udirtgal hicheel lecture 1

14
Зардлын бүртгэл Лекц 1 Зардлын бүртгэлийн тухай ойлголт Хичээлийн индекс: BA 302 Хичээлийн кредит: 3 кр Судлах анги: СМ – 3, НББ-3, ҮМ-3

Upload: bbujee

Post on 06-Jul-2015

492 views

Category:

Documents


11 download

TRANSCRIPT

•Зардлын бүртгэл

•Лекц 1

•Зардлын бүртгэлийн тухай ойлголт

•Хичээлийн индекс: BA 302

Хичээлийн кредит: 3 кр

Судлах анги: СМ – 3, НББ-3, ҮМ-3

Зардлын бүртгэлийн зорилго, үүрэг,

мэдээллийн систем ба ач холбогдол

Нягтлан бодох бүртгэлийн уялдаа

холбоо

Зардлын бүртгэлийн судлах зүйл

Зардал өртгийн тухай ерөнхий

ойлголтууд

Зардлын бүртгэл гэдэг нь зардлыã

дансанд бүртгэх төдий зүйл биш, харин

үйлдвэрлэлийн үйл явцыг хянах, зардлыг

бүртгэх, хувàарèлахтай холбогдсон

мэдээллээр удирдлагыг хангах, бизнесийн

төсөв, төлөвлөгөө боловсруулах, шинжилгээ

хийх гэх мэт олон бүрдэл хэсгийг хамарсанбүхэл бүтэн систем юм.

Зардлын бүртгэлийн үндсэн зорилго нькомпаний удирдлагыг санхүүгийнмэдээллээр хангах явдал бөгөөд шийдвэргаргахад нь суурь мэдээлэл болдог. Иймээсзардлын бүртгэл нь удирдлагын бүртгэлболон санхүүгийн бүртгэлтэй нягтхолбоотой.

Иймд зардлын бүртгэлээр бэлтгэгдсэнмэдээллийг санхүү ба удирдлагынбүртгэлийн аль алинд хэрэглэгдэж байгааутгаар нь уг хоѐр бүртгэлийг холбогч гүүргэж нэрлэдэг.

Санхүүгийн бүртгэл Зардлын бүртгэл Удирдлагын

бүртгэл

Хуримтлуулан бүртгэх

Өртөг тодорхойлох

Хяналт тавих

Баланс

•Түүхий эд материал

•Дуусаагүй үйлдвэрлэл

•Бэлэн бүтээгдэхүүн

Орлогын тайлан

•Өртөг

•Үйл ажиллагааны зардал

• Шийдвэр гаргах

• Төлөвлөх

• Шинжилгээ хийх

• Хэлбэлзэл тооцох

Зураг 1.1. Нягтлан бодох

бүртгэлийн уялдаа холбоо

1. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл /үйлчилгээ/ -

ний зардлыг үнэн, зөв хуримтлуулан

бүртгэх (бүтээгдэхүүний өртөгт

орох болон орохгүй зардлыг зөв

ялгах)

2. Бүтээгдэхүүний өөрийн өртгийг үнэн,

зөв тооцох (зардлаа зөв бүртгэж,

өртгөө зөв тооцох)

Зардлын бүртгэлийн объект болон зардлын зүйлээр

хуримтлуулан бүртгэж өөрийн өртөг тооцох арга, зүйг судална.

Үүнд:

Зардлыг хуримтлуулан бүртгэх бүртгэлийн арга зүй

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээний

өөрийн өртгийг тооцох арга, түүний хувилбарууд

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуримтлуулан хуваарилах

Үйлчилгээний хэсгийн зардлыг тооцож, хуваарилах

Өртөг зардлын хэтрэлт, хэмнэлтийг тодорхойлон шинжилж,

шалтгааныг нь илрүүлэх, холбогдох шийдвэр гаргах

Стандарт зардлаар өртөг тооцож байгаа нөхцөлд зардлын

хэлбэлзлийг тодорхойлж, бүртгэх гэх мэт

Зардал гэдэг нь аливаа нэг үйлажиллагаа явуулахтай холбогдон гарч байгаахөрөнгө, хөдөлмөрийн зарцуулалт, түүнийгмөнгөөр илэрхийлэгдсэн хэмжээ юм. Өөрөөрхэлбэл зардал гэдэг нь орлого олохын тулдзарцуулаж байгаа хөрөнгө хөдөлмөр бусадхолбогдох нөөцийн өртөг юм.

Бизнесийн байгууллагын хувьд зардалгэдэг нь “найдвартай ашиг олохûн тулдодоо золиослож байгаа хөрөнгийнбууралт” гэж тодорхойлсон байдаг.

Зардлыг үйл ажиллагааны тодорхой объекттойхолбогдон тодорхой хугацаагаар заагланхуримтлуулсныг өртөг гэнэ. Өөрөөр хэлбэл өртгийгбараа үйлчилгээг олж авах, үйлдвэрлэх болонзасварлахын тулд гарч байгаа зардлуудыг тодорхойцаг хугацаагаар хуримтлуулсныг хэлнэ

Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүйлчилгээний өртгийг тодорхойлохын тулдбололцоотой объектоор нь зардлыг хуримтлууланбүртгэдэг. Ийнхүү зардлыг хуримтлуулан бүртгэжбайгаа объектыг өртгийн объект гэж нэрлэнэ.(нэг болон хэд хэдэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийннэгж, хэсэг, цех, тасаг, салбар, гэрээ, төсөл, ажлынзахиалга гэх мэт)

Зардлын объект гэдэг нь өртгийг бүрдүүлж

байгаа элементүүд бөгөөд ямар төрлийн зардал

болох вэ гэдгийг тодорхойлж байгаа зүйл тус

бүрийг хэлдэг.

Дан ганц хөдөлмөрийн, халаалтын гэх мэт

зардлууд нь дангаараа өртгийг тодорхойлж

чадахгүй.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад гарч

байгаа зардлуудыг хуримтлуулж байгаа

үйлдвэрлэлийн нэгж, тодорхой хэсэг,

бүтээгдэхүүн, захиалга, гэрээ гэх мэт нь өртгийн

объект болдог.

Ихэнх төрлийн зардал өртгийн тодорхойобъекттой холбоотой байдаг боловчдангаараа өртгийг бүрдүүлдэггүй.

Зарим төрлийн зардал өртгийн тодорхойобъекттой биш, бүх объекттойхамааралтайгаар гардаг. Тухайлбал үйлажиллагааны зардал нь үйл ажиллагааныбүх объекттой холбоотойгоор гардагучраас түүнийг өртөгт оруулдаггүй.

Ямар ч байгууллага бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх,

үйлчилгээ үзүүлэхдээ тодорхой нэг технологи, горим

баримтлах байдлаас хамаарч өртгийн объектыг сонгоно.

Өртгийн объектоор зардлыг тодорхойлж бүртгэхдээ:

Үйлдвэрлэлийн үе шатны өртөг тооцох

Захиалгат ажлын өртөг тооцох гэсэн 2 системийг

хэрэглэдэг.

Зарим төрлийн зардал нь өртгийн объектод шууд

хамаарагдах боломжтой байдаг бол зарим нь хэд хэдэн

өртгийн объекттой холбоотой гардаг. Ийм зардлуудыг

зардал хуваарилах суурийг ашиглан оновчтой байдлаар

тус тусын өртгийн объектод хуваарилж бүртгэнэ.

Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын бүтээгдэхүүн

үйлдвэрлэх процессын явцад гарч буй зардлыг

өртгийн объектоор хуримтлуулан бүртгэх үйл явцын

үр дүнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг

тодорхойлогдоно.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нь бэлэн

бүтээгдэхүүний өртгийг тодорхойлно. Харин энэ нь

борлогдсон үед борлуулсан бүтээгдэхүүний

өртгийг тодорхойлно.

Л. Жаргал, Ж. Бат-Өлзий “Санхүүгийн менежмент” гуравдугаар хэвлэл, УБ хот 2008 он

Р. Баянсан “Бизнесийн санхүү” УБ хот 2003 он

Б. Бүжинлхам “Санхүүгийн удирдлага” УБ хот 2004 он

Ц. Аюурзана “Компаний санхүү” УБ хот 2009 он

Stephen A.Ross, Randolph W.Westerfield, Jeffrey F.Jaffe “ Corporate finance” 1996 In the United States of America