baljirmaa

3
ПОРШЕНТ КОМПРЕССОРТ ЯВАГДАХ ПРОЦЕСС , ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА Б.Балжирмаа ШУТИС, Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль Хүнсний сүлжээний хөргөлтийн систем 3-р курс оюутан [email protected] Хураангуй Компрессор бол хөргүүрийн цикл ажиллагааг явуулах гол хөдөлгөх хүчийг үүсгэдэг чухал төхөөрөмж юм.Компрессорын гол зорилго бол өндөр даралт гаргах учир хөргөлтийн агентийг шахахдаа эзэлхүүний хувьд багасгаж даралтыг нэмэгдүүлнэХөргөх машины компрессор нь ууршуулагчаас уурыг сорон авч түүнийг конденсатор руу шахаж хувиарлах үүрэг гүйцэтгэдэг.Хөргөх техникт өргөн хэрэглэгдэж байгаа компрессоруудын нэг нь поршент компресссор юм.Компрессор ууршуулагчаас уурыг сорж хөргөлтийн агентыг уурших p 0 даралтыг ууршуулагчид барих ба хөргөлтийн агентыг p k даралттай болтол шахаж температурыг нэмэгдүүлэн конденсаторт өргөн шингэрүүлдэг.Энэ сорсон шахсан өндөр даралтын зөрөөний улмаас хөргөлтийн агент хөргүүрийн битүү систем дотор сэлгэлт хийж чаддаг.Иймд хөргүүрийн ажлын биеийн зарцуулалтыг компрессорын хүчин чадлаар тодорхойлох буюу компрессорын хүчин чадлыг ажлын биеийн зарцуулалтаар тодорхойлно. Түлхүүр үг; поршен, хүчин чадал,зарцуулалт , температур, даралт, сорох шахах клапан Онолын хэсэг Поршен компрессорын ажиллагааны үед хөргөлтийн агент сорогдож шахагдаж байхдаа поршенгийн эд ангиудын хоорондох завсарууд мөн цилиндрээс авсан дулааны улмаас эзэлхүүний хэмжээ алдана.Үүнийг өгөлтийн коэффицентоор тооцдог.Поршент компрессорын шахалтын дээд хэсэгт C хэмжээний тодорхой зай үлдээдэг.Учир нь компрессорын тахир гол шатуны механизм шахалтын механизм шахалтын ажиллагааны үед халж уртсан цилиндрийн тагийг хэмх цохиж аюул учруулж болзошгүй. Компрессорын шахалтын ажлын зургийг шахалтын онолын процесстой харцуулан үзүүлэв 1-2 хөргөлтийн агентыг p 0 -оос p k даралттай болгох адиабат шахалтын муруй 2-б шахагдсан уурыг p k тогтмол даралттайгаар конденсатор уруу өгөх шахалтын шулуун 1-2 адиабат шахалтын муруй 2-3 компрессороос хөргөлтийн агент конденсатор уруу p k тогтмол даралттайгаар шахагдах орохыг үзүүлсэн муруй 3-4-поршен буцаж сорох үед соролт хийхийн өмнө C зайнд үлдсэн хөргөлтийн агент тодорхой зайнд C 1 тэлэгдэх хоосон явалтын муруй

Upload: ulzii-enhee

Post on 21-Apr-2015

215 views

Category:

Documents


9 download

DESCRIPTION

baljirmaagiin iltgel

TRANSCRIPT

Page 1: Baljirmaa

ПОРШЕНТ КОМПРЕССОРТ ЯВАГДАХ ПРОЦЕСС , ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА Б.Балжирмаа

ШУТИС, Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль Хүнсний сүлжээний хөргөлтийн систем 3-р курс оюутан

[email protected]

Хураангуй

Компрессор бол хөргүүрийн цикл ажиллагааг явуулах гол хөдөлгөх хүчийг үүсгэдэг

чухал төхөөрөмж юм.Компрессорын гол зорилго бол өндөр даралт гаргах учир

хөргөлтийн агентийг шахахдаа эзэлхүүний хувьд багасгаж даралтыг нэмэгдүүлнэХөргөх

машины компрессор нь ууршуулагчаас уурыг сорон авч түүнийг конденсатор руу шахаж

хувиарлах үүрэг гүйцэтгэдэг.Хөргөх техникт өргөн хэрэглэгдэж байгаа компрессоруудын

нэг нь поршент компресссор юм.Компрессор ууршуулагчаас уурыг сорж хөргөлтийн

агентыг уурших p0 даралтыг ууршуулагчид барих ба хөргөлтийн агентыг pk даралттай

болтол шахаж температурыг нэмэгдүүлэн конденсаторт өргөн шингэрүүлдэг.Энэ сорсон

шахсан өндөр даралтын зөрөөний улмаас хөргөлтийн агент хөргүүрийн битүү систем

дотор сэлгэлт хийж чаддаг.Иймд хөргүүрийн ажлын биеийн зарцуулалтыг компрессорын

хүчин чадлаар тодорхойлох буюу компрессорын хүчин чадлыг ажлын биеийн

зарцуулалтаар тодорхойлно.

Түлхүүр үг; поршен, хүчин чадал,зарцуулалт , температур, даралт, сорох шахах клапан

Онолын хэсэг

Поршен компрессорын ажиллагааны үед хөргөлтийн агент сорогдож шахагдаж

байхдаа поршенгийн эд ангиудын хоорондох завсарууд мөн цилиндрээс авсан дулааны

улмаас эзэлхүүний хэмжээ алдана.Үүнийг өгөлтийн коэффицентоор тооцдог.Поршент

компрессорын шахалтын дээд хэсэгт C хэмжээний тодорхой зай үлдээдэг.Учир нь

компрессорын тахир гол шатуны механизм шахалтын механизм шахалтын ажиллагааны үед

халж уртсан цилиндрийн тагийг хэмх цохиж аюул учруулж болзошгүй.

Компрессорын шахалтын ажлын зургийг шахалтын онолын процесстой харцуулан

үзүүлэв

1-2 хөргөлтийн агентыг p0-оос pk даралттай болгох адиабат шахалтын муруй 2-б шахагдсан уурыг pk тогтмол даралттайгаар конденсатор уруу өгөх шахалтын

шулуун

1-2 адиабат шахалтын муруй

2-3 компрессороос хөргөлтийн агент конденсатор уруу pk тогтмол даралттайгаар шахагдах

орохыг үзүүлсэн муруй

3-4-поршен буцаж сорох үед соролт хийхийн өмнө C зайнд үлдсэн хөргөлтийн агент

тодорхой зайнд C1 тэлэгдэх хоосон явалтын муруй

Page 2: Baljirmaa

4-1- хөргөлтийн агентыг ууршуулагчаас p0 тогтмол

даралттайгаар соролт хийх шулуун

Иймд компрессорын цилиндрийн эзэлхүүнээс хөргөлтийн агент

сорогдон орох эзэлхүүн бага болдог. Хөргөлтийн агент

компрессорт сорогдон орж шахагдах үед оруулах гаргах

хавхлагууд хаагдаж нээгдэхдээ тодорхой даралтын зөрүүг бий

болгодог.Жишээлбэл; хөргөлтийн агентыг шахаж гаргахад

гаргах клапан даралтын тодорхой нэг өндөр утганд хүрсэн үед нээгдэж хөргөлтийн агентыг

гарган эхлэнгүүт даралт бага зэрэг буурч хавхлага тогтмол байрлалд орж поршенгийн

шахалтын үр дүнд тухайн даралттайгаар хөргөлтийн агентыг жигд шахаж гаргана.Харин

сорох үед даралт харьцангуйгаар буурч (C зайд үлдсэн хэсэг тэлэгдэн улмаар p0 даралтаас

буурч ) оруулах хавхлага нээгдэж уур орж эхлэнгүүт даралт дахин бага зэрэг өсч тодорхой

даралтайгаар хөргөлтийн агентыг сорж цилиндрийг дүүргэнэ.Хавхлага хаагдаж нээгдэх үед

алдагдах даралтыг индикатор даралт гэнэ.

Поршент компрессорын бодит шахалтын диаграмм

1-2 компрессор дахин адиабат шахалтын муруй

2-3 индикатор даралтын үед гаргах хавхлага нээгдэж тодорхой

байрлалд хөргөлтийн агент шахагдан гаргахыг үзүүлсэн өсөөд

буурсан муруй

3-4 рk бага зэрэг их тогтмол даралттайгаар компрессороос

хөргөлтийн агентыг гаргах шахалтын шулуун

Энэ диаграммд тогтмол даралтаар сорох шахах процессууд нь

онолын диаграмм дахин процессуудаас бага зэрэг өөрчлөлттэй

байгаа (рk-p2= Dрk; p1-p0=Dp0 ) учир нь ууршуулагчид байгаа p0

даралттай биеийг сорж компрессорт оруулахын тулд p1 гэсэн p0 –оос бага даралтын орчинг

компрессорт бий болгох нөгөө талд рk даралтай байгаа конденсатор уруу хөргөлтийн

агентыг шахаж оруулахын тулд p2 гэсэн рk-аас өндөр даралтыг компрессорт бий болгох

шаардлагатай байдагт оршино.

Гэхдээ хөргөлтийн агент компрессорт сорогдон орох даралт p1 –аас арай өндөр , ууршуулагч

дахь p0 даралтаас харьцангуй нам pсор даралтыг компрессор ууршуулагч хоѐрын хоорондох

дамжуулах хоолойд бий болгодог.Үүний үр дүнд ууршуулагчид тогтмол p0 даралтыг үүсгэж

хөргөлтийн агентыг ууршуулах боломж олгоно.Харин компрессор конденсатор хоѐрын

хоорондох дамжуулах хоолойд ршах даралтыг (рк<pшах<p2) даралтыг бий болгосноор

конденсаторт тогтмол рк даралтыг үүсгэж хөргөлтийн агентыг шингэрүүлэх боломж

бүрдүүлдэг .

Компрессорын шахалтын зөрүү (р2/р1) их болсноор С1 хэмжээ өсөх ба оруулах клапан буцаж

хаагдахын тулд тодорхой эсэргүүцэл үзүүлсний улмаас С2 зай бий болох учир поршенгийн

нэг явалтын соролтын эзэлхүүн V2 болж буурдаг (V2=V1=Vn). Ажлын биеийг маш их

хурдтайгаар сороход сорох сувагт цохилт үүсч даралт нэмэгдэх учир соролтын эзэлхүүний

алдагдал багасна.

Поршент компрессорын ангилал

Поршент компрессорыг тэнхлэгийх нь байрлалаар нь

Page 3: Baljirmaa

Босоо ,

хэвтээ,

V хэлбэрийн ,

W хэлбэрийн гэж ангилна.

Мөн битүүмжлэлийн зэрэглэлээр нь

Задгай жийргэвчтэй

Хагас задгай буюу тосны жийргэвчгүй буюу Бин битүү

Үрэлтийн хүчнээс үүсэх алдагдал

Компрессорын чадал нь цилиндрт ажлын биеийг шахахад зарцуулагдахаас гадна тахир гол

шатуны механизм болон тосолгооны механизм гм. хөдөлгөөнт эд ангийг чөлөөтэй

ажлуулахад зарцуулагдах бөгөөд энэ чадал нь механик а.ү.к –оос хамаарна. Компрессорын

механик а.ү.к –nм нь уг машины температурын горимоос гадна машины хийц, загвар ,овор

хэмжээ , тахир голын эргэлтийн давтамж , тосолгооны системээр тодорхойлогдоно.

Крейцкопгүй компрессорт nм -нь 0.7-0.9

Дүгнэлт

1. Төхөөрөмжийн үр ашигтай ажиллагааны гол үзүүлэлт нь ууршуулагчаас гарч байгаа

усны температур бөгөөд удирдлагын зорилго нь энэ температурыг өгсөн хэмжээнд

нь тохируулах юм.

2. Ууршуулагчид шингэн ажлын биеийн түвшнийг хэт ихэсгэснээс болж шингэн ажлын

бие компрессорт орж гидравлик цохилт үүсгэх аюултай бөгөөд түвшин багасгаснаар

ууршуулагчийн нэг хэсэг гадаргуугийн дулаан солилцоо муудаж болно.

3. Компрессорын дулааны ачаалалд тохирсон хэмжээний хөргөлтийн усыг конденсаторт

өгөх замаар түүний хэвийн ажиллагааг хангана.

Ном зүй

1. Ч.Мангалжалав, Л.Чулуунгэрэл Хөргөх төхөөрөмж

2. www.coldair4.blogspot.com

Зохиогчийн тухай

Банзрагчийн Балжирмаа ШУТИС-ийн ХИБС-ийн Хүнсний сүлжээний, хөргөлтийн системийн 3

курсын оюутан.