gamshgaas hamgaalah tuhai huuli

39
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦООГ ТУСГАСАН БАЙДАЛ ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газар, дэд хурандаа Б.Баянмөнх

Upload: the-business-council-of-mongolia

Post on 14-Apr-2017

387 views

Category:

Business


18 download

TRANSCRIPT

Page 1: Gamshgaas hamgaalah tuhai huuli

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН

ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ХУВИЙН

ХЭВШЛИЙН ОРОЛЦООГ ТУСГАСАН БАЙДАЛ

ОБЕГ-ын Бодлого зохицуулалт,

хамтын ажиллагааны газар,

дэд хурандаа Б.Баянмөнх

Page 2: Gamshgaas hamgaalah tuhai huuli

1

1.Монгол оронд тохиолдож байгаа аюул,

ослын нөхцөл байдал

2.ОБА-ны үйл ажиллагаа, зорилт

3.Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин,

шинэтгэл

4.Гамшгаас хамгаалах тухай хуулийн

шинэчилсэн найруулгын төсөлд хувийн

хэвшлийн оролцоог тусгасан байдал

5. Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр,

хувийн хэвшлийн хамтын ажиллагаа

Агуулга

Page 3: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Байгалийн

гаралтай

Хүчтэй цасан болон шороон

шуурга

Ган, зуд

Үер

Аянга

Газар хөдлөлт

Хүний үйл

ажиллагаанаас

гаралтай

Ой, хээрийн түймэр

Ахуйн гал түймэр

Бичил уурхайн осол

Техникийн

гаралтай

Химийн хорт бодисын осол

Цахилгаан, дулаан хангамжийн

доголдол, хөлдөлт

Биологийн

гаралтай

Малын халдварт өвчин

Хүний халдварт өвчин

Цартахал

1. Монгол оронд тохиолдох аюул, ослын төрөл

2

Page 4: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Сүүлийн 10 жилийн байдлаар:

- 36300 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдсон.

- 2160 хүний амь нас эрсэдсэн.

- 12.1 сая мал хорогдсон.

- 1 их наяд 70 тэрбум.төг буюу

-600 орчим сая ам.доллар хохирол учирсан.

Хувийн хэвшлийнхэнд хамгийн их хохирол

учруулдаг гамшгийн аюул нь объектын гал

түймэр, ган, зуд, үер усны аюул юм.

Зөвхөн 2015 онд объектын гал түймэрт 301

аж ахуйн нэгж өртөж, 464,7 сая төгрөгний

хохирол амссан.

Гангийн аюулд газар, тарилангийн

салбарынхан илүүтэй өртөж, эдийн засгийн

хувьд их хэмжээний хохирол амсдаг.

3

Аюул, ослын нөхцөл байдал

Page 5: Gamshgaas hamgaalah tuhai huuli

4

2722 26593072

27592468

29763548

40474467

4928 4815

0

1000

2000

3000

4000

5000

6000

26593072 2759

2468

2976

3548

40474467

4928

5426

0

1000

2000

3000

4000

5000

6000

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

Улсын хэмжээнд 2006-2015 онд тохиолдсон аюулт

үзэгдэл, ослын тоо

Page 6: Gamshgaas hamgaalah tuhai huuli

5

0

50

100

150

200

250

300

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

187

215

264247

223 213237

201175

198

Page 7: Gamshgaas hamgaalah tuhai huuli

6

0

100

200

300

400

500

600

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015

12,5

200,6

35,1

16,3

534,8

9,6

94,5

21,9 25,2

79,9

Page 8: Gamshgaas hamgaalah tuhai huuli

2. ОБА-ны үндсэн чиг үүрэг:

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын

хүрээнд гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль

тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг

улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар

хангах

Page 9: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Үйл ажиллагаа /2004-2014 он/

• Гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх

• Гамшгаас хамгаалах салбарыг бэхжүүлэх, чадавхийг

сайжруулах

• Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх

• Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бүрдүүлэх

• Гамшгаас хамгаалах удирдлага, хүч хэрэгслийг сургаж

бэлтгэх

8

Page 10: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Үйл ажиллагаа /2014 оноос/

• Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, менежментийн тогтолцоог

боловсронгуй болгох

• Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлж,

иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах

• Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон ТББ, хувийн

хэвшил, иргэд, олон нийтийн оролцоог хангах, хамтын ажиллагааг

нэмэгдүүлэх, зохицуулалтын механизмыг сайжруулах.

• Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг

нэмэгдүүлэх

• Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд (хот төлөвлөлт, газар ашиглалт, дэд

бүтцийн бүтээн байгуулалт г.м) гамшгийн эрсдлийг тооцох.

9

Page 11: Gamshgaas hamgaalah tuhai huuli

3.Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин

• Гамшгаас хамгаалах тухай хууль /2003/

• Галын аюулгүй байдлын тухай хууль /1999/

• Улсын нөөцийн тухай хууль /2007/

• Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл

баримтлал /УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоол/

• Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого,

Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний

хөтөлбөр /УИХ-ын 2011 оны 22 дугаар тогтоол/, төлөвлөгөө /ЗГ-

ын 2012 оны 30 дугаар тогтоол/

10

Page 12: Gamshgaas hamgaalah tuhai huuli

11

Үйл ажиллагааг зохицуулсан

Байгууллагын болон албан хаагчийн эрх

зүйн байдлыг хассан Галын аюулгүй

байдлын тухай хуулийн

шинэчилсэн найруулга

(2015.07.02)

Гамшгаас хамгаалах эрх зүйн шинэтгэл

Page 13: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Гамшгаас хамгаалах эрх зүйн шинэтгэл

• Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг

арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний

Монгол Улсын төлөвлөгөө /ЗГ-ын 2015 оны 416 дугаар тогтоол/

• Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах

үндэсний хөтөлбөр /ЗГ-ын 2015 оны 303 дугаар тогтоол/,

• Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх үйл

ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө /ЗГ-ын

2016 оны 30 дугаар хуралдаан/

12

Page 14: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Гамшгаас хамгаалах эрх зүйн шинэтгэл

• Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах

үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө /МУШС-ын 2016

оны 50 дугаар тушаал/

• Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг

журам /МУШС-ын 2016 оны 34дүгээр тушаал/

13

Page 15: Gamshgaas hamgaalah tuhai huuli

14

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга

(төсөл)

Онцгой байдлын албаны тухай хууль

(төсөл) Гамшгаас хамгаалах

тухай хууль

(2003)

Гамшгаас хамгаалах эрх зүйн шинэтгэл

Page 16: Gamshgaas hamgaalah tuhai huuli

15

Гамшгаас хамгаалах тухай хууль /2003.06.20/

2005 онд 2 удаа, 2011 онд 1 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ач холбогдол:

•Иргэний хамгаалалтаас

гамшгаас хамгаалах

менежментийн үзэл

баримтлалд шилжих

•Гамшгаас хамгаалах үйл

ажиллагааг олон улсын

түвшинд хүргэх

•Гамшгаас хамгаалах

чадавхийг сайжруулах

Дутагдалтай тал:

•Хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг нь

олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн

ойлголттой нийцээгүй

•Гамшгаас хамгаалах менежментийн үйл

ажиллагааны үе шатыг бүрэн дүүрэн

тодорхойлоогүй

•Гамшгаас хамгаалах үндэсний удирдлага,

зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн

гаргаж чадаагүй

•Гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн

тусламжтай холбогдсон харилцаа

зохицуулагдаагүй

•Үйл ажиллагаа+Байгууллага

Page 17: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төслийн харьцуулалт

16

Гамшгаас хамгаалах тухай

хууль

(2003 он)

Гамшгаас хамгаалах тухай

хуулийн шинэчилсэн

найруулгын төсөл

Нийт 7 бүлэг 36 зүйл

/Гамшгаас хамгаалах үйл

ажиллагаатай холбоотой

6 бүлэг 30 зүйл,

ОБА-ны албан хаагчийн эрх

зүйн байдалтай холбоотой 1

бүлэг 6 зүйл

Нийт 10 бүлэг 50 зүйл

Шинэ: 4 бүлэг 25 зүйл (50%)

Өөрчлөн найруулсан: 6 бүлэг 25

зүйл (50%)

Хасагдсан: 1 бүлэг 6 зүйл

Page 18: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Гамшгийн менежмент

Гамшгаас хамгаалах менежментийн

үйл ажиллагааны үе шатуудыг

тодорхой болгох

17

Үндэсний платформ

Олон холбогдох талуудыг нэг дор

нэгтгэсэн гамшгаас хамгаалах

үндэсний удирдлага, зохицуулалтын

механизм-үндэсний зөвлөл байгуулах

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчлэл

Page 19: Gamshgaas hamgaalah tuhai huuli

Хүмүүнлэгийн тусламж

Гамшгийн үеийн хүмүүнлэгийн

тусламжийн зохицуулалтыг бий

болгох

18

Олон нийтийн оролцоо

Гамшгаас хамгаалах үйл

ажиллагаанд төрийн болон төрийн

бус байгууллага, хувийн хэвшил,

сайн дурынхан, бүлэг, нөхөрлөл,

иргэдийн оролцоо, эрх үүрэг

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчлэл

Page 20: Gamshgaas hamgaalah tuhai huuli

19

Гамшгаас хамгаалах тухай хууль

(2003 он)

Гамшгаас хамгаалах тухай хуулийн

шинэчилсэн найруулгын төсөл

1-р бүлэг. Нийтлэг үндэслэл

2-р бүлэг. Гамшгаас хамгаалах бэлэн

байдал

3-р бүлэг. Гамшгаас хамгаалах арга

хэмжээний зохион байгуулалт,

удирдлага

4-р бүлэг. Гамшгаас хамгаалах

талаархи төрийн захиргааны

байгууллага, албан тушаалтны бүрэн

эрх

5-р бүлэг. Гамшгаас хамгаалах талаар

аж ахуйн нэгж, байгууллага, иргэний

хүлээх үүрэг

6- бүлэг. Онцгой байдлын асуудал

эрхэлсэн байгууллагын албан хаагч,

түүний эрх зүйн байдал*

7-р бүлэг. Бусад зүйл

*Хасагдсан бүлэг

1-р бүлэг. Нийтлэг үндэслэл

2-р бүлэг. Гамшгаас урьдчилан сэргийлэх

үйл ажиллагаа*

3-р бүлэг. Гамшгийн үеийн үйл ажиллагаа*

4-р бүлэг. Сэргээн босгох ажиллагаа *

5-р бүлэг. Гамшгаас хамгаалах үйл

ажиллагааны зохион байгуулалт, удирдлага

6-р бүлэг. Төрийн болон нутгийн өөрөө

удирдах байгууллага, албан тушаалтны

бүрэн эрх

7-р бүлэг. Аж ахуйн нэгж, байгууллага,

иргэний эрх үүрэг.

8-р бүлэг. Гамшгаас хамгаалах үйл

ажиллагаан дахь хүмүүнлэгийн тусламж*

9-р бүлэг. Гамшгаас хамгаалах үйл

ажиллагааны санхүүжилт

10-р бүлэг. Бусад зүйл

* Шинээр нэмэгдсэн бүлэг

Page 21: Gamshgaas hamgaalah tuhai huuli

20

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хууль нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд онцгой байдлын

алба, гамшгаас хамгаалах үндэсний болон орон нутгийн зөвлөл, гамшгаас

хамгаалах алба, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн

захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог

зохицуулах харилцааны хүрээнд үйлчилнэ.

4.Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн

найруулгын төсөлд хувийн хэвшлийн оролцоог

тусгасан байдал

Page 22: Gamshgaas hamgaalah tuhai huuli

21

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

8 дугаар зүйл. Гамшгийн эрсдэлийг үнэлэх

8.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж, байгууллага

нь харьяалал, өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран гамшгийн эрсдэлийн

үнэлгээ хийлгэнэ.

8.6.Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардагдах зардлыг аж ахуйн

нэгж байгууллага, иргэн өөрөө хариуцна.

9 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх

9.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд, төрийн

захиргааны байгууллага, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж

байгууллагад өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран төлөвлөж хэрэгжүүлнэ.

Page 23: Gamshgaas hamgaalah tuhai huuli

22

11 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах

11.1.Онцгой байдлын алба, гамшгаас хамгаалах улсын болон орон

нутгийн алба /цаашид “гамшгаас хамгаалах алба” гэх/, төрийн байгууллага,

засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж, байгууллага нь

гамшгаас хамгаалах бэлэн байдал /цаашид “бэлэн байдал” гэх/-ын дараах

зэрэгтэй байна:

11.1.1.өдөр тутмын бэлэн байдал;

11.1.2.өндөржүүлсэн бэлэн байдал;

11.1.3.бүх нийтийн бэлэн байдал.

11.4.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараах арга хэмжээг авч

хэрэгжүүлнэ:

11.4.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, аж ахуйн нэгж,

байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэх. Ажлын тусгай горимоор

ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

байгууллага тогтооно;

Page 24: Gamshgaas hamgaalah tuhai huuli

12.8.Гамшгаас хамгаалах сургалт-дадлагын үед нутгийн захиргааны

байгууллага, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагыг тухайн шатны

Засаг даргын шийдвэрээр өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын

зэрэгт түр шилжүүлж болно.

14 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг

зохион байгуулах

14.1.Гамшгаас хамгаалах сургалт нь гамшгаас хамгаалах үйл

ажиллагаанд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн

нэгж, байгууллага, албан тушаалтан, ажилтан, иргэнийг сургаж,

дадлагажуулахад чиглэнэ.

23

12.4.Бэлэн байдлын зэрэгт төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн

нэгж, байгууллагыг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар шат дараалж,

эсхүл шууд шилжүүлнэ.

Page 25: Gamshgaas hamgaalah tuhai huuli

24

14.2.Гамшгаас хамгаалах сургалтыг дараах ангиллаар явуулна:

14.2.1.удирдах албан тушаалтны;

14.2.2.онцгой байдлын алба, мэргэжлийн ангийн;

14.2.3.оюутан, сурагч, сургуулийн өмнөх насны хүүхдийн;

14.2.4.аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны;

14.2.5.иргэний.

14.4.Гамшгаас хамгаалах сургалтыг дараах байгууллага, албан

тушаалтан хариуцан зохион байгуулна:

14.4.2.аймаг, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас

хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, дүйцүүлэх

албаны алба хаагчийн сургалтыг орон нутгийн онцгой байдлын

байгууллага;

14.4.3.сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын

гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, гамшгаас

хамгаалах сайн дурынхны сургалтыг тухайн шатны Засаг дарга, аж ахуйн

нэгж, байгууллагын ажилтны сургалтыг тухайн аж ахуйн нэгж,

байгууллагын удирдлага;

Page 26: Gamshgaas hamgaalah tuhai huuli

25

14.5.Онцгой байдлын албаны алба хаагч, мэргэжлийн анги, иргэн, аж

ахуйн нэгж, байгууллагын ажилтны сургалтыг жил бүр, улс, аймаг, сум,

дүүргийн гамшгаас хамгаалах албаны удирдах албан тушаалтны сургалтыг

2 жилд нэг удаа зохион байгуулна.

ТАВДУГААР БҮЛЭГ

ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА

24 дүгээр зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны

зохион байгуулалт

24.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны байгууллага,

аж ахуйн нэгж нь мэргэжлийн ангитай байна.

24.8.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх анхан шатны

нэгж нь баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллага байна.

Page 27: Gamshgaas hamgaalah tuhai huuli

26

25 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага

25.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын хэмжээнд онцгой

байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чиглүүлж, онцгой

байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, засаг

захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн шатны Засаг дарга, аж ахуйн

нэгж, байгууллагад тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дарга зохион

байгуулж, хэрэгжүүлнэ.

25.6.Гамшгаас хамгаалах улсын албыг холбогдох төрийн захиргааны

төв болон төрийн захиргааны байгууллагыг түшиглэн Засгийн газар, аймаг,

нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах албыг холбогдох төрийн захиргааны

байгууллага, аж ахуйн нэгжийг түшиглэн тухайн шатны Засаг дарга,

гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг аж ахуйн нэгж, байгууллага,

гамшгаас хамгаалах албыг түшиглэн сум, дүүрэг, хорооны Засаг дарга,

гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага тус тус

байгуулна.

Page 28: Gamshgaas hamgaalah tuhai huuli

27

26 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл

26.1.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал

эрхэлсэн байгууллагын алба хаагч, техник хэрэгсэл, эрэлч нохой, гамшгаас

хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анги, цэргийн

албыг дүйцүүлэн хааж байгаа болон хаасан иргэн, гамшгаас хамгаалах сайн

дурынхан, тэдгээрийн техник хэрэгсэл байна.

ДОЛООДУГААР БҮЛЭГ

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА,

ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

40 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

40.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалал, өмчийн төрөл,

хэлбэрээс үл хамааран гамшгаас хамгаалах талаар дараах эрх эдэлнэ:

40.1.1.гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга

хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;

40.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвөлгөө авах.

Page 29: Gamshgaas hamgaalah tuhai huuli

28

40.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалал, өмчийн төрөл,

хэлбэрээс үл хамааран гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

40.2.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

40.2.2.гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас

гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

40.2.3.үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн гамшгаас хамгаалах штаб,

мэргэжлийн анги байгуулах, шаардагдах техник, материал, нэг бүрийн

хамгаалах хэрэгслээр хангах;

40.2.4.мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас

хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах;

40.2.5.гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга

хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, даатгалд хамрагдах;

Page 30: Gamshgaas hamgaalah tuhai huuli

29

40.2.6.гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу

захиран зарцуулах;

40.2.7.гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон гамшгийн аюулын

нөхцөл байдлын тухай холбогдох мэдээг дээд шатны байгууллага болон

онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад цаг тухайд нь хүргэх,

шаардлагатай баримт материал, бодит мэдээллээр хангах;

40.2.8.гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл,

сурталчилгааг үнэ төлбөргүй шуурхай дамжуулж, хүн амд хүргэх;

40.2.9.гамшгийн үед ашиглах байгууламж, хоргодох байрыг

төхөөрөмжлөх, хүн амд гамшгийн үед ашиглуулах;

40.2.10.гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл болон

зохиомол хомсдол үүсгэхгүй байх.

Page 31: Gamshgaas hamgaalah tuhai huuli

41 дүгээр зүйл. Төрийн бус байгууллагын эрх, үүрэг

41.1.Төрийн бус байгууллага нь гамшгаас хамгаалах үйл

ажиллагаанд дараах эрх, үүрэгтэй оролцоно:

41.1.1.гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн биелэлтэд

иргэний хяналт тавих;

41.1.2.гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл, хөтөлбөр

хэрэгжүүлэх, хууль тогтоомж, зөвлөмж, арга зүй боловсруулахад

оролцох;

41.1.3.гамшгаас хамгаалах судалгаа, сургалт, сурталчилгааг

холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;

41.1.4.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэн, сайн

дурынхан, бүлэг, нөхөрлөл, нийгмийн эмзэг бүлгийн оролцоог

идэвхжүүлэхэд дэмжлэг, тусламж үзүүлэх;

41.1.5.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг онцгой байдлын

асуудал эрхэлсэн байгууллагатай байгуулсан гэрээ, санамж бичгийн

хүрээнд хэрэгжүүлэх.

30

Page 32: Gamshgaas hamgaalah tuhai huuli

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ

48 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт

48.1.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс

санхүүжүүлнэ:

48.1.1.улс, орон нутгийн төсөв;

48.1.2.Засгийн газрын болон орон нутгийн нөөц хөрөнгө, тусгай

сангийн хөрөнгө;

48.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаанд зориулж гадаад

улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн

нэгж, байгууллага, иргэнээс өгсөн зээл, буцалтгүй тусламж, хандивын

хөрөнгө;

48.1.4.Засгийн газрын бонд;

48.1.5.хадгаламжийн хүү;

48.1.6.даатгалын нөхөн төлбөр;

48.1.7.аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгө.

31

Page 33: Gamshgaas hamgaalah tuhai huuli

48.3.Аж ахуйн нэгж, байгууллага өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран

гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд орлогынхоо 5 хүртэлх

хувийг төлөвлөж зарцуулна.

48.5.Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах төвлөрсөн арга хэмжээний

зардлыг улсын төсвөөс, аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах

арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, аж ахуйн

нэгж, байгууллага зардлаа өөрөө хариуцна.

48.6.Гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг

арилгах, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулахад гарах зардлыг

төрийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын хувьд

төр хариуцна.

48.7.Гамшгийн голомт болон сэжигтэй бүсэд үндсэн ажлаас

чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн ажилтанд үндсэн цалинг тухайн байгууллага

нь, бусад иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх

хэмжээний олговрыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр олгоно.

32

Page 34: Gamshgaas hamgaalah tuhai huuli

АРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

49 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

49.1.Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм

буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гамшгаас

хамгаалах улсын хяналтын байцаагч дараах захиргааны шийтгэл ногдуулна:

49.1.1.энэ хуулийн 8.1 /эрсдэлийн үнэлгээ/, 38.1, 38.3, 40.2 /ААНБ-ын

эрх, үүрэг/, 43.2-д заасныг зөрчсөн хүн, хуулийн этгээдийг Зөрчлийн тухай

хуульд зааснаар торгох;

49.1.2.энэ хуулийн 9.1/гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх,

11.3-11.5, /бэлэн байдлын зэргүүдэд хэрэгжүүлэх арга хэмжээ/ ,14.4

/сургалт/, 18.3 /зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэг дамжуулах/, 20.4

/эмнэлгийн яаралтай тусламж/, 24.5, 37.1.2, 37.1.4, 37.1.7, 37.1.9, 37.1.11-

37.1.13, 48.7 /гамшгийн голомтод ажилласан ажилтанд цалин олгох/-д

заасныг зөрчсөн хүнийг 250 нэгж, хуулийн этгээдийг 2500 нэгжээр тус тус

торгох;

33

Page 35: Gamshgaas hamgaalah tuhai huuli

5.Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр,

хувийн хэвшлийн оролцоо

34

А.Хувийн хэвшлийн оролцоо

• Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр мэдлэг, ойлголтоо

дээшлүүлэх, бие биенээсээ харилцан туршлагаа солилцох,

• Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга

хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх

• Салбарынхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтөд гамшгийн

эрсдэлийг тусгах

• Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө

оруулалтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ

үзүүлэх

• Гамшгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу зарцуулах

• Гамшгийн эрсдэлийг тооцсон үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт

хийх

Page 36: Gamshgaas hamgaalah tuhai huuli

35

• Ажилчдаа гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд

сургаж бэлтгэх, хүн хүч, шаардагдах техник,

хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах

• Үйл ажиллагаандаа чанарын стандартыг хөгжүүлэх, хууль

тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг баримтлах

• Үйл ажиллагаандаа дэвшилтэд техник технологи, инновацийг

нэвтрүүлж, гамшигт тэсвэртэй салбарыг бий болгох

• Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төр, захиргааны

байгууллагатай харилцан үр өгөөжтэй байх түншлэл, хамтын

ажиллагааг хөгжүүлэх

• Гамшигт тэсвэртэй бизнесийн тогтвортой байдлыг хангах хууль

эрх зүйн орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллаж

• Даатгалтын үйлчилгээ /гамшгийн эрсдэл, амь нас, эрүүл мэнд,

бусад/

Page 37: Gamshgaas hamgaalah tuhai huuli

36

Б.Төрийн байгууллагын дэмжлэг оролцоо

• Байгууллагын удирдлага, ажилчдад гамшгаас хамгаалах мэдлэг,

ойлголт өгөх, хамтарсан дадлага, сургалт зохион байгуулах

• Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг

үзүүлэх

• Гамшгийн эрсдэлийг бууруулах, чиглэлээр заавар, зөвлөмж

өгөх

• Гамшгийн эрсдэлийг бууруулах аливаа, санал санаачилга, үйл

ажиллагааг дэмжих

• Олон нийтэд сурталчлан таниулах

• Гамшгаас хамгаалах удирдлагын болон шийдвэр гаргах

түвшинд хувийн хэвшлийн оролцоог хангах

Page 38: Gamshgaas hamgaalah tuhai huuli

37

Page 39: Gamshgaas hamgaalah tuhai huuli

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД

БАЯРЛАЛАА !