orshil huwilbar

33
“ПУРААМ” ХХК булагийн амны алтны шороон ордын 2011 оны уулын ажлын төлөвлөгөө Гарчиг 1. Оршил..................................................... .......................................................3 2. Ордын уул техникийн нөхцөл.................................................... ..................4 3. Уул техникийн нөхцөл.................................................... .............................5 4. Ордын физик газар зүйн тодорхойлолт.............................................. .......6 5. Геологийн судалгааны товч түүх...................................................... ..........7 6. Талбайн геологийн тогтоц давхарга зүй....................................................8 Гүний чулуулаг.................................................. ............................................. Геоморфологи.............................................. ............................................... Гидрогеологи.............................................. ................................................. 7. Уурхайн хүчин чадал, ажлын горим..................................................... ......... 8. Уулын ажил...................................................... .............................................. 9. Баяжуулалтын ажил...................................................... ................................. Уаанбаатар 2010 он Page 1

Upload: boloroom95

Post on 24-Nov-2014

153 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

gar

TRANSCRIPT

Page 1: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Гарчиг

1. Оршил............................................................................................................32. Ордын уул техникийн нөхцөл......................................................................43. Уул техникийн нөхцөл.................................................................................54. Ордын физик газар зүйн тодорхойлолт.....................................................6 5. Геологийн судалгааны товч түүх................................................................76. Талбайн геологийн тогтоц давхарга зүй....................................................8

Гүний чулуулаг............................................................................................... Геоморфологи............................................................................................. Гидрогеологи...............................................................................................

7. Уурхайн хүчин чадал, ажлын горим..............................................................8. Уулын ажил.................................................................................................... 9. Баяжуулалтын ажил.......................................................................................10.Ашиглалтын үеийн хайгуулын ажил...............................................................11.Усан хангамж, шүүрүүлж тунгаах ажил.........................................................12.Уурхайн цахилгаан хангамж.........................................................................13.Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа....................................................14.Аваар устгах төлөвлөгөө...............................................................................

Хавсралт зураг................................................................................................

2010 Уаанбаатар он Page 1

Page 2: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Оршил

Булагийн амны алтны шороон орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршино. Алтны шороон орд нь Нийслэл Улаанбаатар хотоос хойш 122 км Зүүнхараа Борнуур зэрэг суурин газраас 40-50 км зайд байрлана. Ордоос зүүн хойш 15 км-т Улаанбаатар Сүхбаатарын төмөр замын Түнхэл өртөө байрладаг. Булгийн амны алтны шороон ордыг түшиглэн уурхайн техник эдийн засгийн үнэлгээг 1997 онд ашиглалтын инженер Д.Чимэддорж, Д.Алим, геологич инженер Нэргүй нар боловсруулж “Геоканон” төв ХХК-ны захирал Х.Ганбаатараар батлуулж, боловсруулсан техник эдийн засгийн үнэлгээний үндсэн зарчим, мөн 1999 онд 2.5 кг, 2001онд 28 кг, 2002 онд 64,2 кг алт олборлож улсын эрдэнэсийн санд тушаасан. 2000 он, 2003-2006 онуудад санхүү, эдийн засгийн боломжгүйгээс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр үнэт металл, алтны үнэ өсч, үйлдвэр ашигтай ажиллах таатай нөхцлийг бүрдүүлсэн. 2007 онд “Метаплас“ ХХК нь санхүүгийн боломжтой болсон учраас өөрийн тоног төхөөрөмж, боловсон хүчинд тулгуурлан орд газрын нөөц дундаж агуулгыг болон бусад геологийн параметрүүдийг шалган тогтоохоор хайгуулын ажлыг үргэлжлүүлэн явуулсан. Ажлын үр дүнд батлагдсан нөөц тохирч туршилтын угаалгыг сар хүрэхгүй хугацаанд явуулсан боловч хуучин техникийн эвдрэл саатлаас болж хэдхэн хоногт нийт 1.6 кг алт олборлосон байна. Ингээд 2008, 2009 онуудад үйл ажиллагаа дахин зогсч 2010 онд 801А дугаартай ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Пураам“ ХХК-д шилжүүлж 2010 онд ажил эхэлсэн боловч техникийн эвдрэл саатал, 2010 оны 9-р сарын 2–ны өдрийн иргэний хөдөлгөөний халдлага, дайралт, буудалтаас шалтгаалж, халдлагад өртсөн техникийг сэргээн засварлахад хугацаа ихээр алдаж, төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй. Үлдсэн цөөн хоногт блокийн захын хэсэгт шүрфээр дахин хайгуул хийж, туршилтын угаалгаар 100гр алт авч улсын эрдэнэсийн санд тушаасан болно.

2010 Уаанбаатар он Page 2

Page 3: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Геоморфологи

Орд орчмын гадаргуу нь теотоник элэгдэлийн, элэгдэл хуримтлалын гэж хоёр хуваагдана.Тектоникийн элэгдлийн гадаргууд дунд зэргийн элэгдэлтэй,дунд өндөрлөгтэй уулс оршино.Уулын ар тал нь модтой өвөр тал нь шовх,хярын шугам нарийн элэгдэл хуримтлалын гадаргууд голын хөндий хамаарагдана. Уул хоорондын хөндийн хэсэгт Ү хэлбэрийн хөндлөн огтлолтой байх ба дунд доод хэсэгтээ тэвш маягийн хэлбэртэй болдог.Голын хөндийн гадаргууг дэнж, татам гэж хуваана.Орд нь хөндийн дунд хэсэгт хөндийн баруун талын хажуугийн хуурай гадаргуутай энгэр дэнж маягийн хэлбэртэй хэсэгт оршино.Мөн татамын хэсэгт ч харьцангуй бага гүнд алт агуулагч давхарга үргэлжилж байгаа нь хайгуулын шурфээр тогтоогдсон.

Гидрогеологи

Уг талбайн ойролцоо урсах томоохон гол нь Хараа гол бөгөөд түүнд Булгийн амны горхи,Балжийн гол цутгана.Ашиглалт явуулах талбай нь Булгийн аманд байрлана. Булгийн амны усны ундарга 0.8л/сек-с хэтрэхгүй.Балжийн хөндийн татамын хэсэг нь бага зэргийн намагтай бөгөөд энд хуримтлагдсан дөрөвдөгчийн хурдсанд агуулагдах ус нь тунамал,хувирмал гүний чулуулаг дахь уст бүрдэл дөрөвдөгчийн сэвсгэр хурдасын уст давхрагыг арилгах боловч гидрогеологийн судалгаа хийгдээгүй.

Уурхайн хүчин чадал, ажлын горим,ашиглалт явуулах хугацаа

Уурхай уул техникийн нөхцөл орон нутгийн байгаль цаг уурын онцлог зэргийг харгалзан уурхайд ажиллах техникийн хүчин чадалд тулгуурлан 2011 оны ашиглалтын нөөцийн тооцоог хийв. 2011 оны 04-р сарын 15-аас 05-р сарын 15 хүртэл техникийн засвар үйлчилгээ хийх, бусад бэлтгэл ажлууд болон үлдсэн нөхөн сэргээлтийн ажлыг хийж дуусгана. 05-р сарын 16-аас 09-р сарын 30 хүртэл олборлолт явуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдана. Ашиглалтын ажлыг уурхайн ХШ-26аас дээш өгсөх буюу уруудах замаар бортонд хайгуулын шурфээр нэмэлт хайгуул хийж баталгаажуулж ашиглалтын үйл ажиллагаа явуулна.

Олборлолтонд хамрагдах блокуудын захын хэсэг, бортонд нээсэн актыг байнга үйлдэх ба ашиглалт дууссан газруудад сорицлолт, дээжлэлт хийн боловсруулалт хийж хаасан акт үйлдэнэ.

Уурхайд ажиллах техникийн жагсаалт:

Эксковатор Хёндэй-1шБульдозер Т-170 1шАвто ачигч ZL50-1шСамосвал камаз-2шДизель станц-1ш

2010 Уаанбаатар он Page 3

Page 4: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Хүн хүчний хувьд алтны уурхай болон их уурхайд 3-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай хос мэрэгжилтэй хүмүүсээр хангагдсан 15-аас дээшгүй хүнтэй ажиллана.

Ашиглалтын технологийн горим нь ордын геологи уул техникийн нөхцөл оршин байгаа байгаль орчны байдал ашиглалтын системээс хамааран уулын ажил,баяжуулалт, ашиглалтын хайгуул гэсэн 3 үндсэн бүтэцтэй байна.

Уулын ажил:

1. Уулын бэлтгэл ажил2. Хөрс хуулалт3. Хүдэр олборлолт ба тээвэрлэлт4. Хүдрийн овоолго5. Нөхөн сэргээлт

Баяжуулалт:

1. Хүдэр угаалт2. Цэвэршүүлэлт3. Металл гаралт4. Хаягдлын овоолго

Ашиглалтын хайгуулын ажил:

1. Хяналтын дээжлэлтүүд

Уулын ажил

1. Уулын бэлтгэл ажил

Уулын бэлтгэл ажилд угаах тоног төхөөрөмжийн талбай засах,элс олборлож зөөх зам шинээр засах,угаах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд 2 дахь /МП-40маркийн/ скруберийг суурилуулах цэвэр бохир усны нуурын далан байгуулах,төхөөрөмж суурилуулах шороо овоолох зам талбай засах ажлууд хийгдэнэ.

2. Хөрс хуулалт

Олборлолт явуулах бортийн өргөн харилцан адилгүй учир хар хөрсийг уулын бэлд эмжээр болгон түрж хучаас хурдасыг хуулан түрэх,зөөж тээвэрлэх буюу дотоод овоолгоор хийгдэнэ, Алт агуулсан элс олборлолт явагдсаны дараа хучаас болон дотоод овоолгыг түрж тэгшлэн техникийн нөхөн сэргээлт хийх замаар хийж гүйцэтгэнэ.Овоолгын өндөр 3-3.5 м байна. Хөрс, хучаас хурдасыг хуулсан талбайгаас шлихийн дээж авч боловсруулж үзэн алт агуулсан хурдсанд хүрсэн тохиолдолд олборлолтын ажлыг эхлүүлнэ.

2010 Уаанбаатар он Page 4

Page 5: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

3. Хүдэр олборлолт ба тээвэрлэлт

Хүдрийг 2011 оны 5-р сарын 20 эхлэж олборлох ба карьерийн мөрөгцөгөөс Хёндэй маркын экскаватороор хутган самосвалд ачин угаах төхөөрөмжийн хүдрийн овоолгод буулгана. Буулгасан хүдрийг Т-170 бульдозероор түрж угаах төхөөрөмжийг хүдрээр хангана.Хүдэр тээвэрлэлтын ажлыг харилцан адилгүй зайд камаз маркын автосамосвалаар тээвэрлэнэ. Угаагдах хүдрийн нийт хэмжээ уулын цулаар 23.1мян/м3 ба хөрс хуулалт 107.1мян/м3 байна.

Ашиглалтын системтийн элементүүд: Уурхайд ажиллах тоног төхөөрөмж, техникүүдээс хамаарч дараах ашиглалтын системийг сонгож байна.Уурхайн ашиглагдаж байгаа карьер болон уулын ажил явагдаж байгаа талбайд ажиллаж буй техникүүд Үйлдвэр, худалдааны сайдын 2003 оны 06-р сарын 03-ны өдрийн 98 тооот тушаалаар батлагдсан ИЛ УУРХАЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ–ийн Гуравдугаар бүлэгт заасан заалтыг мөрдлөг болгож ажиллана.

Ашиглалтын технологийн системийн паспорт

Үзүүлэлтүүд Хэмжих нэгж Тэмдэглэгээ Хэмжээ

Хөрсний доголын өндөрм Hb 2-2.5

Орцын өргөнм 0 5-7

Ажлын талбайн өндөрм h 1,2-1,6

Хөрс хуулалтын доголын тоо

ш - 1

Аюулгүйн зурвасын өргөнм А 1-1,5

Овоолгын тогтворжилтын өнцөг

хэм - 35-40

Авто замын тэнхлэгийн өргөн

м Т 3,5

Авто замын тэнхлэгийн аюулгүйн зурвас

м Аз 7,0

Орцын налуугийн өнцөгхэм - 70-75

Аюулгүйн тойргийн радиусм Аr 6-7

4. Хүдрийн овоолго

Хүдрийн овоолгыг камаз маркын автосамосвалаар төхөөрөмжийн хүдрийн овоолгод асгах ба асгасан хүдрийг угаах төхөөрөмжид өгөхөд Т-170 маркын бульдозер ашиглах юм. Хүдрийн овоолгыг 2-3 хоногийн нөөцтэй байхаар

2010 Уаанбаатар он Page 5

Page 6: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

бэлтгэнэ. Овоолгын нөөцын урт 30-40м-ээс ихгүй байх шаардлагатай.Учир нь урт болсон тохилдолд хүдэр өгөлтын зам уртасаж түрэлтийн ажлыг хүндрүүлснээр угаах төхөөрөмжийн ажиллагаанд саатал гардаг. Овоолгын хэмжээг диспетчер өдөр бүр хэмжих ба карьер дахь олборлолтын хэмжээтэй зөрөхгүй байх шаардлагатай ингэснээр хүдэр ачилт угаасан хүдрийн хэмжээг үнэн зөв гаргахаас гадна хүдэр дэх металлын агуулга ч зөв тогтоогдох юм.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн

сэргээлтийн талаар

а. Байгаль орчныг хамгаалахын тулд дараах арга хэмжээг хэрэгжүүлэнэ.

- Нуур карьераар бохир ус хальж орчныг бохирдуулахаас сэргийлж усан сангийн даланг өндөрлөж, ханыг зузаатган бөхлөх,их үер усны үед усан сангийн усыг тодорхой түвшинд нь барж,бохирын нуурын шлам хальж орчныг бохирдуулахаас хамгаалж усны түвшин ихэссэн тохиолдолд гадагшилж байхаар цорго байрлуулна.

-Жирийн үед угаах төхөөрөмжөөс гарсан бохир усыг 1-2 хайрган далан шүүлтүүрээр шүүн тунгааж эргэлтэнд оруулан дахин ашиглана.

-Өөрөө явагч автомашин механизмын ШТМ-г нэгдсэн талбайд хийлгэснээр орчноо бохирдуулахгүй байлгах зохин байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Ашиглагдаж буй карьер, блокуудын гэнэтийн үер, шар усныүер зэргээс хамгаалж хамгаалалтын суваг шуудуу татсан байна.

-Хөрс агаарыг бохирдолоос хамгаалах талаар машин механизмын утаа тортогийг багасгаж, агаарт дэгдсэн тоосжилтын хэмжээг багасгаж норм хэмжээнд нь байлгаж нарийн хуваарийн дагуу ажиллах.

-Хог болон ахуйн хаягдлыг тогтоосон төвлөрсөн цэгт хаяж шатааж устган орчны бохирдлоос хамгаалж байх.

-Галын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор гал түймрийн үед хэрэглэх галын хор, шаардлагатай багаж хэрэгслийг тосгоны төвд байрлуулан гал түймэр гарсан тохиолдолд ашиглахад бэлэн байлгах.

-Ажилчдыг гал унтраах төлөвлөгөөтэй танилцуулж хүн бүрийн гүйцэтгэх үүрэг, ашиглах багаж хэрэгслийг хувиарлан тэдгээрийг ашиглах, ажиллуулах аргатай танилцуулах зэрэг арга хэмжээ авч ажиллана.

б. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын хэмжээ, зардлын тоцоо

2010 Уаанбаатар он Page 6

Page 7: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Баяжуулалтын ажил

1. Хүдэр угаалт

Баяжуулалтын ажил нь хүдрийг угаах төхөөрөмжөөр угааж +20мм –ээс дээш хэмжээтэй хэмхдэс /гааль/ материалыг ялган -20мм –ээс бага хэмжээтэй хайрган баяжмалыг шлюзээр тунгаан тунац буюу баяжмалыг шлюзэд үлдээж шингэн хаягдал буюу эфел нь өөрөө урсан гарч эфелийн хаягдал түрэгдэнэ. Хүдрийн технологийн шинж чанар лабораторийн үр дүн болон ордын хүдрийн бүтэц угаагдах шинж чанарын талаар өмнөх бүлгүүдэд тодрхой дурьдсан учир дахин нурших хэрэггүй гэж үзлээ. Алтны шороон ордод алтыг ялгаж авахдаа түүний хүндийн хүчийг /массыг/ ашиглан гравитацын аргаар тунгаан авдаг, Одоогоор дараах 2 зориулалтаар ашигладаг тоног төхөөрөмж зонхилж байна.

- хүдрийг өндөр даралттай усаар задлан угааж шигшин ангилагчаар ялган тунгаах усан буу

- хүдрийг механик хүчээр эргэлдэх хөдөлгөөнд оруулж шигшин ангилах шүүр бүхий торонд нам даралтын усаар хөөн оруулж усны хүч, механик хүчээр задлан угааж тунгаах скруббер гэсэн 2 төрлийн төхөөрмж байна.

Усан буу овор хэмжээ бага, нүүдэл зөөвөр хийхэд хялбар хөнгөн, цахилгаан бага хэрэглэдэг, эвдрэл саатал багатай зэрэг давуу талтай боловч усны хэрэглээ ихтэй, угаагдах чанар сайтай хүдэрт тохирохоос биш угаагдах чанар багатай хүдэрт алтны алдагдал гаргах боломж харьцангуй ихтэй байдаг.

Скруббер нь бүтээл ихтэй, угаах чадвар сайн, усны хэрэглээ бага, зэрэг сайн талтай боловч элдэв эвдрэл саатал ихтэй, цахилгаан их хэрэглэдэг зэрэг дутагдалтай байдаг. Олборлож байгаа блокуудын хүдрийн угаагдах чанар, усны нөөц болон нөхөн сэргээгдэх бололцоо зэргээс хамаарч МП-40 маркын скруберийг сонгож авлаа.

Тус уурхайн скрубберийн нуурууд байгалийн хурын усаар сэргээгддэг бөгөөд энэ жилийн хувьд энэ төхөөрөмжөөр ажиллахад усаар хангах нуурууд нь шламаар дүүрсэн учир шинээр далан хийж нуур байгуулан хуучин нуурын усыг шилжүүлэн төхөөрөмжийг усаар хангаж ажиллах болно.

Скрубберийн хувьд 3м-ийн урттай 2.5м өргөн шлюзийг ашиглах ба хатуу шингэний харьцаа нь 1:4-6 байхаар, урсгалын хурдыг 1.7-2м/сек байхаар тохируулж хуулсаны дараа трафератыг коврейк резин дээр жигд суулгаж өгөх, шлюзийн налууг тохируулах зэрэг технологийн горимыг нарийн чанд барьж ажиллана.

2. Цэвэршүүлэлт ба металл авалт

Металл цэвэрлэх ажилбарт гол төлөв Орос улсад үйлдвэрлэсэн ОМЛ маркийн тунгаах машин,ЦОК-КЦ маркийн сэгсрэх ширээ, хятад улсад үйлдвэрлэсэн ПАН-100 маркийн орбит ялгагчийг ашигладаг боловч эдгээр төхөөрөмжийн өртөг өндөр, олпоц муу байгаа тул өөрсдийн хийсэн сүүлийн үед

2010 Уаанбаатар он Page 7

Page 8: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

хэрэглэж байгаа гидроважгерт болон ялгах ширээг ашиглан цэвэршүүлэлт хийгдэнэ. Эдгээр төхөөрөмжүүд нь хямд төсөр /төмөр, мод, хивсэнцэр, резин/ материалуудаар өөрсдөө хийх боломжтой бөгөөд ашиглахад хялбар цаг хэмнэх сайн талтай.

Цэвэршүүлэх ерөнхий зарчим нь шлюзээс авсан баяжилтыг гидроважгертаар дамжуулан баяжуулж саарал тунадас /шлих/ болгон гар тэвшээр хар шлихтэй тунгаамал алт болтол цэвэршүүлэхдээ соронзон фракцыг ялгана. Гүйцээн цэвэршүүлэлтийн ажилбарыг ялгах вандан дээр гүйцэтгэнэ. Гүйцээн цэвэршүүлсэн тунгаамлыг хатаан шигшүүрээр шигшин үлээлгийн хяналтад оруулна. Бүрэн цэвэрлэгдсэн тунгаамал алтыг комиссын бүрэлдэхүүн дэнслэн ашиглалтын журналд тэмдэглэн гарын үсэг зуран баталгаажуулж, савлан лацдаж тушаалтанд бэлтгэн сейфэнд хадгална.

2010 Уаанбаатар он Page 8

Page 9: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Баяжуулах технологийн схем

Анхдагч хүдэр

Скруббер бутар

-20мм +20мм

Ангилалт Галь

1-р шатны шлюз

2-р шатны шлюз

Хяналтын шлюз

Эфель

Баяжмал

2010 Уаанбаатар он Page 9

Page 10: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Гүйцээн баяжуулах технологийн схем

Баяжмал

Важгерд

Хаягдал Лотки

Хяналтын лотки

Хаягдал

Соронзоор татуулах

Шлих Ширээ Шлих

Хатаах

Үлээх

Алт Шлих

2010 Уаанбаатар он Page 10

Page 11: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Ашиглалтын үеийн хайгуулын ажил

1. Ашиглалтын хайгуул

Олборлолтын явцад ашиглалтын хайгуулын ажил хийгдэх ба хөрс хуулалт хийгдсэний дараа талбайн дээжийг 15х15м-ийн тороор 0.4х0.2х0.2м хэмжээтэй 0.016м3 эзэлхүүнтэйгээр авч боловсруулж үзээд алт агуулагч хурдсанд хүрснийг тогтоосны дараа олборлолтын ажлыг эхлүүлнэ. Хүдэр олборлолтыг зөв удирдаж хүдрийн биетийг алдалгүй хамруулж, жишгийн бус агуулагатай элс угааж илүү хүч хөрөнгө гарздахгүй байхын тулд хажуу хананаас 10-20м-ийн ахиц тутамд ханын сорьц /ХС/ ховилоор нэг, ахиж байгаа мөргөцөгийн хананаас 10м зайтайгаар ховилон дээжийг металл агуулж байгаа хурдсанд агуулга багассан тохиолдолд авч байх ба Маркшейдерийн хэмжилтийн ажил байнга давхар хийгдэж байх юм

2. Хяналтын дээж ба угаалга

Хяналтын дээжийг карьерын уланд жишигийн агуулгатай хүдэр үлдсэн эсэхийг шалгах зорилгоор 20х20м-н тороор дээр дурьдсан хэмжээгээр 0.016м3

эзэлхүүнтэйгээр ухаш ухаж дээжлэн боловсруулж үзэн агуулгатай хүдэр илэрсэн тохиолдолд улыг түрж олборлолтонд хамруулан дахин дээжлэнэ. Дээрхи зориулалтаар авсан бүх дээжүүдийг гидроважгертаар угааж, гар тэвшээр хар шлихтэй алт болтол баяжуулж хатаагаад үлээлтээр гүйцээн цэвэршүүлнэ. Гарсан алтыг дэнслэж нөөцийн тооцоо болон хүдэр олборлолтын ажлын удирдлага болгон ажиллана.

Усан хангамж, шүүрүүлж тунгаах ажил

2011 онд скрубберийг нүүлгэн байрлуулж ажиллах учир техникийн хэрэгцээт усыг карьер дотор далан байгуулж цэвэр болон бохир усны сан байгуулж угаагаад гарсан усыг 2-3 хайргын далангаар дамжуулж тунгаан цэвэр усны санд оруулах замаар угаалгын усны эргэлтийг хангана. Нуур дүүрээд ирэх үед шинээр далан хийж усан сан байгуулан усаа шилжүүлэн дүүргэх замаар ус хадаглах, тунгаах шүүрүүлэх ажлыг явуулна.

Олборлолтонд хамрагдах 4-С2 блокын алт агуулагч хурдас нь хуурай жижиг дунд ширхэгт элсэнцэр, хайрга, хэмхдэс,болон шавранцараас тогтох учир угаагдах чадвар сайтай юм. Иймээс 1м3 хүдрийг угаахад зарцуулах усны хэмжээг 5м3 байхаар тооцоонд авав. Блокуудыг бүрэн хэмжээгээр ашиглахад шаардагдах усны хэмжээг тооцоолж хүснэгтээр үзүүлэв.

Ашиглах онУгаах элсний

хэмжээ мян.м3

Хэрэглээний усны нийт

хэмжээ мян.м3

Усны хангамж

Эргэлтийн ус 70% мян.м3

Сэлбэх цэвэр ус 30% мян.м3

2011 23.1 115.5 80.85 34.65

2010 Уаанбаатар он Page 11

Page 12: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Усны нөөцийг хэмнэх усыг аль болохоор ариг гамтай бүрэн ашиглахын

тулд угаах төхөөрөмжид байгуулсан усан санг 2:1 харьцаатай 2 хэсэгт хувааж

хэмжээтэй хэсгийг тунгаах сан хэмжээтэй хэсгийг цэвэр усны сан болгон

тунгаах ба цэвэр усны сангийн хооронд шүүрүүлэх далан байгуулна. Ийнхүү ашигласан бохир усны тунгаах ханд цэвэршүүлээд цэвэр усны сангаар дамжуулан татан авч битүү эргэлтэнд оруулж хэрэгцээт усны 70%-ийг эргэлтийн усаар 30%-ийг цэвэр усаар сэлбэн хангаж нуурын мандлыг тогтмол түвшинд барьж байхаар төлөвлөв. Зардалд 4.27сая ₮ зарцуулахаар төлөвлөв.

Уурхайн цахилгаан хангамж

Булагийн амны алтны уурхайд нь Улаанбаатар, Дархан,сэлэнгийн өндөр хүчдэлийн шугамаас 15км Гачууртын алтны уурхайгаас 8км зайд оршино. Гачууртын уурхайгаас өндөр хүчдэлийн шугам татахад хөрөнгө оруулалтын хэмжээ их гарч байгаа тул тус уурхайг дизель цахилгаан станцаар хангахаар тооцоолов. Уурхайн цахилгаан гол хэрэглэгчид нь:

1. МП-40 угаах төхөөрөмж2. Цэвэр усны шахуургын насос3. Ажилчидын тосгон 4. Механик цех зэрэг болно.

Дизель станцаас уурхайн төв, угаах төхөөрөмж, усны шахуургууд цахилгаанаар хангагдана.Цахилгааны эд ангиуд залгуур гэрлийг горимын дагуу засч сэлбэн хийснээр цахилгааны тасралт зогсолтгүй хэвийн ажиллах нөхцлөөр хангана. Энэ ажилд 0.5 сая төгрөг зарцуулах ба цахилгааны зарцуулалтад нийт 45.0 сая төгрөгийн зардал гаргахаар төлөвлөөд байна.

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа

Алт олборлох үйл ажиллагаа нь хөдөө хээрийн нөхцөлд гадаа явагддаг бөгөөд түрэх, овоолох, ухаж ачих, тээвэрлэх, хүдэр баяжуулах,цэвэршүүлэх ажиллагаа хийгддэг тул үйлдвэрийн нарийн дэг журам, дүрэм заавар баримтлан ажиллах шаардлагатай болдог ба хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болох үйлдвэрийн болон байгалийн нөлөөтэй холбоо бүхий осол аваар гарах боломж нөхцөл ихтэй байдаг.

Аваар гарах шалтгаан нөхцлүүд нь:

1. Үйлдвэрийн аюулгүй ажилалагааны дүрэм журам зөрчих2. Бүрэн бус техник тоног төхөөрөмжөөр ажиллах3. Цахилгаан хөдөлгүүр болон цахилгаан шугам сүлжээнд гэмтэл согог

гаргах

2010 Уаанбаатар он Page 12

Page 13: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

4. Чийгтэй орчинд цахилгаан шугам сүлжээ болон цахилгаан тоног төхөөрөмжүүдэд богино холбоо үүсч гал түймэр гарах

5. Анхаарал болгоомжгүй байдал зэргээс гадна байгалийн нөлөөллөөс үүсэх аянга цахилгаан, хүчтэй цасан ба шороон шуурга, үер усны нөлөөлөл гэх мэт байдаг.

Иймээс осол авааргүй ажиллахад нэг талаас ажиллагсад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд сахиж ажиллах, нөгөө талаас байгууллага ажиллагсадын ажиллах нөхцлийг бүрэн хангасан хувцас, техник тоног төхөөрөмж, ажлын орчин бүрдүүлэхээс гадна батлагдсан Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллаж ажиллагсадад сургалт зааварчилгаа өгч дотоодын хяналт тавьж ажиллана. Үүнд:

Үйлдвэрийн аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн болон хүний амь нас эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд тэдгээрийг нэн даруй арилгах

Ажиллагсад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг урьдчилсан, ажлын байран дахь анхан шатны, давтан гэсэн байдлаар өгч биелэлтэд хяналт тавих

Ажиллагсадыг ажилд ороход эмнэлгийн үзлэг хийлгэж эрүүл мэндийн хувьд тэнцэх эсэхийг тодорхойлуулсан байх ба эрүүл мэндийн үзлэгт жилд нэгээс доошгүй удаа хамруулж эрүүлжүүлэх арга хэмжээ зохион байгуулах

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцлийг хангуулах арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв төлөвлөгөө хамтын гэрээнд тусгаж зарцуулах

Шаардлагатай ажлын хувцас, бие хамгаалах хэрэгсэлийн жагсаалтыг батлуулжмөрдүүлэн тэдгээрээр хангах

Үйлдвэрлэлийн ослын тухай тогтоосон журмын дагуу мэдээлэх, судлах, бүртгэх осол гарсан тохиолдолд тусламж үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх

Тоног төхөөрөмж, түрэх, ухаж ачих, тээвэрлэх машин механизмын бүрэн бүтэн найдвартай байдлыг хянаж байх

Тоног төхөөрмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл, шаардлагыг хангуулах, батлагдсан стандартыг мөрдүүлэх

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсадад тогтоосон журмын дагуу нөхөн олговор, хөнгөлөлт үзүүлж байх ба бүх ажиллагсадыг сүү, тараг, айраг, цагаан идээгээр хангах

Аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөн ажиллагсадад хөдөлмөрийн хууль дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэж байх

Ажилд гарахын өмнө аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгч ажиллана. Галын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдлөг болгож ажиллах ба

уурхайн төвд гал унтраах материал, багаж хэрэгслийг зааврын дагуу бүрдүүлж ажиллах

2010 Уаанбаатар он Page 13

Page 14: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Галын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг бүх ажилчдад танилцуулж гал унтраах багаж хэрэгслийг хувиарлан өгч эзэмшүүлэн гарын үсэг зуруулах зэрэг ажлууд хийгдэнэ.

Эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зардалд нийт 4.6 сая төгрөг зарцуулахаар төлөвлөлөө.

2010 Уаанбаатар он Page 14

Page 15: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Батлав: “Пураам” ХХК-ийн

Захирал........................Э.Гантулга

Аваар устгах төлөвлөгөө боловсруулах, ажилтны гүйцэтгэх ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны дэс дараалал

1. Аваар гарах нөхцөл

Тус уурхайн нутаг дэвсгэр болон техник тоног төхөөрөмж уурхайн төвд гарч болзошгүй аваар осол хүний амь насанд аюул учирч болох нөхцлүүд дараах үндсэн үзүүлэлтээр гарч болзошгүй.

Үүнд:

1.1 Уурхайн эдэлбэр газар

-Ашиглалтын болон хайгуулын ажлаар малтсан уулын малталтын хана нурж хүн болон нутгийн иргэдийн хариулагагүй мал дарагдах.

-Төхөөрөмжийг усаар хангах нууруудад хүн мал орох, далан сэтэрч ус алдах

-Төхөөрөмжийг цахилгаанаар хангах, өндөр болон нам хүчдэл дамжуулах утас кабель гэмтэх, тасрах, масс үүсэх, шатах.

-Төхөөрөмжийн бункерт бул чулуу орж гацах түүнийг авч зайлуулах.

-Угаах төхөөрөмжид хүдэр өгөхөд хэтрүүлж түрэх, хязгаарын тэмдэгийн гадуур түрэх.

-Бороо, хур тундастай мөс тогтсон үед халтиргаа гулгаа үүсэх.

-Шатахуун, ШТМ түгээх газруудад гал гарах.

-Олборлолт явуулж буй карьерт бороо хур тундасын улмаас үерийн ус орох.

Хуурайшилтын үед гал түймэр гарах.

1.2 Уурхайн төв хэсэгт

-Хийн болон галладаг зуухнаас гал алдах

-Цахилгааны гэмтэл, масс үүсэх зэрэг болно.

2. Аваар осол гарсныг мэдээллэх

2010 Уаанбаатар он Page 15

Page 16: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

2.1 Аваар устгах ажилд оролцох ажилтан тус бүрийн гүйцэтгэх ажил үүргийн хуваарь

-Аваарийн дохио нь үргэлжилсэн дуут дохио болно.

-Аваар устгах ажлын хариуцлагатай удирдагч нь уурхайн дарга, геологи, УУАА-ны мэргэжилтэн байх ба хариуцлагатай удирдагчийг хүрэлцэн иртэл ээлжийн ахлагч, баяжуулах болон техникийн механикууд орлон гүйцэтгэж ажиллана.

-Аваар осол гарсан тохиолдолд анх харсан хүн маш яаралтай ээлжийн ахлагч механикууд болон аваар устгах ажлын удирдагчид ямар нэг дуут дохио болон холбооны хэрэгсэл, өөрийн биеээр болон өөр хүнээр мэдэгдэнэ.

-Аваар устгах хариуцлагатай удирдагч, хариуцлагатануудын нэрсийг бичиж зохих газруудад байгуулан ажилчидад танилцуулсан байна.

2.1.1 Аваар устгах хариуцлагатай удирдагч

-Аваар устгах төлөвлөгөөний шуурхай хэсэгт заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажилд яаралтай орно.

-Аваар устгах ажлын хэсэг дээр байнга байх.

-УУАА-ыг дуудсан эсэхийг шалгах.

-Аваар осол гарсан газрыг судалж нэрвэгдсэн хүмүүсийн тоог тогтоох.

-Ажлыг аваар устгах төлөвлөгөөний дагуу удирдах.

-Аваар устгах ажлын явцыг шуурхай журналд хөтлөх ажлыг инженер техникийн нэг ажилтанд хариуцуулан гүйцэтгүүлэх

-Аваар устгах явцын тухай мэдээг тогтмол авч хүн тус бүрийн үйл ажиллагааг байнга хянаж ажиллах

-Инженер техникийн болон бусад ажилтанг харуул жижүүрт томилох зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

2.1.2 Уурхайн дарга

-Шуурхай хэсгийн ажилд оролцохгүйгээр хариуцлагатай удирдагчийн шаардлагаар аваар устгах ажилд туслах, туршлагатай болон инженер техникийн ажилтан нарыг татан оролцуулах

-Аваар устгах ажилд шаардагдах тоног төхөөрөмж материал, багаж хэрэгсэл хүн хүчээр хангах

-УУАА-ны аврагч нарыг хоол ундны зүйлс амрах байр сууцаар хангах

2010 Уаанбаатар он Page 16

Page 17: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

-Аваар осол гарсан ажлын явцын тухай удирдах дээд байгууллагуудад мэдэгдэх арга хэмжээг тус тус авна.

2.1.3 ХХАА-ны мэргэжилтэн

-Аваар осолд нэрвэгдсэн хүмүүсийг аврахтай холбоотой арга хэмжээний биелэлтэд байнга хяналт тавих

-Аваар осолд нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг хариуцаж гүйцэтгүүлэх

2.1.4 Механик болон цахилгаанчид

-Аваар устгах ажилд оролцох тусгай бригадыг зохион байгуулж тэргүүний туршлагатай механик, слесарь, цахилгаанчдыг томилон ажиллуулах

-Аваар устгах тусгай бригадын шийдвэрээр зөвшөөрөлцсөний үндсэн дээр цахилгаан гүйдэл, хүчдэл салгах, залгах ажлыг гүйцэтгэх

-Уурхайн цахилгаан ба механикийн аж ахуйг хэвийн ажиллагаатай байлгах

-Аваар устгах, хүмүүсийн амь насыг аврах ажил нь зөвхөн хариуцлагатай удирдагчаас өгсөн үүрэг, зайлшгүй биелүүлэх даалгавар юм.

2010 Уаанбаатар он Page 17

Page 18: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

БУЛАГИЙН АМНЫ УУРХАЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

№ Үзүүлэлт1 Аж ахуйн нэгжийн нэр Пураам ХХК

2 Улсын бүртгэлийн дугаар 90111710573 Уурхайн нэр Булагийн ам4 Ордын нэр Булагийн ам5

Ордын байршилНийслэл /Хот/ аймаг Сэлэнгэ

6 Сум дүүрэг Мандал сум7 Ашигт малтмалын төрөл Алт8 Ашиглалтын тусгай зөвшөөрлийн дугаар 801А9 Ашиглалт эхэлсэн огноо 1999 он10

Аж ахуйн нэгжийн хаяг

Аймаг / хот Улаанбаатар11 Сум/ дүүрэг Сүхбаатар12 Баг/ хороо 4-р хороо13 Гудамж /байр 50 мянгатын 18-27 тоот14 Шуудангийн хайрцаг15 Утас 16 Факс17 Гар утас18 Электрон шуудан19 Вэб хуудас20

Захирлын хаяг

Нэр Э.Гантулга 21 Утас22 Факс 23 Гар утас24 Электрон шуудан25 ТЭЗҮ хийсэн огноо 1997 оны 6-р сар26 Ашиглах хугацаа27 Жилийн хүчин чадал

28Урьд онуудад олборлосон нийт бүтээгдэхий хэмжээ

29 Тухай онд гарах бүтээгдэхүүний хэмжээ30 Дараа онд гарах бүээгдэх

Үзүүлэлт гаргасан: Хүлээн авсан:

Геологич....................... УУСХ-ийн мэргэжилтэн............................

ГУУХХ –ийн улсын байцаагч............................

2010 Уаанбаатар он Page 18

Page 19: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

БУЛАГИЙН АМ УУРХАЙН 2011 ОНЫ

УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ОРУУЛСАН ОРЛОГО

№ Татварын нэрХаанахын төсөвт

төлөх (улс, аймаг, сум)

Хэмжих нэгж

Төлөвлөгөө Биелэлт

1Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

сая төг 21.68

2Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар

сая төг 70.2

3 Ашигийн татвар сая төг 5.67

4Нэмэгдсэн өртөгийн албан татвар

сая төг

5Төрийн өмчийн ногдол ашиг

сая төг

6

Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөр

сая төг

7Тусгай зөвшөөрлийн төлбөр

сая төг 2.3

8 Газар ашигласны төлбөр сая төг 2.15

9 Ус ашигласны төлбөр сая төг 4.27

10Тээвэрийн хэрэгсэл,өөрөө явагч механизмын татвар

сая төг 0.4 0.4

11Нийгмийн даатгалын шимтгэл

сая төг 8.27 8.27

12Эрүүл мэндийн даатгалын шимтгэл

сая төг 2.07 2.07

13Гадаад ажилчлдын ажлын байрны төлбөр

сая төг

14Хүн амын орлогын албан татвар

сая төг

15Үл хөдлөххөрөнгийн татвар

сая төг

16 Ногдол ашгийн татвар сая төг

17 Хандив тусламж Түнхэл тосгон сая төг 2.25

18 Бусад сая төг

Нийт улсын төсөвт оруулах орлого

сая төг

2010 Уаанбаатар он Page 19

Page 20: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Үзүүлэлт гаргасан: Хүлээн авсан:

Эдийн засагч........................... УУСХ-ийн мэргэжилтэн.................................

Няглан бодогч......................... ГУУХХ-ийн улсын байцаагч..........................

БУЛАГИЙН АМ УУРХАЙН 2010 ОНЫ

ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮД

№ ҮзүүлэлтүүдХэмжих

нэгжТөлөвлөгөө Тайлбар

1 Борлуулалтын орлого

Уурхайн сая төг2 Бусад сая төг3 Нийт зардал сая төг4 Үйлдвэрлэлийн зардал сая төг5 Татварт ноогдох орлого сая төг6 Аж ахуйн нэгж

байгуулагуудын орлогын албан татвар

сая төг

7 Цэвэр ашиг/татварын дараахи/

сая төг

8 Өмчлөгчид хуваарилах ноогдол ашиг

сая төг

9 Ноогдол ашгийн татвар сая төг10 Үндсэн хөрөнгийн нийт үнэ сая төг11 Нэгж бүтээгдэхүүний

өөрийн өртөгтөг/тн

төг/м3,төг/г

Үзүүлэлт гаргасан: Хүлээн авсан:

Эдийн засагч........................... УУСХ-ийн мэргэжилтэн.................................

Няглан бодогч......................... ГУУХХ-ийн улсын байцаагч..........................

2010 Уаанбаатар он Page 20

Page 21: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

БУЛАГИЙН АМ УУРХАЙН 2010 ОНЫ НИЙТ ЗАРДЛЫН ЗАДАРГАА

№ ҮзүүлэлтүүдХэмжих

нэгжТөлөвлөгөө Биелэлт

1. Нийт зардал сая төг 386.692. Үйлдвэрлэлийн зардал сая төг 281.812.1. Цалин сая төг 49.252.2. Материалын зардал сая төг 6.02.3. Эрчим хүч сая төг2.4. Түлш шатахуун сая төг 152.02.5. Сэлбэг хэрэгсэл сая төг 18.02.6. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын

шимтгэлсая төг

2.5

2.7. Байгаль орчныг хамгаалах зардал сая төг 4.532.8. Засварын зардал сая төг 25.02.9. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил сая төг 2.02.10. Түрээсийн төлбөр сая төг2.11. Тээвэрийн зардал сая төг 5.02.12. Афинажийн зардал сая төг2.13. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн

хайгуулын ажлын нөхөн төлбөрсая төг

2.14. Хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардал

сая төг

2.15. Тусгай зөвшөөрлийн төлбөр сая төг 2.32.16. Ус ашигласны төлбөр сая төг 2.152.17. Газар ашигласны төлбөр сая төг2.18. ТХӨЯМТатвар сая төг 4.02.19. Үл хөдлөх хөрөнгийн татвар сая төг2.20.

НДШ сая төг3.94 компани

2.21.ЭМДШ сая төг

1.47 компани

2.22. Үйлдвэрлэлийн бусад зардал сая төг 3.03. Зээлийн хүү сая төг4. Захиргааны зардал сая төг 13.05. Ашигт малтмалын нөөц ашигласны

төлбөр сая төг

21.68

6. Үнийн өсөлтийн албан татвар сая төг 70.27. Нэмэгдсэн ертгийн албан татвар сая төг8. Бусад сая төг

Үзүүлэлт гаргасан: Хүлээн авсан:

Эдийн засагч........................... УУСХ-ийн мэргэжилтэн.................................

2010 Уаанбаатар он Page 21

Page 22: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Няглан бодогч......................... ГУУХХ-ийн улсын байцаагч..........................

Булагийн ам уурхайн 2011оны уулын ажлын төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтүүд

2010 Уаанбаатар он Page 22

Page 23: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

2010 Уаанбаатар он Page 23

Page 24: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

Булагийн ам уурхайн 2011 оны байгаль

Орчныг хамгаалах,нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө

2010 Уаанбаатар он Page 24

Page 25: Orshil huwilbar

“ ” 2011 ПУРААМ ХХК булагийн амны алтнышороон ордын оны уулын ажлын төлөвлөгөө

2010 Уаанбаатар он Page 25