gaali

15
Гаалийн татвар,түүний төрөл Гарчиг Оршил Гаалийн татварын тухай, ноогдуулах арга Гаалийн татварын төрөл Гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт Гаалийн болон бусад татварын төлбөрийг түр хойшлуулах, ноогдуулах, буцаан олгох Гаалийн татварыг бодох аргачлал Дүгнэлт Ном зүй www.zaluu.com www.zaluu.com

Upload: bayar-jargal

Post on 26-Aug-2014

1.115 views

Category:

Documents


8 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: gaali

Гаалийн татвар,түүний төрөл

Гарчиг

Оршил

Гаалийн татварын тухай, ноогдуулах арга

Гаалийн татварын төрөл

Гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

Гаалийн болон бусад татварын төлбөрийг түр

хойшлуулах, ноогдуулах, буцаан олгох

Гаалийн татварыг бодох аргачлал

Дүгнэлт

Ном зүй

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: gaali

Оршил

Сүүлийн жилүүдэд гаалийн байгууллагын үйл ажиллагаа улам

боловсронгуй болж, бүтэц, зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж, зах

зээлийн өндөр хөгжилтэй орны жишигт ойртох бодит боломжийг бүрдүүлж

байна.

Манай улсад олон жилийн туршид импортын барааны гаалийн татварыг

нь гаалийн үнийн дүнгийн 15 хувиар тогтвортой мөрдөж ирсэн

байна.Харин тарифын хязгаарлалт бүхий экспортын барааны гаалийн

татвар нь харьцангуй өндөр хувь хэмжээтэй нэлээд хэлбэлзэлтэй байгаа

болно. Монгол улсад тарифын хөнгөлөлт үзүүлдэг улсын гарал үүсэлтэй

бараанд гаалийн тарифын хөнгөлөлттэй хувь, хэмжээ, үндэсний нэн

тааламжтай нөхцөл олгодог улсын гарал үүсэлтэй бараанд гаалийн

тарифын нэн тааламжтай хувь, хэмжээ, бусад улсын гарал үүсэлтэй

бараанд гаалийн тарифын ердийн хувь, хэмжээг хэрэглэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: gaali

Гаалийн татвар

Гаалийн татвар гэдэг нь барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн тарифын тухай

болон гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан

татварыг хэлнэ.Гаалийн татвар ноогдуулах хэлбэр нь:

Гаалийн үнээс хувиар

Барааны нэгжид мөнгөн илэрхийлэлээр

Дээрх 2 хэлбэрийг дангаар эсхүл хослуулан

Дээрх 2 хэлбэрээс гаалийн өндөр татвартайг нь сонгоно.

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн тарифын дагуу татвар ноогдуулах

бөгөөд гаалийн тариф нь:

Ердийн

Хөнгөлөлттэй

Нэн тааламжтай хувь хэмжээнээс бүрдэнэ.

Гаалийн татварын үүрэг нь:

Улсын төсвийг бүрдүүлэх

Дотоодын зах зээлийг хамгаалах

Тааламжгүй экспорт, импортыг хязгаарлах

Монгол улсад тарифын хөнгөлөлт үзүүлдэг улсын гарал үүсэлтэй бараанд гаалийн

тарифын хөнгөлөлттэй хувь, хэмжээ, үндэсний нэн тааламжтай нөхцөл олгодог улсын

гарал үүсэлтэй бараанд гаалийн тарифын нэн тааламжтай хувь, хэмжээ, бусад улсын

гарал үүсэлтэй бараанд гаалийн тарифын ердийн хувь, хэмжээг хэрэглэдэг. Гаалийн

тарифын ердийн хувь, хэмжээ нь нэн тааламжтай хувь, хэмжээнээс 2 дахин их байдаг.

Импортын барааны гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь 6 аргыг хэрэглэдэг.

1. Хэлцлийн үнийн арга

2. Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга

3. Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга

4. Ялгавартай үнийн арга

5. Нийлбэр үнийн арга

6. Уялдуулан хэрэглэх арга

Хэлцлийн үнийн арга.

Энэ арга нь гаалийн үнэлгээний үндсэн арга юм. Хэлцлийн үнийн аргаар гаалийн үнэ

тогтоохдоо Монгол улсын нутаг дэвсгэрт барааг хүргэхтэй холбогдон гарсан хэлцлийн

үнэд тусгагдаагүй эсвэл хэлцлийн үнээс тусдаа ялгарч харагдаж байгаа тоон

үзүүлэлтээр илэрхийлэгдсэн бөгөөд гадаад худалдааны, санхүү худалдааны болон

санхүү нягтлан бодох бүртгэлийн үндэслэлтэй мэдээ баримтад тулгуурласан барааг

Монгол улсын хилийн өртөө хүртэл тээвэрлэх, ачих, буулгах зардал, даатгалын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: gaali

хураамж зэрэг зардлуудыг нэмж тооцно.

ГҮ=ХҮ+/Т+К+Д+П+О/-Х

ГҮ - гаалийн үнэ

ХҮ - хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих үнэ

Т+К+Д+П+О – тээврийн зардал, комиссын шимтгэл, даатгал, патент, худалдан авагч

тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцууласан ашигласнаас олох

орлогоосоо шууд болон шууд бус хэлбэрээр худалдагчид төлөх хэсэг

Х – импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих бодит үнээс хасах төлбөр зардал

Нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга.

Нэг төрлийн бараа гэдэгт физик шинж чанар, барааны тэмдэг болон барааны нэр

хүнд, үйлдвэрлэгч зэрэг үзүүлэлтээр адил барааг хэлнэ. Ижил төрлийн бараа гэдэг нь

бүх үзүүлэлтээр ижил биш боловч ижил зориулалтаар ашиглаж болох, арилжааны

хувьд харилцан бие биенээ орлож чадах, үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг нь ижил

барааг ойлгоно. Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, барааны тэмдэг

болон барааны нэр хүнд, барааны гарал үүслийн улс зэрэг шинж тэмдгийг харгалзан

үзнэ. Импортын барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох

боломжгүй бол гаалийн үнийг нь нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэлцлийн

үнээр тодорхойлно.Импортын барааны гаалийн бүрдүүлэлт хийгдсэн өдрөөс өмнөх 90

хоногийн хугацаанд гаалийн нутаг дэвсгэрт оруулсан байвал зохино. Нэг төрлийн

барааны хэд хэдэн хэлцлийн үнийг үндэслэж болохоор байвал хамгийн бага үнийг нь

тодорхойлно.

Ялгавартай үнийн арга.

Дээрх гурван аргаар гаалийн үнэ тогтоох боломжгүй бол энэ арга руу шилжинэ.

Үнэлэх гэж буй импортын бараа эсхүл түүнтэй нэг болон ижил төрлийн барааг Монгол

улсад худалдан борлуулсан байвал энэ аргыг хэрэглэнэ. Импортын барааны гаалийн

үнийг энэ аргаар тодорхойлохдоо импортын бараа, эсхүл түүнтэй нэг болон ижил

төрлийн барааг импортлох үед буюу ойролцоо хугацаанд харилцан хамааралгүй

этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр худалдан борлуулсан нэгжийн үнийг суурь болгон

авч төлсөн буюу төлбөл зохих комиссын ердийн шимтгэл болон адил ангилал бүлгийн

барааг Монгол улсад худалдан борлуулахтай холбогдон гарсан ерөнхий зардал болон

ашиг, Монгол улсын нутаг дэвсгэрт гарсан тээврийн даатгалын болон бусад ердийн

нэмэгдсэн зардлууд, тухайн барааг импортлох, худалдан борлуулахтай холбогдуулан

Монгол улсад гаалийн татвар болон бусад албан татварууд зэрэг зардлуудыг хасна.

Хэрвээ өөр үнээр ижил тоо хэмжээгээр борлогддог бол хамгийн бага үнийг суурь

болгон сонгодог.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: gaali

Нийлбэр үнийн арга.

Нийлбэр үнэ нь дараахь үнэ, өртөг, зардлын нийлбэрээс бүрдэнэ.

* үнэлэх гэж байгаа тухайн импортын барааг үйлдвэрлэхэд зарцуулсан материал,

үйлдвэрлэлийн болон бусад боловсруулалтын үйл ажиллагааны зардал буюу өртөг

* үнийг нь тодорхойлж буй бараатай адил төрөл бүлгийн барааны арилжаанд

тусгаддаг бөгөөд тухайн барааг Монгол улсад экспортлоход үйлдвэрлэгчээс гаргасан

ерөнхий зардал болон ашгийн хэмжээ

* монгол улсын гадна буй болсон тээвэрлэлтийн үйл ажиллагааны зардал болон

даатгалын шимтгэл

Уялдуулан хэрэглэх арга.

Энэ арга нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга бөгөөд тогтоох гэж буй гаалийн үнэ нь

аль болох урьд нь тогтоосон гаалийн үнэ дээр үндэслэх ѐстой.

Экспортын барааны гаалийн үнийг тогтоохдоо дараахь аргуудыг хэрэглэдэг. Үүнд:

1. гэрээ хэлцлийн үнийн арга

2. өртөг зардлаас тооцох арга

3. нэг болон ижил төрлийн барааны гэрээ, хэлцлийн үнэд түшиглэх арга

4. зах зээлийн мэдээлэл сурталчилгааны арга

Экспортын барааны гаалийн үнэ нь тухайн бараатай холбоотой Монгол улсын хил

хүртэлх бүх өртөг, зардалд төлбөрийг шингээсэн байна. Экспортоор бараа гаргаж

байгаа этгээд энэ аргачлалын дагуу гаалийн үнийг тодорхойлж холбогдох нотлох,

баталгаажуулах бичиг баримтын хамт гаальд үнэн зөв гаргаж өгнө.

Гэрээ хэлцлийн үнийн арга.

Энэ аргаар тогтоох гаалийн үнэ нь франко – Монгол улсын хил буюу DAF – Монгол

улсын хил нөхцлөөр эсхүл түүнтэй адилтгаж болох нөхцлөөр тохирсон хэлцлийн үнэ

байна. Хэрэв энэ аргаар тодорхойлох гаалийн үнэд гэрээ, хэлцэл туссан бараа

нийлүүлэх нөхцлийн дагуу Монгол улсын хил хүртэлх дараахь зардал, төлбөр ороогүй

бол нэмж тооцно.

* Монгол улсын хилийн боомт, нисэх буудал, төмөр замын өртөө болон гаалийн

хяналтын бүсэд хүргэхтэй холбоотой тээврийн зардал

* Тээврийн болон экспортын бичиг баримт бүрдүүлэхэд гарсан хураамж, зардал,

даатгалын шимтгэл, барааг ачих, буулгах, хадгалах болон шилжүүлэн ачих зардал

орно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: gaali

Өртөг зардлаас тооцох арга.

Өмнөх аргаар экспортын барааны гаалийн үнийг тогтоох боломжгүй тохиолдолд энэ

аргыг хэрэглэнэ. Өртөг зардлаас тооцох аргаар экспортын барааны гаалийн үнийг

тодорхойлохдоо тухайн барааны өртөгт шууд ба шууд бус байдлаар шингэсэн

дараахь өртөг, зардал, шинэ, төлбөрийг нэмж тооцно. Үүнд:

* Үнийг тодорхойлж буй барааг үйлдвэрлэхтэй холбогдуулан үйлдвэрлэгчээс бараан

бүтээгдэхүүнд бүрэлдэхүүн хэсэг болгон хэрэглэсэн түүхий эд, үндсэн болон туслах

бараа материалын үнэ, эсхүл өртөг

* бараа үйлдвэрлэхтэй холбогдон гарах шууд болон шууд бус үйлдвэрлэлийн үйл

ажиллагааны зардал

* цахилгаан дулаан, уур ус, холбоо, түрээсийн зардал

* үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдлийн тухайн бараанд ногдох хэсэг болон

бусад зардлууд орно.

Нэг болон ижил төрлийн барааны гэрээ, хэлцлийн үнэд түшиглэх арга.

Энэ аргыг эхний 2 аргаар экспортын барааны гаалийн үнэ тодорхойлох боломжгүй

тохиолдолд хэрэглэнэ. Энэ аргаар гаалийн үнийг тодорхойлохдоо дараах

үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.

* Нэг болон ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргуудыг хэрэглэх зайлшгүй

нөхцөл нь харьцуулан жиших барааны үнэ нь тухайн, эсхүл өөр бусад аж ахуйн нэгж

байгууллагын гэрээ, хэлцлийн үнэ байх

* Харьцуулан жиших барааг сонгохдоо үнэлж буй бараатай нэг зэрэг, эсхүл 60 – аас

дээшгүй хоногийн дотор экспортолсон байх

Зах зээлийн мэдээлэл сурталчилгааны арга.

Экспортын барааны үнэлгээнд дээрхи аргуудаар гаалийн үнэ тогтоох боломжгүй

тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ. Энэ аргаар гаалийн үнэ тогтоохдоо олон улсын

худалдааны практик, тухайн үеийн дэлхийн зах зээлийн үнийн мэдээлэл, судалгаа,

тариф зэрэгт түшиглэнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: gaali

Гаалийн татварын төрөл

1. Экспортын барааны гаалийн татвар

№ Барааны нэр Хэмжих

нэгж Гаалийн татвар

1 Хаягдал хөнгөн цагаан кг 350 төгрөг

2 Хаягдал хар төмөр, ширэм кг 140 төгрөг

3 Хаягдал зэс кг 1500 төгрөг

4 Хаягдал гууль кг 128 төгрөг

5 Хаягдал рельс кг 25 төгрөг

6 Ямааны боловсруулаагүй

ноолуур кг 4000 төгрөг

7 Тэмээний боловруулаагүй эм

ноолуур кг 200 төгрөг

8 Тэмээний боловсруулаагүй эр

ноолуур кг 100 төгрөг

9 Бөөрөнхий мод, гуалин Шоо.метр 150.000 төгрөг

10 Ямаа, ишигний

боловруулаагүй арьс ш 1500

11 Алт 10%

2. Импортын барааны гаалийн татвар

Импортын гаалийн татварын хэмжээ нь 0 болон 5%тай байна.Гаалийн татварын хувь

хэмжээ 0 %тай дараах бараа байна.

Эмнэлэг, мэс заслын тоног төхөөрөмж

Үржлийн цэвэр үйлдвэрийн мал

Цахилгаан интеграл схем

Энэ 3 нэр төрлийн бараанаас бусад бараанд 5%ийн гаалийн татвар авна.

3. Улирлын гаалийн татвар

1. Хүнсний ногоо

2. Гурил

9 сарын 1 нээс 4 сарын 1нд дээрх бараанд 15%, 4 сарын 1-нээс 9 сарын 1 хүртэл

5%ийн гаалийн татвар ноогдуулна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: gaali

Гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт

Орчин үед гаалийн баталгаат агуулахыг үйлчлүүлэгчдэд гаалийн болон бусад татвар

барагдуулах, зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн бичиг баримтыг бүрэн

бүрдэл болгох цаг хугацаа олгох зэрэг гадаад худалдааны таатай орчин бүрдүүлэх

чухал арга хэрэгсэлийн нэг болгон ашиглаж байна. Гаалийн баталгаат агуулахын

горимд буй бараанд ямар нэг татвар ноогдуулахгүй. Мөн тэндээсээ өөр горим дахин

сонгох боломжтой бөгөөд энэ нь 2 жил хүртэлх хугацаагаанд үйлчилж байдаг

онцлогтой. Гаалийн байгууллага нь гаалийн татвар, нэмсэн өртгийн татвар, онцгой

албан татвар зэрэг татварын хэд хэдэн төрөл дээр ноогдуулалт, барагдуулалт,

хөнгөлөлт, чөлөөлөлтийн үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ гаалийн татвараас

чөлөөлөх барааг тухайн засгийн газрын бодлоготой уялдуулах, эсвэл хуульд хатуу

зааж чөлөөлөх гэсэн 2 үндсэн аргыг хэрэглэдэг.

Гаалийн татвараас чөлөөлөх бараа

1. Тусламжийн бараа

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, хиймэл эд

эрхтэн

3. Валют, гадаадад захиалгаар хийлгэсэн МУ-н мөнгөн тэмдэгт

4. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл

5. Эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус,цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн

6. Импортоор оруулах бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал

7. Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу импортолсон

техник, тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг

8. Зөвхөн тахир дутуу, тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам тавцан, эсвэл

хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө жолоодох, удирдлага нь зөвхөн гар

ажиллагаатай тусгай зориулалтын автомашиныг 1 хүнд 1удаа

9. Иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, сэлбэг хэрэгсэл

10. Хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл

11. Гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, НҮБ, түүний

төрөлжсөн салбарын албан хэрэгцээнд зориулсан бараа

12. Дээрх байгууллагад ажиллаж буй хүмүүсийн хувийн хэрэглээний эд зүйл

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: gaali

Гаалийн болон бусад татварын төлбөрийг түр хойшлуулах,

ноогдуулах, буцаан олгох

Гаалийн болон бусад татварын төлбөрийг түр хойшлуулах

МУ-н засгийн газрын шийдвэрээр гаалийн байгууллага гаалийн болон бусад татварын

төлбөрийг 2 сараас илүүгүй хугацаагаар хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлөхийг татвар

төлөгчид зөвшөөрч болно.

Гаалийн татвар ноогдуулахгүй байх

Гаалийн байгууллага онцгой тохиолдолд зохих журмын дагуу гаалийн хилээр түр

хугацаагаар нэвтрэх бараанд гаалийн татвар ноогдуулахгүй байж болно. Гаалийн

татвар ногдуулахгүй байх тохиолдол:

Гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах бараа дотоодын үйлдвэрийнх болох нь

нотлогдох

МУ-н гаалийн нутаг дэвсгэр дээр байгаа гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай

бүсэд гадаадаас бараа оруулах

Ташаарч тээвэрлэсний улмаас барааг буцаан нэвтрүүлэх

Гаалийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх болон шилжүүлэн ачих

горимын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх

Гаалийн татварыг хорогдуулж тооцох

Бараа гаалийн хяналтанд байх хугацаанд гэмтэж, чанараа алдсан, зориулалтын дагуу

ашиглах боломжгүй болсон, тоо хэмжээ, жин нь багассаныг холбогдох бичиг,

баримтаар нотолсон тохиолдолд гаалийн байгууллага түүнд ногдох татварыг 100

хүртэл хувиар хорогдуулан тооцож болно.

Урьдчилан төлсөн гаалийн татварыг хорогдуулан тооцож, буцаан олгох

Гаалийн байгууллага урьдчилан төлсөн гаалийн татварыг дор дурьдсан тохиолдолд

100 хүртэл хувиар хорогдуулан тооцож, буцаан олгож болно.

Бараа гаалийн хяналтанд байх хугацаанд гэмтсэн, чанараа алдсан,

зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, тоо хэмжээ, жин нь багассаныг

холбогдох бичиг баримтаар нотолсон

Гаалийн байгууллага барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, түүнээс гаргахыг

зөвшөөрөхөөс өмнө уг бараа гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд

хамрагдсан, эсвэл гаалийн татвар үл ноогдуулах горимд шилжсэн.

Гаалийн татварыг буцаан олгох

Гаалийн байгууллага дор дурьдсан тохиолдолд гаалийн татварыг 100 хүртэл хувиар

буцаан олгож болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: gaali

Гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бөгөөд гаалийн татвар

ноогдуулсан бараа гаалийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан

Эсхүл гаалийн татвар үл ноогдуулах горимд шилжсэн

Эсхүл уг барааг гаалийн хилээр хугацаанд нь буцаан нэвтрүүлсэн.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: gaali

Гаалийн татварыг бодох аргачлал

Дээрх албан татварын төрлүүдийг ногдуулахдаа татвар тооцох дараахь хоѐр

хэлбэрийг ашигладаг.

1.Гаалийн үнээс хувиар тооцох хэлбэр:

Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъѐог хэрэглэнэ.

ГТ=ГҮ х Т1

ГТ - гаалийн татвар

ГҮ - гаалийн үнэ

Т1 - Үнээс тооцох тарифын хувь хэмжээ

2. Биет хэмжигдэхүүнээс тооцох хэлбэр:

Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъѐог хэрэглэнэ.

ГТ= ТХ х Т2

ГТ – татварын хэмжээ

Т2 – тоо хэмжээ, жингээс тооцох тарифын хувь хэмжээ

ТХ – татвар тооцох барааны тоо хэмжээ, жин буюу биет хэмжигдэхүүн

Гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь томъѐог хэрэглэнэ.

ГҮ=ХҮ + (Т+К+Д+П+О) – Х

- ГҮ – гаалийн үнэ

- ХҮ – хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн, төлбөл зохих үнэ,

- Т – тээврийн зардал,

- К – комисс,

- Д – дэмжлэг,

- П – патент,

- О – орлого,

- Х – хасагдах зардал

Эдгээр нэмэгдэх болон хасагдах зардлуудыг тус тусад нь дэлгэрэнгүй авч үзье.

1.Т буюу тээврийн зардалд барааг Монгол Улсын хилийн өртө хүртэл тээвэрлэх, ачих

буулгах зардал, тээврийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан аливаа

хураамж, үнэ хөлс, тээвэрлэлтийн явцад бараанд зориулж, тухайлбал шаардлагатай

дулаан бүхий орчинд тээвэрлэх ѐстой бараа бол түүнд гарах зардал, мөн үүнтэй

төстэй чийг, агааржуулалт, хөргөлтөд гарах зардал, түүнчлэн хэрвээ амьд амьтан бол

түүнийг хооллох, эмчлэх зэрэг тухайн барааны бүрэн бүтэн байдал, чанарыг

хадгалахтай холбогдон гарах зардлууд, даатгалын хураамж хамаарна.

2.К буюу комисст тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн

төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт

ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын дараахь үнийг хамруулан авч үзнэ:

3.Д буюу дэмжлэгт тухайн барааг экспортонд зориулж үйлдвэрлэх, Монгол Улсад

экспортлох үйл ажиллагаатай холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас

худалдагчид буюу үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй,

эсвэл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний өртгийн зохих хэсгийг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: gaali

ойлгоно.

4.П буюу патентэд тухайн үнэлж байгаа барааг худалдан борлуулах нөхцөл болгон

худалдан авагчаас шууд ба шууд бус хэлбэрээр төлсөн, эсвэл төлөх патент, оюуны

өмчийн эрхийн гэх мэт төлбөр, шимтгэл хамаарна.

5.О буюу орлогод худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран

зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд ба шууд бус хэлбэрээр худалдагчид

эргүүлж төлөх хэсэг хамаарна.

6.Х буюу хасагдах зардалд дараахь бүлэг зардлууд орно. Үүнд: Үйлдвэрлэлийн

хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсоны дараа суурилуулсан,

угсарсан, бүтээн босгосон, засварласан болон техникийн туслалцаа үзүүлсэн, үүнтэй

холбоотой сургалт явуулсаны төлөө худалдагчид төлсөн төлбөр, импортолсоны

дараахь тээврийн зардал, импортлогч орны гаалийн болон бусад татвар г,м.

ЖИШЭЭ-1: /Онцгой албан татвартай бараа/

Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3

Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд

оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 1400 ам.доллар төлсөн

гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.

· ХҮ - худалдаж авсан үнэ

· З - тээврийн зардал болон бусад зардал

· ГҮ - гаалийн үнэ (зах зээлийн үнэ)

· Х - тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд мөрдөж байгаа ам.долларын ханш

(1 $=1’310 төгрөг гэж тооцов.)

· ГТ - гаалийн татвар (5%)

· ОАТ - онцгой албан татвар

· НӨАТ - нэмэгдсэн өртөгийн албан татвар 10%)

ТЗ- НӨАТ-н хувь

1. ГҮ=(ХҮ+З)*Х

ГҮ=(2100+1400)*1310=4'585’000 төгрөг

2. ГТ=ГҮ*5%

ГТ=4’585’000*5%=229'250

3. Суудлын автоамашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь

2000см3 тул Онцгой албан татварын хуулийн дагуу 2'000 ам.доллар

2'000*1'310=2’620’000 төгрөгийн ОАТ ногдуулна.

НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%

4. НӨАТ=(4'585’000+229'250+2’620’000) *10%=743’425 төгрөг

ТАТВАРЫН ДҮН: 229'250+2’620’000+743’425 буюу

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: gaali

Таны импортлосон автомашинд нийт 3'592’675 төгрөгийн татвар ногдох тооцоо гарч

байна.

ЖИШЭЭ-2: /Импортын бараа /

Иргэн Н Финланд улсаас CIF Тян-Жинь нөхцөлөөр 60 тонн элсэн чихэр, тонн тус бүр

нь 325 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулжээ. Тян-Жиниас Улаанбаатар

хүртэлх тээврийн зардалд 1850 ам.доллар, даатгалын хураамжинд 250 ам.доллар тус

тус төлсөн байна. Энэ тохиолдол иргэн Н хэдэн төгрөгийн татвар төлөхийг тооцож

үзье.

ГТ=ГҮ*Т1

ГТ=(325*60+1850+250)*1180*0.05=1274400 төгрөг

Үүнээс: ГҮ=(325*60+1850+250)*1180=25488000 төгрөг 1US$=1180 төгрөг гэж тооцов

ТЗ=5%

НӨАТ=(ГҮ+ГТ)*Т3

НӨАТ=( 1274400+25488000)*0.10=25615440

Үүнээс Т3=10%

Бүгд татвар=ГТ+НӨАТ=1274400+25615440 =26889840 төгрөг болж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: gaali

Дүгнэлт

"Гаалийн албан татвар" гэж барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд Гаалийн тарифын

тухай хууль болон Гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах

албан татварыг хэлнэ. "Бусад албан татвар" гэж дээрх хуулиас бусад хуульд заасны

дагуу татвар төлөгчөөс гаалийн байгууллагын хурааж авах албан татварыг хэлнэ.

Гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн тарифын дагуу гаалийн албан татварыг

ногдуулна. Гаалийн татварыг гаалийн үнийг үндэслэн тооцно.

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн тарифыг Монгол Улсын Их Хурал

батална. Шаардлагатай бол УИХ эрх олгосноор ЗГ гаалийн тарифын хувь хэмжээг

өөрчилжболно

Гаалийн тарифын хувь, хэмжээг тогтоох, бууруулах, нэмэгдүүлэх, гаалийн татвараас

чөлөөлөхдөө тухайн барааны код, нэр төрлийг " Барааг тодорхойлох, кодлох

уялдуулсан систем" -ийн дагуу заана. Гаалийн татварын бодлогыг боловсруулах,

тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой

тогтоох, нэмэгдэл татвар ногдуулахтай холбогдсон асуудлаар санал, дүгнэлт гаргах

үүрэг бүхий Гаалийн тарифын орон тооны бус зөвлөл ажиллана.

Монгол Улсын Засгийн газар Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг тогтоож,

дүрмийг батална. Гаалийн тарифын зөвлөлийн үйл ажиллагааг гаалийн асуудал

эрхэлсэн ЗГ-ын гишүүн удирдана.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: gaali

Ном зүй

Ж.Жавзандулам, Ж.Батсуурь-Гаалийн эрх зүй-УБХот 2005 он

МУИС-ийн хууль зүйн сургууль-Гаалийн эрх зүй-УБХот 2003 он

Д.Батаа- МУ-н Гаалийн эрх зүй-УБХот 1999 он

www.legalinfo.mn

www.zaluu.comwww.zaluu.com