huuli murdugduh hugatsaa

10
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ХУГАЦААНЫ ТУХАЙ

Upload: umguullin-mongol-umguulugch

Post on 11-Apr-2017

102 views

Category:

Law


1 download

TRANSCRIPT

ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ХУГАЦААНЫ ТУХАЙ

Хууль хүчин төгөлдөр болох хугацаа____________________________________

Монгол Улсын Үндсэн хууль

§ 26.3 Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Хууль хүчин төгөлдөр болох хугацаа____________________________________

Хуульд дараах байдлаар “хууль хүчин төгөлдөр болох хугацаа”-г тогтоож байна:

Хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгайлан тогтоох

Жишээ 1:

Концессын тухай хууль36 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох36.1.Энэ хуулийг 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө..

Хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр заах

Жишээ 2:

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай3 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох3.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Асуулт:

Хуулийг ямар үндэслэлээр батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх вэ?

Энэ нь Үндсэн хуулийн 26.3-т нийцэх үү?

МУ-ын Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэсэн байдал

2016.06.17УИХ-аас 2016.01.19-нд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлҮндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлд:

“Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж эдгээр хуулийг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр заасан нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй гэсэн мэдээллийн дагуу...

Монгол Улсын Үндсэн хууль§ 26.3 Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.§ 5.3. Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.

Хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан нь:

§ 33.1Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:•1/ Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих.

“...тус тус заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай” МУҮХЦ 2016.06.17

Хууль танилцуулах, ёсчлох, хэвлэн нийтлэх, мэдээлэх журам

МУИХ-ын чуулганы дэгийн тухай хууль § 53

Хориг тавьсан

Ерөнхийлөгч 5 өдрийн дотор хориг тавих эсэхийг шийдвэрлэх

УИХ 3 өдрийн дотор ёсчилно

Хуулийн эцсийн найруулга

“Төрийн мэдээлэл эмхтгэл”-д нийтлэгдэх

14 өдрийн дотор УИХ-ын нэгдсэн хуралдаанаар

гишүүдийн 2/3 нь хоригийг хүлээн

зөвшөөрөөгүй бол тухайн хууль хүчин

төгөлдөр мөрдөгдөнө