barilgiin tuhai huuli 2014

57
Төсөл МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны ..дугаар сарын Улаанбаатар хот ...-ны өдөр БАРИЛГЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга) НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, барилга байгууламжийн ангиллын дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл.Барилгын тухай хууль тогтоомж 2.1.Барилгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, газрын багц хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ 1

Upload: andre-rocha

Post on 27-Dec-2015

623 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Barilgiin Tuhai Huuli 2014

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны ..дугаар сарын Улаанбаатар хот

...-ны өдөр

БАРИЛГЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, барилга байгууламжийн ангиллын дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Барилгын тухай хууль тогтоомж

2.1.Барилгын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, газрын багц хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, хяналт тавих, барилга байгууламж хүлээн авах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ олгохтой холбогдох харилцааг зохицуулахад өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүй энэ хууль үйлчилнэ.

3.2.Барилгын үйл ажиллагаатай холбоотой чанар, аюулгүйн байдлын техникийн шаардлага, зохицуулалтыг барилгын норм нормативын баримт бичиг, стандартаар нарийвчлан зохицуулна.

1

Page 2: Barilgiin Tuhai Huuli 2014

4 дүгээр зүйл. Барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим

4.1.Барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэхэд дараахзарчмыг удирдлага болгоно:

4.1.1.барилгын үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, бүртгэлийг нэг цэгт төвлөрүүлэх “нэг цэгийн үйлчилгээ”-ний зарчим;

4.1.2.хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс тавьсан асуудлыг шийдвэрлээгүй, хариу өгөөгүй бол тухайн асуудлыг хариуцсанхолбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх;

4.1.3.барилгын салбарын мэргэжилтэн мэргэжлийн хариуцлагыг бие даан хүлээх;

4.1.4.барилгын үйл ажиллагаа, түүний зохицуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах;

4.1.5.барилгын үйл ажиллагаанд хууль ёсоор оролцогчдын эрх тэгш байдлыг хангах.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1.“барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн барилгын ажлын талбайг бэлтгэх, барилга байгууламж, түүний бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах цогц үйл ажиллагааг;

5.1.2.“барилгын үйл ажиллагааны лицензи” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгох тусгай зөвшөөрлийг;

5.1.3.“барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /барилгын ажлын зөвшөөрөл/”гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн олгох эрхийг;

5.1.4.“барилгын ажлын талбай” гэж барилга байгууламжийн баримт бичигт тодорхойлсон барилгажилтын төслийн дагуу барилга угсралтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай эдлэн газрыг;

5.1.5."барилгабайгууламж" гэж барилгын норм нормативын дагуу  боловсруулсан зураг төслийн дагуу барьсан орон сууц, олон нийт, иргэн болон

2

Page 3: Barilgiin Tuhai Huuli 2014

үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг;

5.1.6.“барилга байгууламжийг ашиглалтанд оруулах гэрчилгээ” гэж барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлийн дагуу баригдсан барилга байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өгснийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгох гэрчилгээг;

5.1.7.“барилга байгууламжийн баримт бичиг” гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталсан баримт бичгийг (техникийн нөхцөлүүд, зураг төсөл, холбогдох бусад баримт бичиг);

5.1.8.“барилга байгууламжийг засварлах (заслалын ажил хийх, тоноглох)” гэж барилгын үндсэн бүтээцийг өөрчлөхгүйгээр барилга байгууламжийг засаж сайжруулах, өөрчлөх болон барилга байгууламжид суурилуулсан цахилгаан, механик тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг өөрчлөхгүйгээр ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор элэгдэж хуучирсан, эвдэрсэн тоног төхөөрөмжийг солих, эсхүл засах ажлыг;

5.1.9.“барилга байгууламжийн техникийн нөхцөл” гэж тодорхой нэгж талбар дээр барилга байгууламжийг дулаан, уур, цэвэр болон бохир ус, цахилгаан, холбоожуулалт, дохиоллын эх үүсвэрт холбогдох нөхцөлийг;

5.1.10.“барилга байгууламжийг шинэчлэн барих” гэж барилга байгууламж болон түүний бүрдэл хэсэгт өргөтгөл, шинэчлэл хийх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих ажлыг;

5.1.11.“барилгын материал” гэж стандарт, эрүүл ахуй, экологийн шаардлагыг хангасан барилга байгууламжид хэрэглэгдэх түүхий эд, материал, бүтээц, бүтээгдэхүүнийг;

5.1.12.“барилгын норм нормативын баримт бичиг” гэж барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал болон сонгон мөрдөх барилгын норм, дүрэм, цомог, зааврыг;

5.1.13.“барилгын улсын хяналт” гэж барилгын үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тогтоохоорхяналт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааг;

5.1.14.“барилгын үйл ажиллагаа” гэж бүх төрлийн барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичгийг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны хяналт хэрэгжүүлэх, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх болон барилгын үйл ажиллагааны лицензи, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн нөхцөлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг;

3

Page 4: Barilgiin Tuhai Huuli 2014

5.1.15."барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа" гэж барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авч, ашиглалтын гэрчилгээ олгосноос хойшгомдлын шаардлага гаргасан тохиолдолд түүний чанар, аюулгүйбайдлыг барилгын захиалагч, гүйцэтгэгч хариуцах хугацааг;

5.1.16."зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөхөд болон барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу хийсэн техникийн болон ажлын зураг, инженер-геологи, геотехникийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийн тооцоо болон зураг агуулсан баримт бичгийн иж бүрдлийг;

5.1.17.“зураг төсөл зохиогчийн хяналт” гэж барилга байгууламжийн барилгын ажил нь зураг төсөл, барилгын баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг тогтоохоор зураг төсөл зохиогчоос явуулж байгаа үйл ажиллагааг;

5.1.18.“инженерийн дэд бүтэц” гэж авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор болон дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, түүнийг түгээх болон эх үүсвэрийн байгууламжийг;

5.1.19.“инженерийн шугам сүлжээ” гэж ус, дулаан, эрчим хүчний хангамж, холбоожуулалт, дохиоллын холболт, ариутгах татуургын ус зайлуулах, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, утасгүй харилцаа холбооны шугам сүлжээний төвлөрсөн, төвлөрсөн бус шугам сүлжээг;

5.1.20."өргөх байгууламж" гэж босоо болон хэвтээ чиглэлд хүн, ачаа өргөх, тээвэрлэх зориулалт бүхий тоног төхөөрөмжийг;

5.1.21.“төвлөрсөн инженерийн шугам сүлжээ” гэж төв суурин газар, түүний тодорхой хэсэг, эсхүл хотын нутаг дэвсгэрт байрлах суурьшил газарторших барилга байгууламжийг ус, дулаан, уур, хий, эрчим хүч, холбооны төвлөрсөн эх үүсвэртэй холбох гол шугам сүлжээний тогтолцоог;

5.1.22.“төвлөрсөн бус инженерийн шугам сүлжээ” гэж тодорхой талбай, эсхүл барилга байгууламжид ус, дулаан, уур, хий, эрчим хүч, холбооны үйлчилгээ нийлүүлэх зориулалт бүхий инженерийн шугам сүлжээг;

5.1.23.“бие даасан /хувийн/ шугам сүлжээ” гэж зөвхөн тухайн барилга байгууламжийн хэрэгцээнд зориулан барих инженерийн шугам сүлжээг;

5.1.24.“эх загвар зураг /эскиз/" гэж техник-эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан боловсруулсан тухайн барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгыннүүр тал (фасад)-ын архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон зураг шийдлийг;

4

Page 5: Barilgiin Tuhai Huuli 2014

5.1.25.“тэг тэнхлэг” гэж барихаар төлөвлөж байгаа барилга байгууламжийн үндсэн тэнхлэгийг улсын геодезийн сүлжээнд холбож газар дээр тэмдэглэсэн тэмдэглээсийг;

5.1.26.”барилгын зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн техник-эдийн засгийн үндэслэл, төсөв,хот төлөвлөлт, архитектурын шийдэл, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, хэрэглэгчийн аюулгүй байдал, технологийн сонголт болон төсвийн тооцоо барилгын нормативын баримт бичиг, стандартад нийцсэн эсэхийг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг.

6 дугаар зүйл.Барилгын үйл ажиллагааны норм нормативын баримт бичиг

6.1.Барилгын үйл ажиллагааг дор дурдсан нормнормативын баримт бичгээр зохицуулна:

6.1.1.техник эдийн засгийн зохицуулалт буюу норм норматив;

6.1.2.техникийн дүрэм,заавар, цомог, аргачлал;

6.1.3.стандарт.

6.2.Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 6.1.1-д заасан техник эдийн засгийн зохицуулалт буюу норм нормативыг заавал, 6.1.2-т заасан техникийн баримт бичгийг сонгож мөрдөнө.

6.3.Барилга байгууламжийн техникийн нарийвчилсан нөхцөл, шаардлагыг стандартаар тогтоож, холбогдох норм нормативын баримт бичигт тусгана.

6.4.Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан баримт бичгийг техникийн зохицуулалт буюу норм нормативаар зайлшгүй мөрдөхөөр заасан, эсхүл барилгын баримт бичигт болон гэрээнд тусгасан тохиолдолд заавал дагаж мөрдөнө. 

6.5.Барилгын үйл ажиллагааны норм, нормативын баримт бичгийн тогтолцоог Засгийн газар батална.Энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан баримт бичгийг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.6.Барилгын үйл ажиллагаанд оролцогч нь барилгын норм нормативын баримт бичгийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

6.7.Энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан барилгын үйл ажиллагааны норм нормативын баримт бичиг боловсруулах, мөрдүүлэх, сурталчилах үйл ажиллагааны зардлыг улсын төсөв болон Барилгын норм, норматив боловсруулах сангаас санхүүжүүлнэ.

5

Page 6: Barilgiin Tuhai Huuli 2014

6.8.Барилгын үйл ажиллагаанд дагаж мөрдөх стандартыг боловсруулах, батлах, ашиглах, тохирлын гэрчилгээ олгох асуудлыг хуулиар зохицуулна.

7 дугаар зүйл. Олон улсын техникийн дүрэм, стандарт хүлээн зөвшөөрөх

7.1.Монгол Улсын техникийн норм норматив, баримт бичгээр зохицуулагдаагүй асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон чанар, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан олон улсын байгууллага болон гадаад улсын барилгын техникийн дүрэм журам, стандартаар зохицуулж болно.

7.2.Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага болон гадаад улсад дагаж мөрдөж байгаа барилгын салбарын техникийн дүрэм журам, стандартыг хүлээн зөвшөөрөхжурмыг Засгийн газар батална.

8дугаар зүйл. Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол

8.1.Барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тухайн барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо дор дурдсан асуудлыг харгалзан үзнэ :

8.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойэрх, ашиг сонирхол;

8.1.2.иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол;

8.1.3.хот байгуулалтын хууль тогтоомжид заасан зарчимд нийцсэн байдал.

8.2.Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг хязгаарлаж болно.

8.3.Барилгын үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн ажиллаж, амьдрах орчин, барилгын техникийн болон инженерийн шугам сүлжээг ашиглах эрхийг нь дордуулахгүй бөгөөд зөвхөн хууль тогтоомжид заасан хэмжээгээр өөрчилж болно.

8.4.Улсын төсөв болон олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжаар баригдах барилга байгууламжийнзураг төсөл,байр зүйн зураг зэрэг мэдээлэл нь нийтэд нээлттэй, ил тод байна.Mэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 18.1-д заасан мэдээлэл үүнд хамаарахгүй.

8.5.Барилгын асуудал хариуцсантөрийн болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм нормативын баримт

6

Page 7: Barilgiin Tuhai Huuli 2014

бичгийг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.

9 дүгээр зүйл.Иргэн, төрийн бус байгууллагын оролцоо

9.1.Төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор барилга, хот байгуулалтын асуудал хариуцсантөрийн захиргааны төв байгууллага өөрийн хэрэгжүүлэх зарим чиг үүргийг барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаатөрийн бус болон Засгийн газрын бус бусад байгууллагад гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.

9.2.Иргэн нь барилгын үйл ажиллагаа хууль тогтоомж, норм нормативын баримт бичиг болон иргэний аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд амьдрах эрхийг зөрчиж байгааталаар хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад гомдол, санал хүсэлт гарган шийдвэрлүүлж болно.

9.3.Монгол Улсын иргэн нь өөрийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор барилгын үйл ажиллагааны норм нормативын баримт бичигт санал өгч, шийдвэрлүүлж болно.

10 дугаар зүйл.Барилгын салбарын даатгал

10.1.Барилгын үйл ажиллагааны оролцогч нь учирч болзошгүй эрсдлийг  даатгуулж болно. Захиалагч нь ажил гүйцэтгэх болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг заавал даатгуулахыг шаардах эрхтэй.

10.2.Барилгын үйл ажиллагааны оролцогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй хохирлыг даатгалд хамруулах асуудлыг захиалагч болон гүйцэтгэгч урьдчилан тохиролцож барилгын ажлын гэрээнд тусган шийдвэрлэнэ.  

10.3.Барилгын салбарын мэргэжилтэн нь энэ хуулийн 43дугаар зүйлд заасны дагуу мэргэшлийн гэрчилгээ авахдаа мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна.

10.4.Барилгын ажил гүйцэтгэгч нь тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулах үүрэгтэй. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэхдээ амь насны даатгал хийлгэхийг шаардана.

11 дүгээр зүйл. Барилгын үйл ажиллагааны гэрээ

11.1.Барилгын үйл ажиллагааг зөвхөн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал нийлүүлэх,барилгын ажлын явцад

7

Erdenechimeg Choijiljav, 04/10/14,
Төслийн 43-р зүйлд “мэргэжлийн зэрэг авах” гэсэн нэр томьёог хэрэглэсэн байх тул үүнийг “мэргэжлийн зэрэг”, эсвэл “мэргэжлийн зэрэг бүхий гэрчилгээ” гэхүү
Page 8: Barilgiin Tuhai Huuli 2014

хяналттавих, зөвлөх үйлчилгээ авах зэрэг асуудлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж, түүнд нарийвчилсан зохицуулалтыг тусгана.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан гэрээг Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн байгуулж, дараах асуудлыг заавал тусгасан байна:

11.2.1.барилгын техникийн нөхцөл, зураг төслийн талаарх мэдээлэл;

11.2.2.барилгын үйл ажиллагаанд дагаж мөрдөх норм нормативын баримт бичиг;

11.2.3.барилгын ажил гүйцэтгэх үе шат, хяналт тавих чиг үүрэг;

11.2.4.барилгын ажлын санхүүжилтийн үе шат;

11.2.5.барилгын ажилд ашиглагдах материалын талаарх мэдээлэл;

11.2.6.барилгын ажил гүйцэтгэхэд тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх арга хэмжээ;

11.2.7.гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага;

11.2.8.барилгын ажил гүйцэтгэсний дараа барилгын ажлын талбайг нөхөн сэргээх нөхцөл.

11.3.Барилгын үйл ажиллагааны гэрээнд дараах асуудлыг нэмж тусгаж болно:

11.3.1.тухайн ажлыг гүйцэтгэх инженер-техникийн ажилтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

11.3.2.захиалагчийн бүрдүүлэх хөрөнгийн доод хэмжээ;

11.3.3.мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах нөхцөл;

11.3.4.мэргэжлийн ур чадвар, гэрээний нөхцөлийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэх болон чанар, стандартын шаардлага хангасан барилгын материал нийлүүлэх зэрэг асуудлаар баталгаа гаргах.

11.4.Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа барилга байгууламжийн ангиллаас шалтгаалан I, II ангилалд хамаарах барилга байгууламжид 1 жил, III, IV, V ангилалд хамаарах барилга байгууламжид 3 жилийн хугацаатай байна. Барилгын ажлын гүйцэтгэл болон түүний чанартай холбоотой гомдлын шаардлага, нэхэмжлэл гаргах, хариуцлага ногдуулахтай холбоотой харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

11.5.Энэ хуулийн11.4-д заасан баталгаат хугацаа дуусгавар

8

Page 9: Barilgiin Tuhai Huuli 2014

болсон тохиолдолд гүйцэтгэгч, захиалагчболон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж,шаардлагатайбол тодорхой төлөвлөгөө гарган холбогдох арга хэмжээ авснаар баталгаат хугацаа дуусгавар болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Барилгын ажил, барилга байгууламжийн ангилал

12 дугаар зүйл.Барилгын ажлын төрөл

12.1.Барилгын ажил нь дараах төрөлтэй байна:

12.1.1.барилга байгууламж шинээр барих;

12.1.2.барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх;

12.1.3.барилга байгууламжийг засварлах, тоноглох;

12.1.4.буулгалтын ажил;

12.1.5.гадна тохижилт.

12.2.Шинэ барилга байгууламж барих гэдэгт барилга байгууламж баригдаагүй газар дээр, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж тухайн газар дээр барилга байгууламж шинээр барих ажлыг ойлгоно.

12.3.Барилга байгууламжийг өргөтгөх гэдэгт барилгын хэмжээг нэмэгдүүлэн үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээг өөрчлөх, өргөтгөл, шинэчлэл хийх ажлыг ойлгоно.

12.4.Буулгалтын ажил гэдэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон, эсхүл хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчиж баригдсан нь тогтоогдсон барилга байгууламжийг бүхэлд нь буюу хэсэгчлэн буулгах ажлыг ойлгоно.

12.5.Гадна тохижилтын ажил гэдэгт барилга байгууламжийн гаднах талбайн ногоон байгууламж, автозам, зогсоол, явган хүний зам, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, уран барилгын жижиг хийц бүтээц, гэрэлтүүлэг зэргийг барьж байгуулах ажлыг ойлгоно.

13 дугаар зүйл.Барилга байгууламжийн ангилал, шалгуур үзүүлэлт

13.1.Барилга байгууламжийг зориулалт, хийц, технологийн онцлогоор нь дараах 4 бүлэгт хуваана:

9

Page 10: Barilgiin Tuhai Huuli 2014

13.1.1.орон сууцны болон олон нийтийн барилга;

13.1.2.үйлдвэрийн барилга байгууламж;

13.1.3.инженерийн шугам сүлжээ, байгууламж;

13.1.4.авто болон төмөр зам.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан барилга байгууламжийг эрсдлийн зэргээр нь энэ хуульд заасан шалгуур үзүүлэлт тус бүрийг иж бүрнээр харгалзан үзэж, дараах 5 ангилалд хуваана:

13.2.1. I ангилал: барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;

13.2.2. II ангилал:эрсдэл багатай барилга байгууламж;

13.2.3. III ангилал: дунд зэргийн эрсдэлтэй барилга байгууламж;

13.2.4. IV ангилал: өндөр эрсдэлтэй барилга байгууламж;

13.2.5. V ангилал: онцгой эрсдэлтэй барилга байгууламж.

13.3.Барилга байгууламжийн ангилал тус бүрийн гол шинж чанар, шалгуур үзүүлэлтийг дор дурдсанаар тодорхойлно:

13.3.1. I ангилалд хамаарах барилга байгууламж:

- нийт талбайн хэмжээ 300 м2 хүртэл буюу тэнцүү, 2 давхар, өндөр 7 м хүртэл буюу тэнцүү орон сууцны барилга

13.3.2. II ангилалд хамаарах барилга байгууламж:

- 5 давхар орон сууцны барилга- Нэг дор 50 хүртэл хүн цугларах, 5 хүртэл давхар, барилга

байгууламжийн өндөр 20 м хүртэл буюу тэнцүү олон нийтийн барилга байгууламж- Мал, амьтаны байр зэрэг хөдөө аж ахуйн барилга байгууламж;-

0.4 киловольтын шугам, дэд станц, хуваарилах байгууламж;- II ангилалын барилгын гадна дулааны шугам сүлжээ;

13.3.3. III ангилалд хамаарах барилга байгууламж:

- 6-16 давхар орон сууцны барилга- Нэг дор 200 хүртэл хүн цугларах, өндөр 21-50 м хүртэл олон

нийтийн барилга байгууламж

10

Page 11: Barilgiin Tuhai Huuli 2014

- дахин боловсруулах болон хоол хүнс, онцгой үйлдвэрлэлээс бусад салбарын үйлдвэрийн үндсэн барилга байгууламж;

- 6, 10, 15 киловольтын шугам, дэд станц, хуваарилах байгууламж.

- 1-3 Гкал/ц хүчин чадалтай дулаан дамжуулах төв;

- 0.5-10 Гкал/ц хүчин чадалтай зуух;

- 350 мм голчтой дулаан дамжуулах сүлжээ;

13.3.4. IV ангилалд хамаарах барилга байгууламж:

-17-30 давхар орон сууцны барилга- театр, кино танхим, цирк, эмнэлэг, худалдааны газар, дээд

болон дунд боловсролын сургалтын байр, сургууль, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх байр, захиргааны байгууллага болон бусад нэг дор 1000 хүртэл хүн цугларах, өндөр 51-150 м олон нийтийн барилга байгууламж

-Хүнсний үйлдвэрийн үндсэн барилга байгууламж;

-35 киловольтын шугам, дэд станц, хуваарилах байгууламж.

-авто зам, гүүр

- ашигт малтмал олборлох, үйлдвэрлэх уурхайн барилга байгууламж

-100 000 метр куб хүчин чадалтай усан сан;- 3-10 Гкал/ц хүчин чадалтай дулаан дамжуулах төв;

-10-50 Гкал/ц хүчин чадалтай зуух;

- 450- Ф600 мм голчтой дулаан дамжуулах хоолой;

13.3.5. V ангилалд хамаарах барилга байгууламж:

- 31 буюу түүнээс дээш давхар орон сууцны барилга- Төмөр зам, метро, нисэх ба авто тээврийн буудал, стадион,

театр, кино театр, дээд болон дунд боловсролын сургалтын байр, сургууль, музей, архив, захиргааны байгууллага, үндэсний болон соёлын үнэт зүйлсийг хадгалах болон бусад нэг дор 1000-аас дээш хүн цугларах, өндөр 151 м буюу түүнээс дээш байх олон нийтийн барилга байгууламж

- өндөр даралт, температурт ажиллах тоног төхөөрөмж, хортой болон аюултай материал бүхий үйлдвэрийн барилга байгууламж;

-нефьт болон хий олзворлох, дахин боловсруулах, хадгалах, болон бусад салбарын галын болон тэсрэх аюултай шингэн түлш, хий агуулах, хадгалах барилга байгууламж;

11

Page 12: Barilgiin Tuhai Huuli 2014

- химийн идэмхий хортой, тэсрэх болон галын аюултай, биологийн хор хөнөөлтэй материал, үүнтэй ижил шинж чанартай зүйлсийг ашиглах, дахин боловсруулах, үйлдвэрлэх, хадгалахтай холбоотой хими биотехнологийн болон бусад салбарын барилга байгууламж;

- цөмийн түлш болон цацраг идэвхит бодисын хаягдлыг дахин боловсруулах, үйлдвэрлэх, агуулах зэрэгт хамрагдах цөмийн эрчим хүчний объект, түүнчлэн цацрагийн аюултай бусад барилга байгууламж;

-улсын хэмжээний дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн түгээх шугам сүлжээ;

-80 хүнээс дээш оршин суугчтай суурин, аймаг хот болон улсын хэмжээний дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн түгээх шугам сүлжээ, өргөх станцууд, цэвэрлэх байгууламж,

-322 киловольт буюу түүнээс дээш хүчин чадалтай эрчим хүчний дэд станц, 50 киловольт буюу түүнээс дээш хүчин чадалтай дулааны болон усан цахилгаан станц;

-100 000 метр куб хүчин чадалтай усан сан;- 10 Гкал/ц-аас дээш хүчин чадалтай дулаан дамжуулах төв;

- 50 Гкал/ц-аас дээш хүчин чадалтай дулааны станц, дулаан цахилгааны станц;

- 700 мм голчтой дулаан дамжуулах хоолой;

-хаягдал дахин боловсруулах байгууламж;

-Улс, хот хооронд зорчих зам болон хурдны авто зам, гүүр-төмөр зам

-1800 метрээс дээш урттай, 36 метрээс дээш өргөнтэй нисэх онгоцны ангарын барилга, нисэх онгоцны буудал;

-нүхэн гарц болон газар доорх хонгил-110, 220 киловольтын шугам, дэд станц, хуваарилах

байгууламж.- ашигт малтмал олборлох, үйлдвэрлэх уурхайн барилга

байгууламж

13.4 Харуул хамгаалалтын алба гүйцэтгэх байр, түр агуулах, зуны павильон зэрэг тухайн газарт түр хугацаанд байршуулах түр барилга байгууламжийг энэ хуулийн 13.3.2-т заасаны дагуу ангилна.

12

Page 13: Barilgiin Tuhai Huuli 2014

13.5.Энэ хуулийн 13.1-д заасан барилга байгууламжийг эрсдлийн зэргээс нь шалтгаалан 13.2.-т заасан ангиллын дагуу тодорхойлох журам, барилга байгууламжийн жагсаалтыг Засгийн газар батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Барилгын үйл ажиллагааны үндсэн шаардлага

14 дүгээр зүйл. Барилгын үйл ажиллагааны зарчим

14.1.Барилгын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтлан ажиллана:

14.1.1.механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн хийц бүтээц нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулахгүй, бат бөх тогтвортой байх;

14.1.2.галын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн ашиглалтын явцад гал гарах нөхцөлийг хаах, галын аюулын улмаас хүносолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, барилга байгууламжийн зураг төсөлд хүн, эд хөрөнгийг галын аюулаас хамгаалах болон барилга байгууламжид гарах галын аюулын хор хөнөөлийг хязгаарлах нөхцөлийг заавал тусгаж, түүний дагуу барьсан байх;

14.1.3.хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах:барилга байгууламж нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдөжбаригдсан, аюул учирсан тохиолдолд нүүлгэн шилжүүлэх явцад эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, амьтан ургамал болонхүний эрүүл мэнд, амь насанд аюул учрахгүй байх;

14.1.4.хүний аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж нь физик, хими, биологи, цацрагийн болон бусад үйлчлэлийн үр дүнд хүн ажиллаж, амьдрахад хортой нөлөөлөл үзүүлэхгүй байхаар төлөвлөгдөж, түүний дагуу баригдсан байх;

14.1.5.барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж нь ашиглалтын явцад аюул үүсгэхгүй, хүн гэмтээж амь нас хохироохгүй, хальтирахгүй, галд тэсвэртэй, цахилгаан эрчим хүчний аюулд өртөхгүй байхаар төлөвлөгдөж, түүний дагуу баригдсан байх;

14.1.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлагыг хангасан байх;

14.1.7.хэмнэлтийн зарчмыг хангах: барилга байгууламж нь ашиглалтын явцад эрчим хүч, дулаан, уур, ус зэрэг эх үүсвэрийн үр ашигтай хэрэглээг хангасан байдлаар төлөвлөгдөж, түүний дагуу баригдсан байх;

14.1.8.барилгын үйлдвэрлэлд дэвшилтэд техник, технологи ашиглах, эко-технологийг нэвтрүүлэх үйл ажллагааг дэмжих.

13

Page 14: Barilgiin Tuhai Huuli 2014

15 дугаар зүйл. Барилгын зураг төсөлд тавих шаардлага

15.1.Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна:

15.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм норматив, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, инженер-геологийн судалгааны дүгнэлт болон техникийн нөхцөлийн дагуу боловсруулагдсан байх;

15.1.2.усан хангамж, ариутгах татуурга, дулаан, холбоо, цахилгааны үр ашигтай хангамжийг бүрдүүлсэн, байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлаагүй байх;

15.1.3.дуу чимээ, доргио, утаа, хорт хий, өндөр үелзлэл, хог хаягдал, цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг барилга байгууламжаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллөөс хамгаалсан байх;

15.1.4.гудамж, талбай, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн газрыг чөлөөтэй ашиглах, авто зогсоол болон орц гарц, нийтийн хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөгдсөн байх; 

15.1.5.техникийн холбогдолтой осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангасан, байгалийн гамшиг болон осол гарсан тохиолдолд нүүлгэн шилжүүлэх, хүний амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн буй орчныг хамгаалах нөхцөлийг хангасан байх.

16 дугаар зүйл. Барилгын материалд тавих шаардлага

16.1.Барилга байгууламжид ашиглагдах барилгын материалддараах ерөнхий шаардлагыг тавина:

16.1.1.стандарт, зураг төслийн шаардлагыг бүрэн хангасан байх;

16.1.2.хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;

16.1.3.гарал үүсэл, чанарыг баталгаажуулсан гэрчилгээ, лабораторийн батламжтай байх;

16.1.4.чанарын шаардлага хангасан зориулалтын сав, баглаа боодол, хаяг, шошго, тавиур, чингэлэгтэй байх.

16.2.Барилгын материалыг барилга байгууламжийн зориулалт, төлөвлөлтийн дагуу сонгож зураг төсөлд тусгана.

16.3.Барилга байгууламжийн зураг төсөлд барилгын материал нь холбогдох стандартад нийцсэн тухай мэдээллийг заавал тусгана.

14

Page 15: Barilgiin Tuhai Huuli 2014

16.4.Барилгынматериалыгбарилгынажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн зөвхөн зураг төсөл зохиогчийн шийдвэрээр өөрчилж болно.

16.5.Барилгын материалын үйлдвэрлэл, олборлолт болон барилгын материалд тавигдах нарийвчилсан шаардлагыг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

17 дугаар зүйл.Барилга байгууламжид тавих шаардлага

17.1.Барилга байгууламж нь энэ хуулийн 14.1-д заасан зарчмын дагуу баригдсан байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:

17.1.1.зураг төслийн дагуу баригдсан байх;

17.1.2.барилгын норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх;

17.1.3.байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх;

17.1.4.зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүйбайх.

17.2.Барилга байгууламжийн гадна тохижилтын талбайн ногоон байгууламж нь норм нормативын баримт бичигт заасан хэмжээнээс бага байхыг хориглоно.

18 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлага

18.1.Орон сууц, үйлчилгээ, нийтийн зориулалттай барилга байгууламжийн баримт бичигт хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээ шаардлагыг заавал тусгасан байна. Уг шаардлагыг хангаагүй барилга байгууламжийн баримт бичгийг бүрдэл хангаагүйд тооцно.

18.2.Нийтийн зориулалттай дараах барилга байгууламж нь энэ хуулийн 18.1-д заасан шаардлагыг заавал хангасан байна:

18.2.1.төр болон захиргаа, эрүүл мэнд, боловсрол, банк санхүүгийн байгууллагын барилга байгууламж;

18.2.2.соёл урлаг, худалдаа үйлчилгээ, биеийн тамир, спортын зориулалттай барилга байгууламж;

18.2.3.цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай болон эдгээр газарт байрлаж байгаа амралт, зугаалгын бүс болон эрүүл ахуй, ариун цэврийн байгууламж;

15

Page 16: Barilgiin Tuhai Huuli 2014

18.2.4.авто болон явган зорчигчийн зам, гарц, гүүрэн гарц бүхий гудамж талбай;

18.2.5.харилцаа холбоо болон нийтийн тээврийн үйлчилгээний зориулалттай барилга байгууламж /төмөр зам болон онгоцны буудал, автобусны зогсоол, хот доторх болон хот хоорондын бүх төрлийн тээврийн хэрэгслийн зогсоол/.

19дүгээр зүйл.Барилгын ажлын талбайд тавих шаардлага

19.1.Захиалагч, гүйцэтгэгч нь барилгажилтын төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаарыг дур мэдэн өөрчлөхийг хориглоно.

19.2.Барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын ажилтан барилга байгууламжийн тэг тэнхлэгийг зураг төсөлд заасны дагуу хот байгуулалтын хууль тогтоомжид заасан улаан шугамтай уялдуулан тухайн барилгын ажлын талбай дээр тогтоож өгнө.

20 дугаар зүйл.Барилгын ажил явагдах газарт сервитут тогтоох

20.1.Барилгын ажил явагдаж байгаа газарт Иргэний хуульд заасны дагуу сервитут тогтоож болно.

20.2.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд дараах төрлийн барилгын ажилд зориулан зэргэлдээ орших газарт, эсхүл үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийн газар болон үл хөдлөх эд хөрөнгөд сервитут тогтоож болно:

20.2.1.барилга байгууламж барих, шинэчлэн барих, засварлах;

20.2.2.шугам сүлжээ, дэд бүтцийн байгууламж барих, шинэчлэн барих;

20.2.3.тухайн газар нутагт хөрсний инженер хайгуул, геотехникийн судалгаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтад авах;

20.2.4.барилга байгууламжид түр болон байнгын зориулалттай нэвтрэх орц барьж байгуулах.

20.3.Тусгай хэрэгцээний газрыг барилгын үйл ажиллагаанд түр хугацаагаар ашиглах зорилгоор Засгийн газрын шийдвэрээр, нийтийн эзэмшлийн газар, талбайг барилгын үйл ажиллагаанд түр хугацаагаар ашиглах зорилгоор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сервитут тогтоож болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Барилгын ажлын лицензи, зөвшөөрөл

16

Page 17: Barilgiin Tuhai Huuli 2014

21 дүгээр зүйл. Барилгын үйл ажиллагаа

21.1.Барилгын үйл ажиллагааг барилгын ажлын лицензи болон барилгын ажлын зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ.

21.2.Энэ хуулийн13.2-д заасан эрсдлийн зэргийн III, IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын үйл ажиллагааг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон лицензи бүхий хуулийн этгээд эрхэлнэ.

21.3.Энэ хуулийн13.2-д заасан эрсдлийн зэргийн II ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын үйл ажиллагааг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн хуулийн этгээд эрхэлнэ.Бүртгэлийг цахим хэлбэрээр гүйцэтгэж болно.

21.4.Энэ хуулийн 13.2-д заасан эрсдлийн I ангилалд хамаарх барилга байгууламжийн барилгын үйл ажиллагааг лицензи, бүртгэлгүйгээр эрхэлж болно.Энэ тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл авахгүй.

21.5.Энэ хуулийн 21.2, 21.3-т заасан барилгын ажлын лицензи олгох, барилгын салбарын хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагааг орон нутгийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

22 дугаар зүйл. Барилгын үйл ажиллагааны лицензи

22.1.Барилгын дараах үйл ажиллагааг лицензийн үндсэн дээр эрхэлнэ:

22.1.1. III,IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах;

22.1.2. III, IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх;

22.1.3.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар, үйлчилгээ эрхлэх;

22.1.4.цемент, туйван, бетон, төмөр бетон хийцийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх.

22.2.Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага лицензи олгосон хуулийн этгээдийн бүртгэлийг хөтөлж, мэдээллийг аймаг, нийслэлийн барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

17

Page 18: Barilgiin Tuhai Huuli 2014

23 дугаар зүйл. Барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл

23.1.Барилгын инженер хайгуул, геодези зураг зүйн ажил эрхлэх, барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барилгын ажил гүйцэтгэх, барилгын төсвийн тооцоо хийх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд нь барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад энэ хуулийн 23.2-т заасан шаардлагыг хангаж байгааг нотолсон баримт бичгийг бүрдүүлсний үндсэн дээр бүртгүүлнэ.Бүртгэлийг цахим хэлбэрээр хийж болно.

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан ангилалаар тавих шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, бүртгэх журмыг Засгийн газар батална.

23.3.Барилгын салбарын нэгдсэн бүртгэлд хамрагдсан иргэн, хуулийн этгээд барилга байгууламжийн ангилал тус бүрээр барилгын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болно.

23.4.Барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн барилгын мэргэжилтэн нь бүртгэлийн нэгдсэн санд хамрагдана. Энэхүү мэдээллийг барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээд нэг цонхны үйлчилгээгээр дамжин авах боломжтой бөгөөд нийтэд ил тод байна.

24 дүгээр зүйл. Барилгын ажлын зөвшөөрөл    

24.1.Энэ хуульд заасан II, III, IV, V ангилалд хамаарах барилга байгууламжид дараах тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгоно:

24.1.1.барилга байгууламж шинээр барих;

24.1.2.барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барих;

24.1.3.барилга байгууламжийг буулгах.

24.2.Баригдаж байгаа барилга байгууламжийн үндсэнбүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулах тохиолдолд холбогдох зураг төслийг дахин боловсруулж, тухайн барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна.

24.3.Шинэчлэн барих болон өргөтгөхбарилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгоход тухайн барилга байгууламжийн зураг төсөл, бичиг баримтад заасны дагуу ангиллыг тодорхойлно.

24.4.Тухайн газрын нэгж талбар дээр 1-ээс дээш барилга байгууламж барих тохиолдолд ангиллыг тус бүрээр нь тодорхойлж, нийт барилга байгууламжид дээд ангилалд хамаарах барилга байгууламжийн дагуу барилгын ажлын зөвшөөрөл авна.

18

Page 19: Barilgiin Tuhai Huuli 2014

24.5.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон, эсхүл хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчиж баригдсан барилга байгууламжийг буулгах тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл авна.

25 дугаар зүйл. Лицензи олгох

25.1.Барилгын үйл ажиллагааны лицензийг энэ хуулийн 21.2-т заасан эрх бүхий байгууллага Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийн тухай хуулийн 9-14 дүгээр зүйлд заасны дагуу олгож, лицензи бүхий хуулийн этгээдийн талаарх мэдээллийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

25.2.Барилгын үйл ажиллагааны лицензи авах хүсэлт гаргасан хуулийн этгээд нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг лицензи олгох эрх бүхий байгууллагад бүрдүүлж өгнө:

25.2.1.сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалтбуюу барилга байгууламж ашиглалтанд оруулсан гэрчилгээ;

25.2.2.мэргэжилтний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

25.2.3.хугацаа хэтэрсэн зээлгүй болохыг нотолсон харилцагч банкны тодорхойлолт;

25.2.4.хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн талаарх мэдээлэл;

25.2.5.хуулийн дагуу татвар, хураамж төлж байсан тухай татварын байгууллагын тодорхойлолт;

25.2.6.шаардлагатай тохиолдолд багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт болон тодорхойлолт, үйлдвэрлэлийн байрны талаарх мэдээлэл.

25.3.Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 25.2-т заасан баримт бичгийг хянан үзээд барилга байгууламжийн зориулалт, хийц, технологийн онцлогоос шалтгааланхолбогдох байгууллагаас лавлагаа авч, тухайн салбарын асуудал хариуцсантөрийн захиргааны төв байгууллагаас санал авна.

25.4.Барилгын үйл ажиллагааны лицензийн хугацаа болон түүнийг сунгах асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлээр зохицуулна. Хугацааг хүсэлт гаргасан этгээдэд лиценз олгосон өдрөөс эхлэн тоолно.

19

Page 20: Barilgiin Tuhai Huuli 2014

25.5. Барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх лиценз бүхий болон бүртгэлтэй хуулийн этгээд нь энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ.

26 дугаар зүйл. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа

26.1.Барилгын ажлын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дор дурдсаны дагуу олгоно:

26.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газарт барилга байгууламжийн байршлыг тогтоож, шаардлагатай техникийн нөхцөлүүдийг эх загвар зурагт үндэслэн тодорхойлон баталгаажуулах ажиллагааг II, III ангилалд хамаарах барилга байгууламжийн хувьд ажлын 21 хоногт; IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн хувьд ажлын 30 хоногт багтаан шийдвэрлэх;

26.1.2. энэ хуулийн 26.1.1-д заасны дагуу баталгаажуулсан техникийн нөхцөлийг үндэслэн боловсруулж, барилга байгууламжийн ангиллын дагуу магадлал хийгдсэн иж бүрэн зураг төслийг бүртгэж, ажлын 7 хоногт багтаан барилгын ажлын зөвшөөрлийг дараах байгууллага олгоно:

26.1.2.1.нийслэлд баригдах II-V ангилалд хамаарх барилга байгууламжийн хувьд нийслэлийн Засаг дарга;

26.1.2.2.аймагт баригдах II, III ангилалд хамаарах барилга байгууламжийн хувьд аймгийн Засаг дарга;

26.1.2.3.аймагт баригдах IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн хувьд барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага.

26.2.Энэ хуулийн 26.1.2-т заасан хугацааг иж бүрэн зураг төслийг барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгсөн өдрөөс эхлэн тоолно.

26.3.Барилга байгууламж нь хот байгуулалтын хууль тогтоомжид заасан барилгажилтын төсөлд тусгагдан батлагдсан тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл авахад энэ хуулийн 26.1.1 дэх заалт хамаарахгүй.

27 дугаар зүйл. Техникийн нөхцөл баталгаажуулах

27.1.Энэ хуулийн 26.1.1-д заасны дагуу барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлт гаргасан этгээд барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагадхүсэлт гаргахдаа түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

27.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл;

20

Page 21: Barilgiin Tuhai Huuli 2014

27.1.2.барилга барих газрын нэгж талбарын кадастрын зураг, түүний нөхцөл, байдлыг харуулсан гэрэл зураг (шаардлагатай тохиолдолд агаарын зураг);

27.1.3.хүсэлт гаргасан этгээдийн тухай мэдээлэл (иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар);

27.1.4.өргөдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлэх тохиолдолд итгэмжлэл;

27.1.5.барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг;

27.1.6.техникийн нөхцөл олгоход шаардагдах барилга байгууламжийн хүчин чадал болон инженерийн хангамжийн хэрэгцээг тодорхойлсон мэдээлэл.

27.2.Инженерийн хангамжийн байгууллага техникийн нөхцөл олгохоос татгалзсан нь хүсэлт гаргасан этгээд инженерийн хангамжийн хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангахад саад болохгүй. Энэ тохиолдолд хүсэлт гаргасан этгээдинженерийн хангамжийн хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах хувилбарыгзураг төсөлд нарийвчлан тусгана.

27.3.Барилга байгууламжид техникийн нөхцөл олгохоос татгалзсан нь барилгын ажлын зөвшөөрөл олгох ажиллагааг зогсоох, цуцлах үндэслэл болохгүй.

28 дугаар зүйл. Иж бүрэн зураг төсөл бүртгэх

28.1.Энэ хуулийн 26.1.2-т заасны дагуу барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг бүртгүүлэх хүсэлт гаргасан этгээд барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахдаа түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

28.1.1.барилга байгууламжийн техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;

28.1.2. барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл;

28.1.3.барилга байгууламжийн зураг төсөл зохиогчийн тухай мэдээлэл (регистрийн дугаар, мэргэжлийн үнэмлэх, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг; хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн танилцуулга);

28.1.4.байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн хувьд үнэлгээний тайлан.

28.2. III, IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн хувьд энэ хуулийн 28.1-д заасан баримт бичгээс гадна иж бүрэн зураг төсөлд хийсэн магадлалын

21

Page 22: Barilgiin Tuhai Huuli 2014

дүгнэлт, зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэгч хуулийн этгээдийн лицензийг хавсаргасан байна.

29 дүгээр зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох

29.1.Барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдээс ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хуульд нийцүүлэн шалгаж, энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу техникийн нөхцөлийг баталгаажуулсан, 28 дугаар зүйлд заасны дагуу иж бүрэн зураг төслийг бүртгэсэн тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгоно. Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг шийдвэрт тусган хүсэлт гаргасан этгээдэд бичгээр өгнө.

29.2.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага барилга байгууламжийн зураг төсөлд хийсэн магадлалд эргэлзсэн тохиолдолд дахин экспертийн магадлал хийлгэх шийдвэр гаргах эрхтэй.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасны дагуу барилга байгууламжийн зураг төсөлд дахин хийсэн магадлалын дүгнэлт нь өмнөх дүгнэлттэй ижил байх тохиолдолд зардлыг барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага хариуцна. Өмнө хийсэн магадлалын дүгнэлт алдаатай байсан нь тогтоогдвол тухайн магадлалыг хийсэн этгээд бий болох хариуцлагыг хуульд заасны дагуу хүлээнэ.

29.4.Энэ хуулийн 27.2-т заасан этгээдийнинженерийн хангамжийн хэрэгцээгээ өөрийн эх үүсвэрээр хангах шийдэл нь нормативын баримт бичгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана.

29.5.Барилгын ажлын зөвшөөрөлд барилгын ажлын үе шатанд тавих хяналтын тайланг гаргах талаар тусгана.

29.6.Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн өргөдөл, баримт бичгийг хянан шийдвэрлэж зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална.

29.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь энэхүү хуульд заасан зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно.

30 дугаар зүйл. Зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл

30.1.Барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:

30.1.1.барилга байгууламжийн байршлын талаарх тодорхой мэдээлэл;

30.1.2.газрын бүртгэлийн мэдээлэл, кадастрын код;

22

Page 23: Barilgiin Tuhai Huuli 2014

30.1.3.барилгын ажлын зөвшөөрөл олгосон огноо,зөвшөөрлийн дугаар;

30.1.4.барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа;

30.1.5.барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа үйлчилж эхлэх огноо;

30.1.6.барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлын талаарх тодорхой мэдээлэл;

30.1.7.барилга байгууламжийн ангилал;

30.1.8.барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл;

30.1.9.барилгын ажлын зөвшөөрөл олгосон ажилтны албан тушаал, гарын үсэг.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгох тухай шийдвэр болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлтийг оруулах эрхтэй.

31 дүгээр зүйл.Барилгын ажлын зөвшөөрлийнхугацаа

31.1.Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын баримт бичгийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөнд заасан хугацаагаар олгоно. Энэхүү хугацааг төлөвлөгөөндбарилгын ажил эхлүүлэхээрзаасан өдрөөс эхлэн тоолно.

31.2.Барилгын ажил нь энэ хуулийн 31.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийнхугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бодит хугацааг заасан төлөвлөгөөг хавсаргана.

31.3.Барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулна.

31.4.Энэ хуулийн 31.2-т заасны дагуу хүсэлт гаргаагүй бөгөөд барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд зөвшөөрлийг шинээр авна.

ТАВДУГААР БҮЛЭГ

Барилгын салбарын удирдлага, зохицуулалт

32 дугаар зүйл.Барилгын салбарын удирдлага

23

Page 24: Barilgiin Tuhai Huuli 2014

32.1.Улсын Их Хурал барилгын салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, барилгын хууль тогтоомжийг батлан, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

33 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

33.1.Засгийн газар нь барилгын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

33.1.1.барилгынхууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

33.1.2.барилгын салбарын төсөв, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах;

33.1.3.барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, мэдээлэл олгох нэг цэгийн үйлчилгээний дүрэм, журмыг батлах;

33.1.4.нийт нутаг дэвсгэр дэх харилцаа холбооны болон инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийг суурилуулах трасс, техникийн нөхцөл, зарчим, дарааллыг тодорхойлох;

33.1.5.цөмийн цахилгаан станц,томоохон дулааны болон усан станц, шугам сүлжээ, төмөр зам, нисэх онгоцны буудал, метро, хурдны авто зам, цэвэрлэх байгууламж, улс дамнасан нефть болон хийн хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох.

34 дүгээр зүйл.Барилгын асуудал хариуцсантөрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

34.1.Барилгын асуудал хариуцсантөрийн захиргааны төв байгууллага барилгын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

34.1.1.барилгын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт-шалгалт хийж, үнэлгээ өгөх;

34.1.2.барилгын норм нормативын баримт бичгийг боловсруулах ажлыг зохион байгуулах, батлах, холбогдох стандартыг нэвтрүүлэх, мөрдүүлэх ажлыг удирдлагаар хангах;

34.1.3.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийг сонгон шалгаруулж, эрх олгох;

34.1.4.инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх барилга техникийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, зохицуулалтаар хангах;

24

Page 25: Barilgiin Tuhai Huuli 2014

34.1.5.энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан барилгын үйл ажиллагааны лицензиолгох, түдгэлзүүлэх, цуцлах, хугацааг сунгах, лицензи олгох нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулах;

34.1.6.барилгын ажлын зөвшөөрөл олгох болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавих;

34.1.7.орон нутгийн барилгын асуудал хариуцсан байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

34.1.8.барилгын салбарын шинжлэх ухаан, техник, технологийнбодлогыг хэрэгжүүлэх;

34.1.9.барилгын ажлын лицензи болон зөвшөөрөл, барилга байгууламж ашиглалтад оруулах гэрчилгээ, барилга байгууламжийн паспортын загварыг батлах;

34.1.10. барилга байгууламжийн ашиглалтын дүрмийг батлах;

34.1.11.барилгын салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам батлах;

34.1.12.барилгын салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх ажлыг удирдлагаар хангаж, хяналт тавих;

34.1.13.санхүү, эдийнзасгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх барилга байгууламжийнматериалын жишиг үнэлгээ, үнийн индексийг батлах, зарлах;

34.1.14.туршилт, шинжилгээ судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрмийг батлах, удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих;

34.1.15.хууль тогтоомжид заасан бусад эрх.

35 дугаар зүйл. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

35.1.Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

35.1.1.барилгын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;

25

Page 26: Barilgiin Tuhai Huuli 2014

35.1.2.барилгын норм нормативын баримт бичиг, стандарт боловсруулах, хэрэгжилтийг хангах;

35.1.3.барилгын салбарын мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;

35.1.4.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах;

35.1.5.аймагт баригдах IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтлөх,тэдгээрийг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд оролцох;

35.1.6.барилгын нормнормативын баримт бичиг, стандартыг цахим хуудсаар сурталчлах болонхэвлэх ажлыг зохион байгуулах;

35.1.7.барилгын салбарын мэргэжилтэн болон хуулийн этгээдийн нэгдсэн цахим бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах;

35.1.8.улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх барилга байгууламжийнматериалын жишиг үнэлгээ, үнийн индексийг боловсруулах;

35.1.9.хууль тогтоомжид заасан бусад эрх.

35.2. Энэ хуулийн 35.1.2-35.1.4, 35.1.8-д заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр орон нутгийн захиргааны болон Засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

36 дугаар зүйл. Засаг даргын бүрэн эрх

36.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь барилгын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

36.1.1.тухайн нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;

36.1.2.тухайн нутаг дэвсгэрт баригдах II, III ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу олгох, хугацааг сунгах, ашиглалтын гэрчилгээ олгож хяналт тавих;

36.1.3.барилгын үйл ажиллагаанд баримтлах техникийн норм, норматив, стандартыг мөрдүүлэх;

26

Page 27: Barilgiin Tuhai Huuli 2014

36.1.4.барилгын ажлын зөвшөөрөл олгох нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээлэл олгох, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих;

36.1.5.тухайн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга байгууламж, барилгын үйл ажиллагаанд хяналтшалгалт хийх;

36.1.6.хөдөлмөрийнэрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулахарга хэмжээ авч, холбогдох сургалтзохион байгуулах;

36.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.

36.2.Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрөл олгож, нэгдсэн бүртгэл хөтлөх, ашиглалтад хүлээн авах асуудлыг нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.

ЗУРАГДУГААР БҮЛЭГ

Барилгын үйл ажиллагаанд оролцогч, экспертийн магадлал, мэргэшлийн зэрэг, бүртгэл

37 дугаар зүйл.Захиалагчийн бүрэн эрх

37.1.Барилгын ажлын захиалагч гэдэгт барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий дор дурдсан иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ойлгоно:

37.1.1.газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч;

37.1.2.тухайн газар дээр байгаа барилгын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч;

37.1.3.тухайн газар дээр баригдах барилгын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч.

37.2.Барилгын ажлын захиалагч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

37.2.1.барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх;

37.2.2.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.4.1-д заасны дагуу барилга байгууламж болон үйл ажиллагааныхаа талаарх иж бүрэн мэдээллийг тухайн нутаг дэвсгэрт нийтэд ил тод байрлуулах;

37.2.3.барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 26-28 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;

27

Page 28: Barilgiin Tuhai Huuli 2014

37.2.4.барилгынажлын хяналтыг зохион байгуулж, үе шатны хяналтын талаар зураг төсөл зохиогч болон гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож гэрээнд тусгах;

37.2.5.барилга байгууламжийг хүлээн авч ашиглалтад оруулах;

37.2.6.энэ хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу барилгын ажлыгтүр зогсоосон тохиолдолд тогтоосон хугацаанд хамгаалалтын горимыг хангаж ажиллах;

37.2.7.барилгын ажилд тавих хяналт шалгалтын явцад эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх;

37.2.8.барилгын үйл ажиллагаанд холбогдох норм нормативын баримт бичгийг баримтлан ажиллаж, хууль тогтоомжид заасан эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

37.2.9. IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ авах, барилгын зураг төсөлд магадлал хийлгэх;

37.2.10.түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах;

37.2.11.барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх;

37.2.12.тухайн барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хугацаанд үүсэх эрсдлийг хариуцах.

37.3.Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчилж аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

37.4.Захиалагч нь барилгын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийг хууль тогтоомжийн дагуузөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр төлөөлүүлэн гүйцэтгүүлж болно.

37.5.Барилгын ажлын үе шат болгонд захиалагч нь тодорхой байна. Захиалагч нь тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно. Барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно.

37.6.Захиалагч барилгын үйл ажиллагаатай холбогдуулан бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг хариуцна.

38 дугаар зүйл.Зураг төсөл зохиогчийн бүрэн эрх

28

Page 29: Barilgiin Tuhai Huuli 2014

38.1.Зураг төсөл зохиогч гэдэгт барилга байгууламжийн зураг төслийн ажил гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг ойлгоно.

38.2.Зураг төсөл зохиогч нь дараах үүрэгтэй:

38.2.1.барилга байгууламжийн зураг төслийг холбогдох хууль тогтоомж, норм нормативын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэн техникийн болон хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоонд тулгуурлан боловсруулах;

38.2.2.барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийн холбогдох хэсгийг хийсэн зохиогч өөрийн гүйцэтгэсэн зураг төсөл дээр гарын үсэг зурж, мэргэжлийн хариуцлага хүлээх;

38.2.3.барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл хууль тогтоомж болон норм нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг зураг төсөл зохиогч хуулийн этгээд баталгаажуулан холбогдох хариуцлагыг хүлээх;

38.2.4.барилгын ажлын үе шатанд энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан техникийн хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх;

38.2.5.барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үйл ажиллагаанд оролцох;

38.2.6. II ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төслийн ажил гүйцэтгэх тохиолдолд энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэх;

38.2.7. III, IV, V ангилад хамаарах барилга байгууламжийн зураг төслийн ажил гүйцэтгэх тохиодолд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас лицензи авсан байх;

38.2.8.захиалагчийн санал нь барилга байгууламжийн норм нормативын баримт бичигт заасан чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зураг төсөлд өөрчлөлт оруулах.

38.3.Зураг төсөл зохиогч нь дараах эрхтэй:

38.3.1.барилгын ажилд зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг захиалагчаас шаардах;

38.3.2.шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийн бүтээц, материалд лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулахыг захиалагчаас шаардах;

38.3.3.энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, 5-аас доошгүй жил барилга байгууламжийн зураг төслийн ажил гүйцэтгэсний үндсэн дээр лицензи авах;

29

Page 30: Barilgiin Tuhai Huuli 2014

38.3.4.барилгын ажлыг зураг төсөл болон барилга байгууламжид тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолдбарилгын ажлыг зогсоож, энэ талаар мэргэжлийн улсын хяналтын байгууллагад мэдэгдэх.

38.4.Зураг төсөл зохиогч нь өөрийн боловсруулсан зураг төсөлд экспертийн магадлал хийхийг хориглоно.

38.5.Барилгын ажлын явцад зураг төсөл зохиогч хяналт тавих журмыг Засгийн газар батална.

39 дүгээр зүйл.Барилгын ажил гүйцэтгэгчийн бүрэн эрх

39.1.Барилгын ажил гүйцэтгэгч гэдэгт захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг ойлгоно.

39.2.Барилгын ажил гүйцэтгэгч нь дараах үүрэгтэй:

39.2.1.барилгын ажлын зөвшөөрөл олгосон барилга байгууламжийн барилгын ажлыг баталгаажсан зураг төсөл болон норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх;

39.2.2.гүйцэтгэсэн барилгын ажлын ил далд ажлын актыг бичиж баталгаажуулах, мэргэжлийн улсын хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

39.2.3.барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах;

39.2.4.барилгын ажлын талбайд галын болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах;

39.2.5.барилгын ажлын талбайн орчны хамгаалалтын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас хамгаалах арга хэмжээ авах;

39.2.6.энэ хуулийн 8 дугаар зүйлд дурдсан гуравдагч этгээдийн амьдрах, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг зөрчихгүй байх, саад учруулахгүй байх;

39.2.7.тухайн барилга байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч болон улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн төлөөллийг барилгын талбайд чөлөөтэй нэвтрүүлэх, гүйцэтгэж байгаа ажил, барилга байгууламжийн баримт бичигтэй танилцуулах;

30

Page 31: Barilgiin Tuhai Huuli 2014

39.2.8.барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэсэн ажилд үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах;

39.2.9.барилга байгууламжийн үндсэн  ажил /суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил /-ыг бие даан гүйцэтгэх;

39.2.10.барилгын ажилтай холбогдуулан гудамж, зам, талбай сэтлэх, шугам сүлжээ барих, холболт хийх, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулах үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бол тэдгээрийг бүрэн буцаан сэргээх.

39.3.Барилгын ажил гүйцэтгэгч нь дараах эрхтэй:

39.3.1.захиалагчтай байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол туслан гүйцэтгэгчийг сонгож, гэрээний үндсэн дээр ажиллуулах;

39.3.2.II ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний үндсэн дээр, III, IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас лицензи авсны үндсэн дээр гүйцэтгэх;

39.3.3. II ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг энэхүү хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж, 5-аас доошгүй жил барилгын ажил эрхэлсэний үндсэн дээр III, IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг эрхлэх лицензи авах;

39.3.4.захиалагчийн техникийн хяналтаас бусад энэ хуульд заасан барилгын ажил гүйцэтгэхтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх.

39.4.Тухайн барилгын ажил гүйцэтгэгчийн үүргийг захиалагч бие даан гүйцэтгэж байгаа тохиолдолд энэ хуульд заасан барилгын ажил гүйцэтгэгчийн эрх, үүргийг захиалагч өөрөө хэрэгжүүлнэ.

39.5.Хөрөнгө оруулагч нь тухайн барилгын ажил гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.

39.6.Хувийн болон гэр бүлийн хэрэгцээний I ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг тухайн иргэн өөрөө гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд иргэн барилгын стандарт, норм нормативын баримт бичгийн шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.

39.7.Барилгын ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө өөрөө хариуцна.

31

Page 32: Barilgiin Tuhai Huuli 2014

39.8. IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр оролцох хуулийн этгээдээс лицензи шаардахгүй.

40 дүгээр зүйл. Барилга байгууламжийн эксперт

40.1.Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт нь иргэн, хуулийн этгээд байж болно. Эксперт нь энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хараат бус, бие даасан, мэргэшлийн өндөр түвшний магадлалын дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий барилгын үйл ажиллагааны оролцогч бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ.

40.2.Магадлал хийх иргэн нь энэ хуулийн 40.3-т заасан шаардлагыг хангасан 2-оос дээшгүй хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллана.    

40.3.Барилгабайгууламжийн зураг төсөлд магадлал хийх эспертэд тавих шаардлага, түүнийг сонгон шалгаруулж эрх олгох болон барилгын зураг төсөлд магадлал хийх журмыг Засгийн газар батална.

40.4.Барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийн холбогдох хэсэгт магадлал хийсэн эксперт өөрийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой хэсэгт санал гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ.

40.5.Барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл нь хууль тогтоомж болон норм нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх магадлалын дүгнэлтийг хуулийн этгээд гаргаж, дүгнэлтийнхээ төлөө холбогдох хариуцлагыг хүлээнэ.

41 дүгээр зүйл. Магадлал хийх

41.1.Энэ хуульд заасан II, III ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөлд захиалагчийн хүсэлтээр магадлал хийнэ.  

41.2. IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, эсхүл газар хөдлөлтийн 7-оос дээш баллын бүсэд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, инженер-геологийн төвөгшилтэй нөхцөлийн судалгааны дүгнэлт, техник, эдийн засгийн үндэслэлд заавал магадлал хийлгэнэ. 

41.3.Энэ хуулийн 41.2 дахь хэсэг гадаадын зохиогчийн зураг төсөл болон гадаадын байгууллагатай хамтран боловсруулсан зураг төсөл, хот байгуулалтын баримт бичигт нэгэн адил хамаарна.

41.4.Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан барилга бүтээцийн зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ.

32

Page 33: Barilgiin Tuhai Huuli 2014

41.5.Энэ хуулийн 41.2, 41.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглоно.

41.6.Магадлалын дүгнэлт нь татгалзсан, эсхүл зөвшөөрсөн гэсэн 2 хэлбэртэй байна. Экспертийн магадлалын татгалзсан дүгнэлт нь барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно.

41.7.Барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 41.6-д заасан магадлалтай холбогдуулан экспертээс нэмэлт тайлбар, мэдээлэл авч болно.

42 дугаар зүйл. Зөвлөх үйлчилгээ

42.1.Барилгын үйл ажиллагаанд хяналт тавьж,үр дүнтэй зохион байгуулах зорилгоор захиалагчтай гэрээбайгуулсны үндсэн дээр үзүүлэх тусгай мэдлэг, ур чадвар шаардах мэргэжлийн үйлчилгээг зөвлөх үйлчилгээ гэнэ.

42.2.Барилгын салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээг дараах чиглэлээр үзүүлнэ:

42.2.1.барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад;

42.2.2. барилгын ажлын үе шатанд хяналт тавих;

42.2.3. барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлийг хэрэгжүүлэх;

42.2.4. барилга байгууламжийг ашиглалтад оруулах;

42.2.5. энэ хуулийн 42.2.1-42.2.4-т заасан ажлыг иж бүрнээр гүйцэтгэх.

42.3.Энэ хуульд заасан II, III ангилалд хамаарах барилга байгууламжид зөвлөх үйлчилгээг захиалагчийн хүсэлтээр; IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авсан байна.

42.4.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн нь барилгын салбарын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуллагаас эрх авснаар үйл ажиллагаа эрхэлнэ.Хуулийн этгээд нь барилгын салбарын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр барилгын зөвлөх үйлчилгээ эрхлэх эрхтэй болно.

42.5.IV, V ангилалд хамаарах барилга байгууламжийнбарилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд даатгалд заавал хамрагдсан байна.

42.6.Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

33

Page 34: Barilgiin Tuhai Huuli 2014

43 дугаар зүйл. Барилгын салбарын мэргэжилтэн

43.1.Барилгын салбарын мэргэжилтэн нь мэргэшлийн зэрэг авч энэ хуульд заасан эрх, үүргийн хүрээнд нийтийн эрх ашигт нийцүүлэн хараат бус үйл ажиллагаа хэрэгжүүлж, бүртгэлд хамрагдана.

43.2. Барилгын салбарын мэргэжилтнийг бүртгэх, мэргэшлийн зэрэг олгох журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

43.3.Барилгын салбарын мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагааг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэхорон тооны бус мэргэжлийн зөвлөл хариуцна. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

44 дүгээр зүйл.Мэргэшлийн зэрэг

44.1.Барилгын салбарын мэргэжилтний мэргэшлийн зэрэг нь дараах түвшинтэй байна:

44.1.1.дадлагажигч;

44.1.2.мэргэжилтэн;

44.1.3.мэргэшсэн мэргэжилтэн;

44.1.4.зөвлөх мэргэжилтэн.

44.2.Тухайн түвшний мэргэжилтний үйл ажиллагааны хүрээ, түүнд тавигдах шаардлага, мэргэшлийн гэрчилгээ олгох хугацааг энэхүү хуулийн 43.2-т заасан журамд нарийвчлан тогтооно.

44.3.Энэ хуулийн 44.1.4-т заасан зөвлөх мэргэжилтэн I-V ангилалд хамаарах барилга байгууламжид магадлал хийх экспертийн сонгон шалгаруулалтад орох эрхтэй.

45 дугаар зүйл.Барилгын салбарт ажиллах гадаадын иргэн, хуулийн этгээд

45.1.Барилгын үйл ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан гадаадын иргэн нь тухайн мэргэжлээр дээд сургууль төгссөн, мэргэжлээрээ ажилласан туршлагатай, хууль тогтоомжийн дагуу виз болон ажиллах зөвшөөрөл авсан байна.

45.2.Барилгын зураг төсөл зохиогч, барилгын ажил гүйцэтгэх гадаадын хуулийн этгээд нь тухайн оронд мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу авсан зураг төсөл зохиогч, барилгын гүйцэтгэгчээр ажиллах эрх, лицензид тохирсон ангиллын

34

Page 35: Barilgiin Tuhai Huuli 2014

барилга байгууламжийн зураг төсөл зохиох, эсхүл барилгын ажил гүйцэтгэх эрхтэй байна.

45.3.Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэх гадаадын иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Барилгын ажлын хяналт

46 дугаар зүйл.Барилгын ажилд тавих хяналт

46.1.Барилгын ажилд дараах хяналтыг хэрэгжүүлнэ:

46.1.1.барилгын ажил гүйцэтгэгчийн дотоод хяналт;

46.1.2.барилгын зураг төсөл зохиогчийн хяналт;

46.1.3.захиалагчийн барилгын хяналт;

46.1.4.барилгын улсын хяналт.

47 дугаар зүйл.Барилгын ажлын гүйцэтгэлд тавих хяналт

47.1.Барилгын ажилгүйцэтгэгч нь барилгын ажил баталгаажсан зураг төсөл болон норм нормативын баримт бичгийн дагуу хийгдэж байгаа эсэхэдбайнгын дотоод хяналт тавьж, үе шатныажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөн захиалагч, зураг төсөл зохиогчтой хамт гарын үсэг зурж баталгаажуулна.

47.2.Гүйцэтгэгч нь барилга байгууламжийн барилгын ажлын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэлийг барилгын ажил дуусахын өмнө барилга байгууламж ашиглалтад оруулах гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага болон улсын хяналт хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлнэ.

47.3.Барилгын ажлын үе шатны гүйцэтгэлийн тэмдэглэлийн үнэн зөвийг гүйцэтгэгч хариуцна.

48 дугаар зүйл.Барилгын зураг төсөл зохиогчийн хяналт

48.1.Барилгын зураг төсөл зохиогч нь барилгын ажил зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

48.2.Барилгын зураг төслийн зохиогч барилга байгууламжид хяналт тавих боломжгүй болсон тохиолдолд захиалагч өөр зураг төсөл зохиогчтой гэрээ байгуулсны үндсэн дээр хяналтыг гүйцэтгүүлж болно.

35

Page 36: Barilgiin Tuhai Huuli 2014

48.3.Захиалагчийн хүсэлтийг үл харгалзан зураг төсөл зохиогч нь зураг төсөлтэй холбогдуулан барилгын ажилд хяналт тавих эрхтэй бөгөөд захиалагч зураг төсөл зохиогчийн хяналтын үйл ажиллагааг эсэргүүцэх, эсхүл түүнээс татгалзах эрхгүй.

48.4.Зураг төсөл зохиогч нь барилгын ажилд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажил буруу гүйцэтгэсэнтэй холбогдуулан буулгуулах зэргээр холбогдох шаардлага тавьж, захиалагч болон улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.

49 дүгээр зүйл. Захиалагчийн хяналт

49.1.Захиалагчийн барилгын техникийн хяналтгэдэгт барилгын ажилбарилгын зураг төсөл, баримт бичгийн дагуу явагдаж байгаа эсэхийг захиалагчийн зүгээс хянах дотоод хяналтыг ойлгоно.

49.2.Захиалагч нь барилгын үйл ажиллагаанд тавих техникийн хяналтыг зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдээр гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

49.3.Захиалагч нь барилгын ажилд тавих хяналтыг гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын зүгээс тавих хяналтын үйл ажиллагааны уялдааг хангах арга хэмжээ авна.

49.4.Захиалагч барилгын техникийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.

49.4.Захиалагч барилгын техникийн хяналт тавих үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүсэх хариуцлагыг бүрэн хүлээх бөгөөд зөвлөх үйлчилгээгээр үүргээ гүйцэтгүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

50 дугаар зүйл.Барилгын улсын хяналт

50.1.Барилгын улсын хяналт гэдэгт барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас барилгын үйл ажиллагааны аюулгүй байдал, чанар болон барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэдтавих хяналтын үйл ажиллагааг ойлгоно.

50.2.Барилгын үйл ажиллагаанд мэргэжлийн улсын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хяналт шалгалтын хууль тогтоомжоор зохицуулна.

51 дүгээр зүйл.Барилгын үйл ажиллагааны зөрчилд хүлээлгэх хариуцлага

36

Page 37: Barilgiin Tuhai Huuli 2014

51.1.Барилгын үйл ажиллагааны зөрчилд ногдуулсан торгуулийг зөрчил гаргасан этгээд торгууль ногдуулах тухай шийдвэр гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулна.

51.2.Энэ хуулийн 51.1-д заасан хугацаанд ногдуулсан торгуулийг төлөөгүй тохиолдолд торгуулийг 3 дахин нэмэгдүүлжтөлүүлнэ.

51.3.Зөрчил гаргасан этгээд нь торгууль ногдуулсан зөрчлийг арилгаагүй тохиолдолд торгууль ногдуулах шийдвэр гаргасан өдрөөс эхлэн 3 сар тутмын эцэст ногдуулсан торгуулийг 3 хүртэлх удаа 3 дахин нэмэгдүүлж төлүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Барилга байгууламжийн гэрчилгээ

52 дугаар зүйл. Барилга байгууламж ашиглалтад оруулах гэрчилгээ

52.1.Барилгын ажлыг зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэснийг баталгаажууланбарилгын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь барилга байгууламжийг хүлээн авч, захиалагч болон гүйцэтгэгчид барилга байгууламж ашиглалтад оруулсан гэрчилгээ олгоно.

52.2.Цогцолбор барилга байгууламжийн технологийн хувьд нэгдмэл бус бүрдэл хэсгийг хэсэгчлэн ашиглалтад хүлээн авч, гэрчилгээг олгож болно.

52.3.Ашиглалтад хүлээн авч гэрчилгээ олгоогүй болон дуусаагүй барилга байгууламжийг ашиглах, худалдах, цахилгаан болон холбоо, дулаан, халуун хүйтэн усаар хангах, түүнд үйл ажиллагаа явуулах, иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно.

52.3.Ашиглалтад хүлээн авч гэрчилгээ олгоогүй болон дуусаагүй барилга байгууламжийг байнгын инженерийн хангамжаар хангах, түүнд үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

53 дугаар зүйл. Гэрчилгээ авахад тавих шаардлага

53.1.Захиалагч нь барилгын ажлын зөвшөөрөлолгох эрх бүхий байгууллагадбарилга байгууламжийг ашиглалтад оруулж гэрчилгээ авах өргөдөл гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

53.1.1.тухайн барилга байгууламжийн дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын систем зэрэг инженерийн үндсэн шугам сүлжээний холболтыг батлагдсан техникийн нөхцөлийн дагуу хийсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;

37

Page 38: Barilgiin Tuhai Huuli 2014

53.1.2.барилга байгууламжид өөрчлөлт орсон тохиолдолд тухайн өөрчлөлтийг тусгасан зураг төслийг эцсийн байдлаар 3 хувь, өөрчлөлт ороогүй тохиолдолд энэ тухай мэдүүлэг;

53.1.3.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, ийм байгууллага байхгүй тохиолдолд тоног төхөөрөмж зааврын дагуу суурилагдсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт /угсралт гүйцэтгэсэн тухайн байгууллага болон захиалагчаар батлуулна/.

54 дүгээр зүйл. Гэрчилгээ олгох

54.1.Энэ хуулийн 53.1-д заасан эрх бүхий байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авч, тухайн барилга байгууламжидгэрчилгээ олгох, эсхүл олгохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана.

54.2.Барилга байгууламж батлагдсан баримт бичгийн дагуу баригдсан эсэхийг шалгах зорилгоор улсын хяналтын байцаагч барилга байгууламжид шалгалт хийж болно.

54.3.Энэ хуулийн 54.2-т заасан шалгалтын явцад зөрчил илэрсэн тохиолдолд улсын хяналтын байцаагч хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авна.

54.4.Аймагт баригдсан II, III ангилалд хамаарах барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гэрчилгээг хүсэлт гаргаснаас хойш 15 хоногийн дотор аймгийн Засаг дарга, IV,V ангилалд хамаарах барилга байгууламжийг ашиглалтад оруулах гэрчилгээг хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага; нийслэлд баригдсан II, III, ангилалд хамаарах барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гэрчилгээг хүсэлт гаргаснаас хойш 15 хоногийн дотор, IV,V ангилалд хамаарах барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гэрчилгээг хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.

54.5.Дараах тохиолдолд гэрчилгээ олгохоос татгалзаж болно:

54.5.1.энэ хуулийн 54.2-т заасан баримт бичгийг бүрдүүлээгүй;

54.5.2.захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчхяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан;

54.5.3.зөвшөөрлийн нөхцөлүүдийг хангаагүй, эсхүл зөрчсөн.

54.6.Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гэрчилгээ авахад бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг захиалагч хариуцна.

54.7.Гэрчилгээ олгох эрх бүхий байгууллага нь барилга байгууламж ашиглалтад оруулсан гэрчилгээ, эсхүл гэрчилгээг олгохоос татгалзсан тухай хариуг

38

Page 39: Barilgiin Tuhai Huuli 2014

энэ хуулийн 54.4-т заасан хугацаанд олгоогүй тохиолдолд тухайн барилга байгууламж нь батлагдсан баримт бичгийн дагуу баригдсанд тооцогдох бөгөөд өргөдөл гаргасан этгээдэд гэрчилгээг нэн даруй олгоно.

55 дугаар зүйл.Барилга байгууламжийг ашиглагч, эзэмшигчийн үүрэг

55.1.Барилга байгууламжийн ашиглалтын явцад уг барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч нь хууль тогтоомж, норм нормативын баримт бичигт заасан шаардлагыг дагаж мөрдөх үүрэгтэй.

55.2.Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч нь дараах үүргийг хүлээнэ:

55.2.1.барилга байгууламжийн үндсэн бүтээцийг арчлан хамгаалах;

55.2.2.барилга байгууламжийн хэрэглээний ус, ариутгах татуурга, цахилгаан, дулааны системийг арчлан хамгаалах;

55.2.3.барилгыг галаас хамгаалах, ариун цэвэр, эрүүл ахуйн болон экологийн шаардлагыг хангах;

55.2.4.байгаль орчин, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах хууль тогтоомжийг биелүүлэх;

55.2.5.барилга байгууламжийн орчны тохижилтын засвар арчлалтыг тогтмол хийж, авто болон явган хүний зам, талбайн хөдөлгөөнийг хаах зэргээр бусдад саад учруулахгүй байх;

55.2.6.барилгын дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр цас мөс, хог, шороо, тоосонцор болон бусад зүйлс хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас сэргийлэх;

55.2.7.барилгын даацын бүтээц, хийц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих;

55.2.8.барилга байгууламжид зурагт болон гэрлэн чимэглэл зэрэг нэмэлт тоног төхөөрөмж байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц бүтээцэд эвдрэл, гэмтэл, орчин тойронд аюул осол гарахаас урьдчилан сэргийлэх;

55.2.9.барилгын хийц, бүтээцд ан цав, цууралт үүсэх зэрэг ноцтой эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дүгнэлт гаргуулан, холбогдох арга хэмжээ авах;

39

Page 40: Barilgiin Tuhai Huuli 2014

55.2.10.барилгын ашиглалтын нийт хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийг баяжуулах, барилга байгууламжийн өөрчлөлттэй холбоотой баримт бичгийг хадгалах.

55.3.Байгалийн гамшиг, эсхүл ослын улмаас барилга байгууламжид учирсан хохирлыг үнэлэх явцад барилга байгууламжийн ашиглалтын нөхцөлийг хэрхэн хангаж байсныг харгалзан үзнэ.

55.4.Барилга байгууламжийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

56 дугаар зүйл. Барилга байгууламжийн паспорт

56.1.Барилга байгууламжийг ашиглалтанд оруулахад олгосон гэрчилгээг үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас барилга байгууламжид паспорт олгоно.

56.2.Барилга байгууламжийн өмчлөгч, ашиглагч нь энэ хуулийн 56.1-д заасан паспортыг ашиглалтын хугацаанд хөтөлнө.

56.3.Барилга байгууламжийн паспорт хөтлөхжурмыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.   

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

57 дугаар зүйл.Барилга байгууламжийн хамгаалалтын горим

57.1.Барилгын ажлыг 7 сараас дээш хугацаагаар түр зогсоох тохиолдолд захиалагч барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулж, энэ талаар улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэж, энэ тухай шийдвэрийг хүргүүлнэ. Барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах шийдвэрт хамгаалалтын горимын хугацаа, нөхцөлийг тусгана.

  57.2.Барилга байгууламжийн хамгаалалтын горим гэдэгт барилгын ажил түр зогсох хугацаанд барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хангах, барилгын бүрэлдэхүүн хэсгийг эвдэрч гэмтэхээс хамгаалах, цаашид барилгын ажлыг үргэлжлүүлэх нөхцөлийг хангаж, орчны нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангахыг ойлгоно.

57.3.Барилга байгууламжийн хамгаалалтын горимыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

40

Page 41: Barilgiin Tuhai Huuli 2014

57.3.1.барилга байгууламжийн технологийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөлд заасныг харгалзан барилгын ажлыг түр зогсоох;

57.3.2.барилга байгууламжийн хамгаалалтын горимд шилжих нөхцөлийг хангаж, шаардлагатай арга хэмжээг авах;

57.3.3.барилгын ажлын талбайд аюулгүй байдлыг хангах зорилгоор захиалагч тогтмол шалгалт хийх.

57.4.Барилга байгууламжийн хамгаалалтын горимыг техникийн норм нормативын баримт бичигт заасны дагуу гүйцэтгэнэ.

57.5.Барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлэхэд тэмдэглэл хөтөлж, захиалагч болон улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхийбайгууллагын байцаагч гарын үсэг зурж баталгаажуулна.

57.6.Энэ хуулийн 57.5-д заасан тэмдэглэлийг улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлсэн өдрөөс эхлэн барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг түр түдгэлзүүлж, барилгын ажил зогсоно.

57.7.Барилга байгууламжийн хамгаалалтын горимын хугацаа 3 жилээс хэтрэхгүй байна.

57.8.Энэ хуулийн 57.7-д заасан хугацаа дуусгавар болмогц зөвшөөрөл эзэмшигч нь тухайн барилга байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, эсхүл буулгах арга хэмжээ авна.

57.9.Барилга байгууламжийг хамгаалалтын горимоос гаргасан тохиолдолд зөвшөөрөл эзэмшигч нь барилгын ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, энэ талаар улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.

57.10.Энэ зүйлд заасан хамгаалалтын горим нь улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэрээр барилга байгууламжийг буулгах тохиолдолд хамаарахгүй.

58 дугаар зүйл. Барилга байгууламжийн төсөв

58.1.Барилга байгууламжийн төсвийн тооцоо хийх, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхэд дараах шаардлагыг баримтална:

58.1.1.батлагдсан зураг төсөлд үндэслэсэн байх;

58.1.2.барилга байгууламжийн байршил, байгаль цаг уурын нөхцөл, газар чөлөөлөх асуудлыг тусгасан байх;

41

Page 42: Barilgiin Tuhai Huuli 2014

58.1.3.барилга байгууламжийн зураг төсөл, төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх;

58.1.4.барилгын үнэ бүрдэл, төсвийн норм норматив, дүрэм, заавар, аргачлалыг удирдлага болгох;

1.1.5. хараат бус байх.

58.2.Төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсвийн тооцоог мэргэшсэн болон тэргүүлэх зэрэгтэй төсөвчин хийж, магадлалын дүгнэлт гаргуулсан байна.

58.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулсан барилга байгууламжийн төсвийн тооцоог барилгын ажлын явцад өөрчлөхийг хориглоно.

58.4.Барилгын материалын үнэ болон ханшны огцом өөрчлөлт, бусад хүчин зүйлээс шалтгаалан барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд төсөв, санхүүгийн болон барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв багууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

58.5.Барилгын норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн, зохих журмын дагуу баталгаажсан барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг үндэслэлгүйгээр саатуулахыг хориглоно.

58.6.Барилгын үнэ бүрдлийн дүрэм, төсөв зохиох аргачлалыг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

59 дүгээр зүйл. Барилгын хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

59.1.Барилгын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, барилгын техникийн хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага ногдуулна:

59.1.1.энэ хуулийн 6.6, 42.3, 52.3-т заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг хураах;

59.1.2.энэ хуулийн 39.6-д заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.3.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, мөн хуулийн 41.5-д заасныг зөрчиж барилгын ажлыг эхлүүлсэн аж ахуйн

42

Page 43: Barilgiin Tuhai Huuli 2014

нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.4.барилгын ажлын явцад төсөлд заасан тухайн барилга байгууламжийн барилгын ажлын талбайн хэмжээ, хил хязгаар, зураг төсөл, барилга архитектурын эх загвар /эскиз/ зураг,барилгын материалыг дур мэдэн өөрчилсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.5.барилгын ажлын явцад тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.6.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан барилгын үйл ажиллагааны лиценз аваагүй, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасан барилгын салбарын нэгдсэн санд бүртгүүлээгүй барилгын үйл ажиллагаа эрхэлсэн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.7.энэ хуулийн 37.2, 49.3, 54.2, 57.1, 57.3-т заасан үүргээ биелүүлээгүй барилгын ажлын захиалагчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.8.энэ хуулийн 38.2, 48.1, 48.4-т заасан үүргээ биелүүлээгүй зураг төсөл зохиогчийгхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.9.энэ хуулийн 10.4, 39.2, 47.1-т заасан үүргээ биелүүлээгүй барилгын ажил гүйцэтгэгчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.10.энэ хуулийн 55.1, 55.2-т заасан үүргээ биелүүлээгүй барилга байгууламжийг ашиглагч, эзэмшигчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

59.1.11.энэ хуулийн 45.3-ыг зөрчсөн гадаадын иргэн, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

60 дугаар зүйл. Хохирол, зардлыг нөхөн төлүүлэх

60.1.Барилгын хууль тогтоомж зөрчигчдөд торгууль ногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

43

Page 44: Barilgiin Tuhai Huuli 2014

60.2.Барилгын ажлын явцад барилгын норм нормативын баримт бичиг, стандарт, хамгаалалтын гормыг мөрдөөгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг буруутай этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө.

60.3.Хууль тогтоомжийг зөрчиж барьсан барилга байгууламжийг буулгах, газрыг нөхөн сэргээх болон бусад холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

60.4.Энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, бусдад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлнэ.

61 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

61.1.Энэ хуулийг 2014 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг

44