micro undes bie daalt 1

3
МИКРОЭКОНОМИКСИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ №1 МУИС-ОРХОН СУРГУУЛЬ, СЭЗ ТЭНХИМ | БАГШ Х.АДЪЯАЦОГТ ОЮУТАН ДООР ӨГӨГДСӨН БОДЛОГУУДЫГ НЭГ БҮРЧЛЭН БОДООД 2014 ОНЫ 10 САРЫН 24-НИЙ 13 ЦАГААС ӨМНӨ ХУРААЛГАНА. ХУРААЛГАХДАА АНГИ БОЛОН НЭРЭЭ ГАРГАЦТАЙ ТАВЬСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙ. ХУГАЦАА ХЭТЭРСЭН АЖЛЫГ ЯМАР Ч ШАЛТГААНААР НӨХӨН АВАХГҮЙГ АНХААРНА УУ. БОДЛОГЫН БОДОЛТ БҮР АЛХАМ АЛХМААР ТАЙЛБАРЛАСАН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАРТАЙ БАЙХ ЁСТОЙ БӨГӨӨД ТИЙМ ТАЙЛБАРГҮЙ БОДОЛТОД ОНОО ӨГӨХГҮЙ. ТҮҮНЧЛЭН БОДОЛТЫН ЯВЦАД ЯМАР НЭГЭН АЛДАА ГАРСАН БОЛ ТУХАЙН БОДЛОГЫН ОНООГ БҮХЭЛД НЬ ӨГӨХГҮЙГ АНХААРНА УУ. БИЕ ДААЛТЫН БОДЛОГУУДЫН БОДОЛТЫГ А4 ФОРМАТТАЙ ЦААСАН ДЭЭР ГҮЙЦЭТГЭЖ ХУРААЛГАНА УУ! /ХАВТАСЛАХ ХЭРЭГГҮЙ, АНГИ, ЭЦГИЙН НЭР, ӨӨРИЙН НЭРЭЭ ТАВИХАД ХАНГАЛТТАЙ./ 1. Тухайн эдийн засагт автомашин болон үр тариа үйлдвэрлэдэг гэж үзье. a) Эдгээр өгөгдлүүдийг графикаар дүрсэлнэ үү! Үйлдвэрлэлийн боломжийн муруй ямар таамаглал дээр үндэслэгдсэн байна вэ? (Босоо тэнхлэгт үр тариа, хэвтээ тэнхлэгт автомашины тоо хэмжээг сонгон авна уу!) b) Бүх сонголтуудын хувьд автомашин болон үр тарианы алдагдсан боломжийн зардлуудыг тооцоолно уу! 2. Улсын Их Хурлаар тамхи болон спиртний татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэж үзье. Тэгвэл дараах өгүүлбэрүүдийн аль нь норматив, аль нь позитив үзэл баримтлал вэ? a) Тамхи болон спиртний үнэ хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ? b) Татварын бодлогын үндсэн зорилго нь ядуучуудыг дэмжихэд чиглэгддэг учраас спирт болон тамхины үйлдвэрлэлд татвар оногдуулах нь зүйтэй алхам юм. c) Тамхи, мансууруулах бодисын эрэлтийг өөрчлөхөд тодорхой нөлөө үзүүлнэ. d) Татварын бодлогын үндсэн асуудал “Татвар нь сонирхогчдын зан төлөвийг хэрхэн өөрчилж байгааг тайлбарлахад оршдог” бол спирт болон тамхины үйлдвэрлэлд ямар татвар оногдуулбал илүү эерэг нөлөө үзүүлэх вэ? e) Өөрийн орлогын ихэнх хэсгийг тамхи болон мансууруулах бодист зарцуулдаг ихээхэн доогуур орлоготой хүмүүс илүү өндөр орлоготой хүмүүстэй харьцуулбал тамхинаас гарах уу? f) Эмнэлгийн зардлыг бууруулах талаас нь авч үзвэл эдгээр татваруудаас ямар татвар илүү байж болох вэ? g) Тамхи үйлдвэрлэгчдийн орлого болон тамхины үнэд татвар яаж нөлөөлөх вэ? h) Төрийн тодорхой зорилго, амжилтад хүргэхэд эдгээрээс илүү тохиромжтой бусад ямар татварууд байж болох вэ? i) Архаг тамхичид болон зүрхний өвчтэй хүмүүсийн тамхи таталтыг бууруулахад энэ нь чухал ач холбогдолтой юм. 3. Эрдэнэт хотын Дэнж багийн нутаг дэвсгэр дээр байрлах нэгэн жижиг дэлгүүрийн жижиглэнгийн бохины зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар дараах мэдээлэл өгөгджээ. = (26 + ) − 2 , = −9 + 3 А-ийн оронд багшийн өгсөн шифрийг орлуулж бодно. Хийх зүйл: 1. Өгөгдсөн эрэлтийн функцийн хувьд эрэлтийн хэмжээ хамгийн ихдээ хэд вэ? 2. Өгөгдсөн эрэлтийн функцийн хувьд хэрэглэгч хамгийн ихдээ ямар үнэ төлөхөд бэлэн байх вэ? 3. Өгөгдсөн нийлүүлэлтийн функцийн хувьд үйлдвэрлэгч хамгийн багадаа ямар үнээр нийлүүлэх вэ? Энэ үнийн эдийн засгийн утгыг тайлбарлана уу! 4. Жижиглэнгийн бохины зах зээлийн тэнцвэрийг тодорхойлно уу! 5. Хэрэглэгчийн хожоо хэдтэй тэнцүү вэ? 6. Үйлдвэрлэгчийн хожоо хэдтэй тэнцүү вэ? 7. Жижиглэнгийн бохины зах зээлийн тэнцвэрийн хувьд үнээс хамаарсан эрэлтийн цэгэн мэдрэмж хэд вэ? Эдийн засгийн тайлбарыг хийнэ үү! 8. Дээрх асуултын хувьд жижиглэнгийн бохины үнэ өссөнөөр пүүсийн нийт орлого хэрхэн өөрчлөгдөх вэ? 9. Жижиглэнгийн бохины зах зээлийн тэнцвэрийн хувьд үнээс хамаарсан нийлүүлэлтийн цэгэн мэдрэмжийг тооцно уу! Эдийн засгийн утгыг тайлбарлана уу! 10. Засгийн газраас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор энэхүү жижиглэнгийн бохины зах зээлд 5 төгрөгний хэмжээний татаас ноогдуулсан бол татаасын дараах зах зээлийн тэнцвэрийг тодорхойлно уу! 11.Жижиглэнгийн бохины зах зээлийн тэнцвэрт тоо хэмжээ хичнээн нэгжээр өөрчлөгдөх вэ? 12. Хэрэглэгчийн нэг бохиноос авч буй татаасын хөнгөлөлтийг тооцно уу! 13. Үйлдвэрлэгчийн нэг бохиноос авч буй татаасын хөнгөлөлтийг тооцно уу! Хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн хэн нь татаасын хөнгөлөлтийг илүү авах вэ? Яагаад? 14. Татаас ноогдуулсанаар хэрэглэгчийн хожоо хэрхэн өөрчлөгдөх вэ? 15. Татаас ноогдуулсанаар үйлдвэрлэгчийн хожоо хэрхэн өөрчлөгдөх вэ? 16. Засгийн газрын татаасын зардлыг тооцно уу! 17. Хэрэглэгчийн авах нийт татаасын хөнгөлөлтийн хэмжээ хэдтэй тэнцүү вэ? 18. Үйлдвэрлэгчийн авч буй нийт татаасын хөнгөлөлтийн хэмжээ хэд байх вэ? 19. Татаас ноогдуулсанаар үүсэх нийгмийн алдагдлыг тооцно уу! 20. Татаасын дараах зах зээлийн тэнцвэрийн хувьд эрэлт ба нийлүүлэлтийн үнээс хамаарсан цэгэн мэдрэмжийг тооцно уу! 4. Нэгэн инээдмийн номны зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийн талаарх мэдээлэл дараах хүснэгтэнд өгөгджээ. Хийх зүйл: 1. Инээдмийн номны зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийн муруйг графикт дүрсэлнэ үү! 2. Зах зээлийн тэнцвэрт тоо хэмжээ болон үнийг тодорхойлно уу! 3. Засгийн газраас цаасны зах зээлд ноогдуулах татварыг нэмэгдүүлсэний улмаас инээдмийн номны зах зээлд дараах өөрчлөлт орсон байна.

Upload: adya-kh

Post on 07-Feb-2016

569 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

bi daalt 1

TRANSCRIPT

Page 1: Micro Undes Bie Daalt 1

МИКРОЭКОНОМИКСИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ №1

МУИС-ОРХОН СУРГУУЛЬ, СЭЗ ТЭНХИМ | БАГШ Х.АДЪЯАЦОГТ

ОЮУТАН ДООР ӨГӨГДСӨН БОДЛОГУУДЫГ НЭГ

БҮРЧЛЭН БОДООД 2014 ОНЫ 10 САРЫН 24-НИЙ 13

ЦАГААС ӨМНӨ ХУРААЛГАНА. ХУРААЛГАХДАА

АНГИ БОЛОН НЭРЭЭ ГАРГАЦТАЙ ТАВЬСАН БАЙХ

ШААРДЛАГАТАЙ. ХУГАЦАА ХЭТЭРСЭН АЖЛЫГ

ЯМАР Ч ШАЛТГААНААР НӨХӨН АВАХГҮЙГ

АНХААРНА УУ. БОДЛОГЫН БОДОЛТ БҮР АЛХАМ

АЛХМААР ТАЙЛБАРЛАСАН ДЭЛГЭРЭНГҮЙ

ТАЙЛБАРТАЙ БАЙХ ЁСТОЙ БӨГӨӨД ТИЙМ

ТАЙЛБАРГҮЙ БОДОЛТОД ОНОО ӨГӨХГҮЙ.

ТҮҮНЧЛЭН БОДОЛТЫН ЯВЦАД ЯМАР НЭГЭН

АЛДАА ГАРСАН БОЛ ТУХАЙН БОДЛОГЫН ОНООГ

БҮХЭЛД НЬ ӨГӨХГҮЙГ АНХААРНА УУ. БИЕ

ДААЛТЫН БОДЛОГУУДЫН БОДОЛТЫГ А4

ФОРМАТТАЙ ЦААСАН ДЭЭР ГҮЙЦЭТГЭЖ

ХУРААЛГАНА УУ! /ХАВТАСЛАХ ХЭРЭГГҮЙ, АНГИ,

ЭЦГИЙН НЭР, ӨӨРИЙН НЭРЭЭ ТАВИХАД

ХАНГАЛТТАЙ./

1. Тухайн эдийн засагт автомашин болон үр тариа үйлдвэрлэдэг

гэж үзье.

a) Эдгээр өгөгдлүүдийг графикаар дүрсэлнэ үү!

Үйлдвэрлэлийн боломжийн муруй ямар таамаглал дээр

үндэслэгдсэн байна вэ? (Босоо тэнхлэгт үр тариа, хэвтээ

тэнхлэгт автомашины тоо хэмжээг сонгон авна уу!)

b) Бүх сонголтуудын хувьд автомашин болон үр тарианы

алдагдсан боломжийн зардлуудыг тооцоолно уу!

2. Улсын Их Хурлаар тамхи болон спиртний татварыг

нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэж үзье. Тэгвэл дараах

өгүүлбэрүүдийн аль нь норматив, аль нь позитив үзэл

баримтлал вэ?

a) Тамхи болон спиртний үнэ хэдий хэмжээгээр нэмэгдэх вэ?

b) Татварын бодлогын үндсэн зорилго нь ядуучуудыг дэмжихэд

чиглэгддэг учраас спирт болон тамхины үйлдвэрлэлд татвар

оногдуулах нь зүйтэй алхам юм.

c) Тамхи, мансууруулах бодисын эрэлтийг өөрчлөхөд тодорхой

нөлөө үзүүлнэ.

d) Татварын бодлогын үндсэн асуудал “Татвар нь сонирхогчдын

зан төлөвийг хэрхэн өөрчилж байгааг тайлбарлахад оршдог”

бол спирт болон тамхины үйлдвэрлэлд ямар татвар

оногдуулбал илүү эерэг нөлөө үзүүлэх вэ?

e) Өөрийн орлогын ихэнх хэсгийг тамхи болон мансууруулах

бодист зарцуулдаг ихээхэн доогуур орлоготой хүмүүс илүү

өндөр орлоготой хүмүүстэй харьцуулбал тамхинаас гарах уу?

f) Эмнэлгийн зардлыг бууруулах талаас нь авч үзвэл эдгээр

татваруудаас ямар татвар илүү байж болох вэ?

g) Тамхи үйлдвэрлэгчдийн орлого болон тамхины үнэд татвар

яаж нөлөөлөх вэ?

h) Төрийн тодорхой зорилго, амжилтад хүргэхэд эдгээрээс илүү

тохиромжтой бусад ямар татварууд байж болох вэ?

i) Архаг тамхичид болон зүрхний өвчтэй хүмүүсийн тамхи

таталтыг бууруулахад энэ нь чухал ач холбогдолтой юм.

3. Эрдэнэт хотын Дэнж багийн нутаг дэвсгэр дээр байрлах нэгэн

жижиг дэлгүүрийн жижиглэнгийн бохины зах зээлийн эрэлт,

нийлүүлэлтийн талаар дараах мэдээлэл өгөгджээ.

𝑄𝑑 = (26 + 𝐺) − 2𝑃𝑑, 𝑄𝑠 = −9 + 3𝑃𝑠 А-ийн оронд багшийн өгсөн шифрийг орлуулж бодно.

Хийх зүйл:

1. Өгөгдсөн эрэлтийн функцийн хувьд эрэлтийн хэмжээ хамгийн

ихдээ хэд вэ?

2. Өгөгдсөн эрэлтийн функцийн хувьд хэрэглэгч хамгийн ихдээ

ямар үнэ төлөхөд бэлэн байх вэ?

3. Өгөгдсөн нийлүүлэлтийн функцийн хувьд үйлдвэрлэгч хамгийн

багадаа ямар үнээр нийлүүлэх вэ? Энэ үнийн эдийн засгийн утгыг

тайлбарлана уу!

4. Жижиглэнгийн бохины зах зээлийн тэнцвэрийг тодорхойлно уу!

5. Хэрэглэгчийн хожоо хэдтэй тэнцүү вэ?

6. Үйлдвэрлэгчийн хожоо хэдтэй тэнцүү вэ?

7. Жижиглэнгийн бохины зах зээлийн тэнцвэрийн хувьд үнээс

хамаарсан эрэлтийн цэгэн мэдрэмж хэд вэ? Эдийн засгийн

тайлбарыг хийнэ үү!

8. Дээрх асуултын хувьд жижиглэнгийн бохины үнэ өссөнөөр

пүүсийн нийт орлого хэрхэн өөрчлөгдөх вэ?

9. Жижиглэнгийн бохины зах зээлийн тэнцвэрийн хувьд үнээс

хамаарсан нийлүүлэлтийн цэгэн мэдрэмжийг тооцно уу! Эдийн

засгийн утгыг тайлбарлана уу!

10. Засгийн газраас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих

зорилгоор энэхүү жижиглэнгийн бохины зах зээлд 5 төгрөгний

хэмжээний татаас ноогдуулсан бол татаасын дараах зах зээлийн

тэнцвэрийг тодорхойлно уу!

11.Жижиглэнгийн бохины зах зээлийн тэнцвэрт тоо хэмжээ

хичнээн нэгжээр өөрчлөгдөх вэ?

12. Хэрэглэгчийн нэг бохиноос авч буй татаасын хөнгөлөлтийг

тооцно уу!

13. Үйлдвэрлэгчийн нэг бохиноос авч буй татаасын хөнгөлөлтийг

тооцно уу! Хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн хэн нь татаасын

хөнгөлөлтийг илүү авах вэ? Яагаад?

14. Татаас ноогдуулсанаар хэрэглэгчийн хожоо хэрхэн өөрчлөгдөх

вэ?

15. Татаас ноогдуулсанаар үйлдвэрлэгчийн хожоо хэрхэн

өөрчлөгдөх вэ?

16. Засгийн газрын татаасын зардлыг тооцно уу!

17. Хэрэглэгчийн авах нийт татаасын хөнгөлөлтийн хэмжээ хэдтэй

тэнцүү вэ?

18. Үйлдвэрлэгчийн авч буй нийт татаасын хөнгөлөлтийн хэмжээ

хэд байх вэ?

19. Татаас ноогдуулсанаар үүсэх нийгмийн алдагдлыг тооцно уу!

20. Татаасын дараах зах зээлийн тэнцвэрийн хувьд эрэлт ба

нийлүүлэлтийн үнээс хамаарсан цэгэн мэдрэмжийг тооцно уу!

4. Нэгэн инээдмийн номны зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийн

талаарх мэдээлэл дараах хүснэгтэнд өгөгджээ.

Хийх зүйл:

1. Инээдмийн номны зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийн муруйг

графикт дүрсэлнэ үү!

2. Зах зээлийн тэнцвэрт тоо хэмжээ болон үнийг тодорхойлно уу!

3. Засгийн газраас цаасны зах зээлд ноогдуулах татварыг

нэмэгдүүлсэний улмаас инээдмийн номны зах зээлд дараах

өөрчлөлт орсон байна.

Page 2: Micro Undes Bie Daalt 1

МИКРОЭКОНОМИКСИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ №1

МУИС-ОРХОН СУРГУУЛЬ, СЭЗ ТЭНХИМ | БАГШ Х.АДЪЯАЦОГТ

Дээрх хүснэгтийн хувьд зах зээлийн тэнцвэр хэрхэн өөрчлөгдөх вэ?

4. Татварын дараах инээдмийн номны зах зээлийн тэнцвэрт

харгалзах эрэлт ба нийлүүлэлтийн цэгэн мэдрэмжийг тодорхойлно

уу!

5. Дэнж багийн нэгэн жижиг дэлгүүрийн *PARLIAMENT*

тамхины эрэлтийн талаарх мэдээлэл дараах хүснэгтэд

өгөгджээ.

Хийх зүйл:

1. Хүснэгтийг гүйцээж бөглөнө үү!

2. Нийт орлого, эрэлтийн муруйг графикт дүрсэлнэ үү!

6. Apple Computer компани iTunes бүтээгдэхүүнээ хязгааргүй их

хэмжээгээр гаргахыг хүсчээ

a) Тус компаний энэ шийдвэр нь дээрх бүтээгдэхүүнийг гаргахад

ямар нэгэн саад байхгүй гэж үзэж болох уу?

b) Тус компаний шийдвэр хүмүүсийн хөшүүрэгийг өөрчлөх үү?

c) Тус компаний шийдвэр микро болон макро эдийн засгийн

алиных нь жишээ болох вэ?

d) Тус компаний шийдвэр алдагдсан боломжийн зардлыг өөрчлөх

үү?

7. Дараах хоѐр хослолын аль нь тохирохгүй байна вэ?

a) Хөдөлмөр ба цалин

b) Газар ба түрээс

c) Аж ахуйн нэгж ба ашиг

d) Капитал ба ашиг

8. Дараах бүтээгдэхүүн, үйлчилгээг орлох, хослох,

үйлдвэрлэлийн хувьд орлох ба үйлдвэрлэлийн хувьд хослох

гэдгээр нь ангилан ялга. Үүнд:

a) Лонх ус ба эрүүл мэндийн клубын гишүүнчлэлийн карт

b) Шарсан төмс ба чанасан төмс

c) Арьсан түрийвч ба арьсан гутал

d) Суудлын машин ба ачааны машин

e) Ердийн ундаа ба сахаргүй ундаа

f) Тослог багатай сүү ба цөцгий

9. Дараах өөрчлөлтүүд СD-ний үнэ, тоо хэмжээнд ямар нөлөө

үзүүлэх вэ? Хэрвээ:

a) MP3 тоглуулагчийн үнэ нэмэгдвэл

b) iPod-ний үнэ буурвал

c) CD тоглуулагчийн нийлүүлэлт нэмэгдвэл

d) Хэрэглэгчийн орлого нэмэгдвэл

e) CD-ийг хийдэг ажилчдын цалинг нэмэгдүүлбэл

f) (a) болон (e) тохиолдлууд зэрэг явагдвал

10. Дараах үйл явдлууд нэгэн зэрэг болжээ. Үүнд:

a) Түүхий нефьтийн үнэ нэмэгдвэл

b) Машины үнэ нэмэгдсэн

c) Хурдны замын хурдны хязгаарлалтуудыг арилгавал

d) Роботууд машины үйлдвэрлэлийн өртгийг

бууруулбал

Дээрх үйл явдлууд нэгэн зэрэг болсны дараа доорх тохиолдлуудын

аль нь өсч, аль нь буурах вэ?

1) Шатахууны эрэлт

2) Шатахууны нийлүүлэлт

3) Шатахууны эрэлтийн тоо хэмжээ

4) Шатахууны нийлүүлэлтийн тоо хэмжээ

11. Дараах зурагт пиццаны зах зээлийг дүрсэлжээ.

Зурагт дүрсэлсэн муруйнуудад тэмдэглэгээ хийж, доорх үнүүдэд

зах зээл дээр ямар нөхцөл байдал үүсэхийг тайлбарлана уу. Үүнд:

a) Пиццаны үнэ 16 ам.доллар

b) Пиццаны үнэ 12ам.доллар

12. Бохины эрэлт ба нийлүүлэлтийн тоо хэмжээ болон үнийн

талаарх мэдээллийг доорх хүснэгтээр харуулжээ.

a) Бохины зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийг графикт

дүрсэлнэ үү. Түүнчлэн тэнцвэрт үнэ ба тоо хэмжээг

тодорхойлно уу.

b) Нэг хайрцаг бохь 70 цент гэвэл бохины зах зээлийг

дүрсэлж, үнэ яаж өөрчлөгдөхийг тайлбарлана уу.

c) Хайрцаг бохины үнэ 30 цент гэвэл бохины зах зээл,

түүний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг харуулна уу.

d) Галын ослоос болж хэд хэдэн бохины үйлдвэрүүд

хаагдсан бөгөөд улмаар бохины нийлүүлэлт нь үнийн

түвшин бүрт долоо хоногт 40 сая хайрцагаар буурсан

байна. Бохины зах зээл дээр ямар өөрчлөлт бий болсоныг

графикаар дүрсэлнэ үү.

e) Гал түймэртэй зэрэгцэн өсвөр үеийнхний хүн амын тоо

өсөхөд бохины эрэлт үнийн түвшин бүрт долоо хоногт 40

сая хайрцагаар нэмэгдсэн гэвэл шинэ тэнцвэрт үнэ ба тоо

хэмжээг тодорхойлж, эдгээр өөрчлөлтийг график дээр

үзүүлнэ үү.

13. Шарсан төмсний эрэлт ба нийлүүлэлтийн үнэ болон тоо

хэмжээг дараах хүснэгтээр харуулж байна.

a) Шарсан төмсний зах зээлийн эрэлт ба нийлүүлэлтийг графикт

дүрсэлж, тэнцвэрт үнэ ба тоо хэмжээг тэмдэглэнэ үү.

b) Хайрцаг шарсан төмсний үнэ 60 цент бол зах зээл дээр ямар

нөхцөл байдал үүсэх вэ?

c) Хэрвээ шарсан төмстэй хосолж хэрэглэдэг шинэ соус төмсний

эрэлтийг үнийн түвшин бүрт долоо хоногт 30 саяар

Page 3: Micro Undes Bie Daalt 1

МИКРОЭКОНОМИКСИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ №1

МУИС-ОРХОН СУРГУУЛЬ, СЭЗ ТЭНХИМ | БАГШ Х.АДЪЯАЦОГТ

нэмэгдүүлдэг бол шарсан төмсний үнэ ба тоо хэмжээ хэрхэн

өөрчлөгдөх вэ?

d) Шинэ соустай хамт вирус төмсний ургацанд нөлөөлж, шарсан

төмсний тоо хэмжээг долоо хоногт 40 саяар бууруулдаг бол

шарсан төмсний үнэ ба тоо хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ?

14. Бороо гүзээлзгэний ургацыг сүйтгэжээ. Үр дүнд нь нэг хайрцаг

гүзээлзгэний үнэ 4 ам.доллароос 6 доллар болж өсч, эрэлтийн

тоо хэмжээ нэг долоо хоногт 1000-аас 600 хайрцаг болж

буурчээ. Тэгвэл:

a) Үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж хэдтэй тэнцүү вэ?

b) Гүзээлзгэний эрэлтийг тайлбарлана уу.

15. Дараах зурагт DVD түрээслэх үйлчилгээний эрэлтийн муруйг

харуулжээ.

a) Нэг DVD-ний үнэ 3 ам.доллароос 5 ам.доллар болж өсөх үеийн

үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг тооцно уу.

b) Үнийн ямар түвшинд үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж

нэгтэй тэнцүү байх вэ?

16. Компьютерийн чипны эрэлтийн тоо хэмжээ болон үнэ

өгөгджээ.

a) Хэрэв чипний үнэ 400 доллароос 350 доллар болж буурахад

нийт орлого хэрхэн өөрчлөгдөх вэ?

b) Хэрэв чипний үнэ 350 доллароос 300 доллар болж буурахад

нийт орлого хэрхэн өөрчлөгдөх вэ?

c) Үнийн ямар байхад нийт орлого хамгийн их байх вэ?

d) Чипний дундаж үнэ 350 доллар байхад үнээс хамаарсан

мэдрэмж ямар байх вэ?

17. Асуулт 23-ийн хувьд нэг чипний үнэ 250 доллар байхад

чипний үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж ямар байх вэ?

Үүнд хариулахдаа нийт орлого ба үнээс хамаарсан

мэдрэмжийн хоорондох хамаарлыг ашиглана уу.

18. Таны бананы үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмж нь 4 байг.

Хэрэв бананы үнэ 5 хувиар нэмэгдэхэд

a) Таны бананад зарцуулдаг орлогын хувь хэмжээ яаж өөрчлөгдөх вэ?

b) Таны худалдан авдаг бананы тоо хэмжээний өөрчлөлтийн

хувь хэд болох вэ?

19. Жүржийн ундааны үнэ 12 хувиар өсвөл жүржийн эрэлтийн тоо

хэмжээ 22 хувиар буурч, мөн алимны ундааны эрэлтийн тоо

хэмжээ 14 хувиар өсдөг бол

a) Жүржийн ундааны үнээс хамаарсан эрэлтийн мэдрэмжийг

тооцно уу.

b) Алимны үнээс хамаарсан жүржийн ундааны эрэлтийн

солбисон мэдрэмжийг тооцно уу.

20. Алексийн орлого 3000 доллараас 5000 доллар болж өсөхөд

түүний гурилан боовны нэг сарын хэрэглээ 4-с 8 болж өссөн ба

боорцогны сарын хэрэглээ 12-с 6 болж буурчээ. Алексийн

хувьд түүний

a) Гурилан боовны орлогоос хамаарсан эрэлтийн

мэдрэмжийг тооцно уу.

b) Боорцогны орлогоос хамаарсан эрэлтийн мэдрэмжийг

тооцно уу.

21. Интернетээс дуу таталт 2003 оноос эрс нэмэгдэж Universal

Music нэг CD-нийхээ дундаж үнийг 21 доллар байсныг 15

доллар болгон бууруулжээ. Тэд ийнхүү үнээ бууруулсанаар

борлуулалт нь 30 хувиар нэмэгдэх болно гэж мэдэгджээ.

a) Universal Music CD-ний үнээс хамаарсан эрэлтийн

мэдрэмжийг тооцно уу?

b) (a)-д өгсөн хариултандаа үндэслэн хэрэв та Universal

Music-ийн үнийн талаарх шийдвэрийг гаргаж байсан бол

үнээ бууруулах, өсгөх, эсвэл өөрчлөхгүй орхих байсан уу?

Хариултаа тайлбарлана уу.

22. Доорх хүснэгтэнд холын дуудлагын ярианы эрэлтийн тоо

хэмжээ ба үнийн талаарх мэдээлэл өгөгджээ.

a) Нэг минут ярианы үнэ 40 центээс 30 цент болж буурах

үеийн үнээс хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийг

тооцно уу.

b) Нэг минут ярианы дундаж үнэ 20 цент байх үеийн үнээс

хамаарсан нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцно уу.