bulgiin managment

Post on 13-Aug-2015

62 Views

Category:

Documents

3 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Сэдэв: 11 Бүлгийн менежмент

Боловсруулсан багш: Л.Гүнжаргал

Агуулга

• Бүлэг, түүний мөн чанар, бүлгийн ангилал

• Албан ба албан бус бүлэг

• Бүлгийн хөгжлийн үе шат

• Бүлэгт нөлөөлөх хүчин зүйлс

• Бүлгийн зөрөлдөөн түүнийг шийдвэрлэх арга

Бүлэг гэдэг нь тодорхой зорилго, хэрэгцээгээ хангах зорилгоор харилцан бие биедээ нөлөөлж байгаа хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нэгдэл юм.

Бүлгийн ангилал

1. Албан ёсны бүлэг

2. Албан ёсны бус бүлэг

Албан ёсны бүлэгУдирдагчийн эрх мэдэл, хүсэл сонирхлын

дагуу зохион байгуулагдсан бүлэг.

Шинж чанар:- Байгууллагын бүтцийн үндэс болно.- Бүлэг хамаарах ажлыг заавал гүйцэтгэнэ.- Бүлгийн гишүүдийн ажил үүрэг баталгаажсан байна.- Бүлгийн оршин байх цаг хугацаа нь гүйцэтгэх

ажлаас хамаарна.- Албан ёсны удирдагчтай байна.

Албан ёсны бүлгийн ангилал

1. удирдлагын бүлэг

2. зорилгын бүлэг

3. хороо

Удирдлагын бүлэг

Удирдагчийн хяналтын хүрээнд оршдог

удирдагч, ажиллагсадаас бүрдсэн бүлэг юм.

Зорилгын бүлэг

Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтарч

ажиллаж байгаа хүмүүсийн нэгдэл юм.

Гол онцлог нь:

- Зорилгын шинж чанараас хамаарч өөр өөр ажил

үүрэг бүхий хүмүүсийг сонгож болно.

- Тухайн зорилго нь биелэгдвэл бүлэг тарж өөр

өөрсдийн ажилдаа ордог.

- Бүлгийн гишүүдийн үндсэн ажил үүрэг нь өөр өөр

байдаг ч тэр чиглэлээр бүлэгт ажилладаг.

Хороо

Ямар нэг үүрэг даалгавар, зорилгыг

биелүүлэхийн тулд удирдлагын эрх мэдэл нь

олгогдсон байгууллагын доторхи бүлэг юм.

Хороо нь:

1. Мэргэжлийн хороо – тодорхой зорилгыг

гүйцэтгэхийн тулд түр зохион байгуулагдсан ажлын

хэсэг.

2. Байнгын хороо – тодорхойн нэг зорилго, зорилтыг

шийдвэрлэхэд чиглэгдсэн ажлын хэсэг.

Албан бус бүлэг

Тодорхой сонирхол, бодлогоор аяндаа нэгдсэн хүмүүсийн бүлгийг хэлнэ.

1. Сонирхлын бүлэг

2. Нөхөрлөлийн бүлэг

Сонирхлын бүлэг

Тодорхой үйл ажиллагаа явуулах, үр

дүнд хүрэх сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн

бүлэг.

Нөхөрлөлийн бүлэг

Өөрсдийн үнэлэмж, үзэл бодол зэрэг

адил төстэй талаараа нэгдсэн бүлэг

Албан бус бүлгийн шинж чанар

Удирдлагын санаа зорилгоос хамаардаггүй

Албан бус удирдагчтай байна

Тодорхой нөхцөл бүрдсэн үед байгууллагын

үйл ажиллагаанд нөлөөлөх гол хүч болдог

Зөвхөн хүмүүсийг бус байгууллагын нэгж

хэсгүүдийг нэгтгэдэг

Албан бус бүлгийн давуу ба сул тал

• Байгууллагадаа үнэнч ханддаг

• Бүлэг дотроо нягтрал сайтай

• Тодорхой нөхцөл бүрдсэн үед хөдөлмөрийн бүтээмж

дээшлэх магадлалтай

• Ажлын үр дүн буурах

• Худал цуурхал тархах

• Өөрчлөлтийг бүлгийн явцуу эрх ашгийн үүднээс

эсэргүүцэх

Бүлгийн хөгжлийн үе шат

1. Бүлэг бүрэлдэх үе

2. Бүлэг төлөвших үе

3. Бүлгийн үйл ажиллагаа хэвших үе

4. Бүлэг хамтран ажиллах үе

5. Бүлэг тарах үе

Бүлгийн хөгжил төлөвшилт• Зорилгоо ойлгосон байх• Ажил төрлийн сайн харилцаатай байх• Хамт олондоо сэтгэл хангалуун байх• Хариуцлага хүлээх чадвартай байх• Шийдвэр гаргалтанд оролцдог байх• Мэдлэг чадвараа дээшлүүлдэг байх• Шинэ санааг дэмждэг байх• Нээлттэй шударга зарчмыг баримтлах• Харилцааны суваг чөлөөтэй байх

Бүлэгт нөлөөлөх хүчин зүйлс

• Байгууллагын стратеги

• Байгууллагын соёл

• Байгууллагын нөөц

• Технологи

• Бүрэн эрх

• Хүний нөөцийн сонголт

• Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

• Ажиллах нөхцөл

Бүлгийн хөгжилд нөлөөлөгч үзүүлэлтүүд

• Бүлгийн хэмжээ• Бүлгийн бүрэлдэхүүн• Бүлгийн хэм хэмжээ• Бүлгийн нэгдэл нягтрал• Бүлгийн гишүүдийн үүрэг роль

Бүлгийн нягтралд нөлөөлөх хүчин зүйл

• Бүлгийн нягтрал, бусдыг өөртөө татах чадвар

• Бүлгийн тоо

• Гишүүдийн ижил болон ялгаатай тал

• Бүлгийн өрсөлдөх чадвар

• Амжилт

• Онцгой чанар

Бүлгийн үүрэг роль-зорилтот үүрэг

• Бүтээлч үйл ажиллагааг санаачлах

• Мэдээллийг эрж хайх

• Санал бодлоо нэгтгэх

• Мэдээллээр бүлгийн гишүүдийг хангах

• Санал бодлоо илэрхийлэх

• Зохицуулах

• Нэгтгэн дүгнэх

Бүлэгийн үүрэг роль - дэмжих үүрэг

• Магтан сайшаах

• Бүлгийн ажиллагаанд эрх тэгш оролцох боломжоор

хангах

• Шалгууруудыг зөв сонгох

• Бүлгийн санаа бодлыг илэрхийлэх

• Шийдвэр гаргалтанд оролцох

top related