hevleld uguh

20
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2009-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН 3 ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ Агуулга Нийт зорилтын тоо Хэрэгжих заалтууд Биелсэн Хөрөнгө шийдэгдээгүй Үүний дотор 90% 70% 50% 30% 10% 1 Нутгийн захиргааны ажлыг боловсронгуй болгох бодлого 12 12 7 4 - 1 - - 90.8 % 2 Нийгмийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх бодлого 20 20 - 17 3 - - - 87 % 3 Эдийн засгийн талаарх бодлого 13 13 3 5 3 1 1 - 78.4 % 4 Дэд бүтэц, тохижилт, байгаль орчны талаарх бодлого 14 14 3 1 9 1 - - - 81.4 % Нийт 59 59 13 1 35 7 2 1 - 85,9 %

Upload: chimeddagva-tumur

Post on 29-Apr-2015

299 views

Category:

Documents


9 download

TRANSCRIPT

Page 1: hevleld uguh

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2009-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХӨТӨЛБӨРИЙН 3 ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ

№ Агуулга

Ни

йт

зори

лты

н то

о

Хэр

эгж

их

заал

тууд

Би

елсэ

н

Хөр

өнгө

ш

ий

дэг

дээ

гүй

Үүний дотор

90% 70% 50% 30% 10%

1 Нутгийн захиргааны ажлыг боловсронгуй болгох бодлого

12 12 7 4 - 1 - - 90.8 %

2 Нийгмийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх бодлого

20 20 - 17 3 - - - 87 %

3 Эдийн засгийн талаарх бодлого 13 13 3 5 3 1 1 - 78.4 %

4 Дэд бүтэц, тохижилт, байгаль орчны талаарх бодлого

14 14 3 1 9 1 - - - 81.4 %

Нийт 59 59 13 1 35 7 2 1 - 85,9 %

Page 2: hevleld uguh

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2009-2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХӨТӨЛБӨРИЙН 3 ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ

НЭГ.НУТГИЙН ЗАХИРГААНЫ АЖЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ БОДЛОГО

д/д Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт Биелэлт

ЗОРИЛГО:ЗОРИЛГО: Ёс зүйтэй төрийн алба, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгоно.Ёс зүйтэй төрийн алба, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгоно.

1-1

Дүүрэг бие даан хөгжих, эрх зүйн статус, эдийн засагтай болгох санал боловсруулж, “Сайн Засаглал”-ыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах;

УИХ-ын дэргэдэх Иргэний танхимд УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс албадын удирдлагууд, хороодын Засаг дарга нар хамтран “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, 4 багц санал боловсруулан хүргүүлсэн. Уг хэлэлцүүлэгт дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагч, иргэд нийлсэн 140 хүн хамрагдсан байна.

1-2

Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Нутгийн захиргааны байгууллагуудыг төрийн жинхэнэ албан хаагчдаар бүрдүүлж, оновчтой бүтцийг бий болгон, мэргэшүүлж тогтвортой ажиллах нөхцөлийг хангаж, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

Засаг даргын Тамгын газар болон хороод төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдаар 100 хувь бүрдсэн. Төрийн албан хаагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх үүднээс 32 удаагийн ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж, давхардсан тоогоор 245 албан хаагчид хамрагдсан. “Төрийн албан хаагчдийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны дэд хөтөлбөр”-ийн хүрээнд 2009-2011 онд 237 албан хаагчид 469.966.690 төгрөгийн тэтгэмж, тусламж үзүүлсэн.

1-3

Төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлж, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн бүх шатны байгууллага, нэгжийн ажлын уялдааг сайжруулж, гүйцэтгэлийн хяналтыг тогтмол тавьж, үр дүнг дээшлүүлэх;

Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнийг 14 хоног тутамд хийж, нийт 24 удаа зохион байгуулсан. Өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг тухай бүр үр дүнг тооцож, www.ulaanbaatar.mn сайтад байршуулж байсан. Дүүргийн Засаг даргын 115 дугаар захирамжаар Хяналт-шинжилгээ, үнэлгээний баг байгуулагдаж, 18 заалт бүхий төлөвлөгөөний дагуу Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс, албад, хороодын дотоод үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тухай бүр зөвлөмж өгч, үр дүнг тооцон ажилласан.

1-4 Дүүргийн хөгжил дэвшилд тулгамдсан зорилт, бэрхшээлтэй асуудлыг амжилттай шийдвэрлэхэд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн санал санаачлага, хөтөлбөр төслийг дэмжин ажиллах;

УИХ-ын гишүүдын иргэдтэй хийх уулзалтын хуваарийг бүсээр гарган уулзалтыг зохион байгуулж, иргэдээс гаргасан санал шүүмжлэлийг холбогдох хэлтэс албадад хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж, дүүргийн Иргэдийн хурлын ажлын албанаас зохион байгуулж буй арга хэмжээнд тухай бүр дэмжиж хамтран ажиллаж байна. УИХ-ын гишүүдийн багцаас 2009-2011 онд 4,777,227,328 төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн. 7 хорооны 2308 иргэдийн санаачилж ирүүлсэн 21 төслөөс16 төслийг 73,7 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн. Төсөл хөтөлбөрийг дэмжих ажлын хүрээнд “Тогтвортой амьжиргаа 2” төслөөс сүүлийн 4 жилийн байдлаар 56 төсөлд 446,3 сая төгрөгнийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллага, Төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжлийг хангах, тэдгээрийн ажиллах нөхцөл, материаллаг баазыг сайжруулах зорилгоор Тамгын газрын хурлын заалыг засварлан, тохижуулж иж бүрэн техник тоног төхөөрөмжөөр хангахад 30.0 сая

Page 3: hevleld uguh

төгрөг зарцуулсан.

1-5

Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангаж соёл, чанар хүртээмжийг дээшлүүлэн төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, санаачлага, ур чадварыг сайжруулж ажиллах;

Швейцарын хөрөнгө оруулалттай “Нэг цонхны үйлчилгээ”-ний төслийг 2010 онд нэвтрүүлсэн. Төрийн болон хувийн хэвшлийн 6 байгууллага 53 төрлийн үйлчилгээг давхардсан тоогоор 200 000 гаруй иргэдэд мэдээлэл зөвлөгөө болон шууд үйлчилгээ үзүүлсэн. Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор хэлтэс албад, хороод “Нээлттэй хаалганы өдөр буюу ажлаа танилцуулах” өдрийг 16 хэлтэс, албад зохион байгуулж, 10 000 гаруй иргэдэд үйлчилсэн байна.

1-6

Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодод “Хороо, цагдаа, өрхийн эмнэлэг”-ийн цогцолбор байр барих ажлыг үргэлжлүүлж, нийт хороодыг цогцолбор байртай болгох;

7, 9, 15, 10, 18, 21, 23-р хороонд хороо, цагдаа, өрхийн эмнэлэгийн цогцолбор байрыг ашиглалтанд оруулж, дотоод тохижилт, техник хэрэгслийг дүүргийн хөрөнгөөр ханган үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. 2011 оны төсөв төлөвлөгөөнд 5, 6, 13, 17, 20-р хороод орсон. 2012 оны төсөв төлөвлөгөөнд тусгуулахаар 8, 4, 12, 11-р хороодын цогцолбор байр бариулахаар саналаа хүргүүлсэн. Ингэснээр 2012 онд нийт 23-н хороо цогцолбор байртай болно.

1-7

Мэдээллийг цуглуулах болон харилцан солилцох, иргэд, байгууллагад түргэн шуурхай хүргэх зорилгоор Тамгын газар, хороодыг өндөр хурдны шилэн кабельд холбож, иргэдийг мэдээллээр хангах болон төрийн үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх;

Тамгын газрын 512 Kbps байсан интернетийн хурдыг 1 Mbps байт болгон хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газартай хамтран мэдээллийн онлайн (TOUCH) самбараар иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг тухайн нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээ шаардлагад тохируулан, программ хангамжын шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Дүүргийн хэмжээнд нийт 34 мэдээллийн онлайн (TOUCH) самбарыг байрлуулсан бөгөөд тус самбарын программ хангамжийн шинэчлэлтийн ажил бүрэн хийгдэж дууссан. Тамгын газрын мэдээллийн гүйдэг самбар ажиллуулж байна. Иргэдэд өгөх мэдээллийн урсгалыг сайжруулах зорилгоор хороодын 28 зохион байгуулагч нарт зөөврийн комьпютер, 20-н хороодын нийгмийн ажилтануудад иж бүрэн комьпютер олгосон.

1-8

Хороодод зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын орон тоо, урамшууллыг нэмэгдүүлж, иргэний бүртгэлийн олон шат дамжлагыг арилгаж иргэдэд хүргэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

2000-аас дээш өрхтэй, 10000-с дээш хүн амтай 5-н хороонд 2 зохион байгуулагчтай болгож, нийт 28 зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг сонгон шалгаруулж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, чадваржуулах арга хэмжээ авсан. Хэсгийн ахлагч нарыг агаарын бохирдлын Улсын орон тооны бус байцаагчаар ажиллуулж сар бүр 57 000 төгрөгийн урамшуулал олгож байна. 92 хэсгийн ахлагч нарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140 400 төгрөгөө цалинжуулж байна. Нийт 24 олон нийтийн байцаагч нарт улиралд 90000 төгрөгийн урамшуулал олгодог. Иргэний бүртгэлийн олон шат дамжлагыг багасгах үүднээс Тамгын газрын “Нэг цонхны үйлчилгээ”-нд иргэний бүртгэлийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэдэд шууд үйлчилгээг үзүүлж байна.

1-9Хороо хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Хороо хөгжүүлэх сан”-г бэхжүүлж бие даасан байдлыг хангаж ажиллах;

Хороо хөтөлбөрийн хүрээнд нийт 8 хороо шинээр цогцолбор байртай болсон. 23 хороодын албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор техник хэрэгслийг бүрэн хангасан. Давсан орлогоос 23,0 сая төгрөгийг гаргаж, хороо хөгжүүлэх сангаар дамжуулан хороодын үйл ажиллагаанд зарцуулсан.

1-10 Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулахад иргэд, олон нийтийн байгууллагуудын оролцоог идэвхижүүлж,

Дүүргийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг 2009 онд 2043, хэргийн илрүүлэлт 51.3%-тай байсан бол 2010 онд 1938 гэмт хэрэг бүртгэгдэж, илрүүлэлт 58.0% болж урьд оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 5.1% аар буурч, илрүүлэлт

Page 4: hevleld uguh

цагдаагийн байгууллагын ажиллах нөхцөл, эдийн засаг, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлж хамтран ажиллах;

6.7%-аар өссөн байна. Харин 2011 оны эхний 11 сарын байдлаар 1839 гэмт хэрэг бүртгэгдэж, илрүүлэлт 62.3%-тай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэрэг 72 нэгжээр буюу 4.1%, хэргийн илрүүлэлт 14.2%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна. “Гэр бүл алдаршуулах төв”, “Эцэг эх, асран хамгаалагчдын холбоо”, “Гимсон”, “Өсвөр үе”, “Ядуурлын эсрэг хөгжлийн сан”, “Лусын дагина”, “Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн товчоо” зэрэг 20 гаруй төрийн бус байгууллагатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. 2009-2011 онд 10-р хорооны цагдаагийн кабонд засвар хийхэд 10 сая, Шевролет автомашин 5 149,940,000 сая, суурин олон гар станц 25 сая, хяналтын камер, LSD телевизор 2.848.130 төгрөг, жижүүрийн автомашин 30.000.000 төгрөг, нийт 207.788.130 төрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

1-11

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний саатлыг багасгахад чиглэгдсэн замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохиоллыг нэмэгдүүлэх;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хяналтын камер, 6 комьпютер, техник, тоног төхөөрөмж авахад 10 сая төгрөг, 3 мотоцикл 3 сая төгрөг, 4 замын уулзварт “ТОБ” авахад 750 000 төгрөг, 2009-2011 онд “Цагаан шугам ногоон гэрэл” арга хэмжээнд 1,6 сая төгрөгийг тус тус зарцуулсан. Нийт 157 замын тэмдэг, тэмдэглэл дүүргийн хэмжээнд тавигдсан. Үүнд: Саппорогийн тойргийн хөдөлгөөний гол ба туслах замын тэмдэг, тэмдэглэл, гол замын 3.1 тэмдэг 2 ш, зам тавьж өгнө 3.4 тэмдэг 4 ш, гол замын чиг 6.12 нэмэлт тэмдэг 2 тус тус шинээр тавигдсан. 13 уулварын гэрлэн дохионуудийг бүрэн шинэчилж ашиглалтанд оруулсан. Энэбишийн өргөн чөлөө Эхнялхасын ЭШТөвийн баруун урд уулзвар буюу ОК-65 пост, модны 2-ийн ОК-74 уулзварт шинээр 2 гэрлэн дохиог суурьлуулсан. Хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөн зохицуулах шаардалагатай зам, уулзварт ”баруун гар тийш” 4.1б, “Орох хориотой” 2.1, “Чигээрээ явна” 4.1а, “Түр зогсох хориотой” 2.27, “Явган хүний гарц” 5.16, “Гол зам” 3.1, “зам тавьж өгнө” 3.4 зэрэг тэмдэгүүдийг байршуулсан.

1-12

Батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль, тогтоомжийн биелэлтийг дүүргийн хэмжээнд хангах ажлыг тайван болон онцгой нөхцөлийн үед зохион байгуулж, хэрэгжүүлэх;

Нийт 34 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудын иргэний цэргийн үүргийн биелэлтэнд хяналт шалгалт хийснээс зөрчил гаргасан 83 иргэнд захиргааны хариуцлага тооцож, 53 иргэнээр цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаалгаж 15 сая гаруй төгрөгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлсэн. 6 удаагийн цэрэг татлагыг хугацаанд нь чанартай зохион байгуулж, 100 хувь биелүүлсэн. Цэргийн тоо бүртгэлийг тогтоосон хугацаанд явуулж цэргийн насны иргэдийн хамрагдалт 94,7%-тай байна. Цэргийн штабын цэргийн бүртгэлийн мэдээллийн сангийн баяжилт 98%-ийн гүйцэтгэлтэй байна.

ХОЁР. НИЙГМИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГОХОЁР. НИЙГМИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОДЛОГО

д/д Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт Биелэлт

ЗОРИЛГО: Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж,ЗОРИЛГО: Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж,нийгмийн цогц бодлогоор хүний хөгжлийг дэмжинэ.нийгмийн цогц бодлогоор хүний хөгжлийг дэмжинэ.

2-1 Айл өрх, иргэн бүрийг нийгмийн цогц бодлогоор дэмжиж, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог дээшлүүлж иргэдийн

Тогтвортой амьжиргаа 2 төслийн хүрээнд сүүлийн 4 жилийн байдлаар 56 төсөлд 446,3 сая төгрөгнийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 7 хорооны 2308 иргэдийн санаачилж ирүүлсэн 21 төслөөс 16 төслийг 73,7 сая төгрөгөөр хэрэгжүүлсэн. 6

Page 5: hevleld uguh

нийтийн хурал, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах;

удаагийн 18 цагийн сургалтыг зохион байгуулж, 210 хүн хамрагдсан. Иргэний танхимыг байгуулж, иргэд нээлттэй үйлчилж байна.

2-2

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний бүх төрлийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлтэнд нийцсэн ажилчин бэлтгэх бодлого баримталж, мэргэжилгүй хүнийг мэргэжил эзэмших дамжаанд суралцуулан, ажлын байраар хангаж, ажил олгогч эздийг дэмжиж ажиллах;

Дүүргийн хэмжээнд зах зээлийн эрэлтэнд нийцсэн 8145 ажлын байрны захиалга хүлээн авч ажил хайгч 8772 иргэнийг бүртгэж, 7839 иргэнийг буюу 82,7%-ийг ажилд зуулчилсан. Ажил мэргэжилгүй, цэргээс халагдсан 3034 хүнийг мэргэжил олгох давтан сургалтанд хамруулж, үүнээс 2149 иргэн буюу 71,5% ажлын байртай болсон. Ажил олгогчийг дэмжих арга хэмжээний хүрээнд 68 байгууллагыг хамруулж, 199 иргэнийг байнгын ажлын байраар хангаж, 145,4 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

2-3Дүүргийн хүн амд төрөөс үзүүлэх халамжийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хөнгөн шуурхай хуулийн хүрээнд үзүүлэх;

Нийгмийн халамжийн үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай өрх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг давхардсан тоогоор 101 385 иргэд үзүүлсэн. Үүнд: нөхцөлт мөнгөн тэтгэмж 6179 иргэнд 3.086.719.3 төгрөг, нөхцөлт мөнгөн тусламж 3442 иргэнд 847.472.7 төгрөг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 3883 иргэнд 603,035,8 төгрөг, ахмад настанд үзүүлэх халамжийн үйлчилгээнд 25051 ахмадад 603.035.8 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх халамжийн үйлчилгээ 7243 иргэнд 1.629.132.3 төгрөг, жирэмсэн, нярай эхэд олгох тэтгэмж 30508 эхэд 2.986.882.8 төгрөг, алдарт эхийн одон 17208 эхэд 2.487.269 төгрөг, алдар цолтой ахмадуудад олгох хөнгөлөлт, тусламж 2541 иргэнд 2.311.066.8 төгрөг, нийт 16.622.391.3 төгрөгийг олгосон байна. Оюутны сургалтын төлбөр 6,1 тэрбум төгрөгийг 12002 оюутанд тус тус олгосон. Иргэн бүрт олгох хишиг хувийг 157309 иргэнд өссөн дүнгээр 28,6 тэрбум төгрөгийг олгосон.

2-4

Иргэд, хүүхэд залуучуудад иргэний болон гоо зүйн хүмүүжил, тэдний оюуны болон соёлын эрэлт хэрэгцээг хангах, амралт чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, соёлын төвийн байрыг ашиглалтанд оруулах;

Иргэд, хүүхэд залуучуудад иргэний болон гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор 18 төрлийн соёл урлагийн томоохон арга хэмжээнд давхардсан тоогоор 246300 хүүхэд, залуучууд, 42 төрлийн сургалт, 50-аад төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, 321174 хүүхэд, залуус, иргэд хамрагдсан. 1, 9, 10, 16, 20-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар номын сан байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулан 800 орчим иргэдэд үйлчилсэн. 400 хүний суудалтай үзвэрийн болон сургалтын танхим, номын сан, интернэт төв бүхий Хүүхэд залуучуудын соёлын төвийг Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр 2012 оноос барихаар шийдвэр гарч, гэрээ байгуулан зургийн ажил хийгдэж байна. Мөн 37 байршилд хүүхэд залуучуудын спорт тоглоомын талбайг шинээр байгуулсан.

2-5

Гэр оронгүй, тэнэмэл иргэдийн судалгааг бодитой гарган төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бичиг баримтжуулах, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамжийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;

Гэр оронгүй, нэн ядуу өрхөд улсын төсвийн хөрөнгөөр 369 өрхөд тус тус гэр олгосон. Нэн ядуу тэнэмэл амьдралтай 124 иргэнийг иргэний үнэмлэхжүүлэн 2,4 сая төгрөг зарцуулсан. Тэнэмэл амьдралтай 46 иргэнд цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан хүнсний тусламж олгосон. Тэнэмэл амьдралтай 112 иргэдийг хүн амын тооллогод хамруулсан. Нийтийг хамарсан ажил үйлчилгээнд эмзэг бүлгийн мэргэжилгүй хөдөлмөрийн насны 11635 иргэн, эрүүл мэндийн үзлэгт 117 хүүхэд, амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр 2865 иргэнийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулсан.

2-6 Дүүргийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлж,

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн давхардсан тоогоор 358 хүнийг 6 удаагийн сургалтанд, 43 хүүхдэд кейс нээж хяналт тавьж, 5 хүүхдийн асуудал бүрэн

Page 6: hevleld uguh

хүүхдийн хөгжил хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх;

шийдвэрлэгдэж, нийгмийн халамж чиглэлээр 21 удаагийн арга хэмжээг зохион байгуулж, нийт 5,4 сая төгрөг зарцуулж, хөдөлмөр эрхлэгч хүүхдийн тоо 50 хувь буурсан. 178 хүүхдэд 3 сая төгрөгийн эд материалын туслалцаа үзүүлж, 4 хүүхдийг бичиг баримтжуулж, 7 хүүхдийг ЕБС-д оруулсан. Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын гишүүдийг чадваржуулах зорилгоор 15 удаагийн сургалтанд 271 хүүхдийг үе тэнгийн сургагч багшаар бэлтгэсэн. ЕБС-уудад 69 хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага ажиллаж, 400 гаруй хүүхдүүд хамрагдсан. Хүүхдийн спортын их наадам, Өсвөр үеийн шигшээ баг байгуулах зэрэг хүүхдийг хөгжүүлэх ажлуудад нийт 28 сая төгрөг зарцуулсан.

2-7

Дүүргийн их, дээд сургууль, коллежийн нөхцөл, оюутнуудын сурлагын чанарыг харгалзан үзэж төрөөс олгох тэтгэлэгт хөтөлбөр, хөнгөлөлт, зээл олгоход дэмжлэг үзүүлж ажиллах;

Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжид хамруулахаар амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 1073 оюутанд дэмжлэг үзүүлсэн. Төрийн албан хаагчийн тэтэглэгт 1287 оюутан хамрагдсан. ХААН банкний сургалтын тэтгэлэгт жил бүр 2 оюутан, Тайваны хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн тэтгэлэгт 32 оюутныг хамруулсан.

2-8

Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж үргэлжлүүлэх;

2010 - 2011 оны хичээлийн жилд 12 жилийн сургалтын хөтөлбөрөөр 1–5 ангийн 447 бүлэгт 12223 сурагч суралцаж байна. 2009-2010 оны хичээлийн жилд 5,5 хувь нь долоо хоногт 2-4 удаа халуун хоолоор, 45,5 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж байсан бол 2011-1012 оны хичээлийн жилд 16,6 хувь нь 5 өдөр халуун хоол, 66,1 хувь нь 2-4 удаа халуун хоол, 22,2 хувь нь бэлэн бүтээгдэхүүнээр үйлчилж байна. “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон шилжүүлэхэд зориулж 161.8 сая төгрөгний хөрөнгө оруулалт тус тус хийгдсэн.

2-9Дүүргийн хэмжээнд багшийн хөгжлийг дэмжиж, “Бүсийн хөгжлийн төв” байгуулах;

Америк, Япон, Солонгос улсад Удирдлагын манлайлал, суралцагчийн сурах арга барил, мэдээллийн технологийн чиглэлийн сургалтанд 25 багш удирдах ажилчид хамрагдсан. Дотоодын 25 удаагийн сургалт зохион байгуулж, 1900 багш хамрагдсан. Цэцэрлэгийн хэмжээнд 6, ЕБС-ийн хэмжээнд – 3, нийт 9 “Бүсийн хөгжлийн төв”-ийг байгуулж, 14 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Бүсийн хөгжлийн төвүүд “Хичээлийн судалгааны баг” байгуулан “Багшлахуйн арга зүй”-г дүүргийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх ажил хийгдэж байна.

2-10

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн биеийн тамирын болон тоглоомын гадна талбайн тохижилтыг сайжруулах;

Сургууль, цэцэрлэгүүдийн гадна талбай болон биеийн тамирын талбайн тохижилтонд зориулж 679.2 сая төгрөгийг зарцуулж, нийт сургууль цэцэрлэгийн 90 хувь нь гадна тохижилт хийгдээд байна.

2-11

Сургуулийн өмнөх насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтын тоог нэмэгдүүлж, цэцэрлэг, сургууль байгуулах төсөл, хөтөлбөр, санал санаачилгыг бүх талаар дэмжих;

2009 онд цэцэрлэгт 8865 хүүхэд, 2010-2012 онд 10900 хүүхэд хамрагдаж байна. Төрийн бус өмчийн 6 цэцэрлэг, төрийн өмчийн 1 цэцэрлэг шинээр байгуулагдсан. Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар 12, 19-р хороонд шинээр 100 хүүхдийн хүчин чадалтай 2 цэцэрлэгийн барилгыг барих бэлтгэл ажил хийгдэж байна. 20, 18-р хороонд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэх, 70, Оюуны ундраа цогцолбор сургуулийн хуучин барилгуудыг нураан шинээр сургууль барих ажлууд хийгдэж байна.

2-12 Сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын техник хэрэгсэл, тоглоом наадгай, их болон урсгал засварын хөрөнгө оруулалтын хэмжээг жил

Сургууль цэцэрлэгийн их болон урсгал засвар, техник хэрэгсэлд 8163 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн. Дүүргийн бүх сургууль цэцэрлэгийг интернэтэд холбогдож, иж бүрэн компьютер техник хэрэгсэлээр хангагдсан.

Page 7: hevleld uguh

бүр нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэгүүдийг интернэтэд холбож, компьютержүүлэн, багш сурагчдыг зөөврийн компьютерээр хангах;

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ноогдох компьютерийн тоо 30-д хүрч 2009 оныхоос 30 хувиар нэмэгдээд байна.

2-13

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй, нэрийн барааны дэлгүүр, үйлчилгээний цэг салбартай болгох бүхий л санал санаачилгыг дэмжиж ажиллах;

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тусламж, хөнгөлөлтөнд давхардсан тоогоор 7641 иргэн, 98 иргэнийг ажилд зуулчилж, 102 хүнийг мэргэжил олгох сургалтанд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес төслийг санхүүжүүлэх ажлын хүрээнд 130 бизнесийн төслүүдийг сонгон шалгаруулж, 33 иргэний 41,5 сая төгрөгний санхүүжилт олгогдож, 112 ажлын байр шинээр бий болгосон. 27 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүнсний ногоо тариалуулж, гэр олгож дэмжлэг үзүүлсэн.

2-14Биеийн тамир спортын цогцолбор байртай болж, биеийн тамир, спортын чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулах;

40 дугаар сургуулийн гадна талбайд 2010 онд спорт цогцолборыг усан бассейн, 1000 хүний суудалтай барихаар шийдвэрлэгдэн, 2.561.3 тэрбум төгрөг төсөвлөгдөж, нэмэлт өөрчлөлт орсоны дагуу зургийн ажлын явц 80%-тай явагдаж байна. 14-р хороонд спорт заал бүхий өргөтгөлийн барилга барих газар болон зургийн хөрөнгийн асуудал шийдэгдэж, 2012 онд ашиглалтанд оруулахаар болсон. 2011 онд нийтийг хамарсан биеийн тамир болон спортын арга хэмжээг 495 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 356 байгууллагын 60991 хүн хамрагдан оролцсон.

2-15

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэд биеийн тамир, спортын хамтлаг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах;

Дүүргийн хэмжээнд биеийн тамир спортын 45 хамтлаг байгуулагдан, хороодод-11, цэцэрлэгт -20, ерөнхий боловсролын сургуульд-8, их дээд сургуульд-2, аж ахуйн нэгж байгууллагуудад-4 ажиллаж байна. Хороодын чийрэгжүүлэлтийн төвүүдийг түшиглэн ахмадын “Зуунтай”, “Оджи” клуб байгуулагдаж, 169 гаруй ахмад тогтмол хичээллэж байна. Чийрэгжүүлэх төвүүдээр нийтийн биеийн тамир спортын 93 арга хэмжээг зохион байгуулж давхардсан тоогоор 65 байгууллагын 3681 хүн хамрагдан оролцсон.

2-16

Дүүргийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 100 ортой 500-700 хүнд үйлчлэх хүчин чадалтай Эрүүл мэндийн нэгдлийн цогцолбор барилгыг ашиглалтанд оруулж, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр үе шаттай хангаж ажиллах;

Глобаль сангийн хөрөнгөөр бактериологи лабораторийг электрон микроскоп, холигч, сүрьеэгийн лабораторийг агаар шүүгч зэрэг багаж тоног төхөөрөмжөөр хангасан байна. Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн түргэнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 60.0 сая төгрөгний түргэн тусламжийн машин, 8.8 сая төгрөгний багаж хэрэгслээр амбулаторын тасгийг хангасан. Эрүүл мэндийн нэгдэлд тоног төхөөрөмж, шүдний бор машин, fuji фирмын телевизийн дэлгэцтэй рентген аппарат, кольпоскопи, кератерапи, биохими, гематологын бүрэн автомат анализатор, маммограф, флюр, амьсгал хүчил төрөгчийн өтгөрүүлэгч аппаратууд, хүүхдийн түргэнд машин, биохимийн анализатор, ходоодны уян дуран, өнгөт ЭХО аппарат, шүдний машин-2, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор-2, шарлагын аппарат-1, проектор-1, компьютер-3, принтер-3, хувилагч машин-1, 21 өрхийн эмнэлгийг автомат даралтын аппарат зэргийн нийт 612.107.470 төгрөгний хөрөнгө оруулалтаар хийгдсэн.

2-17 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, “Мянганы хөгжил”-ийн зорилтод тусгагдсан эрүүл мэндийн үзүүлэлтүүдийн индексийг дээшлүүлэх;

Дархлаажуулалтын хамрагдалт 98,5%. Сүрьеэгийн онош баталгаажилт 81.7%, эдгэрэлт 89% байна. Үзүүлэлтээс харахад халдварт болон халдварт бус өвчний гаралт тогтвортой буурсан ба нийслэлийн дундчаас доогуур үзүүлэлттэй байна. Хүн амын эрүүл мэндийн индексийн үзүүлэлт 2008 онд 47,4%, 2009 онд 45,1%, 2010 онд 45,9%-тай буюу дээшилсэн үзүүлэлттэй байна. 2011 онд үзүүлэлт 2012

Page 8: hevleld uguh

оны 1-р сарын 15-нд гарна.

2-18

Өрхийн эмнэлгийг зориулалтын цогцолбор байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын танхимууд байгуулах;

2009-2011 онд 7, 9, 15, 10, 18, 21, 23-р хороонд хороо, цагдаа, өрхийн эмнэлэгийн цогцолбор байр шинээр ашиглалтанд ороод үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 285.9 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнд: автомашин, шаардлагатай тоног төхөөрөмж, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ургийн мониторинг, жин, өндөр хэмжигч, утлагын аппарат, солюкс, искра аппарат, сургалтын танхимын тохижилт, өрхийн эмнэлгийн байрны дээврийн засвар, урсгал засвар болон дулаанаар хангахад, автомат даралтын аппарат зэргээр 16-н хороо хангагдсан. Жил бүр 11 дүгээр хорооны салбар өрхийн эмнэлгийг түлшээр хангахад 2.7 төгрөг зарцуулсан. 21 өрхийн эмнэлэгт 84 их эмч, 82 сувилагч, нийгмийн ажилтан 3, эмнэлгийн туслах ажилтан 44 ажиллаж байна. Хүний нөөцийн хангалт 98 хувьтай байна. Эрүүл мэндийн боловсрол олгох кабинеттай 15 өрхийн эмнэлэгт 879 удаагийн сургалтаар хүн амын 64,5 хувь буюу 114744 хүнд сургалт явуулсан. Үүнээс цахим сургалтанд 10935 хүн, 4-10 төрлийн интерактив сургалт явуулж 41589 хүнийг хамруулсан. 2012 онд өрхийн эмнэлэг бүрт орон нутгийн төсвөөс 30 сая төгрөг олгож, үйл ажиллагааг нь дэмжин ажиллана.

2-19Нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор чийрэгжүүлэлтийн төвүүдийн үйл ажиллагааг бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлэх;

Дүүргийн хэмжээнд ахмадын чийрэгжүүлэх төв 4, чийрэгжүүлэх танхим 55 ажиллаж, 9818 хүн тогтмол хичээллэж байна. Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн, дорно дахины чийрэгжүүлэх дасгал, сорил, сургуулийн хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх арга зүй сэдвээр 345 цагийн төрөлжсөн сургалт, дасгалжуулалтын хичээл 11 удаа зааж давхардсан тоогоор 121 байгууллагын 706 хүн хамрагдан оролцсон байна. Хороодын бүсийн чийрэгжүүлэлтийн 4 төв, 20 танхимыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тохижуулан, нийт 150.0 сая төгрөгний өртөг бүхий чийрэгжүүлэлтийн болон эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангагдсан. “Golden gym” фитнесс клубтэй хамтран хороодын чийрэгжүүлэлтийн төв, танхимуудын багш бэлтгэх иог, аэробекийн 24 цагийн 2 багц сургалтыг явуулан 40 хүнийг бэлтгэн, 15.0 сая төгрөг зарцуулсан байна.

2-20

Төлбөрийн чадваргүй амьдралын түвшин доогуур иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа үнэ төлбөргүй хамруулах;

“Энэрэл” арга хэмжээг хороодын 9 бүст төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг 8-12 чиглэлээр ЭНЭШТ, УБТЗТЭ, ШТЭ, БГЭМН, “Ачтан”, “Баянгол”, “Гурван гал” эмнэлгүүдтэй хамтарч жил бүр зохион байгуулж, нийт 7960 хамрагдаж, 494 хүнийг идэвхитэй хяналтанд авсан байна. Эрүүл мэндийн сургалт сурталчилгаанд 7960 хүн хамрагдлаа. “Хаяг тогтоох” төвд байсан 34, “Гэгээрэл” хөгжлийн төвийн 24, Халамжийн ВЕРВЕСТ төвийн 43, МАННА төвийн 16, Барс, Хархорин захуудад хөдөлмөр эрхэлдэг 3-18 насны 32, нийт 149 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан өвчтэй илэрсэн 66 хүүхдэд эмчийн зөвлөгөө өгч ажилласан. Мөн орцны жижүүр 850 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан.

ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААРХИ БОДЛОГО ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААРХИ БОДЛОГО

д/д Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт Биелэлт

Page 9: hevleld uguh

ЗОРИЛГО: Эдийн засгийн өсөлтийг хангаж, бизнесийн таатай орчинг бүрдүүлнэЗОРИЛГО: Эдийн засгийн өсөлтийг хангаж, бизнесийн таатай орчинг бүрдүүлнэ

3-1

Төсвийн зарцуулалтын талаархи мэдээллийн ил тод байдлыг бий болгож, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангаж ажиллах;

Төрийн өмчийн 57 байгууллага, хувийн 44 сургууль, цэцэрлэг, 21 өрхийн эмнэлэг, нийт 122 төсвийн ерөнхий менежерүүдийн Төсвийн төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх ажлыг жил бүр зохион байгуулж байна. Улс, орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага, сан, нийт 126 байгууллагын төсвийн гүйцэтгэлийн мэдээг сар бүр, санхүүгийн тайлан тэнцлийг улирал бүр хүлээн авч нэгтгэн Нийслэлийн Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлж байна. Орон нутгийн төсвийн бие даасан байдлаа бүрэн хангаж, 2009-2011 онуудад орон нутгийн төсвөөс Нийслэлд 2225,3 сая төгрөгийг төвлөрүүлээд байна. Аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүүгийн тайлан тэнцлийг баталгаажуулж, нэгтгэн хуулийн хугацаанд Нийслэлийн төрийн санд хүргүүлж байна. Жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлсэн аж ахуйн нэгж 2009 онд 6292 байсан бол 2011 онд 9780 болж 3488-аар нэмэгдсэн байна. Төрийн сангийн нэг цонхны үйлчилгээг 25.0 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн.

3-2

Орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулж, хөрөнгө оруулалтыг 2008 оны түвшнээс 2 дахин нэмэгдүүлэх;

Дүүргийн Төрийн өмчийн 54 байгууллага, 21 өрхийн эмнэлэгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газартай өмч эзэмших гэрээтэй ажиллаж, тэдгээр байгууллагуудын үндсэн хөрөнгийг өмчийн бүртгэлийн программд оруулж, мэдээллийн нэгдсэн сантай болсон. Сүүлийн 3 жилд Нийслэлээс шилжиж ирсэн болон, шинээр бий болсон 18,3 тэрбум төгрөгийн хөрөнгийг тоолж, бүртгэлд тусгаж эзэнжүүлсэн. Сангийн сайдын 2009 оны 135 тоот тушаалын дагуу дүүргийн төрийн болон орон нутгийн өмчийн 92 байгууллагын хөрөнгөнд дахин үнэлгээг хийж 88,2 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүртгэлд авсан. Дүүргийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 3 жилд 1351,5 сая төгрөгийн ажил хийсэн. Сүүлийн 3 жилд Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад эрх шилжиж ирсэн нийт 11,1 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулж хийсэн. Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бусад эх үүсвэрээр сүүлийн 3 жилд 69,8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил хийсэн. Зөвхөн 2011 онд 39,1 тэрбум төгрөгний ажил хийсэн нь 2008 оныхоос 7,1 дахин өссөн байна.

3-3

Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж, татварын баазыг нэмэгдүүлэн, татвар хураах, өр барагдуулах арга зүй удирдлага зохион байгуулалтыг сайжруулах;

Татварын орлого бүрдүүлэх талаар үр дүнтэй, тодорхой ажлуудыг зохион байгуулж, далд нөөцийг илрүүлж, татварын хуулийг сайн сурталчилж ажилласнаар орон нутгийн орлого сүүлийн 3 жилд 11,6 тэрбум төгрөг болж, жил бүр өсөн нэмэгдэж байна. Зөвхөн 2011 онд 5217,4 сая төгрөг оруулсан нь 2008 оныхоос 2,8 дахин нэмэгдсэн байна. Дүүргийн Татварын хэлтсээс Улс, Нийслэлийн төсөвт сүүлийн 3 жилд 110,0 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. 2011 онд 44,0 тэрбум төгрөг оруулаад байгаа нь 2008 оноос 16,3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

3-4Дүүргийн онцлогт тохирсон төлбөр хураамжийг бий болгох замаар орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх;

Цас зудтай байгаа малчдад туслах хандив цуглуулах ажил зохион байгуулж 30,2 сая төгрөгийн хөрөнгийг дүүргийн Онцгой комиссын дансанд төвлөрүүлсэн. Дүүрэг хөгжүүлэх санд 2010 онд 28,5 сая, 47,6 сая төгрөгийн хөрөнгө хуримтлуулж, орлогоо нэмэгдүүлээд байна.

3-5 Иргэд, аж ахуй нэгж, өрхийн бизнесийн “Ажилгүй иргэдийн ажлын байраар хангах, хүнсний ногоо тариалуулах хөтөлбөр”-

Page 10: hevleld uguh

санал санаачилгыг бүх талаар дэмжиж, аж ахуйгаа эрхлэх аятай нөхцөлийг нь бүрдүүлэх талаар хамтран ажиллах;

ийн хүрээнд 9, 10, 11, 21, 22, 23 дугаар хорооны 16-59 насны ажилгүй 122 иргэнийг 6 бүлэг болгон бүлгийн зохион байгуулалтанд оруулж Сонгино-хайрхан дүүргийн 21-р хорооны Тарвагатайн аманд 6 га газарт төмс, хүнсний ногоо тариулсан.

3-6

Нийслэлийн үйлдвэржүүлэлтийн хөтөлбөрийн дагуу Жижиг дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх чиглэл гарган хэрэгжүүлэх;

Нийслэлийн үйлдвэржүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дүүрэгт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв байгуулах газрын байршлыг 10-р хорооны 22-р байрны зүүн талд тогтоон газар зохион байгуулалтын төлөвлөлтөнд оруулсан. 2012 оны төсвийн төсөлд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих бизнес төв”-ийн зураг төсөв, газар шорооны ажилд 400,0 сая, барьж байгуулахад 900,0 сая нийт 1,3 тэрбум төгрөгний саналыг холбогдох хэлтэст хүргүүлсэн.

3-7

“Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай” хуулинд заасан эрх үүргийн хэмжээнд, Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл хөтөлбөрийг хэрэгжүүлэн дүүргийн эдийн засгийн хөгжлийг хангаж ажиллах;

Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн дунд 5 удаагийн нэгдсэн арга хэмжээнд 3000 гаруй иргэд хамрагдсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд 2009-2010 онд 3.8 тэрбум төгрөг, 2011 онд төсөл сонгон шалгаруулах салбар комисс байгуулагдаж, 4 удаагийн хурал хийж, нийт 161 төслийн 11308,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэнээс, 150 төслийн 10584,5 сая төгрөгний төслийг сонгон шалгаруулж холбогдох банкинд хүргүүлсэн. Бизнесийн бичил зээлд 32 иргэний 133,3 сая төгрөгийн тус тус олгосон. Дүүрэг-Танхим-Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэлийг идэвхижүүлэх, бизнес эрхлэгчдэд ээлтэй загвар-жишиг дүүргийг бий болгох зорилгоор дүүрэг, МҮХАҮТ хамтран ажиллахаар ”Санамж бичиг“ үйлдэн Засаг даргын дэргэдэх “Бизнес зөвлөл”-ийг 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэгч нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 3 удаа “Бизнес аялал” зохион байгуулж 24 үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай 150 гаруй бизнес эрхлэгчид хамрагдсан. Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Хөгжлийн төлөө хөл нийлүүлэн алхья” явган аялалыг 2 удаа зохион байгуулж дүүргийн 500 гаруй бизнес эрхлэгчид оролцож, уралдаан тэмцээн зохион байгуулсан.

3-8Дүүргийн иргэдээ аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдүүлж ажиллах;

Иргэдийг төмс хүнсний ногоогоор хангах зорилгоор Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт 64 га газрыг 170 иргэдэд, СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 5 га газрыг 120 иргэнд нийт 290 иргэнд 69 га газар төмс хүнсний ногоо тариалж, 2009-2011 онд нийт 2411.1 тн төмс хүнсний ногоо хураан авсан. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтын гэрээ байгуулан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг 3 жил дараалан зохион байгуулж байна. Тариаланчид нийт өссөн дүнгээр 1100 тн төмс хүнсний ногооны борлуулалт хийсэн. Дүүргийн мал эмнэлгийн газарт 85,0 сая төгрөгийн өртөг бүхий сүү шинжлэгч явуулын аппаратыг 70 %-ийн хөнгөлттэйгээр авч, өдөрт зуны улиралд 2000-3000 л сүү, өвлийн улиралд 800-900 л сүү шинжлэж байна. Нөөцийн махыг хаврын улиралд хороо тус бүрт 1-2 дэлгүүрээр нийт 2010-2011 онуудад 2300 тн мах худалдаалсан.

3-9 Орон сууцжуулах хөтөлбөр, хэсэгчилсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон улсын болон дотоод нөөц боломжийг ашиглаж, иргэдийн өөрсдийн санаачилгыг дэмжин,

11-р хорооны нутаг дэвсгэрт баруун тасганы 2-р гудамжинд 120 айлын 9 давхар орон сууц баригдаж дууссан. Цаашид орон сууцжуулах бодлогыг 9,10,11-р хороодын иргэдэд газрыг чөлөөлүүлэх асуудлыг сурталчилж байна. Төрийн албан хаагчдын орон сууцны нөхцөл сайжруулахад зориулж 47 албан хаагчдад 361500.0

Page 11: hevleld uguh

дэд бүтцийг сайжруулж, төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудалд түлхүү анхаарч ажиллах;

мянган төгрөгний дэмжлэг үзүүлж, төрийн албан хаагчдын урт хугацааны зээлийн хөтөлбөрт 3 албан хаагчдыг хамруулсан. Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдлийг 19, төрийн албаны удаан жилийн нэмэгдэл 7, ур чадварын нэмэгдэл 9, албан тушаалын цолны нэмэгдэд 3 албан хаагчдад тус тус үндсэн цалинд тооцон олгосон.

3-10

Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөн, сангийн орлогыг нэмэгдүүлэх замаар иргэдийн нийгмийн баталгааг дээшлүүлэх;

2009-2011 оны байдлаар нийт 1527 ажил олгогч шалгагдсанаас 707 586 907 төгрөгний акт, алданги тавигдсанаас 353 051 678,9 төгрөгийн акт, 205 185 567 төгрөгийн алданги барагдаж 48 923 000 төгрөгийн үлдэгдэл гарсан. 146,9 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлогыг санд хуримтлуулсан. Түүнчлэн 54900 тэтгэвэр авагчдад 84,4 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож иргэдийн нийгмийн баталгааг дээшлүүлсэн. 490 мянган даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлж, сайн дурын даатгалд 12353 даатгуулагчийг хамруулсан. 1207,1 сая төгрөгийн цалингийн сан бүхий 5577 даатгуулагчтай 1551 ажил олгогчийг нийгмийн даатгалд шинээр бүртгэж, нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээг олгосон.

3-11

Иргэд, байгууллагын өмчийг гал болон гэнэтийн болзошгүй аливаа эрсдэл аюулаас урьдчилан сэргийлж, даатгалд хамруулах хүрээг өргөжүүлэх,

Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах даатгалын байгууллагуудад өмчийг гал болон гэнэтийн болзошгүй аливаа эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор даатгалд хамруулсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл, тоо баримтыг нэгтгэн, даатгалд хамруулах хүрээг өргөжүүлэн ажиллана.

3-12Дүүрэгт гал унтраах анги байгуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх;

Дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн галын депогийн барилгын шав тавих ёслолыг хийсэн. 2012 онд барилгын ажлыг эхлүүнэ.

3-13

Найрамдалт харилцаа, хамтын ажиллагаатай гадаадын хот, дүүрэг болон олон улсын байгууллага, аймгуудтай хот байгуулалт, тохижилт, нийгмийн үйлчилгээ, бизнесийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх;

Нутгийн удирдлагын бие даасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор гадаад харилцаагаа өргөжүүлж, 7 улсын 7 дүүрэг, 3 хоттой найрсаг харилцаа тогтоож хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Дотоодын 3 аймагтай хамтын ажиллагаатай. Албан ёсны айлчлал 12 удаа хийж бүтээн байгуулалт, нийгмийн салбарт 2,4 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт орууллаа. 22 удаагийн туршлага судлах сургалт-аялалд 100 гаруй албан хаагч хамрагдсан.

ДӨРӨВ. ДЭД БҮТЭЦ, ТОХИЖИЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАЛААРХИ БОДЛОГО

д/д Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт Биелэлт

ЗОРИЛГО: Аюулгүй тохитой орчин, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоно.4-1 Төв гудамжуудыг орчин үеийн шийдлээр иж

бүрэн тохижуулах; (Энхтайван, Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө, Хасбаатар, Дамдинбазар, Жамсранжав, Магсаржав, Занабазар)

Ард-Аюуш, Энэбиш, Энхтайванын өргөн чөлөө, Амарсанаа, Чингүнжав, Магсаржав, Жасрайн гудамж, 25 дугаар эмийн сангийн орчны тохижилт, Төмөр замын дээд сургуулийн өмнөх талбайн иж бүрэн тохижилт, дүүргийн гэрэлт өндөрлөгийн иж бүрэн тохижилтыг нийт 1.365.800.000 төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Үүнд: Усан оргилуур 3 /хөгжимт, гэрэлтүүлэгтэй/, сүүдрэвч 11, зүлэг 104 470 м2, цэцгийн мандал 51, цэцэг 93 000, мод 62 600, бут сөөг 89 800, хиймэл зүлэг 1600 м2, ногоон байгууламжын хамгаалатын хайс 6700 у/м, услалтын систем 4950 у/м, явган хүний зам 16850 м2, явган хүний гарц 1617 м2, сандал 95, 240 хогийн савыг шинээр тавьж, тохижуулсан. Ургамал

Page 12: hevleld uguh

ургах боломжгүй болсон 14700м2 талбайн хөрсийг бүрэн сольж сэргээн ногоон байгууламж ургах нөхцөл бүрдүүлж нийт 31200м2 талбайг зүлэгжүүлсэн.

4-2Хог хаягдлын менежментийг сайжруулж, хог ангилан ялгах боловсруулах үйл ажиллагааг дэмжин ажиллах;

23 хороодын хог тээвэрлэлтийг “Баянгол тохижилт” ХХК-д хариуцсан ажиллаж байна. Тохижилт, ариун цэврийн олон нийтийн 23 байцаагчид, сард 57 000 төгрөгийн урамшуулал олгож, ажиллуулж байна. 1588 байгууллага аж, ахуйн нэгжүүдтэй хог гаргасны төлбөрийн гэрээ байгуулж, гэрээний дагуу хог хаядлыг тогмол тээвэрлэж байна. Үүнээс үйлчилгээний байгууллага төвлөрсөн 3, 4-р хорооллын аж ахуйн нэгжийн хог хаягдлыг дуудлагаар авч хэвшсэн. Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд Энхтайван, Занабазар, Энэбиш, Ард Аюуш, Амарсанаа, Чингүүнжавын гудамжинд нийт 240 хогийн савыг шинээр байршуулсан. Хороо тус бүрт нийслэлийн хөрөнгө оруулалтаар хог тээвэрлэх зориулалтын тусгай тоноглол бүхий 23 машинтай болсон.

4-3

Дүүргийн төв гудамжуудад ногоон байгууламжийг бололцоотой хэмжээгээр нэмэгдүүлж, орон нутгийн өмчид бүртгэж, арчилалт хамгаалалтанд урамшуулалын системийг бий болгох;

Энхтайван, Ард-Аюуш, Энэбишийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Занабазар, Магсаржавын гудамжны иж бүрэн тохижилтын ажил, Саппорогын тойргын цэцэрлэгжүүлэлт, дүүргийн өндөрлөгийн орчны иж бүрэн тохижилт, Төмөр замын дээд сургуулийн өмнөх талбайн иж бүрэн тохижилт, Чингүнжавын гудамжний 57 дугаар байрны өмнөх далангийн тохижилт, айл өрх, аж ахуйн нэгжүүд, байгуулагуудын эзэмшилийн талбайд шинээр нийт 104470м2, 32897 м2 талбайг нөхөн зүлэгжүүлж, 89800 бут сөөг, 62600 мод, шинээр 93000 цэцэг тарьж ногоон байгууламжын эзлэх хувийг 90 хувиар нэмэгдүүлсэн. Цаашдын арчлалт хамгаалалтыг “Баянгол тохижилт” ХХК болон холбогдох байгууллагуудад хариуцуулан өгсөн. Мод бут, сөөг тарьж ургуулан 2 ба түүнээс дээш жил арчилж хамгаалж байгаа 58-н иргэдэд цэцэрлэгжүүлэх ажлыг урамшуулах журмын дагуу 1980000 төгрөгийн урамшуулал олгогдсон.

4-4Орон сууцны хороодыг “Хотхон” хэлбэрээр тохижуулах;

Орон сууцны хороолол 7, 15 дугаар хороодыг хорооны цогцолбор байр, спорт тоглоомын талбай, бичил цэцэрлэг, ногоон байгууламж, усан оргилуур бүхий иж бүрэн хотхон хэлбэрээр тохижуулсан. Чингүнжавын гудамж 57-р байрны баруун талын нийтийн эзэмшлийн талбайд иж бүрэн тохижилттой усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнг 137,9 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулсан. 25 дугаар эмийн сангын орчныг 30.0 сая төгрөгийн хөрөнгөөр ногоон байгууламж, иргэдийн амрах тайбай болгон тохижуулсан. Дүүргийн хэмжээнд нийт 31 байршилд бичил цэцэрлэг, спортын талбайг 1150.0 сая төгрөгийн хөрөнгөөр хотхон хэлбэрээр тохижуулсан.

4-5

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийг услах зориулалттай гүний болон хөрсний ус ашиглан худаг гаргах, услалтын систем тавих;

Нийтийн эзэмшилийн гудамж талбайн ногоон байгууламжын усалгаанд шаардлагатай 4 гүний худгийг Ард аюушийн өргөн чөлөө, Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэнд тус тус гаргаж нийт 3150 у/м услалтын систем шинээр тавьж, 1800 у/м сэргээн засварлаж, нийт 124 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна.

4-6 Дүүргийн орон сууцны хорооллын болон 9, 10, 11 дүгээр хороодын дундах зам засвар, цахилгаан хангамж, гэрэлтүүлгийг сайжруулж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах бололцоог

Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж, гэр хорооллын 6 хороо, болон орон сууцны 11 хорооны нутаг дэвсгэрт нийт 1037 гэрэлтүүлгийн ажлыг 1,1 тэрбум төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэсэн. Гэр хорооллын 9, 10, 11, 21, 22, 23 болон 20-р хорооны ДСАА, Мөрөөдлийн

Page 13: hevleld uguh

нэмэгдүүлэх;

цэцэрлэгт хүрээлэнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар цахилгааны хүчдэл нэмэгдүүлэх 176,7 сая төгрөгийн өртгөөр дэд станц барьж байгуулсан. 9, 10, 11, 21, 22, 23-р хороонд нийт 3.5 км авто замын ажлыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Хороодод 1200 у/м шороон замыг засч сайжруулан 63,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Горькийн 12-19 гудамжинд микро автобусны эцсийн буудлын зогсоолын талбайг өргөтгөн, авто машины зам, явган хүний замыг шинээр хийж гүйцэтгэсэн.

4-7Гэр хорооллын шороон замыг сайжруулж, хороолол доторх авто замыг хэсэгчилэн засварлах;

Улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр авто замын урсгал засварыг Хасбаатар, Масранжавын гудамжны авто зам, Энэбиш, Ард Аюуш, Энхтайваны өргөн чөлөөнд, гурвлжингийн гүүрнээс дунд голын гүүр хүртэл, Дунд голоос ТЦС-4 хүртэл, дүүргийн шүүхийн урд зам, нийт 8295 м2 талбайд 273.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замд урсгал засвар хийгдсэн. Улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр Гандангийн зүүн замыг Занбазарын гудамжтай холбох шинэ зам, Саппорогийн аюулгүйн тойрог ба Гурвалжингийн гүүр хүртлэх зам, 10-р хорооллын туслах авто зам, Жасрайн гудамж, Баруун 4-н замаас 10-р хорооллын уулзвар хүртэлх, 10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх, 18-р хорооны нутаг дэвсгэрт шинэ дорно буюу Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох зам, Хасбаатарын гудамж “Сайхан” төвийн арын зам, Тэц-4-ийн замуудад нийт 12,3 тэрбум төгрөгийн өртгөөр 15,8 км авто зам шинээр тавигдсан.

4-8

Гүүрэн гарцыг 16-р хорооны баруун тал Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө 25-р эмийн сангийн уулзварт, Нүхэн гарцыг Ард-Аюуш, Энэбишийн өргөн чөлөөнд тус тус байгуулж, жижиг худалдаачдыг ажлын байраар хангах арга хэмжээг авах;

Хөрөнгийн асуудал шийдэгдээгүй.

4-9 Агаарын бохирдлыг багасгах шинэ бүтээл ашигтай саналуудыг дэмжиж, агаар ус хөрсний бохирдлыг багасгаж, нөхөн сэргээх үйл ажиллагааг эрчимжүүлэх;

Гэр хорооллын 7 хорооны нийт 11145 өрхөд боловсруулсан 14 түлш түгээх цэгүүдээр дамжуулан 33435 тн түлш хэрэгцээ шаардлагатай байгаагаас 2011 оны 12 дугаар сарын байдлаар үртсэн шахмал түлш 2344.3 тн, хагас коксжуулсан түлш 838.1 тн, нийт 3182.4 тн түлш борлуулсан. Давхардсан тоогоор нийт 10018 өрх боловсруулсан түлш хэрэглэж байна. Дүүргийн хэмжээнд шалны халаагуурыг 31 өрхөд, хананы цахилгаан халаагуурын 90 өрхөд тус тус суурилуулсан. Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөр дүүргийн 290 өрх гэрийн дулаалга, 116 өрх гэрийн үүдний гонх захиалаад байгаагаас 70 өрх бүтээгдэхүүнээ авсан. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн 23-р хороонд “Goodneighbors” компани нь гэрийн зуухны яндангийн дулаан баригч төхөөрөмжийг 500 өрхөд үнэ төлбөргүй олгосон. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6.1-д заасан нөхцөл, шалгууруудыг хангасан айл өрхийн цахилгааны үнийн хөнгөлөлт 4800 өрхийг цахилгааны үнийн хөнгөлөлтөнд хамруулж байна. Хязгаарлалтын үндсэн бүсэд хяналт тавьж ажиллах орон тооны бус байцаагч 56 хэсгийн ахлагчид сар

Page 14: hevleld uguh

50000 төгрөгийн урамшуулал олгож байна.

4-10Нийтийн бие засах газрыг хэрэгцээтэй газруудад 10-аас доошгүйг байгуулах;

Нийтийн эзэмшлийн зам талбайн 10 байршилд 20 “Био-ОО” нийтийн бие засах газрыг 36.0 сая төгрөгийн хөрөнгөөр байршуулсан. Баруун дөрвөн замын автобусны буудалд нийслэлийн 68 сая төгрөгийн хөрөнгөөр төвийн шугамд холбогдсон шинэлэг загварын “City toilet” нийтийн бие засах газрыг байгуулсан.

4-11Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, автобусны шинэ шугам байгуулж, автобусны буудлуудыг шинэчлэн тохижуулах;

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 626-р захирамжаар 100.0 сая төгрөгийг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөс гаргаж Ард аюушын өргөн чөлөөн дэхь төв замын автобусны 8 буудалыг иж бүрэн хийж гүйцэтгэсэн. Ард–Аюушийн гудамж Дүүхээ төвийн баруун тал, 10-р хорооллын туслах зам дагуу 42,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таксины зогсоол хийгдсэн. Нийтийн тээврийн газарт 9, 10, 11-р хороодод шинээр тавигдсан авто замын дагуу микро автобусны чиглэл гаргаж ажиллуулах хүсэлт тавьсаныг нийтийн тээврийн газраас авто замын дагуу чиглэл гаргах боломжийг судалж 21, 22-р хороодод шинээр нийтийн тээврийн чиглэл гаргасан.

4-12

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хотын ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан, иргэдэд мэдээллийг ил тод болгох;

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдсэн ажлыг хороодын 300 иргэдийг оролцуулан 4 удаагийн тойрон аялалыг зохион байгуулсан. Хөрөнгө оруулалтын ажлын явцыг WWW.BGD.MN сайтад улирал тутамд байршуулж байна. Нээлттэй зарласан тендерийг өдөр тутмын сонинд, зарласан бүх тендерийн ажлыг Нийслэлийн /Сity.мм/, Засгийн газрын /www.e-procurement.mn/ сүлжээнд тавьж ил тод зарласан болно. Хөрөнгө оруулалтын ажлын явцыг 7 хоног бүр Нийслэлийн СТС-н хэлтэст, 14 хоногт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, сар бүр Сангийн яаманд хүргүүлж байна.

4-13Залуучууд, хүүхдүүдэд зориулсан “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулах;

Мөрөөлдлийн цэцэрлэгт хүрээлэнд 18 нэр төрлийн 117 166 мод бут, сөөг тарьж ургуулаж, 113.0 сая төгрөг зарцуулсан. Ногоон байгууламжын усалгаа арчилгаанд зориулж гүний худгыг улсын төсвийн 22 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор улсын төсвийн 35.0 сая төгрөгийн хөрөнгөөр дэд станц байгуулсан.

4-14

Дүүргийн газар олголтын мэдээллийн санг нийслэлийн кадастрын зурагтай холбон, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрхийн баталгаажуулалтыг хуулийн хугацаанд чирэгдэлгүй хөнгөн шуурхай хийж, дүүргийн хэмжээнд гарч байгаа газрын зөрчил маргааныг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авч, зөвшөөрөлгүй барилга, хашаа барих явдлыг таслан зогсоож, хот байгуулалтын дүрэм, журам, зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах;

Дүүргийн газрын кадастрын зургийн мэдээллийн санг байгуулж, нийслэлийн Газрын алба, ГХГЗЗГ-тай шилэн кабелаар холбогдож, газар зохион байгуулагч зургийн мэдээллийн санд холбогдох эрхтэй болсноор иргэдэд хөнгөн шуурхай зурган мэдээллээр үйлчлэх боломжирй болсон. “Хашаа арга хэмжээ” 1, 2, 3 хүрээнд 681 объектыг нүүлгэн шилжүүлж, нийт 97.6 сая төгрөг зарцуулсан. “Явган зам” арга хэмжээний 41 байршилд нийт 104 зөрчил арилгаж, 35 сая. төгрөг зарцуулсан. Шинээр зам тавьж буй 7 байршилд 2100 м урт явган хүний зам тавьж, 100,2 сая. төгрөг зарцуулсан. “Явган зам” арга хэмжээний хүрээнд зөрчилтэй газруудын зөрчлийг арилгахад нийт 135,2 сая төгрөг зарцуулсан.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР