boshguud

53
Цөвүүн цаг, түүнийг гэтэлгэх дээдсийн гэрээс бошго Монгол улсын Үндэсний эрх чөлөөний өдөрт /2008 оны 12 сарын 29/ зориулан Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд дээр болсон “Монгол туургатны тусгаар тогтнол, оюун санааны их удирдагч VIII богд Жэвзүндамба хутагт” нэрт эрдэм шинжилгээний хурал дээр Бурханч лам Пүрэвбатын тавьсан илтгэл. ...Ингээд Мажиглавдонма хэмээх Түвдэд гарсан нэгэн их зоч эмэгтэй энэ цаг үеийг хэрхэн оновчтой эш үзүүлэн бошголсныг та бүхэнд дуулгая. Тэр ч дайсан, садан солигдох ба Сайн, муу солигдох Буян, нүгэл солигдох Ноён, албат, түшмэд, зарц солигдох Ажил явдал зан журам бүгд солигдох Үйлдвэр үйлдэх бүгд солигдох Ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох Чимэг хэрэгсэл, хувцас идээ бүгд солигдоно Эд, идээ хурааж нөөцлөх бүгдээрээ солигдоно Нүгэлт баатрыг, нүгэлт баатарлаг зандалчинг магтан хүндэлж үйлдэх болно хэмээжээ. ...Хүний нас найман түм байх үеэс жар жаран жилээр нэг нас хоргодсоор хүний зуун насны үед бурхан багш ертөнцөд заларсан. Түүнээс хойш жаран тутамд нэг нас хоргодно гэж үзвэл эдүгээ лавтайяа 43 (3/4) жилийн нас нь хоргодсон одоо 56 (1/4) настай үедээ явж байна. 13 – р жарны 1777 онд хүний жаран насны цөвүүн цаг эхэлсэн . 60 – 50 насны хоорондох цөвүүн цаг ямар байх талаарх номлолыг та бүхэнд голлон хүргэж байна. Цөвүүн цагийн талаар монголчуудад уламжлагдан үлдсэн миний мэдэх 23 төрлийн бошго буюу ирээдүйг эш үзүүлсэн номлолууд байдаг. Мөн Ловонбадамжунай (МЭ-VIII зуун) багшийн номлолд: Хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж, Гурван шүтээнийг хулгайлж, үнэлж худалдана” (Өнөөдөр хулгай ороогүй сүм хийд гэж алга, мөн хэлмэгдлийн үед буулган тарааж харь нутаг руу зөөж, хулгайлан авч явсан) Эхнэрүүд нялх үрээ алах цаг” (Өнөөдөр хэвлий дэх үрээ хөнөөгөөгүй эмэгтэй хүн ховор болжээ) “Хүмүүн бүхний зүрхэнд Нэжгээд нэжгээд чөтгөр орох, Үүний шинжинд элдэв зүйлийн хувцсыг Олон хэлбэр маягт оруулан өмсөнө” Тойд нар хээнцэрлэж, Санваартаа эзэн болохгүй. Шимнанц нар толинд царайгаа үзэж, Бас будаж шунхдах” (Сахил авсан эмс сүм хийдэд суухдаа будаж шунхадсан буйг эдүгээ ороод үзсэн ч болно) Газрын эзэн хан ад хийгээд гараг, хөлчин, Тийрэн дэлгэрснээр жил бүр өөр өөр үг хэлэлцэн Элдэв зүйлийн чимэг хувцасаар хувцаслах болно” (Өнөөдөр жил битгий хэл сар болгон янз янзын юм ярьдаг болжээ)

Upload: tsmunkhtungalag

Post on 18-Nov-2014

786 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: boshguud

Цөвүүн цаг, түүнийг гэтэлгэх дээдсийн гэрээс бошго

Монгол улсын Үндэсний эрх чөлөөний өдөрт /2008 оны 12 сарын 29/ зориулан Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийд дээр болсон “Монгол туургатны тусгаар тогтнол, оюун санааны их удирдагч VIII богд Жэвзүндамба хутагт” нэрт эрдэм шинжилгээний хурал дээр Бурханч лам Пүрэвбатын тавьсан илтгэл.

...Ингээд Мажиглавдонма хэмээх Түвдэд гарсан нэгэн их зоч эмэгтэй энэ цаг үеийг хэрхэн оновчтой эш үзүүлэн бошголсныг та бүхэнд дуулгая.

Тэр ч дайсан, садан солигдох ба Сайн, муу солигдох Буян, нүгэл солигдох Ноён, албат, түшмэд, зарц солигдох Ажил явдал зан журам бүгд солигдох Үйлдвэр үйлдэх бүгд солигдох Ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох Чимэг хэрэгсэл, хувцас идээ бүгд солигдоно Эд, идээ хурааж нөөцлөх бүгдээрээ солигдоно Нүгэлт баатрыг, нүгэлт баатарлаг зандалчинг магтан хүндэлж үйлдэх болно хэмээжээ.

...Хүний нас найман түм байх үеэс жар жаран жилээр нэг нас хоргодсоор хүний зуун насны үед бурхан багш ертөнцөд заларсан. Түүнээс хойш жаран тутамд нэг нас хоргодно гэж үзвэл эдүгээ лавтайяа 43 (3/4) жилийн нас нь хоргодсон одоо 56 (1/4) настай үедээ явж байна. 13 – р жарны 1777 онд хүний жаран насны цөвүүн цаг эхэлсэн . 60 – 50 насны хоорондох цөвүүн цаг ямар байх талаарх номлолыг та бүхэнд голлон хүргэж байна. Цөвүүн цагийн талаар монголчуудад уламжлагдан үлдсэн миний мэдэх 23 төрлийн бошго буюу ирээдүйг эш үзүүлсэн номлолууд байдаг. Мөн Ловонбадамжунай (МЭ-VIII зуун) багшийн номлолд:“Хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж, Гурван шүтээнийг хулгайлж, үнэлж худалдана” (Өнөөдөр хулгай ороогүй сүм хийд гэж алга, мөн хэлмэгдлийн үед буулган тарааж харь нутаг руу зөөж, хулгайлан авч явсан)“Эхнэрүүд нялх үрээ алах цаг” (Өнөөдөр хэвлий дэх үрээ хөнөөгөөгүй эмэгтэй хүн ховор болжээ)“Хүмүүн бүхний зүрхэнд Нэжгээд нэжгээд чөтгөр орох, Үүний шинжинд элдэв зүйлийн хувцсыг Олон хэлбэр маягт оруулан өмсөнө” “Тойд нар хээнцэрлэж, Санваартаа эзэн болохгүй. Шимнанц нар толинд царайгаа үзэж, Бас будаж шунхдах” (Сахил авсан эмс сүм хийдэд суухдаа будаж шунхадсан буйг эдүгээ ороод үзсэн ч болно)“Газрын эзэн хан ад хийгээд гараг, хөлчин, Тийрэн дэлгэрснээр жил бүр өөр өөр үг хэлэлцэн Элдэв зүйлийн чимэг хувцасаар хувцаслах болно” (Өнөөдөр жил битгий хэл сар болгон янз янзын юм ярьдаг болжээ)“Эгэл төрөлхтөн ном номлоно Засалч нар худлаар авшиг өгнөМэхлэгч нар их бясалгагч болж хуурах Хурц хэлтэн, хурдан амтныг цэцэнд тооцно. Эгэл хар хүн хувцас өмсөж тойдын дүр барих Тойдууд ерийн хувцас өмсөх (Ихэнх лам нар хурлын бус үед энгийн хувцас өмсөж гадуур дотуур

Page 2: boshguud

явдаг) Газар сангаа үл эзлэх (Өнөөдөр Монголын газар нутгийн ихэнхийг тонхиод дуусгах шив дээ)

Ганжуур эрдэнийн дотор ирээдүйн цөвүүн цагийн жам ёсыг номлосноос:Жаран насны цөвүүн тэр цагт эмсийн зүрхэнд хатан ад орсноор: Өөрийн эрээс үл айх, өглөг өгсөн эрийг шүтэх Эцэг эх хоёрыг үл хүндлэх, эр нөхрөөр зарц хийх Бурханы дүрийг үзэвч үл шүтэх Будаг шунхагт хайрцаг дор үлэмж баясах Лам хуврага дор үл бишрэх, толинд нүүрээ засах, Торго магнаг, алт мөнгөөр биеэ чимэн Тойн хуврагуудын бие дор ороод Тачаалт сэтгэлийг төрүүлэхТашимгай үг хэлэх нь шаазгай мэт Суухдаа ор дэвсгэр дээр сандайлах Инээхдээ гэдрэг савах Хуврагуудыг орж гарахад хөлөө үл татах Дуу наадмаар гэрээ дүүргэж шуугиулах Уурлаваас хүүхдээ зодон, цухалдах нь чоно улих мэт Явах нь тэрэг мэт, идэх нь үхэр мэт Сүсүэг бишрэлийг үл мэдэх Шүр сувд дор үлэмж шунах Амаан үл татах, ах дүүдээ жигшигдэх Эр юүгээ голох Энэ тэр хоёрыг хэсэн явж буцан ирж Эх юүгээн зовоож төрхөмдөө Буг болон жигшигдэх хүүхнүүд их гарна.

Хүүхдүүдэд тийрэн зэтгэрүүд шунан орсноор: Ном заахад үг тоохгүй, бие нь бага хирнээ үг нь их Түүгээр барахгүй ихэс ба өвгөд эмгэдийг үг хэлэхэд Өмнөөс нь гүрдэлцэн дайран доромжлох Хэрцгий догшин дүрийг үзүүлэн айлгах Босоо шээх хийгээд явж идэж уух Мал ба ямар нэг ажилд зарваас өвчин туссан мэт Түлш усыг үл зөөх, хов живийн үгэнд дуртай Түүнээ дамжуулахдаа авкъястай Хорин нас хүрэхгүй хулгай хийх, худал хэлэх Эцэг эхээ зовоох ба өр шир хийж өөрөө зовох Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болох Номд үл дурлах хэрнээ наадамд үлэмж баясан Эрх нь ихдээд эцэг эхээс үл айх Энэхүү муу үйл явдлаа өөрөө үл мэдмүй” хэмээсэн ийм цаг үе аль хэдийнээ иржээ.

Өвгөд хөгшид дор газар усны зэтгэр орсноор:Хөдлөхдөө залуу мэт Залбирах ба үхэхийг үл санах Наадам тачаангуй дор үлэмж дуртай Харамлан хадгалах аюъяас ихтэй Ном шашныг дурдваас Тэр ямар тус байнам хэмээн уурлах Сайн хоол дурьдваас инээж баясах Өлсвөөс өтөлсөнө дурьдах Үнэн гурван эрдэнэ дор сүсэглэхийг үл мэдэх Үр хүүхдээ үхмүй хэмээн айлгах Энэ бие нь өтлөвч хорон үгээн үл орхих Зөнөглөх цагт хүрвээс зөөлөн хоол шүтэх Өнөө маргаашгүй үхэхээ мэдсээр атал Мэрэг сайн ламд хойт мөрөө үл даатгах Залуу цагт баян боловч буян үл үйлдмүй. Барагдах цагтаа ах дүүгээ аргадавч Хайхрах үгүй ганцаар үхэж одмой.

Чавганц нарт бэрдийн зэтгэр орсноор: Шашин номыг үл хүндлэх Шар улаан дээл өмссөн сайн ламыг дайрах Санаанд үгүй явдлаар явах Эрхэм ачит зургаан үсгийг уншихгүй Эрдэнээр чимсэн эрхийг бариад Энэ тэр хоёрыг муулах Шар харын завсарт болсон шашин төр хоёрт хүрэх Залуу цагийн аашийг үл орхин Заяаны хилэн тачаал шиг санан уурлан бухимдах Залуусын явдлыг үзээд заяаны авъчасаар Зэтгэр хийх нь маш олон болмуй.

Page 3: boshguud

Хан харц хүмүүнд тэнгэрийн шуламс зэтгэр орсноор:Бурханы зарлигийг сонсохоос Алах нядлах дор баясах Ачит ламын тахихаас Алт мөнгөнд үлэмж шунах Эрдэм билгийг эгэл дорд үзэх Эд мал ихтэйг эрхэмлэн хүндлэх Эмс охидын үгэнд итгэж орох Эцэг эхийг зодох, хутагт хуврагуудыг доромжлох Худалч ховсоргон этгээдийг цэцэн дор тооцох Эцэс хойтыг үл санах, эмс охидыг эрхэмлэх Дээд номын хуралд үл бишрэх Хуур хөгжмийн дуунд баясах Бурхан номыг үл тахих, буу зэвсэгийг үлэмж шүтэх Сайн ламд үл бишрэх, сайхан зүст эмд үлэмж баясах Үрэл утлагыг үл тоох Үзэм чихрийг үлэмж идэх Эм домыг үл шүтэх Шуламсын хөхнөөс гарсан навчийг түлж үнэр утааг идэх Эрхэм сайдыг муулах Эмс хүүхэнтэйгээ нэн гайхуулах Төрийн цаазаас үл айх Төрсөн энэ биеэн хэрэг үгүйд бодох Тамас үл айх, танил сайн нөхдийг гомдоох Тал өнгөө таслах Эмс хүүхэнд шунаж баясанДээд гурван эрдэнэ дор баясаж үл санах Дээл, зүс сайтай эмс дор үлэмж тачаах Сайн явдалт хуврагыг үл тоомсорлох Сайхан охидыг үзээд ширтэн гөлрөх амой.

Тэр цагт лам нарт албин зэтгэр орсноор: Сэтгэлээ үл засах бөгөөтөл биеэ засах Энэ хойт заяаны тамыг үл засан, суух гэрийг засах Өөрийн эрхийг үл олсон атал хүний хойт мөрийг заах Идэхийн төлөө лам болох, авахын төлөө сахил авах Өглөө эрт ном номлогчид Үдийн цагт худалдаа хийх Үдшийн цагт архи уух Шөнийн цагт эм лүгээ амраглах Номыг үл номлох, төр дор тэмцэх Авахад шунах, өгөхөд харамлах Эрхийг элдвээр чимж хүзүүндээ зүүх Чавир юмыг үл хэрэгсэн орхимжоор бүс хийх Эрдэм сурснаа хөөрөх Сахил санваар аваад шарх сорви гаргах Дотроо нигүүлсэх сэтгэлгүйгээр үл барам Ерийн хар хүнээс дээр үгүйгээр явах Амьтны тусыг үл болох Эцэг эхээ зэмлэх, эд таваараа харамлах Будангуй сэтгэл төрөөд бурханыг үл санах Эрх зэргийг горилж элдвийг егүүтгэн Эрдэм билгийг үл сурах Эрдэмтэй ламыг үл шүтээд Эрдмийн тивээс гар хоосон буцмуй хэмээжээ.

Дээд гурван эрдэнэ дор маш залбиран Зальхай самуун явдлыг тэвчээд Заяаны хойт мөрийг санаваас их хэрэгтэй болмуй Мөн тэр цагт тариа, үр жимс, хүнсний бүх зүйл Үндсэндээ хор болно хэмээсэн.Өнөөдөр хүнсний аюулгүй байдал маш их түгшэж байна. Жимс, ногоог муутгахгүй хэмээн төрөл бүрийн химийн бодис цацаж, мөн тарьж ургуулах гэж янз бүрийн химийн бордоо хэрэглэснээр түүнд шингэсэн хор хүмүүний биед ороод огот арилахгүй. Түүнээс болж өчнөөн олон өвчин үүсгэх хор урхаг болж байна. Мөн “ Хулгана, нохой, тахиа, гахай, Илжигний махыг битгий ид, Хэрэв идвэл бузарлагдан. 6 – р сард тахианы өндгийг хоолонд бүү хий. Орос Хятадын хор хүрмүй” хэмээн VIII богд гэрээслэсэн. Өнөөдөр тахиа шувууны өвчин гарч, цаашлаад гахайн махнаас хүртэл өвчин гарах юм байна. “Энэ цагт үхсэн хүмүүн, амьтанд Ном буян сайн үйлд. Цөвүүн цагт төрийн ноёдын эв эвдрэх Хуулийг буруу барина Дээрэмчин хулгайчдаас ноён түшмэд болж Төрийн эрхийг барина. Гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэл, Зарлиг зөвшөөрөл олгогч нар нь Төрийн хэргийг салхин адил задруулснаас Дотночлох, гадуурчлах ба нууцлах, ил тавих хоёр нь Цус сүүтэй холилдсон тэм булингартан Ялгаж салгахын аргагүйд хүрээд Учраа олохоо болино. Яамдын түшмэд нар таслан шийдэх, засаглан цаазлах хүрээ нүгүүдийг огцроон эвдэж Олон хүмүүнийг халж сольсноос болоод хүний аймаг тоглоом наадмын газар мэт

Page 4: boshguud

болно. Тэгээд тэр цагт хаан нь Түшмэдийн эдэнд хөнөөгдөх Түшмэд нь яам газрын эдийг хөнөөх Засаг яамны газартан бээр Эрхмүүдийн эдийг хөнөөх Эрхмүүд бээр орон нутгийн хүмүүсийн Эдийг хөнөөх болой... Энэ мэт орны журам бүгд Хувьсан солигдож одсоноос Хамаг юмны журам, Шүтэн барилдлага самууран одно Тэр цагт энэ лүгээ адил Элдэв нүгэлт болох нь цөв орж Цөвүүн муу цаг болсны шинж мөн... Тэр мэт муу үйлс гарахын цагт Ма-нийн ёдор буюу Хийморийн дарцгийг байгуулах хэрэгтэй Сангасваа /Хар зүгийн ном тарни эрхэлдэг улсууд/ нарт албин шингэсэн тул Тэдэнд бүү шүт, Үхээрийн бузар болно, Түүнээ хойно мэдвээс тус үгүй. Бөө хэмээх хар тарничдийн номын сан онгойж Хар зүгийн тэнгэрийг Авралын орон хэмээн бүү шүт.

“Ар халх минь ээ та нарын тамхины утаа Огторгуйн нар сарны гэрлийг бүрхэж байна. Уусан архи чинь мөрөн далай болж Гаталж болохгүй болсон байна. Цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрснээр Алт мөнгө нүдээ өгч тэр тамхийг авч татах болно...Хамаг газрын амьтан намайг гэж санаваас Архи, тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдвээс Хэл ам болж , тангараг эвдэрч Бузар буртагт явдалд холбогдоно шүү...” Богд маань бидэнд ингэж гэрээслэсэн байна. Энэ гэрээсийг эвдсэнээр нийгэмд ямар их хор уршиг ирж байгааг та бүхэн мэднэ. Улаанбатар хотын утаа нар сарыг харанхуйлж байна.

Эм хүмүүн хөнгөрч чадахгүй аюул Нярайлахдаа төдөх ба хойтох нь бэрхшээх / Өнөөдөр ихэнх эм мэс заслаар төрдөг болсон/ Зуд турхан болж Хүн хоосрохын зовлон үлэмж ихэснэ. Хөдөө гэрийн эзэд харчуул ихэнэх нь Муу явдалд орно. Гал усны аюул ба дээрэм хулгайн аюул , салхи тэргүүтний Аюул үлэмж олширно.Даалу хөзөр, хөгжим наадам, найр хурим архи уух тэргүүтэн гэм бүхэн тасралтгүй гарах болно. Хайнагийн дөрвөн хөл газар гишгэсэн мэт Муу улсууд маш ихээр хуралдан чуулж Худалдаа үйлдэх үед Тоог шинээр зохиож толгой эргүүлэх ийм цаг болно. /Өнөөдрийн энэ их зах зээлийг хэлж байгаа байх л даа/ Одоо энэ цөвүүн цагт миний сургаалд эс орвоос Тэнгэрийн дууны аюул, мэсийн аюул, Нэртэй нэргүй гэнэтийн үхэл, гал салхины аюул гэх мэт олон зовлон учирах болно. Ямар нэгэн хүмүүн үүнээ худал хэмээн санаж хэлбээсХамар амнаас нь цусан гарч үхмүй” хэмээн сануулжээ.Улаанбаатар хотын тухайд: Хойд энгэр нь хүүрээр дүүрнэ. Хотгор газар нь шавраар дүүрнэ Үлээгээд хийсэхгүй үүрээд барахгүй Их шавар оромжуудтай болох, Дэлхий дахиныг зам хөдөс Төмөр зам сүлжин торлох Төмөр аалзны шүлс лүгээ адил хэрэх Төмөр оньс бүхий царцаа огторгуйд нисэх Төмөр голио хорхой газар сайгүй тэнэх Хожим хойно тийрэн гэдэг Зайтай төмөр хүн ажиллах” хэмээн айлдсанэыг та бүхэн мэдэх биз ээ. Органик, амьд роботуудыг бүтээх шинэчлэл нэгэнт эхэлсэн. Роботууд болон цахим тооцоолуурууд хичнээн зуун сая мэдээллийг боловсруулж, хэмгийн алдаагүй дүгнэлтийг хийдэг тул бидний сэтгэхүй хараат болж буй нь ойлгомжтой. Ийм аюул эдүгээ бодот үнэн болчихоод байна. Нэгэнт хийсэн үйлийн үр нь гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах гамшигт анхаарал тавьж энэ гамшгаас гэтэлгэх өвгөдийн гэрээсийг олон хүмүүнд дамжуулж хүн төрөлхтөнд туслах нь хүмүүн бидний эрхэм үүрэг биз ээ...

Page 5: boshguud

Ирээдүйн тухайд юу хэлэв эээ гэвэл:54 зүйлийн үл зохилдох Муу харгис будангуй явдалтныг Ертөнц дор үлдээж тун болохгүй. Тийм муу явдалтан хүмүүсийг цөм үхүүлж Элдэв хорт явдлаар хамах хэрэгтэй. Улаан морин жилийн намрын тэргүүн сараас эхлэн Шар бичин жил хүртэл энэ номонд сүжиггүй Нүгэлт бүхэн үхэх болно. Улаан морин жилд газар хөдлөл олонтоо гарах Тэр цагт муу цаг ургаж улаагчин хонин жилд Зарим хүн боож үхэх Заримууд нь үам зуур үхэх Заримууд нь газар цөмөрч үхэх Шар бичин жилд усны авул ирэх Тэр цаг яр өвчнөөр үхэх Тэр цагт адын аймаг дэлхий дахиныг тойрох Будаа гурил байвч идэх уух хүнгүй Хувцас байвч өмсөх хүнгүй Зам байвч явах хүнгүй 5, 6 сард харгис муу хүмүүс үхэж дуусах Үхээрийн ясаар газар дүүрмүй. Хэмээн ихэнх муу үйл хийсэн хүмүүс энэ их аюулыг тойрч гарахгүй бүгд сүйрэхийг энд өгүүлжээ. Муу цөвүүн цаг болж дэвэрсэн хийгээд Хамаг амьтанг сүйтгэх хэмжээ ирсэн тул Арван хүмүүнээс 9 нь үхмүй. Мэдэх мэдэхгүй өвчин тахал гарах Зуд турхан найман зүг элбэгших Уул хөдөөгүй ус эзэлнэ. Хуй салхин орон гэрийг унагамой. Олон амьтан их дуугаар уйлан орилж, Гашуун зовлонгоор энэлэн Амар амгалан үгүй үнэхээр бэрхтэй Хүн амьтан гэнэт үхэх явдал олон гарна” хэмээжээ. ... 25 жилийн турш амьтан ургамалын зүйл устах нь зуу дахин ихэссэн бөгөөд өнөөдөр өдөр бүр зуун зүйлийн амьтан, ургамал байхгүй болж байна... Үүнд хүмүүс бидний байгаль амьтдын эсрэг үйлдсэн үй олон бусармаг үйлдлүүд ч шууд нэгэн гол хүчин зүйл болж байна.

...Мөн манай далхийн хүчилтөрөгчийг нөхөгч гол хүчин зүйл болсон халуун орны ширэнгэн ой 7,7 сая км.кв талбайг эзэлдэг. Энэхүү ширэнгэн ойд амьтан ургамалын зүйлийн хагас хувь нь оршдог билээ. Дараа ньь далайн ногоон ургамалаас энэ хүчилтөрөгч нөхөгддөг боловч далай бохирдсоноос замгууд үхжиж, ой ширэнгийг ихэд устгаснас амьтан ургамалын зүйлс үлэмж хорогдохын зэрэгцээ байгалийн хэрэгцээтхүчилтөрөгчийг үүсгэх орчин хүнд байдалд орлоо. Ийн байгаль дэлхий хувьсан өөрчлөгдсөнөөс болоод тодорхой хэмийн байгалийн цэвэр нөхцөлд амьдардаг амьтан ургамалын зүйлүүд бөөн бөөнөөрөө гэнэт үхэж, үгүй болж эхэллээ. Харин муу хорт ургамал олширч байна. Далайн шүрнүүд бүхэл бүтэн ой шугуйгаараа үхжиж байна. Энэ болгон тэртэй тэргүй ирээдүйн зөгнөл биш өнөөдрийн бодит байдал болжээ.

...Хүний буруу үйл ажиллагаанаас болоод нүүрсхүчлийн хиймэл агаарын давхрага бүрхүүл манай дэлхийд бий болсон нь орж ирсэн нарны туяаг зохих хэмжээнд буцааж гаргалгүй хүлэмжийн байдалд орсноос шалтгаалж цаг уур дулаарах нэг нөхцөл болжээ. Цаг уурын гэнэтийн их өөрчлөлт хувьслын талаар эрдэмтэд 60-70 хувийг нь бидний байгальтай буруу харьцсанаас болсон гэж үзэж байна. Цас Гималайн уул, Гринлэнд, Хойд мөсөн туйлын хагасаас илүү хувь нь хайлаад байна. Дулаарал энэ хэвээрээ үргэлжлэвэл 2013 он гэхэд хойд мөсөн туйл үгүй болох нь ээ. Мөн өмнөд мөсөн туйл ч асар хурдтай хайлсаар байна. Энэхүү дулаарлаас болж Сибирь, Аляск зэргийн мөнх цэвдэгүүд гэсэж эхэлснээр түүнд 170 хувь агшин хөлдсөн метан хийнүүд гадагшилж хүлэмжийн хийг үлэмж ихээр нэмж эхэллээ. Энэ бүх нөхцөл байдлаас болж далайн ерөнхий түвшин 7 метрээс илүү нэмэгдэнэ. Ингэснээр их хуурай газар, арлууд усан дор орж үгүй болох нь тодорхой харагдаж байгаа биз дээ.

Page 6: boshguud

...Хойт туйлын мөсөн бүрхэвч нарны гэлийн 80 хувийг буцаан ойлгосноор хүйтэн агаарыг хадгалдаг. Хэрэв туйлын мөс тэр чигээрээ хайлж дуусвал гарны гэрлийн дулаан тэр чигээрээ далай болон газрын гадаргад шингэж далайн дулааны хэм нэмэгдсэнээр далай доторх бүхий л амьд биетүүд устан мөхөх магдлалтай болоод байна. ...Хойт туйлын мөсөн доор байсан метан хийнүүд ялгарч эхэлнэ. Эрдэмтэд хүлэмжийн хий болох нүүрстөрөгчөөс 200 дахин хүчтэй 500 тэрбум тонны метан хийг Хойт туйлаас ялгарна гэж үзэж буй нь хүн төрөлхтөнд асар их гамшгийг авчрах түгшүүрийн дохио болоод байна. Метан хий нь агаар мандлын 5 хувьд тархсан тохиолдолд аянга цахилгаан, болон өчүүхэн галын хүчээр дүрэлзэн задрах магадлалтай. Энэ нь дэлхийд хуримтлагдсан цөмийн бөмбөгийн хүчгээс 100000 дахин илүү хүчтэй дэлбэрэлтийг үүсгэж дэлхийн бөмбөлөг бүхэлдээ дүрэлзсэн галт хуйгаар хучигдах болно.

Мөн VIII Богд маань: “Огторгуй дор цэрэг дайн хөдлөхийн учир зовж байна.Хот балгасын газар цэрэг зэвсэг хөдлөхын учир зовж байнаБас жижиг дайн дажин сэлт Тогоотой цай шиг захаасаа бужигнах” гэхчилэн элдэв дайны аюул ихсэхэд үлэмж санаа зовнин үүнийг арилгахын арганд үлэмж шамджээ.

...”Бас бус ороолон чөтгөр шөнө үүд цохиж дуудах Өдрийн цагт хүмүүнд үзэгдэх Үхсэн амьтаны сүнс нь тонилохгүй Газар усны эзэд лүгээ нөхцөж Догшин хортой чөнө лугаа адил болж Хүн мал дор халдах. Энэ цагт буян номыг мэдэхгүй явснаас Үхсэн амьтоны сүнсГазрын эзэд лүгээ нөхөрлөж бузар болсноор Лусууд мунхарч төөрмүй. Энэ учраас хур бороо цагтаа үл буух Тэнгэр нар хилэгнэж Газар лусын эзэд найман аймаг лусын хаадыг Хар одны номын үсэгт чулуугаар харвасан мэт болно.” хэмээжээ. Энэ нь бидний үхлийн тухай өөрийн амьдралд тохиолдох үнэн бодит зүйлээс хэтэрхий их холдон, өөрийгөө мөнх хэмээн атгаглан барьсан сэтгэл ямар аюулд хүргэдэгийг харуулсан жишээ юм....”Цагаан нохой жилд барс, ирвэс, чоно араатан дэлхий дахины айл бүрээр дүүрч ирэх Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох Хорт могой амьтны үйлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэх Орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтэй буй. Энэ аюулыг амсахгүй гэтлэхийн аргагүй.” хэмээжээ.

Бурханы сануулга буюу муу ёрын үзэгдлүүд: 2007 оны 4 сарын 6 нд Аргентины Санбернардогийн уулаар өгсөж явсан Кристиан Кануа тэнгэрээс олон мянган аалз бороо мэт асгарч байхыг хараад зургийг нь авсан байна. Энэ мэт тэнгэрээс мэлхий, загас, хэрчигдсэн мах, хайрга чулуу зэргээр бороо орсон муу ёрын үзнгдэл дэлхий дахинд олонтоо мэдээлэгджээ. 2005 оны 6 сарын 9нд Серби улсад мэлхийгээр бороо орсон тухай Блиг сонинд мэдээлэлжээ. Колумбид 2008 оны 7 сарын 30 нд аадар бороо орж байгаад гэнэт улаан болж цусан бороо орсныг оршин суугчид гэрчилж байна. Энэ бороонд цус бүрдүүлэгч эс байсныг судлаачид тсудлан тогтоожээ. Америкийн Нью Жерси хотод 2009 оны 1 сарын 28 нд тэнгэрээс тоолшгүй олон үхсэн хар шувууд унаж

Page 7: boshguud

газрыг бүрхсэн ба шоргоолж, царцаа, эрвээхэй, тэргүүтэн шавьж хулгана, шувуудын нүүдлүүд зэрэг элдвийг ёрлон сануулсан үзэгдлүүд их бага хэмжээгээр элбэгшсээр байна. “Цаг хийгээд гараг однууд хямарч Урьд үгүй их одон ургах Огторгуй дор бэлгэт одон гаран Сонсохуйяа муу үг, яриа ярих. Улс бүхэн дор зуд турхан , муу үйлс дэлгэрэх. Элдэв үхэл ихсэх, хүн идсэнээ хүртэл шингээхгүй болно” хэмээжээ.

...”Иргэн хятадаас монгол орны ариун газарт Хижиг хараал гаргах явдал буй. Шар луу жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Хятадын бүтээсэн есөн жил болсон Чонын толгойтой эр мангас Эмтэйгээ хоюул ханьсан Хараал оруулж ирж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод Бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амьтан сүсэг битгший алдаарай. Хэл ам зарга тэмцэл бүү үүсгэ. Тэр нь хоосон тэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно. (Хятадад бодлогоор 9 жил бэлтгэгдсэн эр эм 2 хүмүүн Монгол орныг хямруулах хэмжээнд үйл ажиллагаа явуулах) Энэ ёр гарах юм бол тустай гүрэм нь Гэрийнхээ 4 зүгт Манзушри бурханы алдрыг бичиж хийсгэ. Модон хулгана жилд Монгол орны нар шингэж харанхуй болох. Тэр цагт хятад оронд нар ургах Монгол оронд цэргийн хямралдаан болж Хүн мал адгуусны хүүрийг овоолбоос Уул мэт өндөр, цус нь далай мэт болмуй. Тэр цагт монгол оронд рид хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт Очирваанийн хувилгаан гарч Түүнтэй уулзсан бүхэн Шамбалд төрөх нь дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон Гашуун болохын цагт Хятад Орос лугаа дэмий бүүзөрөлдөгтүн Гэнэт өвчин тохиолдвоос цагаан үзмийг Адислан буцалгаж ууваастүргэн эдгэмүй. Энэ муу цагт эм заал үйлдэвч тус болохгүй. Оточ бурхан өөрөө залран эм баривч Хилэнц нүглийг үйлдэгч дор эм нь туслахгүй юм. Харин буянтанд туслах. Сэтгэл харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм нь тус болох. Гэвч та нар минь ээ. Үйлдсэн 10 хар нүгэл хийгээд Хар улаан хараал тань энэ цөвүүн цагт Тоо томшгүй элдэв хижиг, тахал өвчин болж Хар аюул болно гэгчийг мэдэхгүй байна. Энэ учраас хараал зүхлийг Аль болохоор багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амирлуулахын тулд өрх дараалан “Тогтоолын хураангуй” , “Найман мянгат” , “Ихэд тонилгогч”, “Очироор огтлогч”, “Өлзий хутгийн хурыг буулгагч”, “Адистэдийн дээдийг хайрлагч эх”, “Зуун үсэгт”, “Дара эх” , “Санасныг зөнд нь бүтээгч “ зэрэг номуудыг түм бумаар нь уншин залбирч байгтун” гэж манай VIII Богд гэрээслэн захисан.

Адын зүйлээр хаан төрд харшлал хүртэл ирнэ. Усны аюул, салхины аюул, галын аюул Садангаас салж ганцаараа Төөрөн тэнэж үхэхийн аюул Хорт утаа мананд сүрдэж үхэхийн аюул Ам тангараг буруудан хагацалдахын аюул Янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул Зам гудас дэлхий дахинаа Таван тарианы үр үл боловсрон Муу догшин салхи бороо болж луу догшрон хилэгнэх Орон гэр ором үгүй хоосрохын зовлон Мунхагаа мэдэхгүй үхэхийн зовлон Хорт араатан амьтанд хөнөөгдөхийн зовлон Хүмүүн амьтан үхэж барагданГазар хөсөр хүмүүний хүүрээр дүүрэхийн зовлон Дэлхий дахинаа цэрэг дайны аюул нөмрөхийн зовлон. Өлсөн ундаасч өлбөрч үхэхийн зовлон.

Page 8: boshguud

Ийм их зовлонгууд бүгд ирнэ. хэмээн нэг бүрчлэн дурьдсанаас эдүгээ 60-70 хувь нь биелэлээ олох магадлалтай болжээ.Цагаагчин гахай жилд амьтан бүхэн Дэлгэсэн цаасыг салхинд хийсгэх мэт Орших өөрийн эрхгүй болно. Их далай урвасан адил болно. Мөн тэр цагт муу цагийн хувь дэлгэрч Ой мод бүхэн үндсээрээ тасарна. Уул хад бүхэн тачигнан нурна. Газар дэлхий бүгд хөдөлж тэсэхгүй болох Арван хүмүүний дотроос нэгээс бусад нь үл үлдэх Гэнэт газар хөдлөн ус гарах ба Гал бадрах хийгээд их салхи хөдөлж Газрын хөрсийг эвдэж талхална. Газар дэлхийн шим ой бүгд Түлэгдэн үгүй болох Чулуу хагарах орон мултрах Мөрөн оргилох Их шуурга болох газар дайвалзах Хяруу мөндөр хийгээд их ган Хүний элдэв өвчин гарах тэргүүтэн Цаг цөвтсөний тэмдэг гарна хэмээжээ.

Өнөөдөр экваторын халуун бүсийн дулаан урсгал хойд туйлд хүрч цэвэр ус нь мөсжижи, давс нь хүндрэн битүү эргэж дэлхийн цаг уурын халуун хүйтнийг зохицуулж байдаг урсгал дулаарлаас болоод саарч багасч байна. Үүний улмаас халуун газраа хэт халуун болох, хүйтэн газраа машид хүйтэн болж дэлхийн цаг уур 2013 онд үндсээрээ эрс өөрчлөгдөх нь магадтай болжээ....Бразил, Экваторын хавь нутагт, өнөөдөр 40 хэм хүртэл халж , Африкийн сахарын цөл , гавайн аралд их цс унаж , Мексикийн галт уул оргилж , Атлантын далайн арал дахь Күмбүрэ хэмээх галт уул сэргэж эхэллээ. Түүгээр үл барам 2012 онд Индонезийн Кураката галт уул, 2013 онд Канария бүлэг арлын галт уул дэлбэрч, мөн онд Америкийн Яловстон галт уул дэлбэрснээр дэлхийн цаг уурт үлэмж өөрчлөлт орно. Газар хөдлөлийн аюул улам бүр олширч хүч нь ихсэж байна... Манай дэлхийн 500.000.000 төрөлхтөний хөл доор хэзээ ч дэлбэрэхэд бэлэн халуун магма буцалж байна. Америкийн Yellowstone галт уул өнгөрсөн хугацаанд 250 удаа сэргэн амилж буйн тэмдэгийг үзүүлсэн байна. Хэрэв энэ галт уул дэлбэрвэл Хирошима хотод хаясан атомын бөмбөгнөөс 1000 дахин илүү хүчтэй дэлбэрэлт болж Америк даяар үнсэн нурманд хучигдах болно. Энэ мэт олон галт уулууд амилан хэзээ хэзээгүй дэлбэрэх тэмдэг ёроо өгсөөр байна... Эдүгээ их, бага янз бүрийн газар хөдлөл дэлхий дахинаа өдөр өнгөрөх тусам зогсолтгүй улам олширсоор байна.

Энд дурдагдсан аюул бүгдээс хамгаалах ямар арга байна вэ, бид яавал зохих вэ гэдэг талаар ярианыхаа гол сэдвийг хөндье. Энэ нь өнөөдөр хүн төрөлхтөнд нүүрлэж буй аюул мөн боловч урьд байхгүй аюул өнөөдөр ирж байгаа юм биш, олон хүмүүнийг хамарч байгаагаараа онцлогн ялгамжтай байгаа юм. Өнөөдөр энд бошго задалж, ирээдүй болоод өнгөрсөн одоо цагийг харьцуулан харуулж байгаа нь та бүхэн аливаа нэгэн зүйлийг эрүүл саруул ухаанаар хянан үзэж болж байгаа бодтой зүйлээр жишээ аваад өдөр тутам хаана байгаа, ямар аюул отоосонд байгаагаа танин мэдэж, ухаарч, хувь хүн болгон амьдралдаа хувьсгал хийгээсэй хэмээсний үүднээс юм. VIII Богд ингэж бошголон захисан байна. Үүнд:“Хэрэв ийм хэцүү цаг үе тулах юм бол Хар архи бүү уу. Муу царайтай дууд бүү дуул Мунхаг амьтан та нар орой бүрэнхийд Зэтгэрийн муу дууг бүү дуул Шөнө буюу

Page 9: boshguud

харанхуйд битгий яв.Муу билэгтэй үг бүү хэл Бурханыг чулуу мэт бүү сана. Эмийг өвс мэт бүү бод Өглөггүй эм бүү уу, хор болно. / Хэрвээ өвчин тусаад эм авъя гэвэл заавал өглөг өгч байж тэр эмийг ав. Өгсөн эмийг ав. Өгөөгүй эмийг бүү ав. Тараах эм байсан ч хор болно шүү/ тэнгэрээ хургүй гэж бүү хараа Хэрүүл бүү хий, ялангуяа орон гэртээ /Гэр орноос гадна тал хямарч болно. Хариад диваажинд очсон мэт амгалан орчин бүрдүүлэх хэрэгтэй. Гэрээ хямраачихаад гараад бас хямарвал хэрхэн амар амгалан абйх вэ/ “Онгод бүү тахь. 404 өвчнөөр өвдөх цагт Лам багш нарт хүндлэл үйлдээрэй Энэхүү зарлигийг дуулж мэдэн Бушуу түргэн сэтгэлээ засан Буяны сэтгэлийг хүчтэй болгож Хамаг амьтныг өөрийн амь лугаа адил үзвээс Энэхүү аюулаас гэтэлж болно оо. Гагцхүү чин зориг мэдмүй.” Энэ хэцүү замыг даван туулах хамгийн гол зам нь авралтай зөв үзлийг барьж яв гэсэн үг. Энэ зөв үзэл бол бидэнд уламжилж үлдээсэн шашин соёл маань м шүү. Үүүгээр бид хамгийн түрүүнд сэтгэлээ засах хэрэгтэй, сэтгэл зөв байвал хэлсэн нь ч зөв, хийсэн нь ч зөв бусад бүх юм зөв байж амар амгалан сайн бүхэн үүдэн гарна. Сэтгэл цэгцгүй бол хэл цэгцгүй болж хийсэн үйл нь хүртэл өөрт болоод амьтанд хорлолтой болж их хямрал гарна. Өөрөөр хэлбэл энэ бүгдээс зовлон үүднэ.

Учир иймд олон түмэн бушуу түргэн Буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй. Тэнгэр дэлхийг тахих ба Эцэг эхийг асран хүндлэх Ариун журмыг сахих хэрэгтэй. Удирдсан түшмэлээ эрхэмлэн хүндэл. Доорд ардыг асран тэтгэж Үгээгүй ядуу боловч хэм ёсыг сахиж байх хэрэгтэй. Хулгай бүү хий, худал бүү хэл. Шударга журмыг барь Баян сайн бөгөөс Ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч мэргэн бол мунхаг, мэдээгүй хүмүүсээ Сургаж мэдүүлэх хэрэгтэй. Олон бүгдээр ертөнцийн 10 аюулаас Гэтэлж гарахын их буяныг үйлд Үүнийг худал хэмээн бодвол Энэ 10 зүйл аюулд өртмүй. Энэ зарлигийг үзээд амьтан хүмүүнд Бичиж тарааваас нэгэн биеийн зовлонг хамгаална. Олон удаа бичиж тараан Энэ номын буянг дэлгэрүүлж тарааваас Түүний нэгэн гэрийн хүслэн бүгдийг бүтээн Элбэг болгоюу. Монголд илбэ мэт тус болох ном гүрэм нь Очирваанийн тарни тул үүнийг унш. Гурвалжин даавуун дээр бичээд Таван адынхаа зүг хийсгэ

Манзушрийн тарни: Ум ара база надиАръяабалын тарни: Ум ма ни бад мэ хумОчирваанийн тарни: Ум вазар бани хум пад

“Бум сан”г тасралтгүй тавьж байх хэрэгтэй. “Алтангэрэл”, “Бисман тэнгэрийн даллага”ыг олон удаа авахуулж бай. “Шашин дэлгэрэхийн ерөөл уншваас Аливаа харшлах дайсан ба өвчний аюул ирэхгүй. Чин үнэн сүжгээр тахиж чадваас бид сахья. Энэ зарлиг худал гэж эндүү санаваас арван орон хийдийн номын сахиус бүгдээр Буруугаар үзэх болно. Оточ бурханы лагшинг олон бүтээ. Явах замын бэлчир дээр Ма-нийг үсгийг босгож тавь. Хиргүй бурханы суваргыг олонтаа бүтээ. Энэ мэтээр ном буян үйлдэж байвалМуу цагийн ба олон зүйлийн Аюул бүгдээс гэтэлнэ” гэжээ. “Ээ ма хо ум ма пани пани суха” гэсэн хураангуй тарни үнэн цөвүүн цагийн хамгийн гол тарни Майдар бурханыг ирэн иртэл сахина гэсэн тангарагтай юм.

Page 10: boshguud

Үүнийг эр хүмүүн баруун, эм хүмүүн зүүн мөрөндөө зүү. Энэ мэт үйлдвээс сайн төрлийг олох Бичин, уншин, сүжиглэн үйлдвээс Орчлонгийн зовлон, цусан далайгаас ч Гэтлэх дор сэжиггүй. Огторгуй ба газар, завсарын хүмүүс нигүүлсч Цаг бусын үхэл зовлонгоос машид амирлах болно. Нэг хүмүүн бичвээс нэг их балгад дор туслах Нэг балгадынхан бичвэл Орон даяар дор туслах Хүмүүсийн буян арвижих хийгээд Харш нөхцөл зэтгэр буцах Тамын зовлон бүгд ч тонилох болно. Энэ цагийн өтөл өвчин, хар хор юмуу, аюулыг буцаах арга нь Сэтгэлийг зсах болоод Энэ буяны номд сайн шамдах хэрэгтэй. Ялангуяа Жанрайсиг бурханд Хатуу сүжиглэвээс хамгийн авралтай гэсэн байна.

Дээд эр хүмүүн бол Ядам бурханыг шүтээрэй. Дунд зэргийн эр хүмүүн бол эргэл мөргөлд шамд. Адгийн эр хүмүүн бол ма-ни уншиж байхад авран сахина гэсэн байна. Тэгэхээр энэ их энэрэлийг та юу гэж болгоож байна. Ингээд Халхын их хутагтууд цаг цагаар нь монголчуудаа авран хамгаалахаар гэрэслэлдээ хуваарилан авсан байдаг бөгөөд одоо VIII Богдын дааж авсан цаг үе нь юм. “ Миний энэ сургаалийг нэгэн сарын дотор Нэгэн удаа дуудваас Гэрийн барцад арилмой. Хоёр удаа дуудваас гадаад саад барцад арилна. Гурван удаа дуудваас гурван муу заяанд учирахгүй. Гучин гурван төрөлдөө Бурханы оронд надтай учирч төрьюү Шавь нар минь ээ, Цөвүүн цагт энэ сургаал номонд орж явбаас аливаа хорт дайсатай уулзахгүй, Элдвийн аюул бүгдийг гэтэлж гарна. Аав ээжийгээ хэн асарч өргөн хүндэлж явбаас Хоёр насандаа амны хишиг заяа буян чинь Үргэлж дэлгэрнэ.” “Би энэ сургаалийг Худал номлож гаргасан байх юм бол Зөв юмыг буруу тийш нь аваачъч гэж санасан бол Сайн муу ч тавин нэгэн төрлийг үзүүлэгч Абидын хувилгаан Богд Жэвзүндамбын гэгээн Дахиж бүү болъё. Тангаргаа эвдье. Тамын ёроол сахья. Тангараглаж гуйсан минь энэ биш үү” хэмээн Монгол түмнээ хэмээсэн, хамаг амьтныг өөрийн ганц хүү мэт энэрэн нигүүлсж авран хамгаалахын тулд ам тангараг өргөн айлдсан их Богдуудын өлмий дор бишрэхгүй байхын арга үгүй буюу. ...Энэ мэт гэрээслэн захисан 23 зүйлийн бошгон дотор болох үйл явдал цаг хугацаатайгаа, бүх аврал засалтайгаа хамт байдаг......Иймээс хүн төрөлхтөнд байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицож амьдрах зөв уламжлал хийгээд эгэл жамыг номд зохилдуулах гүн удидасаар энэ болоод хойч үеэ сурган хүмүүжүүлж хүн төрөлхтөнийг аврах хэрэгтэй. Бид зөвхөн өөрийгөө бодох цаг биш. Өөрсдийгөө маш түргэн хувьсган өөрчлөөд өнөөдрийн учир мэдэхгүй хүүхэд шиг аашилж байгаа нялхсыг түргэн засч, улс орноо төвхнүүлэн хүн төрөлхтөнд энэ сайн номлолыг хүргэхэд шамдахтун.

Таван цөвүүн цагийн явдал үрийн шинжлэл оршвой

Лам дор мөргөмүй. Энэ таван цөвүүн цагийн авир байдлыг шинжлэн Өчүүхэн төдий номлож үйлдэх бөгөөд Анханд: Амьтан цөвдөх нь ямар хэмээвээс: Амьтдын бие нь багадах Дүрс нь гуа бус болох Үйлдвэр нь муудах Биеийн тэнхээ тамир нь хомсдох Залхуу нь ихдэх Оюун нь мунхрах бөгөөд хөгшрөх Сэтгэл нь омогших Эцэх эх, садан төрөл ба Бусад хань нөхөд

Page 11: boshguud

лүгээ үл таарах Лам хүмүүн дээд гурав дор үл сүсэглэх Бурхны шашин ба буяны зүг дор дургүй Амнаасаа хэзээд муу үг ба хараалын үгсийг өгүүлэх Нүгэл хилэнцийн зүг дор дурлах Урьдын дээдэс эцэг өвгийн Сайн явдал журамт жишээг орхих болой.Хоёрдугаарт: Нисваанисаар цөвтөх аль хэмээвээс: Хүсэл тачаал, уур хилэн, мунхаг Омогшил, харам түргэдэх тэргүүтэн Нисваанис нь гал мэт бадрах болой. Гуравдугаарт: Нас цөвтөх аль хэмээвээс: Амьтдын нас нь ахардах Зарим нь эх дотроо үхэх Зарим нь төрөөд үхэх Сац олонх нь залуу цагтаа үхэх буюу Нас нь бараангуйрч өтөлж үхэх нь цөөн болой. Дөрөвдүгээрт: Үзэл цөвтөх аль хэмээвээс: Амьтдын үзэл буруудах Гурван эрдэнэ хийгээд үйлийн үрд үл итгэх Гурван эрдэнэ дор хөрвүүлж үл чадах Чадал буй буюу, үгүй буюу хэмээн Мөн үйлийн үр үнэн буюу, худал буюу гэж санаад Ламын ач ба тэтгэхийн ёсыг үл мэдэх Эцэг эхийн ачийг үл мэдэх Өргөл хүндлэлийг үйлдэх байтугай Үл тоомсорлон үзэх Бусдыг басамжлан шоолох Танил садан хань нөхрийн хамаг хэргийг доорд үзэх Номын сургаалаас хол зугтаах Хилэнцийн үйлэнд хичээн шунаглах Сайн явдлыг муу дор мэдэхБуруу явдлыг зөв дор мэдэх тэргүүтэн болой. Тавдугаарт: Цаг цөвтөх аль хэмээвээс: Одоо цагийн хүмүүний нас нь тавь хүрэхийн төдий Үүнээс хойш улам улам ахардахын цагт Дөрвөн цагийн эх адаг солигдох. Зун нь хавар мэт болох Өвөл нь намар мэт болох Намар нь зун мэт болох буюу магадгүй Өвөл цагийг тийм хэмээх томъёолол үгүй болох Хур ус цаг доороо үл орох Салхи хийгээд цас, мөндөр, хяруу ихдэх Ган ба турханууд болохцэргийн хямрал хийгээд дайсан, хулгай Араатан тэргүүтнээр хорлогдох Хүмүүний элдэв өвчин олшрох тэргүүтэн Үл хүсэхийн гамшгууд хур мэт буухын цаг болой. Мал нь хомсдох, үгээгүй ядуу нь олшрох Хөвгүүд нь олон байвч эрдэмтэн цөөхөн Адгуус мэт тэнэг нь олон болох. Тийм мэт тэр цагийн хүмүүсийн явдал мөр олонх нь Арван хар нүглийн хувь ихээр үйлдэх.

Арван хар нүгэл аль хэмээвээс:Биеэр үйлдэх гурав нь: Амьтан их, бага олныг алах Бусдын эд мал тэргүүтнийг булаан хулгайлах Элдэв зүйлийн аргаар эс өгснийг авах Санваартан, журамлагчид болоод ер нь хамаг хүмүүн Ичгүүр сонжуургүй муу явдал дор явалдах болой.Хэлээр үйлдэх дөрөв нь: Худал өгүүлэх ба хэрэггүй чалчаа өгүүлэх Бусдад ширүүн хатуу үгсийг өгүүлэх Нааш цааш салгах ховыг үйлдэх болой. Сэтгэлээр үйлдэх гурав нь: Амьтныг хорлохын хорыг сэтгэх Бусдын юманд тачаах ба илүү их хомхойрон сэтгэх Ламын зарлиг хийгээд гурван эрдэнийн чадал Үйлийн үр сэлтэд үл итгэмжлэх. Бас бус лам багш садны ёсчлон сахидаг Тангараг санваарыг эвдэх Хэрүүл тэмцэл, хямралыг үйлдэх Гэмттэл зодож нүдэхийг үйлдэх Архийг улам их уух, тамхийг улам их татах Амнаасаа үргэлж хараал урсгах Алт мөнгө, торгон хувцас тэргүүтнээр чимэх Буяны зүгт хоосны төдий ч үл өгөх тэргүүтнээр Урьд хурааглсан үйлэн дээр шинийг нэмж овоолох болой.

Тэр мэт явбаас үр нь юу болох хэмээвээс: Энэ насанд ахар, өвчин олон Үгээгүй ядуу, санасан хэрэг нь үл бүтэх Элдэв зүйлийн аюултай учрах Үхэхийн цагт номын дуугүй үхэх

Page 12: boshguud

Хойтод тамд төрөх, түүнээс бирдэд төрөх Түнээс адгуусанд төрөх түүнээс цаг хязгааргүйдНомын дуугүй оронд төрөх болой. Түүн дор ажааруулах арга буй гэвэл бий болой. Цагийн байдлыг үл даган Лам гурван эрдэнэд сүсэглэн итгэлийг явуулах Мөргөл эргэл олныг үйлдэх Цөвүүн цагт магад аварна хэмээн нүүрээрээ таалсан Мэлмийгээр болгоогч бурхан дор залбирлыг тавиад Ма-нийг үргэлж унш. Энэ цагт нигүүлсэнгүй найман санваарийг авчирсан Бурханы нэрсийг унш. Тангараг санваарыг засах тэргүүтэн аль мэдсэн, Аль тустай номлолуудыг шамдан бичиж бүтээвээс Нас уртасч, өвчингүй, хөвгүүд, эд малаар баян Хамаг санасан хэрэг бүтэх Үхэхийн цагт сүнс нь зовлонгүй гарах Хойтод Сугавади, Шамбал тэргүүтэнд магад төрмой.

Тэр юуны тулд хэмээвээс: Энэ насанд хилэнцийг үйлдвээс Энэ насанд боловсрох Олон тарнийг уриваас буян алиныг ч үйлдсэн Түргэн бүтэх мөний тул Үүн дор мөрийг олох магад болой. Тиймийн тул энэ цөвүүн цаг үүн дор Жил нэг өнгөрөх буюусар нэг өнгөрөх буюу Хоног нэг өнгөрөх тусам элдэв үгс гарах Элдэв мэдэх мэдэхгүй өвчин гарах Элдэв зүйлийн эм гарах Элдэв маяг хэлбэртэй хувцас гарах Элдэв зүйлийн гайхамшигтай чимэг гарах Элдэв зүйлийн хараал гарах Хүний авир ёс зуршлыг урвуулах Элдэв зүйл болохын цаг дор Хүмүүс үүнийг үл даган урьдын буяны зүгт шамдваас Энэ хойтын хэрэг бүтэх нь дамжиггүй болой хэмээн Таван цөвүүн цагийг шинжлэн, явдал мөрийг Товчлон хурааж чухалчлан номлолоо.Гурван эрдэнэ дор мөргөмүй. Гурав аль вэ хэмээвээс Лам, ном, бурхан энэ гурав.Гурван цагийн бурханаа мөргөмүй. Аль вэ хэмээвээс Ялж төгс нөгчсөн Шагжамүни, Одсүрэн, Майдар энэ гурав.Ялж төгс нөгцсөн Шагжамүни дор мөргөмүй. Үүний бие, хэл, сэтгэл гурав богд ажгуу.Энэ гуравт мөргөвөөс гурван муу заяанд үл унамой.Гурван муу аль вэ хэмээвээс Там, бирд, адгуус энэ гурав.Тэвчих гурвыг тэвчвээс Хойт насанд дайсныг дарах болой. Аль хэмээвээс Биеийн үүднээс:Амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцал гурав. Хэлний үүднээс: Ширүүн үг, хов үг, худал үг, чалчаа үг дөрөв. Сэтгэлийн үүднээс: Хомхой сэтгэл, хорт сэтгэл, буруу үзэл гурав. Арван хар нүгэл энэ болой. Найман хоосныг мэдвээс гаслант ертөнцийг мэдэн санамой. Аль хэмээвээс: Төрсний эцэст үхэх Өндрийн эцэст нурах Өргөний эцэст ширгэх Янагийн эцэст хагацах Ихийн эцэст багадах Бүтсэний эцэст эвдрэх Хураасны эцэст барагдах Хурсны эцэст тархах найман хоосон энэ болой.Бэрхийг мэдвээс омог сэтгэлээ дарж Өчүүхнээ мэдмүй. Аль хэмээвээс: Уул олон боловч сүмбэр уул бэрх Далай олон боловч сүн далай бэрх Ой мод олон боловч зандан мод бэрхЦэцэг навч олон боловч лянхуа цэцэг бэрх Хүмүүн олон боловч боди сэтгэлтэн бэрх энэ болой.Гурван хорыг хөлчөөвөөс тангараг үл дордмуй. Аль хэмээвээс: Тачаангуй, уур, мунхаг энэ гурав.

Page 13: boshguud

Гаслант дөрвийг тэвчвээс Гаслангийн зовлонгоос нөгчих. Аль хэмээвээс: Амрагийг санахын зовлон Өгөөгүйг хүсэхийн зовлон Мууг сүйтгэхийн зовлон Багыг ихэдгэхийн зовлон Зовоогч дөрөв энэ болой.

Буруу хурьцлыг ялгаваас жаргалыг олох хэмээвээс Амгаланг хүсэх бөгөөтөл буяныг үл үйлдэгч Зовлонг үл хүсэх бөгөтөл хилэнцийг үйлдэгч Хоосныг мэдэх бөгөөтөл хураан үйлдэгч Үхэхийг мэдэх бөгөөтөл мөнхөөр үйлдэгч Буруу хурьцал дөрөв энэ болой.Сэтрэхийн хэмжээг мэдвээс мөнх бусыг санах Аль хэмээвээс: Засч үл болох заяаны хэмжээ Залгаж үл болох насны хэмжээ Зайлж үл болох нүглийн хэмжээ Засварлаж үл болох хилэнцийн хэмжээ Сэтрэхийн бүрэн хэмжээ энэ болой. Амгалан нирвааныг олдог Амьтан бүгдийг гийгүүлэгч Ариун идээтийн хөвгүүн дор Алгаан хавсарч мөргөмүй. Аргагүй сэтгэлээр энэ насыг өнгөрүүлэгч Амьтны сэтгэлийг сэргээхийн төлөө сонс оо. Аврал эрдмийг шүтвэл буяны чуулган дэлгэрэх Ачит эцэг эхээ хүндэлбэл амар жаргалан дэлгэрэх Амьтны амь таслахыг тэвчвэл нас урт дэлгэрэх Адаг ядуу дор өглөг өгвөөс хишиг хутаг дэлгэрэх Буруу хүсэл ихэдвэл биений эрдэм барагдах Бусад дор худал үгс хэлбэл биений итгэмж буурах Буруутан үгс чалчвал биений хүч барагдах Бусад дор үглэн хэлэлцвэл биений үндэс буурах Олон амьтныг тусалбал ариун алдар дэлгэрэхОнц биеэ тэтгэвэл муу нэр дэлгэрэх Олз ашиг дор хэт шунахайрвал зовлон дэлгэрэх Омог дэндүү ихэдвэл хэл ам дэлгэрэх Хэрүүл тэмцэл ихэдвэл амар жаргалан барагдах Хэрцгий догшин ихэдвэл амраг садан барагдах Хэтэрхий ховдог ихэдвэл алба үрс барагдах Сайн нөхдийн сургамжийг сэтгэлдээ авах нь зөвтэй. Санаан дор орсон бүгдийг шинжиж гээх нь зөвтэй Шүтсэнээс үйлээ бүтээх дор залбирч явах хэрэгтэй.

Тавдугаар Богд Цүлтимжигмэд “Орчлонгийн сав шимийн дуулал”

Багш дор мөргөмүй. Амгалан жаргалан ямагт гарахын орон Аврагч дээд гурван эрдэнэд мөргөөд амар үгүй орчлонгийн сав шимийн Ахуй ёсыг дуулмуй. Нааш сонсогтун. Эвдэрч үл дуусах сав ертөнц Энэлж үл дүүсах шимийн амьтан Эргэж үл дуусах гаслант орчлон Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл ээ Гэтэлж үл дуусах дөрвөн далай Хэсэж үл дуусах зургаан зүйлийн орон Гэнэдэж үл дуусах ертөнцийн гаслан Хилэгнэж үл дуусах уринт сэтгэл ээ Асарч үл дуусах үр садан Алж үл дуусах өшөөт дайсан Амраглаж үл дуусах тачаангуй сэтгэл Алагчилж үл дуусах дайсны сэтгэл ээ Сэлгүүцэж үл дуусах ертөнцийн бие Шаналж үл дуусах орчлонгийн гомдол Шунаж үл дуусах ертөнцийн харам Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл ээ Хувирч үл дуусах ертөнцийн буурал Ховдоглож үл дуусах орчлонгийн уурхай Хонжиж үл дуусах ертөнцийн идэш Хувьсаж үл дуусах атаат сэтгэл ээТаван хорын эрхэнд ороод Там бирд адгуусны оронд Талийн жилийн одохын урьд Тамтралт үгүй номын буяныг үйлд ээ. Аргалж үл дуусах орчлонгийн зальхай Атаархаж үл дуусах ертөнцийн тэмцэл Алгасаж үл дуусах ертөнцийн баримт Арилж үл дуусах сэжигт сэтгэл ээ Төрж үл дуусах амьтны зэрэг Төөрч үл дуусах хий сүнс Түрдэж үл дуусах амь нас Түгэж үл дуусах хар сэтгэл ээ Гасалж үл дуусах орчлонгийн зовлон Ханаж үл дуусах ертөнцийн хүсэл Хаширч үл дуусах орчлонгийн явдал Хамвч үл мохох ертөнцийн олз оо

Page 14: boshguud

Үхэвч үл орхих үйлийн үр Үгүйрэвч үл орхих өр төлөөс Өтлөвч үл арилах муу авъяас Өлбөрөвч үл орхих олон санаа Хайрлавч үл мөнхөрөх амь бие Ханилавч үл дагах янагууд Харамлавч үл эзлэх эд мал Гайхуулавч хамт үл одох нэр цол оо Үхэвч үл шингэрэх хүр их ертөнц Үзэвч үл ажрах алиа орчлон Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц Өгүүлэвч үл сонсох орчлонгийн дүлий амьтан аа Сав шимийн энэ ёсыг мэдвэл Сайн эрдэмт хүний биеийг олсон Шашин ном лугаа учирсан энэ сайн цагт Саарал үгүй тэр ном буяныг үйлд ээ Ширгэж үл дуусах төрөхийн далай Шаналж үл дуусах өвчний далай Шимэгдэж үл дуусах өтлөхийн далай Шингэрч үл дуусах үхэхийн далай Нүүж үл дуусах огторгуйн үүл Нөгчиж үл дуусах орчлонгийн амьтан Олон эд мал эрэхийн зовлон Олсноо харамлан хадгалахын зовлон Ураг садан амрагуудаас хагацахын зовлон Өшөөт дайсан лугаа учрахын зовлон Хүмүүний биеийг олж төрвөл Хөнөөлт энэ найман зовлонг үзмүй. Хүлцэшгүй арван найман тамд төрвөл Хүйтэн халуун элдэв зовлонгуудыг үзмүй. Өлсгөлөн харамч бирдэд төрвөл Өлсөх ундаасах, турахын зовлонг үзмүй. Элий балай адгуусанд төрвөл Өөр өөрийг идэлцэхийн зовлонг үзмүй. Атаа уринт асур нарт төрвөл Алалдан тэмцэхийн зовлонг үзмүй. Ариун тэнгэр нарт төрвөл Айн үхэхийн таван ёрыг үзмүй. Зургаан зүйлийн амьтны зовлон олон Жирхрэн цурхирахын ёс тэр мэтийг сонсоод Жийрхэхүй сэтгэлээр айн эмээж Зүрхнээс санан санан ном буяныг үйлд ээ. Сөгдөвч үл буцах үхлийн эзэд Сөргөж үл болох эрлэгийн засаг Сөнөөж үл болох тамын гал Сүйтгэж үл болох хилэнцийн үндэс ээ Бэрх үхлийн эзэн ирэх цагт Баялаг эд малаар сольж үл болох Баатар омгоор алалдаж үл болох Билигт үгээр цэцэархэж үл гарах аа Гэнэт хэзээ маргааш үхвэл Гэнэлт муу заяаны салхинд Хийсэн одож унахын урьд Гэнэдэл үгүй ном буяныг үйлд ээ. Орилон дуулсан үгсийг минь Орхил үгүй сайтар сонсогтун, та нар Уушиг, зүрхээ хөдөлгөн айна уу, та Олон бүгд үл мөнхрөхийг мэдэв үү, та Энэ мэт зүрхэн үгүй ёсыг мэдэв үү, та Элмэрсэн номгүй мунхгууд сонсвоос Эгэл сүжиггүй сэтгэлтэн ухваас Эрэмшин ташууралгүй ном буяныг үйлд ээ. Дурдахуй мөнх бусын үгсийг мэдэв үү Дураар нүгэл үйлдэгч мунхагууд сонсвоос Туурин санагч зальхай сэтгэлтэн ухваас Турхиран бүү хөөрөгтүн, ном буяныг үйлд ээ. Сургах буянт сайн үйлийг мэдэв үү Солиорч суугч мунхагууд сонсвоос Согтуу мэт сэтгэлтэн ухваас Сүслэн аль чадахаар ном буян үйлд ээ. Үүнээс хойш эрдэнэт хүний биеийг Эрэвч олох бэрх, хэрэв оловч Ийм сайн ламын шашин лугаа Ийн бас дахин учрах бэрх ээ Эргэцүүлж санаад ном буяныг үйлдвэл Энэ ертөнцөд алдар нэр дуурсаж Эцэст хойт ертөнцөд ашид жаргах тул Эрдэмтэн мэргэдэд шүтэж ном буян үйлд ээ. Ном буян мэдэгчдэд дуртгал Буруу зөвийг ялгагчдад сануулга Бусад нүглийг үйлдэгчдэд сургаал Бурхны зарлигийг сонсогчдод чихний чимэг ээ. Бас бас төрөн үхэн эвдрэгч Барагдашгүй зовлонт орчлонгийн Байх ахуй ёсыг нь энэ төдийхөн Бадаг шүлгүүдийг Жэвзүндамба хутагт Холбон дуулав.

Наймдугаар Богд Жэвзүндамба гэгээний“Аяа гайхамшигт бошго оршвой”

Ум сайн амгалан болтугай Энхжингийн орноос бууж ирсэн Далай ламаас зарлигтай Банчин богдоос сүнтагтай Далан таван махгалын дүртэй Мянган мэлмийтэй Түмэн сонортой Хонсим бодисад Очирдарь ламын гэгээн гэж Ар халх дөрвөн аймаг Шавь долоон хошуу Өвөр дөчин есөн хошуунд Залагдаж ирсэн билээ, би Богд эзэн хаанаас зарлигтай

Page 15: boshguud

Ар халхын эрдэнийн ширээнд суусан билээ. Шашныг дэлгэрүүлж, Шашны алтан тамгыг түшиж Эх болсон зургаан зүйл Хамаг амьтны тусын тулд Амирлангуйн дүртэй суудаг билээ.Ар халх та нар минь Би гурван мянган ертөнцийг Өдөр шөнийн хамт товчлон Зургаан цагт эргэх эрхтэй билээ. Жэвзүндарнат би Ар халх юугаан үүрийн харанхуйд нэг Наран гарахад нэг, өдөр дунд нэг Үдшийн бүрэнхийд нэг өдөрт дөрөв эргэдэг шүү. Намайг сэтгэлийн угаас үнэн санадаг хүмүүс Нэн цөөн байна. Та нарын минь гэрийн доторх хэрүүл тэмцэлХэл ам, атаа жөтөө, галын манаа, Үүдний хог шороо чинь холж орж болохгүй байна.Ар халх та нар минь, Би хоёрдугаар бадаргуулт төрийн хааны Арван зургаадугаар он Төмөр туулай жилийн өвлийн сүүл сарын Хорин есний өдөр Дэчингалав Очирдарийн их лавран орон хийдийг Та нарын алтан амийг аврах Золиосонд өгч хайлсан биш үү Та нарын татсан тамхины утаа Огторгуйн наран сарны гэрлийг бүрхэх цаг ирж байна Та нарын уусан архи Их мөрөн далай мэт болоод гаталж болохгүй байна Энэ цөвүүн цагт цагаан тамхины үр дэлгэрч гарна Тэр цагт алт мөнгөө өгч татна Түүний хойно арван цагаан буянтай Үр хүүхдээ даяар өгч татна Түүний сүүлд өөрийн нүдээ өгч татна биш үү Хойт төрөлдөө гурван мянган ертөнцийн Галав нөгчтөл Очирт тамын зовлонг үзнэ Басхүү та нарын хийсэн хилэнц, үйлдсэн нүгэл чинь Баруун зүүн алган дээр минь Эрлэгийн толь мэт илхэн байна Барс туулай жилийг үзвээс Жаран жилийн жаргал ирнэ Гэвч та нарын минь үйлдсэн Арван хар нүгэл, хар улаан хараал чинь Энэ цөвүүн цагт хар улаан ханиадны Эзэн болж айсуй биш үү Тэдгээр чинь хор болдог Аливаа муу юмыг амирлуулж байхын тул Өрх гэр бүгдээрээ тасралтгүй Тогтоолын хураангуй /Сүндүй/ Найман мянгат /Жадонба/ Буман цагаан лус /Лүйбумгарав/ Ихэд тонилгогч /Тарбачэнбу/ Морин хоолойтын хариулгын балин /Дамдинжи дордог/ Бага сага айл болбоос Алтангэрэл /Сэр Од/ Өлзий хутгийн давхарлага /Дашизэгба/ Найман гэгээн /Нанжад/ Очироор огтлогч /Доржээодба/ Бисман тэнгэрийн даллага /Намсрайжи янгүг/ Лам хуврагууд нь Гурван гүрэм /Гүрим намсүм/ Найман аймгийн алтан ундаа /Дэжад сэржэм/ Манзушрийн алдрыг өгүүлэхүй /Жамбал цанжод/ Улаан сахиусны наминчилга /Жамсринги шагба/ Нийт шар, хар даяараа Дарь эх /Долма/ Цагийг тохинуулагч /Жинловчогзолма/ Базарсадыг түм бум унш.Ар халх та нар минь, Гурван настай балчир хүүхдээс дээш Нийгэм ертөнцийн ажил төрөл,Арилжаа наймаа, архи, тамхи, Даалуу, шагай, хөзөр тэргүүтэн Арван зүйлийн нүгэлт явдлыг Өдөр шөнийн зургаан цагт Ер сайн мэдэж чадах байтлаа Дээдийн номыг юунд эс уншнам. Түүнээ тогтоон авч үр хүүхэд, ач, жич, нартаа Аливаа сайн зүйлийг сургах хийгээд Миний урьд урьдын зарлиг сургаалыг дагаж Уламжлан биелүүлээгүйгээс эцэг эхийн үгийг Хөвгүүд охид нь тоохгүй Бас ламын үгийг шавь нь тоохгүйгээс Журам үгүй болж хожмын хууль зарлигийг зөрчих Эцэг эхээ айлгах Лам багшаа үзэн япаж доромжлох болмуй Ахмад настанг үл хүндлэхээр барахгүй Хэлж сургахыг хүсвээс өмнөөс нь Зандран нударгалах тийм зан төлөвтэй болмуй Аяа халаг хухай та нар минь Бага ч хэмээсэн ухаан юугаа дэлгэрүүлж Ном эрдэм юунд эс үзмүй Хувийн өчүүхэн жаргалд автагдан Аливаа муу үйл бүхэнг гүйцэтгэн явбаас Хойт насандаа бурханы оронд яаж учрах вэ.

Page 16: boshguud

Ар халх та нар минь, Би тавдугаар, зургаадугаар, долоодугаар, Наймдугаар Богд гэгээн гэж олон олон төрөлдөө Олон удаа энэ сургаалыг гаргасан билээ. Та нар минь сонсовч сонсоогүй мэт Харавч хараагүй мэт Үзэвч үзээгүй мэт тоомжиргүй өнгөрүүлдэг биш үү.Ар халх та нар минь, Алт мөнгийг их зүүж эдэлбээс Амны хишиг, заяаны буян чинь зайлахХойт насанд чинь тамын хадаас Биенд чинь гинж болж эдлүүлэх байна. Энэ бөвүүн цагт алт мөнгийг Таван цэнгээс илүү бүү эдэл. Миний үгийг зөрчиж эдэлбээс Аливаа муу хортон дайсны гарт Түргэн учирч зовно шүү.Ар халх та нар минь, Манж, хар хятад ирэхэд ширээ ширдгээ тавих атлаа Миний шашны хуврагуудыг доромжилж суудаг чинь Бурхны шашинтай эвдэрч Хэл буруу дайсан этгээдийн гарт Түргэн учирч явах буй, Хойт төрөлдөө гурван мянган ертөнцийн Галав нөгчтөл Очирт тамын зовлонг эдлэхийн дохио. Олон тойн хуврагууд минь ээ, Лам багш нараасаа авшиг даган соёрхол хүртээд Сүүлдээ бие биеэ муу хэлдэг тань Тангараг эвдрэхийн дохио биш үү Гэлэн, гэцэл, тойн, хуврагууд минь, Хурал номын газраасОрхимжоо бүслээд чавирыг хийсгэж Улаан шарыг алаглуулж, морийг унаад Худалдаа наймаа хийж, баг идээнд баригдаж Авгай хүүхдэд дооглуулж явдаг тань Миний нүдэнд шарын шашныг Үүлний сүүдэр дайрч өнгөрөх лүгээ адил болж байна. Энэ цөвүүн цагийн авгай нарын хийдэг дэргэр үс Сэргэр мөр, сүмэн дээл чинь миний нүдэнд Шувуун толгойтой эрлэгийн элч лүгээ Адил үзэгдэж байна. Далай ламаас заасан зарлигтай, Банчин богдоос өршөөсөн алтан тамгыг Та нарын орой дунд чинь Адис болгон тавья хэмээн санавч ер болшгүй. Энэ цөвүүн цагийн Бүстэй, бүсгүй хүмүүн нарын хийдэг Үсний залгаа, хар зэл зүүсэн чинь миний нүдэнд Биеийг чинь бүсэлсэн Хар эрээн могой болж үзэгдэж байна. Хойт насанд чинь тамын чагтага болон Хоолойд чинь тушаа болж Очирт тамын уяанд орооцолдох байна. Аав ээжийн хийсэн Халиун хонгор улаан хар үс нь байталЭлдэв өлзий бус этгээд муу юмыг юунд зүүнэм. Энэ цөвүүн цагт битүү саравчтай, Бөөрөнхий орйотой малгай эдэлбээс Миний нүдэнд цэргийн түйв шинжтэй байна. Хивэгтэй дээл өмсвөөс цэргийн хуяг, Бууны сумны толбо шинжтэй болж үзэгдэж байна.Улаан ташуур бариваас Гар хуруугаа огтлуулж цустахын дохио. Улаан хуйтай хутга зүүвээс улаан ташаатай болж Ирт мэсэнд дайрагдахын дохио. Улаан эмжээртэй гутал өмсвөөс Хонго боривоо сийчүүлэхийн дохио. Улаан зулгатай гутал өмсвөөс Хонго боривоо сийчүүлэхийн дохио. Улаан зулгатай гутал өмсвөөс түрүү борвиноосоо Цус асгаруулан цусан дундуур туучиж явахын дохио. Дөрөөвчин гөлөм тохвоос Суварганы толгойг доош харуулж Бурханы шашнаас буруудахын дохио, Эрлэг тамын газар унах болно. Харцуул, гэрийн авгай бүсгүй хүмүүс Улаан шарыг алаглуулан эдэлж доромжилбоос Бурханы шашнаас холдохын дохио. Манж хятадыг ирэхэд ширээ тавин, Ширдэг дэвсч хүндлээдШашны хуврагийг ирэхэд нохой хорих төдий болж Үл хайхрах мэт байх чинь бурханы шашнаа эвдэж Хэл буруутны гарт орон зовохын дохио биш үү.Ар халх та нар минь, Мянган хонь хотлуулаад Мянган лан мөнгийг авдарлаад Буян ном үйлдэхгүй Бусдыг буян ном үйлдэхэд даган баясалцахгүй Хоосонд өглөг өгөхгүй бол Эцэс хойт төрөлдөө эрлэг тамын газар одохдоо Мянган хонио туугаад Мянган лангаа аваад явдаггүй биш үү Хөгшин залуугүй үхэхийн цаг чөлөөгүй ирдэг биш үү

Page 17: boshguud

Ар халх та нар минь, Түймрийн улаан гал мэт улайдан дүрэлзсэн Эрлэгийн элч огторгуйн хар салхин мэт Ширүүлэн ирэхийн цагт Алтан сайхан амь биеийг чинь Завсарлаж амирлуулахын тулд Шөнө бүр гурван морь зогсоож байдаг тул Буяныг үйлдэж, нүглийг тэвчиж яваарай Та нар минь баян гэж бүү бард Хоосон гэж бүү гомд Баян чинь ганц довон дээр байгаа Хоосон чинь ганц усан дээр Батар бардам омог чинь ганц сумандАр халх та нар минь, Одоо энэ цөвүүн цагт Энэ сургаал номонд эс орж явбаас Тэнгэрийн дуун, аянга хийгээд галын аюул, Үер усны аюул эрхбиш ирнэ Нэртэй нэргүй өвчин тэргүүтэн Гэнэтийн үхэл зовлон учрах байна шүү.Миний энэ сургаалыг гэрийн дотроо нэг дуудуулбал Нэгэн гэрийн барцад түйтгэр магад арилна. Хоёр дуудуулбал гадны барцад магад арилна. Гурав дуудуулбал гурван муу заяанд унахгүй Гурван төрөлдөө бурхны оронд Надтай учирч төрөх байна. Миний энэ сургаалыг дагаж явсан Лам, хувраг хүмүүнийг багш мэт саная. Төгс баясгалант тэнгэрийн орон ба Энхжингийн оронд гэлон, гэцүл болгож төрүүлье. Энэ сургаалыг дагаж явсан эр хүмүүнийг Манзушри мэт бодъё. Умрын оронд тойн хуврага болгож төрүүлье. Авгай хүмүүнийг дагинас мэт саная. Энхжингийн оронд төрүүлье. Лам, хар ах дүү, авгай дагинас бүгдийг Өөрийн дүү мэт саная. Энхжингийн оронд далан долоон төрөлдөө Дэргэдийн шадар сайн шавь хүмүүн болгож төрүүлье.Ар халх та нар минь, Энэ цөвүүн цагт энэ сургаал номд орж явбаас Аливаа муу хортон дайсантай учрахгүй Аюул болгоноос гэтэлж гарах байна Сайн шүтэж явтугай. Бурханы оронд очиход холгүй биш үү. Миний энэ сургаалыг сайн хүмүүнээр Дуудуулан үзэж сонсвоос Арван тавны наран саран мэт Оюунт сайхан цэцэн мэргэн ухаантай болж “Ганжуур”, “Данжуур” – ыг олшруулан Уншуулж сонссонтой адил биш үү. Дамжиггүй мунхаг хүмүүнд сонсговоос Харануй шөнө хар усыг үнсэн дээр асгасантай адил. Аав ээжийг өргөмжлөн хүндэлж явбаас Хоёр насандаа амны хишиг Заяаны буян чинь үргэлж дэлгэрнэ. Хэрүүл тэмцэл, хэл ам, атаа тангаргийг Чандлан хичээж явагтун. Миний энэ сургаалыг бичүүлэн авч Гэрийн дотроо тахиж явбаас Гурван жилийн гай барцад магад арилна.Миний энэ сургаалыг Дуудах сайн хүнээр дуудуулж Хуурмаггүй бодож санаж явагтун Миний энэ сургаалыг буулгасан судар номыг Олон даяар айл алгасалгүй Айл бүр уншуулж явбаас Аливаа муу хортон дайсан лугаа Уулзалгүй сайн явна аа Жаран жилийн жаргал ирнэ ээ Арван хуруу тэгш жаргана аа Миний энэ сургаалыг дагаж явбаас шавь нар минь Надтай хамт төгс баясгалант тэнгэрийн орон ба Энхжингийн оронд дахин дахин учирч төрнө бишүү Миний үгэнд орохгүй болбол над лугаа учрах гэж Миний хойноос агт морио сульдааж Атан тэмээ чилээж Амь биеэ зүдрээн ирсэн тань тусгүй байна Би нэгэн зуун хорин нас наслах нь Дамжиггүй намтартай тул насалсугай Өдөр шөнийн хамт зургаан цагт эргэдэг билээ Өглөө эрт бостугай. Үдэш орой унттугай Нүглийг тэвчиж орой бүр ерөөл тавьтугай Өлзий хутаг орших болтугай Ум ма ни бад мэ хум Тэргүүлшгүй олон төрөлдөө бие биедээ Эцэг эх, ах, дүү, төрөл төрөгсөд, хань нөхөр Үр садан болж төрсөн бид бүгдээр Туулсан бурхан. Богд ламаасаа хагацахгүй төрж Бурханы гэрлийн цогцос олохын ерөөлийг Дамжиггүй талбия Богд ламын өлмий дор мөргөмүй Таны энэ их зарлиг бүхэн Гийгүүлэх наран мэт тэтгэх болтугай Таны зарлиг ёсоор дамжиггүй санаяЦаг яагаад цөвүүн болов Цаг яаагаад цөвүүн болов гэвэл Буруу номт хятадыг хоймор тахих Ширээгээ тавих, цайгаа домболж өгөх Гэлон, гэцүл, банди, чавганц нарыг ирэхэд

Page 18: boshguud

Хаалгаа хаагаад, аргаа үүрээд Ийш тийш нисэх мэт алхан явах. Гэртээ ороход нь буруу зөв хандаад, Хялав цалав гэж, улаан цайгаа уур савстал Давхар доогуур нууж тавихХүйтэн шарыг унд гэж өгөх Үхэхийгээ унтахын чинээ санахгүй Эрлэг тамын газар очоод, юугаа хэлнэ дээ. Халуун ширэм ундыг ууж яаж болох вэ… Би энэ сургаалыг Худал номлож гаргасан байх юм бол Зөв юмыг буруу тийш нь аваачая гэж санасан бол Сайн муу ч тавин нэгэн төрлийг үзүүлэгч Абидын хувилгаан богд Жэвзүндамбын гэгээн Дахиж бүү болъё. Тангарагаа эвдье. Тамын ёроол сахья. Тангараглаж гуйсан минь энэ биш үү.Нүглийн сав дүүрчээ Ертөнцийн хүмүүний нүглийн сав дүүрчээ: Эцэг эхээ ачлахгүй Эцэг эхээ элдвээр зовоох Тэнгэр газрыг зааж хараах Амьтан алахыг цээрлэхгүй Хүмүүнийг муучлах Их багыгаа занан тэмцэх сэтгэлийг үүсгэж нэгэн нэгнээ дарлах Шударга хүмүүнийг дорд үзэх Миний ийм бодлыг үл хайхран, муу үйлийг үйлдэж сайн замаар явахгүй Нэг мөсөн нүглийн сав дүүрчээ. Хорин найман одны ертөнц байгуулж Далхий дахинд самууныг үүсгэж Зусар, зальхай мууг хураах цаг болов. Манай Монголчууд сүсэг бишрэлээ сайнаар хичээн Муугаа халж явтугай. Тэгвэл зовлонгоос гэтэлж чадна Таван цөвүүн цаг болов. Арван хүмүүний ес нь үхнэ Есөн эхнэр нэгэн эрийг дагана Бар жилээс эхлэн гамшиг зовлон улам хүнд болно Цагаан морин жилээс тэгширнэ Ертөнцийн хүнд аюул их байна: Нэг. Галын аюул Хоёр. Усны аюул Гурав. Зэр зэвсгийн аюул Дөрөв. Цэрэг дайны аюул Тав. Хулгай дээрмийн аюул Зургаа. Хорт могойн аюул Долоо. Чоно, барсын аюул Найм. Догшин аянга цахилгаан, борооны аюул Ес. Өлсөн, өлбөрөхийн аюул Арав. Эцэг эх, үр садан хийгээд Эр , эм салж хагацахын аюул Гэтлэхийн аргагүй ийм цаг боловАливаа хүмүүн сэтгэлээ засч хичээ Хүмүүний үхдэл гуу судгаар дүүрээд Цусан гол урсана.Зам байвч явах хүн байхгүй Гэр байвч суух хүн байхгүй Дээл байвч өмсөх хүн байхгүйИйм цаг болов Цагаан морин жил цаг тэгширнэ Баян хэмээн битгий сагсуур Ядуу хэмээн битгий гутар Баян ядуугүй амаржина Муу үйлийг халж сайн замаар явбал Цөвүүн цагаас гэтэлж болно.Зовж байна

1. Огторгуй дор цэргийн дайн хөдлөхийн учир зовж байна.2. Цагаан малгайт хятад нар нэн хоосрохын учир зовж байна.3. Хот балгасын газар цэрэг зэвсэг хөдлөхийн учир зовж байна.4. Огторгуй дор хятад нар амаргүйн учир зовж байна.5. Их хаан олон үхэхийн учир зовж байна.6. Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна.7. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна.8. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна.9. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна.10.Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана.

Энэ зарлигийг минь дамжиггүй санах хэрэгтэй. Ирэх жил огоргуй маш хэцүү Аянга буулгах болно. Маш бэрх. Аливаа газарт бие биесийг өнгөрүүлэх хэцүү Бурхан тэнгэрт зул, хүж тавьж мөргөгтүн Эцэг эхийг ачлагтун Сар бүрийн таван, арван таван, хорин таван Энэ өдрүүдэд сүсэг бишрэлээр мөргөгтүн Амар тайвнаар өнгөрөөж болно Энэ зарлигийг уламжлан тараагтун Богд би Хан хурмаст болж Чөтгөрийг алгуурлан аюул

Page 19: boshguud

бүхнээс гэтэлгээд Цагаан лууг зүүн урд зүгээс алгуур залж ирээд Таван зүйлийн тамхийг хориглоно Мөн таван өнгийн архийг хамтаар хориглоно Чоно, барс хослоод огторгуйн доор зогсох хийгээд Долоо, найман сард сэрэмжтэй байх хэрэгтэй Түүн дээр үхэн барагдах хүмүүн Тоогүй олон болох тул Сар бүрийн шинийн найман, Арван таван, хорин таванд Чин үнэн сүсэг бишрэлээр мөргөгтүн. Бурхан багшид ийн залбирвал гамшиг өнгөрч болно Хичээх үгүй аваас гамшигаар үхэх болно Тийм учраас зайлж болох Номыг уншваас түүнээс зайлна Энэ сургаалыг нэг хүмүүн бичиж тараавал Нэгэн гэрээрээ гамшгаас гэтэлж болно. Олон бичиж тарааваас Олон арван гэрийн гамшиг арилах Мэдсээр байгаад эс тараавал Цусаар бөөлжиж үхэх нь магад Аливаа хүмүүн эс итгэвэл Тэр гэрийхэн хижгээр үхэх болно. Огторгуй маш хэцүү аянга буулгах болно. Маш бэрх. Аливаа газарт бие биесийг өнгөрүүлэх хэцүү Энэ зарлигийг минь дам дамаа тараан зарлахтун. Сонсогчдыг үргэлж тэнхрүүлэх минь болтугай. Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум Ум сайн амгалан болтугай.

Буянт хутагт гэгээнтний зарлиг ба Богд хааны эх бичиг

Ум сайн амгалан болтугай. Хөх нуурын Өөлд Содномдорж Бэйлийн хошуунд хувилж гаргасан Шинийн сар мэт төрлийг соёрхсон Толгойдоо “э” үсэг урлаж хадсан Түмэн шавь тэргүүтэн Богд хааны гэгээн Бид хоёр зөвлөлдөн хэлэлцэн номлосон Зарлигаар зургаан зүйлийн хамаг амьтныг Орчлонгоос гэтэлгэхийн тухайд Дорно зүгийн олон хошуудад тараав Ер нь хоорондоо марган тэмцэх хийгээд Биедээ сэжиглэх явдал бүү баригтунЭнэ зарлигйиг даруй түргэн олонд тараагтун Энэ зарлигийг улаан барс жилийн Цагаан сарын арван тавны Ерөөлийн сайн өдөр бичив Самуурсан цагт өнгө нүүрийг харна Иймийн тул номлов Амгалан сууж сайн сонсогтун Хамаг амьтан арван хар нүглээс тонилох бэрх Таван цөвүүн цагийн хор тарсан цаг мөн Хошууны засаг, сүм хийдийн лам нар ба Хар, шар өглөгийн эзэд та бүгд Өглөө, үдэш үгүй ма-ни , мэгзим унш. Сан, зулыг бүү тасалдуул. Урин мунхаг буюу элдэв зүйлийн хов живээр Үзтэл хөөрхий болох та нар энэ зарлигийг Зүг бүхэн дор саатуулалгүй тараа Хамаг амьтад амаржих болтугай. Урьд үхсэн амьтнаас сүнс тонилох үгүй Газар усны эзэд лүгээ нөхцөж Догшин хортой чоно лугаа адил болж Хүн, мал дор халдах болно. Учир иймд гэрийн дөрвөн талд Өлзий хутгийн хурыг буулгагч Найман гэгээнийг бичиж хийсгэх хэрэгтэй Өндөр газарт гарч Найман аймгийн Алтан ундаа, сан өргөх хэрэгтэй Хамаг газрын амьтан намайг гэж санаваас Архи, тамхийг тас хорих хэрэгтэй. Харин согтууруулах зүйлд эзлэгдсэнээсХэл ам болж, тангараг эвдэрч Бузар буртагт явдалд холбогдох болно шүү. Цөвүүн цагт буян номыг мэдэх үгүй явж Үхсэн амьтны сүнс газрын эзэд лүгээ нөхөрлөж Бузар болсноор лусууд мунхарч төөрмүй. Энэ учраас хур бороо цагтаа үл буух Тэнгэр, нар хилэгнэж, газар усны эзэд Найман аймаг лусын хаадыг Хар одны ноиын үсэгт жулуугаарХарвасан мэт ажгуу. Лусын хаадад зүйл зүйлийн Олон засал засуулж оршуулагтун.Тарианы үр, жимс, төмс зэрэг зүйлүүд Үндсэндээ хор болсон буй. Эдүүгээгээс салхи ихдэж адгуус малд Олон зүйл өвчин ирэх явдал буй. Арван найман зүйлийн Өнгөт их салхи хөдлөх Цааш усны аюул болох. Түүнээ тустай гүрэм нь Буман цагаан лусын тарнийг бичиж Булаг ус ба уулын овоо газар хийсгэж тавь. Сар бүрийн шинийн найманд Билиг брамидын зүрхний засал засуул. Ихэд тонилгогч, лусын балин, усан балинг Түм

Page 20: boshguud

бум бүтээ. Орны угаалыг өргө. Улаагчин туулай жил буюу Харагчин тахиа жил хүртэл дайсны аюул их Улаагчин туулайнаас шар барс жил хүртэл Хамаг амьтанд үл танигдах өвчин олон буй Хүн, амьтан гэнэт үхэх явдал олон болмуй Иргэн Хятадаас монгол орны ариун газар дор Хижиг, хараал гарах явдал буй. Тэр үед аяа, тэнгэрээс унав Газраас гарав хэмээн элдэв зүйлийн Хов живийн үг хэлэлцэх тийм бичиг Монголд гарах түүнийг битгий ав. Хэрэв авбаас харшлах зүйл олон болмуй. Монголд илбийн ном гүрэм болох Очирваанийн тарнийг Гурвалжин даавуунд бичээд Ад хорын тэр зүгт хийсгэх хэрэгтэй.Шар луу жилийн хаврын тэргүүн сарын Шинийн нэгэнд Хятадын бүтээсэн Есөн жил болсон чонын толгойтой эр мангас Эмтэйгээ хочул хараал оруулж ирэх магадгүй. Тэр үед сүсэгтэй ноёд, эрдэмтэй лам эдгээр Залуу ард бүгдэд энэ насны хорлол Зуурдын энэ төрлийг төөрүүлэн Их хорлол үйлдэх буй. Энэ учраас хамаг амьтан сүсэг битгий алд. Хэл ам, зарга тэмцэл битгий үүсгэ. Тэр нь хоосонд тэвшинд хураасан хуурай өвсөнд Гал оруулсан мэт болмой. Тийм юм явуулах болбоос Тэр муу ёрд тустай гүрэм нь гэрийн дөрвөн зүгт Манзушрийн алдрыг бичиж хийсгэх хэрэгтэй. Бас дөрвөн зүгт 13 хүрдийг хийсгэ Арслан тэргүүнт эхийн хариулгыг олонтоо орхи Бас нэг зүйл хамаг амьтны сэтгэл маш муудсан Нэг нэгийгээ хэтэрхий илүүд үзэх Хулгана, нохой, тахиа, гахай хийгээдИлжигний мах битгий ид Хэрэв идвэл бурхны номыг бузарлах болно. Бурхны ном бузарлагч Лам хуврагийг доромжлогч Түүнтэй тэрслэгч амьтад олон буй.эдгээр бүгд шарагчин туулай жилийн дотор Барагдан сайн муу нь ялгарах байнам. Эдүгээ энэ үед хов живт нэгэн эм шуламс Алдарсан боловч эргэж ирвэл Олон амьтны үйл их тул сүйтгэж болзошгүй. Мунхаг амьтан та нар орой бүрэнхийд Зэтгэрийн муу дууг битгий дуул.Шөнө харанхуйд битгий яв. Энэ цөвүүн цагт үхсэн амьтад Тонилохгүй тул ном буян сайн үйлд. Одоо цөвүүн цагт төрийн ноёд эвдрэх Хуулийг буруу барих. Ном тарнийг худал, хурдан унших Сайн хүн нэг нэгэндээ дайсан болох Эм хүмүүн эр нөхрөө захирах. Уулын эзэн араатан барс талд буух Талын чоно хийгээд нохой Хүнд харшлан халдах цаг болно.Харын зүгээс бүтээсэн хоёр их хараал буй. Нэг хараал нь хамаг амьтныг хорлох Нөгөө нь Монголд арван гурван жил болсон Усан туулай жилд амьтныг хорлох Сангасва нарт албин шингэсэн тул бүү шүт. Хэрэв шүтвээс үхээрийн бузар болох Түүнээ хойно мэдвээс тус үгүй. Энэ учраас өөрийн лам багшийг Сайн шүтэх хэрэгтэй. Таван цөвүүн цагт эрийн хүч буурах хийгээд Хуучин өвчин ихдэж, үхэх аюул болох Тэр цагт нэртэй нэргүй өвчин элбэгших Тэрчлэн хоолой, баглуур хавдах Шар өвчин гарах, толгой өвдөх, нүд сохрохХөл гөр битүү хавдах, гэдэс, хүйс Бөөр бэлхүүс өвчлөх буюу Бас бус олон зүйл өвчин болох Эм, номын хүч суларч, эмчилж домновч сэхээрэхгүй Гэнэтийн үхэл явдал олон болмуй Энэ мэт хамаг амьтад Элдэв зүйл зовлонгоор нэрвэгдэн Дайсагнан эвдрэх, егүүдэл ихдэх Эмэгтэйн зэтгэр хамаг амьтанд зовлон болох Энэ зарлиг бичигийг тахиваас Зургаан зүйл хамаг амьтанд тус болох Үүнээ бичиж сурталчлан буй хүн байваас Өөр өөрийн эцэг эх, лам багш мэт сана Энэ ертөнцийн хамаг амьтан амаржих болтугай. Бурхны шажин арван зүгт дэлнэрэх болтугай. Буман нарны гэрэл мэт мандах болтугай. Энэ бичигт тамга дарсан үгүй хэмээн санаж Буулган авсан нь буруу хэмээн бүү санаарай. Аль нь ч адил буй гэж бодоорой. Өглөө эрт босч Үдэш орой ма-ни мэгзим аль олон унш. Бум сан тасралгүй тавьж байх хэрэгтэй. Алтангэрэл, Намсрайн даллага Мөн нянган Алтангэрэлийн даллага Тэргүүтнийг олон удаа авч бай. Шашин дэлгэрэхийн

Page 21: boshguud

ерөөлийг Олон олон айлтгах тэргүүтэн Энэ зарлигийн судрыг сүжиглэн бичиж Хүн болгон тахиваас буюу зүүвээс Мөн цаг дор нээвээс, уншваас Аливаа харшлан дайсан ба Өвчний аюул үл болох. Чин үнэн сүжгээр тахиж чадваас бид сахья аа. Энэ зарлиг худал болбоос гэж эндүү санаваас Арван орон хийдийн номын сахиус Буруугаар үзэх болно. Аръяабал Ум ма ни бад мэ хумМонгол хүн бүгд Богд ламдаа Сайн залбирч явбаас цөвүүн цагийн Тоо томшгүй зовлонгийн далайгаас Гэтэлж чадах нь дамжиггүй гэж Олон бурхдын номлолд буй ажгуу. Нэгэн жишээ дурдахуйд Амгалан ажирсан Намсиг бурхан Амьтны туст ном номлохуйн цагтАсар хязгааргүй хүчит /Довтаймэд/ нэрт Агуу бөхчүүдийн манлай болсон үедээ Ахуй их тахилаар гурван сарын турш Ариун бурхан бодисадваг тахин Адибиш бодийн дээд сэтгэл үүсгэсэн Танд залбирмуй хэмээн Өндөр гэгээний төрөл үеийн залбирал “Хотол чуулсан гурван лагшин” хэмээх сударт Өндөр гэгээн өөрөө айлдсан буй Энэ мэт амгаланаа ажирсан Намсиг бурхан Анхдугаар галавт номын хүрдийг Орчуулан ном номлосон бөгөөдТэр маш олон шавь нартай байчихуй. Нэгэн өдөр Намсиг бурхан бээр Тэрхүү шавь нартаа ийн хэмээн номлосон ажгуу. Шар хятад, Хар хятад хэмээх Хоёр их улс гарч тогтох буйТүүний дунд монгол гэж улс тогтох буй Тэр улс буурай учир Маш их зовлонг эдлэх бөгөөдНэн ялангуяа хорвоо ертөнцөд Цөвүүн цаг болж эхлэхэд Бүр ч их зовлон эдлэх учиртайБи бээр их зовж баймой. Гэвч тэр үед миний олон шавь нарын дотроос Зовлонт тэр орны хамаг амьтныг даагч Тэдний эзэн болох хүн та нарын дотор Буй хэмээн санаж баймой. Учир иймд тэрхүү Монгол гэгч улсыг Хэн чинь дааж авах буй хэмээн Шавь нарын дотор зарлиг болоход Хэн ч хариу зарлиг болсон үгүй байв. Маргааш нь бурхан бээр шавь нартаа Миний зарлиг болсон ёсоор Монголын эзэн болох хүн хэн баймой хэмээн Дахин зарлиг болсонд Довтаймэд хэмээх нэртэй Маш их бяр тэнхээ бүхүй шавь бээр Би даагч эзэн болъё гэж хариу болсонд Бурхан бээр машид их баясан Бас ийн зарлиг болов. Тийм бөгөөс Довтаймэдийг даагч Хаалт өлзий болох хүн хэн хэн баймой хэмээхэд Хэн ч хариу үл өгүүлсэнд Бурхан маш их чилээрхэж Шөнийн хоногоор муудах болсон баймой. Гэтэл олон шавь нар маш ихэд гайхаж Багш яагаад ингэж чилээрхэн баймой хэмээн Учрыг олж ядан байчихуй. Нэгэн өдөр дөрвөн шавь нар Манз цай уух зуураа багш өглөө бүр Довтаймэдэд туслах хүн байна уу? Гэж Зарлиг болж шаардаад байх боллоо гэж Харилцан ярилцахуй үест нэгэн бээр нь “Би туслах хаалт өлзий болно” хэмээн Санаа шулуудан өгүүлэхүйд нөгөө гурав нь “Чамайг тэнд очиж төрөл авбал Бид бас очмуй” хэмээчихүй. Тэр дөрвөн шавь маргааш Бурханд бараалхаж байхуйд Ном сонсогч олон зуун шавь нар Цугларч бүрэн гүйцмэгц Бурхан бээр Бас урьдын зарлиг ёсоор Монголын оронд эзэн болж очих Довтаймэд дор хаалт өлзий болох Шавь нар байна уу хэмээхэд Нөгөө дөрөв босч “бид, бид очъё” гэхэд Бусад олон шавь нар цөмөөрөө “Бид хамт төрьюү” хэмээжээ. Тэр олон шавь нарын хэлсэн үгийг Бурхан сонсож, машид баясахуйд улмаар Анх очъё гэж ам авсан дөрвөн шавь босч Бурханд мандал өргөж ерөөл тавьсан бөгөөд Тэр өдрөөс эхлэн бурханы лагшин Улам сайжирч сайн болсон гэдэг. Энэ учраас Тонгол улс хэзээ нэгэн цагт

Page 22: boshguud

Эзэнтэй гэж гуйвалт үгүй бодоод Тэрхүү эзэн болсон Богдодоо Чин үнэн сүжгээр залбирч явбал Хамаг аюул зовлонгоос гэтэлж Олон тоо томшгүй төрөлдөө Сайн төрөл олж байх ньДамжиг үгүй хэмээн нотолчихуй. Энэ мэт та бээр урьд цагт Сайваар ажирсан Намсигийн өмнө Тахилын чуулганг далай мэт өргөж Умар хойт зүгийн таван цөвийн амьтны Дээд удирдагч болох боди сэтгэлийг үүсгээд Эдүгээ хүртэл элдэв олон хувилгаан лагшинаарЭнэлэлт олныг номоор номхтгосон Бусад амьтны төлөө буй бүхнээ болон Амь биеэ харамгүй олонтоо өргөөд Холхи ирээдүйд Огторгуйн дусал хэмээх Онц бурхан болохуй цагтаа Оломгүй сүгээр дээдлэн тахисан Онцгой барилдлагатай хүмүүн бүхнийг Охь манлай нирваанд хөтлөхийн Омтгойгүй эш бошгыг үзүүлсэн Огтоос хуурмаггүй авралын орон Оройн дээд танд залбирмуй Ариун байх аваас хамаг зовлон Санасан төдийгөөр арилж Амгалан жаргалан бүхэн гармуй Урьд урьдын ба энэ насанд Харанхуй манхагт түйдэж үйлдсэн Арван хар нүглийг чин сүжгээр Наминчилсан төдийгөөр арилгаж Туулсан Бурхан, ламдаа бүгд залбирч Чин сүжиг барьж чадсанаар Богд ламаасаа хагацалгүй төрөл авч Түүний дэргэд шагшаабад сахигч Сайн төрөлхтөн болон төрөхийн ерөөл тавьцгаа. Ум сайн амгалан болж Өлзий хутаг орших болтугай. Ум ма ни бад мэ хум.Хонсим бодисадуа Жанрайсиг өршөөтүгэй. Лам өршөөтүгэй. Буяны чуулган цаглашгүй хурах болтугай.

Богд Жэвзүндамба гэгээний “Алтан зарлиг”

Ум сайн амгалан болтугай. Сугавадын орноос бууж ирсэн Ариун номын биеийн чанарыг олсон Олон төрөл хувилсан Богд Жэвзүндамбын зарлигийг сонсогтун. Энэ орчлонд ирснээс нааш одоо хүртэл Дөчин есөн төрлийг үзүүлэгч над лугаа Учирч эс мөргөсөн амьтан олон учир эргэж төрөв, би. Үүнээс хойш эргэж ирэлгүй Огторгуйн алтан дусал нэрт бурхан болох болно, би. Одоо их бага амьтан бүхэн сонсогтун. Төрсний эцэст үхэх нь үнэнӨндрийн эцэст нурах нь үнэн Хураагдсаны хойно барагдах нь ба үнэн. Хармын хөрөнгө ихэссэнээр Буяны хөрөнгө барагдах болно. Бурханы эс таалсан Буруутан лугаа ханилснаар Буянаа алдах болуузай та Хусэл шунал ихэдсэнээр Шагшаабадад их эвдрэл болно. Сайн хүслэнт хуврагт эс мөргөснөөр тамд унах болно. Өргөст тамыг эс сонсов уу, та Лам багш тань сургаж эс хэлэв үү Үл мэдэхийн эрхээр яваа Билгийн илд мохоо мунхагууд аа Оломгүй далайд унасан хойно гарахад бэрх Үхэн хатан гаслан гэмшивч юун тус. Арван орны эзэн богд Жэвзүндамбын зарлигийг сонсогтун. Бичиж аваад гэртээ шүтэж тахь. Хаан, хатад, ноёд ба Хамаг амьтад энэ зарлигийг тараагтун. Бүү нуугтун. Хамаг амьтныг гийгүүлэгч Бүгд Жэвзүндамбын гэгээн Цөвүүн цаг болсны учир Хамаг амьтанд тараав. Үүнийг минь миний шавь нар Хамаг амьтан хагацалгүй шүтвэл Харанхуй шөнийг гийгүүлэгч зул мэт Буян хийлгүй хорт арван хар нүгэл үйлдсээр Үхээд хойт заяандааХалуун, хүйтэн тамв унах нь юутай муухай. Өндөр уулын оройгоос хальж унавал босоход бэрх Оломгүй далайд унасан хойно яаж гарах вэ Халуун тосонд хуурсан арвайг Цээл усаар яаж ч дэвтээгээд Хөрст газарт тарьсан ч буудай үл ургах мэт Хамаг амьтны үйлийн үр их болоод Энэ насны хэмжээ гүйцэхээс өмнө Гэнэт үхэж одвол юутай харамсалтай.

Page 23: boshguud

Ханилан жаргаж суухын цагт хар толгой өвдөх юм бол Хайрт аминаас хагацах вий гэж санан Гурван эрдэнийн хүчээр Гэм бүхнийг арилгачхаад Хожим нь түүнээ мартаад Хов жив хөөцөлдөн явагч та Зовлон барагдахгүй ертөнцийн жаргалд Юунд ташуурна. Элдэв зовлонг үзүүлэгч эрлэгүүдийг ирэхэд Яаж халаглаад ч нэмэргүй Юу хэлэе гэнэм та нар.Хөөрхий та нар минь Харамлаж үл дуусах хомхой санаат Сэтгэж үл дуусах мунхаг сэтгэлтЭлдэв эд өглөгтөөн шунахайран Үхэхээн үл санагч барамс минь Тэсэхүйеэ бэрх арван найман тамд Унахыгаа үл санана уу Олонтоо сургахад үл сонсох чих тань дүлий юү Элдэвчилэн хэлсэн ч сэтгэлдээн халдаахгүй Цээж тань битүү юү Нүдээ аньж унтахыгаа жаргал гэж хэвтээд Аван одох эрлэгүүдтэй учрахлаараа юу хэлье гэнэм. Үхэхээ унтахын чинээ үл санагч хөөрхий бармас минь Энэ ертөнцийн найман чөлөө Арван учрал бүрдсэнээр Эрдэнэт хүний сайхан биеийг арай гэж олоод Ачит гурван эрдэнийн авралын адистэдээр Ганцхан олдсон энэ насандаабуяны ном үйлдэлгүй Огт хоосон үхэж одох тань юутай муухай. Хонин жилийн цагаан сарын шинийн долоонд Элдэв зүйлийн солонгын дүрээр явж Бодлан уулын оройд гараад Эх болсон зургаан зүйлийн Хамаг амьтны зовлонг тэнсэж үзэхүйд Зарим нь би баян сайн гэж омгорхон Зарим нь би юмгүй гэж гасалж гомдох юм. Тэнгэрийг хургүй гэж бүү хараа Алтан дэлхийг өвсгүй гэж бүү цөх Шашны хуврагуудад ам бүү гар Та нарыг лам багш тань үл сургав уу Бурханы зарлигийг эс сонсов уу Гурван эрдэнийн сургалыг эс мэдэв үү Сонссон буй за, та. Маргааш үхэхээ үл санан, ном буян үл хийх тань Хүчит эрлэгийн илт ирсэн хойно яаж буян үйлдэх вэ Хуврагууд минь ээ, Орхимжоо там тум ороогоод Хаана найр худалдаа хэмэвээс Гүйн харайн явдаг тань юу вэ Хайран шашин номоо үл шүтэж Энэ мэт сайхан шашнаа юунд гутаанам, та Бурханы зарлиг сонсож Номын утга мэдэх бөгөөтлөө Харин хар хүмүүний ёсонд орж Арчаагүй юунд явнам, та. Эхнэр хүүхнүүд бөгөөс хоёр ташаандаа Элдэв зүйлийн юмыг хангир жингэр зүүгээд Толгой, хүзүүгээ алт мөнгө тэргүүтэн Шүр, сувдаар ярайтал чимээдХацар уруулаа нарийн будгаар ширдэж Хайр, тачаангуйг юунд эрхэмлэнэ, та. Хүчит эрлэгийг ирэхийн цагт ямар тус болох вэ Та нарын үүнийг адилтгавал Хаврын цагт ярайсан навч цэцэг Намрын цагт нэг л шөнийн хяруугаар Хөлдөж хорчийн унах мэт биш үү Эцэг эх, янаг сэлт хичнээн олон хүн Хүрээлэн суусан ч үхэхийн цагт Ганцаар одох биш үү Эд мал гэр бараагаа хичнээн харамлан хураавч Үхэхийн цагт аваад одох юм нэг ч байхгүй Харин өчүүхэн хувраг байваас тэр л тус болно Түүнийг мэлсээр атал лам хуврагуудыг ирэхэд Угтаж үл гарах, босч үл өгөх Нүүрийг нь огт үл харах ба Жийсэн хөлөө ч үл татах Чанасан идээгээ харамлаж буруу зөрүү хандан Нүүр царайгаа хувирган айл аймаг хүнтэйгээ Хов жив хэлэлцэн гэртээ үл оруулах Оруулсан ч үүднээ суулганам, та Тэрс буруу номт орос, хятад ирвэл нь Олбог дэвсгэр тавьж өгөөд Элдэв сайн идээгээр хүндлэн тахина Энэ яасан муухай юм бэ Тэсэхүйеэ бэрх тамд унахын зовлон ба Бирд адгуусан төрөлтнийг юунд үл санана, та Үхэхээ үл мэдэж явдаг хөөрхийс минь ээ Миний энэ зарлигийг лам ноёд Хэн ч гэсэн даруй түргэнээ тараатугай. Гэртээн бичиж тахь. Бас нэг гэрт хонин жилтэй хүмүүн буй бөгөөс Түүний хүзүүнд зүүлгэвээс сайн болтой. Миний шавь та нар Энэхүү зарлиг бичгийг Олон өглөгийг эздэд тараатугай. Намрын сараас нааш хүн малын Элдэв зүйлийн өвчин үхэл олон байна. Шар сайвар олон бүгд эв эетэй бологтун. Тангараг санваараа хичээн сахигтун. Архи, тамхи битгий хэрэглэгтүн. Харанхуй

Page 24: boshguud

шөнө бүү явагтун. Хэрүүл шуугиан бүү гарга. Учир шалтгаан түүнээс үүдэж магадгүй. Эрхэм дээд буянтан бээр Гурван зүйл Юмыг сар бүр уншуулагтун. Дунд буянтан бээр Сар бүр Алтангэрэл, Очироор огтлогчийг уншуул Адаг буянтан та өдөр бүр Ма-ни мэгзимийг түм түмэнтээ унш, хичээ Сан даллага үргэлж уншуул!үдэш өглөөн цагт Их бага хуврагууд зэрэг зэргээр Цагаан, Ногоон дарь эх Биоиг брамидыг олонтоо унш. Шар сайвар олон өглөгийн эзэд Намайг гэж санах юм бол Ма-ни, мэгзимийг ядам барьж хичээн унш. Дөрвөн зүгт хиур дарцаг хийсгэ Миний энэ зарлигийг мэргэн хүн сонсвол Нарны гэрэл лүгээ адил. Ухаантай хүн лүгээ сонсвол Бурхны бие лүгээ адил Номч хүн сонсвол Зулын гэрэл лүгээ адил Муу санаат хүн сонсвол Адгуусан төрөлтөн лүгээ адил. Мунхаг хүн сонсвол Харанхуй шөнө лүгээ адил Тийм хүнийг шашны сахиус мэдтүгэй. Хэмээн та бүхнээ тараан илггэмүй Гурван эрдэнэ аврах болтугай Бурхны шашин дэлгэрэх болтугай Сайн буяны хүчээрСайтар олсон энэ биеийг Санаандгүй суусаар ахул Сарнин тархааж магадгүй тул Дээдсийн номыг сайтар Шамдан шүтвэл сайн бөлгөө Миний энэ тэмдэг бичгийгш үзээд авч тахигч Сонсох, сонсогчин тэргүүтнээ Осолдол үгүй энэ өдөр Нас буяны хишиг дор даллага авмуй. Ай, хурай, хурай, хурай Үлэмж заяат олноо өргөгдсөн хаанаас эхлэн Өндөр ариун язгуурт Ганга мөрний урсгал мэт Үргэлж тасралтгүй хүмүүний үндэслэлийн хишгийг Үнэхээр энэ өдөр нас буяны хишиг дор далламуй Ай, хурай, хурай, хурай Эрдэнэт гурван суртлын гол модон Эрхэм ялгуусан хөвгүүдийн Их идэвхит явдлын гишүүнээр Үүсгэл, төгсгөлийн хоёр зэргийг эцэс хүрсэн үрээр Үүрд үзэсгэлэнт болсон номын хишиг хийгээд Энэлгэгч үхлийн эзний аймаг тэргүүтнийг Аврагч дээд гурван эрдэнийн утга Хүчит номын сахиусан гэгээн ба Хамаг амьтныг ихэд нигүүллсэгч Мянган мэлмий төгс Хонсим бодисад Нигүүлсэнгүйн гохоор татан соёрх оо. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд Богд Жэвзүндамба дарнатын гэгээн бээр Тунхаг тараасан алтан зарлиг нэгэн зүйл төгсөв.

Шагжаан чадагч бурханы“Ирээдүйг эш үзүүлсэн тодорхой зул хэмээх их хөлгөн судар”

Гурван эрдэнэд итгэмүй. Ялж төгссөн бурхан бээр муу галав болох цагт Төгөлдөр туслах бичгийг номлосон буй. Энэ ном гэгч зам мөр лүгээ адил болой. Тэр юуны тул хэмээвээс энэ ном дор шүтсэн Төрөлхтөн амьтан бүгд зовлонгоос гэтлэх болой. Тиймийн тулд энэ номыг зам мөр лүгээ адил хэмээв.Тэндээс амин гавъяат Хотол баясгалант бээр Энэ номыг сонссон цаг нь энэ мэт бөлгөө. Ялж төгс нөгцёөн бурхан бээр Боди модны дэргэд очихуй үест Замбу тивийн хамаг амьтдыг болгоовоос: Цагийн эцэст муу цаг болохын хэрд Амьтан бүхний явдал үзэл ньТийн ариун арван явдлын үүднээс Энэ бичиг лүгээ учирваас их буянтай болой. Эс учмрсан хүмүүн буян өчүүхэн хийгээд Нисваанисын зовлон маш их буй. Газар дэлхий дээрх хүмүүс нь Мэсийн дор хэрчигдэх лүгээ адил үзэгдмүй.Тэндээс Амин гавъяат хотол баясгалант бээр Ялж төгс нөгцсөн бурханд аялтгасан нь:Ялж төгс нөгцсөн та Хүмүүн амьтдын тус дор нигүүлсэхүйгээр таалан Энэ зовлонгоос гэтэлгэн соёрх хэмээн айлтгасанд, Ялж төгс нөгцсөн бурхан бээр Хотол баясгалант дор зарлиг болруун: Би чамд номлосугай. Би огторгуйн төвд оршоод Замбу тивийн амьтдыг

Page 25: boshguud

болгоон таалсугай. Мөн та нугууд миний зарлигийг сонсогтун. Энэн ном нь муу цаг болохын хэрд сахих Агуу их ач тустай бичиг мөн болой. Үүнийг бичсэн хийгээд уншсан баИх нигүүлсэгчийг урин бясалгаж үйлдвээс Түргэнээ хилэнц түйтгэр арилах болой. Номын үсэг үүнд хүжис хийгээд цэцгүүдээр Сайтар тахиваас амьтан бүхнийг ч амгаланд зохиох.Үсэг үүнийг бичих, унших аваас Төрөл тутамдаа сайн төрлийг олох нь магад. Эндээс урд нэгэн их далай буй бөгөөд Түүний захад Их нигүүлсэгчийн хувилгаан Хувилж оршсон бөгөөд амьтан бүхнийг Хөөрхий хэмээн нигүүлсэхүйгээр таалан зохиож Нүднээсээ цусан нулимсыг гаргасан авай. Тэндээс Ялж төгс нөгцсөн бурхан бээр Зарлиг болруун: Их нигүүлсэхүйт, чи сайтар сонс. Нүднээсээ нулимс бүү гарга. Миний зарлигийг сайтар сонс.Шинэ жилийн барс сарын дотор Хүмүүний оронд өөд болохыг таалсан болой. Тэр цагт муу галав бүгд барагдаж Орчлонгийн зовлонгийн их далайгаас гэтэлж Хилэнц түйтгэр бүгдийг тэвчээд Тамын зовлонгоос амьтан бүгдийг Чи бээр удирдах буй. Тэр цагт энэ номын үсэг дэлгэрэх болой. Үүнийг бичих буюу уншин үйлдвээс Өвчин бүгд тасарна. Нэг хүмүүн бээр бичвээс нэг балгадад тусална. Нэг балгадад бичүүлбээс улс орон дахинаа туслах, Хүмүүн нүгүүдийн буян арвидах хийгээд Муу нөхцөл саад тотгорыг хариулах ба Тамын зовлон бүхнээс тонилмуй. Энэ ба хойт насанд туслах бөгөөд Зургаан зүйл хамаг амьтан бүхнийг тонилгох мөр мөн. Үлгэрлэвээс их далайг гэтлэхэд салыг шүтэх мэт. Үсэг үүнд асар ариун санаагаар сүсэглэхүй хийгээд Бишрэгчид нь их хэрэгтэй болой. Майдар бурхан хүмүүний оронд залрахыг хүртэл Агуу их туслах үсэг энэ мөн. Үүнийг бичигчид бусдад дэлгэрүүлбээс Нас буян цаглашгүй арвидмуй. Орчлонгийн цусан далайг хатаамуй. Амьтад анханд сэтгэл ариун бус арван харын үүднээс 1.Нисваанисын эрхэнд ормуй. Амьтан бүхэн хөөрхий. 2.Хүмүүний орон цусан голоор дүүрэх 3.Тариа, төмс тарин үйлдсэний дараа өөрөө хураан авах эрх үгүй 4.Хүмүүс зовлонг машид амсах 5.Замд явах хүмүүн үзэгдэхээ болих 6.Элдэв зүйлийн араатнууд айл балгадаар дүүрэх 7.Газар орны гэрүүд хоосон болох 8.Үхээрээр хооллох араатнууд хаа боловч тасрахгүй үзэгдэх 9.Хүмүүн нэжгээд хошоодын төдий байвч суун чадахгуй 10. Бирлийн адууд балгад орноор дүүрэн үзэгдэх.Тийн ариун бус арван харын үүднээс тэр мэт болой. Бас нэг нэгэндээ сайныг дурлахгүйӨөрийг магтан бусдыг муушаан үйлдэх болмуй. Хүмүүний дотор дөрвөн язгуур буй бөгөөд Хан язгуур хийгээд богд язгуур, Бярман язгуур хийгээд харлиг язгуур бөлгөө. Тэдгээр бүхэн ч энэ бичигт сүсэглэх хийгээд Бишрэн үйлдвээс сайн хувь ирмүй. Ялж төгс нөгцсөн бурхан зарлиг болруун: Ном үүнд сүжиг буруудваас Нэнэг нэгнийгээ хөтөлж тамд унамуй.Энэ номыг үл сонсогчдын уйлан гаслахуй нь Тэнгэр, газар дүүрч, хижиг өвчний галав ирэх буй. Энэ бичгийг сонссон хүмүүн даруй түргэнээ Бичиж уншин үйлдвээс өвчин тахал тасармуй. Ёр бүхэн ч амирлана. Сайн төрлийг ч олох болно Жич хүмүүн нүгүүдэд бас долоон төрлийн зовлон буй. Амьтны тамын зовлон лугаа нэг Бирдийн адил өлсөж ундаасахын лугаа хоёр Асур нар адил хэрүүл тэмцлийн зовлон лугаа гурав Чөлөөгүй ба үгээгүй ядуугийн зовлон лугаа дөрөв Буруу үзлийг баримтлахын зовлон лугаа тавУрт наст тэнгэрийн зовлон лугаа зургаа Зуурдын зовлон лугаа долоо буй болой. Тэдгээр нүгүүд тусад бичиг үүнийг сүжиглэвээс Санасан бүгд бүтнэ. Өвчин тахал бүгд тасрах,Эртний сайн хувь лугаа төгөлдөр болмуй. Тэр юуны тул хэмээвээс улаан морин жилд

Page 26: boshguud

Огторгуйн төвөөс авдрын төдий хэсэг чулуу Нэгэн их далайн эрэгт унан хагарсны дотроосЭнэ бичиг гарсан болно. Номын үсэг үүнийг нэгнээс нэгэн дор Нууцлан дамжуулсан хийгээд Нууцыг далдлалгүй үзүүлсэн нь их чухал боллоо. Үүнийг нэгн хоёрын тусын тулд бус Амьтан бүхний тусын тулд дэлгэрүүлсэн тул Орчлонгийн зовлон бүгд барагдах болой.Жич бас цагийн эцэст Бурханый шашин доройтон буурах цаг Гэлэнгийн шагшаабад доройтох цаг Буруу явдлыг сэтгэлдээ дурьдах цаг Хилэнцийн тангарагт идээг идэх цагАрван хар нүглийг эдлэх цаг Тарничид хараал хийх цаг Таван хорыг дотроо өвөрлөсөн цаг Муу бурууг эдлэх цаг Өөд болсон ном доош доройтон одох цаг Ниссэн шувуу өднөөсөө цочих цаг Модыг төмөр саванд оруулах цаг Хүмүүн муу үйлсийг үйлдэх цагҮйл нүгүүдээс гэм ирэх Тэдгээр аюултай муу цаг магад ирнэ. Муу цагийн шалтгааныг няцуулагч ном үүнийг Уншсан, бичсэн төдийгөөр Цагийн мууг хариулахуйд дамжиггүй буй.Үнэхээр үнэн, үнэн бусыг үзэх хийгээд Мэдэх үнэнийг өгүүлэв хэмээн өгүүлэн үйлд. Худал гэсэн хүмүүсийн Үсний үзүүрээс доош хөлийн улнаас дээш Шарх өвчин бүхэн ирэх буй.Ялж төгс нөгцсөн бурхан тийн зарлиг болсонд Их нигүүлсэгч Аръяабал, Майдар ба Хотол баясгасалнт хийгээд Тэнгэр, хүмүүн, асур, гинари сэлт Ертөнц дахинаар баясалцаадБурханы номлосныг илт магтан дуурсгавай. Тэндээс ялж төгс нөгцсөн бурхан бээр Билгэ найргаар сайтар чимэгдсэн Баруун мутраа газарт талбин Хар зүгийн аймгуудын Шуламсын нөхөр сэлтийг даран үйлдэв. Тэндээс баясгалан хийгээд Сэтгэшгүй амгаланг олгогч шагшаабад, Дияан, билгүүн хийгээд Тийн гэтлэхүй сэтгэшгүйг олох хийгээд Өвчин, шуламс бүгдийг арилган номхотгож үйлдэгч Билиг брамид үүнд суралцан үйлдсүгэй хэмээгээд Бурхан бээр алинаас самадид оршиж Сайн зарлиг, боть дэвтэр, судрын аймгийг хураасан Энэ номыг номлосон бөлгөө. Бас дахин Хотол баясгалант бээр Ялж төгс нөгцсөн бурханд: Тэр бээр номлосон энэ ном Орчлонгийн муу шалтгаан зэтгэрийг няцалмуй. Шар бичин жилд олон зүйлийн өвчин ирмүй. Түүнд хэрэгтэй гүн нарийн гүрмийн хэрэг их болой. Амьтад бээр энэ мэт нь үнэн бус хэмээн Энэ номонд үл сүсэглэнНом үүнийг дэлгэрүүлэн эс чадваас Хар зүгийг шуламсын аймгууд баясах болмуй. Ном үүнийг бичих, унших хийгээд Сүжиглэн үйлдвээс машид амгалантай болох Ном үүгээр тус амгалантай болмуй хэмээсэнд, Сайн, сайн, маш сай. Бүгдэд үзүүлэн үйлд. Сайн бүгд сайтар болмуй Эрдэм бүхэн дэлгэрмүй Хамаг туулсан бурхадын зарлиг болой. Хотол баясгалант чи, Амьтнаа тустай ном үүнд хичээгтун. Ирээдүй цагийн эцэст үүний эрдэм цаглашгүй. Үүнд хэн сүсэглэн үйлдвээс хүсэл бүгд биелнэ. Муу шалтгаан зэтгэрийг няцуулмуй. Бурхны шашинд сүжигтэй хүмүүс Хүж хийгээд цэцгүүдээр тахин үйлдсүгэй.Тэндээс итгэлт Майдар бээр Огторгуйн төвөөс нааш болгоон үзвээс Хүмүүсийн нүднээс цусан нулимс гарсныг үзээд Бурханы дэргэд ирж айлтгав. Бурхан түүнд ирээдүй хүртэл үгс цөөн, утга хураангуй Их адистэд нэгэн номыг соёрхон зохиосноо өргөөд Ялж төгс нөгцсөн бурхан зарлиг болруун: Майдар, чи сайн болой. Чи миний зарлигийг сонс.Асур хийгээд Хурмаст тэргүүтэн Амьтан бүхний тусад зохиосон мөн болой. Төрөлхтөн амвтан бүхэнд туслахын тулд Би бээр үгс утга адил номлов. Үүнд хичээн биширч үйлд.

Page 27: boshguud

Сайн хотол төгссөн мөн. Улаан морин жилийн намрын тэргүүн сараас эхлэн Шар бичин жил хүртэл Энэ бичигт сүжиггүй нүгэлт бүхэн үхэх болой. Ном үүнийг бичиж уншваас Хүмүүс насан уртсах хийгээд Өвчингүй буян арвидах болно. Муу хорлол үйлдэгч бүхнээрАйл балгадад ирэвч хүмүүнийг үзэхгүй, Хаана буй нь болзоогүйд одоод халхлах. Тэр цагт ном бичиг үүнийг адистэдээр Алиа ад, хорлогч бүгдээр хашран зугтаах болой. Ном үүнийг дэлхий дахинаа арвитгаваас их хэрэгтэй. Худал хэмээн санаж битгий сэжиглэ. Би бурханы ухаан хийгээд гэгээн төгөлдөр Түүнчлэн ажтрсан ертөнцийг айлдсан, Төрөлхтөн амьтныг номхотгогч, замыг жолоодогч, Дээр үгүй тэнгэр хийгээд хүмүүний багш Ялж төгс нөгцсөн бурхан миний Энэ ном зам адил үүнд эс сүжиглэвээс Улаан морин жилд газар хөдлөл олонтоо гарах Тэр цагт муу цаг ургаж Улаагчин хонин жилд зарим хүмүүн боож үхэх Заримууд нь зам зуур үхэх Шар бичин жилд усны аюул ирэх буй. Тэр цагт яр өвчнөөр үхэхТэр цагт адын аймаг дэлхий дахиныг тойрох тул Энэ номыг бичин уншин үйлдвээс Ад түйтгэр бүгдэд чапагдахгүй болмуй. Шарагчин тахиа жилд Хүмүүн бүгдээр санваар сахих хэрэгтэй. Амьтны мах хийгээд цусыг бүү ид Бусдад хор бүү үйлд Цагаан нохой жилд барс, ирвэс, чоно, араатан Дэлхий дахины айл бүхнээр дүүрч ирэх цагт Ялгуусны гүн нарийн ном үүнийг Уншин үйлдэх их хэрэгтэй болно. Цагаагчин гахай жилд амьтан бүхэн Дэлгэсэн цаасыг салхинд хийсгэсэн мэт Орших өөрийн эрхгүй болмуй. Их далай урвасан адил болмуй. Тэр цагт ном үүнд сүсэггүй хүмүүс бүгд үхмүй. Тэндээс ялж төгс нөгчсөн бурхан бээр Аръяабалд зарлиг болруун: Хулгана жилд огторгуйн төвөөс Нэгэн номын яруу дуун гармуй. Нар, сарны гэрэлчлэн бурханы адистэдийн хүчин тул Дөрвөн зүг найман зовхис бүхэнд Тодорхой бичиг үүнийг бичин уншваас Майдар бурхан заларч ирэх хүртэл Туслах ном энэ мөн. Үүнийг бичиж уншваас уул мэт буяныг үйлдмүй. Бодалай уулын орд харшидБурханы зарлигийн хувилгаан оршмуй. Боди сэтгэлтэн тэр оронг эргэн Дээд доод арван зүгийг хоцроолгүй Төрөлхтөн амьтдыг амгалан дор зохиомуй. Бас Аръяабал бээр амьтан бүхнийг Хөөрхий хэмээн энэрэн таалж Амьтан бүхний тусад бичиг үүнийг дэлгэрүүлсэн мөн. Үүнийг худал хэмээн санаж сэжиглэвээс Зуны тэргүүн сар хийгээд дунд сар хоёртХижиг өвчний хувь ирмүй. Өглөө байсан хүмүүн үдэш үхнэ. Тэр цагт муугийн хувь хийгээдЖимст ой модь цэцэрлэг бүгд голоороо тасрах Уул хад бүгд ёзоороороо эвдрэх Газар дэлхий бүгд рөдөлж тэсэхгүй болох Арван хүмүүний дотроос нэгээс бусад нь үлдэх Үүнийг худал хэмээвээс Бурханы зарлигийг тэвчсэн амьтад хөөрхий. Тэндээс улаагчин хонин жил хийгээд Шар бичин жил хүртэл таван зууны муу цаг ургах тул Дөрвөн зүг найман зовхис бүхнээс хямрал ирэх. Хүмүүн нүгүүд хамран тэмцэлдэх Муу цаг үүнээс гэтэлгэх Ном үүнийг анхлан үзсэн төдийгөөр Бичиж уншин үйлдвээс хямралдааныг дармуй. Амаржуулан үйлдэгч бичиг үүнийг Уншин бичиж үйлдвээс цаглашгүй буяныг хураах Айх эмээх бүхнээс гэтэлнэ Маш амарлих болно. Номын бичиг энэ нь нэг хоёрыг тусад биш, Амьтан бүгдийн тусад зохиосон тул Энэ номыг орон даяар түгээвээс Хүмүүн бүгд сайн амгалан жаргалантай болох Сайн хотол төгссөн мөн тул Амьтад зовлонгүй болмуй.Тав, зургаан сард энэ бичгийг даган дурдсанаар Эс хичээвээс хижиг өвчний галав ирэх

Page 28: boshguud

Зарим нь хүйтэн өвчнөөр өвдөж үхэх Зарим нь халуун өвчнөөр үхэх Зарим нь солио өвчнөөр үхэх Зарим нь зүрхээр үхэх Зарим нь гэдэс хатгуулах өвчнөөр үхэх Зарим нь элэг өвдөж үхэх Ад тэр нүгүүдээс сахих эм буй. Үүнийг биед зүүвээс язгууртны хөвгүүд, Язгууртны охид нугууд, тэнгэрийн ад, Лусын ад, бүднэрийн ад хийгээд Өвчин тахал тэдгээр бүгдээс гэтлэх болой. Ээ ма хо ум ма пани пани суха Энэ тарнийг эр хүмүүн баруун мөр, Эм хүмүүн зүүн мөрөндөө хадах болой. Тэр мэт үйлдвээс өвчин тахал бүхнээс гэтэлж Сайн төрлийг олох, Бичин уншин сүсэглэвээс Орчлонгийн цусан далайгаас гэтэлгэхүйд дамжиггүй болой. Огторгуй газрын завсар дахь амьтан бүгд хөөрхий. Хүмүүн нүгүүдийн цаг бусын өвчин бүгд Амирлах болтугай. Эртний сайн хувь лугаа төгсөх болтугай. Цаглашгүй төгөлдөр буяныг олох болтугай. Номын энэ бичигт сүжиглээгүй амьтан Айл балгадад шуламсын аймаг дүүрч ирэх. Тэр цагт хүмүүсийн уйлан бархирах нь Тэнгэр газар дүүргэмүй. Хүмүүн амьтан ч шуламсын идшинд өртмүй Тариа, төмс шимтэй үржил байвч идэж чадахгүй Тэр цагт Их нигүүлсэгч хутагт Аръяабал Хүмүүсийн үндсэнд нигүүлсэхүй сэтгэлийг төрүүлэн Туслан сахигч энэ тарнийг номлов. Ялж төгс нөгцсөн бурхан бээр Энэ бичгийг адислан соёрх хэмээхүйд Эрхэт хураасан сайн оршлогыг Зохион соёрхсон болой. Ялж төгс нөгцсөн бурхан зарлиг болсон Энэ номд сүжиглэн өргөн хүндэлбээс Муу цаг бүгд барагдаад өвчин тахал бүхэнд туслах, Цаглашгүй буяныг хураах.Газрын дээрх хүмүүн бүхэн Муу цагийн мэсийн хямралдаан Өвчин тахал бүхнээс гэтэлжЭртний сайн хувь лугаа учрах болтугай.хэмээн Ерөөл тавьсанчлан сайн болох тул Ялангуяа морь, туулай хоёр сард уншваас Эрдэм цаглашгүй буй. Нэг ба хоёр бичвээсМуу цагийн хорлогч бүгд өөрөө амирлах. Урьд луу жилд нэг өнгөрсөн боловч Ертөнцийн оронд дэлгэрүүлэн эс чадсан буй. Муу цаг ургасны хүч түүнээс болов. Түүнээс хойно улаан морин жилд Энэ бичгийг дэлгэрүүлсэн. Мөн энэ бичгийг дэлхий дахинаа Дэлгэрүүлэн эс чадваас тариа, төмс муу бөгөөд Хяруу, мөндөр, зуд гурваар гэмтүүлэх ёр ч ирмүй. Танигдахгүй өвчин тахал хижиг ирж зовоох бөгөөд Сэтгэл амаргүй болох тул үүнийг бичиж уншваас Зовлон бүхэн гэтлэх нь дамжиггүй болой. Басхүү Майдар бурхан ертөнцөд заларч ирэх хүртэл Аврал итгэл болох ном мөн бөлгөө. Үүнп сүжиглэн биширвээс Хамаг нүгэл түйтгэр амирлах болой. Тариа, төмс насад сайн болтугай. Оршсон орон хийгээд дэлхийд Өлзийтэй болох болтугай. Бүх дэлхий дахинд өвчин тахал Ёр мэсийн хямралдаан чухал амирлаад, Тариа төмсөнд хур буугаад өөрөө бүтэх болтугай.Орон дэлхийд цог учирал дэлгэрэх болтугай. Дээдийн номон хүрдэн үргэлж батжих болтугай. ТэндээсЯлж төгс нөгцсөн бурхан Тийн зарлиг болсонд Аръяабал, Майдар, Хотол баясгалант хийгээд Тэнгэр, хүмүүн ба асур, гинари сэлт Ертөнц дахинаа баясалцаад Бурханы номлосныг илтэд магтан дуурсгавай. Ирээдүйг эш үзүүлсэн тодорхой зул хэмээгч Их хөлгөн судар үүнийг засамжлахын тухайтад буюу Өөрөө нэмэн зохиох алин ч үгүй болмуй. Сэтгэл хоёрдолгүй эргэлзээнд бүү идэгдэгтүн. Огторгуй сацуу амьтан бүхэн дор түгэх болтугай. Өлзий хутаг орших болтугай.

Хутагт их нигүүлсэхүйт Аръяабал цөвүүн цагийн аюулыг няцуулахынбошго зарлигийг соёрхсон хөлгөн судар

Page 29: boshguud

Лам айлдан соёрх оо: Аяа, ирээдүй галавын эцсийн Цөвүүн цаг хэмээгч ирэхүйд Хүмүүн нүгүүдийн арваас ес нь Үхэх мэт болж баймуй. Тэр юуны тулд хэмээвээс: Ерөнхий амьтан хүмүүс буяныг үл үйлдэх ба Гурван эрдэнэд сүсэг бишрэлгүй бөгөөд Хур салхийг хараах ба Эцэг эхдээ хэтэрхий бишрэлгүй Өвгөд хүүхдэд энэрэл асралгүйГазрын эзэд догшин лусуудад хор хүргэх Дээд өвгөдийн хойноос тайлга тавихгүй Авга ах ба бэргэдийг Тоомжиргүй ширүүн үгээр дайрах Тариа будааны зүйлийг хайш яйш цацан сүйтгэх Ачийг санлгүй сөргүүгээр хариулах Хүний завсар хутган үймүүлж хэрүүл шуугиан тарих Башир хуурмагаар хатгаж зарга зальхай үүсгэхЧивэлт тачаангуйгаар Ариун ёст охидын биеийг бузарлах Ядуу доодсыг эрхээр сүрдүүлэх Олон өмгөөр нийлж ядуу доодсыг зовоох Ахас ихэс нь бага залуугаа омоглон номхолж Боол зарц болгох Доодос нь дээдсээ тоомжиргүйгээр харшлах Жишимгүйгээр башир хуурмаг зан гаргах Хэвээ сахисан хүний аргаар доройтуулахХөөрхийгүй сэтгэлээр Дэмий олон амьтныг хорлох тэргүүтэн Энэ мэт муу үйлийг хураасны боловсрол Эдүгээ өөрийн биед эргэж иржээ хэмээн Бурхан Майдар, Авид, Аръяабал нугууд айлдав. Бас зарлиг болруун:Усны хөөс мэт зургаан зүйлийн амьтад Арван хар нүглийг цээрлэлгүй үйлдсэний Гэмийг ялгахын тулд Лау хэүшин хэмээх ангараг гараг тангараас бууж Хүмүүний оронд ирээд нягтлан шүүж Дээр гарсан номын ёсоорТэвчил онолыг хичээн явагчдын Барцдыг арилган насан хутгийг уртасган Буяныг дэлгэрүүлэх нөхөр болно.Хэрэв үүнийг үнэмшихгүй зоримгоор буруу явбаас Бич, тахиа, нохой, гахай жилд гэсгээн ялгах цагт: Идээ байвч идэх хүнгүй, хувцас байвч өмсөх хүнгүй Зам байвч явах хүнгүй, гэр байвч суух хүнгүй Газар байвч тарих хүнгүй болоод Тав зургаан сарын дотор Хорт могойгоор дэлхий бүрхэгдмүй. Найм, есөн сарын дотор муу хүний үхдэлээр Газар дэлхий дүүрмүй. Тийм боловч хилэнцийг тэвчиж Буяныг үйлдсэн хүмүүс Арван зүйл аюул зовлонг үл амсах болой.Арван зовлон нь: 1. Ус ба галын аюул зовлон 2. Гэр орон оромгүй хоосрохын зовлон 3. Мунхагийн харанхуйгаар мэдэлгүй үхэхийн зовлон 4. Садангаас салж ганцаар тэнэхийн зовлон 5. Хорт араатанд хөнөөгдөхийн зовлон 6. Газар бүгдээр хүний хөсөр хүүр үхдэлээр дүүрэхийн зовлон 7. Дэлхий дахин цэрэг дайнаар үймэхийн зовлон 8. Өдөр шөнөгүй өөр хоорондоо дайралдан тэмцэлдэхийн зовлон 9. Өөрийн эд юмсаа хүмүүнд булаалган эзлүүлэхийн зовлон 10. Замбу тив амаргүй болохын зовлон болой.Бас муу цагийн үест газрын шим барагдах Тариа үл ургах ба ширүүн салхи хийгээд Догшин хур буух тэргүүтэн Муу үйлийн боловсролыг нийтээр үзэх нь олон. Бас үйлийн үрийн тийн ялгагч Эрлэг номун хааны зарлигаар Гуа, Жэү хэмээгч хоёр элч түшмэлийг илгээж Хүмүүний орныг захиран гэсгээх ба Газар дэлхий, гэгээн сансрын Тэнгэр, лус, ягчис нугууд цуглаж Үйлийн үрийг басамжлагч эл бүхий дор тэнгэрийн орон, амьтныг эзлэгч догшин ягчисыг зарж Замбу тивд ахуй муу явдалтай хүмүүсийг Нэгэн агшинд амийг нь таслах болой. Бас номлоруун: 1. Амьтны муу үзэл барцад их бөгөөд салхины аюул ихсэх 2. Галын аюул 3. Усны аюул 4. Цэргийн аюул 5. Өвчний аюул 6. Аянга ба цахилгааны аюул 7. Хортой амьтны аюул 8. Эм хүмүүн нярайлахад төрдөх ба хойтох нь бэрхжих 9. Зуд турханы аюул 10. Хүмүүн барагдан хоосрохын зовлонгууд дараалан тулгармуй.

Page 30: boshguud

Бурхан Майдар, Авид ийнхүү зарлиг болруун: Цагаан бичин жилээс хөх хулгана жил хүртэл Өвс тариалан чухал болж Өлсөх, үгүйрэхийн зовлон болох Мэсийн доороос гэтлэхүйеэ бэрх болохын зовлон олон болой. Дээр номлосон эдгээр цээрлэлийг Сайтар хичээн соёрх. Сүсэг бишрэлээр сайн удиртгалыг дагаж явах ба Олон амьтанд сүжиг дуршил төрүүлэн Нэгээс аравт уламжлан олон амьтныг Сайн мөрт удирдан муугаас тонилгох болбоос Хөх хулгана жилээс өмнө Замбу тивд Жаргалангийн наран ургаж цагийн хур буугаад Тариа, төмс дэлгэрч эд мал арвижих болой. Хэрвээ зарлигийг мэдээд бусдад эс үзүүлбээс Даруй арван аюул биед тусаж ирэхийн зовлонг Амсахаар үл барам дахин Хүмүүний биеийг үл олох болой. Бошго зарлиг үүнийг бичиж Бусдад тараасны тус эрдэм нь Тэрхүү аюумшигийн эмгэг аюэл арилах ба Сайн цагийн мянган бурхан бээр Муу цагийн аюулыг няцаахын бошго зарлиг үүнийг Хятадын гүн Хая сина хияа хэмээх оронд соёрхов. Эдүгээ бас нийслэл хот ихэд самуурч Түшмэл албат цөм сарнин явсны учир Галын тэнгэр шинийн нэгний өдөр Тэнгэр хүмүүний үйлийн үрийг ялган шүүгч эрлэг номун хааны дэргэд хүрч очоод Доод олон амьтны буян нүгэл Үйлийн үрийн учрын айлтгасанд, Эрлэг номун хаан сонсмогц Таалал ихэд чилж зарлиг болруун: хэзээ хүмүүний тахил өргөлийг авсанаар Олон амьтанд чанга цааз, Сайн суртлыг эс үйлдсэний учир Эдүгээ орон аймаг бүхний хүмүүн Дөчин зүйл үйлийн үрийн явдлыг басамжлан явснаар зарим нэгэн жилд Үймээн тотгор, өвчин хижиг дэлгэрэх бус болой. Тийм боловч хамаг бурхад ба Их нигүүлсэхүйт Аръяабалд айлтгагтун Хэмээснийг ийн айлдруун: Аяа, их хилэнцэт орчлонгийн Муу заяанд унасныг юун өгүүлэх Буяныг үйлдэгчдэд нирвааны гүн мөрийг олох аргыг айлдан соёрх хэмээн айлтгаснаа зарлиг болруун: Эдүгээ Эрлэг хаан Нийт ерөнхий буян нүглийг хоёр зүйлээр ялгагтун. Газар орныг цэрэг дайн гаргаж ялгах ба Хүмүүн амьтанд хижиг өвчин тусгаж Ялгагтун хэмээсэнд: Даруй тэнгэрийн цэрэг засаг зарлигийг дагаж бошго данс авч ир хэмээгээд Гэсгээн шийтгэвээс зохих явдалт нь: 1. Гурван эрдэнэд дээрэнгүй сэтгэлээр тахил барих 2. Эцэг эхээ эс бишрэх 3. Боолуудыг өлсөөж зовоох ба сайн хүмүүнийг боолчлох 4. Үйлийн үрийг басамжлах хүслээр буруу үзэл төрөх 5. Амуу тариаг доромжлон сүйтгэх 6. Шүтээн хөргөнд сүжиг бишрэл буруудаж эвдэн бусниулах 7. Олон амьтны амийг таслах 8. Бач хуурмаг зан гаргах 9. Ил хуураад далд хорлох 10. Тусын хаиуд хор үйлдэх зэрэг Урьд урьдын энэ мэт сурталгүй явдлаар явснаас Хойт үеийн үр хөвгүүд дүрсгүй болж жич харин Эцэг хөвгүүн, эзэн түшмэл, хөгшин залуу, Нөхөр хань харилцан тангараг журмыг харшлах Муу нь сайндаа хор хүргэх Баян нь үгээгүйдээ бардамнах Хүсэл шуналаар хуурмаглан дотносож Зохиомлоор хүмүүний эдийг авах Муу аргаар ямагт хүмүүнийг мунхруулан Бусдын эдийг арга мэхээр хулгайлах Эм дом үйлдэнэ хэмээн бусдын толгойг эргүүлэх Сайхан аалиар хор хүргээд Бачимдах цагт гэдрэг тусалж сайн хүмүүн болох Яльгүй юмыг их үнэ хэлж гэнэдүүлэн хожих Ном бичгийн үсэг дээгүүр алхаж гишгэх Зарим нь тансаг эдлэл бүрдэвч Ангидп буруудсан үйл үйлдэх Зарим нь үйлийн үрийг басамжлах Зарим нь өөрийн дураар Бусдын юманд хомголзох Зарим нь хүсэл дуршлаар ичгүүр сонжуургүй явах Зарим нь ачийг саналгүй сөргүүгээр хаиулж бусдад муу үлгэр болох Зарим нь өвгөдийг үл тоон залуусаа дарлах Зарим нь найрамдал журмыг эвдэн ганцаар болох Зарим нь гэр эзэлсэн эхнэр нөхрийн Эцэг эхийг хараан гар хүрэх Зарим нь эмс, гэр, өрхийн доторх хамаатан садангуудад мөчөөрхөх Зарим нь идэх уухын төдийд ч гэрийн дотор алагчлал үйлдэх Зарим нь хүмүүний хооронд хов хэлж Өрвөсхийн засаг цаазанд хүрэх Зарим нь нөхөр

Page 31: boshguud

садантайгаа ямагт хэрүүл, хараал хийх Бас могой барих, загас өөшлөх, шувуу алах Аглаг ууланд түймэр тавих Булш бунханы газарт хор хүргэх Бичээч сойвон үйлчлэгч зарц нугууд цааз хуулийг өөрчилж Гэмтэйгээр яван зэтгэр мэт зайлах Далдлан нуух ба хүчлэн турхирах зэргээр Амьтныг хорлох Худал бичиг зохиож хүмүүний Уур хилэнг хөгжөөн өшөөлөх Хариу авах үйл үйлдэх Үнэнийг худал болгох Заль мэхэд мэргэжихийг хичээх Үр тарианы зүйлд ус , шороо хольж ашиг хайх Чинээтэн хүмүүнийг үзвээс атаархан тэмцэлдэх Гаслан зовлонт хүмүүнийг үзвээс Өр зөөлөн сэтгэл үл төрөх Муу явдалт хүмүүнийг үзвээс Ятган хориглож үл туслах Сайн санаат хүмүүнийг үзвээс дэмий унтууцан голын хий хөдлөх Өөрийн сайн муугаа үл мэдсээр Бусдыг амны зоргоор зэмлэх Хэдий сайнаар сурган үг хэлэвч огт үл сонсох Муу санаагаар аргадаж хилэнц үйлдсүгэй хэмээвээс даруй зөвшөөрөн авч шамдан бүтээхийгхичээх тэргүүтэн Чивэлт тавин дөрвөн зүйлийн явдал эдгээрийг Нэг нэгээр тодорхойлон нягтлан тоолж энэ мэт муу хүмүүн хэдий байхыг Хүмүүний ертөнцөд агуулалгүй даруй эцэтгэж Там, бирд, адгуусны оронд төрүүлэн Язгуур үндсийг нь тасалмуй. Эцэг хөвгүүн, элгэн садан цөм сарниж Өнчин ганцаар болоод Мухардан гачигдаж тэнэж одох ба Тэдгээрийн цус нь гол мэт урсаж Яс нь өтгөн шугуй мэт овоологдож Цаашид газар байвч тарих хүнгүй Гэр байвч суух хүнгүй хэмээсэн учир тэр болой.Хэрвээ хилэнцийн тэвчиж Буяныг үйлдэх хүмүүн буй бөгөөс Түүнд өвчин тотгоргүй, нас буян арвидах тэргүүтэн Цагаан зүгийн үйлс бүтэж Гурван жилийн дотор ойр орчин бүхнээ амгалан жаргалан болохыг би батлан өгүүлсүгэй. Тэр үйлийн үрийг танин ялгах эрлэг номун хааны зарлигаар доод ертөнцөл ирж түгээмэл олон амьтныг нягтлан эргэж Буян нүглийг тодорхойлон ялгаж Үес анханаа цэрэг дайн, дараа нь хижиг өвчин гаргаж Нэгэн хэдэн сарын дотор дөрвөн тивийн Муу хүмүүнийг хүчээр хураан авах цагт Бурханд айлтгаваас авран адислах аргагүй болно:Эм засал үйлдэвч үл эдгэх бөгөөд Оточ бурхан залран ирэвч үл туслах болоод Буян нүглийг эс ялгаваас эм нь үл болон Буян үйлдэгчдэд туслах ба Нүгэл үйлдэгчдэд үл тусална. Олон амьтад энэ мэтийн Бэрх зовлонг амсаж байхыг үзвээсЭдүгээ дахин гэтэлгэх аргагүй болоод Та бүхний тахил өргөлийг авч Авралын шүтээн босгох зохисгүй болой. Тийм боловч маш аймшигт муу заяаны зовлонгоос Эдгээр амьтныг авран эс тусалбаас Эртнээс Их нигүүлсэхүйт бээр Олон амьтанд тусалъя гэсэн Чин боди сэтгэл огт золгүй болохын тул Миний хот мандалын олон бурхад Баруун өвдөгөөр газарт сөгдөж мөргөн айлтгаруун: Дээр айлдсан Замбу тивийн Нүгэлт олон амьтан нүгэл хилэнцээ Тус тус наминчилж болох болов уу хэмээснээ Зарлиг болруун: Аяа, ирээдүй муу цаг түүнд Арван хүмүүнээс нэг нь үлдэх Дөрвөн зүгээс цэрэг дайн хямрах Найман зовхисоос өвчин хижиг буух Тэнгэр дуугаран аянга бууж газар дэлхий хөдлөх Далай мөрөн бялхаж уул талыг бүрхэх Ширүүн салхи үймж газар орныг нураах Муу ёр үзэгдэж цэцэг жимс хатах Тангарагийн буг ад гүйлдэн өглөө үүднээ ирэх Өвчний эзэн хорлол зэтгэр Үдийн наранд дүр дүрсээ үзүүлэх Уулнаас барс, могой бууж Зам хөндлөн явах эрхгүй болох Энэ мэт арван зүйл аюулаас гэтлэн яадваас Ся хүмүүн хэмээж болно. Ерөнхий хүмүүс эрхтэн, сэтгэлээ ариусгаж Бошго зарлиг үүнийг анхааран авах хэрэгтэй болно. Ер аюул хөнөөлийг ирэхийн урьд Буяныүйлийг дурьдан эс санаваас чухам боловсрон тулд ирэхийн цагт бачимдавч юун тус. Иймийн тул урьд буяны үйлд хичээн шамдаж Энэхүү бошго зарлигт нэгэн үзүүрт сэтгэлээр бишрэн Гурван эрдэнэд тахил өргөж Эцэг эхээ үйлчлэн санаагаа ариутгаж

Page 32: boshguud

Өвгөдөө асран, залуусаа хайрлан Хууль ёсыг дагаж, баялаг нь үгээгүйдээ өглөг өгч Мэргэд нь мунхагтаа зүй ёсыг ухуулах аваас Амьтан нугууд арван аюул ба Зовлонгийн далайд үл унах бөгөөд Үйл хийгээд үйлдвэр бүхэн Амгалан жаргалантай болох болой. Миний айлдсан зарлиг үүнийг Үсэг бичиг мэдэх хүмүүн бичиж нэг уламжилбаас амгаланг олно. Арав уламжилбаас нэг гэрийн зовлон арилна. Зуу уламжилбаас нас буян цөм дэлгэрнэ. Чинээтэй хүмүүн хэв сийлж хотол бүхнээ тарааваас Нэр алдаршин үр хөвгүүн олж зэрэг тушаал нэмэгдэн Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэж Эрх хүч, тансаг эдлэл хотол төгсөх болой. Бас бичиг үсэг үл мэдэгчдэд Учрыг ухуулан сануулан хэлж үйлдтүгэй. Энэ номонд ёс бус сэтгэл төрвөөс Даруй амийг таслагч үйлийн тэнгэр Түүний биед эргэн ирж нэгэн агшинд Үхэтхийн унаваас долоон сүвнээс нь Цус цувиран үхэж тамд төрөх болно. Энд ч муу цагийн олон аюулыг Энэхэн төдий гаргаснаас бус Нарийн тодорхой илэрхийлбээс Тэнгэрийн нарийн нууц утгыг Асар дэлгэрүүлсэн хэмээн Тангарагт харшлах алдал гарахын тул Дан ганц үүнд ч ёс лугаа зонхилдох Сүжигтэй сэтгэлээр бишрэх хэрэгтэй бөгөөд Итгэмжгүй хоёр сэтгэл барьж үл болмуй хэмээн Зарлиг болсноо шүтэж наминчлал залбирал үйлдэх нь их хэрэгтэй болой. Наминчлал залбирал ерөөлийн Асар тунгалаг туйлын амгалангийн мөн чанараас Арга билэг элдэв зүйлээр хувилгаандүр үзүүлэгч Авралын дээд хуурмаггүй гурван эрдэнэ бээр Ашид хагацалгүй миний зүрхний төвд орштугай. Эртнээс үйлдсэн цагаан хар үйлийн шалтгаанаас Эндүүрэлгүй үрийн боловсролыг Эдлэн амсах хэрэгтэй хэмээн эдүгээ Бурхан олон зүйлийн судар тарнисыг гарган үйлдэж Эгэл маньд маш тодорхой бошго Хайрласан ахуй дээр Илт цөвүүн цагийн аюул зовлон хүрч ирэвч Язгуурын цагаан, хар үйлийн үрийг үзүүлсэн Дээд номонд итгэх, сүсэглэх хийгээд Хичээл шинжлэл үйлдэлгүй Гурван хорын нисваанисаар цалгайран явагч бид Орчлонд амгаланг хүсэх атлаа яаагаад Зовлонгийн шалтгаан ончтой үйлийн боловсролын Гаслан зовлонг амсахад ойртсоноо ухахтун. Нигүүлсэхүй бурхад боди сэтгэл төрж эс тэсэхүйдээ Олон төрлийн цээрлэл наминчлалын Арга үүнийг эс үзүүлжээ. Үнэхээр энэхүү учраар би хийгээд Над лугаа адил оюунтан Үзтэл үйлийн боловсрол нүдний өмнө илэрч ирвэл Үтэр түргэн хүрч ирнэ хэмээн айх сэтгэл төрж Үнэмлэхүй сэтгэлээр гурван эрдэнийн өмнө Нүглээ наминчилмуй. Надаас эхлэн олон амьтан бодийн зүрхэн хүртэл Найдангуйн тачаал уурын эрхийн Муу үйлийг орхих бүрүүн. Нэгэнт ертөнцийг жигшиж Номын мөрт зүглэхийн явдлаар Нэмэн нэмэн сааргүй бурхны газарт Хүрэх болгон адисла. Нэвтэрхий үйлдсэн номлол үүнд сүжиглэсэн буянаар Амьтан нугууд нэн ялангуяа билиг тэргүүтэн Хотол төгс долоон эрдэнэ бүрдэж Ялангуяа эрх баялгаар ахуй үйлсэд Амгалан жаргаланг эдлээд, Нийт бүхнээр түргэнээ Туулсан бурхны хутгийг олох болтугай. Энэ ном нь манай язгуур үндэсний лам ба Хутагт мэргэн Номун хаан гэгээнтний мутарт хүрсэнд Энэ мэт олны зовлонд тэсэхүеэ бэрх Нигүүлсэхүйн далай хөдөлж цөвүүн цагийн Амьтан манийг үйл зовлонгоос гэтлэхүйг Мөнхүү Аръяабал мэт шамдан таалж үүнийг Монгол үсэгт орчуулж олонд тараатугай хэмээн Айлдсанар хичээнгүйлэн дагаж Энэхүү Богдын үндэслэсэн зарлиг номын зашааныг Олонтоо хүртсэн шавь Лувсандамчойшарав бээр монголчлон орчуулав. Буянтан сүжигтэн олноор үзсэн сонссон төдийгөөр Энэ аюул зовлонгоос гэтэлж Амгалан жаргаланг эдлээд, Эцэс дор бурхны хутгийг Олохын ерөөлийг тавьж Наминчлан залбирч мөргөмүй. Арван нэгэн нүүрт Аръяабалын тогтоол урт тарнийг урин уншваас язгуурын дөрвөн унал, арван хар, таван

Page 33: boshguud

завсаргүй нүглүүд арилах хийгээд бие, хэл, сэтгэлийн гэмт явдал бүхнээс огоот явдал бүхнээс тонилох болъюу.Нэгэн мянга өгүүлбээс Цогт очирваанийг үзэх Нэгэн түм өгүүлбээс Ихэд нигүүлсэгч Аръяабалыг үзэх Нэгнэн бум өгүүлбээс Авид бурханыг үзэх буюу.Наму радна драяа. Наму аръяа заняна сагара бэрозана вүхара заяа дата гадаяа, архадэ самъяг сам будаяа, наму сарва дата гада жа, архадэ жа, самъяаг сам вүда жа, наму аряа авалогидэшурая води садуяа, маха садуяа, маха гарү нигаяа, дадъяата ум дара дара , дири дири, дүрү дүрү, идрэ вадэ, залэ залэ, бра залэ бра залэ, гүсүмэ гүсүмэ, вари или или, зади зади, аба ниеэ суха.

Потошангийн орны хутагт Аръяабалын “Ирээдүйг эш үзүүлсэн судар оршвой”Багш хийгээд Их нигүүлсэгч ялгалгүйн Өлмийд бишрэн мөргөе.Цаг хийгээд ахуй үес бүгдийг адислан соёрх оо. Хятадын XVI их хааны төмөр эр морин жилийн дотор Ганжин таян хэмээх Поташангийн орон үүнд Гэнэт лууны дуун дуурсахуйн үест Нэгэн чулуу тэнгэрээс буусны дотроос гарсан Эш үзүүлсэн бичиг үүнд: Аяа, эх болсон амьтад хөөрхий. Галав доройтон ирэх үеийн Төмөр эр морин жилээс хулгана жил хүртэл Хүмүүний арван хувийн найм юмуу ес нь үхнэ. Үүний учир шалтгаан юу хэмээвэл Хөвгүүн бээр эцэг эхээ үл хүндлэх Шавь нь багшдаа хүндлэл эс үйлдэх Их эрхэт нүгүүд нь доордос дороо Доромжлогдох хийгээд зарцлагдах Хонь, ямаа, үхэр тэргүүтэн амьтдыг Ихээр алан хилэнцийг үйлдэх тэргүүтэн Элдвийг хураасны шалтгаанаар Энэ мэт цаг гарна. Тариалан байвч тарих хүн үгүй. Орон гэр байвч суух хүн үгүй Зуны дунд сарын дотор хорт могой олширно Цэргийн хямрал гарна Хүмүүний оюун мунхарна Гал усны аюул ирэх Гэр бүл магадтай хагацах Хорт могойн аюул гарах Мэсний аюул гарах Газар дэлхий хүмүүний хүүрээр дүүрэх Өдөр шөнө ихэд хүйтрэх Хувцас байвч өмсөх хүн үгүй Хаан төр үл батжих Нутаг орны хүмүүсийн Түмээс найм юмуу Есөн мянга төдий үхнэ. Дээрээс өвчний эзэн бээр тэнгэр болон бууснаар Санаа муут хүмүүн нүгүүд аминаас хагацах Тариа будаа ховордох бөгөөд Таван шин (суулга) будааг нэг лан мөнгөөр авна. Хилэнцэт нүгүүд нь үхэх болно. Алин нэгэн сүжгээр буян үйлдвээс Аюул бүхнээс гэтлэх болно хэмээн эш үзүүлсэн Энэ ямагт нь Гана полон ян мөн хэмээсэн. Газар орны сүжиг төгөлдөр их бага ноёдууд бээр Анхааран аваад бүхэнд дуурсга. Бүхэнд дэлгэрүүлэх тэр цагт Хутагт их нигүүлсэгч бээр бодтойд залран Нүүрээ үзүүлээд хүмүүн дор номыг дурьдан сануулах тул Хүж хийгээд зул тэргүүтэн тахилыг сайтар өргөөд өглөг тэргүүтэн амны уншлага Буяны найруулга хийгээд буяны зориулгыг Юу чадахаараа машид хичээн бүтээ Хэмээн номлосон.

Өлзий хутгийн хурыг буулгагч хэмээх сударТаван үзүүрт уулын Аръяабал бурханы ирээдүйг эш үзүүлсэн

Хятадын Таван үзүүрт уулын Хутагт Аръяабалын егүзэр Аяга тахимлаг Содномринчэн бээр Өдөр шөнө ялгалгүй Аръяабалын бүтээлийг Бүтээн шамдахуй тэр үест Гал гахай жилийн найман сарын Шинийн арван хоёрны үүр гийхэд Орчлонгоос дур буцахын уйсал Магад гарахуйн санаагаар Нигүүлсэхүй төрсөн бөгөөд Гэгээн гэрэл мутарлагын агаараас Тэгшид оршихуйн үест сайхан үнэр түгсэнд алин гарахын хувь үүнийг шинжлэн үл мэдсэнээр Хөгжимийн яруу дуун нүргэлэн дуурсахын үест Эндүүрэл мөн буюу хэмээн

Page 34: boshguud

харваас Өмнийн огторгуйд солонгон гэрэлт гэрийн дотор Лагшин нь шил мэт цагаан өнгөтэй Гэрэл цацарсан идэр залуу Арван зургаан насны байдалтай Их эрдэнийн хувцас чимгээр Хотол чуулсан үзэсгэлэнтэй Харах төдийд сэтгэл булаам тэр бээр нигуураасаа: Зүрхэн овогт хөвгүүн намайг сонс. Би бол цаглашгүй гэрэлт бурханы тааллын хөвгүүн Цастын хутагт Аръяабал байна. Түвдийн орны буруу үзэлт хүмүүн нүгүүдэд Би бээр захиас үүнийг мартуулахгүйн тулд Би хийгээд ялгуусны хөвгүүд Тоолшгүй хувилсан бөгөөд Амьтны тусын тулд дахин дахин хичээсэн боловч Хэрцгий догшин саад тотгор ихтэй бөгөөд Үймээн тангарагийн бугаар сэтгэл завсардсанаар Багшдаа сүжиг буцан Элдвээр гүтгэж үйлдсэний шалтгаанаар Идам, дагинас сахиусны таалал хямран Төрөлхтөн амьтан бүхэн Амгалангаар одохын хувьгүй болжээ Хуврагууд ёс цааз, ялгуусны зарлигийн цааз тэргүүтэн Винайн ёсыг доройтуулан тангараг буурсан Эш алин шашнаар явахын Амгалан жаргалангийн наран үүдэнд шингэн хомхой сэтгэл хийгээд хорлох сэтгэл Уур хилэн гал мэт бадарсан Шунал тачаал нь ус мэт атаархал нь салхи мэт үймэлдсэн Үйлдвэр алинг үйлдсэн ч нүглийн үйлд орох хилэнцэт явдалт хүмүүн нүгүүд Нүглийн үйлэнд шагшран гайхалдан Өндрийг үл тоон доордост энхрийлэвч ширүүн Номын үйлт төрөлхтөн нүгүүдэд үргэлжид хилэгнэнТангараг санваарыг хоосон хэмээн орхино. Өөрийн гэм бүгдийг нууж Бусдын гэмийг түгээж элэглэн ном хийгээд уг үрийн зүгт араараа зүглээд Нүглийн уг үрээр хулгана яр хийгээд Хижиг өвчнөөр олонтоо өвдөвч эс эдгэнэ. Эм засал, гүрэм засал хийвч буруудаж одно. Дүрст хүмүүн нүгүүдийн хагасаас илүү төдий нь үхнэ. Цаг үүнд үхвээс бирд, тамд төрнө. Зовлонгийн эцсээс гэтлэн үйлдсэн ч Өөрийнхөө үйлийн үр төлөөсийг бусдад тохдог. Ай хөөрхий, ай халаг Хүлцэхүйд бэрхийг өөрөөн үйлдсэний хаиуд Энэ мэт зовон сандарна. Юм хураасан ч ханахгүй түргэн идэх гэж Зав чөлөөгүй зовох хийгээд Бусдыг хөнөөх төгс эдлэлийн зовлон үлэмж гарна. Энэ өвчин хийгээд үхэл зовлонг хариулах арга нь Гурван үүдээр Аръяабал доор Итгэмжлэн бишрэх зэргээр Шамдан сүжиг хүчтэйгээр ханд. Буяныг хураан түйтгэрийг цэвэрлэн Бэрхийг чадах хирээр үйлд. Дээд эр нүгүүд бээр зүрхэндээ идамыг бүтээн зүхио. Дундаж эрс гурван үүдээр буянд шамд. Адаг эр нүгүүд ма-нийг үргэлжид унш. Үмх эдийн төлөө номын зүгийн үйлэнд орох Энэ мэтийг тэвчин сайныг бүтээвээс Өвчин хийгээд үхлээс буцахуйд эргэлзээ үгүй. Өвчинд эзлэгдвээс бүтээлийг үйлдэвч тус үл гарах Оюун тодорхой нугууд бээр тангараг санваараа сахь Буян барагдахын муу санаа найруулга Хуурмагийг тэвчин төрөлхтөн амьтан бүгд Туст сэтгэлийг үргэлж бясалгаваас Буян, амгалан жаргалан зэргэмжээр арвидан гарах Энэ мэт номлолыг зарлигласан Алин нугууд бээр бүү эргэлзэгтүн. Нүднээ илэрхий илтэд үзэгдэх Эргэлзээгээр идэгдсэн нь амь лугаа хагацана. Би бээр бодтой ирсэн ч туслан үл чадах Тэнгэр хийгээд сахиуснууд ч шуламс болж буумуй Энэхүү номлолын үг үсэг нүгүүдийг Эндүүрэлгүй илүү дутуу үгүй ариутган бичээд Бүгдийн нүдэнд үзүүлэх лүгээ арвитгаснаар Бусдад дуурсган дэлгэрүүлж үйлдсэн хэн бээр ч Амгаланд ажран, хоцролгүй тахиваас буяныг хурааж Юу санасан бүтээлийн үйлийг Бурхан бээр бүтээмүй. Над лугаа түргэнээ учрах Тангаргийг үзэх хийгээд учрах болмуй. Энэ бичиг ямагтыг үл үзэн тэвчих бөгөөс Ялгамжтайд хөнөөл лүгээ барилдмуй. Үл зохилдох үйлтэн хэн байсан ч Тангарагтан сахиусан нугууд зүрхний цусыг нь уугтун. Манзушри дор мөргөе. Таван ууланд орших Аръяабал бээр Вашарана хэмээх шүтээний алтан сүмийн дотор Алтан эрдэнийн си мод Гурав хоног болохын тэр үест зарлиг болруун: Эндээс хутагт Аръяабал

Page 35: boshguud

бээр Манзушрид Зуны дунд сарын шинийн арван хоёронд Ертөнцийн зүг бүхэнд зарлиг болсон нь: Морь жилээс гахай жилийг хүртэл хүмүүний өвчин үлэмж олшрох тул Хотлоороо Аръяабал дор соёрхол талбин Ма-ни унших хийгээд номыг үйлдэх нь их чухал. Идээ хоол байвч идэх хүн үгүй Зам байвч одох хүн үгүй Гэр орон байвч суух хүн үгүй Өвлийн эхэн сарын шинийн наймныг хүртэл Хүмүүний хагас хувь төдий нь үхнэ Хэмээн зарлигласан. Үүнд эргэлзээгээр идэгдэн эс үнэмшивээс Гэр бүл хайртай бүхэн үхмүй. Үсэг үүнийг нэг удаа бичвээс Өөөр ямагт өвчнөөс гэтэлнэ. Олон удаа бичвээс Гэрийнхэн өвчнөөс гэтлэх хийгээд Орон газар бүхэнд өлзий хутаг сайн амгалан Хотол чуулах болно хэмээн зарлигласан болой. Явах, суух хийгээд өдр, шөнө бүхэнд Наминчлага (Дүншаг) унших хийгээд Хутагт Аръяабалд соёрхол талбин Ум ма ни бад мэ хум. Хандомала намо. Ум цал врүм шал шог цал врүм чанба бола бүншиг, жовшиг, цалжиг рагча рагча суха Үүнийг үзсэн сонссон хэн бүхэн бээр бусдад түгээ. Хятадын таван үзүүрт уулын хутагт Аръяабалын Эш үзүүлсэн үүгээр ертөнцийн орон бүхэнд Өвчин хийгээд зуд турхан үл гарах болтугай. Сайн буян дэлгэрэх болтугай.

Зургаан үсэгт ма-нийг унших ёсонОрчлонгийн гэмээр эс халдсан цагаан өнгөтэй. Охь туулсан бурханаар тэргүүнээ чимэгтэй. Олон амьтныг нигүүлсэхүйн нүдээр энэрэн хайрлагч. Онц дээд Хонсим бодисадвад мөргөмү. Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум Ум ма ни бад мэ хум хэмээн зургаан үсгийг олонтоо урьтугай. Энэ буянаар бие тэргүүтэн маш түргэнээ Эрхэт Хонсим бодисадвагийн гэгээнийг бүтээж Эх болсон хамаг амьтан бүгдээрээ Эрхэм Аръяабалын орныг олох болтугай. Ялгуусан нигүүлсэхүйн адистэд оршсон Ямагт зургаан үсэгт тогтоол тарнийг Илэрхий үсэг бишрэлээр урьваас Илт ач тус нь бүтэхүй магадтай.

Тэнгэрийн чулууны бичиг

Нийслэл хэмээх Бээжин хотын Тэнгэрийг сүжиглэх яамны захиргааны нутаг дахь Өмнө далайн дэргэд, үзэмжит уулын тэнд Гэнэт аянгын дуу чимээ нижигнэж Тэнгэрээс нэгэн их хавтгай чулуу бууцээ. Сахиуслан номлосон зарлиг мөн болох нь Маш тов тодорхой бөгөөд Дэлхий дахины олон амьтанд Тунгаан тодруулж зарлан хэлсэн нь: “Олон бүгдээр буйнтай сатгэлийг барьж Эв эеэ хичээн явтугай. Хувилгаан сахиуснууд аль баттайг ухуулан ятгамуй. Хүж, зул өргөж наминчилтугай” гэж түүнээ байжээ. Үүнийгээ чулууны бичиг хэмээн алдаршуулсан аж. Энэ үйл явдал нь улмаар дамжсаар Эрлэн хааны сүмд ирсэн түүхтэй. Чулууны бичгийг үнэнхүү сүсэгтэн эр эм хоёр Ямар ч үнэ өртөггүйгээр барлан буулгаж аваад Үнэн сүжиг бишрэлээр наминчлан залбирч мөргөөд Хотол даяар олон амьтны тусын тулд Буян үйлдэн номлосны учир Бүх хүн төрөлхтөн буянтай сэтгэлийг барьж Шударга үнэнчээр амьдрахыг айлтгажээ. Басхүү Во зогийн яамны нэг ноён Чулууны бичгийг сонсож үзсэн боловч Итгэж үнэмшээгүй учир шалтгаанаас болж Өөрийн нэгэн гэрийн аюул зовлонг ихдүүлээд Гуч гаруй халуун амь томуу өвчнөөр цөм үхжээ. Залбиралтай Эсэруа хурмаст тэнгэрийн Зарлиг энэ мэт болой. Нүдний өмнө, өөр өөрийн хийсэн үйлийн үр боловсорч цөвүүн цаг ирсэн учир Амьтад туйлдан гашуун зовлонг амсах болов. Жич зусар явдалтай зальхай ардууд Зуурдаар үхэх нь есөн хувь болжээ. Үзсээр атал олон бүгд тангараг сүжиггүй Тэнгэр газрыг тахиж сүслэн залбирахгүй

Page 36: boshguud

Гурван гэмийн зовлонгоос ангижрах Наминчлал мөргөлийг хийхгүйгээр үл барам Харин үглэн зэмлэх хийгээд Салхийг зандчин аашлах Хур бороог хараах болон Эцэг эхийгээ эрхэмлэн үл өргөх Ах захыг үл хүндлэх Элэнц өвгийн хуучин шүтээнийг хэрэгсэн тахихгүй хэрцгий муу муухай үг хэлэх Зальхай чалчаа үгээр дошгирох хийгээд Дээдэс ихсийн сургаалийг ойшоож хүлээхгүй Мунхагийн гайгаар хараах Аль тэс буруугаар авирлан хэлэх Таван тарианы үрийг асган цутгах Хүний хийсэн сайн ач тусыг мартаад Харин мууг хүргэхЯмар нэг зусар арга мэхээр зааж гүтгэх Арга зальхайг үүсгэж хэрэг дэгдээн заргалдах Мөн л муухай арга заль гаргаж Хүмүүнийг хонжижи худалдах Олноор түрүү барьж цөөнхийг элэг барьж Ашиг завшаан эрэх Хөвгүүн ои\хидоор өөрийн зориг дураар Наадам тоглоом хийх, садар самуун үүсгэх Уурлан хилэгнэж хэрүүл тэмцэл үүсгээд Амлалт тангарагаа эвдэх Их сүрээр бага буурайг дарлан доромжлох Их багаар өших Журамт сайд түшмэдийг хөнөөх Жич үхэр, нохой мэт амьтдыг алж хядах зэрэг Зүйл бүрийн нүгэл хилэнц үйлдсэний үр нь Боловсорч гүйцээд ирсэн тул Манлай тэргүүн хүн төрөлхтөн хүртэл Нүглээс бусдыг хийхгүй нь магад үнэн болсон аж. Учир шалтаг иймээс Тэнгэр хилэгнэж , Галын тэнгэр сахиусныг амлан зарж буулган байцаан үзээд нягтлан тооцоол хэмээн Зарлиг болгосон авай. Цөвүүн цагийн үеийн дөрвөн зүг Найман зовхис дахь дохио, санамж зэргийг Үнэмшин биширч хүндэтгэж Өөрөө өөрийгөө жолоодон Удирдаж амжсан хүмүүн бүрийн Аж амьдрал, нэг гэрийн алив муу бүхнээс зайлуулж Өвчин зовлонгийн аюулуудаас жам тавилан ёсоор маш түргэн ангижруулж болох юм гэж Айлтгасны зэрэгцээ Хэрэв харгис муу хүмүүн эс итгэн үнэмших аваас Мич, тахиа, нохой , гахай хэдэн жилийг үзэх байтугай Будаа байвч идэх хүнгүй Хувцас олдовч өмсөх хүнгүй Зам жим зурайвч явах хүнгүй Гэр орон сууц тохиолдовч эзэгнэх хүнгүй Тариа хүнсний ногоо таривч Хамгаалж хураах хүмүүн огт үгүй Тав зургаан сарын хэрд Есөн хорт могой газар дүүрч Газрын ус хороор бузартана. Найм есөн сарын орчим Харгис муу хүмүүн үхэж барагдана. Үхдэлийн ясаар газар дүүрнэ. Муу хар хор нүгэлт явдлаа орхиод Сүү лүгэ адил цагаан сэтгэлийг үүсгэж Буян орших үнэн сэтгэхүйгээр явбаас Аюул учрах арван зовлонгоос Огт зүгээр ангижирч болно хэмээн номлосон болой.Ирэх арван аюул нь: 1.Гал усны аюул 2.Хэт хөлчүүрэн төөрч тэнэж үхэхийн аюул 3.Утаа мананд мансууран үхэх аюул 4.Тангараггүй эр эм хагацан салах аюул 5.Өвчин эмгэгээ үл тоомсорлон зов үхэх аюул 6.Дайн дажин, ялангуяа ядууран тарчлах аюул 7.Ирт мэсээр цавчилдан алалцах аюул 8.Гал, хавсарга, хүйтэн шуурга, үер, зудаар үхэх аюул 9.Гэр бараа бусдын хөрөнгө болох аюул 10.Амар жаргалантай байхыг үл үзэх аюул.Дэлхий дахиныг зам хөдөс төмөр зам сүлжин торлох Төмөр утас аалзны шүлс лүгээ адил хэрэх Тамар оньс бүхий царцаа огторгуйд нисэх Төмөр голио хорхой газар сайгүй тэнэх Хожим хойно тийрэн гэдэг зайтай төмөр хүн ажиллах Олноор хийх ажил амьдралаа голон ажилгүйдэх Жижиг дайн дажин сэлт Тогоотой цай шиг захаасаа бужигнах боловч Шамбалын жинхэнэ дайн ба Галав юүлэх яагаа ч үгүй бөгөөд Таван тахианы үндэс, иш, навч, Цэцэг үрийг ургуулахгүй Түргэн муу салхи, догшин хур, цасан хямарч Луу хилэгнэж олон даяар зүдгүүр аюул ихэсмүй. Гэтэл Эсэруа хурмаст тэнгэр бээр Гүн бу, Юу хоёр сахиусыг буулган зарж Дээд хоосон агаарт биеэ далдлан байж Дорогш Замбу тивийн амьтдыг нягтлан байцааж Хэрэв харгис муу хүмүүн эс үнэмших болбоос Тэр хүмүүний сэтгэл дор гүйциэл Ялгаж үзүүлтүгэй гэж илгээжээ. Хүмүүний дүрсгүй танхай балмад хүмүүсийг Онцлон ялгаад цөмийг үхүүлэн аминаас нь салгаж Арван хар нүглээр түмэн

Page 37: boshguud

олон Үнэнч нөхдөө хуурч мэхлэх Атаа жөтөөнийхөө үйлийн бузраар хойт насандаа Арван найман тамд гарцаагүй орох Тэдгээрийг хураан иртүгэй хэмээн Тэнгэрээс тусгай шүүгчийг сахиуслан Амлуулж илгээсэн нь магад болой. Бас тариа будаа асар үнэд орно. Нэг лан мөнгөөр Таван жин тариа будаа авах болно. Бас бурхан сахиус өөрийн биеэр залран ирээд Хоёр худилгаан сахиустай илбэлцэн хавсарч Усан нохой жилээс эхлэн Усан гахай жилийг барагдтал Хүмүүн амьтныг үхүүлж хоргдуулна. Үүний хамт саохины аюул Галын аюул, хорын аюул Эхнэр хүн хөнгөрч чадахгүйн аюул Өлсөж ундаасахын аюул Хүн амьиан үхэж барагдахын аюул болох гэжээ. Мили юн ван бурханы захирсан Нэг түм гурван мянган жилийн хугацаа гүйцэх завсар Таван тарианы үр төрж боловсрохгүй тул Өлбөрөхөөс гадна дайн дажин болон Цэрэг зэвсгийн аюулыг үгүй болгож үл болох тул энэ дохио чулууны бичгийг үзсэн нэн даруй Дэлхий даяар хүн бүр өөр өөртөө Өнөр олон ахан дүүстээ, өнчин ядуу гэлгүй Өрлөг жанжин шиг үнэнч нөхөртөө Үдэш орой, өдөр, шөнө хэдэн зуун мөчлөгөөр Улам улам бичин дэлгэрүүлж тарааваас Үнэхээр маш сайн болно. Нэгийг бичиж тарааваас нэг хүмүүний зовлон арилна. Арвыг бичиж тарааваас нэгэн гэрийн Аюул зовлон үгүй болно. Зууг бичиж тарааваас ирэх цөвүүн цагийн Аюул занал, дайснаас гэтлэн гараад Модон хулгана жилийг үзээд Даян хааны сайн цаг лугаа адил Жаргалтай цаг лүгээ золгож Тариа, төмс ногоо арвин ургаж Аж амьдрал тэгширч энх амгаланг Хүмүүн бүр эдлэх болно. Энэ чулууны бичгийн утга учрыг мэдсээр байж Олон түмэнд эс тарааваас Бие дор арван зүйлийн авул учирч Амьд гарахад үнэхээр бэрхтэй болно. Энэ номлолыг биелүүлэн бичиж тарааваас Тэр хүмүүнийнэгэн гэрт тохиолдох аюул зовлон Мянган газрын огторгуйн үүл арилсан мэт үгүй болж Жаргалыг эдлэх болно гэж Айлтгал буулгасан нь үнэн болой. Үүрд арван янзын аюул зовлон лугаа Бүү учруулсугай хэмээсэн Их нигүүлсэгч бурханы амьтныг аврах Нигүүлсэл заяат номлол бичиг энэ мөн буй заа. Жич галын сахиус бурхан нь Газар дэлхийн амьтны төр самууралцан Алалдан хядалцаж байхыг Тэнгэрийн ордонд хүрч айлтгаваас Эсэруа хурмаст тэнгэр сонсоод ихэд хилэгнэн: Та нар олон бүгдийн өргөлийн зул хүжийг Хурааж аваад хайхрамжгүй байснаас болж Харгис муу хүмүүнээр ертөнц дүүрчээ. Эдгээр амьтад сэтгэлээ сахиж Эс чадваас тун үл болмуй. Түргэн үхэн төрөхийг даасан сахиусыг Яаралтайгаар дуудаж ирүүлээд Цөмийг үхүүлэн хураан авч иртүгэй хэмээгээд, Нэгэнтэйгүүр өмнө далайн Хонсимбодисад хийгээд Хо ван дээд хоёр бурханд айлтгал хүргэвээс тэд нэр: Хурмаст чи Бурханы зарлигийг тэрсэлж огт болохгүй Хар муу санаатан хүрч болно. Алив олон түмнийг шар хар, Баян ядуу, дээд доод хэмээлгүйгээр Үнэнхүү буян үйлдэгч ариун цагаан сэтгэлтэй Сайн хүмүүсийг ялгаж үлдээх хэрэгтэй хэмээн Хурмастад айлдав. Хурмаст түүнийг нь болгоон тогтоож тушаагаад Тийн дайсан этгээдүүдээр Урагш газар дэлхийг дүүргээд Хойноос нь өвчин тахал Зудыг тархаан тавья гэж түшмэл зарж Миний зарлигаар явж ялган, салгаж хураан авч ир. Ямар хүмүүнийг авчрах вэ гэвэл Нэгэн зүйл: Тэнгэр газрыг хараасан Сав ертөнцийг гэмтээсэн Эцэг эхээ асарч хүндлээгүй Хуурмаг худал арга залиар нэр зэрэг олсон Амьтдыг дарлаж мэхэлсэн Үнэнч шударга сайн хүнийг Уран тачангуй үг мэхээр эвдэлсэн Таван тариа будааг хамаа бус асгаж цутгасан Бурхан сахиус, шүтээнийг доромжилж Хүж, зулыг унтраасан Үхэр, морь нохой тэргүүтэн Элдэв амьтдыг хамаа бусаар алсан Их жингээр аваад бага жингээр өгч хонжиж хоосолсон Зусар арга сүр хүчээр хүмүүнийг хорлосон Настай атлаа сайн зүгт хөтөлж

Page 38: boshguud

сургаагүй Настан хүмүүнийг Хэрүүл тэмцлээс айхгүйгээр үл барам Ямар ч хэрэг үйлдэхээс эмээхгүй болсныг Харгис муу дээрэлхүү нь Шударга номхоноо дарлаж байгааг Баян атлаа үгээгүй ядуугаа мөлжиж хохируулсан Хэв журмыг сахигч хүмүүнийг Хүч түрэн булаан дээрэмдсэн Хулгайлж дээрэмдсэн эд барааг Худалдаж арилжин далдалж байгаад ашигласныг Тэнэг мунхаг, тахир дутуу хүмүүнийг Яс чөмгөнд нь хүртэл мөлжиж хохируулсныг Харгис муу хүмүүнийг үзээд дэмий арван хувиар Өргөмжилж долигносон хүнийг Мөргөлчин ба энгийн ард зэргийг Битүү, хуурамч аргаар мэхэлснийг Үсэг, бичиг, ном, судар дээр Алхаж гишгэн доромжилсныг Үзэхэд зүс сайхан, өмсөж эдэлсэн нь сайн боловч Тэнгэр, хурмастыг огт үгүй мэт санаад Өөрийн зориг дураар элдэв хэрэг хийгч хүмүүнийг Мөн өөрийн санааг нууж, Хүмүүний хийж бүтээснийг Өөрийн болгогч хороон санаатныг Үнэнч юм шиг санаа гаргаж, ашиг хонжоо эрж Ичгүүр сонжуураа мартаж зан аашаа урвуулагчийг Хүмүүний сайн тусыг үл тоомсорлогчийг Жич хойт үеийн хүмүүсийг яахан чадмой. Бас хөгшин хүмүүнийг дарлаад залууг зусарддаг Янаг амрагийг хов жив хэлж хагацуулдаг Хадам эцэг эхийгээ зодон харааж егүүтгэдэг Баян нүмүүнийг аргаддаг, хоосон хүмүүнээс жигшдэг Ах дүү хоёрын эхнэр атлаа үл зохилддог Захирсан төр засгийн тушаалтанг эс хүндлэгчдийг Хүмүүн лүгээ харилцахдаа омог сэтгэл барьж Өөрийн биеийг дээгүүр тавигчдыг Дүү нь атлаа ах лугаа харилцан тэмцэлддэгийг Могой алах, цээртэй загас барих Шувуу зэрэг ан амьтдыг намнагч этгээдүүдийг Анд нөхөр болоод хүмүүнээс мөнгө эдийг Үнэг лүгээ адил залилан авч Чоно лугаа ижил авирласан хүмүүнийг Уул талд түймэр тавьж ил амьтдыг сүйтгэж үхүүлсэн Элдэв зүйлийн ном зохион Хүний юмыг гайтуулж эд юм авагсад Хүмүүнд нууц тарни уншиж хараал зүхэл хийсэн Хэт буруу номчирхсон Нэргүй бичиг занаа бичиж зохиогоод Гэмгүй хүнийг гайтуулсан Үхсэн хүмүүний эд мал хөрөнгийг булаалдан заалдсан Элдэв зүйлийн хэрэгтэнг орогнуулсан Сонин арга сүв үүсгэж муу үг мэх зааж өгөгчид Сүү, айрагт ус холих, Мах, эм тан, будаанд юм хольж худалдагчид Хүнийг эд мал мөнгө зэрэгтэй явахад нь үзэн ядаж Атаат сэтгэл төрж аль муу санаа үүсгэн хөнөөгчид Ядуу зүдүү хүнийг үзвээс аварч нигүүсэх сэтгэлгүй баян сайн хүмүүн болоход Атаа жөтөөтэй санаа агуулагчид Ер өөр өөрийн заяа буяны жамаар бодохгүй Хэв ёсны дагуу хүнийг шударгагүй хүмүүн гэж гүтгэх Бие биедээ сайн сайхан буянтай сэтгэлийг Баримтлан амьдарцгаая хэмээх үгийг сонсох ч дургуй Муу зүгт дагуулан нүглийн эрхэнд оруулбаас Харин дуртай болох зэрэг тавь гаруй зүйлийн Үл зохихын муу харгис явдалтан нарыг Ив илэрхий ёрыг уудлан байцааж хураан авч иртүгэй. Тийм хүмүүн ертөнцөд үлдэх ахул Буянт хүн болж үл чадна. Өөрийн хийсэн муу явдлууд нь Биедээ чөтгөр болсонд битгий гомд Тийм явдалтангуудыг гэр бүлийн хамтаар Цөмийг үхүүлж сөнөөтүгэй. Тийм хүмүүн дүртэй эдгээрийг цусыг нь цувруулж Усаар бөөлжүүлэн, тэд нарын Яс махыг хэсэг хэсэг болготугай. Тариа, мал адгуус зэрэг байвч Эзэгнэж эдлэх өөрийн эрхгүй болготугай. Гэр орон байвч, бус хүний гарт орох болготугай. Хэрвээ муу харгис явдлуудаа орхиод Аль сайн явдлуудаа олж Биеэ засан сэлбэж чадваас та нарыг Дээрээс тогтоогдсон Хурмастын элч бид нар Илт тэнхэрүүлэн тусалж төвшрүүлье. Та нар олон бүгдээрээ Сайн санаа бодлыг эртнээс хичээвэл Гурван жилийн хугацаагаар Байцаан ялгаж Дэнслэн цэгнээд хариу айлдъя хэмээн Хурмаст бээр зарлиг буулгасан учирБид бүгдээрээ маш түргэн ертөнцөд бууж Даяар зохицуулж, муж мужийг Тус тус нарийн байцааж ялгаруулъя хэмээн Өөөр өөрийн хэдэн этгээд нарыг зүг бүрт явуулан Дайн дажинаар урагш газрыг дүүргэе. Түүний хойноос өвчин тахал, зуд

Page 39: boshguud

турханыг тальбия. Одоо хэдэн жил сарын дотор Муж мужийн харгис муу санаатныг хурааж дүүргэе. Үүнд ямар ч гүрэм ном, эм тан хийгээд Оточ эмч нараар засуулавч тус болохгүй Ямар ч сахиусны увдис гүйцсэн байлаа ч Талаар болох, гэвч үнэхээр Нигүүлсэхүй буян төгөлдөр сэтгэлээр явах юм бол Эм дом, ном гүрэм аль нь ч хэрэг болно. Харгис муу санаат хүмүүн Хэрхэвч итгэж чадахгүй бол үхнэ. Тэд хойт насандаа арван хар нүглээр Арван найман тамд унамуй. Сайн, муу хоёрыг нэг нэгээр ялгаруулна. Эдгээр нүгэлт хүмүүсийг аврахын Арга над дор байхгүй. Та нарын зул, намайг өргөн тахисан хүж зэргийг Хүлээн авсан минь талаар болсон байна. Намайг өргөн тахиж байсан боловч Эдүгээ энэ цагийн зовлонгоос гэтэлгэж үл болно. Би та нарыг аврахын чадал хүчинг хайвч Миний зориг дураар болох хэрэг биш. Би дээр хүрч өршөөлийг гуйн Мөргөж айлтгасан хойно, тэнгэрийн бошго зарлиг Юу буулгасныг та нар сонсоно уу. Муу цөвүүн цаг болж амьтан бүгд Сөнөх хэмжээ ирсэн тул Арван хүний ес нь үхнэ, нэг нь үлдэх. Дайн дажин, зэр зэвсэг дөрвөн зүгээс босно. Өвчин тахал зуд дэлгэрэн Найман зүгт аян зөндөө элбэгшинэ. Тэнгэрээс цахилгаан дээр цахилгаан бууж Уул хөдөө, хот тосгон ялгалгүй ус эзэлнэ. Догшин хуй газар, газрын гэр байшинг арчмуй. Олон амьтан их дуугаар уйлж орлилдон Гашуун зовлонгоор нийлнэ. Амар тайван амьд явахуйд үнэхээр бэрхтэй. Эрлэгийн ороолон чтгөрүүд шөнө үүд цохиж дуудна Өдөр хүмүүнд үзэгдэн явна. Догшин бар уулнаас бууж амьтныг хорлох хийгээд хорт могой зам бүрхэнэ Ертөнц оршивч амь зуухад үнэхээр бэрхтэй. Дээр дурьдсан арван аюулаас гэтэлж гарсан хойно Би сая хүн болов хэмээн санавч Энэ аюул зовлонг амсалгүй гарах арга үгүй буй заа. Жич айлтган соёрхсоныг хичээн дагаваас Бас бушуу түргэн сэтгэлээ засаж чадваас Өршөөлтэй болой. Явдал бүхнээ засахын зүгт хичээн сонсож үзвээс Даруй сэтгэлээ буцааж засахыг хичээгээрэй. Үхэх цагт аврах арга жам байдаггүй биш үү Эртнээс сүнс сүлд зэргээ дахин дахин засч Зайлж гарахыг хичээгээрэй. Та нар олон бүгдээрээ бушуу түргэн сэтгэл гаргаж Эцэг эхээ асран өргөх нь маш их хэрэгтэй. Төр засгийн элч албан даалгавартан Сайд ноёдыг эрхэмлэн хүндэлж, Дорд ард иргэдүүдийг асран тэтгэж, Үнэнхүү ядуу боловч хэв журмыг сахиж Хулгай хийлгүй явж, Буян сайн болбоос ядарсан амьтанд туслан, Мэргэн нь мунхагаа сургаж Их олон бүгдээрээ Ертөнцийн арван аюулаас гэтэлж үз Тийм нь бас ерөөл хувьтай буян үйлдсэнийг Эргэж тэгшрүүлэх тавилантай болой. Үүнээс гадна бичиг үсэг мэдэх хэн боловч Ертөнцийн олон түмэнд түгээн тарааваас Нэгэн биеийн зовлон нь арилж толь мэт ариун болно. Олноор бичиж хэвлэн тарааваас Түүний нэгэн гэрийн аюул зовлон үгүй болно. Харгис муу хүн үнэмших үгүй бөгөөс Догшин чөтгөр цаг мөчийн дотор ирж Түүний биед хүрсэн даруй бие нь мэнэрч муужраад Долоон сүвнээс нь цус гарч түгэн үхнэ. Энэ цагт арван зүйлийн аюул гарахыг Бид мэдэвч илрүүлэн хэлж болохгүй. Тэнгэрийн арга сүв илгээмжийн Цаг хэм хэмнэл хэзээ болохыг Урьдчилан илрүүлбээс ялд унаж хохирно. Бие хэл сэтгэл энэ гурвын нүгэл зовлонгоос Гэтлэхийн зүгт зүтгэцгээе. Алин бэр номын үсэг сургаал айлтгалыг Биеийн нүдний цөцгийн мэт хайрлах хэрэгтэй байна. Түүнээс гадна одоо цагт туслах ном нь энэ болой. Ээ ма хо ум му пани пани суха Гэрийн бүгд нэг нэгийг бүтээж тахиваас гэрийн гай барцад арилна. Энэ ирэх арван зүйлийн аюул зовлонгоос Эрхбиш гэтэлж гарах болно. Шар, хар хэн боловч хүж зул ариулан өргөж Наминчлан залбирч чулууны бичгийг ухагдахуун Зарлиг айлтгалыг сайн биелүүлбээс муугаас зайлж Үнэхээр сайн бүхэн учран жаргана гэдэгт итгэгтүн. Сайн цагаан – Саар хар, Буян цагаан – Бузар

Page 40: boshguud

хар, Орлого цагаан – Зарлага хар, Эрүүл цагаан – Өвчин хар, Эе цагаан – Эвдрэл хар, Шударга цагаан – самуун хар, Баяр цагаан – байлдаан хар, Ажил цагаан – Залхуу хар, Жаргал цагаан – Зовлон хар, Сүнс, сүлд цагаан – Шунал, уур, атаа хар