vpii bie daalt

5
“ВИЗУАЛЬ ПРОГРАМЧЛАЛ-IIХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН АЖЛЫН УДИРДАМЖ Дөрвөн оюутан хамтран нэг баг болон нэг сэдэв сонгон бие даалтын ажлыг гүйцэтгэнэ. Сэдвийг сонгосны дараа багаараа ярилцан бие даалтын ажлын хүрээг тодорхойлно. Бие даалтын ажлыг доорх төлөвлөгөөний дагуу гүйцэтгэн, заасан хугацаанд шалгуулж байх шаардлагатай. Хугацаа хоцорсон бие даалтын ажлын оноог тооцохгүй. Бие даалтыг шалгуулахдаа багийн ахлагч нар гүйцэтгэсэн ажлыг багшид тайлагнана. Харин багийн гишүүд хийсэн ажлаа нэг нэгээрээ хамгаална Зорилго: Сонгосон сэдвийн дагуу дагуу системийг судласны үндсэн дээр өгөгдлийн сангийн загвар, дэлгэцийн зохиомжийг тодорхойлон, С# хэл дээр VS.NET 2008 орчинд системийг хөгжүүлнэ. Оноо: 35 Гүйцэтгэх ажлын төлөвлөгөө: Үе шат Гүйцэтгэх хугацаа (долоо хоног) Оноо 1. Сэдэв сонгож батлуулах 1-2 - 2. Системийн судалгаа хийх 3 - 4 3 3. Өгөгдлийн сангийн загвар гаргах 5 6 7 4. Дэлгэцийн зохиомжийг гаргах 7 - 8 5 5. Системийг кодчилох 9 -11 15 6. Тайлан гаргах 12-13 5 Тайлбар: Сэдэв сонголт 1. Оюутны бүртгэлийн систем Хэрэглэгч: o Админ (багш, оюутан, хичээлийн мэдээллийг оруулна, засварлана, хайлт хийнэ, тайлан гаргана) o Багш(заадаг хичээлийн дүнг оруулна)

Upload: onobold-odgerel

Post on 08-Jul-2015

1.341 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

“ВИЗУАЛЬ ПРОГРАМЧЛАЛ-II” ХИЧЭЭЛИЙН

БИЕ ДААЛТЫН АЖЛЫН УДИРДАМЖ

Дөрвөн оюутан хамтран нэг баг болон нэг сэдэв сонгон бие даалтын ажлыг гүйцэтгэнэ.

Сэдвийг сонгосны дараа багаараа ярилцан бие даалтын ажлын хүрээг тодорхойлно. Бие

даалтын ажлыг доорх төлөвлөгөөний дагуу гүйцэтгэн, заасан хугацаанд шалгуулж байх

шаардлагатай. Хугацаа хоцорсон бие даалтын ажлын оноог тооцохгүй. Бие даалтыг

шалгуулахдаа багийн ахлагч нар гүйцэтгэсэн ажлыг багшид тайлагнана. Харин багийн

гишүүд хийсэн ажлаа нэг нэгээрээ хамгаална

Зорилго: Сонгосон сэдвийн дагуу дагуу системийг судласны үндсэн дээр өгөгдлийн сангийн загвар, дэлгэцийн зохиомжийг тодорхойлон, С# хэл дээр VS.NET 2008 орчинд системийг хөгжүүлнэ.

Оноо: 35 Гүйцэтгэх ажлын төлөвлөгөө:

Үе шат Гүйцэтгэх

хугацаа

(долоо хоног)

Оноо

1. Сэдэв сонгож батлуулах 1-2

-

2. Системийн судалгаа хийх 3 - 4

3

3. Өгөгдлийн сангийн загвар гаргах 5 – 6

7

4. Дэлгэцийн зохиомжийг гаргах 7 - 8

5

5. Системийг кодчилох 9 -11

15

6. Тайлан гаргах 12-13

5

Тайлбар:

Сэдэв сонголт 1. Оюутны бүртгэлийн систем

Хэрэглэгч:

o Админ (багш, оюутан, хичээлийн мэдээллийг оруулна, засварлана, хайлт

хийнэ, тайлан гаргана)

o Багш(заадаг хичээлийн дүнг оруулна)

o Оюутан(хичээлийн болон өөрийн мэдээллийг харна, дүнгээ харна)

2. Автомашины бүртгэлийн систем

Хэрэглэгч:

o Админ (энгийн хэрэглэгч мэдээллийг оруулна, засварлана, хайлт хийнэ,

тайлан гаргана)

o Энгийн хэрэглэгч(автомашины мэдээллийг оруулна, засварлана, хайлт

хийнэ, тайлан гаргана, )

3. Банкны хадгаламж, гүйлгээний систем

Хэрэглэгч:

o Админ (теллерийн мэдээллийг оруулна, засварлана, хайлт хийнэ, тайлан

гаргана)

o Теллер(хадгаламж нээх, гүйлгээ хийх, хадгаламж хаах, хүү бодох, тайлан

гаргах үйлдлүүдийг хийнэ.)

4. Зочид буудлын захиалгын систем

Хэрэглэгч:

o Админ (Pесепшиний болон зочид буудлын өрөөнүүдийн мэдээллийг

оруулна, засварлана, хайлт хийнэ, тайлан гаргана )

o Ресепшин(захиалга, үйлчилгээний мэдээллийг оруулна, засварлана, хайлт

хийнэ, тайлан гаргана)

5. Дэлгүүрийн кассын програм

Хэрэглэгч:

o Админ (кассчиний мэдээллийг оруулна, засварлана, хайлт хийнэ, тайлан

гаргана)

o Кассчин(бараа бүтээгдэхүүний мэдээллийг оруулна, засварлана, хайлт

хийнэ, тайлан гаргана, бараа худалдах үйлчилгээ үзүүлнэ.)

6. Байгууллагын хүний нөөцийн бүртгэлийн систем

Хэрэглэгч:

o Админ (бусад хэрэглэгчдийн мэдээллийг оруулна, засварлана, хайлт хийнэ,

тайлан гаргана)

o Хүний нөөцийн мэргэжилтэн(ажилчдын мэдээллийг оруулна, засварлана,

хайлт хийнэ, тайлан гаргана)

7. Эмнэлэгийн төлбөрийн үйлчилгээний програм

Хэрэглэгч:

o Админ (бусад хэрэглэгчдийн оруулна, засварлана, хайлт хийнэ, тайлан

гаргана)

o Үйлчилгээний ажилтан(үйлчлүүлэгчдийн оруулна, засварлана, хайлт хийнэ,

тайлан гаргана, үйлчилгээний захиалга, төлбөр тооцоог хийнэ)

o Эмч(үзүүлсэн үйлчилгээний талаарх мэдээллийг оруулна, засварлана,

хайлт хийнэ, тайлан гаргана)

Бие даалт №1: Системийн судалгаа хийх

Энэхүү бие даалт нь дараах бүтэцтэй байна.

Системийн нэр (Сонгосон сэдэв)

Системийн зорилго (Ямар байгууллагад, ямар албан тушаалтанд зориулсан ба

тvvний ямар vйл ажиллагаатай холбоотой мэдээллийг бvртгэж., vр дvнд юу гаргаж

авч болохыг товч тодорхой тайлбарлан бичнэ)

Хэрэглэгчийн шаардлага (Системийн судалгааг бодит орчин, байгууллага дахь

үйл ажиллагаа нь ямар дүрэм, тогтолцоо дээр тулгуурлаж явдаг, үйл ажиллагааны

явцад ямар бүртгэл, маягтыг хөтлөдөг, үйл ажиллагааны үр дүнгээс ямар тайлан,

нэгтгэл гардаг, ямар тооцоо ямар томъѐо, илэрхийллээр бодогддог зэргийг

агуулсан текст, хүснэгт, диаграмыг ашиглан хэрэглэгчийн шаардлага хэсэгт дараах

дарааллын дагуу тайлбарлаж бичнэ )

o Хэрэглэгчийн талаарх мэдээлэл

Үүнд тухайн системийг ашиглах байгууллагын танилцуулга, эрхэлдэг

бизнесийн чиглэл, бүтэц зохион байгуулалт (байгууллагын бүтцийн схемийг

шаардлагатай бол гаргаж танилцуулах), яг гардаж ашиглах албан

тушаалтан ба тушаалтнуудын тухай бичиж тайлбарлана

o Хэрэглэгчийн үйл ажиллагааны онцлог

Судласан байгууллагын үйл ажиллагаануудыг тайлбарлана. Үүнд:

- Үйл ажиллагааг хариуцах нэгж, албан тушаалтан

- Хэнээс ямар мэдээлэл (нэрлэсэн маягт, бүртгэл, гэрээ байж болно)

авч тухайн үйл ажиллагааг явуулах тухай

- Үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, тогтолцоо

- Үйл ажиллагааны үр дүнд хэнд ямар мэдээллийг (нэрлэсэн тайлан,

нэгтгэл, тооцоо байж болно) гаргаж өгөх тухай

o Хэрэглэгчийн функциональ шаардлага

Тус хэсэг нь байгууллагын үйл ажиллагааны онцлогт тайлбарласан хэсгийг

илүү дэлгэрүүлж өгөгдлийн сангийн загварыг гаргахад шаардлагатай бүх

мэдээллээр хангахад чиглэсэн байна. Үүнд:

- Байгууллагад хэрэглэж хэвшсэн ба системд шинээр нэмэгдэх

бүртгэл, тайлан, маягтуудын хэлбэр загварыг гаргаж хавсаргах

- Бүртгэл, тайлан, маягт дахь зарим элементийг системийн загварт

хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй байдаг, тиймээс тэдгээрийг

тайлбарлах шаардлагатай (атрибутууд ба тэдгээрийн тайлбар:

атрибутын бүтэц, атрибутын төрөл (текст, тоо, ...), авах хязгаар

утгууд, утгуудын жишээ, тайлан дахь гаргаж авах атрибутын томъѐо

г.м)

- Системд гүйцэтгэх шаардлагатай нэмэлт үйлдлүүд (төрөл бүрийн

хайлт, тохируулга, хамгаалалт г.м, харин өгөгдлийн сангийн систем

бүрт зайлшгүй багтдаг стандарт үйлдлүүдийг тайлбарлах

шаардлагагүй)

-

Бие даалт №2: Өгөгдлийн сангийн загварыг гаргах

Энэхүү бие даалт нь дараах бүтэцтэй байна.

Объектын холбоосын диаграм (системийн өгөгдлүүдийг хоорондын уялдаа

холбоотой нь дүрслэн харуулах буюу системийн объектуудыг тодорхойлон,

тэдгээрийг хоорондын холбоостой нь дүрслэх)

Өгөгдлийн ерөнхий схем (Объектын холбоосын диаграмын нарийвчилсан

задаргаа харуулах буюу системийн объект бүрт хамаарах шинж

чанаруудыг,объектууд хоорондын холбоосыг харгалзах атрибутаар нь, объект тус

бүрийн анхдагч түлхүүрийг тодорхойлон харуулах)

Кодын зохиомж (Системд ашиглах кодуудыг зохиомжийг гарган, кодын тайлбар

хүснэгтүүдийг тодорхойлон, өгөгдлийн ерөнхий схемтэй хэрхэн уялдаж байгаа

харуулах )

Жишээ нь: багшийн код нь тэнхмийн харъяалал ба тэнхим дэх багш нарт олгосон

дугаараас тогтсон 4 урттай нийлмэл код

Объектын холбоосын диаграмын өргөтгөл (тодорхойлсон системийн

объектуудын атрибутуудыг тодорхойлсны дараа анхдагч түлхүүр, гадаад түлхүүр,

тарибутын төрөл, урт, хоосон утга зөвшөөрөх эсэхийг тодорхойлно.)

Бие даалт №3: Дэлгэцийн зохиомж гаргах

Энэхүү бие даалтаар системийн хэрэглэгчдийн харилцан ажиллах програмын

интерфейсийг төлөвлөн, үүсгэнэ. Дэлгэцийн зохиомжийг гаргахдаа дараах шаардлагуудыг

анхаарна уу.

Мэдээллийг оруулах ба гаргахад хамгийн түгээмэл хэрэглэгддэг аргуудыг нэг нь

дэлгэцийн оролт ба гаралт байдаг. Энэ нь хэрэглэгчийг шаардлагатай мэдээлэлд түргэн

бөгөөд шууд хандах боломжоор хангадаг. Сайн зохиомж бүхий дэлгэц нь хэрэглэгчдэд

нийлмэл бүтэцтэй өгөгдлийн сан, нүсэр програмчлалыг далдлан, энгийн ойлгомжтой

бөгөөд хялбар системд өгөгдлийг оруулах, системтэй харилцах, шаардлагатай

мэдээллийг харуулдаг.

Дэлгэцийн зохиомжид доорх шаардлагууд тавигддаг. Үүнд:

Энгийн бөгөөд ойлгомжтой байх

Дэлгэцэнд зохицсон, сайн зохион байгуулагдсан байх

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан байх

Ажиллахад боловсронгуй байх

Өнгийн зохицол сайн байх

Утга агуулга төгс, мэдээллүүдийн хоорондын уялдаа холбоо сайн байх

Хэрэглэгчийн хийж буй үйлдлүүдээс хамааран дэлгэц дээрх мэдээлэл,

хэрэглэгчийн гүйцэтгэх боломж өөрчлөгддөг байхаар уян хатан чанартай байх

Бие даалт №4: Системийг кодчилох

Энэхүү бие даалтаар гаргасан өгөгдлийн сангийн загварын дагуу өгөгдлийн санг үүсгэн,

бэлтгэсэн дэлгэцийн зохиомжийг өгөгдөлтөй холбон кодчилж, системийн бүрэн

ажиллагааг хангана.

Системийн кодчилохдоо дараах шаардалгуудыг анхаарна уу. Үүнд:

Өгөгдлийн санг үүсгэхдээ өгөгдлийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг бүрэн

тодорхойлсон байх шаардлагатай

Системийн тухайн модулийн онцлогоос хамааран тохирох архитектурын сонгон

ашиглах

Өгөгдөл оруулалтуудын хувьд өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг

Бие даалт №5: Тайлан гаргах