16574829-618mongolianforexcenterbloggogomnbyganaifesummer2009blogspotcom

16
http://mongolianforexcenter.blog.gogo.mn/ Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар... Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ бид өмнө үзсэн хичээлийн төгсгөлд амласан ёсоор Форекс ертөнцийн алдартнуудын заримаас бичих гэж байна. Ralph Nelson Elliott болон Эллиотын давалгааны зарчим Энэ хүний талаар инжинерийн боловсрол эзэмшсэн хүн болгон мэддэг билээ. Гэхдээ бид өнөөдөр энэ хүний түүх намтрын талаар биш форекс ертөнцөд оруулсан хувь нэмэр, алдарт нээлтийн талаар өгүүлэх гэж байна. Ralph Nelson Elliot нь 1871 оны 7 сарын 28-ны өдөр Техас мужийн Канзаст төрсөн. Тэрээр инжинерийн боловсрол эзэмшсэн бөгөөд 1930-аад оны эхээр хөрөнгийн биржийн ханшийн үзүүлэлтүүдэд судалгаа шинжилгээ хийж эхэлсэн гэдэг. Ralph Nelson Elliot нь өөрийн хийж байгаа шинжилгээ судалгаагаа гол төлөв Доу Джонсын индекс дээр хийдэг байжээ. Судалгаа хийж байхдаа тэр индексийн ханшийн өөрчлөлтүүдэд нэгэн хөдөлгөөн давтагдаж байгааг олж харжээ. Энэ нь одоогийн бидний арилжаанд ашиглагддаг нэгэн хууль буюу зарчим болох давлагааны тухай анх олж мэдсэн байна. Үүнийг тэрээр ямар нэгэн тодорхой хэмнэлтэй байгааг зүйрлэн хэлэхдээ далайн давалгаа хүчтэй давалгаалж орж ирээд буцдаг, дахин орж ирээд буцдаг. Гэхдээ дараа дараачийн давталтууд нь анхны хүчтэй давалгаанаасаа арай хүч багатай орж ирээд буцдаг байнгын давтамжтай байна. Энэ давалгаа бол ханшийн буюу үнийн хэлбэлзэлтэй нэгэн адил бөгөөд ханш аль нэг тийшээ явж байгаа бол тэр л зүгтээ үргэлжлэн явах бөгөөд хүчтэй өсөлт (уналт) ирс ний дараа өмнөхөөсөө хүч нь багасан орж ирнэ. Үүнийг бид Эллиот давалгааны зарчим гэж нэрлэж байна. Хэдийгээр энэ зарчмыг анх нээсэн гэж үздэг боловч хамгийн анхны эх үндсийг 13 зууны үед амьдарч байсан Италийн аугаа эрдэмтэн Фибоначчийн нээсэн тоон дарааллын хууль гэж үздэг байна. Хэрэв та бүхэн энэ бүхний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл: http://www.elliottwave.com/info/elliott_bio.aspx гэсэн хаягаар хандан орж үзэж болно. Одоо ингээд Leonardo Pisano Fibonacci -ийн талаар болоод түүний нээсэн тоон дарааллын хуулийн талаар сонирхоцгооё. Leonardo Pisano Fibonacci нь өөрийнх нь жинхэнэ нэр биш бөгөөд Leonardo of Pisa, Leonardo Pisano, Leonardo Bigollo гэхчилэн нэрлэдэг байсан бөгөөд Фибоначчи гэсэн нэрээрээ алдаршсан юм. Тэрээр 1170-1228 оны хооронд амьдарч байсан. Римын император Фридрих II тухайн үед дайн тулааны оронд цусгүй тэмцээн буюу математикийн уралдаан тэмцээн их явуулдаг байжээ. Энэ л үед ноён Фибоначчи од болжээ. Тэрээр "Liber Abaci" хэмээх номондоо туулайн үржих томъёо буюу тоон дарааллын талаар бичсэн нь шинэ нээлт болжээ. Торонд эр туулай суулгаад эм туулай нэмж оруулна. (1+1) Тэд хоёулаа боллоо. Туулайнууд үржлийн ажлаа зөнгөөрөө хийцгээнэ. Аз жаргалтай шөнийн дараа туулайнууд яг Фибоначчийн тоон дарааллаар өсөн үржиж эхлэнэ. Энэ нь 1 эм туулай биологийнхоо үржлээр жилд 300 гаруй болон үрждэгийг харуулж байгаа юм. Фибоначчийн тоон дараалал нь: 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144... гэх мэтчилэн үргэлжилнэ. Энэхүү тоон дараалал нь зүгээр ч нэг тооны дараалал биш юм. Тухайн тоонууд байнгын өөр хоорондоо холбоотой байна. Хоёр хөрш тооны нийлбэр нь дараагийн тоотой тэнцүү байдаг. Жишээ нь: 1+1=2 1+2=3 2+3=5 3+5=8 5+8=13 гэх мэт... Ямарч тоог дараагийн тоотой харьцуулахад 0,618 гэсэн тоонд ойртож очоод байдаг. Жишээлбэл: 1/1=1; 1/2=0.5 2/3=0.67 3/5=0.6 5/8=0.625 13/21=0.619 21/34=0.617 1

Upload: enkhorgil-otgoo

Post on 21-Apr-2015

96 views

Category:

Documents


2 download

TRANSCRIPT

Page 1: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Хичээл № 22. Ralph Nelson Elliott ба Еллиот давалгаа болон Leonardo Pisano Fibonacci -ийн тоон дараалалын нээлтүүд форекс арилжаанд хэрхэн ашиглагдах талаар...

Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээрээ бид өмнө үзсэн хичээлийн төгсгөлд амласан ёсоор Форекс ертөнцийн алдартнуудын заримаас бичих гэж байна. Ralph Nelson Elliott болон Эллиотын давалгааны зарчимЭнэ хүний талаар инжинерийн боловсрол эзэмшсэн хүн болгон мэддэг билээ. Гэхдээ бид өнөөдөр энэ хүний түүх намтрын талаар биш форекс ертөнцөд оруулсан хувь нэмэр, алдарт нээлтийн талаар өгүүлэх гэж байна. Ralph Nelson Elliot нь 1871 оны 7 сарын 28-ны өдөр Техас мужийн Канзаст төрсөн. Тэрээр инжинерийн боловсрол эзэмшсэн бөгөөд 1930-аад оны эхээр хөрөнгийн биржийн ханшийн үзүүлэлтүүдэд судалгаа шинжилгээ хийж эхэлсэн гэдэг. Ralph Nelson Elliot нь өөрийн хийж байгаа шинжилгээ судалгаагаа гол төлөв Доу Джонсын индекс дээр хийдэг байжээ.Судалгаа хийж байхдаа тэр индексийн ханшийн өөрчлөлтүүдэд нэгэн хөдөлгөөн давтагдаж байгааг олж харжээ. Энэ нь одоогийн бидний арилжаанд ашиглагддаг нэгэн хууль буюу зарчим болох давлагааны тухай анх олж мэдсэн байна. Үүнийг тэрээр ямар нэгэн тодорхой хэмнэлтэй байгааг зүйрлэн хэлэхдээ далайн давалгаа хүчтэй давалгаалж орж ирээд буцдаг, дахин орж ирээд буцдаг. Гэхдээ дараа дараачийн давталтууд нь анхны хүчтэй давалгаанаасаа арай хүч багатай орж ирээд буцдаг байнгын давтамжтай байна. Энэ давалгаа бол ханшийн буюу үнийн хэлбэлзэлтэй нэгэн адил бөгөөд ханш аль нэг тийшээ явж байгаа бол тэр л зүгтээ үргэлжлэн явах бөгөөд хүчтэй өсөлт (уналт) ирсний дараа өмнөхөөсөө хүч нь багасан орж ирнэ. Үүнийг бид Эллиот давалгааны зарчим гэж нэрлэж байна. Хэдийгээр энэ зарчмыг анх нээсэн гэж үздэг боловч хамгийн анхны эх үндсийг 13 зууны үед амьдарч байсан Италийн аугаа эрдэмтэн Фибоначчийн нээсэн тоон дарааллын хууль гэж үздэг байна. Хэрэв та бүхэн энэ бүхний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл: http://www.elliottwave.com/info/elliott_bio.aspx гэсэн хаягаар хандан орж үзэж болно. Одоо ингээд Leonardo Pisano Fibonacci -ийн талаар болоод түүний нээсэн тоон дарааллын хуулийн талаар сонирхоцгооё. Leonardo Pisano Fibonacci нь өөрийнх нь жинхэнэ нэр биш бөгөөд Leonardo of Pisa, Leonardo Pisano, Leonardo Bigollo гэхчилэн нэрлэдэг байсан бөгөөд Фибоначчи гэсэн нэрээрээ алдаршсан юм. Тэрээр 1170-1228 оны хооронд амьдарч байсан.Римын император Фридрих II тухайн үед дайн тулааны оронд цусгүй тэмцээн буюу математикийн уралдаан тэмцээн их явуулдаг байжээ. Энэ л үед ноён Фибоначчи од болжээ. Тэрээр "Liber Abaci" хэмээх номондоо туулайн үржих томъёо буюу тоон дарааллын талаар бичсэн нь шинэ нээлт болжээ. Торонд эр туулай суулгаад эм туулай нэмж оруулна. (1+1) Тэд хоёулаа боллоо. Туулайнууд үржлийн ажлаа зөнгөөрөө хийцгээнэ. Аз жаргалтай шөнийн дараа туулайнууд яг Фибоначчийн тоон дарааллаар өсөн үржиж эхлэнэ. Энэ нь 1 эм туулай биологийнхоо үржлээр жилд 300 гаруй болон үрждэгийг харуулж байгаа юм. Фибоначчийн тоон дараалал нь:1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144... гэх мэтчилэн үргэлжилнэ. Энэхүү тоон дараалал нь зүгээр ч нэг тооны дараалал биш юм. Тухайн тоонууд байнгын өөр хоорондоо холбоотой байна. Хоёр хөрш тооны нийлбэр нь дараагийн тоотой тэнцүү байдаг. Жишээ нь: 1+1=21+2=32+3=53+5=85+8=13 гэх мэт... Ямарч тоог дараагийн тоотой харьцуулахад 0,618 гэсэн тоонд ойртож очоод байдаг. Жишээлбэл: 1/1=1; 1/2=0.52/3=0.673/5=0.65/8=0.62513/21=0.61921/34=0.617

1

Page 2: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

34/55=0.61855/89=0.617989/144=0.618144/233=0.618 гэх мэтчилэн үргэлжилнэ. Тоонууд маань дандаа 0,618 гэсэн бутархай тооны орчим эргэлдэнэ. Харин одоо бид дараагийн тоог урьдах тоотой харьцуулан харцгаая. 13/8=1.62521/13=1.61534/21=1.61955/34=1.61789/55=1.618144/89=1.6179 гэх мэтээр үргэлжлэх бөгөөд бас л тоонууд маань 1,618 гэсэн тооны хавьд эргэлдэж байгааг анзаарч болно. Нэг тоо алгасаад дараагийн тоотой харьцуулбал:13/34=0.382Нэг тоог алгасаад өмнөх тоотойгоо харьцуулбал:34/13=2.615 гэх мэт сонирхолтой тоонууд гараад байна. 1,618, 0,618 гэсэн эдгээр коэффицентийг эртний Грек болон Египтийн математикчид мэддэг байжээ. Түүнийг "Алтан коэффицент" (Алтан судал) гэж нэрлэдэг байна. Энэ зарчмыг ашиглан Египтийн приамидууд баригдсан байдаг гэж үздэг.

Дээрхи зургуудаас хараад та бүхэн алтан судал буюу алтан коэфицент үйлчилсэн байгааг анзаарч байгаа бизээ. За одоо тэгвэл бидний арилжаанд хэрхэн ашиглагддагийг дараах зургуудаас харцгаая.

Үнэ өсөөд буурлаа. Энэ тохиолдолд бууралтын түвшинг зааж байна.

2

Page 3: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Хэрэв ханш өсвөл өсөлтийн боломжит түвшинг бас зааж байна.

Өсөлтийн түвшин 1,618 коэфиценттын ойр байгааг харлаа.

Өсөлтийн хувь 1,618; 2,618; 4,236 гэсэн коэфицент заадаг бол ханшийн уналтийн хувь 0,618; 0,382; 0,236 гэсэн коэфицентуудад ойрхон очих болно. Яагаад заавал 38% эсвэл 62% хувь байх ёстой гэж... Фибоначчи-ийн тоо болгон дараагийн тооны 62 хувьтай тэнцүү байдаг юм. Тиймээс ханшийн өсөлтийн үед ч тэр ханшийн уналтын үед ч тэр тухайн ханшийн 38% болон 62% хувьд хүрэх магадлал өндөр байдаг байна.

Хичээл № 23. Индикатор, түүний тухай ерөнхий ойлголт...

Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид индикаторуудын талаар бичих болно. Форексийн зах зээл дээр арилжаанд оролцоход бид их олон төрлийн багаж хэрэгслийг ашиглахаас гадна мэдээлэл, шинжилгээний талаар байнгын хангамжаар хангагдах

3

Page 4: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

шаардлагатай байдаг. Эдгээрийн ихэнх нь арилжааны платформууд дотор байрлаж байдаг ба ашиглаж байгаа платформоос шалтгаалж тэдгээрийн талаархи мэдээллүүд нь их бага янз бүр байдаг. Ерөнхийдөө эдгээрийг агуулга зориулалтынх нь хувьд ангилан төрөлжүүлдэг бөгөөд тэдгээрийн дотор ихэнх төлөв ашиглагддаг мэдээллэгчүүдийг платформууд өөртөө агуулсан байдаг гэж ойлгож болно.

Бид мэдээллэгч гэж хэлж бичээд байгаа нь энэхүү форекс ертөнцөд ашиглагддаг хамгийн гол хэрэглэгдэхүүний талаар маш сайн ойлголттой байх шаардлагатай бөгөөд энэ удаа бид зөвхөн ерөнхий ойлголт оруулах гэж байна. Арилжаа явуулахад бид хамгийн түрүүнд ханшийн хэлбэлзэл ямар хэмжээнд байгаа, одоогоор захиалгийн төрөл хэмжээ хэр байгаа, оролцогчдын түвшин хэр байгаа, ханш цаашид өсөх буух талаархи урьдчилсан таамаг магадлалуудыг мэдэж

байх нь хамгаас чухал гэдэгтэй санал нийлэх бизээ. Тиймээс эдгээр мэдээллүүдийг зориулалт агуулагын хувьд тус тусад шинжлэн гаргадаг байгууллага, эрдэмтэн судлаачид байдаг бөгөөд тэдгээрийг ерөнхийд нь INDICATOR хэмээн нэрлэдэг байна. Бид үүнийг мэдрэгч гэж орчуулахыг хүсэж байна. Ингээд мэдрэгчүүдийг утга зориулалтынх нь хувьд дотор нь хэд хэдэн төрөлд ангилан авч үздэг талаар танилцуулахыг зорилоо. Мэдрэгчүүд нь дотроо одоогийн ханшийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлага, оролцогчдын болон захиалгын төрлийн харьцаа гэх зэрэг маш олон талаас нь шинжилэн харуулдаг тусгай багажуудтай байдаг.Хичээл цааш үргэлжилнэ...

Хичээл № 24. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...

Форекс хэмээх энэ хүйтэн ертөнцтэй нас хүйс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлалгүйгээр хүссэн хүн болгон харьцаж болно. Форексийг яагаад хүйтэн ертөнц гэж хэлээд байгаа тухай та гайхаж байж болох юм. Хүн энэ амьдралдаа өөрийн буруу хийсэн үйлдлүүдээсээ болж олон олон саад бэрхшээлтэй учирч тэр бүгдийг найз нөхөд, лам хуварга, засал ном, танил тал, арын хаалга, авилга, хээл хахууль, магадгүй бүүр муу аргаар ч даван туулдаг байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл Форекст дээрхи аргууд, хэрэглүүрүүд 0,00001 хувь ч хэрэг болдоггүй болохоор л хүйтэн ертөнц гэж нэрлэсэн юм. Тиймээс энэ ертөнцөд өөрөө өөрийгөө удирдаж чаддаг, хүчтэй хүмүүс л ихэнхдээ оролцдог юм. Форекс ертөнц бол маш олон цоожтой хаалга бүхий нууцлаг ертөнц мөн...Форекс бол бизнес!, Гэхдээ шалгарсан хүмүүст л зориулагдсан бизнес юм. Энэ бизнест зөвхөн боловсролтой, оюуны өндөр чадамжтай, өөрөө өөрийгөө удирдах чадвартай хүмүүс л амжилтанд хүрнэ. Тийм учраас Форексийг тоглоом эсвэл агшин зуур баяжих хэрэгсэл хэмээн бодож ойлгож байгаа хэн боловч буруу хаягаар хандаж илүү цаг зарцуулж байгаа гэдгийг хэлэх байна. Харин тэр хүн та бол өөрийгөө өөр газраас олж авахыг хичээгээрэй.

Хичээл № 21. Ханшийн доод дээд цэгүүдийг ашиглан өөрчлөлтийн ирээдүйг мэдрэх зарим аргууд...

Энэ өдрийн мэнд хүргэе! Өнөөдрийн хичээлээрээ бид өмнөх хичээлээс үндэслэн ханшийн дээд болон доод цэгүүдийг болон өсөлт уналтын бүсүүдийг олж тогтоогоод тэдгээрийг дараагийн давталттай холбон шугам татсанаар бид тухайн арилжааны явц өсөөлттэй эсвэл уналттай байгааг мэдэхээс гадна хэр үргэлжлэх, цаашид ханш эсрэг зүгтээ эргэх мөч ойртож байгаа эсэхийг мэдрэх боломжууд олгож байдаг гэдгийг сайн тогтоож авах хэрэгтэй. Тэгэхээр одоо бид дээд доод цэгийн талаар сайн мэдэх тул харин тэдгээрийн бүс (zone) гэдэг талаар эхлээд үзье. (зураг 1)

4

Page 5: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

зураг 1Бид энэ зураг дээр өсөлт уналтын цэгүүд болон тэдгээрийн бөөгнөрлийг бүс гэж хэлж байгаа бөгөөд өсөлтийн бүсийг Resistance zone, уналтын бүсийг Support zone гэж нэрлэдэг. Эдгээрийг бид хамгийн дээд хамгийн доод буюу их бүс болоод тэдгээрийн дотор байх бүсүүдийг бага бүс хэмээн нэрлэдэг. Энхүү бүсүүдийг их бүс бага бүс гэж ангилсан нь арилжааны явцад ханш цаашид хэрхэн

өрнөхийг мэдрэхэд нөлөөтэй үзүүлэлт мөн. (зураг 2)Дараагийн зураг дээрээс тодорхой харъя.

зураг 2Ханшийн дээд доод их бүсүүдийн хооронд ханшийн богино хэлбэлзлэлүүдийг бага бүсүүд болгон нэрлэснээрээ бидний арилжааны ханш өсөлттэй эсвэл уналттай явахыг тодорхойлдог. Одоо бид ханшийн өсөлт уналтын чиглэлийг тодорхойлох бөгөөд хэрхэн зурахийг үзье. Ханш уналттай байх тохиолдолд дээд ханшуудыг холбож уналтын чиглэлийг гаргадаг бол ханшийн өсөлтийн чиглэлийг тодорхойлохдоо доод ханшуудыг холбож өсөлтийн чиглэлийг тодорхойлдог байна. Үүнийг уналтын чиглэл буюу downtrend, өсөлтийн чиглэл буюу uptrend гэж нэрлэдэг. (зураг 3)

зураг 3 Зураг дээрээс харахад өсөлтийн болон уналтын үед өсөлт уналтын чиглэлийг зурдагтай нэгэн адил ханшийн тогтвортой үед чиглэлийг зурна. Энэ тохиолдолд тогтвортой чиглэлийн шугам татаад түүнийгээ sideways trend гэж нэрлэнэ.

зураг 4 Одоо бид өсөлт уналтын чиглэлийг нэгэнт тогтоож сурсан болохоор түүнийхээ тусламжтайгаар өсөлт уналтын хонгилийг тодорхойлон зурж сурах юм. Энэ нь тухайн зурагдсан хонгилын хүрээнд ханш хэлбэлзэн явагдахыг тодорхойлж байгаа гэж ойлгож болно. (зураг 4) Гэхдээ бид тэрхүү шугамыг татахдаа уналтын трэнд байгаа бол resistance бүсийг холбосон шугамтай параллель шугам татан доод цэгүүдийг дайруулан татна. Энэ нь уналтын

хонгил болно. Харин өсөлтийн хонгилыг татахдаа дээрхийн эсрэгээр support бүсүүдийг холбосон шугамтай параллель шугам татан ханшийн дээд цэгүүдийг дайруулан татдаг. Энэ нь өсөлтийн хонгил болох юм. Бид өсөлт уналтын хонгилыг тодорхойлсноороо (зарим хүмүүс коридор тунель гэж ч ярьж бичдэг) тухайн үед арилжааны захиалга өгөх чиг хандлагыг мэдрэх боломж бүрддэг гэж ойлгож болох боловч хэрэв зурагдсан хонгилоосоо аль нэгэн тийшээ хэтрэн тэмүүлбэл уг хонгилийг хүчингүй болж байна гэж үзнэ. Энэ мөчид ямар нэгэн захиалга өгөхгүй байх нь дээр юм. Харин дараагийн тренд үүссэний дараагаар шинэ хонгилийн шугамыг татан тодорхойлсны дараа арилжаагаа эхлэх нь зөв байх юм. За бид энэ удаагийнхаа хичээлийг үүгээр өндөрлөж байна. Бид дараа дараачийн хичээлүүдээрээ Форекс ертөнцийн амьдралд томоохон нээлтүүдийг бий болгосон олон эрдэмтэдийн зарим нэгийнх нь талаар өгүүлэх болно. Тэдний амьдрал түүхийг бус форекс зах зээл дээр тэдний бий болгосон дүрэм томъёо, арга техникийн талаар болоод түүнийг хэрхэн ашиглах талаар бичих болно.

5

Page 6: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Хичээл № 20. Support болон Resistance, түүнийг ашиглах нь...

Support, Resistance гэдэг нь аль нэгэн трэндийн хязгаарууд гэсэн ерөнхий утгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг судалгаа гаргадаг компаниудын нэрээр нэрлэхээс гадна тухайн үеийн графикийн нэршлүүдтэй холбон тайлбарласан ч байдаг.

Энэ зураг дээр байгаагаар үзвэл ханшийн өсөлттэй явагдаж байгаа маркет буюу bull market гэж үзнэ. Энэ тохиолдолд Support Resistance- ийн үндсэн хууль болох resistance юм уу support – ийн шугам дээр хүрээд ханш эсрэг тийшээ явна гэсэн ерөнхий утгатай ойлголт гэж болно. Ханшийн уналтын хязгаарыг support (зураг 1) гэх бөгөөд өсөлтийн хязгаарыг resistance (зураг 2) гэнэ. Эдгээр давхцсан

бүсүүдийг холбосон шугамыг support level, resistance level гэдэг.

Хэрэв Resistance юм уу support-ийн шугамыг нэвтлэн гарвал цаашид өсөлт болон уналт үргэлжлэн явдаг гэж ойлгож болно. Харин бид support level resistance level гэдгийг хэрхэн мэдэх, түүний шугамийг яаж зурах гэдгийг мэдэх нь чухал юм.

Бид дээд доод ханшийн хаалтын цэгүүдийг холбосноор support level, resistance level гэдэг шугамуудыг зурж болно. Гэхдээ уналтаас (өсөлтөөс) эргэн өсч (унаж) буцаад дараагийн уналтын (өсөлтийн) доод (дээд) цэг хүрэх тэр үеэс эхлэн уг шугамыг татдаг. Бид нэгэнт татсан шугам хаагуур байгааг харж байгаа болохоор дараагийн өсөлт эсвэл уналт нь уг шугамаас давах уу, эргээд буцах уу гэдгийг л ажиглах хэрэгтэй. Ингэснээрээ бид цаашид энэ байдлаараа хэр удаан

үргэлжлэх эсвэл энэ байдал эвдэгдэн өөр нөхцөл байдал үүсч болохыг урьдчилан мэдрэх боломжтой болно.

Support level, resistance level-ийг зарим тохиолдолд бага зэрэг сэтлэх буюу нэвтлэн гарах нь бий. Үүнийг үнэхээр нэвтэрсэн гэж шууд үзэж бас болдоггүй байна. Бага зэргийн сэтрэлт байж болох бөгөөд үүнийг тест гэж бас нэрлэдэг байна. Энэ нь support level, resistance level -ийн шугамыг сэтлэх оролдлого байх бөгөөд хэрэв энэ тест нэг биш давтагдаж байвал тэрхүү support level, resistance level шугам нь тийм ч бат бөх хязгаар гэж үзэж болохгүй болж байгаагийн шинж юм. Харин хаалтын ханшууд нь уг шугамуудын дотор талд

хаагдаад байвал энэ шугам үнэхээр бат бөх шугам бөгөөд давах магадлал тун бага байх юм байна гэж ойлгож болох юм. Арилжааны явцад ханш support level, resistance level -ийг даван гарч цаашид улам бүр үргэлжилбэл тухайн шугам эвдэрлээ гэж үзнэ. Хэрэв resistance level эвдэгдсэн бол resistance level нь support level болж хувирдаг ба харин support level эвдэгдсэн бол support level нь resistance level болон хувирна. Нэмж хэлэхэд эдгээр шугамууд нь заавал налуу эсвэл тэгш хэвтээ байх албагүй, гагцхүү хэд хэдэн рекорд цэгүүд хологдсон байх нь л чухал юм.

Хичээл № 19. Лантуу буюу Hammer, Hangin man6

Page 7: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

зураг 1.

Бид Hammer, Hangin man гэж нэрлэгддэг лааг лантуу хэмээн нэрлэж болох юм. Үүнийг хэлбэрийнх нь хувьд ийн нэрлэх нь амар болов уу. (зураг 1) Арилжааны явцад лантуу үүсэхэд трэнд эсрэг тийш үүсч магадгүй гэсэн дохио гэж ойлгож болно. Арилжааны график дээр хэрхэн харагддагийг доорх зургаас сайтар ажиглаж аваарай. (зураг 2)

зураг 2. Зураг дээрээс харахад ханш уналттай явж байгаад бух лантуу (Hammer) гарч ирсэн байгаа бөгөөд үүний дараагаас өссөн байна. Энэ нь баавгайн хүч эрс суларч эсрэгээр бух хүч түрэн орж ирж буйг илтгэнэ. Ингэснээр бух хүчтэйгээр ханшийг өсгөсөн байна. Тэгвэл зургийн хойд хэсэгт бол өсөлттэй трэндийн төгсгөлд баавгай лантуу (Hangin man) гарч ирсэнээр бухийн хүч эрс саарч улмаар баавгайн

эсэргүүцэл ихэсч ханшийг буулгасан трэнд харагдаж байна. Энэ тохиолдол нь өмнөх хичээлүүдэд өгүүлэгдсэний нэгэн адил мөн л 100 хувь баталж байгаа гэж хүлээж авах хэрэггүй бөгөөд гол төлөв тохиолддог болохоор ийн тайлбарладаг.

зураг 3.

Энэ нь лантууны бас нэгэн төрөл бөгөөд дээрхээс төдийлэн их ялгаа байхгүй юм. Лантууны өөрийнх хувьд тухайн хугацаанд бух лантуу үүсэх эхний мөчөөс хаагдах төгсгөлийн мөч хүртэлх хугацаанд их уналттай байсан ханш өсөлт орж эргэсэн байгааг харуулж байсан бол inverted hammer -ийн хувьд бол лантуу эхлэх мөчөөс төгсөх мөч хүртэлх хугацаанд огцом өсөлт орж ирээд өсөлтийн хэмжээ бага зэрэг хасагдан дууссан байгаа юм. (зураг 3)

зураг 4.

Inverted hammer-ийг буцах лантуу гэж тодруулан нэрлэж болно. Эдгээр нь ердөө тухайн лантууны өөрийнх нь тавилангаараа өөр байгааг харуулах бөгөөд дараагийн хугацаанд гаргах үр дүн төлөвийн хувьд ижил зүйлийг мэдээлдэг гэж ойлгож болох юм. Shooting Star гэдэг нь мөн л дээрхийн адил баавгай лантууны нэгэн хэлбэр бөгөөд харваж байгаа од гэсэн утгыг агуулсан нэршил юм. (зураг 3)Та бүхэн зураг дээр бас сайн ажиглалт хийж аваарай. (зураг 4) Энэхүү зураг дээрх байдал нь зураг 2-т үзүүлсэнтэй их төстэй байгаа бөгөөд лантууны төрөл нь өөр байгаа ч үзүүлэх үр дүн нь ижил байгааг харж болно.Одоо бид лаан графикуудын хэрхэн үүсч бий болдог талаар үзье!

зураг 5.Дээрхи зураг дээрээс бид Hammer буюу бух лантуу хэрхэн бий болсон түүхийг харж болно. Хугацааны эхэнд буюу нээлтийн үеийн лаа болох баавгайн лаа болон хаалтын үеийн сүүлчийн лаа болох бух лаа хоёрын нийлбэрээс уг бух лантуу үүссэн байгаа нь харагдаж байна. Энэ хугацаанд бух лаа нь баавгай лаанаас их ба урт байсан тул энэхүү бух лаа үүссэн байна. Энэ нь хугацааны төгсгөлд буюу дараагийн хугацаа руу шилжих

тохиолдолд үлдэж харагдах хэлбэр болно. (зураг 5) Гэхдээ бид лаануудын хаалт нээлтийн ханшийн түвшинг эндээс харж болж байгаатай адил тухайн хугацааны хамгийн дээд болон

7

Page 8: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

доод ханшийн цэгийг ч бас харж байна. Тэгвэл зургийн зүүн талын хэсэгт бол хугацааны эхэнд бух лаагаар нээгдэж хугацааны төгсгөлд баавгай лаагаар хаагдсан тохиолдлыг харж байна. Энэ тохиолдолд баавгай лантуу болох харваж байгаа од бий болгожээ.

зураг 6. Харин энэ зураг ханш нээгдэх мөчид баавгай лаа байсан бөгөөд ханш хаагдах мөчид бух лаа болсон хэдий ч нээлтийн ханшийн цэгээс доор хаагдсан болохоор баавгай лантуу үүсч байна. Зургийн зүүн талын хэсэгт бол нээлтйин ханшийн үед бух лаа байсан бөгөөд хаагдах мөчид баавгай лаа болсон байна. Гэхдээ хаагдах мөчид нээлтийн ханшаас дээр хаагдсан байгаа тул бух од харвасан байдал үүссэн байна. (зураг 6)

зураг 7.Энэ зураг дээр харин бид арай өөр үр дүнг харж байна. Энэ зургаар бол хугацааны эхэн дунд эцэс аль алинд нь бух лаа тууштай үргэлжилсэн болохоор хугацааны эцэст энэ лааны түүх урт биетэй өсөлтийн лаа буюу том бух бий болсон байгааг харуулж байна. Харин зургийн зүүн хэсгийн байдал бол утгын хувьд ижил боловч эсрэг үзүүлэлтийг гаргасан байна.

Хичээл № 18. Candlestick буюу лаан графикийн хэлбэрүүд,арилжаанд хэрхэн ашиглах...

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Өнөөдрийн хичээлээр өмнөх хичээл дээр үзсэн графикууд дотроос хамгийн их ашиглагддаг, бас хамгийн их мэдээллийг агуулж чаддаг лаан графикийн хэлбэрүүд болоод тэдгээрийн үр дүн, арилжаанд хэрхэн ашиглаж болох талаар заах болно.зураг 1. Бидний явуулж байгаа энэхүү сургалтууд нь зохион байгуулагч бидний өөрсдийн олж судалсан, орчуулж мэдсэн зүйлсүүдийг нэгтгэн монгол хэлбэрт хөрвүүлэн оруулж байгаа тул энэ бүхэнд зарим нэг алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Та бүхэн үүнийг зөв талаас нь бодолцохыг хүсч байгаагаа үүгээр илэрхийлье!Өнөөдрийн хичээл. Лаан график нь босоо графикийн шинэчлэн сайжруулсан хувилбар гэж ойлгож бас болно. (зураг 1) Гэхдээ одоогоор дээрх 3 төрлийн графикийг аль алинийг нь ашиглаж байгаа бөгөөд хамгийн их мэдээллийг агуулж чаддаг гэсэн утгаар нь энэхүү лаан графикийг хамгийн ихээр ашигладаг. Лаан график нь өсөлт, уналтыг харуулахаас гадна тухайн хугацаанд хэр их уналт, хэр их өсөлт өгсөн болоод хамгийн дээд доод хязгаарыг ч бас илэрхийлж чаддаг. (зураг 2)зураг 2. Өмнөх хичээл дээр бид өсөлт уналтын графикийг өнгөөр илэрхийлдэг гэж үзсэн бөгөөд үүнийг уналт нь улаан өсөлт нь ногоон өнгөөр илэрхийлдэг гэж ойлгосон. Гэхдээ дамжуулагч брокер компаниудын ашиглагдаж байгаа платформуудаас шалтгаалж өсөлтийг цагаан, уналтыг хар өнгөөр ч бас илэрхийлдэг.

8

Page 9: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Лааны хэлбэрүүд нь болоод биеийн урт богино хэмжээнээс шалтгаалан дараагийн лаа хэр хэмжээтэй ямар өнгөтэй болох үүгээрээ өсөлт уналтын алин болохыг болоод хэр их зөрүүтэйгээр өөрчлөгдөх болох талаархи тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан байдгыг олж мэдэх болно. Энэ бүхэн олон жилийн давтамж судалгааны үндсэн дээр судлаач шинжээчид гарган тодорхойлсон байдаг бөгөөд нийтэч дүгнэлтүүдийг тайлбарлан бичсэн байдаг. Тиймээс энэ бүх тайлал нь бас 100 хувь магадлалтай гэсэн хатуу ойлголт авч болохгүй гэдгийг анхааруулах хэрэгтэй. Ер нь магадлалуудын хувьд ихэнх тохиолдолд давтагддаг хөдөлгөөнүүдийг тайлбарлах болно.

зураг 3Open; Close; High; Low гэсэн цэгүүдийг бид лаан гарфик дотроос харж байгаа. (зураг 3) Харин их биеийн дээд доод хэсэгт гаргасан илүү зураасыг бид

лааны утас гэж ойлгож болно. Энэ утас тодорхой агуулга илэрхийлдэг болоод ч лаан график гэж нэрлэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ лаа бол дээшээ бас доошоо гарсан утастайгаараа онцлог байна. (зураг 3) Тэдгээр утаснуудыг Lower Shadow, Upper Shadow гэж нэрлэнэ. Эдгээр утаснуудын урт богино нь бас өөр өөрийн гэсэн мэдээлэл агуулж байдаг. Их урт байвал ханшийн рекорд цэг хаалт нээлтийнхээ ханшаас

их хол очсон, харин их богино байвал хаалт нээлтийн ханшинд ойролцоо рекорд цэгүүд тогтоосон гэж үзнэ. Зураг 4Sexy Candle лааны бие Лаа нь өөрөө утастай байдгийн адил биетэй байгааг бид харж байна. Лааны бие нь тухайн хугацааны туршид арилжааны өсөлтийн эсвэл уналтийн хэмжээг илэрхийлнэ. (зураг 4) Хэрэв бие нь богино заримдаа биегүй шахуу хэмжээтэй лаа үүссэн байвал тэр хугацаанд арилжаа төдийлэн явагдаагүй буюу явагдсан ч ханшийн хувьд өөрчлөлт

ихээр өгөөгүйн илэрхийлэл болно. Харин хэдий чинээ урт биетэй байна төдий чинээ арилжаа идэвхитэй, ханш хол хэлбэлзсэнийх гэж тодорхойлдог.

зураг 5Long upper Shadow – Энэ хэлбэр нь ханш нээгдэх мөчид өсөлт өгсөн боловч хаагдах мөчид уналттай төгссөн болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл хугацааны эхэнд ханш нээгдэх мөчид бух буюу bullish байж байгаад хугацааны төгсгөл рүү bear буюу баавгай хүч түрэн орж ирснээр лааг эсрэгээр өөрчилсөн гэдгийг үзүүлж байгаа юм. Бух баавгай хоёр байнга тэмцэлддэг гэдэг бөгөөд энэ удаад баавгайн хүч ихэсч ханшийг доошоо буулгасан байна. (зураг 5а) Цагаан лаа буюу Long lower Shadow нь харин

дээрхийн яг эсрэг үзүүлэлтийг харуулна. Энэ удаад харин баавгайн хүч суларч улмаар бухын ялалт гарснаар ханшийг өсгөсөн байна. (зураг 5б)

9

Page 10: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Зураг 6

Харин дараагийн зураг дээрх хэлбэр бол төдийлэн арилжаа тийм ч их явагдаагүй бөгөөд бух баавгайн хүч аль аль нь бас тийм ч ихгүй байж өнгөрснийг харуулж байна. (зураг 6)

зураг 7 Харин энэ зураг дээр бол цагаан ба хар лаа илт давамгайлсан байна. Цагаан нь бухнууд баавгайг ялсан. Хар лаа нь нөгөө утгаараа

бавгайнууд ямар ч боломж олголгүй бухыг ялсан гэсэн үг. (зураг 7)

зураг 8Doji Doji лаа нь их жижигхэн биетэй бараг биегүй ч байж болно. Энэ нь тухайн хугацаанд бух баавгай хоёр аль аль нь бие биеээ ялж

чадаагүй бөгөөд трэнд үүсэх бол ханш эсрэг тийшээ эргэх магадлал байна гэдгийг илэрхийлж байгаа юм. (зураг 8, 9) зураг 9

з ура г 10

Long candle + DojiХаншийн өөрчлөлт болон өсөлт уналтын явцыг Trend гэж гол төлөв ярьж бичдэг бөгөөд бид график зөв уншиж сурснаараа өсөлтийн trend, эсвэл уналтын trend ойртож байгааг болоод өнгөрсөн ханш аль trend-ээр явагдаж өнгөрснийг төвөггүй мэддэг болно. Дараах хэлбэрүүд дээр Bull Trend -ээр арилжаа үргэлжилж байгаад Doji гарж ирсэн байна. Энэ нь trend эргэхийн дохио болох магадлалтай, гэхдээ

шууд sell захиалга сонгох гэж яарах хэрэггүй юм. Учир нь 100 хувь trend эргэнэ гэж батлаагүй байгаа. Бид үүнийг бага зэргийн магадлал бий л гэж ойлгож болно. Харин Doji гарч ирэхдээ баруун талын баавгай буюу bear candle-ийн close хязгаар болох хаалтын ханшийн цэгээс доор гарч ирсэн үед дээрх магадлал өмнөхөөсөө илүү болохыг мэдэж авч болно. (зураг 10а) Харин

10

Page 11: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

дараагийн хэлбэр нь дээрхийн эсрэг боловч өсч яваад унах биш унаж яваад өсөх trend үүсэх гэж буйн шинж гэж ойлгоно. (зураг 10б) Хэдийгээр энэ хичээлээр график уншиж сурах анхны сургалтуудыг олж мэдэж байгаа боловч дахин сануулж хэлэхэд энэ бүхэн магадлалын талаар бага зэргийн мэдээлэл агуулж байгаа гэж үзэх хэрэгтэй, хэдийгээр энэ магадлалууд нь ихэнх төлөв зөв байх үндэслэлтэй гэгддэг бөгөөд бид эдгээрээс илүү их баталгаа, олон нөлөөлийн хүчин зүйлүүдийг сурч мэдэх шаардлагатай. Иймээс бодит арилжаанд оролцох асуудлын талаар одоогоор бодох хэрэггүй, харин дадлагын данс нээж дадлагажих хэрэгтэй гэж зөвлөж байна. Энэ удаагийн хичээлийн сэдэв өмнөх хичээлүүдийн сэдвүүдийн дэргэд агуулга ихтэй учир хуваан бичихээр шийдвэрллээ. Дараагийн хичээлээр та бүхэн энэхүү хичээлийн үргэлжлэлийг хүлээн авах болно. Та бүхэнд үнэт цагаа зориулан байж хичээнгүйлэн шамдаж байгаад дахин талархлаа илэрхийлж байна. Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Хичээл № 17. CHART – График ба түүний төрөл, унших аргачлал:

Бид график уншиж сурахын өмнө арилжааны зах зээл дээр нээлтийн ханш, хаалтын ханшийг хэрхэн тодорхойлдог талаар тодорхой ойлголттой болсон байх хэрэгтэй. Мэдээллийн сувгуудаар ханшийн мэдээг зарлахдаа тухайн өдрийн арилжааны эхэнд нээгдэх үед эхэлсэн ханштай уялдуулан мэдээлдэг билээ. Энэ нь тухайн өдрийн нээлтийн ханш болдог. Харин тухайн өдрийн арилжааны төгсгөлд хамгийн сүүлд төгсгөсөн ханшийг хаалтын ханш гэнэ. Бид өдрийн хувьд ханшийг нээлтийн болон хаалтын ханш хэмээн ялган мэдсэн ч энэ зарчмын дагуу цаг хугацааны хувьд өдрийн, 7 хоногийн, сарын, улирлын жилийн гэж ханшийг бас тогтоон гаргадаг. Түүнчлэн сүүлийн 1 цагийн хувьд, 30 минутын хувьд, 5 минутын хувьд гэх мэтчилэн хамгийн бага хугацааны хувьд ч нээлт, хаалтын ханш тогтоож авч үздэг байна. Бид нээлт хаалтын ханшийг тогтоож мэдсэнээрээ графикаар цаашид ханш хаашаа чиглэхийг мэдрэх хамгийн анхны чухал мэдээлэл авч байна гэсэн үг. Ханшийн хэлбэлзлийг тоон үзүүлэлтээр гаргахаас гадна график үзүүлэлтээр гаргадаг. Энэхүү график нь дотроо үндсэн 4 төрөлд ангилагдана.

1. Tick chart буюу Ask & Bid график2. Line chart буюу шугаман график 3. Bar chart буюу босоо график4. Candlestick chart буюу “лаа” хэлбэрт график

Tick chartзураг1.Энэ график нь төдийлэн ашиглагдах нь ховор байдаг бөгөөд ханшийн дээд доод цэгийг хамтад нь үзүүлж гаргадаг график юм. (зураг 1.) Зарим брокер пүүс ханшийн дээд доод цэгүүд ойртож холддог горимтой ажилладаг платформ ашигладаг. Харин ихэнх пүүс үндсэндээ дээд доод ханшийн зөрүү тогтмол байдаг учир үүнээс бусад 3 төрлийн график ашигладаг. Энэ графикийн үзүүлэлтийг дараах зургаас харж болно.

зураг 2. Үндсэндээ дээд ханш болон доод ханшийг хамтад нь зурж гаргадаг. (зураг 2.)

11

Page 12: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Line chartЗураг 3.

Line chart буюу шугаман график нь зөвхөн тухайн хугацааны хаалтын ханшуудыг хооронд нь холбож татсан шугамаар мэдээллийг илэрхийлдэг график юм. Ерөнхий хэмжээнд хэр хэлбэлзэж байгааг хаалтын ханшуудын байдлаар харуулдаг байна. (зураг 3.)

Bar chartзураг 4.

Bar chart буюу босоо график нь тухайн хугацааны нээлтийн болоод хаалтын ханшуудыг тэмдэглээд ханшийн дээд болон доод цэгийг давхар харуулах боломжоор бүтээгдсэн график юм. Иймээс OHLC (Open High Low Close) гэж бас нэрлэдэг байна. (зураг 4)

Бид энэ графикийг хэрхэн уншиж сурах вэ? гэвэл: Доорхи зургаас та хараад мэдэх болно.

зураг 5.

Нээлтийн ханш, хаалтын ханш, дээд цэг, доод цэг зэргийг бүгдийг нэг дор харуулж байгааг харж байна. (Open= нээлтийн ханшийн цэг, High= ханшийн дээд цэг, Low= ханшийн доод цэг, Close= хаалтын ханшийн цэг) (зураг 5)

Зураг 6.Candlestick chart

Candlestick chart буюу “лаа” хэлбэрт график нь Япон эрдэмтний бүтээсэн график болохоор японooс гаралтай гэдэг юм. Япон график ч гэж нэрлэх нь бий. Японы тариачид будаагаа худалдаж зарж авахдаа candlestick-г ашигладаг байсан ч гэж бичсэн байдаг. Яaгаад заавал candle гэж нэрлэсэн юм бэ? Яaгаад гэвэл candle гэдэг үгийг монгол хэл рүү хөрвүүлбэл “ЛАА” гэсэн утгатай болохыг та мэдэж болно. Энэ “ЛАА” хэлбэрт график маань бас босоо графикийн нэгэн адил нээлтийн ханш, хаалтын ханш,

ханшийн дээд доод цэг зэргийг адилхан харуулна. (зураг 6) Энэ нь юугаараа ялгаатай давуу юм бэ гэвэл: харахад хялбар, ойлгомжтой болоод зогсохгүй өссөн буурсан байдлыг BODY буюу их биеийнхээ хэмжээ болоод өнгөөр тодорхойлж чаддаг байна.

12

Page 13: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

зураг 7. Та телевизээр New York-ийн хөрөнгийн бирж гарах болгонд нэг “БУХ”-ын хөшөө

харагддагийг анзаарсан уу? Та энэ бух форекстэй ямар холбоотой зүйл гэдгийг мэдэх үү? Бух-аар худалдан авагч буюу buy захиалгаар голлон дагнадаг арилжаа хийгч

трейдэрүүдийг билэгдэн нэрлэдэг. Мөн энэ хэллэгийг өсөлтийн гарфик дээр бух график ч гэж ашигладаг. Харин үүний эсрэгээр sell голлон дагнадаг арилжаа хийгч трейдэрүүдийг баавгай буюу BEAR хэмээн билэгдэн нэрлэнэ. Үүнтэй холбоотойгоор өсөлтийг бух хэмээн нэрийдэж, уналтыг баавгай гэж нэрлэж хэдийн заншжээ. (зураг 7)

Жишээ нь:"BEAR CANDLE" = “БААВГАЙ ЛАА” нь нийлүүлэлт ихэссэний улмаас эрэлт багасч ханш уналттай байгааг харуулж байгаа юм.

"BULLISH" буюу "BULL CANDLE" = “БУХ ЛАА” нь нийлүүлэлт багассанаас шалтгаалж эрэлт ихэсч ханш өссөнийг илэрхийлнэ.

Дээрхи зурган дээр байгаа хоёр лаа нь улаан ба ногоон өнгөтэй байна. Ногоон өнгөөр өсөлтийг илэрхийлж байгаа бөгөөд "Bull Candle" гэж нэрлэнэ. Үүнийг мэдэхийн тулд "Open" буюу нээлтийн ханш доороос эхлээд "Close" буюу хаалтын ханш дээрээ хаагдсан байгааг харж болно. (зураг 7)

Улаан өнгөөр уналтыг илэрхийлсэн байдаг бөгөөд candle маань "Bear Candle" гэж нэрлэгддэг. Яaгаад гэвэл дээрхээс эсрэгээр "Open" буюу нээлтийн ханш дээрээс

эхлээд "Close" буюу хаалтын ханш доороо хаагдсан байгааг харж болно. Өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Бид энэ удаа график түүний ангилал ялгааны талаар үзсэн бол дараагийн хичээлээр хамгийн их ашиглагддаг лаан графикийн талаар дэлгэрэнгүй үзэх болно. Дараагийн хичээл улам бүр сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ихийг мэдэх үйлст өндөр амжилт хүсээд хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Хичээл № 16. Суурь шинжилгээ ба техник шинжилгээ, судалгаа (Fundamental & Technical)

Fundamental шинжилгээ Technical шинжилгээ

Форекс зах зээл дээр арилжаанд оролцоход бид юуны түрүүнд ханшийн талаархи судалгаа шинжилгээ хийж өөрийн гэсэн дүгнэлт гаргасны эцэст өсөх унах аль хувилбар дээр арилжаанд оролцохоо шийдэх хэрэгтэй болдог. Үүнийг мэдэхгүйгээр таамгаар буюу төсөөллөөр хэрхэвч арилжаанд оролцож болохгүй. Бид энэ талаар ерөнхий ойлголттой байх нь зайлшгүй бөгөөд тэрхүү чухал судалгаа шинжилгээг гаргадаг мэргэжлийн маш олон байгууллагууд байдаг.

Тэдгээр байгууллагууд нь шинжилгээний дүнгээ нийтэд мэдээлж байдаг. Энэхүү судалгааг дотор нь хоёр төрөлд хуваан авч үздэг. Fundamental буюу суурь судалгааTechnical буюу техник судалгаа гэсэн энэ хоёр судалгаа нь хоорондоо их зөрдөг учраас арилжаанд оролцогчид буюу трейдэр маань аль алиныг нь мэддэг байх шаардлагатай. Fundamental буюу суурь шинжилгээ Fundamental судалгаа нь тухайн валютын хувьд ханшинд нөлөөлдөг улс төр, санхүү эдийн засгийн байдал, улсын хөгжил зэрэгтэй уялдуулан гаргадаг шинжилгээ судалгааг хэлнэ. Тодруулан хэлбэл тухайн улсын санхүү эдийн засгийн байдал нь өсөлттэй, тогтвортой, уналттай алин болохыг судлан гаргадаг шинжилгээ юм.

13

Page 14: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Үндсэн асуудал нь валютын хүү өсөх буурахаас голлон шалтгаалах бөгөөд мэдээж ганц энэ үзүүлэлт дээр тулгуурлана гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Fundamental-ийн ерөнхий гаргах ёстой үзүүлэлт бол аль улсын эдийн засаг санхүү нь тогтвортой байна тэр улсын мөнгө хатуу чанга байна гэдгийг тогтооход ач холбогдол нь оршино. Үүнийг шинжлэх ухааны үүднээс тогтоон гаргадаг тодорхой дүрэм, аргачлал байдаг бөгөөд бид үүнийг судлан суралцах юм. Technical буюу техник шинжилгээ

Техник шинжилгээ гэдэг нь нэг үгээр хэлбэл валютын ханшийн шинжилгээ юм. Өөрөөр хэлбэл валютын хэлбэлзлийг өмнөх цаг хугацааны мөчлөгүүдээр уялдуулан ханшийн хүснэгтэн болон тоон үзүүлэлтүүдийг ашиглан гаргадаг шинжилгээ юм. Бидний хийх судалгаанд ханшийн график болох хүснэгт чухал үүрэгтэй бөгөөд түүн дээрээс маш олон агууламжуудыг харж уншиж болно. Жишээ нь (trend) хэлбэлзэл (ханшийн өсөлт уналтын аль нэг тийшээ зааж байгаа байдал) аль тийшээ явж байгаа, ханш хэд хүртэл яваад буцаад эргэх, хандлага хаашаа байх гээд их олон агуулгыг хэлж өгдөг юм. Хамгийн түрүүнд та юу сурах ёстой вэ? гэвэл хэлбэлзлийг ялгаж сурах явдал юм. Хэлбэлзлийг та хаашаа чиглэж байгааг мэдэхгүй бол та buy/sell-ээ сонгож чадахгүй гэсэн үг. Тиймээс байнга хэлбэлзлээ ажиглаж сур! Та хэлбэлзлийг зөгнөх (predict) сэтгэхүйгээр хандах гэж оролдсоны хэрэггүй. Яагаад гэвэл анхан сонирхогчид зөгнөх сэтгэлгээгээр хандсанаас ихэвчлэн алддаг.

Тэр нь ч бас үнэн. Форекс зах зээлд анх ороод шинэ трэнд эхлэж байна гэж үзээд buy захиалга хийхэд үнэндээ тэр хэлбэлзэл нь sell сигнал байгааг зааж байж болно. Бид энэ шинжилгээг зөв болоод магадлал өндөр байдлаар гаргахын тулд хүснэгт дэх ханшийн өөрчлөлтийг харуулдаг график буюу чартыг уншиж сурах нь хамгаас чухал юм. Үүнтэйгээ зэрэгцүүлээд бид гаднаас ирж буй олон мэдээллүүдийг нэгтгэн судлаж үзээд эцсийн шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэдийгээр техник шинжилгээ нь тухайн валютын өнгөрсөн түүхээс үндэслэн судлан гаргадаг боловч тэр бүр 100 хувийн магадлал өгдөггүй. Тиймээс энэхүү судалгааг гаргадаг байгууллагууд тухайн судалгааныхаа магадлалын хувийг 70-80 хувьтай гэх мэтчилэн тодруулан гаргаж өгдөг. Энэ магадлалын хувийг дээрх судалгаануудын аль аль дээр нь гаргадаг. Бид ханшийн өмнөх үеийн хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг судлан тооцоолохын тулд график сайн уншиж чаддаг байхаас гадна түүн дээрээ ямар томъёолол ашиглах, түүнийг хэрхэн арилжаандаа зөв оновчтой хэрэглэх гэдгийг ч мөн дэлгэрэнгүй суралцсан байх шаардлагатай. Энэ талаар бид маш олон арга технологи, хэрэгслийг судлан суралцана. Өнөөдрийн хичээлийг үүгээр өндөрлөж байна. Бид дараагийн хичээлээр грфик болон түүний төрөл, унших аргачлалын талаар бичих болно. Та бүхний эрдмийн үйлст өндөр амжилт хүсье! Хүндэтгэсэн: "Mongolian Forex Center"

Хичээл № 15. Арилжааны дансны багажууд ба тэдгээрийн нэршлийн тухай: (үргэлжлэл)

Манай сургалтыг шамдан үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Өнөөдрийн хичээлээр өмнө үзсэн 15 дугаар хичээлийн үргэлжлэлийг бичих болно. За

ингээд хичээлдээ оръё!Арилжаа хийхийн тулд бид арилжааны захиалга өгдөг. Захиалгын төрөл буюу Buy/Sell –

ээс гадна захиалгыг:- тухайн үеийн ханшинд тулгуурлаж өгөх,- урьдчилж захиалга өгөх

гэсэн хэлбэрүүд бас байдаг. Мөн түүнчлэн өгөгдсөн захиалгадаа алдагдал хүлээх цэг, ашиг авах хязгаар зэргийг оруулж бас болдог.

Market Order – Одоо цагийн захиалга. Энэ нь та арилжааны тухайн үеийн ханшаар захиалга өгөхөд хэрэглэдэг команд юм. EUR/USD одооны ханш 1.2140 байхад buy/sell гэдэг захиалгын төрлөө сонгоод команд өгнө гэсэн үг.

Entry Order – Урьдчилан өгөх захиалга. Энэ захиалга нь бирж дээр одоогийн мөрдөгдөж байгаа ханшаас үл хамааран таны авахыг хүсч байгаа ханшаар өгөгддөг захиалга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл таны захиалга өгөх гэж буй мөчид жишээ нь EUR/USD 1.2050 байлаа гэхэд та тухайн үед авах сонирхолгүй харин ханшийг 1.2010 болох мөчид авах хүсэлтэй байж

14

Page 15: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

болно. Энэ тохиолдолд та хүссэн ханшаараа саналаа оруулаад урьдчилж захиалгаа өгч болдог. Энэ захиалгын хэлбэрийг Entry Order гэх бөгөөд энэ нь дотроо BUY/SELL гэсэн 2 ангилалтай. Тодруулан хэлбэл урьдчилан BUY захиалга өгөхийг хүсвэл Entry Order Buy гэсэн хэлбэрийг сонгон ханшаа оруулдаг бол эсрэгээр урьдчилан Sell захиалга өгөхийг хүсвэл Entry Order Sell гэсэн хэлбэрийг сонгоно. Мөн та ямар нэг урьдчилсан захиалга өгсөн бол түүнийгээ буцаан хүчингүй болгож болно. Гэхдээ таны урьдчилж өгсөн захиалгын ханшинд хүрээгүй байгаа нөхцөлд ашиглагдана. Өөрөөр хэлбэл EUR/USD 1.2050 ханштай байх үед та 1.2010 гэсэн ханшаар урьдчилж захиалга өгсөн байсан гэж үзвэл зах зээл дээр ханш 1.2010 хараахан хүрээгүй тохиолдолд таны захиалга арилжаанд оролцоогүй хүлээгдэж байгаа гэсэн үг юм. Хүлээгдэж байгаа бүх л хугацааны хэзээ нь ч та уг захиалгаа цуцлаж болно.

Үүнээс гадна та ямар захиалга өгснөөс үл хамааран өгөгдсөн захиалгынхаа ашиг алдагдлын хэмжээг өөрөө тохируулан захиалгаа эцэслэн гүйцэтгэх ханшийг оруулж болдог. Үүнийг доор жишээгээр оруулъя.

Limit Order – Одооны ханш EUR/USD 1.2050 байя гэж бодъё. Гэхдээ та ханш 1.2070 хүрэх үед хийсэн захиалгынхаа ашгийг татаж авах буюу захиалгаа эцэслэн зогсоох хүсэлтэй байгаа гэж үзвэл та 1.2070 хүртэл хүлээж суухгүйн тулд энэхүү limit order хэмээх командыг ашиглан урьдчилан ханшаа оруулна. Өгөгдсөн энэхүү захиалга нь бодит арилжааны явцад 1.2070 хүрэхгүй ч байж болно. Харин эсрэгээрээ 1.2030 хүрэхийг үгүйсгэхгүй. Хэрэв таны хүссэнээр 1.2070 гэсэн ханшинд хүрсэн тохиолдолд таны өгсөн захиалга биелж арилжаа зогсон ашиг тань таны дансанд автоматаар шилжигдэнэ.

Stop-loss Order – таны нээлттэй байгаа арилжаа (open position)-д алдагдлын хязгаар тогтоох багаж юм. Жишээ нь та өөрийн арилжаагаа өснө гэж тооцоолж байгаа ч болзошгүй тохиолдолд унавал -50 pip хүртэлх алдагдлыг хүлээхэд татгалзахгүй гэж урьдчилан зөвшөөрч байгааг тохируулна гэсэн үг юм. (эсвэл 1,2050-аас buy захиалга өгсөн бөгөөд өсөлгүй 50 pip унах буюу 1,2000 болвол тэр цэг миний алдагдлаа хүлээх эцсийн цэг болно гэж урьдчилан бүртгэж тэр ханшаа оруулна гэсэн үг юм)

Limit Order болон Stop-loss Order-ийн тохиргоог заавал тогтсон зөрүүний тоо, ханшаар оруулах албагүй, харин та өөрийн хүссэн ханш болон зөрүүний pip-ээр тохируулан оруулж ч бас болдог. Мөн дээр өгүүлсэнтэй адилаар ашиг алдагдлынхаа хязгаарын ханшийг цуцлах өөрчлөх боломж бий.

Limit Order болон Stop-loss Order гэсэн энэ 2 тохиргоог та одоогийн болон урьдчилан өгөх аль ч хэлбэрийн захиалгад ашиглаж болно. Хэрэв энэ тохиргоог ашиглаагүй бол та өөрөө арилжааны явцыг харж сахиж сууж байгаад алдагдал болон ашгаа авах тухайн цэгт очиход захиалгаа эцэслэн зогсоох команд өгнө.

Үүнийг Close order гэж нэрлэдэг. Энэ захиалгаар та нээлттэй байгаа арилжаагаа зогсоох боломжтой. Нэг үгээр хэлбэл та авсан валютаа ашигтай болсон тохиолдолд зах зээлд буцаан зарах команд гэж ойлгож болно. Энэ нь арилжааг дуусгавар болголоо гэсэн үг юм. Та хэдийгээр арилжааны захиалга өгсөн ч тэрхүү захиалгаа дуусгавар болгох команд өгөхгүй тохиолдолд таны захиалгад хамаарах ашиг (алдагдал) танд шууд хамааралгүй бөгөөд таны дансанд нэмэгдэж оролгүй байсаар байх болно. Тэрхүү ашгаа өөрийн дансанд оруулан авахыг баталгаажуулах команд бол захиалгыг эцэслэн дуусгавар болгох энэхүү команд юм.Тодруулга: Энэхүү хичээлүүд дээр хэрэглэгдэж буй үг хэллэгүүд нь форекс захын ажиллагааг дамжуулагч брокер байгууллагууд бүгд нэгэн ижил хэрэглэдэг гэж ойлгож болохгүй бөгөөд ихэнхдээ ашиглагддаг нэршлээр оруулсан болохыг анхааруулж байна. Ерөнхийдөө хичээлүүдээр заагдсан утгыг илэрхийлсэн ойролцоо үг нэршлийг ашигладаг юм.

Эдийн засгийн боловсрол. № 7. Баян чинээлгийн 10 нууц

Адам Жексон "Баян чинээлгийн 10 нууц" номноос...Жинхэнэ баялгийн анхдагч нууц ньДалд ухамсар дахь итгэл үнэмшлийн хүч болноХүмүүс өөрсдийн хүрэх боломжтой зүйлдээ тэр бүр хүрч чаддаггүй. Тэд өөрсдийн хүрч чадах байх гэж бодсон тэр зүйлдээ л хүрдэг. Бидний амьдралын бүх л нөхцөл байдал нь бидний далд ухамсар дахь итгэл үнэмшлийн тусгал юм. Хүмүүс олж чадна гэж өөрсдийн бодсон хэмжээгээрээ л мөнгийг олдог. Бид далд ухамсар дахь итгэл үнэмшлээ өөртөө итгүүлэх замаар өөрчилж болно. Бидний ухаан хүрч чадах , түүний итгэж чадах бүхэнд бид хүрэх боломжтой. Өөрийгөө ялж чадна хэмээн итгэсэн тэр хүн л ялдаг.

15

Page 16: 16574829-618mongolianforexcenterblogGogomnbyganaifesummer2009Blogspotcom

http://mongolianforexcenter.blog.gogo.mn/

Жинхэнэ баялгийн хоёрдахь нууц ньУхаан бодлыг эзэмдэгч хүслийн хүч болно Хэрэв та одоогоор жинхэнэ баялгийг бүтээгээгүй, эзэмшээгүй байгаа бол энэ тухай хүсэл таныг бүрэн эзэмдээгүй л гэсэн үг. Ухаан бодлыг эзэмдсэн их хүсэлгүйгээр та амьдралдаа ямар нэгэн юманд хүрэхгүй. Бүхнийг эзэмдэгч хүсэл нь та түүндээ хүрэхийн тулд нэр төр, эрүүл мэнд, харилцаа холбооноосоо бусад бүхнийг золиослоход бэлэн болсон тэр үед л бий болно. Зул сарын 3-н хий үзэгдлийн аргыг ашиглан та өөртөө бүхнийг эзэмдэгч хүслийг бий болгож болно. Эдгээр нь:а) Мөнгөгүй байсанаас болж амсаж өнгөрүүлсэн зовлон шаналгаа бүхнээ эргэн санах.б) Одоо мөнгөгүй байгаагаас болж амсаж буй бүх зовлон шаналгаагаа бодох.в) Санхүүгийн байдал таны өөрчлөгдөхгүй бол ирээдүйд амсах зовлонгоо төсөөлөх.г) Хэрэвээ та тоолж баршгүй эд баялгийн эзэн болбол ирээдүйд амсах баяр цэнгэлээ тодорхой дүрслэн бодох.Жинхэнэ баялгийн гуравдахь нууц ньЗорилго чиглэл тодорхой байхын хүч болно Та чухам юу хүсэж байгаа, яагаад түүнийг хүсч байгаагаа тодорхой мэдэж байгаа нөхцөлд амьдралдаа хүссэн бүхэндээ хүрэх болно. Та өөрийн зорилго, яагаад түүнд хүрэхийг хүсч буй шалтгаанаа, түүнийг хийх цагаа нарийн тодорхойлох хэрэгтэй.(Жишээ нь : Та баян байхыг хүсч байна гэж хэлэх нь хангалттай биш. Та олж авахыг хүсч байгаа мөнгөнийхөө тодорхой тоо хэмжээ, түүгээрээ худалдаж авах ёстой эд хөрөнгөнийхөө тодорхой шинж чанар, үзүүлэлт, мөн тэдгээрээ хэрхэн ашиглахаа тодорхойлох ёстой.) Зорилогоо үргэлж одоо цаг дээр, эерэг нотолгоо байдлаар томъёол. (Жишээ нь: "Өнөөдрөөс эхлээд /мөнгөтэй болсон байхаар товлосон өдрөө заа/ хүртэл би ... хэмжээний мөнгө олно.") Баян байна гэдэг нь зүгээр нэг мөнгө, эд хогшлыг цуглуулж хураах явдал биш, харин хүслээ биелүүлэхэд тань дээрх мөнгөний өгөх хүч чадал гэдгийг сана. Жинхэнэ баялгийн дөрөвдэхь нууц нь Бодож боловсруулсан төлөвлөгөөний хүч болноХэрэв та тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байхыг хүсвэл түүндээ хүрэх стратегиа боловсруулж, үйл ажиллагааныхаа тодорхой төлөвлөгөөг хийх хэрэгтэй. Ямарч асуудлыг шийдэх алтан зарчимыг үргэлж санагтун: Та бүх боломжоо шавхсан мэт санагдаж байвч энэ нь тийм юм гэдгийг бүү март. Хэрэвээ та ямар нэг ажилд амжилт олохыг хүсвэл дараах 3-н зүйлийг хийх хэрэгтэй.Үүнд:Зохион байгуулалттай байх ... зохион байгуулалттай байх ... зохион байгуулалттай байх.Өмнөө тавьсан зорилго бүрийнхээ тухайд түүндээ хүрэх 10-н боломжит хувилбарыг харуулсан төлөвлөгөө гарга. Ямар нэг ажилд орох бизнес эхлэхийн өмнө дараах 3-н зүйлийг өөрөөсөө асуу : - Тэр ажил тань танд таашаал өгөх үү? - Тэр ажил таны авъяас чадварт тохирох уу? - Тэр ажил сонгож авсан албан тушаал болон санхүүгийн байдалд чинь ойртуулах уу?Жинхэнэ Баялгийн тавдахь нууц нь Тусгай мэдлэгийн хүч болно Их Баялгийг хуримтлуулж чадсан хэн ч гэсэн үүнийгээ татварын эрх, хөрөнгө оруулалт ба хадгаламжийн хөтөлбөрүүд, өөрийн бизнесийн салбарын тухай мөн хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээний тухай тусгай мэдлэггүйгээр хийж байгаагүй. Мэдлэг нь түүнийг тодорхой зорилгод хүргэхийн тулд зохион байгуулалттайгаар, ухаалагаар, үйл ажиллагааны бодит хөтөлбөрийн дагуу ашигласан үед л хүч болж хувирна. Та бүхнийг өөрөө мэдэх шаардлагагүй гэхдээ та шаардлагатай бүх мэдлэгийг хаанаас яаж олохоо мэддэг байх ёстой.

16