Зээлийн батлан даалтын сан”-тай хамтран ажиллаж нилээдгүй хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлбэл харилцагчийн хүссэн зээлийн үнийн дүнгийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргуулах боломжтой юм. Мөн нэг зүйлийг тодруулмаар санагдлаа өөр банк санхүүгийн байгууллагад зээлтэй хүн ахин зээлд хамрагдаж болох уу? Хүссэн зээлээ ямар хугацаанд бүрэн шийдвэрлүүлэх боломжтой вэ? Бусад арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудаас зээл авсан, үлдэгдэлтэй байж болох ч гол нь тухайн зээл хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд шилжээгүй байх ёстой юм. Бизнесийн орлогоороо бүх зээлээ төлөх боломжтой тохиолдолд зээлийг бүрэн шийдвэрлэнэ. Харилцагчийн зүгээс манай банкны Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 70 гаруй салбар нэгжүүдээр дамжуулан зээлийн хүсэлтээ гарган материалаа бүрдүүлсэнээр ажлын 3-5 хоногийн дотор асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Мөн манай төв банкинд хандахаас гадна банкны веб сайтаар хандан онлайнаар зээлийн хүсэлтээ ирүүлж болно. Банкны хар дэвтэрт бүртгэгдэх буюу зээлээ хугацаандаа төлөөгүй л бол

ахиад зээл авахаар өгөхгүй гээд байна гэсэн бизнес эрхлэгч цөөнгүй байдаг. Энэ асуудлыг танай банк яаж шийдвэрлэдэг вэ? Ийм тохиолдол өөрийн тань хэлсэнээр цөөнгүй гардаг. Манай банкны зүгээс зээл төлөөгүй шалтгааныг судалж, уян хатан ханддаг. Жишээлбэл: Хариуцлагатай хэдий ч гадна дотны олон хүчин зүйлсээс хамаарч 1-2 удаа зээлээ хугацаа хэтрүүлэн төлж байсан байж болох юм. Хэдий тухайн харилцагч зээлээ төлөх хүсэлтэй ч бизнесийн орлого нь түр хугацаагаар шалтгаантай саатсан тохиолдлуудаар зээл нь ангилал буурсан бол ахин санхүүжилт өгөхгүй гэдэг нь дэндүү явцуу дүгнэлт гэж үздэг. Манай улсын хувьд банк санхүүгийн систем 20 гаруй жилийн түүхтэй залуу байна. Банкны хувьд ч тэр, харилцагч үйлчлүүлэгчийн хувьд ч туршлага дутах, нийгэм, хууль эрх зүй, бизнесийн хувьд таатай нөхцөл бүрдээгүй зэргээс үйдэлтэй төлбөрийн тасалдал бий болсон бол дээрхитэй адил үзэх ёстой. Хариуцлага сул буюу угаасаа тухайн харилцагч хэнэггүй, урсгалаараа, орлого нь байгаад ч зээлээ төлөх сонирхолгүй, санхүүгийн боловсрол тааруу зэргээс хамааран харилцагч нарт тавих хяналт шаардлагаа өндөржүүлж, тухайн харилцагчийг төлөвштөл нь зээл олгохоос түр түдгэлзэх, харзнах тохиолдол байдаг. Энэ мэтчилэн харилцагч бүрээ зөв үнэлж, дүгнэснээр үндэсний гэх үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийг дэмжих ёстой юм. Мэдээж нэг удаа алдсан хүн байнга алдана гэж байхгүй болов уу алдаагаа засч чаддаг байх ёстой гэдэг зарчмыг бид мөрдөх ёстой юмуу гэж үздэг. Бидэнд зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.Та бүхэнд ч мөн сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Энэ завшааныг ашиглаад Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг бид ямагт дэмжин ажиллах болно гэдгийг мэдэгдье.

С.ДЭЛГЭРЦЭЦЭГ: КАПИТАЛ БАНК ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, БИЗНЕС ЭРХЛЭГЧ НАРЫГ ДЭМЖИН, ЗЭЭЛИЙН НӨХЦЛӨӨ ТААТАЙ БОЛГОЛОО.

Page 4: 2014.04 Newspaper

4 CÝÒï¯Ë

- Та Капитал банкинд ажилласан түүхээсээ хуваалцана уу?

Би анх ХААИС-ийн ЭЗБС-ийг “Эдийн засагч, математикч” мэргэжлээр төгсөөд Капитал банкинд 2008 оны 5 сард теллерээр ажиллахаар ажил хөдөлмөрийн маань гараа эхэлж байсан. Улмаар ахлах теллер, эдийн засагч хийж байгаад Багануур дүүргийн захын хэсэгт 4-р хорооны иргэддээ үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Байдлаг тооцооны төв шинээр нээгдэхэд эрхлэгчээр томилогдон очиж ажилласан билээ. 2010 оны 10-р сараас Багануур салбарын захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

- Таны хувьд Капитал банкны онцлог юу вэ?

Ажиллагсадаа дэмжиж нийгэм

ахуйн хөнгөлөлт үзүүлэх, санал санаачлагатай ажиллаж байгаа ажиллагсадаа дэмжин урамшуулж, карьер өсөх боломжийг маш ихээр олгодог явдал юм.

- Таны өнөөдрийн амжилтанд хүрсэн гол хүчин зүйл нь юу вэ?

Амжилтанд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Юуны түрүүнд хувь хүн өөрөө хийж буй ажилдаа дуртай, түүнийгээ чин сэтгэлээсээ хийх нь эхний хүчин зүйл гэж бодож байна. Мэдээж хүн нийгмийн нэг хэсэг тул хамт олны дэмжлэг, хамтын зүтгэл нь амжилтыг төгс үр дүнд хүргэдэг юм шүү дээ. Тийм ч учраас бид “ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” гэсэн уриаг чиглэлээ болгон ажиллаж байна.

- Шинээр Капитал банкинд

ажилд орж байгаа залуучууддаа хандаж таны өгөх зөвлөгөө?

Манай банкинд залуучууд ажилладаг тул эрч хүчтэй, нээлттэй, ил тод, хэнд ч дэвшин ажиллах боломж олгодогоороо бусад аль ч байгууллагаас илүү гэж боддог. Иймд Капитал банкны нэгэн хэсэг болох гэж байгаа залуучууддаа өөрсдийгөө нээж хөгжүүлэх боломж нээлттэй байгаа, бүх зүйл та бүгдээс шалтгаална гэж хэлмээр байна.

Мэдээж “ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ” Нийт Капиталчууддаа, тэдний гэр бүлд нь эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БАГАНУУР САЛБАРЫН ЗАХИРАЛЧ.БАТНЯГТ

Хүүхэд залуучуудыг хүсэл тэмүүлэл, тэвчээр хатуужилтай болгож төлөвшүүлдэг төдийгүй тэдний ирээдүйн амьдралд эерэг нөлөө үзүүлдэг зүйл бол спорт. Тэр дундаа сүүлийн жилүүдэд манай улсын хувьд сагсан бөмбөг эрчтэй хөгжиж байгаа өнөө үед Капитал банк сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж Монголын үндэсний Спрайт супер лигт өөрийн “Капитал банк” багийг 2 дахь жилдээ ивээн тэтгэж оролцуулж байна. П. Эрдэнэчулуун дасгалжуулагчтай “Капитал банк” баг өсөх ирээдүйтэй

залуу тамирчид болон дээд лигт амжилттай тоглож байсан туршлагатай тоглогч нараар багаа бүрдүүлж хурд, хүч авхаалж самбаагаа сорьж байна. Капитал банкны баг бүсийн хэмжээндээ амжилттай тоглож бүсдээ 3 дугаар байранд эрэмбэлэгдэж байна. Спрайт лигийн финалын тоглолт дараагийн 7 хоногоос эхлэх тул сагсан бөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч хүүхэд залуучуудыг Спортын төв ордонд хүрэлцэн ирж багаа дэмжихийг уриалж байна.

КАПИТАЛ БАНК

ТЭРГҮҮЛСЭЭР

БАЙНА

Бахархал

Page 5: 2014.04 Newspaper

CÝÒï¯Ë 5

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 4 ДЭХ БАНК БОЛЛООСанхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хорооны хурлын гишүүд Капитал банкны даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хэлэлцэн, санал нэгтэйгээр баталснаар манай банк даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй 4 дэх банк боллоо. Энэхүү тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагааг эхэлж байгаагийн гол зорилго гэвэл ажилтнуудын мэдлэг, чадварыг зөвхөн банкны чиглэлээр хөгжүүлэх бус даатгалын зах зээлийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, чадавхижуулах түүнчлэн тодорхой хэмжээний үр өгөөжийг ажилтан

Капитал банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сантай хамтран барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зээл хүсэгчдэд батлан даалтын үйлчилгээг явуулж эхлээд 3 сарын хугацаа өнгөрч байна.

Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинээр бизнес эрхлэхээр арилжааны банкнаас зээл хүсэхэд жижиг дунд бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх асуудал нэлээд тулгардаг. Харин энэ үйлчилгээнд хамрагдсанаар дээрх асуудал шийдвэрлэгдэх буюу зээлийн үнийн дүнгийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргуулах боломжтой болох юм.

Хэрвээ жижиг дунд бизнес эрхлэгч Та зээлийн санхүүжилт авах хүсэлтэй боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй

болон банкинд оруулахад оршиж байгаа болно. Цаашид Даатгалын албаны зүгээс заавал болон сайн дурын даатгал хийх чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудтай өргөн хүрээнд хамтарч ажиллана. Иймд салбар, төлөөлөгчийн эрхээ Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын даатгагчдын холбооны хамтарсан сургалтад сууж авах, даатгал хийх зэрэг олон төлөвлөсөн ажлууд байгаа учир Та бүхний идэвхи, оролцоо болон үнэтэй санал, зөвлөгөө хэрэгтэй тул манай Даатгалын албатай нягт хамтарч ажиллана гэдэгт найдаж байна.

Монгол улсын арилжааны анхны банк Капитал банк “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн “Жижиг зээл”-ийг бүх салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэллээ. Энэхүү жижиг зээл нь хугацаа урт, хүү бага учир жижиг бизнес эрхлэгчдэд нэн

таатай зээл юм Энэхүү зээлийг өрхийн эсвэл

хувиараа аж ахуй эрхлэгч, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсч буй иргэн болон малчин, албан бус хөдөлмөр эрхлэгч иргэд авах боломжтой юм.

Та харъяа дүүрэг, орон нутгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсээс тодорхойлолт аван Капитал банкны салбар, нэгжид хандан зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлээрэй.

МАНАЙ БАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ

Капитал банк хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн “Жижиг зээл” олгож байна

байгаа бол өөрт хамгийн ойр байрлах Капитал банкны салбар, тооцооны төвөөр дамжуулан Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамрагдах боломжтой.

Мөн энэ дашрамд дурдахад өнгөрсөн сарын сүүлээр /2013 оны 07 дугаар сар/ Зээлийн батлан сангийн Батлан даалт гаргах журамд өөрчлөлт орж, жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид эргэн төлөх орлого нь хүрч байгаа бол чанаргүй болон хугацаа хэтэрсэнээс бусад зээл, баталгаа, батлан даалт, түүнтэй адилтгах аккердитивын өрийн үлдэгдэлтэй байж болох, түүнчлэн жижиг дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд заавал бүртгэгдсэн байх шаардлагагүй болсон болохыг мэдээлж байгаад таатай байна.

ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГА ХӨГЖИЛ ТӨСӨЛ

НҮБ-ын “Хөдөө аж ахуйг

хөгжүүлэх олон улсын сан”/IFAD/-

гаас хэрэгжүүлж буй тус төслийн

хэрэгжүүлэгчээр манай банк

2013 оны 5 дугаар сарын 29-нд

шалгарч “Эмэгтэйчүүдийн бүлэг”-т

хөнгөлттэй зээл олгон амжилттай

эхлүүллээ.

Тус төслийн хүрээнд 2014 оны 2

дугаар сарын 07-ны өдөр “БАТЛАН

ДААЛТЫН ГЭРЭЭ”-г үзэглэх

арга хэмжээнд: Сангийн яамны

Техникийн хорооны дарга, Өрийн

удирдлагын газрын дарга Б.Нямаа,

Капитал банкны Гүйцэтгэх захирлын

орлогч А.Гэрэлмаа, Зах зээл ба

бэлчээрийн удирлагын хөгжил

төслийн “Зээлийн батлан даалтын

сан”-гийн Менежер М.Баярмаа,

Капитал банкны Зээлийн гарын

захирал С.Дэлгэрцэцэг нар

оролцлоо.

Ийнхүү манай банк барьцаа

хөрөнгө нь дутагдалтай жижиг дунд

үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчиддээ

2 төрлийн эх үүсвэрээс батлан даалт

олгодог боллоо.

Page 6: 2014.04 Newspaper

6 CÝÒï¯Ë

УЛААНБААТАР ХОТ

ХОВД АЙМАГ

Манай банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч банкны хувьд Хэнтий аймаг дахь Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвөөс жил бүр уламжлал болгон Ерөнхий Боловсролын Сургууль болон Мэргэжлийн сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддаг “Экологийн боловсрол” олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.Энэхүү олимпиад нь өсвөр үе, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, орон нутгийн хэмжээнд экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдний санаа бодол, үйл ажиллагааг чиглүүлэх үндсэн зорилготой зохион байгуулагдсан юм.

“ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ” ОЛИМПИАДЫН ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР ОРОЛЦЛОО

“УС БИДНЭЭС УХАМСАР ХҮСЭЖ БАЙНА”

Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас 2014 оныг “Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын нээлттэй” жил, НҮБ-аас Дэлхийн усны өдрийг “Ус ба Эрчим хүч” сэдвийн дор тэмдэглэх ажлын хүрээнд Ховд аймаг дахь Хар нуур ховд голын сав газрын захиргаанаас зохион байгуулсан “Ус биднээс ухамсар хүсэж байна” сэдэвт нэг сарын аяныг Ховд, Баян-өлгий аймгуудад тэмдэглэн өнгөрүүллээ.Аяны зорилго нь: Иргэдэд цэвэр усны зүй зохистой хэрэглээг бий болгох, усны ухаалаг хэрэглээг хэвшүүлэхэд оршино. Хар нуур ховд голын сав газрын захиргаа нь Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа ЕБС-ийн сурагчдын дунд 1. Ус бидний нүдээр гар зургийн уралдаан 2. Ус бидний ирээдүй эссэ бичлэгийн уралдаан 3. Танин мэдэхүйн АХА тэмцээн зэргийг зохион байгуулж Капитал банкны ховд салбар ивээн тэтгэж оролцлоо.

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

Page 7: 2014.04 Newspaper

CÝÒï¯Ë 7

КАПИТАЛ БАНК “MONGOLIA MONEY WEEK-2014” АРГА

ХЭМЖЭЭГ ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТ ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭВ.

Олон улсын нийгэм, эдийн засгийн хүртээмжийг ихэсгэх, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дэмжих зорилготой ажилладаг Child Youth Finance International (CYFI)байгууллага нь “Дэлхийн Мөнгөний долоо хоног” буюу “Global Money Week” хөдөлгөөнийг жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногт уламжлал болгон олон улсын хэмжээнд зохион байгуулдаг. Тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, “Хүүхэд бүр санхүүч” уриан дор2014 оны 3 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд хүүхэд залуучуудыг чанартай санхүүгийн боловсролтой болгох, санхүүгийн хүртээмж болон эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажил зохион явууллаа.

Монгол улсын арилжааны анхны Капитал банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд тус хөдөлгөөнийг дэмжиж, Монголын Сурагчдын холбоотой хамтран санхүүгийн боловсрол, мөнгөний зохистой хэрэглээ, банк санхүүгийн салбарын талаар мэдээлэл өгөхөөр Монгол улсын 15 аймаг болон Улаанбаатар хотын 140 сургуулийн төлөөлөгчдийг хамарсан сургалтыг зохион байгууллаа.

Капитал банк нь “Ногоон банк байх” зорилттой ажилладгийн хувьд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн 800 гаруй сурагчдыг хамарсан энэхүү сургалтаар зөвхөн санхүүгийн мэдлэг олгосон төдийгүй санхүүтэй уялдуулан ногоон хөгжлийн талаар сургалт мэдээллийг давхар хүргэлээ.

Энэ үеэр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт Санхүүгийн боловсрол олгох хичээлийг албан ёсоор оруулах нь хүүхдүүдийг мөрөөдөл зорилгодоо хүрэхэд мөнгийг хэрхэн удирдаж зарцуулах, мөнгөтэй харьцах ухаанд багаасаа сурах оновчтой арга зам хэмээн оролцогч хүүхдүүд санал бодлоо хуваалцаж байлаа.Мөн сургалтанд амжилттай хамрагдсан сурагчдыг банкаар зочлуулж, банкны үйл ажиллагаатай танилцуулан хүүхдүүдийн сонирхсон асуултанд хариулт өгч, гарын бэлэг гардуулав.

Өнгөрсөн жил тус хөдөлгөөнд дэлхийн 80 орчим орны 400 гаруй байгууллага оролцож, өөрсдийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогоос хамаарсан, хүүхэд залуучуудын санхүүгийн боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна. Харин манай улсын хувьд энэ жил Монголын Банкны Холбооноос санаачлан Монголбанк, Монголын Хөрөнгийн бирж, арилжааны 10 банкны дэмжлэг оролцоотойгоор тус хөдөлгөөнийг өрнүүлж, ирээдүйн эзэд болсон хүүхэд залуучуудтай хамт нэг долоо хоногийг өнгөрүүллээ.

Page 8: 2014.04 Newspaper

8 CÝÒï¯Ë

Эдийн засаг, банк санхүү

ЭДИЙН ЗАСАГ

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

СҮҮЛЧИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ХААЛТЫН ХАНШ

Огноо: 2014/04/10

МБ-наас худалдан авах: 1781.10

МБ-нд худалдах: -

2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 13.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1781.10 төгрөгийн хаалтын ханшаар 6.5 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар

ВАЛЮТЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ТУХАЙ

банкууд 8 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 286.02 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлэв.2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 30.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 30.5 сая ам.доллар, 20 сая юань нийлүүлэв.

2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.7 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17632 зээлдэгчийн нийт 500.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 17019 иргэнд 947.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг энэ оны хоёрдугаар сарын 15-ыг хүртэл дүүрэг, орон нутгийн

ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН 8 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ

8500 ХҮНД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ОЛГОЖЭЭ

татварын хэлтсүүд хүлээн авсан. Эхний ээлжийн буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-25-ныг өдрүүдэд материалаа бүрдүүлэн өгсөн хүмүүсийн бичиг баримтыг хянаад Төрийн сан руу явуулжээ. Эхний ээлжинд нийтдээ 8700 хүний материал Төрийн санд очсон бол 8500 хүний татварын буцаан олголтын мөнгө өнгөрсөн долоо хоногт дансандаа орсон байна.

Харин 223 хүний данс зөрсөн тул залруулга хийлгэхээр буцаажээ. Тэгвэл хоёрдугаар ээлжийн буюу нэгдүгээр сарын 25-аас хоёрдугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд дүүргүүдийн татварын хэлтэст өгсөн материалыг Нийслэлийн Татварын газарт, орон нутгийн иргэдийнхийг тухайн аймгийн татварын хэлтсүүд дээр хүлээн авч, давтан хяналтыг үргэлжлүүлж буй ажээ.

Арилжааны банкуудад нэг их наяд төгрөгийн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн өргөдөл ирсэн талаар Монголбанкнаас мэдээллээ. Үүнээс 17019 иргэнд 947.6 тэрбум төгрөгийн орон сууцны зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845.7 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 17632 зээлдэгчийн нийт

500.3 тэрбумтөгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн байна.

17 МЯНГАН ИРГЭНД ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ОЛГОНО

Page 9: 2014.04 Newspaper

CÝÒï¯Ë 9

ОЛОН УЛСЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ ХЭЛБЭРҮҮДКапитал банк дэлхийн бүх улс руу хамгийн таатай нөхцлөөр түргэн шуурхай, найдвартай гадаад төлбөр тооцооны үйлчилгээг AUD,EUR,US-D,CNY,GBP,KWR,JPY,RUB валютаар хийх боломжийг харилцагч нартаа хүргэн ажилладаг. Гадаад төлбөр тооцооны SWIFT олон улсын төлбөр тооцооны үйлчилгээ, Sigue, Money-gram, Юанийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр та бүхний олон улсын төлбөр тооцоог хурдан шуурхай, хямд зардлаар илгээх, хүлээн авах үйлчилгээг хүргэн олон улсын төлбөр тооцооны бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэн, харилцагчийн сэтгэл ханамжинд нийцсэн үйлчилгээг үзүүлэхийг өдөр тутмын зорилт болгон ажиллаж байна.

ЮАНИЙН ГУЙВУУЛГА

Сүүлийн жилүүдэд манай улсын аж үйлдвэр, техник технологи боловсронгуй болж,гадаад худалдаа өргөжихийн хирээр гадаад худалдааны эрэлт, нийлүүлэлт төдий чинээгээр нэмэгдэж тэдгээрийн мөнгөн урсгалыг зохицуулах төлбөр тооцооны хэрэгслийг банк санхүүгийн байгууллагууд бий болгож байна. Ялангуяа манай урд хөрш БНХАУ руу мөнгөн урсгал ихээр нэмэгдэж иргэд, аж ахуйн нэгжид гадаа төлбөр тооцооны хурдан, шуурхай, боловсронгуй үйлчилгээг авах эрэлт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн энэ үед Капитал банкны БНХАУ-ын Үйлдвэр Худалдааны банктай харилцаа тогтоон БНХАУ-ын бүх хотуудад, бүх банкаар нь дамжуулан юанийн гуйвуулгыг ХАМГИЙН ХЯМД шимтгэлтэйгээр илгээх боломжийг бүрдүүлж чадсан

нь харилцагчдын талархлыг хүлээсэн үйлчилгээ боллоо.Гүйлгээний шимтгэлийг хамгийн доод хэмжээгээр тогтоосон нь ижил үйлчилгээ явуулдаг банк болон банк санхүүгийн байгууллагуудаас ялгарах гол давуу тал бөгөөд харилцагчийн гүйлгээг хүлээн авагчийн хүлээн авах хугацаа ердөө 10-20 минут байна.ЮАНИЙН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ нь манай орны гадаад төлбөр тооцооны зах зээлд харилцагчийн цаг завыг хэмнэсэн шилдэг үйлчилгээ юм.Энэ үйлчилгээг Капитал банкны Улаанбаатар хот болон орон нутгийн бүх салбар нэгжээс авах боломжтой.Хэрэв Таны хүлээн авагч ICBC (Үйлдвэр Худалдааны Банк) банкны харилцагч бол шимтгэлийн хөнгөлөлттэй.

ТАНЫ МЭДЛЭГТ

Мөнгөн дүн Шимтгэл/илгээх/ Шимтгэл/хүлээн авах/ ICBC банкны дансруу Бусад банкны дансруу 0-1,000 юань 10 юань 20 юань 1,001-50,000 юань 15 юань 20 юань Банк болон дүн харгалзахгүй 50,001-100,000 юань 20 юань 30 юань мөнгөн дүнгийн 0.2%100,001-300,000 юань 30 юань 40 юань 300,001-500,000 юань 60 юань 70 юань 500,001-с дээш юань 80 юань 90 юань

ЮАНИЙН МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ШИМТГЭЛ

Page 10: 2014.04 Newspaper

10 CÝÒï¯Ë

Хэрвээ та ажилдаа дургүй, ажлаа хийх сонирхолгүй бол доорх зөвлөгөөг танд зориулж байна.

Юуны түрүүнд энэ 2 зүйлийг санах хэрэгтэй.

1. Таны энэ үзэн яддаг ажилд хүсээд хүсээд орж чадахгүй байгаа хүмүүс зөндөө байгаа гэдгийг сана. Тэр хүмүүсийн орж чадахгүй байгаа ажилд та аль хэдийн орчихсон байна. Тиймээс ажилтай байгаадаа талархах нь зүйтэй.

2. Та анх ажилгүй байхдаа одоогийн энэ ажилдаа орох гээд яаж зүтгэж байснаа нэг сана. Мэдээж шинэ ажилд орохдоо та их зүтгэлтэй, хичээнгүй, мөн чадах бүхнээ зориулна гэсэн бодолтой байсан байж таараа.

Танд ямар нэгэн асуудал бэрхшээл тулгарсан үед та өөрөө л асуудал бэрхшээлээ шийдвэрлэнэ. Таны өмнөөс хэн ч асуудал бэрхшээлийг тань шийдвэрлэж өгөхгүй. Харин хэрхэн шийдвэрлэх тухай арга замыг та ном, интэрнэт эсвэл бусдаас олж мэдэх боломжтой. Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрт тулгарсан асуудал бэрхшээлийг шийдвэрлэх дургуй байдаг. Өөрөөр хэлбэл хэдхэн хувь(минут) гаргаж байгаад “яах вэ? юу хийх вэ?” гэж тунгаан бодохын оронд аль нэг юманд эсвэл аль нэг хүнд буруугаа тохож өөрөөсөө бушуухан холдуулахыг хичээдэг. Товчхон хэлбэл асуудлынхаа тухай ярих ч дургүй, шийдвэрлэх ч дургуй байдаг гэж болно.

Гэхдээ та энэ хүмүүсийн нэг биш гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс өнөөдөр өөртөө хэдхэн хувь(минут)

гаргаж байгаад, үзэн яддаг ажлынхаа юу юунд нь дуртай вэ гэдгийг жагсааж бич.

Магадгүй та юунд нь ч дургүй болохоор ажлаа үзэн яддаг байж болох юм.

Тэгвэл байж байгаарай. Би танаас нэг зүйлийг асуумаар байна. Та ажилласныхаа хөлсөнд цалин авдаг уу? Цалин авах дуртай юу?

Мэдээж хүн бүр мөнгөнд дуртай. Мөнгө бидний амьдралд их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс “цалин авдаг учраас би ажилдаа дуртай” гэж бич. Авсан цалин тань таны амьдралыг залгуулдаг уу? Тэгвэл “авсан цалин амьдралыг маань залгуулдаг учраас би ажилдаа дуртай гэж бич.

Танай албан газар танд эрүүл мэндийн даатгал өгдөг үү, цалинтай амралт, актны мөнгө, жилийн урамшуулал гэж өгдөг үү, үнэгүй сургалтанд хамруулдаг уу, ямар нэгэн юманд тодруулбал өдрийн хоолонд, олон нийтийн тээвэр үйлчилгээнд, бараа бүтээгдэхүүнд… тодорхой хямдрал үзүүлдэг үү, ажлын шугамаар шинэ шинэ хүмүүстэй танилцах боломж гардаг уу, та ажилтайгаа ойрхон амьдардаг уу? … гээд л бүгдийг жагсааж бич.

Тэгээд бичсэн зүйлээ толинд харж байгаад “би ажилдаа дуртай яагаад гэвэл эрүүл мэндийн даатгал өгдөг, би ажилдаа дуртай яагаад гэвэл өдрийн хоолонд хямдрал үзүүлдэг, би ажилдаа дуртай яагаад гэвэл миний ажил манай гэрээс ойрхон байдаг гэх мэтчилэн өөртөө өдөр болгон өглөө, орой давтан хэл. Түүнийгээ 21-30

хоног тасралтгүй давтан хэл. Тэгээд таны хандлага хэр их өөрчлөгдөхийг хараарай.

Санаж яв: Ямар асуудал бэрхшээлтэй учраад байгаагаас биш асуудал бэрхшээлтэйгээ хэрхэн хандаж байгаагаас бүх зүйл хамаардаг.

Магадгүй танд энэ бүгдийг хэлээд зогсож байдаг цаг зав байхгүй байж болно. Тэгвэл үүнийг сана:

“Эхний алхмаа хийж чадаагүй хүн дараагийнхаа алхмыг хийж чаддаггүй.”

Хэрвээ та асуудал бэрхшээлээ шийдвэрлэх эхний алхмыг хийж чадахгүй бол асуудал бэрхшээлээ хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Өөрөөр хэлбэл асуудал бэрхшээлээ шийдвэрлэх эхний алхмыг хийх хүсэлгүй байна гэдэг нь асуудал бэрхшээлээ шийдвэрлэх хүсэлгүй байна гэсэн үг.

Тиймээс асуудлаа шийдвэрлэж, ажилдаа дуртай болохын тулд хичнээн дургуй байсан ч гэсэн эхний алхмыг заавал хийгээрэй.

Тэгээд ажлаа сайн хийж, чадах бүхнээ зориул. Хариуцлагатай бай. Түүнээсээ суралцаж шинэ шинэ чадваруудыг эзэмшихийг хичээ. Учир нь ингэж байж л илүү сайн ажлын хаалга нээгдэж, дуртай ажлаа хийх болно.

АМЖИЛТЫН ТАРНИБи ажилдаа дуртай! Би ажлаасаа

таашаал авч чаддаг!

ТА АЖИЛДАА ДУРТАЙ ЮУ?

Page 11: 2014.04 Newspaper

CÝÒï¯Ë 11

Капитал банкны Миний банк-Миний гарт үйлчилгээг

ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран

банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг Танд

санал болгож байна.

Миний банкны харилцагч болсноор Та:

Smart Bank буюу Миний банк application -

Андройд болон Blackberry, IPhone ухаалаг утсанд

зориулан Smart bank буюу Миний банк applica-

tion-г амжилттай хэрэгжүүллээ.Энэхүү application-ыг

утсандаа суулгаснаар та өөрийн ухаалаг утсаараа

доорх үйлчилгээнүүдийг авах боломжтой. Тус програм

нь дараах үндсэн цэстэй.

- Салбар компаниудын хуудас –Үүнд компаний

танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, зэрлагдсан

урамшуулал, хаяг байршил зэрэг дэлгэрэнгүй

мэдээллийг агуулсан байна.

- Байршил -Энэ хэсгээс Капитал банкны бүх

салбарын байршлыг газрын зураг дээр дүүрэг

дүүргээр ангилан жагсаалт хэлбэрээр харах

боломжтой.

- Тусламж – Энэ хэсгээс хэрэглэгч ханшийн

мэдээ харах, хадгаламж, зээлийн тооцоолуур,

банкны лавлах төв рүү холбогдох, банк руу

и-мэйл илгээх аппликэйшны хэл солих зэргийг

хийх боломжтой.

- Данс –Тухайн хэрэглэгчийн идэвхитэй бүх

данс, тэдгээрийн үлдэгдэл, орлого зарлага гэх

мэт дансны мэдээлэл байна

- Гүйлгээ – Өөрийн данс хоорондын, Капитал

банкны данс хоорондын, Банк хоорондын,

хувийн гуйвуулга, гадаад гүйлгээ, гүйлгээний

лавлагаа, хянуулах гүйлгээ, буцсан гүйлгээ

зэргийг хийх боломжтой.

МИНИЙ БАНКОНЛАЙН ХАДГАЛАМЖИЙН ДАНС

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

Гадаадад амьдарч байгаа монгол иргэд www.cap-italbank.mn сайтад хандан онлайн хадгаламжийн данс нээх, дансаа удирдах үйлчилгээг санал болгож байна.

Та өөрийн биеэр банкинд очих боломжгүй бол интернэтээр дамжуулан манай банкинд хадгаламжийн данс нээх боломжтой бөгөөд Та мөнгөн хөрөнгөө найдвартай хадгалах, хадгаламжийн уян хатан нөхцлөөс сонгож хүүний орлого олох мөн интернэт ашиглан өөрийн дансанд мөнгөн орлого нэмэх, дансны мэдээллээ хянахаас гадна Та өөрийн санхүүгийн нууцлал, бие даасан байдлаа хадгалах боломжтой.

ЗЭЭЛИЙН ОНЛАЙН ӨРГӨДӨЛ

Капитал банкнаас зээл авахыг хүссэн иргэн, ААНБайгууллага зээлийн өргөдлийг онлайнаар бөглөж, цаг алдалгүй зээлийн хүсэлтээ илгээх боломжтой үйлчилгээг танилцуулж байна. Зээлийн мэргэжилтэн Таны өргөдөлтэй танилцаад зээл судлах боломжтой эсэх, нэмэлт мэдээлэл шаардлагатай эсэх талаар ажлын 3 өдрийн дотор и-мэйл болон утсаар мэдэгдэх болно. Онлайнаар өргөдөл бүртгүүлэхэд хураамж төлөхгүй.

Page 12: 2014.04 Newspaper

12 CÝÒï¯Ë

Багаар ажиллахын ач тусын талаар дэлхийн олон оронд янз бүрийн судалгаа явуулсан байдаг. Хүний нөөцийн хөгжлийн 230 мэргэжилтэн оролцсон Америкийн Сургалт Хөгжлийн нийгэмлэгээс явуулсан “багийн үйл ажиллагааны ач тус”-ын талаарх судалгааны үр дүнг танилцуулж байна.Багаар ажиллахын ач тусын талаар дэлхийн олон оронд янз бүрийн судалгаа явуулсан байдаг.Хүний нөөцийн хөгжлийн 230 ажилтан оролцсон Америкийн Сургалт Хөгжлийн нийгэмлэгээс явуулсан багийн үйл ажиллагааны ач тусын талаарх судалгааны үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан байгууллагуудын:

• 77 хувьд нь бүтээмж дээшилсэн• 72 хувьд нь багаар ажилласны

дүнд чанарын ахиц гарсан• 55 хувьд нь хог хаягдал багассан• 65 хувьд нь ажлаас авах сэтгэл

ханамж дээшилсэн• 545 хувьд нь хэрэглдэгчийн сэтгэл

ханамж нэмэгдсэн ажээ•Зорилго тодорхойлох, ажлын цагийн хуваарийг гаргах үйл явц сайжирч, багийн гишүүдийн маргаан шийдвэрлэх чадвар дээшилсэн зэрэг бусад үр ашигтай талуудыг судалгаанд тэмдэглэсэн байжээ.

Амжилттай ажиллагаа бүхий багийг хэрхэн хөгжүүлэх вэ? Яагаад зарим багууд бусдаасаа илүү амжилттай байдаг вэ?

ВИРТУАЛ БАГУУД

Баг нь ямар ч байгууллагын гүйцэтгэлийн үндсэн нэгж байдаг.Орчин цагт мэдээллийн технологийн ачаар “виртуал” хэмээх нэгэн шинэ төрлийн баг үүсээд байгаа бөгөөд энэ нь цахим хэлбэрээр хоорондоо харилцдаг хүмүүсээс бүрддэг байна. Энэ бодит хэлбэрээр хэрэглэх боломжгүй талбарт мэдлэг туршлага хуримтлуулах боломжийг байгууллагуудад олгодог ажээ.

Виртуал баг ямар ч хэмжээтэй байж болно. Зарим нь бүр зуун хүнтэй том хэмжээний баг ч байх боломжтой.Эсвэл тодорхой нэгэн газарт ажил үүрэг биелүүлэх,эсвэл төслийг хамтдаа хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч алслагдсан газрын харилцан адилгүй өөр албан байгууллагад ажиллаж буй цөөн хэдэн хүнтэй жижиг баг байж болно. Бусад виртуал багууд энэ багт харъяалагдахаас гадна өөр өөр байгууллагад өөр өөр үүрэг бүхий харилцан адилгүй олон төрлийн үүрэг хүлээн ажиллаж буй гишүүдээс бүрдсэн байдаг.

Тэд бие биенийхээ зүс царайг барагтай

бол харахгүй, зөвхөн кибер” ертөнцөд” хамтран ажилладаг. Өнөөг хүртэл нэгэнтэй хамтран ажиллана гэдэг ойлголтод хамтдаа нэгэн байшинд суугаад нэгэн ижил байгууллагад ажиллахыг хамаатуулдаг байлаа. Харин одоо байдал өөрчлөгджээ. Хүмүүсийг интернетийн сүлжээ ойртуулдаг болжээ. Энэ нь бүхий л дэлхий ертөнц дээрх хүмүүсийг хооронд нь холбож өгч байна.

Мэдээ баримт авах, санаа бодлыг нь сонсох судалгаа ч интернетийн сүлжээ ойртуулдаг болжээ. Энэ нь бүхий л дэлхий дээрх хүмүүсийг хооронд нь холбож өгч байна. Мэдээ баримт авах, санаа бодлыг нь сонсох судалгаа ч интернетийн сүлжээгээр хялбархан хийх боломж бүрдээд байна.

Виртуал багийн нэгэн гишүүн болон ажиллахын тулд хүмүүс шинэ шинэ ур чадвар эзэмших шаардлага тулгарч, багийн гишүүдийн хоорондох итгэлцэл, хүмүүсийн хамтын ажиллагааг хөнгөвчлөх технологи, сахилга ба хэрэгтэй болжээ.

Багийн гишүүдтэй байнга холбоотой байх нь баг гэсэн уур амьсгалыг хадгалах хамгаалах чухал арга зам мөн.

БАГААР АЖИЛЛАХЫН АЧ ТУСЫГ СУДАЛГААГААР НОТОЛЖЭЭ