loanoutstanding_revisededition

27
САНГИЙН ЯАМ Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ 9 дүгээр сар 2010 ЗОРИЛГО: Эдийн засгийн идэвхжлийг илэрхийлэгч үзүүлэлтүүдийн нэг болох зээлийн өрийн үлдэгдлийг шинжлэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлох, улмаар зээлийн өрийн үлдэгдлийг нэмэгдүүлэх бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.

Upload: down1

Post on 26-Mar-2015

2.325 views

Category:

Documents


2 download

DESCRIPTION

sudalgaa

TRANSCRIPT

Page 1: LoanOutstanding_RevisedEdition

САНГИЙН ЯАМ

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

9 дүгээр сар

2010 ЗОРИЛГО: Эдийн засгийн идэвхжлийг илэрхийлэгч үзүүлэлтүүдийн нэг болох зээлийн өрийн үлдэгдлийг шинжлэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлох, улмаар зээлийн өрийн үлдэгдлийг нэмэгдүүлэх бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.

Page 2: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

1

ХУРААНГУЙ

Энэхүү судалгааны ажил нь эдийн засагт олгогдож байгаа зээлийн хэмжээ болон

түүний үлдэгдэлд макро эдийн засгийн бусад хувьсагчид хэрхэн нөлөөлж байгааг

судлах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой. Тус судалгаанд хугацааны

цувааны эконометрик шинжилгээ, шилжилтийн магадлалын матриц болон

регрессийн олон хүчин зүйлсийн шинжилгээ зэрэг арга техникүүдийг ашигласан.

Хугацааны цувааны шинжилгээ болон ангилал хоорондын шилжилтийн матрицаас

харахад зээлийн өрийн үлдэгдэл нь цаашид өсөх хандлагатай байна. Зээлийн өрийн

үлдэгдэл нь ДНБ болон мөнгөний нийлүүлэлтээс эерэг хамаарч байгаа ба

хэрэглээний үнийн индекс, хүүний түвшин болон ам.долларын ханшаас сөргөөр

хамаарч байна. Мөнгөний нийлүүлэлт болон зээлийн өрийн үлдэгдлийн сарын

индекс харьцангуй өндөр байгаа нь богино хугацаанд мөнгөний нийлүүлэлтээр

дамжуулаад зээлийн өрийн үлдэгдэлд нөлөөлж болох талтайг харуулж байна.

JEL ангилал: G17, G20, G21, G28

Түлхүүр үгс: зээлийн өрийн үлдэгдэл, хэвийн зээл, чанаргүй зээл,

Page 3: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

2

АГУУЛГА

I. Танилцуулга..........................................................................................................................3

II. Зээлийн өрийн үлдэгдлийн хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээ ...........5

III. Зээлийн өрийн үлдэгдлийн ангиллын судалгаа ...................................................................8

3.1. Зээлийн өрийн үлдэгдлийн чанарын ангилал ..............................................................8

3.2. Зээлийн өрийн үлдэгдэл –Зээлдэгчдийн ангиллаар ................................................... 10

3.3. Зээлийн өрийн үлдэгдэл –Төгрөгийн зээл болон валютын зээл ................................ 12

IV. Зээлийн өрийн үлдэгдлийн хугацааны цувааны эконометрик шинжилгээ ...................... 15

V. Зээлийн өрийн үлдэгдэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ ................................... 17

4.1. Үзүүлэлтүүдийн интегретдийн эрэмбэ ...................................................................... 17

4.2. Үзүүлэлтүүдийн учир шалтгаан, үр дагаврын хамаарал ........................................... 17

4.3. Үзүүлэлтүүдийн статистик хамаарал ......................................................................... 19

4.4. Бүрэлдэхүүн хэсгүүдийн хамаарал ............................................................................ 20

VI. Дүгнэлт, санал зөвлөмж ..................................................................................................... 22

VII. Ашигласан материал .......................................................................................................... 23

ЗУРГИЙН ЖАГСААЛТ Зураг 1. Зээлийн өрийн үлдэгдлийн динамик .............................................................................5 Зураг 2. Зээлийн өрийн үлдэгдлийн хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсэг ............................6 Зураг 3. Зээлийн өрийн үлдэгдлийн чанарын ангиллын динамик ..............................................8 Зураг 4. Зээлийн өрийн үлдэгдэл, зээлдэгчдийн ангиллаар...................................................... 11 Зураг 5. Гадаад валютын зээл болон төгрөгийн зээлийн харьцаа ............................................ 12 Зураг 6. Зээлийн өрийн үлдэгдлийн динамик болон чиг хандлага ........................................... 15

ХҮСНЭГТИЙН ЖАГСААЛТ Хүснэгт 1.Зээлийн өрийн үлдэгдлийн чанарын ангилал хооронд шилжих магадлал ................9 Хүснэгт 2. Зээлийн өрийн үлдэгдлийн урьдчилсан таамаглал ................................................. 16 Хүснэгт 3. Сонгогдсон үзүүлэлтүүдийн интегретэдийн эрэмбэ............................................... 17 Хүснэгт 4. ЗӨҮ болон макро үзүүлэлтүүдийн учир шалтгааны хамаарал ............................... 18 Хүснэгт 5. ЗӨҮ болон тайлбарлагч үзүүлэлтүүдийн хамаарлын зүй тогтол ........................... 19 Хүснэгт 6. ЗӨҮ болон макро үзүүлэлтүүдийн корреляци хамаарал ........................................ 20

ХАВСРАЛТЫН ЖАГСААЛТ Хавсралт 1. ЗӨҮ -ийн хугацааны цувааны эконометрик загварын үнэлгээ ............................. 24 Хавсралт 2. ЗӨҮ болон тайлбарлагч үзүүлэлтүүдийн хамаарлын үнэлгээ .............................. 25 Хавсралт 3. Гадаад валютын зээл/төгрөгийн зээлийн харьцааны эконометрик үнэлгээ ......... 26

Page 4: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

3

I. ТАНИЛЦУУЛГА

Улс орны эдийн засгийн идэвхжил зээлийн хэмжээнээс шууд хамаардаг. Зээл

олголтын түвшин өндөр байх нь бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа

тогтвортой байх, цаашид өргөжих үндэс суурь нь болдог.

Зээлийн өрийн үлдэгдлийг (ЗӨҮ) арилжааны банкуудаас аж ахуй нэгж, иргэдэд

олгосон зээлийн хэмжээ буюу авлагын дүнгээр хэмждэг. ЗӨҮ –д эзлэх чанаргүй

зээлийн хувь бага түвшинд байгаа тохиолдолд, эсвэл чанаргүй зээлийн хэмжээ

буурах хандлагатай байгаа тохиолдолд ЗӨҮ нэмэгдэж байх нь эдийн засагт эерэг

нөлөөтэй. Харин ЗӨҮ –д эзлэх чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа тохиолдолд зээл

олголтыг бууруулж, олгогдсон зээлээ төлүүлэх буюу ЗӨҮ -ийг өсгөхгүй байх богино

хугацааны бодлого баримтлах хэрэгтэй байдаг.

Манай улсын хувьд ЗӨҮ 2008 оны сүүл буюу дэлхийн эдийн засаг, санхүүгийн

хямралыг хүртэл тасралтгүй өсч байснаа хямралын үед банкууд зээл олголтоо

хязгаарласан. Харин 2010 оны эхэн үеэс нийт ЗӨҮ өсөх хандлагатай болж байна.

Эндээс харахад ЗӨҮ нь макро эдийн засгийн суурь нөхцөлүүдтэй нягт хамааралтай

байдаг байна.

Манай улсын хувьд банкны сектор нь санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг

бүрдүүлдэг. Тиймээс санхүүгийн зах зээлийн төлөв байдал, хандлагыг

тодорхойлохын тулд банкны секторын нөхцөл байдлыг сайн тодорхойлох хэрэгтэй.

Үүний тулд банкны секторын гол бүтээгдэхүүн болон ЗӨҮ -д нөлөөлөгч макро

эдийн засгийн хувьсагчдын нөлөөллийг тодорхойлох шаардлагатай байна.

Судалгааны зорилго:

Энэхүү судалгаагаар ЗӨҮ –ийг шинжилж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг

тодорхойлсноор богино, дунд болон урт хугацааны бодлогын хувилбар

зөвлөмжүүдийг боловсруулахад оршино.

Судалгааны зорилт:

ЗӨҮ –ийн (ЗӨҮ) улирал сарын нөлөөг тооцох,

ЗӨҮ –ийн хугацааны цувааны эконометрик загвар боловсруулж, урьдчилсан

таамаглал хийх,

ЗӨҮ -д нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох,

Богино, дунд болон урт хугацааны бодлогын арга зөвлөмж боловсруулах

Судалгааны аргачлал:

Page 5: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

4

Дээрх зорилгуудад хүрэхийн тулд хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсгийн

шинжилгээ, шилжилтийн магадлалын матриц, ARIMA загвар болон олон хүчин

зүйлсийн регресс зэрэг арга аргачлалуудыг ашиглалаа.

Энэхүү судалгаа нь (1) танилцуулга, (2) ЗӨҮ -ийн бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээ,

(3) ЗӨҮ -ийн ангиллын судалгаа, (4) ЗӨҮ -ийн хугацааны цувааны эконометрик

шинжилгээ, (5) ЗӨҮ -д нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ болон (6) дүгнэлт,

санал зөвлөмж гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Өгөгдлийн тухай:

Энэхүү судалгааны эхний хэсэгт буюу хугацааны цувааны шинжилгээнд ЗӨҮ -ийн

2000 оны 2 дугаар сараас 2010 оны 6 дугаар сарын хоорондох сараарх өгөгдлийг

ашиглалаа. 2000 оны 1 дүгээр сард татан буугдсан банкуудын балансын

үзүүлэлтүүдийг зээлийн тайлангаас хассантай холбоотойгоор 2000 оны 2 сараас

эхлүүлэн өгөгдлийг авч ашигласан болно.

Судалгааны хоёрдугаар хэсэг болох ЗӨҮ, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн

шинжилгээ хэсэгт ЗӨҮ -д нөлөөлөгч 9 макро хувьсагчийг сонгож авсан. Үүнд, Төв

банкны үнэт цаасны хүү (CBI, хувиар), хэрэглээний үнийн индекс (CPI, 2005 оны

зэрэгцүүлсэн үнээр), дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP, сая төгрөгөөр), гадаад

худалдааны нийт эргэлт (FT, сая ам.доллараар), мөнгөний нийлүүлэлт (M2, сая

төгрөгөөр), нэгдсэн төсвийн дүн (TB, сая төгрөгөөр), зээлийн жигнэсэн дундаж хүү

(IR, хувиар), ажилгүйдэл (UMP, хүний тоогоор), ам.долларын ханш (USD, төгрөгөөр).

Эдгээр хувьсагчдын 2000 оны 2 дугаар сараас 2010 оны 8 дугаар сарын хоорондох

мэдээллийг ашигласан.

Жигнэсэн дундаж хүүг бодохдоо төгрөг болон валютын зээлийн хүүг төгрөг болон

валютын зээлийн нийт зээлд эзлэх хувиар жигнэж тооцсон.

Page 6: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

5

II. ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЛИЙН ХУГАЦААНЫ ЦУВААНЫ

БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ШИНЖИЛГЭЭ

2000 оны 2 дугаар сараас 2010 оны 7 дугаар сарын хоорондох ЗӨҮ –ийн динамикийг

Зураг 1. –д харуулав.

ЗУРАГ 1. ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЛИЙН ДИНАМИК

Нийт зээлийн хэмжээ 2000 оноос 2008 оны сүүл үе хүртэл тасралтгүй нэмэгдсээр

ирсэн. Харин 2008 оны 10 сараас зээл олголт дэлхийн санхүүгийн хямралтай

холбоотойгоор буураад 2009 оны 6 сараас эргээд өсч байгаа дүр зураг ажиглагдаж

байна. Гэвч одоогийн өсөлт нь хямралаас өмнөх үеийн өсөлтийг гүйцэхгүй байна.

Манай улсын макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ихэвчлэн улирлын нөлөөтэй

байдаг. Энэ нь эрс тэс уур амьсгал бүхий жилийн дөрвөн улиралтай холбоотой.

Манайд голлох үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ихэнх нь зээлээр санхүүждэг

учраас ЗӨҮ -д сар улирлын өөрчлөлттэй ажиглагдаж болох талтай. Улирал сарын

нөлөө байгаа эсэхийг хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээгээр

тогтоодог. Хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээ нь сонгогдсон

үзүүлэлтийг

1. Сарын нөлөө

2. Тренд

3. Мөчлөг

4. Шок гэсэн дөрвөн хэсэгт задлан шинжилдэг.

ЗӨҮ -ийн хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсгийн задаргааг Зураг 2. –т харуулав.

-0.05

0

0.05

0.1

0.15

0.2

0.00

500,000.00

1,000,000.00

1,500,000.00

2,000,000.00

2,500,000.00

3,000,000.00

3,500,000.00

Өсөлт Зээлийн өрийн үлдэгдэл

Page 7: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

6

Сарын нөлөө

ЗӨҮ -ийн сарын индексээс харахад жил бүрийн 10 дугаар сараас сараас 2 дугаар

сарыг дуустал, мөн 5 дугаар сард ерөнхийдөө дундаж түвшнээсээ доогуур түвшинд

байдаг байна. Харин бусад саруудын хувьд ЗӨҮ өндөр буюу зээлийн олгогдсон дүн

нь төлөгдсөн дүнгээсээ харьцангуй өндөр байдаг байна. ЗӨҮ харьцангуй бага байдаг

сарууд нь ихэвчлэн хүйтний үе байна. Харин ЗӨҮ өндөр байдаг сарууд нь дулааны

сарууд буюу үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх болон эхлэхэд таатай сарууд байна. Энэ

нь Монгол улсын уул уурхай, мал аж ахуй, барилга зэрэг улирлын шинж чанар

бүхий эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилтэй холбоотой юм. Жил бүрийн

наймдугаар сард ЗӨҮ хамгийн их өсдөг болох нь харагдаж байна. Харин жил бүрийн

12 дугаар сард ЗӨҮ хамгийн бага өсдөг байна.

ЗУРАГ 2. ЗӨҮ –ИЙН ХУГАЦААНЫ ЦУВААНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ

Тренд

Трендийн хувьд ЗӨҮ 2006 оноос хойш 2008 оны сүүл үе хүртэл буюу дэлхийн

санхүүгийн хямралыг гарах хүртэл эрчимтэй өсч байсан. Харин дэлхийн санхүүгийн

хямралаас хойш өнөөг хүртэл ерөнхийдөө өсөх хандлагатай байгаа ч хямралаас

өмнөх үеийн өсөлтөө гүйцэхгүй байгаа нь харагдаж байна. Дэлхийн эдийн засаг,

санхүүгийн хямралын нөлөө нь манай улсын гадаад эрэлтээр дамжин дотоод эдийн

засагт дам нөлөөлсөн нь ЗӨҮ-ийг 2009 онд бууруулсан байна. Энэ нь банкуудын

активийн бүтэцэд хөрвөх чадваргүй хөрөнгө ихэнх хувийг эзэлж байгаатай

холбоотой байж болох талтай. Өөрөөр хэлбэл, зээлийн нийлүүлэлтийн талтай

холбож тайлбарлагдаж байна. Энэ нь улмаар банкны үйл ажиллагааны үр ашгийг

бууруулж байна.

Page 8: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

7

Мөчлөг

ЗӨҮ -ийн мөчлөгийн хувьд ерөнхийдөө 2000 оноос 2004 оныг хүртэл аажмаар өсч,

эргээд 2006 оныг хүртэл нэлээд их хэмжээгээр буурчээ. Харин энэ үеэс зээл олголт

эргээд сэргэж 2007 оны 8 сард мөчлөгийнхөө дээд үед хүрээд эргээд сүүлийн

жилүүдэд буурсан байдал ажиглагдаж байна. 2003 оны 8 сараас 2007 оны 8 сарыг

мөчлөгийн нэг үе гэж ойлгож болох юм. Энэ нь манай улсын эдийн засгийн

мөчлөгтэй тохирч байгаа нь эдийн засгийн аливаа бодлогын арга хэмжээг авч

хэрэгжүүлэх нь үр дүнтэй болохыг харуулж байна. Гэхдээ зээлийн мөчлөгийн хувьд

мөчлөгийн тодорхой үеүд ажиглагдахгүй байна.

Зээлийн нийт өрийн үлдэгдэлд хийсэн шокын шинжилгээний дүнгээс харахад 2000-

2006 оны хооронд шокууд харьцангуй тогтвортой байсан бөгөөд 2008 оны сүүл үеэс

эхлэн шокийн далайц томорсон дэлхийн санхүүгийн хямрал манай улсын банкны

салбарт хүчтэй нөлөөлсөн нь харагдаж байна.

Page 9: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

8

III. ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЛИЙН АНГИЛЛЫН СУДАЛГАА

3.1. ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЛИЙН ЧАНАРЫН АНГИЛАЛ

ЗӨҮ -ийг чанараар нь буюу эргэн төлөлтийн гүйцэтгэлээр нь хэвийн зээл, хугацаа

хэтэрсэн зээл болон чанаргүй зээл гэж гурав ангилдаг. Харин чанаргүй зээлийг дотор

нь мөн хэвийн бус зээл, эргэлзээтэй зээл болон муу зээл гэж гурав ангилдаг. Зураг 3

–т ЗӨҮ -ийг чанарын ангиллаар нь харууллаа.

ЗУРАГ 3. ЗӨҮ –ИЙН ЧАНАРЫН АНГИЛЛЫН ДИНАМИК

Дээрх зургаас харахад 2000, 2001 онуудад чанаргүй зээл нь нийт зээлийнхээ 30

хүртэлх хувийг эзэлж байснаа ба 2001 оноос хойш аажмаар буурч эхэлжээ. 2002

оноос чанаргүй зээл нь нийт зээлийн 10 хүртэлх хувьд тогтворжсон 2008 оны 10 сард

нийт зээлийн 3 хувьд хүртэл буурч байсан. Харин 2008 оны 11 сараас дэлхийн

санхүү, эдийн засгийн хямрал манайд нөлөөлж эхэлсэнтэй холбоотойгоор чанаргүй

зээлийн хэмжээ эргээд өсч эхэлсэн ба энэ өсөлт нь 2010 оны 1 сарыг хүртэл

үргэлжилж 17 хувьд хүрч байсан. Харин 2010 оны 2 сараас чанаргүй зээлийн нийт

зээлд эзлэх хувь буурах хандлагатай байна.

Хугацаа хэтэрсэн зээл нь чанаргүй болон хэвийн зээлтэй харьцуулахад харьцангуй

тогтвортой байдаг ба ерөнхийдөө нийт зээлийн 2-5 хувьд хэлбэлздэг. Гэхдээ 2008

оны хоёрдугаар улирлаас 2009 оны нэгдүгээр улирлыг дуустал хугацаа хэтэрсэн

зээлийн хэмжээ өссөн дүнтэй гарч дээд тал нь 8 хувьд хүрч байсан.

Зургаас харахад цаашид ерөнхийдөө чанаргүй зээл буурч, харин хэвийн зээл өсөх

хандлагатай байна. Зээлийн чанарын ангилал хоорондын шилжилтийг нарийн

тодорхойлдог арга бол шилжилтийн магадлалын матрицын арга юм.

60%

65%

70%

75%

80%

85%

90%

95%

100%

200

0

200

1

200

2

200

3

200

4

200

5

200

6

200

7

200

8

200

9

201

0

Чанаргүй зээл

Хугацаа хэтэрсэн зээл

Хэвийн зээл

Page 10: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

9

ЗӨҮ -ийн чанарын ангилал дээр тооцсон шилжилтийн магадлалын матрицийг

Хүснэгт 1 –д харууллаа1.

Шилжилтийн магадлалын матриц

-аас

CR01 CR02 CR03

-руу

CR01 0.9961 0.1456 0.0624

CR02 0.0039 0.7263 0.0025

CR03 0.0000 0.1281 0.9351

ХҮСНЭГТ 1. ЗӨҮ –ИЙН ЧАНАРЫН АНГИЛАЛ ХООРОНД ШИЛЖИХ МАГАДЛАЛ

Дээрх хүснэгтээс харахад хэвийн зээл (CR01) дараагийн сард хэвийн түвшингээ

хадгалах магадлал 99.6 хувь байна. Хугацаа хэтэрсэн зээл хэвийн зээлрүү шилжих

магадлал 14.5 хувь, чанаргүй зээл хэвийн зээлрүү шилжих магадлал 6.2 хувьтай

байна.

Хэвийн зээл хугацаа хэтэрсэн зээлрүү шилжих магадлал 0.3 хувь, хугацаа хэтэрсэн

зээл өөрийн түвшинээ хадгалах магадлал 72.6 хувь, харин чанаргүй зээл хугацаа

хэтэрсэн зээлрүү шилжих магадлал 0.02 хувьтай байна.

Хэвийн зээл чанаргүй зээлрүү шилжих магадлал 0 хувь байдаг. Учир нь хэвийн зээл

нь хугацаа чанаргүй зээлд шилжихийн тулд заавал хугацаа хэтэрсэн зээлээр дамжих

ёстой. Өөрөөр хэлбэл, хэвийн зээл ангилал буурсан тохиолдолд зөвхөн хугацаа

хэтэрсэн зээл болдог гэсэн үг. Хугацаа хэтэрсэн зээл чанаргүй зээлрүү шилжих

магадлал 12.8 хувь, чанаргүй зээл нь өөрийн түвшингээ хадгалах магадлал 93.1

хувьтай байна.

Банкны чухал зорилгуудын нэг бол чанаргүй зээлийг бага түвшинд барих,

хэлбэлзэлийн далайцыг бага байлгах. Гэтэл манайд чанаргүй зээл нь эдийн засгийн

нөхцөл байдалд маш мэдрэмтий байгаа нь Зураг 3 –аас харагдаж байна. Мөн

чанаргүй зээлийн өөрийн түвшинээ хадгалах магадлал ийм өндөр (Хүснэгт 1) байна.

Энэ бүгд нь зээлийн барьцаа хөрөнгө хөрвөх чадвар муутай байгаатай шууд

холбоотой.

Зээлийн барьцаа хөрөнгийг хурдан шуурхай худалдан борлуулж, өр төлбөрийг

барагдуулах нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, зээлдэгчдийн

санхүүгийн хариуцлагыг өндөржүүлэх, зээлийн эрсдэл багасч зээлийн хүү бууруулах

чухал хүчин зүйл гэдэг нь олон улсын туршлагаас харагдаж байна. Жишээлбэл,

Солонгост барьцаа хөрөнгийн асуудал 10 сарын дотор шийдвэрлэгддэг бол Монголд

хоёр, гурван жил дамжиж байна. Зээлийн барьцаа хөрөнгийн асуудлыг шүүхээр

1 Хэвийн зээлийг CR01 –ээр, хугацаа хэтэрсэн зээлийг CR02 –оор, чанаргүй зээлийг CR03 –аар

тэмдэглэсэн.

Page 11: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

10

шийдвэрлүүлэхийн тулд ингэж удаж байгаа нь хадгалж хамгаалах зардал өсөх болон

хөрөнгө үнэгүйдэж зээлийн өр төлбөрийг бүрэн барагдуулах боломжгүй болох

байдал үүсгэж байна.

Дээрх шилжилтийн матрицаас харахад хугацаа хэтэрсэн зээл нь хэвийн зээл болон

чанаргүй зээлтэй харьцуулахад илүү шилжилт хийдэг болох нь харагдаж байна. Мөн

хэвийн зээлрүү шилжих шилжилтийн түвшин нь чанаргүй зээлрүү шилжих

шилжилтийн түвшинээс өндөр байгаа нь цаашид хэвийн зээлийн нийт зээлд эзлэх

хувь өсч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь буурахын харуулж байна. Гэхдээ

шилжилтийн магадлалын матриц нь богино хугацааны таамаглал боловсруулахад

ашиглагддаг гэдгийг санах хэрэгтэй. Дунд болон урт хугацаанд өгөгдлийг уртыг

нэмээд дахин шилжилтийн магадлалын матриц байгуулах хэрэгтэй.

3.2. ЗӨҮ –ЗЭЭЛДЭГЧДИЙН АНГИЛЛААР

ЗӨҮ нь хувийн зээл, улсын зээл, иргэдийн зээл, банк бус санхүүгийн байгууллагын

зээл болон бусад гэсэн таван ангиллаар статистик мэдээлэл нь гардаг. Эдгээр таван

зээлдэгчдийн

Эдийн засгийн хямрал буюу 2008 оны сүүлээс 2010 оны эхэн хүртэлх хугацаанд ЗӨҮ

-ийн бууралтанд хамгийн их нөлөө үзүүлсэн зээл бол иргэдийн зээл болон бусад

банк бус санхүүгийн байгууллагуудад олгодог зээл байна. Харин хувийн зээл нь

хямралын үед ч хэвийн өсөлттэй байсан байна.

Эдийн засгийн хямрал манай улсад 2008 оны сүүлээр нөлөөлж эхэлсэн ба энэ үеэс

ЗӨҮ -д эзлэх иргэдийн зээлийн хувь буурч эхэлсэн нь Зураг 4 –ийн А –гаас харагдаж

байна. Харин хувийн ЗӨҮ -д эзлэх хувь өссөн харагдаж байна. Гэхдээ хувийн

зээлийн эзлэх хувь өссөн нь нийт ЗӨҮ -ийн бууралттай холбоотой.

Хувийн зээл нь ЗӨҮ –д өндөр хувь эзэлж байгаа ч хэвийн зээлийн ангилалд тийм ч

өндөр хувь эзлэхгүй байна. Харин иргэдийн зээлийн эзлэх хувь нь нийт зээлд эзлэх

хувьтай харьцуулахад өндөр байна (Зураг 4 –ийн Б). Эндээс харахад иргэдийн зээл

нь хувийн зээлээсээ илүү хэвийн байдаг буюу найдвартай зээл болох нь харагдаж

байна.

Бүх төрлийн зээлдэгчдийн хувьд эдийн засгийн хямралын 2009 оноос хойш чанаргүй

зээл нь огцом өсч эхэлсэн ба 2010 оны дунд үеэс чанаргүй зээл буурах хандлагатай

байна. Хямрал тохиолдохоос өмнө иргэдийн зээл нь чанаргүй зээлд түлхүү хувийг

эзэлдэг байсан. Харин хямрал эхэлсэнээс хойш буюу 2008 оны сүүлээс эхлээд

хувийн зээл чанаргүй зээлийн 80 орчим хувийг эзлэх болсон (Зураг 4 –ийн В).

Эндээс харахад, дэлхийн эдийн засгийн хямрал нь хувийн зээлдэгчид буюу бизнес

эрхлэгчидэд илүү хүчтэй нөлөөлсөн нь харагдаж байна.

Page 12: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

11

ЗУРАГ 4. ЗӨҮ, ЗЭЭЛДЭГЧДИЙН АНГИЛЛААР

50%

55%

60%

65%

70%

2004

2005

2006

2007

2008

2009

2010

А. Зээлийн өрийн үлдэгдэл

Иргэдийн зээл Бусад зээл Бусад санхүүгийн байгууллагын зээл Улсын зээл Хувийн зээл

45%

50%

55%

60%

65%

70%

2004

2005

2006

2007

2008

2009

2010

Б. Хэвийн зээл

50%

55%

60%

65%

70%

75%

80%

85%

90%

2004

2005

2006

2007

2008

2009

2010

В. Чанаргүй зээл

Page 13: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

12

3.3. ЗӨҮ –ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БОЛОН ВАЛЮТЫН ЗЭЭЛ

ЗӨҮ -ийн статистик нь төгрөгийн зээл болон валютын зээл гэсэн ангиллаар гардаг.

Эндээс төгрөг болон гадаад валютын зээлийн харьцаа болон цаашдийн хандлагыг

тодорхойлж болно. Төгрөг болон гадаад валютын зээлийн харьцааг тодорхойлсноор

тухайн улсын мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл, валютын ханшийн тогтвортой байдал,

цаашилбал эдийн засгийн ерөнхий байдлыг илэрхийлдэг чухал үзүүлэлт болох юм.

Төгрөг болон гадаад валютын зээлийн харьцааны динамикийг Зураг 5 –д дүрсэллээ.

ЗУРАГ 5. ГАДААД ВАЛЮТЫН ЗЭЭЛ БОЛОН ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХАРЬЦАА

2004 оны 3 дугаар сараас 2006 оны сүүл хүртэл төгрөгийн зээлийн дүнд эзлэх

валютын зээлийн дүн харьцангуй тогтвортой байсан ба энэ нь төгрөгийн зээл болон

гадаад валютын зээлийн өсөлт ойролцоо тогтвортой байсантай холбоотой. Харин

2007 оны эхэн үеэс эхлэн төгрөгийн зээл эрчимтэй өсч, гадаад валютын зээл өмнөх

өсөлтийн хурдаа хадгалж байсантай холбоотойгоор гадаад валютын зээл болон

төгрөгийн зээлийн харьцаа буурсан байна. Өөрөөр хэлбэл, 2007 оноос эхлэн төгрөгт

итгэх итгэл сайжирч, эдийн засагт долларжих үзэгдэл багасч байсантай холбоотой.

Энэ байдал нь 2008 он хүртэл үргэлжилсэн ба энэ үеэс тус харьцаа нь 0.45 орчимд

тогтворжих хандлага ажиглагдсан. Гэтэл 2008 оны сүүлээр эдийн засаг, санхүүгийн

хямралтай холбоотойгоор төгрөгийн зээл эрчимтэй буурч эхэлсэн. Харин гадаад

валютын зээл төгрөгийн зээлтэй харьцуулахад төдийлөн буураагүй ба өсөлтийн хурд

нь бага зэрэг буурах хандлага ажиглагдсан. Үүнтэй холбоотойгоор төгрөгийн зээл

болон гадаад валютын зээлийн харьцаа өсч 2009 оны эцэст 0.6 –д хүрсэн. Харин

хямралын нөлөө арилж, төгрөгийн зээл 2010 онд өсөх хандлагатай байгаа ба үүнтэй

зэрэгцээд төгрөгийн зээл болон гадаад валютын зээлийн харьцаа өсөх хандлагатай

байна.

Page 14: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

13

Эндээс харахад, урт хугацаанд төгрөгийн зээл болон гадаад валютын зээлийн

харьцаанд төгрөгийн зээлийн хэлбэлзэл хүчтэй нөлөөлж байна. Харин богино

хугацааны хэлбэлзэл нь гадаад валютын зээлийн хэлбэлзэлтэй шууд холбоотой

байгаа нь Зураг 5 –аас харагдаж байна.

Дээрх харьцааг дараах функцээр үнэллэээ.

2004 оны 3 сараас 2010 оны сараарх өгөгдлийг ашигласан үнэлгээний үр дүн дараах

байдалтай гарлаа.

Хувьсагчид Коэффицент Стандарт алдаа

t-статистик Магадлал

C -0.118690 0.0441 -2.69 0.01 LL(-1) 0.894160 0.0359 24.90 0.00 USD 0.000369 0.0001 3.34 0.00 USD(-1) -0.000451 0.0001 -3.26 0.00 USD(-3) 0.000145 0.0001 2.17 0.03 RD(-1) 0.004178 0.0013 3.19 0.00 RF(-1) 0.004668 0.0023 2.03 0.05 RF(-2) -0.004560 0.0024 -1.88 0.06

R квадрат 0.97 Дарвон Уотсон 1.76

Валют ба төгрөгийн зээлийн харьцаа өмнөх сарын утгаасаа эерэг хамаардаг буюу

өмнөх сарын харьцаа 1 нэгж нэмэгдэхэд тухайн сарын харьцаа 0.89 нэгжээр буурдаг

байна.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш тухайн үедээ болон хугацааны

хожимдолтойгоор зээлийн харьцаанд нөлөөлнө. Тухайлбал тухайн сард ам.долларын

ханш 1 нэгжээр чангарахад зээлийн харьцаа 0.000369 нэгжээр өсдөг байна. Өөрөөр

хэлбэл төгрөг 10 төгрөгөөр чангарахад зээлийн харьцаа төгрөгийн зээлийн дүнд

эзлэх долларын зээлийн хэмжээ 0.00369 нэгжээр нэмэгдэнэ. Харин 1 сарын өмнөх

ханшийн түвшний 1 нэгжийн өөрчлөлт зээлийн харьцаанд 0.000145 нэгжийн

өөрчлөлтийг бий болгодог ажээ. 3 сарын өмнөх төгрөгийн ам.доллартай харьцах

ханш 1 нэгж нэмэгдэх буюу сулрахад зээлийн харьцаа 0.000145 нэгжээр нэмэгддэг

байна.

Page 15: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

14

Төгрөгийн зээлийн хүү, валютын зээлийн хүү харгалзан 1 сарын хожимдолтойгоор

валют, төгрөгийн зээлийн харьцааг 0.004178, 0.004668 нэгжээр нэмэгдэхэд

нөлөөлдөг. Ерөнхийдөө зээлийн хүүний түвшний өсөлт 1 сарын дараа зээлийн

харьцаанд эергээр нөлөөлнө гэж хэлж болох юм.

Валютын зээлийн 2 сарын өмнөх утгаа зээлийн харьцаа сөрөг буюу гадаад валютын

зээлийн хүү нэмэгдэхэд долларын зээлийг төгрөгийн зээлээр орлуулах орлуулалт

нэмэгддэг байна.

Манай улсын уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалттай

холбоотойгоор гадаад валютын дотогшилох урсгал ихээр нэмэгдэж байгаагийн

улмаас ойрын ирээдүйд төгрөгийн ханш чангарна, зээлийн хүү буурна гэсэн хүлээлт

байна. Мөн төгрөгийн ЗӨҮ өсөх хандлагатай байна. Энэ тохиолдолд дээрх

эконометрик үнэлгээний үр дүнгээр гадаад валютын зээл болон төгрөгийн зээлийн

харьцаа буурах хандлагатай байна.

Page 16: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

15

IV. ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЛИЙН ХУГАЦААНЫ ЦУВААНЫ

ЭКОНОМЕТРИК ШИНЖИЛГЭЭ

ЗӨҮ -ийн эконометрик загвар боловсруулан, урьдчилсан таамаглал хийх зорилгоор

хугацааны цувааны эконометрик шинжилгээ хийлээ. Хугацааны цувааны

эконометрик үнэлгээний үр дүнг Хавсралт 1 –д хавсаргав. ЗӨҮ нь ерөнхийдөө

квадратлаг холимог трендтэй байгаа нь байна.

ЗУРАГ 6. ЗӨҮ -ИЙН ДИНАМИК БОЛОН ЧИГ ХАНДЛАГА

Эконометрик үнэлгээнд сарын индексийг 1 дүгээр сартай харьцуулан үнэлсэн ба 3

дугаар сар болон 6–9 дүгээр саруудад 1 дүгээр сартай харьцуулахад бусад сард өсдөг

нь харагдаж байна. Үнэлгээний үр дүнд ARMA(2, 4) процесс сонгогдсон ба энэ нь

тухайн сонгож авсан сарын ЗӨҮ -д өмнөх 2 сарын инерци болон өмнөх 1, 4 дүгээр

сарын үнэлгээний үлдэгдэл нөлөөлдгийг харж болно. Энэ загварыг ашиглан 2010

оны сүүлийн сарууд болон 2011 оны эхний хагасд ЗӨҮ ямар байхыг таамаглав.

0

500,000

1,000,000

1,500,000

2,000,000

2,500,000

3,000,000

00 01 02 03 04 05 06 07 08 09 10

Trend Loan

Page 17: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

16

Хугацаа ЗӨҮ Урьдчилсан

таамаглал

95 хувийн

дээд зааг

2010.01 2,674,444.50 2,768,161.42 2,810,879.26

2010.02 2,715,751.06 2,802,441.19 2,845,159.02

2010.03 2,768,548.30 2,842,913.61 2,885,631.44

2010.04 2,764,871.21 2,871,395.58 2,914,113.42

2010.05 2,852,717.44 2,906,066.30 2,948,784.14

2010.06 2,882,629.35 2,950,006.53 2,992,724.36

2010.07 2,983,006.45 3,025,724.29

2010.08 3,024,960.16 3,067,677.99

2010.09 3,055,918.57 3,098,636.41

2010.10 3,081,210.86 3,123,928.69

2010.11 3,116,563.74 3,159,281.57

2010.12 3,152,011.45 3,194,729.29

2011.01 3,187,547.99 3,230,265.83

2011.02 3,223,167.36 3,265,885.20

2011.03 3,264,924.20 3,307,642.04

2011.04 3,294,631.30 3,337,349.14

2011.05 3,330,464.87 3,373,182.71

2011.06 3,375,503.87 3,418,221.70

ХҮСНЭГТ 2. ЗӨҮ -ИЙН УРЬДЧИЛСАН ТААМАГЛАЛ

Урьдчилсан таамаглалаас харахад ЗӨҮ ойрын хугацаанд өсөх нь харагдаж байна.

Page 18: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

17

V. ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛД НӨЛӨӨЛӨГЧ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН

ШИНЖИЛГЭЭ

Судалгааны энэ хэсгийн зорилго нь ЗӨҮ -д макро хувьсагчдийн үзүүлж байгаа нөлөө

болон ЗӨҮ -ийн макро хувьсагчидад нөлөөлөх нөлөөллийг тодорхойлох зорилготой.

Энэхүү хэсэг бүтцийн хувьд (1) ЗӨҮ болон сонгогдсон макро хувьсагчдийн

интегретдийн эрэмбийг тодорхойлох, (2) үзүүлэлтүүдийн учир шалтгаан, үр

дагаварын холбоог тодорхойлох, (3) олон хүчин зүйлсийн хамаарлын шинжилгээ

гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

4.1. ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ИНТЕГРЕТДИЙН ЭРЭМБЭ

ЗӨҮ болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн хамаарлыг тодорхойлохын тулд

тэдгээрийн интегретэдийн эрэмбийг шалгаж, ко–интегршн үзүүлэлтүүдийн хооронд

регрессийн шинжилгээг хийх шаардлагатай байдаг. Ко–интегршн үзүүлэлтүүдийн

хооронд регрессийн үнэлгээ хийснээр үлдэгдэл цагаан шуугиан байх, эсвэл

боломжтой хамгийн ихээр цагаан шуугианд дөхдөг. Цагаан шуугиан2 гэдэг нь тэг

дундаж, 1 вариацтай нормчлогдсон хэвийн тархалтад захирагддаг санамсаргүй

хэмжигдэхүүн юм. Загварын үнэлгээний үлдэгдэл цагаан шуугиан болсон

тохиолдолд загварын тайлбарлах чадвар хамгийн сайн байна. Судалгаанд авагдсан

үзүүлтүүдийн интегретэдийн эрэмбийг нэгж язгуурын аргыг ашиглан тогтоож

Хүснэгт 3 –т харуулав.

Үзүүлэлтүүд Интегретэдийн эрэмбэ 1. ЗӨҮ (LOAN) 2 2. Дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP) 2 3. Хэрэглээний үнийн индекс (CPI) 1 4. Мөнгөний нийлүүлэлт (M2) 1 5. Ам.долларын ханш (USD) 1 6. Төв банкны үнэт цаасны хүү (CBI) 1 7. Зээлийн жигнэсэн дундаж хүү (IR) 1 8. Ажилгүйдэл (UMP) 1 9. Нэгдсэн төсвийн дүн (TB) 2 10. Гадаад худалдааны нийт эргэлт (FT) 1

ХҮСНЭГТ 3. СОНГОГДСОН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ИНТЕГРЕТЭДИЙН ЭРЭМБЭ

Дээрх хүснэгтээс харахад ЗӨҮ, дотоодын нийт бүтээгдэхүүн болон нэгдсэн төсвийн

дүн гэсэн үзүүлэлтүүд нь хоёрдугаар эрэмбийн үзүүлэлт, бусад нь нэгдүгээр

эрэмбийн үзүүлэлтүүд байна. Тиймээс, ЗӨҮ нь дээрх сонгогдсон үзүүлэлтүүдийн

түвшний утгаас хамаарахаар байна.

4.2. ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН УЧИР ШАЛТГААН, ҮР ДАГАВРЫН ХАМААРАЛ

Үзүүлэлтүүд хамааралтай эсэхийг Гранжерийн учир шалтгааны тестээр шалгадаг.

Дээрх сонгогдсон макро эдийн засгийн хувьсагчид ЗӨҮ -ийн учир шалтгаан болж

2 White noise – Цагаан шуугиан.

Page 19: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

18

байгаа эсэхийг Гранжерын учир шалтгааны тестээр шалгасан үр дүнг Хүснэгт 4 –т

харуулав.

Pairwise Granger Causality Tests Date: 09/24/10 Time: 17:27 Sample: 2000M02 2010M08 Lags: 2 Null Hypothesis: Obs F-Statistic Prob. CBI does not Granger Cause LOAN 125 5.27436 0.0064 LOAN does not Granger Cause CBI 0.33702 0.7146 CPI does not Granger Cause LOAN 125 1.37412 0.2570 LOAN does not Granger Cause CPI 10.4983 6.E-05 FT does not Granger Cause LOAN 125 4.45220 0.0136 LOAN does not Granger Cause FT 11.9103 2.E-05 GDP does not Granger Cause LOAN 125 1.33453 0.2672 LOAN does not Granger Cause GDP 9.16152 0.0002 IR does not Granger Cause LOAN 125 5.93310 0.0035 LOAN does not Granger Cause IR 2.63699 0.0757 M2 does not Granger Cause LOAN 125 17.3886 2.E-07 LOAN does not Granger Cause M2 5.28420 0.0063 TB does not Granger Cause LOAN 125 11.2890 3.E-05 LOAN does not Granger Cause TB 16.2522 6.E-07 UMP does not Granger Cause LOAN 125 1.87561 0.1577 LOAN does not Granger Cause UMP 0.75385 0.4728 USD does not Granger Cause LOAN 125 2.64215 0.0753 LOAN does not Granger Cause USD 13.9012 4.E-06 ХҮСНЭГТ 4. ЗӨҮ БОЛОН МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН УЧИР ШАЛТГААНЫ ХАМААРАЛ

Дээрх шинжилгээний үр дүнгээс харахад дараах үзүүлэлтүүд ЗӨҮ -ийн учир

шалтгаан болж байна:

Төв банкны үнэт цаасны хүү,

Гадаад худалдааны нийт эргэлт,

Дотоодын зээлийн жигнэсэн дундаж хүү,

Мөнгөний нийлүүлэлт,

Нэгдсэн төсвийн дүн,

Ам.долларын ханш.

Дээрх үзүүлэлтүүд нь ЗӨҮ -ийн учир шалтгаан болж байгаа тул эдгээрийг ЗӨҮ -ийг

тайлбарлагч үзүүлэлтээр сонгож болно.

Харин ЗӨҮ нь дараах үзүүлэлтүүдийн учир шалтгаан болж байна.

Хэрэглээний үнийн индекс,

Гадаад худалдааны нийт эргэлт,

Дотоодын нийт бүтээгдэхүүн,

Дотоодын зээлийн жигнэсэн дундаж хүү,

Page 20: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

19

Мөнгөний нийтүүлэлт,

Нэгдсэн төсвийн дүн,

Ам.долларын ханш.

4.3. ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН СТАТИСТИК ХАМААРАЛ

Дээрх шинжилгээнүүдэд үндэслэн ЗӨҮ болон түүнд нөлөөлөгч үзүүлэлтүүдийн

хувьд регрессийн шугаман хамаарлыг тогтоолоо. Регрессийн үнэлгээний үр дүнг

Хавсралт 2 –т харуулав.

Регрессийн үнэлгээний үр дүнд сонгогдсон үзүүлэлтүүдээс ЗӨҮ -ийн өмнөх үеийн

инерцийн нөлөө, хэрэглээний үнийн индекс, гадаад худалдааны нийт эргэлт, ДНБ,

мөнгөний нийлүүлэлт, жигнэсэн дундаж хүүний түвшин болон ам.долларын ханш

гэсэн үзүүлэлтүүдийн түвшний утга болон өмнөх үеүүдийн инерцийн нөлөө

ажиглагдаж байна.

Хувьсагч Коэффициент Стандарт алдаа t-Статистик Магадлал C 316301.8 30253.77 10.45496 0.0000 LOAN(-1) 0.972731 0.010604 91.72888 0.0000 CPI 3731.577 801.6008 4.655156 0.0000 CPI(-1) -4228.484 771.5023 -5.480844 0.0000 FT(-4) -162.8379 26.77216 -6.082358 0.0000 GDP(-3) 0.056821 0.022022 2.580198 0.0112 M2(-1) 0.083379 0.008498 9.811400 0.0000 IR -1670.416 601.3398 -2.777824 0.0064 USD(-2) -215.0810 24.36727 -8.826636 0.0000 MA(3) -0.602275 0.080487 -7.482846 0.0000 R-квадрат 0.999699 Дарвин –Уотсоны стат. 2.259016

ХҮСНЭГТ 5. ЗӨҮ БОЛОН ТАЙЛБАРЛАГЧ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАМААРЛЫН ЗҮЙ ТОГТОЛ

ЗӨҮ нь өөрийнхөө өмнөх үеийн утгаас хамаарахаас гадна хугацааны гурав

хожимдолтой дасан зохицох хүлээлт хийдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ЗӨҮ

-ийн бодит болон хүлээлтийн утгын зөрүүнээс хамаардаг гэсэн үг.

Мөн ЗӨҮ нь ХҮИ –ийн түвшний утгаас эерэг, өмнөх үеийн утгаас сөргөөр хамаарч

байгаа ба ерөнхийдөө ХҮИ –ээс сөргөөр хамаарч байна. Гадаад худалдааны

эргэлтийн өмнөх үеийн утгаас сөргөөр хамаарч байна.

ДНБ –ийн 3 сарын өмнөх үеийн утгаас эерэгээр хамаарч байна. Өөрөөр хэлбэл, ДНБ

нэгдүгээр улиралд 100 саяаар нэмэгдэхэд ЗӨҮ гуравдугаар улиралд 5.68 саяаар

нэмэгдэнэ гэсэн үг.

ЗӨҮ нь М2 –ын 1 сарын өмнөх утгаас эерэг хамаарч байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр

улиралд мөнгөний нийлүүлэлт 100 сая төгрөгөөр нэмэгдэхэд хоёрдугаар улиралд

8.34 сая төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Page 21: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

20

Дотоодын зээлийн жигнэсэн дундаж хүүний түвшнээс сөргөөр хамаарч байна. Хүү 1

хувиар өсөхөд ЗӨҮ нь 1670.4 сая төгрөгөөр буурахаар дүнтэй байна.

Ам.долларын 2 сарын өмнөх ханшаас ЗӨҮ нь сөргөөр хамаарч байна. Энэ нь

долларын ханш чангарахад долларын зээлийн эрэлт өсдөгтэй холбоотой. Нэгдүгээр

улиралд ам.долларын ханш 10 төгрөгөөр чангарахад ЗӨҮ 215 саяаар буурч байна.

4.4. БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДИЙН ХАМААРАЛ

ЗӨҮ болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн бүрэлдэхүүн хэсгийн хамаарлыг

үзүүлэлтүүдийн статистик хамаарал болон бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээнүүдэд

үндэслэн корреляцийн шинжилгээгээр тогтоолоо. Корреляцийн шинжилгээнд

хамаарагдаж байгаа үзүүлэлтүүд харилцан бие биенийхээ учир шалтгаан, үр дагавар

болж байх ёстой. Тиймээс нийт сонгогдсон макро хувьсагчдаас төв банкны үнэт

цаасны хүү болон ажилгүйдлийн түвшнээс бусад үзүүлэлтүүдийг корреляцийн

шинжилгээнд хамруулсан.

Зээ

лий

н

жи

гнэс

эн

ду

нд

аж х

үү

ДН

Б

ХҮ

И

Ам

.до

ллар

ын

төг

рөгт

эй

хар

ьцах

х

анш

М2

Гад

аад

х

удал

даа

ны

н

ий

т эр

гэлт

Нэг

дсэ

н

төсв

ий

н д

үн

Тренд -0.91 0.92

0.99 0.99 0.99

Сарын нөлөөлөл

0.07 0.41 -0.29 0.58 0.11 0.05

Мөчлөг нөлөөлөл

-0.10 0.37

-0.45 0.39 0.70 0.18

Гэнэтийн өөрчлөлт

-0.11 0.16

-0.35 0.41 0.37 0.02

ХҮСНЭГТ 6. ЗӨҮ БОЛОН МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН КОРРЕЛЯЦИ ХАМААРАЛ

ЗӨҮ -ийн тренд нь зээлийн жигнэсэн дундаж хүүнээс сөрөг хүчтэй хамааралтай,

харин бусад үзүүлэлтүүдээс эерэг хүчтэй хамааралтай байна.

Сарын индексийн хувьд ихэнх үзүүлэлтүүдтэй сул хамааралтай байна. Ам.долларын

ханшийн сарын индекстэй сул сөрөг хамааралтай, харин бусад үзүүлэлтүүдтэй сул

эерэг хамааралтай байна. ЗӨҮ болон М2 –ийн сарын индекс харьцангуй өндөр

байгаа нь богино хугацаанд мөнгөний нийлүүлэлтээр дамжуулаад ЗӨҮ -д нөлөөлж

болох талтайг харуулж байна.

ЗӨҮ -ийн мөчлөгийн хувьд гадаад худалдааны нийт эргэлтийн мөчлөгтэй өндөр

эерэг хамааралтай, харин ам.долларын ханшийн мөчлөгтэй сөрөг, харьцангуй өндөр

хамааралтай байна. Мөн М2 болон ДНБ –ийн мөчлөгүүдтэй харьцангуй өндөр эерэг

хамааралтай байна. ЗӨҮ -д нөлөөлөх урт хугацааны бодлогыг ам.долларын ханш

болон гадаад худалдааны нийт эргэлтээр дамжуулан явуулбал харьцангуй үр дүнтэй

байхаар байна. Мөн саяхан батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай

Page 22: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

21

хууль” нь эдийн засгийн голлох хувьсагчдын хэлбэлзлийн далайцыг бууруулах

нөлөөтэй.

Гэнэтийн өөрчлөлтийн хамаарлын хувьд бол ам.долларын ханшийн гэнэтийн

өөрчлөлт харьцангуй өндөр сөрөг нөлөөтэй, харин М2 болон гадаад худалдааны

нийт эргэлтийн гэнэтийн өөрчлөлт нь харьцангуй өндөр эерэг нөлөөтэй байна.

Page 23: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

22

VI. ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ

Зээлийн өрийн үлдэгдлийн өнөөдрийн өсөлт нь дэлхийн санхүүгийн

хямралаас өмнөх өсөлтөө гүйцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн санхүүгийн

хямралаас өмнө сард дундажаар 4.06 хувиар өсдөг байсан бол 2010 он гарсаар

сард дундажаар 1.6 хувиар өсч байна.

Зээлийн өрийн үлдэгдлийн сарын индексээс харахад жил бүрийн 10 дугаар сараас

сараас 2 дугаар сарыг дуустал, мөн 5 дугаар сард ерөнхийдөө дундаж түвшнээсээ

доогуур түвшинд байдаг байна. Харин бусад саруудын хувьд зээлийн өрийн

үлдэгдэл өндөр буюу зээлийн олгогдсон дүн нь төлөгдсөн дүнгээсээ харьцангуй

өндөр байдаг байна.

Хэвийн зээлрүү шилжих шилжилтийн түвшин нь чанаргүй зээлрүү шилжих

шилжилтийн түвшнээс өндөр байгаа нь цаашид хэвийн зээлийн нийт зээлд

эзлэх хувь өсч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь буурахыг харуулж

байна.

Зээлийн барьцаанд тавигдсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах явцыг

түргэсгэх, үл хөдлөх хөрөнгөөс бусад хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан

борлуулж, өр төлбөр барагдуулах чиглэлэээр Иргэний хууль болон бусад

холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлтүүд оруулах шаардлагатай

байна.

Зээлийн өрийн үлдэгдэл нь өөрийнхөө өмнөх үеийн утгаас хамаарахаас гадна

хугацааны гурван үеийн хожимдолтой дасан зохицох хүлээлт хийдэг нь харагдаж

байна. Өөрөөр хэлбэл, зээлийн өрийн үлдэгдлийн бодит болон хүлээлтийн утгын

зөрүүнээс хамаардаг гэсэн үг.

Мөн зээлийн өрийн үлдэгдэл нь хэрэглээний үнийн индексийн түвшний утгаас

эерэг, өмнөх үеийн утгаас сөргөөр хамаарч байгаа ба ерөнхийдөө хэрэглээний

үнийн индексээс сөргөөр хамаарч байна. Гадаад худалдааны эргэлтийн өмнөх

үеийн утгаас сөргөөр хамаарч байна. Тиймээс зээлийн өрийн үлдэгдлийг

нэмэгдүүлэхийн тулд инфляцийг бууруулах бодлого барих нь зүйтэй.

ДНБ –ийн 3 сарын өмнөх үеийн утгаас эерэгээр хамаарч байна. Өөрөөр хэлбэл,

ДНБ нэгдүгээр улиралд 100 саяаар нэмэгдэхэд зээлийн өрийн үлдэгдэл

гуравдугаар улиралд 5.68 саяаар нэмэгдэнэ гэсэн үг. Дотоодын үйлдвэрлэлийг

дэмжсэн бодлого барьснаар нийт зээлийн хэмжээ нэмэгдэх болно.

Зээлийн өрийн үлдэгдэл нь мөнгөний нийлүүлэлтийн 1 үеийн өмнөх утгаас эерэг

хамаарч байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр улиралд мөнгөний нийлүүлэлт 100 сая

Page 24: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

23

төгрөгөөр нэмэгдэхэд хоёрдугаар улиралд 8.34 сая төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Мөнгөний зөөлөн бодлого барьснаар зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ өснө.

Дотоодын зээлийн жигнэсэн дундаж хүүний түвшнээс сөргөөр хамаарч байна.

Хүү 1 хувиар өсөхөд ЗӨҮ нь 1670.4 сая төгрөгөөр буурахаар дүнтэй байна.

Төгрөгийн ба долларын зээлийн жигнэсэн дундаж хүү буурах нь зээлийн

өрийн үлдэгдлийг өсгөдөг байна.

Ам.долларын 2 сарын өмнөх ханшаас зээлийн өрийн үлдэгдэл нь сөргөөр хамаарч

байна. Энэ нь долларын ханш чангарахад долларын зээлийн эрэлт өсдөгтэй

холбоотой. Нэгдүгээр улиралд ам.долларын ханш 10 төгрөгөөр чангарахад

зээлийн өрийн үлдэгдэл 215 саяаар буурч байна.

Зээлийн өрийн үлдэгдлийн тренд нь зээлийн жигнэсэн дундаж хүүнээс сөрөг

хүчтэй хамааралтай, харин бусад үзүүлэлтүүдээс эерэг хүчтэй хамааралтай байна.

Зээлийн өрийн үлдэгдэл болон М2 –ийн сарын индекс харьцангуй өндөр байгаа нь

богино хугацаанд мөнгөний нийлүүлэлтээр дамжуулаад зээлийн өрийн

үлдэгдэлд нөлөөлж болох талтайг харуулж байна.

Зээлийн өрийн үлдэгдэлд нөлөөлөх урт хугацааны бодлогыг ам.долларын

ханш болон гадаад худалдааны нийт эргэлтээр дамжуулан явуулбал

харьцангуй үр дүнтэй байхаар байна.

Гадаад валютын зээл болон төгрөгийн зээлийн харьцаа буурах хандлага илрэх

магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл цаашид төгрөгийн зээлийн нийт дүнтэй

харьцуулахад валютын зээлийн хэмжээ буурна. Энэ нь долларжилтыг

бууруулах болон төгрөгийн хэт чангаралтын эсрэг үйл ажиллагаанд эерэг

нөлөөтэй.

*Цаашид энэхүү судалгааг банкны балансын үзүүлэлтүүд тухайлбал банкны өөрийн

хөрөнгө, заавал байлгах нөөцийн хэмжээ зэрэг микро хувьсагчдаас хамааруулан

дэлгэрүүлж судлах боломжтой.

VII. Ашигласан материал

1. Монголбанкны сарын бльютень,

2. Ц. Батсүх (2008), “Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого”, Нээлттэй

нийгэм форум,

Page 25: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

24

ХАВСРАЛТ 1. ЗӨҮ -ИЙН ХУГАЦААНЫ ЦУВААНЫ ЭКОНОМЕТРИК ЗАГВАРЫН ҮНЭЛГЭЭ

Dependent Variable: LOAN Method: Least Squares Date: 09/17/10 Time: 10:07 Sample (adjusted): 2000M04 2010M06 Included observations: 123 after adjustments Convergence achieved after 22 iterations MA Backcast: 1999M12 2000M03

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C -938908.7 496934.3 -1.889402 0.0614

@TREND+1 30545.70 5356.970 5.702047 0.0000 @SEAS(3) 7575.650 4600.070 1.646855 0.1024 @SEAS(6) 11430.52 4423.063 2.584300 0.0110 @SEAS(7) 9034.102 4401.030 2.052725 0.0424 @SEAS(8) 17683.91 4508.588 3.922273 0.0002 @SEAS(9) 12449.82 4413.432 2.820892 0.0057

AR(1) 1.825298 0.050741 35.97290 0.0000 AR(2) -0.834552 0.050082 -16.66374 0.0000 MA(1) -0.756351 0.018623 -40.61417 0.0000 MA(4) 0.520128 0.014494 35.88619 0.0000

R-squared 0.999530 Mean dependent var 1086724.

Adjusted R-squared 0.999488 S.D. dependent var 984450.6 S.E. of regression 22280.40 Akaike info criterion 22.94598 Sum squared resid 5.56E+10 Schwarz criterion 23.19747 Log likelihood -1400.178 Hannan-Quinn criter. 23.04814 F-statistic 23806.60 Durbin-Watson stat 1.776005 Prob(F-statistic) 0.000000

Inverted AR Roots .91-.04i .91+.04i

Inverted MA Roots .83-.53i .83+.53i -.45-.57i -.45+.57i

Page 26: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

25

ХАВСРАЛТ 2. ЗӨҮ БОЛОН ТАЙЛБАРЛАГЧ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ХАМААРЛЫН ҮНЭЛГЭЭ

Dependent Variable: LOAN

Method: Least Squares

Date: 09/27/10 Time: 09:39

Sample (adjusted): 2000M06 2010M08

Included observations: 123 after adjustments

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob.

C 381240.6 57225.28 6.662101 0.0000

LOAN(-1) 0.933952 0.062645 14.90857 0.0000

LOAN(-3) -0.355614 0.097537 -3.645923 0.0004

LOAN(-4) 0.376294 0.076689 4.906777 0.0000

CPI 3382.455 999.1194 3.385436 0.0010

CPI(-1) -3164.311 1185.400 -2.669404 0.0087

CPI(-3) -1215.498 644.6214 -1.885600 0.0620

FT(-4) -99.14540 31.64133 -3.133414 0.0022

GDP(-3) 0.069622 0.028662 2.429100 0.0168

M2(-1) 0.104107 0.017022 6.116195 0.0000

IR -2194.974 841.3908 -2.608745 0.0104

USD(-2) -238.1490 38.25658 -6.225047 0.0000

TB(-2) 0.121845 0.068789 1.771287 0.0793

R-squared 0.999698 Mean dependent var 1134540.

Adjusted R-squared 0.999665 S.D. dependent var 1004622.

S.E. of regression 18374.61 Akaike info criterion 22.57501

Sum squared resid 3.71E+10 Schwarz criterion 22.87223

Log likelihood -1375.363 Hannan-Quinn criter. 22.69574

F-statistic 30382.04 Durbin-Watson stat 2.147947

Prob(F-statistic) 0.000000

Page 27: LoanOutstanding_RevisedEdition

Зээлийн өрийн үлдэгдэл болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

26

ХАВСРАЛТ 3. ГАДААД ВАЛЮТЫН ЗЭЭЛ/ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХАРЬЦААНЫ

ЭКОНОМЕТРИК ҮНЭЛГЭЭ

Dependent Variable: LL Method: Least Squares Date: 09/28/10 Time: 16:24 Sample (adjusted): 2004M06 2010M08 Included observations: 75 after adjustments

Variable Coefficient Std. Error t-Statistic Prob. C -0.118690 0.044113 -2.690587 0.0090

LL(-1) 0.894160 0.035905 24.90332 0.0000 USD 0.000369 0.000111 3.336503 0.0014

USD(-1) -0.000451 0.000139 -3.255507 0.0018 USD(-3) 0.000145 6.67E-05 2.172612 0.0334 RD(-1) 0.004178 0.001311 3.186078 0.0022 RF(-1) 0.004668 0.002300 2.029907 0.0463 RF(-2) -0.004560 0.002421 -1.883789 0.0639

R-squared 0.972498 Mean dependent var 0.633361

Adjusted R-squared 0.969625 S.D. dependent var 0.135903 S.E. of regression 0.023686 Akaike info criterion -4.547350 Sum squared resid 0.037588 Schwarz criterion -4.300151 Log likelihood 178.5256 Hannan-Quinn criter. -4.448646 F-statistic 338.4596 Durbin-Watson stat 1.769443 Prob(F-statistic) 0.000000