heregleg

3
    Монгол Улсын Төрийн Дуулал нь Монгол Улсын  төрийн дуулал  юм. Аяыг Билэгийн  Дамдинсүрэн  (1919 - 1991) Лувсанжамбын Мөрдорж  (1919 - 1996) нар, Үгийг Цэндийн  Дамдинсүрэн  (1908 - 1988) зохиожээ. 20-р зууны  явцад Монгол улс нь хэд хэдэн төрийн дуулалтай байсан юм. Эхнийх нь 1924 -1950  он хүртэл, хоёрдох нь 1950 -1962  он хүртэл, гуравдахь нь 1961  - 1991  он хүртэл хэрэглэгдэж байв. 1991  оноос хойш 1950  оны төрийн дууллын ихэнх хэсгийг ашиглаж байгаа боловч 2 дахь бадгийг (Ленин Сталин Сүхбаатар Чойбалсанг  магтсан) устгасан байна. 2006  оны 7 сарын 11 -ээс Их Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойг  тохиолдуулан Монгол  Улсын Их Хурал  Чингис хааныг  магтсан болгож шинэчлэжээ

Upload: dash-oogii

Post on 27-Jun-2015

435 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Heregleg

    

Монгол Улсын Төрийн Дуулал нь Монгол Улсын төрийн дуулал юм. Аяыг Билэгийн Дамдинсүрэн (1919 ­ 1991) Лувсанжамбын Мөрдорж (1919 ­ 1996) нар, Үгийг Цэндийн Дамдинсүрэн (1908 ­ 1988) зохиожээ.

20­р зууны явцад Монгол улс нь хэд хэдэн төрийн дуулалтай байсан юм. Эхнийх нь 1924­1950 он хүртэл, хоёрдох нь 1950­1962 он хүртэл, гуравдахь нь 1961 ­ 1991 он хүртэл хэрэглэгдэж байв. 1991 оноос хойш 1950 оны төрийн дууллын ихэнх хэсгийг ашиглаж байгаа боловч 2 дахь бадгийг (Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсанг магтсан) устгасан байна.

2006 оны 7 сарын 11­ээс Их Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Чингис хааныг магтсан болгож шинэчлэжээ

Page 2: Heregleg

Одоогийн төрийн дуулалДархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө 

Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан зориг, бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя 

Өндөр төрийн минь сүлд ивээж Өргөн түмний минь заяа түшиж Үндэс язгуур, хэл соёлоо Үрийн үрдээ өвлөн бадраая 

Эрэлхэг Монголын золтой ардууд Эрх чөлөө жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай 

1991 ­ 2006Дархан манай хувьсгалт улс Даяар монголын ариун голомт Дайсны хөлд хэзээ ч орохгүй Дандаа энхжин үүрд мөнxжинө 

Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж Хатан зориг бүхий чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя 

Зоригт Монголын золтой ардууд Зовлонг тонилгож, жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай 

Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж Хатан зориг бүхий чадлаараа Хайрт Монгол орноо мандуулъя 

Page 3: Heregleg

1961 ­ 1991Урьдын бэрх дарлалыг устгаж Ардын эрх жаргалыг тогтоож Бүх нийтийн зоригийг илтгэсэн Бүгд Найрамдах Улсаа байгуулсан 

Сайхан Монголын цэлгэр орон Саруул хөгжлийн дэлгэр гүрэн Үеийн үед энхжин бадартугай Үүрдийн үүрд батжин мандтугай 

Ачит нам алсыг гийгүүлж Хүчит түмэн улсыг хөгжүүлж Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон 

Сайхан Монголын цэлгэр орон Саруул хөгжлийн дэлгэр гүрэн Үеийн үед энхжин бадартугай Үүрдийн үүрд батжин мандтугай 

Зөвлөлт оронтой заяа холбож Дэвшилт олонтой санаа нийлж Хандах зүгийг бахтай барьсан Мандах коммунизмыг цогтой зорьсон 

Сайхан Монголын цэлгэр орон Саруул хөгжлийн дэлгэр гүрэн Үеийн үед энхжин бадартугай Үүрдийн үүрд батжин мандтугай